2 Вавилоны хаан Небухаднезарын Вавилон уруу авч одсон цөлөгдөгсдийн олзноос Иерусалим, Иуда уруу, өөр өөрийн хот уруу буцсан, мужийн хүмүүс нь эдгээр болно. 2 Эдгээр нь Зеруббабел, Иешуа, Нехемиа, Сераиа, Реелаиа, Мордехаи, Билшан, Миспар, Бигваи, Рехум болон Баана нартай хамт ирцгээсэн юм. Израилийн ард түмний эрчүүдийн тоо бол 3 Парошийн хөвгүүд хоёр мянга нэг зуун далан хоёр, 4 Сефатиагийн хөвгүүд гурван зуун далан хоёр, 5 Арагийн хөвгүүд долоон зуун далан тав, шуа ба Иоабын хөвгүүдээс, Пахатмоабын хөвгүүд хоёр мянга найман зуун арван хоёр, 'Еламын хөвгүүд мянга хоёр зуун тавин дөрөв, 8 Заттутийн хөвгүүд есөн зуун дөчин тав, 9 Заккаин хөвгүүд долоон зуун жар, 10 Банийн хөвгүүд зургаан зуун дөчин хоёр, 11 Бебаин хөвгүүд зургаан зуун хорин гурав, 12 Азгадын хөвгүүд мянга хоёр зуун хорин хоёр, 13 Адоникамын хөвгүүд зургаан зуун жаран зургаа, 14 Бигваин хөвгүүд хоёр мянга тавин зургаа, 15 Адины хөвгүүд дөрвөн зуун тавин дөрөв, 16 Хезекиагийн Атерын хөвгүүд ерэн найм, 17 Безаин хөвгүүд гурван зуун хорин гурав, 18 Иорагийн хөвгүүд зуун арван хоёр, 19 Хашумын хөвгүүд хоёр зуун хорин гурав, 20 Гиббарын хөвгүүд ерэн тав, 21 Бетлехемийн эрчүүд зуун хорин гурав, 22 Нетофагийн эрчүүд тавин зургаа, 23 Анатотын эрчүүд зуун хорин найм, 24 Азмаветын хөвгүүд дөчин хоёр, 25 Кириатарим, Хефира болон Бееротын хөвгүүд долоон зуун дөчин гурав, 26 Рама ба Гебагийн хөвгүүд зургаан зуун хорин нэг, 27 Михмасын эрчүүд зуун хорин хоёр, 28 Бетел ба Аин эрчүүд хоёр зуун хорин гурав, 29 Небогийн хөвгүүд тавин хоёр, 30 Магбишийн хөвгүүд зуун тавин зургаа, 31 өөр Еламын хөвгүүд мянга хоёр зуун тавин дөрөв, 32 Харимын хөвгүүд гурван зуун хорь, 33 Лод, Хадид ба Оногийн хөвгүүд долоон зуун хорин тав, 34 Иерихогийн эрчүүд гурван зуун дөчинтав, 35 Сенаагийн хөвгүүд гурван мянга зургаан зуун гуч. 36 Тахилч нар нь Иешуагийн гэрийн, Иедаиагийн хөвгүүд есөн зуун далан гурав, 37 Иммерийн хөвгүүд мянга тавин хоёр, 38 Пашхурын хөвгүүд мянга хоёр зуун дөчин долоо, 39 Харимын хөвгүүд мянга арван долоо.40 Левичүүд нь Ходавиагийн хөвгүүдээс, Иешуа ба Кадмиелын хөвгүүд далан дөрөв. 41 Дуучид нь Асафын хөвгүүд зуун хорин найм, 42 Хаалгачдын хөвгүүд нь Шаллумын хөвгүүд, Атерын хөвгүүд, Талмоны хөвгүүд, Аккубын хөвгүүд, Хатитагийн хөвгүүд, Шобаин хөвгүүд, бүгд зуун гучин ес.43 Сүмийн уйлчлэгчид нь Цихагийн хөвгүүд, Хасуфагийн хөвгүүд, Таббаотын хөвгүүд, 44 Керосын хөвгүүд, Сиахагийн хөвгүүд, Падоны хөвгүүд, 45 Лебанагийн хөвгүүд, Хагабагийн