2 ЭЗЭН ийнхүү айлдаж байна. "Моабын гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй. Учир нь тэрээр Едомын хааны яснуудыг үнс болтол шатаасан. 2 Тэгэхээр би Моабын дээр гал илгээнэ. Тэр гал нь Кериотын цайзуудыг түймэрдэх болно. Моаб нь бужигнаан дунд, дайны уухай болон бүрээн дуутай хамт мөхөх болно. 3 Би бас түүний дундаас шүүгчийг тастан, түүнтэй хамт бүх жононгуудыг нь алах болно" гэж ЭЗЭН айлдаж байна.4 ЭЗЭН ийнхүү айлдаж байна. "Иудагийн гурав, дөрвөн гэм зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй. Учир нь тэд ЭЗЭНий хуулиас татгалзаж, Түүний тогтоолуудыг сахиагүй. Тэдний худал нь тэднийг төөрүүлэн дагуулжээ. Тэдний эцгүүд нь түүнийг дагаж байсан юм. 5 Тэгэхээр Би Иуда дээр гал илгээнэ. Тэр гал нь Иерусалимын цайзуудыг түймэрдэх болно".6 ЭЗЭН ингэж айлдаж байна. "Израилийн гурав, дөрвөн гэм зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй.
Учир нь тэд зөв шударгыг мөнгөөр, гачигдсан нэгнийг хос шаахайгаар худалдсан.
7 Үгээгүй нэгний толгой дээрх газрын тоосны араас тэмүүлдэг тэд мөн даруу нэгний замыг эргүүлдэг. Миний ариун нэрийг бузарлахын тулд эр хүн ба эцэг нь нэг охиныг хэрэглэдэг.8 Тахилын ширээ бүрийн дэргэд тэд барьцаа болгож авсан хувцаснууд дээр хэвтэж,өөрсдийн Бурханы гэрт тэд торгуулагсдын дарсыг уудаг.9 Гэсэн ч, тэдний өмнө аморичуудыг устгасан нь Би байсан. Хэдийгээр түүний өндөр нь хуш модны өндөр шиг бөгөөд тэрээр царс мэт хүчтэй байсан ч гэсэн устгасан. Түүгээр ч барахгүй Би түүний дээдэх жимсийг болон доодох үндсийг нь ч устгасан. 10 Египетийн нутгаас та нарыг авчирсан нь Би байсан. Та нарыг аморичуудын нутгийг эзэмшүүлэхийн тулд дөчин жил Би та нарыг цөлд удирдсан. 11 Дараа нь Би та нарын зарим хөвгүүдийг эш үзүүлэгчид байхаар, та нарын зарим залуусыг Назир хүмүүс байхаар өсгөсөн юм. Израилийн хөвгүүд ээ, энэ нь тийм биш үү?" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 12 "Гэвч та нар Назир хүмүүст дарс уулгаж, эш үзүүлэгчид «Та нар эш үзүүлж болохгүй» гэж тушаасан. 13 Харагтун, тэрэг нь юүжилсэн тариагаар дүүрэхдээ дарагддаг шиг Би та нарын доор дарагдаж байна. 14 Хамгийн хурдан хүний хурд нь мөхөж, эр чадалтай хүн ч хүчээ тэтгэж чадахгүй. Хүчтэй хүн ч өөрийн амийг аварч чадахгүй болно. 15 Нумыг атгах хүн ч байрандаа тогтохгүй, хөл нь хурдан хүн ч зуттахгүй. Морьтон ч өөрийн амийг аварч чадахгүй болно. 