1 Абрахамын удам, Давидын удам, Есүс Христийн угийн бичиг.
2 Абрахам Исаакийн эцэг, Исаак Иаковын эцэг, Иаков Иудагийн болон ах дүүсийнх нь эцэг болой. 3 Иуда нь Перез, Зера нарын эцэг бөгөөд тэд Тамараас төржээ. Перез Хезроны эцэг, Хезрон Рамын эцэг, 4 Рам Амминадабын эцэг, Амминадаб Нахшоны эцэг, Нахшон Салмоны эцэг юм. 5 Салмонд Рахабаар Боаз, Боазд Рутаар Обед төржээ. Обед бол Иессийн эцэг, 6 Иесси нь Давид хааны эцэг билээ.Уриагийн эхнэрээс Давидад Соломон төрсөн
7 бөгөөд Соломон Рехобоамын эцэг, Рехобоам Абиагийн эцэг, Абиа Асагийн эцэг юм. 8 Аса Иехошафатын эцэг, Иехошафат Иорамын эцэг, Иорам Уззиагийн эцэг, 9 Уззиа Иотамын эцэг, Иотам Ахазын эцэг, Ахаз Хезекиагийн эцэг, 10 Хезекиа Манассегийн эцэг, Манассе Амоны эцэг, Амон Иосиагийн эцэг юм. 11 Вавилон уруу цөлөгдөх үед Иосиад Иекониа болон ах дүүс нь төржээ.12 Вавилон уруу цөлөгдсөний дараа Иекониад Шеалтиел, Шеалтиелд Зеруббабел нар төрөв.13 Зеруббабел Абихудын эцэг, Абихуд Елиакимын эцэг, Елиаким Азорын эцэг, 14 Азор Задокийн эцэг,Задок Ахимын эцэг, Ахим Елиудын эцэг, 15 Елиуд Елеазарын эцэг, Елеазар Маттаны эцэг, Маттан Иаковын эцэг юм. 16 Иаков бол Христ хэмээгддэг Есүсийг төрүүлсэн Мариагийн нөхөр Иосефын эцэг болой.17 Ийнхүү Абрахамаас Давидыг хүртэл бүгд арван дөрвөн үе, Давидаас Вавилон уруу цөллөгдөх хүртэл арван дөрвөн үе, Вавилон уруу цөлөгдсөнөөс Христийн үеийг хүртэл арван дөрвөн үе байв.18 Есүс Христ ингэж мэндэлжээ. Есүсийн эх Мариа Иосефтой сүй тавиад, дэр нийлэхээсээ өмнө хэвлийдээ Ариун Сүнсээр хүүхэдтэй болсон байлаа. 19 Нөхөр нь болох Иосеф зөвт хүн байсан бөгөөд Мариаг гутамшиг болгохыг үл хүссэн тул түүнээс нууцаар салах бодолтой байжээ. 20 Харин түүнийг тийн бодож байх үед Эзэний тэнгэр элч зүүдэнд нь үзэгдэж,
— Давидын хүү Иосеф оо, Мариаг эхнэрээ болгохоос бүү эмээгтүн. Учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм. 21 Түүнийг Хүү төрүүлэхэд, чи Түүнийг Есүс гэж нэрлэ. Учир нь Тэр Өөрийн ард түмнийг нүглээс нь аварна гэж хэлэв. 22 Эдүгээ энэ бүхэн тохиолдсон нь Эзэн эш үзүүлэгчээр дамжуулан айлдсаннь биелэгдэхийн тулд бөгөөд ингэхдээ 23 «Харагтун, онгон бүсгүй Хүүхэдтэй болж Хүү төрүүлнэ. Тэгээд тэд Түүнийг Иммануел (орчуулбал «Бидэнтэй хамт буй Бурхан») гэж нэрлэнэ» гэсэн юм. 24 Иосеф нойрноосоо сэрж, Эзэний тэнгэр элчийн тушааснаар Мариаг эхнэрээ болгоод, 25 Хүүт төрүүлтэл түүнийг онгон хэвээр нь байлгасаар байв. Иосеф Түүнийг Есүс гэж нэрлэв.
2 Херод хааны өдрүүдэд Иудейн Бетлехем хотод Есүсийг төрсний дараа дорно зүгээс зурхайчид Иерусалимд хүрч ирээд,
— 2 Саяхан мэндэлсэн иудейчүүдийн Хаан хаана байна вэ? Бид зүүнтэйд Түүний одыг хараад Түүнд мөргөхөөр ирлээ гэжээ. 3 Херод хаан болон бүх иерусалимчууд үүнийг сонсоод бачимдаж гэнэ. 4 Тэгээд бүх ахлах тахилч болон хуулийн багш нарыг цуглуулаад, Христ хаана төрөх ёстойг тэр лавлаж эхлэв. 5 Тэд түүнд
— Иудейн Бетлехемд, учир нь эш үзүүлэгчийн бичсэнээр 6 "Иуда нутгийн Бетлехем ээ! Чи Иудагийн дээдсийн дунд
огтхон ч дорд биш. Учир нь Миний ард түмэн Израилийн хоньчин болох Удирдагч чамаас гарна" гэсэн гэж хариулав.
7 Херод зурхайчдыг нууцаар дуудаж, од үзэгдсэн цагийг тэднээс лавлаж асуужээ. 8 Тэр тэднийг Бетлехем уруу явуулж,
— Яв, тэр Хүүхдийг сайтар хай. Түүнийг олмогцоо надад мэдэгдэгтүн. Би бас очиж Түүнд мөргөнө гэлээ. 9 Тэд хааны айлдварыг сонсоод замдаа гарав. Тэгтэл тэдний зүүнтэйд харсан од тэдний өмнө явсаар Хүүхдийн байсан газар хүрээд тогтов. 10 Тэд одыг хараад, үлэмж баяр хөөр болж ихэд баярлажээ. 11 Тэгээд гэрт орж, эх Мариагийн хамт байгаа Хүүг хараад сөгдөн Түүнд мөргөж, эрдэнэсийн хайрцгаа нээгээд алт, гүгэл, мирийг бэлэг болгон барив.
— 12 Херод уруу бүү буцаж оч гэж Бурхан зүүдэнд нь анхааруулсанд, тэд ондоо замаар нутгийн зүг одлоо.13 Тэднийг явсны дараа, Эзэний тэнгэр элч Иосефын зүүдэнд үзэгдэж
— Бос. Хүүхдийг эхтэй нь авч Египет уруу зугт. Намайг чамд хэл дуулгатал тэндээ бай. Учир нь Херод Хүүхдийг хөнөөхөөр эрж хайх гэж байна гэжээ. 14 Иосеф босоод шөнөөр Хүүт эхтэй нь авч Египетийг зорин хөдөллөө. 15 Тэгээд Херодыг нас бартал тэндээ байв. Эзэн эш үзүүлэгчээрээ дамжуулан «Би Хүүгээ Египетээс дуудан гаргав» гэсэн нь ийнхүү биелжээ.16 Херод зурхайчдад мэхлэгдсэнээ мэдээд ихэд хилэгнэн, тэднээс тодруулж авсан цагийн дагуу хүн явуулаад, Бетлехем болон түүний ойр орчимд хоёр болоод түүнээс доош насны эр хүйсний бүх хүүхдийг хөнөөлгөв. 17 Эш үзүүлэгч Иеремиагаар дамжуулан хэлсэн нь тэр цагт биелэгдсэн агаад ингэхдээ18 «Ихэд гашуудан уйлах дуу
Рамад сонсдов. Рахел тайтгарлыг авахаас
татгалзан, Хүүхдүүдийнхээ төлөө уйлна. Учир нь тэд нар нь байсангүй» гэсэн байв.
19 Харин Херодыг нас барсны дараа Египетэд Эзэний тэнгэр элч Иосефт зүүдэнд нь үзэгдэж,
— 20 Бос, Хүүг эхийнх нь хамт авч, Израиль нутагт оч. Хүүхдийн амийг хайгчид үхсэн гэв. 21 Тэр босож Хүүт эхтэй нь авч, Израиль нутагт ирэв. 22 Харин Архел эцэг Херодынхоо оронд Иудейг хаанчилж байгааг тэр сонсоод тийш очихоос айжээ. Бурхан зүүдэнд нь сэрэмжлүүлснээр, тэр Галилын нутаг уруу явав. 23 Тэгээд Назар гэгдэх хотод очиж суурьшив. «Назарынх гэж Түүнийг дуудах болно» гэж эш үзүүлэгчдээр айлдуулсан нь ийнхүү биелэгджээ.
3 Тэр өдрүүдэд баптисм хүртээгч Иохан ирж, Иудейн цөлд сургаал айлдаж,
— 2 Гэмшицгээ! Тэнгэрийн
хаанчлал ойрхон байна гэж байлаа. 3 Яг түүний тухай эш үзүүлэгч Исаиа«Цөлд хашхирагч нэгний
дуу.
"Эзэний замыг бэлтгэцгээ, Түүний замыг шулуун болгоцгоо" гэнэ»
гэжээ.
4 Иохан тэмээний ноосон дээл өмсөж, суран бүс бүсэлсэн байв. Хоол хүнс нь царцаа, зэрлэг зөгийн бал байсан аж. 5 Тэгэхэд
иерусалимынхан, бүх Иудей мөн Иордан хавийн бүх газар нутгийнхан түүн уруу ирж байлаа. 6 Тэд нүглээ улайгаад, Иордан голд түүгээр баптисм хүртэж байв.7 Харин фарисайчууд болон садукайчуудаас олон хүн баптисм хүртэхээр ирж буйг тэр хараад, тэдэнд
— Хорт могойн удам аа, ирэх уур хилэнгээс зугт гэж хэн та нарт сануулсан юм бэ? 8 Тийм бөгөөс гэмшилд зохистой үр жимс гарга. 9 "Абрахам эцэг минь бидэнд байна" гэж өөрсөддөө хэлж болно хэмээн бүү бод. Би та нарт хэлье, Бурхан энэ чулуунуудаас ч Абрахамд хүүхдүүдийг босгож чадна. 10 Моддын үндсэнд сүх хэдийнээ зоогджээ. Иймээс сайн үр жимс ургуулдаггүй аливаа мод цавчуулан, галд хаягдах болно. 11 Миний хувьд гэвэл, гэмшлийн чинь төлөө би та нарт усаар баптисм хүртээдэг. Харин миний араас Ирэгч надаас илүү хүчтэй бөгөөд Түүний шаахайг тайлах нь ч надад зохисгүй. Тэр та нарт Ариун Сүнсээр хийгээд галаар баптисм хүртээнэ. 12 Түүний гарт нь шигшүүр байна. Тэр үтрэмээ гүйцэд цэвэрлээд, Өөрийн улаан буудайг саравчинд овоолж, харин хивэг хальсыг нь унтаршгүй галаар шатаана гэж хэлэв.13 Тэгээд Есүс Иоханаар баптисм хүртэхийн тулд Галилаас Иорданд түүн дээр ирэв. 14 Харин Иохан
— Би Танаар баптисм хүртэх учиртай байтал Та над уруу ирнэ
үү? гээд, Түүнийг болиулахыг оролдтол, 15 Есүс хариуд нь
— Энэ удаад үүнийг зөвшөөр. Ингэснээрээ аливаа зөвт байдлыг гүйцэлдүүлэх нь бидэнд зохицож байна гэж хэлэхэд тэр Түүнд зөвшөөрөв. 16 Есүс баптисм хүртээд, голын уснаас тэр даруй гарах үед тэнгэр заагдаж, Бурханы Сүнс тагтаа лугаа адил бууж, Түүн дээр ирэхийг тэр харав. 17 Тэнгэрээс
— Энэ бол Миний хайрт Хүү. Түүнд Миний таалал оршдог гэх дуу гарлаа.
4 Есүс диаволд соригдохоор цөл уруу Сүнсээр хөтлөгдөв. 2 Тэр дөчин өдөр, дөчин шөнө мацаг барьсны эцэст өлсжээ. 3 Соригч ирээд, Түүнд
— Хэрэв Чи Бурханы Хүү мөн бол энэ чулуунуудыг талх бол гэж тушаа гэв. 4 Гэвч Есүс
— "Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна" гэж бичигдсэн байдаг гэж хэлэв. 5 Тэгэхэд диавол Түүнийг ариун хотод аваачиж, сүмийн орой дээр зогсоогоод, 6 Түүнд
— Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол доошоо үсэр. Учир нь "Чамд санаа тавих үүргийг
Тэр тэнгэр элч нартаа өгнө. Тэд гар дээрээ Чамайг өргөөд авч явна. Эс тэгвэл Чи хөлөө чулуунд
цохьчих вий"
гэж бичигдсэн байдаг шүү дээ гэв. 7 Есүс
— "Өөрийн Бурхан Эзэнээ бүү сорь" гэж бас бичигдсэн байдаг гэв. 8 Диавол дахин Түүнийг асар
өндөр ууланд аваачаад дэлхиин бүх хаанчлалуудыг болон сүр хүчийг нь үзүүлээд,
— 9 Хэрэв Чи сөхрөн, надад мөргөвөл, энэ бүхнийг би Чамд өгье гэж хэлэхэд 10 Есүс
— Зайл, Сатан аа! "Чи өөрийн Бурхан Эзэндээ мөргөж, зөвхөн Түүнд үйлчил" гэж бичигдсэн байдаг юм гэж хэллээ. 11 Тэгээд диавол Түүнийг орхиход, тэнгэр элч нар ирж Түүнд үйлчилж эхлэв.12 Есүс Иоханыг баривчлагдсаныг сонсоод, Галил уруу буцлаа. 13 Тэр Назарыг орхиж, Зебулун болоод Нафталийн мужийн нуурын эрэг дэх Капернаумд ирж суурынив. 14 Энэ нь эш үзүүлэгч Исаиагаар хэлүүлсэн нь биелэгдсэн бөгөөд15 «Иорданы чанад тэнгис хүрэх зам дээрх Зебулуны болоод Нафталийн нутаг, харь үндэстнүүдийн Галил,
16 харанхуйд суугч хүмүүс агуу
их гэрлийг харж, үхлийн нутагт ба сүүдэрт
суугчдын дээр гэрэл тусав» гэсэн юм.
17 Тэр цагаас эхлэн Есүс
— Гэмшицгээ! Тэнгэрийн
хаанчлал ойрхон байна гэж тунхаглаж эхлэв.18 Тэр Галилын нуурын эргээр явж байхдаа ах дүү болох Петр гэгддэг Симон, түүний дүү Андрей нарыг нуурт тор тавьж байгааг харжээ. Тэд загасчид аж. 19 Есүс тэдэнд
— Намайг дага, Би та нарыг хүмүүсийн загасчин болгоно гэв.20 Тэд тэр даруй тороо орхиж Түүнийг дагалаа. 21 Тэр тэндээсээ цааш явж байгаад өөр нэг ах дүү болох Зебедеен хөвгүүн Иаков, түүний дүү Иохан хоёрыг завин дотроо эцэг Зебедеенхээ хамт загасны тороо сэлбэж байгааг хараад дуудав. 22 Тэр даруй тэд эцгээ завьтайгаа орхиж Түүнийг дагалаа.23 Есүс бүх Галилаар явахдаа синагогуудад нь сургаал айлдаж, хаанчлалын сайн мэдээг тунхаглаж, олон түмний доторх алив төрлийн өвчин эмгэгийг эдгээж байлаа. 24 Түүний тухай зар бүх Сири даяар тархсанд, хүмүүс зовж шаналсан, чөтгөр шүглэсэн, унаж татдаг өвчтэй, саа өвчтэй бүхнийг Түүн дээр авчрахад Есүс тэднийг эдгээжээ. 25 Галил, Декаполис, Иерусалим, Иудей түүнчлэн Иорданы тэртээгээс үй олон хүн Түүнийг дагалаа.
5 Есүс олон түмнийг хараад, уул өөд гарав. Түүнийг суусны дараа шавь нар нь Түүн дээр ирлээ. 2 Тэр амаа нээн, тэдэнд сургаж эхлэв.
— 3 Сүнсэн дотроо ядуу хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм.
4 Гашуудаж буй хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд тайвшрал авах болно.5 Дөлгөөн хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд дэлхийг өвлөн авах болно.
6 Зөвт байдлын төлөө өлсөж цангагч хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд хангалуун болох болно.
7 Энэрэнгүй хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд өршөөл энэрлийг хүртэх болно.
8 Зүрхэн дотроо цэвэр ариун байгч хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд Бурханыг харах болно.
9 Амар тайвныг тогтоогч хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд Бурханы хөвгүүд гэж нэрлэгдэх болно.
10 Зөвт байдлын төлөө хавчигдсан хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм. 11 Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, хуурамчаар та нарын эсрэг зүсэн бүрийн хорон мууг ярихад та нар ерөөлтэй еэ! 12 Тэнгэр дэх шагнал тань агуу учир баярлацгаа, мөн баяр хөөртэй байцгаа. Учир нь та нараас өмнө байсан эш үзүүлэгчдийг тэд тийнхүү хавчсан юм. 13 Та нар бол газрын давс. Хэрэв давс амтаа алдвал дахиад яаж давслаг болгох вэ? Энэ нь гадагшаа хаягдаж, хүмүүсийн хөл доор гишгэгдэхээс өөр юунд ч хэрэг болдоггүй. 14 Та нар бол дэлхийн гэрэл мөн. Уулан дээрх хот нуугдаж үл чадна. 15 Хүмүүс дэнлүү асаагаад савны доор тавьдаггүй, харин дэнлүүний суурин дээр тавьдаг. Тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг билээ. 16 Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг тань алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.17 Хуулийг эсвэл Эш үзүүлэгчдийг хэрэгсэхгүй болгохоор Намайг ирсэн гэж бүү бод. Хэрэгсэхгүй болгохын тулд бус, харин гүйцэлдүүлэхийн тулд Би ирсэнюм. 18 Үнэнээр Би та нарт хэлье, тэнгэр газрыг алга болтол, бүгд биелэгдтэл Хуулиас ганц ч үсэг, ганц ч зураас алга болохгүй. 19 Хэн боловч эдгээр тушаалуудаас хамгийн өчүүхнийг нь ч үл тоомсорлож, бусдад тийн сургавал тэнгэрийн хаанчлалд хамгийн өчүүхэн нэгэн гэгдэх болно. Харин хэн боловч тэдгээрийг сахьж, сургавал тэнгэрийн хаанчлалд агуу нэгэн гэгдэх болно. 20 Би та нарт хэлье, хэрэв та нарын зөвт байдал чинь фарисайчууд болон хуулийн багш нараас илүү гарахгүй л бол, та нар тэнгэрийн хаанчлалд орохгүй.21 "Хүн алж болохгүй, хүний амийг хөнөөсөн хэн боловч шийтгүүлбэл зохино" гэж эртний хүмүүст айлдсаныг та нар сонссон. 22 Харин Би та нарт хэлье, ах дүүдээ хилэгнэгч алив хүн шүүхийн өмнө буруутай. Ах дүүгээ "Хоосон толгой" гэж хэлсэн хэн боловч зөвлөлийн өмнө буруутай. "Мунхаг" гэж хэлсэн хэн боловч галтай тамд ороход хангалттай буруутгагдах болно. 23 Иймээс, хэрэв чи тахилын ширээнд өргөл өргөх гэж байхдаа чиний эсрэг ямар нэг юм ах дүүд чинь байгааг санавал, 24 өргөлөө тахилын ширээний өмнө орхиод замаараа буц. Эхлээд ах дүүтэйгээ эвлэр, дараа нь ирж өргөлөө өргө. 25 Замд хамт яваа дээрээ арцалдагчтайгаа аль болохоор түргэн сайдах хэрэгтэй. Эс тэгвэл арцалдагч хүн чинь чамайг шүүгчид өгч, шүүгч түшмэдэд хүргэж, чи шоронд хаягдах вий. 26 ҮнэнээрБи чамд хэлье, чи эцсийн кодрантыг төлтлөө тэндээс гарахгүй.27 "Завхайрч болохгүй" гэснийг та нар дуулсан. 28 Харин Би та нарт хэлье, эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг юм. 29 Хэрэв баруун нүд чинь чамайг бүдрүүлбэл, ухаж аваад хая. Учир нь чиний бүтэн бие тамд хаягдсанаас биеийн чинь нэг эрхтэн байхгүй байх нь чамд дээр. 30 Хэрэв баруун гар чинь чамайг бүдрүүлбэл, тастаж хая. Учир нь чиний бүтэн бие тамд хаягдсанаас биеийн чинь нэг эрхтэн байхгүй байх нь чамд дээр. 31 Мөн "Хэн боловч эхнэрээсээ салбал салалтыг гэрчилсэн бичиг түүнд өг" гэж хэлсэн байдаг. 32 Харин Би та нарт хэлье, хэн боловч садар самуунаас өөр шалтгаанаар эхнэрээсээ салбал эхнэрээ завхайруулж буй хэрэг бөгөөд хэн боловч салсан эмэгтэйтэй гэрлэвэл завхайрч буй хэрэг мөн.33 Эртний хүмүүст "Хуурамчаар бүү тангарагла, харин ЭЗЭНд амласнаа биелүүл" гэж хэлснийг та нар мөн сонссон. 34 Харин Би та нарт хэлье. Юугаар ч бүү тангарагла. Тэнгэрээр ч болохгүй, учир нь энэ нь Бурханы сэнтий юм. 35 Газраар ч болохгүй, учир нь энэ нь Түүний хөлийн гишгүүр юм. Иерусалимаар ч болохгүй, учир нь энэ бол агуу их Хааны хот юм. 36 Толгойгоороо ч чи тангараглаж болохгүй, учир нь чи ширхэг үсийг ч цагаан юмуу хар болгож үл чадна. 37 Харин үг чинь "За, за" эсвэл "Үгүй, үгүй" байг. Эдгээрээс цааших нь муугаас гардаг хэрэг юм.38 «Нүдийг нүдээр, шүдийг шүдээр» гэснийг та нар дуулсан. 39 Харин Би та нарт хэлье, хар санаатай хүнийг бүү эсэргүүц. Харин хэн баруун хацрыг чинь алгадна, түүнд нөгөө хацраа бас тавьж өг. 40 Хэрэв хэн нэг хүн чамтай заалдаж, цамцыг чинь авахыг хүсвэл дээлээ бас түүнд өг. 41 Хэн нэг хүн чамайг нэг бээр газар явахыг хүчилбэл түүнтэй хамт хоёр бээр яв. 42 Чамаас гуйсан хүнд өг, чамаас зээлэхийг хүссэн хүнээс бүү зайлсхий.43 "Хөршөө хайрла, дайснаа үзэн яд" гэж хэлснийг та нар сонссон. 44 Харин Би та нарт хэлье. Дайснуудаа хайрла, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир. 45 Тэгснээрээ та нар тэнгэр дэх Эцэгийнхээ хүүхдүүд болно. Учир нь Тэр Өөрийнхөө нарыг хорон муу болоод сайн хүмүүс дээр мандуулж, зөвт болоод зөвт бус хүмүүс дээр бороо оруулдаг юм. 46 Хэрэв та нар өөрсдийг чинь хайрладаг хүмүүсийг хайрлавал, та нарт ямар шагнал байх вэ? Татвар хураагчид ч хүртэл үүнтэй адилыг хийдэг бус уу? 47 Хэрэв та нар зөвхөн ах дүүстэйгээ мэндэлбэл, бусдаас илүү юу хийж байгаа юм бэ? Харь үндэстнүүд ч хүртэл мөн ингэдэг бус уу? 48 Тиймээс тэнгэрлэг Эцэг тань төгс байдаг шиг та нар мөн төгс бай.