хөвгүүд, Аккубын хөвгүүд, 46 Хагабын хөвгүүд, Шалмаин хөвгүүд, Хананы хөвгүүд, 47 Гидделийн хөвгүүд, Гахарын хөвгүүд, Реаиагийн хөвгүүд, 48 Резиний хөвгүүд, Некодагийн хөвгүүд, Газзамын хөвгүүд, 49 Уззагийн хөвгүүд, Пасеагийн хөвгүүд, Бесаин хөвгүүд, 50 Аснагийн хөвгүүд, Меунимийн хөвгүүд, Нефисимийн хөвгүүд, 51 Бакбукийн хөвгүүд, Хакуфагийн хөвгүүд, Хархурын хөвгүүд, 52 Базлутын хөвгүүд, Мехидагийн хөвгүүд, Харшагийн хөвгүүд, 53 Баркосын хөвгүүд, Сисерагийн хөвгүүд, Темагийн хөвгүүд, 54 Незиагийн хөвгүүд, Хатифагийн хөвгүүд юм. 55 Соломоны зарц нарын хөвгүүд нь Сотаин хөвгүүд, Хассоферетын хөвгүүд, Перудагийн хөвгүүд, 56 Иаалагийн хөвгүүд, Дарконы хөвгүүд, Гидделийн хөвгүүд, 57 Шефатиагийн хөвгүүд, Хаттилын хөвгүүд, Похеретхаззебаимын хөвгүүд, Амигийн хөвгүүд юм. 58 Сүмийн бүх үйлчлэгчид ба Соломоны зарц нарын хөвгүүд нь гурван зуун ерэн хоёр байв.59 Эдгээр нь Телмела, Телхарша, Херуб, Аддан болон Иммерээс ирсэн хүмүүс юм. Гэвч тэд Израилийнх мөн эсэхээ, өөрсдийн үр удмаа, өөрсдийн эцгүүдийн бүлүүдийн тухай баталгаагаа гаргаж эс чадав. Үүнд: 60 Делаиагийн хөвгүүд, Тобиан хөвгүүд, Некодагийн хөвгүүд зургаан зуун тавин хоёр. 61 Тахилч нарын хөвгүүдээс Хабаиагийн хөвгүүд, Хаккозын хөвгүүд, гилеад хүн Барзиллаин охидоос эхнэр авч тэдний нэрээр нэрлэгдэх болсон Барзиллаин хөвгүүд. 62 Тэдгээр хүмүүс өөрсдийн угсаа гарлын тэмдэглэлээс байршлаа хайсан боловч олоогүй аж. Тиймээс тэд бузар хэмээн тооцогдож, тахилчлалаас хасагдав. 63 Тэгээд Урим ба Туммимтэй тахилч босож зогсохоос нааш тэд хамгийн ариун зүйлсээс идэж болохгүйг захирагч тэдэнд хэлэв.64 Бүх чуулганд дөчин хоёр мянга гурван зуун жаран хүн тоолуулсан юм. 65 Энэ нь тэдний долоон мянга гурван зуун гучин долоон эрэгтэи, эмэгтэи зарц нараас гадна байсан бөгөөд тэдэнд хоёр зуун эрэгтэй, эмэгтэй дуучид байв. 66 Тэдний морьд нь долоон зуун гучин зургаа, луус нь хоёр зуун дөчин тав, 67 тэмээд нь дөрвөн зуун гучин тав, илжигнүүд нь зургаан мянга долоон зуун хорь байв.68 Тэднийг Иерусалим дахь ЭЗЭНий өргөөнд ирцгээхэд, зарим эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд Бурханы өргөөнд зориулан түүнийг суурин дээр нь сэргээхийн тулд сайн дураараа өргөцгөөв. 69 Тэд өөрсдийн чадлаараа ажлын санд жаран нэгэн мянган алтан драхма, таван мянган мөнгөн мина, тахилчийн зуун хувцас өгөв.70 Тэгээд тахилч нар болон левичүүд, ард түмнээс зарим нь, дуучид, хаалгачид болон сүмийн үйлчлэгчид өөрсдийн хотуудад суусан бөгөөд бүх израильчууд өөрсдийн хотуудад амьдарцгаав.
