1 Ингээд тэднийг Египетийн нутгаас гарснаас хойш хоёр дахь жилийн хоёрдугаар сарын нэгэнд Синаин цөлд, хурлын майхан дотор ЭЗЭН Мосед айлдан
— 2 Израилийн хөвгүүдийн бүх цуглааны тооллогыг хийж, тэдний ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлүүдээр, нэрсийнх нь тооны дагуу эр хүйстэн бүрийг, толгой дараалан тоол. 3 Израилиас дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны Израиль дахь хүн бүрийг Аарон та хоёр тэдний цэргийн бүлэглэлээр нь тоол. 4 Үүнээс гадна овог бүрээс өөрийн эцгийн бүлийн тэргүүлэгч болох нэг хүн та нартай хамт байх болно. 5 Та нартай хамт байх хүмүүсийн нэрс нь энэ юм. Реубенийхээс Шедеурын хүү Елизур, 6 Симеоныхоос Зуришаддаин хүү Шелумиел, 7 Иудагийнхаас Аминадабын хүү Нахшон, 8 Иссахарынхаас Зуарын хүү Нетанел, 9 Зебулуныхаас Хелоны хүү Елиаб, 10 Иосефын хөвгүүдээс Ефраимынхаас Аммихудын хүү Елишама, Манассегийнхаас Педахзурын хүү Гамалиел, 11 Бениаминыхаас Гидеонийн хүү Абидан, 12 Даныхаас Аммишаддаин хүү Ахиезер, 13 Ашерынхаас Очраны хүү Пагиел, 14 Гадынхаас Деуелийн хүү Елиасаф, 15 Нафталийнхаас Енаны хүү Ахира нар болой. 1б Эдгээр нь цуглаанаасдуудагдсан хүмүүс бөгөөд өөрсдийн эцгийн овгуудын удирдагчид билээ. Тэд бол Израилийн мянгатуудын ахлагчид юм гэв. 17 Тийнхүү нэрээрээ дуудагдсан эдгээр хүмүүсийг Мосе, Аарон нар аван, 18 тэд хоёрдутаар сарын нэгэнд бүх чуулганыг хамтад нь цуглуулав. Ингээд тэд хорь ба түүнээс дээш насны эрчүүдийг ураг доторх удам угсаагаар нь, эцгүүдийнх нь бүлүүдээр, нэрсийнх нь тооны дагуу толгой дараалан бүртгэхдээ 19 ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор хийв. Ийнхүү тэр тэднийг Синаин цөлд тоолов.20 Израилийн ууган хүү Реубений хөвгүүд нь өөрсдийн утийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 21 Реубен овгийн тоологдсон эрчүүд нь дөчин зургаан мянга таван зуу байлаа.22 Симеоны хөвгүүд нь утийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 23 Симеон овгийн тоологдсон эрчүүд нь тавин есөн мянга гурван зуу байлаа.24 Гадын хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 25 Гад овгийн тоологдсон эрчүүд нь дөчин таван мянга зургаан зуун тавь байлаа.2б Иудагийн хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 27 Иуда овгийн тоологдсон эрчүүд нь далан дөрвөн мянга зургаан зуу байлаа.28 Иссахарын хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 29 Иссахар овгийн тоологдсон эрчүүд нь тавин дөрвөн мянга дөрвөн зуу байлаа.30 Зебулуны хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 31 Зебулун овгийн тоологдсон эрчүүд нь тавин долоон мянга дөрвөн зуу байлаа.32 Иосефын хөвгүүдээс тухайлбал, Ефраимын хөвгүүд нь утийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэнбүр толгой дараалан тоолуулав. 33 Ефраим овгийн тоологдсон эрчүүд нь дөчин мянга таван зуу байлаа.34 Манассегийн хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 35 Манассе овгийн тоологдсон эрчүүд нь гучин хоёр мянга хоёр зуу байлаа.36 Бениамины хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 37 Бениамин овгийн тоологдсон эрчүүд нь гучин таван мянга дөрвөн зуу байлаа.38 Даны хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 39 Дан овгийн тоологдсон эрчүүд нь жаран хоёр мянга долоон зуу байлаа.40 Ашерын хөвгүүд нь утийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 41 Ашер овгийн тоологдсон эрчүүд нь дөчин нэгэн мянга таван зуу байлаа.42 Нафталийн хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 43 Нафтали овгийн тоологдсон эрчүүд нь тавин гурван мянга дөрвөн зуу байлаа.44 Эдгээр тоологдсон хүмүүс нь Мосе, Аарон болон Израилийн удирдагчид болох арван хоёр хүнээр тоолуулав. Тэд тус бүр өөрсдийн эцгийн бүлийг төлөөлсөн ажээ. 45 Ийнхүү Израилиас дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны Израилийн хөвгүүдийн бүх эрчүүд өөрсдийн эцгүүдийн бүлүүдээр тоолуулав. 46 Тоологдсон бүх эрчүүд нь зургаан зуун гурван мянга таван зуун тавь байлаа.47 Харин тэдний дунд левичүүд эцгүүдийнхээ овгоор тоологдсонгүй. 48 Учир нь ЭЗЭН Мосед ярин, айлдахдаа
— 49 Зөвхөн Леви овгийг чи бүү тоол, Израилийн хөвгүүдийн дунд тэдний тоог бүү ав. 50 Харин чи левичүүдэд гэрчлэлийн асар болон түүний бүх хэрэгсэл, түүнд хамаарагдах бүхнийг хариуцуул. Тэд асар болон түүний бүх хэрэгслийг авч яван, түүнийг харж хамгаалан, мөн асрыг тойрон буудаллаж байх ёстой. 51 Тиймээс асрыг нүүлгэх болоход левичүүд түүнийг буулгана. Асрыг байрлуулах үед тэд түүнийг босгох ёстой. Харин ойртож очсон гадны хүн үхэх ёстой. 52 Израилийн хөвгүүд өөрсдийн цэргийн бүлэглэлүүдийн дагуу хүн бүр өөрийн хуарангийн дэргэд, өөрийн тугийн доор буудаллах ёстой. 53 Харин Израилийн хөвгүүдийн чуулган дээр уур хилэн байлгахгүйн тулд левичүүд гэрчлэлийн асрыг тойрон буудаллах ёстой. Ийнхүү левичүүд гэрчлэлийн асрын хариуцлагыг сахих болно гэв. 54 Израилийн хөвгүүд тийнхүү хийв. Мосед ЭЗЭНий тушаасан бүхний дагуу тэд тийнхүү хийв.
2 ЭЗЭН Мосе, Аарон нартай ярин, айлдахдаа
— 2 Израилийн хөвгүүд, хүн бүр өөрийн тугийн дэргэд, өөрсдийн эцгүүдийн бүлийн далбаан доор буудаллагтун. Тэд хурлын майхныг алсуур хүрээлэн буудаллана. 3 Наран мандах зүгийн зүүн талд буудаллагсад нь өөрсдийн цэргийн бүлэглэлийн дагуу Иудагийн хуарангийн тугийнхан байх ёстой. Иудагийн хөвгүүдийн удирдагч нь Амминадабын хүү Нахшон бөгөөд 4 түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь далан дөрвөн мянга зургаан зуу байна. 5 Түуний дэргэд буудаллагсад нь Иссахарын овог байх ёстой. Иссахарын хөвгүүдийн удирдагч нь Зуарын хүү Нетанел бөгөөд 6 түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь тавин дөрвөн мянга дөрвөн зуу байна. 7 Үүний дараа Зебулуны овог байх ёстой. Зебулуны хөвгүүдийн удирдагч нь Хелоны хүү Елиаб бөгөөд 8 түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь тавин долоон мянга дөрвөн зуун хүн байх болой. 9 Иудагийн хуарангийн тоологдсон эрчүүдийн нийт дүн нь эдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу зууннаян зургаан мянга дөрвөн зуу байна. Тэд эхэнд хөддөх ёстой ажгуу.
10 Өмнөд талд тэдний цэргийн бүлэглэлийн дагуу Реубений хуарангийн туг байх ёстой. Реубений хөвгүүдийн удирдагч нь Шедеурын хүү Елизур бөгөөд 11 мөн түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь дөчин зургаан мянга таван зуу байна. 12 Түүний дэргэд буудаллагсад нь Симеоны овог байх ёстой. Симеоны хөвгүүдийн удирдагч нь Зуришаддаин хүү Шелумиел бөгөөд 13 түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь тавин есөн мянга гурван зуу байна. 14 Үүний дараа Гадын овог байх ёстой. Гадын хөвгүүдийн удирдагч нь Деуелийн хүү Елиасаф бөгөөд 15 түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь дөчин таван мянга зургаан зуун тавин хүн байна. 16 Реубений хуарангийн тоологдсон эрчүүдийн нийт дүн нь тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун тавь байна. Тэд хоёрдугаарт хөдлөх ёстой юм.17 Дараа нь хуарангуудын төвд хурлын майхан левичүүдийн хуарантай хамт хөдлөх ёстой. Хүн бүр өөрийн байрандаа, өөрсдийн тугийн дэргэд байж, буудалласантайгаа адил мөн тэгж хөдлөх ёстой ажгуу.18 Баруун талд тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу Ефраимын хуарангийн туг байх ёстой. Ефраимын хөвгүүдийн удирдагч нь Аммихудын хүү Елишама бөгөөд 19 түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь дөчин мянга таван зуун хүн байна. 20 Түүний дэргэд Манассегийн овог байх ёстой. Манассегийн хөвгүүдийн удирдагч нь Педахзурын хүү Гамалиел бөгөөд 21 түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь гучин хоёр мянга хоёр зуун хүн байна. 22 Үүний дараа Бениамины овог байх ёстой. Бениамины хөвгүүдийн удирдагч нь Гидеонийн хүү Абидан бөгөөд 23 түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь гучин таван мянга дөрвөн зуун хүн байна. 24 Ефраимын хуарангийн тоологдсон эрчүүдийн нийт дүн нь тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу зуун найман мянга нэг зуу байна. Тэд гуравдугаарт хөдлөх ёстой ажгуу.25 Хойд талд тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу Даны хуарангийн туг байх ёстой. Даны хөвгүүдийн удирдагч нь Аммишаддаин хүү Ахиезер бөгөөд 26 түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь жаран хоёр мянга долоон зуу байна. 27 Түүний дэргэд буудаллагсад нь Ашерын овог байх ёстой. Ашерын хөвгүүдийн удирдагч нь Охраны хүү Пагиел бөгөөд 28 түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь дөчин нэгэн мянга таван зуу байна. 29 Үүний дараа Нафталийн овог байх ёстой. Нафталийн хөвгүүдийн удирдагч нь Енаны хүү Ахира бөгөөд 30 түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь тавин гурван мянга дөрвөн зуу байна. 31 Даны хуарангийн тоологдсон эрчүүдийн нийт дүн нь зуун тавин долоон мянга зургаан зуу байна. Тэд өөрсдийн тугийн дэргэд сүүлд хөдлөх ёстой ажгуу.
32 Эдгээр нь Израилийн хөвгүүдийн эцгүүдийнхээ бүлүүдээр тоологдсон эрчүүд болой. Хуарангуудын тоологдсон эрчүүдийн нийт дүн нь тэдний цэргийн бүлэглэлийн дагуу зургаан зуун гурван мянга таван зуун тавь байв. 33 Харин ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор левичүүд нь Израилийн хөвгүүдийн дунд тоологдсонгүй. 34 Ийнхүү ЭЗЭНий Мосед тушаасан бүхний дагуу Израилийн хөвгүүд хийж, тийнхүү тэд өөрсдийн тутийн дэргэд буудаллан, хүн бүр өөрийн ургаар, өөрийн эцгүүдийн бүлийн дагуу тийнхүү хөдлөн нүүж байв.
3 ЭЗЭН Мосетэй Синаи уулан дээр ярьсан тэр үеийн Аарон болон Мосегийн угийн бичиг энэ байна. 2 Аароны хөвгүүдийн нэрс нь уутан хүү Надаб, Абиху, Елеазар, Итамар нар юм. 3 Эдгээр нь тахилч нар болгон үйлчлүүлэхээр түүний сахил хүртээсэн, тослогдсон тахилч нар болох Аароны хөвгүүдийн нэрс болой. 4 Гэвч Надаб, Абиху нар Синаин цөлд ЭЗЭНий өмнө ёс бус галыг өргөхдөө ЭЗЭНий өмнө үхсэн билээ. Тэд үр хүүхэдгүй байв. Тиймээс Елеазар, Итамар нар өөрсдийн эцэг Аароны өмнө тахилчаар үйлчилжээ.5 ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
— б Леви овгийг ойртуулан, тэднийг тахилч Ааронд үйлчлүүлэхээр түүний өмнө байлга. 7 Тэд асрын үйлчлэлийг хийхийн тулд хурлын майхны өмнө түүнд болон бүх чуулганд зориулагдсан үүргүүдийг биелүүлэх болно. 8 Тэд бас асрьга үйлчлэлийг хийхийн тулд Израилийн хөвгүүдийн үүргүүдийн хамт хурлын майхны бүх хэрэгслийг сахих болой. 9 Ингээд чи Аарон болон түүний хөвгүүдэд левичүүдийг өгөх ёстой. Тэд Израилийн хөвгүүдийн дундаас бүхлээрээ түүнд өгөгдсөн ажгуу. 10 Тиймээс тахилчийн үйлчлэлийг нь сахиулахын тулд чи Аарон ба түүний хөвгүүдийг томилтутай. Харин ойртож очсон гадны хүнийг алах ёстой гэв.11 ЭЗЭН дахин Мосетэй ярин, айлдахдаа
— 12 Одоо харагтун. Израилийн хөвгүүдийн дунд умайг анх нээгч уутан бүрийн оронд Би Израилийн хөвгүүдийн дундаас левичүүдийг авав. Тиймээс левичүүд нь Минийх байх болно. 13 Учир нь бүх ууган төрөгсөд Минийх. Египетийн нутагт Би бүх ууган төрөгсдийг цохин устгасан тэр өдөр, хүнээс авахуулаад адгуус мал хүртэлх Израилийн бүх ууган төрөгсдийг Би Өөртөө ариусгасан. Тэд Минийх байх болно. Би бол ЭЗЭН мөн гэв.14 Тэгээд Синаин цөлд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
— 15 Левийн хөвгүүдийг эцгүүдийнх нь бүлүүдээр, ургуудаар нь тоологтун. Нэг сартай ба түүнээс дээш насны эр хүйстэн бүрийг чи тоол гэв. 16 Тиймээс өөрт нь тушаасан ёсоор, ЭЗЭНий үгийн дагуу Мосе тэднийг тоолов. 17 Левийн хөвгүүд нь нэрсийнхээ дагуу Гершон, Кохат, Мерари нар юм. 18 Ургуудынхаа дагуу Гершоны хөвгүүдийн нэрс нь Либни, Шимеи бөгөөд 19 ургуудын дагуу Кохатын хөвгүүл нь Амрам, Изхар, Хеброн, Уззиел бөгөөд 20 ургуудынхаа дагуу Мерарийн хөвгүүд нь Махли, Муши нар байв. Эдгээр нь өөрсдийн эцгүүдийн бүлүүдийн дагуух левичүүдийн ургууд байлаа.21 Гершоноос либничүүдийн ураг, шимеичүудийн ураг гарчээ. Тэдгээр нь гершончуудын ургууд
болой. 22 Тэдний тоологдсон эрчүүд буюу нэг сартай ба түүнээс дээш насны тоологдсон эр хүйстэй хүмүүсийн тоо нь долоон мянга таван зуу байв. 23 Гершончуудын ургууд нь асрын ард баруун талд нь буудаллах ёстой байлаа. 24 Гершончуудын эцгүүдийн бүлүүдийн удирдагч нь Лаелын хүү Елиасаф байв. 25 Хурлын майхан дахь Гершоны хөвгүүдийн үүрэгт асар ба майхан, түүний бүтээлэг ба хурлын майхны үүдний дэлгэц, 26 асар, тахилын ширээг тойрсон хашааны хөшигнүүд болон хашааны үүдний дэлгэц, эдгээрийн оосрууд ба тэдгээрийн талаарх бүх үйлчлэлүүд багтаж байлаа.27 Кохатаас амрамчуудын ураг, шимеичүүдийн ураг, хебрончуудын ураг, уззиелчүүдийн ураг гарчээ. Тэдгээр нь кохатчуудын ургууд болой. 28 Ариун газрын үүргийг гүйцэтгэгч, нэг сартай ба түүнээс дээш насны эр хүйстэй хүн бүрийн тоо нь найман мянга зургаан зуу байв. 29 Кохатын хөвгүүдийн ургууд нь асрын өмнө талд буудаллах ёстой байлаа. 30 Кохатчуудын ургуудын эцгүүдийн бүлүүдийн удирдагч нь Уззиелийн хүү Елизафан байлаа. 31 Тэдний үүрэгт авдар, ширээ, дэнлүүний суурь, тахилын ширээ болон өөрсдийнх нь хэрэглэдэг ариун газрын хэрэгсэл, дэлгэц ба тэдгээрийн талаарх бүх үйлчлэлүүд багтаж байлаа. 32 Тахилч Аароны хүү Елеазар нь Левийн удирдагчдын тэргүүн нь байсан бөгөөд ариун газрын үүргийг гүйцэтгэгчдийг хянадаг байлаа.33 Мерариас махличуудын ураг, мушичүүдийн ураг гарчээ. Тэдгээр нь Мерарийн ургууд болой. 34 Тэдний нэг сартай ба түүнээс дээш насны тоологдсон бүх эр хүйстний тоо нь зургаан мянга хоёр зуу байв. 35 Мерарийн ургуудын эцгүүдийн бүлүүдийн удирдагч нь Абихаилын хүү Зуриел байв. Тэд асрын хойд талд буудаллах ёстой байлаа. 36 Мерарийн хөвгүүдийн томилогдсон үүрэгт асрын яс мод, түүний хөндлөвч модод, баганууд, углуурууд, бүх хэрэгслүүд болон тэдгээрт хамаарах үйлчлэл, 37 хашааг тойрсон баганууд, углууруудын хамт тэдгээрийн гадас ба оосрууд багтаж байлаа.38 Зүүн талд асрын урд наран мандах зүгт хурлын майхны урд Мосе, Аарон ба түүний хөвгүүд Израилийн хөвгуүдийн хариуцлагын төлөө ариун газрын үүргийг гүйцэтгэн буудаллах ёстой байлаа. Харин ойртож очсон гадны хүн үхэх ёстой байв. 39 ЭЗЭНийүгээр Мосе, Аарон нарын тоолсон нэг сартай ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр, ургуудаар тоологдсон левичүүдийн бүх эрчүүд нь хорин хоёр мянга байлаа.40 Тэгээд ЭЗЭН Мосед айлдан
— Израилийн хөвгүүдийн нэг сартай ба түүнээс дээш насны эр хүйстэй ууган бүрийг тоолж, тэдний нэрсийн тоог ав. 41 Би бол ЭЗЭН мөн. Чи Миний төлөө Израилийн хөвгүүдийн дундах бүх уутан төрөгсдийн оронд левичүүдийг, Израилийн хөвгүүдийн сүргийн дундах бүх ууган төрөгсдийн оронд левичүүдийн сүргийг авагтун гэж айлдлаа. 42 Тэгээд Мосе өөрт нь ЭЗЭНий тушаасны дагуу Израилийн хөвгүүдийн дундах бүх ууган төрөгсдийг тоолжээ. 43 Нэрсийн тоогоор нэг сартай ба түүнээс дээш насны тоологдсон бүх ууган эр хүйстэй эрчүүд нь хорин хоёр мянга хоёр зуун далан гурав байлаа.44 Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин айлдахдаа
— 45 Израилийн хөвгүүдийн дундах бүх ууган төрөгсөд болон левичүүдийн сүргийн оронд левичүүдийг авагтун. Левичүүд нь Минийх байх болно. Би бол ЭЗЭН. 46 Левичүүдээс илүү гарсан Израилийн хөвгүүдийн хоёр зуун далан гурван ууган төрөгсдийн золиосонд 47 чи толгой тус бүрд таван шекелийг авах ёстой. Тэдгээрийг чи ариун газрын шекелийн дагуу авч (нэг шекел нь хорин гера), 48 тэдний дундах илүү гарагсдын золиос болох уг мөнгийг Аарон болон түүний хөвгүүдэд өг гэв. 49 Тийнхүү левичүүдээр золиослогдсон хүмүүсээс гадна илүү гарагсдаас золиосны мөнгийг Мосе авчээ. 50 Израилийн хөвгүүдийн ууган төрөгсдөөс түүний авсан мөнгө нь ариун газрын шекелийн дагуу нэг мянга гурван зуун жаран тав байлаа. 51 Ингээд Мосе уг золиосны мөнгийг ЭЗЭНий түүнд тушаасан ёсоор, ЭЗЭНий тушаалаар Аарон болон түүний хөвгүүдэд өгөв.