6 Та нар хүмүүст харуулахын тулд тэдний өмнө зөвт байдлаа үйлдэхээс сэрэмжлэгтүн. Эс тэгвээс тэнгэр дэх Эцэгээс тань та нарт шагнал олдохгүй.
2 Тиймээс та нар өглөг өгөхдөө, хүмүүсээр хүндлүүлэхийн тулд синагогт ба гудамжинд хоёр нүүрт хүмүүсийн үйлддэгтэй адил өөрсдийн өмнө бүрээ бүү тат. Үнэнээр Би та нарт хэлье. Тэд шагналаа бүрэн авсан юм. 3 Харин та нар өглөг өгөхдөө, баруун гарынхаа юу хийж буйг зүүн гартаа бүү мэдэгд. 4 Энэ нь өглөг чинь нууц байхын тулд бөгөөд нууцаар харагч Эцэг чинь чамд буцааж төлнө.5 Залбирахдаа хоёр нүүрт хүмүүс шиг байж болохгүй. Учир нь тэд хүмүүст харагдахын тулд синагогт ба гудамжны буланд зогсоод залбирах дуртай аж. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа бүрэн авсан юм. 6 Харин чи залбирахдаа дотоод өрөөндөө орж хаалгаа хаагаад, нууцаар оршигч Эцэгтээ залбир. Нууцаар харагч Эцэг чинь чамд буцааж төлнө. 7 Залбиран байхдаа харь үндэстнүүд шиг утгагүй хоосон үг бүү давт. Тэд нар олон үг хэлснийх нь төлөө Бурхан өөрсдийг нь сонсоно хэмээн боддог юм. 8 Тиймээс тэдэн шиг байж болохгүй. Эцэг тань та нарт юу хэрэгтэй байгааг гуйхаас чинь өмнө мэддэг. 9 Тиймд ийнхүү залбир. "Тэнгэрт байгаа бидний Эцэгминь, Таны нэр ариунаар дуурсгагдаг. 10 Таны хаанчлал ирэх болтугай.
Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай.11 Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч.
12 Бид өртөнгүүдээ уучилсны
адил бидний өрийг мөн уучлаач.
13 Биднийг сорилтод бүү оруулаач, Харин бузар муугаас гэтэлгээч. Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүр үүрд Таных. Амен."
14 Учир нь, хэрэв та нар хүмүүсийн алдааг уучилбал тэнгэрлэг Эцэг тань та нарыг мөн уучилна. 15 Харин хэрэв та нар хүмүүсийг уучлахгүй бол Эцэг тань мөн та нарын алдааг уучлахгүй.16 Чи мацаг барихдаа хоёр нүүрт хүмүүс шиг бүү баргар царайл. Учир нь тэд мацаг барьж байгаагаа хүмүүст харуулахын тулд нүүр царайгаа барайлгадаг байна. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа бүрэн авсан юм. 17 Харин та нар мацаг барихдаа толгойгоо тослоод, нүүрээ утаа. 18 Ингэснээр та нар мацаг барьж байгаагаа хүмүүст харуулахгүй, харин нууцаар оршигч Эцэгтээ харуулна. Тэгээд нууцаар хардаг Эцэг тань та нарт буцааж төлнө. 19 Газар дээр өөрсөддөө эд баялаг бүү хураа. Тэнд хивэн хорхой болоод зэв идэж сүйтгэдэг, хулгайч эвдэж ороод хулгайлан авдаг аж. 20 Харин тэнгэрт эд баялгийг өөрсөддөө хураа. Учир нь тэнд хивэн хорхой болоод зэв идэжсүйтгэдэггүй, хулгайч ч эвдэж ордоггүй, хулгайлдагтүй. 21 Та нарын эд баялаг хаана байна, зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно. 22 Нүд бол биеийн дэнлүү мөн. Хэрэв нүд чинь цэвэр бол бүтэн бие чинь гэрлээр дүүрэн байх болно. 23 Харин нүд чинь муу бол бүтэн бие чинь харанхуйгаар дүүрэн байх болно. Иймд хэрэв чиний доторх гэрэл нь харанхуй байх юм бол, тэрхүү харанхуй нь юутай их вэ! 24 Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцнэ. Та нар Бурхан болоод эд баялагт хоёуланд нь зэрэг үйлчилж чадахгүй. 25 Ийм учраас Би та нарт хэлье. Амийнхаа төлөө юу идэх билээ, юу уух билээ гэж бүү санаа зов. Биеийнхээ төлөө юу өмсөх билээ гэж ч бүү санаа зов. Амь нь хоолноос, бие нь хувцаснаас илүү биш үү? 26 Тэнгэрийн шувуудыг хар. Тэд тариа тарьж ч, хурааж ч, саравчинд хадгалдаг ч үгүй боловч тэнгэрлэг Эцэг тань тэднийг тэжээдэг юм. Та нар тэднээс үлэмж илүү үнэ цэнэтэй биш үү? 27 Та нараас хэн чинь санаа зовсноороо өөрийнхөө өндрийг ганц тохойгоор нэмж чадах вэ? 28 Та нар юунд хувцас хунарт санаа зовно вэ? Талын сараана цэцэг хэрхэн ургаж буйг ажиглаач. Тэд ажил хийдэггүй, утас ч ээрдэггүй. 29 Гэвч Би та нарт хэлье. Соломон хаан ч сүр жавхлантай байхдаа эдгээр цэцэгсийн аль нэг шиг хувцаслаагүй юм. 30 Өнөөдөр ургаж, маргаашзууханд хаягдах хээрийн өвсийг Бурхан ийнхүү гоёдог бол, та нарын төлөө Тэр туүнээс хавьгүй илүүг хийхгүй гэж үү, итгэл багатай хүмүүс ээ? 31 Тиймээс "Бид юу идэх билээ?", "Юу уух билээ?", эсвэл "Юу өмсөх билээ" гэж бүү санаа зов. 32 Харь үндэстнүүд энэ бүх зүйлсийг чармайн хайдаг. Тэнгэрлэг Эцэг тань та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм. 33 Харин эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно. 34 Тиймээс маргаашийн төлөө бүү санаа зов. Учир нь маргааш маргаашдаа санаа тавих болно. Өдөр бүрийн зовлон тухайн өдөртөө хангалттай.
7 Шүүгдэхгүйн тулд чи бүү шүү. 2 Учир нь та нар яаж шүүнэ, түүнчлэн шүүгдэнэ. Та нарын хэмжүүрийн жишиг өөрсдийг чинь хэмжинэ. 3 Чи ах дүүсийнхээ нүдэн дэх үртсийг хардаг атал яагаад өөрийн нүдэн дэх дүнзийг анзаардаггүй юм бэ? 4 Эсвэл, өөрийн чинь нүдэнд дүнз байх атал ах дүүстээ "Нүднээс чинь тэр үртсийг аваад өгье" гэж хэлнэ гэж үү? 5 Хоёр нүүрт хүн чи, эхлээд нүднээсээ дүнзээ авч хая, тэгвэл чи ах дүүгийнхээ нүднээс үртсийг авч хаяхдаа сайн харах болно.6 Ариун юмыг нохдод бүү өг. Өөрсдийн сувдыг гахайны өмнө бүү хая. Тэд түүнийг хөл дороо гишгэчихээд, эргэж чамайг хэсэглэн тастчих вий.7 Гуй, тэгвэл та нарт өгнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. 8 Гуйдаг хүн бүр авна, эрж хайдаг хүн олно, тогшдог хүнд нээгдэнэ. 9 Хүүгээ талх гуйхад чулуу өгдөг хүн та нарын дунд байна уу? 10 Эсвэл, загас гуйхад нь түүнд могой өгөхгүй биз дээ? 11 Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол, тэнгэр дэх Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст илүү сайныг өгөх нь дамжиггүй бус уу? 12 Тиймээс та нар хүмүүсийг өөрсөддөө хэрхэн хандаасай гэж хүссэнээрээ л өөрсдөө ч тийнхүү тэдэнд ханд. Энэ бол Хууль болоод Эш үзүүлэгчид мөн.13 Нарийн хаалгаар ор. Учир нь сүйрэл уруу татан оруулдаг хаалга нь өргөн, зам нь уужим юм. Олон хүн түүгээр тийшээ ордог. 14 Амь уруу хөтөлдөг хаалга нь жижиг, зам нь нарийн юм. Цөөхөн хүн түүнийг олдог.15 Хуурамч эш үзүүлэгчдээс болгоомжлогтун. Тэд хонины арьс нөмрөн та нар уруу ирэх боловч дотроо хомхой чононууд юм. 16 Та нар тэднийг үр жимсээр нь танина. Өргөст бутнаас усан үзэм, халгайнаас инжир хураадаггүй биз дээ? 17 Үүнчлэн сайн мод бүрээс сайн үр жимс ургадаг. Харин муу модноос муу үр жимс ургадаг. 18 Сайн мод муу үр жимс ургуулж үл чадна, муу мод ч сайн үр жимс ургуулж үл чадна. 19 Сайн үр жимс ургуулдаггүй аливаа модыг огтолж галд хаядаг. 20 Ийнхүү та нар тэднийг үр жимсээр нь танина. 21 Намайг "Эзэнминь, Эзэн минь" гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно. 22 Тэр өдөр Надад олон хүн "Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлж, Таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, Таны нэрээр олон гайхамшгуудыг үзүүлж байсан биш билүү?" гэж хэлэх болно. 23 Тэгэхэд нь Би тэдэнд "Би та нарыг огт танихгүй юм байна. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл" гэж хэлнэ.24 Тиймд эдгээр үгсийг минь сонсоод, үүний дагуу үйлдэгч аливаа хүн хадан дээр байшингаа барьсан мэргэн хүнтэй зүйрлэгдэнэ. 25 Бороо орж, үер буун, салхи салхилж, байшинг нүдсэн боловч тэр нь нурсангүй. Учир нь байшин хадан дээр суурилагдсан байв. 26 Эдгээр үгсийг минь сонсоод, үүний дагуу үл үйлддэг аливаа хүн элсэн дээр байшингаа барьсан мунхаг хүнтэй зүйрлэгдэнэ. 27 Бороо орж, үер буун, салхи салхилж, байшинг нүдсэнд байшин нурав. Эвдрэл нь асар их байлаа гэв.28 Тэгээд Есүсийг үгээ хэлж гүйцмэщ олон түмэн Түүний сургаалыг гайхан шагширч байлаа. 29 Тэр хуулийн багш нар шиг нь бус, эрх мэдэлтэй нэгэн шиг тэдэнд зааж байв.
8 Есүсийг уулаас бууж ирэхэд асар олон хүн Түүнийг дагав. 2 Уяман өвчтэй нэгэн хүн Түүн дээр ирээд, өмнө нь сөгдөж,
— Эзэн минь, хэрэв Та хүсвэл намайг цэвэр болгож чадна шүү
дээ гэхэд, 3 Есүс гараа сунган түүнд хүрч
— Хүсэж байна. Цэвэрш гэв. Тэр даруй түүний уяман өвчин нь цэвэршжээ. 4 Есүс түүнд
— Үүнийг хэнд ч хэлж болохгүй! Харин явж, өөрийгөө тахилчид үзүүлээд, тэдэнд гэрчлэхийн тулд Мосегийн тогтоосон өргөлийг өргө гэлээ.5 Есүсийг Капернаумд ороход нь нэгэн зуутын дарга Түүн дээр ирээд, Түүнээс гуйж,
— 6 Эзэн, зарц маань саа өвчин тусаад, гэртээ хэвтэж, сүрхий өвдөн шаналж байна гэхэд 7 Есүс
— Би очиж, түүнийг эдгээе гэж хэлэв. 8 Харин зуутын дарга
— Эзэн, би Таныг гэртээ аваачих зохистой хүн биш ээ. Харин үт хэлээч, тэгвэл зарц маань эдгэрнэ. 9 Би ч мөн эрх мэдэл дор байдаг хүн. Миний дор цэргүүд бий. Би нэгэнд нь "Яв" гэхэд тэр явдаг, нөгөөд нь "Ир" гэхэд тэр ирдэг. Боолдоо "Үүнийг хий" гэхэд тэр хийдэг гэж хариулав. 10 Есүс үүнийг сонсоод ихэд гайхаж, дагаж явсан хүмүүст
— Үнэнээр Би та нарт хэлье. Би ийм агуу итгэлийг Израильд хэнээс ч олоогүй юм байна. 11 Та нарт Би хэлье. Дорноос хийгээд өрнөөс олон хүн ирж тэнгэрийн хаанчлалд Абрахам, Исаак, Иаковтай хамт ширээнд сууна. 12 Харин хаанчлалын хөвгүүд гаднах харанхуйд хаягдаж, тэндээ уйлж, шүдээ хавирах болно гэв. 13 Тэгээд Есүс зуутын даргад
— Замаараа яв. Чиний итгэсэнчлэн болог гэхэд яг тэр цагт зарц нь эдгэрчээ.14 Есүс Петрийн гэрт очиж, хадам эхийг нь халуунтай өвдөн хэвтэж байхыг харав. 15 Есүс түүний гарт хүрэхэд халуун нь арилан, тэр босоод Түүнд үйлчлэв. 16 Орой болоход тэд чөтгөр шүглэсэн олон хүнийг Түүн уруу авчрахад, Есүс сүнснүүдийг үгээр хөөн зайлуулж, өвдсөн бүгдийг эдгээжээ. 17 Энэ нь эш үзүүлэгч Исаиагаар «Бидний сул дорой байдлыг Тэр Өөртөө авч, бидний өвчнийг үүрсэн» гэж хэлүүлсэн нь биелэхийн тулд байлаа.18 Есүс олон хүн Өөрийг нь тойрсныг хараад, нуурын нөгөө тал уруу явахыг тушаав. 19 Нэгэн хуулийн багш ирж, Түүнд
— Багш аа, Таныг хаашаа ч явсан би дагаж явъя гэв. 20 Есүс
— Үнэг нүхтэй, тэнгэрийн шувууд үүртэй байдаг. Харин Хүний Хүүд толгой хоргодох газар байхгүй гэлээ. 21 Дагалдагчдын нэг нь Түүнд
— Эзэн, эхлээд явж, эцгийгээ оршуулахыг минь надад зөвшөөрөөч гэсэнд 22 Есүс
— Намайг дага. Үхэгсдийг үхэгсдээр нь оршуулуул гэв.23 Түүнийг завинд суухад шавь нар нь Түүнийг дагалаа. 24 Үзэгтүн. Нуурт маш хүчтэй шуурга босож, завь давалгаанд автсан боловч Есүс унтаж байлаа. 25 Тэд Түүн уруу ирж, Түүнийг сэрээгээд
— Эзэн минь, авраач, бид сүйрлээ гэхэд нь, 26 Есүс тэдэнд
— Юунд айцгаана вэ, итгэл багатай хүмүүсээ? гээд, Тэр босож, салхи болоод нуурыг зэмлэжээ. Гэтэл нам гүм боллоо. 27 Хүмүүс гайхаж
— Энэ ер нь ямар янзын хүн болоод салхи, нуур хүртэл Түүнд захирагдаж байгаа юм бэ? гэлцэв.28 Түүнийг нуурын нөгөө талд гадарчуудын нутагт ирэхэд булшнуудын тэндээс чөтгөрт эзлэгдсэн хоёр хүн гарч ирээд, Түүнтэй тааралдав. Тэд их хэрцгий догшин тул тэр замаар нэг ч хүн явж зүрхэлдэггүй байжээ. 29 Үзэгтүн, тэд хашхиран,
— Бурханы Хүү, бид Танд ямар хамаатай билээ? Цагаас маань өмнө биднийг тарчилгахаар Та энд ирэв үү? гэв. 30 Тэнд тэднээс зайдуухан сүрэг гахай идээшилж байлаа. 31 Чөтгөрүүд Түүнээс гуйж
— Хэрэв Та биднийг хөөж гаргах гэж байгаа бол биднийг сүрэг гахайнд оруулаач гэв. 32 Тэр
— Зайлцгаа гэхэд, сүнснүүд гарч гахайнуудад шүглэхэд, гахайн сүрэг бултаараа нуурын эгц эрэг уруу давхилдан орж усанд живж, үхжээ. 33 Гахайчид зугтан хот уруу орж, болсон явдал болоод чөтгөрт эзэмдүүлж байсан хүмүүсийн тухай мэдүүлэв. 34 Хотынхон бүгдээрээ Есүстэй уулзахаар ирж, Түүнийг үзээд нутгаасаа явахыг гуйв.
9 Тэр завинд сууж, гатлан явсаар Өөрийн хотдоо ирлээ. 2 Хүмүүс саа өвчтэй нэгэн хүнийг дэвсгэртэй нь Түүн уруу авчрахад, Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтэй хүнд
— Хүү минь, зоригтой бай. Нүгэл чинь уучлагдсан гэв. зХуулийн багш нарын зарим нь
— Энэ хүн Бурханыг доромжилж байна хэмээн боджээ. 4 Есүс тэдний бодлыг мэдээд,
— Та нар зүрх сэтгэлдээ юунд бузар мууг бодно вэ? 5 "Нүгэл чинь уучлагдсан" гэж хэлэх, эсвэл "Босоод алх" гэж хэлэхийн аль нь амархан бэ? 6 Харин Хүний Хүү газар дээр нүглийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тудд гээд, Тэрээр саа өвчтэй хүнд
— Бос, дэвсгэрээ аваад, гэртээ харь гэсэнд, 7 мөнөөх хүн босож гэрийн зүг явлаа. 8 Харин олон түмэн үүнийг хараад, айн сүрдэж, хүнд ийм эрх мэдэл өгсөн Бурханыг алдаршуулав.9 Есүс тэндээс гарч өнгөрөхдөө татварын газар Матай гэгч хүний сууж байхыг харав. Тэр түүнд
— Намайг дага гэхэд тэр босож, Түүнийг дагалаа.
10 Есүсийг айлд ширээнд тухлан байтал олон татвар хураагчид, нүгэлтнүүд ирээд, Есүс болон Түүний шавь нартай хамт идэж байв. 11 Үүнийг харсан фарисайчууд Түүний шавь нарт
— Яагаад танай багш татвар хураагчид болон нүгэлтнүүдтэй хамт хооллож байдаг билээ? гэжээ. 12 Харин Есүс үүнийг сонсоод
— Эмч эрүүл хүмүүст бус, өвчтэй хүмүүст хэрэгтэй. 13 Харин явж, "Би тахилыг бус, энэрлийг хүсдэг" гэсэн нь ямар учиртайгмэд. Учир нь Би зөвт хүмүүсийг бус, харин нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэв.14 Дараа нь Иоханы шавь нар Түүн дээр ирж,
— Яагаад фарисайчууд болоод бид мацаг барьдаг, харин Таны шавь нар мацаг барьдаггүй юм бэ? гэж асуухад, 15 Есүс тэдэнд хэлсэн нь
— Шинэ хүргэний бараа бологчид хүргэнтэйгээ хамт байхдаа гашуудаж болохгүй биз дээ? Гэвч хүргэн тэднээс аваачигдах өдрүүд ирнэ. Тэгэхэд тэд мацаг барина. 16 Ер нь хэн ч хуучин дээлэн дээр агчаагүй даавуугаар нөхөөс тавихгүй. Тэгвэл нөхөөс дээлийг таталдуулж бүр ихээр урна. 17 Хүмүүс шинэ дарсыг хуучин тулманд хийдэггүй. Тэгвээс тулам сад тавьж, дарс асгарч, тулам хэрэггүй болно. Харин тэд шинэ дарсыг шинэ тулманд хийвэл аль аль нь хэвээрээ байх болно.18 Есүс тэдэнд эдгээрийг ярьж байх зуур, тэнд нэгэн захирагч ирж, Түүний өмнө мөргөөд,
— Миний охин дөнгөж саяхан үхчихлээ. Харин Та очиж түүнд гар хүрвэл охин минь амьдрах болно гэжээ. 19 Есүс босож, түүнийг даган явахад шавь нар нь ч бас хамт явлаа. 20 Гэтэл арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй Түүний ард ирж, дээлийнх нь хормойд гар хүрсэн агаад 21 ингэхдээ тэр эмэгтэй
— Хэрэв Түүний дээлд нь л хүрвэл би эдгэнэ гэж өөртөө үглэнбайжээ. 22 Харин Есүс эргэнгээ мөнөөх эмэгтэйг хараад
— Охин минь, зоригтой бай. Итгэл чинь чамайг эдгээлээ гэлээ. Тэр даруй эмэгтэй эдгэрчээ. 23 Тэгээд Есүс захирагчийн гэрт очоод, бишгүүрчдийг болон дуу шуу болсон олныг харж,
— 24 Гарцгаа. Охин үхээгүй, харин унтаж байна гэхэд тэд Түүнийг шоолон инээлджээ. 25 Тэднийг гарсны дараа Есүс дотогш орж, охины гараас барихад охин босов. 26 Энэ зар тэр нутаг даяар таржээ.
27 Есүс тэндээс цааш явж байтал хоёр сохор хүн
— Давидын Хүү минь ээ. Биднийг энэрээч гэж хашхиран, Түүнийг дагажээ. 28 Айлд орсных нь дараа, сохор хүмүүс Түүн уруу ирэхэд Есүс тэдэнд
— Намайг үүнийг хийж чадна гэж та нар итгэж байна уу? гэж асуухад тэд
— Тийм ээ, Эзэн гэв. 29 Тэгээд Есүс тэдний нүдэнд гар хүрч,
— Итгэлийн тань дагуу болог гэсэнд 30 тэд хараа оржээ. Есүс тэдэнд
— Хэн ч үүнийг мэдэж болохгүйг анхаар гэж хатуу сануулав. 31 Гэвч тэд гараад, Түүний тухай зарыг тэр нутаг даяар тараалаа.32 Тэднийг гарч явмагц, чөтгөрт эзэмдүүлсэн хэлгүй хүнийг Түүн дээр авчрав. 33 Чөтгөр нь зайлуулагдсаны дараа мөнөөх хэлгүй хүн ярихад олон түмэн гайхаж,
— Израильд ийм юм хэзээ ч үзэгдэж байгаагүй гэцгээв. 34 Харин фарисайчууд
— Тэр чөтгөрүүдийн захирагчаар нь чөтгөрүүдийг хөөдөг юм байна гэж ярьж байлаа.35 Есүс синагогуудад сургаал айлдаж, хаанчлалын сайн мэдээг тунхаглан, бүх төрлийн өвчин эмгэгийг эдгээн, бүх хот тосгоноор явж байлаа. 36 Хүмүүсийг хараад Тэр өрөвджээ. Учир нь тэд хоньчингүй хонин сүрэг мэт тарж, туйлдсан байлаа. 37 Тэгээд Тэр шавь нартаа
— Ургац үнэндээ арвин боловч ажилчид нь цөөн байна. 38 Тиймээс ургацын Эзэнээс ургацандаа ажилчдыг явуулахыг залбиран гуйцгаа гэж айлдав.
