2 Артаксеркс хааны хорьдугаар оны Нисан сард түүний өмнө дарс байсан бөгөөд би дарсыг авч хаанд барив. Би урьд нь түүний өмнө гунигтай байсангүй. 2 Тиймээс хаан надад
3 Тэгээд тэргүүн тахилч Елиашиб өөрийн ах дүү тахилч нарын хамт босоцгоон, Хонины хаалгыг барив. Тэд түүнийг ариусган, хаалгуудыг нь байрлуулав. Тэд Зуутын Цамхаг хүртэлх хэрэм болон Хананелын Цамхгийг ариусгав. 2 Түүний хажууд Иерихогийн хүмүүс, тэдний хажууд Имрийн хүү Заккур барьж байв.3 Хассенаахын хөвгүүд Загасны Хаалгыг барив. Тэд үүний яс модыг тавьж дааман хаалгуудыг нь түгжээ, хаалтуудтай нь байрлуулав. 4 Тэдний хажууд Хаккозын хүү Уриагийн хүү Меремот засвар хийв. Түүний хажууд Мешезабелын хүү Берехиагийн хүү Мешуллам засвар хийв. Түүний хажууд мөн Баанагийн хүү Задок засвар хийв. 5 Түүгээр ч барахгүй, түүний зэргэлдээ текоичууд засвар хийсэн. Гэвч тэдний язгууртнууд эздийнхээ ажлыг тэтгээгүй. 6 Пасеагийн хүү Иоиада болон Бесодеиагийн хүү Мешуллам нар Хуучин хаалгыг засав. Тэд үүний яс модыг тавьж хаалгуудыг нь түгжээ, хаалтуудтай нь байрлуулав. 7 Тэдний хажууд гибеон хүн Мелатиа, меронотит хүн Иадон, Гибеоны болон Мизпагийн хүмүүс Евфрат мөрний тэртээх мужийн захирагчийн албан ёсны суудлын төлөө засвар хийв. 8 Түүний хажууд алтны дархчуудын нэг болох Хархаиагийн хүү Уззиел засвар хийв. Түүний хажууд сүрчиг хийгчдийн нэг болох Хананиа засвар хийсэн. Тэд Иерусалимыг Өргөн Хана хүртэл сэргээн босгов. 9 Тэдний хажууд Иерусалимын хагас дүүргийн захирагч, Хурын хүү Рефаиа засвар хийв. 10 Тэдний хажууд Харумафын хүү Иедаиа өөрийн гэрийн харалдаа засвар хийв. Түүний хажууд Хашабнеиагийн хүү Хаттуш засвар хийв. 11 Харимын хүү Малхиа, Пахатмоабын хүү Хасшуб нар өөр хэсгийг болон Зуухнуудын Цамхгийг засав. 12 Түүний хажууд Иерусалимын хагас дүүргийн захирагч, Халлохешийн хүү Шаллум өөрийн охидтойгоо засвар хийв. 13 Ханун болон Заноагийн оршин суугчид Хөндийн Хаалгыг засав. Тэд үүнийг барьж, хаалгуудыг ньтүгжээ, хаалтуудтай нь хамт байрлуулсан ба Хаягдлын Хаалга хүртэл нэг мянган тохой хэрмийг засварлав. 14 Бетхакхеремындүүргийн захирагч, Рехабын хүү Малхиа Хаягдлын Хаалгыг засварлав. Тэр үүнийг барьж, хаалгуудыг нь түгжээ, хаалтуудтай нь байрлуулав. 15 Мизпагийн дүүргийн захирагч, Колхозегийн хүү Шаллум нь Оргилуурын Хаалгыг засварлав. Тэр үүнийг барьж, бүрээд, хаалгуудыг нь түгжээ, хаалтуудтай нь хамт байрлуулсан. Хааны цэцэрлэг дэх Шелагийн цөөрмийн хэрмийг Давидын хотоос уруудах шат хүртэл засварлав. 16 Түүний дараа Бетзурын хагас дүүргийн захирагч, Азбукийн хүү Нехемиа нь Давидын булшны харалдаах хүртэл, хиймэл цөөрөм, хүчит эрсийн байшин хүртэл засвар хийв. 17 Түүний дараа Банийн хүү Рехумын дор левичүүд засвар хийв. Түүний хажууд Кеилагийн хагас дүүргийн захирагч Хашабиа өөрийн дүүрэгтээ засвар хийв. 18 Түүний дараа Кеилагийн нөгөө хагас дүүргийн захирагч, Хенададын хүү Бавваин дор ах дүү нар нь засвар хийв. 19 Түүний хажууд Мизпагийн захирагч, Иешуагийн хүү Езер нь Англе дахь зэвсгийн агуулахын өгсүүрийн өмнө талд өөр нэг хэсгийг засварлав. 