3 Долдугаар сар болоход Израилийн хөвгүүдийг хотуудад байсан үед ард түмэн бүгд нэг хүн мэт Иерусалимд цутлацгаав. 2 Тэгэхэд Иозадакийн хүү Иешуа ба түүний ах дүү тахилч нар болон Шеалтиелын хүү Зеруббабел ба түүний ах дүү нар босож, Бурханы хүн Мосегийн хуульд бичигдсэнчлэн шатаалт тахилыг дээр нь өргөхийн тулд Израилийн Бурханы тахилын ширээг босгов. 3 Тэд нутгийн хүмүүсээс болж айж байсан учраас тахилын ширээг суурин дээр нь байрлуулаад түүн дээрээ ЭЗЭНд шатаалт тахилуудыг өглөө, орой өргөв. 4 Тэд Майхан Баярыг бичигдсэн ёсоор тэмдэглэн, өдөр бүрийн тогтоосон тооны шатаалт тахилыг өдөр бүр шаардагдах хэмжээгээр зааврын дагуу өргөв. 5 Үүний дараа байнгын шатаалт тахилыг өргөж, мөн шинэ сар ба ариусгагдсан ЭЗЭНий тогтоосон бүх баяруудад зориулан өргөсөнд ЭЗЭНд сайн дурын өргөл өргөсөн хүн бур үүнийг үйлдэв. 6 Долдугаар сарын эхний өдрөөс тэд ЭЗЭНд шатаалт тахилыг өргөж эхэлсэн боловч ЭЗЭНий сүмийн суурь нь тавигдаагүй байлаа. 7 Дараа нь тэд чулуучид, мужаануудад мөнгө өгч, Персийн хаан Корешийн тэдэнд олгосон зөвшөөрлөөр Ливанаас хуш моддыг Иоппа дахь далай уруу авчруулахаар идээ, ундаа, тосыг сидончууд болон тирчүүдэд өгөв. 8 Иерусалим дахь Бурханы өргөөнд ирснийхээ хоёр дахь жилийн хоёрдугаар сард Шеалтиелын хүү Зеруббабел, Иозадакийн хүү Иешуа болон тэдний бусад ах дүү тахилч нар ба левичүүд, олзлогдогсдоос Иерусалимд ирцгээсэн бүх хүмүүс ажлыг эхэлсэн бөгөөд ЭЗЭНий өргөөний ажлыг хянуулахаар хориос дээш насны левичүүдийг томилов. 9 Тэгээд Иешуа өөрийн хөвгүүд болон ах дүү нарынхаа хамт Кадмиел болон түүний хөвгүүд, Иудагийн хөвгүүд, Хенададын хөвгүүд өөрсдийнхөө хөвгүүдтэй болон ах дүү левичүүдтэй хамт нэгдэн Бурханы сүм дэх ажилчдыг хянахаар зогсоцгоов. 10 Барилгачид ЭЗЭНий сүмийн суурийг тавимагц,Израилийн хаан Давидын зааварласанчлан ЭЗЭНийг магтахаар тахилч нар нөмөргөө өмсөн бүрээтэйгээ, левичүүд, Асафын хөвгүүд цан барин зогсоцгоов. 11 Тэд ЭЗЭНийг магтан, талархал өргөн,
4 Цөллөгөөс ирсэн хүмүүс Израилийн Бурхан ЭЗЭНд сүм барьж байгааг Иуда, Бениамины дайснууд сонсоод, 2 Зеруббабел болон эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүдэд хандан,