16 Дайчдын дундаас хамгийн зоригтой нь хүртэл тэр өдөр нүцгэн зугтах болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.3 Израилийн хөвгүүд болох та нарын эсрэг Египетийн нутгаас Түүний авчирсан бүхэл бүтэн гэр бүлийн эсрэг айлдсан ЭЗЭНий энэ үгийг сонс.2 "Газар дэлхийн бүх гэр бүлүүдийн дундаас Би зөвхөн та нарыг сонгосон. Тиймээс та нарын бүх гэм буруугийн төлөө Би та нарыг шийтгэнэ".3 Хоёр хүн тохиролцоогүй байж хамт алхах уу? 4 Арслан ямар ч олзгүй байж ой дотор архирах уу? Залуу арслан ямар нэгэн юмыг бариагүй болбоос, нүхэн дотроосоо архирах уу? 5 Урхинд өгөөш байхгүй бол шувуу нь газарт буй урхинд унах уу? Юу ч баригдаагүй атал, урхи нь газраас дээш өргөгдөх үү? 6 Хот дотор бүрээг үлээвээс, хүмүүс чичрэхгүй гэж үү? Хэрвээ хотод гай гамшиг тохиоддвол үүнийг ЭЗЭН хийсэн биш үү?7 Үнэхээр Эзэн БУРХАН зарц нар, эш үзүүлэгчиддээ Өөрийн нууцыг илчлэхээс нааш Тэр юуг ч хийхгүй. 8 Арслан нь архирчээ! Хэн үл эмээх вэ? Эзэн БУРХАН айлджээ! Хэн эш үзүүлэхгүй байж чадах вэ? 9 Ашдодын цайзууд ба Египет газар дахь цайзуудад зарлагтун. "Самарийн уулс дээр цуглар. Түүний доторх агуу хөл үймээнийг түүний дунд буй дарлалыг үз. 10 Гэвч тэд зөв юмыг яаж хийхийг мэддэггүй" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Тэд өөрсдийн цайзууддаа хүчирхийлэл болон сүйрлийг нөөцөлжээ".11 Тэгэхээр Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Дайсан, түүгээр ч барахгүй нутгийг бүсэлж байгаа нэгэн та нараас хүчийг чинь татан буулгаж,та нарын цайзууд тоногдох болно". 12 ЭЗЭН ийнхүү айлдаж байна. "Хоньчин нь арслангийн амнаас хоёр хөл болон чихний тасархайг булаан авдаг шигСамарид оршдог Израилийн хөвгүүдийг орны булантай, хэвтрийн дэвсгэртэй хамт булаан авч одох болно. 13 Сонсож, Иаковын гэрийн эсрэг гэрчил" гэж Эзэн БУРХАН, түмэн цэргийн Бурхан тунхаглаж байна.14 "Учир нь Би Израилийн гэм зөрчлийг шийтгэх өдөрт бас Бетелийн тахилын ширээнүүдийг ч шийтгэнэ. Тахилын ширээний эврүүд таслагдаж газарт унана.15 Би бас өвлийн байшинг зуны байшинтай хамт цохих болно. Зааны ясан байшингууд бас сөнөж, агуу байшингуудыг эцэс болгоно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
4 Самарийн уулан дээрх Башаны үнээнүүд ээ, энэ үгийг сонс. Та нар ядуу хүмүүсийг дарлаж, гачигдсан хүмүүсийг няц дардаг. Та нар өөрсдийн эзэддээ "Одоо авчир, бид ууя" гэж хэлдэг. 2 Эзэн БУРХАН Өөрийн ариун байдлаар тангарагласан. "Харагтун, тэд та нарыг дэгээгээр болон та нарын сүүлчийн хүмүүсийг загасны дэгээгээр авч явах өдөр та нар дээр ирж байна.3 Та нар хэрмийн цөмөрхийгөөр гарч, нэг нэгээр чирэгдэн, Хармон уруу хаягдах болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 4 "Бетел уруу нэвтрэн орж, гэм зөрчлөө үйлд. Гилгалд гэм зөрчлөө олшруул! Өглөө бүр өөрийнхөө тахилуудыг авчирж, гурван хоног болгонд аравны нэгийг өргө. 5 Мөн исгэсэн юмаар талархлын өргөлийг өргө. Сайн дурын өргөлүүдийг зарлан, тэднийг мэдүүл. Учир нь Израилийн хөвгүүд та