20 Түүний дараа Англегаас тэргүүн тахилч Елиашибын байшингийн үүд хүртэлх өөр нэг хэсгийг Заббаин хүү Барух чармайн засварлав. 21 Түүний дараа Хаккозын хүү Уриагийн хүү Меремот нь Елиашибын байшингийн үүднээс байшингийн эцэс хүртэл өөр нэг хэсгийг засварлав. 22 Түүний дараа хөндийн хүмүүс болох тахилч нар засвар хийв. 23 Тэдний дараа Бениамин ба Хасшуб нар өөрсдийн байшингийн өмнө тадд засвар хийв. Тэдний дараа Ананиагийн хүү Маасеиагийн хүү Азариа өөрийн байшингийн хажууд засвар хийв. 24 Түүний дараа Хенададын хүү Биннуи нь Азариагийн байшингаас Англе ба булан хүртэл өөр нэг хэсгийг засварлав. 25 Узаин хүү Палал харуулын талбайн дэргэдэх хааны дээд байшингаас цухуйсан цамхаг ба Англегийн өмнө талд засвар хийв. Түүний дараа Парошийн хүү Педаиа засвар хийв. 26 Офелд амьдрагч сүмийн үйлчлэгчид Усны Хаалганы өмнө талаас зүүн тийш цухуйсан цамхаг хүртэл засвар хийв. 27 Түүний дараа текоичууд цухуйсан их цамхгийн өмнө хэсэг ба Офелын хэрэм хүртэлх өөр нэг хэсэгт засвар хийв.28 Морин Хаалган дээр тахилч бүр өөрийн байшингийн өмнө талыг засварлав. 29 Тэдний дараа Иммерийн хүү Задок өөрийн байшингийн өмнө талд засвар хийв. Түүний дараа Зүүн Хаалганы харуул, Шеканиагийн хүү Шемаиа засвар хийв. 30 Түүний дараа Шелемиагийн хүү Хананиа ба Залафын зургаа дахь хүү Ханун нар өөр нэг хэсгийг засварлав. Түүний дараа Берехиагийн хүү Мешуллам өөрийн сууцныхаа өмнөх хэсгийг засварлав. 31 Түүний дараа алтны дархчуудын нэг Малхиа нь сүмийн үйлчлэгчдийн ба худалдаачдын байшин хүртэл, Хяналтын Хаалганы өмнө тал ба булангийн дээд өрөөг хүртэл засвар хийв. 32 Булангийн дээд өрөө ба Хонины Хаалганы хооронд алтны дархчууд ба худалдаачид засвар хийв.
4 Бид хэрмийг сэргээн барьж буйг Санбаллат сонсоод, тэр ихэд догшрон уурсаж, иудейчүүдийг доромжлов. 2 Тэр өөрийн ах дүүс ба Самарийн баячуудыг байхад
5 Хүмүүс болон тэдний эхнэрүүдийн дунд иудей ах дүүсийнхээ эсрэг бөөн эсэргүүцэл гарав. 2 Учир нь "Бид хийгээд бидний хөвгүүд, охид олон байна. Тиймээс бид өөрсдийгөө тэжээж амьдрахын тулд үр тариа олж авцгаахыг бидэнд зөвшөөр" гэж хэлэгсэд энд байв. 3 Мөн "Өлсгөлөнгөөс болж, бид үр тариа олж авахын тулд тариан талбайгаа, усан үзмийн төглүүдээ, байшингуудаа барьцаалж байна" гэж хэлэх хүмүүс ч байв. 4 Мөн ийн хэлэгсэд ч байв. "Бидний тариан талбай, усан үзмийн төглүүдэд оноох хааны татварыг төлөхийн тулд бид мөнгө зээлсэн. 5 Бидний махан бие бидний ах дүү нарын махан биетэй адил, бидний хүүхдүүд тэдний хүүхдүүдтэй адил билээ. Гэсэн ч харцгаа, бид хөвгүүд, охидоо боол болгохоор хүчилж, манай охидын зарим нь аль хэдийн боолчлогдож байгаа. Бид яаж ч чадахгүй байна. Учир нь бидний тариан талбай, усан үзмийн төглүүд бусдынх болжээ".6 Тэгээд би тэдний эсэргүүцлийг болон эдгээр үгсийг сонсоод ихэд уурлав. 7 Тэгээд би өөртөө зөвшөөд, сурвалжтанууд ба захирагчидтай марган, тэдэнд
— Та нарын хийж буй зүйл чинь сайн юм биш. Та нар бидний дайснуудын болон үндэстнүүдийн зэмлэлээс болж Бурханы айдас дотор явахгүй гэж үү?
