2 ЭЗЭНий үг над уруу ирж
3 "Хэрэв нөхөр нь эхнэрээсээ салж, эхнэр нь түүнээс явж, өөр хүнийх болбол нөхөр нь түүн дээр буцаж ирэх үү? Тэр нутаг бүрмөсөн бохирдохгүй гэж үү? Гэвч чи олон амрагтай янхан юм. Гэлээ ч чи Над уруу буцаж ирдэг" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 2 "Өөрийн нүдээ зэлүүд өндөрлөгүүд уруу чиглүүлэн хар даа. Чи хаана хүчирхийлүүлээгүй вэ? Цөлд сууж буй Араб шиг чи тэднийг хүлээн замын хажуутаар сууж, энэ нутгийг өөрийн завхайрал ба өөрийн бузар булайгаар бузартуулав. 3 Тиймээс аадар бороо саатаж, хаврын бороо ч орсонгүй. Гэлээ ч чи янхны духтай бөгөөд ичих нүүргүй болжээ.4 Чи дөнгөж сая Над уруу хандахдаа «Эцэг минь, Та миний залуугийн найз.5 Тэр үүрд уурлан хилэгнэх үү? Тэр эцэс хүртэл унтууцах уу?» гэсэн биш үү? Үзэгтүн, чи муу зүйлсийг ярьж, үйлдсэн бөгөөд чи өөрийнхөө замаар явжээ". 6 Тэгтэл Иосиа хааны үед ЭЗЭН надад «Итгэлгүй Израиль юу хийснийг чи харав уу? Тэрээр өндөр толгод бүр дээр гарч, ногоон мод бүрийн доор очиж, тэнд завхайрав. 7 Би «Энэ бүхнийг үйлдсэнийхээ дараа тэрээр Над уруу буцаж ирнэ» гэж бодсон боловч тэр буцаж ирээгүй бөгөөд түүний итгэл эвдэгч эгч Иуда үүнийг харсан юм. 8 Итгэлгүй Израилийн бүхий л садар самууныг хараад Би түүнийг явуулж, түүнд салсны гэрчилгээ өгсөн боловч түүний итгэл эвдэгч эгч Иуда эмээсэнгүй. Харин тэр явж, бас янхан болов. 9 Садар самуунаа их юманд үзээгүй тул тэрээр газар нутгийг бузарлаж, чулуу, модтой завхайрав. 10 Гэтэл энэ бүгдийг үл харгалзан түүний итгэл эвдэгч эгч Иуда бүх зүрхээрээ Над уруу буцаж ирсэнгүй, харин хуурамчаар ирэв" гэж ЭЗЭН тунхаглаж байна.11 ЭЗЭН айлдахдаа "Итгэлгүй Израиль өөрийгөө итгэл эвдэгч Иудагаас илүү зөв шударга болохоо батлав. 12 Явж, эдгээр үгсийг хойд зүгт тунхаглан хэлэхдээ «Итгэлгүй Израиль аа, буцаж ирэгтүн» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би чам уруу уурлан харахгүй. Учир нь Би нигүүлсэнгүй» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би үүрд уурлахгүй. 13 Гагцхүү ЭЗЭН Бурханыхаа эсрэг нүгэл үйлдэж, ногоон мод бүрийн дор харийнханд тааллаа өгч, чи Миний дуу хоолойг дагаагүй өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөр» гэж ЭЗЭН тунхаглаж байна. 14 «Итгэлгүй хүүхдүүд ээ, буцаж ирэгтүн» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Учир нь Би та нарт ЭЗЭН бөгөөд Би та нарыг хотоос нэгийг, ургаас хоёрыг авч, Сион ууланд авчирна». 15 Тэгээд та нарыг мэдлэг, оюун ухаанаар тэжээх, Миний Өөрийн зүрхийг дагадаг хоньчдыг Би та нарт өгнө. 16 Энэ нь та нар газар нутагт үржиж, олон болсон үед биелнэ" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Тэд дахин «ЭЗЭНий гэрээний авдар» гэж хэлэхгүй. Тэр нь санаанд ч орохгүй, түүнийг тэд бодох ч үгүй, үгүйлэх ч үгүй, мөн тэр нь дахиад хийгдэхгүй. 17 Тэр үед тэд Иерусалимыг «ЭЗЭНий Сэнтий» гэж дуудаж, ЭЗЭНий нэрийн төлөө Иерусалим болох түүн уруу бүх үндэстнүүд цугларна. Тэд өөрсдийн бузар булай зүрхийн зөрүүд занг дахин дагахгүй. 18 Тэр өдрүүдэд Иудагийн гэр Израилийн гэртэй хамт алхаж, тэд хамтдаа хойд зүгийн нутгаас та нарын эцэг өвгөдөд өв болгон Миний өгсөн нутагт ирэх болно".19 Тэгэхэд Би «Би та нарыг Өөрийн хүүхдүүдийн дунд байлган, үндэстнүүдийн хамгийн үзэсгэлэнтэй өв болох тааламжит нутгийг та нарт хэрхэн өгөх билээ!" гэв. Би "Чи намайг Миний Эцэг гэж дуудаж, Намайг дагахаас эргэж буцахгүй" гэж айлдав.20 Эмэгтэй хүн амрагаа итгэл эвдэн орхидгийн адил, Израилийн гэр ээ, чи Надад итгэл эвдэн хандсан билээ гэж ЭЗЭН тунхаглаж байна.21 Нүцгэн өндөрлөгүүд дээр дуу хоолой буюу Израилийн хөвгүүдийн гуйлт болон уйлах нь сонсогдож байна. Учир нь тэд замаасаа гажиж, ЭЗЭН Бурханаа мартсан юм. 22 "Итгэлгүй хүүхдүүд ээ, бу цаж ирэгтүн. Би та нарын итгэлгүй байдлыг эдгээх болно". Харагтун, Та бол бидний Бурхан ЭЗЭН тул бид Тан уруу ирдэг. 23 Үнэндээ толгод болон уулс дээрх үймээн хоосон юм. Үнэндээ Израилийн аврал нь бидний Бурхан ЭЗЭН дотор билээ. 24 Харин ичгүүрт зүйл бидний залуу үеэс бидний эцэг өвгөдийн хөдөлмөр болох үхэр, хонин сүрэг хийгээд хөвгүүд ба охидыг нь залгижээ. 25 Цөмөөрөө ичгүүр дотроо хэвтэцгээе. Доромжлол маань биднийг бүрхэг. Учир нь бид болон бидний эцэг өвгөд залуугаасаа авахуулан өнөөдрийг хүртэл ЭЗЭН Бурханыхаа эсрэг нүгэл үйлдсэн билээ. Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг ч дагаагүй билээ.
4 ЭЗЭН ийн тунхаглаж байна. "Израиль аа, хэрэв чи буцаж ирвэл Над уруу буцаж ир. Хэрэв чи жигшүүрт зүйлсээ Миний оршихуйгаас зайлуулж, ганхахгүй байж, 2 мөн үнэн, зөв, шударгаар «ЭЗЭН амьд» хэмээн тангараглах аваас, үндэстнүүд Түүн дотор өөрсдийгөө ерөөж, Түүн дотор тэд сайрхах болно". 3 Учир нь Иудагийн хүмүүс болон Иерусалимд ЭЗЭН ингэж айлдаж байна. "Боловсруулаагүй газраа хагалагтун, өргөст ургамлын дунд бүү тариал.4 Иудагийн хүмүүс болон Иерусалемын оршин суугчид аа, ЭЗЭНий төлөө өөрсөддөө хөвч хөндүүлж, зүрхнийхээ бүрхэвчийг зайлуулагтун. Эс тэгвэл та нарын үйлсийн бузар булайгаас болж Миний уур хилэн гал мэт гарч, хэн ч унтрааж чадахгүйгээр шатна.5 Иудад зарлан, Иерусалимд тунхаглахдаа «Нутагт бүрээ үлээ. Чангаар хашхирч, "Цугларцгаа, бэхлэгдсэн хотууд уруу явцгаая" гэж хэл. 6 Сион тийш тугаа босго!
Хоргодох газар хай, бүү зогс. Учир нь Би хойд зүгээс бузар мууг болон агуу сүйрлийг авчирж байна.
7 Арслан ой шугуйнаасаа гарч, үндэстнүүдийг устгагч хөдөллөө.Тэрээр газар нутгийг чинь цөлмөхөөр өөрийн газраасаа гарав. Хотуудыг чинь оршин суугчгүй балгас болно.
8 Үүний төлөө таар өмсөж, гашуудан уйл. Учир нь ЭЗЭНий ширүүн уур хилэн биднээс эргэж буцаагүй. 9 Тэр өдөр хаан болон ноёд зүрх алдаж, тахилч нар айн сүрдэж, эш үзүүлэгчид гайхах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. 10 Тэгэхэд би "Аяа, Эзэн БУРХАН! Хоолойнд илд хүрсэн байхад «Та нарт амар амгалан байх болно» гэж хэлэн Та энэ ард түмнийг болон Иерусалимыг үнэхээр хууржээ" гэж хэлэв.11 Тэр үед энэ ард түмэнд болон Иерусалимд "Миний ард түмний охины зүгт чиглэн цөлийн нүцгэн дов толгодоос бүгчим халуун салхи нь шигшин, цэвэрлэхийн тулд бус ирэх болно. 12 Үүний хувьд дэндүү хүчтэй салхи Миний тушаалаар ирнэ. Эдүтээ Би тэдний эсрэг шийтгэлүүдийг бас зарлах болно. 13 Үзэгтүн, тэрээр үүл мэт дээшгарч, түүний тэрэгнүүд хуй салхи мэт юм.Түүний морьд бүргэдээс илүү хурдан юм. Бид сүйрсэн учир гаслантай яа!
14 Иерусалим аа, аврагдахын тулд бузар муугаас зүрхээ утаа.Хэдий болтол чи хорон муу бодлоо бодох юм бэ?
15 Учир нь нэгэн дуу хоолой Данаас тунхаглаж, Ефраим уулаас хорон мууг зарлан мэдүүлж байна. 16 Одоо үндэстнүүдэд мэдээл! Иерусалимын дээр тунхагла. "Бүслэгчид алс холын орноос ирж, Иудагийн хотуудын эсрэг дуу хоолойгоо өндөрсгөдөг. 17 Талын харуул мэт тэд нар эргэн тойронд түүний эсрэг байна. Учир нь тэрээр Миний эсрэг тэрсэлсэн билээ" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 18 Чиний зам болон чиний үйлс эдгээр зүйлсийг чам дээр авчрав. Энэ нь чиний бузар муу байдал. Ямар гашуун юм бэ? Энэ нь чиний зүрх сэтгэлийг хөндсөн билээ! 19 Сэтгэл минь, сэтгэл минь! Би зовж байна. Зүрх минь! Миний зүрх миний дотор цохилж байна. Би чимээгүй байж чадахгүй. Учир нь сэтгэл минь, чи бүрээн дуу, дайны түгшүүрийг сонссон билээ.20 Гай гамшгийн дээрээс гай гамшиг тунхаглагдана. Учир нь бүх газар нутаг үгүйрэн хоосров. Гэнэтхэн миний майхнууд, агшин зуур миний хөшигнүүд үтүйрэн хоосров. 21 Би хэдий болтол тутийг харж, бүрээн дуут сонсох ёстой юм бэ? 22 "Учир нь миний хүмүүс мунхаг юм. Тэд Намайг мэддэггүй. Тэд тэнэг хүүхдүүд бөгөөд ухаангүй. Тэд бузар мууг үйлдэхдээ сүрхий, харин сайныг үйлдэхийг тэд мэддэггүй". 23 Намайг газар дэлхийг харахад, үзэгтүн, энэ нь хэлбэр дүрсгүй, эзгүй хоосон байв. Тэнгэрүүд уруу харахад, тэд ямар ч гэрэлгүй байлаа. 24 Намайг уулс уруу харахад, үзэгтүн, тэд доргиж байв. Мөн бүх дов толгод хойшоо урагшаа хөдөлж байв. 25 Намайг харахад, үзэгтүн, тэнд ямар ч хүн байсангүй. Тэнгэрийн бүх шувууд ниссэн байв.26 Намайг харахад, үзэгтүн, арвин жимстэй газар нь цөл бөгөөд бүх хотууд нь ЭЗЭНий өмнө, Түүний ширүүн уур хилэнгийн өмнө нураагдсан байв.27 Учир нь ЭЗЭН ингэж тунхаглаж байна. "Бүхэл газар нутаг хоосрох боловч Би бүрмөсөн устгахгүй.28 Үүний төлөө газар дэлхий гашуудаж, дээр буй тэнгэр харанхуй болно. Учир нь Би айлдсан, Би төлөвлөсөн бөгөөд Би бодлоо өөрчлөхгүй, эргэж буцах ч үгүй". 29 Морьтон болон харваачийн дуугаар хот бүр зугтдаг. Тэд ой шугуй уруу орж, хадаар авирдаг. Хот бүр орхигдож, тэнд ямар ч хүн амьдардаггүй. 30 Зэлүүд болсон чи юу хийх вэ? Чи хичнээн час улаанаар хувцаслан, алтан чимэглэлээр чимэн, нүдээ будаж томруулавч чи дэмий л өөрийгөө үзэсгэлэнтэй болгож байна. Амрагууд чинь чамайг жигшдэг. Тэд чиний амийг эрдэг. 31 Би төрөх гэж өвдөж буй эмэгтэйнх шиг хашхирах дууг, анхны хүүхдээ төрүүлж буй эмэгтэйнх шиг ёолох дууг, гараа сунгаад, "Аа, би гаслантай яа! Учир нь би алуурчдын өмнө ухаан алдав" гэж хэлэн, амьсгаа давчдаж буй Сионы охины дууг сонсов.5 "Иерусалимын гудамжаар хойшоо урагшаа хэрэн яв, тэгээд харж ажигла. Шударгыг үйлддэг, үнэнийг эрэлхийлдэг нэг хүнийг чи олох гэж нээлттэй талбайнуудаар хай. Олбол Би тэр хотыг өршөөнө.2 Тэд хэдийгээр «ЭЗЭНий амьд буйгаар тангараглая» гэдэг ч үнэндээ тэд хуурамчаар тангарагладаг.3 Өө, ЭЗЭН, Таны мэлмий үнэнийг хайдаг бус уу? Та тэднийг хөнөөсөн, тэд сульдаагүй. Та тэднийг устгасан. Гэвч тэд зөв болохоос татгалзсан. Тэд нүүр царайгаа хаднаас ч хатуу болгож, гэмшихээс татгалзсан юм. 4 Тэгэхэд Би «Тэд зөвхөн ядуус, тэд мунхаг. Учир нь тэд ЭЗЭНий зам, өөрсдийн Бурханы тогтоолыг мэдэхгүй.5 Би удирдагч нар дээр очиж, тэдэнтэй ярина. Учир нь тэд ЭЗЭНий зам, өөрсдийн Бурханы тогтоолыг мэддэг» гэж хэлэв. Гэвч тэд ч мөн адил нэгэн санаагаар буулгыг эвдэж, холбоосоо тасалсан. 6 Тийм учраас ойн арслан тэднийг алж, цөлийн чоно тэднийг устгана.
Ирвэс хотуудыг нь харж байна. Хотоос гарах хүн бүр тастуулах болно. Учир нь тэдний нүглүүд их, тэдний итгэлээс няцах явдлууд тоолшгүй олон ажээ.
7 Би чамайг яагаад уучлах ёстой билээ? Чиний хүүхдүүд Намайг орхиж, бурхад биш болох тэдгээрээр тангарагласан шүү дээ. Би тэднийг цадтал хооллоход тэд завхайрч, янхны гэрт бөөнөөрөө цуглацгаасан билээ. 8 Тэд нэг бүр нь хөршийнхөө эхнэрийн хойноос янцгаах тарган цатгалан цоглог морьд байсан юм. 9 Би эдгээрийг үл шийтгэх гэж үү? гэж ЭЗЭН тунхаглаж байна. Ийм үндэстнээс Би өшөөгөө эс авах гэж үү? 10 Усан үзмийн эгнээгээр явж сүйтгэ, гэхдээ бүрмөсөн бүү устга. Түүний мөчрүүдийг ховхол, учир нь тэд ЭЗЭНийх биш юм. 11 Учир нь Израилийн гэр болон Иудагийн гэр Надад маш итгэлгүй хандав гэж ЭЗЭН тунхаглаж байна.12 Тэд ЭЗЭНий тухай худал хэлж, «Энэ нь Тэр биш. Золгүй явдал бидэн дээр ирэхгүй. Бид өлсгөлөн, эсвэл илдийг үзэхгүй. 13 Эш үзүүлэгчид салхи мэт бөгөөд тэдний дотор үг алга.Ийнхүү тэдэнд ийн үйлдэгдэх болно гэдэг.
14 Тиймээс түмэн цэргийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. "Чи энэ үгийг хэлсэн тул үзэгтүн, Би чиний аманд Өөрийн үгсээ гал, энэ хүмүүсийг түлээ болгож, тэднийг шатаах болно. 15 Үзэгтүн, Би алс холоос чиний эсрэг нэгэн үндэстнийг авчирж байна, Израилийн гэр ээ!" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Энэ нь тэсвэртэй үндэстэн, эртний үндэстэн. Хэлийг нь чи үл мэдэх үндэстэн.Тэдний юу хэлж байгааг нь ч чи ойлгож чадахгүй.
16 Тэдний саадаг нь онгорхой булш мэт бөгөөд тэд бүгд хүчирхэг хүмүүс юм. 17 Тэд чиний ургац болон хоол хүнсийг чинь залгина. Тэд чиний хөвгүүд болон охидыг чинь залгина. Тэд чиний хонин сүрэг болон үхэр сүргийг чинь залгина. Тэд чиний усан үзэм болон инжрийн моддыг чинь залгина. Тэд чиний найддаг бэхлэгдсэн хотуудыг чинь илдээр үгүй хийх болно. 18 "Гэтэл тэдгээр өдрүүдэд ч хүртэл Би чамайг бүрмөсөн устгахгүй" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 19 Тэд "Яагаад бидний Бурхан ЭЗЭН бидэнд энэ бүх зүйлсийг үйлдсэн бэ?" гэж хэлэх үе нь чи тэдэнд "Та нар Намайг орхиж, өөрсдийн нутагтаа харийн бурхдад үйлчилсний адил та нар өөрсдийн бус нутагт харийнханд үйлчлэх болно" гэж хэлэгтүн.20 Үүнийг Иаковын гэрт зарлаж, Иудад үүнийг тунхаглан,21 "Нүдтэй боловч хардаггүй, чихтэй боловч сонсдоггүй, мунхаг болон мэдрэмжгүй хүмүүс ээ, үүнийг сонс. 22 Та нар Надаас эмээдэггүй гэж үү?" гэж ЭЗЭН тунхаглаж байна. Та нар Миний өмнө чичирдэг биш үү? Учир нь Би тэнгисийг хөндлөн гаргуулахгүйн тулд түүнд хил хязгаар болгож элсийг мөнхийн тогтоолоор тавьсан билээ. Давалгаа хэдий хаялавч үүнийг давж чадахгүй. Тэд хэдий хүржигнэвч хөндлөн гарч чадахгүй. 23 Харин энэ ард түмэн зөрүүд, тэрслэгч зүрхтэй юм.Тэд хажуу тийш эргэж, холдов.
24 Тэд зүрх сэтгэлдээ "Намрын болон хаврын бороог хоёуланг нь улиралд нь өгдөг, бидэнд зориулан ургацын тогтоогдсон долоо хоногуудыг хадгалдаг ЭЗЭН Бурханаасаа одоо эмээцгээе" гэдэггүй.25 Та нарын гэм буруу эдгээрийг эргүүлсэн бөгөөд та нарын нүгэл өөрсдөөс чинь сайныг нуув. 26 Учир нь Миний ард түмний дундаас хорон муу хүмүүс олдсон бөгөөд тэд хүлээж хэвтдэг шувуу баригчид шиг хардаг. Тэд урхи тавьж, тэд хүмүүсийг барьдаг. 27 Шувуудаар дүүрэн тортой адил тэдний гэр заль мэхээр дүүрэн. Тийм учраас тэд хүчтэй, баян болжээ.28 Тэд тарган бөгөөд дэгжин. Тэд бас хорон муу үйлсэд гаргууд. Өөрсдөө өсөж цэцэглэхийн тулд тэд өнчний хэргийг өмгөөлдөггүй, ядуусын эрхийг ч хамгаалдаггүй.29 Эдгээрийг Би шийтгэхгүй байх гэж үү?" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Ийм үндэстнээс Би өшөөгөө эс авах гэж үү?" гэж хэл. 30 Энэ нутагт аймшигт муухай зүйлс тохиолдов. 31 Эш үзүүлэгчид хуурамчаар эш үзүүлж, тахилч нар өөрсдийн эрх мэдлээр удирддаг. Миний ард түмэн үүнд маш дуртай байх юм! Харин үүний төгсгөлд та нар яах юм бэ?6 Бениамины хөвгүүд ээ, аюулгүй байхын тулд Иерусалимын дундаас зугт. Текоад бүрээ үлээж, Бетхакеремын дээгүүр дохио өргө. Учир нь бузар муу зүйл болон агуу сүйрэл хойд зүгээс харагдаж байна. 2 Дур булаам, хөөрхөн нэгэн болох Сионы охиныг Би устгах болно. 3 Хоньчид болон хонин сүргүүд нь түүн уруу ирж, түүний эргэн тойронд майхнууд босгож, өөр өөрсдийн газарт бэлчээрлүүлнэ. 4 Түүний эсрэг дайнд бэлтгэ. Босоцгоо, жин үдэд довтолцгооё. Өдөр дуусаж, үдшийн сүүдэр уртсаж байгаа тул бид гаслантай яа! 5 Босоцгоо, шөнөөр довтолж, түүний ордонг сүйтгэцгээе! 6 Учир нь түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Түүний моддыг огтолж, Иерусалимыг бүсэл. Дунд нь зөвхөн дарлал байдаг энэ хот шийтгэгдэх ёстой юм. 7 Худаг усаа цэвэр байлгадгийн адил тэрээр өөрийн хорон муу явдлаа шинэхэн байлгадаг. Хүчирхийлэл болон сүйрэл түүний дотор сонсогддог. Өвчин болон шархнууд Миний өмнө ч байна. 8 Иерусалим аа, сэрэмжтэй бай, эс тэгвэл Би чамаас хөндийрөн, чамайг оршин суугчгүй, зэлүүд нутаг болгоно". 9 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Тэд Израилийн үлдэгсдийг усан үзмийн модыг мэт гүйцэд түүх болно. Усан үзэм түүгч мэт гараа мөчрүүдийн дээр дахин тавь". 10 Сонсгохын тулд би хэнд хэлж, сануулга өгөх юм бэ? Үзэгтүн, тэдний чих таглагдсан бөгөөд тэд сонсож чадахгүй. Үзэгтүн, ЭЗЭНий үг тэдэнд зэмлэл болов. Тэд түүнийг таашаасангүй. 11 Харин би ЭЗЭНий уур хилэнгээр дүүрч, үүнийгээ барьсаар сульдаж байна. "Гудамжин дахь хүүхдүүд дээр болон залуучуудын цутларалт дээр асга. Учир нь настай болон хөгшин эхнэр нөхөр хоёулаа авагдах болно. 12 Тэдний гэрүүд, мөн талбайнууд болон эхнэрүүд нь хамтдаа бусдад очно. Учир нь Би энэ газрын оршин суугчдын эсрэг мутраа сунгана" гэж ЭЗЭН тунхаглаж байна.13 "Учир нь тэд багаасаа том хүртэл бүгд ашиг олох гэж шунадаг бөгөөд эш үзүүлэгчээсээ тахилч хүртэл хүн бүр хуурамч байна. 14 Тэд "Амар амгалан, амар амгалан" гэж хэлэн Миний ард түмний хугарлыг хуурамчаар эдгээв. Гэвч амар амгалан нь үтүй. 15 Тэд өөрсдийн үйлдсэн жигшүүрээсээ болж ичсэн үү? Тэд харин ч огт ичсэнгүй. Тэд яаж улайхыг ч хүртэл мэдэхгүй байв. Тиймээс тэд унагсдын дунд унана. Би тэднийг шийтгэх үед тэд хаягдах болно" гэж ЭЗЭН айлдаж байна. 16 ЭЗЭН ингэж айлдаж байна. "Замууд дээр зогсож, хар. Сайн замтай эртний жимийг асууж, түүгээр алх. Та нар сэтгэлдээ зориулан амралтыг олох болно. Харин тэд «Бид алхахгүй» гэсэн юм. 17 Би та нарын дээр харуул тавьж, "Бүрээн дууг сонс" гэв. Гэвч тэд "Бид сонсохгүй" гэсэн юм. 18 Тиймээс сонсогтун, үндэстнүүд ээ.
Чуулган аа, тэдний дунд юу байгааг мэдэгтүн.
19 Газар дэлхий, сонсогтун. Үзэгтүн, Би энэ хүмүүс дээр гай гамшгийг буюу төлөвлөгөөнийх нь үр дүнг авчирж байна. Учир нь тэд Миний үтсийг сонсоогүй бөгөөд Миний хуулийг ч бас эсэргүүцсэн билээ. 20 Над уруу Шебагаас гүгэл, алс холын нутгаас чихэрлэг нишингэ ямар зорилгоор ирдэг вэ? Чиний шатаалт тахилууд зохисгүй бөгөөд чиний өргөлүүд Надад тааламжтай биш байна. 21 Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. "Үзэгтүн, Би эдгээр хүмүүсийн өмнө бүдрүүлэх чулуу тавьж байна. Тэгээд тэд буюу эцгүүд хүүхдүүдтэй хамтдаа түүнд бүдэрнэ. Хөршүүд болон найзууд сүйрнэ". 22 ЭЗЭН ингэж айлдаж байна. "Үзэгтүн, хойд зүгийн нутгаас хүмүүс ирж байгаа бөгөөд нэгэн агуу том үндэстэн газар дэлхийн алс хэсгүүдээс босож ирэх болно.23 Тэд нум, жад агсах агаад хэрцгий, өршөөлгүй. Тэдний дуу хоолой тэнгис мэт хүнгэнэдэг. Сионы охин оо, чиний эсрэг дайтахаар жагссан эр мэт тэд морьдоо унадаг. 24 Бид энэ тухай мэдээг сонссон билээ. Бидний гар сул дорой байна. Бид зовлонд буюу хүүхэд төрүүлж буй эмэгтэйнх шиг өвчинд нэрвэгджээ. 25 Хээр тал уруу бүү гар, замаар бүү яв. Учир нь дайсанд илд байгаа бөгөөд тал бүрд айдас байна. 26 Миний ард түмний охин оо, таар өмсөж, үнсэн дотор өнхөр. Ганц хүүгийнхээ төлөө мэт хамгийн гашуунаар гашууд. Учир нь сүйтгэгч бидэн дээр гэнэт ирнэ. 27 Би чамайг Өөрийн ард тумний дунд шинжлэгч болон хянагч болгосон нь чи тэдний замыг мэдэж шинжихийн тулд юм".28 Тэд бүгд хов зөөгч мэт байцгаадаг гөжүүдлэн эсэргүүцэгчид. Хүрэл ба төмөр. Тэд бүгдээрээ завхарсан. 29 Тулман хөөргөөр ширүүн үлээж, хар туталга шатаж байна.Гэвч цэвэршүүлэлт үр дүнгүй явагдлаа, хорон муу хүмүүс тусгаарлагдаагүй.