10 Есүс арван хоёр шавиа дуудаад, тэдэнд бузар сүнснүүдийг захирах эрх мэдлийг өгсөн нь сүнснүүдийг зайлуулах, бүх төрлийн өвчин эмгэгийг эдгээхийн тулд ажээ. 2 Арван хоёр элч нарын нэрс нь гэвэл: эхлээд Петр гэгддэг Симон, түүний дүү Андрей, Зебедеен хүү Иаков, түүний дүү Иохан, 3 Филип, Бартоломай, Томас, татвар хураагч Матай, Алфайн хүү Иаков, Таддай, 4 Зеалотын Симон болон Искариотын, Есүсээс урвасан Иудас болой.5 Есүс эдгээр арван хоёрыг явуулахдаа тэдэнд ингэж сургамжилжээ.
— Харь үндэстнүүдийн замаар бүү яв. Самаричуудын ямар ч хотод бүү оч. 6 Харин Израилийн гэрийн төөрсөн хонинууд уруу оч. 7 Та нар явахдаа "Тэнгэрийн хаанчлал ойрхон байна" гэж тунхаглагтун, 8 Өвчнийг эдгээ, үхэгсдийг босго, уяман өвчтөнг цэвэрлэ, чөтгөрииг зайлуул. Үнэгүйгээр авснаа үнэгүйгээр өг. 9 Бүсэндээ алт ч, мөнгө ч, зэс ч гэсэн авч явж болохгүй. 10 Аяны богц ч, хос дээл ч, гутал ч, таяг ч гэсэн бүү ав. Учир нь ажилчин нь хоол хүнсээр хангагдах нь зохистой. 11 Ямар ч хот тосгонд очсон, тэндхийн зохистой хүнийг олж мэдээд явтлаа тэндээ бай. 12 Айлд орохдоо мэндийг нь мэд. 13 Хэрэв тэр айл чинь зохистой бол, амар амгалангийн мэнд чинь тэдэнд хүрэг. Хэрэв зохисгүй бол, амар амгалангийн мэнд чинь та нарт буцаж ирэг. 14 Хэн та нарыг хүлээн авалгүй, үгийг чинь үл ойшоох аваас, тэр айлаас эсвэл хотоос гарахдаа та нар хөлийнхөө тоосыг сэгсрэн унага. 15 Үнэнээр Би та нарт хэлье, шүүлтийн өдөр Содом ба Гоморрагийн газар нь тэр хотоос илүү тэвчмээр байх болно.16 Харагтун, Би та нарыг сүрэг чонон дундах хонь мэт илгээж байна. Тиймээс та нар могой шиг хурц ухаантай, тагтаа шиг гэмгүй бай. 17 Харин хүмүүсээс болгоомжил. Учир нь тэд та нарыг шүүхэд тушааж, синагогууд дотроо та нарыг ташуурдах болно. 18 Та нар тэдэнд болоод харь үндэстнүүдэд гэрчлэл болж Миний төлөө захирагчид болон хаадын өмнө хүргэгдэх болно. 19 Тэд та нарыг баривчлах үед яах билээ, юу хэлэх билээ гэж бүү санаа зов. Учир нь хэлэх зүйл чинь тэр цагт та нарт өгөгдөнө. 20 Яригч бол та нар бус, та нарын дотор яригч Эцэгийн чинь Сүнс юм. 21 Ах нь дүүгээ, эцэг нь хүүгээ үхэлд тушаана.Хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг босож, тэднийг үхэлд хүргэнэ.
22 Миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядна. Харин эцсээ хүртэл тэссэн нь аврагдах болно. 23 Харин тэд та нарыг энэ хотод хавчвал, өөр хот уруу зугтацгаа. Үнэнээр Би та нарт хэлье. Хүний Хүүг ирэхээс нааш та нар Израилийн хотуудаар явж барахгүй.24 Шавь нь багшаасаа, боол нь эзнээсээ дээр байдаггүй. 25 Шавь нь багшийнхаа адил, боол нь эзнийхээ адил болох нь л хангалттай. Хэрэв тэд гэрийн тэргүүнийг Беелзебул хэмээн нэрлэсэн бол, гэрийнхнийг нь түүнээс ч илүүгээр хэлэх бус уу? 26 Иймээс тэднээс бүү ай. Илчлэгдэхгүй байхаар далдлагдсан, мэдэгдэхгүй байхаар нуугдсан юм гэж байхгүй билээ. 27 Харанхуйд та нарт юу хэлснийг минь гэрэлд ярь, чихэнд чинь шивнэснийг минь сонссоноо дээвэр дээр тунхагла. 28 Биеийг хөнөөх хүмүүсээс бүү ай. Учир нь тэд сэтгэлийг хөнөөж үл чадна. Харин махан бие болоод сэтгэлийг, хоёуланг нь тамд устгаж чадах Түүнээс айгтун. 29 Хоёр бор шувууг задгай зоосоор худалддаг биш үү? Эцэгийн тань зөвшөөрөлгүйгээр тэдний нэг нь ч газарт унахгүй. 30 та нарын толгой дээрх ширхэг үсийг чинь хүртэл бүгдийг нь тоолсон байна. 31 Иймээс бүү ай; та нар олон бор шувуунаас ч илүү үнэтэй. 32 Тиймээс Намайг хүмүүсийн өмнө хүлээн зөвшөөрсөн хүн бүрийг Би тэнгэр дэх Эцэгийнхээ өмнө мөн хүлээн зөвшөөрнө. 33 Харин Намайг хүмүүсиин өмнө үгүисгэсэн хэнийг ч болов Би тэнгэр дэх Эцэгийнхээ өмнө үгүйсгэнэ.34 Намайг газар дээр энх тайвныг авчрахаар ирсэн гэж бүү бод. Би энх тайвныг бус харин илд авчрахаар ирсэн юм. 35 Би хүүг эцгийнх нь эсрэг, охиныг эхийнх нь эсрэг, бэрийг хадмынх нь эсрэг болгохоор ирсэн. 36 Хүний дайсан нь өөрийнх нь гэр бүлийнхэн нь болно. 37 Эцгийгээ, эсвэл эхийгээ Надаас илүү хайрладаг хүн Миний хувьд зохистой нэгэн биш юм. Хүүгээ эсвэл охиноо Надаас илүү хайрладаг хүн ч Миний хувьд зохистой нэгэн бишээ. 38 Загалмайгаа үүрээд Миний хойноос дагахгүй хүн Миний хувьд зохистой нэгэн биш. 39 Амиа ологч нь түүнийгээ алдах болно. Миний төлөө амиа алдсан нь түүнийгээ олох болно.40 Та нарыг хүлээн авсан хүн Намайг хүлээн авсан хэрэг юм. Намайг хүлээн авсан хүн Намайг илгээсэн Түүнийг хүлээн авсан хэрэг юм. 41 Эш үзүүлэгчийн нэрээр эш үзүүлэгчийг хүлээн авах хэн боловч эш үзүүлэгчийн шагналыг хүлээн авна. Зөвт хүнийг зөвт хүний нэрээр хүлээн авах хэн боловч зөвт хүний шагналыг хүлээн авна. 42 Үнэнээр Би та нарт хэлье. Эдгээр өчүүхэн хүмүүсийн нэгэнд шавийн нэрээр уух аяга хүйтэн ус өгсөн хэн боловч шагналаа үл алдана гэв.
11 Есүс арван хоёр шавь нараа сургамжилж дуусаад, тэдний хотуудаар сургаал айлдан, номлохоор тэндээс явав.2 Иохан шоронд байхдаа Христийн үйлсийг сонсоод, өөрийн шавь нараар үг дайж, 3 Түүнээс
— Та ирэх ёстой Нэгэн мөн үү, эсвэл бид өөр нэгнийг хүлээх юм уу? гэж асуулгав. 4 Есүс хариуд нь тэдэнд
— Явж, үзсэн дуулснаа Иоханд хэл. 5 Сохор нь хараа орж, суунги нь алхаж, уяман өвчтөнүүд нь цэвэршиж, дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядууст сайн мэдээ тунхаглагдаж байна. 6 Надааг болж бүдрээгүй нэг нь ерөөлтэй еэ гэв. 7 Тэднийг явмагц Есүс олон түмэнд Иоханы тухай ярьж эхлэв.
— Та нар юу харах гэж цөл уруу очсон бэ? Салхинд найгах зэгсийг үү? 8 Тэгвэл та нар юу харах гэж очив? Үзэгтүн. Хээнцэр хувцасласан хүнийг үү? Хээнцэр хувцасласан хүмүүс хааны ордонд байдаг шүү дээ. 9 Тэгэхээр юунд та нар тийшээ очсон хэрэг вэ? Эш үзүүлэгчийг харах гэж үү? Тийм ээ. Би та нарт хэлье, эш үзүүлэгчээс ч илүү нэгнийг юм. 10 Түүний тухай "Харагтун, Би Чиний өмнө
элчээ илгээнэ. Тэр элч Чиний өмнөх замыг
чинь бэлтгэнэ"
гэж бичигдсэн юм. 11 Үнэнээр Би та нарт хэлье. Эмэгтэй хүнээс төрсөн хүмүүсийн дунд баптисм хүртээгч Иоханаас илүү агуу байгаагүй. Харин тэнгэрийн хаанчлалын хамгийн бага нэгэн ч түүнээс агуу билээ. 12 Баптисм хүртээгч Иоханы өдрүүдээс өнөөг хүртэл тэнгэрийн хаанчлал хүчинд автаж байна. Хүчирхийлэгч хүмүүс түүнийг хүчээр авдаг. 13 Хууль болоод бүх эш үзүүлэгчид Иоханыг ирэх хүртэл эш үзүүлж байлаа. 14 Хэрэв та нар үүнийг хүлээн авахыг хүсвэл тэр бол ирэх ёстой байсан Елиа мөн. 15 Сонсох чихтэй нь сонсогтун. 16 Харин энэ үеийнхнийг Би юутай зүйрлүүлэх вэ? Энэ нь зах дээр суугаад бусад хүүхдүүдийг дуудан байгаа хүүхдүүдтэй төстэй агаад тэд 17 "Бид та нарт зориулж бишгүүрдэхэд та нар бүжиглэсэнгүй. Бид гашуудлын дуу дуулахад та нар гашуудсангүй" гэж хэддэг. 18 Иохан идэх ч үгүй, уух ч үгүй ирэхэд тэд "Түүнд чөтгөр шүглэсэн байна" гэдэг. 19 Хүний Хүүт ирээд идэж уухад тэд "Харцгаа. Ховдог, архичин, татвар хураагч болон нүгэлтнүүдийн анд нөхөр!" гэдэг. Гэсэн хэдий ч мэргэн ухаан нь үйлсээрээ зөвтгөгддөг гэв.20 Тэгээд Тэр ихэнх гайхамшгуудаа үйлдсэн хотуудыг зэмлэж эхлэв. Учир нь тэд гэмшээгүй юм.
— 21 Хоразин аа, чи золгүй еэ! Бетсайд аа, чи золгүй еэ! Хэрэв та нарт учирсан гайхамшгууд нь Тир, Сидонд тохиолдсон бол тэд аль эрт үнсэн дээр таар нөмрөөд гэмшсэн байхсан. 22 Харин Би та нарт хэлье. Шүүлтийн өдөр Тир болон Сидон нь та нараас илүү хүлцмээр байх болно. 23 Капернаум аа, чи тэнгэрт тултал өргөмжлөгдсөн байх уу? Чи Үхэгсдийн оронд унах болно. Хэрэв та нарт учирсан гайхамшгууд нь Содомд тохиолдсон бол тэр хот энэ өдрийг хүртэл үлдэх байсан. 24 Харин Би та нарт хэлье. Шүүлтийнөдөр Содомын газар чамаас илүү хүлцмээр байх болно гэлээ.
25 Тэр үед Есүс хариу болгон
— Тэнгэр газрын Эзэн, Эцэг минь ээ, Таныгаа Би магтъя. Та эдгээр зүйлсийг ухаант хүмүүс, мэргэдээс нууцалж балчир хүүхдүүдэд илчилсэн билээ. 26 Тийм ээ, Эцэг минь, ийнхүү энэ нь Таны өмнө тааламжтай байсан. 27 Эцэг минь бүгдийг Надад өгсөн бөгөөд Эцэгээс өөр хэн ч Хүүг танихгүй. Хүү болон Хүүгийн Эцэгээ илчлэхээр хүссэн хүнээс өөр хэн ч Эцэгийг танихгүй. 28 Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарт амралтыг өгье. 29 Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд Та нар сэтгэлдээ амралтыг олох болно. 30 Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн гэв.
12 Тухайн үед нэгэн амралтын өдөр, тариан талбайн дундуур Есүс явж байв. Шавь нар нь өлсгөлөн байсны улмаас тариан түрүүт шувтран идэж эхлэв. 2 Гэтэл үүнийг фарисайчууд хараад, Түүнд
— Хараач, Таны шавь нар амралтын өдөр хууль бус юм үйлдэж байна гэцгээв. 3 Харин Есүс тэдэнд хэлсэн нь
— Давид болон түүнтэй хамт байгсад нь өлссөн үедээ юу хийснийг та нар уншаагүй юу? 4 Давид Бурханы гэрт орж, зөвхөн тахилч нараас өөр хэн ч идэж үл болох ариусгасан талхнаас тэр болон түүнтэй хамт байгсад нь идсэншүү дээ. 5 Амралтын өдөр тахилч нар сүм дотор Амралтын өдрийг зөрчсөн ч гэм зэмгүй гэснийг та нар Хуулиас уншаагүй гэж үү? 6 Харин Би та нарт хэлье. Сүмээс илүү аугаа нэгэн энд байна. 7 Хэрэв та нар "Би тахилыг бус, энэрлийг хүсдэг" гэсэн нь ямар утгатай болохыг ойлгосон бол гэмгүй хүнийг буруутгахгүй байх байсан. 8 Учир нь Хүний Хүү нь Амралтын өдрийн Эзэн мөн.9 Есүс тэндээс явж, тэдний синагогт орлоо. 10 Хатингар гартай нэгэн хүн тэнд байжээ. Тэд Есүсийг буруутгахаар
— Амралтын өдөр эдгээх нь хуульд нийцэх үү? гэж асуухад, 11 Тэр тэдэнд
— Хэрэв та нарын дундаас хэн нэгэн нь ганцхан хоньтой байгаад тэр нь Амралтын өдөр нүхэнд уначихвал, хонио барьж, тэндээс гаргана биз дээ? 12 Тэгвэл хүн хониноос аль хир эрхэм билээ? Тиймээс Амралтын өдөр сайныг үйлдэх нь хуульд нийцнэ гээд, 13 мөнөөх хүнд хандан
— Гараа сунга гэсэнд, тэр хүн сунгамагц гар нь нөгөө гарынхаа адил зүгээр болов. 14 Харин фарисайчууд гарч, Түүнийг хэрхэн хөнөөх талаар хамтдаа Түүний эсрэг зөвлөлдөв.15 Харин Есүс үүнийг мэдэнгүүтээ тэндээс холдов. Түүнийг олон хүн дагаж байлаа. Тэр тэднийг бүгдийг нь эдгээгээд, 16 Өөрийг нь мэдүүлж болохгүйг тэдэнд сануулав. 17 Энэ нь эш үзүүлэгч Исаиагаар хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд бөгөөд тэр ийн хэлсэн байна.18 «Миний сонгосон Зарц, сэтгэлд минь нийцсэн Миний Хайртыг харагтун. Би Түүний дээр Өөрийн
Сүнсээ байлгана. Тэр нь Харь үндэстэнд шударга ёсыг тунхаглах болно. 19 Тэр мэтгэлцэхгүй, хашхирахгүй бөгөөд Гудамжнуудад хэн ч Түүний
дуут сонсохгүй.
20 Тэр шударга ёсыг ялалтад
хүргэтэл бяцлагдсан хулсыг хугалахгүй, сүүмэлзэх зулыг ч бөхөөхгүй.
21 Түүний нэрд Харь үндэстнүүд найдах болно».
22 Тэгээд Түүн уруу чөтгөрт эзэмдүүлсэн сохор, хэлгүй нэгнийг авчирсанд, Тэр түүнийг эдгээв. Тийнхүү хэлгүй эр ярьдаг, хардаг болжээ. 23 Олон түмэн бүгдээрээ ихэд гайхан,
— Энэ хүн чинь Давидын Хүү биш болов уу? гэцгээж эхлэв. 24 Харин фарисайчууд үүнийг сонсоод,
— Энэ хүн чинь зөвхөн чөтгөрүүдийн захирагч Беелзебулээр л чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг гэж хэлсэнд, 25 Есүс тэдний бодлыг мэдээд, тэдэнд хандан,
— Аливаа хаанчлал дотроо хуваагдвал сүйрнэ. Аливаа хот, эсвэл гэр дотроо хуваагдвал оршин тогтнохгүй. 26 Хэрэв Сатан нь Сатаныгаа зайлуулбал, тэр өөрийнхөө эсрэг хуваагдаж байгаа хэрэг болох нь. Тэгвэл түүний хаанчлалхэрхэн тогтнох билээ? 27 Хэрэв Би Беелзебулээр чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг юм бол, танай хөвгүүд хэнээр чөтгөрүүдийг зайлуулдаг байх вэ? Тэгэхээр тэд та нарын шүүгч болно. 28 Харин хэрвээ Би Бурханы Сүнсээр чөтгөрүүдийг зайлуулдаг бол Бурханы хаанчлал та нарт ирчихээд байна. 29 Бяртай эрийг эхлээд хүлэхгүй бол хэн түүний гэрт нь ороод эд хөрөнгийг нь булааж чадах билээ? Хүлсний дараа л гэрийг нь дээрэмдэнэ шүү дээ. 30 Надтай хамт байдаггүй хүн Миний эсрэг байна. Надтай хамт хураалцдаггүй хүн бол тараагч нэгэн мөн. 31 Тиймээс Би та нарт хэлье. Хүмүүсийн аливаа нүгэл хийгээд доромжлол нь уучлагдана. Харин Сүнсний эсрэг доромжлол уучлагдахгүй. 32 Хүний Хүүгийн эсрэг үг хэлдэг хэн боловч уучлагдах болно. Харин Ариун Сүнсний эсрэг ярьдаг хэн ч энэ үед ч, ирэх үед ч уучлагдахгүй. 33 Эсвэл мод нь сайн бол үр жимс нь сайн, мод нь муу бол үр жимс нь муу ажээ. Учир нь модыг үр жимсээр нь таньдаг. 34 Хорт могойн удам аа! Та нар өөдгүй хорон атлаа сайныг ярьж яаж чадна вэ? Учир нь зүрхний бялхалаас ам ярьдаг. 35 Сайн хүн өөрийн сайн баялгаас сайныг гаргадаг, муу хүн өөрийн муу баялгаас мууг л гаргадаг. 36 Би та нарт хэлье. Бодлогогүй хэлсэн үг бүрийнхээ төлөө хүмүүс шүүлтийн өдөр тайлагнах болно. 37 Учир нь чи үгсээрээ зөвтгөгдөнө, мөн чи үгсээрээ яллагдана гэв.38 Тэгтэл хуулийн багш нар ба фарисайчуудын зарим нь Түүнд
— Багш аа, бид Танаас тэмдгийг үзэхийг хүсэж байна гэсэнд, 39 харин Тэр тэдэнд
— Хорон муу болоод завхай үеийнхэн тэмдгийг эрж хайдаг. Гэвч эш үзүүлэгч Ионагийн тэмдгээс өөр ямар ч тэмдгийг тэдэнд өгөхгүй. 40 Иона далайн мангасын гэдсэнд гурван өдөр, гурван шөнө байсанчлан Хүний Хүү газрын зүрхэнд гурван өдөр, гурван шөнө байх болно. 41 Шүүлт дээр Ниневегийн хүмүүс энэ үеийнхэнтэй хамт босож, эднийг яллах болно. Учир нь тэд Ионагийн тунхаглалд гэмшсэн юм. Үзэгтүн, энд Ионагаас ч аугаа нэгэн байна. 42 Шүүлт дээр Өмнөдийн Хатан хаан энэ үеийнхэнтэй хамт босож эднийг яллах болно. Учир нь тэр Хатан хаан Соломоны мэргэн ухааныг сонсохоор газрын мухраас ирсэн билээ. Үзэгтүн, энд Соломоноос аугаа зүйл байна. 43 Бузар сүнс хүнээс гарахдаа, усгүй ангамал газраар хэрэн хэсэж амралтыг хайвч түүнийгээ олдоггүй. 44 Тэгээд тэр "Би хаанаас гарлаа, тэр гэртээ эргэж очъё" гэж хэлдэг. Буцаж ирэхэд нь, түүнийг хэн ч эзлээгүй бөгөөд шүүрдсэн, цэгцтэй болсон байхыг тэр хардаг. 45 Тэгээд тэр явж, өөрөөсөө дор өөр долоон сүнсний хамт тийшээ орж, тэндээ амьдардаг аж. Өнөөх хүний хувьд сүүлчийнх нь байдал анхныхаасаа бүр дорддог. Энэ муу үеийнхэн ч мөн тийм байх болно гэж айлдав.46 Түүнийг хүмүүстэй ярьж байх зуур эх, дүү нар нь Түүнтэй ярилцахыг хүсэмжилж гадаа зогсож байлаа. 47 Хэн нэг нь Түүнд
— Хараач, эх, дүү нар тань Тантай ярилцахаар гадаа зогсож байна гэхэд, 48 Есүс харин тэр хүнд
— Хэн Миний эх, хэн Миний дүү нар юм бэ? гээд 49 Өөрийн шавь нарын зүг гараа сунгаад,
— Харагтун, эд бол Миний эх болоод ах дүүс. 50 Тэнгэр дэх Эцэгийн минь хүслийг биелүүлэгч хэн боловч Миний эх, ах эгч дүүс мөн гэж айлдав.
