1 Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ. 2 Газар нь ямар ч хэлбэр дүрсгүй, эзгүй хоосон, гүний гадаргуу дээгүүр нь харанхуй бүрхэж, Бурханы Сүнс усны мандал дээгүүр элин хальж байлаа. 3 Тэгээд Бурхан
— Гэрэл бий болог! гэсэнд гэрэл бий болов.
4 Бурханыг харахад тэр гэрэл нь сайхан байв. Бурхан гэрлийг харанхуйгаас салгажээ. 5 Бурхан гэрлийг өдөр, харанхуйг шөнө хэмээн нэрлэжээ. Үдэш болоод, өглөө болжээ. Тэр нь анхны өдөр болой.

6 Бурхан
— Усан дотор огторгуй бий болж, усыг уснаас салгаг! гэж айлдав.
7 Тийнхүү Бурхан огторгуйг бий болгоод, огторгуйн дээрх усыг огторгуйн доорх уснаас салгасанд тэр нь ёсоор болов. 8 Бурхан огторгуйг тэнгэр гэж нэрлэжээ. Үдэш болоод, өглөө боллоо. Тэр нь хоёр дахь өдөр бөлгөө.

9 Бурхан
— Тэнгэрийн доорх ус нэг дор хуримтлагдаж, хуурай газар ил гараг! хэмээсэнд тэр нь ёсоор болжээ.
10 Бурхан хуурай газрыг эх газар, хуримтлагдсан усыг далай хэмээн нэрлэв. Бурханыг харахад тэр нь сайхан байжээ. 11 Тэгээд Бурхан
— Газар дэлхий нялх ногоо, үрт ургамал, үрт жимсний модыг төрөл төрлөөр нь ургуулаг! гэсэнд тэр нь ёсоор болжээ.
12 Газар дэлхий нялх ногоо, үрт ургамал, үрт жимсний модыг төрөл төрлөөр нь ургуулав. Бурханыг харахад тэр нь сайхан байжээ. 13 Үдэш болоод, өглөө боллоо. Тэр нь гурав дахь өдөр болой.

14 Тэгээд Бурхан
— Өдрийг шөнөөс салгахын тулд огторгуйд гэрэлтүүлэгчид бий болог. Эдгээр нь тэмдэг, дөрвөн улирал, өдөр, жилүүдэд зориулагддаг.
15 Тэнгэр огторгуйд гэрэлтүүлэгчид байж, газар дэлхийг гийгүүлэг гэсэнд тэр нь ёсоор болжээ. 16 Бурхан илүү том нь өдрийг, арай жижиг нь шөнийг захирч байхаар хоёр том гэрэлтүүлэгчийг бүтээв. Тэр бас оддыг бүтээлээ. 17 Бурхан газар дэлхийн гэрэлтүүлэхийн тулд, мөн 18 өдөр, шөнө хоёрыг захирахын тулд болон гэрлийг харанхуйгаас салгахын тулд тэднийг тэнгэр огторгуйд байрлуулав. 19 Үдэш болоод, өглөө боллоо. Тэр нь дөрөв дэх өдөр болой.

20 Бурхан
— Уснууд амьтдаар дүүрч, жигүүртэн шувууд газар дэлхий дээгүүр, тэнгэр огторгуйгаар нисэг гэв.
21 Тэгээд Бурхан далай тэнгисийн аварга том амьтад хийгээд усаар дүүрэн үржин амьдардаг, хөлхөн хөдлөгч аливаа амьтдыг төрөл төрлөөр нь бүтээв. Бас аливаа жигүүртэн шувуудыг төрөл төрлөөр нь бүтээв. Бурханыг харахад тэр нь сайхан байжээ. 22 Бурхан тэднийг адислаж,
— Өсөн төлжиж, үржин олширч, далай тэнгисийн усыг дүүргэ. Бас жигүүртэн шувууд газар дэлхийд өсөн үржиг хэмээв.
23Үдэш болоод, өглөө боллоо. Тэр нь тав дахь өдөр болой.

24 Бурхан
— Газар дэлхий амьтдыг төрөл төрлөөр нь буюу мал адгуус, мөлхөгчид, газрын зэрлэг араатныг төрөл төрлөөр нь бий болог хэмээн айлдав. Тэр нь ёсоор болжээ.
25 Бурхан газар дэлхийн зэрлэг араатныг төрөл төрлөөр нь, мал адгуусыг төрөл төрлөөр нь, газраар мөлхөгч бүгдийг төрөл төрлөөр нь бий болгов. Бурханыг харахад тэр нь сайхан байжээ. Тэгээд Бурхан
— Бид Өөрсдийнхөө дүр төрхийн дагуу Өөрсөдтэйгөө адилхан хүнийг бүтээж, далайн загас, огторгуйн пгувууд, мал адгуус, бүх газар дэлхий, газраар мөлхөгч бүгдийг тэдэнд захируулъя хэмээн айлдав.
27 Тэгээд Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээв. 28 Бурхан тэднийг адислаж, тэДэнд
— Өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэн, газрыг эзэмш! Далайн загас, огторгуйн шувууд хийгээд газар дэлхий дээр хөдөлдөг бүх амьтдыг захир хэмээн айлдав.
29 Бурхан
— Газар дэлхий дээрх үрт ургамал, үрт жимсний мод бүгдийг би та нарт өгнө. Тэр бүхэн та нарын хоол хүнс болно.
30 Газар дэлхий дээрх бүх зэрлэг араатан, огторгуйн бүх жигүүртэн шувууд, газраар мөлхөгч амьтай бүхэн, аливаа амьтдад ургамал ногоо бүгдийг хоол хүнс болгон өгнө хэмээв. Тэгээд тэр нь ёсоор болжээ. 31 Бурхан Өөрийнхөө бүтээсэн бүгдийг харахад нэн сайхан байжээ. Үдэш болоод, өглөө болов. Тэр нь зургаа дахь өдөр болой.

2 Ийнхүү тэнгэр газар, бүх юмс бүрэлдэн тогтжээ. 2 Долоо дахь өдөр болоход Бурхан Өөрийн хийж бүтээсэн ажлаа дуусгаж, хийж бүтээсэн ажил нь дууссан учир долоо дахь өдөртөө Тэрээр амарчээ. 3 Бурхан долоо дахь өдрийг ерөөж, ариун болгов. Учир нь Бурхан Өөрийн хийж, бүтээж байсан бүх ажлаа дуусгаж, энэ өдөр амарсан билээ.

4 ЭЗЭН Бурхан тэнгэр газрыг бүтээсэн тэр цагт тэнгэр газар бүтээгдсэн нь ийн болой. 5 ЭЗЭН Бурхан газар дэлхий дээр хур бороо оруулаагүй, газар хагалах хүн байгаагүй учир хээр талд мод бут хараахан байхгүй, тариалах талбайд ургамал ногоо арай ургаагүй байжээ. 6 Газар дэлхийгээс манан будан хөөрч, бүх газрын гадаргууг услав. 7 ЭЗЭН Бурхан тоос шорооноос хүнийг бүтээж, амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад, хүн амьд оршигч болжээ. 8 ЭЗЭН Бурхан дорно зүгт Еденд цэцэрлэг байгуулаад, тэнд өөрийн бүтээсэн хүнийг авчиржтавьжээ. 9 ЭЗЭН Бурхан тэнд янз бүрийн моддыг ургуулсан нь харахад үзэсгэлэнтэй, идэхэд сайхан байв. Тэр цэцэрлэгийн гол дунд бас амин мод хийгээд сайн мууг мэдүүлэгч мод байжээ.

10 Еденээс эх авсан нэгэн мөрөн тэр цэцэрлэгийг усалдаг бөгөөд тэндээс бас дөрвөн мөрөн эх аван салжээ. 11 Эхнийх нь Пишон гэдэг нэртэй бөгөөд алт байдаг. Хавилагийн бүх нутаг дэвсгэрийг дайран өнгөрнө. 12 Тэр нутгийн алт нь шижир, тэнд бделлиум хэмээх сувд хийгээд оникс байдаг байжээ. 13 Хоёр дахь мөрний нэр нь Гихон гэх бөгөөд Кушийн нутгийг дайран өнгөрнө. 14 Гурав дахь мөрний нэр нь Тигр гэх бөгөөд Ассирийн зүүн талаар урсдаг. Дөрөв дэх мөрөнг Евфрат гэдэг юм. 15 ЭЗЭН Бурхан хүнийг аваад, Еден цэцэрлэгийг арчлуулан сахиулахын тулд тэнд суулгав. Тэгээд ЭЗЭН Бурхан тэр хүнд тушаан ийнхүү өгүүлэв.
— Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг дураараа идэж болно.
17 Харин чи сайн мууг мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс идсэн тэр өдөртөө л зайлшгүй үхнэ! хэмээн айлдав.

18 ЭЗЭН Бурхан
— Хүн ганцаараа байх нь сайн биш учир Би түүнд тохирох туслагчийг бүтээе хэмээн айлджээ.
19 ЭЗЭН Бурхан шороогоор хээр талын янз бүрийн зэрлэг араатан, огторгуйн янз бүрийн жигүүртэн шувуудыг бүтээж, Адам тэдгээрийг хэрхэн яаж нэрлэхийг үзэхээр тэднийг түүнд авчирж өгчээ. Тэгээд амьтан бүрд Адамын өгсөн нэр нь тэдний нэр болжээ. 20 Тэгээд Адам бүх мал адгуус, тэнгэр огторгуйн жигүүртэн шувууд, хээр талын бүх зэрлэг араатанд нэр өгчээ. Харин Адамд тохирох туслагч олдсонгүй. 21 ЭЗЭН Бурхан Адамыг гүн нойронд автуулж, түүнийг унтаж байх зуур нь хавиргаас нь нэгийг сугалж аваад, ормыг нь махаар бөглөжээ. 22 ЭЗЭН Бурхан Адамаас авсан тэр хавиргаараа эмэгтэй хүн бүтээгээд, түүнийгээ Адамд авчиржөгөв. 23 Адам
— Энэ бол яснаас минь авсан яс, Махнаас минь тасалсан мах бөгөөд Түүнийг Эрэгтэй хүнээс гаргаж авсан тул Эмэгтэй гэж нэрлэе гэж хэлжээ.

24 Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ нийлэн, тэр хоёр нэгэн бие болох ажгуу. 25 Хүн ба түүний эхнэр хоёулаа нүцгэн байсан бөгөөд тэд огт ичсэнгүй.

3 ЭЗЭН Бурханы бүтээсэн аливаа хээрийн зэрлэг амьтдын дотроос могой хамгийн илүү зальтай байжээ. Тэр могой
— Та нарт энэ цэцэрлэгт байгаа бүх модны жимснээс идэж болохгүй гэж Бурхан үнэхээр хэлсэн үү? хэмээн эмэгтэйгээс асуужээ.
2 Тэр эмэгтэй могойд хандаж
— Бид энэ цэцэрлэг дэх модны жимснээс идэж болно.
3 Харин цэцэрлэгийн голд байгаа модны жимсний тухайд Бурхан "Та нар түүнээс бүү ид, бас түүнд бүү хүр, тэгвэл та нар үхнэ" гэж айлдсан хэмээжээ. 4 Тэр могой эмэгтэйд
— Та нар ерөөсөө үхэхгүй.
5 Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг билээ гэжээ. 6 Тэгээд тэр модны жимс идэхэд амттай, харахад тааламжтай, оюун ухааныг нь задалмаар байсныг тэр эмэгтэй үзээд, түүнээс авч иджээ. Тэр бас өөртэйгөө хамт байсан нөхөртөө өгч, тэр ч иджээ. 7 Тэгээд тэр хоёрын нүд нээгдэж, хоёулаа нүцгэн байгаагаа мэдээд, инжир модны навчсыг хооронд нь холбож, өөрсөддөө бэлхэмж хийжээ.

8 Өдрийн сэрүүнд ЭЗЭН Бурханы цэцэрлэг дундуур алхаж яваа чимээг сонсоод, эр хүн эхнэртэйгээ хоёул ЭЗЭН Бурханы оршихуйгаас цэцэрлэгийн модон дотор нуугджээ. 9 Гэтэл ЭЗЭН Бурхан хүнийг дуудаж,
— Чи хаа байна вэ? гэсэнд
10 тэрээр
— Би Таны дууг цэцэрлэг дотор сонсоод, нүцгэн байсан учир айж, өөрийгөө нуусан юм гэж хэлэв.
11 Тэгтэл Тэр
— Чамайг нүцгэн байсныг хэн чамд хэлсэн бэ? Бүү ид гэж миний чамд тушаасан тэр модны жимснээс чи идсэн үү? гэж асуусанд
12 хүн
— Надтай хамт байлгахаар Таны надад өгсөн тэр эмэгтэй надад тэр модны жимснээс өгсөн. Тэгээд би идсэн гэж хэлэв.
13 ЭЗЭН Бурхан тэр эмэгтэйд
— Чи яаж байгаа чинь энэ вэ? гэсэнд тэр эмэгтэй
— Тэр могой намайг мэхэлснээс болоод би идсэн гэв.
14 ЭЗЭН Бурхан тэр могойд хандаж,
— Чи ийм хэрэг хийсэн учир Хамаг мал адгуус хийгээд Хээр талын хамаг зэрлэг амьтдаас илүүгээр хараагдсан болой.

Чи хэвлийгээрээ мөлхөж, Насан туршдаа тоос шороо идэх болно. 15 Би чамайг тэр эмэгтэйтэй өс хонзонтой, Бас чиний үр хүүхдийг тэр эмэгтэйн үр хүүхэдтэй өс хонзонтой болгох болно. Тэр эмэгтэйн үр хүүхэд чиний толгойг няцалж, чи түүний өсгийг няцлах болно гээд 16 бас эмэгтэйд
— Би чиний жирэмсний зовлонг үлэмж ихэсгэж, Чи их зовлонтойгоор хүүхэд төрүүлэх болно. Чи эр нөхрийг хүсэн мөрөөдөж, Эр нөхөр чинь чамайг захирна гэв.
17 Адамд хандан
— Чи эхнэрийнхээ үгийг сонсож, "Бүү ид!" гэж Миний чамд тушаасан модноос идсэн учир Чамаас болж газарт хараалхүрч, Чи насан туршдаа зүтгэж байж ургацыг нь идэх болно.
18 Газар чамд зангуу ба халгайг ургуулна. Чи тариалангийн талбайгаас ногоо идэх болно. 19 Чи газар шороондоо эргэж очих хүртлээ Духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ. Учир нь чамайг газар шорооноос авсан. Чи тоос шороо тул тоос шороондоо буцаж очих болно гэжээ.

20 Хүн эхнэрээ Ева гэж нэрлэжээ. Учир нь тэр амьд бүхний эх болсон ажээ. 21 ЭЗЭН Бурхан Адам ба түүний эхнэрт зориулж, арьсан дээл хийж өмсгөжээ. 22 ЭЗЭН Бурхан
— Үзэгтүн! Энэ хүн одоо сайн мууг мэдэх талаараа бидний нэгэн адил болсон. Тэр одоо гараа сунган, бас амийн модны жимснээс авч идээд, мөнх наслах вий хэмээн айлджээ.
23 ЭЗЭН Бурхан хүнийг өөрийг нь гаргаж авсан газар шороог хагалуулахаар Еден цэцэрлэгээс гарган явуулжээ. 24 Тэгээд Бурхан тэр хүнийг хөөж гаргаад, амийн мод уруу хөтлөх замыг хамгаалуулахаар Еден цэцэрлэгийн зүүн талд хөрубууд болон зүг бүрд эргэлддэг галт илдийг байрлуулан тавьжээ.

4 Адам эхнэр Еватайгаа унтаж, Ева нь жирэмслэн, Каиныг төрүүлж,
— ЭЗЭНий ерөөлээр би хүүтэй боллоо гэж хэлэв.
2 Дахиад тэрээр Каины дүү Абелыг төрүүлжээ. Тэгээд Абел нь хоньчин, Каин нь тариачин болжээ. 3 Хожим нь Каингазраас авсан үр жимснээсээ ЭЗЭНд өргөл болгон барьжээ. 4 Абел бас хонин сүргийнхээ анхны төл болон түүнийхээ өөх тосноос өргөжээ. ЭЗЭН Абелыг болон түүний өргөлийг ойшоон хүлээн авсан боловч, 5 Каиныг болон түүний өргөлийг ойшоосонгүй. Каин ихэд уурлан, уруу царайлав. 6 ЭЗЭН Каинд хандаж
— Чи юунд уурлана вэ? Юуны учир уруу царайлаад байгаа юм бэ?
7 Хэрэв чи сайныг үйлдвэл тэргүүнээ өргөх биш үү? Хэрэв чи сайныг хийхгүй бол гэм нүгэл үүдэн дээр чинь гэтэн, нүгэл хилэнц чамайг хүсэвч, чи түүнийг дийлэх ёстой. 8 Каин дүү Абелтайгаа ярьжээ. Дараа нь хээр талд байхдаа дүү Абел уруугаа дайрч, түүнийг алав.

9 ЭЗЭН
— Чиний дүү Абел хаана байна? гэж Каинаас асуухад Каин
— Би мэдэхгүй. Би дүүгийнхээ харгалзагч юм уу? гэж хариулав.
10 ЭЗЭН
— Чи юу хийчихэв ээ? Чиний дүүгийн цус газраас Над уруу хашхирч байна.
11 Газар амаа ангайж, чиний гараас дүүгийн чинь цусыг авсан тул чамд газраас хараал хүрч, 12 чамайг газар хагалахад газар чамд дахин үр жимсээ хайрлахгүй. Чи газар дэлхий дээр хэрэн тэнүүчлэгч болно гэв. 13 Каин ЭЗЭНд хандаж,
— Миний ял шийтгэл хэт хүнд учир би дааж давж чадахгүй.
14 Та өнөөдөр намайг газрын хөрснөөс зайлуулж байгаа учир би Таны хараанаас далд орж, газраар хэрэн тэнүүчлэгч болно. Надтай уулзсан хэн боловч намайг ална гэжээ. 15 ЭЗЭН түүнд хандаж
— Тийм учраас чамайг алсан хэн боловч долоо дахин илүү хүнд шийтгэл хүлээх болно гэж хэлээд, Каинд тэмдэг тавьж, түүнтэй уулзсан хэн ч түүнийг алахгүй болгов.

Каин ЭЗЭНий оршихуйгаас явж, Едений зүүн талд орших Нод гэдэг газарт нутаглан суух болов. 17 Каин эхнэртэйгээ унтаж, эхнэр нь жирэмсэлж, Енохыг төрүүлэв. Каин хот байгуулж, түүнийгээ хүүгийнхээ нэрээр Енох гэж нэрлэв. 18 Енох Ирадыг төрүүлж, Ирадаас Мехуиаел, Мехуиаел Метушаелыг төрүүлж, Метушаел Ламехыг төрүүлжээ. 19 Ламех хоёр эхнэр авчээ. Нэгийнх нь нэр Ада, нөгөөгийнх нь нэр Зилла болой. 20 Адагаас Иабал төржээ. Тэрээр гэрт сууж, малчдын дээд өвөг болов. 21 Түүний дүүгийн нэрийг Иубал гэдэг байжээ. Тэрээр босоо ятгачин ба лимбэ хөгжимчдийн дээд өвөг болов. 22 Зилла бас Тубалкаиныг төрүүлжээ. Тэрээр хүрэл ба төмрөөр янз бүрийн эдлэл хийдэг дархан болжээ. Тубалкаины охин дүүг нь Наама гэдэг юм. 23 Ламех эхнэрүүддээ хандан
— Ада, Зилла, миний дуу хоолойг сонсоцгоо! Ламехын эхнэрүүдээ, миний үгийг сонсоцгоо! Намайг шархдуулсны төлөө би нэгэн хүнийг алчихлаа, Намайг гэмтээсний төлөө нэгэн залууг алчихлаа.

24 Каины төлөө ноогдох ял шийтгэл долоо дахин илүү их бол, Ламехын төлөө ноогдох ял шийтгэл далан долоо дахин илүү их байх болно гэв. 25 Адам эхнэртэйгээ дахин унтаад, эхнэр нь хүү төрүүлж түүнийг Сет гэж нэрлэв.
— Бурхан надад Каины алсан Абелын оронд өөр нэг үр хайрлалаа гэв.
26 Сет бас нэг хүүтэй болж, түүнийг Енош гэж нэрлэв. Тэр цагаас эхлэн хүмүүс ЭЗЭНий нэрийг дуудах болжээ.

5 Адамын удам угсааныхны түүх нь ийм ажгуу. Бурхан хүнийг бүтээхдээ Бурханы дүр төрхөөр 2 эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээжээ. Тэдний бүтээгдсэн өдөр Бурхан тэдэнд ерөөл хайрлан, тэднийг хүн хэмээн нэрлэжээ. 3 Адам зуун гучин жил насалж, өөрийнхөө төрхтэй, өөрийнхөө дүртэй адилхан хүү төрүүлж, түүнийг Сет хэмээн нэрлэв. 4 Адам Сетийг төрснөөс хойш найман зуун жил амьдарч, бас үр хүүхдүүдтэй болжээ. 5 Адам есөн зуун гучин жил наслаад үхэв.

6 Сет зуун таван настайдаа Еношийг төрүүлжээ. 7 Еношийг төрүүлснээс хойш Сет найман зуун долоон жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ. 8 Сет есөн зуун арван хоёр жил наслаад үхэв.

9 Енош ерэн настайдаа Кенаныг төрүүлжээ. 10 Кенаныг төрүүлснээс хойш Енош найман зуун арван таван жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ. 11 Енош есөн зуун таван жил наслаад үхэв.

12 Кенан далан настайдаа Махалалелыг төрүүлжээ. 13 Кенан Махалалелыг төрүүлснээс хойш найман зуун дөчин жил амьдарч, үр хүүхдүүдтэй болов. 14 Кенан есөн зуун арван жил наслаад үхжээ.

15 Махалалел жаран таван настайдаа Иаредыг терүүлжээ. 16 Махалалел Иаредыг төрүүлснээс хойш найман зуун гучин жил амьдарч, үр хүүхдүүдтэй болов. 17 Махалалел найман зуун ерэн тав наслаад үхжээ.

18 Иаред зуун жаран хоёр настайдаа Енохыг төрүүлжээ. 19 Иаред Енохыг төрүүлснээс хойш найман зуун жил амьдарч, үр хүүхдүүдтэй болов. 20 Иаред есөн зуун жаран хоёр наслаад үхжээ.

21 Енох жаран таван настайдаа Метуселаг төрүүлжээ. 22 Метуселаг төрүүлснээс хойш Енох гурван зуун жил Бурхантай хамт явж, үр хүүхдүүдтэй болжээ. 23 Енох гурван зуун жаран тав наслав. 24 Енох Бурхантай хамт явж байсан ба Бурхан түүнийг авч явсан учир тэрээр дэлхийд байсангүй.

25 Метусела зуун наян долоон настайдаа Ламехыг төрүүлжээ. 26 Ламехыг төрүүлснээс хойш Метусела долоон зуун наян хоёр жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ. 27 Метусела есөн зуун жаран ес наслаад үхэв.

28 Ламех зуун наян хоёр настайдаа хүү төрүүлжээ. 29 Ламех түүнийг Ноа гэж нэрлээд "ЭЗЭНий хараасан газар шороог хагалах хүнд хүчир ажил болон гарын маань хүнд хөдөлмөрөөс энэ хүүбиднийг амраана" гэж хэлжээ. 30 Ноаг төрүүлснээс хойш Ламех таван зуун ерэн таван жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ. 31 Ламех долоон зуун далан долоо наслаад үхэв.

32 Ноа таван зуун нас насалсны дараа Шем, Хам, Иафетыг төрүүлжээ.

6 Газар дээр хүн өнөр өтгөн болж эхлэн тэдэнд охид төрөх болсон үед 2 Бурханы хөвгүүд хүний охидын гоо үзэсгэлэнг үзээд, тэднээс сонгосон болгоноо эхнэр болгов. 3 Тэгэхэд ЭЗЭН
— Миний Сүнс хүнтэй үүрд хамт оршихгүй болно. Учир нь хүн бол махан бие юм. Харин тэдний өдрүүд нь нэг зуун хорин жил болно гэжээ.
4 Тэр үед газар дэлхий дээр Нефилим байсан бөгөөд түүний дараа ч бас Бурханы хөвгүүд хүний охидыг авч, хүүхэд төрүүлжээ. Тэдгээр нь хүчтэй, баатарлаг, эрт цагийн алдарт хүмүүс байжээ.

5 ЭЗЭН дэлхий дээрх хүмүүсийн бузар гэм нь үлэмж их, бас тэдний сэтгэл санаа, хүсэл бодол бүхэн нь ямагт муухай болсныг хараад, 6 Өөрөө хүнийг газар дээр бүтээсэндээ харамсан, сэтгэл зүрхдээ гашуудав. 7 ЭЗЭН
— Би тэднийг бүтээсэндээ харамсаж байгаа учир Өөрийн бүтээсэн хүнийг газрын хөрснөөс арчин зайлуулахдаа хүнээс авахуулаад мал адгуус, мөлхөгчид, жигүүртэн шувуудыг ч хүртэл үлдээхгүй гэж хэлэв.
8 Харин Ноа ЭЗЭНий мэлмийд тааллыг олжээ.

9 Ноагийн удам угсаа ийм болой. Ноа бол зөв шударга, өөрийн үеийнхний дунд гэм зэмгүй хүн байв. 10 Тэрээр Бурхантай хамт явж, гурван хүү төрүүлсэн ба тэдгээр нь Шем, Хам, Иафет болой. 11 Тэр цагт Бурханы өмнө газар дэлхий завхарч, дэлхий хүчирхийллээр дүүрэв. 12 Бурханыг харахад дэлхий нь завхралд автсан байжээ. Учир нь дэлхий дээрх мах цустай бүхний үйл явдал эвдрэн завхарчээ.

13 Бурхан Ноад хандан
— Газар дэлхий мах цустай бүхнээс болж хүчирхийллээр дүүрч байгаа учир эцсийнх нь өдөр Миний өмнө болж, Би тэднийг газартай нь хамт устгана.
14 Чи хуш модоор өөртөө хөвөгч авдар хийж, түүн дотроо тасалгаанууд гаргаж, дотор гадаргүй давирхай түрх. 15 Чи үүнийг яаж хийх вэ гэвэл, Хөвөгч авдрын урт нь гурван зуун тохой, өргөн нь тавин тохой, өндөр нь гучин тохой байна. 16 Хөвөгч авдартаа гэгээвч хийхдээ авдрын оройгоос нэг тохойн дотор хийнэ. Бас хөвөгч авдрын хажуу талд хаалга гаргана. Чи авдрыг дээд, дунд, доод давхар бүхий хийнэ. 17 Би газар дэлхийд үер буулгаж, тэнгэрийн доорх амин амьсгаатай биетэн бүхнийг устгана. Газар дэлхий дээр байгаа бүхэн үхнэ. 18 Харин Би чамтай гэрээ байгуулж, чи өөрийн хөвгүүд, эхнэр, бэрүүдтэй хамт тэр хөвөгч авдарт орох болно. 19 Чи өөртэйгөө хамт амьд үлдээхийн тулд мах цустай амьтан бүхнээс эр, эмийг хос хосоор нь хөвөгч авдарт аваачиж оруул. 20 Амьд үлдэхийн тулд жигүүртэн шувууд төрөл төрлөөс, адгуус амьтад төрөл төрлөөс, хамаг газраар мөлхөгчид төрөл төрлөөсөө хос хосоороо чамд очих болно. 21 Чи идэх бүх хоол хүнсээ өөртөө авч хадгал. Тэр нь чиний болон тэдгээрийн хоол болно гэжээ. 22 Ноа тийнхүү үйлдэж, Бурханы өөрт нь тушаасан бүхнийг ёсоор гүйцэтгэжээ.

7 ЭЗЭН Ноад хандаж
— Энэ үеийнхний дотроос чи Миний өмнө зөв шударга байгааг Би харсан учраас чи болон чиний бүх гэр бүлийнхэн энэ хөвөгч авдарт ор.
2 Чи бүх цэвэр амьтны төрөл бүрээс долоо долоог эр эмээр нь, бузар амьтны төрөл бүрээс хоёр хоёрыг эр эмээр нь өөртөө ав. 3 Бас бүх газар дэлхий дээр үр удмыг нь амьд үлдээхийн тулд тэнгэр огторгуйн жигүүртэн шувуудын төрөл бүрээс долоо долоог эр эмээр нь ав. 4 Одоогоос долоо хоногийн дараа Би дөчин өдөр, дөчин шөнийн турш бороо оруулж, өөрийнхөө бүтээсэн амьтай бүхнийг газрын хөрснөөс арчина гэв. 5 Ноа өөрт нь ЭЗЭНий тушаасан ёсоор бүхнийг хийжээ.

6 Дэлхий дээр үер болоход Ноа зургаан зуун настай байлаа. 7 Ноа нь хөвгүүд, эхнэр, бэрүүдтэйгээ хамт үерийн усны улмаас хөвөгч авдартаа оржээ. 8 Цэвэр амьтад, бузар амьтад, шувууд болон газраар мөлхөгч бүхэн 9 Бурханы Ноад тушаасан ёсоор эр эм, хос хосоороо Ноад очиж, хөвөгч авдарт нь оржээ. 10 Тэгээд долоо хоногийн дараа дэлхийд үерийн усбуув. 11 Ноаг зургаан зуун нас хүрсэн тэр жилийн хоёр дахь сарын арван долооны өдөр газрын гүний бүх булаг асар ихээр оргилж, тэнгэрийн усны хаалт нээгджээ. 12 Дөчин өдөр, дөчин шөнийн турш дэлхий дээр бороо асгарав.

13 Яг тэр өдөртөө Ноа, түүний хөвгүүд Шем, Хам, Иафет, Ноагийн эхнэр болон гурван бэр нь хөвөгч авдартаа оров. 14 Мөн тэд болон бүх араатан амьтад төрөл төрлөөрөө, бүх мал адгуус төрөл төрлөөрөө, бүх газраар мөлхөгч төрөл төрлөөрөө, бүх жигүүртэн шувууд төрөл төрлөөрөө, 15 амин амьсгаатай хамаг биетэн хос хосоороо Ноад очиж, хөвөгч авдарт нь оржээ. Орсон болгон нь бүх махан биетний эр эм байв. Бурханы Ноад тушаасан ёсоор хөвөгч авдарт орсонд ЭЗЭН түүний араас хаажээ. 17 Газар дэлхий дээр дөчин хоног үер бууж, ус нэмэгдэхэд, хөвөгч авдар газраас дээш хөвөн гарч ирэв. 18 Ус улам ихсэн, газар дээгүүр бялхан хальж, хөвөгч авдар усны мандал дээр хөвж байв. 19 Газар дэлхий дээрх ус улам хүчтэй хальж, тэнгэрийн доорх өндөр уулс бүтд усаар бүрхэгджээ. 20 Ус арван таван тохой дээш өргөгдөж, уулс усаар бүрхэгджээ. 21 Газар дэлхий дээрх хөдлөгч хамаг амьтан: жигүүртэн шувуу, мал адгуус, ан араатан, газраар мөлхөгч бүхэн хийгээд бүх хүн төрөлхтөн үхжээ. 22 Хуурай газар дээрх хамартаа амийн сүнсний амьсгаатай бүхэн үхэв. 23 Ингээд Тэрээр хүнтөрөлхтнөөс авахуулаад араатан амьтад, газраар мөлхөгч, тэнгэр огторгуйн жигүүртэн шувууд хүртэл газар дээрх хамаг амьтныг арчин зайлуулсан бөгөөд тэд бүгд газрын хөрснөөс арчигджээ. Гагцхүү Ноа болон түүнтэй хамт хөвөгч авдарт байгсад л үлджээ. 24 Ус зуун тавин хоногийн турш дэлхий дээр хальж байв.

8 Бурхан Ноа болон түүнтэй хамт хөвөгч авдарт байсан бүх араатан амьтан хийгээд мал адгуусыг санав. Бурхан газар дэлхий дээр салхи салхилуулсанд ус татарчээ. 2 Газрын гүний булаг хийгээд тэнгэрийн усны хаалт хаагдаж, тэнгэрээс орж байсан бороо зогслоо. 3 Ус нь газар дэлхийгээс татран татарсаар зуун тавин хоног болоод багасжээ. 4 Долдугаар сарын арван долооны өдөр онгоц Арарат ууланд тогтов. 5 Ус аравдугаар сар хүртэл татран татарсаар аравдугаар сарын нэгний өдөр уулсын оргил харагдах боллоо.

6 Дөч хоногийн дараа Ноа хөвөгч авдарт хийсэн гэгээвчээ нээн, 7 нэгэн хэрээг гадагш гаргаж тавихад тэр хэрээ газар дэлхийг хуурай болтол нааш цааш ниссээр байжээ. 8 Тэрээр газрын хөрснөөс ус татарсан эсэхийг мэдэхийн тулд бас нэгэн тагтааг гаргаж нисгэжээ. 9 Гэтэл газрын гадарга бүхлээрээ устай байсан тул тэр тагтаа хөл тавих газар ололгүй түүн уруу хөвөгч авдартаа буцаж ирэв. Ноа гараа сунган, түүнийг тосож аваад, хөвөгч авдартаа оруулжээ. 10 Тэрээр бас нэг долоо хоног хүлээгээд, нөгөөх тагтаагаа хөвөгч авдраас дахин гаргалаа. 11 Тагтаа нь үдэш түүн дээр буцаж ирэхдээ амандаа чидун модны шинэхэн нахиа зуусан байжээ. Ингээд Ноа газрын ус татарсныг мэджээ. 12 Тэгээд бас нэг долоо хоног хүлээгээд, мөнөөх тагтааг гаргаж тавьсанд ахин түүн уруу эргэж ирсэнгүй.

13 Зургаан зуун нэг дэх жилийн нэгдүгээр сарын нэгний өдөр газрын гадарга дээрх ус татарсан байв. Тэгээд Ноаг хөвөгч авдрынхаа дээврийг аваад харахад газрын гадарга хэдийнэ хуурай болсон байлаа. 14 Хоёрдугаар сарын хорин долооны өдөр газар хатсан байв. 15 Бурхан Ноад
16 Чи эхнэр, хөвгүүд, бэрүүдээ аваад хөвөгч авдраасаа гар. 17 Чи өөртэйгөө хамт байгаа бух мах, цустай амьтан: жигүүртэн шувууд, мал адгуус, газраар мөлхөгчид бүгдийг гаргаж ирэгтүн. Ингэснээр тэдгээр амьтад газар дээр үржин олшрох болно! гэв. 18 Тэгээд Ноа хөвгүүд, эхнэр, бэрүүдээ аваад гарч иржээ. 19 Бүх араатан амьтан, бүх мөлхөгч, бүх жигүүртэн шувуу, дэлхий дээрх хамаг хөдлөгчид төрөл төрлөөрөө хөвөгч авдраас гарчээ.

20 Ноа ЭЗЭНд зориулан тахилын ширээ босгож, бүх цэвэр амьтад, бүх цэвэр шувуудаас аваад, тахилын ширээн дээр шатаалт тахил өргөв. 21 Тэгэхэд ЭЗЭН тааламжит анхилуун үнэрийг таашаан соёрхож, дотроо айлдсан нь
— Би хүн төрөлхтнөөс болж газрыг дахин хэзээ ч хараахгүй. Хүний зүрхний хандлага нь бүр багаас нь бузар муу байдаг. Би хамаг амьтныг урьдынх шигээ дахин хэзээ ч устгахгүй.
22 Газар дэлхий байсан цагт Тариа тарих ба ургац хураах, Хүйтэн ба халуун, Зун ба өвөл, Өдөр ба шөнө тасралтгүй үргэлжлэх болно гэжээ.