6 Хэдийгээр тэр үед би хаалгуудыг нь дааман хаалгануудад нь байрлуулаагүй байсан ч, намайг хэрмийг дахин босгосон ба хэрмэнд цөмөрхий үлдээгүй гэдгийг Санбаллат, Тобиа, араб хүн Гешемд болон бидний бусад дайснуудад мэдээлэхэд, 2 Санбаллат, Гешем нар надад захидал илгээн,
7 Хэрмийг сэргээн босгож, би хаалгуудыг нь байрлуулж, хаалгачид, дуучид, левичүүд томилогдсоны дараа 2 би өөрийн дүү Ханани ба цайзын жанжин Хананиаг Иерусалимыг хариуцуулахаар тавив. Учир нь тэр итгэмжит хүн бөгөөд бусад олон хүмүүсээс илүүгээр Бурханаас эмээдэг хүн байв. 3 Тэгээд би тэдэнд
8 Бүх ард түмэн нэг хүн мэт, Усны Хаалганы урд талд байрлах талбайд цуглажээ. ЭЗЭНий Израильд өгсөн Мосегийн хуулийн номыг авчрахыг тэд гүүш Езрагаас гуйжээ. 2 Тэгээд долдугаар сарын анхны өдөр тахилч Езра эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд болон ойлгон сонсож чадах бүгдийн өмнө буюу чуулганы өмнө хуулийг авчирлаа. 3 Тэр эрэгтэй, эмэгтэй, ойлгох чадвартай хүмүүсийн өмнө Усны Хаалганы урд талд байрлах талбайн өмнө өглөө эртээс үд дунд хүртэл түүнээс уншив. Бүх хүмүүс хуулийн номд анхааралтай хандаж байв. 4 Гүүш Езра хүмүүсийн зориудаар барьсан модон тавцан дээр зогсож байв. Түүний хажууд, баруун гарт нь Маттитиа, Шема, Анаиа, Уриа, Хилкиа болон Маасеиа нар, зүүн гарт нь Педаиа, Мишаел, Малхиа, Хашум, Хашбаддана, Зехариа болон Мешуллам нар зогсож байв. 5 Езра бүх хүмүүсээс дээр зогсож байсан учраас бүх хүмүүсийг харж байхад номыг нээлээ. Тэр номыг нээмэгц бүх ард олон босож зогсоцгоов. 6 Дараа нь Езра, аугаа Бурхан ЭЗЭНийг магтав. Бүх ард түмэн гараа өргөн, " Амен, амен!" хэмээн хариулжээ. Тэгээд тэд доош бөхийн, нүүрээ газарт хүргэн, ЭЗЭНд мөргөв. 7 Мөн хүмүүсийг байрандаа байх зуур Иешуа, Бани, Шеребиа, Иамин, Аккуб, Шаббетаи, Ходиа, Маасеиа, Келита, Азариа, Иозабад, Ханан, Пелаиа нар болон левичүүд ард түмэнд хуулийг тайлбарлажээ. 8 Тэд номоос Бурханы хуулиас уншиж, уншсан зүйлээ тэдэнд ойлгуулахын тулд тайлбарлажээ.9 Дараа нь захирагч байсан Нехемиа, тахилч ба гүүш Езра, мөн бүх ард түмэнд хуулийг заасан левичүүд нь бүх ард түмэнд хандан
9 Энэ сарын хорин дөрвөнд Израилийн хөвгүүд цутлан мацаг барьж, таар өмсөн, өөрсөд дээрээ шороо цацав. 2 Израилийн үр удмынхан өөрсдийгөө бүх харийнхнаас тусгаарлан, зогсож, өөрсдийн нүглийг болон өвөг дээдсийнхээ гэмийг наминчлав. 3 Байрандаа зогсож байх зуураа тэд ЭЗЭН Бурханыхаа хуулийн номоос өдрийн дөрөвний нэгийн туршид уншив. Тэгээд дараагийн дөрөвний нэгийн туршид тэд нүглээ наминчлан, ЭЗЭН Бурхандаа мөргөв. 4 Левичүүдийн тавцан дээр Иешуа, Бани, Кадмиел, Шебаниа, Бунни, Шеребиа, Бани болон Хенани нар зогсоод, өөрсдийн Бурхан ЭЗЭНд чанга дуугаар хашхирч байсан.5 Тэгээд левичүүд, Иешуа, Кадмиел, Бани, Хашабнеиа, Шеребиа, Ходиа, Шебаниа болон Петахиа нар хэлцгээсэн нь
