1 Уз хэмээх нутагт Иов гэгч нэгэн хүн байв. Тэрээр гэм зэмгүй, шулуун шударга, Бурханаас эмээдэг болоод бузар муутаас зайддаг хүн байв. 2 Түүнд долоон хүү, гурван охин төржээ. 3 Тэрээр долоон мянган хонь, гурван мянган тэмээ, таван зуун хос үхэр ба таван зуун эм илжиг, асар олон зарц бүхий эд хөрөнгөтэй байв. Тэр хүн дорны бүх хүмүүсийн дундаас хамгийн агуу нэгэн байжээ. 4 Түүний хөвгүүд өөр өөрсдийн өдөртөө бие биенийхээ гэрт цугларцгаан найрладаг байсан ба өөрсдийн гурван эгч дүүсийг хамтдаа ууж, идэхээр урьдаг байв. 5 Тэдний ээлжит баяр наадмын өдрүүд өндөрлөхөд, Иов өглөө эртлэн босож, тэднийг дуудаж авчруулан ариусгаад, хүүхэд бүрийнхээ тоогоор шатаалт тахил өргөдөг байлаа. Учир нь Иов
— Миний хөвгүүд нүгэл үйлдэн, сэтгэлдээ Бурханыг хараасан байж магадгүй гэв. Иов үргэлж ийнхүу үйлддэг байв.
6 Нэгэн өдөр Бурханы хөвгүүд өөрсдийгөө ЭЗЭНий өмнө үзүүлэхээр ирэхэд тэдний дунд Сатан ч бас ирэв. 7 ЭЗЭН Сатанд
— Чи хаанаас ирэв? гэхэд Сатан ЭЗЭНд хариулан,
— Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилсээр ирлээ гэв. 8 ЭЗЭН Сатанд
— Миний боол Иовын талаар чи бодов уу? Түүн шиг Бурханаас эмээдэг, бузар муугаас зайлдаг, гэм зэмгүй, шулуун шударга хүн газар дэлхий дээр ганц ч алга гэв. 9 Тэгэхэд Сатан ЭЗЭНд хариулан,
— Иов утга учиргүйгээр Бурханаас эмээдэг гэж үү? 10 Та түүний дээр болон түүний гэр орон, түүнд байгаа бүхний дээр бүх талд нь хэрэм босгоогүй гэж үү? Та түүний гарын бүтээлийг ерөөж, түүний эд баялаг нутагт нь олширлоо. 11 Харин одоо Өөрийн мутраа сунган, түүнд байгаа бүхэнд хүрээч. Тэрээр Таны нүүрэн дээр Таныг зайлшгүй хараах болно гэв. 12 Тэгэхэд ЭЗЭН Сатанд
— Үзэгтүн, түүнд байгаа бүхэн чиний мэдэлд байна, чи түүнд гараа л бүү хүргэ гэжээ. Ингээд Сатан ЭЗЭНий оршихуйгаас зайлан оджээ.
13 Түүний хөвгүүд ба охид өөрсдийн хамгийн том ахын гэрт идэцгээж, дарс ууцгааж байсан өдөрт 14 Иов уруу нэгэн элч ирж,
— Үхрүүд газар хагалж, илжигнүүд ч хажууханд нь идээшилж байв. 15 Савечууд довтолж, тэднийг булаан авчээ. Тэд бас зарц нарыг илдний ирээр хөнөөсөн бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв. 16 Түүнийг айлтгасаар байх үед өөр нэг нь бас ирж,
— Тэнгэрээс Бурханы гал бууж, хонин сүрэг болон зарц нарыг чинь шатаан устгасан бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв. 17 Түүнийг айлтгасаар байх уед өөр нэг нь бас ирж,
— Халдеичуудын гурван бүлэг дээрэмчид тэмээнүүдийг дээрэмдэн авч, зарц нарыг илдний ирээр алсан бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв. 18 Түүнийг айлтгасаар байх үед өөр нэг нь бас ирж,
— Таны хөвгүүд, охид том ахынхаа гэрт идэцгээн, дарс ууцгааж байтал, 19 харагтун, цөлийн цаанаас их салхи дэгдэн босож, байшингийн дөрвөн буланг цохьсонд, байшин нь залуусын дээрээс нурж, тэд үхсэн бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв.
20 Тэгэхэд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусуулан, газар унаж мөргөв. 21 Тэрээр
— Би эхийнхээ хэвлийнээс нүцгэн ирсэн, би тийшээ ч нүцгэн буцна.
ЭЗЭН өгсөн, ЭЗЭН зайлуулан авлаа. ЭЗЭНий нэр алдаршиг гэв.
22 Энэ бүхэн болж байхад Иов нүгэл хийсэнгүй, Бурханыг ч буруутгасангүй.
2 Өөр нэгэн өдөр Бурханы хөвгүүд өөрсдийгөө ЭЗЭНий өмнө үзүүлэхээр ирэхэд Сатан бас ЭЗЭНий өмнө өөрийгөө үзүүлэхээр тэдний дунд ирэв. 2 ЭЗЭН Сатанд
— Чи хаанаас ирэв? гэхэд, Сатан ЭЗЭНд хариулан,
— Газар дэлхийгээр хэрэн хэсүүчилсээр ирлээ гэв. 3 ЭЗЭН Сатанд
— Миний боол Иовын талаар чи бодов уу? Түүн шиг Бурханаас эмээдэг, бузар муугаас зайлдаг, гэм зэмгуй, шулуун шударга хүн газар дэлхий дээр нэг ч алга. Ямар ч учир шалтгаангүйгээр түүнийг сүйрүүлэхээр чи Намайг түүний эсрэг турхирсан боловч тэрээр үнэнч шударга байдлаа хадгалсаар л байна гэв. 4 Сатан ЭЗЭНд хариулан
— Арьсыг арьсаар! Тийм ээ, өөрт байгаа бүхнээ хүн амийнхаа төлөө өгдөг юм. 5 Харин одоо Өөрийн мутраа сунгаж, түүний яс ба маханд хүргээч. Тэр Таны нүүрэн дээр Таныг хараах болно гэв. 6 Тиймээс ЭЗЭН Сатанд
— Үзэгтүн, тэрээр чиний мэдэлд байна, зөвхөн түүний аминд хүрч болохгүй гэв.
7 Тэгээд Сатан ЭЗЭНий оршихуйгаас явж, Иовыг хөлийнх нь улнаас толгойн орой хүртэл нь яр хатиганд бариулав. 8 Тэрээр үнс нурман дунд сууж байхдаа өөрийгөө маажих гэж ваарын хэлтэрхий авав. 9 Тэгэхэд эхнэр нь түүнд
— Чи үнэнч шударга байдлаа хадгалсаар л байна уу? Бурханыг хараагаад, үх гэв. 10 Харин тэрээр түүнд
— Чи мунхаг эмсийн адилаар ярьж байна. Бид үнэндээ Бурханаас сайныг хүлээн авч, зовлон бэрхшээлийг хүлээн авахгүй байх ёстой юу? гэв. Энэ бүхэнд Иов уруулаараа нүгэл хийсэнгүй.
11 Иовд тохиолдсон энэ бүх гай зовлонгийн талаар түүний гурван найз болох теман хүн Елифаз, шух хүн Билдад, наамат хүн Зофар нар сонсоод, тус тусын газраас ирэв. Тэд түүнийг тайтгаруулж, тайвшруулахын тулд ирэхээр хамтдаа болзжээ. 12 Тэд алсаас нүдээ өргөн, түүнийг хараад таньсангүйд дуугаа өндөрсгөн, уйлалдав. Тэдний хүн нэг бүр нөмрөгүүдээ урж, толгой дээгүүрээ тэнгэр өөд шороо цацав. 13 Тэгээд хэн нь ч түүнд нэг ч үг хэлэлгүйгээр тэд долоон өдөр, долоон шөнийн турш түүний хамт газар сууцгаав. Учир нь өвчин шаналал маш их байгааг тэд харсан билээ.
3 Үүний дараа Иов амаа нээж, өөрийн төрсөн өдрийг хараав. 2 Иов хэлэхдээ
— 3 Миний төрсөн өдөр, "Хөвгүүн бүрэлдсэн" гэсэн шөнө сөнөг.
4 Тэр өдөр харанхуй байг. Дээр буй Бурхан түүнийг бүү харж үзэн, тэр өдөр гэрэл ч бүү гэрэлтэг.
5 Харанхуй болон хар манан түүнийг буцааж аваг. Үүл түүнийг бүрхэг. Өдрийн харанхуй түүнийг айлгаг.
6 Тэр шөнө түнэр харанхуйд эзлэгдэг. Жилийн өдрүүдийн дунд тэр өдөр бүү баясаг.
Тэр нь саруудын тоонд ч бүү орог.
7 Үзэгтүн, тэр шөнө үргүй болог. Тэр шөнө баярын уухай бүү хадаг.
8 Левиатаныг сэрээхээр бэлдсэн, өдрийг хараагч нар түүнийг хараагтун.
9 Түүний үдшийн бүрэнхийн одод бөхөг. Тэр нь гэрлийг хүлээвч авахгүй байж, үүрийн гэгээг ч бүү үзэг.
10 Учир нь тэрээр эхийн минь хэвлийн ам нээгдэхийг зогсоогоогүй, миний нүднээс зовлонг минь нуудаггүй.
11 Юунд би төрөхдөө үхсэнгүй, хэвлийнээс гарахдаа эндсэнгүй вэ?
12 Юунд өвдгуүд болон намайг хөхүүлэх гэж эхийн хөх намайг хүлээн авав аа?
13 Уг нь би одоо хэвтээд, анир чимээгүй болж, би нойрсож амрах байсан сан.
14 Өөрсөддөө нурангийг дахин босгосон газар дэлхийн хаад, зөвлөгч нартай хамт,
15 эсвэл гэр орнуудаа мөнгөөр дүүргэсэн, алтыг эзэмшиж байсан ноёдын хамт байх байсан.
16 Зулбаад хаягдсан, нарны гэрэл хэзээ ч үзээгүй нялхсын адил би байхгүй яав даа.
17 Тэнд хорон муу санаатнууд ч түйвээхээ зогсоож, ядарч туйлдагсад амарцгаадаг билээ.
18 Хоригдлууд хамтдаа тайвныг эдэлж байна. Тэд харгалзагчийн хашхирах дууг үл сонсдог аж.
19 Их багагүй тэнд байцгаадаг бөгөөд боолчууд эзнээсээ чөлөөлөгддөг аж.
20 Юунд зовон тарчлагсдад гэрэл, сэтгэлээр гашуудагсдад амь өгөгддөг вэ?
21 Тэд үхлийг хүсэмжлэвч тэр нь ирдэггүй бөгөөд нуусан эрдэнэсээс илүүгээр тэд үхлийг хайж ухдаг ажээ.
22 Тэд булшаа олмогц асар ихээр хөөрөн, баярладаг.
23 Зам нь нуугдмал хүнийг Бурхан хүрээлдэг билээ.
24 Хоолны оронд надад ёолох нь л ирэх бөгөөд миний нулимс ус мэт асгарч байна.
25 Миний эмээдэг зүйл над дээр ирж, миний айдаг зүйл надад оноогддог.
26 Би тайван биш, чимээгүй ч биш бөгөөд би амраагүй, харин үймээн самуун ирдэг билээ гэв.
4 Дараа нь теман хүн Елифаз хариу хэлэхдээ,
— 2 Хэрэв хэн нэгэн хүн чамд үг хэлэхээр зориглоод үзвэл, чи тэвчээрээ алдах уу?
Гэвч хэн ярихыг хориглож чадах билээ?
3 Чи олон хүнийг сургамжилсан бөгөөд
чи сул дорой гарыг тэнхрүүлснээ харагтун.
4 Чиний үгс ганхаж буй хүмүүст зогсоход нь тусалсан бөгөөд чи сөхрөгсдийг хүчирхэгжүүлсэн билээ.
5 Харин одоо тэр нь чамд ирэхэд, чи тэвчээргүй байна. Энэ нь чамд хүрэхэд чи зориг мохжээ.
6 Эмээлт чинь чиний итгэл, үнэнч шударга замаар явсан чинь чиний найдвар биш бил үү?
7 Одоо санаач, гэмгүй атлаа мөхсөн хэн байна? Эсвэл шулуун шударга нэгэн
хаана сөнөсөн бэ?
8 Миний харсны дагуу гэм бурууг хагалж, зовлон зүдгүүрийг таригчид түүнийгээ хурааж авдаг.
9 Бурханы амьсгалаар тэд мөхөж, Түүний уур хилэнгийн хүчтэй цохилтоор тэд төгсдөг
юм.
10 Арслангийн архираан, арслангийн дуу тасарч, залуу арслангуудын шүднүүд ху
гарчээ.
11 Идэш дутагдсанаас арслан үхэж, эм арслангийн зулзаганууд таран бутарчээ.
12 Надад нэгэн үг нууцаар ирж, чих минь түүний шивнэхийг сонсов.
13 Хүмүүс гүн нойронд автах шөнийн үзэгдлүүдээс гардаг сэтгэл түгшээсэн бодлуудын дунд
14 айдас ба чичиргээ над уруу ирж, бүх ясыг минь чичрүүлэв.
15 Тэгээд нүүрэн дээгүүр минь сүнс өнгөрсөнд, биеийн минь үс арзайн босов.
16 Тэр нь хөдөлгөөнгүй зогсож байсан боловч би төрхийг нь ялган таньж
чадахгүй байлаа. Нүдний минь өмнө дүрс байв. Анир чимээгүй. Дараа нь би дуу сонслоо.
17 "Хүн төрөлхтөн Бурханы өмнө зөв шударга байж чадах уу? Хүн өөрийн Бүтээгчийн өмнө цэвэр байж чадах уу?
18 Тэрээр Өөрийн зарц нартаа ч итгэдэггүй. Өөрийн тэнгэр элч нарын эсрэг ч Тэрээр алдаа эндлийг нь тулгадаг.
19 Тэгвэл шавар сууцанд амьдардаг, үндэс суурь нь шороонд байдаг, дэнгийн эрвээхийнээс өмнө бяцлагддаг хүмүүст яаж найдах юм!
20 Өглөөнөөс үдшийн хооронд л тэд хэсэг болж хугардаг юм. Ажиглагдахгүйгээр тэд мөнхөд мөхдөг ажээ.
21 Тэдний дотор майхнуудынх нь оосрууд татагдсан биш үү? Мэргэн ухаангүйгээр тэд үхдэг юм".
5 Одоо дуудаач, чамд хариулах хэн нэгэн хүн байгаа юм уу? Ариун хүмүүсийн аль уруу нь чи эргэх юм бэ?
2 Уур хорсол нь мунхаг хүнийг алж, атаархал нь гэнэн нэгнийг үхүүлдэг.
3 Үндэслэж буй мунхгийг би харсан бөгөөд түүний орон гэрийг би шууд хараасан билээ.
4 Түүний хөвгүүд аюулгүй байдлаас хол бөгөөд тэд дааман хаалган дотор бяцлагдавч, аврагч байхгүй аж.
5 Өлсөгчид ургацыг нь цөлмөж, өргөст бутнууд уруу авч явдаг. Ундаасагчид эд хөрөнгөнд нь санаархдаг.
6 Золгүй явдал шорооноос гардаггүй, гай зовлон ч газраас ургадаггүй.
7 Дээшээ цорволзон үсчих очнуудын адил хүн зовлонгийн төлөө л төрдөг.
8 Харин миний хувьд, би Бурханыг эрэлхийлж, Бурханы өмнө би өөрийн хэргийг тавихсан.
9 Тэрээр аугаа, ухааршгүй зүйлсийг болон тоо томшгүй гайхамшгуудыг үйлддэг юм.
10 Тэрээр газар дэлхий дээр хур бороо өгч, талбайнууд уруу ус илгээдэг бөгөөд
11 ингэснээр Тэрээр дорой хүмүүсийг өндөрт тавьж, гашуудагсад ч аюулгүй бай
далд өргөгдөх ажээ.
12 Тэрээр башир хүмүүсийн хуйвалдааныг тасалдаг бөгөөд ингэснээр тэдний гар ам
жилт олж чаддаггүй аж.
13 Тэр ухаантнуудыг башир байдал дотор нь олзолдог бөгөөд зальтнуудын зөвлөгөө хурдан хүчингүй болдог.
14 Өдрөөр тэд харанхуйтай учирч, үд дунд ч шөнө мэт тэмтэчдэг.
15 Харин Тэрээр тэдний амны сэлмээс хийгээд ядуусыг хүчтэний савраас авардаг.
16 Тиймээс тусламж дэмжлэггүй хүмүүст найдвар байгаа бөгөөд шударга бус нь өөрийн амыг түгжих ёстой юм.
17 Үзэгтүн, Бурханаар сургамжлагддаг хүн юутай жаргалтай вэ, тиймээс Төгс Хүчит Нэгэний гэсгээлтийг бүү жигш.
18 Тэрээр өвтгөдөг бөгөөд шархыг боож өгдөг. Тэрээр шархлуулдаг бөгөөд Түүний мутар эдгээдэг аж.
19 Зургаан гай гамшгаас Тэрээр чамайг аварч, долоон бузар муу зүйл ч чамд хүрэхгүй.
20 Өлсгөлөнгийн үед Тэрээр чамайг үхлээс, дайны үед илдний хүчнээс золино.
21 Чи хэлний ташуураас халхлагдаж, ирэхэд нь хүчирхийллээс айхгүй болно.
22 Хүчирхийлэл ба өлсгөлөн болоход чи инээж, зэрлэг араатнуудаас ч айхгүй болно.
23 Учир нь чи талын чулуунуудтай холбоотон болж, хээрийн араатнууд ч чамтай
эвтэй байх болно.
24 Чи орших сууцаа эргэж, ямар ч алдагдлаас эмээхгүй учраас майхан чинь аюулгүй болохыг чи мэднэ.
25 Үр удмууд чинь өнөр өтгөн, үр хүүхэд чинь газар дэлхийн өвс мэт болохыг чи бас мэдэх болно.
26 Цагт нь хураасан юүжилсэн тариа адил чи бүрэн хүч тэнхээтэй байхдаа
булшинд орно.
27 Үүнийг үзэгтүн. Ийм учиртай болохыг бид шалгасан билээ. Үүнийг сонсож, өөртөө ухаарагтун гэв.
6 Тэгэхэд Иов хариулж
— 2 Өө, миний уй гашуу үнэндээ хэмжигдэж, миний сүйрлийн хамт жин хэмжүүр дээр тавигдах ч болоосой!
3 Тэгвэл тэр нь далай тэнгисийн элснээс ч илүү хүнд байхсан. Тиймээс миний үгс яаруу байна.
4 Төгс Хүчит Нэгэний сумнууд миний дотор байгаа бөгөөд тэдний хорыг сүнс минь ууж
байна. Бурханы аймшгууд миний эсрэг жагсжээ.
5 Өвстэй бол хулан орилох уу? Тэжээлтэй бол үхэр мөөрөх үү?
6 Амтгүй зүйлийг давслахгүйгээр идэж чаддаг бил үү? Өндөгний цагаанд амт байдаг бил үү?
7 Тэдгээрт хүрэхээс сэтгэл минь татгалзаж байна. Миний хувьд, тэд балиар муухай хоол мэт юм.
8 Өө, миний хүсэлт биелэгдэж, Бурхан миний тэмүүллийг өгч соёрхох ч болоосой!
9 Бурхан намайг няцлахыг хүссэн байгаад Тэрээр Өөрийн мутраа сул тавин, намайг тастан хаяасай!
10 Гэсэн ч энэ нь надад тайтгарал болсоор байдаг бөгөөд би хөнөөлт өвчинд баярлан
хөөрдөг. Учир нь би Ариун Нэгэний үгсийг үгүйсгээгүй юм.
