2 Та нар өөрсдийн нүгэл, хилэнц дотор үхсэн байв. 2 Та нар урьд нь нүгэл, хилэнц дотор энэ ертөнцийн заншлын дагуу агаарын хүчний ноёрхогч буюу эдүгээ дуулгаваргүй хөвгүүд дотор ажиллаж буй сүнсийг дагаж явсан. 3 Тэдний дунд бид ч бас бүгдээрээ урьд нь махан бие болон санаа бодлын хүслүүдээ өөгшүүлэн махан биеийнхээ хүсэл тачаалууд дотор амьдарч байв. Мөн бусдын адил төрөлхөөс уур хилэнг хүртэх хүүхдүүд байсан. 4 Харин Бурхан өршөөлөөр баян ажээ. Тэр биднийг хайрласан Өөрийн агуу хайраараа 5 биднийг гэм нүгэл дотроо үхсэн байхад Христтэй хамт амьд болгосон юм. Та нар нигүүлслээр аврагдсан билээ. 6 Биднийг Түүнтэй хамт амилуулж, тэнгэрлэг газарт Христ Есүс дотор Түүнтэй хамт суулгасан 7 нь Христ Есүс дотор бидэндхандсан энэрлээр Өөрийн нигүүлслийн хэмжээлшгүй баялгийг ирэх үеүдэд үзүүлэхийн тулд юм. 8 Учир нь нигүүлслээр та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас биш харин Бурханы бэлэг бөгөөд 9 үйлсээр биш аж. Тиймээс хэн ч өөрөөрөө сайрхахгүй болно. 10 Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн, Түүний бүтээл мөн. Бурхан биднийг тэдгээрийн дотор яваасай гэж урьдаас бэлтгэсэн билээ.11 Тиймд санагтун. Та нар урьд махан биеэрээ Харь үндэстэн байхдаа, махан биедээ хүний гараар "Хөвч хөндүүлсэн" гэж нэрлэгдэгсдээр "Хөвч хөндүүлээгүй" гэж нэрлэгдэж байв. 12 Тэр үед та нар Христээс тусгаарлагдсан байв. Та нар Израилийн нийгмээс гадна, амлалтын гэрээнүүдийн хувьд харь хүмүүс байв. Та нар ямар ч найдваргүй, ертөнцөд Бурхангүй байлаа. 13 Харин урьд нь алс хол байсан та нар эдүгээ Христ Есүс дотор Христийн цусаар ойр болов.14 Учир нь Тэр Өөрөө бидний энх тайван мөн. Тэр хоёр хэсгийг нэг болгож, хуваагдлын ханыг ба дайсагналыг Өөрийн махан бие дотор устгав. 15 Тэр Өөрийнхөө дотор мөнөөх хоёрыг нэг шинэ хүн болгохын тулд зарлиг доторх тушаалуудын Хуулийг хүчингүй болгожээ. Ингэж энх тайвныг тогтоогоод, 16 тэднийг аль алийг нь нэг бие дотор загалмайгаар дамжуулан Бурхантай эвлэрэх боломжтой болгов. Үүгээр дайсагналыг хөнөөв. 17 Тэр ирж, алс холбайсан та нарт болон ойр байгсдад энх тайвныг тунхагласан юм. 18 Тиймээс бид цөмөөрөө нэг Сүнс дотор Христээр дамжуулан Эцэг уруу очих замтай болжээ. 19 Тийм бол та нар цаашид харь хүмүүс болон гадны хүмүүс биш, харин ариун хүмүүсийн адил нутгийн иргэд бөгөөд Бурханы гэр бүлийнх юм. 20 Та нар элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн Чулуу нь ажээ. 21 Түүний дотор бүх барилга хамтдаа нийцэн Эзэн доторх ариун сүм болохоор өсөж байна. 22 Та нар ч гэсэн Сүнс дотор Бурханы орших газар болохоор Христ дотор хамтдаа байгуулагдаж байна.