13 Тэр өдөр Есүс гэрээс гарч, нуурын эрэг дээр сууж байлаа. 2 Түүн дээр асар олон хүн хуран цугласан тул Тэр завин дээр гарч суужээ. Хурсан олон цөмөөрөө эрэг дээр зогсож байлаа. 3 Есүс тэдэнд олон зүйлийг сургаалт зүйрлэлээр айлдруун
— Харагтун. Тариачин үр суулгахаар гарчээ. 4 Түүнийг үрээ цацахад зарим үр нь замын хавиар унасанд шувууд ирээд идчихлээ. 5 Зарим нь чулуурхаг газар унаж, хөрс нь гүн биш тул тэр дороо соёолов. 6 Гэвч нар гарахад үндэсгүй учир тэд хорчийн хатжээ. 7 Зарим нь хогийн ургамлын дунд унав. Хогийн ургамал ургаж тэднийг барьчихаж. 8 Зарим нь сайн хөрсөнд унаж ургаад, ургацаа өгөхөд зарим нь зуу, зарим нь жар, зарим нь гуч дахин их болов. 9 Сонсох чихтэй нь сонсогтун гэв.10 Шавь нар нь Түүн уруу ирж,
— Та яагаад тэдэнд сургаалт зүйрлэлээр ярьдаг юм бэ? гэхэд 11 Тэр
— Тэнгэрийн хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн юм. Харин тэдэнд өгөгдөөгүй. 12 Учир нь хэнд байна, түүнд ихээр өгөгдөж, элбэг дэлбэг байх болно. Харин хэнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс авагдана. 13 Тэд харавч хардаггүй, сонсовч сонсдоггүй бөгөөд ойлгодог ч үгүй учир Би тэдэнд сургаалт зүйрлэлээр ярьдаг. 14 Тийм хүмүүс дээр Исаиагийн эш үзүүллэг биелдэг юм. Юу гэвэл тэр "Та нар сонссоор, сонссоорбайтал огт ухаарахгүй, харсаар, харсаар байтал огт
ойлгохгүй. 15 Учир нь энэ ард түмний зүрх
нь хатуурч, чихээрээ дөнгөж сонсон, нүдээ аньжээ. «Эс бөгөөс тэд нүдээрээ
харж, чихээрээ сонсож, зүрхээрээ
ухаарч,
эргэж буцах байсан бөгөөд Би тэднийг эдгээх байсан»
гэсэн байдаг"
гэсэн юм. 16 Харин та нарын нүд хардаг тул нүд чинь, та нарын чих сонсдог тул чих чинь ерөөлтэй еэ. 17 Үнэнээр Би та нарт хэлье. Та нарын харж байгааг олон эш үзүүлэгч, зөвт хүмүүс харахыг хүссэн авч хараагүй, сонсож байгааг тань сонсохыг хүссэн авч сонсоогүй юм. 18 Тиймээс тариачны сургаалт зүйрлэл ямар утгатай болохыг сонсогтун. 19 Хэн нэг нь хаанчлалын тухай үгийг сонссон авч үл ойлговол хорон нэгэн нь ирж, түүний зүрхэнд юу суулгагдсаныг булаан авдаг байна. Энэ нь зам хавиар унагсад юм. 20 Чулуурхаг газар унасан нь үгийг сонсоод тэр даруйдаа баяртайгаар хүлээн авч, 21 харин өөрт нь бат үндэс байхгүй тул түр зуур байдаг аж. Үгнээс болж хавчлага, эсвэл зовлон тохиолдоход тэр дороо л унадаг. 22 Хогийн ургамлын дунд унасан нь үгийг сонсдог. Харин дэлхийн зовнил болоод эд баялгийн хуурамч байдал нь үгийг шахан зайлуулахад энэ нь үр жимсгүй болдог. 23 Сайн хөрсөнд унасан нь үгийг сонсдог ба ойлгодог нэгэн байх бөгөөд тэр нь үнэхээр үр жимс гаргадаг. Зарим нь зуу, зарим нь жар, зарим нь гуч дахинг авчрах болно гэж айлдав.24 Есүс тэдэнд өөр сургаалт зүйрлэл айлдруун
— Тэнгэрийн хаанчлалыг талбайдаа сайн үр тарьсан хүнтэй зүйрлэж болох юм. 25 Хүмүүсийг унтаж байхад нь түүний дайсан ирж, буудайн дунд зэрлэг өвс тарьчихаад яваад өгчээ. 26 Түрүү цухуйж үр тариа боловсроход, зэрлэг өвс ч бас илт болов. 27 Гэрийн эзэн дээр боолууд нь ирж, түүнд "Эзэнтэн, та чинь талбайдаа сайн үр тариагүй бил үү? Гэтэл зэрлэг өвс хаанаас гарчихдагбилээ?" гэхэд 28 эзэн нь тэдэнд
"Дайсан үүнийг хийжээ" гэв. Боолууд нь "Тэгвэл бид явж тэдгээрийг зулгааж овоолохыг та хүсээ юү?" гэсэнд 29 тэр "Хэрэггүй, та нар зэрлэг өвс зулгаах гээд буудайг хамтад нь зулгаачихаж магад. 30 Ургац хураатал хамтдаа ургаг. Ургац хураах цагт би хадаххүмүүстээ «Эхлээд зэрлэг өвсийг зулгааж, боогоод шатаахад бэлэн болго. Харин буудайг цуглуулж амбаарт хийцгээ» гэж хэлнэ" гэв.
31 Есүс өөр сургаалт зүйрлэл айлдруун
— Тэнгэрийн хаанчлал бол хүн талбайдаа тарьсан гичийн үртэй төстэй. 32 Энэ нь бусад бүх үрнээс жижигхэн боловч ургахдаа ургамлаас ч илүү томорч, мод болон ургадаг тул тэнгэрийн шувууд ирж, мөчрүүд дээр нь үүрээ засдаг юм гэлээ.33 Өөр сургаалт зүйрлэлээр
— Тэнгэрийн хаанчлал бол гурван хэмжүүр гурилыг бүхэдд нь исгэхээр нэгэн эмэгтэйн хийсэн хөрөнгөтэй төстэй гэж Есүс хэлэв.34 Есүс хурсан олонд сургаалт зүйрлэлээр энэ бүхнийг айлдсан бөгөөд сургаалт зүйрлэлгүйгээр юу ч ярьсангүй. 35 Энэ нь эш үзүүлэгчээр хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд байсан бөгөөд ингэхдээ «Би сургаалт зүйрлэлээр амнээнэ.
Би дэлхийн сууриас эхлэн нууцлагдсан зүйлсийг хэлэх болно»гэсэн байна.
36 Есүс хурсан олныг орхин, гэрт оров. Шавь нар нь Түүн дээр ирээд,
— Тариан талбай дахь зэрлэг өвсний тухай сургаалт зүйрлэлийг бидэнд тайлбарлаж өгөөч гэхэд нь 37 Тэр
— Сайн үрийг таригч нь Хүний Хүү, 38 талбай нь дэлхий, сайн үрүүд нь хаанчлалын хөвгүүд, зэрлэг өвсний үрүүд нь хорон
нэгний хөвгүүд, 39 тэдгээрийг тарьсан дайсан нь диавол, ургац нь энэ үеийн төгсгөл, тариа хадагсад нь тэнгэр элч нар юм. 40 Тиймээс зэрлэг өвсийг зулгааж шатаах адил энэ үеийн төгсгөл тийнхүү байх болно. 41 Хүний Хүү тэнгэр элч нараа илгээхэд тэд хамаг бүдрүүлэх саад болоод ёс бусыг үйддэгч хүмүүсийг Түүний хаанчлалаас гаргаж бөөгнүүлээд 42 галтай зууханд хаяна. Тэнд тэд уйлна, шүдээ хавирна. 43 Тэгэхэд зөвт хүмүүс нь Эцэгийнхээ хаанчлалд нар мэт гийх болно. Сонсох чихтэй нь сонсогтун.44 Тэнгэрийн хаанчлал бол талбайд нуусан эрдэнэ лугаа адил юм. Түүнийг хүн олоод нууж, баярласандаа явж, өөрт байгаа бүхнээ зараад, тэрхүү талбайг худалдан авна.45 Бас тэнгэрийн хаанчлал бол сайн сувд хайгч худалдаачинтай адил юм. 46 Их үнэтэй ширхэг сувдыг олоод, тэр явж, өөрт байсан бүхнээ зарж түүнийг авна.47 Мөн тэнгэрийн хаанчлал бол төрөл бүрийн загас барихаар тэнгист хаясан загасны асар том тортой адил юм. 48 Тор дүүрмэгц, тэд түүнийг эрэг дээр татаж гаргаад, сайн загасыг нь саванд хийн, харин мууг нь хаяна. 49 Энэ үеийн төгсгөл ч мөн ийм байх болно. Тэнгэр элч нар ирж, зөвт хүмүүсийн дундаас муу хүмүүсийг ялгаж, 50 тэднийг галтай зууханд хаяна. Тэнд тэд уйлж, шүдээ хавирах болно.51 Та нар энэ бүхнийг ойлгов уу? гэхэд, тэд Түүнд
— Тийм ээ гэв. 52 Хэгтэл Есүс тэдэнд
— Иймээс тэнгэрийн хаанчлалын шавь болсон хуулийн багш бүхэн эрдэнийн сангаасаа хуучныг хийгээд шинийг гаргах өрхийн тэргүүлэгчтэй адил юм гэв.53 Есүс эдгээр сургаалт зүйрлэлүүдийг ярьсныхаа дараа тэндээс явав. 54 Тэр төрөлх хотдоо ирээд, синагогт нь тэднийг сургахад тэд гайхшран
— Энэ мэргэн ухаан, эдгээр гайхамшигт хүчийг энэ хүн хаанаас авсан юм бол? 55 Энэ чинь мужааны хүү биш бил үү? Эхийг нь Мариа, дүү нарыг нь Иаков, Иосеф, Симон, Иуда гэдэг биш бил үү? 56 Охин дүү нар нь бүгд бидэнтэй хамт байгаа биз дээ? Тэгвэл энэ хүн тэр бүхнийг хаанаас авав? гэцгээв. 57 Тэд Түүнд гомдов. Харин Есүс тэдэнд
— Эш үзүүлэгч нь төрөлх нутаг, гэрийнхнээсээ өөр газар л хүндлэгддэг юм гэж айлдав. 58 Тэдний итгэлгүй байдлаас болж Тэр тэнд олон гайхамшиг үйлдсэнгүй.
14 Тэр үед захирагч Херод Есүсийн тухай сураг сонсов. 2 Херод зарц нартаа
— Энэ бол баптисм хүртээгч Иохан мөн. Тэр үхлээс амилжээ. Түүний дотор гайхамшигт хүч үйлчилж байгаагийн учир нь энэ юм гэжээ. 3 Учир нь Херод дүү Филипийнхээ эхнэр Херодиагаас болж Иоханыг бариулж шоронд хорьсон байлаа. 4 Яагаад гэвэл Иохан Херодод
— Та хууль бусаар Херодиаг авсан байна гэж хэлсэн ажээ. 5 Хэдийгээр тэр Иоханыг алахыг хүссэн боловч хурсан олноос айж байлаа. Учир нь тэд Иоханыг эш үзүүлэгч гэж үздэг байв. 6 Харин Херодын төрсөн өдрөөр Херодиагийн охин олны өмнө бүжиглэж, Херодод таалагдав. 7 Тиймээс Херод түүнд юу гуйсныг чинь өгье гэж андгайлан амлав. 8 Охин эхийнхээ ятгаснаар
— Энэ царан дээр баптисм хүртээгч Иоханы толгойг тавиад надад өгөөч гэж гуйжээ. 9 Хэдийгээр хаан харууссан боловч андгайлсан бөгөөд хамт байсан зочдоос зовж өгтүгэй хэмээн тушаав. 10 Ингээд тэр хүн илгээж Иоханыг шоронд цаазлуулжээ. 11 Толгойг нь царан дээр авчирж охинд өгсөнд тэр эхдээ аваачиж өгөв. 12 Иоханы шавь нар ирээд биеийг нь аван оршуулаад, явж Есүст мэдэгдэв.13 Есүс үүнийг сонсоод тэндээс гарч завиар зэлүүд газар уруу ганцаараа явжээ. Хурсан олон сонсоод, хотоос гарч Түүнийг явганаар дагалаа. 14 Эрэг дээр гарахдаа Есүс асар олон хүн байхыг хараад тэднийг ихэд өрөвдөн, өвчтөнүүдийг нь эдгээв. 15 Орой болох үед шавь нар нь Түүн дээр ирж,
— Энэ газар зэлүүд, мөн цаг хэдийнээ талийжээ. Хурсан олныг тараан явуулаач! Тэгвэл тэд гацаанууд уруу явж, өөрсөддөө хоол хүнс худалдаж авах болно шүүдээ гэцгээв. 16 Харин Есүс тэДэнд
— Тэд явах хэрэггүй. Та нар тэдэнд идэх юм өг гэхэд, 17 тэд Түүнд
— Бидэнд өрдөө л таван талх, хоёрхон загас байна гэсэнд
— 18 Нааш нь аваад ир гэж Тэр хэлэв. 19 Есүс хурсан олонд зүлэг ногоон дээр суухыг тушаагаад таван талх, хоёр загасыг авч, тэнгэр өөд ширтэж, хүнсийг ерөөгөөд талхаа хувааж шавь нартаа өгөв. Шавь нар нь хурсан олонд өгөхөд 20 тэд бүгд идэж, цаджээ. Тэгээд тэд үлдэгдэл өвдөл цөвдлийг нь цутлуулахад арван хоёр сагс дүүрэв. 21 Тэнд эмэгтэйчүүд, хүүхдүүдээс гадна таван мянга орчим эрчүүд байж идсэн ажээ.22 Есүс хурсан олныг явуулах зуураа даруй шавь нарыгаа завинд нь албадан суулгаж, Өөрийнхөө түрүүнд тэднийг нөгөө эрэг уруу явуулав. 23 Хурсан олныг явуулсны дараа Тэр ганцаараа залбирахаар ууланд гарчээ. Орой болоход тэр тэнд ганцаараа байв. 24 Харин завь хэдийнээ эргээс олон бээр холдсон байв. Салхи өөдөөс нь салхилж байсан тул давалгаанд түрэгдэн байлаа. 25 Шөнийн дөрөвдүгээр манааны үед Тэр нуурын дээр алхан тэднийг зүглэн ирж явав. 26 Нууран дээр алхаж яваа Түүнийг хараад шавь нар нь сандарч,
— Энэ чинь хий үзэгдэл байна гээд айснаасаа болж хашхиралдав. 27 Харин тэр даруй Есүс тэдэнд
— Зоригтой бай. Би байна. Бүү ай гэжээ. 28 Петр Түүнд
— Эзэн, хэрэв Та мөн юм бол, усан дээр алхаж Өөр уруу тань ирэхийг надад тушаагаач гэхэд
29 Тэр
— Ир гэлээ. Петр завинаасаа гарч, усан дээр алхлан Есүс уруу явав. 30 Харин Петр салхи хараад, айн, живж эхлэв. Тэгээд
— Эзэн, намайг авраач гэж орилоход нь, 31 Есүс тэр даруй гараа сунган, түүнийг зууран,
— Бага итгэлт минь, чи юунд эргэлзэв? гэжээ. 32 Тэр хоёрыг завин дээр гарахад, салхи зогсжээ. 33 Завин дээр байсан хүмүүс Түүнд мөргөж
— Та бол үнэхээр Бурханы Хүү мөн гэцгээв.
34 Тэгээд тэд нуурыг гаталж, Геннесаретын нутагт хүрчээ. 35 Тэр нутгийн хүмүүс Түүнийг таниад, хавь орчмынхоо бүх газарт хүн илгээж өвчтэй хүн бүрийг Түүн уруу авчирлаа. 36 Тэд зөвхөн дээлийнх нь хормойд гар хүрэхийг л гуйж байв. Тэгээд хүрсэн бүхэн эдгэж байлаа.
15 Тэгтэл Иерусалимаас хэсэг фарисайчууд болоод хуулийн багш нар Есүс дээр ирж,
— 2 Таны шавь нар юунд ахмадын ёс заншлыг зөрчинө вэ? Тэд талх идэхдээ гараа угаахгүй юм гэцгээхэд 3 Тэр хариуд нь тэдэнд
— Яагаад та нар өөрсдөө ёс заншлынхаа төлөө Бурханы тушаалуудыг зөрчинө вэ? 4 Бурхан "Эцэг, эхээ хүндэл", "Эцэг, эхээ муугаар хэлэгчийг ал" гэж айлдсан. 5 Гэтэл та нар "Хэрэв хэн эцэг, эсвэл эхдээ «Та нарт тусалж магадгүй байсан өөрийн ямар чзүйлээ Бурханд өргөсөн» гэж хэлнэ, 6 тэр нь эцгээ, эсвэл эхээ хүндлэх хэрэггүй" гэдэг. Та нар ийнхүү ёс заншлынхаа төлөө Бурханы үгийг хүчингүй болголоо. 7 Зальхай хүмүүс ээ, Исаиа та нарын тухай зөв эш үзүүлсэн юм. Ингэхдээ8 "Энэ ард түмэн Намайг
амаараа хүндэлдэг. Гэвч тэдний зүрх Надаас алс
хол байдаг. 9 Тэд хүнээс гарсан тушаал
зааврыг сургаж, Надад дэмий хоосноор мөргөж байна"
гэсэн гэв. 10 Хурсан олныг Тэрээр Өөр уруутаа дуудсаны дараа тэдэнд
— Сонс, ухаар. 11 Аманд орсон юм хүнийг бузарладаггүй, харин амнаас гарч буй нь хүнийг бузарладаг юм гэхэд 12 шавь нар нь ойртож очоод Түүнд
— Энэ үгсийг тань сонсоод фарисайчууд гомдсоныг Та мэдэв үү? гэжээ. 13 Харин Есүс хариуд нь
— Тэнгэрлэг Эцэгийн минь тариагүй алив ургамал үндсээрээ сугалагдана. 14 Тэднийг орхи. Тэд бол сохруудыг удирддаг сохрууд юм. Хэрэв сохор нь сохроо удирдвал, тэд хоёул нүхэнд унах болно гэхэд, 15 Петр Түүнд
— Энэ сургаалт зүйрлэлийг бидэнд тайлбарлаж өгөөч гэсэнд,16 Тэр
— Та нар мөн л ойлгохгүй хэвээр байна уу? 17 Ам уруу орох алив зүйл гэдсэнд ороод арилдгийг ойлгохгүй байна гэж үү?18 Харин амнаас гарах зүйл зүрхнээс гарч, тэдгээр нь хүнийг бузарладаг. 19 Зүрхнээс хорон муу бодол, аллага, завхайрал, садар самуун, хулгай, худал гэрчлэл, гүтгэлэг зэрэг нь гардаг. 20 Эдгээр нь хүнийг бузарладаг. Харин гараа угаалгүй идэх нь хүнийг бузарладаггүй гэжээ.21 Есүс тэндээс явж, Тир болон Сидоны нутагт ирэв. 22 Нэгэн Канаан эмэгтэй тэр мужаас ирж,
— Давидын Хүү Эзэн, намайг өршөөгөөч. Охиныг маань чөтгөр хэрцгийгээр эзэмдэж байна гэж орилов. 23 Харин Есүс туүнд нэг ч үг хэлсэнгүй. Тэгтэл шавь нар нь ирээд, Түүнээс
— Түүнийг явуулаач. Тэр эмэгтэй бидний араас хашхирсаар байна шүү дээ гэж гуйв. 24 Гэтэл Есүс
— Би Израилийн гэрийн зөвхөн алдагдсан хонинууд уруу илгээгдсэн юм гэсэн 25 боловч өнөөх
эмэгтэй дөхөж ирээд, Түүний өмнө мөргөж,
— Эзэн, надад туслаач гэхэд, 26 Есүс
— Хүүхдүүдийн талхыг авч, нохдод хаяж өгөх нь сайн хэрэг бишээ гэв. 27 Харин тэр
— Тийм ээ, Эзэн. Гэвч ноход ч эздийнхээ ширээнээс унасан үйрмэгээр хооллодог шүү дээ гэсэнд, 28 Есүс
— Эмэгтэй ээ, итгэл чинь агуу юм. Чиний хүссэнээр бүтэг гэхэд, охин нь тэр дороо эдгэрчээ.
29 Тэгээд Есүс тэндээс явж, Галилын нуурын хавьд ирээд, ууланд гарч тэндээ сууж байлаа.30 Маш олон хүн Түүн дээр доголон, тахир дутуу, сохор, дүлий болон олон хүнийг авч ирээд хөл дор нь тавилаа. Тэр тэднийг эдгээв. 31 Хэлгүйчүүдийн ярихыг, тахир дутуу хүмүүсийн эрүүл болохыг, хазгар доголонгуудын явахыг, сохруудын харахыг хурсан олон үзээд гайхан, Израилийн Бурханыг алдаршуулав.32 Есүс шавь нараа Өөр дээрээ дуудаад, тэдэнд
— Би энэ хурсан олныг өрөвдөж байна. Тэд надтай хамт гурван өдрийн турш байж, ямар ч идэх юмгүй болжээ. Би тэднийг өлөн зэлмүүн явуулмааргүй байна. Тэд замдаа сульдах вий гэхэд нь, 33 шавь нар нь Түүнд
— Бид энэ зэлүүд газар ийм олон хүмүүсийг цатгах талхыг хаанаас олох билээ? гэсэнд, 34 Есүс
— Та нарт хэдэн талх байна? гэв. Тэд
— Долоо. Бас хэдэн жижиг загас байна гэлээ. 35 Тэр хурсан олонд газар суухыг тушаагаад, 36 долоон талх, мөн загасыг авч талархал өргөн хуваагаад, шавь нартаа өгч эхэлсэнд тэд хүмүүст тараан өгөв. 37 Бүгд идэж цадаад үлдсэн хэлтэрхийнүүдийг цуглуулахад долоон том сагс дүүрсэн байлаа. 38 Эмэгтэйчүүд, хүүхдүүдээс гадна тэнд байсан дөрвөн мянган эрчүүд идсэн юм. 39 Тэгээд хурсан олныг явуулаад, Тэр завинд сууж, Магаданы нутагт очив.
