2 Би манааныхаа байранд зогсож, бэхлэлтэн дээр байрлан суух болно. Тэрээр надад юу айлдахыг, мөн зэмлүүлсэн үедээ би хэрхэн хариулж болохыг мэдэхийн тулд би ажигласаар байх болно. 2 Тэгтэл ЭЗЭН надад хариулан, "Үзэгдлийг уншсан нэгэн гүйн зугтахын тулд түүнийг тэмдэглэн, хавтангууд дээр сийлэн бич. 3 Учир нь энэ үзэгдэл тогтоогдсон цагийн төлөө өгөгдсөн. Энэ нь биелэл уруугаа яарч буй бөгөөд хөсөрдөхгүй юм. Энэ нь түр саатаж байгаа боловч түүнийг хүлээгтүн. Учир нь энэ нь хоцролгүй заавал ирнэ. 4 Харагтун, бардам нэгний хувьд, доторх сэтгэл нь зөв бус байдаг юм. Харин зөвт хүн итгэлээрээ амьдарна. 5 Үүнээс гадна ихэрхэг хүн дарсанд хууртан, гэр орондоо ч тогтохгүй. Тэрээр Үхэгсдийн орон мэт идэх дур хүслээ ихэсгэж, үхэлтэй адил хэзээ ч ханаж цаддаггүй. Тэр бас бүх үндэстнүүдийг өөртөө цуглуулан, бүх ард түмнийг өөртөө хураана. 6 Тэд бүгдээрээ түүний эсрэг доог тохуу хийсэн дуу дуулж, түүнийг доромжлон, үг цухуйлган, «Өөрийн бус юмыг өсгөж, өөрийгөө зээлээр баяжуулагч нэгэн хөөрхийлөлтэй еэ! Хэдий болтол ингэх гэсэн юм бол?» гэхгуй гэж үү? 7 Чамд зээлдүүлэгч нар гэнэт босож, чамайг сэгсрэгчид сэрэхгүй гэж үү? Үнэхээр чи тэдний олз нь болно. 8 Чи олон үндэстнийг тонон дээрэмдсэн учир тэдгээр ард түмнүүдээс үлдэгсэд бүгд чамайг тонох болно. Энэ нь газар нутаг, суурин болон оршин суугчдад үйлдсэн хүний цус урсгалт, хүчирхийллээс болж байгаа юм. 9 Гамшиг сүйрлийн савраас аврагдаж, өндөрт үүрээ засахын тулд гэр орондоо ёс бусын олз ашгийг хураагч хүн хөөрхийлөлтэй еэ! 10 Олон ард түмнүүдийг мөхөлд хүргэснээрээ чи өөрийнхөө гэрт гутамшигт зүйлийг сэджээ. Иймээс чи өөрийнхөө эсрэг нүгэл үйлдэж байна. 11 Үнэхээр хана хэрэмнээс чулуу хашхирч, модон байшингийн яс модод түүнд хариулах болно. 12 Цус урсган хот босгож, хүчирхийллээр суурин байгуулагч хүн хөөрхийлөлтэй еэ! 13 Ард түмнүүд галын төлөө нөр их хөдөлмөрлөн, үндэстнүүд хоосон зүйлийн төлөө эцэж ядрах нь үнэндээ түмэн цэргийн ЭЗЭНээс болж байгаа бус уу? 14 Юу гэвэл далай усаар дүүрэн байдгийн адил дэлхий ЭЗЭНий яруу алдрын мэдлэгээр дүүрэх болно. 15 Нүцгэн биеийг нь харахын тулд хор найруулан, хөршөө согтоогч хүн хөөрхийлөлтэй еэ!16 Чи хүндэтгэлийн оронд доромжлолоор дүүрэх болно. Одоо чи өөрөө уун, өөрийн нүцгэн биеэ дэлгэгтүн. ЭЗЭНий баруун мутарт буй аяга чам уруу ирж, 1377 асар их гутамшиг чиний алдрын дээр буух болно.17 Ливанд үйлдэгдсэн хүчирхийлэл чамайг эзэмдэн, чиний тэднийг айлгаж байсан араатнуудынх нь сүйрэл чамайг хучих болно. Энэ нь газар нутаг, суурин болон оршин суугчдад үйлдсэн хүний цус урсгалт, хүчирхийллээс болж байгаа юм. 18 Шүтээнийг хүн сийлэн бүтээсэн хойно түүний ашиг тус юу вэ? Эсвэл худал хуурмагийг заагч баримал хөргүүдийн ашиг тус юу вэ? Үүнийг хийгч нь ярьж чаддаггүй шүтээнүүдийг урлахдаа гарын бүтээлдээ л итгэн найддаг билээ. 19 Модны тайрдсанд хандан «Сэрээч!» гэж, дүлий чулуунд «Босооч!» хэмээн хэддэг хүн хөөрхийлөлтэй еэ! Тэдгээр нь чамд багш болж чадна гэж үү? Үзэгтүн, тэд чинь алт, мөнгөөр бүрүүлсэн бөгөөд дотор нь ямар ч амьсгал байдаггүй. 20 Харин ЭЗЭН Өөрийн ариун сүмдээ заларсан байдаг. Бүх дэлхий Түүний өмнө дуутүй байх болтутай".