9 Бурхан, Ноаг болон түүний хөвгүүдийг ерөөн, тэдэнд
— Та нар олон үр хүүхэдтэй, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэгтүн.
2 Газар дэлхий дээрх араатан амьтан бүхэн, огторгуйн жигүүртэн шувуу бүхэн, газраар мөлхөгч бүхэн, далайн загас жараахай бүхэн та нараас айж эмээнэ. Тэд та нарын гарт орох болно. 3 Аливаа амьд амьтан та нарын хоол хүнс болно. Би та нарт ургамал ногоог өгсөн шигээ одоо би энэ бүхнийг та нарт өгч байна. 4 Та нар зөвхөн махыг амь нь болох цустай нь идэж болохгүй. 5 Тэгвэл Би та нарын цус, амин цусыг заавал нэхнэ. Амьтан бүрээс ч би түүнийг нэхнэ. Хүн хийгээд хүний ах дүү бүрээс ч нэхнэ. 6 Хэн хүний цусыг урсгана, Түүний цусыг хүн урсгана. Учир нь Бурхан Өөрийн дүрээр хүнийг бүтээжээ. 7 Та нар олон үр хүүхэдтэй өнөр өтгөн болж, Газар дэлхийгээр дүүрч, үржин өсөгтүн гэжээ.

8 Бурхан Ноа болон түүнтэй хамт байсан хөвгүүдэд нь өгүүлрүүн
9 Би Өөрийнхөө гэрээг та нартай болон та нарын үр хүүхэдтэй, 10 бас та нартай хамт байсан бүх амьтан, жигүүртэн шувууд, мал адгуус, газрын бүх амьтан, хөвөгч авдраас гарсан бүхэнтэй буюу дэлхий дээрх бүх араатан амьтантай байгуулна. 11 Би та нартай гэрээ байгуулна. Хамаг амьтныг дахин хэзээ ч үерийн усанд устгахгүй. Газар дэлхийг сүйрүүлэх үер дахин хэзээ ч болохгүй. 12 Бурхан
— Энэ бол та нартай болон та нартай хамт байгаа бүх амьтантай үеийн үед байгуулах Миний гэрээний тэмдэг болой.
13 Би үүлэнд солонгоо татуулж, тэр нь Миний дэлхийтэй байгуулсан гэрээний тэмдэг болно. 14 Намайг газар дээр үүл хуралдуулахад, тэр үүлэн дээр солонго харагдахад, 15 Би Миний болон та нарын, мах цустай бүх амьтны хооронд байгуулсан өөрийн гэрээг санан дурсах болно. Ус дахин хэзээ ч мах цустай бүхнийг устгах үер болохгүй. 16 Үүлэн дээр солонго татахыг Би хараад, Бурхан Миний болон дэлхий дээрх мах цустай хамаг амьтны хооронд байгуулсан мөнхийн гэрээгээ санан дурсах болно гэв. 17 Бурхан Ноад
— Энэ бол Миний болон дэлхий дээрх хамаг амьтны хооронд Миний байгуулсан гэрээний тэмдэг болно гэв.

18 Хөвөгч авдраас гарч ирсэн Ноагийн хөвгүүд нь Шем, Хам, Иафет нар бөгөөд Хам нь Канааны эцэг болой. 19 Тэд бол Ноагийн гурван хөвгүүн бөгөөд хүмүүс тэднээс гарч дэлхий дээгүүр тархсан ажээ.

20 Ноа тариалангийн ажил эрхэлж, усан үзмийн мод тариалжээ. 21Үүний дараа тэрээр усан үзмийнхээ дарснаас ууж согтоод, майхан дотроо нүцгэн байв. 22 Канааны эцэг Хам эцгийнхээ нүцгэн байгааг хараад, гадаа гарч, хоёр ахдаа хэлжээ. 23 Шем, Иафет хоёр нэг дээл авч, мөрөн дээрээ нөмрөөд, ар тийшээ ухарсаар эцгийнхээ нүцгэн биед нөмөргөөд, нүцгэн байдлыг нь харахгүйн тулд нүдээ буруулав. 24 Ноагийн согтуу нь гарч, өөрийнх нь төлөө бага хүүгийнхээ юу хийснийг мэдээд
25 Канааныг хараал идэж, Тэр ах нарынхаа боолынбоол болох болтугай гэжээ. 26 Бас тэрээр
— Шемийн Бурхан ЭЗЭНийг би магтъя. Канаан Шемийн боол болох болтугай.
27 Бурхан Иафетыг агуу их болгож, Иафетыг Шемийн асарт амьдруулж, Канаан түүний боол болох болтугай! гэжээ. 28 Ноа үер болсноос хойш гурван зуун тавин жил наслаад, 29 есөн зуун тавин насандаа үхэв.

10 Ноагийн хөвгүүд болох Шем, Хам, Иафет нарын үр удам нь ийм ажээ. Үер болсноос хойш тэд хөвгүүд төрүүлэв.

2 Иафетын хөвгүүд нь Гомер, Магог, Мадаи, Иаван, Тубал, Мешех, Тирас нар болой. 3 Гомерын хөвгүүд нь Ашкеназ, Рифат, Тогарма болой. 4 Иаваны хөвгүүд нь Елиша, Таршиш, Киттим, Доданим болой. 5 Тэднээс өөр өөрсдийн хэл яриа, өөрсдийн ургуудын дагуу улс үндэстнээрээ тус тус далайн эрэг орчмын газар нутгаар оршин сууж байжээ.

6 Хамын хөвгүүд нь Куш, Мизраим, Пут, Канаан нар болой. 7 Кушийн хөвгүүд нь Себа, Хавила, Сабта, Раама, Сабтека нар болой. Раамагийн хөвгүүд нь Шеба, Дедан нар болой. 8 Куш нь Нимродыг төрүүлсэн бөгөөд тэр нь газар дэлхий дээрх хүчирхэг нэгэн болжээ. 9 Тэрээр ЭЗЭНий өмнө хүч чадалтай анчин байв. Тиймээс "ЭЗЭНий өмнө чадалтай анчин Нимрод шиг" гэсэн яриа бий болжээ. 10 Түүний хаанчлал нь Шинарын газар нутаг дахь Бабел, Ерех, Аккад, Калнегаас эхэлжээ. 11 Тэрээр тэр нутгаасаа Ассирид хүрч очоод, Ниневе, РехоботИр болон Калаг байгуулж, 12 Ниневе болон Кала хоёрын хоорондох Ресен хэмээх их хотыг байгуулжээ. 13 Мизраим нь лудчууд, анамчууд, лехабчууд, нафтухчууд, 14 патрусчууд, каслучууд (тэднээс филистчүүд нь гарчээ), кафторчуудын эцэг болов.

15 Канаан нь ууган хүү Сидон болон Хетийг төрүүлж, 16 мөн иебусчууд, аморичууд, гиргашчууд, 17 хивичүүд, аркичууд, синчүүд, 18 арвадчууд, земарчууд, хаматчуудын өвөг дээдсийг төрүүлжээ. Түүний дараа Канааны ургууд өргөнөөр тархав. 19 Канааны хилхязгаар Сидоноос эхлээд, Герарыг дайран Газ хүртэл, бас Содом, Гоморра, Адма, Зебойимыг өнгөрч, Лаша хүртэл үргэлжилж байжээ. 20 Тэдгээр нь ургууд, хэл аялгуугаараа, газар нутгаараа, үндэс угсаагаараа Хамын үр удмынхан болой.

21 Шем нь Еберийн бүх үр удмын өвөг болон Иафетын ах бөгөөд түүнд ч мөн хүүхдүүд төржээ. 22 Шемийн хөвгүүд нь Елам, Ашур, Арпахшад, Луд, Арам нар болой. 23 Арамын хөвгүүд нь Уз, Хул, Гетер, Маш нар болой. 24 Арпахшад нь Шелаг төрүүлж, Шела нь Еберийг төрүүлжээ. 25 Еберт хоёр хөвгүүн төрсөн бөгөөд нэг нь дэлхий хуваагдах тэр үед төрсөн учир түүнд Пелег гэдэг нэр өгчээ. Пелегийн дүүгийн нэр нь Иоктан болой. 26 Иоктан нь Алмодад, Шелеф, Хазармавет, Иера, 27 Хадорам, Узал, Дикла, 28 Обал, Абимаел, Шеба, 29 Офир, Хавила, Иобаб нарыг төрүүлсэн бөгөөд тэд цөм Иоктаны хөвгүүд болой. 30 Тэдний оршин суух газар нь Мешагаас эхлээд Сефар хүрэх замын зүүн талын уулс болно. 31 Тэдгээр нь ургуудаараа, хэл аялгуугаараа, газар нутгаараа, үндэстнээрээ Шемийн үр удмынхан болой.

32 Тэдний угийн бичгүүдийнх нь дагуу улс үндэстнүүдээрээ Ноагийн ургууд юм. Эднээс үер болсноос хойш газар дэлхий дээр үндэстнүүд тархжээ.

11 Бүх дэлхий нэг хэлтэй, нэг аялгуутай байлаа. 2 Тэд дорно зүг уруу нүүж, Шинарын хөндий тал газрыг олж, тэндээ нутагшин суурьшжээ. 3 Тэд бие биедээ
— Тоосго цохиж, түүнийгээ бүрэн гүйцэд болтол нь шатаацгаая гэж хэлээд, чулууны оронд тоосго, шаврын оронд давирхай хэрэглэжээ.
4 Тэгээд тэд
— За, бид хот болон тэнгэрт тулам оройтой өндөр цамхаг барьж байгуулан, нэрээ алдаршуулцгаая. Эс тэгвээс бид бүх дэлхий дээр тарж бутрах болно гэж хэлэлцжээ.
5 ЭЗЭН хүний хөвгүүдийн барьж байгуулсан хот ба цамхгийг үзэхээр бууж иржээ. 6 ЭЗЭН айлдсан нь
— Эдгээр хүмүүс нь нэг үндэстэн, бас нэг хэлтэн учир тэд үүнийг хийж эхэлсэн бөгөөд хойшид тэдний хийхээр төлөвлөсөн ямар ч зүйл тэдний хувьд боломжтой болно.
7 Бид бууцгааж, тэдний хэлийг тэнд нь хутгалдуулан самууруулъя. Ингэснээр тэд бие биенийхээ яриаг ойлгохгүй болно гэжээ. 8 Тэгээд ЭЗЭН тэднийг тэндээс бүх дэлхийгээр тараасанд тэд хот байгуулахаа зогсоожээ. 9 ЭЗЭН тэнд бүх газар дэлхийн хэлийг хутгалдуулан самууруулсан учир түүнийг Бабел гэж нэрлэв. ЭЗЭН тэндээс тэднийг бүх дэлхий даяар тараалаа.

10 Шемийн үр удам ийм болой. Шем зуун настайдаа буюу үер болсноос хойш хоёр жилийн дараа Арпахшадыг төрүүлжээ. 11 Тэрээр Арпахшадыг төрүүлснээс хойш таван зуу насалж, үр хүүхдүүдтэй болов.

12 Арпахшад гучин таван настайдаа Шелаг төрүүлжээ. 13 Тэрээр Шелаг төрүүлснээсээ хойш дөрвөн зуун гуч насалж, үр хүүхдүүдтэй болжээ.

14 Шела гучин настайдаа Еберийг төрүүлэв. 15 Тэрээр Еберийг төрүүлснээс хойш дөрвөн зуун гурав насалж, мөн л үр хүүхдүүдтэй болжээ.

Ебер гучин дөрвөн настайдаа Пелегийг төрүүлэв. 17 Тэрээр Пелегийг төрүүлснээс хойш дөрвөн зуун гуч насалж, үр хүүхдүүдтэй болжээ.

18 Пелег гучин настайдаа Реуг төрүүлжээ. 19 Реуг төрүүлснээс хойш тэрээр, хоёр зуун ес насалж, үр хүүхдүүдтэй болжээ.

20 Реу гучин хоёр настайдаа Серугийг төрүүлэв. 21 Серугийг төрүүлснээс хойш тэрээр хоёр зуун долоо насалж, үр хүүхдүүдтэй болжээ.

22 Серуг гучин настайдаа Нахорыг төрүүлжээ. 23 Тэрээр Нахорыг төрүүлснээс хойш хоёр зуу насалж, үр хүүхдүүдтэй болжээ.

24 Нахор хорин есөн настайдаа Тераг төрүүлэв. 25 Тэрээр Тераг төрүүлснээс хойш зуун арван ес насалж, үр хүүхдүүдтэй болжээ.

Тера далан настайдаа Абрам, Нахор, Харан гурвыг төрүүлжээ.

27 Терагийн үр удам ийм болой. Тера нь Абрам, Нахор, Харан гурвыг төрүүлж, Харан нь Лотыг төрүүлжээ. 28 Харан нь эцэг Терагаас өмнө өөрийн төрсөн газар Халдеин Урт үхэв. 29 Тэгээд Абрам, Нахор хоёр эхнэр авцгаажээ. Абрамын эхнэр нь Сараи, Нахорын эхнэр нь Хараны охин Милка байв. Харан нь Милкагийнэцэг болон Искагийн эцэг болой. 30 Сараи хүүсэр эм байсан учир хүүхэдгүй байлаа. 31 Тера нь хүү Абрам, өөрийн ач хүү болох Хараны хүү Лот болон өөрийн бэр, Абрамын эхнэр, Сараи нарыг авч, хамтдаа Халдеин Ураас Канаан нутгийг зорин хөдлөөд, Харанд ирж, тэндээ суужээ. 32 Тера хоёр зуун тав наслаад, Харанд үхэв.

12 ЭЗЭН Абрамд айлдсан нь
— Чи төрсөн нутгаа, Төрөл садангаа, Эцгийнхээ гэрийг орхиж, Миний чамд зааж егөх газар уруу яв.

2 Би чамайг аугаа их үндэстэн болгож, Чамайг ерөөн, Алдар нэрийг чинь аугаа их болгоно. Тэгээд чи ерөөлийн үндэс болно.

3 Чамайг ерөөгчдийг Би ерөөж, Чамайг хараагч нэгнийг Би хараана. Газар дэлхий дээрх бүх үндэстэн чамаар дамжуулан ерөөгдөнө гэв.

4 Тэгээд Абрам ЭЗЭНий хэлсэн ёсоор явжээ. Лот ч бас хамт явав. Абрам Харанаас гарч явахдаа далан таван настай байжээ. 5 Абрам өөрийн эхнэр Сараи, ач дүү Лот болон Хараанд байхдаа цуглуулсан бүх эд юмс, олж авсан хүмүүсээ аваад явжээ. Тэгээд тэд Канаан нутгийг зорин гараад, тэр газартаа орж ирэв. 6 Абрам тэр газрыг туулан, Шехем нутагт байгаа Морегийн царс модонд хүрэв.

Тэр үед канаанчууд тэр газарт нутаглан сууж байжээ. 7 ЭЗЭН Абрамд үзэгдэн
— Би чиний үр хүүхдүүдэд энэ нутгийг өгье гэж айлдав. Тэгээд Абрам өөрт нь үзэгдсэн ЭЗЭНд зориулан тэнд тахилын ширээ босгожээ.
8 Тэндээсээ Бетелийн зүүн талын уул уруу хөдөлж, Бетелээс зүүн тийш, Аигийн баруун талд майхнаа босгожээ. Тэрээр тэнд ЭЗЭНд зориулан тахилын ширээг босгож, ЭЗЭНий нэрийг дуудав. 9 Тэгээд Абрам цааш хөдөлж, улмаар Негев уруу оджээ.

10 Тэр газарт ган болсон учир Абрам Египетэд түр суухаар тийшээ очив. Тэр нутаг маш их гантай байжээ. 11 Тэрээр Египетэд ойртож ирэх үедээ эхнэр Сараидаа өгүүлрүүн
— Чи бол үзэсгэлэнтэй сайхан бүсгүй гэдгийг би мэднэ.
12 Египетчүүд чамайг хараад, "Энэ бол түүний эхнэр байна" гэж хэлээд намайг алж, чамайг амьд үлдээнэ. 13 Чи өөрийгөө миний дүү охин гэж хэлнэ үү. Тэгвэл чамаас болж надад аюул учрахгүй. Миний амь чиний ачаар аврагдана гэжээ. 14 Абрамыг Египетэд очиход нь египетчүүд тэр бүсгүйн маш их үзэсгэлэнтэй сайхныг харжээ. 15 Фараоны түшмэд ч түүнийг хараад, Фараонд магтсанд тэр бүсгүйг Фараоны ордонд хүргэжээ. 16 Фараон Абрамыг тэр бүсгүйн төлөөнөө сайхан байлгаж, Абрамд хонь, үхэр, эр эм илжиг, эрэгтэй, эмэгтэй боол, шивэгчин, тэмээ өгчээ. 17 ЭЗЭН Абрамын эхнэр Сараигаас болж Фараон хийгээд түүний гэр бүлийнхэнд хүнд гай зовлон учруулав. 18 Тэгээд Фараон Абрамыг дуудаж
— Чи яагаад надад ингэж хандав аа? Чи яагаад түүнийг эхнэрээ гэж надад хэлсэнгүй вэ?
19 Чи яагаад түүнийг миний дүү охин гэж хэлсэн юм бэ? Тиймээс түүнийг би эхнэрээ болгож авсан юм. Эхнэр чинь энэ байна, одоо аваад яв гэв. 20 Фараон энэ тухай хүмүүстээ тушаасанд тэд Абрамыг болон эхнэрийг нь хамаг эд юмсынх нь хамт явуулав.

13 Абрам эхнэр болон хамаг эд юмсаа аваад, Лоттой хамт Египетээс гарч, Негев уруу хөдөлжээ. 2 Абрам мал адгуус, алт мөнгө ихтэй, маш баян байжээ. 3 Тэрээр Негевээс гараад Бетел хүртэл аялж, Бетел, Аи хоёрын хооронд урьд өмнө майхнаа босгож байсан газартаа хүрч ирэв. 4 Тэр нь түүний анх тахилын ширээ босгосон газар байжээ. Тэнд Абрам ЭЗЭНийг дуудав. 5 Абрамтай хамт явсан Лот бас мал сүрэг, майхантай байсан учир 6 тэр газар нь тэднийг хамт амьдрахад хүрэлцэхгүй байв. Тэдний эд хөрөнгө үлэмж арвин байсан учир нэг дор хамтран амьдрах аргагүй болжээ. 7 Тиймээс Абрамын малчид, Лотын малчид хоорондоо маргалджээ. Бас тэр нутагт канаанчууд болон перизчүүд нутаглан суудаг байлаа. 8 Абрам Лотод
— Бид бол ахан дүүс. Чи бид хоёрын хооронд, бас танай, манай малчдын хооронд маргаан бүү гараг!
9 Чиний өмнө энэ бүхгазар байгаа биш үү? Чи надаас салж яваач. Хэрэв чамайг зүүн тийшээ явбал, би баруун тийшээ явъя. Хэрэв чамайг баруун тийшээ явбал би зүүн тийшээ явъя гэв. 10 Лот хараагаа өргөн, Иорданы тал хөндийг бүх газартаа ус элбэгтэй, ЭЗЭНий цэцэрлэг шиг, мөн Зоар хүртэлх Египетийн нутаг шиг байхыг харав. Учир нь энэ нь Содом, Гоморра хоёрыг ЭЗЭН устгахаас өмнө байв. 11 Тиймээс Лот Иорданы тал хөндийг бүхлээр нь өөртөө сонгож, зүүн тийш нүүжээ. Тэд бие биеэсээ салцгаав. 12 Абрам Канаан нутагт амьдран сууж, Лот талын хотуудын дунд сууж, майхнаа нүүлгэн, Содомын ойролцоо босгожээ. 13 Содомын хүмүүс хэт хорон муухай, ЭЗЭНий өмнө их нүгэлтэй байв.

14 Лотыг Абрамаас салж явсны дараа ЭЗЭН Абрамд
— Чи хараагаа өргөн, одоо байгаа газраасаа хойд, урд, баруун, зүүн зүг уруу харагтун.
15 Чамд харагдаж байгаа тэр бүх газар нутгийг Би чамд болон чиний үр хүүхдүүдэд үүрд өгнө. 16 Би бас чиний үр хүүхдүүдийг газар шороо мэт болгоно. Хэрэв хүн газар шороог тоолж чаддаг бол, чиний үр хүүхдүүдийг ч тоолж чадмуй. 17 Босоод, энэ газар нутгаар хөндлөн гулд явж үз. Учир нь Би түүнийг чамд өгнө» гэв. 18 Тэгээд Абрам майхнаа нүүлгэж, Хебронд байгаа Мамрегийн царс модны дэргэд очиж суугаад, тэнд ЭЗЭНд зориулж тахилын ширээ босгожээ.

14 Энэ үед Шинарын хаан Амрафел, Елласарын хаан Ариох, Еламын хаан Хедорлаомер, Гойимын хаан Тидал нар 2 Содомын хаан Бера, Гоморрагийн хаан Бирша, Адмагийн хаан Шинаб, Зебойимын хаан Шемебертэй, Белагийн (тэр нь Зоар) хаантай дайтжээ. 3 Эд бүгдээрээ Сиддимийн хөндийд буюу одоогийн Давст тэнгист цугларцгаав. 4 Тэд Хедорлаомерт арван хоёр жил зарцлагдаж байгаад, арван гурав дахь жилдээ босжээ. 5 Арван дөрөв дэх жилд нь Хедорлаомер ба түүний холбоотон хаад хөдөлж, Аштероткарнаимд рефаимчуудыг, Хамд зузчуудыг, Шавекириатаимд емчүүдийг бут цохиж, 6 мөн цөлийн ойролцоох Елпараныг хүртэл Сеирийн ууланд хоричуудыг бут цохив. 7 Тэгээд тэд буцаж, Енмишпатад (тэр нь Кадеш) хүрч ирээд, амалекчуудын бүх газар нутагт болон Хазазонтамарт сууж байсан аморичуудыг бут цохив. 8 Содомын хаан, Гоморрагийн хаан, Адмагийн хаан, Зебойимын хаан, Бела (Зоар) хаан хөдөлцгөөж, Сиддимийн хөндийд дайтсан бөгөөд 9 Еламын хаан Хедорлаомер, Гойимын хаан Тидал, Шинарын хаан Амрафел, Елласарын хаан Ариох нарын эсрэг жагссан буюу таван хааны эсрэг дөрвөн хаан гарчээ. 10 Сиддимийн хөндий давирхайт нүхээр дүүрэн байсан бөгөөд Содом, Гоморрагийн хаадыг зугтахад цэргүүд нь түүнд унаж, үлдсэн нь уул уруу зугтацгаав. 11 Дөрвөн хаан нь Содом, Гоморрагийн хамаг эд юмс, хоол хүнсийг булааж аваад явцгаав. 12 Тэд бас Содомд сууж байсан Абрамын ач дүү Лотыг эд юмстай нь хамт булаан авч оджээ.

13 Нэгэн зуттаж буй хүн еврей хүн болох Абрамд очиж дуулгав. Тэр үед Абрам Мамрегийн царс модны орчим аморичуудын дунд сууж байжээ. Мамре нь Ешкол, Анер хоёрын ах дүүс бөгөөд тэд Абрамын холбоотон байжээ. 14 Тэгээд Абрам ач дүүгээ баригдсаныг сонсоод, гэрт нь төрсөн бэлтгэгдсэн гурван зуун арван найман хүнийг удирдан, Дан хүртэл нэхэн хөөжээ. 15 Абрам өөрийнхөө хүмүүсийг тэдний эсрэг хувааж, шөнө дүлээр тэднийг бут цохиод, Дамаскийн зүүн тал дахь Хоба хүртэл элдэн хөөж, 16 булаагдсан эд юмс, ач дүү Лот болон түүний эд юмс, эмэгтэйчүүд, ардууд бүгдийг нь эргүүлэн авчиржээ.

17 Абрамыг Хедорлаомерыг хамсаатан хаадтай нь бут цохиод буцаж ирэхэд нь Содомын хаан Шавегийн хөндийд (тэр нь Хааны хөндий) түүнийг угтахаар хүрч ирэв. 18 Салемын хаан Мелхизедек талх, дарс аваад гарч иржээ. Тэрээр Хамгийн Дээд Бурханы тахилч байсан бөгөөд 19 Абрамыг ерөөж өгүүлрүүн
— Тэнгэр газрын Эзэн, Хамгийн Дээд Бурхан Абрахамыг ерөөх болтугай!
20 Та нарын дайсныг гарт чинь тушаасан Хамгийн Дээд Бурхан магтагдах болтугай!

гэв. Абрам түүнд бүх юмны аравны нэгийг өгчээ. 21 Содомын хаан Абрамд
— Хүмүүсийг надад өг, эд хөрөнгийг нь чи өөрөө ав гэсэнд
22 Абрам Содомын хаанд
— Би тэнгэр газрын Эзэн, Хамгийн Дээд Бурхан ЭЗЭНд
23 би чинийх гэгдэх юмнаас юу ч авахгүй, ширхэг утас ч юм уу, эсвэл улавчны уяа ч авахгүй гэж тангарагласан юм. Чи "Би Абрамыг баян болгосон" гэж хэлэх вий. 24 Гагцхүү энэ залуусын идсэн зүйл болон надтай цут яваа Анер, Ешкол, Мамре нарын хувиас өөр юу ч авахгүй. Тэд өөрсдийнхөө хувийг аваг гэжээ.

15 Түүний дараа ЭЗЭНий үг Абрамд үзэгдлээр ирж,
— Абрам аа, бүү ай! Би бол чиний бамбай, Чиний шагнал агуу их болно гэжээ.
2 Абрам
— Эзэн БУРХАН! Та надад юу хайрлахсан бол? Би үр хүүхэдгүй учир миний өв залгамжлагч нь энэ Дамаскийн Елиезер юм гэв.
3 Абрам цааш өгүүлрүүн
— Та надад ганц ч үр заяагаагүй. Тиймээс гэрт минь өссөн хүн л миний өв залгамжлагч болно гэсэнд
4 ЭЗЭНий үг түүнд ирж
— Тэр хүн чиний өв залгамжлагч болохгүй, харин өөрийн чинь биеэс төрөх хүн л чиний өв залгамжлагч болно гээд,
5 түүнийг гадагш дагуулан гараад
— Чи тэнгэр өөд хар, хэрэв оддыг тоолж чадваас тоол гэв. Тэр бас дахин түүнд
— Чиний үр удам ийм олон болно гэв. б Тэгээд Абрам ЭЗЭНд итгэсэнд ЭЗЭН түүнийг зөвт байдалд тооцуулав.
7 Тэрээр түүнд
— Би бол чамд энэ газар нутгийг өгч, өвлүүлэхээр чамайг Халдеин Ураас авчирсан ЭЗЭН байна гэхэд,
8 Абрам
— Эзэн БУРХАН минь! Би энэ газрыг өвлөн авахаа хэрхэн мэдэх вэ? гэсэнд
9 ЭЗЭН түүнд
— Надад зориулж гунжин үнээ, хязаалан эм ямаа, шүдлэн эр хонь, хүүрэлзгэнэ, тагтааны ангаахай ав гэв.
10 Абрам тэр бүхнийг авч, тэднийг хоёр таллан хувааж, тал бүрийг өөд өөдөөс нь харуулан тавьжээ. Харин шувууг хуваасангүй. 11 Махчин шувууд тэдгээр сэгэн дээр бууж ирэхэд, Абрам тэднийг хөөв.

12 Нар шингэх үеэр Абрамыг гүн нойрондоо унтаж байтал түнэр харанхуй болон аймшигт айдас түүнийг нөмрөв. 13 ЭЗЭН Абрамд
— Чиний үр удмынхан өөрсдийнх нь бүс нутагт харь хүмүүс болж, болоод, дөрвөн жилийн турш зарцлагдаж, дарлагдах болно гэдгийг баттай мэдэж ав.
14 Би тэднийг зарцлах үндэстэнг нь шүүнэ. Түүний дараа чиний үр удам их эд юмстай гарч ирнэ. 15 Харин чи урт наслаад, өвөг дээдэс уруугаа амар тайвнаар очиж, ясаа тавих болно. 16 Дөрөв дэх үедээ чиний үр удам энэ нутаг уруугаа эргэж ирнэ. Учир нь аморичуудын гэм нүгэл нь арай дүүрээгүйгээс тэр болой. 17 Нар шингэж харанхуй болох үед утаат зуух болон нөгөө хуваагдсан махнуудыгдайран гарсан галт бамбар үзэгджээ. 18 Тэр өдөр ЭЗЭН Абрамтай гэрээ байгуулж
— Би энэ газрыг Египет мөрнөөс их мөрөн Евфрат хүртэл Чиний үр удмынханд өгсөн билээ.

19 Тэр бол кенчүүд, кенизчүүд, кадмончууд, 20 хитчүүд, перизчүүд, рефаимчууд, 21 аморичууд, канаанчууд, гиргашчууд, иебусчуудын газар нутаг юм гэв.

16 Абрамын эхнэр Сараи түүнд ямар ч хүүхэд төрүүлээгүй ажээ. Тэрээр Хагар нэртэй нэгэн Египет зарц бүсгүйтэй байв. 2 Сараи Абрамд
— ЭЗЭН намайг төрөхийг зөвшөөрсөнгүй. Тийм учраас та миний зарц бүсгүйтэй унтана уу? Би түүгээр дамжуулан хүүхэдтэй болж магадгүй гэсэнд Абрам Сараигийн үгэнд оржээ.
3 Абрамыг Канаанд арван жил суусны дараа Абрамын эхнэр Сараи Хагар гэдэг Египет зарц бүсгүйгээ авчирж, өөрийн нөхөр Абрамд татвар эм болгон өгчээ. 4 Тэгээд Абрам Хагартай унтсанд, Хагар жирэмслэв. Хагар өөрийн жирэмсэн болсноо мэдээд, өөрийн эзэгтэйг доромжлох болов. 5 Сараи Абрамд
— Миний хийсэн алдаа тан дээр буух болтутай! Би зарц бүсгүйгээ таны гарт өгсөн. Одоо тэрээр жирэмсэн болсноо мэдээд, намайг доромжилж байна. Та бид хоёрын хоорондохыг ЭЗЭН шүүг гэв. б Абрам Сараид
— Чиний зарц бүсгүй чиний л гарт байна. Чи түүнийг яамаар байна, түүнийгээ л хий гэв. Тэгээд Сараи Хагартай ширүүн харьцсанд Хагар түүнээс зугтаажээ.

7 ЭЗЭНий тэнгэр элч цөлийн нэгэн булгийн дэргэдээс, Шур хүрэх зам дахь булгийн дэргэдээс Хагарыг олж,
8 Сараигийн зарц бүсгүй Хагар аа! Чи хаанаас ирээд, хаашаа явж байна вэ? гэсэнд тэрээр
— Би өөрийн эзэгтэй Сараигаас зугтаж явна гэж хариулжээ.
9 ЭЗЭНий тэнгэр элч түүнд
— Чи эзэгтэйдээ буцаж очоод, гарын дор нь дуулгавартай бай гээд,
10 ЭЗЭНий тэнгэр элч түүнд бас
— Би чиний үр хүүхдүүдийг ихэд өнөр өтгөн, тоолж баршгүй болгоё гэв.
11 ЭЗЭНий тэнгэр элч түүнд бас
— Чи одоо жирэмсэн байна. Чи хүү төрүүлнэ. Түүнийг Ишмаел гэж нэрлэ. Энэ нь ЭЗЭН чиний зовлонг сонссоных болой.
12 Тэрээр хүмүүсийн дунд зэрлэг илжиг мэт болно. Түүний гар хүн бүхнийг цохиж, Хүн бүхний гар түүнийг цохих бөгөөд Бас тэрээр хамаг ах дүүсийнхээ эсрэг талд амьдрах болногэв. 13 Хагар өөртэйгөө ярьсан ЭЗЭНийг "Та бол хардаг Бурхан" гэж нэрлэжээ. Учир нь Хагар "Түүнийг харсаны дараа би энд амьд үлдлээ гэж үү? хэмээв. 14 Тийм учраас тэр булгийг Беерлахаирои хэмээн нэрлэсэнбөгөөд тэр нь Кадеш, Беред хоёрын хооронд байжээ.

15 Тэгээд Хагар Абрамд хүү төрүүлсэн ба Хагарын төрүүлсэн тэр хүүд Абрам Ишмаел гэдэг нэр өгөв. Хагар Ишмаелыг Абрамд төрүүлж өгөхөд Абрам наян зургаан настай байжээ.

17 Абрамыг ерэн есөн настай байхад ЭЗЭН Абрамд узэгдэж
— Би бол Төгс Хүчит Бурхан. Чи Миний өмнө явж, гэм зэмгүй байгтун.
2 Би чи, бид хоёрын хооронд гэрээ байгуулж, Чамайг маш их өнөр өтгөн болгоно гэв.

3 Абрам нүүрээрээ газарт унасанд Бурхан түүнд
4 Миний хувьд гэвэл, Би чамтай гэрээ байгуулна. Чи тоо томшгүй олон үндэстний өвөг болно. 5 Би чамайг олон үндэстний өвөг болгосон учир Үүнээс хойш чамайг Абрам гэхгүй, харин Абрахам гэх болно.

б Би чамайг маш их өнөр өтгөн болгон, чамаас үндэстнүүдийг бий болгож, чамаас хаад гарах болно. 7 Би чамд болон чамаас хойших үр удмуудад чинь Бурхан болохын тулд Өөрийнхөө гэрээг чи бид хоёр болон чамаас хойших үр удмуудын чинь хооронд тэдний бүх үеүдийн туршид мөнхийн гэрээ болгон байгуулна. 8 Би одоо чиний харийн хүн мэт амьдран сууж байгаа энэ нутаг буюу Канааны бүх газар нутгийг чамдболон чиний үр удмынханд үүрдийн өмч болгон өгөөд Би тэдний Бурхан нь болно хэмээв.

9 Тэгээд Бурхан Абрахамд өгүүлрүүн,
— Чи Миний гэрээг сахь, чиний үр удам ч бас үеийн үед сахигтун!
10 Та нарын доторх эр хүйстэн болгон хөвч хөндөх ёслолыг үйлдэх ёстой. Энэ бол чи болон чамаас хойших чиний үр удмынхан сахих ёстой Миний гэрээ. 11 Та нар хөвчөө хөндүүлэгтүн! Энэ нь Миний болон чиний хооронд байгуулсан гэрээний тэмдэг болно. 12 Та нарын дундах найман хоногтой эр хүйстэн бүр, гэрт төрсөн болоод та нарын үр удам биш, аливаа харийн хүнээс мөнгөөр худалдаж авсан хүн үеүдийн чинь туршид хөвч хөндүүлэх ёстой. 13 Таны гэрт төрсөн нь ч, мөнгөөрөө худалдаж авсан нь ч хөвчөө хөндүүлэх ёслол хийлгэх ёстой. Миний гэрээ та нарын махан биед мөнхийн гэрээ болох болно. 14 Хөвч хөндүүлээгүй эр хүйстэн буюу хөвчөө үл хөндүүлэгч нь ард түмнээсээ таслагдана. Энэ нь тэрээр Миний гэрээг зөрчсөнийх юм гэв.

15 Бурхан Абрахамд
— Чи эхнэрээ Сараи гэж дуудахгүй, түүний нэрийг Сара гэнэ.
16 Би түүнийг ерөөж, түүгээр чамд хүү өгөх болно. Би түүнийг ерөөж, үндэстнүүдийн эх болгон, улсын хаад түүнээс гарна гэсэнд 17 Абрахам нүүрээрээ газар унан, инээж,
— Зуун настай хүн хүүтэй болно гэж үү? Ерэн настай Сара хүүхэд төрүүлнэ гэж үү? гэж дотроо өгүүлжээ.
18 Абрахам Бурханд хандаж
— Ишмаелыг л Таны өмнө амьдрах ч болоосой гэсэнд
19 Бурхан
— Үгүй ээ, чиний эхнэр Сара чамд үнэхээр хүү төрүүлж өгнө. Чи түүнийг нь Исаак гэж нэрлэнэ. Би түүнтэй гэрээгээ байгуулж, энэ нь түүний үр удамд мөнхийн гэрээ болно.
20 Ишмаелын тухайд гэвэл, Би чиний үгийг сонслоо. Би түүнийг ерөөж, олон үр хүүхэдтэй, маш өнөр өтгөн болгоно. Тэрээр арван хоёр ноён төрүүлж, Би түүнийг агуу том үндэстэн болгоно. 21 Харин Би гэрээгээ Сарагийн чамд ирэх жилийн өдийд төрүүлж өгөх Исаактай байгуулна гэв.