11 Би хүлээхийн тулд надад ямар хүч байгаа вэ? Миний төгсгөл ямар болоод би тэсэх ёстой билээ?
12 Миний хүч хад чулууны хүч үү? Миний бие хүрэл үү?
13 Миний тусламж миний дотор байхгүй нь энэ үү? Аврал нь надаас зайлуулагдсан нь энэ үү?
14 Цөхөрсөн хүн Төгс Хүчит Нэгэнээс эмээхээ мартахгүйн тулд түүнд анд нөхдөөс нь энэрэл байх болой.
15 Ах дүүс минь горхи мэт, ширгэдэг горхинуудын цутгалан мэт итгэлгүйгээр үйлджээ.
16 Тэд мөстсөн үедээ булингартай бөгөөд дотроос нь цас хайлдаг.
17 Усгүй болохдоо тэд дуутүй болж, халуун болоход тэд байрнаасаа алга болдог.
18 Тэдний замналын жимүүд тахийдаг бөгөөд тэд цөл уруу явж, ор сураггүй алга болдог билээ.
19 Темагийн жинчид тэднийг харж, Шебагийн аянчид тэдгээрт найдаж байсан.
20 Найдлага тавьж байсан учраас тэд ичицгээсэн бөгөөд тэнд очоод тэд улайцгаасан.
21 Үнэхээр та нар одоо тийм болцгоожээ. Та нар аймшгийг хардаг бөгөөд айн дагжиж байна.
22 Би "Надад өгөөч", эсвэл "Өөрсдийн эд хөрөнгөнөөс миний төлөөсийг ергөөч",
23 эсвэл "Өстний савраас намайг чөлөөлөөч", эсвэл "Харгис догшин хүмүүсийн савраас намайг авраач" гэж хэлэв үү?
24 Надад сургаач, тэгвэл би дуугүй байя. Хэрхэн алдсаныг минь харуулаач.
25 Шударга үгс юутай хүчтэй вэ? Гэвч та нарын залруулгууд юуг залруулдаг вэ?
26 Цөхөрсөн нэгний үгс салхи мэт байдаг байхад та нар үгсийг буруутгах гэж байна уу?
27 Та нар өнчин хүмүүсийн төлөө ч шавга хаяж, анд найзаа арилжих байсан.
28 Би та нарын нүүрний өмнө худал ярьж байгаа эсэхийг надаас одоо хараач.
29 Эргэгтүн, би гуйж байна, бурууг бүү байлга. Эргэгтүн, миний шударга байдал үүнд байна.
30 Хэлэн дээр минь буруу юм байна уу? Миний тагнай сүйрлийг ялгаж чадахаа больсон уу?
7 Хүн гэгч нь газар дэлхий дээр албадлагын ажилд нухлууддаг бөгөөд түүний өдрүүд нь ч хөлсний хүний өдрүүдтэй адил биш гэж үү?
2 Сүүдрийг хүсэмжилдэг боол хүнтэй адил буюу хөлсөө хүсэн хүлээдэг хөлсний хүнтэй адил,
3 үүнчлэн хоосон саруудыг өнгөрүүлэх нь надад хуваарилагдсан бөгөөд зовлонт шөнүүд надад тогтоогджээ.
4 Хэвтэхдээ би "Хэзээ би босох болдоо?" хэмээн бодовч шөнө үргэлжилсээр байх
бөгөөд үүр цайтал би эргэж хөрвөсөөр өнгөрөөнө.
5 Бие минь өтөнд болон тоосон хальсанд хучигдан, арьс минь эвэршин хагардаг.
6 Миний өдрүүд нэхмэлчний зүүнээс ч хурдан өнгөрч, найдваргүйгээр төгсгөлдөө ойртоно.
7 Миний амьдрал бол амьсгал гэдгийг санаач. Миний нүд дахин сайныг үзэхгүй.
8 Намайг хардаг хүний нүд намайг дахин харахгүй. Таны нүд над дээр байх боловч би байхгүй.
9 Үүл замхран оддог. Үүнчлэн Үхэгсдийн орон уруу явагсад гарч ирдэггүй билээ.
10 Тэрээр гэр орондоо дахин эргэж ирэхгүй бөгөөд түүний оромж нь ч түүнийг мэдэхээ болино.
11 Иймээс би амаа хамхихгүй. Сүнснийхээ шаналал дотор би ярьж, сэтгэлийнхээ уй гашуу дотор би гомдоллох болно.
12 Би Танаар мануулж байхаар тэнгис, эсвэл тэнгисийн мангас юм уу?
13 Хэрэв би "Ор минь намайг тайвшруулна, хэвтэр минь миний гомдлолыг тайлах болно" гэсэн ч
14 Та зүүдүүдээр намайг айлгаж, үзэгдлүүдээр намайг сүрдүүлдэг.
15 Ингэснээр сэтгэл минь өвчин шаналлаас минь илүүгээр боож үхэхийг сонгохсон.
16 Би өнгөрөн одож байна. Би мөнх амьдрахгүй. Миний өдрүүд амьсгал учраас намайг ганцааранг минь орхиоч.
17 Та түүнийг эрхэмлэж, түүний талаар санаа тавих болохоор хүн гэгч нь юу юм бэ?
18 Юунд Та түүнийг өглөө бүр шалгаж, агшин бүрд түүнийг сорино вэ?
19 Та надаас Өөрийн харцаа хэзээ ч холдуулахгүй, эсвэл шүлсээ залгих хүртэл
минь намайг ганцааранг минь орхихгүй юм гэж үү?
20 Би нүгэл үйлдсэн үү? Хүмүүсийн харгалзагч аа, Танд би юу хийсэн юм бэ? Би өөрөө өөртөө дарамт болтол юунд Та намайг Өөрийн бай болгосон бэ?
21 Тэгвэл яагаад Та миний нүглийг өршөөхгүй, гэм бурууг минь зайлуулдаггүй вэ? Одоо би шороонд хэвтэх болно. Та намайг хайвч би байхгүй гэв.
8 Дараа нь шух хүн Билдад хариулан
— 2 Хэр удаан чи эдгээр зүйлсийг чалчиж, амны чинь үгс хүчит салхи болох юм бэ?
3 Бурхан шударга ёсыг завхруулдаг уу? Төгс Хүчит Нэгэн зөв юмыг завхруулдаг уу?
4 Хэрэв хөвгүүд чинь Түүний эсрэг нүтэл үйлдсэн бол Тэрээр тэднийг өөрсдийнх нь нүглийн хүчинд тушаасан хэрэг юм.
5 Хэрэв чи Бурханыг хайж, Төгс Хүчит Нэгэний өршөөлийг гуйсан сан бол,
6 мөн хэрэв чи цэвэр ба шулуун шударга бол, Тэрээр одоо чиний төлөө Өөрөө босож, чиний зөв шударга орон гэрийг дахин босгоно.
7 Чиний эхлэл шалихгүй байсан ч төгсгөлөө агуу ихээр өсгө.
8 Өнгөрсөн үеийнхний талаар асууж, тэдний эцэг өвгөдийн эрэлхийлж байсан зүйлсийг эргэцүүлэн бод.
9 Бид чинь өчигдрийнх бөгөөд газар дэлхий дээрх бидний өдрүүд сүүдэр мэт учраас бид юу ч мэддэггүй билээ.
10 Тэд чамд сурган хэлж, өөрсдийн оюун санааны үгсийг гаргахгүй гэж үү?
11 Намаг байхгүй бол хулс ургаж чадах уу? Усгуйгээр зэгс ургаж чадах уу?
12 Тэр нь огтлогдоогүй, ногооноороо байхдаа ч алив ургамлаас өмнө хатаж хорчийдог аж.
13 Бурханыг умартсан бүх хүний зам үүнтэй адил юм. Бурхангүйчүүдийн найдвар мөхнө.
14 Тэдний найдвар хэврэг бөгөөд итгэл нь аалзны шүлсэн тор юм.
15 Тэрээр өөрийн гэрт найддаг боловч гэр нь тогтдоггүй. Тэрээр түүнээс зуурдаг бо
ловч тэр нь даадаггүй.
16 Тэрээр наранд өтгөрөн ургаж, мөчрүүд нь цэцэрлэгээр нь тархдаг.
17 Түүний үндэснүүд чулуун овоог ороож, тэрээр чулуун гэрээс зууралдана.
18 Хэрэв тэрээр байрнаасаа хөдөлбөл, дараа нь тэр газар нь түүнийг үгүйсгэж "Би чамайг огт хараагүй" гэнэ.
19 Харагтун, Түүний замын баяр баясгалан энэ болой. Шорооноос өөр хүмүүс соёолох болно.
20 Үнэнч шударгыг Бурхан үнэхээр орхихгүй, бузар мууг үйлдэгчдийг ч Тэрээр дэмжихгүй юм.
21 Тэрээр чиний амыг инээдээр, чиний уруулыг баярын дуугаар дүүргэх л болно.
22 Чамайг үзэн ядагчид ичгүүрээр хувцаслах бөгөөд хорон муу хүний майхан байхгүй гэв.
9 Тэгэхэд Иов хариулан
— 2 Тийм байдаг гэдгийг үнэндээ би мэднэ. Харин Бурханы өмнө хүн хэрхэн зөвт байж чадах билээ?
3 Хэрэв хэн нэгэн Түүнтэй маргахыг хүсвэл, мянгаас нэг удаад ч тэрээр Түүнд хариулж үл чадна.
4 Зүрхээрээ мэргэн, хүч чадлаараа төгөлдөр Түүнийг ямар ч хохиролгүйгээр хэн эсэргүүцэж байсан бэ?
5 Тэднийг мэдэхгүй байхад Өөрийн уурандаа тэдгээрийг хөмрүүлэх үедээ Тэрээр уулсыг ч хөдөлгөдөг билээ.
6 Тэрээр газар дэлхийг ч байрнаас нь сэгсэрч, багануудыг нь ганхуулдаг.
7 Түүнийг тушаахад нар манддаггүй бөгөөд тэрээр оддыг лацаддаг.
8 Тэрээр Өөрөө тэнгэрүүдийг сунган татаж, далайн давалгаануудыг доош гишгэчдэг.
9 Тэрээр Долоон бурхан, Мичид, Марлын ордыг болон өмнөдийн ордуудыг бүтээсэн
билээ.
10 Тэрээр ухааршгүй аугаа зүйлс хийгээд тоо томшгүй гайхамшгуудыг бүтээж байдаг.
11 Түүнийг миний хажуугаар өнгөрөх байсан бол би Түүнийг харахгүй байх байсан. Түүнийг цаашаа өнгөрөх байсан бол би Түүнийг ажиглахгүй байх байсан.
12 Тэрээр шүүрэн авах байсан бол хэн Түүнийг саатуулж чадах байсан бэ?
Хэн Түүнд "Та юу хийж байна вэ?" гэж хэлж чадах байсан бэ?
13 Бурхан Өөрийн уураа буцаахгүй. Рахабын туслагч нар Түүний доор сөхөрдөг юм.
14 Тэгэхээр би Түүнд хэрхэн хариулж, Түүний өмнө үгсээ сонгох вэ?
15 Хэдийгээр би зөв байсан ч би хариулж чадахгүй байв. Шүүгчийнхээ өршөөлийг би
гуйх байсан.
16 Хэрэв би дуудаж, Тэрээр надад хариулсан бол миний дуу хоолойг Тэр сонссон гэдэгт би итгэж чадахгүй байсан.
17 Учир нь Тэр намайг шуургаар довтолж, шалтгаангүйгээр миний шархнуудыг ихэсгэдэг.
18 Тэрээр амьсгаа авахыг ч надад зөвшөөрдөггүй, харин намайг уй гашуутаар
дүүргэдэг.
19 Хэрэв хүчний талаар бол, харагтун, Тэрээр хүчит нэгэн юм! Хэрэв шударга ёсны талаар бол, хэн Түүнийг дуудаж чадах вэ?
20 Би хэдий зөвт ч гэсэн миний ам намайг буруутгах болно. Би хэдийгээр буруугүй ч гэ
сэн Тэрээр намайг буруутай гэж тунхаглах болно.
21 Би буруугүй. Би өөрийнхөө талаар санаа тавьдаггүй. Би амьдралаа жигшдэг.
22 Бүгд ялгаагүй. Тиймээс би "Тэрээр буруугүйг ч, хорон мууг ч устгадаг" гэж хэлдэг юм.
23 Хэрэв ташуур гэнэтхэн хөнөөдөг бол Тэрээр гэмгүй нэгний цөх
рөлийг элэглэдэг юм.
24 Газар дэлхий хорон муу хүмүүсийн гарт өгөгдсөн юм. Тэрээр шүүгч нарынх нь
нүүрийг бүтээдэг. Хэрэв үгүй бол, тэгвэл тэр нь хэн байх билээ?
25 Миний өдрүүд гүйгчээс ч илүү хурдан юм. Тэд зугтан оддог, тэд сайныг ер үздэггүй.
26 Тэд хулсан завьнууд мэт, олз уруутаа шумбан дайрах бүргэд мэт өнгөрөн оддог.
27 Хэдийгээр би "Би гомдлоо мартаж, гунигт төрхөө орхиж, хөгжөөнтэй байя" гэж хэлдэг ч
28 би бүх өвчин зовлонгоосоо айдаг бөгөөд Та намайг гэмгүй гэж тооцохгүй гэдгийг би мэднэ.
29 Би хорон муу гэж тооцогдсон, тэгвэл юунд дэмий хоосон зүтгэх юм бэ?
30 Би өөрийгөө цасаар утааж, гараа шүлтээр цэвэрлэвэл,
31 гэсэн ч Та намайг нүхэнд унагах байсан бөгөөд өөрийн хувцас минь ч намайг эгдүүцэх байсан.
32 Бид хамтдаа шүүх уруу явж би Түүнд хариулж өгөхөөр Тэр над шиг хүн биш.
33 Бид хоёрын дээр гараа тавих шүүгч бидний дунд байхгүй.
34 Тэр Өөрийн саваагаа надаас холдуулж, Түүний аймшиг намайг бүү түгшүүлэг.
35 Би Түүнээс эмээлгүй ярихсан. Гэвч би өөрийн дотроо үүнтэй адилгүй билээ.
10 Би өөрийн амьдралаа үзэн яддаг. Би өөрийн гомдлоо бүрэн гаргана. Би сэтгэлийнхээ уй гашуу дотор ярих болно.
2 Би Бурханд "Намайг бүү буруушаагаач. Та яагаад надтай тэмцээд байгаагаа надад мэдүүлээч" гэж хэлэх болно.
3 Өөрийн гарын хөдөлмөрийг дарлан, хэрэгсэхгүй болгож, хорон муу хүмүүсийн
хуйвалдаануудыг таашаан үзэх нь Таны хувьд үнэхээр зөв хэрэг юм уу?
4 Танд махан нүд байдаг уу? Эсвэл Та хүний хардаг шиг хардаг уу?
5 Таны өдрүүд мөнх бус нэгний өдрүүдийн адил, эсвэл Таны жилүүд хүний жилүүдийн адил болоод
6 Та миний гэм бурууг хайж, миний нүглийг ухаж төнхдөг үү?
7 Таны мэдлэгийн ёсоор бол би үнэндээ гэмтэй бус юм. Гэвч Таны мутраас гарах аврал алга.
8 Таны мутар надад хэлбэр дүрс оруулж,
намайг бүхэлд нь бүтээсэн байтал Та намайг устгах байсан гэж үү?
9 Та намайг шавар мэт бүтээснээ одоо санаач. Та намайг буцаагаад шороо
болгох байсан гэж үү?
10 Та намайг сүү шиг цутгаж, бяслаг шиг бүрэлдүүлж,
11 намайг арьс ба махаар хучиж, яс болон шөрмөсөөр хамтад нь холбоогүй гэж үү?
12 Та надад амьдрал болон хайр энэрлийг бэлэглэсэн билээ. Таны халамж сүнсийг минь хамгаалсан билээ.
13 Гэтэл эдгээр зүйлсийг Та Өөрийн зүрхэнд хадгалжээ. Тэр зүйл Таны дотор байгааг
би мэднэ.
14 Хэрэв би нүгэл үйлддэг бол, тэгвэл Та намайг ажиглан харж, миний гэм буруугаас намайг ангижруулахгүй байх байсан.
15 Хэрэв би хорон муу бол би золгүй еэ! Хэрэв би шударга зөв бол толгойгоо өндийлгөж зүрхлэдэггүй, ичгүүрээр дүүрсэн, зовлонгоо харсан би.
16 Дээш өндийлгөсөн аваас Та намайг арслан шиг агнах байсан. Дахин Та Өөрийн хүч чадлыг миний эсрэг харуулах байсан.
17 Та Өөрийн гэрч нарыг миний эсрэг сэргээж, над уруу хандсан Өөрийн уураа ихэсгэдэг. Зовлон зүдгүүрийн цаана зовлон зүдгүүр л надтай хамт байна.
18 Тэгвэл юунд Та намайг хэвлийгээс гаргасан юм бэ? Би үхэж, хэний ч нүд намайг хараагүй байх нь яав даа!
19 Би огт байгаагүй мэт хэвлийгээс булш уруу оруулагдсан байх байсан.
20 Би удаан амьдарна гэж үү? Намайг орхиоч, би түр ч болов сэргэхсэн,
21 харанхуйн болон гүн сүүдрийн орон уруу явахаасаа өмнө. Би буцаж ирэхгүй билээ.
22 Тэр нь харанхуй мэт түнэр харанхуй болон эмх цэгцгүй гүн сүүдрийн орон бөгөөд
харанхуй мэт гэрэлтдэг билээ гэв.
11 Дараа нь наамат хүн Зофар хариулан,
— 2 Олон үг хариулагдалгүй урсаж, чалчаа хүн зөвтгөгдөх ёстой юу?
3 Чиний бардам үгс хүмүүсийг дуугүй болгох ёстой юу? Чи хэнд ч зэмлүүлэлгүйгээр тохуурхах ёстой юу?
4 Учир нь чи "Миний сургаал бол цэвэр бөгөөд би та нарын нүдэнд гэмгүй билээ" гэж хэлсэн юм.
5 Харин Бурхан ярьж, чиний эсрэг Өөрийн уруулыг нээж,
6 чамд мэргэн ухааны нууцуудыг үзүүлдэг ч болоосой! Учир нь жинхэнэ мэргэн
ухаан хоёр талтай юм. Тэгвэл Бурхан чиний гэм буруугийн нэг хэсгийг мартдаг болохыг мэдтүгэй.
7 Чи судалснаараа Бурханы гүнийг олж чадах уу? Эсвэл чи Төгс Хүчит Нэгэний хязгаарыг олж чадах уу?
8 Тэдгээр нь тэнгэрээс ч өндөр. Чи юу хийж чадах юм бэ? Тэдгээр нь Үхэгсдийн орноос ч гүн. Чи юу мэдэж чадах юм бэ?
9 Түүний хэмжээс газар дэлхийгээс ч урт, далайгаас ч өргөн юм.
10 Хэрэв Тэрээр өнгөрөн явж, хорьж, эсвэл чуулганыг дуудвал хэн Түүнийг хориглож чадах юм бэ?
11 Тэрээр хуурамч хүмүүсийг таньж, гэм бурууг хардаг бөгөөд түүнд санаа тавихгүй гэж үү?
12 Учир нь хоосон хүн ухаанаар дутмаг бөгөөд хүн илжигний дудран мэт төрдөг юм.
13 Хэрэв чи зүрхээ зөв удирдаж, гараа Түүн уруу сунгаж,
14 чиний гарт гэм буруу байвал тэдгээрийг хол зайлуулж, майхнууддаа хорон муут ор
шин байлгахгүй бол,
15 чи өө сэвгүйгээр царайгаа өргөн явж үнэхээр чадахсан бөгөөд чи бат бөх болж, айхгүй байх байсан.