4 Тэгээд ЭЗЭН Мосе болон Ааронтай ярин, айлдахдаа
— 2 Левийн хөвгүүдийн дундаас Кохатын үр удмын тооллогыг хийж, тэдний ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлүүдээр, 3 гучин
наснаас дээш бүр тавин нас хүртэлх, хурлын майханд ажил хийхээр үйлчлэлд орох бүгдийг тоол. 4 Хурлын майханд Кохатын үр удмын хийх хамгийн ариун зүйлстэй холбогдох ажил нь энэ болой. 5 Хуаранг нүүх үед Аарон болон түүний хөвгүүд дотогш орж, дэлгэцийн хөшгийг буулган авч, түүгээр гэрчлэлийн авдрыг бүтээх ёстой. 6 Тэд түүн дээр далайн гахайн арьсан бүтээлгийг тавьж, дээгүүр нь хөв хөх даавуутаар бүтээгээд, дамнуургуудыг нь шургуулна. 7 Оршихуйн талхны ширээн дээгүүр тэд хөх даавуутаар бүтээж, түүн дээр таваг, сав болон тахилын тагш, ундаан өргөлд зориулсан аягануудыг тавих ба ширээн дээр байнгын талх байх ёстой ажгуу. 8 Эдгээрийн дээгүүр тэд час улаан даавуугаар бүтээж, далайн гахайн арьсан бүтээлэгтэй адил бүрж, дамнуургуудыг ньшургуулна. 9 Тэгээд тэд хөх даавуу авч, гэрэлтүүлэгч дэнлүүний суурийг дэнлүүнүүдтэй нь хамт, мөн түүний чимхүүрүүд, түүний тосгууруудыг, түүнд хэрэглэгддэг тосны бүх савнуудыг бүтээж, 10 түүнийг болон бүх хэрэгслүүдийг далайн гахайн арьсан бүтээлгэнд ороож, түүнийгээ дамнуурган дээр тавих ажгуу. 11 Алтан тахилын ширээн дээгүүр тэд хөх даавуутаар бүтээж, түүнийг далайн гахайн арьсан бүтээлгээр бүтээгээд, дамнуургуудыг нь шургуулна. 12 Тэд ариун газарт өөрсдийн хэрэглэдэг үйлчлэлийн бүх хэрэгслийг авч, тэдгээрийг хөх даавуунд ороож, далайн гахайн арьсан бүтээлгээр бүтээж, дамнуурган дээр тавих болой. 13 Тэгээд тэд тахилын ширээнээс үнсийг нь зайлуулж, дээгүүр нь нил ягаан даавуугаар бүтээнэ. 14 Тэд мөн түүн дээр өөрсдийн үйлчлэддээ хэрэглэдэг, түүнтэй холбогдох бүх хэрэгслүүд болох бойпор, сэрээ, утгуур, хулнууд, тахилын ширээний бүх хэрэгслийг тавиад, дээгүүр нь далайн гахайн арьсан бүтээлгээр бүтээж, дамнуургуудыг нь шургуулна. 15 Аарон ба түүний хөвгүүд ариун юмс, ариун газрын бүх эдлэлийг бүтээж дуусахад, хуаран нүүх болсон үед тэдгээрийг авч явахаар Кохатын хөвгүүд ирэх ёстой. Ингэснээр тэд ариун юмсад хүрч, үхэхгуй байх юм. Эдгээр нь Кохатын хөвгүүдийн авч явах ёстой хурлын майхан дахь зүйлс юм. 1б Тахилч Аароны хүү Елеазарын хариуцлага бол гэрэлтүүлгийнтос, анхилуун утлага болон байнгын идээн өргөл, тослох тос, ариун газар болон түүний хэрэгслийн хамт бүх асар, түүний доторх бүхний хариуцлага юм гэв.17 Тэгээд ЭЗЭН Мосе болон Ааронтай ярин, айлдахдаа
— 18 Кохатчуудын ургуудын овгийг левичүүдийн дундаас тасрахыг бүү зөвшөөр. 19 Харин тэд хамгийн ариун юмсад хүрэх үедээ үхэхгүй, амьд байхын тулд үүнийг тэдэнд хий. Аарон болон түүний хөвгүүд дотогш орон, хүн тус бүрд өөрсдийнх нь ажил болон ачааг зааж өгөгтүн. 20 Харин тэд дотогш орж, ариун юмсыг хормын төдий ч харах ёсгүй бөгөөд эс бөгөөс тэд үхэх болой гэлээ.21 Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
— 22 Мөн Гершоны хөвгүүдийн тооллогыг тэдний эцгүүдийнх нь бүлүүдээр нь, ургуудаар нь 23 гучин наснаас дээш тавин нас хүртэлх, хурлын майханд ажил хийхээр үйлчлэлд орох бүтдэд явуулан, чи тэднийг тоологтун. 24 Үйлчлэл болон зөөхөд гершончуудын ургуудын үйлчлэл нь энэ болой. 25 Тэд асар, хурлын майхны хөшгийг түүний бүрээсийн хамт, орой дээр нь байдаг далайн гахайн арьсан бүтээлэг, хурлын майхны үүдний дэлгэц, 26 хашааны хөшигнүүд ба асрын эргэн тойрон дахь уг хашааны хаалганы үүдэн дэх дэлгэц болон тахилын ширээ, тэдгээрийн оосрууд, тэдгээрт хэрэглэгдэх бүх хэрэгслүүдийг авч явна. Хийгдсэн байх ёстой бүхнийг тэд гүйцэтгэх ёстой болой. 27 Гершончуудын хөвгүүдийн бүх ачаа болон бүх ажил дахь тэдний бүх үйлчлэл нь Аарон болон түүний хөвгүүдийн тушаалаар гүйцэтгэгдэх ёстой. Та нар тэдэнд үүрэг болгон бүх ачааг нь зааж өгөгтүн. 28 Энэ нь хурлын майхан дахь гершончуудын хөвгүүдийн ургуудын үйлчлэл бөгөөд тэдний үүрэг нь тахилч Аароны хүү Итамарын удирдлаган доор байх болой.29 Мерарийн хөвгүүдийн хувьд гэвэл, чи тэднийг ургуудаар нь,
эцгүүдийнх нь бүлүүдээр нь, 30 гучин наснаас дээш бүр тавин нас хүртэлх, хурлын майхны ажлыг хийхээр үйлчлэлд орох хүн бүрийг тоологтун. 31 Хурлын майхан дахь тэдний бүх үйлчлэлд тэдний ачааны үүрэг нь асрын дүнзнүүд, түүний хөндлөвч модод, баганууд болон углуурууд, 32 эргэн тойрны хашааны баганууд болон тэдгээрийн углуурууд, гадаснууд, оосрууд, тэдгээрийн бүх хэрэгслүүд болон тэдгээрийн бүх үйлчлэлийн хамт байх юм. Мөн хүн тус бүрд авч явах ёстой төрөл зүйл бүрийг нь нэрээр нь зааж өгөгтүн. 33 Энэ бол тахилч Аароны хүү Итамарын удирдлаган доор хурлын майхан дахь тэдний бүх үйлчлэлийн дагуу хийх Мерарийн хөвгүүдийн ургуудын үйлчлэл юм гэв.34 Тиймээс Мосе, Аарон болон чуулганы удирдагчид кохатчуудын хөвгүүдийг тэдний ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлүүдээр, 35 гучин наснаас дээш бүр тавин нас хүртэлх, хурлын майхандажил хиихээр үйлчлэлд орсон хүн бүрийг тоолов. 36 Тэдний ургуудаар тоологдсон эрчүүд нь хоёр мянга долоон зуун тавь байлаа. 37 Эдгээр нь Мосегээр дамжуулан ЭЗЭНий тушаалын дагуу Мосе, Аарон нарын тоолсон, хурлын майханд үйлчилж байсан хүн бүр буюу кохатчуудын ургуудын тоологдсон эрчүүд байлаа.38 Гершоны хөвгүүдээс тэдний ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлүүдээр, 39 гучин наснаас дээш бүр тавин нас хүртэлх, хурлын майхны ажил хийхээр үйлчлэлд орсон хүн бүхэн тоологдов. 40 Тэдний ургуудаар, эцгүүдийнх нь бүлүүдээр тоологдсон эрчүүд нь хоёр мянга зургаан зуун гуч байв. 41 Эдгээр нь ЭЗЭНий тушаалын дагуу Мосе, Аарон нарын тоолсон, хурлын майханд үйлчилж байсан хүн бүр буюу Гершоны хөвгүүдийн ургуудын тоологдсон хүмүүс байлаа.42 Мерарийн хөвгүүдээс тэдний ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлүүдээр, 43 гучин наснаас дээш бүр тавин нас хүртэлх, хурлын майханд ажил хийхээр үйлчлэлд орсон хүн бүхэн тоологдов. 44 Тэдний ургуудаар тоологдсон эрчүүд нь гурван мянга хоёр зуу байв. 45 Эдгээр нь Мосегээр дамжуулан ЭЗЭНий тушаалын дагуу Мосе, Аарон нарын тоолсон, Мерарийн хөвгүүдийн ургуудын тоологдсон хүмүүс байлаа.46 Мосе, Аарон болон Израилийн удирдагчдын тоолсон тооллогод левичүүдийн тоологдсон бүх хүмүүс нь тэдгээрийн ургуудаар, эцгүүдийнх нь бүлүүдээр, 47 хурлын майхан дахь зөөх ажил болон үйлчлэлийн ажлыг хийхээр орж чадах гучин наснаас дээш бүр тавин нас хүртэлх хүн бүр байлаа. 48 Тэдний тоологдсон эрчүүд нь найман мянга таван зуун ная байв. 49 Мосегээр дамжуулсан ЭЗЭНий тушаалын дагуу хүн бүр өөрийн үйлчлэл болон зөөх ажлаараа тоологджээ. Тиймээс эдгээр нь Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор түүний тоолсон хүмүүс байлаа.
5 Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
— 2 Уяман өвчин, гоожилттой болон үхсэн хүнээс болж бузартсан аливаа хүнийг хуарангаас гадагш гарган явуулахыг Израилийн хөвгүүдэд тушаагтун. 3 Эр, эм гэлгүй чи гарган явуул. Дунд нь Би оршиж буй тэдний хуаранг тэднээр бузарлуулахгүйн тулд чи тэднийг хуарангаас гаргагтун гэлээ. 4 Израилийн хөвгүүд түүнчлэн хийж, тэднийг хуарангийн гадна гаргав. ЭЗЭНий Мосед айлдсан ёсоор Израилийн хөвгүүд тийнхүү хийв.5 Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин айлдахдаа
— 6 Израилийн хөвгүүдэд хандан "Эр, эм аливаа хүн ЭЗЭНд үнэнч бус хандаж, хүн төрөлхтний аливаа нүглүүдийг үйлдэхдээ гэмтэн болно. 7 Тэр хүн үйлдсэн нүглүүдээ хүлээн зөвшөөрч учруулсан хохирлынхоо нөхөн төлбөрийг бүрэн хийж, үүн дээрээ дахиж тавны нэгийг нь нэмэн, түүнийгээ хохирогчид өгөх ёстой.8 Гэвч хэрэв хохирлын нөхөн төлбөр хийгдэх хамаатан уг хохирогчид байхгүй бол хохирлын төлөө хийгдсэн нөхөн төлбөр нь тэр хүний төлөөх эвлэрүүллийг хийхээр ашигласан эвлэрүүллийн хуцаас гадна тахилчид зориулагдан ЭЗЭНд очих ёстой. 9 Мөн тахилчид өргөх Израилийн хөвгүүдийн бүх ариун бэлгүүдэд хамаарах хандив бүр түүнийх байх юм. 10 Тиймээс хүн бүрийн ариун бэлэг нь түүнийх бөгөөд аливаа хүний тахилчид өгөх юм бүр нь түүнийх болно" гэж хэл гэв.11 Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
— 12 Израилийн хөвгүүдтэй
ярин тэдэнд ийнхүү хэлтүгэй. "Хэрэв хэн нэгэн хүний эхнэр төөрөлдөж, нөхөртөө үнэнч бус байж, 13 өөр хүн түүнтэй хурьцал үйлдээд, энэ явдал нөхрийнх нь нүднээс далдлагдсан бөгөөд хэдийгээр өнөөх эмэгтэй өөрийгөө бузарласан ч тэр нь илчлэгдээгүй ба түүний эсрэг ямар ч гэрч байхгуй, үйлдэл дээрээ тэр баригдаагүй аваас, 14 хэрэв нөхөрт нь хардах сэтгэл төрөн, эхнэр нь өөрийгөө бузарласан үед тэр эхнэрээ хардвал, эсвэл нөхөрт нь хардах сэтгэл төрөн, эхнэр нь өөрийгөө бузарлаагүй байхад эхнэрээ хардвал, 15 тэр хүн өөрийн эхнэрийг тахилчид авчрах бөгөөд мөн түүний төлөө өргөл болгон ефагийн аравны нэг арвайн гурилыг авчрах ёстой. Энэ нь хардалтын идээн өргөл ба гэм буруугийн сануулга, дурсгалын идээн өргөлболох учир тэр үүн дээр тос асгаж болохгүй, гүгэл ч тавих ёсгүй.
16 Тэгээд тахилч, өнөөх эмэгтэйг ойртуулан авчирж, ЭЗЭНий өмнө түүнийг зогсооно. 17 Тахилч шавар саванд ариун усыг хийж аваад, асрын шалан дээрх шорооноос авч түүнийгээ усанд хийнэ. 18 Тэгээд тахилч тэр эмэгтэйг ЭЗЭНий өмнө зогсоогоод, эмэгтэйн толгойн үсийг задгай тавьж, хардалтын идээн өргөл болох дурсгалын идээн өргөлийг гарт нь тавина. Тахилчийн гарт хараал авчрах гашуун ус байх болой. 19 Тахилч өнөөх эмэгтэйгээр тангараг тавиулаад, тэр эмэгтэйд «Хэрэв ямар ч эр хүн чамтай унтаагүй бөгөөд нөхрийнхөө доор байгаа чи бузар явдал уруу төөрөөгүй байх аваас хараал авчрах энэ гашуун уснаас чи чөлөөлөгдөх болтугай. 20 Харин хэрэв чи нөхрийн доор байдаг атал төөрөн, өөрийгөө бузарлан, нөхрөөс чинь ондоо эр хүн чамтай хурьцал үйлдсэн байх аваас, 21 (Тэгээд тахилч мөнөөх эмэгтэйгээр хараалын тангаргийг тавиулаад, эмэгтэйд хандан) ЭЗЭН гуяыг чинь хатаан, хэвлийг чинь хөөлгөн, ард олны чинь дунд чамайг хараал, тангараг болгох болтугай. 22 Хараал авчрах энэ ус ходоодонд чинь орж, хэвлийг чинь хөөлгөн, гуяыг чинь хатааг» гэнэ. Өнөөх эмэгтэй «Амен, Амен» хэмээн хэлэх ёстой.23 Тахилч эдгээр хараалуудыг хуйлмал номд бичээд, түүнийгээ гашуун усанд утаан арилгах болой. 24 Тэгээд тэр хараал авчрахгашуун усыг эмэгтэйд уулгана. Ингэснээр хараалыг авчрах гашуун ус түүний биед орон, гашууныг бий болгох ажгуу. 25 Тахилч өнөөх эмэгтэйн гараас хардалтын идээн өргөлийг авч, уг идээн өргөлийг ЭЗЭНий өмнө даллан, тахилын ширээнд авчирна. 26 Тахилч дурсгалын өргөл болгон идээн өргөлөөс атгыг авч, түүнийг тахилын ширээн дээр шатаан уутиулаад, дараа нь тэр эмэгтэйд усыг уулгах болой. 27 Эмэгтэйд усыг уулгахад, хэрэв тэр эмэгтэй өөрийгөө бузарлан, нөхөртөө үнэнч бус байсан бол хараал авчрах ус түүний биед орон гашууныг бий болгох ба түүний хэвлий хөөн, гуя нь хатаж, тэр эмэгтэй ард олныхоо дунд хараал болох болой. 28 Харин хэрэв өнөөх эмэгтэй өөрийгөө бузарлаагүй бөгөөд цэвэр байх аваас тэр чөлөөлөгдөж, жирэмслэх чадвар нь хэвээрээ байна.29 Энэ бол хардалтын хууль юм. Эхнэр нь нөхрийн доор байдаг атал төөрч, өөрийгөө бузарлахад, 30 эсвэл нөхөрт нь хардах сэтгэл төрөхөд тэр эхнэрээ хардаж, тэр эмэгтэйг ЭЗЭНий өмнө зогсоох ба тахилч энэ бүх хуулийг эмэгтэйд хэрэгжүүлэх ажгуу. 31 Цаашилбал, нөхөр нь гэм буруутаас чөлөөлөгдөж, харин эмэгтэй гэм буруугаа үүрэх болно" гэлээ.