10 Тамгалсан бичгэн дээр эдгээр нэрс байв. Үүнд: Хакалиагийн хүү захирагч Нехемиа, Зедекиа, 2 Сераиа, Азариа, Иеремиа, 3 Пашхур, Амариа, Малхиа, 4 Хаттуш, Шебаниа, Маллух, 5 Харим, Меремот, Обадиа, 6 Даниел, Гиннетон, Барух, 7 Мешуллам, Абиа, Миамин, 8 Маазиа, Билгаи, Шемаиа. Эдгээр нь тахилч нар байв. 9 Левичүүд болох Азаниагийн хүү Иешуа, Хенададын хөвгүүдийн Биннуи, Кадмиел, 10 мөн тэдний ах дүүс Шебаниа, Ходиа, Келита, Пелаиа, Ханан, 11 Мика, Рехоб, Хашабиа, 12 Заккур, Шеребиа, Шебаниа, 13 Ходиа, Бани, Бенину. 14 Ард түмний удирдагчид болох Парош, Пахатмоаб, Елам, Затту, Бани, 15 Бунни, Азгад, Бебаи, 16 Адониа, Бигваи, Адин, 17 Атер, Хезекиа, Аззур, 18 Ходиа, Хашум, Безаи, 19 Хариф, Анатот, Небаи, 20 Магпиаш, Мешуллам, Хезир, 21 Мешезабел, Задок, Иаддуа, 22 Пелатиа, Ханан, Анаиа, 23 Хошеа, Хананиа, Хасшуб, 24 Халлохеш, Пилха, Шобек, 25 Рехум, Хашабна, Маасеиа 26 Ахиа, Ханан, Анан, 27 Маллух, Харим, Баана.28 Үлдсэн хүмүүс болох тахилч нар, левичүүд, хаалгачид, дуучид, сүмийн үйлчлэгчид болон Бурханы хуульд өөрсдийгөө тэр газрын хүмүүсээс тусгаарласан бүх хүмүүс, тэдний эхнэрүүд, тэдний хөвгүүд ба охид, мэдлэгтэй ба ойлголттой бүхэн 29 өөрсдийнхөө садан төрөлтэй, сурвалжтануудтайгаа нийлж Бурханы зарц Мосегээр өгөгдсөн Бурханы хуулиар алхахын тулд, мөн бидний Эзэн БУРХАНы бүх тушаалуудыг ба Түүний зарлиг, Түүний тогтоолуудыг сахин дагахаар хараал ба тангаргийг өөрсөддөө авч байна. 30 Мөн бид охидоо энэ газрын хүмүүст өгөхгүй, тэднии охидыг ч хөвгүүддээ авахгүй. 31 Амралтын өдөр бараа, эсвэл үр тариа зарахаар авчирдаг нутгийн хүмүүсийн хувьд, бид амралтын өдөр, эсвэл ариун өдөрт тэднээс юм худалдан авахгүй. Бид долоо дахь жилийн ургацаас болон аливаа өрийг нэхэмжлэхээс татгалзана.32 Бид мөн өөрсдийн Бурханы өргөөний үйлчлэлд зориулан жил бүр шекелийн гуравны нэгийг хандивлаж байх үүргийг өөрсөддөө хүлээж байна. 33 Энэ нь ил тавих талх, байнгын идээн өргөл, байнгын шатаалт тахил, амралтын өдрүүдийн, шинэ сарын товлосон үеүдэд ариун зүйлсэд болон Израилийн эвлэрүүллийг хийхээр нүглийн төлөөх тахилд зориулан, мөн бидний Бурханы өргөөний бүх ажлын тулд юм.34 Түүнчлэн тахилч нар, левичүүд болон хүмүүсийн дунд бид түлээний хангамжийн төлөө шавга хаяж шодов. Энэ нь бидний эцгүүдийн бүлүүдийн дагуу Бурханыхаа өргөө уруу түүнийг аваачиж, хуульд бичигдсэнчлэн жил бүр тогтоосон цагт бидний Бурхан ЭЗЭНий тахилын ширээн дээр шатаахын тулд 35 бөгөөд тэд жил бүр газрынхаа үр жимсний дээжийг болон мод бүрийн бүх анхны үр жимснүүдийг ЭЗЭНий өргөөнд авчрахын тулд юм. 36 Мөн хуульд бичигдсэнчлэн бидний Бурханы өргөөнд үйлчилж буй тахилч нарт зориулан, хуульд бичигдсэнчлэн хөвгүүдийнхээ ууганыг, малын ууганыг, бод малын болон бог малын анхны төлийгБурханы өргөө уруу аваачихын тулд юм. 37 Бид мөн зуурсан гурилынхаа дээжийг, өөрсдийн хандивыг, мод бүрийн үр жимсийг, шинэ дарс ба тосыг Бурханы өргөөний өрөөнүүдэд тахилч нарт хүргэж өгөх ба левичүүдэд газрынхаа аравны нэгийг өгнө. Учир нь левичүүд бол бүх тосгодоос аравны нэгийг авах хүмүүс юм. 38 Левичүүд аравны нэгийг хүлээж авах үед Аароны хүү болох тахилч нь левичүүдтэй хамт байх ба левичүүд аравны нэгийнхээ аравны нэгийг Бурханы өргөө уруу, агуулахын өрөөнүүд уруу аваачих ёстой. 39 Учир нь Израилийн хөвгүүд болон Левийн хөвгүүд нь үр тарианы, шинэ дарс ба тосны өргөлийг тэдгээр өрөөнүүдэд аваачих ёстой. Тэнд ариун газрын хэрэгсэл болон үйлчилж буй тахилч нар, хаалгачид, дуучид буй. Иймээс бид Бурханыхаа өргөөг орхихгүй.