16 Чи зовлонг мартах байсан бөгөөд урсан одох ус мэт түүнийг санах байсан.
17 Амьдрал чинь жин үдээс ч илүү хурц гэрэлтэй байхсан. Харанхуй ч өглөө мэт байхсан.
18 Тэгэхэд, найдвар бий учраас чи итгэх байсан. Чи эргэн тойрноо харж, аюулгүйгээр амрахсан.
19 Үймүүлэх зүйлгүйгээр чи хэвтэхсэн бөгөөд олон хүн чиний тааллыг гуйх байсан.
20 Харин хорон муу хүмүүсийн нүд сүүмийж, тэдэнд зугтах газар ч олдохгүй. Тэдний найдвар нь эцсийнх нь амьсгал ажээ гэв.
12 Тэгэхэд Иов хариулан
— 2 Та нар үнэхээр хүмүүс бөгөөд та нартай хамт мэргэн ухаан мөхөх болно!
3 Надад ч бас та нарын адил оюун ухаан бий. Та нараас дутах юм надад үгүй. Энэ мэтийг хэн мэддэггүй юм бэ?
4 Бурханыг дуудаж, Түүнээс хариу авсан нэгэн болох би найз нөхдийнхөө доог тохуу
юм. Зөв шударга, гэм зэмгүй нь ч доог тохуу юм.
5 Тайван байгчид гай зовлонг хөл нь халтирдаг хүмүүст бэлтгэгдсэн хэмээн тохуурхдаг билээ.
6 Сүйтгэгчдийн майхнууд хөгжин цэцэглэдэг бөгөөд өөрсдөд нь хүчийг авчирдаг Бурханыг өдөөн хатгагчид аюулгүй байдаг.
7 Харин одоо араатан амьтдаас асуу, тэд чамд сургаг. Мөн тэнгэрийн шувуудаас
асуу, тэд чамд хэлж өгөг.
8 Эсвэл газар дэлхийтэй ярилцаж, тэрээр чамд сургаг. Далайн загас чамд тунхаглаг.
9 ЭЗЭНий мутар үүнийг хийсэн гэдгийг эдгээр бүгдийн дунд хэн мэддэггүй юм бэ?
10 Түүний мутарт алив амьд бүхний амь хийгээд бүх хүн төрөлхтний амьсгал байдаг.
11 Ам хоолоо амталдгийн адил чих үгийг нягталдаг бус уу?
12 Мэргэн ухаан ахмад настангуудтай байдаг бөгөөд урт удаан амьдрал бол ухаа
рал юм.
13 Мэргэн ухаан хийгээд хүч Түүнтэй хамт байх бөгөөд зөвлөгөө хийгээд ухаарал
Түүнд харьяалагддаг.
14 Үзэггүн, Тэрээр нураадаг бөгөөд тэр нь сэргээн босгогдож чаддаггүй. Тэрээр хүнийг шоронд хорьдог бөгөөд суллагдах арга байдаггүй аж.
15 Үзэгтүн, Тэрээр их усыг хорьдог бөгөөд тэд хуурайшдаг. Тэрээр тэднийг гадагш
илгээдэг бөгөөд газар дэлхий усанд автдаг аж.
16 Хүч чадал хийгээд мэргэн ухаан Түүнтэй хамт бөгөөд төөрөлдөгч хийгээд төөрөлдүүлэгч нь Түүнд харьяалагддаг юм.
17 Тэрээр зөвлөхүүдийг хөл нүцгэн явуулж, шүүгчдийг ч тэнэгүүд болгодог.
18 Тэрээр хаадын хүлээсүүдийг сулладаг бөгөөд тэдний ууцыг бүсээр бүсэлдэг.
19 Тэрээр тахилч нарыг хөл нүцгэн явуулж, хүчирхэг хүмүүсийг ч хөмөрдөг.
20 Тэрээр итгэлт хүмүүсийн хэлэх үгсийг үгүй болгож, ахмадуудын гярхай ухааныг ч зайлуулдаг.
21 Тэрээр язгууртнууд дээр жигшүүрийг асгаж, хүчтэнүүдийн бүсийг сулруулдаг аж.
22 Тэрээр харанхуйгаас гүн зүйлсийг илчилж, гүн харанхуйг гэрэлд авчирдаг аж.
23 Тэрээр үндэстнүүдийг агуу болгодог бөгөөд дараа нь тэднийг устгадаг. Тэрээр үндэстнүүдийг тархаадаг бөгөөд дараа нь тэднийг авч явдаг.
24 Тэрээр нутгийн ард олны тэргүүнүүдийн ухааныг үгүй болгодог бөгөөд замгүй цөлд тэднийг тэнүүчлүүлдэг.
25 Тэд гэрэлгүй харанхуйд тэмтчин явдаг бөгөөд Тэр тэднийг согтуу хүн мэт
гуйвуулдаг аж.
13 Харагтун, миний нүд бүхнийг харж, миний чих сонсож, үүнийг ойлгосон юм.
2 Та нарын мэддэгийг би ч бас мэднэ. Та нараас дутах юм надад үгүй.
3 Харин би Төгс Хүчит Нэгэнтэй ярилцсан ч болоосой. Бурхантай маргахыг би
хүсдэг.
4 Харин та нар худал хуурмагаар хүрээлдэг. Та нар бүгдээрээ олиггүй эмч нар юм.
5 Та нар бүрмөсөн дуугүй байж, тэр нь та нарын мэргэн ухаан болоосой!
6 Миний эргэцүүллүүдийг сонсож, миний уруулын эсэргүүцлийг чагна.
7 Та нар Бурханы төлөө шударга бусыг, Түүний төлөө хуурмагийг ярих уу?
8 Та нар Түүнд тал засах уу? Та нар Бурханы төлөө тэмцэх үү?
9 Тэрээр та нарыг шалгах үед энэ чинь сайн болох уу? Эсвэл хүнийг хуурдаг шиг та
нар Түүнийг хуурах уу?
10 Хэрэв та нар нууцаар тал засдаг бол, Тэр та нарыг заавал залруулна.
11 Түүний сүр хүч та нарыг айлгаж, Түүнээс айх явдал та нарт учрахгүй юу?
12 Та нарын цээжилсэн хэллэгүүд үнс адил бөгөөд та нарын хамгаалалтууд шавран хамгаалалтууд ажээ.
13 Миний өмнө дуугүй бай, намайг яриул. Дараа нь надад тохиолдох нь тохиолдог.
14 Яагаад би өөрийн махаа шүдэндээ зууж, амьдралаа өөрийн гартаа авах ёстой юм бэ?
15 Тэр намайг алах ч гэсэн би Түүнд найдах л болно. Ямар ч байсан би Түүний өмнө өөрийн замуудаа хамгаалах болно.
16 Энэ ч гэсэн миний аврал болно. Учир нь бурхангүй хүн Түүний оршихуйд ирж болдоггүй.
17 Миний үгсийг анхааралтай сонс. Хэлэх зүйл минь та нарын чихэнд байг.
18 Харагтун, би өөрийн хэргийг бэлтгэсэн юм. Зөвдөнө гэдгээ би мэдэж байна.
19 Хэн надтай тэмцэлдэх юм бэ? Тэгвэл би дуугүй байж, үхье.
20 Зөвхөн хоёр зүйлийг л надад бүү хий, тэгвэл би Таны нүүрнээс нуугдахгүй.
21 Өөрийн мутрыг надаас холдуулж, Өөрийн аймшгаар намайг бүү айлгаач.
22 Тэгээд дууд, би ч хариулна. Эсвэл намайг яриулаад, тэгээд надад хариул.
23 Миний гэм буруу болон нүглүүд хичнээн юм бэ? Миний тэрслэлт болон нүглийг надад мэдүүлээч.
24 Та юунд Өөрийн нүүрийг нууж, намайг Өөрийн дайсан хэмээн үзнэ вэ?
25 Та хийсэж буй навчийг айлгах уу? Эсвэл Та хатсан сүрлийг мөшгөх үү?
26 Та гашуун зүйлсийг миний эсрэг бичиж, залуу үеийн минь гэм бурууг
надад өвлүүлдэг.
27 Та хөлийг минь дөнгөнд хийж, бүх замыг минь ажигладаг. Та миний хөлийн тавхайнуудад хязгаар тогтоодог.
28 Энэ зуур би хорхойд идүүлсэн хувцас мэт, муудсан зүйл мэт ялзарч байна.
14 Эмэгтэйгээс төрдөг хүн амьдралаар богино бөгөөд бэрхшээлээр дүүрэн ажгуу.
2 Цэцэг мэт тэрээр соёолон гарч, хатан хорчийдог. Тэрээр бас сүүдэр мэт зугтан одож, зогсдоггүй ажээ.
3 Та бас түүн уруу мэлмийгээ нээж, түүнийг Өөрийн хамт шүүлтэд авчирдаг ажээ.
4 Хэн бузраас цэврийг бий болгож чадах вэ? Хэн ч үгүй.
5 Түүний өдрүүд тодорхойлогдсон хойно саруудынх тоо Тантай хамт. Та түүний хязгааруудыг тогтоодог бөгөөд тэрээр давж чаддаггүй аж.
6 Хөлсний хүн мэт өдрүүдээ дуусгах хүртэл тэрээр амрахын тулд Та түүнээс харцаа эргүүлээч.
7 Тэрээр дахин соёолж, түүний нахианууд устахгүй гэсэн найдвар огтлогдоход нь ч модонд бий.
8 Хэдийгээр түүний үндэснүүд газар дотор хөгширч, хожуул нь хуурай хөрсөнд үхдэг ч,
9 чийг мэдрэгдэх төдийд л тэрээр сайн ургаж, ургамал мэт нахиагаа дэлгэнэ.
10 Харин хүн үхдэг бөгөөд түрүүлгээ харан хэвтдэг. Хүн амьсгаа хураадаг бөгөөд
тэрээр хаана байна вэ?
11 Ус тэнгисээс гардаг бөгөөд гол мөрөн хатаж ширгэсэн шиг
12 түүнчлэн хүн доошоо хэвтээд, босдоггүй. Тэнгэрүүд байхаа болих хүртэл тэрээр босохгүй, нойрноосоо ч сэрэхгүй.
13 Та намайг Үхэгсдийн оронд нууж, Таны уур хилэн буцтал Та намайг хадгалж, Та надад хязгаар тогтоон өгч, намайг санадаг ч болоосой!
14 Хэрэв хүн үхвэл тэрээр амилах уу? Өөрийн зовлон бэрхшээлийн бүх өдрүүдэд өөрчлөлт ирэх хүртэл би хүлээнэ.
15 Та дуудах бөгөөд би Танд хариулах болно. Та Өөрийн мутрын бүтээл уруу тэмүүлэх болно.
16 Одоо Та алхам бүрийг минь тоолдог бөгөөд Та нүглийг минь ажиглахгүй байна.
17 Миний нүгэл хилэнц шуудайн дотор хадгалагдсан бөгөөд Та миний гэм бурууг халхалдаг билээ.
18 Гэвч нурж буй уул ч хүртэл эвдэрч, хад чулуу ч байрнаасаа хөдөлдөг.
19 Чулуунуудыг ус элээж, урсгалууд нь газрын шороог угаадаг. Ийнхүү Та хүний найдварыг тасалдаг билээ.
20 Та түүнийг үүрд ноёлдог бөгөөд тэрээр ч оддог билээ. Дүр төрхийг нь өөрчилж, түүнийг холдуулдаг билээ.
21 Түүний хөвгүүд нэр хүндтэй болдог боловч тэрээр мэддэггүй, эсвэл тэд өчүүхэн дорд болдог боловч тэрээр үүнийг хайхардаггүй.
22 Гэвч бие нь түүнийг шаналгадаг бөгөөд тэрээр зөвхөн өөрийнхөө л төлөө гашууддаг билээ гэв.
15 Дараа нь теман хүн Елифаз хариулан
— 2 Мэргэн хүн хоосон мэдлэгийг ярьж, өөрийгөө дорны салхиар дүүргэдэг байх ёстой гэж үү?
3 Тэрээр хэрэггүй яриа, эсвэл ашиг өгдөггүй үгсээр маргадаг байх ёстой юу?
4 Үнэндээ чи хүндэтгэлийг зайлуулж, Бурханы өмнөх бясалгалыг саатуулж байна.
5 Чиний гэм буруу амыг чинь сургадаг бөгөөд чи зальтны хэлийг сонгодог.
6 Би биш, өөрийн чинь ам чамайг буруутгадаг. Өөрийн чинь уруул чиний эсрэг гэрчилдэг.
7 Чи анхны хүн болон төрж, эсвэл толгодоос ч өмнө бүтээгдсэн үү?
8 Чи Бурханы нууц зөвлөгөөг сонссон бөгөөд мэргэн ухааныг өөрөөрөө хязгаарладаг уу?
9 Бидний мэддэггүй юуг чи мэддэг юм бэ? Эсвэл бидэнд байдаггүй юуг чи ойлгодог юм бэ?
10 Чиний эцгээс ч ахмад, буурал толгойтон болон өтөл настнуудын аль аль нь бид
ний дунд байна.
11 Бурханы тайтгарууллууд болоод чамд зөөлнөөр айлдсан үг нь ч хүртэл чамд чамлагдаж байгаа юм уу?
12 Яагаад сэтгэл чинь чамайг авч явна вэ? Юунд нүд чинь гялалзан,
13 ингэснээрээ чи өөрийн сүнсээ Бурханы эсрэг эргүүлж, амнаасаа үгсийг гаргана вэ?
14 Цэвэр байхаар хүн гээч нь юу юм бэ? Зөвт байхаар эмэгтэйгээс төрсөн нэгэн нь юу юм бэ?
15 Үзэгтүн, Тэрээр Өөрийн ариун нэгнүүддээ ч итгэдэггүй бөгөөд тэнгэрүүд ч хүртэл Түүний мэлмийд цэвэр биш байдаг.
16 Тэр тусмаа жигшмээр, завхарсан нэгэн буюу гэм буруут ус адил уудаг хүн ямар байх бол!
17 Би чамд хэлье, намайг сонс. Юу үзсэнээ ч би бас мэдүүлэх болно.
18 Мэргэдийн өөрсдийн эцэг өвгөдөөс нуулгүй хэлсэнийг ч мэдүүлнэ.
19 Зөвхөн тэдэнд газар нутаг өгөгдсөн бөгөөд тэдний дундуур харийн ямар ч хүн өнгөрөөгүй билээ.
20 Хорон муу хүн бүх өдрүүдийн турш өвчин дотор тарчилдаг бөгөөд харгис хүнд хадгалагдсан жилүүд тоотой бөлгөө.
21 Түгшүүрийн чимээ чихэнд нь байна. Амар амгалан байхад нь сүйтгэгч түүн дээр ирдэг аж.
22 Тэрээр харанхуйгаас эргэн гарна гэдэгт итгэдэггүй бөгөөд тэрээр илдэнд заяагдсан ажээ.
23 Тэрээр хоол хайн тэнүүчилж, "Хаана байна вэ?" хэмээдэг. Харанхуйн өдөр маш ойр байгааг тэр мэддэг билээ.
24 Зовлон ба өвчин түүнийг айлгадаг бөгөөд довтлоход бэлэн буй хаан мэт тэд түүнийг нөмрөн авдаг.
25 Учир нь тэрээр Бурханы эсрэг гараа сунгаж, Төгс Хүчит Нэгэний эсрэг ихэмсгээр үйлддэг.
26 Тэрээр зузаан, бат бөх бамбайтайгаар Түүн уруу гөжүүдээр дайрдаг аж.
27 Учир нь тэр өөрийн нүүрийг өөхөөрөө бүтээж, гуяа цулцгар махаар бүрсэн.
28 Тэрээр эзгүйрсэн хотуудад болон хэний ч амьдрахааргүй сууцнуудад амьдарч байсан.
29 Тэрээр баяжихгүй, эд баялаг нь ч үүрдийнх биш. Үр тариа нь газарт унахгүй.
30 Тэрээр харанхуйгаас зугтахгүй. Мечрүүдийг нь гал хуйхлах бөгөөд Түүний амны амьсгалаар тэрээр одох бөлгөө.
31 Тэрээр өөрийгөө хуурч, хоосонд бүү итгэг. Хоосон нь түүний шагнал болно.
32 Түүний цагаас өмнө энэ нь биелэгдэж, далдуу модны мөчир ч ногоорохгүй.
33 Тэр өөрийн боловсорч гүйцээгүй усан үзмийг усан үзмийн мод мэт унагаж,
өөрийн цэцгээ чидун мод шиг хаях болно.
34 Учир нь бурхангүй хүмүүсийн нөхөрлөл үргүй бөгөөд завхрагчдын майхнуудыг гал
шатаадаг юм.
35 Тэд худал хуурмагийг үрсэлж, гэм бурууг төрүүлдэг бөгөөд тэдний оюун бодол заль мэхийг бэлтгэдэг ажээ гэв.
16 Тэгэхэд Иов хариулж,
— 2 Иймэрхүү олон юмсыг би сонссон билээ. Та нар бугд хөөрхийлөлтэй тайтгаруулагчид юм.
3 Хоосон үгсэнд хязгаар байгаа юу? Эсвэл юу түлхэхээрээ та нар хариулдаг вэ?
4 Би ч гэсэн та нарын оронд байсан бол та нар шиг ярьж чадах байсан. Би та нарын эсрэг үгс холбож, та нарын дээр толгойгоо сэгсэрч чадах байсан.
5 Би та нарыг амаараа хүчирхэгжүүлж, уруулынхаа хөдөлгөөнөөр л та нарыг жижигрүүлж чадах байсан.
6 Би ярьдаг бол, өвчин минь багасаагүй, ярихаа больдог ч намайг юу орхих юм бэ?
7 Харин одоо Тэрээр намайг сульдаалаа. Та миний бүх нөхөрлөлийг хоосон болголоо.
8 Та намайг хатаан хорчийлгосон бөгөөд тэр чинь гэрч болжээ. Миний доройтол миний эсрэг боссон бөгөөд тэрээр нүүрэн дээр минь гэрчилнэ.
9 Түүний уур намайг тастчин, ангуучилсан бөгөөд Тэрээр над уруу Өөрийн шүдээ хавирав. Өстнүүд минь намайг цоо ширтдэг.
10 Тэд өөрсдийн амнуудаа над уруу ангайлгаж, зэвүүцлээр хацар дээр минь
занчиж, миний эсрэг нэгдсэн билээ.
11 Бурхан намайг гажсан хүмүүсийн саварт өгч, хорон муу хүмүүсийн гарт тушаадаг.
12 Би тайван байсан боловч Тэрээр намайг хага цохиж, хүзүүн дээрээс минь зууран
авч, намайг хэсэг болгон буталжээ. Тэрээр бас намайг Өөрийн бай болгожээ.
13 Түүний сумнууд намайг хүрээлдэг. Тэрээр бөөрийг минь өрөвдөлгүйгээр хоёр хуваадаг. Тэрээр цөсийг минь газарт асгадаг.
14 Тэрээр намайг ахин дахин сэглэдэг. Тэрээр дайчин мэт над уруу довтолдог.
15 Би арьсан дээгүүрээ таар оёж, эврээ шороонд шаав.
16 Уйлснаас болж нүүр минь улайж, зовхи минь гүн харлав.
17 Гэсэн хэдий ч миний гарт хүчирхийлэл байхгүй бөгөөд залбирал минь цэвэр билээ.
18 Өө, газар дэлхий, цусыг минь бүү далдал, миний уйлах дуунд байх газар бүү үлдэг. 19 Одоо ч, харагтун, Миний гэрч тэнгэрт, миний өмгөөлөгч өндөрт байна.