3 Үүний улмаас Паул би бол Харь үндэстнүүд болох та нарын төлөөх Христ Есүсийн хоригдол мөн. 2 Та нарын төлөө надад өгөгдсөн Бурханы нигүүлслийн нярвын үүргийн талаар та нар сонссон. 3 Би урьд нь товчхон бичсэнчлэн тэрхүү нууц нь надад илчлэлтээр мэдэгдсэн юм. 4 Та нар түүнийг уншаад, Христийн нууцын талаар миний ойлголтыг мэдэж чадна. 5 Энэ нь өөр үеийнхэнд, хүний хөвгүүдэд мэдэгдээгүй боловч эдүгээ Сүнс дотор Түүний ариун элч нар ба эш үзүүлэгчдэд илчлэгдсэнээр 6 Харь үндэстнүүд энэхүү биеийн хамтран өв залгамжлагчид ба эрхтнүүд болох бөгөөд сайн мэдээгээр дамжуулан Христ Есүс дотор амлалтыг хамтран хуваалцагчид болжээ. 7 Бурхан хүчний үйлчлэлээрээ надад өгсөн Түүний нигүүлслийн бэлгийн дагуу би сайн мэдээний үйлчлэгч болсон. 8 Бүх ариун хүмүүсээс хамгийн өчүүхэн нь болох надад энэхүү нигүүлсэл өгөгдсөний учир нь Христийн нэвтэршгүй баялгийг Харь үндэстэнд тунхаглаж, 9 бүх юмсыг бүтээсэн Бурханы дотор үеэс үед нууцлагдаж байсан нууцын үйлчлэлийн үүрэг нь юу болохыг бүгдэд мэдүүлэхийн тулд байлаа. 10 Ингэснээр эдүгээ чуулганаар дамжуулан Бурханы олон янзын мэргэн ухаан тэнгэрлэг газар дахь захирагчид болон эрх мэдэлтнүүдэд мэдэгдэх юм. 11 Бидний Эзэн Христ Есүсийн дотор үйлдсэн мөнхийн зорилгын дагуу Тэр ингэсэн ажээ. 12 Бид Христэд итгэх итгэлээрээ дамжуулж Түүнд зоримог байдал ба бат итгэлтэйгээр очиж болно. 13 Тиймээс би та нараас гуйя. Та нарын төлөөх миний зовлон шаналлаас болж бүү зүрх алдаарай. Эдгээр нь та нарын алдар билээ.14 Иймд би Эцэгийн өмнө өвдөг сөгдөж, 15 тэнгэр болон газар дахь бүхэл гэр бүлийг нэрлэдэг Түүнд залбирч байна. 16 Тэр Өөрийн алдрын баялгийн дагуу Өөрийн Сүнсээр дамжуулан хүч чадлаар та нарын доторх хүнийг хүчтэй болгон соёрхох болтугай. 17 Ингэж итгэлээр Христ та нарын зүрхэнд нутаглаж, та нар хайр дотор үндэслэж суурилаад, 18 бүх ариун хүмүүсийн хамт тэр хайрын ямар өргөн, урт, өндөр хийгээд гүн болохыг ойлгох болтугай. 19 Мэдлэгийг давдаг Христийн хайрыгмэдсэнээр та нар Бурханы бүх дүүрэнд хүртэл бялхсан байх болтугай.20 Эдүгээ, бидний дотор ажилладаг хүчний дагуу гуйж, бодох бүхнээс минь илүү хэмжээлшгүй бялхлаар үйлдэх чадвартай Түүнд 21 алдар нь чуулган дотор, Христ Есүс дотор бүх үеийнхэнд үеийн үед байх болтутай. Амен.