11 Ард түмний удирдагчид нь Иерусалимд амьдарсан. Харин бусад хүмүүсийн арваас нэгийг нь ариун хот Иерусалимд амьдруулахын тулд шавга орхив. Харин арваас ес нь өөр хотуудад үлдэв. 2 Иерусалимд амьдрахаар сайн дураар явсан бүх хүмүүсийг ард түмэн ерөөв.3 Эдгээр нь Иерусалимд амьдарч байсан, мужуудын тэргүүнүүд юм. Харин Иудагийн хотуудад израильчууд, тахилч нар, левичүүд, сүмийн үйлчлэгчид болон Соломоны зарц нарын үр удмынхан өөрсдийн хотууддаа хүн бүр өөрийн өмчөөр амьдарч байв.4 Иудагийн хөвгүүдийн зарим нь болон Бениамины зарим хөвгүүд Иерусалимд амьдарч байв. Иудагийн хөвгүүдээс Перезийн хөвгүүдээс, Махалалелын хүү, Шефатиагийн хүү, Амариагийн хүу, Зехариагийн хүү, Уззиагийн хүү Атаиа, 5 Шилонитын хүү, Зехариагийн хүү, Иоиарибын хүү, Адаиагийн хүү, Хазаиагийн хүү, Колхозегийн хүү, Барухын хүү Маасеиа нар байв. 6 Иерусалимд амьдарч байсан Перезийн хөвгүүд бүгд дөрвөн зуун жаран найман чадварлаг хүн байв.7 Эдгээр нь Бениамины хөвгүүд юм. Иешаиагийн хүү, Итиелийн хүү, Маасеиагийн хүү, Колаиагийн хүү, Педаиагийн хуү, Иоедын хүү, Мешулламын хүү Саллу, 8 түүний дараа Габбаи ба Саллаи, есөн зуун хорин найм. 9 Зихрийн хүү Иоел тэдний харгалзагч байсан ба Хассенуагийн хүү Иуда хотын захиргаанд хоёр дахь нь байв.10 Тахилч нараас Иоиарибын хүү Иедаиа, Иахин, 11 Бурханы өргөөний удирдагч, Ахитубын хүү, Мераиотын хүү, Задокийн хүү, Мешулламын хүү, Хилкиагийн хүу Сераиа болон 12 сүмийн ажлыг гүйцэтгэдэг тэдний садан төрлийнхөн найман зуун хорин хоёр. Мөн Малхиагийн хүү, Пашхурын хүү, Зехариагийн хүү, Амзийн хүү, Пелалиагийн хүү, Иерохамын хүү Адаиа 13 ба түүний садангийнхан, эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд хоёр зуун дөчин хоёр. Мөн Иммерийн хүү, Мешиллемотын хүү, Ахзаин хүү,Азарелын хүү Амашсаи 14 болон тэдний ах дүүс, эрэлхэг дайчид, зуун хорин найм. Тэднийг харгалзагч нь Хаггедолимын хүү Забдиел байв.15 Левичүүдээс Буннийн хүү, Хашабиагийн хүү, Азрикамын хүү, Хасшубын хүү Шемаиа, 16 Бурханы өргөөний гаднах ажлыг хариуцсан левичүүдийн удирдагчдаас Шаббетаи ба Иозабад, 17 мөн талархлын мөргөлийг эхлүүлэх удирдагч байсан Асафын хүү, Забдийн хүү, Микагийн хүү Маттаниа, мөн ах дүүсийнхээ дунд хоёр дахь нь болох Бакбукиа, мөн Иедутуны хүү, Галалын хүү, Шаммуагийн хүү Абда. 18 Ариун хот дахь бүх левичүүд нь хоёр зуун наян дөрөв байв.19 Мөн хаалгачид, Аккуб, Талмон болон дааман хаалгуудыг манадаг тэдний ах дүүс зуун далан хоёр байв. 20 Израилийн бусад нь тахилч нар ба левичүүдээс Иудагийн бүх хотуудад, хүн бүр өөрийн өв дээр амьдарч байв. 21 Харин сүмийн үйлчлэгчид Офелд амьдарч байсан. Зиха, Гишпа нар сүмийн үйлчлэгчдийг хариуцаж байв.22 Иерусалим дахь