5 Эш үзүүлэгчид болон эш үзүүлэгч Хаггаи, Иддогийн хүү Зехариа нар Иуда болон Иерусалим дахь иудейчүүдэд тэдний дээр орших Израилийн Бурханы нэрээр эш үзүүлцгээсэнд 2 Шеалтиелын хүү Зеруббабел, Иозадакийн хүү Иешуа нар босоцгоон, Иерусалим дахь Бурханы өргөөг дахин барьж эхлэв. Бурханы эш үзүүлэгчид тэднийг дэмжин тэдэнтэй хамт байцгаав. 3 Тэр үед Евфрат мөрний тэртээх мужийн захирагчТаттенаи, Шетарбозенаи болон тэдний хамтрагчид ирж,
6 Тэгэхэд Дариус хаан зарлиг гаргаж, Вавилон дахь эрдэнэсийг хадгаддаг архивд эрэл хийгдэв. 2 Медийн муж дахь цайзад, Екбатанад нэгэн хуйлмал бичиг олдсон бөгөөд дотор нь дараах зүйлийг бичсэн байв. "Тэмдэглэл: 3 Кореш хааны эхний жилд Кореш хаан зарлиг гаргажээ. «Иерусалим дахь Бурханы өргөөний тухайд гэвэл, тахилуудыг өргөдөг газар болох сүмийг дахин босгож, түүний суурийг тавигтун! Түүний өндөр нь жаран тохой, өргөн нь жаран тохой бөгөөд 4 том чулуугаар гурван давхар, дүнзээр нэг давхар өрж баригтун! Зардлыг нь хааны эрдэнэсийн сангаас төл! 5 Мөн Небухаднезарын Иерусалим дахь сүмээс авч, Вавилон уруу аваачсан, Бурханы сүмийн алтан, мөнгөн сав суулгуудыг Иерусалим дахь сүмд байсан газарт нь буцааж, Бурханы өргөөнд тавь».6 Тиймээс одоо Евфрат мөрний тэртээх мужийн захирагч Таттенаи, Шетарбозенаи болон та нарын хамтрагчид болох Евфрат мөрний тэртээх мужуудын албан хаагчид тэндээс хол байцгаа! 7 Бурханы өргөөний энэ ажлыг зөнд нь орхи. Иудейчүүдийн захирагч ба иудейчүүдийн ахмадууд Бурханы энэ өргөөг буйран дээр нь барьцгааг. 8 Түүнээс гадна, Бурханы энэ өргөөг дахин барих ажилд Иудагийн эдгээр ахмадуудын төлөө та нарын юу хийх талаарх зарлигийг би гаргаж байна. Тэдгээр хүмүүст бүрэн зардлыг нь Евфрат мөрний тэртээх мужуудын татваруудаас бүрдсэн хааны сангаас хойшлуулалгүйгээр төлөх ёстой. 9 Тэнгэрийн Бурханд өргөх шатаалт тахилд зориулан залуу бухнууд, хуцнууд ба хургууд, мөн улаан буудай, давс, дарс болон тосолгооны тос, алив хэрэгтэй бүхнийг Иерусалим дахь тахилч нарын хүссэнээр тэдэнд өдөр бүр саадгүйгээр өгч бай. 10 Энэ нь тэд тэнгэрийн Бурханд тааламжит тахилыг өргөн, хаан болон түүний хөвгүүдийн амийн төлөө залбирахын тулд юм. 11 Хэн нэгэн хүн энэ зарлигийг зөрчвөл үүнийх нь төлөө түүний байшингаас нь гуалинг сугалан авч, тэр хүнийг дээр нь хадаж, байшинг нь хаягдлын овоо болгогтун хэмээсэн зарлигийг би гаргав. 