20 Найзууд минь намайг тохуурхагчид юм. Миний нүд Бурханд хандан уйлдаг.
21 Хүн хөрштэйгөө маргадаг адил, Бурхантай маргалдаж болдог ч болоосой!
22 Учир нь хэдхэн жил өнгөрөн одох үед би эргэж ирдэггүй замаар явна.
17 Миний сүнс бөхсөн бөгөөд өдрүүд минь гүйцэж, надад булш байна.
2 Үнэхээр тохуурхагчид миний дэргэд байгаа бөгөөд миний нүд тэдний доромжлолыг ширтэнэ.
3 Одоо, Өөрийнхөө өмнө миний төлөө барьцааг тавиач. Миний батлан даагч болох
хэн байна вэ?
4 Та тэдний зүрх сэтгэлийг ухаарлаас нуусан учраас Та тэднийг өргөхгүй.
5 Олз ашгийн төлөө анд нөхдийнхөө эсрэг мэдүүлэг өгөгчийн үр хүүхдүүдийн нүд ч мөн сулрах болно.
6 Гэвч Тэр намайг хүмүүсийн зүйр үг болгосон бөгөөд хүмүүст хараал болсон нэгэн
бол би юм.
7 Уй гашуугаас болж нүд минь ч улам сүүмийж, бүх эд эрхтнүүд минь сүг сүүдэр шиг болов.
8 Шударга хүмүүс үүнийг хараад гайхаж, гэмгүй нэгэн өөрийгөө бурхангүй хүмүүсийн эсрэг болгоно.
9 Гэсэн ч зөв шударга нэгэн өөрийн замаа хөөн явж, цэвэр гартай нэгэн улам хүчирхэг болон өсөх ажээ.
10 Харин та бүгд одоо дахин ирээрэй. Учир нь та нарын дундаас мэргэн хүнийг би олохгүй байна.
11 Миний хоногууд өнгөрөн одож, миний төлөвлөгөөнүүд буюу зүрхний минь хүслүүд тасран үгүй болов.
12 Тэд харанхуй орчинд "Гэрэл ойрхон байна" хэмээн шөнийг өдөр болгодог аж.
13 Хэрэв би Үхэгсдийн орныг гэр шигээ харвал, би өөрийнхөө орыг харанхуйд засдаг болно.
14 Хэрэв би нүхэнд хандан "Чи миний эцэг" гэж, өт хорхойд хандан "Миний эх болон миний эгч" гэж хэлдэг бол
15 миний найдвар одоо хаана байна вэ? Миний найдварыг хэн ойшоох юм бэ?
16 Тэр нь надтай хамт Үхэгсдийн орон уруу буух болов уу? Бид хамтдаа шороонд орно
гэж үү? гэв.
18 Дараа нь шух хүн Билдад хариулж
— 2 Чи хир удаан үгсийн араас хөөцөлдөх юм бэ? Ухаарснаа үзүүл, дараа нь
бид ярилцаж чадна.
3 Яагаад бид чиний нүдэнд араатан амьтад шиг, тэнэг хүн шиг тооцогдсон юм бэ?
4 Уурандаа өөрийгөө тастдаг чи минь, чиний төлөө газар дэлхий хоосорч, хад чулуу байрнаасаа хөдлөх болж байна уу?
5 Үнэндээ хорон муу хүний гэрэл унтарч, түүний галын дөл ямар ч гэрэл өгдөггүй.
6 Туүний майхан дахь гэрэл харанхуйлж, түүний дэнлүү түүний дээр унтардаг.
7 Түүний хүч тэнхээтэй алхаа саарч, өөрийнх нь хорон санаа түүнийг доош оруулдаг.
8 Учир нь тэрээр өөрийн хөлөөр дамжуулан торонд унагаагдсан бөгөөд тэрээр аалзны шүлсэн дээр алхдаг аж.
9 Занганд өсгийгөөрөө орж, хавханд тэрээр урхидуулдаг юм.
10 Түүнийг оосорлох гогцоо газарт далдлагдсан бөгөөд түүний урхи замд нь отох
бөлгөө.
11 Бух эргэн тойронд аймшгууд түүнийг айлгаж, алхам тутамд нь түүнийг яаруулна.
12 Түүний хүч чадал барагдаж, гамшиг зовлон хажууд нь бэлэн байх аж.
13 Арьс нь өвчинд идэгдсэн бөгөөд үхлийн ууган хүү үе мөчүүдийг нь иддэг аж.
14 Тэрээр өөрийн майхны аюулгүй байдлаас таслагдсан бөгөөд тэд түүнийг аймшгуудын хааны өмнө аваачдаг.
15 Майханд нь түүний гэх юм нэг ч байхгүй. Түүний нутагт хүхэр тараагдсан билээ.
16 Түүний үндэснүүд нь доор хатаж, түүний мөчир нь дээрээ огтлогддог.
17 Газар дэлхийгээс түүний дурсамж үгүй болж, түүний нэр хаана ч байхгүй болно.
18 Тэрээр гэрлээс харанхуй уруу хөөгдөж, оршин суугчидтай ертөнцөөс
зайлуулагдсан ажээ.
19 Тэрээр өөрийн хүмүүсийн дунд үр хүүхэд, эсвэл төрөл садангүй бөгөөд түр амьдарсан газартаа ч үлдэх хүнгүй билээ.
20 Түүний дараа байгсад түүний хувь заяанд гайхаж, өмнөх үеийнхэн нь аймшигт нөмрүүлсэн бөлгөө.
21 Үнэхээр, хорон муу хүний амьдрах газрууд ийм бөгөөд Бурханыг мэддэггүй хүний
газар энэ буюу гэв.
19 Тэгэхэд Иов хариулан
— 2 Хэдий болтол та нар намайг тарчлааж, үгсээр намайг бяцлах юм бэ?
3 Та нар намайг ийнхүү арван удаа доромжиллоо. Намайг буруутгахаасаа ч та
нар ичдэггүй билээ.
4 Хэрэв би үнэхээр алдсан байсан ч алдаа минь наддаа л үлдэнэ.
5 Хэрэв та нар үнэхээр миний эсрэг өөрсдийгөө дөвийлгөж, миний шившгийг надад нотолж байгаа бол,
6 Бурхан намайг буруутгаж, миний эргэн тойронд Өөрийн торыг татсаныг мэдтүгэй.
7 Харагтун, би "Хүчирхийлэл!" хэмээн орилдог боловч ямар ч хариу авдаггүй. Би тусламж эрэн хашхирдаг, харин ямар ч шударга ёс алга.
8 Тэрээр замыг минь тагласан нь би нэвтрэн гарч чадахгүйн тулд бөгөөд тэрээр жимүүд дээр минь харанхуйг буулгажээ.
9 Тэрээр алдар хүндийг минь надаас зайлуулж, тэргүүнээс минь титмийг тайлж авсан юм.
10 Тэрээр намайг тал бүрд сүйтгэдэг бөгөөд би өнгөрлөө. Тэрээр найдварыг минь мод мэт үндсээр суталан хаяв.
11 Тэрээр бас Өөрийн уураа миний эсрэг ноцоож, намайг Өөрийн дайснаа хэмээн үзсэн билээ.
12 Түүний цэргүүд хамтдаа ирж, миний эсрэг чиглэж, майхныг минь бүслэн уудалладаг.
13 Тэрээр ах дүүсийг минь надаас хол явуулсан бөгөөд танилууд минь надаас бүрмөсөн дөлөх болжээ.
14 Төрөл төрөгсөд минь дайжсан бөгөөд дотны нөхөд минь намайг мартав.
15 Миний гэрт амьдрагсад хийгээд шивэгчид минь хүртэл намайг танихгүй хүнд тооцдог. Тэдний нүдэнд би харь хүн билээ.
16 Зарцаа би дууддаг боловч, тэрээр хариулдаггүй. Би түүнийг амаараа гуйх болдог.
17 Миний амьсгал эхнэрт минь цээрлэгдэж, өөрийн ах дүүстээ би жигшигдэж байна.
18 Жаахан хүүхдүүд хүртэл намайг жигшдэг. Намайг босоход тэд миний эсрэг ярьдаг юм.
19 Бүх зөвлөхүүд минь намайг үзэн яддаг бөгөөд миний хайрлаж байдаг хүмүүс ч миний эсрэг эргэжээ.
20 Миний яс нь арьс, махтайгаа нааддаж, би шүднийхээ буйлтай л үлдлээ.
21 Бурханы мутар намайг цохьсон тул миний анд нөхөд та нар намайг өрөвдөөч, намайг өрөвдөөч.
22 Юунд та нар Бурханы адил намайг хавчиж, миний маханд цадахгүй байна вэ?
23 Миний үгс бичигдсэн байдаг ч болоосой! Тэд номд буулгагддаг ч болоосой!
24 Төмөр зоруул болон тугалгаар тэд хад чулуун дээр үүрд мөнхөд сийлэгддэг ч болоосой!
25 Миний хувьд гэвэл, миний Золигч амьд гэдгийг болон эцэст Тэрээр дэлхий дээр байр сууриа эзэлнэ гэдгийг би мэднэ.
26 Арьс минь устгагдсан хойно ч би махан биеэрээ Бурханыг харах болой.
27 Түүнийг би өөрөө харах бөгөөд Түүнийг, өөр хэнийг ч биш миний нүд үзэх болно. Миний зүрх дотор минь үүнийг л хүсэн хүлээж байна!
28 Хэрэв та нар "Бид түүнийг яаж хавчих вэ?", мөн "Түүний эсрэг хэргийн ямар шалтгийг бид олж чадах вэ?" гэж хэлбэл,
29 өөрсдөд чинь ирэх илднээс айцгаа. Учир нь уур хилэн нь илдний шийтгэл бөгөөд
энэ нь шүүлт бий гэдгийг та нарт мэдүүлэхийн тулд юм гэв.
20 Дараа нь наамат хүн Зофар хариулан
— 2 Миний дотоод түтшүүрээс ч болж, үүний улмаас зөрчилдсөн бодлууд минь намайг хариу хэлэхийг шаардаж байна.
3 Намайг доромжилдог зэмлэлийг би сонссон бөгөөд миний ойлголтын сүнс намайг хариулахад хүргэнэ.
4 Дэлхий дээр хүн үүссэнээс буюу эртний үеэс дараах зүйлийг чи мэдэх үү?
5 Хорон муу хүмүүсийн баясгалан богино болоод бурхангүй хүмүүсийн баяр
хөөр зуурдынх билээ.
6 Хэдийгээр түүний ихэмсэг байдал тэнгэрүүдэд тулж, толгой нь үүлсэд хүрдэг ч,
7 тэрээр баастайгаа адил үүрд мөхдөг юм. Түүнийг харсан хүмүүс "Тэр хаана байна вэ?" гэж хэлэх болно.
8 Тэрээр зүүд мэт нисэн оддог бөгөөд тэд түүнийг олж чаддаггүй. Шөнийн үзэгдэл мэт тэрээр замхарч алга болсон.
9 Түүнийг харсан нүд түүнийг дахин хардаггүй бөгөөд орон байр нь ч түүнийг дахин үздэггүй.
10 Үр хүүхдүүд нь ядуусаас тааллыг хайж, өөрийнх нь гар эд баялгаа буцааж өгдөг.
11 Түүний яснууд залуу насных нь чадал тэнхээгээр дүүрэн байгаа боловч тэдгээр нь түүний хамт шороонд хэвтдэг бөлгөө.
12 Хэдийгээр бузар муу нь түүний аманд амттай ч, тэрээр түүнийг хэлэн доороо нууцалж,
13 тэрээр түүнийг хүсдэг бөгөөд түүнийгээ гаргадаггүй, харин амандаа хадгалдаг.
14 Түүний ходоодон дахь хоол нь түүний дотор наж могойн хор болж хувирсан.
15 Тэрээр баялгийг залгидаг боловч тэднийг бөөлжин гаргах болно.
Бурхан тэднийг түүний гэдэснээс гаргана.
16 Тэрээр наж могойнуудын хорыг сорж, хорт могойн хэл түүнийг алдаг.
17 Зөгийн бал болон сүү ээдмээр урсах гол буюу урсгалууд уруу тэрээр хардаггүй.
18 Тэрээр олж авснаа буцаадаг бөгөөд залгидаггүй. Түүний худалдааны хөрөнгөний хувьд гэвэл тэрээр хэрэглэж ч чаддаггүй юм.
19 Учир нь тэрээр ядуусыг умартан дарласан билээ. Тэрээр өөрийн барьж босгоогүй гэрийг эзлэн авсан билээ.
20 Тэрээр дотроо тайван байдлыг мэддэггүй байсан учраас тэрээр хүссэн ямар ч юмыг хадгалдаггүй.
21 Түүнд залгих юу ч үлддэггүй, тиймээс түүний дэвшилт үүрдийнх биш ээ.
22 Элбэг хангалууныхаа дүүрэн байдалд тэрээр давчдах болно. Гуниг зовлонтой хүн бүрийн гар түүний дээр ирнэ.
23 Түүнийг гэдсээ дүүргэх үед Бурхан Өөрийн ширүүн уураа түүн дээр илгээх бөгөөд
түүнийг идсээр байх үед түүний дээр уур хилэнгээ цутгана.
24 Тэрээр төмөр зэвсгээс зугтаж болох боловч хүрэл нум түүнийг цоо хатгах болно.
25 Хэн нэгэн түүнийг татаж, нуруунаас нь буюу цөснөөс нь гялбаж буй зэвийг гаргаж өгнө. Түүн дээр аймшгууд ирж,
26 бүрэн харанхуй түүний эрдэнэст үлдсэн бөгөөд унтаршгүй гал түүнийг залгина. Тэр гал түүний майханд үлдэгсдийг шатаана.
27 Тэнгэрүүд түүний гэм буруут илчилж, газар дэлхий түүний эсрэг босох болно.
28 Түүний гэрийн үр жимс зайлуулагдах болно. Түүний уур хилэнгийн өдөрт урсан одох болно.
29 Энэ бол Бурханаас өгөх хорон муу хүний хувь болоод Бурханаар түүнд тогтоогдсон
өв залгамжлал мөн гэв.
21 Тэгэхэд Иов хариулан
— 2 Хэлэх үгийг минь анхааралтай сонсож, энэ нь та нарын тайвшрал болог.
3 Тэвчин байж намайг яриулцгаа. Тэгээд намайг ярьсны дараа та нар тохуурхацгааж болно.
4 Миний хувьд гэвэл, би хүнд гомдсон гэж үү? Яагаад би тэвчээргүй байж болохгүй юм бэ?
5 Над уруу харж, гайхан алмайрцгаан, гараа аман дээрээ тавь.
6 Би санахдаа ч хүртэл түгшсэн бөгөөд айдас хүйдэс бие махбодыг минь эзэмддэг.
7 Яагаад хорон муу хүмүүс амьдарч, цааш үргэлжлэн, бас маш хүчирхэг болж байна вэ?
8 Үр удмууд нь тэдний нүүрний өмнө тэдэнтэй хамт, мөн үр хүүхдүүд нь тэдний нүдний өмнө бэхэжсэн байна.
9 Тэдний гэр орнууд айдсаас ангид бөгөөд Бурханы саваа ч тэдний дээр алга.
10 Тэдний бухнууд зогсолтгүй хээлтүүлж, үнээ мал нь ч зулбахгүй тугал гаргадаг юм.
11 Тэд бяцхан нэгнүүдээ сүрэг мал мэт гаргаж, тэдний төлүүд нь ч үсчин цовхчдог.
12 Хуур, босоо ятганд тэд дуулж, лимбэний эгшигт цэнгэн баярладаг.
13 Тэд өдрүүдээ цэцэглэлд өнгөрүүлээд, мөн гэнэтхэн тэд Үхэгсдийн орон уруу
оддог.
14 Тэд Бурханд "Биднээс холд! Таны замыг мэдэх хүсэл ч бидэнд алга.
15 Төгс Хүчит Нэгэн гэж хэн болоод бид Түүнд уйлчлэх ёстой билээ? Түүнээс гуйвал бидэнд ямар ашигтай юм бэ?" гэцгээдэг.
16 Харагтун, тэдний хөгжил цэцэглэл тэдний гарт байдаггүй аж. Нүгэлтний зөвлөгөө надаас хол билээ.
17 Хорон муу хүний дэнлүү хир их унтарч, эсвэл гай зовлон нь тэдний дээр унадаг уу? Бурхан Өөрийн ууранд сүйрлийг тогтоодог уу?
18 Тэд салхины өмнө сүрэл мэт, эсвэл шуурганд хийсэж үгүй болдог хивэг мэт үү?
19 "Бурхан хүний гэм нүглийг үр хүүхдүүдэд нь хураадаг" Өөрт нь мэдүүлэхийн тулд Бурхан түүнд нөхөн төлөх болтугай.
20 Түүний өөрийнх нь нүд ялзарлаа харж, тэрээр Төгс Хүчит Нэгэний уур хилэнгээс ууг.
21 Яагаад гэвэл түүний саруудын тоо гүйцэхэд буюу өөрийнхөө дараа тэрээр гэр орондоо яаж санаа тавих юм бэ?
22 Бурхан өндөрт байгсдыг шүүн шийтгэдэг байхад хэн нэгэн Түүнд билэг ухааныг зааж чадах уу?
23 Хэн нэгэн нь бүхлээрээ тайван, хангалуун байхдаа бүрэн хүч тэнхээтэйгээр нас эцэслэдэг.
24 Түүний дотор өөх бялхсан бөгөөд түүний ясны чөмөг бөх бат хэвээр байдаг.
25 Тэгэх зуур өөр нэгэн нь сайныг хэзээ ч амсалгүйгээр гашуун сэтгэлтэйгээр үхдэг.
26 Тэд хамтдаа шороон дотор хэвтдэг бөгөөд хорхойнуудад хучигддаг.
27 Харагтун, санаа бодлуудыг чинь болон намайг буруутгах байсан төлөвлөгөөнүүдийг чинь би мэднэ.
28 Та нар "Сурвалжит хүний гэр орон, мөн хорон муу хүний оршихуй болох майхан хаана байна вэ?" гэдэг.
29 Та нар аянчин хүмүүсээс асуугаагүй юм уу? Та нар тэдний гэрчлэлийг хүлээн зөвшөөрөөгүй юу?
30 Учир нь хорон муу хүн сүйрлийн өдөрт нөөцлөгдсөн билээ. Тэд хилэнгийн өдөрт аваачигдана.
31 Хэн түүний замыг нүүрэн дээр нь хэлж, хэн үйлдсэн зүйлийнх нь төлөө түүнд хариулах вэ?
32 Түүнийг булшинд хийх хооронд ч булшин дээр нь харуул байх болно.
33 Хөндийн шавар ч түүнийг зөөлөн нөмөрнө. Түүнээс гадна түүний урд тоолшгүй их хүн байхад араас нь бүх хүмүүс дагах болно.
34 Тэгвэл та нар намайг хэрхэн хоосноор тайтгаруулах вэ? Учир нь та нарын хариулт
хуурмаг хэвээр байдаг гэв.
22 Дараа нь теман хүн Елифаз хариулж,
— 2 Хүн Бурханд ашиглагдахаар байж чадах уу? Эсвэл мэргэн хүн өөртөө ашигтай байж чадах уу?
3 Чи шударга байдаг гээд Төгс Хүчит Нэгэнд ямар нэгэн таалал өгөх үү? Эсвэл чи өөрийн замаа төгс болгодог гээд Түүнд ашиг өгөх үү?
4 Чиний хүндлэлээс болж Тэрээр чамайг зэмлэж, чиний эсрэг шүүлт явуулдаг юм гэж үү? 5 Чиний хар санаа үлэмж их, чиний гэм буруу төгсөшгүй бус уу?
6 Учир нь чи ах дүүсээсээ шалтгаангүйгээр барьцаа авч, хүмүүсийг нүцгэлсэн билээ.