6 ЭЗЭН дахин Мосетэй ярин, айлдахдаа
— 2 Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэлтүгэй. "Эр, эм аливаа хүн өөрийгөө ЭЗЭНд зориулахаар Назирын тангараг болохонцгой тангаргийг өргөх аваас,
3 тэр хүн дарс болон хатуу ундааг цээрлэж, дарс, эсвэл хатуу ундаагаар хийгдсэн цуут үл хэрэглэн, усан үзмийн шүүсийг ч үл уун, шинэ буюу хатаасан усан үзмийгч идэж үл болно. 4 Тусгаарлалтынхаа бүх өдрүүдэд тэрээр усан үзмийн модны үрээс нь аваад хальсыг нь ч хүртэл ямар ч бүтээгдэхүүнийг идэж болохгүй.5 Түүний тусгаарлалтын тангаргийн бүх өдрүүдэд толгойд нь тонгорог хүргэж болохгүй. ЭЗЭНд өөрийгөө тусгаарласан өдрүүд нь дуустал тэрээр ариун байх ёстой. Толгойнхоо үсийг тэр урт ургуулах болой.6 ЭЗЭНд тусгаарлагдсан бүх өдрүүдэд тэрээр үхсэн хүнд ойртож болохгүй. 7 Өөрийн эцэг, эх, ах, эгч дүүг ч нас барах үед тэр өөрийгөө тэдний төлөө бузарлах ёсгүй. Учир нь ЭЗЭНд тусгаарлагдсан нь түүний толгой дээр байгаа билээ. 8 Тусгаарлалтын бүх өдрүүдэд тэрээр ЭЗЭНд ариун болой.9 Гэвч хэрэв түүний дэргэд хүн гэнэт үхэж, тэрээр зориулагдсан үстэй толгойгоо бузарласан тохиолдолд цэвэрших өдрөө тэр үсээ хусах ёстой. Тэр долоо дахь өдөрт үсээ хусах болой. 10 Тэгээд тэр найм дахь өдөр тахилчид, хурлын майхны үүдэнд хоёр хүүрзгэнэ, эсвэл хоёр залуу тагтааг авчрах ёстой. 11 Тахилч нэгийг нь нүглийн төлөөх тахилд, нөгөөг нь шатаалт тахилд зориулан өргөж, үхсэн хүнээс болсон нүглийнх нь тухайд түүний төлөө эвлэрүүллийг хийнэ. Яг тэр өдөр мөнөөххүн толгойгоо ариусган, 12 Назираар байх өдрүүдээ ЭЗЭНд зориулж, гэмийн төлөөх тахилд нэг настай эр хурга авчирна. Харин түүний тусгаарлалт бузартсан тул урьдын өдрүүд нь тооцогдохгүй болно.13 Энэ бол Назирын хууль бөгөөд тэр хүний тусгаарлалтын өдрүүд дуусахад тэр хурлын майхны үүдэнд тахилыг авчрах ёстой. 14 Тэр хүн тахилаа ЭЗЭНд өргөнө. Ингэхдээ шатаалт тахилд зориулан нэг настай согоггүй эр хурга нэгийг, нүглийн төлөөх тахилд зориулан нэг настай согоггүй охин хурга нэгийг, эвийн тахилд зориулан согоггүй хуц нэгийг, 15 мөн тостой хольсон сайн гурилын исгээгүй боов, тос түрхсэн исгээгүй талх нэг сагсыг, тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлийн хамт өргөх болой. 16 Тэгээд тахилч тэдгээрийг ЭЗЭНий өмнө авчрах бөгөөд тэр хүний нүглийн төлөөх тахил болон шатаалт тахилыг өргөх болой. 17 Тэр бас ЭЗЭНд эвийн тахилын өргөл болгон хуцыг, сагстай исгээгүй талхны хамт өргөх бөгөөд үүний нэгэн адил тахилч, идээн өргөл болон ундаан өргөлийг нь өргөх ажгуу. 18 Тэгээд уг Назир нь өөрийн толгойн зориулагдсан үсийг хурлын майхны үүдэнд хусаж, толгойнхоо зориулагдсан үсийг аван, эвийн тахилын өргөлийн доорх галд хийнэ. 19 Тахилч хуцын чанасан далыг, сагснаас исгээгүй нэг боов болон исгээгүй нэг талхыг авч, тэдгээрийг Назирын гар дээр зориулагдсан үсээ хуссаныхнь дараа тавина. 20 Тэгээд тахилч тэдгээрийг ЭЗЭНий өмнө даллах тахил болгон даллах ажгуу. Энэ нь даллан өргөсөн өвчүү болон өргөгдсөн гуяны хамт тахилчид ариун болой. Үүний дараа Назир нь дарсыг ууж болно.
21 Энэ бол хийж чадах юман дээрээ нэмэлт болгон, тусгаарлалтын ёсоор ЭЗЭНд өөрийн өргөлийг тангараглагч Назирын хууль юм. Тиймээс тэр өргөсөн тангаргаа тусгаарлалтын хуулийн дагуу хийх ёстой.22 Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
— 23 Аарон болон түүний хөвгүүдтэй ярин "Израилийн хөвгүүдийг та нар ингэж ерөөгтүн. Та нар тэдэнд хандан 24 «ЭЗЭН чамайг ерөөн, сахих
болтутай.
25 ЭЗЭН чиний дээр Өөрийн
нүүрийг гэрэлтүүлж, чамд нигүүлсэнгүй хандах болтугай.
26 ЭЗЭН Өөрийн нүүр царайг
чам уруу өргөн, чамд амар амгаланг өгөх болтугай»"
хэмээн хэл. 27 Тийнхүү тэд Миний нэрийг Израилийн хөвгүүдийн дээр дуудах бөгөөд тэгэхэд Би тэднийг ерөөх болно гэв.
7 Мосе асрыг босгож дууссан тэр өдрөө түүнийг тослон, бүх тавилга, тахилын ширээ болон түүний бүх хэрэгсэлтэй нь хамт түүнийг ариусгасан юм. Тэр бас
тэдгээрийг тосолж, ариусгав. 2 Тэгээд Израилийн удирдагчид болох эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчид тахилыг өргөв. (Тэд бол овгуудын удирдагчид байсан бөгөөд тоологдсон хүмүүсийг тэд тэргүүлж байлаа). 3 Тэд өөрсдийн тахилыг ЭЗЭНий өмнө авчирсан нь хоёр удирдагчийн дунд нэг тэрэг, хүн тус бүрд нэг үхэр буюу зургаан бүхээгтэй тэрэг, арван хоёр үхэр болов. Тэдгээрийг асрын өмнө авчрав. 4 Тэгтэл ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
— 5 Эдгээр зүйлсийг хурлын майхны үйлчлэлд хэрэглэхийн тулд тэднээс хүлээн ав. Тэдгээрийг чи левичүүдэд, үйлчлэлийнх нь дагуу хүн бүрд өгөгтүн гэлээ. 6 Тиймээс Мосе тэрэгнүүд болон үхрүүдийг авч, тэдгээрийг левичүүдэд өгөв. 7 Гершоны хөвгүүдэд тэдний үйлчлэлийнх нь дагуу хоёр тэрэг, дөрвөн үхрийг өгсөн бөгөөд 8 Мерарийн хөвгүүдэд үйлчлэлийнх нь дагуу дөрвөн тэрэг, найман үхрийг өгчээ. Тэд тахилч Аароны хүү Итамарын удирдлаган доор байдаг байлаа. 9 Харин Кохатын хөвгүүдэд тэрээр юуг ч өгсөнгүй. Учир нь тэд мөрөн дээрээ ариун зүйлсийг авч явах үйлчлэлийг хийдэг байв. 10 Тахилын ширээг тосолсон өдөр удирдагчид үүнд зориулалтын тахилыг өргөв. Тийнхүү удирдагчид тахилын ширээний өмнө тахилаа өргөв. 11 Тэгэхэд ЭЗЭН Мосед
— Тахилын ширээний зориулалтанд өдөр бүр нэг удирдагч тахилаа авчран, тэд тахилуудаа өргөг гэв.12 Анхны өдөр өргөлөө авчирсан нэгэн бол Иуда овгийн Амминадабын хүү Нахшон байв. 13 Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв. 14 Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг, 15 шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга, 1б нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна, 17 эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Амминадабын хүү Нахшоны өргөл байв.18 Хоёр дахь өдөр нь Иссахарын удирдагч Зуарын хүү Нетанел өргөл авчрав. 19 Түүний авчирсан өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв. 20 Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг, 21 шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга, 22 нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна, 23 эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Зуарын хүү Нетанелын өргөл байв.24 Гурав дахь өдөр нь Зебулуны хөвгүүдийн удирдагч Хелоны хүү Елиаб байв. 25 Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв. 2б Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг, 27 шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга, 28 нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна, 29 эвийн тахилын өргөдд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Хелоны хүү Елиабын өргөл байв.30 Дөрөв дэх өдөр нь Реубений хөвгүүдийн удирдагч, Шедеурын хүү Елизур байв. 31 Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв. 32 Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг, 33 шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга, 34 нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна, 35 эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Шедеурын хүү Елизурын өргөл байв.36 Тав дахь өдөр нь Симеоны хүүхдүүдийн удирдагч, Зуришаддаин хүү Шелумиел байв. 37 Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв. 38 Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг, 39 шатаалт тахидд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга, 40 нүглийн төлөөх тахидд зориулан нэг ухна, 41 эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Зуришаддаин хүү Шелумиелийн өргөл байв.42 Зургаа дахь өдөр нь Гадын хөвгүүдийн удирдагч, Деуелийн хүү Елиасаф байв. 43 Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв. 44 Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг, 45 шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга, 46 нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна, 47 эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Деуелийн хүү Елиасафын өргөл байв.48 Долоо дахь өдөр нь Ефраимын хөвгүүдийн удирдагч, Аммихудын хүү Елишама байв. 49 Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв. 50 Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг, 51 шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга, 52 нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна, 53 эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Аммихудын хүү Елишамагийн өргөл байв.54 Найм дахь өдөр Манассегийн хөвгүүдийн удирдагч, Педахзурын хүү Гамалиел байв. 55 Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв. 56 Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг, 57 шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга, 58 нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна, 59 эвийн тахилын өргөдд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Педахзурын хүү Гамалиелын өргөл байв.60 Ес дэх өдөр нь Бениамины хөвгүүдийн удирдагч, Гидеонийн
хүү Абидан байв. 61 Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв. 62 Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг, 63 шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга, 64 нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна, 65 эвийн тахилын өргөдд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа Энэ нь Гидеонийн хүү Абиданы өргөл байв.66 Арав дахь өдөр нь Даны хөвгүүдийн удирдагч, Аммишаддаин хүү Ахиезер байсан. 67 Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв. 68 Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг, 69 шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хонь, нэг настай нэг эр хурга, 70 нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна, 71 эвийн тахилын өргөдд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Аммишаддаин хүү Ахиезерийн өргөл байв.72 Арван нэг дэх өдөр нь Ашерын хөвгүүдийн удирдагч, Охраны хүү Пагиел байв. 73 түүний өргөл нь ариун газрын шекелиин дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв. 74 Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг, 75 шатаалт тахилд зориулан нэг үхэр, нэг хонь, нэг настай нэг эр хурга, 76 нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна, 77 эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Охраны хүү Пагиелын өргөл байв.78 Арван хоёр дахь өдөр нь Нафталийн хөвгүүдийн удирдагч, Енаны хүү Ахира байв. 79 Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв. 80 Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг, 81 шатаалт тахилд зориулан нэг үхэр, нэг хонь, нэг настай нэг эр хурга, 82 нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна, 83 эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Енаны хуү Ахирагийн өргөл байв.84 Эдгээр нь тахилын ширээг тосолсон өдөр, Израилийн удирдагчдаас үүнд өргөсөн зориулалтын тахил байлаа. Үүнд: арван хоёр мөнгөн таваг, арван хоёрмөнгөн тагш, арван хоёр алтан бойпор, 85 мөнгөн таваг бүрийн жин нь нэг зуун гучин шекел бөгөөд тагш бүр нь далан шекел байв. Бүх мөнгөн хэрэгсэл нь ариун газрын шекелийн дагуу хоёр мянга дөрвөн зуун шекел байлаа. 86 Дүүрэн утлагатай арван хоёр алтан бойпорын жин нь ариун газрын шекелийн дагуу тус бүр арван шекел бөгөөд бойпоруудын бүх алт нь зуун хорин шекел байлаа. 87 Шатаалт тахилд зориулсан бүх үхэр нь арван хоёр бух бөгөөд арван хоёр хуц, нэг настай арван хоёр эр хурга идээн өргөлүүдийнхээ хамт, нүглийн төлөөх тахилд зориулсан арван хоёр ухна, 88 эвийн тахилын өргөлд зориулсан бүх үхэр нь хорин дөрвөн бух бөгөөд жаран хуц, жаран ухна, нэг настай жаран эр хурга байлаа. Энэ нь тахилын ширээг тосолсны дараа түүнд өргөх зориулалтын тахил байв.89 Мосе Түүнтэй ярихаар хурлын майханд ороход, гэрчлэлийн авдран дээр байсан өршөөлийн суудлын дээрээс, хоёр херубын дундаас өөртэй нь ярих дууг тэр сонсов. Тийнхүү Тэр түүнтэй ярилаа.
8 Тэгэхэд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
— 2 Ааронтай ярин, түүнд "Чамайг дэнлүүнүүдийг байрлуулан асаахад долоон дэнлүү нь дэнлүүний суурийн өмнөхийг гэрэлтүүлнэ" хэмээн хэл гэв. 3 Аарон тийнхүү хийж, Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор дэнлүүний суурийн өмнөхийг гэрэлтүүлэхээр дэнлүүнүүдийг асаав. 4 Дэнлүүний суурийн уран хийц нь гэвэл алтыг давтаж хийсэн ажил байлаа. Сууриасаа цэцгүүдийг нь хүртэл давтаж хийсэн байв. Мосед ЭЗЭНий үзүүлсэн загварын дагуу тэр дэнлүүний суурийг хийсэн билээ.5 ЭЗЭН Мосетэй дахин ярин, айлдахдаа
— 6 Израилийн хөвгүүдийн дундаас левичүүдийг авч, тэднийг цэвэрлэ. 7 Тэднийг цэвэрлэхийн тулд үүнийг чи тэдэнд хийгтүн. Тэдний дээр цэвэршүүлэгч усыг цац. Тэд бүх биеийнхээ хамаг үсийг тонгоргоор хусаж, хувцаснуудаа угааг. Тэгээд тэд цэвэр болно. 8 Тэгээд тэднээр нэг бухыг, тостой хольсон сайн гурилан идээн өргөлийнх нь хамт авахуулах ёстой. Хоёр дахь бухыг чи нүглийн төлөөх тахилд зориулан авагтун. 9 Чи левичүүдийг хурлын майхны өмнө авчрагтун. Мөн Израилийн хөвгүүдийн бүх чуулганыг цуглуулан, 10 левичүүдийг ЭЗЭНий өмнө авчир. Израилийн хөвгүүд левичүүдийн дээр гараа тавих ёстой. 11 Тзтээд ЭЗЭНий үйлчлэлийг гүйцэтгэхээр бэлтгэгдэхийн тудд левичүүдийг Израилийн хөвгүүдийн дундаас даллах өргөл болгон Аарон тэднийг ЭЗЭНий өмнө авчирна. 12 Тэгээд левичүүд бухнуудын толгойн дээр гараа тавьсны дараа, левичүүдийн төлөө эвлэрүүллийг хийхийн тулд нэгийг нь нүтлийн төлөөх тахил болгон, нөгөөг нь шатаалт тахил болгон ЭЗЭНд өргөгтүн. 13 Чи мөн левичүүдийг Аарон болон түүний хөвгүүдийн өмнө зогсоож тэднийг ЭЗЭНд даллах өргөл болгон авчир.