3 Шигионотод нийцүүлсэн эш үзүүлэгч Хабаккукийн залбирал.2 ЭЗЭН, Таны талаарх мэдээг би сонссон бөгөөд би сүрдэн эмээж байна. ЭЗЭН, Өөрийн үйлсээ энэ үед сэргээж, энэ үед тэдгээрийг мэдүүлээч. Хилэгнэх үедээ өршөөлөө санаач. 3 Бурхан Теманаас морилон ирж, Ариун Нэгэн Паран уулаас заларна. Села Түүний сүр жавхлан тэнгэрүүдийг хучин, дэлхий Түүний магтаалаар дүүрэн байна. 4 Түүний туяа нь нарны гэрэл мэт юм. Түүний мутраас цацрагууд гялбадаг бөгөөд Түүний хүч чадал нууцлагдсан. 5 Түүний өмнө тахал явж, араас нь сүйрэл гамшиг дагадаг. 6 Тэрээр зогсож, газрыг хэмжсэн. Тэрээр харж, үндэстнүүдийг цочоосон. Тийм ээ, мөнхөд байгч уулс нурж, эртний толгод хотойв. Түүний замууд үүрдийнх юм. 7 Кушаны майхнуудыг зовлон нөмөрч, Мидиан газрын майхнуудын хөшгүүд чичирч байхыг би харлаа. 8 Та морьдоо хөлөглөн авралын тэрэгнүүдээрээ ирсэн нь гол мөрнүүдэд уурссандаа, эсвэл тэнгисийн эсрэг хилэгнэсэндээ юм гэж үү? ЭЗЭН гол мөрнуүдийн эсрэг уурлан хилэгнэсэн юм уу? 9 Таны нум татагдаж, цээрлүүлэлтийн саваанууд амлагдан бэлтгэгдсэн. Села Та дэлхийг гол мөрнүүдээр хагалан хуваав. 10 Уулс Таныг хараад доргин чичирч, ширүүн аадар бороо хаман өнгөрлөө. Газрын гүн дуу чимээгээ гаргаж, гараа өндөрт өргөлөө. 11 Нар, сар байрандаа тогтов. Таны сумны гэрэлд. гялалзах жадны тань туяанд тэд зайлан одлоо. 12 Та зэвүүцлээр газар дэлхий дээгүүр алхан явж, уурандаа үндэстнүүдийг дэвсэлнэ.13 Өөрийн ард түмний аврал болон тослогдсон Нэгэнийхээ авралын төлөө Та гарч ирсэн билээ. Бузар муугийн гэрийн тэргүүнийг Та цохин, гуянаас нь хүзүүт хүртэл нь нүцгэлж орхилоо. Села 14 Үй олны тэргүүлэгчийг Та өөрийнх нь жадаар нэвт хатгасан. Тэд биднийг тараан бутаргахаар шууран ирсэн билээ. Тэдний баясах нь дарлагдсан хүмүүсийг нууцаар цөлмөн залгигчдын баясалтай адил байсан юм. 15 Та Өөрийн морьдоороо далай тэнгисийн дээр, их усны давалгаан дээгүүр дэвсэлнэ. 16 Намайг сонсоход, дотор минь дэлсэж, чимээ шуугианд уруул минь чичирнэ. Ялзрал ясанд минь нэвтэрч, зогсож буй газартаа би салганан чичирнэ. Яагаад гэвэл биднийг түрэмгийлэгч ард түмнийг бостол, гамшигт өдөр ирэх хүртэл би нам гүм хүлээх ёстой. 17 Хэдийгээр инжрийн мод цэцэглэлгүй, усан үзмийн мод үр жимсгүй болж, чидун модны ургац гарахгүй, талбайд ямар ч хүнс ургахгүй байсан ч, мөн хашаандаа хоньгүй, саравчиндаа үхэргүй болсон ч, 18 би ЭЗЭНий дотор баясан хөөрч, авралынхаа Бурхан дотор баярлана. 19 Эзэн БУРХАН бол миний хүч чадал. Тэрээр миний хөлийг согооны хөл мэт болгож, намайг өндөр газруудаар минь явуулсан билээ. Найрал дууны удирдагчид, миний утсан хөгжим дээр тоглоход зориулав.