7 Ядарсан хүнд чи уух ус өгөхгүй, өлссөн хүнээс талхыг харамласан.
8 Гэвч газар дэлхий хүчит хүнд харьяалагддаг бөгөөд алдар хүндтэй хүн энд оршин суудаг.
9 Чи бэлэвсэн эмэгтэйчүүдийг хоосон буцаасан бөгөөд өнчин хүүхдүүдийн хүч няц
сан билээ.
10 Тиймээс урхиуд чамайг хүрээлж, гэнэтийн аймшиг чамайг түгшээдэг нь,
11 өө харанхуй, чи харж чадахгүй болохын тулд бөгөөд арвин их ус чамайг нөмөрдөг билээ.
12 Бурхан тэнгэрийн өндөрт байгаа бус уу? Алсын одод уруу хар, тэд ямар өндөр юм бэ!
13 Чи "Бурхан юу мэддэг билээ? Тэрээр гүн харанхуйг нэвтлэн шүүж чадах уу?
14 Үүлс Түүний нуутдах газар тул Тэрээр харж чаддаггүй. Тэрээр тэнгэрийн тойрогт
алхдаг" гэдэг.
15 Хорон муу хүмүүсийн явж өнгөрсөн эртний жимээр чи дагах уу?
16 Тэд цагаасаа өмнө авагдаж, тэдний сууриуд гол мөрнөөр угаагдаж устсан.
17 Тэд Бурханд "Биднээс холд!", мөн "Төгс Хүчит Нэгэн тэдэнд юу хийж чадах юм бэ?" гэж хэлсэн.
18 Гэсэн хэдий ч Тэрээр тэдний гэрүүдийг сайнаар дүүргэсэн билээ. Харин хорон муу хүмүүсийн зөвлөгөө надаас хол байдаг.
19 Зөв шударга хүмүүс хараад, баярладаг бөгөөд гэмгүй хүмүүс тэднийг тохуурхаж,
20 "Бидний өстнүүд үнэхээр таслагдаж, тэдний дүүрэн юмсыг гал шатаав" гэцгээдэг.
21 Одоо Түүнийг таньж, Түүнтэй эвтэй байгтун. Ийм л замаар чамд сайн нь ирэх болно.
22 Түүний амнаас зааврыг хүлээн авч, Түүний үгсийг зүрхэндээ үндэслүүлээч.
23 Хэрэв чи Төгс Хүчит Нэгэн уруу эргэвэл, чи дахин сэргэнэ. Хэрэв чи шударга бус байдлыг хол зайлуулаад,
24 алтыг шороонд булж, Офирын алтыг горхинуудын чулуудын дунд орхих аваас,
25 тэгвэл Төгс Хүчит Нэгэн чиний алт болон шилмэл мөнгө болох болно.
26 Учир нь тэгэх аваас чи Төгс Хүчит Нэгэний таалалд оршиж, нүүрээ Бурхан уруу өргөх болно.
27 Чи Түүнд залбирах бөгөөд Тэрээр чамайг сонсох болно. Чи тангаргуудаа ч биелүүлэх болно.
28 Чи бас нэг юмыг санах бөгөөд тэр нь чиний төлөө бүтэмжтэй байх болно. Чиний зам дээр гэрэл гийх болно.
29 Тэд чамайг дорд болгоход чи итгэлтэйгээр ярих болно. Тэрээр даруу хүнийг аврах болно.
30 Тэрээр гэмгүйг аврах бөгөөд тэр хүн чиний цэвэр гараар дамжуулан аврагдах болно
гэв.
23 Тэгэхэд Иов хариулан
— 2 Өнөөдөр ч гэсэн миний гомдол тэрслүү байна. Ёолохыг минь харгалзахгүйгээр Түүний мутар хүнд байна.
3 Би Түүний сэнтийнд очихын тулд Түүнийг хаанаас олж болохыг би мэддэг ч болоосой!
4 Би Түүний өмнө хэргийг танилцуулж, өөрийн амаа өмгөөллүүдээр дүүргэхсэн.
5 Түүний хариулах байсан үгсийг би сурч, Түүний надад айлдахыг сонсохсон.
6 Тэрээр хүч чадлын агуу байдлаараа надтай тэмцэлдэх байсан уу? Үгүй, Тэрээр заавал надад анхаарал тавихсан.
7 Тэгвэл шударга хэн боловч Түүнтэй мэтгэлцэхсэн. Би ч өөрийн Шүүгчээс мөнхөд чөлөөлөгдөхсөн.
8 Үзэгтүн, би урагш явдаг боловч Тэр алга, хойш явавч би Түүнийг олж чаддаггүй.
9 Тэрээр зүүн талд ажиллахад би үзэж чаддаггүй. Тэрээр баруун тал уруу эргэхэд би Түүнийг харж чаддаггүй.
10 Гэвч Тэр миний замыг мэддэг. Тэр намайг шалгасан бөгөөд би алт мэт урагш гарч ирнэ.
11 Түүний зам дээр хөл минь бат зогссон. Би Түүний замыг сахьж, хажуу тийш эргэсэнгүй.
12 Би Түүний уруулын тушаалаас холдоогүй. Би Түүний амнаас гардаг үгсийг өөрт минь хэрэгтэй хоолноос ч илүүгээр нандигнасан.
13 Гэвч Тэрээр хосгүй бөгөөд хэн Түүнийг эргүүлж чадах вэ? Сэтгэлдээ хүссэнээ Тэрээр үйлддэг билээ.
14 Надад товлогдсныг Тэр хэрэгжүүлдэг бөгөөд үүнтэй адил Түүнд олноороо бий.
15 Тийм учраас би Түүний өмнө түгших байсан. Эргэцүүлэн бодоод Би Түүнээс айж байдаг билээ.
16 Бурхан зүрхийг минь доройтуулсан бөгөөд Төгс Хүчит Нэгэн намайг түгшээсэн билээ.
17 Гэсэн ч харанхуйд ч, намайг нөмөрдөг гүн харанхуйд ч би дуутүй байхгүй.
24 Яагаад Төгс Хүчит Нэгэн цаг хугацааг хураагаагүй вэ? Яагаад Түүнийг таньж
мэддэг хүмүүс Түүний өдрүүдийг хардаггүй вэ?
2 Зарим нь шав тэмдгүүдийг хөдөлгөж, тэд мал сүргийг булаан авч, залгидаг.
3 Тэд өнчин хүүхдүүдийн илжигнүүдийг булаан авдаг. Тэд бэлэвсэн эмийн үхрийг
барьцаанд авдаг.
4 Тэд доройг замаас гадагш түлхдэг. Нутгийн ядуус бүгдээрээ нэг дор нуугдах болсон.
5 Үзэгтүн, цөл дэх хулангуудын адил тэд хоол хүнс буюу цөдд үр хүүхдүүддээ талх хайхаар ажилд гардаг.
6 Тэд талбайгаас хог хаягдлаа түүж, хорон муу хүний усан үзмийн цэцэрлэгүүдээс үлдэгдэл цуглуулдаг.
7 Тэд өмсөх хувцасгүйгээр шөнийг нүцгэн өнгөрүүлж, хүйтэнд нөмрөх юмгүй өнждөг.
8 Тэд уулын бороонд нордог бөгөөд нөмөр бараадан хад чулуу тэвэрдэг.
9 Бусад нь өнчин хүүхдүүдийг хөхнөөс нь салгаж, ядуусаас барьцаа авдаг бөлгөө.
10 Тэд ядуусыг хувцасгүй, нүцгэн явуулж, өлсөгчдөөс юүжилсэн тариагаа булаадаг.
11 Ханан дунд тэд тос үйлдвэрлэдэг. Тэд дарсны шахуургуудыг гишгэдэг боловч, ундаасдаг.
12 Хотоос хүмүүс ёолж, шархадсан хүмүүсийн сэтгэл хашхирч байна. Гэсэн ч Бурхан тэнэгүүдэд анхаарал тавьдаггүй.
13 Бусад нь гэрлийн эсрэг тэрслэгчидтэй хамт байсан билээ. Тэд гэрлийн замыг мэдэхийг ч, түүний жимээр явахыг ч хүсдэггүй.
14 Алуурчин үүрээр босдог. Тэрээр ядуусыг хийгээд үгээгүйчүүдийг алдаг бөгөөд шөнө нь хулгайч шиг байдаг.
15 Завхайрагчийн нүд үдшийн бүрийг хүлээн, "Намайг нэг ч нүд харахгүй" хэмээн нүүрээ тагладаг.
16 Харанхуйд тэд байшингуудыг ухаж, өдөр тэд өөрсдийгөө халхалж хаадаг. Тэд гэрлийг мэддэггүй юм.
17 Түүний хувьд өглөө түнэр харанхуйтай адил байдаг. Учир нь тэрээр түнэр харанхуйн аймшгуудтай танил билээ.
18 Тэд усны мандал дээр хөнгөн. Тэдний хувь газар дээр хараагдсан байдаг. Тэд усан үзмийн талбайнууд уруу зүглэдэггүй.
19 Ган болон халуун нь цас усыг хайлуулан ширгээх мэт нүгэл үйлдэгсдийг Үхэгсдийн орон залгидаг.
20 Эх нь тэднийг мартах болно. Тэрээр дахин дурсагдахгүй болтол өт хорхой түүтээр амтархан хооллодог. Хорон муу байдал мод мэт устана.
21 Тэрээр хүүсэр эмэгтэйг буруушааж, бэлэвсэн эмд сайныг үйлддэггүй билээ.
22 Харин Тэрээр хүчтэнийг Өөрийн хүчээр чирдэг. Тэр босдог боловч хэнд ч амь насны баталгаа байдаггүй.
23 Тэр тэднийг аюулгүй байдлаар хангадаг бөгөөд тэд дэмжлэг авсан байдаг. Түүний мэлмий тэдний замууд дээр байдаг.
24 Тэд багахан хугацаанд өргөмжлөгдөөд, дараа нь тэд алга болдог. Үүнээс гадна, тэд доош буулгагддаг бөгөөд бусдын хамт авагдаж өөрсдийн хадаж байсан тариан
түрүү мэт хатдаг.
25 Хэрэв энэ бүхэн тийм бус байх аваас хэн намайг худалч гэж нотлон, хэн миний үгсийг хоосон болгох вэ? гэв.
25 Дараа нь шух хүн Билдад ха риулж,
— 2 Хаанчлал хийгээд аймшиг нь Өөрийн өндөрлөгт амар амгаланг тогтоодог Түүнийх.
3 Түүний цэрэгт тоо хэмжээ гэж бий юү? Түүний гэрэл хэний дээр тусдаггүй вэ?
4 Тэгвэл хүн хэрхэн Бурханы хувьд зөвт байж чадах вэ? Эмэгтэйгээс төрсөн тэрээр яаж цэвэр байж чадах вэ?
5 Хэрэв Түүний мэлмийд сар гэрэлгүй, одод ч цэвэр биш бол
6 тэр тусмаа авгаддай болох хүн, өт болох хүний хүү ямар байх вэ! Гэв.
26 Тэгэхэд Иов хариулж,
— 2 Сул нэгэнд чи юутай их тусламж вэ! Хүчгүй болсон гарыг чи хэрхэн аврав аа!
3 Мэргэн бус нэгэнд чи ямар үнэт зөвлөгөө өгөв өө! Ямар хэрэгтэй билэг ухааныг
чи өгөөмрөөр өгөв өө!
4 Хэнд чи үгсийг хэлсэн бэ? Хэний сүнс чамаар дамжуулж ярив?
5 Усны доороос үхэгсдийн сүнснүүд усанд амьдрагсдын хамтаар чичирдэг.
6 Түүний өмнө Үхэгсдийн орон нүцгэн бөгөөд Сүйрлийн Газар ч
бүтээгдэж халхлагдаагүй.
7 Тэрээр хоосон газрын дээр умардыг дэлгэж, хоосон юман дээр газар дэлхийг өлгөдөг.
8 Тэрээр ус чийгийг Өөрийн зузаан үүлс дотор цуглуулдаг боловч тэдний доор үүлс задарч унадаггүй.
9 Тэрээр тэргэл сарны нүүрийг бүтээж, дээгүүр нь Өөрийн үүлсийг дэлгэдэг.
10 Гэрэл хийгээд харанхуйн хил зааг дээр Тэрээр усны мандал дээр тойргийг зурав.
11 Түүнийг зэмлэхэд тэнгэрийн баганууд ганхаж, гайхацгаадаг.
12 Тэрээр Өөрийн хүчээр далай тэнгисийг номхруулж, Өөрийн ойлголтоор тэрээр
Рахабыг бут цохьсон.
13 Түүний амьсгалаар тэнгэр цэлмэдэг. Өөрийн мутраар тэрээр зугтагч могойг цоо хатгав.
14 Харагтун, эдгээр нь бол Түүний замуудын өчүүхэн нь юм. Түүний талаар бидний сонсдог үг ямар амархан бэ! Гэвч Түүний хүчит нүргээнийг хэн ойлгож чадах вэ? гэв.
27 Тэгээд Иов яриагаа үргэлжлүүлж,
— 2 Эрхийг минь хассан Бурхан болоод сүнсийг минь гашуун болгосон Төгс Хүчит Нэгэний амьд буйгаар тангараглая.
3 Миний дотор амь хийгээд хамрын нүхэнд минь Түүний амьсгаа байсаар байх хутацаанд
4 уруул минь үнэхээр шударга бусаар ярьж, хэл минь ч хуурмагийг бувтнахгүй.
5 Та нарыг зөвт гэж тунхаглах нь надаас хол байг! Үхэн үхтлээ би өөрийн үнэнч байдлаа өөрөөсөө холдуулахгүй.
6 Би өөрийн зөв шударгыг баримталж байгаа бөгөөд буцахгүй юм. Миний зүрх амьдралын минь аль ч өдрийг зэмлэдэггүй.
7 Миний дайснууд хорон муу хүмүүс мэт, миний эсрэг босогч зөвт бус хүн мэт байг.
8 Бурхан амийг эрдэг бөгөөд тэрээр таслагдсан байхад бурхангүй хүний найдлага юу байдаг вэ?
9 Түүнд зовлон тохиолдоход Бурхан түүний хашхирах дууг сонсох уу?
10 Тэрээр Төгс Хүчит Нэгэний тааллыг олох уу? Тэрээр бүх үеүдийн турш Бурханыг дуудах уу?
11 Бурханы хүчээр би чамд зааварлана. Төгс Хүчит Нэгэний тухай би юуг ч нуугаагүй.
12 Үзэгтүн, та бүгд харлаа. Тэгвэл яагаад та нар мунхаг үйл хийнэ вэ?
13 Энэ нь чухамдаа хорон муу хүмүүст Бурханаас оноогддог хувь бөгөөд харгис хэрцгий хүмүүсийн Төгс Хүчит Нэгэнээс авдаг өв юм.
14 Түүний хөвгүүд олон ч гэсэн тэд илдэнд заяагджээ. Түүний үр удмууд талхаар
цадахгүй.
15 Түүний үлдэгсэд тахлаас болж оршуулагдан, бэлэвсэн эмс нь уйлах ч чадалгүй болно.
16 Хэдийгээр тэрээр мөнгийг шороо мэт хурааж, хувцас хунарыг ч шавар
мэт нөөцөлдөг ч,
17 тэр бэлтгэдэг байхад харин зөвт нэгэн түүнийг өмсөж, гэмгүй хүн мөнгийг хуваана.
18 Тэр өөрийн байшингаа аалзны тор мэт, эсвэл харуулын хийсэн овоохой шиг барьж босгосон билээ.
19 Тэрээр баян хэвтдэг боловч хэзээ ч дахин байхгүй. Тэрээр нүдээ нээдэг бөгөөд тэр нь байхгүй болсон байдаг.
20 Аймшиг түүнийг үерийн адил нөмөрдөг. Хуйлрах салхи шөнөөр түүнийг хулгайлан оддог.
21 Дорны салхи түүнийг авч оддог бөгөөд тэрээр алга болсон. Учир нь тэр түүнийг байрнаас нь эргэлдүүлэн авч явдаг.
22 Учир нь тэр түүн уруу өршөөлгүйгээр дайрдаг. Тэр хүн түүний хүчнээс зугтахыг хичээх нь гарцаагүй.
23 Түүнд алга ташиж, орон байрнаас нь түүн уруу исгэрэх болно.
28 Мөнгөний уурхай болон алтыг цэвэршүүлдэг газар зайлшгүй байдаг.
2 Төмрийг шорооноос авдаг бөгөөд зэсийг хүдрээс гаргадаг.
3 Тэрээр харанхуйг эцэслэж, харанхуй ба үхлийн сүүдэр дунд хүдрийг хамгийн зах хязгаараас хайдаг.
4 Тэрээр хүмүүсийн оршин суух газраас хол уурхайн нүх ухдаг бөгөөд тэр нь хүний хөлд мартагдсан байдаг. Тэд хүнээс хол цааш нааш дүүжлэгдэн савладаг.
5 Газраас хоол хүнс гарч ирдэг бөгөөд түүний доороос тэр нь гал мэт гарч ирдэг.
6 Түүний чулуунууд индранилын эх булаг бөгөөд шороо нь алт бөлгөө.
7 Жимийг нь махчин шувууд мэддэггүй, элээний нүд ч түүнийг хараагүй юм.
8 Бардам араатнууд түүний дээгуүр гишгээгүй, арслангууд ч түүгээр явж өнгөрөөгүй юм.
9 Тэрээр гараа цахиур чулуун дээр тавьдаг. Тэрээр уулсыг сууриар нь эргүүлдэг.
10 Тэрээр чулуунууд дундуур суваг цавчин гаргадаг бөгөөд түүний нүд ямар ч үнэт
зүйлийг хардаг.
11 Тэрээр урсгалуудыг урсгахгүй далангаар хааж, нууцлагдсан юмсыг тэрээр гэрэлд гаргадаг.
12 Харин мэргэн ухаан хаанаас олддог вэ? Ухаарлын газар хаана байна вэ?
13 Хүн түүний үнэ цэнийг мэддэггүй бөгөөд тэр нь амьд хүмүүсийн нутгаас ч олдоогүй.
14 Гүн гүнзгий нь "Энэ нь миний дотор байхгүй", мөн далай ч "Энэ нь надад байхгүй" гэж хэлдэг.
15 Түүнийг цэвэр алтаар ч сольж чаддаггүй бөгөөд үнэд нь мөнгийг ч хэмжин өгч чаддаггүй юм.
16 Тэр нь Офирын алтаар, унэт оникс, эсвэл индранилаар ч үнэлэгддэггүй.
17 Алт ба шил түүнтэй эн зэрэгцдэггүй бөгөөд түүнийг үнэт алтан эдлэлүүдээр ч сольдоггүй.
18 Шүр болон болрыг дурьдах ч хэрэггүй. Мэргэн ухааны худалдан авах чадвар сувднаас ч өндөр болой.
19 Етиопын молор эрдэнэ ч түүнтэй эн зэрэгцдэггүй бөгөөд тэр нь шижир алтаар ч үнэлэгдэж чаддаггүй юм.
20 Тэгвэл мэргэн ухаан хаанаас ирдэг юм бэ? Ухаарлын газар хаана байна вэ?
21 Тэрээр ийнхүү амьтай бүхний нүднээс нууцлагдсан бөгөөд тэнгэрийн шувуудаас далдлагдсан ажгуу.
22 Сүйрэл болон Үхэл "Өөрсдийн чихээр бид түүний тухай сонссон" гэцгээдэг.
23 Бурхан түүний замыг ойлгодог бөгөөд түүний газрыг ч мэддэг.
24 Учир нь Тэрээр газар дэлхийн хязгаар уруу харж, тэнгэрүүдийн доорх бүх юмсыг хардаг билээ.