30 ЭЗЭН тэднийг голсон тул тэднийг гологдсон мөнгө гэдэг.7 Иеремиад ЭЗЭНээс ирж, айлдсан үг нь 2 "ЭЗЭНий гэрийн дааман хаалганы дэргэд зогсож, тэнд энэ үгийг тунхаглан хэлэхдээ «ЭЗЭНд мөргөхөөр энэ дааман хаалгаар орж ирэгч Иудагийнхан бүгд, ЭЗЭНий үгийг сонсоцгоо» гээрэй". 3 Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж хэлж байна. "Өөрсдийн зам болон үйлсээ залруул. Тэгээд Би та нарыг энэ газарт оршин суулгах болно. 4 «Энэ бол ЭЗЭНий сүм, ЭЗЭНий сүм, ЭЗЭНий сүм» гэх хуурамч үгэнд бүү итгэ. 5 Учир нь хэрэв та нар замаа болон үйлсээ үнэхээр залруулбал, хэрэв та нар хүн болон хөршийнх нь хооронд үнэхээр шударга ёсыг хэрэгжүүлбэл, 6 та нар харийнхныг, өнчид, бэлэвсрэгсдийг дарлахгүй, энэ нутагт гэмгүй цусыг урсгахгүй, өөр бурхад уруу өөрсдийн сүйрэл уруугаа явахгүй бол 7 та нарын эцэг өвгөдөд үүрд мөнхөд Миний өгсөн нутагт буюу энэ газарт Би та нарыг оршин суулгана. 8 Үзэгтун, та нар ямар ч хэрэггүй хуурамч үгэнд найдаж байна. 9 Та нар хулгай хийж, алж, завхайран, хуурамчаар тангараглаж, Баалд тахил өргөн, өөрсдийн мэддэггүй өөр бурхдын араас яваад, 10 дараа нь ирж, Миний нэрээр нэрлэгддэг энэ өргөөнд Миний өмнө зогсоод, эдгээр бүх жигшүүрт зүйлсийг хийхийн тулд "Бид аврагдсан билээ!" гэж хэлэх нь үү? 11 Миний нэрээр нэрлэгддэг энэ өргөө та нарын нүдэнд дээрэмчдийн үүр болсон уу? Үзэгтүн, Би, Би хүртэл харсан юм гэж ЭЗЭНтунхаглаж байна. 12 "Би нэрээ эхэнд оршоосон Шилод байсан Миний газар уруу одоо очиж, Миний ард түмэн Израилийн хорон муу явдлаас болж Миний түүнд юу хийснийг хар. 13 Эдүгээ та нар эдгээр бүх зүйлсийг үйлдсэн тул" гэж ЭЗЭН ингэж тунхаглаж байна, "Мөн эрт босож ярин Би та нарт хэлсэн боловч та нар сонсоогүй, Би та нарыг дуудсан боловч та нар хариулаагүй тул, 14 тиймээс та нарын итгэдэг, Миний нэрээр нэрлэгддэг өргөөд болон та нарт болон та нарын эцэг өвгөдөд Миний өгсөн газарт Би Шилод үйлдсэн шигээ үйлдэнэ. 15 Та нарын бүх ах дүүс болох Ефраимын бүх үр удмыг гарган хаясан шигээ Би та нарыг Өөрийн мэлмийнээс гарган хаяна. 16 Чиний хувьд, энэ ард түмний төлөө бүү залбир, тэдний төлөө хашхиралт, залбирлыг бүү өргө. Надтай бүү зуучил. Учир нь Би чамайг сонсохгүй. 17 Иудагийн хотууд болон Иерусалимын гудамжинд юу хийж байгааг нь чи харахгүй байна уу? 18 Хүүхдүүд нь түлээ түүж, эцгүүд нь гал ноцоож, эмэгтэйчүүд нь тэнгэрийн хатанд боов хийхийн тулд зуурсан гурил нухдаг бөгөөд Намайг уурлуулахын тулд ондоо бурхдад ундаан өргөлийг асгадаг. 19 Тэд Намайг уурлуулдаг уу?» гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Тэд өөрсдийгөө шившиглэн, өөрсдийгөө уурлуулж байгаа биш үү?" 20 Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. "Үзэгтүн, Миний уур ба хилэн энэ газар дээр, хүн ба адгуус дээр,талын модод ба газрын үр жимс дээр буух болно. Энэ нь шатах бөгөөд унтраагдахгүй". 21 Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Шатаалт тахилуудаа өргөлүүд дээрээ нэмж, мах ид. 22 Учир нь Би та нарын эцэг өвгөдийг Египет нутгаас гаргасан өдөр тэдэнд шатаалт тахил болон өргөлүүдийн талаар хэлээгүй, эсвэл тушаагаагүй юм. 23 Харин Миний тэдэнд тушаан хэлсэн нь энэ юм. "Миний дуу хоолойг дагагтун. Тэгээд Би та нарын Бурхан болж, та нар Миний хүмүүс болно. Та нар сайн байхын тулд Миний та нарт тушаасан бүх замаар алхах болно". 24 Гэтэл тэд дагаагүй, чихээ ч тавиагүй, харин өөрсдийн бузар муу зүрхийн зөвлөгөө ба зөрүүд байдал дотор урагшаа бус, хойшоо явав. 25 Та нарын эцэг өвгөд Египетийн нутгаас гарч ирсэн тэр өдрөөс хойш өнөөг хүртэл Би та нарт Өөрийн бүх зарц нар болох эш үзүүлэгчдийг илгээн, өдөр бүр эрт босож илгээсэн билээ. 26 Гэтэл тэд Намайг сонсоогүй, чихээ тавиагүй, харин хүзүүгээ хатууруулав. Тэд эцэг өвгөдөөсөө илүү бузар мууг үйлджээ. 27 Чи эдгээр бүх үгсийг тэдэнд хэлэх боловч тэд чамайг сонсохгүй. Чи тэднийг дуудах боловч тэд чамд хариулахгүй. 28 Чи тэдэнд "Энэ бол өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг дагаагүй, эсвэл залруулгыг хүлээж аваагүй үндэстэн юм. Үнэн тэдний амнаас устаж, таслагдсан билээ. 29 Үсээ тайрч хаяад,нүцгэн дов толгод дээр гашууд. Учир нь ЭЗЭН Өөрийн уур хилэнгийн үе удмыг голж, орхисон". 30 "Учир нь Иудагийн хөвгүүд Миний мэлмийд бузар мууг үйлджээ" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Миний нэрээр нэрлэгддэг гэрт түүнийг бузарлахын тулд тэд өөрсдийн жигшүүрт зүйлсээ тавьсан билээ. 31 Тэд өөрсдийн охид, хөвгүүдийг галд шатаахаар Хинномын хөвгүүний хөндийд буй Тофетын мөргөлийн өндөрлөгүүдийг барив. Би үүнийг тушаагаагүй бөгөөд энэ нь Миний санаанд орсонгүй юм. 32 Тиймээс үзэгтүн, энэ нь Тофет, эсвэл Хинномын хөвгүүний хөндий гэж дахин нэрлэгдэхгүй, харин Хядлагын хөндий гэж нэрлэгдэх өдрүүд ирж байна. Учир нь газар байхгүй тул тэд Тофетэд булшлах болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 33 "Энэ хүмүүсийн хүүрүүд тэнгэрийн шувууд болон газрын араатан амьтдын идэш болно. Тэднийг хэн ч үргээхгүй. 34 Тэгэхэд Би Иудагийн хотуудаас болон Иерусалимын гудамжнуудаас хөөр, баяр баясгалангийн дууг, мөн сүйт залуу болон сүйт бүсгүйн дууг зогсооно. Учир нь газар нутаг нуранги болно".
8 ЭЗЭН ингэж тунхаглаж байна. "Тэр үед тэд Иудагийн хаад, түүний захирагч нар, тахилч нар, эш үзүүлэгчид, Иерусалимын оршин суутчдын ясыг булшнаас нь гаргана. 2 Тэд тэдгээрийг өөрсдийнхөө хайрлан, үйлчлэн,араас нь яван, эрэлхийлэн, мөргөсөн нар, сар болон тэнгэрийн бүх эрхэст зориулан тарааж тавина. Тэр яс цуглуулагдаж, булшлагдахгүй. Тэд газрын хөрсөн дээр ялгадас мэт болно. 3 Миний тэднийг хөөн гаргасан бүх газарт үлдсэн, энэ бузар муу ургаас үлдсэн үлдэгсэд аминаас илүүтээр үхлийг сонгох болно" гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна. 4 Чи тэдэнд "ЭЗЭН ингэжайлдаж байна. «Унаад, дахин босдоггүй юм уу? Хэн нэгэн эргэн буцаад, гэмшдэггүй юм уу? 5 Тэгвэл яагаад энэ хүмүүс, Иерусалим үргэлжилсэн итгэлээс няцан эргэсэн бэ? 6 Би чагнаад сонсов. Тэд зөв бусыг ярьсан юм. Нэг ч хүн "Би юу хийчихэв?" гэж хорон муугаа гэмшээгүй. Хүн бүр тулаан уруу давхин орж буй морьтой адил өөрийн чиглэл уруу эргэжээ. 7 Тэнгэрийн өрөвтас хүртэл улирлаа мэддэг. Хүурзгэнэ, хараацай болон хөөндэй нүүдэллэх цагаа ажигладаг. Харин Миний хүмүүс ЭЗЭНий тогтоолыг мэддэггүй. 8 "Бид мэргэн, ЭЗЭНий хууль бидэнтэй хамт байна" гэж та нар яаж хэлж чадна вэ? Харин үзэгтүн, гүүш нарын худалч үзэг худал болгожээ. 9 Мэргэн хүмүүс ичгүүр болж, зүрх алдан, баригджээ. Үзэгтүн, тэд ЭЗЭНий үтийг эсэргүүцсэн бөгөөд тэд ямар янзын мэргэн ухаантай билээ? 10 Тийм учраас Би тэдний эхнэрүүдийг бусдад, тэдний талбайнуудыг шинэ эзэмшигчдэд өгнө. Учир нь хамгийн багаас хамгийн том хүртэл нь хүн бүр ашиг олох гэж шунах юм. Эш үзүүлэгчээс тахилч хүртэл хүн бүр залилан мэхэлдэг. 11 Тэд "Амар амгалан, амар амгалан" гэж хэлэн Миний ард түмний охины хутарлыг хуурамчаар эдгээдэг.
Гэвч амар амгалан нь үгүй.
12 Тэд үйлдсэн жигшүүрээсээ болж ичсэн үү? Тэд үнэхээр ичээгүй. Тэд яаж улайхыг ч мэдээгүй. Тийм учраас тэд унадаг хүмүүсийн дунд унах болно. Шийтгэлийнхээ цагт тэд дорд болгогдох болно» гэж ЭЗЭН айлддаг". 13 "Би тэднийг заавал булаан авах болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Усан үзмийн модон дээр ямар ч усан үзэм, инжрийн модон дээр ямар ч инжир байхгүй болж, навч хагдарна.Миний тэдэнд өгсөн юмс үгүй болно" хэмээсэн» гэж хэл".
14 Яагаад бид тайван сууж байна вэ? Цуглараад, бэхлэлт хотууд уруу явцгааж, тэнд сөнөцгөөе. Учир нь бид ЭЗЭНий эсрэг нүтэл үйлдсэн тул бидний Бурхан ЭЗЭН биднийг яллаж, бидэнд хортой ус уулгахаар өгчээ. 15 Амар амгаланг хүлээсэн боловч ямар ч сайн зүйл ирсэнгүй.Эдгэрлийн үеийг хүлээсэн боловч үзэгтүн, аймшиг ирэв!
16 Данаас түүний морьдын тургих нь сонсогдлоо. Адууных нь янцгаах чимээнд бүх нутаг доргидог. Учир нь тэд ирж, газар нутаг болон түүний бүхнийг, хот болон түүний оршин суутчдыг залгидаг. 17 "Үзэгтүн, Би та нарын эсрэг могойнуудыг, ямар ч ид шидгүй хорт могойнуудыг илгээж байгаа бөгөөд тэд та нарыг хатгах болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 18 Миний уй гашуу эдгэршгүй бөгөөд Миний зүрх дорой байна. 19 Үзэгтүн, сонсоцгоо! Миний ард түмний охины алсын орноос "ЭЗЭН Сионд байхгүй юм уу? Түүний Хаан түүний дотор алга уу?" гэж хашхирахыг сонс. "Яагаад тэд Намайг өөрсдийн сийлмэл хөргүүдээр, харийн шүтээнүүдээр өдөөн хатгаж байна вэ?". 20 Ургац хураалт өнгөрч, зун дууссан бөгөөд бид аврагдаагүй байна.21 Миний ард түмний охины хутарлын төлөө би хугарсан байна. Би гашуудаж, айдас намайг нөмрөв. 22 Гилеадад ямар ч гавар байхгүй гэж үү? Тэнд ямар ч эмч байхгүй гэж үү? Тэгвэл яагаад миний ард түмний охин эдгэрсэнгүй вэ?9 Миний ард түмний охины алагдагсдын төлөө би өдөр, шөнөгүй уйлахын тулд толгой минь ус, нүд минь нулимсны ундарга байсан ч болоосой!2 Би өөрийн ард түмнийг орхиж, тэднээс явахын тулд цөлд аянчдын хонох газар надад байсан ч болоосой! Учир нь тэд бүгд завхайрагчид, итгэл эвдэгч хүмүүсийн чуулган юм. 3 "Тэд өөрсдийн нум болох хэлээ тахийлгадаг.
Худал болоод үнэн бус нь газар нутагт зонхилдог. Учир нь тэд бузар муутаас бузар муу уруу явдаг бөгөөд тэд Намайг мэддэггүй" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
4 "Хүн бүр хөршөөсөө болгоомжилж, ямар ч ах дүүд бүү итгэг. Учир нь ах дүү бүр зальтайгаар үйлдэж, хөрш бүр гүтгэгч мэт явдаг. 5 Хүн бүр хөршөө мэхэлж, үнэнийг ярьдаггүй бөгөөд хэлэндээ худал ярихыг тэд заасан билээ. Тэд гэм буруу үйлдэж өөрсдийгөө ядраадаг. 6 Та нарын оршин суудаг газар заль мэхийн дунд юм. Заль мэхэндээ тэд Намайг мэдэхээс татгалздаг" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 7 Тийм учраас түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдаж байна. "Үзэгтүн, Би тэднийг цэвэрлэж, шалгана. Миний ард түмний охины улмаас Би юу хийж чадах билээ? 8 Тэдний хэл бол үхлийн сум. Энэ нь заль мэхийг ярьдаг. Амаараа хэн нэгэн өөрийн хөршид амар амгаланг яривч, дотроо тэрээр түүнд отох нуувч хийж байдаг. 9 Эдгээр зүйлийн төлөө Би тэднийг шийтгэхгүй гэж үү? гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Энэ мэт үндэстнээс Би өшөөгөө авахгүй гэж үү?". 10 Би уулсын төлөө уйлаан болон орь дуут, зэлүүд талын бэлчээрүүдийн төлөө гашуудлын дууг гаргана. Учир нь тэд хэн ч дамжин өнгөрөхөөргүй зэлүүд болсон бөгөөд үхэр сүргийн мөөрөх нь чсонсогдохгүй байна. Тэнгэрийн шувууд, араатан амьтдын аль аль нь зугтжээ. Тэд явжээ. 11 Би Иерусалимыг сүйрлийн овоо, цөөвөр чононуудын үүр болгоно. Би Иудагийн хотуудыг оршин суутчидгүй эзгүйрэл болгоно» хэмээв. 12 Үүнийг ойлгож чадах мэргэн хүн хэн бэ? Үүнийг тунхаглуулахаар хэнд ЭЗЭНий ам ярьсан бэ? Яагаад газар нутаг хэн ч өнгөрч явахааргүйгээр сүйрч, цөл мэт эзгүйрэв? 13 ЭЗЭН айлдахдаа "Учир нь тэд Миний тэдний өмнө тогтоосон Миний хуулийг орхиж, Миний дуу хоолойг дагаагүй, түүний дагуу яваагүй. 14 Харин эцэг өвгөд нь тэдэнд заасны дагуу зүрхнийхээ гөжүүд зан болон Баалуудын араас явсан юм". 15 Тийм учраас Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Үзэгтүн, Би энэхүмүүс болох тэднийг агиар хооллож, тэдэнд хортой ус уулгахаар өгнө. 16 Би тэднийг өөрсдийнх нь ч, эцэг өвгөдийнх нь мэдээгүй үндэстнүүдийн дунд тараана. Би тэднийг хөнөөх хүртэл араас нь илд явуулна".17 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдав. "Тунгаан бодож, гашуудаж буй эмэгтэйчүүдийг ирүүлэхээр дууд. Орь дуу тавьж буй эмэгтэйчүүдийг ирүүлэхээр хүн явуул. 18 Тэд яаравчилж, бидний төлөө орь дуу тавиг. Ингэснээр бидний нүд нулимс дуслуулж, зовхи маань усаар дүүрнэ. 19 Учир нь «Бид ямар их сүйрэв!Бид гутамшиг болов. Учир нь тэд бидний сууцыг хаясан тул бид нутгийг орхин явжээ» гэсэн орь дуу Сионоос сонсогдсон билээ".
20 Эмэгтэйчүүд ээ, одоо ЭЗЭНий үгийг сонсоцгоож, Түүний амнаас гарах үгийг та нарын чих хүлээн аваг. Охиддоо орилохыг, түүний хөрш хүн бүрд гашуудлыг заа. 21 Учир нь бидний цонхоор дамжиж үхэл иржээ. Гудамжнуудаас хүүхдүүдийг, хотын талбайнуудаас залуучуудыг устгахын туддүхэл бидний орднуудад орж иржээ. 22 Яригтун, ЭЗЭН ингэж айлдаж байна. "Хүмүүсийн хүүр задгай талбайнууд дээр ялгадас мэт унаж, тариа хадагчийн үлдээсэн юүж мэт байх боловч хэн ч цутлуулахгүй" хэмээв гээрэй. 23 ЭЗЭН ингэж айлдаж байна. "Мэргэн хүн мэргэн ухаанаараа, хүч чадалтай хүн хүч чадлаараа, баян хүн нь эд баялгаараа бүү сайрхаг. 24 Харин сайрхагч нэгэн нь Намайг газар дэлхий дээр хайр энэрэл, шударга ёс болон зөв шударгыг хэрэгжүүлдэг ЭЗЭН мөн гэж ойлгож, мэддэгээрээ сайрхаг. Учир нь Би эдгээр зүйлсийг таалдаг" гэж ЭЗЭН тунхаглаж байна.25 ЭЗЭН тунхаглаж байна. "Үзэгтүн, хөвч хөндүүлсэн болон хараахан хөвч хөндүүлээгүй бүгдийг Миний шийтгэх өдрүүд ирж байна. 26 Эдгээр нь Египет, Иуда, Едом, Аммоны хөвгүүд, Моаб болон цөдд амьдран, өөрсдийн сүмүүдэд үсээ тайрдаг бүгд юм. Учир нь бүх үндэстнүүд хөвч хөндүүлээгүй бөгөөд Израилийн хамаг гэр зүрхнийхээ хөвчийг хөндүүлээгүй аж".10 Израилийн гэр ээ, ЭЗЭНий чамд айддаж буй үтийг сонс. 2 ЭЗЭН ингэж айлдаж байна. "Үндэстнүүдийн замуудыг бүү сур, хэдийгээр үндэстнүүд тэдгээрээс айдаг ч тэнгэрийн тэмдгүүдээс бүү ай.3 Учир нь хүмүүсийн заншил амттай билээ. Яагаад гэвэл энэ бол ойгоос тайрсан мод буюу сийлбэрийн багажаар хийсэн дархан хүний гарын бүтээл юм. 4 Тэд мөнгө болон алтаар чимдэг. Түүнийг ганхуулахгүйн тулд тэд түүнийг хадаас алхаар бэхэлдэг. 5 Тэд өргөст хэмхний талбай дахь мануухай мэт бөгөөд тэд ярьж чаддаггүй. Тэд явж чадахгүй тул тэднийг өргөн зөөх шаардлагатай! Тэд хор учруулж ч чадахгүй, ямар ч сайныг хийж чадахгүй тул тэднээс бүү эмээ". 6 ЭЗЭН, Тантай адил хэн ч үгүй. Та бол агуу бөгөөд Таны нэр хүч чадлаар агуу юм. 7 Үндэстнүүдийн Хаан, Танаас хэн айхгүй байх билээ? Үнэхээр энэ нь Танд зохистой. Учир нь үндэстнүүдийн хамаг мэргэн хүмүүсийн дунд болон тэдний хамаг хаанчлалуудад Тантай адил хэн ч үгүй.8 Харин тэд хамтдаа тэнэг бөгөөд төөрөгдлийн ёс журамдаа мунхаг. Тэдний шүтээн бол мод. 9 Давтсан мөнгийг Таршишаас, дархны болон алтныдархны гарын бүрээл болох алтыг Уфазаас авчиржээ. Тэдний хувцас нь ягаан болон нил ягаан. Тэд бүгд ур чадвартай хүмүүсийн бүтээл юм. 10 Харин ЭЗЭН бол жинхэнэ Бурхан. Тэр бол амьд Бурхан бөгөөд мөнхийн Хаан. Түүний уур хилэнд газар дэлхий хөдөлж, үндэстнүүд Түүний дургүйцлийг тэсэж чаддаггүй. 11 Чи тэдэнд "Тэнгэрүүд ба газрыг бүтээгээгүй бурхад газар дэлхийгээс болон тэнгэрүүдийн доороос устгах болно" гэж хэл.12 Өөрийн чадлаар газар дэлхийг бүтээсэн, Өөрийн мэргэн ухаанаар ертөнцийг тогтоосон нь Тэр билээ. Өөрийн ухаанаараа Тэрээр тэнгэрүүдийг өргөсгөсөн. 13 Түүнийг дуугарахад тэнгэрүүдэд ус шуугидаг бөгөөд Тэрээр газар дэлхийн төгсгөлөөс үүлсийг хөөргөдөг. Тэрээр бороонд зориулж цахилгаан бүтээж, Өөрийн агуулахуудаас салхийг гаргадаг. 14 Хүн бүр тэнэг бөгөөд мэдлэггүй. Дархан бүр өөрийн шүтээнээрээ ичгүүр болгогддог. Учир нь түүний цутгамал хөргүүд хуурамч бөгөөд тэдэн дотор амьсгал үгүй. 15 Тэд үнэ цэнэгүй, доог тохуу болох бүтээл. Шийтгэлийнхээ үед тэд устах болно.16 Иаковын хувь эдгээртэй адил биш. Учир нь Тэр бол бүхний Бүтээгч бөгөөд Израиль бол Түүний өвийн овог. Түүний нэр бол түмэн цэргийн ЭЗЭН. 17 Буслэлтэнд байдаг та нар газраас баглаатай юмаа ав! 18 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. "Харагтун, Би энэ цагт энэ нутгийн оршин суугчдыг хаяж байгаа бөгөөд тэднийг олуулахын тулд Би тэднийг зовооно". 19 Гэмтлийн минь улмаас би гаслантай яа! Миний шарх эдгэршгүй. Харин би "Энэ бол үнэхээр өвчин бөгөөд би үүнийг тэсвэрлэх ёстой" гэв. 20 Миний майхан сүйтгэгдсэн бөгөөд миний бүх оосрууд тасрав. Миний хөвгүүд надаас явж, хэн ч үлдсэнгүй. Майхныг минь дэлгэж, хөшигнүүдийг минь тогтоох хэн ч байхгүй. 21 Учир нь хоньчид тэнэг болж, ЭЗЭНийг эрэлхийлсэнгүй. Тиймээс тэд өсөж дэвжээгүй бөгөөд бүх хонин сүрэг нь тарж бутарчээ. 22 Мэдээний дуу! Үзэгтүн, Иудагийн хотуудыг балгас, цөөвөр чонын үүр болгохоор хойд зүгийн нутгаас гарах их үймээн болох тэр зүйл ирж байна. 23 ЭЗЭН, хүний зам өөрт нь байдаггүйг би мэднэ. Өөрийн алхмаа чиглүүлэхээр алхдаг хүнд ч байдаггүйг би мэднэ. 24 Намайг засаач, ЭЗЭН, гэвч Өөрийн уур хилэнгээр бус, шударга ёсоор засаач. Эс тэгвэл Та намайг хоосон болгоно. 25 Таны мэддэггүй үндэстнүүд дээр, мөн Таны нэрийг дууддаггүй ургууд дээр уур хилэнгээ Та асгаач. Учир нь тэд Иаковыг залгижээ. Тэд түүнийг залгин, шатааж, орон байрыг нь эзгүйрүүлсэн юм.
11 ЭЗЭНээс Иеремиад ирсэн үг айлдахдаа 2 "Энэ гэрээний үгийг сонсож, Иудагийн хүмүүст болон Иерусалимын оршин суугчдад хэл. 3 Тэдэнд «Израилийн Бурхан, ЭЗЭНий ингэж айлдаж байна. "Энэ гэрээний үгийг ул дагагч хүн хараагдах болтугай. 4 Үүнийг Би та нарын эцэг өвгөдөд, тэднийг Египетийн нутгаас, төмөр хайлуулагч зуухнаас гарган авчирсан тэр өдөр «Миний дуу хоолойг сонсож, Миний та нарт тушаах бүгдийн дагуу үйлдИнгээд та нар Миний ард түмэнболж, Би та нарын Бурхан болно" гэж тушаасан нь 5 өнөөдрийнх шиг эцэг өвгөдөд чинь сүү болон балаар бялхсан газар нутгийг өгнө гэж Өөрийн тангарагласан тангаргаа батлахын тудд юм" хэмээв» гэж хэл" гэжээ. Тэгэхэд би "Амен, ЭЗЭН" гэв.6 ЭЗЭН надад "Эдгээр бүх үгсийг Иудагийн хотууд болон Иерусалимын гудамжнуудад тунхаглан, «Энэ гэрээний үгсийг сонсож, тэднийг үйлд. 7 Учир нь Би Египетийн нутгаас гарган авчирсан тэр өдөрт нь өнөөг хүртэл цөхрөлтгүй анхааруулсаар та нарын эцэг өвгөдөд чин сэтгэлээс сануулан, "Миний дуу хоолойг сонс" гэж айлдав. 8 Гэтэл тэд дагаагүй бөгөөд чихээ тавьж сонсоогүй, харин хүн нэг бүр өөрийн бузар муу зүрхний гөжүүд зангаар явсан юм. Тиймээс хий гэж Миний тушаасан энэ гэрээний бүх үгсийг Би тэдэнд авчирсан, гэвч тэд үйлдсэнгүй" гэж хэл»" хэмээн айлдав.9 Тэгээд ЭЗЭН надад "Иудагийн хүмүүс болон Иерусалимын оршин суутчдын дунд хуйвалдаан илэрлээ. 10 Миний үгсийг сонсохоос татгалзсан өвөг дээдсийнхээ гэм буруу уруу тэд буцан эргэж, өөр бурхдад үйлчлэхээр тэдний араас явав. Тэдний эцэг өвгөдтэй Миний байгуулсан Миний гэрээг Израилийн болон Иудагийн гэр зөрчжээ" гэж айлдав. 11 Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. "Үзэгтүн, тэдний зугтаж чадахааргүй гамшгийг Би тэдний дээр авчирж байна. Тэднийг Над уруухашхирсан ч, Би тэднийг сонсохгүй. 12 Тэгэхэд Иудагийн хотууд болон Иерусалимын оршин суугчид явж, өөрсдийн утлага уутиулдаг бурхад уруугаа хашхирах боловч тэд тэднийг гай гамшгийнх нь үед нь үнэхээр аврахгүй. 13 Учир нь, Өө Иуда, чиний бурхад чиний хотууд шиг олон юм. Та нарын ичгүүрт зүйлд босгосон тахилын ширээнүүд буюу Баалд утлага уугиулахаар босгосон тахилын ширээнүүд Иерусалимын гудамжнууд шиг олон юм.14 Тийм учраас энэ хүмүүсийн төлөө бүү залбир, тэдний төлөө хашхирах дуу, эсвэл залбирлыг ч бүү өргө. Тэдний гамшгаас болж тэд Намайг дуудахад Би сонсохгүй.15 Миний хайрт олон бузар муу үйлс хийчихээд Миний гэрт ямар эрхтэй билээ? Өргөлийн мах та нарыг гамшгаас чинь ангижруулж чадах уу? Ингэснээр та нар баярлах уу? 16 ЭЗЭН нэрийг чинь "Үзэсгэлэнт хэлбэртэй, жимстэй ногоон чидун мод" гэж дуудав. Их нүжигнэсэн дуу чимээгээр Тэрээр түүн дээр гал ноцоов. Тэгээд түүний мөчрүүд хэрэггүй болжээ. 17 Баалд тахил өргөснөөр Намайг уурлуулахаар Израиль болон Иудагийн гэрүүдийн хийсэн бузар муугаас болж, чамайг суулган тарьсан, түмэн цэргийн ЭЗЭН чиний эсрэг бузар мууг тунхаглажээ.18 Үүнээс гадна, ЭЗЭН надад үүнийг мэдүүлж, би мэдсэн юм. Тэгээд Та надад тэдний үйлсийг харуулсан билээ.19 Харин би нядлуулахаар хөтлөгдөн явж буй номхон хурга мэт байв. Тэд "Түүний нэрийг дахин дурсуулахгүйн тулд модыг үр жимстэй нь хамт устгаж, түүнийг амьдрагсдын нутгаас тасалъя" гэж миний эсрэг хуйвалдаан зохиосныг би мэдээгүй байлаа. 20 Харин зөв шударгаар шүүдэг, зүрх сэтгэлийг сорьдог түмэн цэргийн ЭЗЭН, тэднээс Таны өшөө авахыг надад харуулаач. Учир нь Танд би хэргээ даатгасан билээ. 21 Тийм учраас "Бидний гарт үхэхгүйн тулд ЭЗЭНий нэрээр бүү эш үзүүл" гэж хэлэн чиний амийг эрж буй Анатотын хүмүүсийн талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. 22 Тиймээс түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Үзэгтүн, Би тэднийг шийтгэх гэж байна! Залуучууд илдэн доор үхэж, хөвгүүд, охид нь өлсгөлөнгөөр үхэх болно. 23 Тэдэнд амьд үлдэгсэд үлдэхгүй. Учир нь Би Анатотын хүмүүс дээр гамшгийгбуюу тэдний шийтгэлийн жилийг авчирна.
12 Би Танд хэргийг мэдүүлдэг Та бол шударга, ЭЗЭН минь. Би үнэхээр Тантай шударга ёсны хэргүүдийг ярьдаг билээ. Хорон муу явдалтнуудын зам яагаад цэцэглэсэн юм бэ? Итгэлгүй хүмүүс яагаад амар тайван байна вэ? 2 Та тэднийг суулган тарьж, тэд мөн үндэслэжээ. Тэд ургаж, үр жимсийг ч хүртэл гаргажээ. Та тэдний уруулд ойр боловч тэдний бодол санаанаас хол. 3 Харин, ЭЗЭН, Та намайг мэддэг билээ. Та намайг хардаг билээ. Та миний Тан уруу хандах зүрхийг шалгадаг билээ. Нядалгааны хонинууд мэт тэднийг чирч, уй олноор нь нядлах өдөрт зориулан тэднийг тусгаарлаач! 4 Газар нутаг хэдий болтол гашуудаж, хөдөө талын ургамал хатаж гандах юм бэ? Учир нь "Бидний сүүлчийн төгсгөлийг Тэр үзэхгүй" гэсэн тул энд оршин сууж буй хүмүүсийн хорон муугийн төлөө амьтад болон шувууд шүүрүүлэн авагдсан юм. 5 "Хэрэв чи гүйгчидтэй хамт гүйгээд тэд чамайг ядраасан бол чи морьдтой яаж уралдаж чадах билээ? Хэрэв чи амар амгалангийн оронд унаваж байвал чи Иорданы шугуйд яах билээ? 6 Учир нь чиний ах дүүс болон чиний эцгийн гэрийнхэн, тэд ч хүртэл чамд итгэлгүй хандаж, тэд ч хүртэл чиний араас чанга хашхирцгаасан. Хэдийгээр тэд чамд сайхан үгс хэлэх боловч тэдэнд бүү итгэ". 7 "Би Өөрийн гэрийг орхиж, Өөрийн өвийг хаяв. Би сэтгэлийнхээ хайртыг дайснуудынх нь гарт өгөв. 8 Миний өв Надад ой доторх арслан мэт болов. Тэр Над уруу архирсан юм. Тиймээс Би түүнийг үзэн ядахад хүрэв. 9 Миний өв Надад олзны толботой шувуу адил юм уу? Олзны шувууд түүний эсрэг тал бүрд байна уу? Явж, талын бүх араатан амьтдыг цуглуулж, Тэднийг залгиулуулахаар авчир! 10 Олон хоньчид Миний усан үзмийн талбайг сүйтгэж, Миний тариалангийн талбайг талхлав.
Тэд Миний тааламжит талбайг эзгүй цөл болгов.