левичүүдийн харгалзагч нь Бурханы өргөөний үйлчлэлийн дуучид байсан Асафын хөвгүүдээс, Микагийн хүү, Маттаниагийн хүү, Хашабиагийн хүү, Банийн хүү Уззи байв. 23 Учир нь тэдний талаар гаргасан хааны тушаал байсан ба дууны удирдагчдад өдөр өдрийн хатуу дүрэм байв. 24 Иудагийн хөвгүүн Зерагийн хөвгүүдээс, Мешезабелын хүү Петахиа нь ард түмний талаарх бүх асуудлуудад хааны төлөөлөгч болж байв. 25 Тариан талбайнуудтай тосгодын хувьд, Иудагийн зарим хөвгүүд Кириатарба болон түүний тосгодод, Дибон болон түүний тосгодод, Иехабзеел болон түүний тосгодод амьдарч байв. 26 Мөн Иешуад, Моладад ба Бетпелетэд, 27 Хазаршуалд,Беершебад болон түүний гацаануудад, 28 Зиклагд, Меконад болон түүний гацаануудад, 29 Енриммонд, Зорад Иармутад, 30 Заноа, Адуллам болон тэдний тосгодод, Лахиш болон түүний талбайнууд, Азека болон түүний гацаануудад байв. Тиймээс тэд Беершебагаас Хинномын хөндий хүртэл хуарагнав. 31 Бениамины хөвгүүд мөн Гебагаас урагш, Михмаш болон Аиад, Бетел болон түүний гацаануудад амьдрав. 32 Мөн Анатот, Ноб, Ананиа, 33 Хазор, Рама, Гиттаим, 34 Хадид, Зебоим, Небаллат, 35 Лод ба Онод уран дархчуудын хөндийд байв. 36 Мөн левичүүдээс Иуда дахь зарим хэсэг нь Бениаминд харьяалагдав.
12 Шеалтиелын хөвгүүн Зеруббабел ба Иешуатай хамт ирцгээсэн тахилч нар ба левичүүд нь Сераиа, Иеремиа, Езра, 2 Дмариа, Маллух, Хаттуш, 3 Шеканиа, Рехум, Меремот, 4 Иддо, Гиннетои, Абиа, 5 Миамин, Маадиа, Билга, 6 Шемаиа ба Иоиариб, Иедаиа, 7 Саллу, Амок, Хилкиа ба Иедиа нар юм. Эдгээр нь Иешуагийн өдрүүд дэх тахилч нарынтэргүүнүүд ба тэдгээрийн төрөл садангууд байв. 8 Левичүүд нь Иешуа, Биннуи, Кадмиел, Шеребиа, Иуда болон талархлын дуунуудыг хариуцагч Маттаниа ба түүний ах дүү нар байв. 9 Мөн Бакбукиа болон Унни, тэдний ах дүү нар, үйлчлэх бүлгээрээ тэдний харалдаа зогсоцгоов. 10 Иешуа нь Иоиакимын эцэг болж, Иоиаким нь Елиашибын эцэг болж, Елиашиб нь Иоиадагийн эцэг болж, 11 Иоиада нь Ионатаны эцэг болж, Ионатан нь Иаддуагийн эцэг болсон юм.12 Иоиакимын өдрүүдэд тахилч нар, эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд нь Сераиагаас Мераиа, Иеремиагаас Хананиа, 13 Езрагаас Мешуллам, Амариагаас Иехоханан, 14 Маллухигаас Ионатан, Шебаниагаас Иосеф, 15 Харимаас Адна, Мераиотоос Хелка, 16 Иддогоос Зехариа, Гиннетоноос Мешуллам, 17 Абиагаас Зихри, Миниаминаас Моадиагаас Пилтаи, 18 Билгагаас Шаммуа, Шемаиагаас Иехонатан, 19 Иоиарибаас Маттенаи, Иедаиагаас Уззи, 20 Саллаигаас Каллаи, Амокаас Ебер, 21 Хилкиагаас Хашабиа, Иедаиагаас Нетанел нар байв.22 Левичүүдийн хувьд, эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд нь Елиашиб, Иоиада ба Иоханан ба Иаддуагийн өдрүүдэд бүртгэгдсэн байсан. Мөн