14 Ингэж чи левичүүдийг Израилийн хөвгүүдийн дундаас тусгаарлах ба левичүүд Минийх болно. 15 Үүний дараа левичүүд хурлын майханд үйлчлэлийг хийхээр орж болох болой. Харин чи тэднийг цэвэрлэн, тэднийг даллах өргөл болгон авчрах ёстой. 16 Учир нь тэд Израилийн хөвгүүдийн дундаас Надад бүхлээрээ өгөгдсөн болой. Умайг анх нээгч ууган бүрийн оронд, Израилийн бүх хөвгүүдийн ууган төрөгсдийн оронд Би тэднийг Өөртөө авсан. 17 Учир нь Израилийн хөвгүүдийн дундах хүн, малын доторх аливаа ууган төрөгсөд нь Минийх. Египетийн нутагт бүх уутан төрөгсдийг Би устгасан тэр өдөр Би тэднийг Өөртөө ариусгасан болой. 18 Харин Би Израилийн хөвгүүдийн дундах аливаа ууган төрөгсдийн оронд левичүүдийг авсан. 19 Хурлын майханд Израилийн хөвгүүдийн үйлчлэлийг гүйцэтгүүлэхээр, Израилийн хөвгүүдийн өмнөөс эвлэрүүллийг хийлгэхээр Би левичүүдийг Израилийн хөвгүүдийн дундаас аван, Аарон болон түүний хөвгүүдэд бэлэг болгон өгсөн болой. Ингэснээр Израилийн хөвгүүд ариун газарт ойртон очсоноос болж Израилийн хөвгүүдийн дунд гай гамшиг учрахгүй байх юм гэлээ.20 Мосе, Аарон болон Израилийн хөвгүүдийн бүх чуулган левичүүдэд тийнхүү үйлдлээ. Левичүүдийн талаар ЭЗЭНий Мосед тушаасан бүхний дагуу Израилийн хөвгүүд тэдэнд тийнхүү хийв. 21 Левичүүд бас өөрсдийгөө нүглээс цэвэршүүлэн, хувцсаа угаажээ. Аарон тэднийг ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон авчрав. Аарон тэднийг цэвэрлэхийн тулд тэдний төлөө эвлэрүүллийг хийлээ. 22 Үүний дараа Аарон болон түүний хөвгүүдийн өмнө хурлын майханд үйлчлэлээ хийхээр левичүүд дотогш оров. Левичүүдийн тухайд ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тэд үйлдэв.23 ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
— 24 Энэ бол левичүүдэд хамаарах зүйл бөгөөд хорин тав болон түүнээс дээш насныхан хурлын майханд үйлчлэлийн ажлыг гүйцэтгэхээр орох ёстой. 25 Гэвч тавин нас хүрээд тэд үйлчлэлийн ажлаас чөлөөлөгдөх ба цаашид ажиллаж болохгүй. 2б Хэдийгээр тэд дүү нартаа хурлын майханд үүргээ сахихад нь тусалж болох боловч өөрсдөө ямар ч ажил хийж болохгүй. Левичүүдэд тэдний үүрэгтэй холбогдуулан ийнхүү хийгтүн гэв.
9 Тэднийг Египетийн нутгаас гарсны дараа хоёр дахь жилийн эхний сард Синаин цөлд ЭЗЭН Мосетэй ингэж ярин, айлдахдаа
— 2 Израилийн хөвгүүдээр Дээгүүр Өнгөрөх баярыг тогтоогдсон цагт нь сахиул. 3 Энэ сарын арван дөрөвний өдөр, үдшийн бүрийгээр та нар үүнийг тогтоогдсон цагт нь сахигтун. Та нар үүнийг бүх тогтоолууд, бүх зарлигуудынх нь дагуу сахигтун гэлээ. 4 ТиймээсМосе Израилийн хөвгүүдэд Дээгүүр Өнгөрөх баярыг сахихыг хэлэв. 5 Тэд Дээгүүр Өнгөрөх баярыг Синаин цөлд эхний сард, тэр сарын арван дөрөвний өдөр, удшийн бүрийгээр сахив. Мосед ЭЗЭНий тушаасан бүхний дагуу, тийнхүү Израилийн хөвгүүд хийв. 6 Гэвч үхсэн хүнээс болж бузартсан хэсэг хүн тэнд байсан тул тэд тэр өдөр Дээгүүр Өнгөрөх баярыг сахьж чадсангүй. Тиймээс тэд тэр өдөр Мосе, Аарон нарын өмнө ирээд, 7 түүнд
— Хэдийгээр бид үхсэн хүнээс болж бузартсан боловч яагаад Израилийн хөвгүүдийн дотор тогтоогдсон цагт нь ЭЗЭНий өргөлийг авчрахыг бидэнд хориглов? хэмээв. 8 Мосе тэдэнд
— Хүлээ. Та нарын талаар ЭЗЭН юу тушаахыг би сонсъё гэв.
9 Тэгэхэд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
— 10 Израилийн хөвгүүдтэй
ярин "Хэрэв та нарын, эсвэл үр удмын чинь хэн нэгэн нь үхсэн хүнээс болж бузар болбол, эсвэл холын аянд явж байвал, тэр хүн ЭЗЭНд Дээгүүр Өнгөрөх баярыг сахьж болно. 11 Хоёрдугаар сарын арван дөрөвний өдрийн үдшийн бүрийгээр тэд түүнийг сахих ёстой. Тэд үүнийг исгээгүй талх болон гашуун ногоотой хамт идэх болой. 12 Тэд өглөө болтол үүнээс юут ч үлдээх ёсгүй бөгөөд мөн ясыг нь ч хугалж болохгүй. Дээгүүр Өнгөрөх баярын бүх тогтоолын дагуу тэд түүнийг сахих ёстой. 13 Гэвч цэвэр байгаа болонхолын аянд яваагуй атлаа Дээгүүр Өнгөрөх баярыг сахихаас татгалзах хүн байх аваас тэр хүн ЭЗЭНий тахилыг тогтоогдсон цагт нь өргөөгүй тул өөрийн ард олноос таслагдах болно. Тэр хүн өөрийн нүглийг үүрэх ёстой. 14 Хэрэв харийн хүн та нарын дунд байгаад Дээгүүр Өнгөрөх баярын тогтоол, зарлигийнх нь дагуу ЭЗЭНд Дээгүүр Өнгөрөх баярыг сахих аваас, тэр ч ингэж хийх ёстой. Харийн хүнд болон нутгийн уугуул хүнд та нар нэг зарлигтай байх ёстой" хэмээн хэл гэлээ.15 Асрыг босгосон тэр өдөр гэрчлэлийн майхан буюу асрыг үүл бүрхэж, үдшээс өглөө хүртэл тэр нь асрын дээр гал мэт үзэгдэв. 16 Тийнхүү энэ нь үргэлжлэн, өдөр нь үүл түүнийг бүрхэж, шөнө нь гал мэт үзэгдэж байлаа. 17 Асрын дээрээс үүл дээшлэх бүрд үүний дараа Израилийн хөвгүүд хөдлөн, үүл доош буусан газарт Израилийн хөвгүүд буудаллаж байв. 18 ЭЗЭНий тушаалаар Израилийн хөвгүүд хөдлөн, ЭЗЭНий тушаалаар тэд буудаллан, үүл асрын дээр тогтон байх үед тэд буудаллан үлддэг байлаа. 19 Үүл асрын дээр олон хоногоор саатан хорогдоход ч Израилийн хөвгүүд ЭЗЭНий захирамжийг сахин, хөдөлдөггүй байв. 20 Хэрэв зарим үед үүл асрын дээр хэд хоногоор саатах аваас, ЭЗЭНий тушаалын дагуу тэд буудаллан үлддэг байв. Тэгээд ЭЗЭНий тушаалын дагуу тэд хөдөлдөг байлаа. 21 Хэрэв зарим үед үүл үдшээс өглөө болтол саатан, өглөө нь үүл дээшлэх аваастэд хөдөлдөг байв. Эсвэл өдрөөр ба шөнөөр тогтож байсан үүл дээшлэх аваас тэр үед тэд хөдөлдөг байв. 22 Хоёр өдрөөр, сараар, эсвэл жилээр ч үүл асрын дээр саатан, түүний дээр үлдсэн ч Израилийн хөвгүүд буудаллан үлддэг бөгөөд хөдөддөггүй байлаа. Харин түүнийг өргөгдөх үед тэд хөдөлдөг байлаа. 23 ЭЗЭНий тушаалаар тэд буудаллаж, ЭЗЭНий тушаалаар тэд хөдөлж, Мосегээр дамжуулсан ЭЗЭНий тушаалын дагуу ЭЗЭНий захирамжийг тэд сахьж байлаа.
10 ЭЗЭН Мосетэй цааш нь ярин, айлдахдаа
— 2 Өөртөө хоёр мөнгөн бүрээг хийгтүн. Чи тэдгээрийг давтаж хийх ёстой. Чуулганыг дуудан цуглуулахад болон хуаранг хөдөлгөн нүүлгэхэд чи тэдгээрийг ашиглах болой. 3 Хоёуланг нь үлээхэд бүх чуулган хурлын майхны үүдэн дээр чам уруу цуглах ёстой. 4 Харин нэгийг нь үлээхэд Израилийн бүлгүүдийн тэргүүлэгчид буюу удирдагчид чиний өмнө цуглах ажгуу. 5 Харин чамайг түтшүүрийн дохиог үлээхэд зүүн талд буудалласан хуарангууд хөдлөн нүүх ёстой. 6 Чамайг түгшүүрийн дохиог хоёр дахь удаа үлээхэд өмнө талд буудалласан хуарангууд хөдлөн нүүх бөгөөд тэднийг хөдөлгөн нүүлгэхийн тулд түгшүүрийн дохиог үлээх ажгуу. 7 Харин чуулганыг цутлуулахдаа чи түгшүүрийн дохиогүйгээр үлээгтүн. 8 Түүнээс гадна, Аароны тахилч хөвгүүд бүрээнүүдийг үлээх бөгөөд энэ ньүеэс үед чамд үргэлжийн тогтоол болох болтугай. 9 Чам уруу довтлох өстний эсрэг өөрийн нутагт дайнд явахдаа чи өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө дурсагдахын тулд, дайснуудаасаа аврагдахын тулд бүрээнүүдийг түгшүүрийн дохиогоор үлээгтүн. 10 Мөн баярлан баясах өдөрт, тогтоогдсон найр наадмуудад сарын эхний өдөрт чи шатаалт тахилуудынхаа дээр, эвийн тахилуудынхаа өргөлүүд дээр бүрээнүүдийг үлээх ёстой. Тэдгээр нь чиний Бурханы өмнө та нарын сануулга мэт байх ажгуу. Би бол та нарын Бурхан ЭЗЭН мөн гэлээ.11 Хоёр дахь жилийн хоёрдугаар сард, уг сарын хоринд гэрчлэлийн асрын дээрээс үүл өргөгдсөн бөгөөд 12 Израилийн хөвгүүд Синаин цөлөөс аянд гарч хөдөлцгөөв. Дараа нь үүл Параны цөлд бууж тогтов. 13 Ийнхүү Мосегээр дамжуулсан ЭЗЭНий тушаалын дагуу тэд анх удаа нүүлээ. 14 Эхэнд Иудагийн хөвгүүдийн хуарангийн туг нь тэдний цэргийн бүлэглэлийн дагуу, өөрсдийн цэргийн захирагч, Амминадабын хүү Нахшонтай хамт, 15 Иссахарын хөвгүүдийн овгийн цэргийн захирагч, Зуарын хүү Нетанелтай хамт, 16 Зебулуны хөвгүүдийн овгийн цэргийн захирагч, Хелоны хүү Елиабтай хамт хөдлөв.17 Дараа нь асрыг буулгасан бөгөөд асрыг авч явж байсан Гершоны хөвгүүд болон Мерарийн хөвгүүд хөдлөв. 18 Дараа нь Реубений хуарангийн тут нь тэднийцэргийн бүлэглэлүүдийн дагуу, өөрсдийн цэргийн захирагч, Шедеурын хүү Елизуртай хамт, 19 Симеоны хөвгүүдийн овгийн цэргийн захирагч, Зуришаддаин хүү Шелумиелтэй хамт, 20 Гадын хөвгүүдийн овгийн цэргийн захирагч, Деуелийн хүү Елиасафтай хамт хөдлвв.21 Дараа нь кохатчууд ариун зүйлсийг авч хөдөлсөн бөгөөд тэднийг хүрч очихоос өмнө асар босгогдсон байлаа. 22 Дараа нь Ефраимын хөвгүүдийн хуарангийн туг нь тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу өөрсдийн цэргийн захирагч, Аммихудын хүү Елишаматай хамт, 23 Манассегийн хөвгүүдийн овгийн цэргийн захирагч, Педахзурын хүү Гамалиелтай хамт, 24 Бениамины хөвгүүдийн овгийн цэргийн захирагч, Гидеонийн хүү Абидантай хамт хөдлөв.25 Дараа нь бүх хуарангуудын төлөөх арын хамгаалалт болох Даны хөвгүүдийн хуарангийн туг нь тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу өөрсдийн цэргийн захирагч, Аммишаддаин хүү Ахиезертэй хамт, 2б мөн Ашерын хөвгүүдийн овгийн цэргийн тэргүүн болох Охраны хүү Пагиелтай хамт, 27 Нафталийн хөвгүүдийн овгийн цэргийн захирагч, Енаны хүү Ахиратай хамт хөдлөв. 28 Энэ бол цэргийн бүлэглэлүүдийн дагуу хөдлөх Израилийн хөвгүүдийн жагсаалын дараалал байлаа.29 Дараа нь Мосе өөрийн хадам эцэг, мидиан хүн Реуелийн хүү Хобабд
— "Би үүнийг та нарт өгөх болно" гэж ЭЗЭНий айлдсан тэр газар уруу бид нүүж явна. Бидэнтэй хамт явагтун. ЭЗЭН Израилийн талаар сайныг амласан тул бид танд сайныг хийх болно гэв. 30 Гэвч тэр Мосед
— Би явахгүй. Харин би өөрийн нутаг, төрөл садан уруугаа явна гэв. 31 Тэгтэл тэр
— Биднийг бүү орхиоч. Биднийг цөлд хаана буудаллах ёстойг та мэдэх учраас та бидэнд нүд мэт байх болно. 32 Ёсоор болж, хэрэв та бидэнтэй хамт явах аваас бидний төлөө ЭЗЭНий хийх аливаа сайныг бид таны төлөө хийх болно гэв.33 Ийнхүү гурван хоногийн аянаар тэд ЭЗЭНий уулаас хөдлөн явсан бөгөөд тэдэнд амрах газрыг олохоор тэдний урд талд гурван өдрийн туршид ЭЗЭНий гэрээний авдар явав. 34 Тэднийг хуарангаас хөдлөх үед, ЭЗЭНий үүл өдрөөр тэдний дээр байв. 35 Авдрыг хөдлөх үед Мосе
— ЭЗЭН, босооч! Таны дайснууд бутран тарж, Таныг үзэн ядагчид нь Таны өмнөөс зугтах болтугай гэж хэлэв.36 Амрах болоход тэрээр
— ЭЗЭН, Та Израилийн үй түмэн мянгатууддаа ирээч гэж хэлэв.
11 Ард түмэн ЭЗЭНий чихэнд гай зовлонгоос болж гомдоллогсодтой адил болов. ЭЗЭН үүнийг сонсмощ Түүний уур хилэн дүрэлзсэн ба ЭЗЭНий гал тэдний дунд шатан, хуарангийн зарим зах хаяаг шатаав. 2 Ард түмэн Мосе уруу хашхирахад, Мосе ЭЗЭНд залбирсан бөгөөд гал унтрав. 3 ЭЗЭНий гал тэдний дунд шатсан учир уг газрын нэр нь Табера хэмээн дуудагдах болжээ.4 Тэдний дунд байсан холилдсон хүмүүс дэндүү шунахайрч, мөн Израилийн хөвгүүд ч дахин уйлж
— Хэн бидэнд идэх махыг өгөх вэ? 5 Бид Египетийн нутагт үнэгүйгээр идэж дассан загас, өргөст хэмх, тарвас, зэрлэг сонгино, сонгино, сармисыг санагалзаж байна. 6 Харин одоо бидэнд идэх дур алга. Энэ маннагаас ондоо харах юм энд юу ч алга гэцгээв.7 Манна нь кориандрын үртэй адил бөгөөд бделлиум адилтөрхтэй байв. 8 Ард түмэн эргэн тойронд яван, түүнийг түүж, тээрмийн хоёр чулууны хооронд хийж нунтаглан, эсвэл ууранд нүдээд, тогоонд буцалган түүгээр боов хийдэг байлаа. Түүний амт нь тостой жигнэсэн боовны амттай адил байлаа. 9 Шөнөөр хуаранд шүүдэр унахад манна түүнтэй хамт унадаг байлаа.10 Ард олон өөрсдийн ургууд даяар, хүн бүр майхныхаа үүдэнд уйлан байхыг Мосе сонсов. ЭЗЭНий уур хилэн ихэд дүрэлзэн байсан ба Мосед таалагдахгүй байлаа. 11 Тийнхүү Мосе ЭЗЭНдхандан
— Та Өөрийн зарцдаа юунд ийм хатуу хандсан бэ? Яагаад би Таны мэлмийд тааллыг эс олон, юунд Та энэ бүх ард түмний ачааг над дээр тохсон юм бэ? 12 Энэ бүх ардтүмнийг олж тээсэн нэгэн нь би байсан гэж үү? Та надад "Хөхүүл нялх хүүхдийг асрах хүн мэт тэднийг өөрийн цээжиндээ тэвэрч, өвөг дээдэст нь Таны амласан газар уруу авч явагтун" хэмээн хэлэхээр тэднийг төрүүлсэн нэгэн нь би байсан гэж үү? 13 Энэ бүх ард түмэнд өгөх махыг би хаанаас олох вэ?" Бидэнд идэх мах өгөөч" хэмээн тэд миний өмнө уйлж байна. 14 Би ганцаараа энэ бүх ард түмнийг авч явах чадваргүй юм. Учир нь надад энэ хэт хүнд байна. 15 Тиймээс хэрэв Та надад ингэж хандах гэж байгаа бол, хэрэв би Таны мэлмийд тааллыг олсон бол намайг нэгмөсөн алаач. Мууг минь бүү үзүүлээч гэлээ. 1б Тиймээс ЭЗЭН Мосед
— Ард түмний ахмадууд болоод тэдний тэргүүлэгчид хэмээн чиний мэддэг, Израилийн ахмадуудаас далан хүнийг Миний төлөө цутлуулан, тэднийг хурлын майхан уруу авчирж, тэнд өөртэйгөө хамт зогсоо. 17 Дараа нь Би доош буун ирж, тэнд чамтай ярих болно. Чиний дээр буй Сүнсийг Би аван, тэдний дээр тавих болно. Тэд ард түмний ачааг чамтай хамт үүрэлцэх болой. Ингэснээр чи үүнийг ганцаараа үүрэхгүй болно. 18 Ард олонд хандан "Маргаашийн төлөө өөрсдийгөө ариусга. Та нар мах идэх болно. Учир нь та нар ЭЗЭНий чихэнд уйлан «Хэн нэгэн бидэнд идэх махыг өгөөсэй! Бид Египетэд сайхан байсан» гэж байсан. Тиймээс ЭЗЭН та нарт мах өгнө. Та нар идэх болно. 19 Та нар нэг өдөр ч биш, хоёр өдөр чбиш, таван өдөр ч биш, арван өдөр ч биш, хорин өдөр ч биш, 20 харин хамрын чинь нүхээр цухуйх хүртэл, зэвүүн муухай санагдах хүртлээ бүтэн сар үүнийг идэх болно. Учир нь өөрсдийн чинь дунд буй ЭЗЭНийг та нар эсэргүүцэж, Түүний өмнө уйлан «Бид ер нь юунд Египетийг орхив?» хэмээсэн" гэж хэл гэв. 21 Харин Мосе
— Миний дунд нь буй ард түмэн зургаан зуун мянган явган хүнтэй атал "Би тэдэнд бүтэн сар идэх махыг өгөх болно" хэмээн Та айлдав. 22 Тэдэнд хангалттай байхаар тэдний төлөө хонин сүрэг болон үхэр сүрэг нядлах болж байна уу? Эсвэл тэдэнд хангалттай байхаар тэдний төлөө далайн бүх загас хамтдаа цуглуулагдах болж байна уу? гэв. 23 ЭЗЭН Мосед хандан
— ЭЗЭНий хүч хязгаартай юу? Миний үг чамд биелэх үү, үгүй юу гэдгийг одоо чи үзэх болно гэж айлдав.