11 Энэ нь зэлүүд болж, эзгүйрэн Миний өмнө гашуудаж байна. Ямар ч хүн түүнийг хайхардаггүй тул бүхий л газар нутаг зэлүүд болов. 12 Цөл дэх бүх нүцгэн дов толгод дээр сүйтгэгчид ирцгээв. Учир нь ЭЗЭНий илд газар нутгийн нэг захаас нөгөөг хүртэл залгилж байна. 13 Тэд улаан буудай тарьж, өргөст ургамал хурааж авав. Тэд өөрсдийгөө ямар ч ашиггүй зүйлд ядраав. Харин ЭЗЭНий ширүүн уур хилэнгийн улмаас өөрсдийнхөө ургацаас ичигтүн. 14 Өөрийн ард түмэн болох Израильд заяасан өв дээр зодолддог Миний бүх бузар муу хөршүүдийн талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. "Үзэгтүн, Би тэднийг газар нутгаас нь үндсээр нь тастаж, Иудагийн гэрийг тэдний дундаас үндсээр нь тастах гэж байна. 15 Би тэднийг үндсээр нь тастасны дараа Би тэднийг дахин энэрнэ. Би тэднийг буцаагаад хүн нэг бүрийг өөрийнх нь өв уруу, өөрийнх нь нутаг уруу авчирна. 16 Тэгээд тэд Миний хүмүүст Баалаар тангараглахыг заасан шиг, «ЭЗЭНий амьд буйгаар тангараглаж байна» гэж Миний нэрээр тангараглан, Миний хүмүүсийн замуудыг үнэхээр сурвал, тэд Миний хүмүүсийн дунд босгогдоно. 17 Харин тэд сонсохгүй бол Би тэр үндэстнийг үндсээр нь тастаж, үндсээр нь тастаж устгана" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 13 ЭЗЭН надад "Явж, өөртөө маалинган бүс худалдан авч, бэлхүүсээрээ бүсэл, харин түүнийг бүү усанд хийгээрэй" гэж айлдав. 2 Тиймээс би ЭЗЭНий үгийн дагуу бүс худалдан авч, бэлхүүсээрээ бүслэв. 3 Тэгтэл ЭЗЭНий үг над уруу хоёр дахиа ирж, 4 "Өөрийн худалдан авсан, чиний бэлхүүсээр бүсэлсэн байгаа бүсийг авч, босоод, Евфрат уруу явж, түүнийг тэнд хадны завсар нуу" гэж айлдав. 5 Тиймээс, ЭЗЭНий надад тушаасны дагуу би явж, түүнийг Евфратын хажууд нуув. 6 Олон өдрийн дараа ЭЗЭН надад "Босож, Евфратуруу явж, тэнд нуу гэж Миний чамд тушаасан бүсийг тэндээс ав" гэж айлджээ. 7 Тэгээд би Евфрат уруу явж, ухаж, нуусан газраасаа би бүсийг авлаа. Үзэгтүн, өнөөх бүс сүйрч, бүрмөсөн хэрэггүй болсон байв.8 Тэгтэл ЭЗЭНий үг над уруу ирж, айлдахдаа 9 "ЭЗЭН ингэж айлдаж байна. "Яг үүнчлэн Би Иудагийн бардам занг болон Иерусалимын их бардам занг устгана. 10 Миний үгсийг сонсохоос татгалздаг, өөрсдийн зүрхний гөжүүд зангаар алхдаг бөгөөд үйлчлэхээр болон бөхийн мөргөхөөр өөр бурхдын араас явсан энэ бузар муу хүмүүс яг энэ ямар ч хэрэггүй бүс шиг болог. 11 Учир нь бүс хүний бэлхүүст наалддаг шиг, Би Израилийн бүхэл гэрийг болон Иудагийн бүхэл гэрийгӨөртөө наалдуулсан нь тэд Миний хувьд нэр хүнд, магтаал, алдрын төлөөх хүмүүс байхын тудд юм. Гэвч тэд сонсоогүй" гэж ЭЗЭН тунхаглаж байна.12 Тийм учраас чи тэдэнд энэ үгийг хэлэх ёстой "Израилийн Бурхан, ЭЗЭН ингэж айлдаж байна «Домбо бүрийг дарсаар дүүргэх ёстой» хэмээв". Тэд чамд "Домбо бүрийг дарсаар дүүргэх ёстойг бид сайн мэдэхгүй юу?" гэхэд 13 чи тэдэнд "ЭЗЭН ингэж айддаж байна. «Үзэгтүн, Би энэ газар нутгийн бүх оршин суугчдыг буюу сэнтийнд нь Давидын төлөө суугч хаад, тахилч нар, эш үзүүлэгчид болон Иерусалимын бүх оршин суугчдыг согтуурлаар дүүргэнэ! 14 Би тэднийг эцгүүд болон хөвгүүдийнх нь хамт бие биенийх нь эсрэг бут цохино» гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Тэднийг устгахгүй байхгүй гэж Би өрөвдөх ч үгүй, харамсах ч үгүй, энэрэх ч үгүй" хэмээв» гэж хэл" гэжээ.15 Сонсож, анхаарал тавь, битгий бардамна. Учир нь ЭЗЭН айлджээ. 16 Тэрээр харанхуйг авчрахаас өмнө, мөн бүрэнхий уулс дээр хөл чинь бүдрэхээс өмнө та нарыг гэрэл гэгээг найдан хүлээх хооронд Тэрээр түүнийг гүн харанхуй, үхлийн сүүдэр болгохоос өмнө өөрсдийн Бурхан ЭЗЭНд алдрыг өргө.17 Харин чи үүнийг сонсохгүй бол миний сэтгэл бардам зангийн өмнөөс нууцгайлан уйлна.ЭЗЭНий сүрэг олзлогдсон тул миний нүд гашуунаар уйлж, нулимс урсгана.
18 Хаанд болон эх хатанд "Дорд газар сууцгаа. Учир нь та нарын гоёмсог титэм толгойгоос чинь унасан юм" гэж хэл.19 Негевийн хотууд цоожлогдож, онгойлгох хэн ч алга. Бүх Иуда цөлөгджээ, бүхлээрээ цөлөгджээ.20 Нүдээ өргөж, хойд зүгээс ирж байгаа хүмүүсийг хар. Чамд өгөгдсөн хонин сүрэг, сайхан хонинууд чинь хаана байна вэ?21 Чи өөрөө тэднийг сургасан байтал Тэр чиний дээр чамайг захируулахаар урьдын нөхдийг тавивал чи юу гэх вэ? Хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг чи өвчинд баригдахгүй гэж үү? 22 Хэрвээ чи зүрхэндээ "Эдгээр зүйлс яагаад надад тохиолдов?" гэж хэлбэл, чиний гэм буруу маш их болсноос чиний банзал тайчигдан, чиний өсгий ил гарна. 23 Етиоп хүн арьсаа, ирвэс толбоо өөрчилж чадах уу? Мууг үйлдэж зуршсан чи ч бас сайныг үйлдэж чадна. 24 Тийм учраас Би тэднийг хийсэх сүрэлтэй адил цөлийн салхинд тараана. 25 Энэ бол чиний шавга, Надаас чамд хэмжиж өгсөн хувь юм гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Учир нь чи Намайг мартаж, худал хуурмагт итгэсэн билээ.26 Тиймээс, чиний ичгүүрийг харагдуулахын тулд Би Өөрөө ч бас чиний хормойг нүүрэн дээгүүр чинь сөхсөн.27 Чиний садар самуун явдлууд болон хүсэл тачаал, тал хээр дэх толгод дээр буй чиний бие үнэлэх явдлын хувьд гэвэл Би чиний жигшүүрт зүйлсийг харсан билээ. Аяа, Иерусалем аа! Чи хир удаан бузар байсаар байх вэ?".14 Ган гачгийн талаар ЭЗЭНий үг Иеремиад ирсэн нь 2 "Иуда гашуудаж, түүний дааман хаалганууд гудайна. Тэд гашуудан газар дээр суух бөгөөд Иерусалимын хашхираан дээш одов. 3 Тэдний ноёд зарц нараа усанд явуулав. Тэд нөөцлүүр уруу ирсэн боловч ямар ч ус олсонгүй. Тэд хоосон савтайгаа буцаж ирэв. Тэд ичгүүр, доромжлолд орж, толгойгоо бүтээцгээв. 4 Газар нутагт бороо ороогүй тул газар хагарчээ. Тариачид ичгүүр болж, толгойгоо бүтээцгээв.5 Учир нь өвс байхгүй тул талын согоо хүртэл зөвхөн хаяхын тулд илийгээ төрүүлжээ. 6 Хулангууд нүцгэн дов толгод дээр зогсдог. Тэд цөөвөр чононууд мэт аахилдаг. Ямар ч ургамал байхгүй тул нүд нь муудна. 7 Бидний гэм буруу бидний эсрэг гэрчлэвч, ЭЗЭН, Өөрийн нэрийн төлөө үйлдээч! Үнэхээр бид олон удаа итгэлээ орхисон бөгөөд бид Таны эсрэг нүгэл үйлдсэн билээ. 8 Өө, Израилийн найдвар аа, зовох үед түүнийг Аврагч аа, Та яагаад газар нутаг дахь харийн хүн мэт, эсвэл хоноглохоор майхнаа босгосон аялагч мэт байна вэ? 9 Та яагаад айсан хүн мэт, аварч чадахгүй хүчтэн адил байна вэ? Гэлээ ч Та бидний дунд байгаа, Өө, ЭЗЭН, бид Таны нэрээр дуудагдсан билээ. Биднийг бүү орхиоч!". 10 ЭЗЭН энэ хүмүүст ингэж айлдаж байна. "Хэдий тийм ч гэсэн тэд хэрэн тэнүүчлэх дуртай болжээ. Тэд хөлөө хорьж барьсангүй. Тийм учраас ЭЗЭН тэднийг хүлээн авдаггүй. Одоо Тэрээр тэдний гэм бурууг санаж, тэдний нүглийг шийтгэнэ". 11 Тиймээс ЭЗЭН надад "Энэ хүмүүсийн сайн сайхны төлөө бүү залбир. 12 Тэднийг мацаг барихад Би тэдний орилохыг сонсохгүй. Тэднийг шатаалт тахил болон идээн өргөлийг өргөхөд Би тэднийг хүлээн авахгүй. Харин Би илд, өлсгөлөн болон тахлаар тэднийг төгсгөл болгоно" гэж айлдав.13 Харин "Эзэн БУРХАН! Хараач, эш үзүүлэгчид тэдэнд «Та нар илдийг үзэхгүй, өлсгөлөнд ч нирвэгдэхгүй, харин би та нарт энэ газарт үргэлжийн амар амгаланг өгнө» гэж хэлж байна" гэж би хэлэв. 14 Тэгтэл ЭЗЭН надад айлдахдаа "Эш үзүүлэгчид Миний нэрээр худал хуурмагийг эш үзүүлж байна. Би тэднийг илгээгээ ч үтүй, тэдэнд тушаагаа ч үгүй, тэдэнд айлдаа ч үгүй. Тэд та нарт худал үзэгдэл, мэргэ төлөг, хоосон зүйлс болон өөрсдийн санааны мэхлэлтийг эш үзүүлж байна. 15 Хэдийгээр тэднийг илгээсэн нь Би биш боловч, Миний нэрээр эш үзүүлж буй эш үзүүлэгчдийн тухайд ЭЗЭН ингэж айлдаж байна. Тэд «Энэ газар нутагт илд болон өлсгөлөн гарахгүй» гэж хэлсээр байгаа бөгөөд тэдгээр эш үзүүлэгчид илд болон өлсгөлөнгөөр төгсөх болно! 16 Мөн тэдний эш үзүүлэгийг сонссон хүмүүс өлсгөлөн болон илдний улмаас Иерусалимын гудамжнуудад хаягдах болно. Тэднийг, эхнэрүүдийг нь ч, хөвгүүдийг нь ч, охидыг нь ч оршуулах хэн ч байхгүй байна. Учир нь Би тэдний хорон мууг өөрсөд дээр нь асгах болно. 17 Чи тэдэнд энэ үгийг хэлэх болно. "Миний нүд шөнө болон өдөр нулимс урсгаг, нулимс бүү зогсог. Учир нь миний ард түмний онгон охин хүчтэй цохилтоор,хөндүүртэй халдварт шархаар бяцлуулсан билээ.18 Хэрэв би хээр тал уруу гарвал, үзэгтүн, илдээр хядуулсан хүмүүс байна! Хэрэв би хотод орж ирвэл, харагтун, өлсгөлөнгийн өвчнүүд байна! Учир нь эш үзүүлэгч, тахилч хоёрын аль аль нь Өөрсдийн мэддэггүй газар нутгаар хэрэн хэсүүчлэхээр явжээ" гээрэй гэв. 19 Та Иудагаас бүрмөсөн татгалзсан уу? Эсвэл Та Сионыг жигшсэн үү? Та биднийг юунд эдгэшгүйгээр цохив? Амар амгаланг хүлээсэн боловч ямар ч сайн сайхан нь ирсэнгүй. Эдгэрэлтийн цагийг хүлээсэн боловч, үзэгтүн, аймшиг ирэв! 20 Өө, ЭЗЭН, бид өөрсдийнхөө хорон мууг, эцэг өвгөдийнхөө гэм бурууг мэднэ. Учир нь бид Таны эсрэг нүгэл үйлдсэн билээ.21 Өөрийнхөө нэрийн төлөө биднийг бүү жигшээч! Өөрийн алдрын сэнтийг бүү шившиг болгооч! Бидэнтэй байгуулсан Өөрийн гэрээг санаж, бүү цуцлаарай! 22 Үндэстнүүдийн шүтээнүүдийн дунд бороо орууддаг шүтээн бий юу? Эсвэл тэнгэр аадар бороо хайрлаж чадах уу? Энэ нь Та биш гэж үү, бидний Бурхан ЭЗЭН? Тийм учраас бид Танд найдаж байна. Учир нь эдгээр бүх зүйлсййг хийсэн нэгэн нь Та билээ. 15 Тэгээд ЭЗЭН надад айлдахдаа Мосе, Самуел нар хүртэл Миний өмнө зогсож байсан ч Миний зүрх энэ хүмүүстэй хамт байхгүй. Тэднийг Миний оршихуйгаас зайлуулан, тэднийг явуул! 2 Тэд чамд «Бид хаашаа явах юм бэ?» гэх үед чи тэдэнд "ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үхэх нь үхэл уруу, илдэнд зориулагдсан нь илдуруу. өлсөх нь өлсгөлөн уруу, олзлогдох нь олзлол уруу яв» хэмээв" гэж хэл. 3 "Би тэдний дээр дөрвөн төрлийн гамшгийг буулгана" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Тэр нь алах илд, чирэх ноход, тэнгэрийн шувууд болон залгиж, сүйтгэхээр газрын араатан амьтад юм. 4 Хезекиагийн хүү Иудагийн хаан Манассегаас болж, Иерусалимд үйлдсэн зүйлсийнх нь төлөө газар дэлхийн бүх хаанчлалуудын дунд Би тэднийг айдсын зүйл болгоно. 5 Иерусалим аа, үнэндээ хэн чамайг өрөвдөх юм бэ? Хэн чиний төлөө гашуудах вэ? Эсвэл чиний сайн сайхны талаар асуух гэж хэн эргэх вэ?". 6 ЭЗЭН тунхаглаж байна. "Намайг орхисон чи арагшаа явсаар л байна. Тиймээс Би чиний эсрэг гараа сунгаж, чамайг устгана. Би зөөлөн хандсаар байгаад залхжээ. 7 Би тэднийг газар нутгийн дааман хаалганы дэргэд шигшигч сэрээгээр шигшинэ. Би хүүхдүүдээс нь хагацааж, Өөрийн ард түмнийг Би устгана. 8 Тэдний бэлэвсрэгсэд нь Миний өмнө далайн эргийн элснээс ч илүү олон болно. Бид тэдний эсрэг буюу залуу хүний эхийн эсрэг үд дунд сүйтгэгчийг авчирна. Би түүн дээр айдас, зовлонг гэнэт авчирна. 9 Долоон хөвгүүн төрүүлсэн эх бэтгэрдэг. Амьсгалах нь ч хүндрэлтэй. Хэдийгээр өдөр байвч, түүний нар нь жаргажээ. Тэрээр ичгүүр болж, басамжлагдав. Тиймээс Би тэдний амьд үлдэгсдийг дайснуудынх нь өмнө илдэнд тушаана" гэж ЭЗЭН тунхаглаж байна.10 Ээж минь, та намайг бүх газар нутагт хэрүүл маргааны хүн болгож төрүүлсэн тул би гаслантай яа! Би зээлдүүлээгүй, хүнээс мөнгө зээлээгүй, гэтэл хүн бүр намайг хараах юм. 11 ЭЗЭН айлдахдаа "Би сайн сайхны төлөө чамайг лавтай чөлөөлнө. Гай гамшиг, зовлонгийн үед Би дайснаар чинь чамайг хангуулах болно. 12 Хэн нэгэн нь төмрийг, хойд зүтээс ирэх төмрийг, эсвэл хүрлийг хагалж чадах уу? 13 Чиний бүх нүглийн төлөө бүх хязгаар нутагт чинь Би чиний эд баялаг болон эрдэнэсийг үнэгүйгээр олз болгон өгнө.14 Тэгээд Би дайснуудаар чинь чиний мэдэхгүй нутагт авчруулна.
Учир нь Миний уур хилэнд гал ноцоогдсон бөгөөд тэр нь чиний дээр шатах болно" гэв.
15 Та бол мэддэг билээ, ЭЗЭН, намайг санан ажиглаж, миний өмнөөс хавчигчдаас минь өшөө аваач. Өөрийн тэсвэр тэвчээрээ харгалзан намайг бүү зайлуулаач. Таны төлөө би зэвүүцлийг тэсвэрлэдгийг мэдээч. 16 Таны үгс олдсон бөгөөд би тэднийг идсэн билээ. Таны үгс надад баяр хөөр болон зүрх сэтгэлийн минь таашаал болсон билээ.Учир нь түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, би Таны нэрээр дуудагдсан билээ.
17 Наргин баясагчдын дунд би суугаагүй, би цэнгэсэн ч үгүй. Таны мутрын улмаас би ганцаараа суусан. Учир нь Та намайг эгдүүцлээр дүүргэсэн билээ. 18 Яагаад миний өвдөлт дуусашгүй, миний шарх эдгэршгүй байна вэ? Та миний хувьд үнэхээр итгэж болохгүй устай хуурамч горхи адил байх юм уу?19 Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. "Хэрэв чи буцаж ирвэл, Би чамайг сэргээх болно. Чи Миний өмнө зогсох болно. Хэрэв чи үнэгүйгээс үнэтэйг гаргаж авбал, Чи Миний төлөө яригч байх болно. Тэдний зүгээс тэд чам уруу эргэж магадгүй, харин чиний хувьд чи тэдэн уруу эргэж болохгүй. 20 Тэгээд Би чамайг энэ ард түмэнд бэхлэгдсэн хүрэл хэрэм болгоно.Тэд хичнээн чиний эсрэг тулалдавч, чамайг дийлэхгүй. Учир нь чамайг аварч чөлөөлөхөөр Би чамтай хамт байна" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
21 "Тиймээс Би чамайг хорон муугийн гараас чөлөөлж, хүчирхийлэгчийн барьцнаасзолино".16 ЭЗЭНий үг над дээр бас ирж, айлдахдаа 2 "Чи өөртөө эхнэр авах ёсгүй бөгөөд энэ нутагт хөвгүүд, охидтой ч болох ёсгүй" гэв. 3 Учир нь энэ нутагт төрдөг охид, хөвгүүдийн талаар, тэднийг төрүүлдэг эхчүүд болон энэ нутагт тэднийг олсон эцгүүдийнх нь талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. 4 "Тэд хөнөөлт өвчнөөр үхэж, тэдний төлөө гашуудахгүй ба тэднийг оршуулахгүй. Тэд газрын гадарга дээр ялгадас мэт байж, илд болон өлсгөлөнгөөр эцэс болж, хүүрүүд нь тэнгэрийн шувууд болон газрын араатан амьтдын хоол болно".5 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. "Гашуудлын гэрт битгий ор, гашуудахаар, эсвэл тэднийг тайтгаруулахаар бүү яв. Учир нь Би энэ ард түмнээс Өөрийн амар амгалан, хайр энэрэл, өршөөлөө буцааж авсан" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 6 "Том болон жижиг бүх хүмүүс энэ нутагт үхнэ. Тэд оршуулагдахгүй, тэдний төлөө гашуудахгүй бөгөөд тэдний төлөө хэн ч биеэ огтолж, толгойн үсээ хусахгүй. 7 Хүмүүс үхэгсдийн төлөө хэн нэгнийг тайвшруулахаар, тэдний төлөө гашуудан талх хуваахгүй, эсвэл хэн нэгний эцэг эхийнхээ төлөө уухаар тайвшруулах аягыг тэдэнд өгөхгүй. 8 Үүнээс гадна чи идэж уухаар тэдэнтэй хамт суухын тулд найрын гэрт орох ёсгүй". 9 Учир нь Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Үзэгтүн, Би чиний нүдний өмнө болон чиний цаг үед энэ газраас баяр хөөр болон баяслын дуут, сүйт залуу болон сүйт бүсгүйн дуу хоолойг алга болгоно".10 Чи эдгээр бүх үгсийг энэ ард түмэнд хэлэхэд тэд чамд "Ямар учраас ЭЗЭН энэ бүх агуу гай гамшгийг бидний эсрэг тунхагласан юм бэ? Бидний гэм буруу юм вэ? Эсвэл бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий эсрэг үйлдсэн нүгэл маань юм вэ?" гэж хэлнэ. 11 Тэгэхэд чи тэдэнд "Та нарын эцэг өвгөд Намайг орхиж өөр бурхдыг дагаж, тэдэнд үйлчлэн, тэдэнд мөргөснөөс болсон юм. Харин Намайг тэд орхиж, Миний хуулийг сахиагүй билээ" гэж ЭЗЭН айлдаж байна. 12 "Та нар ч бас эцэг өвгөдөөсөө илүүгээр хорон мууг үйлдэв. Үзэгтүн, та нарын хүн нэг бүр Намайг сонсохгүйгээр өөрсдийнхөө бузар муу зүрхний гөжүүд байдлын дагуу явж байна. 13 Тиймээс Би та нарыг энэ нутгаас та нарын болон эцэг өвгөдийн чинь мэдээгүй нутаг уруу чулуудна. Тэнд та нар өөр бурхдад өдөр, шөнөгүй үйлчлэх болно. Учир нь Би та нарыг таалахгүй" гэж хэл.14 ЭЗЭН тунхаглаж байна "Тийм учраас үзэгтүн, «Израилийн хөвгүүдийг Египет нутгаас гаргасан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая» гэж хэлэгдэхгүй, 15 харин «Израилийн хөвгүүдийг хойд зүгийн нутгаас болон Өөрөө тэднийг хөөн зайлуулж аваачсан бүх орнуудаас авчирсан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая» гэж хэлэгдэх өдрүүд ирж байна. Учир нь Би тэдний эцэг өвгөдөд өгсөн тэдний өөрсдийн нутагт тэднийг авчрах болно. 16 Үзэгтүн, Би олон загасчдыг авчруулж байна" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Тэд тэднийг загасчилна. Дараа нь Би олон анчдыг авчруулж, тэд тэднийг уул, толгод бүрээс, хадны ан цаваас агнана. 17 Учир нь тэдний бүх замыг Би хардаг. Тэд Миний нүүрнээс нуутдаагүй, гэм буруу нь ч Миний мэлмийнээс далдлагдаагүй. 18 Тэд Миний газар нутгийг бузарласан тул Би эхлээд тэдний гэм буруу болон нүтлийг давхар төлнө. Тэд Миний өвийг өөрсдийн жигшүүрт шүтээнүүдийн хүүрүүдээр болон өөрсдийн жигшүүрт зүйлээр дүүргэжээ".19 Өө, ЭЗЭН, миний хүч чадал, миний бат цайз болон зовлонгийн өдөр хоргодох газар минь, газар дэлхийн эцсээс үндэстнүүд Тан уруу ирж, "Бидний эцэг өвгөд худал хуурмаг, ашиггүй хоосон зүйлсээс өөр юуг ч өвлөсөнгүй" гэж хэлнэ. 20 Хүн өөртөө бурхдыг хийж чадах уу?
Гэлээ ч тэд бурхад биш.
21 Тийм учраас үзэгтүн, Би тэдэнд мэдүүлнэ. Энэ удаа Би тэдэнд Өөрийн хүч, Өөрийн чадлыг мэдүүлнэ.Миний нэр бол ЭЗЭН болохыг тэд мэдэх болно.
17 Иудагийн нүгэл төмөр үзгээр бичигджээ. Тэр нь очир алмаазны үзүүрээр тэдний зүрхний самбар болон тэдний тахилын ширээний эвэр дээр сийлэгджээ. 2 Тэд өөрсдийн хүүхдүүдээ дурсан санахдаа мөн өндөр толгод дээр ногоон моддын дэргэдэх өөрсдийн тахилын ширээнүүдийг болон Ашерагийн модон шонг дурсан санадаг.3 Хөдөө тал дахь Миний уул аа, чиний хязгаар нутаг дахь нүглийн төлөө чиний мөргөлийн өндөрлөгүүдийн хамт чиний эд баялаг болон бүх эрдэнэсийг Би олзонд өгнө. 4 Мөн чи өөрөө ч Миний чамд өгсөн өвийг гээнэ. Би чамайг чиний мэддэггүй нутагт өөрийн чинь дайснуудад үйлчлүүлнэ. Учир нь чи Миний уур хилэнд үүрд шатах галыг ноцоов. 5 ЭЗЭН ингэж айлдаж байна. "Хүн төрөлхтөнд итгэж, бие махбодыг өөрийн хүч чадлаа болгодог бөгөөд зүрх сэтгэл нь ЭЗЭНээс эргэдэг хүн хараагдсан билээ.6 Учир нь тэрээр цөл дэх бут мэт болж, хөгжин цэцэглэл ирэхэд харахгүй, харин оршин суугчгүй давст нутагт буюу зэлүүд нутагт чулуурхаг газарт амьдарна. 7 ЭЗЭНд итгэдэг бөгөөд итгэл найдвар нь ЭЗЭН байдаг хүн ерөөлтэй еэ! 8 Учир нь тэрээр усан урсгалаар үндсээ өргөсгөж, халуун шатахад айхгүй усаар таригдсан мод мэт болно. Харин навчис нь ногоон байж, тэр нь ган гачгийн жилд түгшихгүй, үр жимс гаргахаа ч болихгүй. 9 Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм. Үүнийг хэн ойлгож чадах билээ? 10 ЭЗЭН Би зүрхийг эрэлхийлж, оюун бодлыг шалгадаг нь хүн бүрд замуудынх дагуу, үйлсийнх нь үр дүнгийн дагуу өгөхийн тулд юм. 11 Шударга бусаар эд хөрөнгөтэй бологч нь гаргаагүй байж өндөг дардаг ятуутай адил юм.
Амьдралынх дундуур энэ нь түүнийг орхиж, эцэст нь тэр мунхаг болно".
12 Эхнээсээ өндөрт өргөгдсөн сүр жавхлант сэнтий бидний ариун газар юм. 13 Израилийн найдвар ЭЗЭН, Таныг орхигч бүгд ичгүүрт унах болно.ЭЗЭН болох амьд усны ундаргыг орхисон тул эргэн буцагч хүмүүс газар шороон дээр бичигдэх болно.
14 Намайг эдгээгээч, Өө, ЭЗЭН, би эдгэх болно. Намайг авраач, би аврагдах болно.Учир нь Та бол миний магтаал юм.