тахилч нар нь Персийн Дариусын хаанчлалын үед бүртгэгдсэн байв. 23 Левийн хөвгүүд, эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд нь Елиашибын хөвгүүн Иохананы өдрүүдийг хүртэлШастирын Номд бүртгэгдсэн байв. 24 Левичүүдийн тэргүүнүүд нь Хашабиа, Шеребиа, Кадмиелын хөвгүүн Иешуа нар тэдний харалдаа ах дүүстэйгээ хамт Бурханы хүн Давидын зааварласан ёсоор бүлэг нь бүлэгтээ хариулан магтан, талархал өргөхөөр тавигдав. 25 Маттаниа ба Бакбукиа, Обадиа, Мешуллам, Талмон, Аккуб нар бол дааман хаалгуудын агуулахуудыг манах хаалгачид байв. 26 Эдгээр нь Иозадакийн хүү, Иешуагийн хүү Иоиакимын өдрүүдэд болон захирагч Нехемиа, тахилч, гүүш Езрагийн өдрүүдэд үйлчилж байв.27 Иерусалимын хэрмийн зориулалт дээр тэд левичүүдийг бүх газруудаас нь хайж, лир хөгжим, босоо ятга, цан хөгжмөөр даган хөгжимдөх дуунууд ба талархлын магтуутай, баяр хөөртэйгөөр зориулалтыг тэмдэглэхийн тулд тэднийг Иерусалимд авчрав. 28 Дуучдын хөвгүүдийг Иерусалимын орчмын дүүргээс болон Нетофатчуудын тосгодоос цуглуулав. 29 Мөн Бетгилгалаас, Геба ба Азмавет дахь талбайнуудаас нь авчирсан. Учир нь дуучид Иерусалимын эргэн тойронд өөрсөддөө тосгод байгуулжээ. 30 Тахилч нар ба левичүүд өөрсдийгөө ариусгав. Тэд мөн ард түмнийг, дааман хаалгуудыг болон хэрмийг ариусгав.31 Тэгээд би Иудагийн удирдагчдыг хэрмийн оройд гаргаад, найрал дууны хоёр том хэсгийг томилсон. Нэгдүгээрх нь хэрмийн оройд баруун тийш Хаягдльш Хаалганы зүг явав. 32 Хошаиа болон Иудагийн удирдагчдын хагас нь тэднийг дагалдаж 33 Азариа, Езра, Мешуллам, 34 Иуда, Бениамин, Шемаиа, Иеремиатай хамт 35 бо лон тахилч нарын зарим хөвгүүд бүрээтэй, Асафын хүү, Заккурын хүү, Микаиагийн хүү, Маттаниагийн хүү, Шемаиагийн хүү, Ионатаны хүү Зехариа 36 ба түүний садангууд, Шемаиа, Азарел, Милалаи, Гилалаи, Мааи, Нетанел, Иуда ба Ханани нар Бурханы хүн Давидын хөгжмийн зэмсгүүдийг барьж явав. Езра гүүш тэдний өмнө явав. 37 Оргилуурын Хаалганы дэргэд тэд Давидын хотын шатаар чигээрээ дээш гарч, хэрмийн шатаар Давидын байшингийн дээгүүр зүүн зүгт Усны Хаалга уруу явав.38 Найрал дууны хоёр дахь хэсэг нь зүүн тийш хөдөлсөн ба би хүмүүсийн хагастай нь хамт тэднийг хэрмэн дээгүүр дагаж, Зуухнуудын Цамхаг дээгүүр Өргөн Хэрэм уруу, 39 Ефраимын Хаалга дээгүүр, Хуучин Хаалга, Загасны Хаалга, Хананелын Цамхаг ба Зуутын Цамхгаар дамжин, Хонины Хаалга хүртэл яваад тэд Харуулын Хаалган дээр зогсоцгоов. 40 Тэгээд найрал дууны хоёр хэсэг Бурханы өргөөнд байраа эзэлцгээв. Би болон надтай хамт буй түшмэдийн хагас нь ч мөн тийн үйлдэв. 41 Мөн бүрээтэй тахилч нар Елиаким, Маасеиа, Миниамин, Микаиа, Елиоенаи, Зехариа ба Хананиа нар 42 Маасеиа, Шемаиа, Елеазар, Уззи, Иехоханан, Малхиа, Елам ба Езер нар бастийн үйлдэв. Дуучид өөрсдийн удирдагч Иезрахиатай хамт дуулав. 