12 Иерусалим дахь Бурханы энэ өргөөг устгах ч юм уу, өөрчлөх гэж ороддсон аливаа хаан, эсвэл ард түмнийг Өөрийн нэрийг энд оршоосон Бурхан устгах болтугай. Дариус би энэхүү зарлигийг гаргав. Энэхүү зарлигийг бүрэн чармайлттайгаар гүйцэтгэгтүн!".13 Тийнхүү Евфрат мөрний тэртээх мужийн захирагч Таттенаи, Шетарбозенаи болон тэдний хамтрагчид Дариус хааны илгээсэнчлэн, зарлигийг бүрэн чармайлттайгаар гүйцэтгэв. 14 Эш үзүүлэгч Хаггаи ба Иддогийн хүү Зехариагийн эш үзүүлснээр иудейчүүдийн ахмадууд барих үйлдээ амжилттай байв. Тэгээд тэд Израилийн Бурханы тушаал ба Кореш, Дариус болон Персийн хаан Артаксерксын зарлигийн дагуу барьж дуусгав. 15 Энэ сүм нь Адар сарын гуравны өдөр баригдаж гүйцжээ. Энэ нь Дариус хааны хаанчлалын зургадугаар жил байв.16 Израилийн хөвгүүд, тахилч нар, левичүүд болон цөллөгөөс ирсэн бусад хүмүүс Бурханы энэ өргөөний зориулалтыг баяр хөөртэйгөөр тэмдэглэв. 17 Тэд Бурханы энэ сүмийн зориулалтанд зуун бух, хоёр зуун хуц, дөрвөн зуун хурга, мөн бүх Израилийн нүглийн төлөөх тахилд Израилийн овгуудын тоотой адил арван хоёр ухныг өргөв. 18 Тэгээд тэд Иерусалим дахь Бурханы үйлчлэлийн төлөө тахилч нарыг тэдний бүлгүүдэд нь, левичүүдийг тэдний дэс дараагаар нь Мосегийн номд бичигдсэн ёсоор томилов.19 Цөлөгдөгсөд нэгдүгээр сарын арван дөрвөнд Дээгүүр Өнгөрөх баярыг сахив. 20 Тахилч нар болон левичүүд хамтдаа өөрсдийгөө цэвэршүүлэв. Тэд бүгд цэвэр байв. Тэгээд тэд бүх цөлөгдөгсдөд, өөрсдийн ах дүү тахилч нарт болон өөрсөддөө зориулан Дээгүүр Өнгөрөх баярын хургыг төхөөрөв. 21 Цөллөгөөс буцаж ирсэн Израилийн хөвгүүд ба Израилийн Бурхан ЭЗЭНийг хайхын тулд тэдэнтэй нийлэхээр тэр газрын үндэстнүүдийн бузраас өөрсдийгөө тусгаарласан бүх хүмүүс Дээгүүр Өнгөрөх баярын зоог барилцав. 22 ЭЗЭН тэднийг баяр хөөртэй болгож, Израилийн Бурхан болох Бурханы өргөөний ажлыг дэмжүүлэхээр Ассирийн хааны зүрхийг тэдний зүт эргүүлсэн тул тэд Исгээгүй Талхны Баярыгдолоо хоног баяр хөөртэйгөөр тэмдэглэв.