15 Хараач, тэд надад"ЭЗЭНий үг хаана байна? Тэр нь одоо ирэг!" гэж хэлсээр байна.16 Харин миний хувьд, Таны араас хоньчин болохоос би зугтаагүй, гаслант өдрийг ч би хүсэн хүлээгээгүй. Миний уруулаас гарсан юм Таны өмнө байсныг Та Өөрөө мэднэ. 17 Надад аймшиг бүү байгаач. Зовлонгийн өдөр Та бол миний хоргодох газар юм. 18 Намайг хавчигч хүмүүсийг шившиг болгооч. Харин миний хувьд, намайг бүү шившиг болгооч. Тэднийг айлгаач, харин намайг бүү айлгаач. Тэдэн дээр зовлонгийн өдрийг авчирж, тэднийг хоёр дахин сүйрлээр бяцлаач. 19 ЭЗЭН надад ингэж айлдав. "Явж, Иудагийн хаадын орж, гардаг нийтийн дааман хаалган дээр, мөн Иерусалимын бүх дааман хаалгууд дээр зогс. 20 Тэдэнд «Иудагийн хаад болон эдгээр хаалгаар орж ирэгч бүх Иуда, Иерусалимын бүх оршин суугчид аа, ЭЗЭНий үгийг сонсоцгоо. 21 ЭЗЭН ингэж айлдаж байна. "Амралтын өдөр ямар нэгэн ачаа үүрэхээс, эсвэл Иерусалимын дааман хаалгаар ямар нэгэн зүйл авчрахаас өөрсдөө болгоомжил. 22 Та нар амралтын өдөр гэрээсээ ямар нэгэн ачаа бүү зөөж гарга, ямар нэгэн ажил ч бүү хий, харин Би эцэг өвгөдөд чинь тушаасны дагуу амралтын өдрийг ариунаар сахь. 23 Гэсэн хэдий ч тэд сонсоогүй, чихээ ч тавиагүй, харин сонсохгүй болон засуулахгүйн тулд хүзүүгээ хатуу болгов".24 ЭЗЭН тунхаглаж байна. "Хэрэв амралтын өдөр энэ хотын дааман хаалгаар ямар ч ачаа зөөж оруулахгүй, харин энэ өдөр ямар ч ажил хийхгүйгээр амралтын өдрийг ариунаар сахихын тулд та нар Намайг анхааралтай сонсдог юм бол 25 энэ хотын дааман хаалгаар хаад, Давидын сэнтийнд суусан, морьд унасан ба тэрэг хөлөглөсөн ноёд, Иудагийн хүмүүс болон Иерусалимын оршин суутчид орж ирж, энэ хот үүрд оршин суугчтай байх болно. 26 Тэд шатаалт тахил, тахил, идээн өргөлболон утлага, мөн ЭЗЭНий гэрт талархлын тахилуудыг авчран Иудагийн хотуудаас, Иерусалимын эргэн тойрноос, Бениамины нутгаас, нам дор газраас, уулархаг газраас болон Негевээс ирэх болно. 27 Харин амралтын өдөр ачаа өргөхгүй, Иерусалимын хаалгаар орж ирэхгүйгээр амралтын өдрийг ариунаар сахихаар та нар Намайг эс сонсвол, Би хаалган дээр нь гал ноцоох бөгөөд тэр нь Иерусалимын орднуудыг залгиж, унтраагдахгүй»".18 ЭЗЭНий үг Иеремиа дээр ирж, айлдсан нь 2 "Босож, ваарчныд оч. Тэнд Би чамд үгээ айлдах болно" гэв. 3 Би ваарчныд очиход, тэр тэнд дутуйн дээр нэгэн зүйл хийж байв. 4 Гэтэл түүний шавраар хийж байсан ваар гарт нь нурахад, тэрээр түүнийг өөрт нь таалагдсан ондоо ваар болгож дахин хийв.5 Тзттэл ЭЗЭНий үг над дээр ирж, 6 "Израилийн гэр ээ, энэ ваарчинтай адил Би та нарт мөн ингэж үйлдэж чадахгүй гэж үү? " гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Үзэгтүн, ваарчны гар дахь шавартай адил, Израилийн гэр ээ, та нар Миний мутарт мөн тийм билээ. 7 Нэгэн мөчид Би үндэстнийг, эсвэл хаанчлалыг үндсээр нь тастаж, нурааж, устгах тухай ярьж магадгүй. 8 Хэрэв Миний эсэргүүцэн ярьсан тэр үндэстэн өөрийн бузар муутаасаа эргэвэл Би тэдэн дээр буулгахаар төлөвлөж байсан гамшгийн талаар зөөлөрнө. 9 Эсвэл өөр нэгэн мөчид Би үндэстнийг, эсвэл хаанчлалыг барьжбосгон, тарьж ургуулах тухай ярьж магадгүй. 10 Хэрэв тэр нь Миний дуу хоолойг дагахгүй байснаар Миний мэлмийд бузар муут үйлдвэл, Би түүнийг ерөөхөөр амласан сайнаасаа харуусна". 11 Тиймээс одоо Иудагийн хүмүүст болон Иерусалимын оршин суугчдын эсрэг ярихдаа "ЭЗЭН ингэж айлдаж байна «Үзэгтүн, Би та нарын эсрэг гай гамшиг бэлтгэж, төлөвлөгөө сэдэж байна. Та нарын хүн нэг бүр өөрийн бузар муу замаас эргэж, өөрсдийн замууд болон үйлсийг шинэчил» хэмээв" гэж хэл. 12 Гэвч тэд "Найдвар алга! Учир нь бид өөрсдийн төлөвлөгөөнүүдийг дагах гэж байгаа бөгөөд бидний хүн нэг бүр өөрийн бузар муу зүрхийн гөжүүд байдлаар үйлдэх болно" гэж хэлнэ.13 Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. "Одоо үндэстнүүдээс асуу, үүнтэй адил зүйлийг хэн сонссон бэ? Израилийн онгон охин хамгийн айдас төрүүлмээр зүйл үйлдэв. 14 Ливаны цас задгай нутгийн чулууг орхидог уу? Харийн урсах хүйтэн ус урсахаа больдог уу? 15 Миний хүмүүс Намайг мартсан бөгөөд тэд хоосон бурхдад утлага уугиулж, их замаар бус жимээр явахын тулд тэд өөрсдийн замуудаасаа, эртний замуудаас бүдэрсэн нь 16 өөрсдийн нутгаа эзгүйрэл буюу үргэлжийн харуусал болгохын тулд юм. Үүний хажуугаар өнгөрдөг хүн бүр гайхаж, толгойгоо сэгсрэх болно. 17 Дорнын салхи мэт Би тэднийг дайсны өмнө тараана. Тэдний гамшгийн өдөр Би тэдэнд нүүрээ бус, нуруугаа харуулна" хэмээв. 18 Дараа нь тэд "Ирэгтүн, Иеремиагийн эсрэг төлөвлөгөөнүүдийг сэдэцгээе. Тахилчаас хууль, мэргэн хүнээс зөвлөлгөө, эш үзүүлэгчээс үг үнэхээр устахгүй. Нааш ир, туүнийг хэлээр цохин, ямар ч үгэнд нь анхаарлаа хандуулахгүй байя" гэж хэлэв.19 Өө, ЭЗЭН, намайг сонсож, миний дайснууд юу хэлж байгааг сонсооч! 20 Сайныг муугаар хариулах ёстой гэж үү?
Учир нь тэд надад нүх ухжээ. Таны уур хилэнг тэднээс зайлуулахын тулд тэдний төлөө сайныг ярихаар би Таны өмнө хэрхэн зогссоныг санаач.
21 Тийм учраас тэдний хүүхдүүдийг өлсгөлөнд өгч, тэднийг илдний хүчинд тушаагаач. Тэдний эхнэрүүдийг үр хүүхэдгүй ба бэлэвсэн болгооч. Тэдний эргүүдийг үхтэл нь хядуулж, залуучуудыг нь тулалдаанд илдэнд өртүүлээч.22 Та тэдний дээр дээрэмчдийг гэнэт авчрахад тэдний гэрүүдээс хашхираан сонстох болтугай. Учир нь тэд намайг барихын тулд нүх ухаж, миний хөлд урхи тавьж нуусан билээ. 23 Гэсэн хэдий ч ЭЗЭН Та миний эсрэг буй тэдний үхлийн төлөвлөгөөнүүдийг мэднэ. Тэдний гэм бурууг бүү уучилж, тэдний нүглийг Өөрийн мэлмийнээс бүү зайлуулаач. Харин тэд Таны өмнөхөмөрч унах болтугай. Өөрийн уур хилэнгийн цагт тэдэнд үйлдээч! 19 ЭЗЭН ингэж айлдав. "Явж, ваарчны шавар ваар савыг худалдан ав. Ард түмний ахмадуудаас заримыг, ахлах тахилч нараас заримыг авч яв. 2 Тэгээд Потшерт дааман хаалганы орох үүдний дэргэдэх Бенхинномын хөндийд очиж, Миний чамд хэлдэг үгсийг тэнд тунхагла. 3 "Иудагийн хаад болон Иерусалимын оршин суугчид аа, ЭЗЭНий үгийг сонс. Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, сонссон хүн бүрийн чих чичрэхээр тийм гамшгийг Би энэ газар дээр авчрах гэж байна. 4 Учир нь тэд Намайг орхиж, үүнийг харь газар болгож, өөрсдөө ч, эцэг өвгөдийн ч, Иудагийн хаадын ч мэдээгүй өөр бурхдад энэ газар тахилуудыг шатаасан бөгөөд гэмгүй хүмүүсийн цусаар энэ газрыг дүүргэж, 5 Баалд шатаалт тахил болгон өөрсдийн хөвгүүдийг галд шатаахын тулд Баалын мөргөлийн өндөрлөгүүдийг барьсан юм. Энэ нь Миний хэзээ ч тушаагаагүй, яриагүй, Миний санаанд ч ороогүй зүйл юм. 6 Тийм учраас, үзэгтүн, энэ газар Тофет буюу Бенхинномын хөндий гэж дахин нэрлэгдэхээ больж, харин Аллагын хөндий гэж нэрлэгдэх өдрүүд ирж байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна. 7 «Би Иуда болон Иерусалимын зөвлөлгөөг энэ газарт хоосон болгож, Би тэднийг дайснуудынх нь өмнө болон өөрсдийнх нь амийг эрэгчдийн гараар унагаах болно. Би тэдний хүүрүүдийг тэнгэрийн шувууд болон газрын араатан амьтдад хоол болгон өгнө. 8 Би мөн энэ хотыг балгас, харууслын шалтгаан болгоно. Үүгээр өнгөрөгч хүн бүр гайхаж, гай гамшгуудынх нь төлөө харуусах болно. 9 Би тэднээр хөвгүүд, охидынх нь махыг идүүлж, тэд бүслэлтэнд болон дайснууд нь ба өөрсдийнх нь амийг хайгчдын учруулсан зовлон дотор бие биенийхээ махыг идэх болно» хэмээв" гэж хэл.10 Тэгээд чамайг дагалдан явах хүмүүсийн нүдэн дээр чи ваарыг хагалж, 11 тэдэнд "Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна «Дахин дахин засаж болохгүйгээр ваарчны савыг хагалахтай яг адил Би энэ хүмүүс болон энэ хотыг хагална. Оршуулах газар байхгүйтул тэд Тофетэд оршуулна. 12 Энэ газар болон түүний оршин суугчдад Би ингэж хандах нь энэ хотыг Тофет шиг болгохын тулд юм» гэж ЭЗЭН тунхаглаж байна. 13 «Дээвэр дээр нь тэнгэрийн бүх эрхэст тахил өргөж, өөр бурхдад ундаан өргөлийг цутгасан бүх гэрүүдээс болж Иерусалимын болон Иудагийн хаадын гэрүүд Тофет газар шиг бузарлагдана» хэмээв" гэж хэл гэв.14 Дараа нь ЭЗЭНий өөрийг нь эш үзүүлэхээр илгээсэн Тофетаас Иеремиа ирэв. Тэрээр ЭЗЭНий өргөөний хашаа дотор зогсож, бүх ард түмэнд хандан 15 "Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айддаж байна. «Үзэгтүн, Миний үгийг сонсохгүй гэж тэд хүзүүнүүдээ хатуу болгосон тул Би тэдний эсрэг тунхагласан бүхий л гамшгийг энэ хот болон түүний суурингууд дээр авчрах гэж байна» хэмээв" гэж хэлжээ.20 Иммерийн хүү, ЭЗЭНий өргөөний тэргүүн түшмэл болох тахилч Пашхур эдгээр зүйлсийг Иеремиа эш үзүүлж байгааг сонсоод, 2 Пашхур эш үзүүлэгч Иеремиаг жанчуулан, ЭЗЭНий өргөөний дэргэдэх Бениамины дээд Дааман Хаалганд түүнийг дөнгөлөв. 3 Дараа өдөр нь Пашхур Иеремиаг дөнгөнөөс суллахад Иеремиа түүнд ЭЗЭНий чамайг дуудсан нэр бол Пашхур биш, харин Магормиссабиб юм. 4 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би чамайг өөрт чинь болоод бүх найз нөхдөд чинь аймшиг болгох гэж байна. Чиний нүд харсаар байхад тэд дайснуудынхаа илдэнд унана. Ингээд Би бүх Иудаг Вавилоны хааны гарт тушаах бөгөөд тэрээр тэднийг цөлөгдөгсөд болгон Вавилон уруу аваачиж, тэднийг илдээр хядна. 5 Би мөн энэ хотын бүх эд баялгийг, түүний бүх бүтээгдэхүүн болон бүх үнэтэй зүйлсийг нь тараан өгнө. Иудагийн хаадын бүх эрдэнэсийг ч хүртэл Би дайснуудынх нь гарт өгч, тэднийг тонуулж, тэднийг авч яван, Вавилонд аваачна. 6 Пашхур чи болон гэрт чинь байгаа бүгд олзлогдон явах бөгөөд та нар Вавилонд очиж, чи болон чиний худал эш үзүүллэгийг сонссон найз нөхөд чинь тэнд нас барж, тэнд оршуулагдана» хэмээв" гэж хэлэв.7 Өө, ЭЗЭН, Та намайг мэхэлж, би мэхлүүлэв. Та намайг дийлж, ялав. Би бүхэл өдрийн турш доог тохуу болов. Хүн бүр намайг тохуурхах юм. 8 Учир нь би ярих болгондоо чангаар хашхирдаг. Би хүчирхийллийг болоод сүйрлийг тунхаглаж байна. Яагаад гэвэл ЭЗЭНий үг надад бүхэл өдрийн турш зэмлэл, доог тохуу болж байв. 9 Харин хэрэв би "Би Түүнийг дурсахгүй, Түүний нэрээр дахин ярихгүй" гэвэл энэ нь минии сэтгэл зүрхэнд ясаар минь хаагдан хүрээлэгдсэн шатаж буй гал мэт болно. Би түүнийг дотроо хадгалахаас ядарч, би түүнийг тэсвэрлэж чадахгүй.10 Учир нь "Тал бүрд аймшиг байна! Илчилцгээе. Түүнийг илчилцгээе!" гэж олны шивэгнэлдэхийг би сонсов. Миний бүх итгэмжит найз нөхөд миний унахыг харж, "Тэр мэхлүүлж магадгүй, тэгвэл бид түүнийг дийлж, түүнээс өшөөгөө авна" гэдэг. 11 Харин ЭЗЭН хүчит нэгэн мэт надтай хамт байна. Тийм учраас намайг хавчигчид бүдэрч, дийлэхгүй. Тэд унаснаасаа болж мартагдашгүй үүрдийн гутамшгаар бүрмөсөн ичгүүрт унах болно. 12 Гэлээ ч түмэн цэргийн ЭЗЭН, шударга нэгнийг сорьж, санаа бодол хийгээд зүрх сэтгэлийг хардаг Та тэдэн дээр байх Өөрийн өшөө авалтыг надад харуулаач. Учир нь Танд би хэргээ даатгасан билээ. 13 ЭЗЭНд дуул, ЭЗЭНийг магт! Учир нь Тэрээр үгээгүй ядуу нэгний сэтгэлийг бузар муут үйлдэгчийн гараас ангижруулав.14 Миний төрсөн өдөр хараагдах болтугай.
Эхийн минь намайг төрүүлсэн өдөр бүү ерөөгдөг.
15 Эцэгт минь "Танд хүү төржээ" гэсэн мэдээг авчирж, түүнийг баярлуулсан хүн хараагдах болтугай.16 Харин тэр хүн нь ЭЗЭНий харамсахгүйгээр хөмрүүлсэн хотуудтай адил байг. Тэрээр өглөө хашхирааныг, өдөр түгшүүрийн хашхирааныг сонсог.17 Миний эх миний булш болж, түүний хэвлий үргэлжид жирэмсэн байхын тулд намайг төрөхөөс өмнө тэрээр намайг алсангүй учир тэгэг. 18 Миний өдрүүд ичгүүр дотор өнгөрөхийн тудд зовлон, уй гашууг харахаар би юунд хэвлийнээс гарав?21 ЭЗЭНээс Иеремиад үг ирэхэд Зедекиа хаан түүн уруу Малхиагийн хүү Пашхур болон Маасеиагийн хүү, тахилч Зефаниаг илгээн 2 "Вавилоны хаан Небухаднезар бидний эсрэг дайтаж байгаа тул бидний өмнөөс ЭЗЭНээс асууж өгөөч. ЭЗЭН бидэнд Өөрийн гайхамшигт үйлсийн дагуу хандаж магадгүй. Тэгээд дайсан биднээс ухарч магад" гэв.3 Тэгтэл Иеремиа тэдэнд "Та нар Зедекиад дараахыг хэлтүгэй. 4 «Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. "Үзэгтүн, хэрмийн гадна талд чамайг бүсэлж байгаа Вавилоны хаан болон халдеичуудын эсрэг дайтахад чинийашиглаж байгаа, чиний гарт буй зэр зэвсгийг Би эргүүлэх гэж байна. Би тэднийг энэ хотын төвд цуглуулах болно. 5 Би Өөрөө сунгасан гар, хүчит мутраар та нарын эсрэг уурлан, хилэгнэн, дургүйцэн туладдана. 6 Би мөн энэ хотын оршин суугчдыг, хүн болон араатан амьтдыг ялгаагүй цохиж, тэд их тахлаас болж үхнэ. 7 Тэгээд дараа нь Иудагийн хаан Зедекиа, туүний зарц нар болон ард түмнийг буюу энэ хотод тахал, илд болон өлсгөлөнгөөс амьд үлдсэн хүмүүсийг хүртэл Би Вавилоны хаан Небухаднезарын гарт, тэдний дайснуудын гарт, мөн тэдний амийг эрэн хайгчдын гарт тушаана. Тэрээр тэднийг илдний ирээр цохино. Тэрээр тэднийг амьд үлдээхгүй, өрөвдөх ч үгүй, энэрэх ч үгүй" гэж ЭЗЭН айлдаж байна»".8 Та нар мөн энэ хүмүүст "ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би та нарын өмнө амь болон үхлийн замыг тогтоодог. 9 Энэ хотод суусан нэгэн илд, өлсгөлөн, тахлаар үхнэ. Харин гадагш гарч яван, та нарыг бүсэлж байгаа халдеичуудад бууж өгсөн нэгэн амьдарч, өөрийнхөө амиар төлөөсийг төлнө. 10 Учир нь Би сайны төлөө бус, хор хөнөөлийн төлөө Өөрийн нүүрийг энэ хотыг эсэргүүцэхээр чиглүүлэв» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Энэ хот Вавилоны хааны гарт өгөгдөх бөгөөд тэрээр түүнийг галдан шатаана» хэмээв"11 Тэгээд Иудагийн хааны гэрийнхэнд "ЭЗЭНий үгийг сонсогтун, 12 Давидын гэр ээ, ЭЗЭН ингэж айлдаж байна.
«Өглөө бүр шударга ёсыг үйлд. Тэдний үйлсийн бузар муугаас болж Миний уур хилэн гал мэт гарч, юу ч унтрааж чадахгүйгээр шатахгүйн тулд дээрэмдүүлсэн нэгнийг дарангуйлагчийн гараас авар»
13 ЭЗЭН тунхаглаж байна. «Үзэгтүн, хөндийд амьдрагч, чулуурхаг тал аа, Би та нарын эсрэг байна. "Хэн бидний эсрэг бууж ирэх юм бэ? Хэн бидний сууцанд орж ирэх юм бэ?" гэж хэлэгч хүмүүс та нар аа, 14 Би та нарыг өөрсдийн чинь үйлсийн үр дүнгийн дагуу шийтгэнэ» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Бүх орчин тойрныг нь залгиулахын тулд Би ойд нь гал асаана» хэмээв" гэж хэл гэв.22 ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Иудагийн хааны гэрт очоод тэнд энэ үгийг хэлж,
2 «Давидын сэнтий дээр суудаг Иудагийн хаан аа, чи болон чиний зарц нар, мөн энэ дааман хаалгуудаар орж ирдэг чиний хүмүүс ээ, ЭЗЭНий үгийг сонсогтун. 3 ЭЗЭН ингэж айлдаж байна. "Шударга ёсыг болон зөв шударгыг үйлдэж, дээрэмдүүлсэн нэгнийг дарангуйлагчийн гараас авар. Мөн харь хүн, өнчин, эсвэл бэлэвсэн хүнтэй буруугаар бүү хандаж, бүү хүчирхийл. Энэ газарт гэмгүй цусыг бүү урсга. 4 Учир нь хүмүүс та нар үнэхээр үүнийг үйлдвэл, Давидын байранд сэнтий дээр нь суун, тэрэг хөлөглөн, морьд унаж өөрөө, өөрийн зарц нар болон өөрийн хүмүүстэй хаад энэ гэрийн дааман хаалгаар орж ирэх болно. 5 Харин хэрэв та нар эдгээр үгсийг эс дагавал, энэ гэр балгас болно гэдгийг Би Өөрөөрөө тангараглаж байна" гэж ЭЗЭН тунхаглаж байна»". 6 Учир нь Иудагийн хааны гэрийн талаар ЭЗЭН ингэж айлдаж байна."Чи Надад Гилеад, Ливаны оргил юм. Гэлээ ч Би баттайгаар чамайг цөл мэт, оршин суутчгүй хотууд болгоно.
7 Учир нь тус бүр нь өөр өөрсдийн зэр зэвсэгтэй сүйтгэгчдийг Би чиний эсрэг тавина. Тэд чиний шилмэл хушнуудыг огтолж, гал уруу хаяна. 8 Олон үндэстнүүд энэ хотын хажуугаар өнгөрөх болно. Тэд нэг нэгэндээ «ЭЗЭН яагаад энэ агуу хотод энэ мэтийг үйлдэв? » гэцгээнэ. 9 Тэгээд тэд хариулахдаа «Учир нь тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНий гэрээг орхиж, өөр бурхдад мөргөн, тэдэнд үйлчилсэн юм» гэх болно".10 Үхсэн хүний төлөө бүү уйл, бүү гашууд. Одсон нэгний төлөө үргэлжлүүлэн уйл. Учир нь тэрээр хэзээ ч эргэж ирэхгүй, төрөлх нутгаа ч харахгүй.11 Учир нь энэ газраас одсон, өөрийн эцэг Иосиагийн байранд хаан болсон, Иосиагийн хүү Иудагийн хаан Шаллумын талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. "Тэр хэзээ ч тийшээ буцаж ирэхгүй. 12 Харин тэд түүнийг олзлон аваачсан газарт тэрээр үхэж, энэ нутгийг дахин харахгүй.13 Өөрийн гэрийг зөв шударга бусаар, дээд ерөөнүүдээ шударга ёсны дагуу биш барьдаг нэгэн нь, хөршдөө хөлсийг нь өгөлгүйгээр түүний үйлчлэлийг ашигладаг нэгэн нь гаслантай яа. 14 Тэр нь «Би өөртөө зай ихтэй, дээд өрөөнүүдтэй, багтаамжтай байшин барьж, цонхнуудыг нь хушаар хавтаслан, хурц улаанаар будаж зүснэ» гэж хэлдэг.15 Чи хушаар өрсөлдөж байгаа тул хаан болдог уу? Эцэг чинь идэж ууж, шударга ёс болон зөв шударгыг үйлддэггүй гэж үү? Тэгээд л тэр сайн байв. 16 Тэрээр зовсон болон ядуу нэгний хэргийг шүүсэн. Тэгээд л энэ нь сайн байв. Энэ нь Намайг мэдэх гэсэн үг биш гэж үү?" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 17 "Гэтэл чиний нүд хийгээд зүрх сэтгэл чинь зөвхөн өөрийн шударга бус орлого, гэмгүй цусыг урсгах болон дарангуйлал ба хүчирхийллийг хийх дээр байна". 18 Тийм учраас Иосиагийн хүү, Иудагийн хаан Иехоиакимын талаар ЭЗЭН ингэж айлдаж байна."Тэд түүний төлөө «Аяа, ах минь!», эсвэл «Аяа, эгч минь!» гэж гашуудахгүй. Тэд түүний төлөө «Аяа, эзэн ээ!», эсвэл «Аяа, түүний сүр жавхлан!» гэж гашуудахгүй.
19 Тэрээр чирэгдэн, Иерусалимын дааман хаалганаас цааш шидэгдэн илжигний оршуулгаар оршуулагдана. 20 Ливан уруу өгсөж, хашхирч, Башанд дуугаа өндөрсгө. Мөн Абаримаас хашхир.Учир нь бүх амрагууд чинь бяцарчээ.
21 Өсөн дэвжих үед чинь Би чамд хэлсэн боловч чи «Би сонсохгүй!» гэсэн. Чи Миний дуу хоолойг дагаагүй нь чиний залуугаас үйлдэл чинь байв.22 Чиний бүх хоньчдыг салхи хийсгэн хамж, чиний амрагууд олзлогдоно. Тэгэхэд чи бүх хорон муугаасаа болж лавтай яа ичиж, доромжлогдоно.23 Хушинд үүрлэж, Ливанд амьдрагч чамайг хүүхдээ төрүүлэх гэж өвдөж буй эмэгтэйнх шиг хүчтэи өвтгөхөд чи яаж ёолох бол!". 24 ЭЗЭН тунхаглаж байна. "Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Хичнээн Иудагийн хаан Иехоиакимын хүү Кониа нь Миний баруун мутар дахь тамга байсан хэдий ч, Би чамайг сугалж гаргана. 25 Би чамайг амийг чинь эрж буй хүмүүсийн гарт, тийм ээ, чиний айдаг хүмүүсийн гарт, Вавилоны хаан Небухаднезарын болон халдеичуудын гарт тушаана. 26 Би чамайг болон чамайг төрүүлсэн эхийг чинь чиний төрөөгүй өөр нутаг уруу чулуудах бөгөөд тэнд чи үхнэ. 27 Харин тэдний буцахыг хүсэж буй газар нутгийн хувьд, тэд түүн уруу буцахгүй.28 Энэ хүн Кониа басамжлагдсан, эвдэрч бутарсан ваар уу? Эсвэл тэр хэний ч хүсдэггүй сав юм уу? Яагаад тэр болон түүний үр удам чулуудагдаж, өөрсдийн үл мэдэх газар нутаг уруу зайлуулагдав? 29 Өө нутаг аа, нутаг аа, нутаг аа, ЭЗЭНий үгийг сонс! 30 ЭЗЭН ингэж айлдаж байна. «Энэ хүнийг үр хүүхэдгүй, өөрийн өдрүүддээ цэцэглэн дэвжихгүй хүн гэж бич. Учир нь Түүний удмын ямар ч хүн Давидын сэнтий дээр суун, Иудад дахин захиран, хөгжиж дэвшихгүй билээ» хэмээв".23 "Миний бэлчээрийн хоньдыг тараан бутрааж, сүйтгэж байгаа хоньчид гаслантай яа!" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 2 Тийм учраас Миний ард түмнийг хариулж байгаа хоньчдын тухайд Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. "Та нар Миний хонин сүргийг тарааж, хөөж зайлуулан, тэднийг халамжилсангүй. Үзэгтүн, Би та нарын үйлсийн бузар муугийн улмаас та нарыг шийтгэх гэж байна" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 3 "Тэгээд Би Өөрөө хонин сүргийнхээ үлдэгсдийг Өөрийн хөөн зайлуулсан нутгаас цуглуулж, тэднийг бэлчээрт нь буцааж авчрах бөгөөд тэд үр жимс гаргаж, үржинэ. 4 Би бас тэдний дээр байх, тэднийг хариулах хоньчдыг томилох бөгөөд тэд цаашид айхгүй, түгшихгүй, хэн нь ч дутагдахгүй» гэж ЭЗЭН тунхаглаж байна.5 "Харагтун, Би Давидад зөв шударга Мөчир ургуулах өдрүүд ирж байна" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Тэрээр хаан мэт захирч, мэргэн ухаанаар үйлдэж, энэ газар нутагт шударга ёсыг болон зөв шударгыг үйлдэнэ. 6 Түүний өдрүүдэд Иуда аврагдаж, Израиль аюулгүй амьдарна. Түүний дуудагдах нэр нь «ЭЗЭН бол бидний зөв шударга» юм".7 ЭЗЭН тунхаглаж байна "Тийм учраас үзэгтүн, тэд «Израилийн хөвгүүдийг Египетийн нутгаас гаргасан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая» гэж хэлэхээ больж, 8 харин «Израилийн гэрийнхний үр удмыг хойд зүгийн нутгаас болон Миний тэднийг зайлуулсан бүх орнуудаас авчирж, удирдсан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая» гэж хэлэх өдрүүд ирж байна. Тэгэхэд тэд өөрсдийн хөрсөн дээр амьдарна".9 Эш үзүүлэгчдийн тухайд, зүрх минь миний дотор эмтэрч, бүх яс минь чичирнэ. ЭЗЭНээс болон Түүний ариун үгсээс болж би согтуу хүн мэт, дарсанд дийлдсэн хүн мэт болов. 10 Учир нь энэ нутаг садар самууныг үйлдэгчдээр дүүрэв. Учир нь энэ нутаг хараалаас болж гашууддаг. Цөлийн бэлчээрүүд ганджээ. Тэдний зам бас бузар муу бөгөөд тэдний хүч чадал зөв бус юм. 11 "Учир нь эш үзүүлэгч, тахилчийн аль аль нь бузарлагдав. Өөрийн өргөөнд хүртэл Би тэдний хорон муу зүйлсийг оллоо" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 12 "Тийм учраас тэдний зам өөрсдөд нь халтиргаатай зам мэт байх болно. Тэд түнэр харанхуй уруу зайлуулагдаж, тийшээ унана.