нар ийнхүү хийх дуртай" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 6 "Гэвч танай бүх хотуудад Би та нарт цэвэрхэн шүдийг өгсөн ба танай бүх газарт талхны гачигдлыг өгсөн юм. Гэсэн ч та нар Над уруу буцаж ирээгүй" гэж ЭЗЭН тунхаглаж байна.7 "Түүгээр ч барахгүй ургац хураах хүртэл гурван сар үлдээд байхад Би та нараас бороог татсан. Тэгээд Би нэг хот уруу бороог явуулж, нөгөө хот уруу бороог явуулаагүй. Нэг хэсэгт нь бороо орж байхад, бороо ороогүй хэсэг нь хатсан. 8 Тиймээс хоёр, гурван хот нь ус уухаар өөр хот уруу гэлдрэх болно. Гэвч та нар ханахгүй. Гэсэн ч та нар Над уруу буцаж ирээгүй" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 9 "Би та нарыг гангийн салхи, хөгцөөр цохьсон. Та нарын олон цэцэрлэг, усан үзмийн талбайнуудыг, инжрийн ба чидун моддыг төөлүүр хорхой цөлмөж байсан. Гэсэн ч та нар Над уруу буцаж ирээгүй" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 10 "Египетэд үйлдсэн шигээ Би та нарын дунд гамшиг илгээсэн. Би танай залуусыг олзолсон морьдтай чинь хамт илдээр хядсан. Танай хуарангийн өмхий самхайг Би та нарын хамрын нүх уруу чихсэн. Гэсэн ч та нар Над уруу буцаж ирээгүй" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 11 "Бурхан Содом, Гоморраг хөмөрсөн шиг Би та нарыг хөмөрч, та нар дөлнөөс шүүрэн авагдсан цуцал шиг байсан. Гэсэн ч та нар Над уруу буцаж ирээгүй" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 12 "Тэгэхээр Израиль аа, Би чамд ийнхүү хийнэ. Би чамд үүнийг хийх учраас Израиль аа, өөрийн Бурхантайгаа уулзахад бэлтгэгтүн". 13 Учир нь харагтун, уулсыг бий болгож, салхийг бүтээж, Өөрийн бодлуудаа хүнд тунхагладаг, үүрийн туяаг харанхуй болгож, дэлхийн өндөр газруудад гишгэн явдаг Нэгэн болох Түүний нэр нь түмэн цэргийн ЭЗЭН Бурхан юм.
5 Израилийн гэр ээ, би та нарын төлөө гашуудлын дуу болгон өргөж буй энэ үгийг сонс.2 Онгон Израиль нь унаад, дахин босохгүй. Тэр өөрийн нутагтаа орхигдсон. Түүнийг өргөх хэн ч алга.3 Учир нь Эзэн БУРХАН ингэж айддаж байна. "Израилийн гэрт мянган хүчтэнийг гаргаж байгаа хот нь зуун хүнтэй үлдэнэ. Мөн зуун хүчтэнийг гаргаж байгаа хот нь арван хүнтэй л үддэнэ". 4 Учир нь ЭЗЭН Израилийн гэрт ийнхүү айддаж байна. "Та нар амьдрахын тулд Намайг хай". 5 Харин Бетел уруу бүү ханд, Гилгал уруу бүү оч, Беершебаг бүү туулан яв. Учир нь Гилгал заавал олзлогдон явж, Бетел сүйрэлд учрана". 6 Та нар амьдрахын тулд ЭЗЭНийг хай. Эс тэгвэл Иосефын гэр ээ, Тэр гал мэт гарч, түймэрдэх болно. Бетелд түүнийг унтраах юу ч алга. 7 Та нар бол шударга байдлыг агь болгож, шударга ёсыг доош газар уруу хөөдөг хүмүүс юм". 