22 Тэгээд Бурхан Абрахамтай хийсэн яриагаа дуусгаж, түүнээс салан, дээш одов. 23 Абрахам Ишмаел хүүгээ, бас гэртээ төрсөн бүхнээ, мөнгөөрөө худалдаж авсан бүх хүн, гэрийнхний бүх эр хүйстэнг аваад, Бурханы хэлсэн ёсоор яг тэр өдөртөө хөвч хөндөх ёслол үйлджээ. 24 Абрахам хөвчөө хөндүүлэхдээ ерэн есөн настай, 25 түүний хүү Ишмаел хөвчөө хөндүүлэхдээ арван гурван настай байжээ. 26 Тэр өдөртөө Абрахам хийгээд гүүний хүү Ишмаел хөвч хөндөх ёслолыг хийлгэжээ. 27 Түүний гэрийнхний эр хүйстэн бүгд, түүний гэрт төрөгсөд хийгээд харийн хүнээс мөнгөөр худалдаж авсан хүмүүс цөм түүнтэй хамт хөвчөө хөндүүлжээ.

18 ЭЗЭН Мамрегийн царс модны дэргэд Абрахамд үзэгдэв. Өдрийн халуунд Абрахам майхныхаа үүдэнд сууж байгаад, 2 хараагаа өргөн хартал дэргэд нь гурван хүн зогсож байлаа. Тэрээр тэднийг харангуутаа угтан тосохоор майхныхаа үүднээс яаран гүйж хүрээд, газарт бөхийн сөгдөж,
3 Эзэн минь ээ! Хэрэв би таны таалалд нийцсэн бол, өчүүхэн зарц намайгаа битгий орхин өнгөрөөрэй хэмээн би гуйж байна. 4 Жаахан ус авчруулж, та нар хөлөө угааж, энэ модны доор амарна уу? 5 Би жаахан талх авчиръя, тэгээд та нар түр амсхийгээд тэнхээ орж, аян замдаа гараарай. Та нар зарцынхаараа дайрч ирсэн учир ийм болой гэв. Тэд
— Чиний хэлсэн ёсоор болог гэв.
6 Абрахам гэртээ санд мэнд гүйж ороод, Сарад
— Түргэлээрэй! Гурван сеа дээд зэргийн гурил аваад зуурч, бин хий гээд
7 Абрахам хот уруугаа гүйн очоод, нэгэн тарган сайн бяруу барьж авчраад, зарпдаа өгсөнд зарц түүгээр нь хоол бэлтгэх гэж яаравчлав. 8 Абрахам ээдэм, сүү болон зарцынхаа болгосон бярууны махыг тэдний өмнө авчирж тавиад, тэднийг хооллох зуур, өөрөө модны доор зогсож байв.

9 Тэд Абрахамаас
— Чиний эхнэр Сара хаана байна вэ? гэж асуусанд
— Майхандаа байна гэж хариулав.
10 Тэр
— Би дараа жилийн энэ үед чамд заавал эргэж ирнэ. Тэгээд чиний эхнэр Сара хүүтэй болох болно гэжээ. Сара ард нь, майхны үүдэнд зогсоод сонсож байжээ.
11 Абрахам, Сара хоёр өндөр наслан өтөлж, Сара хүүхэд гаргах наснаасаа хэдийнэ хэтэрчээ. 12 Сара дотроо инээж, өгүүлрүүн,
— Би хөгширчихөөд байхад, мөн эзэн маань ч бас өтөлчихөөд байхад би яаж жаргалтай болох юм бэ? гэв.
13 ЭЗЭН Абрахамд
— Яагаад Сара инээгээд "Хөгшин болсон би үнэхээр хүүхэдтэй болж чадна гэж үү" гэж хэлээд байна вэ?
14 ЭЗЭНд дэндүү хэцүү юм байдаг гэжүү? Би тогтоогдсон цагт чамд эргэж ирнэ. Дараа жилийн энэ үед Сара хүүтэй болсон байна гэв. 15 Сара айсандаа
— Би инээгээгүй гэж мэлзсэнд
— Үгүй, чи инээсэн шүү дээ гэж Тэр хэлэв.

16 Тэдгээр хүмүүс тэндээс босоцгоож, Содомын зүг харж, Абрахам тэднийг үдэхээр хамт гарчээ. 17 ЭЗЭН
— Би хийх гэж байгаа юмаа Абрахамаас нууна гэж үү?
18 Абрахам агуу их, хүчирхэг үндэстэн болж, дэлхийн бүх үндэстэн түүгээр дамжуулан ерөөгдөх биш үү? 19 Би түүгээр, түүний хүүхдүүд болон гэр бүлийнхэнд тушаалгаж ЭЗЭНий замаар дагуулан, зөв ба шударга ёсыг үйлдүүлэхээр Би түүнийг сонгож авсан юм. Энэ нь ЭЗЭН түүний тухай хэлснээ Абрахамд биелүүлэхийн тулд болой гэв. 20 Тэгээд ЭЗЭН
— Содом, Гоморра хоёрын хашхираан үлэмж их болсон бөгөөд тэдний гэм нүгэл маш хүнд ажээ.

21 Би одоо доош бууж, тэдний хийсэн бүхэн нь надад сонсогдсон хашхираан шигээ эсэхийг Би үзэж мэдье гэв.

22 Тэр хүмүүс тэндээс явж, Содомын зүг одоход, Абрахам ЭЗЭНий өмнө зогссоор хоцорчээ. 23 Абрахам ойртон ирж,
— Та зөв шударга хүнийг бузар муу хүнтэй нь хамт устгах уу?
24 Тэр хотод хэрэв зөв шударга хүн тавь байсан ч, Та тэр газрыг устгах уу? Тэрхүү тавин зөв шударга хүний төлөө тэр газрыг өршөөхгүй юү? 25 3өв шударга хүнийг бузар муу хүнтэй адилтган, тэднийг хамтад нь алах ийм зүйл хийх нь Танаас хол байг! Газар дэлхийн Шүүгч Та үнэн шударгыг баримтлахгүй гэж үү? гэв. 26 ЭЗЭН
— Хэрэв би Содом хотынхны дотроос зөв шударга хүн тавийг олбол тэдний төлөө бүх газрыг өршөөнө гэсэнд
27 Абрахам
— Би өөрөө тоос шороо мэт өчүүхэн амьтан боловч Эзэнд үг хэлэхээр зүрхэллээ.
28 Хэрэв тавин зөв шударга хүнд таван хүн дутвал та тэр таван хүнийг дутсаны учир бүх хотыг устгах уу? гэв. ЭЗЭН
— Хэрэв Би тэндээс дөчин таван хүнийг олбол хотыг устгахгүй гэсэнд
29 Абрахам дахин
— Тэндээс дөчин хүн олдвол, та яах вэ? гэсэнд
— Дөчин хүний төлөө Би түүнийг устгахгүй гэв.
30 Абрахам
— Эзэн минь, Та битгий уурлаарай. Би бас нэг үг хэлье. Хэрэвтэндээс гучин хүн олдвол Та яах вэ? гэсэнд
— Хэрэв Би тэндээс гучин хүнийг олбол устгахгүй гэж хариулжээ.
31 Абрахам
— Би Эзэнд үг хэлэхээр зүрхэлье. Хэрэв тэндээс хорин хүн олдвол, Та яахсан бол? гэсэнд
— Хорин хүний төлөө Би устгахгүй гэжээ.
32 Абрахам дахин
— Эзэн Та битгий уурлаарай. Би одоо ганцхан удаа нэмж хэлье. Хэрэв тэндээс арван хүн олдвол, яах вэ? гэсэнд
— Би арван хүний төлөө түүнийг устгахгүй гэж хариулжээ.
33 ЭЗЭН Абрахамтай яриагаа дуусгангуутаа одоход, Абрахам ч бас өөрийн газар уруу харьжээ.

19 Хоёр тэнгэр элч Содомд үдшээр иржээ. Лот Содомын дааман хаалган дээр сууж байгаад, тэднийг харж, босон угтаад, толгой гудайлган газарт бөхийн сөгдөв.
2 ЭЗЭНтнүүд минь ээ! Зарцынхаа гэрээр орж, хөлөө угааж, хоноод, маргааш өглөө эрт босож, аян замдаа гарна уу? гэсэнд тэд
— Үгүй, бид гадаа талбайд хононо гэв.
3 Тэгээд Лот тэднээс хүчлэн гуйсанд тэд гэрт нь оржээ. Лот тэдэнд хоол унд бэлтгэн, исгээгүй талх барьж өгсөнд тэдидэцгээв. 4 Тэднийг хэвтэхийн өмнө тэр хотынхон буюу Содомынхон хөгшин залуугүй бүгдээрээ дөрвөн зүгээсээ цугларч, гэрийг нь бүсэлж, 5 дотыг дуудан
— Энэ шөнө танайд ирсэн хүмүүс хаана байна вэ? Тэднийг гаргаж ир, бид тэдэнтэй хурыдацгаая! гэв.
6 Лот тэдэнтэй уулзахаар гарч ирээд, хаалгаа араасаа хааж,
7 Ах дүу нар минь ээ! Ийм муухай зүйл битгий хийгээрэй! 8 Надад эр хүнтэй хавьтаагүй хоёр охин бий. Би тэднийг та нарт авчиръя. Та нар хүссэнээрээ тэднийг эдэл! Харин энэ хүмүүс миний гэрт ирсэн учир тэдэнтэй юу ч битгий хийгээрэй гэв. 9 Тэд
— Зам тавьж өг! гээд,
— Манай энд ирсэн энэ цагаач бидний шүүтч болох гэж үү? Одоо бид тэднээс илүү чамайг хорлоно гээд Лотыг хүчээр түлхэж, хаалгыг нь эвдэхээр дөхөж очив.
10 Нөгөө хүмүүс нь гараа сунган, Лотыг гэрт татан оруулаад, хаалгыг нь хааж, 11 гэрийн гадаа байсан хүмүүсийг хөгшин залуугүй бүгдийг юу ч харахгүй болгосонд, тэд гэрийн хаалгыг олох гэсээр ядрав.

12 Нөгөө хүмүүс Лотод хандаж
— Танайхнаас өөр хэн хэн байна вэ? Чи хүргэнүүдээ, хүүхдүүдээ, хотод байгаа харьяатуудаа бүгдийг хотоос гадагш гарга.
13 Тэдний хашхираан ЭЗЭНий өмнө үлэмж их болсноос энэ газрыг устгуулахаар ЭЗЭН биднийг илгээсэн тул бид энэ газрыг устгах гэж байна гэв. 14 Тэгээд Лот гадагш гарч, охидтой нь сүй тавьсан хүргэддээ
— ЭЗЭН энэ хотыг устгах гэж байна. Босоцгоо! Эндээс гарцгаа! гэв. Гэвч хүргэд нь түүнийг тоглоом хийж байна гэж боджээ.
15 Үүр цайх үеэр элч нар Лотыг ятган,
— Түргэл! Энд байгаа эхнэр болон хоёр охиноо авчир. Эс тэгвэл та нар энэ хотын гэм нүглийн дунд хамтдаа устгагдах болно гэжээ.
Харин Лотыг тээнэгэлзэхэд тэр хүмүүс түүний гараас болон эхнэрийнх нь, мөн хоёр охиных нь гараас зууран авав. Учир нь ЭЗЭН түүнд өршөөнгүй ханджээ. Тэгээд тэд түүнийг гадагш гарган, хотын гадна аваачив. 17 Нөгөө хүмүүс тэднийг хотоос гадагшаа гаргаад,
— Зугтаа, амиа хамгаалагтун! Бүү эргэж хар! Энэ хээр талд бүү үлд! Уул уруу зугт! Эс тэгвэл та нар устгагдах болно гэсэнд
18 Лот тэдэнд
— Үгүй, эзэн минь!
19 Таны зарц нүдэн дээр тань нигүүлсэл хүртэж, та энэрэл хайраа надад үзүүлж, амийг минь аварлаа. Гэвч би уул өөд зугтаж чадахгүй. Гай гамшиг намайг нөмөрч, би үхнэ. 20 Та хараач, Тэр хот уруу зугтаж очвол ойрхон, бас жижиг ч хот юм. Намайг тийшээ зугтаалгаач. Тэр жижиг хот биш үү? Тэгвэл би аврагдаж магад гэв. 21 Тэрээр түүнд өгүүлрүүн
— За, Би чиний хүсэлтийг хүлээн авч, чиний хэлж байгаа тэр хотыг устгахгүй.
22 Би чамайгтэнд очтол юу ч хийж болохгүй тул тийшээ түргэн зугт гэв. Тийм учраас тэр хотыг Зоар (жижиг) гэж нэрлэжээ.

23 Лотыг Зоарт орж ирэхэд нар мандсан байжээ. 24 ЭЗЭН Содом, Гоморра дээр хүхэр болон галыг тэнгэрээс буюу ЭЗЭНээс бороо мэт буулгажээ. 25 Тэгээд Тэрээр тэдгээр хот, тал хөндийг бүхлээр нь бас хотод амьдарч байсан хамаг амьтан, газрын ургамал бүгдийг хөмрөн сүйрүүлжээ. 26 Лотын эхнэр эргэж харснаас болж давсан багана болжээ.

27 Абрахам өглөө эрт босоод, ЭЗЭНий өмнө зогсож байсан тэр газар уруугаа очив. 28 Тэрээр Содом, Гоморра болон бүх хөндий тал уруу өнгийн хараад, зуухнаас гарч байгаа утаа шиг утаа бургилж байхыг үзэв. 29 Бурхан талын хотыг устгахдаа Абрахамыг дурсан санаж, Лотын сууж байсан хотыг устган сүйрүүлэхдээ Лотыг сүйрлийн дундаас зайлуулжээ.

30 Лот Зоарт амьдрахаас айсан учир хоёр охиныхоо хамт Зоараас гарч, ууланд сууж, хоёр охинтойгоо агуйд амьдрах болов. 31 Нэгэн өдөр том охин нь дүү охиндоо өгүүлрүүн
— Аав маань өвгөрлөө. Энэ газарт ертөнцийн жам ёсоор бидэнтэй унтах хүн байхгүй байна.
32 Бид аавдаа архи уулгаад, түүнтэй унтаж, эцгээрээ дамжуулан үр удмаа залгамжлуулан үлдээцгээе гэв. 33 Тэгээд тэд тэр шөнөдөө эцэгтээ архи уулгаж, том охин нь аавтайгаа унтжээ. Харин аав нь охиныхоо хэзээ хэвтэж, хэзээ боссоныг нь мэдсэнгүй. 34 Түүний маргааш нь том охин нь охин дүүдээ өгүүлрүүн
— Өнгөрсөн шөнө би эцэгтэйгээ унтсан, өнөө шөнө бид түүнд архи уулгаж, чи түүнтэй унтаж, бид эцгээрээ дамжуулан үр удмаа залгамжлуулан үлдээцгээе гэв.

35 Тэгээд тэд тэр шөнө эцэгтээ бас архи уулгаж, бага охин нь босож очоод, эцэгтэйгээ унтжээ. Эцэгнь охиноо хэзээ хэвтэж, хэзээ боссоныг нь мэдсэнгүй. 36 Ингэж Лотын хоёр охин нь эцгээсээ хүүхэдтэй болов. 37 Том охин нь хүү төрүүлж, хүүгээ Моаб гэж нэрлэжээ. Тэр нь өдгөөгийн моабчуудын өвөг удам болой. 38 Бага охин бас хүү төрүүлж, хүүгээ Бенамми гэж нэрлэсэн нь одоогийн аммончуудын өвөг удам болой.

20 Абрахам тэндээс Негевийн нутаг уруу нүүж, Кадеш, Шур хоёрын хооронд суурынин, дараа нь Герарт түр зуур буудаллав. 2 Тэр үедээ Абрахам өөрийн эхнэр Сараг миний дүү охин гэж хэлсэн учир Герарын хаан Абимелех хүн илгээж, Сараг авчээ. 3 Гэтэл Бурхан Абимелех дээр шөнийн зүүдээр хүрч ирээд, түүнд хэлсэн нь
— Чи өөрийн авсан энэ эмэгтэйгээсээ болж үхнэ. Учир нь тэр эмэгтэй бол гэрлэсэн эмэгтэй гэв.
4 Абимелех тэр эмэгтэйтэй ойртоогүй байсан тул
— Эзэн минь ээ! Та гэмгүй үндэстнийг хүртэл устгах гэж үү?
5 Тэрээр надад "Энэ миний дүү охин" гэж хэлсэн биш үү? Энэ эмэгтэй ч бас өөрөө "Энэ миний ах" гэж хэлсэн. Би энэ хэргийг үнэнч шударга сэтгэл, гэмгүй цэвэр гараараа үйлдсэн билээ гэв. 6 Бурхан түүнд зүүдэнд нь
— Тийм ээ, чи үүнийг шударга үнэнч сэтгэлээрээ үйлдсэнийг Би мэднэ. Би мөн чамайг Өөрийн эсрэг гэм хийлгээгүй. Тийм учраасБи чамайг түүнтэй ойртуулаагүй юм.
7 Одоо чи тэр хүний эхнэрийг буцаа. Тэр бол эш үзүүлэгч мөн бөгөөд тэрээр чиний төлөө залбирна. Тэгээд чи амьдрах болно. Хэрэв чи түүнийг буцаахгүй бол чи болон чиний харьяат бүхэн зайлшгүй үхэх болно гэдгийг мэдэж ав гэв.

8 Абимелех өглөө эрт босоод хамаг шадар түшмэдээ дуудаж, тэдэнд энэ зүйлийг бүгдийг хэлсэнд тэд ихэд айв. 9 Абимелех Абрахамыг дуудаж
— Чи бидэнд юу хийчих вэ? Би чиний эсрэг ямар гэм хийсэн гэж чи намайг болон миний хаант улсыг их гэм нүгэлд унагах гэсэн юм бэ? Чи надад хийх ёсгүй юмыг хийлээ гэв.
10 Абимелех Абрахамд бас
— Чи ямар учраас ингэсэн бэ? гэв.
11 Абрахам
— Энэ газарт Бурханаас айж эмээнэ гэж байхгүй тул тэд эхнэрээс минь болж намайг ална гэж бодсон билээ.
12 Тэгээд ч Сара нь үнэхээр миний дүү охин, миний эцгийн охин, харин миний ээжээс төрөөгүй, тэгээд тэр миний эхнэр болсон. 13 Бурхан намайг эцгийн минь гэрээс гаргаж тэнүүчлүүлэхэд би түүнд "Бидний очсон газар бүрд чи намайг «Энэ миний ах» гэж хэлээрэй. Тэр чинь чиний надад үзүүлэх энэрэл хайр мөн" гэж хэлсэн юм гэв. 14 Абимелех хонь, үхэр, эрэгтэй, эмэгтэй зарц нарыг авч Абрахамд өгчээ. Бас түүний эхнэр Сараг ч түүнд буцаан явуулжээ. 15 Абимелех
— Харагтун, миний газар нутаг чиний өмнө байна. Чи хаа дуртай газартаа амьдар гэв.
16 Тэр бас Сарад
— Харагтун, би чиний ахад мянган шекел мөнгө өглөө. Үүгээр чамтай хамт байгаа бүх хүний өмнө чиний ичгүүр цагаатгагдаж байна. Мөн бүх хүмүүсийн өмнө гэмгүй байсан чинь батлагдлаа гэв.
17 Абрахам Бурханд залбирсанд Бурхан Абимелех болон түүний эхнэр, шивэгчин нарыг эдгээж, тэд хүүхэд төрүүлжээ. 18 Учир нь ЭЗЭН Абрахамын эхнэр Сарагаас болж Абимелехийн гэр бүлийнхний бүх умайг хаасан байлаа.

21 ЭЗЭН хэлсэн ёсоороо Сара гийнд айлчилж, мөн ЭЗЭН амласан ёсоороо Сарагийн төлөө үйлджээ. 2 Сара жирэмсэлж, Бурханы түүнд хэлж тогтоосон цагт нь нас өтөлсөн Абрахамд хүү төрүүлж өгөв. 3 Абрахам өөрт нь төрсөн хүүдээ буюу Сарагийн төрүүлж өгсөн хүүд Исаак гэдэг нэр өгөв. 4 Исаакийг найман хоногтой байхад нь Абрахам Бурханы тушааснаар түүнд хөвч хөндөх ёслолыг үйлджээ. 5 Абрахам өөрийн хүү Исаакийг төрөхөд зуун настай байлаа. 6 Сара
— Бурхан надад инээмсэглэл авчирлаа. Сонсогч хэн бүхэн надтай хамт инээх болно гэв.
7 Сара
— "Сара хүүхдүүдээ хөхүүлнэ" гэж Абрахамд хэн хэлэх байсан юм бэ? Гэлээ ч би Абрахамыг нас өтөлсөн үед нь хүү төрүүллээ гэв.

8 Хүү өсөж, хөхнөөсөө гарчээ. Исаакийн хөхнөөсөө гарсан өдөр Абрахам том найр хийжээ. 9 Египет бүсгүй Хагарын Абрахамд төрүүлсэн хүү нь Исаакийг дооглож байгааг Сара хараад, 10 Абрахамд хандаж
— Энэ зарц бүсгүй, түүний хүү хоёрыг зайлуул. Энэ зарц бүсгүйн хүү миний хүү Исаактай хамт өв залгамжлахгүй гэжээ.
11 Хүүгийнх нь талаарх энэ зүйл Абрахамыг ихэд зовоов. 12 Бурхан Абрахамд
— Чи тэр хүү, зарц бүсгүй хоёроос болж сэтгэл бүү зов. Сарагийн чамд хэлсэн бүгдийг сонс. Учир нь Исаакаас төрсөн нь л чиний үр удам гэж дуудагдах болно.
13 Харин зарц бүсгүйн хүү ч чиний үр учир Би түүтээр нэгэн үндэстэн бий болгоно гэв. 14 Абрахам өглөө эртлэн босож, талх болон туламтай ус авч, Хагарын мөрөнд үүрүүлээд, хүүтэй нь хамт явуулжээ. Хагар тэндээс гарч, Бершибагийн зэлүүд талаар тэнүүчлэн явав. 15 Туламтай ус нь дуусаж, Хагар хүүгээ нэгэн бутны доор тавьж орхиод 16 "Би хүүгийнхээ үхэхийг харж байж чадахгүй гээд харвасан сумны тусгалын газар очиж, хүүгийнхээ эсрэг харж суугаад, дуугаа өндөрсгөн уйлав. 17 Бурхан хүүгийн уйлахыг сонсоод, Бурханы тэнгэр элч тэнгэрээс Хагарыг дуудаж
— Хагар аа! Юу болсон бэ? Бүү ай. Учир нь Бурхан тэнд байгаа хөвгүүний дууг сонсжээ.
18 Бос, хөвгүүнийг босгож, гар дээрээ ав! Учир нь Би түүгээр том үндэстэн бий болгож өгье гэв. 19 Бурхан Хагарын нүдийг нээсэнд, тэр усныундарга олж хараад, очиж тулмаа усаар дүүргэн, хөвгүүндээ уулгалаа. 20 Бурхан тэр хөвгүүнтэй хамт байж, хөвгүүн өсөж том болжээ. Тэр зэлуүд талд амьдран сууж, харваач болов. 21 Тэр Параны зэлүүд талд амьдран сууж, ээж нь түүнд Египет нутгаас эхнэр авч өгчээ.

22 Тэр үед Абимелех, түүний цэргийн жанжин Фикол хоёр Абрахамд
— Таныг юу ч хийсэн Бурхан тантай хамт байна.
23 Чи надад болон миний хүү, миний ачид хуурамч үйл хийхгүй гэдгээ Бурханы нэрийг барьж энд надад одоо тангарагла. Миний чамд сайнаар хандсан шиг чи бас надад болон өөрийнхөө сууж байгаа энэ газар нутагт хандагтун гэсэнд
24 Би тангараглая гэж Абрахам хэлэв. 25 Абимелехийн зарц нар Абрахамын худгийг булаан авсан хэргийн талаар Абрахам Абимелехийг зэмлэсэнд Абимелех
— Үүнийг хэн хийснийг би мэдэхгүй, чи ч бас надад хэлээгүй. Би энэ тухай сонсоогүй, өнөөдөр л сонсож байна гэв.
27 Абрахам хонь, үхэр авч, Абимелехт өгөөд, тэр хоёр хоорондоо гэрээ байгуулжээ. 28 Абрахам долоон охин хургыг сүргээс нь таслан тавихад, 29 Абимелех Абрахамд
— Чиний сүргээс таслан тавьсан энэ долоон охин хурга ямар учиртай вэ? гэж асуусанд
30 Абрахам
— Намайг энэ худгийг ухсаныг надад гэрчлэхээр энэ долоон охин хургыг чи миний гараас авах болой гэв.
31 Тэр хоёр тэнд бие биедээ тангараг тавьсан учраас тэр газрыг Беершеба гэж нэрлэх болжээ. 32 Тэгээд тэд Беершебад гэрээ байгуулаад, Абимелех, түүний цэргийн жанжин Фикол хоёр хөдөлж, филистчүүдийн нутаг уруугаа буцацгаажээ. 33 Абрахам Беершебад сухай модыг тарьж, тэндээс Мөнхөд оршигч Бурхан ЭЗЭНий нэрийг дуудав. 34 Тэгээд Абрахам филистчүүдийн нутагт олон хоног суужээ.

22 Үүний дараа Бурхан Абра хамыг шалгаж туршихаар түүнийг дуудаж,
— Абрахам аа! гэсэнд Абрахам
— Би энд байна гэжээ.
2 Бурхан
— Чи өөрийн хүү, цорын ганц хайртай хүү Исаакаа аваад Мориа гэдэг газар уруу яв. Миний зааж өгөх нэг уулан дээр, тэндээ түүнийг шатаалт тахил болгон өргө гэв.
3 Абрахам өглөө эртлэн босоод илжгээ эмээллэж, хоёр зарц залууг өөрийн хүү Исаакийн хамт дагуулж, шатаалт тахилын модыг огтлон аваад хөдөлж, Бурханы өөрт нь зааж өгсөн тэр газар уруу явжээ. 4 Гурав дахь өдөр нь Абрахам хараагаа өргөн, тэр нутгийг алсаас харав. 5 Тэгээд Абрахам зарц залуустаа
— Та хоёр, илжигтэйгээ энд хүлээж бай. Хүү бид хоёр тийшээ явж, мөргөөд, та нар уруу эргэж ирнэ гэв.
6 Абрахам шатаалт тахилын модыг авч, хүү Исаактаа үүрүүлж, өөрөө гал, хутга хоёроо гартаа бариад хоёулаа хамт явжээ. 7 Исаак эцэг Абрахамдаа хандан,
— Аав минь ээ! гэж дуудахад тэрээр,
— Хүү минь, би энд байна гэсэнд Исаак
— Хараач, гал ба мод энд байна. Харин шатаалт тахилын хурга нь хаана байна вэ? гэхэд
8 Абрахам
— Хүү минь, шатаалт тахилд зориулж Бурхан Өөрийгөө хургаар хангана гээд хоёул цааш явжээ.

9 Бурханы түүнд зааж өгсөн газарт тэд хүрч ирээд, Абрахам тэнд тахилын ширээ босгож, модоо бэлтгэжээ. Тэрээр хүү Исаакаа ороож, тахилын модон дээр тавив. 10 Тэгээд гараа сунган, хүүгээ алахаар хутгаа авав. 11 ЭЗЭНий тэнгэр элч тэнгэрээс түүнийг
— Абрахам аа, Абрахам аа! гэж дуудсанд тэрээр
— Би энд байна гэв.
12 Тэнгэр элч өгүүлрүүн
— Хөвгүүнд гар бүү хүр! Түүнд юу ч бүү хий! Учир нь чи хүүгээ, цорын ганц хүүгээ надаас харамлаагүй тул чамайг Бурханаас эмээдгийг чинь одоо Би мэдлээ гэв.
13 Абрахам хараагаа өргөн ажиглахад, нэгэн эр хонь өтгөн бутанд эврээрээ тээглэснийг харав. Абрахам очиж, тэр эр хонийг барьж аваад, хүүгийнхээ оронд түүнийг шатаалт тахил болгон өргөжээ. 14 Тэгээд Абрахам тэр газрыг "ЭЗЭН хангана" гэж нэрлэсэн учир хүмүүс өнөөг хүртэл "ЭЗЭНий ууланд хангагдах болно" гэжхэлдэг болжээ. 15 ЭЗЭНий тэнгэр элч Абрахамыг хоёр дахь удаагаа тэнгэрээс дуудаж,
16 ЭЗЭН ийн айлдаж байна. "Чи ийнхүү үйлдэж, хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй учир Би Өөрийн нэрийг барьж тангараглах нь, 17 Би үнэхээр чамайг ерөөж, чиний үрсийг тэнгэрийн одод, далайн эргийн элс мэт асар олон болгоно. Чиний үрс дайснуудынхаа үүд хаалгыг эзлэн авах болно. 18 Бас чи Миний үгийг дуулгавартай дагасан учир газар дэлхийн бүх үндэстэн чиний үрсээр дамжуулан ерөөгдөх болно" гэв. 19 Тэгээд Абрахам зарц залуус дээрээ эргэн ирж, хамтдаа хөдөлж, Беершебад хүрэв. Ингээд Абрахам Беершебад суужээ.

20 Үүний дараа нэг нь
— Милка чиний дүү Нахорт хүүхэд төрүүлж өгчээ гэж Абрахамд хэлжээ.
21 Түүний ууган хүү Уз, түүний дүү Буз, Арамын эцэг Кемуел, 22 Хесед, Хазо, Пилдаш, Иедлаф, Бетуел нар болой. 23 Бетуел нь Ребекаг төрүүлжээ. Милка Абрахамын дүү Нахорт эдгээр найман хүүхдийг төрүүлж өгчээ. 24 Нахорын татвар эм Реума гэгч Теба, Гахам, Тахаш, Маака нарыг төрүүлжээ.

23 Сара нэг зуун хорин долоо наслав. Энэ нь Сарагийн амьдралын он жилүүд ажээ. 2 Сара Канаан нутгийн Кириатарба хэмээх газарт (одоогийн Хеброн) үхэв. Абрахам Сарагийн төлөө гашуудан уйлахаар тэнд оров. 3 Тэрээр Сарагийн шарилын өмнө босож зогсоод, хитчүүдэд хандаж
4 Би бол та нарын дундах харийн хүн буюу түр оршин суугчхүн. Та нар надад нэгэн оршуулгын газрын эзэмшлийг өгнө үү? Би шарилаа тэнд оршуулъя гэжээ. 5 Хитчүүд Абрахамд хариулсан нь
6 Эзэн минь! Бидний үгийг сонс! Та бол бидний дундах хүчирхэг ноён мөн. Та бидний оршуулгын газраас хамгийн тохиромжтой газарт шарилаа оршуулаарай. Өөрийн оршуулгын газарт шарилыг тань оршуулахыг танд хориглох хүн бидний дотор байхгүй гэцгээв. 7 Абрахам босож, тэр нутгийн хитчүүдэд бөхийн ёсолж, 8 тэдэнд
— Хэрэв та нар намайг нас барсан хүнээ нутаглуулахыг хүсэж байгаа бол, миний үгийг сонсож, миний төлөө Зохарын хүү Ефроноос гуйж,
9 түүгээр талбайнхаа захад байгаа өөрийнх нь өмч болох Махпелагийн агуйг надад өгүүлээч. Тэрээр хангалттай үнээр агуйг оршуулгын газар болгон та нарын дунд надад өгөг гэв. 10 Тэр үед Ефрон хитчүүдийн дунд сууж байв. Тэрээр хитчүүд болон хотын дааман хаалгаар орж ирсэн бүхнийг сонсож байхад Абрахамд хариулан
11 Үгүй ээ, эзэн минь, намайг сонсооч! Би тэр талбайг танд өгье, мөн түүний дотор байгаа агуйг ч танд өгье. Би түүнийг өөрийн нутгийнхны өмнө танд өгье. Та тэнд шарилаа оршуулаарай гэв. 12 Абрахам тэр нутгийнханд бөхийн ёслов. 13 Тэрээр нутгийнхныг сонсож байхад нь Ефронд
— Та таалбал, үгийг минь сонсоно уу? Би тэр талбайн үнийг тандөгнө. Түүнийг та надаас аваарай, би тэнд шарилаа оршуулъя гэв.
14 Ефрон Абрахамд
15 Эзэн минь ээ! Миний үгийг сонсооч. Хэсэг газрын үнэ дөрвөн зуун шекел мөнгөтэй тэнцэнэ. Энэ нь та бид хоёрын хооронд юу билээ ? Тиймээс нас барсан хүнээ оршуул гэв. Абрахам Ефроны үгийг дагаж, хитчүүдийг сонсож байхад Ефроны хэлсэн дөрвөн зуун шекел мөнгийг тухайн үеийн худалдаачдын дунд хэрэглэдэг жингээр жинлэж Ефронд өгчээ.

17 Мамрегийн өмнөх Махпелад байдаг Ефроны талбай, түүний доторх агуй, бас тэр талбайн эргэн тойрны ой мод цөмийг 18 хотын дааман хаалгаар орж ирсэн бүгдийн болон хитчүүдийн өмнө Абрахамын өмч хөрөнгө болгон өгөхөөр тогтжээ. 19 Тэгээд Абрахам Канаан нутгийн Мамрегийн өмнөх Махпелагийн талбай дахь агуйд эхнэр Сарагаа оршуулав. 20 Ийнхүү тэр талбай болон доторх агуйг нь хитчүүд Абрахамын өмч, түүний оршуулгын газар болгохоор тогтов.

24 Абрахам нас өндөр болж, өтөлсөн бөгөөд ЭЗЭН бүхий л талаар түүнийг ерөөв. 2 А6рахам гэрийнх нь бүх хэргийг хариуцдаг настай зарцдаа хандаж
— Миний өгзгөн доор гараа тавь.
3 Би чамайг тэнгэрийн Бурхан ба газрын Бурхан болох ЭЗЭНий нэрээр чамайг тангараглая. Энэ нь чамайг миний амьдран сууж байгаа канаанчуудын охидоос хүүд минь эхнэр сонголгүй,4 харин миний нутагт, төрөл төрөгсдөд минь очиж, хүү Исаакт минь эхнэр авч өгөхийн тулд юм гэв. 5 Зарц нь
— Хэрэв тэр бүсгүй намайг дагаж энэ нутагт ирэхийг хүсэхгүй бол яах вэ? Тэгвэл таны гарч явсан нутагт хүүг чинь буцааж аваачих уу? гэж асуужээ.
6 Абрахам түүнд
— Чи миний хүүг тэнд буцааж аваачуузай.
7 Намайг эцгийн минь гэрээс, төрсөн нутгаас минь салгаж ирүүлэн, "Би энэ газар нутгийг чиний үр хүүхдүүдэд өгнө" гэж надад тангараглан хэлсэн Тэнгэрийн Бурхан ЭЗЭН Өөрийнхөө тэнгэр элчийг чиний өмнө илгээнэ. Тэгээд чи тэндээс миний хүүд эхнэр сонгох болно. 8 Хэрэв тэр бүсгүй чамайг дагаж ирэхийг хүсэхгүй бол, чи миний энэ тангаргаас чөлөөлөгдөх болно. Зөвхөн хүүг минь битгий тийш нь аваачаарай гэв. 9 Тэгээд зарц өөрийн эзэн Абрахамын өгзгөн дор гараа тавьж, энэ тухай түүнд тангараглав.