7 Эдгээр явдлын дараа, Персийн хаан Артаксерксын хаанчлалын үед Езра гарч ирэв. Езра нь Сераиагийн хүү, Сериа нь Азариагийн хүү, Азариа нь Хилкиагийн хүү, 2 Хилкиа нь Шаллумын хүү, Шаллум нь Задокийн хүү, Задок нь Ахитубын хүү, 3 Ахитуб нь Амариагийн хүү, Амариа нь Азариагийн хүү, Азариа нь Мераиотын хүү, 4 Мераиот нь Зерахиагийн хүү, Зехариа нь Уззийн хүү, Уззи нь Буккийн хүү, 5 Букки нь Абишуагийн хүү, Абишуа нь Финехасын хүү, Финехас нь Елеазарын хуү, Елеазар нь ахлах тахилч Аароны хүү байв. 6 Энэ Езра бол Вавилоноос ирсэн ба Израилийн Бурхан ЭЗЭНий өгсөн Мосегийн хуульд мэргэшсэн гүүш байв. Түүний Бурхан ЭЗЭНий мутар түүний дээр байсан учир хаан түүний хүссэн бүхнийг түүнд соёрхжээ. 7 Израилийн хөвгүүдийн зарим нь, тахилч нарын зарим нь, левичүүд, дуучид, дааман хаалганы сахиулууд, сүмийн үйлчлэгчид Артаксеркс хааны долоо дахь онд Иерусалим уруу явцгаав. 8 Тэрээр хааны долоо дахь жилийн тавдугаар сард Иерусалимд ирэв. 9 Тэрээр нэгдүгээр сарын нэгэнд Вавилоноос гарч эхлээд, түүний Бурханы сайн мутар түүний дээр байсан учир тавдугаар сарын нэгэнд Иерусалимд иржээ. 10 Учир нь Езра ЭЗЭНий хуулийг сурч, түүнийг хэрэгжүүлэхэд, Израильд Түүний дүрэм,зарлигуудыг заахад зүрхээ зориулсан юм.11 ЭЗЭНий тушаалуудын үгс ба Түүний Израильд өгсөн тогтоолд суралцсан гүүш, тахилч Езрад өгсөн хаан Артаксерксын зарлигийн хуулбар нь энэ юм. 12 "Хаадын хаан Артаксерксээс тэнгэрийн Бурханы хуулийн гүүш, тахилч Езрад: Төгс амгалан болтугай! Одоо 13 Миний хаанчлалд буй, Иерусалим уруу явахыг хүсэж байгаа Израилийн ямар ч хүн, тэдний тахилч нар болон левичүүд чамтай хамт явж болно хэмээн би зарлиг гаргав. 14 Чи өөрийн гарт буй, Бурханыхаа хуулийн дагуу Иерусалим болон Иудагийн талаар асуухаар хаан ба түүний долоон зөвлөгчөөс томилогдон, илгээгдэж буй болохоор, 15 бас Иерусалимд оршихуй нь буй Израилийн Бурханд хаан болон түүний зөвлөх нарын сайн дураар өргөсөн мөнгө, алтыг, 16 Вавилоны бүхий л мужаас олдох бүх мөнгө хийгээд алтны хамт Иерусалим дахь Бурханы өргөөнд зориулан сайн дураар өргөсөн тахилч нар болон ард түмний сайн дурын өргөлийг авч явах учраас 17 энэ мөнгөөр чи бухнууд, хуцууд болон хургануудыг хичээнгүйлэн худаддан авч, тэднийг идээн өргөл болон ундаан өргөлтэй нь хамт Иерусалим дахь Бурханыхаа өргөөний тахилын ширээн дээр өргө! 18 Чамд болон ах дүү нарт чинь үлдсэн алт, мөнгөөр юу нь сайн хэмээн санагдана, чи Бурханыхаа хүслийн дагуу хийгтүн! 19 Бас чиний Бурханы өргөөнийүйчлэлд зориулан чамд өгсөн сав суулгыг Иерусалимын Бурханы өмнө бүрэн бүтнээр нь хүргэ! 20 Бурханы өргөөний төлөө үлдсэн хэрэгцээг хангах хэрэг чамд гарвал тэдгээрийг хааны эрдэнэсийн сангаас ханга! 