Учир нь Би тэдэн дээр гамшгийг буюу шийтгэлийнх нь жилийг авчирна" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
13 "Үүнээс гадна, Самарийн эш үзүүлэгчдийн дунд Би эвгүй муухай зүйл харав. Тэд Баалаар эш үзүүлж, Миний ард түмэн болох Израилийг төөрүүлж байв. 14 Би мөн Иерусалимын эш үзүүлэгчдийн дунд аймшигтай муухай зүйл харав. Тэр нь садар самуун болоод худал хуурмагаар алхах нь юм. Тэд бузар мууг үйлдэгчдийн гарыг бэхжүүлдэг. Иймээс хэн нь ч өөрийн муу муухайгаасаа эргэсэнгүй. Тэд бүгд Надад Содом мэт буюу оршин суугчид нь Гоморра мэт болов.15 Тийм учраас эш үзүүлэгчдийн тухайд түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би тэднийг агиар тэжээж, тэдэнд хортой ус уулгах гэж байна. Учир нь Иерусалимын эш үзүүлэгчдээс бүх газар нутагт бузар тарав» хэмээв". 16 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Та нарт эш үзүүлж байгаа эш үзүүлэгчдийн үгсийг бүү сонс. Тэд та нарыг хоосон дэмий юманд удирдаж байна. Тэд ЭЗЭНий амаас бус, өөрсдийн төсөөлсөн үзэгдлийг ярьдаг.17 Намайг басамжилдаг хүмүүст тэд «ЭЗЭН "Та нар амар амгалан байх болно" гэж айлдав» гэж хэлсээр байдаг. Зүрхнийхээ гөжүүд байдлын дагуу явагч бүрд тэд «Та нар дээр гай гамшиг ирэхгүй» гэдэг.18 Харин Түүний үгийг харж, сонсохын тулд хэн ЭЗЭНий зөвлөгөө дотор зогссон юм бэ? Хэн Түүний үгийг анхаарч, сонссон бэ? 19 Үзэгтүн, ЭЗЭНий шуурга буюу хуйлрах хар шуурга уур хилэнгээр гарчээ. Тэр нь хорон муугийн толгой дээр хуйлран эргэлдэнэ.20 Тэрээр Өөрийн зүрхний зорилгуудыг биелүүлэн уйлдэхээс нааш ЭЗЭНий уур буцахгүй. Сүүлчийн өдрүүдэд та нар үүнийг тодорхой ойлгох болно. 21 Би эш үзүүлэгчдийг илгээгээгүй, гэвч тэд гүйдэг. Би тэдэнд яриагүй боловч тэд эш үзүүлэв. 22 Харин хэрэв тэд Миний зөвлөгөө дотор зогссон бол, тэд Миний үгсийг Миний ард түмэнд тунхаглаж, тэднийг бузар муу замаас нь болон үйлдлийнх нь бузар муугаас буцаан эргүүлэх байсан. 23 Би алс холын Бурхан биш, харин ойрхон байх Бурхан уу?" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 24 "Би түүнийг харахгүйгээр хүн өөрийгөө хоргодох газар нууж чадах уу?" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Би тэнгэрүүд болон газрыг дүүргэдэггүй гэж үү?" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 25 "Миний нэрээр хуурамчаар эш үзүүлдэг эш үзүүлэгчид "Би зүүд зүүдэллээ, би зүүд зүүдэллээ!» гэж юу хэлснийг Би сонссон билээ. 26 Хэдий болтол вэ? Хуурмагийг эш үзүүддэг эш үзүүлэгчдийн буюу өөрсдийн зүрхний төөрөгдлийн эш үзүүлэгчдийн зүрхэнд юм байна уу? 27 Тэдний эцэг өвгөд Баалаас болж Миний нэрийг мартсантай адил тэд бие биендээ хэлдэг өөрсдийн зүүдээрээ Миний хүмүүст Миний нэрийг мартуулахыг боддог. 28 Зүүд зүүдэлсэн эш үзүүлэгч зүүдээ хэлж болно, харин Миний үгтэй нэгэн Миний үтийг үнэнээр хэлэг. Сүрэл нь үр тариатай юутаараа адил вэ?" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 29 "Миний үг галтай адил биш гэж үү?" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Чулууг бутлах алхтай адил биш гэж үү? 30 Тийм учраас үзэгтүн, Миний үгсийг бие биенээсээ хулгайлдаг эш үзүүлэгчдийн эсрэг Би байна"гэж ЭЗЭН тунхаглаж байна. 31 "Үзэгтүн, Би өөрсдийнхөө хэлийг ашиглан, «ЭЗЭН тунхаглаж байна» гэж тунхагладаг эш үзүүлэгчдийн эсрэг байна" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 32 "Үзэгтүн, Би хуурамч зүүдийг эш үзүүлэн, тэднийг хэлж, өөрсдийн худал хуурмаг болон болчимгүй сайрхлаараа Миний хүмүүсийг төөрүүлсэн тэдний эсрэг байна" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Гэтэл Би тэднийг илгээгээгүй, тэдэнд тушаал ч өгөөгүй бөгөөд тэд энэ хүмүүст огтхон ч ашиг тус өгдөггүй" гэж ЭЗЭН тунхаглаж байна.33 "Эдгээр хүмүүс, эсвэл эш үзүүлэгч, эсвэл тахилч чамаас «ЭЗЭНий зөн гэж юу вэ?» гэж асуухад чи тэдэнд «Ямар зөн?» гэж хэлэх ёстой. ЭЗЭН «Би та нарыг хаяна» гэж тунхаглаж байна. 34 Тэгээд «ЭЗЭНий зөн» гэж хэлдэг эш үзүүлэгч, эсвэл тахилч, эсвэл хүмүүсийн хувьд, Би тэр хүнд болон түүний гэрийнхэн дээр шийтгэл буулгана. 35 Та нарын хүн нэг бүр өөрийн хөрш болон өөрийн ах дүүд ингэж хэлэх болно. «ЭЗЭН юу гэж хариулав?», эсвэл «ЭЗЭН юу гэж айлдсан бэ?». 36 Учир нь та нар ЭЗЭНий зөнг дахин санахгүй. Яагаад гэвэл хүн бүрийн өөрийнх нь үг зөн болно. Та нар бидний Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН, амьд Бурханы үгсийг гуйвуулсан билээ. 37 Чи эш үзүүлэгчид «ЭЗЭН чамд юу гэж хариулав?» болон «ЭЗЭН юу гэж айлдав?» гэж хэлэх болно. 38 Учир нь хэрэв чи «ЭЗЭНий зөн» гэж хэлбэл, үнэхээр ЭЗЭНингэж айлдаж байна. «Та нар "ЭЗЭНий зөн" гэсэн энэ үгийг хэлсэн тул» Би ч гэсэн та нарт «Та нар "ЭЗЭНий үг" гэж бүү хэл» хэмээн илгээсэн". 39 Тийм учраас үзэгтүн, Би та нарыг үнэхээр мартаж, та нарт болон та нарын эцэг өвгөдөд Өөрийн өгсөн хотын хамт Өөрийн оршихуйгаас зайлуулна. 40 Би та нарын дээр үүрдийн шившигт болон үл мартагдах үүрдийн доромжлолыг тавина.24 Вавилоны хаан Небухаднезар Иудагийн хаан, Иехоиакимын хүү Иекониаг, Иудагийн түшмэдийг, урчууд болон дархчуудын хамт Иерусалимаас олзлон авч, Вавилонд авчирсны дараа ЭЗЭН надад үзүүлэв. Үзэгтүн, ЭЗЭНий сүмийн өмнө хоёр сагс инжир байв! 2 Нэг сагсанд анх боловсорсон инжир мэт маш сайн инжир байв. Нөгөө сагсанд муудсан тул идэж болохгүй маш муу инжир байв. 3 Тэгтэл ЭЗЭН надад
25 Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөв дэх жилд (энэ нь Вавилоны хаан Небухаднезарын эхний жил байв) Иудагийн бүх хүмүүсийн талаарх үг Иеремиад иржээ. 2 Үүнийг эш үзүүлэгч Иеремиа Иудагийн бүх хүмүүст болон Иерусалимын бүх оршин суутчдад ярин 3 "Иудагийн хаан, Аммоны хүү Иосиагийн арван гурав дахь жилээс авахуулан энэ өдрийг хүртэл, энэ хорин гурван жилийн турш ЭЗЭНий үг надад ирсэн бөгөөд би та нарт дахин, дахин ярьсан боловч та нар сонссонгүй. 4 ЭЗЭН эш үзүүлэгчид болох Өөрийн бүх зарц нараа та нар уруу дахин дахин илгээсэн боловч та нар сонсоо ч үгүй, сонсох гэж чихээ тавьсан ч үгүй. 5 Тэд «Хүн бүр өөрийн бузар муу замаас болон үйлсийнхээ бузар муугаас эргэж, ЭЗЭНий та нарт болон та нарын эцэг өвгөдөд үүрд мөнхөд өгсөн нутагт амьдар. 6 Өөр бурхдад үйлчилж, мөргөхийн тулд тэдний араас явахгүй байж, өөрсдийн гарын бүтээлээр Намайг уурлахад бүү хүргээрэй. Тэгвэл Би та нарт ямар ч хор хөнөөл учруулахгүй» гэсэн. 7 Гэтэл та нар Намайг сонсоогүй нь өөрсөддөө гай болохын тулд гарынхаа бүтээлээрээ Намайг уурлан хилэгнүүлэхийн тулд байв" гэж ЭЗЭН тунхаглаж байна.8 "Тийм учраас түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Та нар Миний үтсийг сонсоогүй тул, 9 үзэгтүн, Би илгээж, хойд зүгийн бүх гэр бүлийг авч,» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Миний зарц болох Вавилоны хаан Небухаднезар уруу илгээж, тэднийг энэ нутгийн эсрэг, оршин суугчдынх нь эсрэг болон эргэн тойрны эдгээр бүх үндэстнүүдийн эсрэг аваачна. Би тэднийг бүрмөсөн устгаж, тэднийг аймшиг, харуусал ба үүрдийн эзгүйрэл болгоно. 10 Үүнээс гадна, Би тэднээс баяр баясгалан болон баяр хөөрийн дууг, сүйт залуу болон сүйт бүсгүйн дуу хоолойг, тээрмийн чулууны дуу чимээг болон дэнлүүний гэрлийг авна. 11 Энэ бүхэл нутаг эзгүйрэл болон айдас болж, эдгээр үндэстнүүд Вавилоны хаанд далан жил үйлчилнэ.12 Далан жил гүйцэж өнгөрөхөд Вавилоны хаан болон тэр үндэстнийг, халдеичуудын нутгийг тэдний гэм буруугийн төлөө Би шийтгэнэ. Би түүнийг үүрдийн эзгүйрэл болгоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. 13 «Би тэр нутаг дээр түүний эсрэг зарласан Өөрийн бүх үгсийг, бүх үндэстнүүдийн эсрэг Иеремиагийн эш үзүүлсэн энэ номд бичигдсэн бүхнийг авчирна. 14 (Учир нь олон үндэстнүүд болон агуу их хаад тэднээс, тэднийг хүртэл боол болгоно. Би тэдэнд тэдний үйлс болон тэдний гарын үйлдлийн дагуу нөхөн төлнө.)» хэмээв".15 Учир нь Израилийн Бурхан, ЭЗЭН надад ингэж айлдаж байна. "Миний мутраас уур хилэнгийн дарсны энэ аягыг авч, Миний чамайг илгээх бүх үндэстэнд түүнийг уулга. 16 Тэд ууж, гуйван, тэдний дунд Миний илгээх илднээс болж галзуурна".17 Тэгээд би ЭЗЭНий мутраас аягыг авч, ЭЗЭНий намайг илгээсэн бүх үндэстэнд түүнийг уулгав. 18 Иерусалим, Иудагийн хотуудад, түүний хаад болон түүний ноёдод уулгасан нь тэднийг энэ өдөрт мэт сүйрэл, айдас, харуусал болон хараал болгохын тулд юм. 19 Египетийн хаан Фараон, түүний зарц нар, түүний ноёд, болон түүний бүх ард түмэн, 20 харийн бүх хүмүүс, Уз нутгийн бүх хаад, филистчүүдийн нутгийн бүх хаад (Ашкелон, Газ, Екрон ба Ашдодын үлдэгсэд), 21 Едом, Моаб, болон Аммоны хөвгүүд, 22 Тирийн бүх хаад, Сидоны бүх хаад болон тэнгисээс цааш орших арлуудын хаад, 23 Дедан, Тема, Буз болон булангуудыг огтолдог хүмүүс, 24 Арабын бүх хаад болон цөлд оршин суудаг харийн хүмүүсийн бүх хаад, 25 Зимрийн бүх хаад, Еламын бүх хаад болон Медийн бүх хаад, 26 өөр хоорондоо ойр хол байдаг хойд зүгийн бүх хаад, мөн газрын гадаргуу дээрх газар дэлхийн бүх хаанчлалууд болон Шешахын хаан тэдний дараа уух болно.27 "Чи тэдэнд «Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Ууж, согтууран, бөөлжин, унаад, та нарын дунд Миний илгээх илдний улмаас дахин бүү бос"» гэж хэл. 28 Хэрэв тэд чиний гараас аягыг уухаар авахаас татгалзвал, чи тэдэнд «Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Та нар заавал уух ёстой! 29 Учир нь үзэгтүн, Миний нэрээр дуудагдах энэ газар Би гамшгийг авчирж эхэлж байна. Та нар шийтгэлээс бүрмөсөн чөлөөлөгдөх ёстой гэж үү? Та нар шийтгэлээс чөлөөлөгдөхгүй. Учир нь Би газар дэлхийн бүх оршин суугчдын эсрэг илдийг дуудаж байна" гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна» гэж хэлэгтүн.30 Тийм учраас чи тэдний эсрэг эдгээр бүх үгсийг эш үзүүлж, чи тэдэнд хэлэхдээ «ЭЗЭН өндөр дээрээс архиран,Өөрийн ариун оршихуйгаас Өөрийн дууг гаргана. Тэрээр Өөрийн сүргийн эсрэг хүчтэйгээр архирна. Тэрээр газар дэлхийн бүх оршин суугчдын эсрэг усан үзмийг гишгэлдэг хүмүүсийн адил хашхирна.31 ЭЗЭН үндэстнүүдтэй маргасан тул газар дэлхийн адагт хашхираан хүрчээ. Тэрээр бүх махан биесийг шүүнэ. Хорон муу хүмүүсийн хувьд, Тэрээр тэднийг илдэнд тушаажээ» гэж ЭЗЭН тунхаглаж байна". 32 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Үзэгтүн, бузар муу нь үндэстнээс үндэстэн уруу явж,газар дэлхийн хамгийн алслагдсан хэсгээс агуу их шуурга хөдөлгөгдөж байна. 33 Тэр өдөр ЭЗЭНээр хядуулсан хүмүүс газар дэлхийн нэг адгаас нөгөөг хүртэл байна. Тэдний төлөө гашуудахгүй, тэднийг цуглуулахгүй, оршуулахгүй. Тэд газрын гадаргуу дээрх ялгадас мэт болно.34 Уйлцгаа, хоньчид оо, та нар хашхир. Сүргийн эзэд ээ, та нар үнсэнд хөрвөө. Учир нь та нарын хядлагын болон таран бутралтын үе ирсэн бөгөөд та нар шилмэл сав шиг унана. 35 Хоньчдод зугтах газар, сүргийн эздэд хэлтрэх газар үгүй байх болно. 36 Хоньчдын хашхирах дуу, сүргийн эздийн уйлах дуу! Учир нь ЭЗЭН тэдний бэлчээрүүдийг устгаж байгаа бөгөөд 37 ЭЗЭНий ширүүн уур хилэнгийн улмаас амар амгалан сүргүүд дуугуй болгогдоно. 38 Тэрээр арслан мэт Өөрийн нууц газраа орхив. Учир нь дарангуйллын хатуу байдал болон Түүний ширүүн уур хилэнгээс болж айдас тэдний нутаг болжээ. 26 Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын хаанчилсны эхэнд ЭЗЭНээс ийм үг ирж, айлдахдаа 2 "ЭЗЭН ингэж айлдаж байна. «ЭЗЭНий өргөөний хашаанд зогсож, ЭЗЭНий өргөөнд мөргөхөөр ирсэн Иудагийн бүх хотуудад хэлүүлэхээр Миний чамд тушаасан бүх үгсийг тэдэнд хэлэгтүн. Нэг ч үгийг бүү хас! 3 Тэд сонсоод, тэдний үйлсийн бузар муугаас болж тэдэнд үйлдэхээр Миний төлөвлөж байгаа гай гамшгаас Намайг харамсуулахаар хүн бүр өөрийн бузар муу замаасаа эргэж магадгүй» хэмээв. 4 Чи тэдэнд «ЭЗЭН ингэж айлдаж байна. "Та нарын өмнө Миний тогтоосон Миний хуульд алхахын тулд та нар Намайг сонсохгүй, 5 Би та нарт дахин дахин илгээсэн боловч та нарын сонсоогүй Миний зарц нар болох эш үзүүлэгчдийн үтсийг сонсохгүй бол, 6 Би энэ өргөөг Шило шиг, энэ хотыг чБи газар дэлхийн бүх үндэстнүүдэд хараал болгоно"» гэж хэл".7 Тахилч нар, эш үзүүлэгчид болон бүх ард түмэн ЭЗЭНий өргөөнд Иеремиаг эдгээр үгсийг ярихыг сонсов. 8 Бүх ард түмэн, тахилч нар болон эш үзүүлэгчдэд яриулахаар ЭЗЭНий тушаасан бүгдийг Иеремиа ярьж дуусг ахад, бүх ард түмэн түүнийг барьж аван,
28 Тэр жил Иудагийн хаан Зедекиагийн хаанчлалынэхэнд буюу дөрөв дэх жилийн тавдугаар сард Гибеоноос гаралтай, Азурын хүү эш үзүүлэгч Хананиа ЭЗЭНий өргөөнд тахилч нар болон бүх ард түмний өмнө надад хандан ярихдаа
29 Эдгээр нь Иерусалимаас цөллөгийн бусад ахмадууд, тахилч нар, эш үзүүлэгчид болон Иерусалимаас Вавилон уруу Небухаднезарын цөллөгт авч явсан бүх хүмүүст эш үзүүлэгч Иеремиагийн илгээсэн захидлын үгс юм. 2 (Энэ нь Иекониа хаан, эх хатан, ордны түшмэд, Иуда болон Иерусалимын ноёд, гар урчууд болон дархчуудыг Иерусалимаас одсоны дараа байв) 3 Шафаны хүү Еласа болон Хилкиагийн хүү Гемариагийн гараар илгээгдсэнбөгөөд Иудагийн хаан Зедекиа тэднийг Вавилон уруу Вавилоны хаан Небухаднезар уруу илгээн, 4 "Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН нь Иерусалимаас Вавилон уруу цөллөгт Миний илгээсэн бүх цөлөгдөгсдөд ингэж айлдаж байна. 5 «Байшингууд босгож, амьдар. Цэцэрлэгүүд тарьж, бүтээгдэхүүнийг нь ид. 6 Эхнэрүүд авч, хөвгүүд ба охидын эцгүүд болж, тэд хөвгүүд, охидыг төрүүлэхээр хөвгүүддээ эхнэрүүд авч, охидоо нөхрүүдэд нь өг. Тэнд үржиж, бүү цөөр. 7 Миний та нарыг цөлж явуулсан хотод сайн сайхныг эрэлхийлж, түүний өмнөөс ЭЗЭНд залбир. Учир нь түүнийг сайн сайхан байхад та нар сайн сайхан байх болно». 8 Учир нь Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Та нарын дунд байгаа та нарын эш үзүүлэгчид болон төлөгчдөөр өөрсдийгөө бүү мэхлүүл. Тэдний зүүдэлдэг зүүдүүдийг бүү сонс. 9 Учир нь тэд Миний нэрээр та нарт хуурмагаар эш үзүүлдэг. Би тэднийг илгээгээгүй билээ» гэж ЭЗЭН тунхаглаж байна.10 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Вавилоны төлөө далан жил дуусахад та нарыг энэ газар уруу буцааж авчрахын тулд Би та нар уруу ирж, Өөрийн сайн үгийг та нарт биелүүлнэ. 11 Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөхийн тулд гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм» гэжЭЗЭН тунхаглаж байна. 12 «Та нар Над уруу дуудаж, ирж, Над уруу залбирахад, Би та нарыг сонсоно. 13 Та нар Намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно. 14 Би Та нарт олдоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би та нарын сайн сайхныг сэргээж, та нарыг бүх үндэстнүүд болон Миний та нарыг зайлуулсан бүх газруудаас цуглуулах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Миний та нарыг цөллөгт илгээсэн газраас Би та нарыг буцаан авчирна».15 Та нар «ЭЗЭН бидэнд эш үзүүлэгчдийг Вавилонд босгов» гэж хэлсэн учраас буюу 16 Давидын сэнтийнд суудаг хаан болон энэ хотод амьдардаг бүх хүмүүс болох та нартай хамт цөллөгт яваагүй ах дүү нарын чинь талаар ЭЗЭН ингэж айлдаж байгаа учраас 17 түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би тэдний дээр илд, өлсгөлөн болон тахлыг илгээж байгаа бөгөөд Би тэднийг ялзарсан тул идэж болохгүй болсон хуваагдсан инжиртэй адил болгоно. 18 Би тэднийг илд, өлсгөлөн болон тахлаар мөшгөнө. Би тэднийг зайлуулсан бүх үндэстнүүдийн дунд хараал, аймшиг, харуусал болон зэмлэл байлгахын тулд Би тэднийг газар дэлхийн бүх хаанчлалуудад айдас болгоно. 19 Учир нь Би тэдэнд Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдээр дахин дахин илгээсэн Миний үгсийг тэд сонсоогүй билээ» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Гэвч та нар сонсоогүй» гэжЭЗЭН тунхаглаж байна. 20 Тийм болохоор та нар, Иерусалимаас Вавилон уруу Миний явуулсан бүх цөлөгдөгсөд та нар ЭЗЭНий үгийг сонсогтун. 21 Миний нэрээр та нарт хуурамчаар эш үзүүлж байгаа Колаиагийн хүү Ахаб болон Маасеиагийн хүү Зедекиагийн талаар Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би тэднийг Вавилоны хаан Небухаднезарын гарт тушаах бөгөөд тэрээр тэднийг та нарын нүдний өмнө алах болно. 22 Тэднээс болж Вавилонд байгаа Иудагаас ирсэн бүх цөлөгдөгсөд харааж, "ЭЗЭН та нарыг Вавилоны хаанаар гадд шаруулсан Зедекиа болон Ахабтай адил болгог. 23 Учир нь тэд Израильд мунхгаар үйлдэж, хөршүүдийнхээ эхнэрүүдтэй садар самууныг үйлдэж, Миний тэдэнд тушаагаагуй үгсийг Миний нэрээр хуурамчаар ярьсан юм. Би бол мэдэгч Тэр бөгөөд гэрч билээ" гэж ЭЗЭН тунхаглаж байна".24 Нехелам хүн Шемаиад чи ярин 25 "Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Иерусалим дахь бүх хүмүүст, Маасеиагийн хүү тахилч Зефаниад болон бүх тахилч нарт чи өөрийн нэрээр захидал илгээн, 26 "ЭЗЭН чамайг тахилч Иехоиадагийн оронд ЭЗЭНий өргөөнд эш үзүүлдэг галзуу хүн бүрийн харгалзагч байхаар, түүнийг дөнгөөр ба төмөр хүзүүвчээр дөнгөлөхөөр тавьсан юм. 27 Яагаад чи чамд эш үзүүлдэг Анатот хүн Иеремиаг буруушаасангүй вэ? 28 Учир нь тэр биднийг Вавилон уруу явуулан «Цөллөг удаан үргэлжилнэ. Гэрүүд барьж амьдар, мөн цэцэрлэгүүд тарьж, бүтээгдэхүүнийг нь ид» гэсэн"»" гэж хэл. 29 Тахилч Зефаниа энэ захидлыг эш үзүүлэгч Иеремиад уншив. 30 Тэгтэл ЭЗЭНий үг Иеремиад ирж, 31 "Бүх цөлөгдөгсдөд үт илгээж «Нехелам хүн Шемаиагийн талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. "Би түүнийг илгээгүй хэдий ч Шемаиа та нарт эш үзүүлэн, та нарыг худадд итгүүлсэн тул," 32 Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. "Үзэгтүн, Би Нехелам хүн Шемаиаг болон түүний үр удмыг шийтгэх гэж байна. Энэ ард түмний дунд түүнд хэн ч амьд үлдэхгүй бөгөөд Өөрийн хүмүүстээ Миний үйлдэх гэж байгаа сайныг тэрээр харахгүй" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Учир нь тэрээр ЭЗЭНий эсрэг тэрслэлийг номлосон юм"»" гэж хэл хэмээн айлдлаа.
30 ЭЗЭНээс Иеремиад ирсэн үг айлдсан нь 2 "Израилийн Бурхан, ЭЗЭН ингэж айлдаж байна. «Миний чамд айлдсан бүх үтсийг номд бич. 3 Учир нь харагтун, Би Өөрийн хүмүүс Израиль болон Иудагийн сайн сайхныг сэргээх өдрүүд ирж байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би бас тэдний эцэг өвгөдөд өгсөн нутагт та нарыг буцаан авчирж, тэд түүнийг эзэмших болно» гэж ЭЗЭН айлдаж байна".4 Израиль болон Иудагийн талаар ЭЗЭНий айлдсан үгс бол эдгээр нь юм.5 "Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Би аймшиг, айдсын дууг сонссон бөгөөд амар амгалан үгүй.6 Асуутаад, эрэгтэй хүн хүүхэд төрүүлж чадах эсэхийг хар. Яагаад хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг эрэгтэй хүн бүр гараа бүсэлхий дээрээ тавьсан байхыг Би харж байна вэ? Яагаад бүх царайнууд нь цонхигор болов? 7 Аяа! Тэр өдөр агуу бөгөөд түүнтэй адил өдөр байхгүй билээ. Энэ бол Иаковын зовлонгийн үе боловч тэр үүнээсээ аврагдана.8 Тэр өдөр Би тэдний хүзүүн дээрээс түүний буулгыг эвдлэн авч, дөнгийг нь тастана. Харийнхан тэднийг дахин өөрсдийн боолоо үл болгоно» гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. 9 «Харин тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНд, мөн тэдний төлөө Миний босгох өөрсдийн хаан Давидад үйлчилнэ. 10 Миний зарц Иаков аа, бүү ай» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Израиль аа, бүү зүрх алд. Учир нь харагтун, Би чамайг алсаас, чиний үр удмыг олзлогдсон нутгаас нь аварна. Иаков буцан ирж, чимээгүй болон тайван байж, түүнийг хэн ч айлгахгүй. 11 Учир нь чамайг аврахын тулд Би чамтай хамт байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Учир нь Би та нарыг дунд нь тараасан үндэстнүүдийг Би бүрэн устгах бөгөөд зөвхөн чамайг Би бүрэн устгахгүй. Гэвч Би чамайг шударгаар гэсгээж, яасан ч чамайг шийтгэхгүй орхихгүй» 12 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Чиний шарх эдгэшгүй, чиний гэмтэл ноцтой.13 Чиний хэргийг өмгөөлөх хэн ч байхгүй. Чиний яранд эдгэрэл, чамд тэнхрэл үгүй. 14 Чиний бүх амрагууд чамайг мартаж, тэд чамайг эрэлхийлэхгүй байна.
Учир нь Би чамайг дайсны шархаар, харгис нэгний шийтгэлээр шархдуулсан нь чиний гэм буруу их ба чиний нүглүу^д тоолшгүй олон тул байв.
15 Чи юунд гэмтлээсээ болж хашхирна вэ? Чиний өвчин эдгэшгүй. Чиний гэм буруу их ба чиний нүглүүд тоолшгүй олон тул Би чамд эдгээр зүйлсийг үйлдэв. 16 Тийм учраас чамайг залгигч бүхэн залгигдах болно. Чиний бүх дайснууд, тэдний хүн нэг бүр нь олзлогдон явах болно. Чамайг тоногчид тонуулах бөгөөд чамаас олз ологчид олзонд өгөгдөх болно. 17 Учир нь Би чамайг тэнхрүүлэн сэргээнэ. Чамайг шархнаас чинь эдгээнэ» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Учир нь тэд чамайг зайлуулагдагч гээд "Энэ бол Сион. Түүнийг хэн ч анхаардаггүй" гэдэг». 18 ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би Иаковын майхнуудын сайн сайхныг сэргээн, түүний амьдардаг газруудад өршөөл үзүүлнэ. Хот өөрийн балгас дээр дахин баригдаж, ордон өөрийн зөв газартаа босох болно. 19 Тэднээс талархлууд болон баярлан цэнгэдэг хүмүүсийн дуу хоолой гарна. Би тэднийг олшруулж, тэд цөөрөхгүй. Би бас тэднийг хүндэтгэж, тэд өчүүхэн байхаа болино. 20 Тэдний хүүхдүүд бас урьдынх шигээ байж, тэдний цуглаан Миний өмнө тогтоогдох болно. Би тэдний бүх дарлагчдыг шийтгэнэ. 21 Тэдний удирдагч нь тэдний нэг байх бөгөөд тэдний захирагч тэдний дундаас гарч ирнэ. Би түүнийг ойртуулахад, тэр Над уруу дөхөн ирнэ.Над уруу дөхөж ирэхээр өөрийн амиар хэн аз туршиж зүрхлэх билээ?» гэж ЭЗЭН тунхаглаж байна.
22 «Та нар Миний ард түмэн, Би та нарын Бурхан болно» хэмээв". 23 Үзэгтүн, ЭЗЭНий шуурга! Уур хилэн, хуйлрах шуурга гарав. Энэ нь хорон муу хүмүүсийн толгой дээр хагарах болно. 24 Тэрээр Өөрийн зүрхний төлөвлөгөөг биелүүлж, гүйцэтгэх хүртэл ЭЗЭНий ширүүн уур хилэн буцаж эргэхгүй. Сүүлчийн өдрүүдэд та нар үүнийг ойлгоно. 31 "Тэр үед Би Израилийн бүх ургуудын Бурхан болж, тэд Миний ард түмэн болох болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 2 ЭЗЭН ингэж айлдаж байна. "Илднээс амьд үлдсэн хү мүүс цөлд нигүүлслийг олсон,амралтаа хайхаар явсан Израиль юм".3 ЭЗЭН түүнд холоос үзэгдэн, "Би чамайг үүрдийн хайраар хайрласан. Тийм учраас Би чамайг хайр энэрлээр татсан билээ. 4 Би чамайг дахин барьж, чи дахин баригдах болно, Израилийн онгон охин! Чи дахин товшууруудаа авч, баярлан цэнгэгчдийн бүжигт очно.5 Чи дахин Самарийн толгод дээр усан үзмийн цэцэрлэгүүдийг суулгана. Тариаланчид тарьж, таашаах болно.6 Учир нь Ефраимын толгод дээрх харуулууд «Босоцгоо, Сион өөд өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу явцгаая» гэж хашхирцгаах өдөр ирнэ".7 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. "Иаковын төлөө баяртайгаар чанга дуулж, үндэстнүүдийн ахлагчдын дунд хашхирагтун. Тунхаглан, магтаалыг өргөж, «Өө, ЭЗЭН, Израилийн үлдэгсэд болох Өөрийн ард түмнийг авраач» гэж хэл. 8 Үзэгтүн, Би тэднийг хойд зүгийн нутгаас авчирж байна. Би тэднийг газар дэлхийн алслагдсан хэсгүүдээс цуглуулж, тэдний дунд сохор ба доголон, жирэмсэн эмэгтэй ба хүүхдээ төрүүлэх гэж өвдөж буй эмэгтэй бүтд хамтдаа байх болно. Бөөн хүмүүс, тэд энд буцаж ирнэ. 9 Тэд уйлан ирж, Би тэднийг гуйлтаар удирдана. Би тэднийг урсгалт усны хажуугаар, бүдрэхээргүй тэгшхэн замаар алхуулна. Учир нь Би Израильд Эцэг нь бөгөөд Ефраим бол Миний ууган хүү юм". 10 Үндэстнүүд ээ, ЭЗЭНий үгийг сонсож, алс холын эргүүдэд тунхаглан, "Израилийг тараасан Нэгэн түүнийг цуглуулан, хоньчин хонин сүргээ хамгаалдаг шиг түүнийг хамгаална" гэж хэлцгээ. 11 Учир нь ЭЗЭН Иаковыг зольж, түүнийг өөрөөс нь илүү хүчтэй байсан нэгний гараас чөлөөлсөн юм. 12 Тэд ирж, Сионы өндөрлөгүүд дээр баярлан хашхиралдана. Тэд ЭЗЭНий хишиг болох үр тариа, шинэ дарс, тос, мал сүргийн үр төлийн улмаас гэрэлтэнэ. Тэдний амьдрал услагдсан цэцэрлэг мэт болж, тэд дахин хэзээ ч доройтохгүй. 13 Тэгээд онгон охин, мөн залуу ба хөгшин хүн хамтдаа бүжиглэн баярлана. Учир нь Би тэдний гашуудлыг баяр хөөр болгож, тэднийг тайвшруулан, зовлонгийнх нь оронд тэдэнд баяр хөөрийг өгнө. 14 Би тахилч нарын сэтгэлийг элбэг дэлбэгээр дүүргэж, Миний ард түмэн Миний сайн байдалд хангалуун байх болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 15 ЭЗЭН ингэж айлдаж байна. "Ихэд гашуудан уйлах дуу Рамад сонсдов. Рахел хүүхдүүдийнхээ төлөө уйлна. Тэд байсангүй учир тэрээр тайтгарлыг авахгүй байна". 16 ЭЗЭН ингэж айлдаж байна. "Уйлахаас дуу хоолой, нулимсаас нүдээ тэвчин барь. Учир нь чиний үйлс шагнагдана" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Тэд дайсны нутгаас буцаж ирнэ. 17 Та нарын ирээдүйд найдвар бий" гэж ЭЗЭН тунхаглаж байна."Хүүхдүүд өөрсдийн нутаг дэвсгэр уруу буцаж ирнэ.
