2 Тараан бутраагч нэгэн чиний эсрэг хүрч ирлээ. Цайзаа хамгаал, замыг ажигла. Ууцаа бэхэлж, өөрийн бүх хүчээ хураа. 2 Учир нь сүйтгэгчид тэднийг сүйтгэсэн ч, тэдний усан үзмийн модны мөчрүүдийг хугалсан ч, ЭЗЭН Иаковын сүр хүчийг Израилийн сүр хүч шиг сэргээх болно. 3 Түүний хүчит эрсийн бамбайнууд нь улаан өнгөтэй, дайчид нь час улаан өнгөөр хувцасласан. Түүнийг жагсаалд гарахаар бэлтгэх өдөрт тэрэгнүүд нь гангийн галд хучигдсан. Нарсан жаднууд найгаж байна. 4 Тэрэгнүүд нь гудамжнуудаар галзууран ураддаж, тэд талбайнуудаар зэрлэгээр давхилдана. Тэдний дүр төрх нь бамбарууд мэт, тэд цахилах гялбаанууд мэт нааш цааш цахиж байна. 5 Тэр өөрийнхөө сурвалжтануудыг санадаг байна. Тэд алхаан дундаа бүдэрч, хана хэрэм уруу нь яарцгаан, бүслэлтийн хаалт босгоно.6 Голуудын дааман хаалганууд нээлттэй байх бөгөөд орднууд сүйрчээ.7 Бүх юм шийдэгдсэн. Түүнийг нүцгэлж, авч одсон ажээ. Түүний шивэгчид цээжээ дэлдэж, тагтаа дуугарах мэт ёолно. 8 Хэдийгээр Ниневе нь бүхий л өдрүүдийнхээ туршид усан цөөрөм мэт байсан боловч одоо тэд зугтаж байна. "Зогс, зогс" гэх боловч буцаж ирэх хэн ч алга. 9 Мөнгийг олзол, алтыг олзол. Учир нь хүсүүштэй зүйлсийн төрөл бүрээс бүрдсэн баялаг эрдэнэст хэмжээ хязгаар ер алга. 10 Тэр хоосорсон байна! Тийм ээ, тэр эзгүйрэн сүйтгэгджээ. Зүрхнүүд хайлж, өвдгүүд чичирч байна. Өвчин бүх биеэр тархаж тэдний бүх нүүр зэвхий цайжээ. 11 Тэнд арслангуудын нүх, залуу арслангуудын хооллох газар байсан. Тэнд эр, эм арслан ба арслангийн гүег мярааж, тэдэнд хэн ч саад болдоггүй байсан. 12 Арслан гүегүүддээ хангалттай ихийг уран тастаж, эм арслангууддаа хангалттай ихийг алж, өөрийн ичээгээ олзоор, өөрийн нүхнүүдээ тастсан махаар дүүргэжээ. 13 "Харагтун, Би чиний эсрэг байна" гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна. "Би утаан дунд түүний тэрэгнүүдийг шатааж, чиний залуу арслангуудыг илд залгина. Би чиний олзыг газраас таслаж, чиний элч нарын дуу цаашид сонсогдохгүй".
3 Худал ба дээрмээр бүрэн дүүрсэн, цуст хот нь гаслантай яа. Түүний олз нь хэзээ ч одохгүй.2 Ташуурын дуу, дугуйнуудын таржигнасан чимээ, морьдын цогих, үсрэн харайх тэрэгнүүдийн дуу.3 Морьтонгууд мордож, илднүүд гялалзаж, жаднууд туяарна. Олон үхэгсэд, үй олон хүүрүүд. Тоо томшгүй их үхсэн биес нь үхсэн биес дээр бүдэрч байна. 4 Энэ бүхэн нь янхны завхай тачаалаас, илбэчдийн нууц амраг дур булаам нэгнээс болсон юм. Тэр өөрийнхөө биеэ үнэлэх ажлаар үндэстнүүдийг худалдаж мөн гэр бүлүүдийг ид шидээр татдаг. 5 "Харагтун, Би чиний эсрэг байна" гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна. "Би чиний банзлуудыг нүүрэнд чинь хүртэл өргөж, чиний нүцгэн байдлыг үндэстнүүдэд, чиний ичгүүрийг хаанчлалуудад үзүүлэх болно. 6 Би чиний дээр бузар юмыг хаяж, чамайг олиггүй болгоно. Чамайг үзвэр мэт тавих болно.7 Чамайг харах хүн бүхэн чамаас зайлан, «Ниневе сүйтгэгдсэн! Түүний төлөө хэн гашуудах вэ?» гэж хэлнэ. Чамайг тайвшруулагчдыг Би хаанаас хайх вэ?". 8 Усаар хүрээлэгдэн, Нил мөрний дэргэд байрласан Ноамоноос чи илүүдээр гэж үү? Гол нь түүний цайз болж, далай нь түүний хана байсан. 9 Етиоп болон Египет түүний хэмжээ хязгааргүй хүч чадал нь байсан. Пут, Лубим нар түүний туслагчдын дунд байсан. 10 Гэсэн ч тэр цөлөгдөж, олзлогдон явсан. Мөн гудамж бүрийн эхэнд түүний балчир хүүхдүүдийг хэмхэртэл чулуудсан. Тэд хүндэтгэлтэй хүмүүсийнх нь төлөө шавга татаж, бүх агуу хүмүүсийг нь дөнгөлсөн. 11 Та нар ч мөн согтож, нуугдан, дайснаас хоргодох газрыг хайх болно. 12 Та нарын бүх бэхлэлтүүд бол боловсорсон жимстэй инжрийн мододтой адил юм. Тэднийг сэгсрэхэд л тэд идэгчийн аманд унадаг.13 Харагтун, танай ард түмэн бол та нарын дундах эмэгтэйчүүд юм. Нутгийн чинь дааман хаалганууд танай дайснуудад өргөнөөр нээлттэй байна. Дааман хаалганы хаалтуудыг чинь гал шатаадаг. 14 Өөртөө зориулан бүслэлтэндээ ус татаж ав! Бэхлэлтүүдээ бэхжүүл. Шаварт явж, наалданг шаврыг зуурч, тоосго шатаах зуухнуудаа засварла.15 Тэнд гал чамайг шатааж, илд чамайг цавчин унагах болно. Царцаа мэт тэр чамайг сүйтгэх болно. Өөрийгөө мөлхөгч царцаа мэт олшруул. Өөрийгөө багшрах царцаа мэт олон болго. 16 Чи өөрийн худалдаачдыг тэнгэрийн оддоос илүү ихээр өсгөсөн. Харин тэд мөлхөгч царцаанууд адил тонож, нисэн одож байна. 17 Чиний харуулууд багшрах царцаа мэт юм. Чиний өрлөг жанжнууд хүйтэн өдөр чулуун ханан дээр сууцгааж буй сүрэг дэвхрэгтэй адил. Нар мандахад тэд зуттаж, тэдний байгаа газрыг хэн ч мэдэхгүй. 18 Өө, Ассирийн хаан аа. Чиний хоньчид унтаж, чиний язгууртнууд хэвтэж байна. Чиний ард түмэн уулсаар тарсан бөгөөд тэднийг цуглуулан авчрах хэн ч алга. 19 Чиний бэртэлтэд ямар ч эмчилгээ байхгүй. Чиний шархнууд эдгэршгүй. Чиний тухай сонссон бүгд чам дээр алгаа таших болно. Учир нь хэн дээр чиний бузар муу нь үргэлжлэн очоогүй вэ?