21 Хаан Артаксеркс би өөрөө Евфрат мөрний тэртээх мужуудын бүх жасын нярав нарт зарлиг гаргаж байна. Тэнгэрийн Бурханы хуулийн гүүш, тахилч Езра та нараас юу хүснэ, тэр нь чанд гүйцэтгэгдэх ёстой. 22 Зуун мөнгөн талант, зуун кор улаан буудай, зуун бат дарс, зуун бат тос, мөн давсыг хэрэгтэй хэмжээгээр өг! 23 Тэнгэрийн Бурхан юуг тушаасан, тэр нь хаан болон хааны хөвгүүдийн хаанчлалын эсрэг хилэн төрүүлэхгүйн тулд тэнгэрийн Бурханы өргөөнд зориулан хичээл зүтгэлтэйгээр үйлдэгдэг. 24 Мөн тахилч нар, левичүүд, дуучид, хаалгачид, Нетиним, эсвэл Бурханы өргөөний зарц нарын хэнд ч татвар, алба гувчуур, хураамж ноогдуулахыг зөвшөөрөхгүй гэдгээ бид та нарт мэдэгдэж байна. 25 Езра, чи өөрийн гарт буй Бурханыхаа мэргэн ухааны дагуу Евфрат мөрний тэртээх мужийн бүх ард түмнийг болон чиний Бурханы хуулиудыг мэддэг ард түмнийг ч хүртэл шүүх шүүгчдийг болон түшмэдийг томил. Мэдэхгүй аливаа хүнд зааж өг. 26 Чиний Бурханы хуулийг болон хааны хуулийг үл сахигч хэн боловч алах, эсвэл цөлөх, эсвэл эд хөрөнгийг нь хураах, эсвэл шоронд хорих ч бай, тэр хүн хатуу яллагдаг".27 Иерусалим дахь ЭЗЭНий өргөөг чимэглэхээр энэ мэт зүйлийг хааны зүрхэнд оруулсан бидний эцэг дээдсийн Бурхан, ЭЗЭН магтагдах болтутай. 28 Учир нь Тэр хаан болон хааны зөвлөхүүдийн өмнө, хааны бүх хүчирхэг ноёдын өмнө над уруу хайр энэрлээ сунгасан. Ийнхүү миний дээрх миний Бурхан ЭЗЭНий мутраар би хүчирхэгжиж, Израилийн удирдах хүмүүсийг өөртэйгөө хамт явуулахаар би цутлуулав.
8 Энэ бол хаан Артаксерксын хаанчлалын үед надтай хамт Вавилоноос явсан хүмүүсийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд ба тэдний угийн бичгийн бүртгэл юм. 2 Финехасын хөвгүүдээс Гершом, Итамарын хөвгүүдээс Даниел, Давидын хөвгүүдээс Хаттуш, 3 Парошийн хөвгүүдийнх болох Шеканиагийн хөвгүүдээс Зехариа болон түүнтэй хамт угийн бичгийн жагсаалтанд буй зуун тавин эрчүүд, 4 Пахатмоабын хөвгүүдээс Зерахиагийн хүү Елиехоенаи болон түүнтэй хамт хоёр зуун эрчүүд, 5 Шеканиагийн хөвгүүдээс Иахазиелын хүү болон түүнтэй хамт гурван зуун эрчүүд, 6 Адины хөвгүүдээс Ионатаны хүү Ебед болон түүнтэй хамт тавин эрчүүд, 7 Еламын хөвгүүдээс Аталиагийн хүү Иешаиа болон түүнтэй хамт далан эрчүүд, 8 Шефатиагийн хөвгүүдээс Михаелын хүү Зебадиа болон түүнтэй хамт наян эрчүүд, 9 Иоабын хөвгүүдээс Иехиелийн хүү Обадиа болон түүнтэй хамт хоёр зуун арван найман эрчүүд, 10 Шеломитынхөвгүүдээс Иосифиагийн хүү болон түүнтэй хамт зуун жаран эрчүүд, 11 Бебаин хөвгүүдээс Бебаин хүү Зехариа болон түүнтэй хамт хорин найман эрчүүд, 12 Азгадын хөвгүүдээс Хаккатаны хүү Иоханан болон түүнтэй хамт зуун арван эрчүүд, 13 Адоникамын хөвгүүдээс сүүлчийн хүмүүс буюу тэдний нэрс гэвэл, Елифелет, Иеуел ба Шемаиа болон тэдэнтэй хамт жаран эрчүүд, 14 Бигваин хөвгүүдээс Утаи ба Заббуд болон тэдэнтэй хамт далан эрчүүд болой.15 Би тэднийг Ахава уруу урсдаг гол дээр цуглуулж, тэнд бид гурав хоногийн турш буудаллав. Би хүмүүсийг болон тахилч нарыг ажиглаж байхдаа тэндээс нэг ч Леви хүнийг олоогүй. 