10 Тэгээд эзнийхээ тэмээнээс арвыг, эзнийхээ янз бүрийн үнэт эдлэлийг аваад, Месопотами тийш хөдөлж, Нахор хотод иржээ. 11 Үдшийн үеэр буюу эмэгтэйчүүдийн ус авахаар гардаг үеэр тэрээр хотын гаднах худгийн дэргэд тэмээгээ хэвтүүлэв. 12 Тэр залбирч
— Миний эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН! Та өнөөдөр намайг тэр бүсгүйтэй уулзуулж, миний эзэн Абрахамд хайр энэрэл үзүүлнэ үү?
13 Хотынхны охидыг ус авахаар гарч ирэхэд би худгийн дэргэд зогсож байгаад, 14 нэгэн охинд "Чи ваараа тонгойлгож, уснаасаа надад уулгана уу?" гэхэд тэр бүсгүй "Уу, уу! Би бас таны тэмээг ч усалж өгье" гэж хэлбэл тэр нь Таны зарц Исаакт Танаас заяасан хүн мөн болно. Түүгээр Та миний эзэнд хайр энэрэл үзүүлснийг би мэднэ гэв. 15 3арцыг үгээ хэлж дуусаагүй байтал Ребека мөрөн дээрээ ваараа тавьсаар гарч ирэв. Тэр Абрахамын дүү Нахорын эхнэр Милкагийн хүү Бетуелийн охин байжээ. Тэр бол харваас маш гоо үзэсгэлэнтэй, өдий хүртэл эр хүнтэй ойртоогүй, онгон охин ажгуу. Тэр бүсгүй худаг уруу очиж, ваараа усаар дүүргээд дээш гарч ирэв. 17 3арц түүнтэй уулзахаар гүйж очоод
— Чи надад ваартай уснаасаа жаахан уулгана уу? гэсэнд
18 тэр бүсгүй
— Эзэн минь, уу! гээд ваараа яаран гар дээрээ буулгаж уулгав.
19 Тэр бүсгүй түүнд ус уулгаж дуусаад,
— Би бас ус утгаж, таны тэмээнүүдийг ч ханатал нь усалъя гэж хэлэв.
20 Тэрээр ваартай усаа онгоцонд яаран юүлээд, дахин ус авахаар худаг уруу гүйж, бүх тэмээнд өгөхөөр ус утган авав. 21 Нөгөө хүн түүнийг дуугүй ширтэн, ЭЗЭН түүний аянг ивээсэн эсэхийг мэдэх гэж байлаа. 22 Тэмээнүүдээ ус ууж дууссаны дараа, тэр хүн хагас шекелийн жинтэй алтан ээмэг, арван шекелийн жинтэй хос алтан бугуйвчийг түүнд өгөөд,
23 Чи хэний охин бэ? Надад хэлээч! Эцгийн чинь гэрт бидэнд хоноглох өрөө бий юу? гэж хэлсэнд 24 тэрээр
— Би бол Милкагийн Нахорт төрүүлж өгсөн хүу Бетуелийн охин гээд
25 Манайд сүрэл, өвс тэжээл арвин бий, мөн хоноглох өрөө ч бий гэв. 26 Тэгээд тэр хүн бөхийн, ЭЗЭНд мөргөж,
27 Абрахам эзнийхээ Бурхан ЭЗЭНийг магтъя. Миний эзэний төлөө Та хайр энэрэл, үнэн зөвөө орхисонгүй. Замд ЭЗЭН намайг удирдаж, миний ЭЗЭНий дүүгийн гэрт ирүүлсэн байна гэв.

28 Тэр охин ээжийнхээ гэрт гүйж хүрээд, энэ тухай хэлжээ. 29 Ребекад Лабан гэдэг ах байжээ. Тэр ах нь худаг дээр байсан нөгөө хүн уруу яаран гүйж очив. 30 Тэрээр охин дүүгийнхээ гарт байгаа бугуйвч, чихэнд байгаа ээмгийг хараад, бас
— Тэр хүн надад ингэж хэллээ гэсэн үгийг Ребекагаас сонсоод, нөгөө хүн уруу очтол тэр нь худгийн дэргэд тэмээнийхээ хажууд зогсож байжээ.
31 Лабан
— Бурханы ерөөлийг хүртсэн хүн та манайд ороорой. Бид өрөө бас тэмээнд чинь байр бэлтгэчихсэн байхад та яагаад гадаа зогсоод байна вэ? гэсэнд
32 нөгөө хүн байшинд орж, Лабан тэмээнүүдийнх нь ачааг буулгаж, сүрэл, өвс тэжээл авчирж өгөөд, түүнд бас түүнтэй хамт ирсэн эрчүүдэд хөл угаах ус авчирж өгчээ. 33 Хэгээд түүний өмнө хоол унд авчирж тавьсанд тэр хүн
— Би ажил хэргийнхээ тухай ярихаас нааш хоол идэхгүй гэсэнд Лабан өгүүлрүүн
— Хэл, хэл! гэв.
34 Тэрээр өгүүлрүүн
— Би бол Абрахамын зарц.
35 ЭЗЭН миний эзнийг ихэд ерөөж, түүнийг агуу их болгожээ. Мөн түүнд үхэр, хонин сүрэг, алт мөнгө, зарц шивэгчин, тэмээ, илжиг өгсөн юм. 36 Миний эзний гэргий Сара настай болсон үедээ миний эзэнд хүү төрүүлж өгсөнд эзэн хүүдээ бүх өмчөө өгсөн юм. 37 Миний эзэн надаар тангараг тавиулж, өгүүлсэн нь "Миний амьдран суудаг канаанчуудын охидоос хүүд минь эхнэр бүү сонгож ав. 38 Харин чи миний эцгийн гэр, манай төрөл төрөгсдөд очиж, тэндээс миний хүүд эхнэр сонгож ав!" гэсэн билээ. 39 Тэгэхэд нь би эзэндээ "Хэрэв тэр эмэгтэй намайг дагаж явахгүй бол яах вэ?" гэж хэлэхэд, 40 тэрээр надад "Миний даган бишрэгч ЭЗЭН Өөрийнхөө тэнгэр элчийг чамтай хамт явуулж, чиний аян замыг өлзийтэй болгоно. Тэгээд чи миний эцгийн гэр, манай төрөл төрөгсдөөс хүүд минь эхнэр сонгож авах болно. 41 Чи манай төрөл төрөгсдөд хүрч очсон үедээ энэ тангарагт хамаарахгүй болно. Хэрэв тэд чамд охиноо өгөхгүй байсан ч гэсэн чи энэ тангарагт хамааралгүй болно" гэв. 42 Би өнөөдөр худаг дээр ирээд "Миний эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН! Хэрэв Та соёрхвол аян замыг минь өлзийтэй болгож өгнө үү! 43 Би худгийн дэргэд зогсоод, залуу бүсгүйг ус авахаар ирвэл би түүнд «Чи ваартай уснаасаа надад жаахан уулгана уу?» гэж хэлэх ба 44 тэрээр надад «Уу, уу! Би бас тэмээнүүдэд чинь ус авчиръя» гэж хэлбэл тэр бүсгүй нь ЭЗЭНээс миний эзний хүүд заяасан хүн болно" гэж 45 дотроо залбирч, арай дуусаагүй байтал Ребека мөрөн дээрээ ваараа тавин, худаг УРУУ бууж ирээд, ус татав. "Надад ус уулгана уу?" гэж би түүнд хэлэхэд тэрээр ваараа мөрнөөсөө яаран буулгаад, "Уу, уу! Би бас тэмээнүүдийг чинь усалъя" гэж хэлэв. Тэгээд би уусан бөгөөд тэр миний тэмээнүүдийг ч бас усаллаа. 47 Тэгээд би түүнээс "Чи хэний охин бэ?" гэж асуухад тэр "Би бол Милкагийн Нахорт төрүүлж өгсөн Бетуелийн охин" гэж хариулсан. Би түүний хамарт гархи, гарт бугуйвч хийж өгөв. 48 Тэгээд миний эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН намайг зөв замд хөтөлж, миний эзний дүүгийн охиныг хүүд нь сонгуулсанд би ЭЗЭНд толгой мэхийн хүндэтгэн мөргөөд, Түүнийг магтан дуулав. 49 Хэрэв одоо та нар миний эзэнд энэрэл хайраа, үнэнч шударгаа үзүүлье гэвэл надад хэлээрэй. Тэгэхгүй ч гэсэн бас надад хэлээд, баруун тийшээ эргэх үү? эсвэл зүүн тийшээ эргэх үү? гэдгийг мэдүүл гэж хэлэв.

50 Лабан, Бетуел хоёр
— Энэ нь ЭЗЭНээс заяагддаг учраас бид чамд сайн муу аль нь болохыг хэлж чадахгүй.
51 Ребека таны өмнө байна. Түүнийг аваад яваарай. ЭЗЭНий айлдсан ёсоор тэрээр таны эзний хүүгийн гэргий болог. 52 Абрахамын зарц тэдний үгийг сонсоод, газарт бөхийн, ЭЗЭНд мөргөөд, 53 алт мөнгөн эрдэнэс, хувцас хунар гаргаж, Ребекад өгөв. Тэр түүний ах болон ээжид нь бас үнэт зүйлс барьжээ. 54 Тэр болон түүнийг дагалдагсад идэж уугаад, хоногложээ. Өглөө босож, тэрээр
— Намайг эзэнд минь буцааж явуулна уу? гэхэд
55 Ребекагийн ах, ээж хоёр
— Охин минь арваад хоног бидэнтэй хамт байг, тэгээд дараа нь тэр явж болно гэв.
56 Тэр хүн тэдэнд хариу өгүүлрүүн
— Намайг битгий удаа. ЭЗЭН замыг минь өлзийтэй болгосон учир намайг явуулж, эзэнд минь буцааж өгөөч гэв.
57 Тэд
— Бид охиноо дуудаж, түүнээс асууя гээд
58 Ребекаг дуудаж,
— Чи энэ хүнтэй хамт явах уу? гэж асуусанд тэрээр
— Би явна хэмээн хариулжээ.
59 Тэгээд тэд өөрсдийн охин дүү Ребекаг болон түүний асрагч эхийг Абрахамын зарц хийгээд дагалдагчидтай хамт явуулжээ. 60 Тэд Ребекаг ерөөн,
— Охин дүү минь, Чи мянга түмэн хүний эх болох болтугай! Чиний үр хүүхэд дайсныхаа хотын хаалгыг эзлэх болтугай! хэмээжээ.

б1 Ребека болон түүний шивэгчид босоцгоож, тэмээндээ мордон, тэр хүнийг даган хөдөлж, зарц нь Ребекаг аваад явлаа. б2 Энэ үед Исаак Беерлахаироигоос хүрч ирсэн байлаа. Тэрээр Негевд сууж байсан ажээ. 63 Үдэш болж байхад Исаак бясалгал хийхээр хээр гарчээ. Тэгээд хараагаа өргөн харвал тэмээн жин айсуй харагдав. б4 Ребека хараагаа өргөн, Исаакийг хараад, тэмээнээсээ бууж, б5 зарцад
— Хээр талаар хэрэн алхаж, биднийг угтан ирж яваа тэр хүн хэн бэ? гэсэнд зарц
— Тэр бол миний эзэн гэжээ. Үүнийг сонсоод Ребека нөмөргөө авч нөмрөв.
66 Зарц нь Исаакт өөрийн хийсэн бүх зүйлийг ярьжээ. 67 Исаак Ребекаг эх Сарагийнхаа майханд дагуулан ороод, түүнийг эхнэрээ болгон авч, хайрлан дурлажээ. Эхийгээ нас барснаас хойших Исаакийн уй гашуудал нь ингэж тайлагдав.

25 Абрахам дахин нэг эхнэр авсан бөгөөд нэр нь Кетура. 2 Тэрээр түүнд Зимран, Иокшан, Медан, Мидиан, Ишбак, Шуа нарыг төрүүлж өгчээ. 3 Иокшан нь Шеба, Дедан хоёрыг төрүүлжээ. Деданы хөвгүүд нь ашурчууд, летушчууд, леумчууд нар болно. 4 Мидианы хөвгүүд нь Ефа, Ефер, Ханох, Абида, Елдаа нар болно. Тэд цөм Кетурагийн үр удам болой. 5 Абрахам өөрийн хамаг өмчийг Исаакт өгчээ. 6 Абрахам татвар эмсийнхээ хүүхдүүдэд өглөг өгч, өөрийн амьд ахуйд тэднийг хүү Исаакаасаа холдуулан, дорно зүг уруу явууллаа. 7 Абрахам нэг зуун далан тав насалжээ. 8 Абрахам өндөр насыг наслаад, амьсгалаа хурааж, өөрийн өвөг дээдэс уруу оджээ. 9 Түүний хүү Исаак,Ишмаел хоёр түүнийг Мамрегийн өмнө тал дахь хит хүн Зохарын хүү Ефроны талбай дахь Махпела агуйд оршуулжээ. 10 Тэр газрыг Абрахам хитчүүдээс худалдан авсан байв. Абрахам, түүний эхнэр Сара хоёрыг тэнд оршуулжээ. 11 Абрахамыг нас барсны хойно түүний хүү Исаакийг Бурхан ерөөж, Исаак Беерлахаироин хавьцаа нутаглан суух болов.

12 Сарагийн шивэгчин египет бүсгүй Хагараас Абрахамд төрүүлж өгсөн хүү Ишмаелын үр удам нь энэ болой. 13 Хөвгүүдийн нэрс тэдний төрсөн дарааллаар дараах болой: уутан хүү Небаиот, удаах нь Кедар, Адбеел, Мибсам, 14 Мишма, Дума, Масса, 15 Хададг Тема, Иетур, Нафиш, Кедема нар болно. Эдгээр нь Ишмаелын хөвгүүд байсан бөгөөд тосгон суурин, овгийнхоо дагуу арван хоёр овгийн удирдагчдын нэрс ажээ. 17 Ишмаел нэг зуун гучин долоон насыг наслаад, амьсгалаа хурааж, өөрийн өвөг дээдэс уруу оджээ. 18 Тэд Ассири хүрэх зам дагуу Египетийн зүүн зүгт орших Хавилагаас аваад Шур хүртэл ах дүүс нартайгаа дайсагналцан нутаглан суудаг болжээ.

19 Абрахамын хүү Исаакийн үр удам нь ийм болой. Абрахам Исаакийг төрүүлж, 20 Исаак дөчин настайдаа Падданарамын арам хүн Бетуелийн охин, арам хүн Лабаны охин дүү Ребекаг эхнэр болгон авчээ. 21 Исаак эхнэрээ жирэмслэхгүй болохоор нь түүний төлөө ЭЗЭНд залбирсанд ЭЗЭН гуйлтыг нь сонсож, эхнэр Ребека нь жирэмсэлжээ. 22 Хүүхдүүд нь эхийнхээ хэвлий дотор тэмцэлдсэнд
— Надад юунд ийм зүйл тохиолдоно вэ? гэж хэлээд, Ребека ЭЗЭНээс асуухаар одов.
23 ЭЗЭН түүнд
— Чиний хэвлий дотор хоёр үндэстэн байна. Чиний биенээс хоёр үндэстэн салах бөгөөд Нэг үндэстэн нь нөгөөгөөс хүчтэй ба Том нь багадаа зарцлагдах болно гэлээ.

24 Түүний төрөх болоход хэвлийд нь ихэр хүүхэд байжээ. 25 Түрүүлж гарсан хүүхэд нь улаан, бүх бие нь үстэй арьс шиг байсан учир түүнд "Есав" гэдэг нэр өгчээ. 26 Дараа гарсан дүү нь Есавын өсгийнөөс гараараа зуурч гарсан учир түүнд "Иаков" гэдэг нэр өгчээ. Ребека тэднийг төрүүлэхэд Исаак жаран настай байлаа.

27 Хөвгүүд нь өсөж, Есав гарамгай анчин болж, хээр талын хүн болсон атал, Иаков нь номхон дөлгөөн хүн болж, майхандаа суудаг байлаа. 28 Исаак Есавын агнасан ангийн маханд дуртай учир Есавдаа хайртай, харин Ребека нь Иаковдаа хайртай байв. 29 Иаковыг шөл буцалгаж байтал, Есав хээрээс өлсөж ядран эргэж иржээ. 30 Есав Иаковд хандаж
— Би өлсөж ядарсан учир чи улаан шөлнөөсөө надад идүүлнэ үү? гэжээ. Иймээс Есавыг Едом гэж дуудах болжээ.
31 Иаков
— Ууган хүү байх эрхээ өнөөдөр надад худалдаач гэсэнд
32 Есав
— Би үхэх гэж байна. Уутан хүү байх эрх надад ямар ашигтай юм бэ? гэжээ.
33 Иаков
— Өнөөдөр надад тангарагла! гэсэнд Есав түүнд тангараглаж, ууган хүү байх эрхээ Иаковд худалджээ.
34 Иаков түүнд эрс буурцагтай шөл талхтай өгсөнд тэрээр идэж уугаад, босож явав. Есав ууган хүү байх эрхээ ингэж үл тоомсорлов.

26 Абрахамын үед анх өлс гөлөн болсон тэр газарт дахин өлсгөлөн болсонд Исаак Герар уруу одож, Филистийн хаан Абимелехт хүрч очжээ. 2 ЭЗЭН Исаакт үзэгдэж
— Чи Египет уруу бүү яв! Миний зааж өгөх тэр газарт суу.
3 Энэ газар амьдран суу. Би чамтай хамт байж, чамайг ерөөн, энэ бүх газрыг чамд болон чиний үр хүүхдүүдэд өгнө. Би чиний эцэг Абрахамд тангарагласнаа биелүүлнэ. 4 Би чиний үр хүүхдийг тэнгэрийн од мэт олон болгож, энэ бүх газрыг чиний үр хүүхдүүдэд өгнө. Газар дэлхий дээр байгаа бүх үндэстэн чиний үр хүүхдээр дамжин ерөөл хүртэх болно. 5 Учир нь Абрахам Миний үгийг дуулгавартай дагаж, Миний тушаал, Миний захирамж, Миний зарлиг, Миний хуулийг сахьсан билээ гэв. 6 Тэгээд Исаак Герарт амьдран суух болжээ. 7 Тэр газрын хүмүүс түүний эхнэрийн тухай асуусанд тэрээр
— Энэ бол миний охин дүү гэжээ. Ребека харваас гоо үзэсгэлэнтэй учраас энэ нутгийнхан түүнээс болж өөрийг нь алж магадгүй гэж бодоод, түүнийг эхнэрээ гэж хэлэхээс айжээ.
8 Исаак тэнд удаан суусан бөгөөд Исаак эхнэр Ребекагаа тэвэрч байгааг Филистийн хаан Абимелех цонхоороо харав. 9 Абимелех Исаакийг дуудан
— Тэр бол чиний эхнэр үнэхээр мөн байтал чи яахин түүнийг миний охин дүү гэж хэлсэн бэ? гэсэнд Исаак
— Түүнээс болж би үхэх болов уу гэж бодсон юм гэж хариулав.
10 Абимелех
— Чи биднийг яаж байгаа чинь энэ вэ? Манай хүмүүсийн нэг нь эхнэртэй чинь хялбархан унтаж болох байсан. Тэгээд чи биднийг нүгэлд унагаах байсан билээ гэв.
11 Тэгээд Абимелех
— Энэ хүнд юм уу, эсвэл түүний эхнэрт халдаж довтолсон хэнийг ч болов цаазална гэж бүх хүмүүстээ тушаажээ.

12 Исаак тэр газарт тариа тарьж, тэр жилдээ зуу дахин илүү ургац авчээ. ЭЗЭН түүнийг ерөөсөн учир 13 тэрээр агуу их болж, өсөн өссөөр маш их баян чинээлэг болжээ. 14 Түүний хонь, үхэр өсөн үржиж, зарц нар нь маш олон байсан тэл филистчүүд түүнд атаархаж, 15 түүний эцэг Абрахамын үед зарц нарынх нь ухаж гаргасан бүх худгийг шороогоор дүүргэн битүүлжээ. 16 Абимелех Исаакт хандаж
— Чи биднээс илүү хүчтэй болсон учир биднийг орхиж яв гэв.
17Исаак тэр газрыг орхин явж,Герарын хөндийд майхнаа барьж, тэндээ суурыпив.

18 Исаак эцэг Абрахамынхаа үед ухаж гаргасан худгуудыг дахин ухжээ. Учир нь Абрахамыг нас барсны дараа тэдгээр худгуудыг филистчүүд чигжиж битүүлсэн байв. Исаак тэдгээр худгуудыг эцгийнхээ өгсөн нэрээр нэрлэв. 19 Исаакийн зарц нар Герарын хөндийд газар ухаж, ундран гарах усны худаг олжээ. 20 Герарын малчид Исаакийн малчидтай маргалдаж,
— Энэ ус бол манайх хэмээсэнд Исаак тэр маргалдаанаас болж, уул худгийг Есек хэмээн нэрлэв.
21 Тэд өөр нэг худаг ухаж, бас дахин маргалджээ. Исаак түүнийг Ситнахэмээн нэрлэжээ. 22 Тэрээр тэндээс нүүж, бас нэгэн худаг ухсан бөгөөд дахин маргаан гараагүй учир түүнийг Рехобот гэж нэрлээд,
— ЭЗЭН бидэнд газрыг тэлж өгсөн учир, бид энэ нутаг дээр өнөр өтгөн болно гэв.

23 Исаак тэндээс Беершеба уруу явав. 24 Тэр шөнө нь ЭЗЭН түүнд үзэгдэж
— Би бол чиний эцэг Абрахамын Бурхан. Бүү ай! Учир нь Би чамтай хамт байна. Миний зарц Абрахамын төлөө Би чамайг ерөөн, Чиний үр удмыг өнөр өтгөн болгоно гэв.

25 Исаак тэнд тахилын ширээ босгож, ЭЗЭНий нэрийг дуудан, тэргазарт майхнаа барьж, зарц нар нь тэнд худаг ухжээ.

Абимелех өөрийн туслах Ахуззат, цэргийн ерөнхий захирагч Фикол нарын хамт Герараас Исаакт ирэв. 27 Исаак тэдэнд хандан
— Та нар намайг үзэн ядаж, өөрсдөөсөө хөөн зайлуулсан атлаа яагаад над уруу хүрч ирэв? гэсэнд
28 тэд
— ЭЗЭНийг чамтай хамт байгааг бид тодорхой харсан учир бид хоорондоо буюу та бидний хооронд тангараг тавьж, чамтай гэрээ байгуулъя гэж хэлэлцсэн юм.
29 Бид чамд халдалгүй зөвхөн сайн үйл хийж, чамайг амар тайван явуулсан шиг чи бидэнд хор хөнөөл бүү хий. Чи бол одоо ЭЗЭНий ерөөлийг хүртэгч гэжээ. 30 Исаак тэдэнд зориулан найр хийсэнд, тэд идэж ууцгаав. 31 Тэгээд тэд өглөө эртлэн босож, бие биедээ тангарагласны дараа Исаак тэднийг явуулж, тэд түүнийг амар тайван орхижээ. 32 Яг тэр өдөр Исаакийн зарц нар ирж, өөрсдийн ухсан худгийн тухай Исаакт ярьж, "Бид ус оллоо" гэж хэлэв. 33 Исаак тэр худгийг Шиба гэж нэрлэсэн бөгөөд тиймээс тэр хотын нэрийг одоо хүртэл Беершеба гэдэг ажээ.

34 Есав дөчин настайдаа хит хүн Беерийн охин Иудит, хит хүн Елоны охин Басемат хоёрыг эхнэр болгон авчээ. 35 Тэд нь Исаак, Ребека хоёрт сэтгэлийн зовлон болжээ.

27 Исаак хөгширч, хараа нь муудан, харж чадахаа больсон үедээ ууган хүү Есаваа
— Хүү минь! гэж дуудсанд хүү нь
— Би энд байна гэхэд
2 Исаак
— Би хөгширч, үхэх өдрөө мэдэхгүй байна.
3 Тийм болохоор чи одоо зэвсэг, нум саадгаа авч, хээр талд гараад, миний төлөө ан хийж, 4 миний дуртай амтат хоолыг хийж, надад авчирж идүүлэн, үхэхээс минь өмнө зүрх сэтгэлээр минь өөрийгөө ерөөлгө гэв.

5 Исаакийг хүү Есавдаа үг хэлж байхад нь Ребека түүнийг нь сонсож байжээ. Есав ан хийхээр хээр тал уруу одов. 6 Ребека өөрийн хүү Иаковд
— Чиний ах Есавд аавын чинь хэлсэн үгийг би сонслоо.
7 Надад ангийн мах авчирж, амттай хоол хийж, надад идүүлэн, үхэхээс минь урд ЭЗЭНий өмнө өөрийгөө ерөөлгө гэж байна. 8 Тиймээс хүү минь, одоо миний чамд тушааж хэлэх үгийг сонс! 9 Чи мал дээрээ очоод хоёр сайн ишиг надад авчирвал би түүгээр аавын чинь дуртай сайхан хоолыг хийж өгье. 10 Чи түүнийг аавдаа аваачиж өгөөд идүүлэн, үхэхийнх нь өмнө түүгээр ерөөлгө гэв. 11 Иаков эх Ребекадаа
— Миний ах Есав бол үсэрхэг хүн, би гөлгөр арьстай хүн.
12 Аав минь намайг тэмтэрч үзвэл би түүний нүдэнд мэхлэгч гэж үзэгдэн, ерөөгдөх нь байтутай хараагдах болно гэв. 13 Эх нь түүнд
— Хүү минь, чамд ирэх чиний хараалыг надад оноог. Харин чи зөвхөн миний үгэнд орж, яваад ишигнүүдийг надад авчирж өг гэсэнд,
14 Тэр одож, түүнийг авч, ээждээ авчирж өгөв. Тэгээд ээж нь эцгийнх нь дуртай сайхан хоолыг хийжээ. 15 Ребека гэртээ байсан ууган хүү Есавынхаа хамгийн сайхан хувцсыг авч, бага хүү Иаковдаа өмсгөж, 16 ишигний арьсаар гар болон хүзүүний нь гөлгөр хэсгийг ороожээ. 17 Өөрийн хийсэн амтат хоол, талхыг хүү Иаковд өгөв.

18 Иаков эцэг дээрээ очиж,
— Аав минь ээ! гэж дуудсанд аав нь
— Би энд байна. Хүү минь чи хэн бэ? гэж хэлэхэд
19 Иаков эцэгтээ хандан
— Би таны ууган хүү Есав байна. Би таны надад хэлсэн ёсоор хийлээ. Та өндийж суугаад, миний агнасан ангийн махнаас зооглож, зүрх сэтгэлээсээ намайг ерөөж өгнө үү? гэсэнд
20 Исаак өөрийн хүүдээ
— Хүү минь, чи яасан хурдан агнасан юм бэ? гэхэд тэр
— Учир нь таны Бурхан ЭЗЭН түүнийг надтай саадгүй учруулсан юм гэж хариулав.
21 Исаак Иаковд хандаж
— Хүү минь, наашаа ойртож ир! Үнэхээр чи миний уутан хүү Есав мөн үү, биш үү гэдгийг чинь би тэмтэрч үзье гэжээ.
22 Иаков эцэг Исаактаа ойртон очиход Исаак түүнийг тэмтэрч
— Дуу чинь Иаковын дуу атал, гар чинь Есавын гар байна гээд,
23 түүний гар нь ах Есавынх шиг үсэрхэг байсан учир түүнийг ялгаж таньсангүй ерөөжээ. 24 Тэгээд Исаак
— Чи үнэхээр миний хүү Есав мөн үү? гэсэнд Иаков
— Тийм ээ гэжээ.
25 Исаак
— Надад агнасан ангийн махаа авчир! Би хүүгийнхээ агнасан ангийн махнаас идээд, зүрх сэтгэлээрээ чамайг ерөөн адислая! гэхэд Иаков түүнд авчирж, тэр идэв. Тэгээд тэр бас түүнд дарс авчирж өгсөнд, тэрээр уужээ.
Тэгээд эцэг Исаак нь
— Хүү минь, наашаа дөхөж ирээд, намайг үнс гэхэд
27 Иаков ойртон очиж, түүнийг үнссэнд эцэг нь хувцсыг нь үнэртээд, түүнийг ерөөн адислаж,
— Миний хүүгийн үнэр нь ЭЗЭНий ерөөсөн хээрийн үнэр байна.

28 Бурхан чамд тэнгэрийн шүүдэр, Газрын баялаг, Арвин их үр тариа, Дарс хайрлах болтугай!

29 Ард олон чамд зарагдаж, Үндэстнүүд чамд сөгдөн мөргөх болтугай! Чи ах дүү нарынхаа эзэн болж, Эхийн чинь хөвгүүд чамд мөргөн сөгдөж, Чамайг хараасан нь хараалд идэгдэж, Чамайг ерөөсөн нь ерөөгдөх болтугай! хэмээв. 30 Исаак Иаковыг ивээн адислаж дуусмагц, Иаков эцэг Исаакийн өмнөөс босоод гарч явсны дараа, түүний ах Есав ангаасаабуцаж ирээд, 31 амтат хоол хийж, түүнийгээ эцэгтээ аваачаад,
— Эцэг минь ээ, өндийж суугаад, хүүгийнхээ агнасан ангийн махнаас идэж, зүрх сэтгэлээрээ намайг ерөөн адисланауу? гэжээ.
32 Эцэг Исаак нь
— Чи хэн бэ? гэж түүнээс асуухад
— Би таны хүү, таны ууган хүү Есав байна гэжээ.
33 Исаак ихэд цочирдон
— Тэгвэл надад ангийн мах авчирж өгсөн тэр хүн хэн бэ? Би чамайг ирэхээс өмнө бүгдийг нь идээд, түүнийг ерөөсөн билээ. Тэр л гарцаагүй ерөөгдөх болно гэв.
34 Есав эцгийнхээ үгийг сонсоод, бархиран уйлж, эцэгтээ
— Эцэг минь, намайг ерөөн адислаач! Намайг ч бас тэгээч! гэсэнд
35 Исаак
— Чиний дүү залилан ирж, чиний ерөөлийг авчихжээ гэж хэлсэнд
36 Есав
— Түүнийг Иаков гэж нэрлэдэг нь оносон бус уу? Түүний намайг мэхэлсэн нь хоёр дахь удаагаа боллоо. Тэрээр ууган хүү байх миний эрхийг авчихаад, одоо бас надад оногдох ерөөлийг авчихлаа гэж хэлээд
— Надад хүртээх ерөөл адис танд үлдээгүй гэж үү? гэсэнд
37 Исаак Есавд хариулж,
— Би түүнийг чиний эзэн болгож, бүх ах дүү нарыг чинь түүнд зарцаар өгч, бас үр тариа, дарсаар түүнийг хангасан учир хүү минь би чамдаа юу хийж өгч чадах билээ гэв.
38 Есав эцэгтээ хандаж
— Эцэг минь ээ! Танд ганцхан л ерөөл адис байдаг юм уу? Эцэг минь ээ, намайг ерөөн адислаач. Намайг ч бас тэгээч! гэж хэлээд чангаар уйлав.
39 Түүний эцэг Исаак түүнд хандаж
— Чиний суух газар бол газрын баялгаас хол, Тэнгэрийн шүүдрээс хол юм.
40 Чи сэлмээрээ амьдарч, Дүүдээ зарагдана. Хэзээ чи уяанаасаа тайлагдана, Тэр цагт чи түүний буулгыг хүзүүн дээрээсээ авч хаяна гэжээ.

41 Эцэг нь Иаковыг ерөөсөн тэр ерөөлөөс болж, Есав Иаковыг үзэн ядаж, өөрөө өөртөө "Эцгийнхээ төлөө эмгэнэх өдөр ойрхон ирж байгаа учир би дүү Иаковаа ална" гэж хэлжээ. 42 Ууган хүү Есавын нь энэ үг Ребекад хүрэхэд бага хүү Иаковдаа хэл явуулж, дуудан ирүүлээд,
— Есав ах чинь чамайг ална гэж төлөвлөн өөрийгөө тайтгаруулж байна.
43 Тийм учраас одоо хүү минь, чи миний үгийг даган босож, Харанд байгаа миний ах Лабан уруу зугтан очоод, 44 ахынхаа уурыг гартал, хэдэн өдөр түүнтэй хамт бай. 45 Ахын чинь уур гарч, өөрт нь хийсэн зүйлийг чинь мартвал би чамд хэл явуулж дуудан, чамайг тэндээс авчиръя. Яалаа гэж би та хоёрыг нэг өдөр алдах билээ? гэв. 46 Ребека Исаакт хандан
— Би хитчүүдийн охидоос болж амьдрах дургүй боллоо. Хэрэв Иаков түүн шиг энэ нутгийн охидоос, хитчүүдийн охидоос эхнэр авбал миний амьдрал юу болохсон билээ? гэв.

28 Исаак Иаковыг дуудаад, түүнийг ерөөн захиж хэлсэн нь
— Чи канаанчуудын охидоос эхнэр бүү ав.
2 Чи Падданарам уруу хөдөлж, эхийнхээ эцэг Бетуелийн гэрт очиж, тэнд нагац ах Лабаныхаа охидоос эхнэр ав. 3 Төгс хүчит Бурхан чамайг ерөөж, чамайг олон үр хүүхэдтэй өнөр өтгөн болгон, чамаар олон үндэстнүүдийг бий болгож, 4 Тэрээр мөн Абрахамд өгсөн ерөөлөө чамд өгч, чамд болон чамтай хамт чиний үр удамд өгч, Абрахамд өгсөн газар буюу чиний түр сууж байгаа газрыг чамд өвлүүлэх болтугай! гэв. 5 Исаак Иаковыг илгээсэнд тэрээр Падданарам уруу явж, арам хүн Бетуелийн хүү буюу Иаков, Есав хоёрын эх Ребекагийн ах Лабаныд очжээ. 6 Есавын харж байхад Исаак Иаковыг ерөөн адислаж, түүнийг Падданарамаас эхнэр авахуулахаар тийш явуулсан бөгөөд Исаак түүнийг ерөөн адислаж, "Канааны охидоос эхнэр бүү ав" хэмээн тушаажээ. 7 Иаков эх эцэг хоёрынхоо үгийг дуулгавартай дагаж, Падданарам уруу явахыг Есав харж байлаа. 8 Бас Есав Канааны охид нь өөрийн эцэг Исаакт таалагдахгүй байгааг ажиглажээ. 9 Тэгээд Есав Ишмаел уруу явж, өөрийн эхнэрүүдээс гадна Абрахамын хүү Ишмаелын охин буюу Небаиотын охин дүү Махалатыг эхнэр болгон авав.

10 Иаков Беершебагаас гараад, Харан уруу явав. 11 Тэгэхэд нар шингэсэн байсан учраас тэрээр нэгэн газар ирж, тэндээ хонохоор тэндхийн нэг чулууг авч, толгой дороо тавиад унтжээ. 12 3үүдэндээ үзвэл, газар дээр нэгэн шат босож, түүний орой нь тэнгэрт тулан, бас дахин харвал, түүгээр Бурханы тэнгэр элч нар өгсөн уруудан байлаа. 13 Үзтэл, ЭЗЭН түүний дээр зогсоод,
— Би бол ЭЗЭН, чиний эцэг Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан байна. Чиний хэвтэж байгаа газрыг Би чамд болон чиний үр удамд өгнө.
14 Чиний үр удам газрын шороо шиг олон болж, баруун, зүүн, хойд, урд зүгт тархан, дэлхийн бүх үндэстэн чамаас болон чиний үр хүүхдээс ерөөл хүртэх болно. 15 Би чамтай хамт байж, хаана ч явсан чамайг хамгаалан, чамайг дагуулж, энэ нутаг уруу буцааж авчирна. Би чамд амалсан зүйлээ биелүүлэх хүртэл чамайг орхихгүй гэж айлджээ. 16 Иаков зүүднээсээ сэрээд
— ЭЗЭН үнэхээр энд байна, харин би мэдсэнгүй гэв.
17 Тэрээр айгаад,
— Энэ яасан сүрдмээр газар вэ? Энэ бол гарцаагүй Бурханы өргөө, энэ бол тэнгэрийн хаалга байна гэж өгүүлэв.