4 Иймд та нар дуудагдсан тэрхүү дуудлагадаа зүй зохистой явахыг Эзэний хоригдол би хичээнгүйлэн ятгая. 2 Ингэхдээ аливаа төлөв даруу байдлаар бөгөөд дөлгөөн сэтгэлээр хайр дотор бие биенийгээ хүлцэн тэвчиж, 3 амар тайвны хүлээс дотор Сүнсний нэгдлийг хадгалахыг хичээгтүн. 4 Та нар өөрсдийнхөө дуудлагын нэг найдвар дотор дуудагдсаны адил нэг бие, нэг Сүнс, 5 нэг Эзэн, нэг итгэл, нэг баптисм, 6 нэг Бурхан байна. Тэр бол бүгдийн Эцэг бөгөөд бүгдийн дээр бүгдээр дамжуулан бүгдийн дотор байдаг.7 Харин Христийн бэлгийн хэмжээгээр бидний хүн нэг бүрд нигүүлсэл өгөгдсөн байв. 8 Тиймээс "Өндөрт дээш гарахдаа, Тэр олон хоригдол олзлов. Тэр хүмүүст бэлгүүд өгсөн"гэж хэлдэг. 9 "Тэр дээш гарсан" гэдэг нь Тэр бас газрын доод хэсэгт буусан гэдгээс өөр ямар утгатай вэ? 10 Доош буусан Тэр нь бүх юмсыг дүүргэхийн тулд бүх тэнгэрүүдийн дээр дээш гарсан Тэр Өөрөө мөн юм. 11 Тэр заримыг нь элч, заримыг нь эш үзүүлэгч, заримыг нь сайн мэдээг тунхаглагч, заримыг нь хоньчин ба багш болгожээ. 12 Эдгээр нь ариун хүмүүсийг үйлчлэлийн ажилд бэлтгэж, Христийн биеийг байгуулахын тулд юм. 13 Бид бүгд итгэл хийгээд Бурханы Хүүг мэдэх мэдлэгийн нэгдэл хүртэл, төлөвшсөн хүн болтол, Христийн дүүрэн байдлын чанарын хэмжээнд хүртэл ингэх ажээ. 14 Үүний үр дүнд бид цаашид хүүхэд байхаа больж, давалгаанд энд тэнд шидэгдэн, аливаа номлолын салхи, хүмүүсийн ов мэх болон зальхай хуйвалдааны башир арганд туугдалгүй, 15 харин хайр дотор үнэнийг ярин, бид тэргүүн болох Түүн уруу, Христ уруу бүх талаар өсөх ёстой. 16 Хэсэг нэг бүрийн зохистой үйл ажиллагааны дагуу холбоос бүрийн хангаж байдаг зүйлээр хамтдаа холбогдон нийлж буй бүхэл бие нь Христээр хайр дотор өөрийгөө босгон барихын тулд биеийн өсөлтийг бий болгодог.17 Тиймээс би Эзэний дотор үүнийг хэлж, гэрчилье. Харь үндэстнүүд оюун санааны хоосрол дотроо явдаг шиг та нар цаашид тэгж явж болохгүй. 18 Тэд өөрсдийнхөө дотор буй харанхуй байдлаас, зүрхнийхээ хатуутаас болж оюун ухаандаа харанхуй болж, Бурханы аминаас хөндийрчээ. 19 Тэд мэдрэмжгүй болж, зүсэн бүрийн бузар булайг шунахайран үйлдэхийн тудд тачаангуй байдадд өөрсдийгөө тушаажээ. 20 Харин та нар ийм замаар Христийг сураагүй. 21 Есүс дотор үнэн байгаачлан, та нар үнэхээр Түүнийг сонсож, Түүгээр сургагдсанюм бол, 22 чиний амьдралын урьдын хэв маягт хамаарах заль мэхийн тачаалын дагуу ялзарч буй хуучин хүнээ та нар хойш тавьж, 23 оюун санааныхаа сүнс дотор шинэчлэгдэж, 24 зөвт байдал болон үнэний ариун байдал дотор Бурханы дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өөртөө өмс.25 Тиймд худал хуурмагийг хойш тавьж, хүн нэг бүр хөршдөө үнэнийг ярь. Учир нь бид бие биенийхээ эрхтнүүд юм. 26 Уурласан ч, нүгэл бүү үйдд. Та нарын уур хилэн дээр нар бүү жаргаг. 27 Диаволд байр бүү өг. 28 Хулгайч хүн цаашид хулгай бүү хий. Харин ч гачигдалтай хүнд хуваалцах юмтай байхын тулд өөрийн гараар сайныг үйлдэж, хөдөлмөрлө. 29 Та нарын амнаас ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулахын тулд зөвхөн тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нигүүлслийг өгнө. 30 Бурханы Ариун Сүнсийг бүү гомдоо. Золилтын өдрийн төлөө та нар Түүгээр тамгалуулсан билээ. 31 Аливаа хорсол, уур, хилэн, шуугиан, гүтгэлэг нь бүх бузар муутийн хамт та нараас зайлаг. 32 Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биенээ уучлан, нэг нэгнийгээ энэрэн уян зөөлөн сэтгэлээр ханд.