18 Би Ефраимыг «Та намайг гэсгээсэн бөгөөд Би сургагдаагүй бух шиг гэсгээгдсэн юм.Та Миний Бурхан ЭЗЭН тул намайг буцаан авчраач, ингэснээр би сэргээгдэнэ.
19 Учир нь би буцаж эргэсний дараа гэмшсэн билээ. Би зааварлуулсны дараа гуяа алгадсан. Би залуу үеийнхээ гутамшгийг үүрсэн тул ичиж, дорд болгогдсон» гэж гашуудаж байхыг нь үнэхээр сонслоо. 20 Ефраим Миний хайрт хүү мөн үү? Тэрээр тааламжит хүү мөн үү? Үнэхээр Би түүний эсрэг ярьсан бүрдээ Би түүнийг лавтай яа санадаг. Тийм болохоор Миний зүрх сэтгэл түүн уруу тэмүүлдэг. Би гарцаагүй түүнд өршөөл үзүүлнэ" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 21 "Өөртөө зориулан замын тэмдгүүдийг тавьж, дохио тэмдгүүдийг байрлуул. Өөрийн оюун бодлоо явсан зам уруугаа, их зам уруу чиглүүл.Эргэж ирээч, Израилийн онгон охин, өөрийн эдгээр хот уруу эргэж ирээч.
22 Итгэлгүй охин, ни хир удаан үүгээр түүгээр явах юм бэ? Учир нь ЭЗЭН газар дэлхий дээр нэгэн шинэ зүйл бүтээв. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийгхүрээлнэ". 23 Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Би тэдний сайн сайхныг сэргээх үед тэд Иудагийн нутагт болон түүний хотуудад дахин нэг удаа энэ үтийг хэлэх болно. «Зөв шударгын гэр, ариун толгод оо, ЭЗЭН чамайг ерөөх болтугай!»24 Иуда болон түүний бүх хотууд, тариачин болон хонин сүрэгтэйгээ нүүдэллэгчид хамтдаа түүн дотор амьдарна. 25 Учир нь Би ядарч эцсэн хүмүүсийг хангаж, сульдсан хүмүүсийг сэргээдэг". 26 Тэгэхэд би сэрээд харсан бөгөөд миний нойр надад тааламжтай байв.27 "Үзэгтүн, Би Израилийн гэр болон Иудагийн гэрийг хүний үр болон араатан амьтны үрээр тарьж суулгах өдрүүд ирж байна" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 28 "Зулгаан зумлаж, эвдлэн хямруулж, хөмрүүлж, сүйтгэж, мөн гай гамшгийг авчрахын тулд Би харсан шигээ барьж, тарьж ургуулахын тулд Би тэднийг харна" гэж ЭЗЭН тунхаглаж байна.29 "Тэдгээр өдрүүдэд тэд «Эцгүүд гашуун усан үзэм идсэн бөгөөд хүүхдүүдийн шүд мохно» гэж дахин хэлэхгүй. 30 Гэвч хүн бүр өөрийн гэм буруугийн төлөө үхнэ. Гашуун усан үзмийг иддэг хүн бүрийн шүд нь мохох болно". 31 ЭЗЭН тунхаглаж байна. "Үзэгтүн, Израилийн гэр болон Иудагийн гэртэй Би шинэ гэрээ хийх өдрүүд ирж байна. 32 Тэр нь эцэг өвгөдийг нь Египетийн нутгаас гаргахын тулд гараас нь барьсан тэр өдөр тэдэнтэй байгуулсан гэрээ буюу хэдийгээр Би тэдэнд нөхөр нь байсан боловч тэдний зөрчсөн Миний гэрээтэй адил биш юм" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 33 "Гэвч энэ нь тэдгээр өдрүүдийн дараа Израилийн гэртэй Миний байгуулах гэрээ юм" гэж ЭЗЭН тунхаглажбайна. "Би Өөрийн хуулийг тэдний дотор хийж, зүрхэн дээр нь Би түүнийг бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно. 34 Хүн бүр хөршдөө, хүн бүр ах дүүдээ «ЭЗЭНийг мэд» гэж тэд дахин заахгүй. Учир нь тэдний багаас том хүртэл нь тэд бүгд Намайг мэдэх болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Учир нь Би тэдний гэм бурууг уучилж, тэдний нүглийг дахин санахгүй".35 Гэрэл болгон өдрөөр нарыг, шөнөөр сар болон оддыг тогтоогдсон зарлигаар өгдөг, давалгаа нь хүржигнэтэл далайг хутгадаг ЭЗЭН ингэж айлдаж байна. Түүний нэр бол түмэн цэргийн ЭЗЭН. 36 "Хэрэв энэ тогтоогдсон зарлиг Миний өмнөөс холдвол,Израилийн үр удам бас Миний өмнө үндэстэн байхаа үүрд болино" гэж ЭЗЭН тунхаглаж байна.37 ЭЗЭН ингэж айлдаж байна. "Хэрэв дээрх тэнгэрүүд хэмжигдэж, доорх газрын сууриуд тооцоологдож чадвал, Би ч бас Израилийн бүх үр удмыг үйлдсэн бүгдийнх нь төлөө зайлуулна" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 38 "Үзэгтүн, ЭЗЭНд зориулж Хананелын цамхгаас Булангийн Дааман Хаалга хүртэл хот дахин баригдах өдрүүд ирж байна" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 39 "Хэмжих шугам нь цаашаа чигээрээ Гареб толгодод хүртэл явна. Дараа нь тэр Гоа уруу эргэнэ. 40 "Үхсэн хүүр ба үнстэй бүхий л хөндий болон Кидрон горхи хүртэлх бүх талбайнууд, зүүн зүг уруу Морин Хаалганы булан хүртэл ЭЗЭНд ариун болно. Энэ нь дахин зулгаан зумлагдахгүй, эсвэл хөмрүүлэгдэхгүй".32 Иудагийн хаан Зедекиагийн арав дахь жилд буюу Небухаднезарын найм дахь жилд ЭЗЭНээс Иеремиад үг ирэв. 2 Тэр үед Вавилоны хааны их цэрэг Иерусалимыг бүсэлж байсан бөгөөд эш үзүүлэгч Иеремиа Иудагийн хааны гэр, харуулын хашаанд түгжигдсэн байв. 3 Учир нь Иудагийн хаан Зедекиа түүнийг түгжин,
33 Дараа нь Иеремиаг харуулын хашаанд хоригдсоор байх үед ЭЗЭНий үг түүн уруу хоёр дахь удаагаа ирж, 2 "Газардэлхийг бүтээсэн ЭЗЭН, тогтоохын тулд түүнийг бүрэлдүүлсэн ЭЗЭН ингэж айлдаж байна. Түүний нэрийг ЭЗЭН гэдэг. 3 «Намайг дууд, Би чамд хариулж, чиний мэдэхгүй аугаа хүчит зүйлийг Би чамд ярина» хэмээв. 4 Учир нь энэ хотын гэрүүдийн талаар болон бүслэлтийн далангууд, илдний өмнө нураагдсан Иудагийн хаадын гэрүүдийн талаар Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. 5 «Халдеичуудтай тулалдахаар болон Би уур, хилэндээ хядсан хүмүүсийн хүүрүүдээр тэднийг дүүргэхээр ирж байх зуур тэдний бүх хорон муугийн улмаас Би энэ хотоос Өөрийн нүүрээ нуусан билээ. 6 Үзэгтүн, Би энэ хотод эдгэрэлт, эрүүл мэндийг авчрах бөгөөд Би тэднийг эдгээх болно. Би тэдэнд амар амгалан болон үнэний элбэг дэлбэгийг илчилнэ. 7 Би Иуда болон Израилийн сайн сайхныг сэргээж, анх байсан шиг нь тэднийг дахин барьж босгоно. 8 Тэд Миний эсрэг нүгэл үйлдсэн бүх гэм буруугаас нь Би тэднийг цэвэрлэж, тэд Миний эсрэг нүгэл үйлдэж, зөрчлийг гаргасан бүх гэм бурууг нь Би өршөөнө. 9 Энэ хот Миний хувьд Миний тэдэнд үйлддэг бүх сайны талаар сонсох газар дэлхийн бүх үндэстнүүдийн өмнө баяр хөөр, магтаал ба алдрын нэр болно. Түүнд зориулаад Миний үйлддэг бүх сайн болоод бүх амар амгалангийн улмаас тэд эмээн чичрэх болно» хэмээв.10 ЭЗЭН ингэж айлдаж байна. «Чиний "Энэ бол хүн амьтангүй зэлүүд газар" гэж хэлдэг энэ газарт буюу Иудагийн хотуудад болон хүн, оршин суугчгүй, араатан амьтангүй, Иерусалимын эзгүйрсэн гудамжнуудад 11 баяр хөөр болон баяр баясгалангийн дуу, сүйт залуу болон сүйт бүсгүйн дуу буюу"ЭЗЭН сайн, Түүний хайр энэрэл үүрдийн учраас түмэн цэргийн ЭЗЭНд талархлыг өргөгтүн" гэж хэлэх хүмүүсийн дуу сонсогдоно. Мөн ЭЗЭНий өргөөнд талархлын тахилуудыг авчрах хүмүүсийн дуу сонсогдох болно. Учир нь анх байсан шиг нь Би газар нутгийн сайн сайхныг сэргээнэ» гэж ЭЗЭН айлдаж байна.12 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хүн амьтангүй, зэлүүд энэ газарт болон түүний бүх хотуудад нь хонин сүргээ хэвтүүлэгч хоньчдын газар бий болно. 13 Уулархаг газрын хотуудад, нам дор газрын хотуудад, Негевийн хотуудад, Бениамины нутагт, Иерусалимын ойр орчимд болон Иудагийн хотуудад мал сүргүүд өөрсдийг нь тоолдог нэгний гарын доор дахин өнгөрөх болно» гэж ЭЗЭН айлдаж байна.14 «Үзэгтүн, Израилийн гэр болон Иудагийн гэрийн талаар Өөрийн айлдсан сайн үгийг Би биелүүлэх өдрүүд ирж байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна. 15 «Тэр өдрүүдэд болон тэр цагт Би Давидьш зөв шударга Мөчрийг гаргана. Тэрээр газар дэлхий дээр шударга ёс болон зөв шударгыг гүйцэтгэх болно. 16 Тэдгээр өдрүүдэд Иуда аврагдах бөгөөд Иерусалим аюулгүй оршин суух болно. Тэрээр ЭЗЭН бол бидний зөв шударга гэдэг нэрээр дуудагдах болно» хэмээв. 17 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Израилийн гэрийн сэнтий дээр суух хүнээр Давид хэзээ ч дутагдахгүй. 18 Шатаалт тахилуудыг өргөж, идээн өргөлүудийг шатааж, тахилуудыг үргэлжлүүлэн бэддэх, Миний өмнө байх хүнээр Левийн тахилч нар хэзээ ч дутагдахгүй» хэмээв" гэжээ.19 ЭЗЭНий үг Иеремиад ирж, 20 "ЭЗЭН ингэж айлдаж байна. «Өдөр, шөнө хоёр тогтоогдсон цагтаа болохгүй байхаар хэрэв чи өдөрт зориулсан Миний гэрээг болон шөнөд зориулсан Миний гэрээг зөрчвөл 21 Миний зарц Давидад сэнтийнд нь суух хүү байхгүй болохоор түүнтэй байгуулсан гэрээ болон Миний үйлчлэгчид болох Левийн тахилч нартай байгуулсан гэрээ зөрчигдөнө. 22 Тэнгэрийн эрхсүүд тоологдож, далайн элс хэмжигддэггүйн адил Би Өөрийн зарц Давидын үр удмыг болон Надад үйлчилдэг левичүүдийг олон болгоно» хэмээв" гэжээ.23 ЭЗЭНий үг Иеремиад ирж, 24 "Эдгээр хүмүүс «ЭЗЭН Өөрийн сонгосон хоёр ургаа голсон юм» гэж хэлснийг чи ажиглаагүй юм уу? Тэд ингэж Миний хүмүүсийг басамжилдаг бөгөөд тэдний нүдэнд тэд үндэстэн мэт байхаа болив. 25 ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хэрэв өдөр шөнө Миний гэрээ байхгүй, тэнгэр болон газрынтогтоогдсон хуулийг Би тогтоогоогүй байсан бол, 26 тэгвэл Би Өөрийн зарц Давидын үр удмуудаас Абрахам, Исаак болон Иаковын үр удмыг удирдуулахаар сонгохгүйгээр Иаков болон Миний зарц Давидын үр удмыг голох байв. Харин Би тэдний сайн сайхныг сэргээж, тэдэнд өршөөл үзүүлнэ»" гэжээ.
34 Вавилоны хаан Небухаднезар болон түүний бүх цэргүүд эрх мэдлийнх нь доор байсан газар дэлхийн бүх хаанчлалууд болон бүх ард түмнүүдийн хамт Иерусалимын эсрэг болон бүх хотуудынх нь эсрэг дайтаж байсан үед Иеремиад ЭЗЭНээс үг ирж, 2 "Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Явж, Иудагийн хаан Зедекиатай ярьж, түүнд "ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би энэ хотыг Вавилоны хааны гарт өгч байгаа бөгөөд тэрээр түүнийг галаар шатаана. 3 Чи түүний гараас зугтаахгүй. Учир нь чи лавтай яа олзлогдож, түүний гарт тушаагдана. Чи Вавилоны хааныг нүдээрээ харж, тэр чамтай нүүр нүүрээрээ ярьж, чи Вавилон уруу явна"» гэж хэл». 4 Гэлээ ч, Иудагийн хаан Зедекиа, ЭЗЭНий үгийг сонсопун! ЭЗЭН чиний талаар ингэж айлдаж байна. «Чи илдээр үхэхгүй. 5 Чи амар тайван үхнэ. Чиний өмнө байсан урьдын хаад болох чиний эцэг өвгөдөд зориулж уугиулсан шиг тэд чамд зориулж ч мөн уугиулна. Тэд чиний төлөө "Аяа, эзэн!" гэж гашуудна» хэмээв. Учир нь Би үгээайлджээ" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 6 Тэгээд эш үзүүлэгч Иеремиа эдгээр бүх үгсийг Иудагийн хаан Зедекиад Иерусалимд хэлсэн бөгөөд 7 тэр үед Вавилоны хааны цэргүүд Иерусалимын эсрэг болон Иудагийн үлдсэн бүх хотууд, Лахиш, Азека зэргийн эсрэг тулалдаж байв. Учир нь тэд Иудагийн хотуудын дунд бэхлэлт хот болон үлджээ.8 Иерусалимд байсан бүх хүмүүст эрх чөлөөг тунхаглахын тулд Зедекиа тэдэнтэй гэрээ байгуулсны дараа ЭЗЭНээс Иеремиад үг иржээ. 9 Хүн бүр өөрийн эрэгтэй, эмэгтэй боол болох еврей эрэгтэй, эсвэл еврей эмэгтэйг чөлөөлөх ёстой байв. Ингэснээр хэн ч өөрийн ах дүү болох Иудей хүнийг боолчлолд барихгүй байх байв. 10 Хүн бүр өөрийн эрэгтэй, эмэгтэй боолоо чөлөөлөх ёстой бөгөөд ингэснээр хэн ч тэднийг дахин боолчлолд барихгүй гэсэн гэрээнд нэгдсэн бүх түшмэд болон бүх хүмүүс дагав. Тэд дагаж, тэднийг чөлөөлөв. 11 Гэвч дараа нь тэд эргээд өөрсдийн чөлөөлсөн эрэгтэй, эмэгтэй боолуудаа буцаан аваад, эрэгтэй, эмэгтэй боолуудаа эрхшээлдээ оруулав.12 Тэгэхэд ЭЗЭНий үг Иеремиад ЭЗЭНээс ирж, 13 "Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Би та нарын эцэг өвгөдийг боолчлолын гэрээс, Египетийн нутгаас гаргаж авчирсан тэр өдөр тэдэнтэй гэрээ байгуулж, 14 "Долоон жилийн эцэст та нарын хүн нэг бүр нь та нарт зарагдсанбөгөөд зургаан жил та нарт үйлчилсэн еврей ах дүүгээ чөлөөлж, түүнийг өөрөөсөө эрх чөлөөтэйгөөр явуулах ёстой. Харин та нарын эцэг өвгөд Намайг дагаагүй, Надад чихээ тавиагүй юм. 15 Хэдийгээр саяхан та нар эргэж, хүн нэг бүр хөршдөө эрх чөлөөг тунхаглан Миний мэлмийд зөвийг үйлдэж, Миний нэрээр дуудагдсан өргөөнд Миний өмнө гэрээ байгуулсан 16 боловч та нар эргэж, Миний нэрийг бузарлаж, тэдний хүслийн дагуу өөрсдийн чөлөөлсөн өөрийн эрэгтэй, эмэгтэй боолыг хүн нэг бүр буцааж авсан бөгөөд та нар тэднийг өөрсдийн эрэгтэй, эмэгтэй боол болгохоор эрхшээддээ оруулсан билээ" гэж айлджээ» хэмээв.17 Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хүн нэг бүр өөрийн ах дүү болон өөрийн хөршид эрх чөлөөг тунхаглах талаар та нар Намайг дагасангүй. Үзэгтүн, Би та нарт идд, тахал болон өлсгөлөнд эрх чөлөөг тунхаглаж байна. Би та нарыг газар дэлхийн бүх хаанчлалуудад аймшиг болгоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. 18 «Тэд тугалыг хоёр хэсэгт огтолж, хэсгүүдийнх нь дундуур өнгөрчээ. Миний гэрээг зөрчсөн, Миний өмнө өөрсдийн байгуулсан гэрээний үгсийг биелүүлээгүй хүмүүсийг буюу 19 тугалын хэсгүүдийн дундуур өнгөрсөн Иудагийн түшмэд, Иерусалимын түшмэд, шүүхийн түшмэд, тахилч нарыг болон нутгийн бүх хүмүүсийг 20 Би тэдний дайснуудын гарт болон тэдний амийг эрэгч хүмүүсийн гарт тушаана. Тэдний хүүрүүд тэнгэрийн шувуудын болон газрын араатан амьтдын идэш болно. 21 Иудагийн хаан Зедекиаг болон түшмэдийг нь Би тэдний дайснуудын гарт, тэдний амийг эрэгч хүмүүсийн гарт болон та нараас ходдон явсан Вавилоны хааны цэргүүдийн гарт тушаана. 22 Үзэгтүн, Би тушаах гэж байгаа бөгөөд Би тэднийг энэ хот уруу буцааж авчирна. Тэд түүний эсрэг туладдаж, түүнийг эзлэн аваад, галдан шатаана. Би Иудагийн хотуудыг оршин суугчгүй зэлүүд газар болгоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна" гэжээ. 35 Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын үед ЭЗЭНээс Иеремиад үг ирж,
36 Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөв дэх жилд ЭЗЭНээс Иеремиад энэ үг ирж,
37 Вавилоны хаан Небухаднезарын Иудагийн нутагт хаан болгосон Иосиагийн хүү Зедекиа нь Иехоиакимын хүү Кониагийн оронд хаан болж хаанчлав. 2 Харин тэр ч, түүний зарц нар ч, нутгийн ард түмэн ч эш үзүүлэгч Иеремиагаар дамжуулан ЭЗЭНий айлдсан үгсийг сонссонгүй. 3 Гэсэн хэдий ч Зедекиа хаан, Шелемиагийн хүү Иехукал болон Маасеиагийн хүү тахилч Зефаниаг "Бидний Бурхан ЭЗЭНээс бидний төлөө залбирна уу" гэж хэлүүлэн эш үзүүлэгч Иеремиа уруу явуулав. 4 Иеремиа хүмүүсийн дунд ирж, явж байв. Учир нь тэд түүнийг шоронд хийгээгүй байв. 5 Энэ хооронд Фараоны цэргүүд Египетээс гарчээ. Иерусалимыг бүслээд байсан халдеичууд тэдний талаарх мэдээг сонсоод, Иерусалимаас бүслэлтийг авав.6 Тэгтэл ЭЗЭНий үг эш үзүүлэгч Иеремиад ирж, 7 "Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айддаж байна. «Надаас асуулгахаар чамайг Над уруу явуулсан Иудагийн хаанд чи ингэж хэлэгтүн. "Үзэгтүн, та нарт туслахаар ирсэн Фараоны цэргүүд өөрсдийн нутаг Египет уруу буцах гэж байна. 8 Халдеичууд бас буцаж ирж, энэ хотын эсрэг тулалдаж, түүнийг эзлэн аваад, галдан шатаана"» хэмээв. 9 ЭЗЭН ингэж айлдаж байна. «Та нар "Хаддеичууд биднээс лавтай яа холдоно" гэцгээн, өөрсдийгөө бүү хуурцгаа. Учир нь тэдявахгүй. 10 Учир нь өөрсдийн чинь эсрэг тулалдаж байсан халдеичуудын бүхий л цэргүүдийг та нар дийлж, тэдний дунд шархадсан хүмүүс, хүн бүр өөрийн майхандаа үлдсэн ч, тэд босож, энэ хотыг галдан шатаах байсан» хэмээв" гэж айлдав.11 Халдеичуудын цэргүүд Фараоны цэргүүдээс болж Иерусалимаас бүслэлтийг татахад, 12 Иеремиа Иерусалимаас Бениамины нутаг уруу, тэнд хүмүүсийн дунд өмч хөрөнгийг эзэмшихийн тулд явав. 13 Түүнийг Бениамины Дааман Хаалган дээр байж байтал Хананиагийн ач, Шелемиагийн хүү, Ирийа гэдэг нэртэй харуулын ахмад тэнд байв. Тэрээр
38 Маттаны хүү Шефатиа, Пашхурын хүү Гедалиа, Шелемиагийн хүү Иукал болон Малхийагийн хүү Пашхур нар Иеремиагийн бүх ард түмэнд хэлж байсан үгсийг сонсов. 2 "ЭЗЭН ингэж айлдаж байна. "Энэ хотод үлдэгч нь илд, өлсгөлөн ба тахлаар үхнэ. Харин халдеичууд уруу гарч явагч нь амьдарч, өөрийнхөө амийг олз мэт болгож, амьд үлдэнэ». 3 ЭЗЭН ингэж айлдаж байна. «Энэ хот Вавилоны хааны цэргүүдийн гарт лавтай яа тушаагдаж, тэрээр түүнийг олзолно»". 4 Тэгээд түшмэд хаанд
39 Иудагийн хаан Зедекиагийн ес дэх жилийн аравдугаар сард Иерусалим эзлэгдэхэд Вавилоны хаан Небухаднезар болон түүний бүх цэргүүд Иерусалим уруу ирж, түүнийг бүслэв. 2 Зедекиагийн арван нэг дэх жилийн дөрөвдүгээр сард, тэр сарын есөнд хотын хэрэм цөмлөгджээ. 3 Дараа нь Вавилоны хааны бүх түшмэд болох Нергалсарезер, Самгарнебу, ахлах тайган Сарсехим, тэргүүн мэргэч Нергалсарезер болон Вавилоны хааны бүх үлдсэн түшмэд орж ирэн, Дунд Дааман Хаалганы дэргэд сууцгаав. 4 Иудагийн хаан Зедекиа болон бүх дайчид тэднийг хараад, зугтан, хааны цэцэрлэгийн замаар хоёр хэрмийн хоорондох дааман хаалгаар дамжин хотоос шөнөөр гарч явав. Тэрээр Арабагийн зүг явав. 5 Харин хаддеичуудын цэргүүд тэднийг мөшгөн хөөж, Иерихогийн талд Зедекиаг гүйцэж барив. Тэд түүнийгбарьж, Хаматын нутаг дахь Риблад буй Вавилоны хаан Небухаднезар уруу аваачсан бөгөөд тэрээр түүнд ял оноов. 6 Дараа нь Вавилоны хаан Зедекиагийн хөвгүүдийг өөрийнх нь нүдний өмнө Риблад алав. Вавилоны хаан бас Иудагийн бүх ноёдыг алав. 7 Тэгээд тэрээр Зедекиагийн нүдийг сохлоод, түүнийг Вавилонд авчрахаар хүрэл дөнгөөр дөнгөлөв. 8 Халдеичууд мөн хааны ордон болон хүмүүсийн гэрийг галдан шатааж, Иерусалимын хэрмийг нураав. 9 Хотод үлдсэн бусад хүмүүс буюу түүн уруу очсон оргодлууд болон үлдсэн бусад хүмүүсийн хувьд, тэднийг харуулын ахмад Небузарадан Вавилон уруу цөллөгт аваачив. 10 Харин юу ч үгүй зарим хамгийн ядуу хүмүүсийг харуулын ахмад Небузарадан Иудагийн нутагт хойноо үлдээж, тэдэнд тэр үед усан үзмийн болон тариалангийн талбайнуудыг өгөв.11 Вавилоны хаан Небухаднезар Иеремиагийн талаар харуулын ахмад Небузараданаар дамжуулан тушаал буулгахдаа
44 Египетийн нутагт буюу Мигдол, Тахпанхес, Мемфис болон Патросын нутагт амьдарч буй бүх иудейчүүдийн төлөө Иеремиад үг ирж, 2 "Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Иерусалим болон Иудагийн бүх хотууд дээр Миний авчирсан бүх гай гамшгийг та нар өөрсдөө харсан билээ. Үзэгтүн, энэ өдөр тэд балгас болсон бөгөөд хэн ч тэдний дотор амьдардаггүй. 3 Энэ нь тэд ч, та нар ч, та нарын эцэг өвгөд ч мэддэггүй байсан өөр бурхдад үйлчлэхээр тахилуудыг шатаахыг үргэлжлүүлснээр дамжуулан Намайг уурлуулсан тэдний хорон муу явдлаас болсон ажээ. 4 Гэсэн хэдий ч Би та нарт эш үзүүлэгчид болох Өөрийн бүх зарц нарыг дахин дахин илгээж, "Миний үзэн яддаг энэ жигшүүрт зүйлийг бүү хийгээч" гэж хэлүүлсэн. 5 Гэвч тэд өөр бурхдад тахилуудыг шатаахгүй байхаар тэд сонссонгүй, бузар муу явдлаасаа эргэхээр чихээ ч тавиагүй. 6 Тийм учраас Миний уур болон Миний хилэн асгарч, Иудагийн хотуудад ба Иерусалимын гудамжнуудад шатсан бөгөөд тэд энэ өдөр байгаа шигээ балгас болоод зэлүүд газар болсон юм. 7 Тиймээс одоо түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. "Та нар өөрсдөөсөө эрэгтэй, эмэгтэй хүн, хүүхэд ба нялх хүүхдийг Иудагийн дундаас тасланөөрсдийгөө үлдэгсэдгүй орхихоор юунд өөрсөддөө хор хөнөөлийг учруулна вэ? 8 Та нар таслагдаж, дэлхийн бүх үндэстнүүдийн дунд хараал, зэвүүцэл болохын тулд, амьдрахаар орж ирж буй Египетийн нутагт өөр бурхдад тахилууд шатаан, өөрсдийн гарын бүтээлээр юунд Намайг уурлуулна вэ? 9 Иудагийн нутагт болон Иерусалимын гудамжнуудад тэдний үйлдсэн эцэг өвгөдийнхөө хорон муу явдал, Иудагийн хаадын болон тэдний эхнэрүүдийн хорон муу явдал, өөрсдийн болон эхнэрүүдийнхээ хорон муу явдлыг та нар мартсан уу? 10 Гэвч тэд энэ өдөр хүртэл ч шаналсан ч үгүй, та нарын өмнө болон эцэг өвгөдийн чинь өмнө Миний тогтоосон Миний хууль, эсвэл Миний тогтоолуудаас тэд эмээсэн ч үгүй, тэдний дагуу алхсан ч үгүй" хэмээв» гэжээ.11 Тийм учраас түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Үзэгтун, Би Өөрийн нүүрээ та нарын эсрэг хорон муугийн төлөө, бүх Иудаг таслахын тулд чиглүүлэх гэж байна. 12 Египетийн нутагт амьдрахын тулд тийшээ орохоор шийдсэн Иудагийн үлдэгсдийг Би авч явах бөгөөд тэд бүгд Египетийн нутагт төгсгөлтэйгөө учирна. Тэд илдэнд унаж, өлсгөлөнгөөр төгсгөлтэйгээ учирна. Том, жижгийн аль аль нь илд болон өлсгөлөнгөөр үхнэ. Тэд хараал, аймшиг, зүхэл болон эгдүүцэл болно. 13 Би Иерусалимыг шийтгэсэн шиг Египетийн нутагт амьдарч буй хүмүүсийг идд, өлсгөлөн болон тахлаар шийтгэнэ. 14 Египетийн нутагт амьдрахаар тийшээ орсон Иудагийн үлдэгсдэд буцаж ирж, амьдрахыг хүсэж буй Иудагийн нутаг уруугаа буцах ямар ч дүрвэгсэд, эсвэл амьд үлдэгсэд байхгүй. Учир нь оргодлоос өөр хэн ч буцаж ирэхгүй»" гэж айлдав.15 Эхнэрүүд нь өөр бурхдад тахил шатааж байсныг нь мэдэж байсан бүх эрэгтэйчүүд хажууд зогсож байсан бүх эмэгтэйчүүдийн хамт буюу Египетийн нутагт Патрост амьдарч байсан бүх хүмүүсийг хамруулсан том чуулган Иеремиад хариулан
46 Эш үзүүлэгч Иеремиад үндэстнүүдийн талаар ЭЗЭНээс ирсэн үг.2 Кархемишт Евфрат мөрний дэргэд байсан бөгөөд Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөв дэх жилд Вавилоны хаан Небухаднезарт дийлэгдсэн Египетийн хаан Фараон Некогийн цэргийн талаар, Египетэд хандан3 "Бамбай болон жижиг бамбайг бэлтгэж,туладдаанд орохоор ойртогтун! 4 Морьдоо тэргэнд хөллөн, мориндоо мордож, дуулгаа өмсөөд зогс! Жаднуудаа өнгөлөн, хайрсан хуягаа өмсөгтүн! 5 Би яагаад харав? Тэд айж, ухран, тэдний хүчит эрс ялагдаж, арагшаа харалгүйгээр зугтан хоргодож байна. Айдас тал бүрд байна!" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 6 Хурдан хүн бүү оргог, хүчит хүн ч бүү зугтаг. Хойд зүтт, Евфрат мөрний дэргэд тэд бүдэрч, унасан юм. 7 Ус нь оволзон давалгаалж буй голууд мэт, Нил мэт босож буй энэ нь хэн бэ? 8 Египет нь Нил мэт, ус нь оволзон давалгаалж буй гол мэт босох юм. Тэрээр "Би босож, нутгийг бүрхэнэ. Би хот болон түүний оршин суутчдыг заавал устгана" гэх юм. 9 Хүчит эрс урагш жагсан алхахын тулд, морьд оо, өгсөгтүн, тэрэгнүүд ээ, та нар галзуу мэт жолоод. Тэд бол бамбайнууд авч явдаг Етиоп ба Пут, мөн нум татдаг, авч явдаг лидичүүд юм. 10 Учир нь дайснуудаасаа өшөөгөө авах өшөө авалтын өдөр болох тэр өдөр түмэн цэргийн БУРХАН Эзэнийх билээ. Илд залгиж, цадаж, тэдний цусыг дүүртлээ ууна. Учир нь Евфрат мөрний дэргэдэх хойд зүгийн нутагт түмэн цэргийн БУРХАН Эзэний төлөө нядалгаа явагдана. 11 Египетийн онгон охин оо, Гилеад уруу явж, гавар олж ав. Чи эмчилгээнүүдээ дэмий л олшруулав. Чамд ямар ч эдгэрэлт байхгүй. 12 Үндэстнүүд чиний ичгүүрийн талаар сонссон, мөн газар дэлхий чиний орилооноор дүүрэн байна. Учир нь нэг дайчин нөгөөгийнхөө дээгүүр бүдэрч, тэд хоёул хамтдаа доош унав. 13 Египетийн нутгийг цохихоор Вавилоны хаан Небухаднезарын ирэх тухай эш үзүүлэгч Иеремиад ЭЗЭНий айлдсан үг юм. 14 "Египетэд тунхаглаж, Мигдолд зарлаж, мөн Мемфис болон Тахпанхест тунхагла. Хэлэхдээ «Зогсож, өөрийгөө бэлэн байлга. Учир нь илд чиний эргэн тойрныг залгив» гээрэй. 15 Чиний хүчит эрчүүд яагаад түрүүлгээ харав? ЭЗЭН тэднийг доош дардаг тул тэд зогсдоггүй. 16 Тэд дахин дахин бүдэрсэн. Үнэхээр тэд бие биенийхээ харалдаа унасан. Тэгээд тэд «Бос! Дарлагчийн илднээс зайлж, өөрсдийн хүмүүс болон төрөлх нутаг уруугаа очицгооё» гэжээ. 17 Тэд тэнд «Египетийн хаан Фараон чанга шуугиан юм. Тэрээр товлогдсон цагийг өнгөрүүлсэн!» гэж хашхирчээ. 18 Түмэн цэргийн ЭЗЭН гэдэг нэртэй Хаан тунхаглаж байна. «Би Өөрийн амьд буйгаар тангараглая, уулсын дундах Табортай адил, эсвэл тэнгисийн дэргэдэх Кармелтай адил нэгэн заавал ирнэ. 19 Египетэд сууж байгаа охин оо, ачаа тээшээ цөллөгт бэлд. Учир нь Мемфис зэлүүд газар болно. Тэр нь шатаж, оршин суугчидгүй болно. 20 Египет бол сайхан охин бяруу. харин хойд зүгээс шумуул ирж байна, тэр ирж байна! 21 Бас түүний дунд буй хөлсний цэргүүд нь бордсон тугалууд мэт юм. Учир нь тэд ч хүртэл бас эргэж, хамтдаа зугтаасан. Тэдний гай гамшгийнх нь өдөр буюу шийтгэлийнх нь цаг тэдний дээр ирсэн тул тэд зогсоогүй. 22 Дуу чимээ нь могойтой адил хөдөлж байна. Учир нь тэд цэргүүд мэт хөдөлдөг бөгөөд түүн уруу сүхнүүдтэй мод цавчигчид мэт ирдэг. 23 Тэд түүний ой модыг цавчив" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
"Тэд царцаанаас ч илүү олон болоод тоолшгүй олон боловч лавтай яа олдохгүй болно.