24 Тийнхүү Мосе гарч, ард олонд ЭЗЭНий үгсийг хэлэв. Мөн тэрээр ард олны ахмадуудын далан хүнийг цуглуулаад, майхныг тойруулан зогсоов. 25 Дараа нь ЭЗЭН үүлэн дотор доош буун ирж, түүнтэй ярив. Мосегийн дээр байсан Сүнсийг Тэр аван, далан ахмад дээр байрлуулав. Сүнс тэдний дээр оршиход тэд эш үзүүлцгээв. Гэвч тэд дахин үүнийг үйлдсэнгүй.26 Гэвч хоёр хүн хуаранд үлдсэн байжээ. Нэгийнх нь нэрийг Елдад, нөгөөгийнх нь нэрийг Медад гэдэг байв. Сүнс тэдний дээр оршив (тэд бүртгэгдсэн хүмүүсийн дунд байсан боловч майхан уруу очоогүй байв). Тэд буудалд эш үзүүлцгээв. 27 Тэгтэл нэг залуу хүн гүйн, Мосед хандан
— Елдад, Медад нар хуаранд эш үзүүлж байна гэв. 28 Залуу наснаасаа Мосегийн зарц байсан Нуны хүү Иошуа нь
— Мосе, эзэн минь, тэднийг болиулаач гэв. 29 Харин Мосе түүнд
— Чи миний өмнөөс хардаж байна уу? ЭЗЭНий бүх ард түмэн эш үзүүлэгчид байгаад ЭЗЭН тэдний дээр Өөрийн Сүнсийг тавьдаг ч болоосой хэмээн хэлэв. 30 Тэгээд Мосе болон Израилийн ахмадууд хуаран уруу буцав.31 Тэнд ЭЗЭНээс салхи гаран, далайгаас бөднө шувуудыг авчран, тэдгээрийг хуарангийн дэргэд, хуарангийн эргэн тойронд наад талдаа нэг өдөр орчмын аяны зайнд, нөгөө талдаа нэг өдөр орчмын аяны зайнд, газрын гадаргуу дээр хоёр тохой орчим зузаан болтол унагав. 32 Ард олон бүтэн өдөр, бүтэн шөнө, мөн дараагийн бүтэн өдрийг зарцуулан бөднө шувуудыг цуглуулав. (Хамгийн бага цутлуулсан нэгэн нь арван хомерыг цуглуулсан байлаа.) Тэд өөрсөддөө зориулан тэдгээрийг хуарангийн бүх эргэн тойронд тараан дэлгэв. 33 Мах нь тэдний шүдэн завсар байх зуур, зажлахаас нь ч өмнө ЭЗЭНий уур хилэн ард олны эсрэг дүрэлзсэн байлаа. ЭЗЭН ард олныг маш хүнд гамшгаар цохив. 34 Тиймээс уг газрын нэр нь Кибротхаттаава хэмээн дуудагдсан. Учир нь тэдшуналтай байсан хүмүүсийг тэнд оршуулсан байлаа. 35 Кибротхаттааваас ард олон Хазерот уруу хөдлөн нүүж, тэндээ үлдэв.
12 Дараа нь Мириам, Аарон нар Мосегийн гэрлэсэн Куш эмэгтэйн улмаас түүний эсрэг яриа гарав. (Яагаад гэвэл Мосе Куш эмэгтэйтэй гэрлэсэн байлаа). 2 Тэд
— ЭЗЭН үнэхээр зөвхөн Мосегээр дамжуулан ярьсан гэж үү? Тэр биднээр ч гэсэн дамжуулан яриагүй юу? гэхэд ЭЗЭН үүнийг сонсов. 3 (Мосе гэгч хүн дэлхийн гадаргуу дээрх ямар ч хүнээс илүүгээр маш даруу байлаа.) 4 Гэнэт ЭЗЭН Мосе, Аарон ба Мириам нарт хандан
— Та гурав хурлын майхан уруу хүрч ир гэж айлдав. Тиймээс тэр гурав хүрч ирлээ. 5 Дараа нь ЭЗЭН үүлэн багана дотор доош бууж, майхны үүдэн дээр зогсов. Тэрээр Аарон, Мириам нарыг дуудав. Тэр хоёрыг урагш гарахад 6 Тэр
— Үгийг минь одоо сонс. Хэрэв та нарын дунд эш
үзүүлэгч байвал ЭЗЭН Би Өөрийгөө түүнд
үзэгдлээр мэдүүлэх болно. Би түүнтэй зүүдэнд нь ярих
болно.
7 Миний зарц Мосегийн хувьд
тийм биш бөгөөд тэр Миний бүхий л гэрт итгэмжит билээ.8 Түүнтэй Би ам дадд хэллэгээр биш,
харин бүр илэн далангүй амаараа ярьдаг бөгөөд
тэр ЭЗЭНий хэлбэр дүрсийг
хардаг.
Тэгтэл та нар юунд Миний зарц Мосегийн эсрэг ярихдаа эмээсэнгүй вэ? гэлээ.
9 Тийнхүү тэдний эсрэг ЭЗЭНий уур хилэн шатаж, Тэр салан явав. 10 Харин үүл майхны дээрээс салан явахад, харагтун, Мириам нь цас мэт цагаан, уяман өвчтэй болов. Аароныг Мириам УРУУ эргэхэд, харагтун, тэр уяман өвчтэй болсон байв. 11 Дараа нь Аарон Мосед хандан
— Өө, эзэн минь, би танаас гуйя. Бидний мунхгаар үйлдэн, нүгэл үйлдсэн энэхүү нүглийг бидэнд бүү тохооч. 12 Түүнийг эхийнхээ хэвлийгээс гарахдаа хагас мах нь өмхөрсөн үхсэн нэгэнтэй адил бүү болгооч гэв. 13 Мосе ЭЗЭН уруу хашхиран
— Бурхан, түүнийг эдгээгээч, би залбирч байна! хэмээв. 14 Гэвч ЭЗЭН Мосед
— Хэрэв эцэг нь түүнийг нүүр уруу нь нулимсан бол тэр өөрийн ичгүүрийг долоо хоногийн турш үүрэхгүй байсан гэж үү? Түүнийг долоо хоногийн турш хуарангийн гадна хорь. Үүний дараа түүнийг дахин хүлээн авах юм хэмээв. 15 Тийнхүү Мириам долоо хоногийн турш хуарангийн гадна хоригдсон бөгөөд түүнийг дахин хүлээж авахаас нааш ард олон нүүсэнгүй.16 Үүний дараа харин ард олон Хазеротаас нүүж, Параны цөлд буудаллав.
13 Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
— 2 Израилийн хөвгүүдэд Миний өгөх гэж буй Канаан нутгийг тандуулахаар өөрийнхөө төлөө хүмүүсийг илгээ. Тэдний эцгүүдийн овог бүрээс, тэдний дунд удирдагч болох хүн бүрийг чи илгээгтүн гэв. 3 Тиймээс Мосе Израилийн хөвгүүдийн тэргүүлэгчид болох тэдгээр бүх хүнийг ЭЗЭНий тушаалаар Параны цөлөөс илгээлээ. 4 Тэдгээрийн нэрс нь энэ байв. Реубен овгоос Заккурын хүү Шаммуа, 5 Симеон овгоос Хорийн хүү Шафат, 6 Иуда овгоос Иефуннегийн хүү Калеб, 7 Иссахар овгоос Иосефын хүү Игал, 8 Ефраим овгоос Нуны хүү Хошеа, 9 Бениамин овгоос Рафугийн хүү Палти, 10 Зебулун овгоос Содийн хүү Гаддиел, 11 Иосефын овгоос, Манассе овгоос Сусигийн хүү Гадди, 12 Дан овгоос Гемаллигийн хүү Аммиел, 13 Ашер овгоос Михаелын хүү Сетур, 14 Нафтали овгоос Вофсийн хүү Нахби, 15 Гад овгоос Махийн хүү Геуел нар байлаа. 16 Эдгээр нь уг нутгийг тандуулахаар Мосегийн илгээсэн хүмүүсийн нэрс ажгуу. Харин Нуны хүү Хошеаг Иошуа хэмээн Мосе нэрлэв.17 Мосе тэднийг Канаан нутгийг тандуулахаар илгээхдээ тэдэнд
— Тийшээ Негев уруу өгсөн яв. Дараа нь уулархаг нутаг уруу өгсөж оч. 18 Тэр нутаг ямархуу болохыг, тэнд амьдарч буй ард олон нь хүчтэй юу, дорой юу, тэд цөөн үү, эсвэл олон уу гэдгийг мэд. 19 Тэдний амьдарч буй нутаг нь ямарболох, энэ нь сайн уу, эсвэл муу юу? Тэдний амьдардаг хотууд нь ямар болох, тэдгээр нь задгай хуарангууд шиг үү, эсвэл бэхлэлттэй юу? 20 Газар нь ямар болох, үржил шимтэй юу эсвэл тарчиг уу? Тэнд модтой юу, эсвэл үгүй юу? Дараа нь уг нутгийн үр жимснээс авчрахыг хичээгтүн гэлээ. Энэ үе нь усан үзмийн эхний боловсрох цаг байлаа.21 Тийнхүү тэд өгсөн явж, Зиний цөлөөс Лебохамат дахь Рехобыг хүртэлх нутгийг тандав. 22 Тэд Негев уруу өгсөн явахдаа Анакийн үр удам болох Ахиман, Шешаи, Талмаи нарын байсан Хебронд хүрч ирэв. (Хеброн нь Египет дэх Зоанаас долоон жилийн өмнө баригдсан байв.)23 Дараа нь тэд Ешколын хөндийд ирж, тэндээс усан үзмийн ганц хонгорцог бүхий мөчрийг огтлон авчээ. Тэд түүнийг хоёр хүний хооронд дамжлах дамнуурган дээр хэсэг анар болон инжрийн хамт тавин авч явав. 24 Израилийн хөвгүүдийн тэндээс огтолж авсан хонгорцгийн улмаас тэр газар Ешколын хөндий хэмээн нэрлэгдсэн байлаа.25 Тэд уг нутгийг тандаад, дөч хоногийн эцэст буцахдаа 26 Кадеш дахь Параны цөдд Мосе, Аарон нар болон Израилийн хөвгүүдийн бүх чуулган дээр иржээ. Тэд тэдэнд болон бүх чуулганд үгийг хүргэн, уг нутгийн үр жимсийг тэдэнд үзүүллээ. 27 Тэд түүнд ийнхүү хэлэв.
— Таны биднийг илгээсэн нутагт бид очлоо. Тэр бол үнэхээрсүү, зөгийн балаар бялхсан нутаг мөн бөгөөд түүний үр жимс нь энэ байна. 28 Гэхдээ тэр нутагт амьдарч буй ард түмэн нь хүчирхэг агаад хотууд нь бэхлэгдсэн маш том юм. Түүнээс гадна, бид тэнд Анакийн үр удмыг үзэв. 29 Амалек нь Негевийн нутагт амьдарч байна. Хитчүүд, иебусчууд, аморичууд уулархаг нутагт амьдарч байна. Канаанчууд далайн эргээр, Иорданы эрэг хавиар амьдарч байна гэлээ.30 Дараа нь Калеб Мосегийн өмнө ард олныг намжаагаад
— Бид түүнийг гарцаагүй дийлэх учир заавал явж түүнийг эзэлж авах ёстой гэв. 31 Харин түүнтэй хамт явж байсан хүмүүс
— Бидний хувьд тэд хэтэрхий хүчирхэг тул бид тэр ард түмний эсрэг явж чадахгүй хэмээн өгүүлэв. 32 Тийнхүү өөрсдийн тагнасан нутгийн талаар тэд Израилийн хөвгүүдэд муу мэдээг дэлгэрүүлж
— Бидний тагнан туулсан тэр нутаг нь оршин суугчдаа цөлмөн иддэг нутаг бөгөөд тэнд бидний харсан бүх ард түмэн нь аварга биетэй хүмүүс байв. 33 Тэнд бас бид Нефилимийг харсан. (Анакийн хөвгүүд нь Нефилимийн нэг хэсэг нь байлаа.) Бид өөрсдийнхөө нүдэнд царцаа мэт болсон бөгөөд тэдний нүдэнд ч тийнхүү байлаа гэв.