5 Тиймээс хайрлагдсан хүүхдүүд адил Бурханыг дуурайгчид болцгоо. 2 Христ та нарыг хайрласан бөгөөд Өөрийгөө бидний төлөө Бурханд анхилуун үнэрт өргөл ба тахил болгон өргөсний адил хайр дотор яв. 3 Харин ариун хүмүүст үл нийцэх садар самуун, аливаа бузар булай, шунал нь та нарын дунд бүү дурсагдаг. 4 Бузар булай болон мунхаг яриа, эсвэл тоглоом тохуу нь зохимжгүй. Харин оронд нь талархлаа өргө. 5 Садар самуун, бузар булайг үйлдэгч, шүтээнийг шүтэгч шунахай ямар ч хүнд Христийн болон Бурханы хаанчлалд өв байхгүй гэдгийг та нар ойлго.6 Хэн ч та нарыг хоосон үгсээрээ бүү мэхлэг. Яагаад гэвэл эдгээрээс болж Бурханы уур хилэн дуулгаваргүй хөвгүүд дээр буудаг юм. 7 Иймд тэдний хамсаатан байж болохгүй. 8 Учир нь та нар урьд нь харанхуй байсан. Харин одоо та нар Эзэн дотор гэрэл ажээ. Гэрлийн хүүхдүүд шиг яв. 9 Учир нь алив сайн, зөвт байдал ба үнэн дотор гэрлийн үр жимс байна. 10 Ингэхдээ Эзэнд таалагдах юманд суралц. 11 Харанхуйн үр жимсгүй ажлуудад бүү оролц, харин ч тэдгээрийг илчлэгтүн. 12 Учир нь тэдний нууцаар үйлдсэн зүйлсийг ярихад ч ичмээр юм. 13 Харин бүх зүйлс гэрлээр илчлэгдэхдээ харагддаг. 14 Учир нь харагддаг аливаа зүйл нь гэрэл юм. Тиймд"Нойрсогч оо, сэр. Үхэгсдээс бос. Христ чиний дээр гэрэлтэх болно" гэдэг. 15 Тиймээс та нар мэргэн бус хүмүүс шиг биш, харин мэргэн хүмүүсийн адилаар хэрхэн алхаж буйгаа хянаж бай. 16 Цагийг авар. Яагаад гэвэл өдрүүд нь бузар булай аж. 17 Тийм учраас бүү мунхаг бай. Харин Эзэний хүсэл юу болохыг ухаар. 18 Дарсанд бүү согтуур. Ингэвэл дураараа дургих байдадд автагдана. Харин Сүнсээр дүүрэн байж, 19 дуулал, магтуу ба сүнслэг дуунуудаар нэг нэгэнтэйгээ ярилцаж, Эзэнд хандаж зүрхэндээ дуулж, ая дуу зохиогтун. 20 Бурхан болон Эцэгт бүхний төлөө бидний Эзэн Есүс Христийн нэрээр үргэлж талархал өргө. 21 Христээс эмээн нэг нэгэндээ захирагд.22 Эхнэрүүд ээ, Эзэнд захирагддаг шиг нөхрүүддээ захирагд. 23 Учир нь Христ чуулганы толгой байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ толгой юм. Христ Өөрөө тэр биеийн Аврагч мөн. 24 Чуулган Христэд захирагддагийн адил түүнчлэн эхнэрүүд нөхрүүддээ бүх талаар захирагд. 25 Нөхрүүд ээ, Христ чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла. 26 Тэр чуулганыг үгээр дамжуулан усанд угааж цэвэрлэн, ариусгаад 27 түүнийг ямар ч толбогүй, ямар ч үрчлээсгүй бөгөөд тиймэрхүү ямар ч зүйлгүй, харин ариун, гэм зэмгүй байлган Өөрийнхөө өмнө алдарт чуулган болгох гэсэн ажээ. 28 Тиймээс нөхрүүд ч эхнэрүүдээ өөрийн бие адил хайрлах ёстой. Эхнэрээ хайрладаг хүн өөрийгөө хайрладаг. 29 Учир нь хэн ч хэзээ ч өөрийн махан биеийг үзэн ядаж байгаагүй. Харин тэжээж, хамгаалдаг. Христ мөн чуулганд ийнхүү ханддаг. 30 Яагаад гэвэл бидТүүний биеийн эрхтнүүд юм. 31 "Тиймээс эр хүн эцэг эхээ орхиж, эхнэртэйгээ нийлдэг. Тэр хоёр нэг махан бие болно". 32 Энэ нууц бол агуу билээ. Гэвч би Христ болон чуулганы тухай хэлж байна. 33 Та нарын нэг бүр чинь өөрийгөө хайрладгийн адил эхнэрээ хайрла. Эхнэр нь нөхрөөсөө эмээж бай.