24 Египетийн охин хойд зүгийн хүмүүсийн хүчинд тушаагдан ичгүүрт оржээ" хэмээв. 25 Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан "Үзэгтүн, Би Тебесийн Амон, Фараон, Египетийг бурхад болон хаадтай нь хамт, Фараоныг болон түүнд найддаг хүмүүсийг ч хүртэл шийтгэх гэж байна. 26 Би тэднийг амийг нь эрэгч хүмүүсийн хүчинд буюу Вавилоны хаан Небухаднезар болон түүний түшмэдийн гарт тушаана. Харин, үүний дараа тэр нь хуучин цаг үеийнх шиг оршин суугчидтай болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.27 "Харин, Миний зарц Иаков аа, чиний хувьд, бүү ай! Бүү зүрх алд, Израиль аа! Учир нь хараач, Би чамайг холоос, үр удмыг чинь тэдний олзлолын нутгаас аврах гэж байна. Иаков буцан ирж, айлган чичрүүлэх ямар ч хүнгүйгээр амар амгалан, аюулгүй байх болно. 28 Миний зарц Иаков аа, бүү ай" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Учир нь Би чамтай хамт. Учир нь Миний чамайг зайлуулсан бүх үндэстнүүдийг Би бүрэн устгана, харин чамайг Би бүрэн устгахгүй. Гэвч Би чамайг зохистойгоор засах бөгөөд чамайг яасан ч шийтгэхгүй, орхихгүй" гэж айлдаж байна.47 Фараон Газыг эзлэхээс өмнө филистчүүдийн талаар эш үзүүлэгч Иеремиад ЭЗЭНээс үг ирсэн юм. 2 ЭЗЭН ингэж айлдаж байна. "Үзэгтүн, хойд зүгээс ус босож, хальсан цутгалан болж, газар нутаг, түүний бүх зүйлс, хот болон түүн дотор амьдрагчдыг халиах гэж байна. Хүмүүс хашхирч, нутгийн оршин суугч бүр уйлах болно. 3 Түүний азаргануудын давхих туурайн чимээ, морин тэрэгнүүдийнх нь таржигнаан болон дугуйнуудынх нь нижигнэх чимээнээс болжгарынх нь сул доройн улмаас эцгүүд нь хүүхдүүд уруу эргэж хараагүй. 4 Бүх филистчүүдийг устгаж, Тир ба Сидоноос үлдсэн бүх холбоотныг таслах өдөр ирж байна. Учир нь ЭЗЭН филистчүүдийг, Кафторын эрэг хавийн нутгийн үлдэгсдийг устгах гэж байна. 5 Газ нь халзан болов. Ашкелон сүйрэв.
Тэдний хөндийн үлдэгсэд ээ, та нар хэр удаан өөрсдийгөө шархдуулах юм бэ?
6 Өө, ЭЗЭНий илд ээ, чи хэр удаан дуугүй байхгүй байх юм бэ? Хуйндаа эргэн ор. Амарч, нам жим бай. 7 ЭЗЭН түүнд тушаал өгсөн байхад тэр яаж дуугүй байж чадах юм бэ? Ашкелоны эсрэг болон далайн эргүүдийн эсрэг Тэр түүнийг томилсон билээ" хэмээв.48 Моабын тухай. Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. "Небо золгүй еэ. Учир нь тэрээр сүйрчээ. Кириатаим ичгүүр болж, олзлогдсон юм. Өндөр бэхлэлт ичгүүр болж, нураагдсан. 2 Моаб дахин магтагдахгүй. Хешбонд тэд түүний эсрэг гай гамшгийг сэдэв. «Нааш ирцгээ, түүнийг үндэстнээс тасалцгаая!» Галзуу хүмүүс ээ, та нар ч гэсэн дуугүй болгогдоно. Та нарын араас илд дагах болно. 3 Хоронаимаас гарах хашхирааны дуу, «Сүйрэл, агуу их сүйрэл!» 4 Моаб хугарч, түүний жижиг хүүхдүүд хашхирцгаав. 5 Учир нь Лухитийн өгсүүрээр тэд уйлсаар өгсөнө. Учир нь Хоронаимын уруудах замд тэд сүйрлийн зовж шаналсан хашхирааныг сонсоцгоолоо.6 Зугт, амиа авар, ингэснээр та нар цөл дэх арц мод мэт болно. 7 Учир нь өөрийн ололт болон эрдэнэст тавьсан итгэл найдвараасаа болж чи өөрөө олзлогдох болно. Хемош ч өөрийн тахилч нар болон өөрийн түшмэдийн хамт цөллөгт явах болно. 8 Хот бүрд устгагч ирэх бөгөөд ямар ч хот зугтахгүй. ЭЗЭНий айлдсаны дагуу хөндий ч бас сүйтгэгдэж, тэгш тал ч сүйрэх болно. 9 Моабт далавчнуудыг өг. Учир нь тэрээр зугтаана. Түүний хотууд дотроо оршин суугчидгүй зэлүүд газар болно.10 ЭЗЭНий ажлыг хайнга хийдэг нэгэн хараагдах болтугай. Цуснаас илдээ баригч нэгэн хараагдах болтугай. 11 Моаб залуу үеэсээ тайван байжээ. Тэрээр бас шавар саван дотроо үймүүлэгдээгүй байв. Тэрээр савнаас сав уруу уудлуулаагүй, цөллөгт ч яваагүй. Тийм учраас тэрээр амтаа хадгалсан бөгөөд түүний тааламжит үнэр өөрчлөгдөөгүй. 12 Тийм учраас, үзэгтүн, Би түүн уруу юүлэгч хүмүүсийг илгээх бөгөөд тэд түүнийг юүлэн асгаж, түүний сав суулгуудыг хоослон, вааруудыг нь эвдлэх өдрүүд ирж байна" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 13 Израилийн гэр өөрсдийн итгэл найдвар болсон Бетелээс ичсэн шиг Моаб нь Хемошоос ичих болно.14 Та нар «Бид хүчирхэг дайчид, тулалдаанд зоригтой эрчүүд билээ» гэж яаж хэлж чадна вэ? 15 Моаб устгагдсан бөгөөд эрчүүд түүний хотууд уруу явжээ. Түүний шилдэг залуус ч бас хядуулахаар явжээ" гэж түмэн цэргийн ЭЗЭН гэдэг нэртэй Хаан тунхаглаж байна.16 "Моабын зовлон удахгүй ирж, түүний гай гамшиг шаламгайлан яаравчлав. 17 Түүний эргэн тойронд амьдрагч та бүхэн, түүний нэрийг мэддэг та бүхэн ч гэсэн түүний төлөө гашуудаж, «Хүчирхэг очирт таяг, сүр жавхлант таяг хэрхэн хугарав аа!» гээрэй. 18 Дибонд оршин суугч охин оо, алдраасаа буун ирж, хатаж хагарсан газар дээр суу. Учир нь Моабыг устгагч нь чиний эсрэг ирж, бат цайзуудыг чинь нураав.19 Ароерын оршин суугч аа, замын дэргэд зогсож, харуулдсаар бай.
«Юу болсон бэ?» гэж оргож буй эрэгтэйгээс болон зугтаж буй эмэгтэйгээс асуу.
20 Моаб нураагдсан тул, ичгүүр болжээ. Уйлан, хашхир. Моаб устгагдсан гэж Арнон хавиар тунхагла. 21 Шүүлт нь бас тал газар дээр, Холон, Иахза нарын дээр болон Мефаатын эсрэг ирсэн бөгөөд 22 Дибон, Небо болон Бетдиблатаимын эсрэг, 23 Кириатаим, Бетгамул болон Бетмеоны эсрэг, 24 Кериот, Бозра болон Моабын нутгийн хол ойрын бүх хотуудын эсрэг ирэв. 25 Моабын эвэр тастуулж, гар нь хутарав" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 26 "Тэр ЭЗЭНий эсрэг сагсуу онгироо болсон тул түүнийг согтууруул. Ингээд Моаб бөөлжсөн дотроо хөлбөрч, доог тохуу болох болно. 27 Израиль чамд доог тохуу байсан биш гэж үү? Эсвэл тэрээр хулгайчдын дунд баригдаж байсан уу? Учирнь чи түүний тухай ярих болгондоо чичирдэг.28 Моабын оршин суугчид аа, хотуудыг орхиж, хадны дунд амьдар. Ангалын аман дээр үүрлэгч тагтаа мэт бай. 29 Бид Моабын бардам зангийн талаар буюу тэрээр их бардам гэдгийг,түүний ихэмсэг, бардам, сагсуу онгироо, өөрийгөө өргөмжилдөг зангуудын тухай сонссон.30 Би түүний уур хилэнг мэднэ" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Гэвч энэ нь хоосон. Түүний дэмий сайрхал юуг ч бүтээгээгүй. 31 Тийм учраас Би Моабын төлөө орь дуу тавих болно, бүх Моабын төлөө Би хашхирах болно. Би Кирхересийн хүмүүсийнтөлөө ёолох болно. 32 Иазерын төлөө уйлахаас илүүтээр, Сибмагийн усан үзэм ээ, Би чиний төлөө уйлах болно! Чиний мөчрүүд далайн цаашаа хүртэл сунаж, Иазерын тэнгист хүрэв. Сүйтгэгч нь чиний зуны жимснүүд болон усан үзмийн ургац дээр чинь буув. 33 Тиймээс үржил шимтэй талбайнууд буюу Моабын нутгаас баяр хөөр болон баяр баясгалан зайлуулагдав. Дарсны шахуургуудаас Би дарсыг зогсоолоо. Хэн чхашхиран гишгэлэхгүй, хашхираан нь ч хашхираан биш байх юм. 34 Хешбон дахь хашхираанаас Елеалег хүртэл, Иахазыг ч хүртэл буюу Зоараас Хоронаим, Еглатшелишиа хүртэл тэд дуу хоолойнуудаа өндөрсгөв. Учир нь Нимримийн ус ч хүртэл эзгүйрнэ.35 Мөргөлийн өндөрлөгүүд дээр өргөдөг бөгөөд өөрийн бурхдад утлага уугиулдаг Моабыг Би төгсгөх болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.36 "Тийм учраас Миний зүрх сэтгэл Моабын төлөө лимбэ мэт уйлна. Мөн Кирхересийн хүмүүсийн төлөө ч Миний зүрх сэтгэл лимбэ мэт уйлна. Тийм учраас тэд түүний олж бүтээсэн баялгийг алдсан. 37 Учир нь толгой бүр халзан, сахал бүр богино хайчлагдсан. Бүх гарууд дээр гүн огтлоос, ууц нуруунууд дээр таар байна. 38 Моабын бүх байшингийн дээврүүд дээр болон түүний гудамжнуудад газар бүр гашуудал байна. Учир нь Би Моабыг хүсэшгүй сав мэт эвдлэв" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 39 "Энэ нь ямар их нурав аа! Тэд гашуудав! Моаб ичгүүртэйгээр хэрхэн нуруутаа харуулж байна вэ! Тиймээс өөрийн эргэн тойрон дахь бүхэнд Моаб доог тохуу болон айдас болно" хэмээв.40 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. "Үзэгтүн, нэгэн нь бүргэд мэт хурдан шаламгай нисэж, Моабын эсрэг жигүүрээ дэлгэнэ.41 Кериот олзлогдож, бат цайзууд эзлэгдэж, тиймээс тэр өдөр Моабын хүчит эрчүүдийн зүрхнүүд хүүхдээ төрүүлэхээр өвдөж буй эмэгтэйн зүрхтэй адил болно. 42 Моаб ЭЗЭНий эсрэг сагсуу онгироо болсон тул тэрээр хүмүүсээс устгагдана. 43 Моабын оршин суугч аа, айдас, нүх болон урхи чиний дээр байна" гэж ЭЗЭН тунхаглаж байна.44 "Айдсаас зугтдаг нэгэн нүхэнд унаж, нүхнээс авирч гардаг нэгэн урхинд орох болно. Учир нь Би түүний дээр, Моаб дээр, шийтгэлийнх нь жилийг авчрах болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.45 "Хешбоны сүүдэрт оргодлууд хүчгүй зогсоно. Учир нь гал Хешбоноос, галын дөлнүүд Сихоны дундаас гарч, Моабын духыг болон үймээн дэгдээгчдийн хуйхыг залгилав. 46 Моаб аа, чи золгүй еэ! Хемошийн хүмүүс устав. Учир нь чиний хөвгүүд олзлогдож, чиний охид цөлөгдөн явсан.47 Гэсэн хэдий ч хожмын өдрүүдэд Би Моабын сайн сайхныг сэргээнэ" гэж ЭЗЭН тунхаглаж байна. Моаб дээр ирэх шүүлт ингэж дуусаж байна.49 Аммоны хөвгүүдийн тухай. ЭЗЭН ингэж айлдаж бай"Израиль ямар ч хөвгүүдгүй юу? Эсвэл түүнд ямар ч өв залгамжлагчид байхгүй юу? Тэгвэл яагаад Малкам нь Гадыг эзэлж, түүний хүмүүс хотуудад нь оршин суусан юм бэ?". 2 ЭЗЭН тунхаглаж байна. "Би Аммоны хөвгүүдийн Раббагийн эсрэг дайны бүрээ үлээхийг сонсогдуулах өдрүүд ирж байна. Тэрээр зэлүүд овоо болж, хотууд нь галд шатаагдах болно. Тэгээд Израиль өөрийг нь эзлэгчдийг эзлэх болно" гэж ЭЗЭН айлдаж байна. 3 "Ай устгагдсан тул, Хешбон оо, гашуудагтун! Раббагийн охид оо, хашхирагтун, таар бүсэлж, гашуудан, хана хэрмүүдийн дунд наашаа цаашаа гүй. Учир нь Малкам өөрийн тахилч нар болон өөрийн түшмэдийн хамт цөллөгт явах болно.4 Чи хөндийнүүдийн талаар ямар их сайрхана вэ! «Миний эсрэг хэн ирэх юм бэ?» гэж өөрийн эрдэнэст найдагч, итгэлээс эргэгч охин оо, хөндий чинь урсаж байна.5 Үзэгтүн, Би чиний эргэн тойрноос чиний дээр айдсыг авчрах гэж байна" гэжтүмэн цэргийн БУРХАН Эзэн тунхаглаж байна. "Та нарын хүн нэг бүр түрүүлгээ харж зайлуулагдан, оргодлуудыг хамтад нь цуглуулах хүнгүй болно. 6 Гэхдээ үүний дараа Би Аммоны хөвгүүдийн сайн сайхныг сэргээнэ" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 7 Едомын талаар. Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Теманд ямар ч мэргэн ухаан байхгуй болсон гэж үү? Хэрсүү хүн сайн зөвлөлгөөгөө алдчихав уу? Тэдний мэргэн ухаан доройтсон уу? 8 Деданы оршин суугчид аа, зугт, буцаж эргэ, гүн газруудад амьдар. Учир нь Би түүнийг шийтгэх үед түүний дээр Есавын гай гамшгийг авчрах болно.9 Хэрэв усан үзэм хураагчид та нар дээр ирсэн бол, тэд усан үзэм үлдээхгүй гэж үү? Хэрэв шөнөөр хулгайч нар ирсэн бол, тэд хангалттайгаар сүйтгэх байхсан. 10 Харин Би Есавыг нүцгэлсэн бөгөөд тэрээр өөрийгөө даддалж чадахгүй болтолБи түүний нууц газруудыг сөхсөн юм.
Түүний үр удмууд садан төрөл болон хөршүүдийнх нь хамт устгагдсан бөгөөд тэр үгүй болсон.
11 Өнчрөгсдөө ардаа орхи, Би амьд үлдээнэ. Бэлэвсэн эмэгтэйчүүд чинь Надад итгэж найдаг" хэмээв. 12 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. "Үзэгтүн, аяганаас уухаар яллагдаагүй хүмүүс заавал уух бөгөөд чи бүрэн шийтгэгдэхгүй нэгэн мөн гэж үү? Чи шийтгэгдэхгүй орхигдохгүй, харин чи заавал уух болно. 13 Учир нь Бозра нь айдас, зэвүүцэл, сүйрэл болон хараал болно гэж Би Өөрөөрөө тангарагласан билээ" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Түүний бүх хотууд үүрдийн балгас болно" хэмээв.14 Би ЭЗЭНээс үг сонссон бөгөөд "Хамтдаа цутлаад, түүний эсрэг ирж, тулалдахаар босоцгоо!" гэж үндэстнүүдийн дунд элч илгээгдэв.15 "Учир нь үзэгтүн, Би чамайг үндэстнүүдийн дунд жижиг,хүмүүсийн дунд басамжлагдсан нэгэн болгов.16 Чамаас айх айдсын тухайд, хадны ан цаваар амьдардаг, толгодын өндөрлөгийг эзэгнэгч чиний зүрх сэтгэлийн сагсуу онгироо байдал чамайг мэхэлжээ. Чи бүргэд мэт өндөрт үүрлэвч, Би чамайг тэндээс доош унагана" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 17 Едом айдас болно. Хажуугаар нь өнгөрөгч хүн бүр айж, шархнуудаас нь болж исгэрэх болно. 18 Содом болон Гоморра хөршүүдийнхээ хамт хөмрүүлэгдсэн шиг, тэнд хэн ч амьдрахгүй, хүний хүү ч тэнд оршин суухгүй" гэж ЭЗЭН айлдаж байна. 19 "Үзэгтүн, үүрд услагдсан бэлчээрийн эсрэг Иорданы шугуйгаас нэгэн нь арслан мэт гарч ирнэ. Хэсэг хугацаанд Би түүнийг тэндээс зуттаалгах бөгөөд сонгогдсон нэгнийг Би түүний дээр томилно. Учир нь хэн надтай адил юм бэ? Хэн Намайг зарлан дуудуулах вэ? Миний эсрэг зогсож чадах хоньчин хэн юм бэ?" хэмээв, 20 Тийм учраас, Едомын эсрэг төлөвлөсөн ЭЗЭНий төлөвлөгөөг болон Теманы оршин суугчдын эсрэг зорьсон Түүний зорилгыг сонс. Тэд лавтай яа тэднийг, сүргийн төлүүдийг чирэх болно. Тэднээс болж тэдний бэлчээрийг Тэрээр заавал зэлүүд хоосон болгоно. 21 Тэдний уналтын чимээнд газар хөдлөв. Энэ бол хашхираан байна! Түүний дуу чимээ Улаан тэнгист сонсогдов. 22 Үзэгтүн, Тэрээр өгсөж, бүргэд мэт шүүрч, Бозрагийн эсрэг Өөрийн жигүүрээ дэлгэнэ. Тэр өдөр Едомын хүчит эрчүүдийн зүрхнүүд хүүхдээ төрүүлэхээр өвдөж буй эмэгтэйн зүрхтэй адил байх болно.23 Дамаскийн талаар."Хамат болон Арпад нар ичгүүр болов. Учир нь тэд муу мэдээ сонссон билээ.
Тэдний зүрх мохов. Далай тайван биш бөгөөд намдаж чадахгүй байна.
24 Дамаск дорой болжээ. Тэрээр зугтаахаар эргэсэн бөгөөд тэвдэлт түүнийг барьж авав.Хүүхдээ төрүүлэхээр өвдөж буй эмэгтэйнх шиг зовлон болон өвдөлт түүний зуурч авав.
25 Миний баяр баясгалангийн хот болох магтаалын хот юунд орхигдоогүй юм бол! 26 Тийм учраас түүний залуус түүний гудамжнуудад унаж, бүх дайчид тэр өдөр чимээгүй болгогдоно" гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.27 Би Дамаскийн хана хэрэм уруу гал тавих бөгөөд тэр нь Бенхададын бэхлэлт цамхгуудыг залгих болно. 28 Вавилоны хаан Небухаднезарын дийлсэн Кедар болон Хазорын хаанчлалуудын тухай. ЭЗЭН ингэж айлдаж байна. "Босож, Кедар уруу явж, дорно зүгийн эрчүүдийг устга. 29 Тэд өөрсдийн майхнууд болон мал сүргээ авч явна. Тэд өөрсөддөө зориулан майхны хөшигнүүдээ, өөрсдийн бүх ачааг болон тэмээнүүдээ авч явах бөгөөд тэд нэг нэгэндээ «Тал бүрээс айдас!» гэж хашхиралдах болно. 30 Гүй, зугт! Хазорын оршин суугчид аа, гүн газруудад амьдар" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Учир нь Вавилоны хаан Небухаднезар та нарын эсрэг төлөвлөгөө зохиож, та нарын эсрэг арга сэдэв.31 Босож, тайван байгаа, аюулгүй амьдарч байгаа үндэстний эсрэг яв" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Түүнд ямар ч үүд, түгжээ алга. Зөвхөн тэд л амьдардаг юм. 32 Тэдний тэмээнүүд дээрмийн зүйл, үй олон үхэр сүрэг нь олз болох бөгөөд булангуудыг огтолдог бүх хүмүүсийг Би бүх салхины зүгт тараана. Би тал бүрээс тэдний гай гамшгийг авчрах болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 33 "Хазор цөөвөр чононуудын үүр болон мөнхөд зэлүүд газар болно.Хэн ч тэнд амьдрахгүй, хүний хүү ч тэнд оршин суухгүй" хэмээв.