16 Фарисай болон садукайчууд ирээд Түүнийг сорьж тэнгэрээс тэмдэг үзүүлэхийг гуйв. 2 Есүс тэдэнд хариуд нь
— Орой болохоор та нар "Тэнгэр улаарч байна. Цэлмэг болох нь" гэдэг. 3 Өглөө нь "Тэнгэр улаан, бүрхэг байна, өнөөдөр шуургатай байх нь" гэж ярьдаг. Та нар тэнгэрийн байдлыг ялган мэдэж чаддаг хэрнээ цаг үеийн тэмдгүүдийг ялгаж эс чадна уу? 4 Бузар болон завхай үеийнхэн тэмдгийг эрэлхийлдэг. Ионагийн тэмдгээс гадна өөр тэмдэг өгөгдөхгүй гэж хэлээд Тэр тэднийг орхин явлаа.5 Шавь нар нь нөгөө талд ирэхдээ талх авчрахаа мартсан ажээ. 6 Есүс тэдэнд
— Фарисай болон садукайчуудын хөрөнгөнөөс сэрэмжил, болгоомжил гэхэд, 7 тэд өөр хоорондоо
— Энэ нь бид талх аваагүйгээс болсон хэрэг гэцгээв. 8 Харин Есүс үүнийг мэдээд
— Итгэл багатай хүмүүс ээ, та нар чинь юунд хоорондоо талх байхгүйгээ ярилцана вэ? 9 Одоо хүртэл та нар ойлгож ч, санаж ч чадахгүй байгаа юм уу? Таван талхаар таван мянган хүнийг хооллоход хичнээн сагс цуглуулсан билээ? 10 Эсвэл долоон талхыг дөрвөн мянган хүнд өгч, хичнээн том сагс цуглуулснаа ч санахгүй байна уу? 11 Би та нарт талхны тухай яриагүйг яагаад ойлгодоггүй юм бэ? Харин фарисай болоод садукайчуудын хөрөнгөнөөс болгоомжил гэв. 12 Тэгэхэд л тэд Есүс талхны хөрөнгөнөөс биш, харин фарисай болон садукайчуудынсургаалаас болгоомжил гэж айлдсаныг ухаарав.13 Есүс Цезарь Филипийн нутагт очих үедээ шавь нараасаа
— Хүмүүс Хүний Хүүг хэн гэж ярьж байна? гэж асуув. 14 Тэгэхэд нь тэд
— Зарим нь баптисм хүртээгч Иохан, зарим нь Елиа, харин зарим нь Иеремиа эсвэл эш үзүүлэгчдийн нэг гэж ярьдаг гэхэд,15 Тэр
— Харин та нар Намайг хэн гэж хэлэх
вэ? гэсэнд, 16 Симон Петр
— Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн гэв. 17 Есүс түүнд хариуд нь
— Бариона Симон оо, чи ерөөлтэй еэ! Учир нь үүнийг чамд мах цус нь биш, харин тэнгэр дэх Миний Эцэг илчилсэн юм. 18 Би мөн чамд хэлье. Чи бол Петр. Энэ хадан дээр Би Өөрийн чуулганыг босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй. 19 Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө. Чи газар дээр юут холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно. Газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно гэлээ. 20 Тэгээд Тэр Өөрийг нь Христ мөн гэдгийг хэнд ч хэлэх ёсгүйг шавь нартаа анхааруулав.21 Тэр цагаас эхлэн Есүс Христ шавь нартаа Өөрийн Иерусалим уруу явах, ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нараас их зовлон амсах, алуулах, гурав дахь хоног дээрээ амилах ёстойгоо илэрхийлж эхлэв. 22 Петр Түүнийг татаж
— Эзэн минь, Таныг Бурхан өршөөг. Ийм юм Танд хэзээ ч тохиолдохгүй гэж зэмлэж эхэлсэнд, 23 Тэр эргэж Петрт
— Миний араас зайл, Сатан аа! Чи Надад бүдрэх чулуу болж байна. Учир нь чи Бурханы юмыг бус, харин хүнийхийг л боддог гэлээ. 24 Тэгээд Есүс шавь нартаа
— Хэрэв хэн нэг нь Миний араас явахыг хүсвэл, тэр нь өөрийгөө үгүйсгэг. Загалмайгаа үүрч, Намайг дагаг. 25 Учир нь хэн өөрийнхөө амийг аврахыг хүснэ, тэр хүн түүнийгээ аддана. Харин хэн Миний төлөө өөрийн амийг аддана, тэр хүн түүнийгээ олно. 26 Учир нь хүн бүх дэлхийг олж авсан ч амиа аддвал ямар ашиг байх билээ? Эсвэл амийнхаа оронд юугаа өгөх билээ? 27 Учир нь Хүний Хүү тэнгэр элч нарын хамт Эцэгийнхээ алдрын дотор ирж, хүн бүрд үйлсийнх нь дагуу хариуг өгнө. 28 Үнэнээр Би та нарт хэлье. Энд зогсож байгаа хүмүүсээс зарим нь Хүний Хүүг хаанчлалынхаа дотор ирэхийг харах хүртэл үхлийг үл амсана гэж айлдав.
17 Зургаан өдрийн дараа Есүс Петр, Иаков болон түүний дүү Иохан нарыг дагуулан өндөр ууланд гарчээ. 2 Тэр тэдний өмнө хувирч өөрчлөгдөв. Түүний нүүр нар мэт гэрэлтэж, хувцас нь гэрэл мэт цагаан болсон байлаа. 3 Харагтун. Мосе, Елиа нар Түүнтэй ярилцаж байгаа нь тэдэнд үзэгдэв. 4 Петр Есүст
— Эзэн, энд байгаа маань бидэнд сайн боллоо. Хэрэв Таныгхүсвэл энд гурван цацар барьж өгье. Нэгийг нь Танд, нэгийг нь Мосед, нэгийг нь Елиад зориулъя гэв. 5 Тийн ярьж байтал харагтун, гэрэлт үүл тэднийг бүрхэн авахад үүлнээс
— Энэ бол Миний хайрт Хүү мөн. Түүнд Миний таалал оршдог. Түүнийг сонсогтун гэх дуу гарав. 6 Шавь нар үүнийг сонсоод нүурээрээ унаж, ихэд айв. 7 Есүс ирж тэдэнд гар хүрч
— Бос, бүү ай гэлээ. 8 Тэд толгойгоо өргөн харахад, Есүсээс өөр хэнийг ч олж харсангүй.9 Тэд уулаас бууж явахад Есүс тэдэнд
— Хүний Хүүг үхэгсдээс амилтал энэ үзэгдлийг хэнд ч бүү хэл гэж тушаав. 10 Шавь нар нь Түүнээс
— Тэгвэл яагаад хуулийн багш нар Елиаг эхэнд ирэх ёстой гэдэг юм бэ? гэж асуухад, 11 тэр хариуд нь
— Елиа үнэхээр ирж, бүтдийг сэргээх болно. 12 Харин Би та нарт хэлье. Елиа хэдийнээ ирсэн. Тэд түүнийг таниагүй бөгөөд хүссэн бүхнээ туүнд хийсэн. Түүнчлэн Хүний Хүү тэдний гарт зовох болно гэж айддав. 13 Тэгэхэд л баптисм хүртээгч Иоханы тухай Тэр ярьсныг шавь нар нь ойлгожээ.14 Тэднийг хурсан олон уруу ирэх үед нэгэн хүн Түүнийг тосон очоод өмнө нь сөхрөн,
— 15 Эзэн, миний хүүг өршөөгөөч. Хүү маань солиотой. Тэр их өвчтэй байна. Гал усанд байнга унаж ойчдог юм. 16 Би түүнийг Таны шавь нар дээр авчирсанд тэд эдгээж чадсангүй гэв. 17 Есүс
— Итгэлгүй, тэрслүү үеийнхэн. Хэдий болтол би та нартай байх юм бэ? Хэдий болтол та нарыг тэсвэрлэх юм бэ? Түүнийг Над уруу аваад ир гээд, 18 Есүс түүнийг зэмлэсэнд, чөтгөр түүнээс гарч, хүү тэр мөчөөс эхлэн эдгэрэв.19 Тэгтэл шавь нар нь Есүс уруу хувьчлан ирж,
— Бид яагаад түүнийг хөөн гаргаж чадсангүй вэ? гэж асуусанд, 20 Есүс
— Итгэл чинь бага учраас. Үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв гичийн үр төдийхөн итгэл та нарт байвал, энэ ууланд "Эндээс тийшээ нүү" гэж хэлбэл тэр нь нүүнэ. Та нарт боломжгүй юм гэж байхгүй болно. 21 Гэвч энэ төрлийн чөтгөр нь мацаг барилт, залбирлаар л гардаг хэмээн айлдав.22 Тэднийг Галилд цугтаа байхад нь Есүс тэдэнд
— Хүний Хүү хүмүүсийн гарт тушаагдах болно. 23 Тэд Түүнийг алах бөгөөд Тэр гурав дахь өдрөө амилна гэхэд тэд ихэд гашуудлаа.
24 Тэднийг Капернаумд ирэхэд нь хоёр драхмын татвар хураагч нар Петр дээр ирээд
— Танай багш чинь хоёр драхмын татвараа төлдөггүй юм уу? гэсэнд, 25 Тэр
— Төлдөг гэв. Тэгээд Петрийг гэрт ороход Есүс түрүүлэн түүнд
— Симон оо, чи юу гэж боддог вэ? Газрын хаад хэнээс гааль, эсвэл албан татварыг авдаг вэ? Өөрсдийн хөвгүүдээс үү, эсвэл гадны хүмүүсээс үү? гэхэд 26 тэр
— Гадны хүмүүсээс гэж хариулахад Есүс
— Тэгвэл хөвгүүд нь чөлөөлөгдсөн байх нь. 27 Гэвч бид тэднийг гомдоохгүйн тулд чи тэнгис уруу явж, дэгээ хая. Эхний барьсан загасны амыг нээж үзвэл дөрвөн драхмын нэг зоосыг олно. Түүнийг авч Миний өмнөөс болон өөрийнхөө өмнөөс тэдэнд аваачиж өг гэж айлджээ.
18 Тэр үед шавь нар нь Есүс уруу ирж,
— Тэнгэрийн хаанчлалд хэн хамгийн агуу нь байх вэ? гэж асуужээ. 2 Тэр нэгэн хүүхдийг Өөр уруугаа дуудаад, тэдний дунд зогсоож айлдсан нь
— 3 Үнэнээр Би та нарт хэлье. Та нар өөрчлөгдөж, хүүхдүүдтэй адил болохгүй бол, тэнгэрийн хаанчлалд орохгүй. 4 Иймээс хэн өөрийгөө энэ хүүхэд адил даруу болгоно, тэр нь тэнгэрийн хаанчлалд хамгийн агуу нь болно. 5 Миний нэрээр ийм хүүхдийг хүлээн авсан хэн боловч Намайг хүлээн авсан хэрэг. 6 Харин хэн Надад итгэгч эдгээр багачуудаас нэгийг нь бүдрүүлнэ, түүний хувьд хүзүүндээ тээрмийн хүнд чулуу зүүгээд тэнгисийн гүнд живсэн нь дээр.7 Бүдрүүлэх сааднуудынхаа улмаас ертөнц золгүй еэ! Юу гэвэл бүдрүүлэх саад ирэх нь зайлшгүй бөгөөд харин бүдрүүллийг гүйцэлдүүлэгч тэр хүн золгүй еэ! 8 Хэрэв гар чинь, эсвэл хөл чинь чамайг бүдрүүлбэл, тас цавчинхая. Хоёр гартайгаа, эсвэл хоёр хөлтэйгөө мөнхийн галд хаягдсанаас гаргүй, эсвэл хөлгүйгээр аминд орох нь чамд дээр. 9 Хэрэв нүд чинь чамайг бүдрүүлбэл, ухаж хая. Хоёр нудтэйгээр галт тамд хаягдсанаас нэг нүдтэй аминд орох нь чамд дээр. 10 Та нар эдгээр багачуудын нэгийг нь ч бүү басамжил. Би та нарт хэлье. Тэнгэр дэх тэдний тэнгэр элч нар нь тэнгэрт байгаа Миний Эцэгийн нүүрийг байнга хардаг юм. 11 Учир нь Хүний Хүү аддагдсаныг аврахаар ирсэн юм 12 Та нар юу гэж бодож байна вэ? Хэрэв хэн нэгэн хүн зуун хоньтой байтал, тэднээс нэг нь төөрвөл, тэр ерэн есөн хонио ууланд орхичихоод төөрсөн нэгийг хайхаар явахгүй гэж үү? 13 Үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв тэр олчихвол, төөрөөгүй ерэн есөн хониноосоо илүүгээр түүнд баярлах болно. 14 Тиймд эдгээр багачуудаас хэн нэг нь эрсдэх нь тэнгэрт байгаа Эцэгийн тань хүсэл биш юм.15 Хэрэв ах дүү чинь нүгэл үйлдвэл, явж түүнтэй ганцаарчлан уулзан зэмлэ. Хэрэв тэр чамайг сонсвол, чи ах дүүгээ олж авсан хэрэг. 16 Харин тэр үл сонсвол, өөртэйгөө хамт нэг юмуу хоёр ах дүүгээ дагуул. Тэгвэл хоёр буюу гурван гэрчийн амаар хэрэг нь бүрэн нотлогдох болно. 17 Хэрэв тэр тэднийг сонсохоос татгалзвал, чуулганд хэл. Хэрэв чуулганыг хүртэл сонсохоос татгалзвал, тэр чиний хувьд харь үндэстэн болоод татвар хураагч мэт байг. 18 Үнэнээр Би та нарт хэлье. Танар газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдох бөгөөд газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт мөн тайлагдах болно. 19 Би та нарт дахин хэлье. Хэрэв та нараас хоёр чинь ямар нэгэн зүйлийг гуйх талаар газар дээр санаа нийлбэл, тэнгэр дэх Миний Эцэг үүнийг нь тэдний төлөө биелүүлэх болно. 20 Учир нь хоёр буюу гурван хүн Миний нэрээр хаана цуглана, тэнд Би тэдний дунд байна гэж айлдав.21 Дараа нь Петр ирж Түүнд
— Эзэн, ах дүү маань миний эсрэг нүгэл үйлдэхэд би хэдэн удаа түүнийг уучлах вэ? Долоон удаа юу? гэхэд нь 22 Есүс айлдсан нь
— Би чамд долоон удаа гэж хэлэхгүй. Харин дал дахин долоон удаа гэж хэлье. 23 Иймээс тэнгэрийн хаанчлалыг боолуудтайгаа тооцоо хийхийг хүссэн нэгэн хаантай зүйрлэж болно. 24 Тэр тооцоо хийж эхлэх үед арван мянган талантын өртэй нэгийг нь түүн уруу аваачив. 25 Харин түүнд өрөө төлөх юм байхгүй тул эзэн нь түүнийг эхнэр, хүүхдүүдийнх нь хамт хамаг юмтай нь худалдаад өрийг нь барагдуулахыг тушаажээ. 26 Боол нь сөхрөн унаж, сунан мөргөөд түүнээс "Намайг тэвчин хүлцэнэ үү. Би танд бүгдийг буцааж төлнө" гэж гуйхад 27 тэрхүү боолын эзэн нь түүнийг ихэд өрөвдөөд суллаж, өрийг нь хэлтрүүлжээ. 28 Харин өнөөх боол гадагш гараад, өөрт нь зуун денарын өртэй байсан өөрийнхөө анд нөхөр болох нэгэн боолыг олж хараад, барин авч хоолойг нь шахаж, "Өрөө төл" гэв. 29 Харин анд нөхөр нь болох тэр боол сөхрөн унаж, түүнээс гуйн "Намайг тэвчин хүлцээч. Чамд буцааж төлнө" гэж хэлжээ. 30 Тэр үүнийг хүсээгүй учраас явж, түүнийг өр ширээ буцааж төлтөл нь шоронд хориулав. 31 Түүний бусад найз боолууд нь болсон явдлыг хараад ихэд гуниж, эзэн дээрээ очиж болсон бүгдийг нь мэдэгджээ. 32 Тэгтэл эзэн нь нөгөөх боолыг дуудаад, түүнд "Бузар муу боол оо, чи надаас гуйсан тул би бүх өрийг чинь хэлтрүүлсэн. 33 Би чамайг өршөөсний адил чи бас анд нөхөр чинь болох тэр боолыг өршөөх ёстой байсан бус уу?" гээд, 34 ихэд хилэгнэн уурлаж, өр ширээ бүгдийг буцаан төлөх хүртэл нь түүнийг зандалчинд тушаажээ. 35 Түүнчлэн хэрэв та нарын нэг бүр чинь ах дүүгээ зүрх сэтгэлээсээ уучлахгүй бол Миний тэнгэрлэг Эцэг ч та нарт мөн тэгж хандах болно гэлээ.
19 Есүс эдгээр үгээ айлдсаныхаа дараа, Галилаас явж, Иорданы тэртээх Иудейн нутагт ирэв. 2 Үй олон хүмүүс Түүнийг дагахад тэнд Тэр тэднийг эдгээжээ.3 Түүн дээр хэсэг фарисайчууд ирээд, Түүнийг сорьж,
— Ямар нэг шалтгаанаар эхнэрээсээ салах нь хуулийн дагуу мөн үү? гэж асуухад 4 Тэр хариуд нь
— Бүтээгч анхнаасаа тэднийг эр, эмээр нь бүтээснийг та нар уншаагүй гэж үү? гээд
— 5 Тиймээс эр хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нийлж, хоёулаа нэг бие махбод болдог. 6 Тиймд тэд цаашид хоёр бус, харин нэг бие махбод юм. Иймээс Бурханы хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг гэж айлдав. 7 Гэтэл тэд Түүнд
— Тэгвэл Мосе яагаад эхнэртээ салалтыг гэрчилсэн бичиг өгөөд, түүнийг явуулахыг тушаасан юм бэ? гэхэд, 8 Тэр тэдэнд
— Яагаад гэвэл та нарын зүрх хатуу тул Мосе эхнэрээсээ салахыг та нарт зөвшөөрсөн юм. Гэвч анхнаасаа ийм байгаагүй. 9 Би та нарт хэлье. Хэн садар самуунаас өөр шалтгаанаар эхнэрээсээ салж, өөр эмэгтэйтэй гэрлэнэ, тэр нь завхайрсан болно гэв. 10 Шавь нар нь Түүнд
— Хэрэв нөхөр эхнэрийн харьцаа ийм байвал, гэрлэхгүй байсан нь дээр юм гэхэд 11 харин Есүс тэдэнд
— Ингэж хэлэхийг бүх хүн хүлээн зөвшөөрч чадахгүй, харин энэ нь өгөгдсөн хүмүүс л чадна. 12 Учир нь эхийнхээ хэвлийгээс төрөхдөө тайган төрсөн хүн байдаг. Хүмүүсийн тайган болгосон тайган хүмүүс ч байдаг. Мөн тэнгэрийн хаанчлалын төлөө өөрсдийгөө тайган болгосон тайган ч байдаг юм. Үүнийг хүлээж авах чадвартай нэг нь хүлээн аваг гэж айлдав.13 Есүсийн гарыг нь тавиулж, тэдний төлөө залбируулахын тулд хүмүүс Түүн дээр хүүхдүүдийг авчирсанд шавь нар тэднийг зэмлэжээ. 14 Харин Есүс
— Хүүхдүүдийг зөвшөөр, Над уруу ирэхийг бүү болиул. Учир нь тэнгэрийн хаанчлал бол эдний адил хүмүүсийнх юм гээд, 15 тэдний дээр гараа тавьсны дараа тэндээс явав.16 Үзэгтүн, нэгэн хүн Түүн уруу ирээд,
— Багш аа, мөнх амийг олохын тул би ямар сайн юм хийх ёстой вэ? гэж асуухад, 17 Есүс
— Чи Надаас юунд сайн нь юу болох тухай асууна вэ? Сайн нь зөвхөн Ганц байдаг. Хэрэв чи амьтай болохыг хүсэж байгаа бол тушаалуудыг сахь гэв. 18 Тэр Түүнд
— Алийг нь? гэхэд Есүс
— Чи хүн бүү ал. Чи бүү завхайр. Чи бүү хулгайл. Чи бүү худал гэрчил. 19 Эцэг эхээ хүндэл. Чи хөршөө өөрийн адил хайрла гэжээ. 20 Өнөөх залуу эр Түүнд
— Энэ бүхнийг би сахьсан. Надад өөр юу дутагдаж байна вэ? гэхэд, 21 Есүс
— Хэрэв чи төгс байхыг хүсэж байвал, явж эд хөрөнгөө зарж ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага гэлээ. 22 Тэр залуу энэ зааврыг сонсоод, гунигтайгаар холдон явлаа. Учир нь тэр маш их хөрөнгөтэй нэгэн байжээ.23 Есүс шавь нартаа
— Үнэнээр Би та нарт хэлье. Баян хүн тэнгэрийн хаанчлалд орох нь нэн бэрх аж. 24 Би та нарт дахин хэлье. Баян хүн Бурханы хаанчлалд орохоос тэмээ зүүний сүвэгчээр нэвтрэх нь илүү хялбар
гэв. 25 Шавь нар нь үүнийг сонсоод ихэд гайхан
— Тэгвэл хэн аврагдаж чадах вэ? гэцгээхэд 26 Есүс тэднийг хараад,
— Энэ нь хүмүүст боломжгүй, харин Бурханд бүх юм боломжтой гэж айлдав. 27 Тэгтэл Петр Түүнд
— Хараач, бид бүх зүйлсийг орхиод Таныг дагасан. Тэгвэл бидэнд юу байх вэ? гэхэд 28 Есүс айлдсан нь
— Үнэнээр Би та нарт хэлье. Хүний Хүү Өөрийн сүр жавхлант сэнтийндээ залрах үед Намайг дагасан та нар ч мөн арван хоёр Израилийн арван хоёр овгийг шүүж, арван хоёр сэнтий дээр залрах болно. 29 Миний нэрийн төлөө өөрийн гэр орноо, ах дүүсээ, эгч дүүсээ, эсвэл эцэг эхээ, хүүхдүүдээ, эсвэл эдлэн газраа орхисон хүн бүр зуу дахин ихийг хүртэх бөгөөд мөнх амийг өвлөх болно. 30 Харин эхэнд байгаа олон хүн сүүлчийнх, сүүлчийнх нь эхнийх байх болно.