6 Хүүхдүүд ээ, Эзэн дотор эцэг эхээ дага. Учир нь энэ бол зөв юм. 2 "Эцэг эхээ хүндэл". Энэ нь амлалт бүхий эхний тушаал бөгөөд 3 "Энэ нь чамд сайн бөгөөд чи дэлхий дээр урт наслах болно" гэжээ. 4 Эцгүүд ээ, та нар хүүхдүүдээ бүү уурлуул. Харин тэднийг Эзэний дэг журам болон сургамж дотор хүмүүжүүл.5 Боолчууд аа, Христийг дагадгийн адил та нар эмээхүй болон чичрэлтээр чин сэтгэлээсээ махан биеийн дагуу эздэд дуулгавартай бай. 6 Хүмүүст нийцүүлэгчдийн адил харцаар үйлчлэлгүй, харин Христийн боолууд адил Бурханы хүслийг зүрх сэтгэлээсээ үйлд. 7 Хүмүүст биш, харин Эзэнд мэт сайн хүслээр үйлчил. 8 Боол, эсвэл чөлөөт байх нь ялгаагүй аливаа хүн ямар нэг сайн зүйл хийвэл тэр хүн Эзэнээс түүнийгээ буцааж авна гэдгээ мэдэн үйлчил. 9 Эзэд ээ, үүний адил боолууддаа ханд. Тэдний болон та нарын Эзэн тэнгэрт байгааг болон Түүний ялгаварладаггүй болохыг ойлгон, айлгаж сүрдүүлэхээ боль.10 Эцэст нь Эзэн дотор ба Түүний чадлын агуу хүч дотор бэхжигтүн. 11 Та нар диаволын зальмэхийн эсрэг бат зогсох чадвартай байхын тулд Бурханы бүрэн хуяг дуулгыг өмс. 12 Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэрлэг газар дахь бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ. 13 Тиймээс бүхнийг хийсний дараа, бузар муу өдөрт эсэргүүцэн бат зогсох чадвартай байхын тулд Бурханы бүрэн зэвсгийг ав. 14 Тэгээд бат зогс. Ингэхдээ та нар бэлхүүсээрээ үнэнийг бүсэлж, зөвт байдлын хуягийг өмсөөд, 15 амар тайвны сайн мэдээний бэлэн байдлыг хөлдөө өмс. 16 Энэ бүгд дээр муу нэгний бүх галт сумыг унтрааж чадах итгэлийн бамбай, 17 авралын дуулгыг болон Сүнсний сэлэм буюу Бурханы үгийг ав. 18 Сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаараа залбир. Үүний тулд бүх ариун хүмүүсийнтөлөөх цөхрөлтгүй бүх оролдлого, гуйлтаараа сэргэг бай. 19 Сайн мэдээний нууцыг зоригтойгоор мэдүүлэхээр миний ам ангайхад үг өгөгдөхийн тулд миний төлөө залбир. 20 Үүнийг хэрхэн зоригтойгоор ярих ёстой, тэгж ярихын тулд би сайн мэдээний төлөө элчин сайд болов.21 Та нарт бас миний байдлын тухай болон юу хийж байгааг минь мэдүүлэхийн тулд Эзэн дотор итгэлт үйлчлэгч хайрт дүү Тухик та нарт бүгдийг мэдэгдэх болно. 22 Тэр та нарт бидний байдлыг мэдүүлэн та нарын зүрхийг тайвшруулаг хэмээн, энэ зорилгоор би түүнийг илгээлээ.23 Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс амар амгалан болон хайр нь итгэлийн хамт ах дүү нарт байг. 24 Бидний Эзэн Есүс Христийг ялзаршгүй хайраар хайрлагч бүх хүмүүст нигүүлсэл байх болтугай.