14 Дараа нь бүх чуулган өөрсдийн дуугаа өндөрсгөн хашхирч, тэр шөнө ард олон уйлалдав. 2 Израилийн бүх хөвгүүд Мосе, Аарон нарын эсрэг гомдоллож байв. Бүхэл чуулган тэдэнд
— Бид Египетийн нутагт үхэцгээсэн ч болоосой! Эсвэл бид энэ цөлд үхэцгээсэн ч болоосой! 3 ЭЗЭН яагаад биднийг энэ нутагт авчирж байгаа юм бэ? Илдэнд унагаахаар уу? Бидний эхнэрүүд, бидний бяцхан хүүхдүүд олз болох болно. Египет уруу буцсан нь бидэнд дээр байх юм биш үү? гэж байв. 4 Тийнхүү тэд бие биедээ
— Цөмөөрөө удирдагчийг томилоод Египет уруу буцацгаая гэв.5 Дараа нь нь Мосе, Аарон нар Израилийн хөвгүүдийн чуулганы бүх цугларалтын өмнө нүүрээрээ унацгаав. 6 Тэр нутгийг тагнасан хүмүүсийн дотроос Нуны хүү Иошуа болон Иефуннегийн хүү Калеб нар хувцсаа урав. 7 Тэд Израилийн хөвгүүдийн бүх чуулганд хандаж ярин
— Бидний тагнахаар туулан өнгөрсөн нутаг бол дэндүү сайхан нутаг болой. 8 Хэрэв ЭЗЭН биднийг таалбал, Тэр биднийг тэр нутагт аваачиж, тэрхүү сүү, зөгийн балаар бялхсан нутгийг бидэнд өгөх болно. 9 Зөвхөн ЭЗЭНий эсрэг бүү тэрсэл. Тэр нутгийн ард олноос бүү ай. Учир нь тэд бидний олз болох болно. Тэдний хамгаалалт нь тэднээс зайлуулагдсан бөгөөд ЭЗЭН бидэнтэй хамт байна. Тэднээс бүү айгтун гэлээ. 10 Гэвч бүх чуулган тэдэн уруу чулуу чулууд гэцгээж байлаа. Тэгтэл ЭЗЭНий цог жавхлан нь хурлын майхан дотор Израилийн бүх хөвгүүдэд үзэгдэв.11 ЭЗЭН Мосед хандан
— Энэ ард түмэн хэр удаан Намайг голох вэ? Тэдний дунд Миний бүтээсэн бүх тэмдгүүдийг үл ойшоон тэд хэр удаан Надад итгэхгүй байх юм бэ? 12 Би тэднийг тахлаар цохиж, тэднийг устгах болно. Би чамайг тэднээс илүү агуу, илүү хүчирхэг үндэстэн болгоно гэв.13 Гэвч Мосе ЭЗЭНд
— Тэгвэл Та Өөрийн хүчээр энэ ард олныг египетчүүдийн дундаас гаргасан учир тэд үүнийг сонсоод, 14 энэ нутгийн оршин суутчдад ярих болно. Таны үүл тэдний дээр тогтон байх зуур, ЭЗЭН Та нүүр нүүрээрээ тулан харагддаг тул ЭЗЭН Та энэ ард олны дунд байгааг тэд сонсоцгоосон билээ. Та тэдний өмнө өдөр нь үүлэн баганаар, шөнө нь галан баганаар явдаг. 15 Одоо хэрэв Та энэ ард олныг нэг хүн мэт алах аваас, Таны аддар суут сонссон үндэстнүүд 16 "ЭЗЭН тэдэнд тангараглан амласан нутагт энэ ард түмнийг аваачиж чадаагүй учраас Тэр тэднийг цөлд алав" хэмээн ярих болно. 17 Харин одоо би залбирч байна. Таны тунхагласан шиг Эзэний хүч чадал нь агуу байг. 18 "ЭЗЭН бол уурлахдаа удаан, хайр энэрлээр элбэг, гэм нүгэл, хууль бусыг уучилдаг. Харин Тэр гэм бурууг шийтгэлгүй орхидоггүй бөгөөд эцгүүдийнх нь гэм бурууг гурав, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл буулгадаг". 19 Би залбиран гуйя, Та энэ ард түмнийг Египетээс одоог хүртэл уучилсаар ирсэн шигээ Өөрийн хайр энэрлийн аугаа байдлын дагуу энэ ард түмний хууль бус явддыг уучлаач гэлээ.20 Тийнхүү ЭЗЭН айлдан
— Чиний үгээр Би тэднийг уучиллаа. 21 Харин үнэхээр Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Бүх дэлхий ЭЗЭНий яруу алдраар дүүрэх болно. 22 Үнэхээр Египет болон цөлд Миний бүтээсэн тэмдгүүд болон Миний цог жавхланг харсан атлаа ийнхүү арван удаа Намайг сорин, Миний дуут сонсоогүй бүх хүмүүс, 23 өвөг дээдэст нь Миний амласан тэр нутгийг яасан ч үзэхгүй бөгөөд Намайг голсон хүмүүсийн хэн нь ч түүнийг үзэхгүй. 24 Харин Миний зарц Калеб өөр сүнстэй байн, Намайг бүрэн дагаж байсан тул түүний орсон тэр нутаг уруу нь Би аваачих бөгөөд түүний үр удам нь тэр газрыг эзэмших болно. 25 Амалекчууд болон канаанчууд хөндий тадд амьдарч байгаа. Маргааш буцан, Улаан тэнгисийн замаар буй цөл уруу хөдлөгтүн гэв.26 ЭЗЭН Мосе, Аарон нартай ярин айлдахдаа
— 27 Миний эсрэг гомдоллож буй энэ хорон муу чуулганыг Би хэр удаан тэсвэрлэх вэ? Миний эсрэг гомдоллож буй Израилийн хөвгүүдийн гомдлыг Би сонссон. 28 Тэдэнд ийн хэл. ЭЗЭН айлдаж байна. "Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Та нар Миний чихэнд ярьсантай адил түүнчлэн Би та нарт үнэхээр хийх болно. 29 Миний эсрэг гомдоллосон хорь ба түүнээс дээш насны гүйцэд тоологдсон тооныхоо дагуу та нараас тоологдсон бүх хүний цогцос нь энэ цөлд унах болно. 30 Миний та нарыг суурыпуулахаар тангарагласан тэр нутагт Иефуннегийн хүү Калеб болон Нуны хүү Иошуа нараас өөр хэн ч орохгүй. 31 Харин олз болох нь хэмээн та нарын хэлсэн хүүхдүүдийг чинь Би оруулж, та нарын эс тоомсорлосон тэр нутгийг тэд мэдэх болой. 32 Харин та нарын хувьд, цогцсууд чинь энэ цөлд унах болно. 33 Хөвгүүд чинь цөлд дөчин жилийн турш хоньчид байх болно. Та нарын цогцсыг цөдд унах хүртэл та нарын үнэнч бус байдлын чинь төлөө тэд зовох болно. 34 Дөчин хоног буюу та нарын тэр нутгийг тагнасан өдрүүдийн тоо ёсоор, өдөр бүрийн төлөө нэг жил буюу дөчин жилийн турш та нар өөрсдийн гэм бурууг үүрнэ. Та нар Миний эсэргүүцлийг мэдэх болно. 35 ЭЗЭН Би айлдав. Миний эсрэг хамтдаа цугласан энэ бүх хорон муу чуулганд Би үүнийг үнэхээр хийх болно. Тэд энэ цөлд устгагдаж, тэнд үхэх болно" хэмээв.36 Уг нутгийг тагнахаар Мосегээр илгээгдсэн, буцаж ирэн, уг нутгийн талаар муу мэдээг авчирснаараа бүх чуулганыг түүний эсрэг гомдоллуулсан хүмүүсийн хувьд, 37 уг нутгийн талаар маш муу мэдээг авчирсан тэдгээр хүмүүс ЭЗЭНий өмнө тахлаар үхэв. 38 Харин Нуны хүү Иошуа, Иефуннегийн хүү Калеб нар нутгийг тагнахаар явсан хүмүүсээс амьд үлдэв.39 Мосе эдгээр үтсийг Израилийн бүх хөвгүүдэд хэлэхэд ардолон үлэмж гашуудацгаав. 40 Харин өглөө нь тэд эртлэн босож, уулархаг нутаг уруу өөд явж
— Бид энд байна. Бид үнэхээр нүглийг үйлдсэн боловч ЭЗЭНий амласан газар уруу явах болно гэв. 41 Харин Мосе
— Энэ чинь бүтэхгүй атал та нар юунд ЭЗЭНий тушаалыг зөрчиж байна вэ? 42 Бүү яв. Эс бөгөөс та нар дайсныхаа өмнө нам цохигдоно. Учир нь ЭЗЭН та нарын дунд байхгүй. 43 Амалекчууд болон канаанчууд тэнд та нарын өмнө байх бөгөөд та нар ЭЗЭНийг дагахаас эргэн буцсан болохоор илдэнд унах болно. ЭЗЭН та нартай хамт байхгүй хэмээв. 44 Гэвч тэд уулархаг нутаг уруу дур зоргоороо өгсөн явлаа. ЭЗЭНий гэрээний авдар ч, Мосе ч хуаранг орхисонгүй. 45 Тэгтэл уулархаг нутагт амьдарч байсан амалекчууд болон канаанчууд буун ирж, тэднийг хядан, Хорма хүртэл тэднийг бут цохив.
15 ЭЗЭН Мосетэй ярин айлдахдаа
— 2 Израилийн хөвгүүдтэй
ярин, тэдэнд "Миний та нарт өгч буй, та нарын амьдрах тэр нутагт орохдоо та нар 3 ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгохын тулд, онцгой тангаргийг гүйцээхээр, эсвэл сайн дурын өргөл болгон эсвэл өөрсдийн товлосон үеүдэд өргөх шатаалт тахил, өргөлийг өөрсдийн үхэр сүрэг, хонин сүргээс ЭЗЭНд галаар өргөгтүн. 4 Өргөлөө авчрагч нэгэн нь хинийн дөрөвний нэг тостой хольсон ефагийн аравны нэгэн сайнгурилан идээн өргөлийг ЭЗЭНд авчир. 5 Шатаалт тахилтай хамт, эсвэл өргөлд зориулан, хурга бүрд хинийн дөрөвний нэг дарсыг ундаан өргөлд зориулан бэлд. 6 Эсвэл хуцанд зориулан хиний гуравны нэг тостой хольсон ефагийн аравны хоёр сайн гурилыг идээн өргөл болгон бэлд. 7 Ундаан өргөлд зориулан хинийн гуравны нэг дарсыг ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон өргөгтүн. 8 Шатаалт тахил, эсвэл онцгой тангаргийг биелүүлэхээр өргөл болгон эсвэл ЭЗЭНд эвийн тахилуудад зориулан бухыг бэлтгэхдээ 9 та нар хагас хин тостой хольсон ефагийн аравны гурван сайн гурилан идээн өргөлийг бухтай хамт өргөх ёстой. 10 Ундаан өргөдд зориулан тахил болгон хагас хинийн хэмжээтэй дарсыг галаар өргөх өргөлөөр ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон өргөгтүн.11 Үхэр, хуц, эр хурга бүрд, ямаануудад тийнхүү хийгдэх болой. 12 Та нарын бэлдсэн тооны дагуу, тэдний тооны дагуу тус нэг бүрд нь чи тийнхүү хийгтүн. 13 ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон галаар өргөх өргөлийг авчрахдаа уугуул нутгийнхан бүгдээрээ эдгээр зүйлсийг энэ маягаар хийх ёстой. 14 Хэрэв харийн хүн та нартай хамт түр сууж байвал, эсвэл үе удмыг чинь дамжин та нарын дунд байх хэн боловч, тэрээр ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон галаар өргөх тахилыг хийхийг хүсэх аваас та нарын хийсэн шигтүүнчлэн хийх ёстой. 15 Чуулганы хувьд гэвэл, та нарт болон та нартай хамт түр сууж буй харь хүнд нэг л тогтоол байх бөгөөд үе удмыг чинь дамжин мөнхийн тогтоол байх ёстой. Та нарын адил түүнчлэн харь хүн ЭЗЭНий өмнө байх ажгуу. 16 Та нарт болон та нартай хамт түр сууж буй харь хүнд нэг хууль, зарлиг байх ёстой" гэж хэл гэв.17 Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
— 18 Израилийн хөвгүүдтэй
ярин тэдэнд ийнхүү хэл. "Би та нарыг аваачих тэр нутагт та нар орохдоо, 19 тэр нутгийн хүнсийг идэх үед та нар ЭЗЭНд өргөл өргөгтүн. 20 Зуурсан эхний гурилаасаа та нар өргөл болгон нэг бинг өргөх бөгөөд түүнийгээ үтрэмийн өргөл болгон өргө. 21 Зуурсан эхний гурилаасаа та нар үе уламжлан ЭЗЭНд өргөл өгөгтүн.22 Харин та нар санамсаргүй алдах үед, ЭЗЭНий Мосед айлдсан эдгээр бүх тушаалуудыг сахилгүй, 23 түүгээр ч барахгүй ЭЗЭН тушаалаа өгсөн тэр өдрөөс хойших үе удмын туршид Мосегээр дамжуулан ЭЗЭНий та нарт тушаасан бүхнийг үл сахих аваас, 24 хэрэв үүнийг санамсаргүйгээр, чуулган мэдэлгүй үйлдсэн бол бүх чуулган нь шатаалт тахилд зориулан нэг бухыг ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон, зарлигийн дагуу идээн өргөл ба ундаан өргөлийнх нь хамт, мөн нүтлийн төлөөх тахилд зориулан нэг ухныг өргөгтүн. 25 Дараа нь тахилч Израилийн хөвгүүдийн бүхчуулганы төлөө эвлэрүүллийг хийх ба тэд уучлагдах болно. Учир нь энэ нь алдаа байсан ба тэд өөрсдийн өргөл, ЭЗЭНд галаар өргөх тахилыг болон аддааныхаа төлөө нүглийн төлөөх тахилыг авчирсан билээ. 26 Тийнхүү Израилийн хөвгүүдийн бүх чуулган нь тэдний дунд түр сууж буй харийн хүний хамт уучлагдах болно. Учир нь энэ нь алдааны улмаас бүх ард түмэнд тохиолдсон.27 Мөн хэрэв нэг хүн санамсаргүйгээр нүгэл үйддэх аваас тэрээр нүглийн төлөөх тахилд зориулан нэг настай эм ямааг өргөх ёстой. 28 Санамсаргүйгээр нүгэл үйлдсэнээрээ төөрөлдөж буй хүний төлөө тахилч ЭЗЭНий өмнө эвлэрүүллийг хийх ёстой. Тэр хуний төлөө эвлэрүүллийг хийснээр тэр уучлагдах болно. 29 Израилийн хөвгүүдийн дундах нутгийн уугуул хүнд болон тэдний дунд түр сууж буй харийн хүнд та нар санамсаргүйгээр үйлдэгчийнтөлөөх нэг хуультай байх ёстой. 30 Харин санаатайгаар үйлдэгч нь нутгийн уугуул хүн ч бай, эсвэл харийн хүн ч бай тэр нь ЭЗЭНийг доромжилж буй юм. Тэр хүн ард олныхоо дундаас таслагдах ёстой. 31 Тэр хүн ЭЗЭНий үгийг басамжлан, Түүний тушаалыг зөрчсөн тул түүнийг бүрмөсөн таслах ёстой. Түүний гэм буруу нь түүн дээр байх болно" хэмээв.32 Израилийн хөвгүүд цөлд байх зуураа амралтын өдрөөр мод цуглуулж буй хүнийг олов. 33 Мод цуглуулж байхад нь түүнийг олсон хүмүүс түүнийг Мосе, Ааронболон бүх чуулган уруу авчрав. 34 Түүнийг яах ёстой нь мэдэгдээгүй байсан тул тэд түүнийг хорионд байлгав. 35 Дараа нь ЭЗЭН Мосед
— Тэр хүн заавал үхэх ёстой. Бүх чуулган түүнийг хуарангийн гадна чулуугаар чулуудах ёстой хэмээн айлдав. 36 Тиймээс бүх чуулган түүнийг хуарангаас гарган, ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор түүн уруу үхтэл нь чулуу чулуудав.37 ЭЗЭН бас Мосетэй ярин, айлдахдаа
— 38 Израилийн хөвгүүдтэй
ярин, тэдэнд үе уламжлан хувцасныхаа өнцгүүдэд цацгийг хийн, мөн өнцөг бүрийн цацаг дээр хөх уяа хийгтүн хэмээн хэл. 39 Энэ цацаг нь та нарт түүнийг харан ЭЗЭНий бүх тушаалуудыг санаж, тийнхүү үйлдэж, завхайрч байсан өөрсдийн зүрх болон өөрсдийн нүдний араас дагахгүй байхын тулд юм. 40 Тэгснээр та нар Миний бүх тушаалуудыг хийхийг санах бөгөөд өөрсдийн Бурхандаа ариун байх билээ. 41 Та нарын Бурхан болохын тулд та нарыг Египетийн нутгаас авчирсан та нарын Бурхан ЭЗЭН бол Би болой. Би бол та нарын Бурхан ЭЗЭН билээ хэмээв.
16 Левийн гуч, Кохатын ач, Изхарын хүү Кора нь Реубений хөвгүүд болох Датан, Абирам болон Пелетийн хүү Онтой хамт хөдөлж 2 Израилийн хэсэг хөвгүүдийн хамт Мосегийн өмнө хөндөлдөн босжээ. Тэдгээр нь чуулганд сонгогдсон, цуглааны хоёрзуун тавин удирдагчид буюу нэр алдартай хүмүүс байв. 3 Тэд хамтдаа Мосе, Аарон нарын эсрэг цуглаж, тэдэнд
— Та нар хэт хол явчихлаа. Учир нь бүх чуулган, түүний хүн бүр нь ариун бөгөөд ЭЗЭН тэдний дунд байна. Тиймээс та нар юунд өөрсдийгөө ЭЗЭНий чуулганаас дээгүүр өргөмжилнө вэ? гэв.4 Мосе үүнийг сонсоод нүүрээрээ унав. 5 Тэрээр Кора болон түүний бүх нөхдөд хандан
— Маргааш өглөө хэн нь Түүнийх, хэн нь ариун болохыг ЭЗЭН үзүүлж, тэр хүнийг Өөртөө ойртуулах болно. Тэр тусмаа Өөрийн сонгох хүнийг л Тэр Өөртөө ойртуулах болно. 6 Үүнийг хийгтүн. Кора болон түүний нөхөд та нар өөрсөддөө зориулан бойпоруудыг аван, 7 дотор нь гал хийн, түүн дээр маргааш ЭЗЭНий оршихуйд утлага тавь. Тэгээд ЭЗЭНий сонгох тэр хүн нь ариун нэгэн болох болно. Левийн хөвгүүд та нар л хэт хол явчихсан байна гэв.8 Дараа нь Мосе Корад
— Левийн хөвгүүд та нар одоо сонсогтун. 9 Израилийн Бурхан та нарыг Өөртөө ойртуулахаар, ЭЗЭНий асрын үйлчлэлийг хийлгэхээр, чуулганы өмнө зогсоон тэдэнд үйлчлүүлэхээр Израилийн цуглаанаас та нарыг тусгаарласан нь та нарт хангалтгүй байна уу? 10 Мөн Тэр Левийн хөвгүүд болох чамайг, ах дүүсийн чинь хамт ойртуулсан нь хангалтгүй байна уу? Та нар бас тахилчийн үйлчлэлийг эрнэ үү? 11 Тийм учраас чиболон чиний бүх нөхөд ЭЗЭНий эсрэг хамтдаа цутласан байна. Харин Аароны хувьд гэвэл, та нар түүний эсрэг гомдоллох тэр хэн юм бэ? гэлээ.12 Дараа нь Мосе Елиабын хөвгүүд болох Датан, Абирам нарыг дуудан ирүүлэхээр хүн илгээсэн боловч тэд
— Бид очихгүй. 13 Чи биднийг цөлд үхүүлэхээр сүү балаар урссан нутгаас авч гарсандаа ханахгүй, бас биднийг захирах нь уу? 14 Үнэхээр чи биднийг сүү балаар урссан нутагт аваачсангүй, тариалангийн талбай, усан үзмийн цэцэрлэгийг ч бидэнд өв болгон өгсөнгүй. Чи эдгээр хүмүүсийн нүдийг ухах гэж байна уу? Бид очихгүй хэмээн өгүүлэв.15 Тэгтэл Мосе ихэд уурлан, ЭЗЭНд хандан
— Тэдний өргөлийг бүү хүлээж аваач! Би тэднээс ганц ч илжиг аваагүй, тэдний хэнд нь ч би хор учруулаагүй гэлээ. 16 Мосе Корад
— Чи болон чиний бүх нөхөд маргааш ЭЗЭНий өмнө оч. Чи болон тэд Ааронтай хамт байцгаа. 17 Танай хүн бүр өөрийн бойпорыг авч, дотор нь утлага хийгтүн. Танай хүн бүр өөр өөрийн бойпорыг буюу хоёр зуун тавин бойпорыг ЭЗЭНий өмнө авчир. Бас Аарон та хоёр тус тусын бойпорыг авчрагтун хэмээн өгүүлэв. 18 Тиймээс тэд тус бүр өөрсдийн бойпорыг авч, дотор нь гал хийн, дээр нь утлага тавив. Тэд Мосе, Аарон нартай хамт хурлын майхны үүдэнд зогслоо. 19 Тийнхүү Кора бүх чуулганыг тэдний эсрэг хурлынмайхны үүдэнд цуглуулав. ЭЗЭНий цог жавхлан бүх чуулганд үзэгдэв.20 Дараа нь ЭЗЭН Мосе, Аарон нартай ярин айлдахдаа
— 21 Би тэднийг даруй устгах учраас өөрсдийгөө энэ чуулганаас салга гэв. 22 Гэвч тэд нүүрээрээ унан
— Бурхан, бүх махан биеийн сүнснүүдийн Бурхан Та нэг хүн нүгэл үйлдэхэд бүхэл чуулганд хилэгнэнэ гэж үү? гэв. 23 Тэгтэл ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
— 24 Чуулгантай ярин, тэдэнд "Кора, Датан ба Абирам нарын байгаа газрын эргэн тойрноос ухарцгаа" хэмээн хэл гэв.