8 Тэр Плеиадесыг, Орионыг бүтээж, гүн харанхуйг өглөөгүүр сольдог. Мөн өдрийг шөнө болгон харанхуйлуулж, далайн усыг дуудан газрын гадаргуу дээр асгадаг. Түүний нэр ЭЗЭН юм. 9 Сүйрэл нь бэхлэлт дээр ирэхийн тулд хүчтэн дээр сүйрлийн хамт урагш цахилагч нь Тэр юм. 10 Дааман хаалган дээр зэмлэдэг хүнийг тэд үзэн яддаг, шулуунаар ярьдаг хүнийг тэд зэвүүцдэг.11 Тиймээс та нар ядуу хүнд татвар ноогдуулж, тэднээс тарианы алба гувчуур нэхсэн учраас та нар сайн зассан чулуун байшингууд барьсан ч гэсэн тэндээ амьдрахгүй. Та нар тааламжит усан үзмийн төглүүдийг тарьсан ч гэсэн тэдний дарснаас нь уухгүй.12 Учир нь та нарын гэм зөрчил нь их, нүгэл чинь үлэмж гэдгийг Би мэднэ. Та нар зөв шударга хүнийг зовоож, хахууль авч, дааман хаалган дээр ядуусыг шоовдорлодог. 13 Тэгэхээр ийм үед хашир хүмүүс дуугаа хураадаг. Учир нь энэ бол ёрын цаг. 14 Та нар амьдрахын тулд мууг биш, харин сайныг хай. Та нарын хэлсэн ёсоор түмэн цэргийн ЭЗЭН Бурхан ийнхүү та нартай хамт байх болтугай.15 Мууг үзэн яд, сайныг хайрла. Дааман хаалган дээр шударга ёсыг тогтоо. Тэгвэл түмэн цэргийн ЭЗЭН Бурхан Иосефын үлдэгсдэд нигүүлсэнгүй хандаж магадгүй. 16 Тэгэхээр түмэн цэргийн ЭЗЭН Бурхан, Эзэн ийнхүү айлдаж байна. "Талбай бүрд орилох дуу сонсогдож, гудамж бүрд «Аяа, аяа» гэж тэд хэлж байна. Тэд бас тариачныг гашуудахаар дуудаж, мэргэжлийн гашуудагсдыг эмгэнэлд дуудна.17 Усан үзмийн цэцэрлэг бүрд орилох дуу гарна. Учир нь Би та нарын дундуур өнгөрөх болно" гэж ЭЗЭН айлдаж байна.18 ЭЗЭНий өдрийг хүсэмжлэгч та нар гаслантай яа. ЭЗЭНий өдөр нь та нарт ямар зорилгоор хэрэгтэй вэ? Энэ нь гэрэл биш, харанхуй байх болно. 19 Энэ нь хүн арслангаас зугтаад баавгайтай учрах мэт, эсвэл гэртээ хариад, гараараа хана түшээд могойд хатгуулахтай адил юм. 20 ЭЗЭНий өдөр нь гэрлийн оронд харанхуй байх биш үү? Түүтээр ч барахгүй дотроо ямар ч гэгээгүй түнэр харанхуй байх биш үү? 21 "Би та нарын найр наадмуудаас татгалзаж, тэднийг үзэн ядаж байна. Би та нарын ёслолын чуулгануудыг чинь таалахгүй байна.22 Та нар Надад шатаалт тахилууд, идээн өргөлүүдийг өргөсөн ч Би хүлээн авахгүй. Түүгээр ч барахгүй та нарын тарган малын эвийн тахилууд уруу ч харахгүй. 23 Өөрсдийнхөө дуунуудын чимээг Надаас зайлуул. Би та нарын ятгын эгшгийг ч сонсохгүй. 24 Харин шударга ёс нь ус мэт, зөв шударга нь мөнх урсах урсгал мэт хуйлран бууг. 25 Израилийн гэр ээ, та нар цөлд дөчин жилийн туршид Надад тахилууд ба идээн өргөлүүдийг өргөн барьсан уу? 26 Та нар бас өөрсөддөө зориулан хийсэн танай хаан Сиккут, өөрсдийн Кийун хөргүүд, өөрсдийн бурхдын одыг авч явсан. 27 Тэгэхлээр Би та нарыг Дамаскийн чанадад цөллөгт явуулна" гэж ЭЗЭН айлдаж байна. Түүний нэр бол түмэн цэргийн Бурхан.