20 Тэнгэрийн хаанчлал нь усан үзмийн талбайдаа ажиллуулах хүмүүсийг хөлслөхөөр өглөө эрт гарсан газрын эзэнтэй төстэй юм. 2 Тэр тэдэнд өдрийн нэг денар өгөхөөр ажилчидтай тохиролцон, тэднийг усан үзмийн тариалан уруугаа илгээв. 3 Гуравдугаар цагийн орчим тэр гадагш гарч, зах дээр ажилгүй зогсож буй өөр хүмүүсийг хараад, 4 тэдэнд "Та нар бас усан үзмийн тариалан уруу яв. Би та нарт шударгаар төлнө" гэсэнд тэд явжээ. 5 Зургадугаарболон есдүгээр цагийн орчим тэр дахин гадагш гарч, түүнчлэн хүмүүсийг явуулав. 6 Арван нэгдүгээр цагийн орчим тэр гадагш гарч, зогсож буй өөр хүмүүсийг олж, тэднээс "Та нар чинь юунд энд бүхэл өдрийн турш ажилгүй дэмий зогсоно вэ?" гэж асуусанд 7 тэд "Биднийг хэн ч хөлсөлсөнгүй" гэв. Тэгэхэд нь тэр "Та нар бас усан үзмийн тариалан уруу яв" гэлээ. 8 Орой болоход усан үзмийн тариалангийн эзэн даамалдаа "Ажилчдыг дуудаж, эцсийн бүлгээс эхнийхийг хүртэл хөлсийг нь төл" гэжээ. 9 Арван нэгдүгээр цагийн үед хөлслөгдсөн нь бүгд нэг нэг денараа хүртэв. 10 Эхэнд ирсэн хүмүүс өөрсдийгөө илүү ихийг авна байх хэмээн бодсон авч мөн адил нэг нэг денар авчээ. 11 Тэд хөлсөө аваад газрын эзэнд дургүйцэн, гомдоллож, 12 "Энэ сүүлчийн хүмүүс өрдөө нэг л цаг ажилласан шүү дээ. Ажлын хүндийг үүрч, өдрийн халуунд ажилласан биднийг тэдэнтэй адил үнэллээ" гэжээ. 13 Гэвч эзэн тэдний нэгэнд "Анд минь, би чамд ямар ч буруу юм хийгээгүй. Чи нэг денараар ажиллана гэж надтай тохирсон биш үү? 14 Өөрийнхөө хөлсийг аваад, замаараа явж үз. Харин би энэ сүүлчийн хүнд чамд өгсөнтэй адил хөлсийг өгөхийг хүсэж байна. 15 Би өөрийнхөө юмыг хүссэнээрээ зарах нь миний хувьд ёс бус юм гэж үү? Эсвэл өгөөмөр зангаас минь болж нүдэнд чинь атаархал хурав уу?" гэжээ. 16 Тиймээс сүүлчийнхнь эхнийх болж, эхнийх нь сүүлчийнх байх болно гэж айлдав.17 Есүс Иерусалим уруу өгсөн явах гэж байхдаа арван хоёр шавиа дэргэдээ аваад замдаа тэдэнд
— 18 Харагтун, бид Иерусалимыг зорин явж байна. Хүний Хүү ахлах тахилч нар, хуулийн багш нарын гарт тушаагдах бөгөөд тэд Түүнийг алахаар яллаж, 19 харь үндэстэнд тушааж, тэд нараар доромжлуулж, ташуурдуулж, цовдлуулна, Гурав дахь өдрөө Тэр амилах болно гэлээ.20 Тэгтэл Зебедеен хөвгүүдийн эх хөвгүүдийнхээ хамт Түүн дээр ирээд өмнө нь мөргөж, Түүнд хүсэлт тавив. 21 Есүс түүнд
— Та юу хүсээ вэ? гэхэд тэр
— Та Өөрийнхөө хаанчлалд хоёр хүүгийн минь нэгийг нь Өөрийнхөө баруун талд, нөгөөг нь зүүн талдаа суу гэж тушаагаач гэв. 22 Харин Есүс
— Та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна. Миний уух аяганаас та нар ууж чадах уу? гэсэнд тэд
— Чадна гэцгээв. 23 Тэр тэдэнд
— Та нар Миний аяганаас ууна. Харин Миний баруун, зүүн талд суухыг чинь Би шийдэхгүй. Харин энэ бол Миний Эцэгийн бэлтгэсэн хүмүүсийнх юм гэж хэлжээ. 24 Үүнийг сонсоод арав нь ах дүү хоёрт зэвүүцэв. 25 Харин Есүс тэднийг Өөртөө дуудаад,
— Харь үндэстний захирагчид тэднийг ноёрхдог бөгөөд ихэс дээдэс нь тэднийг захирах эрх мэдэл эдэлдгийг та нар мэднэ. 26 Та нар тэгж болохгүй. Харин та нарын дунд хэн чинь агуу нэгэн болохыг хүснэ, тэр нь та нарын зарц болог. 27 Та нарын дунд хэн чинь тэргүүнд байхыг хүснэ, тэр нь та нарын боол болог. 28 Үүнчлэн Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд ирсэн бөгөөд амиа олны төлөө золиос болгон өгөхөөр ирсэн билээ гэв.29 Тэднийг Иерихогоос гарч явахад асар олон хүмүүс Түүнийг дагаж байлаа. 30 Үзэгтүн. Замын хажууд суугаа хоёр сохор Есүсийг дэргэдүүр нь өнгөрөхийг сонсоод,
— Давидын Хүү, Эзэн минь ээ, биднийгээ өршөөгөөч гэж хашхиралдав. 31 Олон түмэн тэднийг дуугүй бай хэмээн зандарсан боловч тэд улам чангаар
— Давидын Хүү, Эзэн минь ээ, биднийгээ өршөөгөөч гэж хашхирав. 32 Есүс зогсож тэднийг дуудаад,
— Өөрсдийнхөө төлөө Надаар юу хийлгэхийг хүснэ вэ? гэхэд, 33 тэд
— Эзэн, нүд маань нээгдэхийг бид хүсэж байна гэв. 34 Есүс тэднийг ихэд өрөвдөж, нүдэнд нь гар хүрэхэд тэр даруй тэд хараа орж Түүнийг дагалаа.
21 Тэд Иерусалимд ойртон ирж, Чидун уулын бэл дэх Бетфагт очоод, Есүс хоёр шавиа
илгээхдээ, 2 тэдэнд
— Эсрэг талд чинь байгаа тосгон уруу яв. Тэр даруй та нар нэгэн уяатай илжгийг дудрантайгаа байгааг олно. Тэднийг тайлаад, Над уруу авчир. 3 Хэрэв хэн нэгэн хүн та нарт юм хэлбэл, "Эд Эзэнд хэрэгтэй" гэж хэлээрэй. Тэгвэлтэр хүн тэднииг даруй явуулна гэж айлджээ. 4 Энэ нь эш үзүүлэгчээр хэлүүлсэн нь биелэгдэхийн тул болой. Юу гэвэл 5 «Сионы охинд хэл. "Харагтун, чиний Хаан чам уруу ирж явна.
Илжиг болон дудранг унаж,
эгэл даруухнаар ирнэ"» гэсэн юм. 6 Тэгээд шавь нар явж Есүсийн захисан ёсоор гүйцэтгэж, 7 илжгийг дудрантай нь авчрахад тэд дээр нь дээлүүдээ тохоцгоолоо. Есүс илжгийг унав. 8 Цугласан хүмүүсийн ихэнх нь дээл хувцсаа зам дээр дэвсэхэд, зарим нь модноос мөчир огтлон зам дээр тавьж байлаа. 9 Түүний өмнө хойно нь явж буй хурсан олон
— Давидын Хүүд Хосанна!
Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ!
Хамгийн дээдэд Хосанна! гэж хашхиралдаж байлаа. 10 Түүнийг Иерусалимд ороход бүх хотынхон үймэлдэж,
— Энэ хэн билээ? гэцгээв. 11 Олон түмэн
— Энэ чинь Галилын Назараас ирсэн эш үзүүлэгч Есүс байгаа юм гэж байв.
12 Есүс сүмд орж ирээд худалдаачдыг болон худалдан авагсдыг бүгдийг нь хөөн гаргаж, зоос солигчдын ширээ, тагтаа худалдагсдын сандлыг хөмөрч орхиод, 13 тэдэнд
— "Миний гэр бол залбирлын гэр гэж нэрлэгдэх болно" гэж бичигдсэн байдаг. Гэтэл та нар үүнийг дээрэмчдийн үүр болгожбайна гэв. 14 Сүмд байхад нь Түүн уруу сохор, доголон хүмүүс ирэхэд Тэр тэднийг эдгээжээ. 15 Харин ахлах тахилч нар, хуулийн багш нар Түүний үйлдсэн гайхамшигт зүйлсийг болон сүм дотор
— Давидын Хүүд Хосанна! гэж хашхиралдах хүүхдүүдийг хараад ихэд дургүйцэн 16 Түүнд
— Та эдний юу хэлж буйг сонсож байна уу? гэхэд Есүс
— Тийм ээ, "Нялх, хөхүүл хүүхдүүдийн амнаас магтаалыг Та Өөрийнхөө төлөө бэлдсэн" гэснийг та нар огт уншаагүй юм уу? гэв. 17 Тэгээд тэднийг орхин хотоос гарч, Бетанд ирээд тэндээ хоноглов.18 Өглөө хот уруу буцахдаа Тэр өлссөн ажээ. 19 Тэгээд замын хажуудах ганц инжрийн модыг хараад очтол навчнаас өөр юу ч олсонгүй. Есүс тэр модонд
— Чамд үр жимс хэзээ ч бүү ургаг гэхэд тэр даруй инжрийн мод хувхайрчээ. 20 Шавь нар нь үүнийг хараад мэл гайхаж
— Энэ инжрийн мод яаж ийм хурдан хувхайрав? гэцгээв. 21 Есүс хариуд нь
— Үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нарт итгэл байгаад эргэлзэхгүй бол зөвхөн энэ инжрийн модонд тохиолдсоныг үйлдэх байтугай энэ ууланд ч хүртэл "Дээш өргөгдөж тэнгист хаягд" гэж хэлсэн ч энэ нь биелэх болно. 22 Та нар итгэлтэйгээр залбиран гуйсан бүх зүйлсээ хүлээн авах болно гэж айлдав.23 Түүнийг сүмд ороод сургаал зааж байхад нь ахлах тахилч нар
ба олон түмний ахлагчид Түүн уруу ирж,
— Та ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэнэ вэ? Хэн Танд энэ эрх мэдлийг өгөв? гэж асуухад 24 Есүс тэдэнд
— Би та нараас бас нэг зүйлийг асууя. Хэрэв Надад хариулбал, Би ч гэсэн ямар эрх мэдлээр эдгээрийг үйлддэгээ та нарт хэлье. 25 Иоханы баптисм хаанаас эхтэй байсан бэ? Тэнгэрээс үү, эсвэл хүмүүсээс үү? гэхэд тэд өөр хоорондоо хэлэлцэж
— Хэрэв бид "Тэнгэрээс" гэчихвэл, Тэр бидэнд "Тэгвэл та нар яагаад түүнд итгээгүй юм бэ?" гэнэ дээ. 26 Хэрэв "Хүмүүсээс" гэвэл, энэ хурсан олон түмнээс бид айж байна. Учир нь тэд бүгдээрээ Иоханыг эш үзүүлэгч гэж үздэг шүүдээ Гээд, 27 Түүнд
— Бид мэдэхгүй гэж хариулахад нь Есүс ч мөн тэдэнд хэлсэн нь
— Би ч гэсэн ямар эрх мэдлээр эдгээрийг үйлддэгээ та нарт хэлэхгүй. 28 Харин та нар юу гэж бодож байна? Нэгэн хүн хоёр хүүтэй байжээ. Тэр ууган хүү уруугаа очиж "Хүү минь, өнөөдөр явж, усан үзмийн тариалан дээр ажилла" гэсэнд, 29 хүү нь "За" гэсэн атлаа явсангүй. 30 Мөнөөх хүн удаах хүүдээ мөн тэгж хэлэхэд, хүү нь "Үгүй" гэжээ. Гэвч дараа нь гэмшиж, ажиллахаар явав. 31 Тэр хоёрын аль нь эцгийнхээ хүслийг биелүүлсэн бэ? гэхэд, тэд
— Сүүлчийнх нь гэв. Есүс тэдэнд хандан
— Үнэнээр Би та нарт хэлье. Татвар хураагчид болоод янхнууд
та нараас түрүүнд Бурханы хаанчлалд орох болно. 32 Учир нь Иохан зөвт байдлын замаар та нар уруу ирсэнд та нар түүнд итгээгүй. Харин татвар хураагчид болоод янхнууд түүнд итгэсэн юм. Та нар үүнийг үзэхдээ гэмшсэнгүй, дараа нь ч түүнд итгэсэнгүй.33 Өөр сургаалт зүйрлэлийг сонсоцгоо. Нэгэн газрын эзэн усан үзмийн мод тариалж, түүнийгээ тойруулан хашаа барьж, дарс шахагч савыг суулгах нүх ухаж, цамхаг босгожээ. Тэгээд үунийгээ тариаланчдад түрээслээд, аянд явж гэнэ. 34 Ургац хураах цаг болоход эзэн усан үзэм авчруулахаар боолуудаа усан үзмийн тариаланчид уруу илгээжээ. 35 Усан үзмийн тариаланчид боолуудыг нь бариад нэгийг нь зодож, нөгөөг нь алж, гурав дахийг нь чулуугаар цохив. 36 Эзэн урьд явуулснаас ч олон тооны боолуудыг дахин илгээсэнд тэд мөн л адил ханджээ. 37 Гэвч дараа нь тэр "Тэд миний хүүг хүндэлнэ" гээд хүүгээ илгээв. 38 Харин тариаланчид хүүг хараад, өөр хоорондоо "Энэ чинь өв залгамжлагч байна. Ирэгтүн, туүнийг алж, өвийг нь булаацгаая" гэжээ. 39 Тэгээд тэд түүнийг бариад усан үзмийн тариалангийн гадна гаргаж хаяад, түүнийг алав. 40 Тэгвэл усан үзмийн тариалангийн эзэн хүрч ирээд, тэдгээр тариаланчдыг яах вэ? гэсэнд,«тэд
— Тэр эзэн тэдгээр муу хүмүүсийг муугаар төгсгөж, түүнд хугацаанд нь усан үзмийг тушаажөгөх өөр тариаланчдад усан үзмийн тариалангаа түрээсэлнэ гэв. 42 Есүс тэдэнд
— "Барилгачдын голсон Чулуу булангийн тулгуур Чулуу болжээ. Энэ нь Эзэнээс ирсэн
бөгөөд
Бидний нүдэнд гайхалтай" гэснийг та нар Судраас огт уншаагүй юу? 43 Иймээс Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг та нараас авч, түүний үр жимсийг нь ургуулах үндэстэнд өгөх болно. 44 Хэн энэ чулуун дээр унана, тэр хүн хэдэн хэсэг хэмхрэх бөгөөд хэний дээр энэ чулуу унана, тэр нь хүнийг шороо мэт бутаргана гэж айддав. 45 Фарисайчууд ба ахлах тахилч нар Түүний сургаалт зүйрлэлүүдийг сонсоод, Тэр өөрсдийнх нь тухай ярьсныг ойлгов. 46 Тэд Түүнийг барихыг санаархсан авч, олон түмнээс айж байлаа. Учир нь хүмүүс Түүнийг эш үзүүлэгч гэж үздэг байв.
22 Есүс тэдэнд сургаалт зүйрлэлээр дахин айлдсан нь
— 2 Тэнгэрийн хаанчлалыг хүүгийнхээ хуримын найрыг хийсэн хаантай зүйрлэж болно. 3 Хаан хуриманд уригдсан хүмүүсийг дуудуулахаар боолуудаа илгээсэн боловч, тэд ирэхийг хүссэнгүй. 4 Тэр дахин "Уригдсан хүмүүст «Зоогийг бэлдлээ. Үхэр болон бордсон малаа гаргаж бүгдийг базааж бэлдлээ. Хуриманд морилон ир» гэж хэл" гээд өөр боолуудаа илгээв. 5 Гэтэл тэд үл тоомсорлон өөрсдийнхөө мөрөөр явж, нэг нь тариан талбай уруугаа, нөгөө ньажил уруутаа явав. 6 Бусад нь хааны боолуудыг барин авч, доромжлон гутаагаад алжээ. 7 Хаан уурлаад, цэргүүдээ илгээн тэдгээр алуурчдыг хөнөөгөөд, хотыг нь галдан шатаав. 8 Тэгээд тэр боолууддаа "Хурим бэлэн боллоо. Харин уригдагсан хүмүүс маань зохисгүй хүмүүс байжээ. 9 Тиймээс та нар гол гудамжаар явж, тааралдсан болгоноо хуриманд морилон ирэхийг урь" гэхэд 10 тэдгээр боолууд гудамжинд гарч тааралдсан сайн, муу хүмүүсийг бүгдийг цуглуулав. Хуримын танхим зоогийн зочдоор дүүрчээ. 11 Харин хаан зоогийн зочдыг харахаар орж ирээд хуримын хувцас өмсөөгүй нэгэн хүнийг хараад, 12 түүнд "Анд минь, чи хуримын хувцасгүйгээр хэрхэн энд орж ирэв?" гэхэд тэр үг дуугүй байв. 13 Тэгтэл хаан зарц нартаа "Түүний гар, хөлийг хүлээд гаднах харанхуйд хая. Тэнд тэр уйлж, шүдээ хавирах болно" гэж хэлжээ. 14 Учир нь дуудагдсан нь олон хэдий ч сонгогдсон нь цөөхөн гэж ярив.15 Тэгээд фарисайчууд явж, Есүсийг хэлсэн үгэнд нь яаж унагаахаа хамтдаа зөвлөлдөв. 16 Тэд өөрсдийн шавь нарыг херодынхонтой хамт Түүн уруу илгээж, ингэж асуулгалаа.
— Багш аа, бид Таны үнэнч хийгээд Бурханы замыг үнэнээр заадгийг тань, хэнийг ч ялгаварладаггүй тул хэнд ч тал засдаггүйг тань мэднэ. 17 Тиймээс Та юу бодож байгаагаа бидэнд хэлээч? Бид Цезарьт албан татвар өгөх ньхуульд нийцэх үү, эсвэл үгүй юу? гэхэд 18 Есүс тэдний хорон санааг мэдээд,
— Хоёр нүүрт хүмүүс ээ, та нар юунд Намайг сорино вэ? 19 Надад татварт өгдөг зоосыг үзүүлээдэх гэв. Тэд Түүнд нэг денар өгсөнд, 20 Тэр
— Энэ хэний дүрс, бичээс вэ? гэж асуув. 21 Тэд Түүнд
— Цезарийнх гэхэд Есүс
— Тэгвэл Цезарийн юмыг Цезарьт, Бурханы юмыг Бурханд өггэлээ. 22 Үүнийг сонсоод тэд мэл
гайхаж Түүнийг орхин одлоо.
23 Тэр өдөр (амилалт гэж байхгүй хэмээдэг) садукайчууд Түүн дээр ирж, Түүнээс асуусан нь
— 24 Багш аа, Мосе "Хэрэв эр хүн нь үр хүүхэдгүй үхвэл, түүний дүү эхнэртэй нь гэрлэж ахынхаа үр удмыг залгуулах ёстой" гэж хэлсэн. 25 Бидэнтэй хамт ах дүү долоон хүн байсан юм. Ууган нь эхнэр авч, үр удмаа үлдээлгүй үхэхэд дүү нь эхнэртэй нь гэрлэв. 26 Хоёр дахь, гурав дахиас авахуулан долоо дахь нь хүртэл ийнхүү үхэв. 27 Бүхний эцэст мөнөөх эмэгтэй ч үхэв. 28 Иймээс амилалт дээр мөнөөх эмэгтэй тэр долоогийн хэнийх нь эхнэр болох вэ? Бүгд л түүнтэй гэрлэсэн шүү дээ гэхэд, 29 Есүс хариуд нь тэдэнд
— Та нар Судрыг ч, Бурханы хүчийг ч мэдэхгүйгээс болж төөрөлдөж байна. 30 Амилалт дээр тэд гэрлэх ч үгүй, нөхөрт ч гарахгүй, харин тэнгэр дэх тэнгэр элч нартай адил болох юм. 31 Харин үхэгсдийн амилалтын тухайд Бурханаас та нарт 32 "Би бол Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан" хэмээн айлдсаныг та нар уншаагуй хэрэг үү? Тэр бол үхэгсдийнх бус, харин амьдын Бурхан гэж хэлэв. 33 Үүнийг сонсоод олон түмэн Түүний сургаалд гайхаж байлаа.34 Харин Есүс садукайчуудыг дуугүй болгосныг фарисайчууд сонсоод цуглав. 35 Тэдний нэг болох хуульч Түүнийг сорьж
— 36 Багш аа, Хууль дахь агуу тушаал нь аль вэ? гэж асуув. 37 Тэр түүнд
— "Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла". 38 Энэ бол агуу нь бөгөөд хамгийн чухал тушаал мөн. 39 Удаахи нь "Чи хөршөө өөрийн адил хайрла" гэсэнтэй адил юм. 40 Энэ хоёр тушаал дээр бүх Хууль болоод Эш үзүүлэгчид тулгуурладаг юм гэлээ.41 Фарисайчуудыг цуглах зуур Есүс тэднээс
— 42 Та нар Христийн тухай юу гэж боддог вэ? Тэр хэний хүү вэ? гэж асуухад тэд
— Давидынх гэцгээв. 43 тэр тэдэнд
— Тэгвэл яагаад Давид Сүнсээр Түүнийг "Эзэн" гэж дуудаад,
44 "Эзэн, миний Эзэнд
«Би Чиний дайснуудыг хөл
дор чинь тавих хүртэл Миний баруун гарт залрагтун» гэсэн"
юм бэ? 45 Хэрэв Давид Түүнийг "Эзэн" хэмээн дууддаг бол Тэр яаж түүний хүү байх билээ? гэж айддав. 46 Хэн ч хариуд нь Түүнд үг хэлж чадаагүй бөгөөд тэр өдрөөс хойш нэг ч хүн Түүнээс юм асуухыг зүрхэлсэнгүй.