16 Тэгээд би Елиезер, Ариел, Шемаиа, Елнатан, Иариб, Елнатан, Натан, Зехариа ба Мешуллам хэмээх удирдах хүмүүсийг болон Иоиариб, Елнатан хэмээх багш нарыг дуудуулахаар хүмүүсийг илгээв. 17 Би тэднийг Касифиа газрын удирдах хүн Иддо уруу илгээв. Бидний Бурханы өргөөний төлөө бидэн уруу үйлчлэгчдийг авчрахын тулд Иддо болон Касифиа газар дахь сүмийн үйлчлэгчид болох түүний ах дүү нарт юу хэлэхийг нь би тэдэнд зааж өгөв. 18 Бидний дээрх Бурханы сайн мутрын дагуу тэд бидэнд нэгэн билиг ухаантай хүн болох Шеребиа болон түүний хөвгүүд, ах дүү нар арван найман хүнийг авчрав. Шеребиа нь Израилийн хүү Левийн хүү Махлийн хөвгүүдээс гаралтай юм.19 Хашабиа болон Мерарийн хөвгүүдээс Иешаиа, өөрийн ах дүү нар болон тэдний хөвгүүдтэй хамт хорин хүн. 20 Мөн левичүүдэд үйлчлүүлэхээр Давид ба ноёдын өгсөн сүмийн үйлчлэгчдээс хоёр зуун хорин хүн буюу бүгд нэр нэрээрээ тэмдэглэгдсэн юм.21 Тэгээд Түүнээс өөрсдийнхөө төлөө болон багачууд, бүх эд хөрөнгөнийхөө төлөө аюулгүй аян замыг гуйхын тулд Бурханыхаа өмнө өөрсдийгөө даруу болгохоор би тэнд Ахава голын дэргэд мацаг барилтыг зарлав. 22 Учир нь замд учрах дайснаас хамгаалуулахын тулд цэрэг ба морьтонгуудыг хаанаас гуйхаас би ичсэн юм. Яагаад гэвэл бид хаанд "Бидний Бурханы мутар Өөрийг нь эрж буй бүхэнд ээлтэй ханддаг боловч, Түүний хүч чадал, уур хилэн нь Өөрийг нь орхидог бүхний эсрэг байдаг" гэж хэлсэн юм. 23 Тиймээс бид мацаг барьж, энэ асуудлын тухайд Бурханаа эрэлхийлсэн бөгөөд Тэр бидний гуйлтыг сонсов.24 Тэгээд би арван хоёр удирдах тахилч нар болох Шеребиа, Хашабиа болон тэдний хамт ах дүү нараас нь арвыг тусгаарлаж, 25 хаан болон түүний зөвлөхүүд, түүний ноёд болон тэнд байсан бүх израильчуудын манай Бурханы өргөөний төлөө өргөсөн мөнгө, алт, сав суулгууд өргөлүүдийг би тэдэнд жинлэж өгөв. 26 Ийнхүү би тэдний гарт зургаан зуун тавин талант мөнгө, зуун талантын үнэтэй мөнгөн сав суулгууд, зууналтан талант, 27 мянган дарикийн үнэтэй хорин алтан хул, алт мэт үнэтэй гялалзсан хоёр хүрэл савыг жинлэж өгөв. 28 Тэгээд би тэдэнд
9 Эдгээр явдлууд өнгөрсний дараа ноёд надад хандан, хэлрүүн
10 Езраг залбирч, нүглээ наминчлан уйлж, Бурханы өргөөний өмнө сунан мөргөж байхад, түүн уруу Израилиас асар их чуулган буюу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд мөн хүүхдүүд цугларцгаав. Учир нь хүмүүс гашуунаар уйлцгааж байв. 2 Еламын хөвгүүдийн нэг Иехиелийн хүү Шеканиа Езрад