43 Тэр өдөр тэд үлэмж тахилуудыг өргөсөн ба ихэд баясацгаав. Учир нь Бурхан тэдэнд их баяр хөөрийг өгсөн бөгөөд эмэгтэйчүүд болон хүүхдүүд ч хүртэл баясацгаав. Тиймээс Иерусалимын баяр хөөр алсаас сонсогдож байв.44 Тэр өдөр агуулах өрөөнүүд, хандивууд, анхны үр жимс, аравны нэгийг хариуцах тахилч нар ба левичүүдэд хуулиар өгөгдөх хувь ноогдлуудыг хотуудын тариан талбайнуудаас тэнд цуглуулах хүмүүсийг мөн томилов. Юу гэвэл иудачууд нь үйлчилж буй тахилч нар ба левичүүдэд баярлав. 45 Учир нь тэд Давид болон түүний хүү Соломоны тушаалын дагуу дуучид ба хаалгачидтай хамт Бурханы мөргөлийг ба ариусгалын үйлчлэлийг гүйцэтгэсэн юм. 46 Учир нь эрт үед Давид болон Асафын өдрүүдэд магтаалын дуунууд, Бурханд өргөх талархлын магтуунуудын удирдагчид байдаг байсан. 47 Тиймээс Зеруббабел болон Нехемиагийн өдрүүдэд бүх израильчууд нь дуучид ба хаалгачдад өдөр бүрийн шаардлагатай хэмжээгээр нь хувь ноогдлыг өгч, левичүүдэд зориулсан ариусгасан хувийг тусгаарласан бөгөөд мөн левичүүд ч Аароны хөвгүүдэд зориулан ариусгасан хувийг тусгаарлав.
13 Тэр өдөр ард түмнийг сонсож байхад тэд Мосегийн номоос чангаар уншив. Нэг ч аммон хүн, эсвэл моаб хүн хэзээ чБурханы чуулганд орж болохгүй хэмээн түүн дотор бичигдсэнийг олов. 2 Учир нь тэд Израилийн хөвгүүдийг талх устайгаар угтсангүй, харин ч Балаамыг тэдний эсрэг тэднийг хараалгахаар хөлсөлжээ. Харин бидний Бурхан хараалыг нь ерөөл болгосон юм. 3 Тиймээс тэд хуулийг сонсоод, бүх харийнхныг Израилиас гаргав.4 Үүний өмнө манай Бурханы өргөөний өрөөнүүдийг хариуцахаар томилогдсон тахилч Елиашиб, Тобиагийн садан учир 5 урд нь левичүүд, дуучид, хаалгачид, болон тахилч нарт өргөсөн хандив, идээн өргөлүүд, гугэл, сав суулгууд ба ургацын аравны нэг, дарс ба тосыг хадгалж байсан том өрөөг түүнд бэлтгэж өгчээ. 6 Харин энэ бүх үеийн туршид би Иерусалимд байсангүй. Учир нь Вавилоны хаан Артаксерксын гучин хоёрдугаар онд би хаанд бараалхахаар явсан байв. Харин хэсэг хугацааны дараа би хаанаас явах зөвшөөрөл гуйв. 7 Тэгээд би Иерусалимд ирж, Елиашиб Бурханы өргөөний хашаанд Тобиад өрөө бэлтгэж өгснөөр түүний төлөө үйлдсэн муу үйлийн тухай сонсов. 8 Энэ нь надад тун ч таагүй байсан учраас би тэр өрөөнөөс Тобиагийн гэрийн бүх юмсыг гаргаж хаяв. 9 Тэгээд намайг тушаал өгөхөд тэд өрөөнүүдийг цэвэрлэв. Би тийшээ Бурханы өргөөний сав суулгыг идээн өргөлүүд ба гүгэлтэй нь хамт буцааж авчрав.10 Мөн левичүүдийн хувиуд нь тэдэнд өгөгдөөгүйгээс болж үйлчилж байсан левичүүд ба дуучид өөр өөрсдийн тариан талбай уруу явцгаасныг би олж мэдэв. 11 Тэгээд би түшмэдийг зэмлэн