23 Тэгээд Есүс цугласан олон түмэнд болоод шавь нартаа айлдсан нь
— 2 Хуулийн багш нар, фарисайчууд Мосегийн суудалд суужээ. 3 Тиймээс тэдний хэлсэн болгоныг та нар үйлд, сахь. Харин тэдний үйл хэргийн дагуу бүү үйлд. Учир нь тэд ярьдаг ч, түүнийгээ үйлддэггүй. 4 Тэд хүнд ачаанууд баглаж хүмүүсийн мөрөн дээр тавьдаг атлаа өөрсдөө тэр ачаанд хуруугаа ч хүргэхийг хүсдэггүй. 5 Харин тэд хамаг үйлсээ хүмүүст харуулахын тудд хийдэг бөгөөд тэд магнайн ба гарын сахиусаа өргөсгөж, унжлагаа уртасгадаг. 6 Тэд найр наадмын тэргүүн эгнээнд, синагогуудад тэргүүн суудалд суух, 7 зах зээл дээр хүндлүүлэн мэндлүүлэх, "Багш аа" гэж хүмүүсээр дуудуулах дуртай аж. 8 Харин та нар "Багш аа" гэж битгий дуудуул. Та нарын Багш Ганц бөгөөд та нар бүтд ахан дүүс билээ. 9 Газар дээр хэн нэгнийг эцгээ болгож битгий дууд. Учир нь та нарын Эцэг Ганц бөгөөд Тэр тэнгэрт буй. 10 Та нар удирдагчид гэж битгий дуудуул. Та нарын Удирдагч Ганц бөгөөд Тэр нь Христ юм. 11 Харин та нарын дундах хамгийн агуу нь зарц болог. 12 Өөрийгөө өргөмжлөгч нь дорд болгогдох бөгөөд өөрийгөө дорд болгогч нь өргөмжлөгдөх болно.13 Гэвч хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд та нар золгүй еэ! Юу гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хаадаг. Та нар өөрсдөө ордог ч үгүй, орох хүмүүсийг ч оруулдаггүй байна. 14 Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Юу гэвэл, та нар бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөдөг атлаа удаан залбирах дүр үзүүлдэг тул та нар илүү хүнд шийтгэл хүлээнэ.15 Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Юу гэвэл, та нар ганц хүнийг ч гэсэн сүсэгтнээ болгохын тулд тэнгис газаргүй хөндлөн гулд явдаг. Түүнийг сүсэгтэн болоход та нар түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог ажээ.16 Сохор газарчид аа, та нар золгүй еэ! Та нар "Хэн сүмээр тангараглана, тэр нь юу ч биш. Харин сүмийн алтаар тангараглагч түүнд үүрэг оногддог" гэдэг. 17 Мунхаг, сохор хүмүүс ээ, аль нь илүү чухал вэ? Алт уу, эсвэл алтыг ариусгадаг сүм үү? 18 "Хэн тахилын ширээгээр тангараглана, тэр нь юу ч биш. Харин дээрх өргөлөөр нь тангараглагч түүнд үүрэг оногддог" гэдэг. 19 Сохор хүмүүс ээ, аль нь илүү чухал вэ? Өргөл үү, эсвэл өргөлийг ариусгадаг тахилын ширээ юу? 20 Иймээс тахилын ширээгээр тангараглагч нь тахилын ширээгээр болон дээр нь байгаа бүхнээр тангараглаж байгаа юм. 21 Сүмээр тангараглагч нь сүмээр болон түүн дотор оршдог Түүгээр тангараглаж байгаа юм. 22 Тэнгэрээр тангараглагч нь Бурханы сэнтийгээр болон дээр нь залрагч Түүгээр тангараглаж буй.23 Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар гаа, гоньд, зирааны аравны нэгийг өгдөг атлаа хуулийн чухал нөхцлүүд болох шударга ёс, өршөөл, итгэлтэй байдлыг орхигдуулдаг. Чухамдаа бусдыг нь ч орхилгүй, эдгээрийг биелүүлэх ёстой байсан. 24 Шумуулыг шүүгээд тэмээг залгичихдаг сохор газарчид аа!25 Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар аяга тавагныхаа гадна талыг нь цэвэрлэдэг хэдий ч дотор нь дээрэм, хувийн сонирхол дүүрэн аж. 26 Сохор фарисай та эхлээд аяга, савныхаа дотор талыг цэвэрлэ. Тэгвэл гаднах нь ч мөн цэвэрхэн болно.27 Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар бол цагаанаар будсан булшнууд шиг гаднаа гоё сайхан харагддаг хэдий ч дотроо үхэгсдийн яс болоод бузар бүхнээр дүүрэн аж. 28 Та нар ч гэсэн хүмүүсийн өмнө гаднаа зөвт хүмүүс мэт харагдавч, дотроо хоёр нүүрт зан болон хууль бус явдлаар дүүрэн аж.29 Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар эш үзүүлэгчдийн бунханг барьж, зөвт хүмүүсийн хөшөөг чимдэг. 30 Тэгээд "Хэрэв бид эцэг өвгөдийнхөө үед амьдарч байсан бол эш үзүүлэгчдийн цусыг урсгахад тэдний хамсаатан болохгүй л байсан" гэдэг. 31 Тэгснээрээ та нар өөрсдийгөө эш үзүүлэгчдийн амийг бүрэлгэсэн хүмүүсийн хөвгүүд гэдгээ гэрчилдэг. 32 Та нар өвөг эцгүүдийнхээ гэмийн хэмжээг дүүргэ. 33 Могойнууд аа, хорт могойн удам аа, тамын шийтгэлээс та нар яаж зугтаах вэ? 34 Тиймээс, үзэгтүн. Би та нар уруу эш үзүүлэгчид ба мэргэн хүмүүс, хуулийн багш нарыг илгээж байна. Та нар тэдний заримыг алж, цовдолж, заримыг нь өөрсдийн синагогуудад ташуурдаж, хотоос хотод тэднийг хавчин мөшгөх болно. 35 Зөвт нэгэн Абелын цуснаас авахуулаад сүм болоод тахилын ширээ хоёрын хооронд та нарын алсан Берехиагийн хүү Зехариагийн цус хүртэлх газар дээр урссан бүх зөвт хүний цус та нар дээр ирнэ. 36 Үнэнээр Би та нарт хэлье. Энэ бүх юмс энэхүү үеийнхэн дээр ирнэ.37 Иерусалим аа, Иерусалим аа, чи эш үзүүлэгчдийг алж, чам уруу илгээгдсэн хүмүүс уруу чулуу нүүлгэдэг. Тахиа дэгдээхийнүүдээ далавчин доороо бөөгнүүлдэг шиг Би чиний хүүхдүүдийг цуглуулахыг хичнээн ч удаа хүслээ дээ. Харин та нар хүсээгүй. 38 Харагтун, гэр чинь та нарт хоосон үлдэж байна. 39 Учир нь Би та нарт хэлье. Та нар үүнээс хойш "Эзэний нэрээр Ирэгч ерөөлтэй еэ!" гэж хэлтлээ Намайг огт харахгүй.
24 Есүсийг сүмээс гарч явах үед шавь нар нь Түүнд сүмийн барилгыг үзүүлэхээр хүрч ирэв. 2 Тэр тэдэнд
— Та нар энэ бүгдийг харахгүй байна уу? Үнэнээр Би та нарт хэлье. Энд нэг ч чулуу нөгөө чулуун дээрээ үлдэхгүй бүгд нурах болно гэв.
3 Түүнийг Чидун ууланд сууж байхад шавь нар Түүн уруу хувьчлан ирж,
— Эдгээр зүйл чинь хэзээ болох юм бэ? Таны заларч ирэхэд болон үеийн төгсгөлд ямар шинж тэмдэг байх вэ? Бидэнд хэлээч гэсэнд 4 Есүс хариуд нь
— Хэн нэг нь та нарыг төөрөлдүүлэх вий, болгоомжил. 5 Учир нь олон хүн "Би бол Христ" хэмээн Миний нэрээр ирж, олныг төөрөлдүүлнэ. 6 Та нар дайн болоод дайны сураг чимээг удахгүй сонсоно. Айж сандруузай. Тэдгээр нь зайлшгүй болох учиртай бөгөөд төгсгөл нь хараахан биш юм. 7 Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй өлсгөлөн болоод газар хөдлөлт болно. 8 Харин энэ бүгд нь төрөх өвдөлтийн эхэн юм. 9 Тэгэхэд хүмүүс та нарыг зовлон гамшигт тушааж, та нарыг ална. Миний нэрээс болж та нарыг бүх үндэстэн үзэн ядах болно. 10 Тэр үед олон хүн бүдрэх бөгөөд нэг нэгнээ тушааж, үзэн ядна. 11 Олон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж олныг төөрөлдүүлнэ. 12 Ёс бус байдал өссөнөөс болж олонх хүмүүсийн хайр хөрнө. 13 Харин эцсээ хүртэл тэвчсэн нь аврагдах болно. 14 Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ.15 Иймд эш үзүүлэгч Даниелын хэлсэн хоосролын бузар юм
ариун газар байхыг та нар харвал (уншигч нь ойлгог), 16 Иудейд байгсад нь уул уруу зугтааг. 17 Дээвэр дээр байгаа нь гэрээсээ юмаа авч гарах гэж доош бүү бууг. 18 Талбайд байгаа нь дээлээ авахаар бүү буцаг. 19 Харин тэр өдрүүдэд жирэмсэн эмэгтэйчүүд болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд золгүй еэ! 20 Та нарын зугталт нь өвөл, эсвэл амралтын өдөр таарахгүйн тулд залбир. 21 Учир нь ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй, мөн хэзээ ч болохгүй агуу их гай гамшиг болно. 22 Хэрэв тэр өдрүүдийг богиносгоогүйсэн бол нэг ч махан бие аврагдахгүй байх байсан. Харин сонгогдогсдын төлөө тэр өдрүүдийг богиносгоно. 23 Хэрэв хэн нэгэн та нарт "Харагтун, Христ энд байна", эсвэл "Тэнд" гэвэл түүнд бүү итгэ. 24 Хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, хэрэв боломжтой бол сонгогдогсдыг хүртэл төөрөлдүүлэхийн тулд агуу тэмдгүүд, гайхамшгуудыг харуулах болно. 25 Үзэгтүн. Би та нарт урьдаас хэлсэн. 26 Тиймээс хэрэв тэд та нарт "Хараач, Тэр цөлд байна" гэвэл бүү оч, эсвэл "Хараач, Тэр дотоод өрөөнд байна" гэвэл бүү итгэ. 27 Аянга зүүн зүгээс цахиж, баруун зүгт ч гялбуулдаг шиг, Хүний Хүүгийн заларч ирэх нь тийм байх болно. 28 Хүүр байгаа газар тас шувууд цуглардаг.29 Гэвч гамшгийн тэр өдрүүдийн дараа тэр даруй нар харанхуйлж, сар гэрэлтэхгүй, одод тэнгэрээс унаж, тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэх болно. 30 Тэгээд Хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илэрхийлэгдэхэд газрын бүх овог гашуудан уйлж, Хүний Хүүг тэнгэрийн үүлэн дээр сүр хүч болоод агуу цог жавхлантайгаар ирэхийг харна. 31 Тэр тэнгэр элч нараа их бүрээн дуугаар илгээхэд тэд сонгогдогсдыг нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл дөрвөн салхинаас цуглуулах болно.32 Одоо инжрийн модноос сургаалт зүйрлэлийг сурч ав. Инжир модны мөчир хэдийнээ зөөлөрч, навчсаа зулзагалуулахад зун ойртжээ гэдгийг та нар мэддэг. 33 Түүнчлэн та нар энэ бүхнийг хараад, Түүнийг ойрхон байгааг, үүдэн дээр чинь байгааг та нар бас мэдэгтүн. 34 Үнэнээр Би та нарт хэлье. Энэ бүхнийг тохиоддохоос нааш энэ үеийнхэн үгүй болохгүй. 35 Тэнгэр газар үгүй боловч, Миний үгс огтхон ч үгүй болохгүй.36 Харин тэр өдөр, цагийн тухайд хэн ч мэдэхгүй. Тэнгэрийн элч ч, Хүү ч мэдэхгүй. Зөвхөн Эцэг л мэднэ. 37 Учир нь Хүний Хүүгийн залран ирэх нь Ноагийн өдрүүдтэй адил байх юм. 38 Үерийн өмнөх өдрүүдэд буюу Ноаг хөвөгч авдарт орох өдөр хүртэл тэд идэж ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байлаа. 39 Үер бууж бүгдийг хаман одох хүртэл тэд ойлгоогүй юм. Хүний Хүүгийн залран ирэх нь түүнчлэн байх болно. 40 Тэр үед хоёр хүн талбайд байхад нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ. 41 Хоёр эмэгтэйг тээрэмдэж байхад нэгийг нь авч, нөгөөгнь орхино. 42 Тиймээс Эзэн тань ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй тул сонор сэргэг бай. 43 Харин үүнийг мэд. Хэрэв гэрийн тэргүүлэгч шөнийн хэдэн цагт хулгайч ирэхийг мэдэж байсан бол соргог байж, гэрээ ухуулахгүй байх байсан. 44 Тиймээс та нар бас бэлэн бай. Хүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ.45 Эзэн нь зарц нартаа цагт нь хоол ундыг өгүүлэхээр гэрийн даамлаар тавьсан итгэмжит ухаалаг боол нь хэн бэ? 46 Түүнийг тийн биелүүлж байхад эзэн нь ирээд харвал, тэр боол ерөөлтэй еэ! 47 Үнэнээр Би та нарт хэлье, эзэн хамаг эзэмшил хөрөнгөө түүнд даатгана. 48 Харин муу боол нь зүрхэндээ "Эзэн маань удаан хугацаагаар ирэхгүй" гээд 49 өөрийн анд нөхөд болох боолуудаа зодож, архичидтай идэж ууж эхэлбэл, 50 эзнээ ирнэ гэж хүлээгээгүй өдөр, мэдэхгүй цагт нь мөнөөх боолын эзэн ирж, 51 түүнийг үхтэл нь зодож, хоёр нүүртэнгүүдтэй хамт нэг газарт байрлуулна. Тэгээд тэнд уйлж, шүдээ хавирах болно.
25 Мөн тэнгэрийн хаанчлал нь шинэ хүргэнийг угтахаар дэнлүүгээ аваад гарсан арван охинтой төстэй юм. 2 Тэдний тав нь мунхаг, тав нь ухаалаг болой. 3 Мунхгууд нь дэнлүүгээ авахдаа тосыг нь авсангүй. 4 Харин ухаалагууд нь дэнлүүгээ тос хийсэн савны хамт авсан байлаа. 5 Хүргэн ирэхгүй удсан тул тэд бүгд үүрэглэж, унтаж эхлэв. 6 Гэтэл шөнө дөлөөр хашхирах дуун гарч "Хараач, хүргэн байна. Түүнийг угтаж авцгаа" гэлээ. 7 Нөгөө охид бүгдээрээ босож дэнлүүгээ бэлдэв. 8 Мунхгууд нь ухаалаг охидод "Бидэнд тосноосоо өгөөч. Бидний дэнлүү бөхөх нь" гэсэнд, 9 ухаалагууд нь "Бидэнд ч, та нарт ч огт хүрэлцэхгүй. Оронд нь худалдаачин уруу очиж, тос худалдаж ав" гэжээ. 10 Тэднийг худалдаа хийхээр явсан хооронд хүргэн ирээд, бэлэн болсон хүмүүс хүргэний хамт хуримын найрт оров. Тэгээд хаалгаа хаажээ. 11 Дараа нь бусад охид нь ирж "Эзэн, эзэн, бидэнд онгойлгож өгөөч" гэхэд 12 харин тэр хариуд нь "Үнэнээр би та нарт хэлье. Би та нарыг танихгүй" гэв. 13 Иймд та нар соргог бай. Учир нь та нар тэр өдрийг ч, цагийг ч мэдэхгүй.14 Энэ нь холын аянд гарахдаа боолуудаа дуудаад, эзэмшлээ тэдэнд даатгаж буй нэгэн хүнтэй адил болой. 15 Тэр хүн нэгэнд нь тав, нөгөөд нь хоёр, өөр нэгэнд нь нэг талант өгчээ. Ингэхдээ хүн нэг бүрд чадварынх нь дагуу өгсөн аж. Тэгээд аяндаа явж гэнэ. 16 Таван талант авсан нь тэр даруй явж, түүгээрээ худалдаа хийгээд таван талант нэмж олов. 17 Үүний нэгэн адил хоёр талант авсан нь мөн хоёр талант нэмж олжээ. 18 Харин нэг талант авсан нь явж, газар ухаад эзнийхээ мөнгийг нуужээ. 19 Удаан хугацааны дараа өнөөх боолуудын эзэн ирж, тэдэнтэй тооцоо бодож гэнэ. 20 Хаван талант авсан боол ирээд илүү таван талант өгч, "Эзэн, та надад таван талант олгосон. Би таван талант нэмж олсон" гэв. 21 Эзэн нь түүнд "Сайн байна, итгэмжит сайн боол минь! Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор" гэжээ. 22 Хоёр талант авсан боол ирээд, "Эзэн, та надад хоёр талант олгосон. Би хоёр талант нэмж олов" гэхэд 23 эзэн нь түүнд "Сайн байна, итгэмжит сайн боол минь! Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор" гэжээ. 24 Мөн нэг талант авсан боол ирж, "Эзэн, би таныг үр суулгаагүй газраас хадаж авдаг, юу ч цацаагүй газраас түүж авдаг хатуу хүн гэдгийг мэднэ. 25 Би айсан тул явж таны талантыг газарт нуучихсан. Хар, таны юм энэ байна" гэв. 26 Эзэн нь түүнд "Муу залхуу боол, чи намайг үр суулгаагүй газраас хадаж авдаг, юу ч цацаагүй газраас түүж авдгийг мэддэг гэнэээ? 27 Тэгвэл чи миний мөнгийг
мөнгө хүүлэгчид хадгалуулах ёстой байсан юм. Тэгсэн бол буцаж ирээд өөрийнхийгөө хүүтэй нь авах байсан юм. 28 Түүнээс нэг талантыг авч арван таланттай хүнд өг. 29 Учир нь хэнд байна, түүнд илүү ихээр өгөгдөнө. Тэр нэгэнд элбэг дэлбэг байх болно. Харин хэнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс авагдах болно. 30 Энэ зохисгүй боолыг харанхуйд хөөж гарга! Тэр тэнд уйлж, шүдээ хавирах болно" гэж хэлэв.31 Хүний Хүү алдраа дуурсган бүх тэнгэр элч нарынхаа хамт ирж Өөрийн сүр жавхлант сэнтийндээ залрах болно. 32 Тэр бүх үндэстнийг өмнөө цуглуулж, хоньчин хонио ямаанаас тусгаарладаг шиг Тэр тэднийг нэг нэгнээс нь тусгаарлаад, 33 хонио Өөрийн баруунтайд, ямааг зүүнтэйд байлгана. 34 Тэгээд Хаан Өөрийн баруунтайд байгсдад хандан хэлэх нь "Миний Эцэгээр ерөөгдөгсөд өө, та нар нааш ир. Ертөнцийн сууриас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай. 35 Учир нь Намайг өлсөж байхад та нар Надад идэх юм өгсөн. Намайг цангаж байхад уух юм өгсөн, Намайг харь хүн байтал урьж оруулсан, 36 нүцгэн байхад минь Намайг хувцасласан, өвчтэй байхад минь Намайг эргэж байсан, шоронд байхад минь Над уруу ирсэн билээ" гэхэд, 37 зөвт хүмүүс Түүнд "Эзэн, бид хэзээ Таныг өлсөж байхыг тань хараад хооллож, цангаж байхыг тань хараад уух юм өгсөн бэ? 38 Хэзээ бид Таныг харь газрынх байсныг тань хараад урьж оруулан, нүцгэн байхыг тань хараад хувцасласан бэ? 39 Хэзээ бид Таныг өвчтэй байхыг тань хараад эргэж, шоронд байхыг тань хараад очсон юм бэ?" гэх болно. 40 Тэгэхэд Хаан тэдэнд "Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг" гэж хэлнэ.41 Тэгээд Тэр Өөрийн зүүнтэйд байгсдад хандан "Хараагдагсад аа, Надаас зайл. Диавол болоод түүний тэнгэр элч нарт нь бэлтгэсэн мөнх галд ор. 42 Учир нь та нарНамайг өлсөж байхад идэх юм өгөөгүй, цангаж байхад минь уух юм өгөөгүй, 43 Намайг харь газрынх байхад урьж оруулаагүй, нүцгэн байхад минь хувцаслаагүй, өвчтэй болоод шоронд байхад минь Над уруу ирээгүй" гэж хэлнэ. 44 Тэд мөн адил "Эзэн, хэзээ бид Таныг өлсөж, цангаж, харь газрын, нүцгэн, өвчтэй, шоронд байхыг чинь хараад Танд үйлчлээгүй юм бэ?" гэх болно. 45 Тэр хариуд нь "Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээр хамгийн дордод нь ийнхүү үйлдээгүй бол Надад ч хийгээгүй хэрэг" гэж хэлнэ. 46 Тэд мөнх шийтгэлд, харин зөвт хүмүүс нь мөнх аминд орох юм гэж айлдлаа.
26 Есүс энэ бүх үгсээ хэлж дуусаад шавь нартаа
— 2 Хоёр хоногийн дараа Дээгүүр Өнгөрөх баяр болохыг та нар мэднэ. Хүний Хүү цовдлуулахаар тушаагдана гэлээ. 3 Тэр үед тэргүүн тахилч Каиафын ордонд ахлах тахилч нар болон олны ахлагчид цуглаад, 4 Есүсийг зальжин аргаар барьж, алахаар хуйваддацгаав. 5 Гэхдээ тэд
— Олон түмний дунд үймээн гаргахгүйн тулд баярын үеэр болохгүй хэмээцгээв.6 Есүсийг Бетанд, уяман өвчтэй Симоны гэрт байхад 7 их үнэтэй тос бүхий гөлтгөнөн сав барьсан эмэгтэй Түүн дээр ирээд, Түүнийг тухлан суугаад хооллох үед толгой дээр нь тосоо цутгав. 8 Шавь нар үүнийг хараад уурлаж,
— Юунд ийм үрэлгэн байна вэ? 9 Энэ тосыг өндөр үнээр зарж,
мөнгийг нь ядууст өгч болох байлаа шүүдээ гэцгээв. 10 Харин Есүс үүнийг мэдээд, тэдэнд
— Та нар энэ эмэгтэйд юунд төвөг удна вэ? Тэр Надад сайныг үйлдэв. 11 Учир нь та нар үргэлж ядуустай цуг байна. Харин та нар Надтай үргэлж цуг байхгүй. 12 Энэ эмэгтэй биен дээр минь үнэртнийг цутгаснаараа Намайг оршуулгад бэлтгэж байгаа юм. 13 Үнэнээр Би та нарт хэлье. Энэхүү сайн мэдээ бүх дэлхийн хаа ч тунхаглагдсан, энэ эмэгтэйг дурсаж, түүний үйлс яригдах болно гэлээ.14 Тэр үед арван хоёрын нэг болох Искариотын Иудас ахлах тахилч нар уруу очиж,
— 15 Түүнийг та нарт тушаавал та нар надад юу өгмөөр байна? гэхэд тэд түүнд гучин мөнгөн зоос дэнслээд өгөв. 16 Тэр мөчөөс эхлэн тэр Есүсийг барьж өгөх аятай боломжийг хайв.17 Исгээгүй Талхны баярын эхний өдөр шавь нар Түүн уруу ирж,
— Танд зориулан Дээгүүр Өнгөрөх баярын зоогийг хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна? гэж асуухад 18 Тэр
— Хот уруу, нэгэн хүн дээр оч. Түүнд "Багш «Миний цаг ойртож байна. Би танайд шавь нартайгаа хамт Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэнэ» гэсэн" гэж хэл гэв. 19 Шавь нар нь Есүсийн айлдсанаар үйлдэж, Дээгүүр Өнгөрөх баярт бэлдэв. 20 Орой болоход Тэр шавь нарын хамт ширээнд тухлансууж байлаа. 21 Тэднийг зооглон байх үед Тэр
— Үнэнээр Би та нарт хэлье. Та нарын нэг чинь Надаас урвана хэмээхэд 22 тэд ихэд гуниглан, дор бүрдээ л Түүнээс
— Би биш биз дээ, Эзэн минь!
