2 Иймд хүү минь, чи Христ Есүс дотор буй нигүүлсэлд зоригтой байгтун. 2 Олон гэрч нарын өмнө надаас сонссон зүйлсийг бусдад заах чадвартай итгэмжит хүмүүст даатга. 3 Христ Есүсийн сайн цэрэг адил надтай хамт зов. 4 Ямар ч цэрэг цэрэгт татагчдаа таалагдахын тулд өдөр тутмын амьдралын хэрэгт хутгалддаггүй. 5 Хэрэв хэн нэгэн нь барилдахдаа дүрмийн дагуу барилдахгүй бол шагнал авахгүй. 6 Шаргуу зүтгэдэг тариачин нь эхлээд ургацаа хүртэх ёстой. 7 Миний юу хэлж буйг эргэцүүлэн бод. Учир нь Эзэн чамд алив бүхний дотор ойлголтыг өгнө.8 Миний сайн мэдээний дагуу, Давидын үр сад болох үхэгсдээс амилуулагдсан Есүс Христийг санаарай. 9 Үүний төлөө би гэмт хэрэгтэн адил хүлэгдэж, зовлон эдэлж байгаа боловч Бурханы үг хүлэгдээгүй. 10 Энэ шалтгааны улмаас Христ Есүс дотор авралыг мөнх алдрын хамт тэдэнд авахуулахын тулд сонгогдсон хүмүүсийн төлөө би бүгдийг тэвчинэ. 11 Энэ бол итгэмжит үг мөн. Учир нь хэрэв бид Түүнтэй хамт үхсэн юм бол, Мөн Түүнтэй хамт амьд байх болно. 12 Хэрэв бид тэвчвэл, Мөн Түүнтэй хамт хаанчлах болно. Хэрэв бид Түүнийг үтүйсгэвэл, Мөн Тэр биднийг үгүйсгэх болно. 13 Хэрэв бид итгэмжтэй байгаагүй бол, Тэр итгэмжит хэвээрээ байна.
Учир нь Тэр Өөрийгөө үгүйсгэж чадахгүй.
14 Эдгээрийг тэдэнд сануул. Сонсогчдыг сүйрэлд хүргэдэг хэрэггүй үгсээр бүү тэмцэлд хэмээн Бурханы оршихуйд чи тэдэнд чухалчлан тушаа. 15 Чи өөрийгөө ичих явдалгүй ажилчин, үнэний үгийг зөв заагч гэж Бурханд сайшаалган харуулахыг хичээгтүн. 16 Харин дэлхийн ба хоосон үг ярианаас зайлсхий. Учир нь тэдгээр нь улам бүр бурханлаг бус байдал уруу хөтөлдөг аж. 17 Тэдний үг халдвар мэт тархдаг бөгөөд тэдний дунд Хуменай, Филет нар байна. 18 Тэд үнэнээс төөрөн одож, амилалт нь аль хэдийнээ болж өнгөрсөн хэмээн ярьж зарим хүмүүсийн итгэлийг бусниулж байна. 19 Хэдий тийм боловч Бурханы бат суурь нь хэвээрээ байна. Энэ нь "Эзэн Өөрийн хүмүүсийг таньдаг", "Эзэний нэрийг нэрлэгч хүн бүр бузар муу явдлаас хол байгтун" гэсэн тамгатай. 20 Том байшинд зөвхөн алт, мөнгөн сав суулга байдаггүй. Мөн модон, шавран сав суулга ч байдаг. Зарим нь хүндэтгэлд, зарим нь жирийн үед хэрэглэгддэг. 21 Иймд хэрэв хүн өөрийгөө эдгээр зүйлээс цэвэрлэвэл, тэр хүн хүндэтгэлд зориулсан ариусгагдсан, Эзэндээ нийцсэн бөгөөд аливаа сайн үйлд бэлтгэгдсэн сав байх болно. 22 Идэр насныхаа дур хүслүүдээс зугт. Харин цэвэр зүрх сэтгэлээс Эзэнийг дуудагчдын хамт зөвт байдал, итгэл, хайрба амар тайвныг мөрдөгтүн. 23 Харин мунхаг, эелдэг бус маргаанууд нь тэмцэл мөргөлдөөн бий болгодгийг мэдэх тул тэдгээрээс татгалз. 24 Эзэний боол тэмцэл мөргөлдөөнд оролцох ёсгүй. Харин бүх хүмүүст эелдэг зөөлөн ханд. Заах чадвартай, буруудахад тэвчээртэй байж, 25 зөрөлдөгсдийг төлөв байдал дотор засаж бай. Хэрэв магадгүй Бурхан тэдэнд үнэний мэдлэгт хүргэх гэмшлийг соёрхвол 26 тэд ухаан орж, диаволын торноос чөлөөлөгдөх буй. Учир нь диавол өөрийн хүслээр тэднийг хөдөлгөхийн тулд тэднийг олзлон авсан байжээ.3 Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав. 2 Учир нь хүмүүс өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид, сагсуурагчид, их зантай, доромжлогчид, эцэг эхдээ захирагдахгүй, үл талархагч, ариун бус, 3 үл хайрлагч, эвлэршгүй, гүжирдэгчид, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагчид, 4 тэрслэгчид, бодлогогүй, биеэ тоодог, Бурханыг хайрлагчид байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагчид болох болно. 5 Тэд бурханлаг байдлын дүртэй байх боловч түүний хүчийг нь үгүйсгэдэг. Чи ийм хүмүүсээс зайлсхийж яв. 6 Тэдний дунд айлд гэтэж ороод, нүгэлд автагдаж, зүсэн бүрийн хүсэл тачаалдаа хөтлөгдсөн сул дорой эмэгтэйчүүдийг олзолдог хүмүүс ч байна. 