18 Тэгээд Иаков өглөө эрт босож, дэрлэсэн чулуугаа авч багана болгон босгоод, дээр нь тос асган, 19 тэр газраа Бетел хэмээн нэрлэжээ. Тэр хот уг нь Луз гэдэг нэртэй байжээ. 20 Иаков тангараглаж
— Хэрэв Бурхан надтай хамт байж, миний явж буй энэ замд намайг хамгаалж, бас надад идэх хоол, өмсөх хувцас өгч,
21 намайг эцгийн минь гэрт амар тайван буцаавал ЭЗЭН миний Бурхан болж, 22 багана болгон босгосон энэ чулуу минь Бурханы өргөө болно. Таны надад өгсөн бүх зүйлийн аравны нэгийг би заавал Танд өргөнө гэлээ.

29 Иаков цааш хөдлөн, дорнын хүмүүсийн нутагт хүрчээ. 2 Тэрээр харвал, талд нэгэн худаг байх ба дэргэд нь гурван хэсэг хонин сүрэг хэвтэж байв. Учир нь хоньчид тэр худгаас хонио усалдаг ажээ. Худгийнхаа амыг чулуугаар дараад, 3 бүх сүргийг цуглах үед худгийн амнаас чулуут өнхрүүлэн зайлуулж, хонио услаад, дараа нь уг чулуугаа худгийн амсар дээр буцаан тавьдаг байжээ. 4 Иаков тэдэнд хандаж
— Ах дүү нар минь, та нар хаанаас ирсэн бэ? гэж асуусанд тэд
— Бид Харанаас ирсэн гэжээ.
5 Иаков тэднээс
— Та нар Нахорын ач хүү Лабаныг таних уу? гэхэд тэд
— Бид түүнийг мэднэ гэв.
6 Иаков тэднээс
— Тэр сайн уу? гэж асуусанд тэд
— Сайн. Түүний охин Рахел одоо хонио туугаад ирнэ гэж хариулав.
7 Иаков
— Өдөр яагаа ч үгүй байна. Хонин сүрэг цуглах цаг болоогүй байна. Хонио услаад, бэлчээрт гарга гэв.
8 Тэд
— Бид чадахгүй. Бүх сүргийг цуглахаар хоньчид худгийн амсраас чулууг өнхрүүлэн зайлуулаад, бид хонио усалдаг гэв.
9 Иаковыг тэдэнтэй ярьж байхад, Рахел эцгийнхээ хонийг тууж ирэв. Тэрээр хоньчин байжээ. 10 Иаков нагац ах Лабаны охин Рахел болон нагац ах Лабаны хонийг хараад ойртон очиж, худгийн амнаас чулууг өнхрүүлэн зайлуулж, нагац ах Лабаны хонин сүргийг услав. 11 Тэгээд Иаков Рахелыг үнсээд, чанга дуугаар уйлан, 12 Рахелд өөрийгөө эцгийнх нь дүү Ребекагийн хүү гэдгээ хэлсэнд тэрээр гүйн явж, эцэгтээ хэлэв.

13 Лабан охин дүүгийнхээ хүү Иаковын тухай сонсоод, түүнтэй уулзахаар гүйн очиж тэврэн үнсээд, гэртээ дагуулан оров. Иаков өөрийнхөө тухай бүгдийг Лабанд ярьж өгчээ. 14 Лабан түүнд
— Чи бол яах аргагүй миний мах цусны тасархай мөн гэв. Тэгээд Иаков түүнтэй нэг сар хамт суужээ.
15 Лабан Иаковд
— Чи миний дүү боловч, чи надад ажил хийж өгөхдөө хөлсгүй хийх ёстой гэж үү? Юугаар чамд хөлс төлөх вэ? Надад хэлээч! гэв.
16 Лабан хоёр охинтой бөгөөд томынх нь нэр Леа, багынх нь нэр Рахел болой. 17 Леа хараа муутай, харин Рахел нь үзэсгэлэнтэй гоолиг ажээ. 18 Иаков Рахелд дурласан тул
— Би таны бага охин Рахелын төлөө долоон жил танд зарцлагдъя гэсэнд
19 Лабан
— Түүнийг өөр хүнд өгснөөс чамд өгсөн нь дээр. Надтай хамт бай гэжээ.
20 Иаков Рахелын төлөө долоон жил Лабанд зарагджээ. Иаков түүнд хайртай байсан тул долоон жил нь түүнд хэдхэн хоног мэт санагджээ.

21 Иаков Лабанд
— Миний хугацаа дууссан учир эхнэрийг минь надад өгөөч. Би түүн дээр оръё гэжээ.
22 Дабан тэр нутгийн бүх хүмүүсийг цуглуулан найр хийв. 23 Үдэш нь Лабан охин Леагаа Иаковд авчирсанд, Иаков түүн дээр оржээ. 24 Дабан өөрийн зарц бүсгүй Зилпаг охин Леадаа шивэгчин болгон өгчээ. 25 Иаков өглөө нь харсан чинь тэр нь Леа байв. Тэгээд тэрээр Лабанд
— Та надад яагаад ингэсэн бэ? Би Рахелын төлөө танд зарцлагдсан биш үү? Та юунд намайг мэхэлсэн бэ? гэхэд
26 Лабан
— Манай нутагт эгчээс нь түрүүлж дүүг нь урьдаар өгөх ёс байхгүй.
27 Үүний төлөө долоо хоногийг гүйцээ. Тэгээд бид чамд Рахелыг нь ч өгнө. Чи түүний төлөө надад дахин долоон жил зарцлагдах болно гэжээ. 28 Тэгээд Иаков хэлсэн ёсоор нь хийжээ. Иаков тэр долоо хоногийг гүйцээсэнд, Лабан түүнд өөрийн охин Рахелыг ч бас эхнэр болгон өгчээ. 29 Лабан өөрийн зарц бүсгүй Билхаг охин Рахелдаа шивэгчнээр өгчээ. 30 Иаков бас Рахел дээр орж, түүнийг Леагаас илүү хайрлан, дахин долоон жил Лабанд зарцлагджээ.

31 ЭЗЭН Леагийн нөхрөөсөө хайр хишиг хүртээгүйг үзээд, Леагийн умайг нээв. Харин Рахел нь үргүй байжээ. 32 Леа жирэмсэлж, хүү төрүүлээд, түүнийгээ Реубен гэж нэрлэжээ. Тэгээд тэрээр
— ЭЗЭН миний зовлонг харсан учир одоо миний нөхөр намайг хайрлах болно гэж хэлжээ.
33 Тэр бас дахин жирэмсэлж, хүү төрүүлээд,
— ЭЗЭН миний хайр хишиг хүртээгүйг сонсоод, энэ хүүг надад бас өглөө гээд түүнийгээ Симеон гэж нэрлэжээ.
34 Тэр бас жирэмсэлж, дахин хүү төрүүлж,
— Би түүнд гурван хүү төрүүлж өгсөн учир миний нөхөр одоо надад татагдах болно гээд түүнийгээ Леви гэжээ.
35 Тэр бас жирэмсэлж, дахин хүү төрүүлээд
— Энэ удаа би ЭЗЭНийг магтана гээд түүнийгээ Иуда гэжээ. Тэгээд түүний хүүхэд төрүүлэх нь зогсжээ.

30 Рахел өөрөө Иаковд хүү төрүүлж чадаагүйгээ хараад, эгчдээ атаархаж, Иаковд
— Надаар хүү төрүүл. Хэрэв тэгэхгүй бол би үхнэ гэжээ.
2 Иаков Рахелд уурлан
— Умайг чинь хаасан Бурханыг би орлох гэж үү? гэсэнд
3 Рахел
— Энд миний шивэгчин Билха байна. Түүнтэй унт! Тэр миний өвөр дээр хүү тавих болно. Тэгвэл түүгээр дамжуулж, би хүүхэдтэй болно гээд,
4 өөрийн шивэгчин Билхаг түунд татвар эм болгон өгчээ. Иаков түүний өвөрт оржээ. 5 Билха жирэмсэлж, Иаковд хүү төрүүлж өгөв. б Рахел
— Бурхан намайг өмгөөлж, миний дууг сонсоод, надад хүү хайрлалаа гээд, түүнийг Дан гэж нэрлэжээ.
7 Рахелын шивэгчин Билха дахин жирэмсэлж, Иаковд хоёр дахь хүүгээ төрүүлж өгөв. 8 Рахел
— Би эгчтэйгээ ширүүн өрсөлдөж дийллээ гээд түүнд Нафтали гэж нэр өгчээ.

9 Леа өөрийн хүүхэд төрүүлэхээ зогссоныг хараад, өөрийн шивэгчин Зилпаг аваад, Иаковд татвар эм болгон өгчээ. 10 Леагийн шивэгчин Зилпа Иаковд хүү төрүүлж өгөв. 11 Леа
— Ямар азтай вэ? гээд, түүнийг Гад гэж нэрлэжээ.
12 Леагийн шивэгчин Зилпа Иаковд хоёр дахь хүүгээ төрүүлж өгчээ. 13 Леа
— Би баяр хөөртэй байна. Эмэгтэйчүүд намайг аз жаргалтай гэж дуудах болно гээд түүнийг Ашер гэж нэрлэжээ.

14 Улаан буудай хураах үеэр Реубен гадагш гарч, талбайгаас мандарваа цэцэг олоод, ээж Леадаа авчирж өгчээ. Рахел Леад хандан
— Хүүгийнхээ олсон мандарваа цэцгээсээ надад өгөөч? гэжээ.
15 Леа түүнд
— Миний нөхрийг авсан чинь багадаа юу? Чи бас миний хөвгүүний мандарваа цэцгийг авах нь уу? гэв. Рахел
— Тэгвэл таны хүүгийн мандарваа цэцгийн оронд өнөө шөнө миний нөхөр тантай хамт унтаж болно гэв.
16 Иаковыг талбайгаасаа үдэш эргэж ирэхэд, Леа түүнтэй уулзахаар гараад, түүнд
— Хөвгүүнийхээ мандарваа цэцгээр би таныг худалдаж авсан учир өнөө шөнө миний өвөрт орох ёстой гэв. Тэгээд тэр шөнө Иаков түүнтэй унтжээ.
17 Бурхан Леаг сонссон учир Леа жирэмсэлж, тав дахь хүүгээ Иаковд төрүүлж өгөв. 18 Леа
— Би шивэгчнээ нөхөртөө өгсөн тул Бурхан хөлсийг нь надад өглөө гээд түүний нэрийг Иссахар гэжээ.
19 Леа дахин жирэмсэлж, зургаа дахь хүүгээ Иаковд төрүүлж өгөв. 20 Леа
— Бурхан надад сайхан бэлэг өглөө. Би нөхөртөө зургаан хүү төрүүлж өгсөн учир тэрээр надтай хамт амьдрах болно гээд түүнийг Зебулун гэж нэрлэжээ.
21 Дараа нь тэрээр охин төрүүлээд, түүнийг Дина гэж нэрлэв. 22 Бурхан Рахелыг дурсан санаж, түүнийг сонсоод, умайг нь нээж өгчээ. 23 Тэгээд тэрээр жирэмсэлж, хүү төрүүлээд
— Бурхан миний ичгүүрийг арилгаж өглөө гэж хэлээд,
24 хүүгээ Иосеф гэж нэрлээд
— ЭЗЭН надад бас нэг хүү нэмж өгөх болтугай! гэжээ.

25 Рахел Иосефыг төрүүлэх үед Иаков Лабанд хандаж
— Намайг явуулж өгөөч. Намайг өөрийн нутаг, эх оронд минь буцаагаач!
26 Миний танд зарцлагдаж байгаад авсан эхнэр, хүүхдүүдийг минь надад өгч, намайг явуулаач! Миний танд хэрхэн зарцлагдсаныг та мэднэ шүү дээ гэв. 27 Лабан түүнд
— Би чамд таалагдаж байвал чи эндээ үлд! ЭЗЭН чиний төлөө намайг ерөөснийг би зөн совингоороо мэдсэн гээд
28 Чи ажлын хөлсөө тогт. Би түүнийг чинь өгье гэж хэлэв. 29 Иаков түүнд
— Би танд хэрхэн зарцлагдсаныг, бас хэрхэн таны мал сүргийг маллаж байсныг, ямар болгосныг та мэднэ пгүү дээ.
30 Намайг ирэхийн өмнө таны эд хөрөнгө бага байсан, одоо үлэмж өсөн нэмэгдлээ. Миний байсан газар болгонд ЭЗЭН таныг ерөөсөн. Би одоо хэзээ өөрийнхөө гэр орны төлөө ажиллах юм бэ? гэв. 31 Лабан
— Би чамд юу өгөх вэ? гэсэнд Иаков
— Надад юу ч бүү өг! Хэрэв миний төлөө энэ зүйлийг хийвэл, би таны мал сүргийг дахин хариулж хамгаалъя гэжээ.
32 Өнөөдөр би таны хонин сүргийн дундуур явж алаг, цоохор, хар хоньд бас алаг, цоохор ямаануудыг ялган авна. Тэдгээр нь миний хөлс болно. 33 Дараа нь та хөлсний талаар намайг шалгах гэж ирэхэд, миний үнэнч шударга байдал намайг гэрчилж батлах болно. Ямаан сүргийн дунд алаг болон цоохор биш ямаа, хонин сүргийн дунд хар биш хонь байвал бүгдийг нь намайг хулгайлсанд тооцоорой гэсэнд 34 Лабан
— За, чиний хэлсэн ёсоор болъё! гэв.
35 Лабан тэр өдрөө алаг, цоохор эр ямаа, мөн хар алаг, хар цоохор эм ямаа, хар хоньдыг ялган, хүүгийнхээ гарт өгчээ. 36 Тэрээр Иаковыг өөрөөсөө гурав хоногийн зайтай газар суулгаж, Иаков Лабаны үлдсэн хонин сүргийг хариулсаар байлаа.

37 Иаков бургас, гүйлс, уянгат модны залуу ногоон мөчрийг аваад, хальсыг нь хуулан, цагаан судал гаргажээ. 38 Тэрээр хальсыг нь хуулсан мөчрүүдээ хонио усалдаг онгоцнуудынхаа дэргэд босгож, ус уухаар ирсэн хонины эгц өмнө нь байхаар тохируулжээ. Хоньд ус уухдаа хээл авч, 39 мөчрийн өмнө хээл авсан тэдгээр хоньд алаг, цоохор хурга гаргажээ. 40 Иаков хургануудыг ялгаж, Лабаны хонин сүргээс алаг, хар зүсмийн хоньдыг Лабаны сүргийн эсрэг талд нь гаргав. Өөрийнхөө сүргийг тусгаарлаж, Лабаны сүрэгтэй холилдуулсангүй. 41 Тарга хүчтэй хоньд хээл авах үед Иаков тэдний өмнөх онгоцонд нөгөө мөчрөө тавьж, тэдгээр хоньд мөчрийн дэргэдээс хээлтжээ. 42 Харин хоньд тарга хүчгүй байвал нөгөө мөчрөө тавьсангүй. Ингээд тарга хүчгүй хонь нь Лабаных болж, тарга хүчтэй хонь нь Иаковынх болжээ. 43 Ингэж тэр хүн үлэмж баяжиж, олон хонин сүрэг, эрэгтэй эмэгтэй зарц нар, тэмээ, илжигтэй болжээ.

31 Лабаны хөвгүүд
— Бидний эцгийн бүх хөрөнгийг Иаков авчээ. Тэрээр манай аавын бүхий л хөрөнгөөр ийм баян чинээлэг болжээ гэж хэлэлцэхийг Иаков сонсов.
2 Иаков Лабаны царайг хараад, тэрээр өөрт нь урьдынхтай адилгүй хандаж байгааг ажиглав. 3 ЭЗЭН Иаковд
— Чи өвөг дээдсийнхээ нутаг уруу, төрөл садан уруутаа буцаж яв. Би чамтай хамт байна гэлээ.

4 Иаков хэл явуулж, Рахел Леа хоёрыг сүргийнхээ бэлчээрт дуудуулж ирүүлээд 5 тэдэнд өгүүлрүүн
— Би эцгийн чинь хандлагыг харахад, тэр надад урьдынх шиг найрсаг биш байна. Харин миний эцгийн Бурхан надтай хамт байсан.
6 Намайг эцэгт чинь хамаг хүчээрээ зүтгэснийг та нар мэднэ. 7 Гэвч эцэг чинь намайг мэхэлж, миний авах хөлсийг арван удаа өөрчилсөн билээ. Гэсэн хэдий ч надад муу юм хийхийг Бурхан түүнд зөвшөөрөөгүй. 8 Тэрээр "Цоохор зүсмийнх нь чиний хелс болно" гэсэн тул бүх сүрэг цоохор зүсмийн төл гаргасан. Тэрээр "Эрээн зүсмийнх нь чиний хөлс болно" гэсэн тул бүх сүрэг нь эрээн зүсмийн төл гаргасан. 9 Ингэж л Бурхан та нарын эцгийн малыг авч надад өгөв. 10 Ямаан сүрэг хээл авах үед би зүүдэндээ нүдээ өргөн харахад, хээлтүүлэгч ухна болгон эрээн, цоохор, алаг зүстэй байв. 11 Бурханы тэнгэр элч зүүдэнд минь
— Иаков! хэмээсэнд
— Би энд байна гэж би хариулав.
12 Чи нүдээ өргөн хар! Хээлтүүлэгч хуц болгон эрээн, цоохор, алаг зүстэй байна. Учир нь Лабаны чамд хийсээр ирсэн бүх зүйлийг би харсан. 13 Би Бетелийн Бурхан байна. Чи тэнд дурсгалын баганад тос асгаж, тэнд Надад тангарагласан билээ. Тиймээс одоо босож, энэ газрыг орхин төрсөн нутаг уруугаа буц! гэжээ. 14 Рахел, Леа хоёр түүнд
— Эцгийн гэрээс бидэнд оногдох ямар нэгэн емч юмуу хувь бий гэж үү?
15 Тэр биднийг гадны хүмүүс гэж тооцдог биш үү? Учир нь тэрээр биднийг худалдаж, бас бидний бүх мөнгийг үрсэн. Бурханы эцгээс маань авсан бүх хөрөнгө бол биднийх бөгөөд бидний үр хүүхдүүдийнх учир Бурханы танд хэлсэн бүхнийг хийтүгэй! гэв.

17 Иаков босож, хүүхдүүд, эхнэрүүдээ тэмээ унуулж, 18 өөрийн олсон бүх мал адгуус болон хөрөнгөө буюу Падданарамаас олсон бүх мал сүргээ туутаад, Канаан нутаг уруугаа, эцэг Исаак уруугаа очихоор хөдлөв. 19 Тэр үед Лабаныг хонио хяргахаар явсан хойгуур нь Рахел аавынхаа гэрийн шүтээнүүдийг хулгайлан авчээ. 20 Иаков сири хүн Лабанд оргон явахаа хэлэлгүй, түүнийг мэхэлжээ. 21 Тэрээр хамаг хөрөнгөө аваад Евфрат мөрнийг гатлан зугтааж, Гилеадын уулархаг нутгийг зорив.

22 Түүнээс хойш гурав хоногийн дараа Иаковын зугтасныг Лабан дуулаад, 23 ах дүү нараа дагуулан, түүний хойноос долоо хоног мөшгөн хөөж, Гилеадын уулархаг нутагт түүнийг гүйцэн иржээ. 24 Шөнө нь сири хүн Лабаны зүүдэнд Бурхан хүрч ирээд
— Чи болгоомжил, Иаковд сайн муу юу ч битгий хэл! гэжээ.
25 Лабан Иаковыг гүйцэн очиход Иаков ууланд майхнаа босгосон байв. Лабан ах дүү нарынхаа хамт Гилеад ууланд майхнаа босгов. Лабан Иаковд хандаж
— Чи надад мэдэгдэлгуйгээр охидыг минь илдээр барьж авсан олзлогдогсод шиг авч яван юу хийчих нь энэ вэ?
27 Чи яагаад хэлэлгүй сэмхэн зугтаж, намайг мэхэлсэн юм бэ? Би чамайг баяр хөөр, ая дуу, бөмбөр ятгын эгшгээр үдэх байсан байх. 28 Чи ач, зээ охидыг минь надад үнсүүлсэнгүй. Чи мунхаг зүйл хийлээ. 29 Чамайг дөнгөх чадал надад бий. Харин өнгөрсөн шөнө эцгийн чинь Бурхан надад "Болгоомжил, Иаковд сайн муу юу ч битгий хэл" гэсэн. 30 Чи эцгийнхээ гэрийг ихэд хүсэн санагалзсан учир, одоо чи явах нь зөв. Харин чи юунд миний бурхдыг хулгайлсан юм бэ? гэв. 31 Иаков Лабанд
— "Таныг охидоо надаас булаан авч магадгүй" гэж бодсон учир би айсан юм.
32 Таны бурхад хэнээс олдоно, тэр хүн амьд байх ёсгүй. Ах дүүсийн маань өмнө миний зүйлсээс өөрийнхөө юмыг олж танивал, та түүнийгээ аваарай гэжээ. Учир нь тэднийг Рахел хулгайлсныг Иаков мэдээгүй байжээ.

33 Лабан Иаковын майхан, Леагийн майхан, бас хоёр шивэгчний майханд орсон боловч бурхдаа олсонгүй. Тэрээр Леагийн майхнаас гараад, Рахелын майханд оржээ. 34 Рахел тэрхүү гэрийн бурхдыг тэмээний тохшон доор хийгээд, түүн дээрээ суужээ. Лабан бүх майхныг нэгжсэн боловч олсонгүй. 35 Рахел эцэгтээ хандаж
— Эзэн минь, миний сарын тэмдэг ирсэн тул таныг босон угтаж чадаагүйд минь бүү уурлаарай гэжээ. Лабан гэрийн бурхдаа эрсэн боловч олсонгүй.

36 Иаков уурлаж, Лабаныг зэмлэжээ. Иаков Лабанд хандан
— Би ямар буруу юм хийсэн юм бэ? Намайг ямар нүгэлтэй гэж та халуун мөрөөр минь мөшгөөд байгаа юм бэ?
37 Та хамаг юмыг минь нэгжээд, гэрийнхээ ямар юмыг олов? Түүнийгээ энд миний ах дүү нар болон өөрийнхөө ах дүү нарын өмнө гаргаж тавь. Тэгээд бид хоёрын хэргийг шийдэг. 38 Би хорин жил тантай хамт байлаа. Танай эм хонь, эм ямаа хээл хаяагүй. Бас танай сүргийн эр хониос би идээгүй. 39 Би араатанд уруулсныг нь танд авчраагүй. Би өөрөө түүнийг нөхсөн. Өдөр ч хулгайлагдсан бай, шөнө ч хулгайлагдсан бай түүнийг төлөхийг надаас та нэхэж байсан. 40 Би өдрийн халуунд халж, шөнийн хүйтэнд хөрч, нүдээ цавчилгүй тийнхүү өнгөрөөсөөр байсан билээ. 41 Би танайд хорин жил суулаа. Би таны хоёр охины төлөө арван дөрвөн жил, таны мал сүргийн төлөө зургаан жил танд зарагдлаа. Энэ завсар та миний хөлсийг арван удаа өөрчилсөн. 42 Хэрэв миний эцгийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Эмээгч нь надтай хамт байгаагүйсэн бол өдийд та намайг гар хоосон буцаах байж дээ. Харин Бурхан гарын минь зүтгэл зовлон зүдгүүрийг минь үзээд, өчигдөр шөнө таныг зэмлэжээ хэмээв.

43 Лабан Иаковд хандаж
— Энэ охид бол миний охид, энэ хүүхдүүд бол миний хүүхдүүд, энэ хонин сүрэг бол миний хонин сүрэг. Чиний харж байгаа юм бүхэн минийх. Өнөөдөр би охидоо, тэдний төрүүлсэн үр хүүхдүүдийг яах юм бэ?
44 Одоо нааш ир! Чи бид хоёулаа хоорондоо гэрээ байгуулъя. Тэр бол чи бид хоёрын хоорондын гэрч болог гэв. 45 Иаков нэг чулуу аваад, багана болгон босгожээ. Тэрээр ах дүү нартаа хандаж
— Чулуу цуглуул гэсэнд тэд чулуу цуглуулж, овоо босгоод, овооныхоо дэргэд хооллоцгоожээ.
47 Лабан тэр овоогоо Иегарсахадута гэж нэрлэжээ, Иаков ч бас түүнийгээ Галеед гэж нэрлэжээ. 48 Лабан
— Энэ овоо бол өнөөдөр чи бид хоёрын хоорондын гэрч болно гэв. Тийм учраас түүнийг Галеед хэмээн нэрлэдэг байжээ.
49 Бас Мизпа ч хэмээн нэрлэдэг байжээ. Учир нь тэрээр "Бид хоёрын хэн хэн нь байхгүй байхад ЭЗЭН чи бид хоёрын хоорондохыг харах болтугай" гэсэн ажээ.
50 Хэрэв чи миний охидтой зүй бусаар харьцах, эсвэл миний охидоос өөр эхнэр авбал бидэнтэй хамт өөр хүн байхгүй ч гэсэн, харагтун! Бурхан чи бид хоёрын хооронд гэрч болно гэв. 51 Лабан дахин Иаковд хандаж,
— Чи бид хоёрын хооронд миний босгосон энэ овоог хар. Бас энэ баганыг хар.
52 Энэ овоо ч гэрч, энэ багана ч гэрч болно. Би чамд муу юм хийх гэж энэ овоог давахгүй. Чи надад муу юм хийх гэж энэ овоо болон баганыг давахгүй. 53 Абрахамын Бурхан, Нахорын Бурхан, тэдний өвөг дээдсийн Бурхан, бидний хоорондохыг шийдэг гэсэнд Иаков эцэг Исаакийнхаа Эмээгчээр тангараглав. 54 Иаков бас уулан дээр тахил өргөөд, ах дүү нараа дуудаж хооллов. Тэд хоолоо идэж, уулан дээр хоноцгоожээ. 55 Лабан өглөө эртлэн босоод, ач зээ нараа, охидоо үнсэж ерөөгөөд, нутаг уруугаа эргэн оджээ.

32 Иаковыг аян замдаа явж байтал, Бурханы тэнгэр элч нар түүнтэй уулзав. 2 Иаков тэднийг хармагцаа
— Энэ бол Бурханы цэргийн хуаран байна гээд, тэр газрыг Маханаим гэж нэрлэв.

3 Иаков Сеирийн нутаг Едомын талд байгаа ах Есав уруугаа өөрөөсөө түрүүлж, элч нарыг илгээгээд, 4 тэдэнд тушааж
— Миний эзэн Есавд ингэж хэл. "Таны зарц Иаков ингэж хэлүүллээ «Би Лабантай хамт өнөөг хүртэл суулаа.
5 Надад үхэр, илжиг, хонин сүрэг, эрэгтэй, эмэгтэй зарц нар байна. Би таны хайр ерөөлийг хүртэхээр эзэн танд энэ хэлийг хүргүүлж байна» гэж хэл" гэв. 6 Элч нар Иаковд буцаж ирээд,
— Бид таны ах Есавд хүрч очлоо. Тэрээр тантай уулзахаар дөрвөн зуун хүнийг дагуулан ирж байна гэжээ.
7 Иаков ихэд айн, сэтгэлийн дарамтанд оров. Тэгээд хамт байсан хүмүүсээ болон хонь, үхэр, тэмээдээ хоёр хэсэг болгон хуваав. 8 Тэгээд Иаков
— Хэрэв Есав ирээд, нэг хэсэг уруу нь дайрвал үлдсэн хэсэг нь зугтах болно гэжээ.
9 Иаков
— Миний өвөг Абрахамын Бурхан, миний эцэг Исаакийн Бурхан, ЭЗЭН минь! Та надад "Чи төрсөн нутаг, төрөл төрөгсөд уруугаа буц Би чамайг ерөөх болно" гэж надад хэлсэн.
10 Би Танаас өчүүхэн зарц надад үзүүлсэн хайр ерөөл, үнэн шударга бүхнийг хүртэх зохисгүй. Би энэ Иордан голыг ганцхан таягтайгаа гаталж очсон. Харин би одоо хоёр ч хэсэг сүрэгтэй болсон. 11 Миний ах Есавын гараас намайг авраач гэж гуйн залбирч байна. Учир нь тэр хүрч ирээд, намайг болон эхнэр хүүхдүүдийг минь дайрна гэхээс би айж байна. 12 Та "Би чамд хайр ерөөлээ хүртээж, үр хүүхдүүдийг чинь далайн тоо томшгүй элс мэт олон болгож өгнө" гэж хэлсэн биз дээ гэв.

13 Иаков тэр шөнөдөө тэндээ хонож, ах Есавдаа зориулан эд хөрөнгөөсөө бэлэг сонгожээ. 14 Хоёр зуун эм ямаа, хорин ухна, хоёр зуун эм хонь, хорин хуц, 15 гучин ботготой ингэ, дөчин үнээ, арван үхэр, хорин эр, арван эм илжиг бэлтгэв. Тэдгээрийг хэсэг хэсгээр нь зарц нарынхаа гарт өгөөд, зарц нартаа хандан
— Та нар надаас түрүүлэн гаталж, хэсэг бүрийн хооронд зай барьж яв хэмээжээ.
17 Тэрээр түрүүнд нь яваа зарцдаа захиж
— Миний ах Есав чамтай уулзаад, "Чи хэний хүн бэ? Хаашаа явж байна вэ? Чиний өмнө яваа эдгээр мал сүрэг хэнийх вэ?" гэжасуувал,
18 "Энэ бол таны зарц Иаковынх. Үүнийг өөрийн эзэн Есавдаа бэлэг болгон явуулсан юм. Иаков өөрөө бас бидний ард ирж байгаа" гэж хэл гэв. 19 Тэрээр бас хоёр дахь, гурав дахь хэсэг болон бусад хэсэг тус бүрийг тууж яваа хүмүүст хандаж,
— Та нар ч бас Есавтай уулзахдаа энэ үгийг хэлээрэй.
20 Та нар бас "Таны зарц Иаков бидний ард ирж байгаа" гэж хэлээрэй гэв. Иаков
— Би өөрийнхөө түрүүнд явуулж байгаа бэлгээрээ түүнийг тайтгаруулаад, дараа нь би өөрөө түүнтэй уулзвал ах минь намайг хүлээн авч магадгүй гэж боджээ.
21 Тэгээд Иаков бэлгээ өөрөөсөө түрүүлж явуулаад, өөрөө тэр шөнө хуарандаа хонов.

22 Тэр шөнө босож, хоёр эхнэр, хоёр шивэгчин, арван нэгэн хүүхдээ дагуулан, Иаббок голын гарцаар гарчээ. 23 Иаков тэднийг дагуулан гол гаргаад, дараа нь өөрт нь байсан болгоноо гаргажээ. 24 Иаков ганцаараа үлдсэн бөгөөд нэгэн хүн Иаковтай үүр цайтал барилдав. 25 Тэрээр Иаковыг дийлж чадахгүйгээ үзээд, гуя уруу нь цохьсонд Иаковын түнх нь тэр хүнтэй барилдаж байхад мултарчээ. 26 Тэр хүн
— Үүр цайж байгаа учир намайг явуул гэсэнд Иаков
— Таны намайг ерөөхөөс нааш би таныг явуулахгүй гэжээ.
27 Тэгээд тэр хүн
— Чиний нэр хэн бэ? гэж асуусанд тэрээр
— Иаков гэж хэлжээ.
28 Тэр хүн
— Үүнээс хойш чамайг Иаков гэхгүй, харин Израиль гэж нэрлэх болно. Учир нь чи Бурхантай, бас хүмүүстэй тэмцэлдэж ялсан билээ гэв.
29 Иаков
— Та нэрээ хэлээч гэж гуйсанд тэр хүн
— Чи яагаад миний нэрийг асуугаад байгаа юм бэ? гэж хэлээд тэнд Иаковыг ерөөжээ.
30 Тэгээд Иаков тэр газрыг Пениел гэж нэрлээд,
— Би Бурхантай нүүр нүүрээрээ уулзсан боловч, миний амь нас мэнд үлдсэн гэв.
31 Иаковыг Пенуелээр өнгөрч байхад нар гарч, тэрээр түнхнээсээ болж доголон явжээ. 32 Тэр хүн Иаковын түнхнийх нь шөрмөсийг цохьсноос болж, Израильчууд өдий хүртэл гуяны шөрмөс иддэггүй билээ.

33 Иаковыг хараагаа өргөн хартал, Есав дөрвөн зуун хүнийг дагуулан яваа харагдлаа. Иймээс тэрээр хүүхдүүдээ Леа, Рахел болон хоёр шивэгчиндээ хувааж өгөөд, 2 шивэгчид болон тэдний хүүхдүүдийг өмнө нь, Леаг хүүхдүүдтэй нь хамт дараа нь, Рахел Иосеф хоёрыг сүүлд нь оруулав. 3 Харин Иаков өөрөө тэдний өмнө гарч, долоон удаа газарт мөргөөд, ах Есав уруутаа дөхөж очиход, 4 Есав гүйж ирээд, түүнийг тэврэн хүзүүдэж үнсээд, хоёулаа уйлалдав. 5 Есав хараагаа өргөн, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг олж хараад,
— Чамтай хамт яваа эдгээр хүмүүс юун улс вэ? гэсэнд Иаков
— Бурханаас таны зарц надад энэрэн нигүүлсэж өгсөн хүүхдүүд гэв.
6 Тэгэхэд зарц бүсгүйчүүд нь хүүхдүүдийнхээ хамт хүрч ирээд сөгдөн мөргөв. 7 Леа ч бас хүүхдүүдийнхээ хамт хүрч ирээд сөгдөн мөргөв. Дараа нь Иосеф Рахелтай хамт хүрч ирээд сөгдөн мөргөв. 8 Есав
— Надтай дайралдсан энэ бүх сүрэг чинь ямар учиртай юм бэ? гэсэнд Иаков
— Эзэн таны хайр ерөөлийг хүртэх гэсэн юм гэж хэлэв.
9 Есав
— Дүү минь ээ! Надад байгаа юм хангалттай. Чи өөртөө байгаа юмаа өөртөө байлга гэв.
10 Иаков
— Үгүй. Хэрэв би таны хайр ерөөлийг хүртсэн бол энэ бэлгийг миний гараас авна уу? Тантай учрах нь Бурхантай учирсан мэт санагдана. Та ч намайг таалсан билээ.
11 Бурхан надад нигүүлсэнгүй хандсан, бас миний эд хөрөнгө хангалттай учир танд зориулж авчирсан бэлгийг минь хүлээн авна уу? гэж хичээнгүйлэн гуйсанд Есав зөвшөөрчээ. 12 Тэгээд Есав
— Хөдөлцгөөе! Би чиний өмнө явъя гэв.
13 Иаков түүнд
— Хүүхдүүд минь сул дорой, мал сүрэг маань нялх төлтэй. Хэрэв нэг өдөр ширүүн туувал мал сүрэг бүгдээрээ үхнэ гэдгийг эзэн та мэдэх буй заа.
14 Эзэн минь та зарц надаас түрүүлээд явна уу? Сеирт эзэн тан дээр хүрч очтол, би өмнөө яваа мал сүрэг, хүүхдүүдийнхээ аясыг тааруулж, аажуу уужуу явъя гэв. 15 Есав
— Би хамт яваа хүмүүсийнхээ заримыг чамтай үддээе гэхэд Иаков
— Яах юм бэ? Эзэн та намайг таалалдаа багтаагаач гэв.
Есав тэр өдөртөө Сеир уруу буцах замдаа гарав. 17 Тэгээд Иаков Суккотод очоод, тэнд өөртөө байшин, малдаа саравч барьсан учир тэр газрыг Суккот хэмээн нэрлэх болжээ.