34 Иудагийн хаан Зедекиагийн хаанчлалын эхэнд Еламын талаар эш үзүүлэгч Иеремиад ирсэн ЭЗЭНий үг 35 "Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айддаж байна. «Үзэгтүн, Би Еламын нумыг буюу тэдний хүч чадлын хамгийн сайныг хугалах гэж байна. 36 Би Еламын дээр тэнгэрийн дөрвөн хязгаараас дөрвөн салхийг авчирж, тэднийг эдгээр бүх салхинд тараана. Еламын цөлөгдөгсдийн очихгүй үндэстэн гэж байхгүй болно. 37 Тиймээс Би Еламыг дайснуудынх нь өмнө болон амийг нь эрэгчдийн өмнө нураана. Би тэдний дээр гай гамшгийг, Өөрийн ширүүн уур хилэнг ч хүртэл авчирна» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би тэднийг устгатлаа араас нь идд илгээнэ. 38 Дараа нь Би Өөрийн сэнтийг Еламд засаж, тэндээс хаан болон түшмэдийг устгана» гэж ЭЗЭН тунхаглаж байна. 39 «Харин сүүлчийн өдрүүдэд Би Еламын сайн сайхныг сэргээх болно» хэмээв" гэж ЭЗЭН тунхаглаж байна.50 Халдеичуудын нутаг Вавилоны талаар эш үзүүлэгч Иеремиагаар дамжуулж ЭЗЭНий айлдсан үг. 2 "Үндэстнүүдийн дунд зарлаж, тунхагла. Үүнийг тунхаглаж, туг өргө. Түүнийг бүү нуу, «Вавилон олзлогдлоо, Бел ичгүүр болов, Мардук эвдэрч нурсан. Түүний хөргүүд ичгүүр болж, түүний шүтээнүүд эвдэрчээ". 3 Учир нь нэгэн үндэстэй түүний эсрэг умард зүгээс гарч иржээ. Тэр нь түүний газар нутгийг айдас болгох бөгөөд тэнд ямар ч оршин суутч байхгүй болно. Хүн, араатан амьтны аль аль нь тэнүүчилж, тэд зугтацгаав!4 Тэдгээр өдрүүдэд болон тэр үед Израилийн хөвгүүд, мөн Иудагийн хөвгүүд ч гэсэн ирнэ. Тэд уйлсаар явах бөгөөд өөрсдийн Бурхан ЭЗЭНийг тэд эрэлхийлэх болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 5 Тэд тэр зүг нүүр царайгаа эргүүлж, Сион уруу очих замыг асууна. Мартагдахгүй, үүрдийн гэрээнд ЭЗЭНтэй нэгдэхийн тулд тэд ирнэ.6 Миний хүмүүс төөрсөн хонинууд болжээ. Тэдний хоньчид тэднийг төөрүүлсэн билээ. Тэд тэднийг уулсаас эргүүлсэн. Тэд уулаас толгод уруу явж, амрах газраа мартсан билээ. 7 Тэдэн дээр ирсэн бүхэн тэднийг залгив. Тэдний дайснууд «Зөв шударгын орших газар болох ЭЗЭНий эсрэг, эцэг өвгөдийнх нь найдвар болох ЭЗЭНий эсрэг тэд нүгэл үйлдсэн тул бид гэм буруугүй» гэж хэлжээ.8 Вавилоны дундаас тэнүүчил, хаддеичуудын нутгаас урагш яв. Сүргийн тэргүүнд буй ухна мэт бай. 9 Учир нь үзэгтүн, Би умард зүгийн нутгаас агуу үндэстнүүдийн бүлгийг Вавилоны эсрэг босгож, авчрах гэж байгаа бөгөөд тэд түүний эсрэг тулалдааны шугамуудыг зурна. Тэндээс тэрээр олзлогдох болно. Тэдний сумнууд нь гар хоосон буцаж ирдэггүй дадлагатай дайчин мэт байх болно. 10 Халдеи нь дээрэм тонуулын зүйл болно. Түүнийг тоногч бүгд ханах болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 11 "Миний өв залгамжлалыг тоногчид оо, та нар баяр хөөртэй, баяссан байгаа тул тариа цохигч охин бяруу мэт дэвхцэж, азарганууд мэт янцгаадаг тул, 12 эх чинь ихэд ичиж, чамайг төрүүлсэн тэрээр басамжлагдана. Үзэгтүн, тэр үндэстнүүдийн хамгийн жижиг нь болж, цөл, гандаж хатсан газар, зэлүүд газар болно. 13 ЭЗЭНий дургүйцлээс болж тэрээр оршин суугчтай болохгүй, харин тэрээр бүрэн эзгүйрэх болно. Вавилоны хажуугаар өнгөрөгч бүхэн айж, түүний бүх шархнаас болж исгэрэх болно.14 Нумаа татдаг та бүхэн Вавилоны эсрэг тал бүрд тулалдааны шугамаа зурцгаа. Түүн уруу харва, тэрээр ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн тул сумаа бүү хямгад.15 Түүний эсрэг тал бүрд тулалдааны хашхираанаа өндөрсгө! Тэрээр бууж өгч, түүний баганууд унаж, хана хэрэм нь нураагдаж унав. Энэ бол ЭЗЭНий өшөө авалт. Түүнээс өшөө ав. Тэрээр хэрхэн үйлдсэн шиг, түүнд мөн түүнчлэн үйдд. 16 Вавилоноос тариалагчийг болон ургац хураах цагт хадуур баригчийг таст. Дарлагчийн илдний өмнөөс тэдний хүн нэг бүр нь өөрийн ард түмэн уруу эргэж буцан,өөрийн нутаг уруу зуттах болно. 17 Израиль бол арслангуудад хөөгдөж зайлуулагдсан, тарж бутарсан сүрэг юм. Түүнийг залгисан эхнийх нь Ассирийн хаан бөгөөд түүний ясыг хугалсан сүүлийнх нь Вавилоны хаан Небухаднезар юм. 18 Тийм учраас түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айддаж байна. «Үзэгтүн, Би Ассирийн хааныг шийтгэсэн шигээ Вавилоны хаан болон түүний газар нутгийг шийтгэх гэж байна. 19 Би Израилийг бэлчээрт нь буцааж авчран, тэрээр Кармел болон Башанд бэлчиж, Ефраим болон Гилеадын уулархаг нутагт түүний хүсэл хангагдах болно. 20 Тэдгээр өдрүүдэд болон тэр цагт Израилийн гэм буруут хайх боловч юу ч байхгүй байна. Мөн Иудагийн нүглүүдийг ч хайх боловч тэд олдохгүй. Учир нь үлдэгсэд болгон үлдээж байгаа хүмүүсээ Би уучлах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.21 Мератаимын нутгийн эсрэг, түүний эсрэг болон Пекодын оршин суугчдын эсрэг яв. Тэднийг алж, бүр мөсөн устга" гэж ЭЗЭН айлдаж байна. "Миний та нарт тушаасан бүхний дагуу үйлд. 22 Тулалдааны дуу чимээ болон их сүйрэл нутагт байна. 23 Бүхий л газар дэлхийн алх хэрхэн таслагдаж, хугарав аа! Вавилон нь үндэстнүүдийн дунд хэрхэн айдас болов оо! 24 Вавилон оо, Би чамд урхи тавьсан бөгөөд өөрөө мэдээгүй байтлаа чи ч бас баригдлаа. Чи ЭЗЭНтэй зөрчилдсөн тул, олдож бас баригдлаа". 25 ЭЗЭН Өөрийн зэвсгийн санг онгойлгож, Өөрийн дургүйцлийн зэвсгийг гаргалаа. Учир нь энэ нь халдеичуудын нутагт түмэн цэргийн БУРХАН Эзэний үйлдэх ажил юм. 26 Түүн уруу хамгийн алсын хязгаараас ир. Амбааруудыг нь онгойлгож, түүнийг овоо мэт овоолж, гүйцэд устган, түүнд юуг ч бүү үлдээ. 27 Түүний бүх залуу бухнуудыг илдэнд өг. Тэднийг нядлуулахаар явуул! Тэдний өдөр буюу шийтгэлийнх нь цаг ирсэн тул гаслан зовлон тэдний дээр байг. 28 Бидний Бурхан ЭЗЭНий өшөө авалтыг буюу Түүний сүмийн төлөө өшөө авалтыг Сионд зарлахын тулд Вавилоны нутгаас оргодлууд болон дүрвэгсдийн дуу чимээ гарч байна. 29 Вавилоны эсрэг нум татагч бүхнийг, олон хүмүүсийг дууд. Түүний эсрэг тал бүрд хуарагнаж, хэнийг ч бүү зугтаалга. Үйлдсэнийх нь дагуу түүнд эргүүлж төл. Үйлдсэн бүхнийх нь дагуу түүнд үйлд. Учир нь тэрээр ЭЗЭНий эсрэг, Израилийн Ариун Нэгэний эсрэг сагсууран онгирсон юм. 30 Тийм учраас түүний залуус гудамжнуудад нь унаж, түүний бүх дайчид тэр өдөр чимээгүй болгогдоно" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 31 "Сагсуу онгироо нэгэн ээ, үзэгтүн, Би чиний эсрэг байна" гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн тунхаглаж байна. "Учир нь Миний чамайг шийтгэх цаг буюу чиний өдөр ирэв. 32 Сагсуу онгироо нэгэн өөрийг нь дээш босгох ямар ч хүнгүйгээр бүдэрч унана. Би түүний хотуудад гал тавих бөгөөд тэр гал түүний бүх эргэн тойрныг залгих болно".33 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Израилийн хөвгүүд, Иудагийн хөвгүүд ч бас дарлагджээ. Тэднийг олзолсон бүхэн тэднийг чанга барьж, тэднййг явуулахаас татгалзав. 34 Тэдний Аврагч нь хүчтэй, Түүний нэрийг түмэн цэргийн ЭЗЭН гэдэг. Тэрээр газар дэлхийд амралтыг, харин Вавилоны оршин суугчдад үймээн самууныг авчрахын тулд тэдний хэргийг идэвхтэйгээр өмгөөлнө. 35 Халдеичуудын эсрэг, Вавилоны оршин суугчдын эсрэг болон түүний түшмэд, түуний мэргэдийн эсрэг илд ирнэ!" гэж ЭЗЭН тунхаглаж байна.36 "Зөн яригч тахилч нарын эсрэг илд ирэх бөгөөд тэд мунхаг болно!
Түүний хүчит эрчүүдийн эсрэг илд ирэх бөгөөд тэд нурах болно!
37 Туүний морьд ба тэрэгнүүд болон түүний дунд буй бүх харийнхны эсрэг илд ирэх бөгөөд тэд эмэгтэйчүүд болно! Түүний эрдэнэсийн эсрэг илд ирэх бөгөөд тэд тоногдох болно. 38 Түүний усан дээр ган гачиг ирэх бөгөөд тэд хатах болно! Учир нь энэ нь шүтээнүүдийн нутаг бөгөөд тэд аймшигтай шүтээнүүдэд ухаанаа алдсан. 39 Тийм учраас цөлийн амьтад цөөвөр чононуудын хамт амьдарна. Тэнд тэмээн хяруул ч бас амьдрах бөгөөд тэр газар дахиж оршин суугчтай болохгүй, эсвэл үеэс үед тэнд хэн ч амьдрахгүй. 40 Бурхан Содом болон Гоморраг хөршүүдийнх нь хамт хөмрүүлэхэд байсан шиг тэнд ямар ч хүн амьдрахгүй, хүний хүү ч тэнд оршин суухгүй" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 41 "Үзэгтүн, умард зүгээс хүмүүс ирж байгаа бөгөөдагуу том үндэстэн болон олон хаад газар дэлхийн алслагдсан хэсгээс босож ирэх болно. 42 Тэд нум жад барьдаг. Тэд харгис хэрцгий бөгөөд ямар ч өршөөл үзүүлдэггүй. Тэдний дуу хоолой далай тэнгис мэт хүрхэрдэг. Вавилоны охин оо, тэд чиний эсрэг тулалдах гэж буй хүн мэт жагсан, морьдоо унадаг.43 Вавилоны хаан тэдний тухай мэдээг сонссон бөгөөд түүний гар сул унжина. Хүүхдээ төрүүлэх гэж буй эмэгтэйнх шиг өвчин шаналал, зовлон түүнийг зуурч авав.44 Үзэгтүн, үүрд услагдсан бэлчээр уруу Иорданы шугуйгаас нэгэн нь арслан мэт гарч ирнэ. Хэсэг хугацаанд Би түүнийг тэндээс зугтаалгах бөгөөд сонгогдсон нэгнийг Би түүний дээр томилно. Учир нь хэн надтай адил юм бэ? Хэн Намайг зарлан дуудуулах вэ? Миний эсрэг зогсож чадах хоньчин хэн юм бэ?" хэмээв. 45 Тийм учраас Вавилоны эсрэг төлөвлөсөн ЭЗЭНий төлөвлөгөөг болон халдеичуудын нутгийн эсрэг зорьсон Түүний зорилгыг сонс. Тэд лавтай яа тэднийг, сүргийн төлүүдийг ч хүртэл чирэх болно. Тэднээс болж Тэрээр тэдний бэлчээрийг зэлүүд болгоно. 46 «Вавилон олзлогдлоо!» гэж хашхирахад, газар хөдөлж, үндэстнүүдийн дунд хашхираан сонсогдоно.51 ЭЗЭН ингэж айлдаж байна. "Үзэгтүн, Би Вавилоны эсрэг болон Лебкамаин оршин суугчдын эсрэг устгагчийн сүнсийг босгох болно.2 Түүнийг шигшүүлж, газар нутгийг нь сүйтгүүлэхийн тулд Би Вавилон уруу харийнхныг явуулах болно. Учир нь гай гамшгийнх нь өдөр тэд тал бүрээс түүнийг эсэргүүцнэ. 3 Нумаа татдаг нэгэн бүү татаг, хайрст хуяг дуулгаа ч өмсөн бүү босож ирэг. Түүний залуусыг бүү амьд үлдээ. Түүний бүх цэргүүдийг устга. 4 Тэд халдеичуудын нутагт алагдаж, гудамжнуудад нь цоо хатгуулж унана" хэмээв. 5 Хэдийгээр тэдний газар нутаг Израилийн Ариун Нэгэний өмнө гэм буруугаар дүүрэн ч гэсэн Израиль ч, Иуда ч түмэн цэргийн ЭЗЭН, өөрсдийн Бурханд орхигдоогүй юм.6 Вавилоны дундаас зугт, хүн бүр амиа аварцгаа! Энэ бол ЭЗЭНий өшөө авах цаг учир түүний шийтгэл дотор бүү сүйр. Тэрээр түүнд шанг нь өгөх гэж байна. 7 Бүх дэлхийг согтоон Вавилон нь ЭЗЭНий гарт алтан аяга байв. Үндэстнүүд түүний дарснаас уусан билээ. Тийм учраас үндэстнүүд галзуурцгааж байна. 8 Вавилон гэнэтхэн унаж нурав.
Түүний дээр уйл! Өвчин шаналалд нь зориулж гавар авчир. Тэрээр эдгэрч магад.
9 Бид Вавилоныг эдгээх л байсан, гэвч тэрээр эдгээгүй. Түүнийг орхиод, бүгдээрээ өөрсдийн нутаг уруу явцгаая. Учир нь түүний шүүлт тэнгэрт хүрч, үүлс уруу өргөгдөв. 10 ЭЗЭН бидний зөвтгөлийг авчрав. Ирцгээ, өөрсдийн Бурхан ЭЗЭНий үйлсийг Сионд хэлцгээе! 11 Сумнуудаа хурцалж, саадгуудаа дүүргэ! Түүний зорилго нь Вавилоныг устгахаар түүний эсрэг байгаа тул ЭЗЭН мөдөчүүдийн хаадын сүнсийг босгов. Учир нь энэ бол ЭЗЭНий өшөө авалт, Түүний сүмийн төлөөх өшөө авалт юм. 12 Вавилоны хэрмүүдийн эсрэг дохио өргө. Харуулыг бэхжүүлж, манаа тавьж, хүмүүсийг отуул! Учир нь Вавилоны оршин суугчдын талаар айлдсанаа ЭЗЭН зорьж, биелүүлэв. 13 Эрдэнэсээр элбэг, их усны дэргэд амьдрагч аа, чиний төгсгөл, төгсгөлийн чинь хэмжээ ирэв. 14 Түмэн цэргийн ЭЗЭН Өөрөөрөө тангараглав. "Би чамайг царцаа мэт хүмүүсээр лавтай яа дүүргэх бөгөөдтэд чамайг ялсан ялалтын дуугаар хашхирах болно". 15 Өөрийн хүч чадлаар газар дэлхийг бий болгож, Өөрийн мэргэн ухаанаар ертөнцийг тогтоосон Нэгэн нь Өөрийн оюун ухаанаар тэнгэрүүдийг тэлсэн билээ. 16 Түүнийг дуугарахад тэнгэрууд дээр ус хүржигнэх бөгөөд Тэрээр газар дэлхийн адгаас үүлсийг хөөргөдөг. Тэрээр бороонд зориулж аянга цахилгааныг бий болгож, Өөрийн агуулахуудаас салхийг гаргадаг. 17 Бүх хүн төрөлхтөн мунхаг ба мэдлэггүй. Алтны дархан бүр өөрийн шүтээнээр ичгүүр болно. Учир нь түүний цутгамал хөргүүд худал хуурмаг бөгөөд тэдний дотор амьсгал байдаггүй. 18 Тэд дэмий хоосон, доог тохууны бүтээл. Шийтгэлийнхээ цагт тэд устана.19 Иаковын хувь нь эдгээртэй адил биш. Учир нь Өөрийн өвийн овгийг болон бүгдийг Бүтээгч нь Тэр юм. Түүний нэрийг түмэн цэргийн ЭЗЭН гэдэг. 20 "Чи миний тулалдааны шийдэм, дайны зэвсэг. Чамаар Би үндэстнүүдийг нураадаг, чамаар Би хаанчлалуудыг устгадаг. 21 Чамаар Би морь болон түүнийг унагчийг нураадаг, 22 чамаар Би тэрэг болон түүнийг хөлөглөгчийг нураадаг, чамаар Би эрэгтэй болон эмэгтэй хүнийг нураадаг, чамаар Би хөгшин хүн болон залуусыг нураадаг, чамаар Би залуу хүн болон онгон охиныг нураадаг, 23 чамаар Би хоньчин болон хонин сүргийг нь нураадаг, чамаар Би тариачин болон буулгатай үхрийг нь нураадаг бөгөөдчамаар Би захирагчдыг болон удирдагчдыг нураадаг юм.24 Харин нүдний чинь өмнө Сионд тэдний үйлдсэн бүх бузар муу үйлдлийнх нь төлөө Вавилон болон Халдеин бүх оршин суугчдад Би нөхөн төлөх болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 25 «Бүхий л дэлхийг устгадаг устгаач уул аа,үзэгтүн, Би чиний эсрэг байна" гэж ЭЗЭН тунхаглаж байна."Би чиний эсрэг мутраа сунгаж, чамайг хаднуудаас доошоо өнхрүүлэн, чамайг шатсан уул болгоно.
26 Тэд чамаас буланд зориулаад ч, сууринд зориулаад ч чулуу авахгүй.Харин чи мөнхөд зэлүүд хоосон байх болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
27 Нутагт дохио тэмдэг босгож, үндэстнүүдийн дунд бүрээ үлээ! Түүний эсрэг үндэстнүүдийг ариусга, түүний эсрэг Арарат, Минни болон Ашкеназын хаанчлалуудыг дуудан цуглуул. Түүний эсрэг өрлөг жанжинг томилж, морьдыг өрөвгөр царцаанууд мэт авчир. 28 Түүний эсрэг үндэстнүүдийг, медечүүдийн хаадыг, тэднийзахирагчдыг, тэдний удирдагчдыг болон тэдний эзэгнэдэг нутаг бүрийг ариусга. 29 Ийнхүү газар хөдөлж, тарчилж байна. Учир нь Вавилоны газар нутгийг оршин суугчгүй зэлүүд газар болгох гэсэн Вавилоны эсрэг буй ЭЗЭНий зорилгууд байсаар байна. 30 Вавилоны хүчит эрчүүд тулалдахаа больж, бат цайзууддаа үлдэв. Тэдний хүч доройтож, тэд эмэгтэйчүүдтэй адил болж байна. Тэдний оршин суух газрууд галд шатаагдаж, түүний түтжээнүүд эвдрэв. 31 Хот нь хязгаараас эзлэгдсэн гэдгийг Вавилоны хаанд айлтгахаар нэг зарлага нөгөөтэй уулзахаар, нэг элч нөгөөтэй уулзахаар гүйдэг. 32 Гармууд ч гэсэн эзлэгдсэн бөгөөд тэд намаг балчгуудыг галдан шатаав. Дайчид айцгаав. 33 Учир нь түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. "Вавилоны охин нь дэвслүүлж байгаа үеийн үтрэмтэй адил юм. Жаахан азнаад түүний хувьд ургац хураах цаг ирнэ" хэмээв. 34 "Вавилоны хаан Небухаднезар намайг залгиж, бяцалсан. Тэр намайг хоосон сав болгон доошоо тавив. Тэр намайг мангас мэт залгив. Тэр ходоодоо миний амттанаар дүүргэв. Тэр намайг бөөлжиж гаргав. 35 Надад болон махан биед минь үйлдсэн хүчирхийлэл Вавилон дээр байх болтугай" гэж Сионы оршин суугч хэлэх болно. "Миний цус Халдеин оршин суугчид дээр байх болтугай" гэж Иерусалим хэлэх болно.36 Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. "Үзэгтүн, Би чиний хэргийг өмгөөлж, чиний төлөө бүрэн өшөө авна. Би түүний тэнгисийг хатааж, оргилох булгийг нь хуурай болгоно. 37 Вавилон нь овоо, цөөвөр чононуудын үүр, оршин суугчидгүй айх, исгэрэх шалтгаан болно. 38 Тэд хамтдаа залуу арслангууд мэт архирч, арслангийн гүег мэт хүрхэрнэ. 39 Тэд халсан хойно Би тэдний найрыг хийж, тэднийг баярлуулан хөөргөж, үүрдийн нойроор нойрсуулж, сэрээхгүйн тулд тэднийг согтооно" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 40 "Би тэднийг хурганууд мэт, хуцнууд ба ухнуудыг мэт нядалгаанд авчирна. 41 Шешак олзлогдож, бүх газар дэлхийн магтаал хэрхэн зогсов оо! Вавилон нь үндэстнүүдийн дунд юутай айдас болов оо! 42 Далай тэнгис Вавилоны дээгүүр гарчээ. Тэрээр шуурган давалгаануудад нь нөмрүүлжээ. 43 Түүний хотууд айдас, хатаж хагарсан нутаг болон цөл буюу ямар ч хүн амьдардаггүй бөгөөд ямар ч хүний хүү түүгээр дамжин өнгөрдөггүй нутаг болжээ. 44 Би Вавилонд Белийг шийтгэж, түүний залгисан зүйлийг Би амаар нь гаргана. Үндэстнүүд ч түүн уруу цутгахаа болино. Вавилоны хана хэрэм ч хүртэл унажээ! 45 Миний хүмүүс ээ, түүний дундаас гарч ирцгээж, хүн нэг бүр чинь ЭЗЭНий ширүүн уураас өөрсдийгөө авар. 46 Газар нутагт сонсогдох мэдээнд зүрх чинь бүү мохож, бүү айгтун. Учир нь нэг жил мэдээ ирж, үүний дараа ондоо жилд ондоо мэдээ, удирдагч нь удирдагчийнхаа эсрэг, газар нутагт хүчирхийлэл ирнэ. 47 Тийм учраас үзэгтүн, Би Вавилоны шүтээнүүдийг шийтгэх өдрүүд ирж байна. Түүний бүх газар нутаг ичгүүр болж, бүх алагдагсад нь түүний дунд унах болно. 48 Тэгэхэд тэнгэр, газар болон тэдэн дотор буй бүхэн Вавилон дээгүүр баярлан хөөрч хашхирах болно. Учир нь устгагчид түүн уруу умардаас ирнэ" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 49 Вавилоны төлөө бүх дэлхийн алагдагсад унасан шиг Вавилон Израилийн алагдагсдын төлөө үнэхээр унах ёстой.50 Илднээс зугтагчид аа, та нар явцгаа! Бүү үлд! Алс газраас ЭЗЭНийг сана, Иерусалим чиний бодол санаанд орог.51 Бид жигшүүрт зүйлс сонссон учир бид ичиж байна. Бидний нүүр царайнуудыг шившиг бүтээв. Учир нь харийнхан ЭЗЭНий өргөөний ариун газрууд уруу оржээ. 52 "Тийм учраас, үзэгтүн, Би түүний шүтээнүүдийг шийтгэх өдрүүд ирж байгаа бөгөөдүхлийн шархтай нэгэн газар нутаг даяараа ёолох болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.53 "Вавилон хичнээн тэнгэр уруу өгссөн ч, тэрээр хичнээн өөрийн өндөр бат цайзуудаа бэхэлсэн ч, Надаас устгагчид түүн уруу ирэх болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 54 Вавилоноос хашхирааны, халдеичуудын нутгаас их сүйрлийн дуу чимээ гарч байна! 55 Учир нь ЭЗЭН Вавилоныг устгах гэж байгаа бөгөөд Тэрээр түүнээс чанга дуу хоолойг үгүй болгоно. Давалгаанууд нь их ус мэт хүрхэрнэ. Дуу хоолойнуудын хүржигнэх нь сонсогдоно. 56 Учир нь устгагч нь түүний эсрэг, Вавилоны эсрэг ирж байгаа бөгөөд түүний хүчит эрс олзлогдож, тэдний нумууд хугалагдах болно. Учир нь ЭЗЭН бол нөхөн төлбөрийн Бурхан, Тэрээр бүрэн хариулна. 57 "Би түүний ноёд, түүний мэргэд, түүний захирагчид, түүний удирдагчид болон хүчит эрсийг нь согтооно. Ингэснээр тэд мөнхийн нойроор нойрсож, сэрэхгүй" гэж түмэн цэргийн ЭЗЭН гэдэг Хаан тунхаглаж байна. 58 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Вавилоны өргөн хана хэрэм бүрэн гүйцэд нурж, түүний өндөр дааман хаалганууд шатна. Тиймээс хүмүүс юу ч биш юмны төлөө ажиллан, үндэстнүүд галын төлөө сульдах болно". 59 Иудагийн хаан Зедекиатай хамт, түүний хаанчлалын дөрөв дэх жилд Вавилон уруу явах үедээ Махсеиагийн ач, Нериагийн хүү Сераиад эш үзүүлэгч Иеремиагийн тушаасан үг энэ юм. (Сераиа нь хангамжийн ахмад байв) 60 Иймээс Иеремиа нэг хуйлмал номон дээр Вавилон дээр ирэх бүх гай гамшгийг буюу Вавилоны талаар бичигдсэн эдгээр бүх үгсийг бичив. 61 Тэгээд Иеремиа Сераиад52 Зедекиа хаан болохдоо хорин нэгэн настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд арван нэгэн жил хаанчлав. Түүний эх нь Либнагийн Иеремиагийн охин Хамутал гэдэг нэртэй байв. 2 Тэрээр Иехоиакимын үйлдсэн бүхэн шиг ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлджээ. 3 Учир нь тэднийг Өөрийн оршихуйгаас зайлуултал энэ бүхэн нь ЭЗЭНий уураар дамжуулан Иерусалим болон Иудад тохиолдов. Зедекиа Вавилоны хааны эсрэг тэрслэв. 4 Түүний хаанчлалын ес дэх жилийн аравдугаар сарын арванд Вавилоны хаан Небухаднезар болон түүний цэргүүд Иерусалимын эсрэг ирж, түүний харалдаа буудаллан, түүний бүх эргэн тойронд бүслэлтийн хэрэм босгов. 5 Ийнхүү Зедекиа хааны арван нэг дэх жил хүртэл хот бүслэлтэнд байв. 6 Дөрөвдүгээр сарын есөнд хотод өлсгөлөн ширүүссэн бөгөөд газар нутгийн ард түмэнд хоол байхгүй байв. 7 Тэгээд хот цөмлөгдөж, хэдийгээр халдеичууд хотын эргэн тойронд байсан ч гэсэн бүх дайчид зуттаж, хааны цэцэрлэгийн хажуу дахь хоёр хэрмийн хоорондох дааман хаалганы замаар дамжин шөнө хотоос гарч явав. Тэд Арабагийн замаар явжээ. 8 Гэвч халдеичуудын цэргүүд хааныг мөшгөн хөөж, Иерихогийн талд Зедекиаг гүйцэхэд, түүний бүх цэргүүд нь түүнээс тарж сарнив. 9 Тэгээд тэд хааныг олзолж, Хаматын нутаг дахь Риблад Вавилоны хаан уруу аваачсан бөгөөд тэрээр түүнийг яллажээ. 10 Вавилоны хаан Зедекиагийн хөвгүүдийг нүднийх нь өмнө алсан бөгөөд Иудагийн бүх түшмэдийг Риблад хяджээ. 11 Дараа нь тэрээр Зедекиагийн нүдийг сохлов. Вавилоны хаан түүнийг хүрэл дөнгөөр дөнгөлж, Вавилонд аваачиж, үхлийн өдөр хүртэл нь түүнийг шоронд хийв.12 Тавдугаар сарын арванд буюу Вавилоны хаан Небухаднезар хааны арван ес дэх жилд Вавилоны хааны үйлчлэлд байсан харуулын ахмад Небузарадан Иерусалимд ирэв. 13 Тэрээр ЭЗЭНий өргөө, хааны гэр болон Иерусалимын бүх гэрүүдийг шатаав. Том байшин бүрийг тэрээр галдан шатаасан юм. 14 Ингээд харуулын ахмадтай хамт халдеичуудын бүх цэргүүд Иерусалимын эргэн тойрон дахь бүх хана хэрмүүдийг нураав. 15 Дараа нь харуулын ахмад Небузарадан ард түмнээс хамгийн ядуу зарим хүмүүсийг, хотод үлдсэн сүүлчийн хүмүүсийг, Вавилоны хаан уруу оргосон оргодлыг болон гарын уртай хүмүүсээс үлдэснийг цөллөгт авч явжээ. 16 Харин харуулын ахмад Небузарадан газрын хамгийн ядуу хүмүүсээс заримыг нь газар хагалагч болон усан үзмийн цэцэрлэгчээр үлдээв.17 ЭЗЭНий өргөөнд харьяалагдаж байсан хүрэл баганууд, мөн ЭЗЭНий өргөөнд байсан тавиурууд болон хүрэл тэнгисийг халдеичууд хэсэг болгон эвдэлж, бүх хүрлийг нь Вавилон уруу авч явав. 18 Тэд бас тогоонууд, утгуурууд, чимхүүрүүд, угаагуурууд, хайруулууд болон үйлчлэлд хэрэглэгдэж байсан бүх хүрэл савнуудыг авч явжээ. 19 Харуулын ахмад бас цэвэр алт болон мөнгөөр хийгдсэн хулнууд, галын хоргууд, утаагуурууд, тогоонууд, дэнлүүний тавиурууд, хайруулууд болон ундаан өргөлийн хулнуудыг авч явсан. 20 ЭЗЭНий өргөөнд зориулан Соломоны хийсэн хоёр багана, нэг тэнгис, тэнгисийн доор байсан арван хоёр хүрэл бухнууд болон тавиурууд зэрэг эдгээр бүх сав суулгуудын хүрэл нь хэмжээлшгүй их байв.21 Багануудын хувьд, багана нэг бүрийн өндөр нь арван найман тохой бөгөөд тойрог нь арван хоёр тохой, зузаан нь дөрвөн хуруу, хөндий байв. 22 Түүний дээр баганы хүрэл орой байв. Толгой бүрийн өндөр нь таван тохой байсан бөгөөд дээр нь тойруулаад, бүгд хүрлээр хийгдсэн тор болон сэмбэрүү цэцгүүд байв. Хоёр дахь багана ч үүний адил, мөн сэмбэрүү цэцгүүдтэй байв. 23 Ерөн есөн сэмбэрүү цэцэг нь харагдаж байв. Торон дээр тойруулаад бүх сэмбэрүү цэцэг нь зуу байв.24 Дараа нь харуулын ахмад нь тэргүүн тахилч Сераиа болон дэд тахилч Зефаниаг сүмийн гурван түшмэдийн хамт авч явав. 25 Тэрээр бас дайчдыг хариуцагч нэг түшмэлийг, хотоос олдсон хааны зөвлөхүүдээс долоон хүнийг, газар нутгийн хүмүүсийг зарлан дуудсан цэргийн даргын гүүшийг болон хотын дундаас олдсон тэр нутгийн жаран хүнийг хотоос авч явжээ. 26 Харуулын ахмад Небузарадан тэднийг авч яван, Вавилоны хаан уруу Риблад аваачив. 27 Тэгтэл Вавилоны хаан тэднийг цохиж, Хаматын нутагт Риблад тэднийг алжээ. Ийнхүү Иуда өөрийн нутгаас цөллөгт хөөгдлөө.28 Эдгээр нь Небухаднезарын цөллөгт авч явсан хүмүүс юм. Долоо дахь жилд гурван мянга хорин гурван иудейчүүд, 29 Небухаднезарын арван найм дахь жилд Иерусалимаас найман зуун гучин хоёр хүн, 30 Небухаднезарын хорин гурав дахь жилд харуулын ахмад Небузарадан долоон зуун дөчин таван иудей хүнийг цөллөгт авч явав. Бүгд дөрвөн мянга зургаан зуун хүн байв.31 Иудагийн хаан Иехоиахины цөлөгдсөний гучин долоо дахь жилд, арван хоёрдугаар сарын хорин таванд Вавилоны хаан Евилмеродах хаанчлалынхаа жилд Иудагийн хаан Иехоиахинд ивээлээ үзүүлж, түүнийг гяндангаас гаргав. 32 Дараа нь тэрээр түүнтэй эелдгээр ярин, Вавилондөөртэй нь хамт байсан бүх хаадын сэнтийнээс дээгүүр түүний сэнтийг тавив. 33 Ийнхүү Иехоиахин гяндангийн хувцсаа сольж, амьдралынхаа бүхий л өдрүүдийн туршид хааны өмнө тогтмол зооглов. 34 Учир нь түүний тэтгэмж буюу тогтмол тэтгэмж түүнд Вавилоны хаанаар үхэх өдрийг нь хүртэл амьдралынх нь бүхий л өдрүүдийн турш өдөр бүрийн хувь болгон өгөгддөг байжээ.