25 Салхины хүнд, усны хэмжээ,
26 бороонд хязгаарыг, аянга цахилгаанд хэмийг тогтооход
27 Тэрээр үүнийг хараад, үүнийг тунхаглажээ. Тэрээр үүнийг тогтоосон бөгөөд бас үүнийг шалган үзсэн билээ.
28 Тэрээр хүнд хандан "Үзэгтүн, Эзэнээс эмээх нь мэргэн ухаан юм. Бузар муутаас зайлах нь ухаарал юм" хэмээн айлдав гэв.
29 Иов дахин өөрийн үгсээ үргэлжлүүлэн
— 2 Би өнгөрөн одсон саруудынх шигээ буюу Бурхан намайг хамгаалж байсан өдрүүдийнх шигээ байсан ч болоосой.
3 Түүний дэнлүү толгой дээр минь гэрэлтэж, Түүний гэрлээр би харанхуй дундуур явдаг байсан билээ.
4 Бурханы нөхөрлөл миний майхан дээр байх үе буюу би амьдралынхаа ургац хураалтын үед байжээ.
5 Төгс Хүчит Нэгэн надтай хамт байсаар, хүүхдүүд минь намайг хүрээлэн байв.
6 Алхмууд минь цөцгийн тосонд булхагдаж, хад чулуу надад зориулан тос цутгадаг байв.
7 Би хотын дааман хаалга уруу гарч, талбай дээр суудлаа эзэлдэг байсан бөгөөд
8 залуус намайг хараад нуугдаж, өвгөд босож, зогсдог байв.
9 Ноёд үгсээ хорьж, гараараа амаа тагладаг байв.
10 Язгууртнуудын дуу алга болж, хэл нь тагнаанд нь наалддаг байв.
11 Учир нь чихнүүд сонсоод намайг ерөөгдсөн гэж дуудаж, нүднүүд хараад намайг гэрчилдэг байв.
12 Яагаад гэвэл би тусламж гуйн хашхирсан ядуусыг хийгээд туслагчгүй өнчин хүмүүсийг авардаг байв.
13 Үхэж буй хүмүүсийн ерөөл надад ирж, би бэлэвсэн эмэгтэйчүүдийн зүрхийг баярлуулан дуулуулдаг байсан.
14 Би шударга зөвийг өмсөж, тэр намайг хувцаслав. Миний зөвт байдал нөмрөг
болон малгай мэт байв.
15 Би сохорт нүд нь, доголонд хөл нь болж байв.
16 Би үгээгүйчүүдэд эцэг нь байсан бөгөөд мэддэггүй хэргийн учрыг ч шинжин тайлж байв.
17 Би хорон муу хүний эрүүг хугалж, амнаас нь олзыг нь булааж авдаг байв.
18 Тэгээд би "Үүрэндээ би үхнэ. Өдрүүдийг би элс адил олшруулна.
19 Үндэс минь ус уруу тархаж, мөчрүүд дээр минь шөнөжин шүүдрийн ус бөнжигнөнө.
20 Алдар минь надтай хамт, миний нум гарт минь шинэчлэгддэг" гэж бодов.
21 Намайг тэд сонсоцгоож, хүлээцгээж, зөвлөгөөг минь хүлээн чимээгүй байдаг байв.
22 Миний үгсийн дараа тэд дахин ярьдаггүй байсан бөгөөд миний яриа тэдэнд тааламжтай байсан.
23 Тэд намайг хур бороо мэт хүлээж, хаврын бороо мэт амаа ангайлгадаг байв.
24 Тэд итгээгүй байхад би тэдэн уруу инээмсэглэж, миний нүүрний гэрлийг тэд унтрааж байгаагүй юм.
25 Би тэдэнд замыг сонгож, тэргүүнд нь сууж, дайчдынхаа дунд буй хаан мэт буюу
гашуудагсдыг тайтгаруулсан нэгэн мэт заларч байсан.
30 Гэтэл одоо надаас залуу тэдгээр нь намайг элэглэн дооглодог. Тэдний эцгүүдийг би хонь хариулдаг ноходтой ч адил үздэггүй байлаа.
2 Үнэндээ, тэдний гарын хүч надад ямар ашигтай юм бэ? Тэд хүч тэнхээгээ аддсан юм.
3 Тэд үгүйрэл, өлсгөлөнгөөр амьгүй байдаг. Тэд урьд нь эзгүйрэн хоосорсон хуурай газрыг хэмхэлдэг.
4 Тэд бутнуудын хажуугаас ногоо түүдэг бөгөөд арц модны үндэс тэдний хоол болдог.
5 Тэд олон түмнээс хөөгдсөн. Хүмүүс тэднийг хулгайч адил хашхиран туудаг.
6 Тиймээс тэд аймшигт хөндийнүүдэд, газрын болон хадны нүхнүүдэд амьдардаг.
7 Бутнуудын дунд тэд хашхиран орилдог. Халгайн доор тэд хамтдаа цугладаг.
8 Тэнэгүүд буюу нэр хүндгүй тэд нутгаасаа хөөгдсөн болой.
9 Одоо би тэдний элэглэл, тэдний зүйрлэл ч болсон юм.
10 Тэд намайг үзэн ядаж, надаас дөлцгөөж, нүүр уруу минь нулимахаас ч цээрлэдэггүй аж.
11 Тэрээр Өөрийн нумын хөвчийг татаж, намайг зовоосон тул тэд миний өмнө хазааруудаа тайлан хаясан.
12 Баруун талд тэдний үрс дайрдаг. Тэд хөлийг минь тулхэж, миний эсрэг сүйрлийн
замуудаа босгодог.
13 Тэд миний замыг эвдэж, миний сүйрлээс ашиг олдог. Хэн ч тэднийг хориглодоггүй ажээ.
14 Тэд өргөн цөмөрхийгөөр орох мэт ирж, шуурган дундаас тэд бөөнөөрөө
давшиж байна.
15 Аймшгууд над уруу эргэжээ. Тэд алдар хүндийг минь салхи мэт мөшгөдөг бөгөөд хөгжил цэцэглэл минь үүл мэт өнгөрөн одов.
16 Одоо дотор минь миний сэтгэл асгарчээ. Зовлонгийн өдрүүд намайг эзлэн авчээ.
17 Шөнөөр энэ нь дотор минь миний ясыг цоо хатгаж, өвчнүүд минь амраахгүй байна.
18 Асар их хүчээр хувцас минь мушгигдаж, хүрэмний минь зах шиг тэр намайг баглана.
19 Тэрээр намайг шаварт хаясан бөгөөд би шороо үнс шиг болов.
20 Би Тань уруу тусламж эрэн хашхирдаг боловч, Та надад хариулдаггүй. Би босдог боловч, Та Өөрийн анхаарлыг миний эсрэг хандуулдаг.
21 Та надад харгис ханддаг болжээ. Өөрийн мутрын хүчээр Та намайг хавчдаг.
22 Та намайг өргөн салхиар хийсгэж, шуурганд уруудуулдаг.
23 Та намайг үхэдд буюу амьд бүхний уулзах гэрт аваачна гэдгийг би мэдэж байна.
24 Гэтэл овоолсон нуранги доорх хүн гараа сунгадаггүй юм уу? Эсвэл гамшиг дотроо тиймээс тусламж эрэн гуйдаггүй юм уу?
25 Амьдрал нь хүнд нэгний төлөө би уйлж байгаагүй гэж үү? Үгээгүйчүүдийн төлөө миний сэтгэл шаналж байгаагүй гэж үү?
26 Би сайныг горилж байхад бузар муу ирлээ. Би гэрэл гэгээг хүлээж байхад харанхуй ирлээ.
27 Би дотоод сэтгэддээ шатан, ангижирч чадахгүй байна. Зовлонгийн өдрүүд надад
нүүрлэдэг.
28 Би тайвшралгүйгээр гашуудсаар байна. Би чуулганы дунд зогсоод тусламж хүсэн хашхирна.
29 Би цөөвөр чононуудын ах дүү. тэмээн хяруулын нөхөр боллоо.
30 Арьс минь харлаж, яс минь халуу төөнөнө.
31 Тиймээс ятга минь гашуудлаар хийгээд лимбэ минь уйлдаг хүмүүсийн дуугаар солигдов.
31 Би нүдтэйгээ гэрээ хийсэн билээ. Тэгвэл би онгон охиныг хэрхэн бодож зүрхлэх байсан бэ?
2 Дээр буй Бурханы хувь, эсвэл өндөрт буй Төгс Хүчит Нэгэний өв залгамжлал
юу билээ?
3 Энэ нь шударга бус хүмүүст гай зовлон, гэм буруут үйлдэгсдэд гай гамшиг боддог бус уу?
4 Тэрээр миний замуудыг харж, бүх алхмуудыг минь тоолдоггүй гэж үү?
5 Хэрвээ би хуурмагаар алхаж, миний хөл заль мэхийн араас яарч байсан бол,
6 Тэр намайг зөв шударга жингээр жинлэж, миний үнэнч шударга байдлыг Бурхан мэдэг.
7 Хэрвээ алхам минь замаас гарч, эсвэл зүрх минь нүдийг минь дагаж, эсвэл аливаа толбо гарт минь наалдсан бол,
8 миний тарьсныг өөр хүн идэж, тариа минь үндсээрээ сугараг.
9 Хэрэв миний зүрх эмэгтэйгээр уруу татагдаж, эсвэл би хөршийнхөө хаалганы үүдэнд отож байсан бол,
10 миний эхнэр өөр хүнд тариа цайруулж, өөр эрчүүд түүний дээрээс тонгойг.
11 Учир нь тэр нь бузар гэмт хэрэг байх байсан. Үүнээс гадна энэ нь шүүгчдээр шийдвэрлүүлэх гэм буруу юм.
12 Учир нь энэ бол Сүйрлийн газар хүртэл шатаадаг гал бөгөөд миний бүх олзыг үндсээр нь устгах байсан.
13 Хэрэв, тэд миний эсрэг гомдоллох үед би өөрийн боолууд, эсвэл шивэгчдийн маргааныг үл тоомсорлосон бол,
14 Бурханыг босоход би юу хийж чадахсан бэ? Хариуцлага тооцохоор Тэрээр намайг дуудахад би Түүнд юу гэж хариулах билээ?
15 Намайг хэвлийд бүтээсэн Тэр түүнийг бүтээдэггүй юм уу? Адил нэгэн биднийг хэвлий дотор дүрс оруулдаггүй гэж үү?
16 Хэрэв би ядуусыг хүслээс нь татгалзуулж, эсвэл бэлэвсэн эмэгтэйн нүдийг сүүмийлгэж,
17 эсвэл өнчин нэгэнтэй хуваалцалгүй өөрийн хувийг ганцаараа идсэн бол
18 (харин залуу наснаас минь тэрээр надтай эцэг юм шиг өссөн бөгөөд нялх балчраас нь би тэр эмэгтэйг удирдсан билээ),
19 хэрэв хувцасгүйгээс болж үхэж буй нэгнийг, мөн үгээгүй нэгэнд нөмрөх юм үгүйг би хараад,
20 тэрээр миний хонины нэхийнд дулаацаагүй бөгөөд туүний ууц нуруу надад талархаагүй бол,
21 хэрэв дааман хаалган дээр миний тусламж буйг хараад өнчин хүний эсрэг гараа далайсан бол,
22 мөр минь нуруунаас тасран, гар минь тохойгоор хугараг.
23 Учир нь Бурханаас ирдэг гай зовлон миний хувьд аймшиг бөгөөд Түүний сүр хүчээс болж би юу ч хийж чаддаггүй.
24 Хэрэв би найдвараа алтанд тавьж, үнэт алтыг өөрийн итгэл гэж дуудсан бол,
25 хэрэв баялаг минь агуугаас болж, мөн миний гар ихийг хурааснаас болж би баярласан бол,
26 хэрэв гэрэлтэн байхад нь нарыг, сүр жавхлантайгаар өнгөрч байхад нь сарыг би хараад,
27 зүрх минь нууцханаар уруу татагдан, амандаа гараа хүргэн үнсэж байсан бол,
28 энэ ч гэсэн шийтгэгдвэл зохих гэм буруу байх байсан. Учир нь би дээр буй Бурханыг үгүйсгэсэн хэрэг болохсон.
29 Би дайсныхаа үхэлд баярлаж, түүнд бузар муу юм тохиолдоход хөөрч байсан уу?
30 Үгүй, хараалдаа түүний амийг авахыг гуйснаараа нүгэл хийхийг би өөрийн аманд зөвшөөрөөгүй.
31 Миний майхны хүмүүс "Түүний маханд цадаагүй нэгнийг хэн олж чадах вэ?" гэж хэлээгүй гэж үү?
32 Харь хүн гадаа хонож байсангүй, би аянчдад хаалгуудаа нээсэн билээ.
33 Өөрийн гэм бурууг өвөртөө нууснаараа би өөрийн нүглээ Адам шиг бүтээн хаасан уу?
34 Учир нь би олон түмнээс эмээж, өрх гэрүүдийн жигшил намайг айлгасан бөгөөд би дуугаа хураан, хаалганаас гадагш гарахгүй байсан уу?
35 Намайг сонсдог нэг хүн ч байгаасай! Үзэгтүн, миний хувийн тэмдэг энэ байна. Төгс Хүчит Нэгэн надад хариулаг! Миний өстний бичсэн буруутгасан бичгийг
36 би мөрөндөө үүрч, түүнийг титэм шиг өөртөө холбох байсан.
37 Би Түүнд алхмуудынхаа тоог тайлагнаж, ноён хүн шиг би Түүнд ойртохсон.
38 Хэрэв миний нутаг миний эсрэг хашхирч, хагалсан шангууд нь хамтдаа уйддаг юм бол,
39 хэрэв би үр жимсийг үнэгүйгээр идэж, эсвэл эзэмшигчдийнх нь амь насыг хорооход хүргэсэн бол,
40 улаан буудайн оронд өргөст ургамал, арвайн оронд хогийн ургамал ургаг гэв. Иовын үг барагджээ.
32 Иов өөрийн нүдэнд шударга зөв байсан тул өнөөх гурван хун түүнд хариулахаа больжээ. 2 Тэгтэл Рамын ургийн, буз хүн Барахелын хүү Елихугийн уур шатав. Иов өөрийгөө Бурханы өмнө зөвтгөсөн тул Елихугийн уур түүний эсрэг шатсан юм. 3 Иовын гурван нөхөр түүнийг буруутгаж байсан хэдий ч хариу хэлж чадахгүй байсан тул Елихугийн уур мөн тэдний эсрэг шатав. 4 Тэд өөрөөс нь насаар ахмад байсан тул Елиху Иовтой ярилцахаа хүлээзнэж байв. 5 Тэгээд өнөөх гурван хүний аманд хариу байхгүйг Елиху хараад түүний уур шатжээ. 6 Тиймээс буз хүн Барахелын хүү Елиху өгүүлрүүн,
— Би насаар залуу, та нар ахмад билээ. Тиймээс ч би өөрийн бодлыг та нарт хэлэхээс айн эмээж байлаа.
7 Ахмадууд ярьж, олон насалсан нь мэргэн ухааныг мэдүүлэх ёстой гэж би
бодож байлаа.
8 Гэтэл хүний доторх сүнс болон Төгс Хүчит Нэгэний амьсгал л тэдэнд ойлголтыг өгдөг аж.
9 Агуу хүмүүс мэргэн байх ёсгүй бөгөөд ахмадууд ч үнэн шударгыг ухаарах албагүй юм байна.
10 Иймд би "Намайг сонс. Би ч гэсэн бодол санаагаа хэлье" гэнэ.
11 Харагтун, би та нарын үгийг хүлээж, хэлэх үгээ эргэцүүлэн байх зуур чинь та нарын цэцэн тайлбаруудыг сонслоо.
12 Би та нарыг маш хянуур ажигласан билээ. Үнэндээ, Иовыг няцаасан хэн ч байгаагүй бөгөөд түүний үгэнд хариулсан хэн ч та нараас байгаагүй.
13 "Бид мэргэн ухааныг оллоо. Хүн биш, Бурхан л түүнийг ниргэнэ" гэж бүү хэл.
14 Тэр миний эсрэг хэлэх үгээ бэлтгээгүй бөгөөд би ч та нарын хэлсэн үгсээр түүнд хариулахгүй.
15 Тэд айцгаасан, тэд хариулах ч үгүй байна. Тэдний үгс ч барагдлаа.
16 Тэд ярихгүй, зогсоод дахин хариулахгүй байгаа учраас би хүлээх үү?
17 Би ч мөн өөрийн хувиа хариулж, өөрийн санаа бодлыг хэлэх болно.
18 Би үгсээр дүүрэн байна, миний доторх сүнс намайг албаддаг.
19 Харагтун, гэдэс дотор минь савлаад онгойлгоогүй дарс мэт, шинэ тулам адил дэлбэрэх гэж байна.
20 Тайтгарахын тулд намайг яриулаач. Би уруулаа нээж, хариу хэлье.
21 Би хэнд ч долигонохгүй, хүнд ч бялдуучлахгүй.
22 Учир нь хэрхэн бялдуучлахыг би мэдэхгүй билээ. Эс бөгөөс Бүтээгч минь намайг удахгүй зайлуулах байсан.
33 Ямар ч байсан, Иов оо, одоо миний яриаг сонсож, бүх үгсийг минь чагнаач.
2 Одоо харагтун, би амаа нээж, миний аман доторх хэл ярьдаг.
3 Миний үгс бол зүрхний минь зөвт байдал бөгөөд уруул минь чин үнэнээсээ мэдлэгийг өгүүлдэг.
4 Бурханы Сүнс намайг бүтээсэн бөгөөд Төгс Хүчит Нэгэний амьсгал надад амь өгдөг билээ.
5 Чаддаг юм бол намайг няцаа. Миний өмнө өөрийгөө жагсааж, байраа эзлэгтүн.
6 Үзэгтүн, би чамтай адил Бурханд харьяалагддаг. Би ч гэсэн шавраас бүтээгдсэн билээ.
7 Үзэгтүн, надаас айх хэрэггүй, миний дарамт ч чамд хүнддэх ёсгүй.
8 Үнэхээр чи миний чихэн дээр ярьсан бөгөөд үгсийг би сонссон билээ.
9 "Би цэвэр, нүгэлгүй. Би гэмгүй бөгөөд миний дотор гэм буруу байхгүй.
10 Харагтун, Тэрээр л миний эсрэг өс хонзон санаж, намайг Өөрийн дайснаа хэмээн тооцдог.
11 Тэрээр хөлийг минь дөнгөлж, алхах бүрийг минь харуулддаг".
12 Үзэгтүн, би чамд хэлье, үүнд чи буруутаж байна. Учир нь Бурхан хүнээс агуу билээ.
13 Хийсэн бүгдээ тайлагнадаггүй хэмээн юунд чи Түүний эсрэг гомдоллоно вэ?
14 Үнэндээ Бурхан нэг, эсвэл хоёр удаа хэлдэг бөгөөд хэн ч үүнийг ойшоодоггүй
юм.
15 Гүн нойр хүмүүсийг хучин, хүмүүс орондоо дут хийх зуур тэдэн дээр гүн нойр
ирэхэд зүүд буюу шөнийн үзэгдэл дотор,
16 тэгэхэд л Тэрээр хүний чихийг нээж, тэдний заавруудыг битүүмжилдэг нь
17 Тэрээр хүнийг явдлаас нь эргүүлж, бардамналаас барихын тулд билээ.
18 Тэр хүн өөрийн сэтгэлээ нүхнээс, өөрийн амиа Үхэгсдийн оронд орохоос буцаан татдаг.
19 Хүн бас орон дотроо өвчин шаналлаар, ясандаа ихсэж буй янгиналаар шийтгэгдсэн билээ.