18 Иаков Падданарамаас Канаан нутгийн Шехем хотод амар тайван хүрч ирээд, хотын өмнө талд майхнаа барив. 19 Тэрээр майхнаа барьсан тэр талбайн хэсгийг Шехемийн эцэг Хаморын хүүхдүүдийн гараас зуун мөнгөн зоосоор худалдан авч, 20 тэндээ тахилын ширээ босгож, түүнийгээ ЕлЕлохеИзраиль гэж нэрлэжээ.

34 Леагийн Иаковд төрүүлж өгсөн охин Дина тэр нутгийн бүсгүйчүүдийг харахаар гадагш гарчээ. 2 Хивичүүдийн Хаморын хүү буюу тэр нутгийн жонон Шехем түүнийг хараад, авчирж хүчирхийлэн бузарлав. 3 Түүний сэтгэл Иаковын охин Динад хүчтэй татагдаж, тэр охиныг хайрлан, энхрий үгээр түүнтэй ярив.
4 Энэ охиныг надад эхнэр болгон авч өгөөч гэж тэр эцэг Хамораасаа гуйлаа. 5 Охин Динаг нь тэрээр бузарласныг Иаков сонссон боловч, хүүхдүүдээ хээр мал хариулж байгаа тул тэднийг харьж иртэл нь дуугүй байжээ. 6 Шехемийн эцэг Хамор Иаковтай ярилцахаар гарчээ. 7 Иаковын хүүхдүүд энэ тухай сонсоод, бэлчээрээсээ буцаж ирэв. Шехем Иаковын охиныг хүчирхийлэн,Израильд ичгүүрт хэрэг үйлдсэн ба тэр нь байж болшгүй хэрэг учир хүмүүс ихэд гашуудан харамсаж машид уурлажээ. 8 Хамор тэдэнтэй ярилцан,
— Миний хүү Шехем танай охинд үнэн сэтгэлээсээ дурласан учир түүнийг Шехемд эхнэр болгон өгөөч.
9 Та нар бидэнтэй охидоо солилцон гэрлүүлээч. Та нар охидоо бидэнд өгч, манай охидыг та нар авцгаа. 10 Тэгээд та нар бидэнтэй хамт амьдран сууцгаа. Та нарын өмнө газар нутаг байна. Эндээ суугаад, худалдаа наймаа хийж, өмчөө эзэмшицгээ гэв. 11 Шехем Динагийн эцэг болон ах нарт нь хандаж,
— Хэрэв би та нарын тааллыг олбол та нарын юу хүссэнийг чинь би биелүүлж өгье.
12 Охиныхоо инж болон бэлгийг хичнээн ч их хэлсэн та нарын хэлснээр би өгнө. Харин та нар охиноо л надад эхнэр болгон өг гэв. 13 Дүү Динаг нь бузарласан учир, Иаковын хөвгүүд Шехемд болон эцэг Хаморт нь хуурамч хариу өгчээ. 14 Иаковын хөвгүүд тэдэнд
— Бид ингэж болохгүй. Хөвч хөндүүлээгүй хүнд охин дүүгээ өгч чадахгүй. Энэ нь бидэнд ичгүүр болно.
15 Харин ийм нэг болзлыг хангавал, бид та нарт зөвшөөрнө. Хэрэв танай бүх эрчүүд хөвч хөндөх ёслол хийлгэж, бидэнтэй адил болбол, 16 бид охидоо та нарт өгч, танай охидыг бид авна. Тэгээд бид та нартай хамт аж төрж, нэг үндэстэн болцгооно. 17 Хэрэв та нар бидний үгийг сонсохгүй, хөвч хөндөх ёслол хийлгэхгүй бол бид даруй охиноо аваад явна гэв.

18 Тэдний үг Хамор болон түүний хүү Шехемд таалагджээ. 19 Тэр залуу Иаковын охинд дурласан, бас эцгийнхээ гэрт хамгийн хүндтэй нь болох учир түүнийг нь биелүүлэхийг хойшлуулсангүй. 20 Хамор болон түүний хүү Шехем хотынхоо хаалган дээр ирж, хотынхонтойгоо ярилцан
21 Эдгээр хүмүүс бидэнтэй найрсаг байна. Тэднийг энд суулгаж, худалдаа хийлгэе. Энэ газар өргөн уудам учир тэдэнд хүрэлцээтэй. Тэдний охидыг бид эхнэр болгон авч, бас тэдэнд охидоо өгцгөөе. 22 Манайхны бүх эрчүүд тэдний хийлгэдэг хөвч хөндөх ёслолыг хийлгэсэн нөхцөлд л тэр хүмүүс бидэнтэй хамт аж төрж, нэг үндэстэн болохыг зөвшөөрнө. 23 Тэдний мал сүрэг, эд хөрөнгө, хамаг ан амьтан биднийх болохгүй гэж үү? Зөвхөн тэдэнтэй зохицоцгооё. Тэгвэл тэд бидэнтэй амьдарна гэв. 24 Хотын дааман хаалгаар орж гарч байгаа бүх хүн Хамор болон түүний хүү Шехемийн үгийг сонсоод тэр хаалгаар орж, гарч байгаа бүх эрчүүд цөм хөвч хөндөх ёслолыг хийлгэжээ. 25 Гурван өдрийн дараа тэднийг өвчтэй байхад нь Иаковын хоёр хүү, Динагийн ах Симеон, Леви хоёр тус тус сэлмээ авцгааж, ажиггүй байхад нь хот уруу довтлон, хамаг эрчүүдийг нь алжээ. 26 Тэд Хамор болон түүний хүү Шехемийг сэлэмдэн алаад, Шехемийн гэрээс Динагаа авч одов.

27 Охин дүүг нь бузарласан учир Иаковын хөвгүүд алагдсан хүмүүсийн хүүрэн дээр ирж, хотыг түйвээжээ. 28 Тэд тэдний хонь, үхэр, илжиг, бас хотын дотор болон талбайд байсан хамаг юмыг нь булаан авав. 29 Тэд бас тэдний бүх эд хөрөнгө, үр хүүхэд, эхнэрүүдийг булаан авч, гэр оронд нь байсан бүхнийг түйвээжээ. 30 Иаков Симеон, Леви хоёрт хандаж
— Энэ нутгийнханд, канаанчуудад болон перизчүүдийн дунд та нар намайг жигшүүр болгосноороо надад гай тарьлаа. Бид цөөхүүлээ, тэд миний эсрэг нийлж, намайг довтлон, намайг алж, гэр оронтойгоо би устгагдах болно гэв.
31 Харин тэд
— Тэрээр охин дүүтэй минь янхан мэт хандах ёстой байсан гэж үү? хэмээжээ.

35 Бурхан Иаковд хандаж
— Чи босоод Бетел уруу яв, тэнд суурьш. Тэгээд Есав ахаасаа нүүр буруулан зугтаж байсан тэр үед чамд үзэгдсэн Бурханд зориулан тэндээ тахилын ширээг босго гэв.
2 Иаков гэрийнхэн болон хамт байгаа бүх хүмүүстээ хандаж
— Та нар өөрсөддөө байгаа харийн бурхдаа хаяж, биесээ ариусган, хувцсаа сольцгоо!
3 Бүгдээрээ босож, Бетел уруу явцгаая. Миний зовлонт өдөр надад хариу өгч, хаана ч явсан, надтай хамт байсан Бурханд зориулж, тахилын ширээг тэнд би босгоно гэж хэлэв. 4 Тэд гартаа байсан хамаг харийн бурхад, чихэндээ байсан ээмгүүдээ Иаковд өгчээ. Иаковтэдгээрийг нь Шехемийн ойролцоох царс модны доор булав.

5 Тэд хөдөлсөн бөгөөд тэдний эргэн тойронд байсан бүх хотыг Бурхан айлган сүрдүүлж байсан тул Иаковын хөвгүүдийн хойноос хэн ч мөрдөн хөөсөнгүй. б Иаков болон түүнтэй хамт байсан бүх хүн Канаан нутаг дахь Луз буюу Бетелд хүрч ирэв. 7 Тэрээр тэндээ тахилын ширээ босгож, уг газрыг Елбетел хэмээн нэрлэжээ. Учир нь Иаковыг ахаасаа зугтаж байсан тэр үед тэнд Бурхан Өөрийгөө түүнд илчилжээ. 8 Ребекагийн асрагч эх Дебора үхэж, түүнийг Бетелээс доохнотой царс модны дор оршуулав. Тэгээд тэр модыг Аллонбакут гэж нэрлэв.

9 Иаковыг Падданарамаас ирж явахад нь Бурхан түүнд дахин үзэгдэж, түүнийг ерөөв. 10 Бурхан түүнд
— Чамайг Иаков гэдэг, Үүнээс хойш чамайг Иаков гэж дуудахгүй, Харин чиний нэр Израиль болно гээд, түүнийг Израиль хэмээн нэрлэжээ.
11 Бурхан түүнд
— Би Төгс Хүчит Бурхан байна. Чи өнөр өтгөн болж, үрж! Үндэстэн, олон үндэстэн чамаас гарч, Мөн хаад бас чамаас төрж гарах болно.
12 Миний Абрахамд болон Исаакт өгсөн газрыг Би чамд өгнө. Би бас чамаас хойш ч чиний үр хүүхдүүдэд тэр газрыг өгнө гэв.

13 Бурхан түүнтэй ярьж байсан газартаа түүнийг орхин, дээшээ одов. 14 Иаков Бурханы өөртэй нь ярьж байсан тэр газарт нэгэн багана буюу чулуун багана босгоод, дээр нь тахилын ундаа болон тос асгажээ. 15 Иаков Бурханы өөртэй нь ярьж байсан тэр газрыг Бетел хэмээн нэрлэв.

16 Тэднийг Бетелээс хөдлөөд, Ефратад хүрэхээс арай өмнөхөн Рахел төрөх болж, хүчтэй өвджээ. 17 Түүнийг хүндрэлтэйгээр төрөх үед эх баригч нь
— Битгий ай. Та одоо бас нэг хүүтэй боллоо гэж хэлэв.
18 Тэрээр нас эцэслэж, сүнс нь зайлан одох үедээ хүүгээ Бенони гэж нэрлэжээ. Харин эцэг нь түүнийг Бениамин хэмээн нэрлэв. 19 Рахел нас барж, түүнийг Ефрат (Бетлехем) орох зам дээр оршуулав. 20 Иаков түүний булшин дээр хөшөө босгосон бөгөөд тэр нь одоо хүртэл Рахелын булшны хөшөө хэмээн нэрлэгдсээр байна. 21 Израиль дахин цааш хөдөлж, Едерийн цамхгийг өнгөрөөд, майхнаа босгов. 22 Израилийг тэр газар сууж байх үед Реубен очоод, эцгийнхээ татвар эм Билхатай унтав. Израиль түүнийг нь сонсжээ. Иаков арван хоёр хүүтэй байв. 23 Леагийн хөвгүүд гэвэл, Иаковын ууган хүү Реубен, дараа нь Симеон, Леви, Иуда, Иссахар, Зебулун болой. 24 Рахелын хөвгүүд нь Иосеф, Бениамин хоёр болой. 25 Рахелын шивэгчинБилхагийн хөвгүүд нь Дан, Нафтали хоёр болой. 26 Леагийн шивэгчин Зилпагийн хөвгүүд нь Гад, Ашер хоёр болой. Тэд бол Падданарамд төрсөн Иаковын хөвгүүд болно. 27 Тэгээд Иаков Кириатарбагийн Мамре уруу явж, эцэг Исаактаа очив. Кириатарба гэдэг нь Абрахам, Исаак хоёрын сууж байсан Хеброн билээ.

28 Тэгэхэд Исаак зуун наян настай байжээ. 29 Исаак өндөр насалж, хүч тэнхээ нь барагдан, нас барж, өвөг дээдэс уруугаа буцав. Хүү Есав, Иаков хоёр нь түүнийг оршуулжээ.

36 Есавын (тэр нь Едом) удмын түүх энэ болой.

2 Есав Канаан охидоос хит хүн Елоны охин Ада, хиви хүн Зибеоны ач охин, Анагийн охин Охолибамаг өөрийн эхнэр болгон авч, 3 бас Ишмаелын охин Небаиотын дүү Басематыг авчээ. 4 Ада нь Есавд Елифазыг төрүүлж, Басемат нь Реуелийг төрүүлж, 5 Охолибама нь Иеуш, Иалам, Кора гурвыг төрүүлжээ. Эд нар бол Канаан нутагт төрсөн Есавын хевгүүд болой. 6 Есав эхнэр хүүхдүүд, гэрийн бүх хүмүүсээ, өөрийн тэжээмэл хийгээд бусад бүх амьтад, Канаанаас олж хөлжсөн хамаг эд хөрөнгөө аваад, дүү Иаковаас салж, өөр нэгэн газар уруу оджээ. 7 Тэр хоёрын эд хөрөнгө үлэмж их болсон тул хамтдаа амьдран сууж чадахгүйд хүрэв. Тэдний сууж байсан нутаг нь өөрсдийн мал сүргээс болж тэдэнд хүрэлцэхгүй болжээ. 8 Есав буюу Едом нь Сеирийн уулархаг нутагт амьдрах болов. 9 Сеирийн уулархаг нутагт суурыпсан едомчуудын өвөг Есавын удмын түүх ийм болой.

10 Есавын үр удмын нэр нь гэвэл Есавын эхнэр Адагийн хүү Елифаз, Есавын эхнэр Басематын хүү Реуел нар болой. 11 Елифазын хөвгүүд нь Теман, Омар, Зефо, Гатам, Кеназ нар болой. 12 Есавын хүү Елифазын татвар эм Тимна нь Амалекийг Елифазд төрүүлж өгчээ. Эдгээр нь Есавын эхнэр Адагийн хөвгүүд болой. 13 Реуелийн хөвгүүд нь Нахат, Зера, Шамма, Мизза нар болой. Эдгээр нь Есавын эхнэр Басематын хөвгүүд болой. 14 Есавын эхнэр Охолибама нь Зибеоны ач охин буюу Анагийн охин бөгөөд түүний хөвгүүд нь Иеуш, Иалам, Кора нар болой.

15 Есавын үр удмын дунд ахлагчид нь гэвэл, Есавын ууган хүү Елифазын үр удам болох ахлагч Теман, ахлагч Омар, ахлагч Зефо, ахлагч Кеназ, ахлагч Кора, ахлагч Гатам, ахлагч Амалек нар болой. Эдгээр нь Едомын нутагт Елифазаас гарсан ахлагчид бөгөөд эдгээр нь Адагийн үр удам болой. 17 Есавын хүү Реуелийн үр удам нь ахлагч Нахат, ахлагч Зера, ахлагч Шамма, ахлагч Мизза нар болой. Эдгээр нь Едомын нутагт Реуелээс гарсан ахлагчид бөгөөд эдгээр нь Есавын эхнэр Басематын үр удам болой. 18 Есавын эхнэр Охолибамагийн хөвгүүд нь ахлагч Иеуш, ахлагч Иалам, ахлагч Кора нар болой. Эдгээр нь Анагийн охин, Есавын эхнэр Охолибамагаас гарсан ахлагчид болой. 19 Эдгээр нь Есав буюуЕдомын хөвгүүд бөгөөд тэдний ахлагч нар болой.

20 Тэр газрын уугуул иргэд хоричууд бутоу Сеирийн үр удам нь Лотан, Шобал, Зибеон, Ана, 21 Дишон, Езер, Дишан нар болой. Эдгээр нь Едомын нутагт байгаа Сеирийн үр удмын дундах хоричуудаас гарсан ахлагчид юм. 22 Лотаны хөвгүүд нь Хори, Хемам хоёр болой. Тимна Лотаны эгч ажээ. 23 Шобалын хөвгүүд нь Алван, Манахат, Ебал, Шефо, Онам юм. 24 3ибеоны хөвгүүд нь Аиа, Ана хоёр болой. Өөрийн эцэг Зибеоны илжгийг хариулж явахдаа элсэн цөлд халуун рашаан олсон нь Ана ажээ. 25 Анагийн хөвгүүд нь Дишон, Охолибама хоёр болой. Охолибама бол Анагийн охин юм. 26 Дишоны хөвгүүд нь Хемдан, Ешбан, Итран, Херан нар болой. 27 Езерийн хөвгүүд нь Билхан, Зааван, Акан нар болой. 28 Дишаны хөвгүүд нь Уз, Аран хоёр болой. 29 Хоричуудын ахлагчид нь ахлагч Лотан, ахлагч Шобал, ахлагч Зибеон, ахлагч Ана, 30 ахлагч Дишон, ахлагч Езер, ахлагч Дишан нар болой. Эдгээр нь өөрсдийн хуваарийн дагуу Сеирийн газарт байгаа хоричуудын ахлагчид байжээ.

31 Израилийн хөвгүүдийг захирах хаан гарч ирэхээс өмнө Едомын газар нутгийг захирсан хаад нь эдгээр болно. 32 Беорын хүү Бела нь Едомын хаан болсон бөгөөд түүний хотыг Динхаба гэдэг байжээ. 33 Бела үхэж, Бозрагийн хүн Зерагийн хүү Иобаб түүний оронд хаан болжээ. 34 Иобабүхэж, теманчуудын нутгаас гаралтай Хушам түүний оронд хаан болов. 35 Хушам үхэж, Моабын талд мидианчуудыг бут цохьсон Бедадын хүү Хадад түүний оронд хаан болсон бөгөөд түүний хотыг Авит гэдэг байжээ. 36 Хадад үхэж, Масрекагийн Самла түүний оронд хаан болжээ. 37 Самла үхэж, Евфрат мөрний эрэг хавийн Рехоботын Шаул түүний оронд хаан болжээ. 38 Шаул үхэж, Ахборын хүү Баалханан оронд нь хаан болов. 39 Ахборын хүү БаалХанан үхэж, Хадар түүний оронд хаан болсон бөгөөд түүний хотыг Пау гэдэг байжээ. Түүний эхнэрийг Мехетабел гэдэг байсан ба тэр нь Матредын охин, Мезахабын ач охин юм.

40 Есаваас уламжилсан ахлагчдын нэрс нь тэдний ургууд, нутаг байршил, нэрийн дагуу эд нар болно: Ахлагч Тимна, ахлагч Алва, ахлагч Иетет, 41 ахлагч Охолибама, ахлагч Ела, ахлагч Пинон, 42 ахлагч Кеназ, ахлагч Теман, ахлагч Мибзар, 43 ахлагч Магдиел, ахлагч Ирам нар болой. Эд нар нь суудаг орон гэр, өөрийн эзэмшсэн газар нутгийн дагуу Едомын ахлагчид юм. Едомчуудын өвөг нь Есав билээ.

37 Иаков эцгийнхээ сууж байсан газар Канааны нутагт амьдран суужээ. 2 Иаковын үр удмынхан энэ болой. Арван долоон настай байхдаа залуу хүү Иосеф ах нартайгаа эцгийнхээ татвар эхнэр Билха, Зилпа хоёрын хөвгүүдийн нь хамт хонь хариулж байлаа. Иосеф эцэгтээ тэдний талаарсайнгуй мэдээ авчиржээ. 3 Израилийг өндөр настай болсон хойно Иосеф төрсөн тул тэрээр түүнийг бусад хөвгүүдээсээ илүү хайрлаж, түүнд урт, тансаг дээл хийж өгчээ. 4 Эцэг нь түүнийг бусад хөвгүүдээсээ илүү хайрладгийг ах нар нь хараад, Иосефыг үзэн ядаж, түүнтэй эв найртай ярилцаж чаддаггүй байжээ.

5 Иосеф нэгэн зүүд зүүдлээд, түүнийгээ ах нартаа ярьсанд тэд түүнийг улам үзэн ядах болжээ. б Иосеф тэдэнд ярьсан нь
— Миний зүүдэлсэн зүүдийг сонсоцгооно уу гээд тэдэнд ярьсан нь
7 Биднийг тариалангийн талбайд сүрэл боож байтал миний боосон сүрэл босоод зогсчихов. Гэтэл та нарын боосон сүрэл миний сүрлийг тойрон цуглараад, түүнд мөргөцгөөв гэжээ. 8 Ах нар нь түүнд хандаж
— Чи үнэхээр бидний хаан болно гэж үү? Чи үнэхээр биднийг захирах болно гэж үү? гэцгээжээ. Ах нар нь түүний зүүд, түүний ярианаас болоод улам илүү үзэн ядах болжээ.
9 Иосеф бас өөр нэг зүүд зүүдлээд, түүнийгээ ах нартаа
— Сонсоцгоо! Би бас өөр нэг зүүд зүүдэллээ. Энэ удаа нар, сар бас арван нэгэн од надад мөргөцгөөж байлаа гэж ярив.
10 Тэрээр энэ зүүдээ эцэгтээ, бас ах нартаа ярьсанд эцэг нь түүнийг зэмлэж,
— Чи юун зүүд зүүдлээд байна вэ? Би, бас ээж чинь, ах нар чинь үнэхээр чам дээр очиж, чиний өмнө газарт сөгдөн, мөргөх гэж үү? гэв.
11 Ах нар нь түүнд атаархаж, харин эцэг нь түүний үгийг сэтгэлдээ хадгалав.

12 Ах нар нь Шехемд очиж, эцгийнхээ хонийг хариулахаар явахад 13 Израиль Иосефт хандаж
— Ах нар чинь Шехемд хонио хариулж байгаа биш үү? Нааш ир! Би чамайг тэдэн уруу явуулъя гэсэнд Иосеф эцэгтээ
— Тэгье гэжээ.
14 Израиль түүнд
— Одоо чи яваад, ах нараа, бас хонин сүргээ мэнд сайн байгаа эсэхийг үзээд, надад эргэж хэл гээд, түүнийг Хеброны хөндийгөөс илгээжээ. Тэрээр Шехемд ирэв.
15 Түүнийг хээр талд тэнэж явахад нь нэг хүн түүнтэй уулзаад, түүнээс
— Чи юу эрж яваа юм бэ? хэмээн асуусанд
16 тэрээр
— Би ах нараа эрж байна. Тэдний хаана хонио хариулж байгааг нь надад хэлж өгнө үү? гэсэнд
17 тэр хүн
— Тэд эндээс явцгаасан. "Дотан уруу явцгаая" гэж тэдний хэлэлцэхийг нь би сонссон гэсэнд Иосеф ах нарынхаа хойноос явж, тэднийг Дотанаас олжээ.

18 Тэд Иосефыг тэдэнд ойртож ирэхээс нь өмнө холоос хараад, түүнийг алахаар хуйвалджээ. 19 Тэд
— Нөгөө зүүдлэгч ирж байна хэмээн бие биедээ хэлэв.
20 За, одоо цөмөөрөө нааш ир! Түүнийг алж, энэ нүхнүүдийн нэгэнд хаяад, "Зэрлэг араатан түүнийг идсэн" гэж хэлцгээе. Тэгээд түүний зүүд юу болохыг харцгаая л даа гэжээ. 21 Реубен үүнийг сонсоод, Иосефыг тэдний гараас аврахаар
— Бид түүний амь насыг хорлохоо больцгооё гэв.
22 Реубен бас тэдэнд
— Цус бүү урсга. Түүнийг цөлийн энэ нүхэнд хая. Харин түүнд гар бүү хүр! гэв. Энэ нь түүнийг аварч, эцэг уруу нь буцаах гэснийх ажээ.
23 Иосефыг ах нар дээрээ хүрч ирмэгц тэд, Иосефын дээл буюу өмссөн тансаг дээлийг нь тайлж, 24 түүнийг барьж аваад, нүхэнд шидэв. Тэр нүх нь дотроо усгүй хоосон байлаа.

25 Тэд сууцгаан, хоолоо идэж байгаад, хараагаа өргөн хартал ишмаелчуудын жингийн цуваа Гилеадаас ирж явав. Тэд тэмээнүүддээ анхилуун үнэрт бараа, үнэрт тос, гүгэл ачаад Египет уруу аваачихаар явж байжээ. 26 Иуда ах дүү нартаа хандаж
— Бид дүүгээ алж, түүнийг цусыг нууснаар юу хожих юм бэ?
27 Түүнийг ишмаелчуудад худалдацгаая! Түүнд гар бүү хүрцгээ! Тэр бол бидний дүү, бидний мах цусны тасархай гэсэнд ах дүү нар нь үгэнд нь оров. 28 Мидианыхны худалдаачид ирж өнгөрөхөд, тэд Иосефыг нүхнээс нь татаж гаргаад, ишмаелчуудад хорин шекел мөнгөөр түүнийг худалдав. Жинчид Иосефыг авч Египет уруу оджээ.

29 Реубен буцаж, тэр нүх уруу очин харахад, Иосеф нүхэндээ байсангүй. Тэрээр хувцас хунараа тасар татан, 30 дүү нартаа эргэж ирээд,
— Тэр хүү алга болжээ. Би одоо хаачих вэ? гэв.
31 Тэд Иосефын урт дээлийг аваад, нэг эр ямааг алаад, цусанд нь түүний урт дээлийг дүрэв. 32 Тэгээд тэд тэр тансаг дээлийг илгээж, эцэгтээ хүргээд,
— Бид үүнийг оллоо. Хүүгийн чинь урт тансаг дээл энэ мөн, эсэхийг хараарай! гэсэнд
33 тэрээр дээлийг таниад,
— Миний хүүгийн дээлмөн байна. Зэрлэг араатан түүнийг барьж иджээ. Иосеф тастчуулсан нь гарцаагүй гэхэд
34 Иаков хувцас хунараа урж тастаад, бүдүүн таараар ууц нуруугаа ороож, хүүгийнхээ төлөө олон хоног гашуудан гашуудсаар байлаа. 35 Хөвгүүд охид нь бүгдээрээ түүнийг тайвшруулахаар очиход тэрээр тайвшрахаас татгалзаж,
— Би хүүгийнхээ төлөө гашуудсаар, өөр ертөнцөд одсон хүүгийнхээ араас хүрч очъё гэв. Тэгээд эцэг нь түүний төлөө гашуудан уйлжээ.
36 Мидианчууд Иосефыг Египетэд Фараоны түшмэл, ордны харуулын ахлагч Потифарт худалджээ.

38 Тэр үед Иуда ах дүү нараасаа салж, Адулламын Хира гэдэг хүн уруу хүрч очив. 2 Иуда тэнд канаан хүн Шуа гэдэг хүний охиныг олж хараад, түүнийг авч хамт хонов. 3 Тэрээр жирэмсэлж хүү төрүүлэхэд, Иуда түүнд Ер гэдэг нэр өгчээ. 4 Тэр бас дахин жирэмсэлж, хүү төрүүлжээ. Түүнд Онан гэдэг нэр өгөв. 5 Тэр бас дахин хүү төрүүлж, хүүдээ Шела гэдэг нэр өгчээ. Шелаг төрөхөд Иуда Хезибт байлаа.

6 Иуда уутан хүү Ертээ эхнэр авч өгөв. Түүний нэрийг Тамар гэдэг байв. 7 Иудагийн ууган хүү Ер нь ЭЗЭНий мэлмийд бузар харагдсан учир ЭЗЭН түүнийг алжээ. 8 Иуда Онанд хандаж
— Чи ахынхаа эхнэр дээр орж, нөхрийнх нь дүүгийн хувьд үүргээ биелүүлж, ахынхаа төлөө үе залгамжлах үр хүүхэдтэй болгож өг гэв.
9 Онан тэр үр нь өөрийнх нь болж чадахгүй гэдгийг мэдээд, ахынхаа эхнэртэй унтах үедээ ахдаа хүү заяалгахгүйн тул үрээ газарт асгав. 10 Түүний хийсэн энэ үйл ЭЗЭНий мэлмийд бузар харагдсан учир Тэр түүний амийг бас авав. 11 Иуда өөрийн бэр Тамарт хандаж
— Чи миний хүү Шелаг насанд хүртэл эцгийнхээ гэрт бэлэвсэн эмийн ёсоор суу гэжээ. Учир нь тэрээр Шела бас ах нарынхаа нэгэн адил үхэх вий хэмээн боджээ. Тэгээд Тамар эцгийнхээ гэрт очиж суув.

12 Түүнээс нэлээд хойно Иудагийн эхнэр Шуагийн охин үхжээ. Иуда сэтгэлээ тайтгарсны дараа өөрийн найз адуллам хүн Хиратай хамт Тимна өөд явж, хонь хяргагчид дээрээ очив. 13 Тамар "Танай хадам эцэг Тимна уруу хонио хяргахаар гарчээ" гэдгийг сонсоод, 14 тэрээр бэлэвсрэлийн хувцсаа тайлж, нөмрөгөөр биеэ ороож, нүүрээ бүтээгээд, Тимна орох замд байдаг Енаимын хаалган дээр суув. Учир нь тэрээр Шела насанд хүрснийг үзсэн боловч,өөрийг нь түүний эхнэр болгон өгсөнгүйнх болой. 15 Нүүрээ бүтээсэн байсан учир Иуда түүнийг хараад янхан гэж боджээ. 16 Тэрээр замын хажууд түүн уруу очоод, түүнийг өөрийнхөө бэр гэж таниагүй учир
— Намайг өөр дээрээ оруул гэжээ. Тэрээр
— Та над юу өгч, над дээр орох юм бэ? гэж асуусанд
17 тэрээр
— Би сүргээсээ нэг ишиг өгнө гэсэнд тэрээр
— Та түүнийгээ надад өгөхөөсөө өмнө надад барьцаа өгөх үү? гэжээ.
18 Иуда
— Би чамд ямар барьцаа өгөх вэ? гэсэнд тэрээр
— Өөрийнхөө тамга, түүний оосор болон гартаа байгаа таягаа өг хэмээсэнд Иуда тэдгээрийг түүнд өгөөд, түүнтэй унтсан Тамар Иудагаас жирэмсэлжээ.
19 Тэрээр босож яваад, нөмрөгөө тайлж тавиад, бэлэвсрэлийн хувцсаа дахин өмсөв.

20 Иуда тэр эмэгтэйн гараас барьцаагаа авахаар өөрийн найз адуллам хүнээр нэгэн ишиг илгээсэн боловч тэр бүсгүйг олж чадсангүй. 21 Тэгээд тэрээр тэндхийн хүнээс
— Замын хажууд Енаимд байсан янхан хаа байна вэ? хэмээн асуусанд тэд
— Энд янхан байгаагүй гэжээ.
22 Тэгээд тэрээр Иуда дээр хүрч ирээд
— Би тэр бүсгүйг олж чадсангүй. Бас тэндхийн хүмүүс тэнд янхан байдаггүй гэж байна гэсэнд
23 Иуда
— Бид ичгүүр болж магадгүй тул тэр бүсгүй тэдгээр зүйлийг авбал аваг. Би түүнд ишиг явуулсан боловч та түүнийг олж чадсангүй гэв.

24 Гурван сар орчмын дараа нэгэн хүн Иудад
— Танай бэр Тамар завхайрч, түүнээсээ болж жирэмсэн болсон байна гэжээ. Иуда
— Түүнийг гаргаж ирээд шатаа! гэв.
25 Тэр эмэгтэй баригдан гарах үедээ хадам эцэгтээ хэл явуулж, "Би эдгээр зүйлийн эзнээс болж жирэмсэн болсон гээд, цааш нь Харж болгооно уу? Энэ тамга, түүний оосор хийгээд таяг хэнийх вэ?" гэжээ. 26 Иуда тэдгээр зүйлийг таниад,
— Би түүнд өөрийн хүү Шелаг өгөөгүй тул тэр надаас илүү зөв юм байна гэж хэлээд, түүнтэй дахин ойртсонгүй.

27 Түүнийг төрөх болоход хэвлийд нь хоёр ихэр байжээ. 28 Түүнийг төрөх үед нэгийнх нь гар гарч ирэхэд, эх баригч нь улаан утас аваад, гарт нь уяж,
— Энэ нь эхэлж гарлаа гэв.
29 Гэтэл нөгөө хүүхэд гараа буцаан татахад, дүү нь гарч иржээ. Эх баригч
— Чи яагаад тас дайраад гарч ирэв гэж хэлээд, түүнд Перез гэдэг нэр өгөв.
30 Дараа нь гартаа улаан утас уясан ах нь гарч ирсэнд түүнд Зера гэдэг нэр өгөв.

39 Иосеф Египет уруу хүргэг дэв. Тэнд түүнийг авчирсан ишмаелчуудын гараас Фараоны түшмэл, ордны харуулын захирагч Потифар гэдэг нэгэн египетхүн түүнийг худалдан авчээ. 2 ЭЗЭН Иосефтой хамт байсан учир түүний бүх ажил үйлс бүтэмжтэй болж, тэр өөрийн эзэн Египет хүний гэрт сууж байлаа. 3 Түүний эзэн нь ЭЗЭН түүнтэй хамт байгааг харж, мөн ЭЗЭН түүний хийсэн бүхнийг бүтэмжтэй болгож байгааг үзэв. 4 Иосеф эзнийхээ хайр ерөөлийг хүртэж, түүнд зарагдсанд тэрээр Иосефыг гэрийнхээ даамал болгон, бүх эд хөрөнгөө түүнд даатгажээ. 5 Тэрээр Иосефоор эд хөрөнгөө харгалзуулсанаас хойш ЭЗЭН Иосефын улмаас тэр египет хүний орон гэрийг ерөөж, ЭЗЭНий ерөөл нь түүний гэр болон тариалангийн талбайд байсан бүх эд юмсад хүртжээ. 6 Тэрээр Иосефын гарт бүх эд хөрөнгөө даатгаад, өөрийн идэх хоолноос бусад зүйлийг мэдэхээ больжээ. Иосеф нь чийрэг сайхан биетэй, үзэсгэлэнтэй сайхан эр байлаа.

7 Түүнээс хойш эзнийх нь эхнэр Иосефыг харцаараа өдөж,
— Надтай унтаач хэмээн гуйв.
8 Харин Иосеф татгалзаж, эзнийхээ эхнэрт
— Миний эзэн гэрийн доторх бүх эд хөрөнгийг мэддэггүй, бүгдийг нь надад даатгасан учир
9 энэ гэрт надаас илүү их хүн байхгүй. Эзэн танаас бусад юуг ч надад хориглоогүй учир нь та бол түүний эхнэр. Би яаж ийм их муухай хэрэг үйддэж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ? гэв. 10 Тэр эмэгтэй өдөр бүр Иосефыг гуйсаар байсан боловч Иосеф үгийг нь сонссонгүй, түүнтэй унтсан ч үгүй,түүнтэй хамт байсан ч үгүй. 11 Нэгэн өдөр Иосефыг ажлаа хийхээр гэрт нь ороход, гэрийнхнээс нэг ч хүн тэнд байсангүй. 12 Тэр эмэгтэй түүний хувцаснаас чангааж,
— Надтай унтаач гэсэнд Иосеф түүний гарт хувцсаа орхиод, гадагш зугтан гарав.
13 Иосеф түүний гарт хувцсаа хаяад зуттан гарахыг хараад, 14 тэр эмэгтэй гэрийнхнээ дуудан, тэдэнд хандаж
— Хараач, эзэн маань бидэнд еврей хүн авчирж, түүгээр биднийг доромжлууллаа. Тэр намайг хүчирхийлэх гэж над уруу орж ирлээ. Тэгээд би чангаар хашхирсан.
15 Тэр миний чанга дуугаар хашхирахыг сонсоод, хувцсаа надад орхиод гадагш зугтан гарлаа гэв. 16 Тэрээр эзнийгээ гэртээ иртэл нь нөгөө хувцсыг дэргэдээ тавьж байв. 17 Тэгээд тэр түүнд мөн л нөгөө үгээ хэлж
— Таны бидэнд авчирсан еврей зарц намайг доромжлохоор над уруу орж ирлээ.
18 Намайг чанга дуугаар хашхирахад тэрээр хувцсаа надад орхиод, гадагш зугтан гарсан гэв.