7 Тийм эмэгтэйчүүд үргэлж суралцавч, үнэний мэдлэгт хэзээ ч хүрч чадахгүй. 8 Ианн, Иамбре хоёр Мосегэсэргүүцсэн шиг, тэдгээр хүмүүс үнэнийг эсэргүүцдэг. Тэд ялзарсан санаа бодолтой, итгэлийн хувьд гологдсон хүмүүс юм. 9 Гэвч тэд илүү амжилт олохгүй. Учир нь тэр хоёрын мунхаглал бүгдэд илэрхий болсончлон, тэдний мунхаглал ч илэрхий болно.10 Харин чи миний сургаал, төлөв байдал, зорилго, итгэл, уужим сэтгэл, хайр, тэвчээр, 11 хавчлага, зовлонг дагасан. Антиох, Икониум, Лустрт надад тохиоддсон ямар хавчлагуудыг би тэссэн билээ. Эзэн намайг тэр бүгдээс аварсан юм. 12 Үнэндээ, Христ Есүс дотор бурханлаг амьдрахыг хүсэгч бүх хүмүүс хавчигдах болно. 13 Харин муу хүмүүс, мэхлэгч нар хуурч, хуурагдан улам бүр бузар муу болно. 14 Харин чи хэнээс сурснаа мэдэж, юунд итгэсэн болон юу сурсан дотроо байнга бай. 15 Христ Есүст итгэх итгэлээр дамжуулан аврадд хүргэх мэргэн ухааныг чамд өгөх чадалтай Ариун Бичээсүүдийг чи бага наснаасаа мэдэх болсон. 16 Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай. 17 Энэ нь Бурханы хүн аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм.
4 Би Бурханы болон амьд ба үхэгсдийг шүүгч Христ Есүсийн оршихуйд Түүний үзэгдэлт ба хаанчлалаар чамд чухалчлан захья. 2 Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн байгтун. Уужим сэтгэлээр, сургаалаар зэмлэ, сануул, сэнхрүүл. 3 Учир нь хүмүүс эрүүл сургаалыг тэвчихгүй болох цаг ирнэ. Харин хүсэл нь тэдний чихийг гижигдэх аж. Тэд өөрсдийн хүслийн дагуу өөрсөддөө багш нарыг бөөгнөрүүлэх бөгөөд 4 тэдний чих үнэнээс эргэж, үлгэр домгуудад хандах болно. 5 Харин чи бүхний дотор саруул ухаантай бай. Мууг тэвч, сайн мэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хий, үйлчлэлээ гүйцээ.6 Учир нь би хэдийнээ ундаан өргөл мэт асгагдсан бөгөөд миний явах цаг ирсэн байна. 7 Би сайн тэмцлээр тэмцсэн. Би замаа дуусгасан, итгэлээ сахьсан. 8 Ирээдүйд зөвт байдлын титэм нь надад зориулагдан зэхэгдсэн ажээ. Зөв шударга Шүүгч болох Эзэн намайг, зөвхөн намайг ч биш, Түүний үзэгдэхийг хүсэн хүлээгч бүх хүмүүсийг бас түүгээр шагнах болно.9 Над уруу даруй ирэхийг хичээгээрэй. 10 Учир нь Дем энэ өнөө үеийг хайрлаж, намайг орхиод Тесалоник уруу явсан. Креск Галат уруу, Тит Далмат уруу явсан. 11 Ганц Лук надтай хамт байна. Маркийг өөрийнхөө хамт аваад ирээрэй. Учир нь үйлчлэлд тэр надад хэрэгтэй байна. 12 Харин би Тухикийг Ефес уруу явуулсан. 13 Чи ирэхдээ Тройд Карпынд орхисон миний дээл, номууд, ялангуяа илгэн арьсан дээрх бичгүүдийг авч ир. 14 Зэсийн дархан Александр надад их гай тарьсан. Эзэн түүнд хийснийх нь хариут өгөг. 15 Чи бас түүнээс сэрэмжил. Учир нь тэр бидний үгсийг маш их эсэргүүцсэн юм.16 Миний анхны өмгөөлөл дээр хэн ч намайг дэмжсэнгүй. Харин бүгд намайг орхисон. Үүнийг нь тэдний эсрэг бүү тооцох болтугай. 17 Гэвч Эзэн надтай хамт зогссон бөгөөд тунхаглалыг надаар дамжуулан дэлгэрүүлж бүх Харь үндэстэнд сонсгохын тулд намайг тэнхрүүлэв. Би арслангийн амнаас аврагдлаа. 18 Эзэн намайг алив бузар муу үйлээс гэтэлгэж, Өөрийнхөө тэнгэрлэг хаанчлалд аваачих болно. Түүнд алдар нь үеийн үед байх болтутай. Амен.19 Приска, Акул болон Онесифорын гэрийнхэнд мэнд хүргээрэй. 20 Ераст Коринтод үддсэн. Харин Трофимын бие нь өвдсөн учир би түүнийг Милетэд орхив. 21 Өвлөөс өмнө ирэхийг хичээ. Юбул, Пуд, Лин, Клаудиа болон бүх ах дүү нар чамд мэнд хүргэж байна. 22 Эзэн чиний сүнстэй хамт байг. Нигүүлсэл та нарт байх болтугай.