25 Дараа нь Мосе босон, өөрийг нь дагаж буй Израилийн ахмадуудын хамт Датан, Абирам нар уруу яван, 26 чуулганд хандан хэлсэн нь
— Эдгээр хорон муу хүмүүсийн майхнаас одоо холдон салж, тэдэнд харьяалагдах юунд ч бүү хүр. Эс бөгөөс та нар тэдний бүх нүгэлд устгагдах болно гэв. 27 Тиймээс тэд Кора, Датан ба Абирам нарын байгаа газрын эргэн тойрноос ухарцгаав. Датан, Абирам нар гарч ирэн, өөрсдийн эхнэрүүд, хөвгүүд болон багачуудынхаа хамт майхнуудынхаа үүдэнд зогсов. 28 Мосе
— Эдгээр бүх үйлсийг хийлгэхээр ЭЗЭН намайг илгээснийг та нар үүгээр мэдэх болно. Учир нь энэ бол миний өөрийн хийж буй зүйл биш юм. 29 Хэрэв эдгээр хүмүүс бүх л хүний үхлээр үхэж, эсвэл бүх хүний хувь тавилангаар зовох аваас ЭЗЭН намайг илгээгээгүй болно. 30 Харин ЭЗЭН цоо шинэ зүйлийг авчирж, газар амаа нээж, тэднийг бүх зүйлсийнх нь хамт залгин, тэд амьдаараа Үхэгсдийн оронд очих аваас эдгээр хүмүүс ЭЗЭНийг басамжилсныг та нар ойлгох болно гэв.31 Тэрээр энэ бүх үгсийг хэлж дуустал, тэдний доорх газар хагаран цуурч, 32 газар амаа нээн, тэднийг болон гэрийнхнийг нь, мөн Корад хамаатай бүх хүнийг эд хөрөнгөтэй нь хамт залгилаа. 33 Тийнхүү тэд болон тэдэнд харьяалагдах бүхэн амьдаараа Үхэгсдийн орон уруу доош явав. Газар тэдний дээр хаагдаж, тэд чуулганы дундаас мөхөв. 34 Тэдний эргэн тойронд байсан бүх Израиль тэдний хашхирах дуунаас болж зугтжээ. Учир нь тэд
— Газар биднийг залгиж болзошгүй гэцгээж байв. 35 Бас ЭЗЭНээс гал гарч ирэн, утлагыг өргөж байсан хоёр зуун тавин хүнийг шатаав.36 Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
— 37 Тахилч Аароны хүү Елеазарт хандан, бойпорууд нь ариун учраас тэдгээрийг авч, шатаж буй нүүрсийг нь тараан цац хэмээн хэл. 38 Өөрсдийн амийн үнээр нүгэл үйлдсэн тэдгээр хүмүүсийн бойпоруудын хувьд гэвэл, тэд тэдгээрийг ЭЗЭНий өмнө авчирсан бөгөөд тэдгээр нь ариун учраас тэдгээрийг тахилын ширээг бүрэхэд зориулан давтсан ялтас болгогтун. Тэдгээр нь Израилийн хөвгүүдэд тэмдэг болж байг гэлээ. 39 Тиймээс шатаагдсан хүмүүсийнутлага өргөж байсан хүрэл бойпоруудыг тахилч Елеазар авав. Тэд тэдгээрийг тахилын ширээг бүрэх ялтас болгон давтсан нь 40 ЭЗЭН Мосегээр дамжуулан түүнд айлдсаны дагуу Кора болон түүний нөхөдтэй адил болохгүйн тудд Аароны удмын биш ямар ч жирийн хүн ЭЗЭНий өмнө утлагыг шатаахаар ойртон очих ёсгүйг Израилийн хөвгүүдэд сануулга болгохын тулд билээ.41 Гэтэл дараагийн өдөр нь Израилийн хөвгүүдийн бүх чуулган Мосе, Аарон нарын эсрэг гомдоллон
— ЭЗЭНий ард түмнийг үхэлд хүргэсэн хүмүүс бол та нар юм гэв. 42 Харин чуулган Мосе, Аарон нарын эсрэг цуглаж, хурлын майхан уруу эргэтэл, харагтун, майхныг үүл бүрхэж, ЭЗЭНий цог жавхлан үзэгдэв. 43 Дараа нь Мосе, Аарон нар хурлын майхны урд тадд ирэв. 44 ЭЗЭН Мосетэй ярин, айддахдаа
— 45 Би тэднийг даруй устгахын тулд энэ чуулганы дундаас холдон зайл гэв. Тэгээд тэд нүүрээрээ унав. 46 Мосе Ааронд хандан
— Өөрийн бойпорыг авч, дотор нь тахилын ширээнээс гал хийгээд, дээр нь утлагыг тавь. Тэгээд түүнийгээ чуулган уруу хурдхан аваачиж, тэдний төлөө эвлэрүүллийг хийгтүн. Учир нь уур хилэн ЭЗЭНээс гарч, гамшиг нэгэнт эхэлжээ гэв. 47 Мосегийн хэлсэн ёсоор Аарон бойпороо авч, чуулганы дунд гүйн оров. Харагтун, гамшиг нь ард олны дунд эхэлчихсэн байлаа. Тийнхүү тэр утлагыгтавьж, ард олны төлөө эвлэрүүллийг хийлээ. 48 Тэр амьд болон үхэгсдийн хооронд зогсов. Ингэснээр гамшиг нь зогслоо. 49 Гэвч Корагийн улмаас үхэгсдээс гадна гамшгаар үхэгсэд нь арван дөрвөн мянга долоон зуу байлаа. 50 Дараа нь гамшиг зогссон учир Аарон хурлын майхны үүдэнд Мосе уруу эргэж ирэв.
17 Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
— 2 Израилийн хөвгүүдтэй
ярьж, эцгийн бүл болгоны төлөө тэднээс нэг нэг таяг буюу эцгүүдийнх нь бүлүүдийн дагуу бүх удирдагчдаас нь арван хоёр таягийг ав. Хүн бүрийн таяг дээр нэрийг нь бичигтүн. 3 Тэдний эцгүүдийн бүл болгоны тэргүүлэгч бүрд нэг таяг байх тул Аароны нэрийг Левийн таяг дээр бич. 4 Дараа нь чи тэдгээрийг Миний чамтай уулздаг хурлын майхан дотор гэрчлэлийн урд байрлуул. 5 Миний сонгох хүний таяг нахиалах болно. Тийнхүү чиний эсрэг гомдоллож байгаа Израилийн хөвгүүдийн гомдлуудыг Би Өөрийнхөө дээрээс салгах болно гэв. 6 Тийм учраас Мосе Израилийн хөвгүүдтэй ярьсан бөгөөд тэдний бүх удирдагчид нь өөрсдийн эцгүүдийн бүлүүдийн дагуу нэг нэг таягийг буюу арван хоёр таягийг Аароны таягтай хамт түүнд өгөв. 7 Тийнхүү Мосе гэрчлэлийн майханд ЭЗЭНий өмнө таягуудыг байрлуулав.8 Дараагийн өдөр нь Мосе гэрчлэлийн майханд оров. Харагтун, Левийн гэрийн Аароны таяг нахиалан гөлөглөж, цэцэглээд боловсорсон буйлсын жимсийг гаргасан байв. 9 Дараа нь Мосе бүх таягуудыг ЭЗЭНий оршихуйгаас Израилийн бүх хөвгүүд уруу авчрав. Тэд харж, хүн бүр өөрийн таягийг авав. 10 Харин ЭЗЭН Мосед
— Намайг эсэргүүцэх тэдний гомдлуудыг эцэс болгохын тулд чи Аароны таягийг тэрслэлийн эсрэг тэмдэг болгон хадгалахаар гэрчлэлийн өмнө буцааж тавь. Ингэснээр тэд үхэхгүй юм хэмээн айлдав. 11 Тийнхүү Мосе үйлдэв. ЭЗЭН түүнд тушаасан ёсоор тийнхүү тэр хийв.
12 Дараа нь Израилийн хөвгүүд Мосетэй ярин
— Харагтун, бид мөхөж, бид үхэж байна. Бид бүгд үхэж байна! 13 ЭЗЭНий асарт ойртож очсон хүн бүр үхэх ёстой. Бид бүрмөсөн мөхөх гэж үү? гэв.
18 ЭЗЭН Ааронд
— Ариун газартай холбогдох гэмийг чи болон хөвгүүд чинь, мөн чиний эцгийн бүл чамтай хамт үүрэх ёстой. Та нарын тахилчийн үйлчлэлтэй холбогдох гэмийг чи болон чиний хөвгүүд чамтай хамт үүрэх болно. 2 Гэвч чи өөртэйгөө хамт бас өөрийн эцгийн овог, өөрийн ах дүү болох Левийн овгийг авчир. Энэ нь чи болон хөвгүүд чинь чамтай хамт гэрчлэлийн майхны өмнө байх зуур тэд чамтай хамтран, чамд үйлчлэхийн тулд билээ. 3 Тийнхүү тэд чиний алба болон бүх майхны албанд оролцох ёстой бөгөөд харин тэд ариун газрын болон тахилын ширээний эдлэлүүдэд ойртох ёсгүй. Эс бөгөөс чи болон тэдний аль аль нь үхэх болно. 4 Тэд чамтай хамт байж, хурлын майхны албанд, майхны бүх үйлчлэлийн төлөө оролцох ёстой. Харин гадны хүн чамд ойртох ёсгүй. 5 Тийнхүү Израилийн хөвгүүдийн дээр хойшид уур хилэн буулгахгүйн тудд чи ариун газрын алба болон тахилын ширээний албанд оролцох ёстой. 6 Харагтун, Би Өөрөө чиний ах дүү болох левичүүдийг Израилийн хөвгүүдийн дундаас авав. Тэд бол хурлын майхны төлөө үйлчлэлийг гүйцэтгэхээр ЭЗЭНд зориулагдсан, чамд өгөгдсөн бэлэг ажгуу. 7 Харин чи болон хөвгүүд чинь чамтай хамт тахилын ширээ болон хөшигний дотор талтай холбоотой юм бүрийн төлөө тахилчийн үүргийг хашина. Та нар үйлчлэлийг гүйцэтгэнэ. Би та нарт тахилчийн үүргийг соёрхогдсон үйлчлэл болгон өгч байна. Харин ойртон ирсэн гадны хүн үхэх ёстой хэмээлээ.8 Дараа нь ЭЗЭН Ааронтай ярив.
— Одоо, харагтун. Би Өөрөө чамд Өөрийнхөө өргөлүүдийн хариуцлагыг тэр ч байтугай Израилийн хөвгүүдийн ариун бэлгүүдийг өгсөн. Тэдгээрийг Би чамд хувь болгон, хөвгүүдэд чинь мөнхийн ноогдол болгон өгөв. 9 Галд ороогүй хамгийн ариун бэлгүүдээс энэ нь чинийх байх ёстой. Тэдний өргөл бүр, тэр ч байтугай тэдний Надад өгөх ёстой идээн өргөл бүр, нүглийн төлөөх тахил бүр, гэмийн төлөөх тахил бүр ньчамд болон чиний хөвгүүдэд хамгийн ариун байх ёстой. юХамгийн ариун бэлгүүдийн хувьд, чи түүнийг идэх ёстой. Эр хүйстэн бүр түүнийг ид. Энэ нь та нарт ариун болох юм. 11 Бас тэдний бэлгийн өргөл, тэр ч байтугай Израилийн хөвгүүдийн бүх даллах өргөлүүд ч чинийх юм. Тэдгээрийг Би чамд болон чамтай хамт чиний хөвгүүд, охидод мөнхийн ноогдол болгон өгсөн. Чиний гэр бүлийн цэвэр хүн болгон үүнийг идэж болно. 12 Шинэ тосны хамгийн сайн бүхнийг, шинэ дарс болон үр тарианы хамгийн сайн бүхнийг, тэдний ЭЗЭНд өгдөг юмсын анхны үр жимснүүдийг Би чамд өглөө. 13 Тэдний ЭЗЭНд авчирдаг, тэдний нутаг дахь бүхний анхны боловсорсон үр жимснүүд чинийх байх болно. Чиний гэр бүлийн цэвэр хүн болгон түүнийг идэж болно. 14 Израилийн доторх аливаа зориулагдсан зүйл чинийх болох ажгуу. 15 Тэдний ЭЗЭНд өргөдөг бүх махан биеийн умайг нээгч ууган болгон хүн ч бай, амьтан ч бай чинийх болох ёстой. Гэхдээ хүний ууган үрийг чи заавал золих ёстой бөгөөд бузар амьтдын ууган төлийг ч чи золих ёстой. 16 Тэдний золилтын үнийн хувьд гэвэл, чи тэднийг нэг сартайгаас нь эхлэн өөрийн үнэлгээгээр хорин гера болох ариун газрын шекелийн дагуу таван мөнгөн шекелээр золигтун. 17 Харин үхрийн уутан төл, эсвэл хонины ууган төл, эсвэл ямааны уутан төлийг чи золих ёсгүй. Тэд ариун билээ. Чи тэдний цусыг тахилынширээн дээр цацаж, ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэрт зориулан галаар өргөх тахил болгон өөхийг нь шатаан уугиулагтун. 18 Тэдгээрийн мах нь чиний болох ёстой. Энэ нь даллах өргөлийн өвчүү ба баруун гуяын адил чинийх болох болой. 19 Израилийн хөвгүүдийн ЭЗЭНд өргөдөг, ариун бэлгүүдийн бүх өргөлүүдийг Би чамд болон чамтай хамт чиний хөвгүүд, охидод мөнхийн ноогдол болгон өгсөн. Энэ нь чамд болон чамтай хамт чиний үр удамд өгөх ЭЗЭНий өмнөх мөнхийн давсан гэрээ болой гэв. 20 Дараа нь ЭЗЭН Ааронд айддсан нь
— Чамд тэдний нутагт ямар ч өв байхгүй, тэдний дундаас ямар ч хувийг чи эзэмшихгүй. Израилийн хөвгүүдийн дунд Би чиний хувь, чиний өв билээ.21 Харагтун, Левийн хөвгүүдэд Би Израиль дахь бүх арван хувийг өв болгон тэдний гүйцэтгэдэг үйлчлэл болох хурлын майхны үйлчлэлийн хариуд өгөв. 22 Израилийн хөвгүүд дахин хурлын майханд ойртох ёсгүй. Эс бөгөөс тэд нүглийг үүрэн үхэх болно. 23 Зөвхөн левичүүд хурлын майхны үйлчлэлийг гүйцэтгэж, өөрсдийн хууль бусыг үүрэх ёстой. Энэ нь үе удмыг чинь дамжин улиран үргэлжлэх тогтоол болох бөгөөд Израилийн хөвгүүдийн дунд тэд ямар ч өвгүй байх болно. 24 Учир нь Израилийн хөвгүүдийн өргөл болгон ЭЗЭНд өргөдөг тэдний арван хувийг Би левичүүдэд өв болгон өгсөн билээ. Тийм учраас Би тэдний тухайд "Израилийн хөвгүүдийн дунд тэдэнд ямар ч өв байхгүй болно" гэж айлдав хэмээв.25 Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
— 26 Үүнээс гадна, чи левичүүдтэй ярьж, тэдэнд "Израилийн хөвгүүдээс та нарт өв болгон Миний өгөх арван хувийг та нар тэднээс авахдаа түүнээсээ буюу арван хувиас арван хувийг нь ЭЗЭНд өргөл болгон авчир. 27 Өргөл чинь үтрэмийн үр тариа, эсвэл дарсны торхны бүрэн бүтээгдэхүүн хэмээн та нарт тооцогдох болой. 28 Тийнхүү та нар Израилийн хөвгүүдээс хүлээн авсан өөрсдийн арван хувиасаа ЭЗЭНд өргөлийг бас авчрах болно. Түүнээсээ та нар тахилч Ааронд ЭЗЭНий өргөлийг өгөх ажгуу. 29 Өөрсдийн бүх бэлгээс, тэдгээрийн хамгийн сайнаас нь, тэдгээрийн ариун хэсгээс нь та нар ЭЗЭНд өгөх ёстой өргөл бүрийг авчир" хэмээн хэл. 30 Чи тэдэнд "Түүнээсээ та нар хамгийн сайныг нь өргөөд үддсэн нь левичүүдэд үтрэмийн бүтээгдэхүүн мэт, дарсны торхны бүтээгдэхүүн мэт тооцогдох болой. 31 Та нар болон танай гэрийнхэн үүнийг хаана ч идэж болно. Учир нь энэ бол хурлын майхан дахь үйлчлэлийн чинь хариуд өгөх нөхөн төлбөр чинь билээ. 32 Та нар түүнээс хамгийн сайныг нь өргөсөн үед, үүний улмаас та нар ямар ч нүглийг үүрэхгүй болно. Харин та нар Израилийн хөвгүүдийн ариун бэлгүүдийг бузарлах ёсгүй. Эс бөгөөс та нар үхэх болно" гэж хэлэгтүн гэв.