20 Ингэснээр түүний амь талхыг, түүний сэтгэл дуртай хоолоо жигшдэг.
21 Түүний мах нүдэн дээрээс алга болж, харагддаггүй байсан яснууд нь ил гарч ирдэг.
22 Тэгээд түүний сэтгэл нүхэнд, түүний амь үхлийг авчрагчид уруу ойртдог ажээ.
23 Хэрэв тэр хүнд зөвийг нь мэдүүлж өгөхөөр түүний төлөө зуучлагч тэнгэр элч мянгын дунд нэг байвал,
24 тэр нь өнөөх хүнийг нигүүлсэж, "Нүхэнд унахаас түүнийг авар. Би золиосыг олов" хэмээг.
25 Түүний махан бие залуу үеийнхээс ч илүү сэргэг болог. Тэрээр залуутийнхаа хүч тэнхээтэй өдрүүдэд буцаж очиг.
26 Тэгэхэд тэрээр Бурханд залбирах бөгөөд Бурхан түүнийг хүлээн авна. Ингэснээр тэрээр Түүний нүүр уруу баяртайгаар харах бөгөөд Тэр Өөрийн үнэн зөвийг хүнд сэргээх болно.
27 Тэрээр хүмүүст дуулж "Би нүгэл хийж, зөвийг үтүйсгэсэн бөгөөд энэ нь надад ханамжийг өгсөнгүй.
28 Тэрээр миний сүнсийг нүхэнд унахаас зольсон бөгөөд миний амь гэрлийг үзнэ" гэх болно.
29 Үзэгтүн, Бурхан үүнийг хүнд олонх тохиолдолд үйлддэг нь
30 түүний сэтгэлийг нүхнээс буцаан авчрахын тулд бөгөөд тэрээр амийн гэрлээр гийгүүлэгдэхийн тулд болой.
31 Анхаарлаа хандуул, Иов оо! Намайг сонс. Дуугүй байж, намайг яриул.
32 Чамд хэлэх зүйл байвал надад хариул. Чамайг зөвтгөхийг би хүсэж байгаа учраас ярь.
33 Хэрэв үгүй бол намайг сонс. Дуугүй бай, би чамд мэргэн ухааныг сургая гэв.
34 Тэгээд Елиху үргэлжлүүлэн,
— 2 Мэргэн эрчүүд та нар, миний үгсийг сонс. Мэддэг хэмээгч та нар, намайг чагна.
3 Учир нь тагнай хоолыг амталдгийн адил чих үгсийг нягталдаг юм.
4 Юу нь зөв болохыг өөрсөддөө сонгоцгооё. Юу нь сайн болохыг өөрсдийнхөө дотор мэдэцгээе.
5 Учир нь Иов хэлэхдээ "Би бол зөвт, харин Бурхан миний зөвийг зайлуулсан.
6 Өөрийн зөвийн тухайд би худлаа хэлэх юм гэж үү? Би нүгэлгүй боловч шарх
минь эдгэшгүй" гэсэн.
7 Ямар хүн Иов шиг вэ? Тэрээр даапаалсан яриаг ус адил уудаг,
8 гэм буруу үйлдэгчидтэй хамт явж, хорон муу хүмүүстэй алхдаг.
9 Учир нь тэрээр "Бурханд таалагдлаа гэхэд энэ нь хүнд ямар ч ашиггүй" гэсэн.
10 Тийм учраас, ухаантай хүмүүс та нар, намайг сонсоцгоо. Хорон мууг үйлдэх нь Бурханаас, бурууг үйлдэх нь Төгс Хүчит Нэгэнээс хол байг.
11 Учир нь Тэрээр хүнд ажлынх нь дагуу хариулж, өөрийнх нь зам мөрийн дагуу хүнд өгдөг ажээ.
12 Үнэндээ Бурхан хорон муугаар үйлдэхгүй бөгөөд Төгс Хүчит Нэгэн ч шударга
ёсыг гуйвуулахгүй.
13 Газар дэлхийн эрх мэдлийг хэн Түүнд өгсөн юм бэ? Бүхий л ертөнцийг хэн Түүн дээр тогтоосон юм бэ?
14 Хэрэв Тэрээр Өөр уруутаа Өөрийн сүнс, Өөрийн амьсгалыг цуглуулсан бөгөөд хэрэв ийн үйлдэхээр шийдсэн бол,
15 бүх бие махбод хамтдаа үхэж, хүн шороонд буцах байсан.
16 Харин ухаан байвал үүнийг сонс. Миний үгсийг сонс.
17 Шударга ёсыг үзэн яддаг нэгэн захирах гэж үү? Зөв шударга, хүчит Нэгэнийг
чи буруутгах уу?
18 Тэрээр хааныг "Өөдгүй нэгэн ээ", ноёдыг "Хорон муучууд аа" гэдэг.
19 Тэрээр язгууртнуудад долигонолгүй, баянг ч ядуугаас илүүд үздэггүй. Учир нь тэд бүгд Түүний мутрын бүтээл билээ.
20 Агшин зуурд тэд үхэцгээж, шөнө дунд ч хүмүүс сэгсрэгдэж, өнгөрөн оддог бөгөөд хүчтэнүүд гарын оролцоогүйгээр авагдана.
21 Түүний мэлмий хүний замуудыг ажиж, Тэрээр түүний бүх алхмыг хардаг.
22 Гэм бурууг үйлдэгчид өөрсдийгөө нууж болохоор харанхуй, эсвэл гүн сүүдэр байдаггүй билээ.
23 Учир нь хүнийг Бурханы өмнө шүүхэд очуулахаар Тэр хүнийг цаашид гуйдаг
гүй юм.
24 Тэрээр хүчтэнүүдийг асуулгүйгээр хэсэглэн бяцлаж, тэдний оронд бусдыг тавьдаг.
25 Тэрээр тэдний ажлыг мэдэж, шөнөөр хөмрөн хаядаг бөгөөд тэд сүйрдэг билээ.
26 Тэрээр тэднийг гэмт хэрэгтнүүдийн адил олон нийтийн газар устгадаг нь
27 тэд Түүнийг дагахаас эргэж, Түүний аль ч замыг үл ойшоосон учраас билээ.
28 Ингэснээрээ тэд ядуусын хашхирааныг Түүнд сонсдоход хүргэсэн бөгөөд Тэрээр зовсон хүмүүсийн хашхирахыг сонсохын тудд болой.
29 Түүнийг дуугүй байхад хэн буруушааж чадах вэ? Тэрээр нүүрээ нуухад үндэстэн, хувь хүний хэн нь тэгвэл Түүнийг харж чадах вэ?
30 Энэ нь бурхангүй хүмүүс ноёрхохгүй, ард түмний урхи ч болохгүйн тулд ажээ.
31 Хэн нэгэн нь Бурханд "Би шийтгэлийг үүрсэн, би дахин гомдоохгүй.
32 Миний хардаггүй юмыг надад зааж өгөөч. Хэрэв би гэм бурууг үйлдсэн бол би түүнийг дахин үйлдэхгүй" гэж хэлдэг үү?
33 Чи татгалзсан учраас Тэр чамд буцааж төлөх ёстой юу? Учир нь би биш, чи сонгох
ёстой. Тиймээс юу мэддэгээ тунхагла.
34 Ухаантай хүмүүс болон намайг сонсдог мэргэн хүмүүс надад
35 "Иов мэдлэггүйгээр ярьж байгаа бөгөөд түүний үгс утгагүй.
36 Иов хорон муу хүний адил хариулдаг тул тэрээр цаад хэмжээг хүртэл соригдох нь.
37 Учир нь нүтэл дээрээ тэрээр тэрслэлийг нэмдэг. Тэрээр бидний дунд алгаа ташин, Бурханы эсрэг өөрийн үгсээ нэмэгдүүлсээр байна" гэж хэлэх болно гэв.
35 Дараа нь Елиху үргэлжлүүлэн,
— 2 Энэ чинь шударга ёсны дагуу байна гэж чи бодож байна уу? Чи "Миний шударга зөв байдал Бурханыхаас илүү юм" гэж хэлэх үү?
3 Учир нь чи "Энэ нь Танд ямар хэрэгтэй юм бэ? Би нүгэл хийсэн байхаас илүү ямар ашгийг би авах вэ?" гэдэг.
4 Би чамд болон чамтай хамт байгаа андуудад чинь хариулъя.
5 Тэнгэр уруу хараад, үзэгтүн. Үүлсийг харагтун, тэд та нараас ч дээр оршдог.
6 Чи нүгэл хийсэн бол Түүний эсрэг юуг гүйцэлдүүлдэг вэ? Чиний нүгэл хилэнцүүд олон бол Түүнд чи юу хийдэг вэ?
7 Чи шударга зөв бол Түүнд юу өгч, эсвэл Тэрээр чиний гараас юу авдаг вэ?
8 Чиний хорон муу өөртэй чинь адил хүний төлөө бөгөөд шударга зөв чинь хүний хүүгийн төлөө юм.
9 Тоо томшгүй дарлалуудаас болж тэд хашхирцгаадаг. Хүчтэний гараас болж тэд
тусламж эрэн хашхирцгаадаг.
10 Гэвч хэн ч "Шөнөөр эгшиг дуу өгдөг миний Бүтээгч Бурхан хаана байна вэ?
11 Тэрээр бидэнд газрын амьтдаас ч илүүгээр заадаг бөгөөд биднийг тэнгэрийн шувуудаас ч илүү мэргэн болгодог" гэж хэлдэггүй юм.
12 Тэд тэнд орилдог боловч бузар муу хүмүүсийн бардамналаас болж Тэрээр хариулдаггүй.
13 Үнэхээр Бурхан хоосонг сонсохгүй, Төгс Хүчит Нэгэн ч үүнийг анхаарахгүй.
14 Тэгэх тусам Түүнийг хардаггүй гэж чамайг өгүүлэхэд сонсохгүй. Хэрэг Түүний өмнө байгаа бөгөөд чи Түүнийг хүлээх ёстой!
15 Одоо ч, Тэр Өөрийн уур хилэнгээр залраагүй, нүтэл хилэнцийг ч олж хараагүй байгаа учраас,
16 тиймээс Иов амаа утгагүй хоосноор нээдэг. Тэрээр мэдлэггүйгээр үгсээ лшрууддаг ажээ гэв.
36 Тэгээд Елиху үргэлжлүүлэн
— 2 Намайг жаахан хүлээгээч, Бурханы төлөө хэлэгдэх илүү их зүйлс бий гэдгийг би чамд үзүүлье.
3 Би мэдлэгээ алс холоос авчирж, шударга зөв байдлыг Бүтээгчдээ хамааруулна.
4 Үнэхээр миний үгс худал биш юм. Мэдлэгээр төгс нэгэн чамтай хамт байна шүү дээ.
5 Харагтун, Бурхан хүчирхэг боловч жигшдэггүй, ухааны чадавхаар хүчирхэг билээ.
6 Тэр хорон муу хүмүүсийг амьд үлдээдэггүй, харин дарлагдагсдад шударга ёсыг өгдөг.
7 Тэрээр шударга зөв нэгнээс мэлмийгээ салгадаггүй. Харин сэнтий дэх хаадтай
Тэрээр тэднийг үүрд залсан бөгөөд тэд өргөмжлөгдсөн.
8 Хэрэв тэд дөнгөнд хүлэгдэж, зовлонгийн урхинд баригдсан бол,
9 тэгэхэд Тэрээр тэдэнд өөрсдийнх нь ажил болон тэд өөрсдийгөө өргөмжилсөн тэдний нүгэл хилэнцийг мэдүүлж өгдөг.
10 Тэрээр тэдний чихийг заавар тушаалуудад нээж, тэднийг бузар муугаас эргэхийг тушаадаг.
11 Хэрэв тэд сонсоод үйлчилбэл тэд өөрсдийн өдрүүдээ амжилт цэцэглэдд, жилүүдээ таашаал дунд өнгөрөөх болно.
12 Харин тэд сонсохгүй аваас илдэнд мөхөж, мэдлэггүйгээр үхэх болно.
13 Харин зүрхэндээ бурхангүй хүмүүс уур хилэнг нөөцөлдөг. Тэрээр тэднийг хүлэх уед тэд тусламж эрэн хашхирдаггүй.
14 Тэд залуугаараа үхэж, тэдний амьдрал шүтээний янхнуудын дунд байдаг.
15 Тэрээр зовогсдыг зовлон дотор нь аварч, дарлал дотор чихийг нь нээдэг.
16 Тэгээд Тэрээр чамайг ч зовлонгийн амнаас шахалт байхгүй өргөн уудам газар уруу гаргахсан. Чиний ширээн дээр тавигдсан юмс нь ч өөхлөг байхсан.
17 Харин чи хорон муугийн шийтгэлээр дүүрэн байсан. Шийтгэл болон шударга ёс чамайг барьж авдаг.
18 Уур хилэн жигшүүлтэл чамайг уруу татаг. Чиний төлөөсийн агуу байдал чамайг эргүүлэхийг бүү зөвшөөр.
19 Чиний баялгууд, эсвэл бүх хүч чадлууд чамайг зовлонгоос хамгаалж чадах уу?
20 Хүмүүс газар дээрээ алга болдог шөнийг бүү хүсэмжил.
21 Болгоомжтой бай, бузар муу уруу бүү эргэ. Учир нь чи үүнийг зовлонгоос илүүгээр эрхэмлэсэн билээ.
22 Харагтун, Бурхан Өөрийн хүч дотроо өргөмжлөгджээ. Түүн шиг багш хэн бэ?
23 Хэн Түүнд замыг нь тогтоож, хэн "Та буруу уйлдэж байна?" гэж хэлсэн юм бэ?
24 Чи Түүний ажлыг өргөх ёстой гэдгээ сана. Хүмүүс ч үүний тухай дуулсан.
25 Бүх хүн үүнийг харсан бөгөөд хүн алсаас үздэг.
26 Харагтун, Бурхан өргөмжлөгдсөн бөгөөд бид мэддэггүй. Түүний он жилүүдийн тоог ухварлашгүй.
27 Учир нь Тэрээр усны дуслуудыг дээшээ татдаг бөгөөд тэд дундаас бороог бий болгодог.
28 Үүнийг үүлс доош асгадаг бөгөөд тэдгээр нь хүн дээр бялхмаар дусалдаг.
29 Үүлсийн тархахыг хийгээд Түүний оршихуйн нижигнэх дууг хэн нэгэн ойлгож чаддаг уу?
30 Үзэгтүн, Тэр Өөрийн аянгыг эргэн тойрондоо цацрааж, далай тэнгисийн гүнийг ч
бүрхдэг.
31 Учир нь эдгээрээрээ Тэрээр хүмүүсийг шийтгэдэг. Тэрээр хоол хүнсийг ч элбэг
хангалуунаар өгдөг.
32 Тэрээр аянгаар мутраа бүрхэн, байг ниргэхийг түүндээ тушаадаг.
33 Дуу чимээ нь Түүний оршихуйг илэрхийлдэг. Мал сүрэг ч хүртэл юу болж буйг мэдэрдэг билээ.
37 Үүнд ч гэсэн зүрх минь чичирч, дэлсдэг.
2 Түүний дуу хоолойн аянгыг болон Түүний амнаас гарах нижигнээнийг сайтар сонс.
3 Бүхэл тэнгэрийн доор Тэрээр аянга гялбаагаа газар дэлхийн мухрууд уруу суллан тавьдаг.
4 Араас нь дуу нижигнэдэг. Тэр Өөрийн сүр жавхлантай дуу хоолойгоор аянга буулгаж, дуу нь сонсогдоход Тэрээр гялбаагаа барьдаггүй.
5 Бурхан бидний ухаарч чадахгүй агуу зүйлсийг үйлдэн Өөрийн дуу хоолойгоор
гайхамшигтайгаар аянга буулгадаг болой.
6 Тэрээр цасанд "Газарт уна", намуун шиврээ болон аадар бороонд "Хүчтэй бай" гэж
хэлдэг.
7 Тэрээр хүн бүрийн гарыг тамгалдаг нь Өөрийн ажлыг бүх хүнд таниулахын тулд болой.
8 Тэгэхэд араатан амьтад ичээндээ орж, нүхэндээ хоргоддог бөлгөө.
9 Өмнөдөөс хуйлрах салхи, умард зүгээс хүйтэн ирдэг.
10 Бурханы амьсгалаар мөс бий болж, усны мандал хөлддөг билээ.
11 Тэрээр өтгөн үүлсийг ч чийгээр дүүргэдэг. Тэрээр Өөрийн үүлсийг гялбуулдаг билээ.
12 Түүний заавраар эргэж, үүлс чигээ өөрчилдөг нь оршин суугчидтай газар дэлхийн гадаргуу дээр Түүний тушаадаг бүхнийг хийхийн тулд болой.
13 Шийтгэхийн тулд ч, Өөрийн ертөнцдөө зориулан, эсвэл хайр энэрлийн тулд Тэрээр үүнийг учруулдаг бөлгөө.
14 Иов оо, үүнийг сонс. Зогсоод, Бурханы гайхамшгуудыг эргэцүүл.
15 Бурхан тэдгээрийг хэрхэн үндэслэж, Өөрийн үүлсийг хэрхэн гялбуулдаг болгосныг чи мэдэх үү?
16 Өтгөн үүлсийн давхаргуудын тухай болон мэдлэгээр төгс нэгэний гайхамшгуудыг чи мэддэг үү?
17 Өмнөдийн салхинд газар тайван бөгчим байхад та нарын хувцас дулаан байдаг.
18 Цутгамал толь шиг бат бөх тэнгэрийг чи Түүнтэй хамт дэлгэлцэж чадах уу?
19 Бид Түүнд юу гэж хэлэхийг бидэнд зааж өгөөч. Харанхуйгаас болж бид бэлтгэн цэгцэлж чадахгүй байна.
20 Би ярих байсан гэж Түүнд мэдэгдэх үү? Эсвэл өөрийгөө залгигдах байсан гэж хүн хэлэх үү?
21 Тэнгэрт тодрох гэрлийг хүмүүс хардаггүй боловч, салхи өнгөрөхдөө үүлсийг сарниулдаг.
22 Умардаас алтан сүр жавхлан ирж, Бурханы эргэн тойронд аймшиг төрөм цог жавхлан байдаг.
23 Төгс Хүчит Түүнийг бид олж чаддаггүй. Тэрээр хүч дотор өргөмжлөгдсөн бөгөөд шударга ёс, бялхам зөвт байдлын төлөө харгис хатуу ханддаггүй.
24 Иймээс хүмүүс Түүнээс эмээдэг. Тэрээр зүрхэндээ мэргэн хэмээгч хэнийг ч ойшоодоггүй гэв.
38 Тэгтэл шуурган дундаас ЭЗЭН Иовд хариулан,
— 2 Мэдлэггүй үгсээр зөвлөгөөг гуйвуулагч тэр нь хэн юм бэ?
3 Одоо хүн шиг ууц нуруугаа бүсэл. Учир нь Би чамаас асуух бөгөөд чи Надад заавар өг.
4 Би газар дэлхийн суурийг тавихад чи хаана байв аа? Хэрэв чамд ойлголт байгаа юм бол Надад хэлээч,
5 түүний хэмжүүрүүдийг хэн тогтоодог вэ? Чи мэддэгээс хойш. Надад хэл. Түүний дээр хэн зураас татсан бэ?
6 Юун дээр түүний сууриуд тогтсон бэ? Түүний булангийн чулууг хэн тавьсан юм бэ?
7 Тэгэхэд өглөөний одод хамтдаа дуулцгааж, Бурханы бүх хөвгүүд баярлалдан уухайлсан.
8 Эсвэл хэвлийгээс оргилон гарахад нь хэн далайг хаалгаар хязгаарласан бэ?