19 Эзэн нь "Таны зарц намайг ингэлээ" гэж өөрт нь хэлсэн эхнэрийнхээ үгийг сонсоод, уур нь шатжээ. 20 Иосефын эзэн түүнийг барьж, шоронд хорив. Тэр шорон нь хааны ялтнуудыг хорьдог шорон байжээ. Иосеф шоронд хоригдож байсан ч 21 ЭЗЭН Иосефтой хамт байж, түүнд хайр энэрлийг үзүүлж, шоронгийн харгалзагчийн ерөөлийг ч хүртээжээ. 22 Шоронгийн харгалзагч нь шоронд байсан бүх хоригдлыг Иосефын гарт даатгав. Тэнд хийгдэх ажил болгонд Иосеф хариуцлагатай байв. 23 Шоронгийн харгалзагч нь Иосефт даатгасан бүхнээ хянадаггүй байлаа. Учир нь ЭЗЭН Иосефтой хамт байж, түүний хийсэн бүхнийг бүтэмжтэй болгожээ.

40 Түүнээс хойно Египетийн хааны сөнч, талхчин хоёр өөрсдийн эзэн Египетийн хаанд нүгэл үйлджээ. 2 Фараон өөрийнхөө хоёр албат ахлах сөнч, ахлах талхчин хоёрт уурлаж, 3 тэднийг ордны харуулын ахлагчийн байшин доторх Иосефын хоригдож байсан шоронд хийв. 4 Ордны харуулын ахлагч Иосефыг тэдэнтэй хамт байлгасанд Иосеф тэдэнд үйлчилжээ. Тэд тэр шоронд олон хоног суув. 5 Шоронд хоригдож байсан Египетийн хааны сөнч, талхчин хоёр нэгэн шөнө хоёулаа зүүдэлсэн бөгөөд тэр хоёрын зүүдний совин нь өөр өөр байлаа. 6 Иосефыг өглөөгүүр тэдэн дээр орж ирээд харахад, тэд их гунигтай болсон байв. 7 Иосеф эзнийхээ байшингийн дотор өөртэй нь хамт хоригдож байгаа Фараоны хоёр албатад хандан
— Өнөөдөр та хоёр яагаад их гунигтай харагдана вэ? гэж асуусанд
8 тэд
— Бид хоёулаа зүүд зүүдэллээ, харин түүнийг тайлах хүн алга гэсэнд Иосеф тэдэнд
— Тайлал нь Бурханд байгаа биш үү? Надад хэлнэ үү? гэв.

9 Тэгээд ахлах сөнч нь өөрийнхөө зүүдийг Иосефт ярьсан нь
— Намайг зүүдэндээ харахад миний өмнө усан үзмийн мод байх ба
10 тэр усан үзмийн мод гурван мөчиртэй байх бөгөөд тэр нь соёолж дэлгэрээд, усан үзэм боловсорчээ. 11 Миний гар дээр Фараоны аяга байх ба би усан үзмйг авч, Фараоны аяганд шүүсийг нь шахаж хийгээд, тэр аягаа Фараоны гарт өгч байлаа гэв. 12 Иосеф түүнд
— Түүний тайлал нь гэвэл, гурван мөчир нь гурван өдөр юм.
13 Фараон гурван өдрийн дотор таны толгойг өндийлгөж, хуучин ажилд чинь дахин оруулна. Тэгээд та урьд түүний сөнч байх үедээ хийдэг байсан шигээ Фараоны аягыг дахин гарт нь бариулж өгөх болно. 14 Бүх юм чинь сайн болбол, намайг дурсан санаарай. Надад энэрэл хайр үзүүлж, Фараонд миний тухай хэлж, энэ байшингаас намайг гаргаж өгнө үү? 15 Үнэнээ хэлэхэд би бол еврейчүүдийн нутгаас хүчээр хүргэгдэж ирсэн хүн. Би энд шоронд орох ямар ч хэрэг хийгээгүй гэжээ.

Түүнийг сайнаар тайлсанд ахлах талхчин хараад, Иосефт хандан
— Би бас зүүдэндээ үзсэн нь миний толгой дээр цагаан талхтай гурван сагс байв.
17 Дээд талын сагсанд нь Фараонд зориулж жигнэсэн янз бүрийн хоол хүнс байлаа. Гэтэл шувууд миний толгой дээрх сагснаас түүнийг авч идэж байлаа гэсэнд 18 Иосеф
— Түүний тайлал нь гэвэл, гурван сагс нь гурван өдөр юм.

19 Гурван өдрийн дотор Фараон таны толгойг авч, таныг модонд өлгөөд, шувууд махыг чинь идэх болно гэв.

20 Гурав дахь өдөр нь Фараоны төрсөн өдөр байв. Фараон бүх түшмэддээ зориулсан найран дээр ахлах сөнч, ахлах талхчин хоёрынхоо толгойг түшмэдийнхээ дунд дээш өргүүлж, 21 ахлах сөнчийг сөнчийнх нь ажилд дахин оруулав. Тэрээр Фараоны гарт аягыг нь барьж өгчээ. 22 Харин ахлах талхчныг дүүжилжээ. Тэгээд тэдэнд Иосефын тайлсан ёсоор болсон ч, 23 ахлах сөнч Иосефыг эргэн санасангүй, харин түүнийг мартав.

41 Бүтэн хоёр жилийн дараа Фараон нэгэн зүүд зүүдэллээ. Фараон голын эрэг дээр зогсож байх юм. 2 Тэгтэл тарган, сайхан, долоон үхэр голоос гарч ирээд, зэгснээс идэж байжээ. 3 Түүний хойноос бас өөр туранхай, муухай, долоон үхэр голоос гарч ирээд, голын эрэг дэх нөгөө үхрүүдийн дэргэд зогсжээ. 4 Нөгөө туранхай муухай үхрүүд нь мөнөөх тарган сайхан долоон үхрийг идчихэв. Тэгээд Фараон сэржээ. 5 Тэрээр эргэж унтаад, бас зүүдэлжээ. Нэгэн ишнээс өтгөн сайхан долоон тариан түрүү гарч иржээ. 6 Бас түүний дараа дорнын салхинд хатаж хорчийсон, долоон нарийхан түрүү гарч иржээ. 7 Тэгээд тэр нарийхан долоон түрүү нь өтгөн сайхан долоон түрүүгаа залгичихав. Фараоныг сэртэл тэр нь зүүд байлаа. 8 Өглөө нь түүний сэтгэл тавгүйтэж, тэрээр зарлага явуулан, Египетийн мэргэч төлөгчид, ухаантан мэргэдийг бүгдийг нь дууджээ. Фараон тэдэнд зүүдээ ярьсанд түүнийг Фараонд тайлж чадах хүн нэг ч байсангүй.

9 Ахлах сөнч Фараонд хандаж
— Өнөөдөр би гэмээ саналаа.
10 Фараон та зарц нартаа уурлаж, намайг ахлах талхчны хамт ордны харуулын ахлагчийн байшинд хорьж байхад 11 тэр бид хоёр нэгэн шөнө зүүд зүүдэлсэн. Бид хоёрын зүүд өөр өөр тайлалтай байсан. 12 Тэнд ордны харуулын ахлагчийн зарц болох еврей залуу бидэнтэй хамт байсан бөгөөд бид түүнд зүүдээ ярьсанд тэрээр бидний зүүдийг тайлж өгсөн юм. Тэрээр тус тусад маань зүүдэлсний дагуу тайлсанд 13 түүний тайлсан ёсоор болж, би хуучин ажилдаа эргэж ороод, нөгөө маань дүүжлүүлсэн билээ гэж хэлэв.

14 Тэгээд Фараон зарлага явуулж, Иосефыг дуудуулав. Тэд шоронгоос түүнийг даруй гаргажээ. Иосеф сахлаа хусаж, хувцсаа солиод, Фараон дээр орж ирэв. 15 Фараон Иосефт хандаж
— Би нэг зүүд зүүдэллээ. Гэтэл түүнийг тайлж чадах хүн нэг ч байсангүй. Чамайг зүүд сонсоод тайлж чаддаг гэж би сонслоо гэв.
16 Иосеф Фараонд хандаж
— Энэ бол би биш, харин Бурхан Фараонд сэтгэлийг амраах хариу өгнө гэв.
17 Фараон Иосефт хандаж
— Би зүүдэндээ Нил мөрний эрэг дээр зогсож байх юм.
18 Тэгтэл тарган, сайхан долоон үхэрНил мөрнөөс гарч ирээд, зэгснээс идэж байлаа. 19 Тэдний хойноос туранхай, муухай долоон үхэр гарч ирлээ. Би тэдэн шиг муухай үхрүүдийг Египетийн нутагт хэзээ ч үзээгүй билээ. 20 Тэр туранхай, муухай үхрүүд нь түрүүчийн долоон тарган үхрүүдийг идчихлээ. 21 Тэд түүнийг идсэн боловч юу ч идээгүй юм шиг урьдын адил муухай хэвээрээ л байлаа. Тэгээд би сэрлээ. 22 Би бас зүүдэндээ харсан нь: нэг ишнээс долоон өтгөн сайхан тариан түрүү гарч, 23 түүний дараа дорнын салхинд хатаж хорчийсон долоон нарийхан түрүү гарч ирэв. 24 Тэгээд тэр нарийхан түрүүнүүд нь долоон сайхан түрүүгээ залгичихав. Би зүүдээ мэргэч, төлөгчдөд хэлсэн боловч түүнийг надад тайлж чадсан хүн нэг ч байсангүй гэж хэлэв. 25 Иосеф Фараонд хандаж
— Фараон таны зүүд чинь нэг л байна. Бурхан Өөрийн хийх гэж байгаа зүйлээ Фараон танд үзүүлжээ.
26 Долоон сайхан үхэр бол долоон жил, долоон сайхан түрүү нь бас долоон жил юм. Эдгээр зүүд бол нэг бөгөөд адилхан юм. 27 Тэдний хойноос гарч ирсэн долоон туранхай муухай үхэр нь долоон жил юм. Мөн дорны салхинд хатаж хорчийсон долоон хоосон түрүү нь ган зудтай долоон жил юм. 28 Бурхан Өөрийн хийх гэж байгаа зүйлээ Фараонд үзүүлнэ гэж миний Фараонд хэлсэн үг бол энэ юм. 29 Египетийн бүх нутаг даяар маш өнтэй сайхан долоон жил болж, 30 дараа нь ган зудтай долоон жил залгаж, Египетийннутагт өнтэй сайхан байсан бүхэн мартагдаж, тэр нутаг өлсгөлөнд сүйрэх болно. 31 Залгаж ирсэн ган зуд нь маш хүнд хэцүү учир тэр нутагт өнтэй сайхан байсан жилүүдийг огт санаж чадахгүй болно. 32 Фараон та тэр зүүдийг хоёр дахин зүүдэлсэн нь Бурхан хийх гэж байгаа зүйлээ хатуу шийдсэний учир тэр бөгөөд Бурхан үүнийгээ даруй хийх болно. Фараон та цэцэн мэргэн ухаантай хүн олж, Египетийн нутгийг захируул. З4 Фараон та тийнхүү газар нутагтаа түшмэдийг томилж, өнтэй сайхан долоон жилийн дотор Египетийн газар нутгийн ургацын тавны нэгийг нь хурааж, 35 тэднээр ирэх өнтэй сайхан он жилүүдийн бүх ургацыг хураалгаж, үр тариагаа Фараоны гарт мэдүүлж, хүнсэнд зориулан, хотуудад хадгалуул. 36 Энэ ургацыг Египет нутагт болох гэж байгаа долоон жилийн ган зудад зориулан, нутагтаа нөөцөл. Тэгвэл тэр газар нутаг ган зудад сүйрэхгүй болно гэв.

37 Энэ нь Фараоны болон түүний бүх түшмэдэд сайхан санагджээ. 38 Фараон түшмэддээ хандаж
— Бурханы Сүнстэй ийм хүнийг хаанаас олох вэ? гээд,
39 Фараон Иосефт хандаж
— Бурхан энэ бүх зүйлийг чамд л үзүүлсэн учир чам шиг цэцэн, мэргэн ухаантай хүн алга.
40 Чи миний өргөөг захирах болно. Миний ард түмэн бүгдээрээ чиний үгийг дагана. Би зөвхөн хаан ширээнд сууж байгаагаараа чамаас илүү гэв. 41 Фараон
— Би чамд Египетийн бүх газар нутгийг захируулна гэж Иосефт хэлээд,
42 өөрийн тамгатай бөгжөө гараасаа мултлан, Иосефын гарт зүүж, нарийн даавуун дээлээ өмсгөн, алтан гинжийг хүзүүнд нь зүүж, 43 өөрийн хоёр дахь сүйх тэргэндээ түүнийг суулгасанд түүний өмнө
— Сөгд! хэмээн хүмүүс хашхирчээ. Ийнхүү Фараон Иосефт Египетийн бүх газар нутгийг захируулжээ.
44 Фараон Иосефт хандаж
— Би бол Фараон. Чиний зөвшөөрөлгүйгээр гар хөлөө өргөх хүн Египет даяар байхгүй болно гээд,
45 Фараон Иосефт Зафенатпанеа гэдэг нэр хайрлаж, Оны тахилч Потиферагийн охин Асенатыг түүнд эхнэр болгон өгөв. Тэгээд Иосеф гарч Египетийн бүх газар нутгаар аялав.

46 Иосеф Египетийн хаан Фараоны өмнө ирж зогсохдоо гучин настай байлаа. Иосеф Фараоныхаас гараад, Египетийн бүх газар нутгаар аялав. 47 Өнтэй долоон жилийн туршид тэр нутагт маш арвин ургац гарчээ. 48 Иосеф Египетийн газар нутагт долоон жилийн турш гарсан бүх ургацыг хураан авч, хотуудад хадгалж, хотын эргэн тойрон дахь талбайн ургацыг хот тус бүрд нь нөөцлөв. 49 Иосеф далайн эргийн элс мэт арвин их тариа хураасан нь хэмжээлшгүй их байсан учир түүнийгээ тоолохоо больжээ.

50 Ган зудтай жилүүд эхлэхээс өмнө Иосефт хоёр хүү төрөв. Тэднийг Оны тахилч Потиферагийнохин Асенат Иосефт төрүүлжээ. 51 Иосеф ууган хүүдээ Манассе гэдэг нэр өгөөд, "Учир нь Бурхан миний бүх зовлонг хийгээд эцгийн минь бүх гэрийг надад мартуулсан юм" гэжээ. 52 Удаах хүүдээ Ефраим гэдэг нэр өгөөд, "Учир нь Бурхан миний зүтгэж хөдөлмөрлөсөн газраас намайг агуу их үр бүтээлтэй болгосноос тэр болой" гэжээ.

53 Египетийн газар нутагт өнтэй долоон жил дуусаж, 54 Иосефын хэлсэн ёсоор, ган зудтай долоон жил эхэлжээ. Бүх газар нутаг ган зудад нэрвэгдсэн боловч харин Египетийн бүх нутаг хоол хүнстэй байжээ. 55 Египетийн бүх нутагт өлсгөлөн болж, хүн ард нь Фараонд хандан хашхиран хоол хүнс нэхсэнд Фараон Египетийн бүх ард түмэнд хандаж
— Иосеф уруу очиж, түүний та нарт хэлсэн ёсоор хий гэв.
56 Бүх нутаг даяар ган зуд болж, Иосеф бүх агуулахуудыг нээж, египетчүүдэд худалджээ. Египетийн газар нутгийг хатуу ширүүн ган зуд нэрвэжээ. 57 Улс орон бүхэн хоол хүнс худалдаж авахын тулд Египет уруу орж, Иосеф дээр хүрч ирэв. Учир нь бүх дэлхийг хатуу ширүүн ган зуд нэрвэжээ.

42 Энэ үед Египетэд үр тариа байгааг Иаков мэдээд, хөвгүүддээ хандаж,
— Та нар яагаад бие биеэ хараад суугаад байгаа юм бэ? гэж хэлэв.
2 Иаков бас
— Египетэд үр тариа байна гэж би сонслоо. Та нар тийшээ явж, тэндээс бидэнд үр тариа худалдаж авчир! Тэгвэл бид амьд үлдэж үхэхгүй гэв.
3 Тэгээд Иосефын арван ах нь Египетээс үр тариа худалдаж авахаар явав. 4 Иаков Иосефын дүү Бениаминыг ах нартай нь хамт явуулсангүй. Учир нь "Түүнд гай тохиолдохоос айж байна" гэж тэрээр хэлсэн юм. 5 Канаан нутагт ган зуд болсон учир үр тариа авахаар ирсэн хүмүүсийн дунд Израилийн хөвгүүд ч байжээ. 6 Иосеф тэр газрын захирагч нь бөгөөд нутгийнхаа бүх ард түмэнд үр тариа худалдаж байлаа. Иосефын ах дүү нар тэнд хүрч ирээд, түүний өмнө сөгдөн, нүүрээ газарт хүргэж мөргөцгөөв. 7 Иосеф ах нараа хараад, тэднийг таньсан боловч таньдаггүй хүн шиг
— Та нар хаанаас ирэв? хэмээн ширүүн дуугаар хэлсэнд тэд
— Бид үр тариа худалдаж авахаар Канаан нутгаас ирцгээлээ гэв.

8 Иосеф ах нараа таньсан боловч тэд түүнийг таньсангүй. 9 Иосеф тэдний тухай зүүдэлсэн зүүдээ санаж
— Та нар бол туршуулууд. Та нар манай эндээс дэл сул газар хайхаар ирсэн байна гэж тэдэнд хэлсэнд
10 тэд түүнд хандан
— Үгүй, эзэн минь! Таны зарц бид хоол хүнс авахаар л ирцгээлээ.
11 Бид бүгд нэгэн эцгийн хүүхдүүд. Бид үнэнч шударга улс. Таны зарц бид туршуул биш гэсэнд 12 Иосеф тэдэнд
— Үгүй. Та нар дэл сул газар хайж ирсэн байна гэж хэлэв.

13 Тэд
— Таны зарц бид бол Канаан нутгийн нэг эцгийн хүүхдүүд бөгөөд ах дүү арван хоёулаа. Хамгийн отгон дүү маань аавтайгаа хамт байгаа. Нөгөө нэг нь алга болсон гэв.
14 Иосеф тэдэнд
— Та нарыг туршуулууд гэж хэлсэн үг минь энэ.
15 Та нарыг ийм нэг зүйлээр сорьж үзье. Фараоны амийг барьж хэлье. Та нарын отгон дүү энд ирэхгүй бол та нар эндээс явж чадахгүй. 16 Та нар нэгийгээ илгээж, дүүгээ авчруул. Харин та нар энд хоригдох болно. Та нарын үгийг шалгаж, үнэнч эсэхийг чинь үзнэ. Фараоны амийг барьж тангараглая. Хэрэв тийм биш байвал та нар лавтайяа туршуул мөн байна гэв. 17 Тэгээд Иосеф тэднийг бүгдийг хамтад нь гурван хоног хорив.

18 Гурав дахь өдөр нь Иосеф тэдэнд хандаж
— Би Бурханаас эмээдэг тул та нар ийм нэг юм хийгээд амиа аварцгаа.
19 Хэрэв та нар үнэнч шударга хүмүүс бол ах дүү нараасаа нэгийг нь шоронд үлдээгээд, бусад нь явж, өлсгөлөнд нэрвэгдсэн гэр орондоо хоол хүнс хүргэж өг. 20 Тэгээд отгон дүүгээ над уруу аваад ир. Тэгвэл та нарын үг үнэн болж, та нар үхэхгүй болно гэв. Тэгээд тэд ёсоор нь хийжээ. 21 Тэд
— Бид дүүгийнхээ явдлаас болж үнэхээр гэмтэн болцгоолоо. Түүнийг биднээс гуйхад нь сэтгэлийн зовлонг нь бид харсан хэдий ч, үгийг нь сонсоогүй учир тэр зовлон бидэнд ирж байна хэмээн өөр хоорондоо ярьцгаав.
22 Реубен бусдадаа
— Тэр хүүхдэд битгий гэм хий гэж би та нарт хэлээгүй юү? Гэвч та нар сонсоогүй. Тиймээс одоо бид түүний цусны үнэ өртгийг төлөх болж байна хэмээн хэлжээ.
23 Тэд өөр хоорондоо хэлмэрчээр дамжуулан ярилцаж байсан учир Иосеф тэр үгийг нь ойлгосон гэж тэд мэдсэнгүй. 24 Иосеф тэднийг орхин гарч, уйлаад, дахин эргэж ирж, тэдэнтэй ярилцав. Иосеф тэдний дундаас Симеоныг барьж аваад, тэдний нүдний өмнө хүлж орхив.

25 Иосеф тэдний шуудайд үр тариа дүүргэж, хүн бүрийн өгсөн мөнгийг уутнуудад нь буцааж хийлгэн, тэдэнд замын хүнс өгөхийг тушаажээ. Түүнийг нь ёсоор болгов. 26 Тэгээд тэд үр тариагаа илжгэндээ ачаад, тэндээс хөдөлцгөөв. 27 Нэг нь буудалласан газартаа илжгэндээ тэжээл өгөхөөр уутныхаа амыг нээтэл уутных нь аман дээр өөрийнх нь мөнгө байхыг хараад, 28 ах дүү нартаа хандаж,
— Миний мөнгийг буцааж өгсөн байна. Хараач! Миний уутанд байна гэсэнд хүн бүр айн чичирч, зүрх нь цохилон бие биедээ
— Бурхан бидэнд юу хийх нь энэ вэ? гэцгээв.

29 Тэд Канаан нутагт буцаж, эцэг Иаковындаа хүрч ирээд, өөрсөддөө учирсан бүхнийг ярьж өгөв.
30 Тэр нутгийн эзэн нөгөө хүн бидэнд ширүүн хандаж, биднийг тэр улсын туршуул гэж хардсанд З1 бид түүнд хандан "Бид бол үнэнч шударга хүмүүс. Бид туршуул биш. 32 Бид нэг эцгийн хөвгүүд, ах дүүс арван хоёулаа юм. Нэг нь алга болсон, отгон дүү маань өнөөдөр Канаан нутагт аавтайгаа хамт байгаа" гэсэнд 33 тэр нутгийн эзэн тэр хүн бидэнд "Та нарын үнэнч шударга хүмүүс гэдгийг би ингэж мэдье. Та нар ах дүү нараасаа нэгийг нь надтай орхиж, өлсгөлөнд нэрвэгдсэн гэр орондоо хоол хүнс аваачиж өгөөд, 34 отгон дүүгээ надад авчир. Тэгвэл би та нарыг туршуул биш, үнэнч шударга хүмүүс гэдгийг чинь мэдээд, ах дүүг чинь та нарт буцааж өгнө. Бас та нар энэ газар худалдаа наймаа хийж болно" гэж хэлэв гэцгээв.

35 Тэгээд тэднийг өөрсдийнхөө уутыг суллахад хүн бүрийн боодолтой мөнгө нь уутан дотроо байлаа. Тэд боодолтой мөнгөө эцгийнхээ хамт хараад, бүгдээрээ айцгаажээ. 36 Иаков эцэг нь тэдэнд хандаж
— Та нар намайг хүүхдүүдээс минь хагацуулж байна. Иосеф алга болсон, одоо Симеон ч алга боллоо. Одоо бас та нар Бениаминыг авах гэж байна. Энэ бүхэн чинь миний эсрэг хэрэг байна гэв.
37 Тэгтэл Реубен эцэгтээ хандаж
— Хэрэв би түүнийг танд буцааж авчрахгүй бол та миний хоёр хүүг алаарай. Түүнийг миний гарт даатгаарай. Би түүнийг танд буцааж авчирна гэсэнд
38 Иаков
— Миний хүү та нартай хамт явахгүй. Ах нь нэгэнт үхэж, тэр ганцаараа үлдсэн. Хэрэв та нартай хамт явах замд түүнд гай зовлон учирвал та нар буурал толгойг минь Үхэгсдийн орон уруу гашуудалтайгаар үдэх болно гэв.

43 Тэр нутаг ган зудад хүнд нэрвэгджээ. 2 Египетээс тэдний авчирсан үр тариаг бүгдийг нь идэж дуусахад эцэг нь тэдэнд хандаж
— Та нар дахин буцаж яваад, бидэнд жаахан хүнс худалдаж ав! гэсэнд
3 Иуда эцэгтээ хандаж
— Тэр хүн бидэнд "Хэрэв дүү чинь та нартай хамт байхгүй бол, та нар миний нүүрийг харахгүй" гэж хатуу сануулсан билээ.
4 Хэрэв та дүүг маань бидэнтэй хамт явуулбал, бид явж, танд хүнс худалдаж авна. 5 Хэрэв та түүнийг явуулахгүй бол, бид явахгүй. Учир нь тэр хүн бидэнд "Хэрэв дүү чинь та нартай хамт байхгүй бол, та нар миний нүүрийг харахгүй" гэж хэлсэн шүү дээ гэв. 6 Израиль
— Та нар яагаад өөрсдөө дүүтэй гэдгээ тэр хүнд хэлж, надад гай учруулав? гэсэнд
7 тэд
— Тэр хүн бидний тухай, бидний төрөл садангийн тухай нарийн лавлаж "Аав чинь амьд байгаа юу? Та нарт өөр дүү бий юу?" гэж асуусан учир бид түүний асуултын дагуу хариулсан. Түүнийг "Дүүгээ авчир!" гэж хэлнэ гэж бид хэрхэн мэдэх билээ? гэв.
8 Иуда эцэг Израильдаа
— Энэ хүүг надтай хамт явуулаач! Бид босоод явлаа. Тэгвэл бид ч, та ч, хүүхдүүд маань ч цөм амьдарч, үхэхгүй болно.
9 Би түүнийг бүрэн хариуцна. Та надаастүүнийг нэхэж болно. Хэрэв би түүнийг танд авчран өгөхгүй бол, би таны өмнө үүрд гэмтэн болно. 10 Хэрэв бид хойшлуулаагүй бол бид хэдийнэ хоёр ч удаа яваад ирэх байсан гэв.

11 Эцэг Израиль нь тэдэнд хандаж
— Тэгвэл үүнийг хий. Та нар энэ нутгийн дээд зэргийн юмнаас савандаа хийж, тэр хүндээ бэлэг болгон аваачиж өг, үүнд багахан гүгэл, жаахан зөгийн бал, үнэрт давирхай, анхилуун үнэртэн тос, самар, алмонд тэргүүтэн болой.
12 Та нар гартаа хоёр дахин их мөнгө авч яв! Уутны чинь аман дээр буцаж ирсэн мөнгийг эргүүлж авч яв! Тэр андуурсан байж магадгүй. 13 Бас дүүгээ авч яваад, тэр хүн дээрээ эргэж оч! 14 Төгс хүчит Бурханаас тэр хүний өмнө та нарт нигүүлсэл хайрлах буй за. Тэгснээр тэр та нарын нөгөө нэг ах дүүг Бениаминтай хамт буцааж явуулах болтугай. Миний хувьд, би алдвал ч алдъя гэв. 15 Тэгээд тэд тэдгээр бэлэг болон хоёр дахин их мөнгийг аваад Бениаминтай хамт Египетэд хүрч, Иосефын өмнө хүрэлцэн ирэв.

Иосеф тэдэнтэй хамт Бениамин байхыг хараад, гэрийн даамалдаа
— Энэ хүмүүсийг гэрт оруулж, мал гарган бэлтгэ. Энэ хүмүүс үдээр надтай хамт хооллоно гэсэнд
17 даамал Иосефын хэлснийг ёсоор болгож, тэр хүмүүсийг Иосефын гэрт оруулав. 18 Иосефын гэрт тэд хүргэгдсэндээ айцгаан,
— Урьд бидний уутанд буцааж хийсэн байсан тэр мөнгөнөөс болж, бид энд хүргэгдлээ. Энэ нь бидэн уруу дайран довтолж, хүчээр баривчлан, боол болгоод, бидний илжгийг авах гэж байна гэж хэлэв.
19 Тэгээд тэд Иосефын гэрийн даамалд дөхөж очоод, байшингийн хаалганы дэргэд түүнд ийнхүү өгүүлэв.
20 Эзэн минь! Бид хүнс худалдаж авахаар өмнө нь энд ирсэн билээ. 21 Тэгээд буудаллах газраа хүрч очоод, уутныхаа амыг нээсэнд уут бүрийн амсар дээр хүн бүрийн өгсөн мөнгө хэвээрээ байж байсан юм. Тэгээд бид түүнийг буцааж авчирсан. 22 Бид бас хүнс худалдаж авахаар илүү мөнгөтэй ирсэн. Бидний уутны амсар уруу мөнгийг маань хэн буцааж хийснийг бид мэдэхгүй гэв. 23 Тэрээр
— Тайван байцгаа. Бүү айгтун. Та нарын Бурхан, эцгийн чинь Бурхан та нарын уутанд тэр эрдэнэсийг хийж өгсөн юм. Та нарын тэр мөнгийг би авсан гэж хэлээд, Симеоныг тэдэнд гаргаж өгөв.
24 Тэгээд даамал Иосефын гэрт тэднийг дагуулан очоод, тэдэнд ус өгч, хөлийг нь угаалгаж, бас илжгэнд нь тэжээл өгчээ. 25 Тэд тэнд хооллох болсноо сонсоод, Иосефыг үдэд ирэхэд нь өгөх бэлгээ бэлтгэв.

Иосефыг гэрт орж ирэхэд тэд гэрт оруулж ирсэн бэлгээ түүнд өргөн барьж, газар сөгдөн мөргөв. 27 Иосеф тэдний амар мэндийг асуугаад,
— Та нарын ярьж байсан нас өндөр болсон эцэг чинь амгалан сайн байна уу? Тэрээр одоо хүртэл амьд сэрүүн байгаа юу? гэсэнд
28 тэд
— Таны зарц бидний эцэг амар сайн, одоо хүртэл амьд сэрүүн байгаа гэж хариулаад, толгой бөхийн мөргөцгөөжээ.
29 Иосеф хараагаа өргөн, эхийнхээ хүү Бениамин дүүгээ хараад,
— Энэ чинь та нарын надад хэлээд байсан нөгөө отгон дүү чинь мөн үү? гээд,
— Хүү минь, чамайг Бурхан ивээх болтугай! гэж нэмж хэлэв.
30 Иосеф дүүгээ хараад, сэтгэл нь ихэд уярч, яаран уйлах газар хайн, өрөөндөө ороод уйлав. 31 Тэрээр нүүрээ угааж, гарч ирээд, сэтгэлээ барин,
— Хоолоо авчирж тавь гэв.
32 Тэд Иосефт тусад нь, ах дүү нарт нь тусад нь, түүнтэй хамт хооллодог египет хүмүүст бас тусад нь хоол авчирж өгөв. Учир нь египет хүн еврей хүнтэй хамт хооллохыг жигшдэг ажээ. 33 Тэднийг Иосефын өмнө суулгахдаа хамгийн томоосоо аваад хамгийн отгоныг нь хүртэл насных нь дарааллаар суулгасанд тэд бие биеэ гайхан харцгаав. 34 Иосеф өөрийн хоолноос тэдэнд барьсан бөгөөд Бениаминд өгсөн хоол нь бусдынхаас тав дахин их байжээ. Тэд Иосефтой хамт ууж, баярлан цэнгэцгээв.

44 Иосеф гэрийн даамалдаа
— Тэдний уутыг даацынх нь хирээр хоол хүнсээр дүүргэж, хүн бүрийн мөнгийг уутны нь аманд хий!
2 Бас миний аяга буюу мөнгөн аягыг хамгийн залуугийн нь уутны аманд хоол хүнсний мөнгөтэй нь хамт хий! хэмээн тушаав. Тэрээр Иосефын хэлсэн ёсоор бүгдийг хийж, 3 үүр гэгээрэхэд тэр хүмүүсийг болон тэдний илжгийг явуулав. 4 Тэднийг хотоос гараад, холдоогүй байхад Иосеф даамалдаа хандаж,
— Тэдний хойноос явж гүйцэхдээ тэдэнд "Та нар яагаад тусыг усаар хариулна вэ?
5 Энэ бол миний эзний уудаг аяга, мөн мэргэлэхдээ ч хэрэглэдэг аяга нь биш гэж үү? Та нар ийнхүү гэм буруутай зүйл хийжээ" гэж хэл хэмээжээ.

6 Даамал тэднийг гүйцэж очоод, тэдэнд тэр ёсоор хэлэв. 7 Тэд
— Эзэн минь! Та яагаад ийм үг хэлнэ вэ? Иймэрхүү зүйл хийх нь биднээс хол байг.
8 Бидний уутан дотор байсан мөнгийг ч бид Канаан нутгаас танд буцааж авчирсан. Бид таны эзний гэрээс алт, мөнгө яахин хулгайлах билээ? 9 Тэр юм таны зарц бидний хэнээс нь олдоно, тэр үхэх болно. Бид ч бас эзнийхээ боол болно гэсэнд 10 даамал
— Тэгвэл одоо та нарын хэлсэн ёсоор болъё. Хэнээс тэр юм олдоно, тэрээр бидний боол болж, та нарын бусад нь гэм зэмгүй болно гэв.
11 Тэгээд тэд тус тусынхаа уутыг газарт яаран буулгаж, хүн бүр уутаа нээсэнд 12 даамал хамгийн ахмадаас нь эхлээд хамгийн залууг нь хүртэл нэгжсэнд, нөгөө аяга нь Бениамины уутнаас олджээ. 13 Тэд хувцсаа урцгааж, хүнбүр илжгээ ачаалж, хот уруу буцацгаав.

14 Иуда болон түүний ах дүү нарыг Иосефын гэрт ирэхэд тэрээр гэртээ байж байлаа. Тэд Иосефын өмнө газар сөгдөн мөргөцгөөв. 15 Иосеф тэдэнд хандан
— Та нар юунд ийм хэрэг хийв? Над мэт хүн мэргэ төлөг тавьдаг гэдгийг та нар мэдэхгүй юү? гэв.
16 Иуда
— Бид эзэн тандаа юу ч гэж хэлэх билээ. Бид юу гэж тайлбарлаж, үнэнч шударгаа яаж батлах вэ? Бурхан таны зарц нарын гэм бурууг олсон учир бид болон гараас нь аяга олдсон тэр хүн цем эзэн таны зарц болъё гэсэнд
17 Иосеф
— Би огт тэгэхгүй. Гараас нь аяга олдсон тэр хүн л миний боол болж, та нар нь эцэг уруугаа амар тайван буцацгаа гэв.

18 Иуда түүнд ойртон очиж хэлсэн нь
— Эзэн минь ээ! Зарц чинь таны сонорт нэг үг хэлье. Та болгооно уу? Та зарцдаа битгий уурлаарай. Учир нь та бол Фараонтай адил билээ.
19 Эзэн минь, та зарц биднээс "Та нар эцэгтэй юу, дүүтэй юу?" гэж асуусанд 20 "Бидний эцэг хөгшин хүн бий. Настай болсон хойно нь гарсан нэг жаахан хүү бий, түүний ах нь үхсэн, тиймээс тэр эхээсээ ганцаараа үлдсэн бөгөөд эцэг нь түүнд хайртай" гэж бид эзэн тандаа хэлсэн билээ. 21 Та зарц бидэнд "Түүнийгээ над уруу аваад ир! Би түүнийг чинь үзье" гэж хэлсэн билээ. 22 Тэгэхэд "Тэр хүү эцгээ орхиж чадахгүй.