6 Сионд тайван байгчид, Самарийн ууланд аюулгүй гэж үздэг хүмүүс болон Израилийн гэрт хүрч очих үндэстнүүдийн чухал онцгой хүмүүс ээ, та нар гаслантай яа.2 Калне уруу очиж хар. Тэндээс агуу Хамат уруу оч, дараа нь филистчүүдийн Гат уруу оч. Тэд эдгээр хаанчлалуудаас илүү сайн юм уу? Эсвэл тэдний нутаг дэвсгэр нь та нарынхаас илүү том юм уу? 3 Та нар гай гамшгийн өдрийг хойшлуулж, хүчирхийллийн суудлыг ойртуулж авчрах уу?4 Та нар бол зааны ясан орнуудад хажуулж, буйдан дээрээ сунан хэвтэгчид бөгөөд сүргээс хургуудыг, хашаан дундаас тугалуудыг идэгчид юм. 5 Мөн ятгын эгшигт тааруулан үг зохиож, Давид шиг өөрсөддөө зориулан дуу бичигчид юм.6 Тэд өөрсдийгөө хамгийн сайн тосоор тосолж, тахилд хэрэглэдэг аяганаас дарс уудаг боловч Иосефын балгаснуудын төлөө харж гашууддаггүй. 7 Тийм учраас тэд одоо цөлөгдөгсдийн түрүүнд цөллөгт явах болно. Тэрийн хэвтэгчдийн найр нь эргэн одох болно. 8 Эзэн БУРХАН Өөрөөрөө тангараглаж байна. Түмэн цэргийн ЭЗЭН Бурхан тунхаглаж байна. "Би Иаковын ихэрхэлд дургүйцэж, түүний цайзуудыг жигшиж байна. Тийм учраас хот болон түүнд агуулагдах бүхнийг Би тушаах болно".9 Хэрвээ тэр үед нэг гэрт арван хүн үлдсэн бол тэд үхэх болно. 10 Хэн нэгний авга ах, эсвэл халамжлагч нь түүний ясыг гэрээс гаргахын тулд түүнийг өргөж, байшингийн хамгийн дотор талд буй хүнд хандан "Чамтай хамт өөр хэн нэгэн бий юу?" гэх болно. Нөгөөдөх нь "Хэн ч алга" гэхэд,тэр хариулахдаа "Чимээгүй бай. Учир нь ЭЗЭНий нэр дурьдагдах ёсгүй" гэх болно. 11 Харагтун, том байшингууд хэсэг болтлоо, жижиг байшингууд хэлтэрхий болтол хэмхрэгтүн хэмээн ЭЗЭН тушаах гэж байна.12 Хадан дээр морьд давхидаг уу? Эсвэл хэн нэгэн үхэр хөлөглөн тэднийг хагалах уу? Гэсэн ч та нар шударга ёсыг хор болгож, зөв шударгын үр жимсийг шарилж болгон сольсон. 13 Лодебарт баясан байгаа танар аа. Та нар хэлэхдээ "Бид өөрсдийн хүчээрээ Карнаимыг өөрсөддөө зориулан авсан биш үү?14 Учир нь харагтун, Израилийн гэр ээ. Би та нарын эсрэг үндэстнийг босгох гэж байна" гэж түмэн цэргийн ЭЗЭН Бурхан тунхаглаж байна. "Тэгээд тэд Хаматын хоолойноос Арабагийн горхи хүртэл та нарыг зовоох болно".
7 Эзэн БУРХАН надад ийнхүү үзүүлсэн. Харагтун, хаврын ургац соёолж эхлэхэд Тэр царцааны сүргийг бий болгож байсан. Харагтун, хаврын ургац нь хааны хадлангийн дараа байсан. 2 Энэ нь газрын ногоог идэж дуусахад, тэр үед би хэллээ.