9 Тэгэхэд Би үүлийг түүний хувцас, түнэр харанхуйг түүний өлгий болгож,
10 мөн түүнд хил тогтоож, хаалга түгжээг тавьж,
11 "Энэ хүртэл чи ирэгтүн, харин цаашилж болохгүй. Энд чиний бардам давалгаанууд зогсох болно" гэж Би айлдсан билээ.
12 Чи амьдралдаа өглөөд тушааж, үүрийн гэгээнд байрыг нь мэдүүлж байв уу?
13 Ингэснээр тэр нь газар дэлхийн хязгаараас зууран авч, хорон муу хүмүүс эндээс сэгсрэгдэх болно.
14 Энэ нь лацны шавар шиг өөрчлөгдсөн. Тэд хувцас мэт болцгоодог.
15 Хорон муугаас тэдний гэрэл авагдсан бөгөөд өргөгдсөн гар хугарав.
16 Чи далайн ундарга уруу нэвтэрч, гүний хөндийнүүдэд алхсан уу?
17 Үхлийн дааман хаалгууд чамд илэрхийлэгдэж, эсвэл чи гүн харанхуйн дааман хаалгуудыг харсан уу?
18 Газар дэлхийн өргөнийг чи ойлгосон уу? Хэрэв чи энэ бүгдийг мэддэг бол хэлээч.
19 Гэрлийн оршихуй уруу хүрэх зам хаана байна вэ? Мөн харанхуй, түүний газар хаана байна вэ?
20 Чи түүнийг орших газарт нь аваачиж чадах уу? Түүний гэрт хүрэх замыг чи мэддэг үү?
21 Тэгэхэд чи төрсөн учраас чи мэдэх бөгөөд өдрүүдийн чинь тоо тоолшгүй их билээ!
22 Чи цасны агуулахуудад орж, эсвэл мөндрийн агуулахуудыг харсан уу?
23 Би тэдгээрийг зовлонт цагийн төлөө, дайн тулааны өдөрт зориулан нөөцөлсөн билээ.
24 Гэрэл хуваагдах хийгээд дорны салхи газар дэлхий дээр тархсан байх арга зам юу вэ?
25 Үерийн сувгийг, эсвэл аянгын мөрийг хэн татсан бэ?
26 Энэ нь хүмүүсгүй газарт, нэг ч хүнгүй цөл дээр бороо авчрахын тулд бөгөөд
27 эзгүй хоосон газрыг хангаж, өвсний үрнүүдийг соёолуулахын тулд болой.
28 Бороонд эцэг бий юү? Эсвэл хэн шүүдрийн дуслуудыг олсон бэ?
29 Хэний хэвлийнээс мөс гарсан бэ? Тэнгэрийн хярууг хэн төрүүлсэн бэ?
30 Ус чулуу шиг хатуу болж, гүний гадаргуу ч хоригдсон байдаг.
31 Чи Мичид зургааг холбож, Марал гурвыг салгаж чадах уу?
32 Чи оддын ордуудыг улиралд нь удирдаж, Долоон бурханг түүний дагуулаар залж чадах уу?
33 Чи тэнгэрийн тогтоолуудыг мэдэж, тэдгээрийн газар дэлхий дээрх хуулиудыг тохируулж чадах уу?
34 Асар их усаар бүрхүүлэхийн тулд үүлс уруу хандан чи дуугаа өндөрсгөж чадах уу?
35 "Бид энд байна" хэмээн чамд илтгээд явахаар чи аянга гялбааг урагш илгээж чадах уу?
36 Дотоод зүрхэнд хэн мэргэн ухааныг оруулж, оюун ухаанд хэн ойлголтыг өгсөн бэ?
37 Хэн мэргэн ухаанаар үүлсийг тоолж чадах вэ? Эсвэл тэнгэрийн усны савнуудыг
38 тоос нягтран цул болж, шавар хоорондоо зууралдахад тогтоож чадах вэ?
39 Чи арслангийн төлөө ан агнаж, эсвэл залуу арслангуудын хоол идэх дурыг хангаж чадах уу?
40 Тэд нүхнүүдэд хоргодон, үүрэнд хэвтэн хүлээдэг.
41 Хэрээний дэгдээхийнүүд Бурханд хашхиран хоолгүй тэнүүчилж байхад хэн хэрээнд хоолыг нь залгуулж өгдөг вэ?
39 Янгир төрөх цагийг чи мэддэг үү? Буга туталахыг чи үзсэн үү?
2 Тэдний хээлээ тээх цагийг чи тоолж чадах уу? Эсвэл тэдний төрөх цаг хугацааг чи мэдэх үү?
3 Тэд доош өвдөглөн байж, зулзагануудаа гаргаж, төрөлтийнхөө өвчнөөс салдаг
билээ.
4 Үр төл нь хүчирхэгжиж, хээр талд өсөж торнидог. Тэд буцаж ирэлгүйгээр олдог билээ.
5 Хэн хуланг эрх чөлөөтэйгөөр илгээдэг вэ? Хэн хурдан хулангийн чөдрийг тайлсан бэ?
6 Түүнд Би хээр талыг гэр нь болгож, хужиртай газрыг түүний орших нутаг нь болгосон билээ.
7 Хотын шуутианыг тэр жигшин инээж, үргээгчдийн орилоон дууг тэр сонсдоггүй билээ.
8 Тэрээр бэлчээр хайн уулсыг шинжиж, ногоон ургамал бүрийг эрдэг.
9 Зэрлэг үхэр чамд үйлчлэхийг хүсэж, эсвэл тэвшний чинь хажууд хоноглох уу?
10 Чи зэрлэг үхрийг шан татуулахаар олсоор хүлж, эсвэл араасаа дагуулан хөндий газрыг хагалуулж чадах уу?
11 Хүч нь агуу учир чи түүнд найдаж, өөрийн ажлаа түүнд даатган үлдээх үү?
12 Тэрээр чиний буудайн үрийг эргүүлэн авчирж, үтрэмд чинь хураана гэж чи итгэх үү?
13 Тэмээн хяруул далавчаа түргэн дэвдэг, гэвч өрөвтасын жигүүртэй зүйрлэхийн аргагүй.
14 Тэрээр өндгөө газарт үлдээж, шороон дотор тэднийг дулаацуулж,
15 тэдгээрийг нь хөл няцалж, эсвэл зэрлэг амьтад тэднийг дэвсчиж магадгүй гэдгийг тэр мартдаг юм.
16 Тэрээр үр төлдөө өөрийнх нь биш юм шиг харгис ханддаг. Түүний хөдөлмөр утгагүй хоосон болдог хэдий ч тэр өрдөө зовдоггүй.
17 Учир нь Бурхан түүнийг мэргэн ухааныг мартдагаар бүтээж, түүнд ойлголтыг өгөөгүй билээ.
18 Тэрээр өөрийгөө өндөрт өргөхдөө хүлэг морь болон түүний морьтонг жигшиж инээдэг.
19 Чи хүлэг моринд чадал тэнхээг өгдөг үү? Чи хүзүүг нь дэлээр халхалдаг уу?
20 Түүнийг чи царцаа адил харайлгадаг уу? Түүний ер бусын тургиан нь аймшигтай билээ.
21 Тэрээр хөндийд туурайгаараа газар ухаж, хүч чадалдаа эрддэг. Тэрээр илд зэвсэгтэй тулгарахаар явдаг.
22 Тэрээр айдас хүйдсийг жигшин инээдэг бөгөөд зүрх алддаггүй. Тэрээр илднээс ч эргэж буцдаггүй.
23 Сум саадаг өөдөөс нь шажигнаж, жад ба хануур жад гялалзана.
24 Чичирч, догшрон тэрээр газар дээгүүр давхиж, бүрээн дуунд зогсохгүй
агсамнадаг.
25 Бүрээн дуу дуугарах бүрийд тэрээр ухасхийн, "Аха" гэдэг бөгөөд тулааныг, жанжнуудын нүргэлэх дууг болон дайны уухайг тэрээр алсаас мэдэрдэг билээ.
26 Өмнө зүг уруу жигүүрээ дэлгэн шонхор элин хальдаг нь чиний ухаанаар болдог уу?
27 Бүргэд өндөрт халин нисэж, үүрээ оргилд засдаг нь чиний тушаалаар болдог уу?
28 Тэрээр хавцалд, чулуун цохио буюу хүрч болохооргүй газар амьдарч, амардаг билээ.
29 Тэндээсээ тэр олзоо хайдаг. Түүний нүд алс холоос хардаг бөлгөө.
30 Түүний дэгдээхийнүүд ч цус хөхдөг. Үхдлүүд хаана байна, тэнд тэр байдаг ажгуу гэж айлдав.
40 Тэгээд ЭЗЭН Иовд айлдахдаа
— 2 Заргалдагч хүн Төгс Хүчит Нэгэнтэй тэмцэддэх үү? Бурханыг залруулагч нэгэн үүнд хариулаг гэв.
3 Тэгэхэд Иов ЭЗЭНд хариулан,
— 4 Харагтун, би бол өчүүхэн юм. Танд би юуг хариулж чадах билээ? Би гараа аман дээрээ тавья.
5 Би нэг удаа ярьсан, би хариулахгүй. Хоёр дахь удаа би өөр юуг ч нэмэхгүй гэж хэлэв.
6 Тэгэхэд ЭЗЭН шуурган дундаас Иовд хариулан,
— 7 Одоо эр хүн шиг хормойгоо татаж бүсэл. Би чамаас асуух бөгөөд чи Надад сурга.
8 Чи Миний шүүлтийг үнэхээр няцаах уу? Өөрөө зөвтгөгдөхийн тулд чи Намайг буруутгах уу?
9 Эсвэл чамд Бурханых шиг мутар бий юу? Чи Түүнтэй адил дуутаар аянга нүржигнэх мэт дуугарч чадах уу?
10 Өөрийгөө алдар суу, сүр жавхлангаар гоёж, хүндлэл, яруу алдраар хувцасла.
11 Өөрийн уурыг оволзуулан асгаж, бардам хүн бүрийг хараад, түүнийг дорд болгооч.
12 Бардам хүн бүрийг хараад, түүнийг номхруулж, хорон муу хүнийг зогсож буй газарт нь доошоо дэвслээч.
13 Тэднийг шороон дотор хамтад нь нуугаач. Нууц газарт тэднийг хүлээч.
14 Тэгвэл чиний өөрийн баруун гар чамайг аварч чадна гэдгийг Би ч мөн чамд хүлээн зөвшөөрнө.
15 Одоо харагтун, Миний чамтай адил бүтээсэн усны үхэр энэ байна. Тэрээр үхэр шиг өвсөөр хооллодог.
16 Харагтун, түүний хүч тэнхээ ууц нуруунд нь, түүний чадал хэвлий дэх булчинд нь
бий.
17 Тэрээр хуш мод шиг сүүлээ тахийлгадаг. Гуяных нь булчингууд нь хамтдаа сүлжигдсэн байдаг.
18 Түүний яснууд хүрэл хоолой юм. Түүний үе мөчүүд төмөр хаалтууд мэт болой.
19 Тэр бол Бурханы замуудын анхдагч билээ. Бүтээгч нь илдээ авчраг.
20 Уулс түүнд хоолыг нь залгуулдаг бөгөөд хээрийн бүх араатан амьтад тэнд нааддаг.
21 Тэрээр лянхуа цэцгийн доор, зэгс болон хулсан нуувчид хэвтдэг бөлгөө.
22 Лянхуа цэцэг түүнийг сүүдрээр халхалдаг. Горхины уд модод түүнийг хүрээлдэг.
23 Гол үерлэвэл тэрээр сандардаггүй. Иордан гол амаар нь татсан ч тэрээр итгэлтэй тайван байдаг.
24 Харж байхад нь түүнийг хэн нэгэн барьж чадах уу? Хамрыг нь хэн нэгэн дөрлөж
чадах уу?
41 Чи Левиатаныг загасны дэгээгээр гарган авч чадах уу? Оосроор хэлийг нь доошоо дарж чадах уу?
2 Чи түүний хамарт олс дөрлөж, эсвэл эрүүг нь дэгээгээр цоолж чадах уу?
3 Тэр чамд хүсэлт тавьж, зөөлөн үгсийг чамд хэлэх үү?
4 Тэр чамтай гэрээ байгуулах уу? Чи түүнийг үүрд боолоо болгох уу?
5 Чи шувуухайгаар наадах адил түүгээр тоглон наадаж, эсвэл түүнийг шивэгчиддээ зориулан хүлэх үү?
6 Худалдаачид түүнийг борлуулах уу? Тэд түүнийг наймаачдын хооронд хуваах уу?
7 Чи арьсыг нь жалангаар, толгойг нь загасчны жадаар цоолж чадах уу?
8 Гараа түүн дээр тавигтун. Тулалдааныг сана. Чи дахин ингэхгүй!
9 Үзэгтүн, чиний горьдлого хуурамч юм. Чи түүний нүдэнд ч хүртэл дорд үзэгдэх үү?
10 Түүнийг өдөөхийг зүрхлэх эр зоригтон үгүй билээ. Тэгвэл Миний эсрэг зогсож чадах тэр нэгэн нь хэн юм бэ?
11 Би буцааж төлөхийн тулд хэн Надад өгсөн юм бэ? Бүхий л тэнгэрийн доорх нь Минийх юм.
12 Тэр амьтны эрхтнүүд, эсвэл хүч чадал, эсвэл сайхан хэлбэр галбирынх нь тухай Би дуугүй байхгүй.
13 Түүний гадуурх хуягийг хэн хуулж чадах вэ? Давхар шүднийх нь дотор хэн нэвтэрч чадах вэ?
14 Нүүрнийх нь эрүүг хэн онгойлгож чадах вэ? Шүднүүдийн тойрог нь айдас байдаг аж.
15 Бат бөх хуяг бол бардамнал бөгөөд тэд завсар зайгүй битүүмжээр холбогдсон байдаг.
16 Нэг нь нөгөөтэйгөө маш ойрхон тул тэдний хооронд агаар ч орох боломжгүй бөлгөө.
17 Тэд өөр хоорондоо холбоостой билээ. Тэд нэг нэгэндээ холбогдсон бөгөөд салгагддаггүй.
18 Түүнийг найтаахад гэрэл цацардаг бөгөөд нүд нь үүрийн туяа адил юм.
19 Амнаас нь шатаж буй бамбарууд гарч, галын очнууд ч үсчинэ.
20 Хамрынх нь нүхнээс зэгсэн дээр буцалж буй тогооноос мэт утаа гарч ирдэг билээ.
21 Амьсгал нь нүүрс асаадаг бөгөөд амнаас нь галын дөл гардаг.
22 Хүзүү нь хүч чадлыг агуулдаг бөгөөд түүний өмнө айдас цовхчино.
23 Махан биеийнх нь сул махнууд хоорондоо холбогдсон бөгөөд түүн дээр хөдөлшгүй бат тогтжээ.
24 Түүний зүрх чулуу мэт хатуу, тээрмийн бул чулуу мэт ч хатуу.
25 Тэрээр босоход, хүчтэнүүд айснаас болж зугтана.
26 Түүнд хүрдэг идд, жад ч, өдтэй сум ч болон хуяг ч ямар ч нэмэргүй байдаг ажээ.
27 Тэрээр төмрийг сүрэл мэт, хүрлийг ялзарсан мод мэт тооцдог.
28 Сум ч түүнийг зуттаалгаж чаддаггүй. Дүүгүүрийн чулуунууд түүний хувьд сүрэл болсон байдаг.
29 Шийдмүүд ч сүрэл мэт тооцогдсон. Тэрээр жадны шажигнаанд инээдэг.
30 Түүний доор ваарын хурц хэлтэрхийнүүд байдаг. Тэрээр шавран дээр хайрсны мөр үлдээдэг билээ.
31 Тэрээр гүн усыг тогоо мэт буцалгаж, далайг тостой тогоо мэт болгодог.
32 Тэрээр ардаасаа гялбадаг мөр үлдээдэг бөгөөд усны гүн ч бууралтсан мэт байдаг.
33 Газар дэлхий дээрх ямар ч юм нь айдас түгшүүргүйгээр бүтээгдсэн түүнтэй адилгүй билээ.
34 Тэрээр өндөр бүхнийг дээрээс хардаг. Тэрээр бардамналын бүх хөвгүүдийн хаан нь билээ гэж айлдав.
42 Дараа нь Иов ЭЗЭНд хариулан,
— 2 Та бүх юмсыг үйлдэж чаддаг бөгөөд Таны төлөвлөсөн зүйлсийн нэг нь ч бүтэлгүйтдэггүй гэдгийг би мэддэг.
3 "Мэдлэггүйгээр зөвлөгөөг хаацайлдаг энэ нь хэн юм бэ?". Тийм учраас би ойлгоогүйгээ буюу миний мэдээгүй, миний хувьд дэндүү гайхамшигтай зүйлсийг би
тунхагласан билээ.
4 Сонсоорой одоо, би ярья. Би Танаас асууж, Та намайг сургаач.
5 Би Таны тухай чихээрээ сонслоо. Харин одоо миний нүд Таныг хардаг.
6 Тиймээс би хэлснээсээ буцаж, шороо ба үнсэн дунд гэмшье гэв.
7 ЭЗЭН эдгээр үгсийг Иовд айлдсаны дараа, ЭЗЭН теман хүн Елифазд хандан
— Миний уур чиний эсрэг болоод хоёр найзын чинь эсрэг асжээ. Учир нь та нар Миний тухай Миний зарц Иов шиг зөвийг ярьсангүй. 8 Иймээс одоо өөрсөддөө долоон бух, долоон хуцыг авч, Миний зарц Иов уруу очиж, өөрсдийнхөө төлөө шатаалт тахилыг өргө. Миний зарц Иов та нарын төлөө залбирна. Миний зарц Иов шиг Миний тухай та нар зөвийг яриагүй учраас Би та нарын мунхаглалыг шийтгэхгүйн тудд Би түүнийг хүлээн авна гэв. 9 Ингээд теман хүн Елифаз, шух хүн Билдад болон наамат хүн Зофар нар явж, ЭЗЭНий тэдэнд айлдсаны дагуу хийсэн билээ. ЭЗЭН ч Иовыг хүлээн авчээ.
10 Нөхдийнхөө төлөө залбирахад нь Иовын сайн сайхныг ЭЗЭН сэргээж, Иовд урьд байсан бүхнийг ЭЗЭН хоёр дахин илүү болгов. 11 Тэгэхэд түүний бүх ах дүү, эгч дүүс хийгээд өмнө нь түүнийг таньдаг байсан бүгд түүн уруу ирцгээж, түүнтэй хамт гэрт нь талх идэцгээв. ЭЗЭНий түүнд учруулсан бүх зовлон зүдгүүрийн төлөө тэд түүнийг тайвшруулж, тайтгаруулав. Хүн бүр түүнд нижгээд мөнгө, алтан бөгж өгчээ. 12 ЭЗЭН Иовын сүүлчийн өдрүүдийг эхлэлээс нь илүүгээр ерөөжээ. Тэрээр арван дөрвөн мянган хонь, зургаан мянган тэмээ, нэг мянган хос сарлаг, нэг мянган эм илжигтэй байв. 13 Тэрээр долоон хүү, гурван охинтой байв. 14 Тэрээр ууган охиноо Иемима, удаахаа Кезиа, гурав дахиа Керенхаппух хэмээн нэрлэжээ. 15 Бүх нутаг даяар Иовын охид шиг тийм үзэсгэлэнтэй эмэгтэй нэг ч олдоогүй ажээ. Тэдний эцэг тэдэнд ах нарынх нь дунд өв өгчээ. 16 Үүний дараа Иов зуун дөчин жил амьдарч, хөвгүүд, ач нар болох дөрвөн үеэ үзжээ. 17 Иов хөгширч, өдрүүдээ гүйцээгээд үхэв.