гэцгээв. 23 Тэр
— Миний хамт тавганд гараа дүрэгч нь Надаас урвах болно. 24 Хүний Хүү Өөрийнх нь тухай бичигдсэнчлэн явна. Харин Хүний Хүүт бариулах тэр хүн золгүй еэ! Тэр хүн төрөөгүй байсан бол дээр байх байсан гэлээ. 25 Есүсээс урвасан Иудас
— Би биш биз дээ, Рабби? гэхэд Тэр
— Чи өөрөө хэллээ гэв.
26 Тэднийг зооглон байх үед Есүс хэсэг талх аваад ерөөсний дараа, хуваан шавь нартаа өгөөд,
— Май, ид. Энэ бол Миний бие гэлээ. 27 Тэгээд Тэр аяга авч, талархлаа өргөөд, тэдэнд өгөнгөө
— Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. 28 Учир нь энэ бол нүглүүдийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний Миний цус. 29 Харин Би та нарт хэлье. Үүнээс хойш Би энэ усан үзмийн дарсыг та нартай хамт Эцэгийнхээ хаанчлалд дахин шинээр уух өдрийг хүртэл ер уухгүй гэв.30 Тэд магтуу дуулсныхаа дараа, тэд Чидун уул өөд явцгаав.
31 Тэгэхэд Есүс тэдэнд
— Та нар энэ шөнө Надаас болж бүгд бүдрэх болно. Учир нь "Би хоньчинг цохиж унагахад хонин сүрэг тарж бутарна" гэж бичигдсэн билээ. 32 Харин Би амилуулагдсаны дараа, та нараас өмнө Галилд очно гэв. 33 Петр Түүнд
— Танаас болж бүтд бүдэрлээ ч, би хэзээ ч бүдрэхгүй гэв. 34 Есүс
— Үнэнээр Би чамд хэлье. Энэ шөнө азарган тахиа донгодохоос өмнө чи Намайг гурван удаа үгүйсгэнэ дээ гэв. 35 Тэгтэл Петр Түүнд
— Би хичнээн Тантай хамт үхэх ёстой болсон ч, Таныг үгүйсгэхгүй гэхэд шавь нар бүгдээрээ бас тэгж хэлцгээв.36 Есүс тэдний хамт Гетсемани хэмээн нэрлэдэг газар ирж, шавь нартаа
— Намайг тэнд очиж залбирах зуур энд сууцгааж бай гээд, 37 Тэр Өөрийн хамт Петр болон Зебедеен хоёр хүүг авч явав. Тэр зовж, шаналж эхлэв. 38 Тэгээд тэдэнд
— Сэтгэл минь үхтлээ зовж байна. Энд үлдээд, Надтай хамт сэргэг байцгаа гэв. 39 Тэр тэднээс жаахан цаашаа яваад, нүүрээрээ унаж,
— Эцэг минь, хэрэв боломжтой бол Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог гэж залбирлаа. 40 Тэгээд Тэр шавь нар уруугаа ирж, тэдний унтаж байхыг хараад, Петрт
— Та нар чинь Надтай хамт ганцхан цаг ч сэргэг байж чадахгүй улс уу? 41 Соригдохгүйн тулд сэргэг бай, залбир. Сүнс хүсэж байна, харин махан бие сул дорой юм гэв. 42 Тэр дахин хоёр дахь удаагаа явж, залбиран
— Эцэг минь, хэрэв Би үүнийг уухаас нааш энэ нь өнгөрөхгүй
юм бол, Таны хүсэл биелэг гэлээ. 43 Есүс дахин ирж, тэдний унтаж байхыг харав. Тэдний нүд анилдаж байлаа. 44 Тэр тэднийг дахин орхин холдон явж, өмнө хэлснийгээ хэлж, гурав дахь удаагаа залбирав. 45 Тэгээд Тэр шавь нар дээрээ ирж,
— Та нар одоо хүртэл унтаж, амарсаар байна уу? Харагтун. Цаг ойртчихлоо. Хүний Хүү нүгэлтнүүдийн гарт орж байна. 46 Бос, явцгаая. Харагтун. Намайг бариулагч ойртон ирлээ гэлээ.47 Түүнийг ийн ярьж байх зуур арван хоёрын нэг болох Иудас ахлагч тахилч нар болон олон түмний ахлагчдаас илд, шийдэмтэй бөөн хүмүүсийг дагуулан хүрч ирэв. 48 Түүнээс урваж байсан нэгэн нь тэдэнд
— Би хэнийг үнсэнэ, Тэр нь мөн. Түүнийг барь хэмээн битүү дохио өгчээ. 49 Тэр даруй Есүс уруу очиж,
— Амар байна уу, Рабби? гээд Түүнийг үнсэв. 50 Есүс түүнд
— Анд минь, чи яах гэж ирэв? гэлээ. Тэгээд тэд ирээд Есүсийг барьж аваад баривчлав. 51 Есүстэй хамт байсан хүмүүсийн нэг нь гараа сунган илдээ сугалаад тэргүүн тахилчийн боолыг цохиж, чихийг нь тас цавчжээ. 52 Есүс түүнд
— Илдээ хуйнд нь хий. Илд агсагч бүхэн илдээр хөнөөгдөнө. 53 Арван хоёр легионоос олон тэнгэр элчийг одоохон Өөр уруутаа илгээхээр би Эцгээсээ гуйж чадахгүй гэж чи бодож байна уу? 54 Тэгвэл энэ нь болох ёстой гэсэнСудар яаж биелэгдэх билээ? гэв. 55 Тэр үед Есүс хурсан олонд
— Та нар Намайг дээрэмчин барихтай адил санан илд, шийдэмтэй ирээ юү? Өдөр бүр сүмд байж сургаал заадаг байхад минь та нар Намайг бариагүй. 56 Харин энэ бүхэн нь эш үзүүлэгчдийн Судар биелэгдэхийн тул болов гэв. Тэгтэл бүх шавь нар Түүнийг орхин зугтав.57 Есүсийг барьсан хүмүүс Түүнийг тэргүүн тахилч Каиафт хүргэлээ. Тэнд хуулийн багш нар болон ахлагчид цугласан байв. 58 Харин Петр мөн Түүнийг алсуур тэргүүн тахилчийн хашаа хүртэл дагаж, дотогш орон, зарц нарын хамт юу болохыг харж суув. 59 Ахлах тахилч нар хийгээд бүх Зөвлөл Есүсийг хөнөөхийн тулд Түүний эсрэг худал гэрчлэл олохыг оролдсоор байлаа. 60 Хэдийгээр хуурамч гэрч нар олноор гарч ирсэн боловч, тэд юу ч олсонгүй. Харин сүүлд нь хоёр хүн гарч ирээд,
— 61 Энэ хүн "Би Бурханы сүмийг устгаад, гурав хоногийн дотор дахин барьж чадна" гэж хэлж байсан гэв. 62 Тэргүүн тахилч босож, Түүнд
— Чамд хариулах юм алга уу? Эдгээр хүмүүс Чиний эсрэг юу гэж гэрчилж байгаа юм бэ? гэлээ. 63 Гэвч Есүс дуутүй байлаа. Тэгтэл тэргүүн тахилч Түүнд
— Чамайг амьд Бурханаар тангараглуулъя. Чи Бурханы Хүү, Христ мөн юм уу? Бидэнд хэлээч гэв. 64 Есүс түүнд
— Та ч өөрөө хэллээ. Харин Би та нарт хэлье. Та нар үүнээс хойш
Хүчит Нэгэний баруун талд залрах Хүний Хүүг тэнгэрийн үүлэн дээр залран ирэхийг харах болно гэж айддав. 65 Тэргүүн тахилч дээлээ хүү татан,
— Тэр Бурханыг доромжлов. Бидэнд өөр гэрчийн хэрэг байна уу? Үзэгтүн. Та нар доромжлолыг сонсоцгоолоо. 66 Та нар юу гэж бодож байна? гэхэд тэд
— Тэр үхэх ёстой гэцгээлээ. 67 Тэд Түүний нүүр уруу нулимж, Түүнийг нударгалан, зарим нь алгадаад,
— 68 Чамайг хэн цохьсныг эш үзүүлээдэх, эрхэм Христ ээ? гэцгээв.69 Петрийг гадаа хашаан дотор сууж байтал нэгэн шивэгчин түүнд ойртон ирж,
— Чи ч бас Галилын Есүстэй хамт байсан шүү дээ гэхэд 70 харин тэр бүгдийн өмнө үүнийг үгүйсгээд,
— Чиний юу ярьж байгааг би ойлгохгүй байна гэв. 71 Петрийг хашааны хаалга хавьд ирэхэд өөр шивэгчин түүнийг хараад, тэнд байсан хүмүүст
— Энэ хүн Назарын Есүстэй хамт байсан гэж хэлэв. 72 Тэр дахин үүнийг үгүйсгэж,
— Би энэ хүнийг танихгүй хэмээн ам өчгөө өгөв. 73 Тэгтэл удалгүй, тэнд зогсож байсан хүмүүс ирээд
— Чи тэдний нэг гарцаагүй мөн. Ярианаас чинь л илт байна гэлцэв. 74 Петр хараал тавин тангараглаж,
— Би энэ хүнийг танихгүй гэлээ. Тэр даруйд тахиа донгодов. 75 Тэгтэл Петр «Тахиа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ дээ» гэж айлдаж байсан Есүсийн үгийг санаад, гадагшаа гарч яван, гашуунаар уйлав.
27 Өглөө эрт ахлагч тахилч нар болон олны ахлагчид Есүсийг алуулахаар зөвлөлдөөд, 2 Түүнийг хүлж, авч яваад захирагч Пилатад тушаав.3 Түүнээс урвасан Иудас Түүний яллагдсаныг хараад харуусаж, гучин мөнгөн зоосоо ахлах тахилч нар болоод ахлагчдад буцаан өгч,
— 4 Би гэм зэмгүй цуснаас урваснаараа нүгэл үйлдлээ гэхэд тэд
— Энэ бидэнд хамаагүй, өөрөө мэд гэв. 5 Иудас мөнгөн зооснуудыг ариун газарт чулуудаад, явж, өөрийгөө дүүжилжээ. 6 Ахлах тахилч нар мөнгөн зооснуудыг авч,
— Энэ нь цусны үнэ тул үүнийг сүмийн эрдэнэсийн санд хийх нь ёс бус юм гэв. 7 Тэд зөвлөлдөөд тэр мөнгөөр Ваарчны Талбайг худалдан авч, харийн хүмүүсийг оршуулдаг газар болгов. 8 Тиймээс тэр талбай энэ өдрийг хүртэл «Цуст Талбай» хэмээгдэх болжээ. 9 Тийнхүү эш үзүүлэгч Иеремиагаар хэлүүлсэн нь биелэгдсэн бөгөөд тэр «Израилийн хөвгүүдийн Түүнд тогтоосон үнэ болох гучин мөнгөн зоосыг тэд авч, 10 Эзэний надад айлдсан ёсоор Ваарчны Талбайг худалдан авав» гэж хэлсэн байжээ.11 Есүс захирагчийн өмнө зогсов. Захирагч Түүнээс
— Та иудейчүүдийн Хаан мөн юм уу? гэж асуухад Есүс
— Та ч хэлж байна гэв. 12 Ахлах тахилч нар болон ахлагчид Есүсийг буруутгахад Тэр юу ч хариулсангүй. 13 Пилат Түүнд
— Тэд Таны эсрэг хичнээн олон зүйл гэрчилж байгааг Та сонсохгүй байна уу? гэхэд 14 Тэр түүнд нэг ч үг хэлсэнгүйд захирагч ихэд гайхжээ. 15 Захирагч баяраар ард олны хүсэлтээр нэг хоригддыг сулладаг заншилтай байв. 16 Тэр үед тэд Бараб гэгч зард гарсан хоригдлыг хорьсон байлаа. 17 Тэгээд ард олныг цуглах үед Пилат тэдэнд
— Та нар хэнийг суллуулахыг надаас хүсэж байна? Барабыг уу, эсвэл Христ гэгдэх Есүсийг үү? гэлээ. 18 Учир нь Түүнийг тэд атаархсандаа барьж өгснийг тэр мэдэж байлаа. 19 Пилатыг шүүгчийн суудалд сууж байх үед эхнэр нь түүнд
— Тэр зөвт Хүнд юу ч бүү хий. Би урьд шөнө зүүдэндээ Түүнээс болж ихэд шаналав гэж хэлүүлжээ. 20 Харин ахлах тахилч нар болоод ахлагчид олон түмнийг Барабын төлөө гуйж, харин Есүсийг хөнөөлгөхийг ятгасан байлаа. 21 Захирагч тэдэнд
— Энэ хоёрын хэнийг нь суллуулмаар байна? гэхэд тэд
— Барабыг гэцгээлээ. 22 Тэгтэл Пилат
— Тэгвэл Христ гэгдэх Есүсийг би яах болж байна? гэсэнд тэд бүгд л
— Түүнийг цовдол гэцгээв. 23 Пилат
— Яагаад, Тэр ямар муу юм үйлдсэн юм бэ? гэж асуусанд харин тэд бүгд
— Түүнийг цовдол гэж улам чанга хашхирч байлаа. 24 Пилат энэ нь яавч нэмэргүй, харин ч бүр үймээн самуун дэгдэж эхлэхийг хараад, ус авч, хурсан олны өмнө гараа утаан
— Би энэ Хүний цусанд буруугүй. Өөрсдөө мэдтүгэй гэжээ.25 Тэгтэл бүх хүмүүс
— Түүний цус бидний болон бидний үр хүүхдүүдийн дээр байг гэцгээв. 26 Тэгээд тэр Барабыг тэдэнд суллан, Есүсийг ташуурдсаны дараа цовдлуулахаар болжээ.27 Тэгэхэд захирагчийн цэргүүд Есүсийг ордонд авчирж Ромын бүтэн ангийг цуглуулж Түүнийг тойруулав. 28 Тэд Түүнийг нүцгэлээд час улаан нөмрөг нөмөргөж, 29 үүргэнээр титэм сүлжсэний дараа толгой дээр нь тавьж, баруун гарт нь хулс атгуулжээ. Тэд Түүний өмнө сөгдөж,
— Иудейчүүдийн Хааныг мэндчилье хэмээн дооглон, 30 Түүн уруу нулимж, хулсыг нь аваад толгой уруу нь цохилоо. 31 Тэд Есүсийг дооглосны дараа Түүнээс нөмрөгийг нь тайлж хувцсыг нь өмсгөв. Тэгээд Түүнийг цовдлохоор авч явлаа.32 Тэд гарч явахдаа Курений Симон гэгчтэй тааралдаж түүнийг албадаж Есүсийн загалмайг үүрүүлэв.33 Тэгээд тэд Гавлын Газар гэсэн утгатай Голгота гэдэг газарт хүрч ирээд 34 цөстэй хольсон дарсыг Түүнд уулгахаар өгөв. Тэр хэдийгээр амссан ч уухгүй байв. 35 Тэд Түүнийг цовдолсны дараа, хоорондоо шодон хувцсыг нь хувааж аваад, 36 суун тэндээ Түүнийг харгалзаж байв. 37 Тэд Түүний толгойн дээр «Энэ бол Есүс, иудейчүүдийн Хаан» гэж бичсэн пайзыг хадлаа. 38 Тэр үед Түүнтэй хамт хоёр дээрэмчин цовдлуулж, нэг нь баруун талд, нөгөө нь зүүн талд байлаа. 39 Дэргэдүүр нь өнгөрөгсөд толгой сэгсрэн, Түүнийг доромжилж
— 40 Сүмийг нурааж, гурав хоногийн дотор барьдаг хүн Чи Өөрийгөө авраач. Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол, загалмайнаасаа буугаач гэцгээж байлаа. 41 Түүнчлэн ахлагч тахилч нар ч хуулийн багш нар болоод ахлагчдын хамт Түүнийг элэглэн дооглож,
— 42 Тэр бусдыг аварсан боловч Өөрийгөө аварч чаддаггүй. Тэр бол Израилийн Хаан. Тэр одоо загалмайнаасаа бууг, тэгвэл бид Түүнд итгэнэ. 43 Тэр Бурханд найдаж байсан биз дээ. Хэрэв Бурхан Түүнийг таалдаг юм бол одоо л Түүнийг авраг. Энэ хүн чинь "Би бол Бурханы Хүү" гэсэн биз дээ гэцгээв. 44 Хамт цовдлогдсон дээрэмчид ч Түүнийг мөн доромжилж байлаа.45 Зургадугаар цагаас есдүгээр цаг хүртэл бүх газрыг харанхуй нөмрөн авлаа. 46 Есдүгээр цагийн орчим Есүс чанга дуугаар
— Ели, Ели, лама сабахтани? гэж хашхирлаа. Энэ нь «Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?» гэсэн үг аж. 47 Тэндзогсож байсан хүмүүсийн зарим нь үүнийг сонсоод,
— Энэ хүн Елиаг дуудаж байна гэв. 48 Тэдний нэг нь тэр даруй гүйж, далайн хөвөн авч, цагаан цуу шингээгээд, хулсанд торгоон, Түүнд уулгахаар өглөө. 49 Харин бусад нь
— Елиа Түүнийг аврахаар ирэх эсэхийг харцгаая гэв. 50 Есүс дахин чангаар хашхираад Өөрийн сүнсээ гаргажээ. 51 Үзэгтүн, сүмийн хөшиг дээрээсээ доош хүртэл хоёр хэсэг болон цуу урагдаж, газар хөдлөн, хад чулуу бут хагаран, 52 булш нээгдэн, нойрссон олон ариун хүмүүсийн биес амилуулагдаж, 53 Есүсийн амилалтын дараа булшнуудаасаа гарч ариун хотод орж, олон хүнд харагджээ. 54 Есүсийг харгалзаж байсан зуутын дарга болон харуулууд газар хөдлөлт болон болж буй бүхнийг хараад ихэд айн,
— Үнэхээр энэ хүн Бурханы Хүү байжээ гэв. 55 Есүст үйлчилж, Түүнийг Галилаас дагаж ирсэн олон эмэгтэйчүүд тэнд холоос харж байлаа. 56 Тэдний дунд Магдалын Мариа болон Иаков, Иосеф хоёрын эх Мариа, мөн Зебедеен хөвгүүдийн эх ч байв.57 Орой нь Ариматаас Иосеф гэгч нэгэн баян хүн хүрч ирлээ. Тэр мөн өөрөө Есүсийн шавь болсон ажээ. 58 Энэ хүн Пилатад бараалхаж, Есүсийн цогцсыг гуйхад Пилат өгөхийг тушаав. 59 Иосеф цогцсыг аваад, цэвэр маалинган даавуунд ороож, 60 хаданд ухаж хийсэн өөрийнхөө шинэ булшинд тавьж, бул чулуу өнхрүүлэнбулшны амыг таглаад явжээ. 61 Тэнд Магдалын Мариа болон нөгөө Мариа булшны эсрэг тадд сууж байв.
62 Дараа өдөр нь бэлтгэлийн өдрийн дараахь өдөр байсан бөгөөд ахлах тахилч нар болоод фарисайчууд Пилатынд цутлаж,
— 63 Эрхэм ээ, тэр мэхлэгч амьд байхдаа "Би гурав хоногийн дараа амилна" гэж хэлж байсныг бид санаж байна. 64 Тиймээс шавь нар нь ирж Түүнийг хулгайлан аваад, ард олонд "Тэр үхэгсдээс амилав" гэж хэлүүлэхгүйн тул гурав дахь өдөр нь хүртэл булшийг хамгаалахыг тушаагаач. Хэрэв тэгэхгүй бол сүүлчийн мэхлэлт нь эхнийхээсээ ч дор муу юм болногэцгээлээ. 65 Пилат тэдэнд,
— Харуул аваад яв, хэрхэн хамгаалахаа та нар өөрсдөө мэдэж байгаа биз ээ гэв. 66 Тэд очоод хадан дээр лац тавьж, харуул гарган булшийг манацгаав.
28 Амралтын өдрийн дараа долоо хоногийн эхний өдөр үүрээр Магдалын Мариа болон нөгөө Мариа нар булшийг үзэхээр ирэв. 2 Харагтун. Маш хүчтэй газар хөдлөлт болжээ. Учир нь Эзэний тэнгэр элч тэнгэрээс буун ирж чулууг зайлуулаад дээр нь суужээ. 3 Түүний дүр аянга лугаа адил хувцас нь цас шиг цагаан байв. 4 Харуулууд түүнээс айн чичирч, үхсэн мэт болжээ. 5 Тэгтэл тэнгэр элч эмэгтэйчүүдэд
— Бүү ай. Загалмайд цовдлогдсон Есүсийг хайж байгааг чинь би мэдэж байна. 6 Тэр энд байхгүй. Учир нь хэлж байснаараа Тэрамилсан. Ирэгтүн. Түүний хэвтэж байсан газрыг үзэгтүн. 7 Хурдан очиж, шавь нарт нь "Тэр үхэгсдээс амилжээ. Тэр та нараас түрүүнд Галилд хүрэх тул та нар тэнд Түүнийг харах болно" гэж хэл. Харагтун. Би та нарт хэллээ гэв. 8 Тэд айдас болон баяр хөөртэйгөөр булшийг хурдан орхиж, шавь нарт нь мэдэгдэхээр гүйлдлээ. 9 Үзэгтүн. Есүс тэдэнтэй уулзаж,
— Амар байна уу? гэхэд тэд дөхөн очоод Түүний хөлөөс зуурч, Түүнд мөргөлөө. 10 Тэгээд Есүс тэДэнд
— Бүү ай. Явж, ах дүүст маань Галил уруу яв гэж мэдэгд. Тэнд тэд Намайг харах болно гэж айлдлаа.11 Тэднийг замдаа явж байх зуур харуулуудын зарим нь хотод ирж, ахлах тахилч нарт болсон бүхнийг мэдэгдэв. 12 Тэд ахлагчидтай уулзаад зөвлөлдөн, цэргүүдэд их хэмжээний мөнгө өгөөд,
— 13 Та нар "Шавь нар нь шөнө ирээд, биднийг унтаж байх зуур Түүнийг хулгайлчихлаа" гэж хэл. 14 Хэрэв энэ нь захирагчийн сонорт хүрэх юм бол бид ятгаж, та нарыг гайгаас мултална гэжээ. 15 Тэд мөнгийг аваад, заасан ёсоор нь гүйцэтгэв. Энэ түүх иудейчүүдийн дунд энэ өдрийг хүртэл өргөн тархсан байна.16 Харин арван нэгэн шавь нь Галилын зүг, Есүсийн товлосон уул уруу явав. 17 Тэд Есүсийг хармагцаа Түүнд мөргөлөө. Харин зарим нь эргэлзэж байлаа. 18 Есүс ойртон ирээд, тэдэнд
— Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. 19 Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, 20 Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.