8 Эзэн БУРХАН надад ийнхүү үзүүлсэн. Харагтун, тэнд зуны жимстэй сагс байсан. 2 Тэр
9 Тахилын ширээний хажууд зогсож буй Эзэнийг би харсан бөгөөд Тэр "Босгуудыг нь ганхуулахын тулд багануудын толгойг нь цохь. Тэдний бүгдийнх нь толгой дээр тэдгээрийг эвд. Тэгээд би тэдний үлдэгдлийг илдээр алах болно. Тэднээс нэг ч оргодол зайлахгүй, нэг ч дүрвэгч зугтахгүй. 2 Тэд Үхэгсдийн орон уруу ухаад орсон ч тэндээс Миний мутар тэднийг барина. Тэд тэнгэр уруу гарсан ч тэндээс би тэднийг буулгана. 3 Тэд Кармелын орой дээр нуутдсан ч Би тэднийг хайн олж, тэндээс барина. Мөн тэд Миний харцнаас өөрсдийгөө далайн ёроолд далдалсан ч тэндээс Би могойд тушааж, тэр тэднийг хатгах болно. 4 Мөн тэд өөрсдийн дайснуудын өмнө олзлогдон явсан ч тэндээс Би илдэнд тушааж, тэр тэднийг хядах болно. Сайны төлөө бус, харин муугийн төлөө Би Өөрийн мэлмийгээ тэдний эсрэг чиглүүлнэ" гэж айлдав. 5 Түмэн цэргийн Эзэн БУРХАН бол газарт хүрч хайлуулдаг Нэгэн. Газарт оршигч бүхэн гашуудаж, тэд бүгд Нил шиг босож, Египетийн Нил шиг буудаг.6 Тэнгэрт Өөрийн дээд өрөөгөө барьж, Өөрийн бөмбөгөр дээврийг дэлхийн дээгүүр суурилуулсан. Тэр далайн усыг дуудаж, газрын гадаргуу дээр асгадаг. Түүний нэр нь ЭЗЭН. 7 "Израилийн хөвгүүд ээ, та нар Миний хувьд Етиопийн хөвгүүдтэй адил биш гэж үү?" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Би Израилийг Египетийн нутгаас, филистчүүдийг Кафтораас, арамейчуудыг Кирээс авчраагүй юу? 8 Харагтун, Эзэн БУРХАНы мэлмий нь нүгэлт хаанчлал дээр байдаг. Би түүнийг газрын гадаргуунаас устгах болно. Гэсэн ч Би Иаковын гэрийг бүрмөсөн устгахгүй" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 9 "Учир нь харагтун, Би тушааж байна. Буудайг шигшүүрээр шигшдэгийн адил, Би Израилийн гэрийг бүх үндэстний дунд сэгсрэх болно. Гэвч нэг ч хайрга газарт унахгүй. 10 Миний ар түмний доторх бүх нүгэлтнүүд, «Гай гамшиг биднийг нөмрөхгүй, бидэнд учрах ч үгүй» гэж хэлэгсэд бүгд илдээр үхэх болно. 11 Тэр өдөр Давидын нурж унасан бүхээгийг Би босгож, түүний цөмөрхийнүүдийг шаван битүүлнэ. Мөн Би түүний балгаснуудыг босгож, түүнийг эртний өдрүүдийнх шиг нь дахин байгуулна. 12 Ингэснээр тэд Едомын үлдэгсдийг болон Миний нэрээр дуудагдах бүх үндэстнүүдийг өмчлөх юм" хэмээн үүнийг үйлдэгч ЭЗЭН тунхаглаж байна. 13 ЭЗЭН тунхаглаж байна. "Харагтун, газар хагалагч нь хураагч хүнд, усан үзмийн худалдаачин үр таригч хүнд ойртох үед уулс амтат дарсыг дуслуулж,бүх толгод алга болох өдрүүд ирж байна. 14 Би бас Миний ард түмэн болох Израилийн олзлогдогсдоос буцаан авчирж,тэд нуранги хотуудыг дахин босгон амьдрах болно. Тэд бас усан үзэм, үзмийн төгөл тарьж, өөрсдийн дарсыг уун, цэцэрлэгүүдийг байгуулж, өөрсдийн жимсийг идэх болно. 15 Би бас тэднийг өөрсдийнх нь газар дээр тарина. Миний тэдэнд өгсөн газраас тэд дахин үндсээрээ таслагдахгүй" гэж чиний Бурхан ЭЗЭН айлдаж байна.