Хэрэв тэр эцгээ орхивол эцэг нь үхэх болно" гэж бид эзэн танд хэлсэн билээ. 23 Тэгэхэд та зарц бидэнд хандаж "Хэрэв отгон дүү чинь та нартай хамт ирэхгүй бол та нар миний нүүрийг дахин харахгүй" гэсэн билээ. 24 Тэгээд таны зарц бид эцэгтээ буцаж очоод, эзэн таны үгийг түүнд хэлсэн. 25 Тэгээд эцэг маань "Буцаж яваад, жаахан хоол хүнс худалдаж авчир!" гэсэнд 26 бид "Явж чадахгүй. Хэрэв отгон дүү маань бидэнтэй хамт явбал бид явна. Отгон дүү маань бидэнтэй хамт явахгүй бол тэр хүний нүүрийг бид харж чадахгүй" гэсэнд 27 таны зарц бидний эцэг бидэнд хандан "Та нар мэдэж байгаа. Эхнэр маань надад хоёр хүү төрүүлж өгсөн. 28 Нэг нь надаас явчихсан. Тэрээр үнэхээр тастчуулсан байна гэж би хэлсэн. Түүнээс хойш би түүнийг хараагүй. 29 Хэрэв та нар энэ нэгнийг нь надаас авч явахад түүнд минь гай тохиолдвол миний буурал толгойг та бүгд уйтгар гунигтайгаар Үхэгсдийн оронд очуулах болно" гэв. 30 Эцгийнх нь амь хүүгийнхээ амьтай холбоотой байдаг учир одоо намайг эцэгтээ буцаж очиход энэ хүү бидэнтэй хамт байхгүй бол 31 эцэг маань хүүгээ байхгүйг үзээд, үхэх болно. Тэгвэл таны зарц бид эцгийнхээ буурал толгойг уйтгар гунигтайгаар Үхэгсдийн оронд очуулах болно. 32 Таны зарц би эцэгтээ энэ хүүхдийн төлөө даалт гаргаж, "Хэрэв би түүнийг танд буцааж авчрахгүй бол би өөрөө эцэг таны өмнө мөнхөд гэмийг үүрэх болно"гэж хэлсэн билээ. 33 Тиймээс зарц намайг энэ хүүгийн оронд эзний зарц болгон үлдээж, түүнийг ах нартай нь хамт явуулна уу? 34 Тэр хүү надтай хамт байхгүй бол би эцэгтээ хэрхэн очих вэ? Эцэгт минь учрах гашуун зовлонг надад бүү харуулаач гэв.

45 Иосеф хажуудаа байсан үйлчлэгч зарц нарынхаа өмнө сэтгэлээ барьж чадахгүйд хүрээд,
— Бүгдээрээ надаас зайлцгаа! хэмээн хашхирчээ. Иосефыг ах дүү нартаа өөрийгөө таниулахад нь түүний хамт хэн ч байсангүй.
2 Иосефын енгэнэн уйлсан нь египетчүүдэд сонсогдсон ба Фараоны ордонд ч сонсогджээ. 3 Иосеф ах дүү нартаа хандан
— Би Иосеф байна. Эцэг минь одоо хүртэл амьд сэрүүн байна уу? гэсэнд ах дүү нар нь түүнээс айн сандарснаасаа болоод хариулж чадсангүй.
4 Иосеф ах нартаа
— Над уруу ойртоцгоо гэсэнд тэд ойртон очжээ. Тэгээд Иосеф
— Би бол та нарын дүү Иосеф, та нарын египет уруу худалдсан тэр хүн чинь байна.
5 Та нар намайг энэ газар худалдсандаа бүү санаа зов, бүү харамс" Бурхан амийг аврахаар та нараас өмнө намайг илгээжээ. 6 Энэ нутагт хоёр жилийн турш ган зуд болсон бөгөөд бас дахин таван жил газар хагалж ч чадахгүй, ургац хурааж ч чадахгүй. 7 Бурхан их авралаараа та нарыг амьд үлдээж, үр удмыг чинь газар дэлхий дээр уламжлан үлдээхээр та нараасөмнө намайг илгээжээ. 8 Тийм учраас намайг нааш нь та нар явуулаагүй, харин Бурхан явуулсан. Бурхан намайг Фараоны эцэг, түүний бүх гэрийн эзэн, Египетийн бүх нутгийн захирагч болгосон билээ. 9 Та нар эцэг дээр минь түргэн очиж, түүнд "Таны хүү Иосеф ингэж хэлэв. «Бурхан, таны хүү Иосефыг бүх Египетийн эзэн болгожээ. Над уруу даруй түргэн ирээч. 10 Та үр хүүхэд, ач зээ нар, мал сүрэг, бүх эд хөрөнгийнхөө хамт Гошен нутагт амьдран сууж, надад ойрхон бай. 11 Ган зуд дахин таван жил үргэлжлэх учир би тэнд таныг тэжээнэ. Та болон танайхан, таны бүх харьяат нар ядарч зүдэрч магадгүй» гээрэй. 12 Та нарын болон миний дүү Бениамины нүдэн дээр та нарт энэ үгийг хэлж байгаа хүн бол Иосеф би биеэрээ байна. 13 Та нар Египет дэх миний алдар хүндийн тухай болон энд үзэж харсан бүхнээ эцэгт минь цөмийг нь хэлээрэй. Тэгээд эцгийг минь энд түргэн авчир! гээд, 14 өөрийн дүү Бениаминыхаа хүзүүгээр тэврэн уйлахад Бениамин ч бас түүний үүгээр тэврэн уйлав. 15 Иосеф бас ах нараа үнсээд, тэвэрч уйлав. Тэгээд ах нар нь түүнтэй ярилцацгаав.

Иосефын ах нарын ирсэн тухай сураг Фараоны ордонд сонсогдож, Фараон болон түүний түшмэд баярлацгаав. 17 Фараон Иосефт хандан
— Ах дүү нартаа тушаа. Та нар хоол хүнсээ ачаалан хөдөлж, Канаан нутагтаа очиж,
18 эцгээ болон гэр орныхныгоо дагууланхүзнааш хүрч ир! Би та нарт Египетийн хамгийн сайн газрыг өгнө. Та нар тэр газрын үр шимийг хүртэх болно. 19 Та нар одоо тушаал авсан тул гүйцэтгэ. Египет нутгаас хөсөг тэрэг авч, эхнэр хүүхдүүдээ суулган, эцгээ авчруул. 20 Та нар эд хөрөнгөндөө харамсах хэрэггүй. Учир нь Египетийн хамаг сайн сайхан юм та нарынх гээрэй! гэв.

21 Израилийн хөвгүүд ёсчлон хийжээ. Иосеф Фараоны тушаасан ёсоор тэдэнд хөсөг тэрэг болон замын хүнс өгөв. 22 Бас тэрээр хүн бүрд нижгээд хувцас өгч, Бениаминд гурван зуун шекел мөнгө болон таван ээлжийн хувцас өгчээ. 23 Мөн тэрээр эцэгтээ арван эр илжгэнд Египетийн сайн эд бараа ачуулж арван эм илжгэнд эцгийнхээ замд хэрэглэх будаа тариа, талх, замын хүнсийг ачуулж явуулав. 24 Тэрээр ах нараа үдэж гаргахдаа
— Замдаа битгий хэрэлдээрэй! гэж тэдэнд хэлэв.
25 Тэд Египетээс гарч, Канаан нутагт эцэг Иаковынд хүрч ирэв.

26 Тэгээд эцэгтээ
— Иосеф одоо ч амьд байна. Тэрээр Египетийн бүх нутгийн захирагч болжээ гэсэнд Иаков гайхаж, тэдэнд итгэсэнгүй.
27 Тэгээд тэд Иосефын өөрсдөд нь захиж хэлсэн бүх үгийг эцэгтээ хэлж өгөв. Эцэг Иаков нь өөрийг нь суулгаж аваачихаар Иосефын илгээсэн хөсөг тэрэгнүүдийг хараад, сэтгэл нь сэргэв. 28 Израиль
— Одоо боллоо. Миний хүү Иосеф одоо хүртэл амьд байгаа юмбайна. Би үхэхээсээ өмнө очиж, түүнтэй уулзъя гэж хэлэв.

46 Тэгээд Израиль хамаг хөрөнгө хогшлоо авч хөдлөөд, Беершебад ирж, эцэг Исаакийнхаа Бурханд тахил өргөв.

2 Шөнө нь Бурхан Израильд үзэгдэж,
— Иаков аа! Иаков аа! гэж дуудахад Иаков
— Би энд байна гэж хариулав.
3 Бурхан
— Би Бурхан байна. Чиний эцгийн Бурхан байна. Чи Египет уруу явахаасаа битгий ай. Би тэнд чамайг аугаа үндэстэн болгож өгнө.
4 Би чамтай хамт Египетэд очоод, заавал чамайг буцааж авчирна. Иосеф чиний нүдийг аниулах болно гэв. 5 Иаков Беершебагаас хөдөлжээ. Израилийн хөвгүүд Фараоны суулгахаар илгээсэн тэр тэргэнд эцэг Иаков болон эхнэр хүүхдүүдээ суулгажээ. 6 Тэд бас мал сүргээ, Канаан нутагт хуримтлуулсан эд хөрөнгөө авав. Иаков болон түүний үр удам бүгдээрээ Египетэд очлоо. 7 Ийнхүү Иаков хөвгүүд, ач нар, охид, зээ нар, бүх үр удмаа дагуулж, Египетэд очжээ.

8 Египетэд очсон Израилийн гэр бүлийнхний нэр ийм байна. Иаков болон Иаковын ууган хүү Реубен. 9 Реубений хөвгүүд Ханох, Паллу, Хезрон, Карми. 10 Симеоны хөвгүүд Иемуел, Иамин, Охад, Иахин, Зохар, Канаан эмэгтэйгээс төрсөн Шаул. 11 Левийн хөвгүүд Гершом, Кохат, Мерари. 12 Иудагийн хөвгүүд Ер, Онан, Шела, Перез, Зера нар бөгөөд (харин Ер, Онан хоёр Канааны нутагт үхжээ.) Перезийн хөвгүүд Хезрон ба Хамул. 13 Иссахарын хөвгүүд Тола, Пувва, Иов болон Шимрон. 14 Зебулуны хөвгүүд Серед, Елон, Иахлеел болой. 15 Эдгээр нь Падданарамд Леагийн Иаковд төрүүлж өгсөн хөвгүүд бөгөөд түүний охин Дина, түүний охид, хөвгүүд бүгд нийлээд гучин гурав болой. 16 Гадын хөвгүүд нь Зифион, Хагги, Шуни, Езбон, Ери, Ароди, Арели болой. 17 Ашерын хөвгүүд нь Имна, Ишва, Ишви, Бериа болой. Тэдний охин дүү нь Сера, Бериагийн хөвгүүд нь Хебер, Малхиел хоёр. 18 Эдгээр нь Лабан өөрийн охин Леад авч өгсөн Зилпагийн Иаковд төрүүлж өгсөн арван зургаан хүүхдүүд болой. 19 Иаковын эхнэр Рахелын хүүхдүүд нь Иосеф, Бениамин хоёр юм. 20 Оны тахилч Потиферагийн охин Асенатаас Египет нутагт Иосефт төрүүлж өгсөн Манассе, Ефраим хоёр. 21 Бениамины хөвгүүд нь Бела, Бехер, Ашбел, Гера, Нааман, Ехи, Рош, Муппим, Хуппим, Ард болой. 22 Тэдгээр нь Иаковд Рахелын төрүүлж өгсөн хөвгүүд болой. Тэд бүгд нийлээд арван дөрвүүлээ юм. 23 Даны хүү нь Хушим. 24 Нафталийн хөвгуүд нь Иахзеел, Гуни, Иезер, Шиллем. 25 Эдгээр нь Лабан өөрийн охин Рахелд авч өгсөн Билхагаас Иаковд төрүүлж өгсөн хөвгүүд бөгөөд бүгд долоо юм. Египетэд Иаковтай хамт ирсэн хүмүүс нь түүний бэрүүдээс гадна жаран зургаан хүн байв. Эдгээр нь бүгд Иаковаас гарсан хүмүүс юм. 27 Ешпетэд төрсөн Иосефын хөвгүүд гэвэл хоёр бөгөөд Египетэд ирсэн Иаковынхан бүгд дал болой.

28 Иаков Гошен уруу замчлуулахаар Иудаг урьдаар Иосефт илгээж, улмаар тэд Гошен нутагт хүрэлцэн иржээ. 29 Иосеф хөсөгтэргээ бэлтгэж, эцэг Израильтайгаа уулзахаар Гошенд хүрч очоод, түүнд өөрийгөө үзүүлэн, хүзүүгээр нь тэврээд удтал уйлав. 30 Израиль Иосефт хандаж
— Чиний амьд байгааг харж, царай зүсийг чинь нүдээрээ үзсэнээс хойш би одоо үхье гэв.
31 Иосеф өөрийн ах дүү нар болон эцгийнхэндээ хандаж
— Би очиж Фараонд хэлье. Би түүнд "Канаанд байсан ах дүү нар болон эцгийнхэн маань над уруу хүрч ирлээ.
32 Тэд бол хоньчид, угаасаа мал малласаар ирсэн улс. Тэд мал сүргээ, хамаг эд хөрөнгөө авч иржээ" гэе. 33 Фараон та нарыг дуудаад "Та нар юу хийдэг улс вэ?" гэж асуухлаар нь З4 та нар "Таны зарц бид болон бидний өвөг дээдэс хар багаасаа өдий хүртэл мал малласаар ирлээ" гэж хэлээрэй. Египетчүүд хоньчдод маш дургүй учир та нарыг Гошен нутагт суулгах болно гэв.

47 Иосеф Фараонд очоод,
— Миний эцэг болон ах нар маань мал сүрэг, хамаг эд хөрөнгөө авч, Канаанаас хүрэлцэн ирээд, одоо Гошен нутагт байна гээд
2 ах нараасаа таван хүнийг сонгож, Фараонд бараалхуулжээ. 3 Фараон түүний ах нараас
— Та нар юу хийдэг улс вэ? гэж асуусанд тэд
— Таны зарц бид хоньчид. Бид болон бидний өвөг дээдэс бүгд тийм улс гэв.
4 Тэд бас Фараонд хандаж
— Канаан нутагт болсон хүнд хэцүү ган зудад таны зарц бидний мал сүрэг бэлчээргүй болсон тул бид энд нутаглахаар хүрч ирлээ. Тиймээс зарц биднийг Гошен нутагт суулгаж өгнө үү? гэж хэлэв.
5 Фараон Иосефт хандаж
— Чиний эцэг болон ах нар чинь чам дээр хүрч ирсэн байна.
6 Египетийн нутаг чиний өмнө байна. Чи эцгээ, ах нараа энэ нутгийн хамгийн сайн газарт суулга. Тэднийг Гошен нутагт суулга. Хэрэв тэдний дунд чадвартай сайн хүмүүс байгааг мэдвэл, миний мал сүргийг тэдэнд хариуцуул гэв. 7 Иосеф эцэг Иаковаа дагуулж ирээд, Фараонд бараалхуулжээ. Иаков Фараоныг ерөөв. 8 Фараон Иаковаас
— Та нас сүүдэр хэдтэй вэ? гэж асуусанд
9 Иаков Фараонд
— Би газар орон хэрэн явсаар зуун гучин жил болж байна. Би тийм ч урт наслаагүй, өвөг дээдсийнхээ нутаг газар сэлгэн амьдарсан он жилүүдэд хүрээгүй боловч хүнд бэрхийг тууллаа гэв.
10 Иаков Фараоныг ерөөгөөд, тэндээсээ гарч одов. 11 Иосеф Фараоны тушаасан ёсоор эцэг болон ах нараа тэнд суулгаж, Египетийн хамгийн сайн газар Рамесес нутгийг тэдэнд өмч болгон өгчээ. 12 Иосеф өөрийн эцэг, ах нар болон эцгийнхээ бүх гэр бүл, үрхүүхдүүдииг нь хоол хүнсээр хангах болжээ.

13 Ган зудад үлэмж нэрвэгдсэнээс бүх нутагт хоол хүнсгүй болж, Египет болон Канаан нутаг ган зудад үгүйрэн туйлджээ. 14 Иосеф үр тариа худалдаж, Египет болон Канаан нутгийн бүх мөнгийг хурааж, Фараоны ордонд авчрав. 15 Египет болон Канаан нутгийнхан мөнгөө дуусгажээ. Египетчүүд бүгдээр Иосефт ирж
— Бидний хамаг мөнгө дууссан. Бидэнд хоол хүнс өгөөч. Бид яагаад таны өмнө үхэх ёстой юм бэ? гэсэнд
16 Иосеф
— Та нар малаа авчирж өг. Та нарын мөнгө дууссан учир би малын чинь оронд үр тариа өгье гэжээ.
17 Тэгээд тэд мал сүргээ Иосефт авчирж өгөв. Иосеф тэдний авчирсан адуу, хонь, ямаа, үхэр болон илжигний оронд хоол хүнс өгчээ. Иосеф бүх мал сүргийнх нь оронд тэднийг тэр жилдээ хоол хүнсээр хангав. 18 Тэр жил өнгөрч, дараачийн жил нь болоход хүмүүс Иосефт ирж
— Мөнгөө бүгдийг нь дуусгаснаа бид танаас нуухгүй. Мөн мал сүрэг маань бүгд эзэн таных. Бидний бие болон газар нутгаас маань өөр эзэн танд өгөх юм юу ч үлдсэнгүй.
19 Бид ч газар нутагтайгаа эзэн таны өмнө яагаад үхэх ёстой юм бэ? Бидний биеийг болон газар нутгийг маань хоол хүнсээр худалдаж ав! Бид газар нутагтайгаа хамт Фараоны боол зарц болцгооё. Бидэнд үр тариахайрлаач. Тэгвэл газар нутаг маань ч цөлжихгүй гэв.

20 Тиймээс Иосеф Египетийн бүх газрыг худалдаж аваад, Фараонд өгчээ. Хүнд хэцүү өлсгөлөнд нэрвэгдсэнээс болж, Египетийн хүн бүр өөрийнхөө газрыг худалдав. Тэгээд газар Фараоных болжээ. 21 Иосеф Египетийн нутгийн нэг захаас нөгөө зах хүртэл хүмүүсийг хотууд уруу нүүлгэн шилжүүлжээ. 22 Харин зөвхөн тахилчдын газрыг л худалдаж авсангүй. Учир нь тахилчид Фараонаас хувь хүртдэг, Фараонаас өгдөг хишиг хувиар хооллодог тул газраа худалдсангүй. 23 Иосеф ард түмэнд хандаж
— Би өнөөдөр та нарыг болон та нарын газрыг Фараоны төлөө худалдаж авсан юм. Энд үр тариа байна. Та нар түүнийг газартаа тарьцгаа!
24 Та нар ургацаа хурааж, тавны нэгийг нь Фараонд өгөөд, үлдсэн дөрвөн хувийг нь өөрсөддөө авч, талбайд тарих үр ба өөрсөддөө болон гэрийнхэндээ, үр хүүхдүүддээ өгөх хоол хүнс болгон хэрэглэцгээ! гэсэнд 25 тэд
— Та бидний амийг аварлаа. Бид эзэн таны таалалд багтах болтугай! Бид Фараоны боол болцгооё гэлээ.
26 Иосеф ургацынхаа тавны нэгийг Фараонд өргөх ёстой газрын хууль тогтоосон нь өнөөдрийг хүртэл хүчинтэй ажээ. Зөвхөн тахилчдын газар л Фараоных болсонгүй.

27 Израильчууд Египетийн Гошен газарт нутаглан сууж, тэр газрыг өмчлөн, өсөж өнөр өтгөнболцгоов. 28 Иаков Египетийн нутагт арван долоон жил амьдран сууж, зуун дөчин долоо насалжээ. 29 Израилийн үхэх цаг нь ойртоход хүү Иосеф оо дуудаж, түүнд хандан
— Би одоо чиний тааллыг авсан бол чи гараа миний өгзгөн доор тавьж, надад энэрэл хайр болон итгэл найдвараар хандаач! Намайг Египетэд битгий оршуулаарай!
30 Харин намайг өвөг дээдэстэйгээ хамт нойрсох цагт чи намайг Египетээс аваачиж, тэднийг нутаглуулсан газарт оршуулаарай! гэжээ. Иосеф
— Би таны хэлсэн ёсоор хийнэ гэж хэлэв.
31 Иаков
— Надад тангарагла гэсэнд Иосеф түүнд тангараглаж, Израиль орныхоо толгойд сөгдөн мөргөв.

48 Түүнээс хойно хэн нэгэн хүн Иосефт
— Эцэг тань өвчтэй байна гэж хэлсэнд тэрээр Манассе, Ефраим хоёр хүүгээ аваад очив.
2 Таны хүү Иосеф тан дээр хүрч ирлээ гэж нэг нь Иаковд хэлэхэд Израиль бүх хүчээ гарган орон дээрээ өндийж суув. 3 Иаков Иосефт хандаж
— Төгс хүчит Бурхан Канаан нутгийн Лузд надад үзэгдэж, ерөөсөн билээ.
4 Тэрээр надад "Би чамайг өнөр өтгөн болгож үржүүлнэ. Би чамаас олон үндэстэн бий болгож, энэ газрыг чиний үр хүүхдүүдэд үүрдийн өмч болгон өгнө" гэжхэлсэн. 5 Намайг Египетэд чам дээр очихын өмнө Египетэд чамд төрсөн Ефраим, Манассе хоёр хүү чинь минийх, Реубен,Симеон хоёр шиг минийх болно. 6 Тэдний дараа чамаас төрсөн хүүхдүүд нь чинийх болно. Тэд ах нарынхаа нэрийн дор тэдний өвийг өвлөх болно. 7 Намайг Падданаас ирэх үед, Ефрат хүрэхийн өмнөхөн Канаан нутагт зам зууртаа Рахел нас барсан бөгөөд би түүнийг Ефрат хүрдэг замд оршуулсан билээ. (Ефрат бол одоогийн Бетлехем).

8 Израиль Иосефын хөвгүүдийг хараад,
— Эд нар чинь хэн бэ? гэсэнд
9 Иосеф
— Эд нар бол энд Бурханаас надад хайрласан миний хөвгүүд гэж эцэгтээ хэлэв. Эцэг нь
— Одоо тэднийг над дээр авчир! Би тэднийг ерөөе! гэлээ.
10 Израиль өндөр настай болсон тул нүд нь муудаж, харж чадахгүй болжээ. Иосеф хоёр хүүгээ дагуулан, эцэгтээ хүрч очиход тэр хөвгүүдийг нь тэврэн үнсэв. 11 Тэгээд Иосефт хандаж
— Би чиний царайг харна гэж хэзээ ч бодоогүй. Гэтэл Бурхан чиний хүүхдүүдийг ч бас надад харууллаа гэв.
12 Иосеф эцгийнхээ өвдгөөс хоёр хүүгээ холдуулаад, газарт сөгдөн мөргөв. 13 Иосеф хоёр хүүгээ аваад, Ефраимыг өөрийнхөө баруун гараар Израилийн зүүн гар талд Манассег өөрийнхөө зүүн гараар Израилийн баруун гар талд гарган, эцэг уруугаа дагуулан түүнд дөхөж очив. 14 Израиль баруун гараа сунган, бага хүү Ефраимын толгой дээр тавьж, Манассе нь хэдийгээр том хүү нь боловч түүнийтолгои дээр зүүн гараа зөрүүлэн тавьжээ. 15 Тэрээр Иосефыг ерөөгөөд
— Миний өвөг эцэг Абрахам, Төрсөн эцэг Исаак хоёртой алхаж байсан Бурхан, Бүхий л амьдралын минь турш өнөөдрийг хүртэл асран тэтгэсэн Бурхан,
16 Намайг элдэв гай зовлонгоосангижруулсан тэнгэр элч Энэ хүүхдүүдийг ерөөж, Тэд миний нэрээр болон миний өвөг эцэг Абрахам Бас төрсөн эцэг Исаакийн маань нэрээр дуудуулж, Газар дэлхий дээр өнөр өтгөн болгох болтугай! гэв. 17 Эцэг нь баруун гараа Ефраимын толгой дээр тавьсныг Иосеф хараад, сэтгэлд нь нийцээгүй тул эцгийнхээ баруун гарыг, Ефраимын толгой дээрээс авч, Манассегийн толгой дээр тавих гэв. 18 Тэгээд эцэгтээ хандаж
— Энэ биш ээ, аав аа! Энэ нь ууган хүү, та баруун гараа түүний толгой дээр тавина уу? гэсэнд
19 эцэг нь татгалзаж,
— Би мэдэж байна, хүү минь. Би мэдэж байна. Тэр бас нэгэн овог болж, агуу их болно. Харин дүү нь түүнээс ч илүү агуу их болж, үр удам нь олон үндэстэн болно гэж хэлэв.
20 Тэгээд тэр өдөртөө тэднийг ерөөгөөд
— Израильчууд та нарын нэрийг барьж "Бурхан та нарыг Ефраим шиг, Манассе шиг болгох болтугай!" хэмээн ерөөх болногээд Ефраимыг Манассегаас дээгүүр тавив.
21 Израиль Иосефт хандаж
— Үхэх цаг минь боллоо. Харин Бурхан та нартай хамт байж, та нарыг өвөг дээдсийн тань газар уруу буцаах болно.
22 Би чамд ах нарт чинь өгснөөсөө нэг хувь илүүг өгнө. Үүнийг би аморичуудаас идд, нумаараа булаан авсан юм гэв.

49 Иаков хүүхдүүдээ дуудан
— Та нар цугларцгаа. Би та нарт ирээдүйд юу болох тухай хэлж өгье.

2 Иаковын хөвгүүд ээ! Та нар цугларцгааж, сонсоцгоо! Эцэг Израилийнхаа үгийг сонсоцгоо!

3 Реубен, чи бол миний ууган хүү. Миний хүч чадал, Сүр хүчний минь охь, Цог жавхлангийн оргил, Эрч чадлын дээд боловч 4 Ус шиг бургилж байсан учир Чи эрч чадлын дээд болж чадахгүй. Чи эцгийнхээ орон дээр гарч, бузарласан. Тэр миний орон дээр гарсан юм.

5 Симеон, Леви хоёр ах дүүс. Тэдний илд бол харгислалын зэвсэг юм.

6 Сүнс минь, тэдний хуйвалдаанд бүү оролцог. Оюун санаа минь, тэдний уулзалтад бүү нэгдэг. Тэд уур хилэнгээрээ хүн алж, Өөрсдийн дур зоргоороо үхрийн хөлийн шөрмөсийг тасалжээ.

7 Тэдний уур догшин ширүүн, Хилэн нь харгис хэрцгий учир хараал идэг! Би тэднийг Иаковын дунд хувааж, Израилийн дунд тараана.

8 Иуда! Чамайг ах дүү нар чинь магтан өргөмжлөх болно. Гар чинь дайсныхаа хоолойг багалзуурдах болно. Эцгийн чинь хөвгүүд чиний өмнө сөгдөн бөхийх болно.

9 Иуда, чи бол арслангийн гүег юм. Хүү минь! Чи барьсан олзоо орхин босов. Тэр мяраан арслан шиг хэвтэнэ. Арслан болохынх нь хувьд, хэн түүнийг босгохоор зүрхлэх вэ?

10 Шилог иртэл хааны таяг Иудагаас салахгүй. Захирагчийн шийдэм түүний хөлийн хоорондоос салахгүй. Бүх хүн түүнийг дуулгавартай дагах болно. 11 Илжгээ усан үзмийн модноос уяж, Дудрангаа хамгийн сайхан усан үзмийн модноос уяж, Хувцсаа дарсанд, нөмрөгөө усан үзмийн шүүсэнд угаана. 12 Дарснаас болж нүд ньулайж, Сүүнээс болж шүд нь цайх болно.

13 Зебулун далайн эрэгт амьдран сууж, Усан онгоцны зогсоолтой болж, Бас нутгийнх нь хил хязгаар Сидон хүртэл өргөжинө.

14 Иссахар нь хонины хашааны хооронд хэвтдэг хүч сайтай илжиг юм.

15 Тэрээр амрах газраа хараад, Сайн гэж тооцоод, Мөрөө доошлуулж, Ачаагаа үүрээд, Хүнд хүчир дарамтан доор зарагдана.

16 Дан нь Израилийн нэгэн овгийн хувьд, Ард олноо шүүх болно.

17 Дан замын хажуугийн могой, Морины өсгийг хатгаж, Унаж яваа эзнийг нь арагш унагадаг замын хажуугийн хорт могой болно.

18 ЭЗЭН минь, би Таны авралыг хүлээдэг.

19 Гад нь цэрэгт довтлуулах боловч Тэдний араас хөөж довтолно.

20 Ашерын хоол хүнс тос дааж, Тэрээр хааны амтат хоолыг зэхэж өгнө.

21 Нафтали нь уянгат хоолойгоор дуулдаг эрх дураараа согоо юм.

22 Иосеф нь үр жимс ихтэй саглагар мөчир. Булгийн дэргэдэх саглагар мөчир, Тэр мөчир нь ханыг даван ургана.

23 Мэргэн харваачид түүнийг харгислан харваад, Нэхэн хөөсөн боловч 24 Иосефын нум бат бэх, Гар нь хүчтэй байх бөгөөд Энэ нь Иаковын Төгс Хүчит Нэгэний гараас, Израилийн Хад болох Хоньчин гарах болно. 25 Чиний эцгийн Бурханаар дамжин Түүнээс чамд туслах болно. Төгс Хүчит Нэгэнээр дамжуулан, Тэрээр чамайг ерөөх болно. Энэ нь дээд тэнгэрийн ерөөл, Доор гүний ерөөл, Хөх ба умайн ерөөл болно. 26 Чиний эцгийн ерөөл бол Миний өвөг дээдсийн ерөөлөөс ч илүү байж, Мөнх уулсын хязгааргүй шиг Тэр ерөөл нь Иосефын тэргүүн дээр, Ах дүүсийнхээ дундаас тодрон гарагчийн зулай дээр эргэж ирнэ.

27 Бениамин нь олзоо урж тастагч чоно. Өглөөгүүр тэр барьснаа идэж, үдшээр олзоо хуваана гэв.

28 Эдгээр нь Израилийн арван хоёр овог байжээ. Энэ бол тэднийг ерөөхдөө эцгийнх нь хэлсэн үг юм. Тэрээр хүн тус бүрд тохирох ерөөлийг хайрлажээ. 29 Тэрээр тэдэнд захиран хэлсэн нь
— Би өвөг дээдэс уруугаа буцна. Намайг хитчүүдийн Ефроны тал дахь агуйд байгаа өвөг дээдэстэй маань хамт оршуулаарай.
30 тэр агуй бол Канаан нутагт, Мамрегийн өмнө, Махпелагийн талбайд бий. Абрахам тэр агуйг талбайтай нь хамт оршуулгын газар болгохоор хитчүүдийн Ефроноос худалдаж авсан юм. 31 Абрахам болон эхнэр Сара нь тэнд оршуулагдсан бөгөөд Исаак болон түүний эхнэр Ребека мөн тэнд оршуулагдсан билээ. Би бас Леагаа тэнд оршуулсан юм. 32 Тэр талбай ба тэндхийн агуйг хитчүүдийн хөвгүүдээс худалдаж авсан гэв. 33 Иаков хөвгүүддээ захиасаа хэлж дуусаад, хөлөө хумин орондоо хийж, эцсийнхээ амьсгааг аваад, өвөг дээдэс уруугаа оджээ.

50 Иосеф эцгийнхээ толгойн дээр бөхийн уйлж, үнсээд, 2 үйлчлэгч эмч нартаа эцгийнхээ биенд гүгэл хийлгэхээр тушаасанд эмч нар нь Израильд тэр ёсоор үйлдэв. 3 Түүнийг бүтэндөчин хоногийн турш хийв. Энэ нь гүглийг хийж дуусахад шаардагдах хугацаа юм. Египетчүүд түүний хойноос далан хоног гашууджээ.

4 Гашуудлын хугацаа өнгөрмөгц Фараоны ордныхонд хандаж, Иосеф хэлсэн нь
— Хэрэв би одоо та нарын таалалд нийцсэн бол та нар миний энэ үгийг Фараонд сонордуулж өгнө үү?
5 Эцэг минь надаар тангараглуулж хэлэхдээ "Үхэх цаг минь боллоо. Канаан нутагт өөртөө ухаж бэлтгэсэн оршуулгын газарт минь намайг оршуулаарай!" гэсэн билээ. Тиймээс намайг явуулж, эцгээ оршуулахыг болгооно уу? Би тэгээд эргэж ирье гэв. 6 Фараон
— Эцэгтээ тангарагласан ёсоор, чи яваад эцгээ оршуул гэв.
7 Иосефыг эцгээ оршуулахаар явахад Фараоны бүх түшмэл, түүний ордны ихэс дээдэс, Египетийн бүх ихэс дээдэс, 8 мөн Иосефын бүх гэрийнхэн, түүний ах дүү нар, түүний эцгийн гэр бүлийнхэн түүнтэй хамт явжээ. Зөвхөн тэдний хүүхэд багачууд болон мал сүрэг нь Гошенд үлджээ. 9 Цэргийнхний тэрэг, морьтон бас Иосефыг дагалджээ. Тэр хэсэг нь маш олон хүн байжээ. 10 Тэд Иордан голын нөгөө эрэг дээр Атадын үтрэм дээр хүрч ирэнгүүтээ чангаар уйлалдан, гүнээр эмгэнэцгээв. Иосеф тэнд эцгийнхээ хойноос долоо хоногийн турш гашууджээ. 11 Тэнд оршин суугч канаанчууд Атадын үтрэм дээр болсон гашуудлыг хараад
— Египетчүүдийн маш том гашуудал болж байна хэмээн ярилцацгаав. Тийм учраас Иордан голын нөгөө эргийн тэр газрыг Абелмизраим хэмээн нэрлэх болжээ.
12 Иаковын хөвгүүд эцгийнхээ тушаасан ёсоор бүгдийг гүйцэлдүүлэв. 13 Иаковын хөвгүүд эцгээ Канаан нутаг уруу авчраад, Мамрегийн өмнө орших Махпелагийн талбай дахь агуйд оршуулав. Тэр газрыг Абрахам хитчүүдийн Ефроноос талбайтай нь хамт худалдаж аваад, оршуулгын газар болгосон байв. 14 Иосеф эцгээ оршуулаад, хамт явсан ах дүү нар болон эцгийг нь оршуулахад явсан бусад бүх хүмүүстэй хамт Египетдээ буцаж иржээ.

15 Иосефын ах дүү нар эцгийнхээ нас барсныг хараад
— Хэрэв Иосеф бидний эсрэг өс санаж, өөрт нь бидний хийсэн бүх гэм хорыг бидэнд эргүүлж хийх гэвэл яах вэ? хэмээн ярилцацгаав.
16 Тэгээд тэд Иосефт хэл дамжуулж
— Эцэг чинь нас барахынхаа өмнө
17 "Ах нар чинь чамд гэм хорыг хийсэн боловч тэдний буруу нүглийг чи одоо уучлаарай гэж та нар Иосефт хэл" гэсэн учир та эцгийнхээ Бурханы зарц бидний гэм нүглийг одоо уучилна уу? гэж хэлсэнд тэдний үгийг сонсоод,Иосеф уйлав. 18 Ах нар нь түүний өмнө очиж сөгдөн
— Бид бол таны зарц нар гэсэнд
19 Иосеф тэдэнд хандаж
— Битгий айцгаа. Би яахин Бурханыг орлож болох билээ?
20 Та нар намайг хорлох гэсэн боловч Бурхан өнөөдрийнх шиг үй олон хүний амийг аврахын төлөө түүнийг сайнаар эргүүлсэн юм. 21 Та нар одоо битгий айцгаа. Би та нарыг болон хүүхдүүдийг чинь тэтгэн тэжээе гэж хэлээд, тэднийг тайвшруулж, нинжин сэтгэлээр ярилцав.

22 Иосеф эцгийнхээ гэр бүлийнхэнтэй хамт Египетэд суугаад зуун арван жил наслан, 23 Ефраимын хөвгүүдийн гурван үеийг үзэж, бас Манассегийн хүү Махирын хөвгүүд ч Иосефын өвөр дээр өсжээ. 24 Иосеф ах дүү нартаа хандаж
— Би үхэвч Бурхан та нарт туслахаар хүрч очиж, та нарыг энэ газраас дагуулан гаргаад, Абрахам, Исаак, Иаковд тангарагласан тэр газарт аваачна гээд,
25 Иосеф бас Израилийн хүүхдүүдээр тангараглуулаад, хэлсэн нь
— Бурхан та нарт заавал туслахаар ирнэ. Тэгээд та нар миний ясыг эндээс авч яваарай гэв.
26 Тэгээд Иосефыг зуун арван насандаа үхсэнд тэд түүний биенд гүгэл хийгээд, Египетэд авсалжээ.