19 Дараа нь ЭЗЭН Мосе, Аарон нартай ярин, айлдахдаа
— 2 ЭЗЭНий тушаасан хуулийн тогтоол нь энэ болой. "Израилийн хөвгүүдтэй ярин, өө сэвгүй, ямар ч согоггүй ба буулганд орж байгаагүй улаан охин бяруут та нарт авчрахыг тэдэнд хэлэгтүн. 3 Та нар түүнийг тахилч Елеазарт өгөх бөгөөд бяруут хуарангийн гадна авчран, тахилчийн өмнө нядлах болой. 4 Дараа нь тахилч Елеазар түүний цуснаас хуруугаараа аваад, хурлын майхны урд талыг чиглүүлэн долоон удаа цацах ёстой. 5 Тэгээд охин бярууг тахилчийн нүдний өмнө шатаана. Түүний арьс, мах, цусыг сэвстэй нь хамт шатаах болой. 6 Тахилч нь хуш мод, хиссоп болон час улаан даавууг аван, түүнийг шатаагдаж буй охин бярууны голд чулуудна. 7 Тахилч хувцсаа угаан өөрийн биеийг усанд булхаад, дараа нь хуаран уруу орж болно. Гэхдээ тахилч үдэш болтол бузартсан байх болно. 8 Түүнийг шатаагч нэгэн нь бас усанд хувцсаа угаан, биеэ мөн усанд булхах бөгөөд үдэш болтол бузартсан байх болой. 9 Цэвэр хүн охин бярууны үнсийг цуглуулан авч, түүнийг хуарангийн гадна цэвэр газарт асгана. Үүнийг Израилийн хөвгүүдийн чуулган бузрыг зайлуулах усанд зориулан хадгалан байлгах юм. Энэ нь нүглийн цэвэршүүлэлт болой. 10 Охин бярууны үнсийг цуглуулсан нэгэн нь хувцсаа угаах бөгөөд үдэш болтолбузартсан байх юм. Энэ нь Израилийн хөвгүүдэд болон тэдний дунд түр сууж буй харийн хүнд улиран үргэлжлэх тогтоол болох болой.11 Аливаа хүний цогцост хүрсэн хүн нь долоон хоногийн туршид бузартсан болох ажгуу. 12 Тэр хүн гурав дахь өдөр, долоо дахь өдөрт өөрийгөө бузартлаас усаар цэвэршүүлэх бөгөөд тэр цэвэр болох болой. Гэвч хэрэв тэр хүн өөрийгөө гурав дахь өдөр, долоо дахь өдөрт эс цэвэршүүлэх аваас тэр цэвэр болохгүй. 13 Үхсэн хүний бие, цогцост хүрээд өөрийгөө цэвэршүүлээгүй аливаа хүн ЭЗЭНий асрыг бузарлах болно. Тэр хүн Израилиас таслагдах ёстой. Бузарт зориулагдсан ус түүний дээр цацагдаагүйн улмаас тэрээр бузартсан байх болно. Бузар нь түүний дээр хэвээр байх болно.14 Майхан дотор хүн үхэхэд хууль нь ийм билээ. Майхан уруу орсон хүн бүр болон майханд байсан хүн бүр долоо хоногийн туршид бузартсан байх болой. 15 Дээр нь бэхлэгдсэн таггүй онгорхой сав бүр бузар болох ажгуу. 1б Бас хээр тадд буй хэн нэгэн хүн илдэнд алагдсан нэгэнд, эсвэл жамаараа үхсэн нэгэнд, эсвэл хүний яс, булшинд хүрсэн байвал тэр хүн долоо хоногийн туршид бузартсан байх болно. 17 Дараа нь бузартсан хүнд зориулж тэд нүглээс цэвэршүүлэх шатаалтын үнснээс хэсгийг аваад, саван дотор дээр нь урсгал усыг нэмэх болой. 18 Цэвэр хүн хиссопыг аваад усанд дүрж, майхан ба бүх тавилга дээр, мөн тэнд байсан хүмүүс дээр болон ясанд, эсвэл алагдсан хүнд, эсвэл жамаараа үхсэн нэгэнд, эсвэл булшинд хүрсэн хүн дээр цацах ажгуу. 19 Тэгээд тэр цэвэр хүн бузартсан хүн дээр гурав дахь өдөр, долоо дахь өдөрт цацах ёстой. Долоо дахь өдөрт нь тэр түүнийг бузраас нь цэвэршүүлэх бөгөөд тэрээр өөрийн хувцсыг утаан, усанд булхаад, үдэш цэвэр болох болой.20 Харин бузартсан бөгөөд өөрийгөө бузраас цэвэршүүлээгүй хүн ЭЗЭНий ариун газрыг бузарласны улмаас чуулганы дундаас таслагдах ёстой. Бузарт зориулагдсан ус түүний дээр цацагдаагүй тул тэрээр бузартсан болой. 21 Тийнхүү энэ нь тэдэнд зориулагдсан улиран үргэлжлэх тогтоол болох ажгуу. Бузарт зориулагдсан усыг цацсан хүн өөрийн хувцсыг угаах бөгөөд бузарт зориулагдсан усанд хүрсэн хүн үдэш болтол бузарлагдсан болох болно. 22 Түүнээс гадна, бузартсан хүний хүрсэн юм болгон бузар болох бөгөөд тэдгээрт хүрсэн хүн үдэш болтол бузартсан байх ажгуу" хэмээв.
20 Дараа нь Израилийн хөвгүүдийн бүхэл чуулган нэгдүгээр сард Зиний цөлд иржээ. Ард олон Кадешт буудаллав. Мириам тэнд нас барж, тэндээ оршуулагдлаа.2 Тэнд чуулган ус байхгүй байсан бөгөөд тэд Мосе, Аарон нарын эсрэг цуглацгаав. 3 Ард олон Мосетэй мэтгэлцэн,
— Бидний ах дүүс ЭЗЭНий өмнө мөхөх үед бид ч мөхсөн болоосой! 4 Биднийг болон мал амьтдыг маань энд үхүүлэхээр юунд чи ЭЗЭНий чуулганыг энэ цөлд авчрав? 5 Биднийг энэ ёрын газар авчрахаар юунд чи биднийг Египетээс гаргав? Энэ чинь үр тариа, инжир, усан үзэм, анарын газар нутаг биш, энд уух ус ч алга гэцгээв. 6 Тэгэхэд нь Мосе, Аарон нар чуулганы дундаас хурлын майхны үүд уруу гарч очин, нүүрээрээ унав. Тэгтэл ЭЗЭНий цог жавхлан тэдэнд үзэгдлээ. 7 ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
— 8 Таяг ав. Чи өөрийн ах Ааронтай хамт чуулганыг цуглуулаад, тэдний нүдний өмнө усыг нь гаргуулахаар хадтай яригтун. Ингэж чи тэдэнд хаднаас ус гаргаж, чуулган ба тэдний малыг услагтун гэв. 9 Тийнхүү ЭЗЭНий тушаасан ёсоор Мосе Түүний өмнөөс таяг авав. 10 Мосе, Аарон нар хадны өмнө чуулганыг цуглуулав. Тэрээр тэдэнд
— Тэрслэгчид та нар, одоо сонсогтун. Бид энэ хаднаас та нарт зориулж ус гаргах ёстой юу? гэлээ. 11 Дараа нь Мосе гараа өргөөд, таягаараа хадыг хоёр удаа цохив. Ус арвин ихээр оргилон гарч, чуулган болон тэдний мал амьтад ууцгаав. 12 Харин ЭЗЭН Мосе, Аарон нарт айлдан
— Израилийн хөвгүүдийн нүдний өмнө Намайг ариун хэмээн харагдуулахаар та нар Надад итгээгүй учраас Миний тэдэнд өгсөн нутагт энэ чуулганыг та нар аваачихгүй гэв. 13 Энэ ус нь Мерибагийн ус байжээ. Учир нь тэнд Израилийн хөвгүүд ЭЗЭНтэй мэтгэлцсэн бөгөөд Тэрээр тэдний дунд Өөрийн ариун болохыг нотолсон билээ.14 Мосе дараа нь Кадешаас Едомын хаан уруу элч нарыг илгээж,
— Таны дүү Израиль ингэж хэлсэн. "Бидний дээр унасан бүх зовлонг та мэднэ. 15 Бидний өвөг дээдэс Египет уруу явж, бид Египетэд удаан хугацаагаар байсан бөгөөд египетчүүд бидэнд болон өвөг дээдэст маань муутаар хандаж байсан билээ. 16 Гэвч бид ЭЗЭН уруу хашхирахад, Тэр дууг маань сонсон, тэнгэр элчийг илгээн, биднийг Египетээс гаргасан болой. Одоо харагтун, бид танай нутаг дэвсгэрийн захад орших Кадеш хотод байна. 17 Нутгаар тань дамжин өнгөрөхийг бидэнд зөвшөөрөөч? Бид тариан талбай эсвэл усан үзмийн цэцэрлэгийг дайран өнгөрөхгүй. Бид худгаас ч ус уухгүй. Бид нутгийг тань дамжин өнгөртлөө баруун тийш ч, зүүн тийш ч эргэлгүй хааны их замын дагуу явах болно" гэв. 18 Гэвч Едом түүнд
— Чи манайхаар дамжин өнгөрч болохгүй. Эс бөгөөс би чиний эсрэг илдтэйгээр гарах болно хэмээв. 19 Дахин Израилийн хөвгүүд түүнд
— Бид их замаар л явах болно. Хэрэв би болон сүрэг маань танай аливаа уснаас уух аваас би үнийг нь төлөх болно. Зөвхөн хөлөөрөө дамжин өнгөрөхийг надад зөвшөөрөөч, өөр юу ч хэрэггүй гэлээ. 20 Харин тэр
— Чи дамжин өнгөрч болохгүй хэмээн хариулав. Едом нь их хүч, хатуу нударгаар түүний эсрэг гарав. 21 Тийнхүү Едом өөрийн нутаг дэвсгэрээр Израилийг дамжин өнгөрүүлэхээс татгалзжээ. Ингээд Израиль түүнээс эргэв.22 Тэд Кадешаас хөдлөх үед Израилийн хөвгүүдийн бүх чуулган Хор ууланд хүрэв. 23 Дараа нь ЭЗЭН Едомын нутгийн хил дээр Хор ууланд Мосе, Аарон нартай ярин, айлдахдаа
— 24 Аарон өөрийн ард олон уруу аваачигдах болно. Учир нь та нар Мерибагийн усны дэргэд Миний тушаалын эсрэг тэрсэлсэн учраас Израилийн хөвгүүдэд Миний өгөх нутагт тэрээр орохгүй. 25 Аарон болон түүний хүү Елиазарыг авч, тэднийг Хор ууланд авчрагтун. 2б Аароны хувцсыг тайлан, хүү Елеазарт нь өмсгөгтүн. Тийнхүү Аарон өөрийн ард олонд аваачигдах бөгөөд тэндээ үхэх болно хэмээв. 27 Ийнхүү Мосе ЭЗЭНий тушаасан ёсоор хийж, тэд бүх чуулганы нүдний өмнө Хор уул уруу гарав. 28 Мосе Аароны хувцсыг тайлан авч хүү Елеазарт нь өмсгөсний дараа Аарон тэнд уулын орой дээр үхэв. Дараа нь Мосе, Елеазар нар уулаас буув. 29 Бүх чуулган нь Аароны үхсэнийг хараад, Израилийн бүх гэр Аароны хойноос гуч хоногийн турш уйлалдав.
21 Негевд амьдарч байсан Арадын хаан, канаан хүн нь Израилийг Атаримын замаар ирж явааг сонсоод Израилийн эсрэг дайтаж, тэдний заримыг нь олзлов. 2 Тиймээс Израиль ЭЗЭНд андгайлан
— Хэрэв Та үнэхээр энэ ард түмнийг миний гарт өгөх аваас би тэдний хотуудыг бүрмөсөн устгах болно гэв. 3 ЭЗЭН Израилийн дуу хоолойг сонсож, канаанчуудыг тэдэнд тушаав. Тэгээд израильчууд тэднийг болон хотуудыг нь бүрмөсөн устгав. Тийнхүү тэр газрын нэрийг Хорма гэх болжээ.4 Дараа нь тэд Едомын нутгийг тойрон явахаар Улаан тэнгисийн замд буй Хор уулаас хөдөлсөн юм. Аяны улмаас ард түмэн тэвчээргүй болов. 5 Ард түмэн Бурханы болон Мосегийн эсрэг ярьж
— Энэ цөл газарт үхүүлэхээр юунд чи биднийг Египетээс гарган авчрав? Учир нь энд талх ч алга, ус ч алга. Бид энэ заваан хүнсийг жигшиж байна гэцгээлээ. 6 ЭЗЭН ард түмний дунд галт могойнуудыг илгээхэд, тэд ард олныг хатгажээ. Ингэснээр Израилийн олон хүн үхэв. 7 Тиймээс ард түмэн Мосе уруу ирж
— Бид ЭЗЭН болон таны эсрэг ярьснаас болж нүглийг үйлдэв. Биднээс могойнуудыг зайлуулахаар ЭЗЭНд зуучлан залбираач гэв. Мосе ард олны төлөө зуучлан залбирав. 8 Тэгтэл ЭЗЭН Мосед
— Галт могой хийж, түүнийг шургаагны оройд байрлуулагтун. Тэгвэл хатгуулсан хүн бүр түүнийг хараад амьдрах болно гэв. 9 Мосе хүрэл могойг хийж, түүнийг шургаагны оройд байрлуулав. Хэрвээ хэн нэгэн хүнийг могой хатгасан байвал, тэр хүн хүрэл могойг хараад амьдарч байлаа.10 Ингээд Израилийн хөвгүүд нүүж Оботод буудаллав. 11 Тэд Оботоос аялан явж, зүүн зүгт Моабын харалдаа орших цөл дэх Иеабаримд буудаллав. 12 Тэндээс тэд хөдөлж, ВадиЗередэд буудаллаа. 13 Тэндээс тэд аялан, аморичуудын хил хүртэл үргэлжлэх цөл дэх Арноны нөгөө талд буудаллажээ. Учир нь Арнон бол Моаб, аморичуудын хоорондох Моабын хил хязгаар нь байв. 14 Тиймээс ч үүнийг ЭЗЭНий Дайны Номд "Суфа дахь Вахеб ба Арноны Вадис,15 Арын талбай уруу сунан, Моабын хил хязгаарыг түшсэн Вадисын хормой" хэмээсэн байдаг. 16 Тэндээс тэд ЭЗЭНий Мосед "Ард олныг цуглуулагтун. Би тэдэнд ус өгье" хэмээн айлдсан худаг болох Беер уруу явав.17 Дараа нь Израиль энэхүү дууг дууллаа.
— Оргилогтун, худаг аа! Түүнд дуулагтун.
18 Удирдагчдын малтаж, ард олны язгууртнуудын
очирт таягаар болон тэдгээрийн таягуудаар ухсан
худаг.
Цөлөөс тэд Маттана уруу
19 Маттанагаас Нахалиел уруу, Нахалиелаас Бамот уруу, 20 Бамотаас зэлүүд нутаг уруу харсан Писгагийн өндөрлөг дээр орших Моабын нутаг дахь хөндий уруу явав.21 Дараа нь Израиль аморичуудын хаан Сихонд элч нарыг илгээн,
— 22 Танай нутгаар намайг дамжин өнгөрүүлээч. Бид тариан талбай, эсвэл усан үзмийн цэцэрлэг уруу хазайхгүй. Бид худгуудаас ус уухгүй. Бид танай нутгийн хилээр өнгөртөл хааны их замаар л явах болно гэлээ. 23 Гэвч Сихон нь өөрийн хилээр дамжин өнгөрөхийг Израильд зөвшөөрсөнгүй. Тэгээд Сихон өөрийн бүх ард түмнийг цуглуулан, цөлд Израилийг эсэргүүцэхээр гарч, Иахаз уруу ирж Израилийн эсрэг дайтав. 24 Тэгээд Израиль түүнийг илдний ирээр цохиж, Арнонаас Иаббок хүртэл, Аммоны хөвгүүдийг хүртэлх түүний газрыг эзлэн авав. Учир нь Аммоны хөвгүүдийн хил нь Иазер байлаа. 25 Израиль тэдгээр бүх хотуудыг авсан бөгөөд аморичуудын бүх хотуудад, Хешбон болон түүний бүх тосгодод Израиль амьдрав. 26 Учир нь Хешбон нь аморичуудын хаан Сихоны хот байлаа. Тэрээр Моабын өмнөх хааны эсрэг дайтан, Арнон хүртэлх түүний бүх нутгийг гараас нь авчээ. 27 Тиймээс зүйр үгээр яригсад нь"Хешбонд ирэгтүн.
Тэр нь босгогдог!
Сихоны хот нь байгуулагдаг.
28 Учир нь Хешбоноос гал, Сихоны хотоос дөл гарчээ. Тэр нь Моабын Арыг, Арноны ноёрхогч өндөрлөгүүдийг цөлмөв.
29 Моаб аа, чамд гай ирэг!
Хемошийн ард олон оо, та
нар сүйрсэн байна! Тэрээр Аморийн хаан Сихонд өөрийн хөвгүүдийг оргодол мэт өгч, өөрийн охидыг олзлуулав.
30 Гэвч бид тэднийг доош хаяж, Хешбон нь Дибоныг хүртэлсүйрэв.
Дараа нь бид Медеба хүртэл тэлсэн Нофаг хүртэл бут ниргэв"
гэдэг.
31 Ийнхүү Израиль нь аморичуудын нутагт амьдрав. 32 Иазерыг тагнахаар Мосе хүн илгээжээ. Тэд тосгодыг нь эзэлж, тэнд байсан аморичуудыг хөөв.33 Дараа нь тэд эргэж, Башаны замаар өгсөв. Башаны хаан Ог Едреид дайтахаар өөрийн бүх ард түмэнтэй хамт гарав. 34 Гэвч ЭЗЭН Мосед
— Түүнээс бүү ай. Учир нь түүнийг болон түүний бүх ард түмнийг, түүний нутгийг Би чиний гарт өгсөн. Хешбонд амьдарч байсан аморичуудын хаан Сихонд үйлдсэний адил чи түүнд үйлдэгтүн гэж айлдав. 35 Тиймээс тэд түүнийг болон хөвгүүдийг нь, бүх ард түмнийг нь ганц ч хүн үддэхгүй болтол нь хядаж, нутгийг нь эзэмшив.
22 Дараа нь Израилийн хөвгүүд аялан, Иерихогийн харалдаа Иорданы чанадад Моабын хээр талд буудаллав.2 Аморичуудад Израилийн хийсэн бүхнийг Зиппорын хүү Балак харав. 3 Тиймээс ард түмнээс болж Моаб үлэмж айдаст автжээ. Учир нь израильчууд тоо томшгүйолон байлаа. Моаб нь Израилийн хөвгүүдээс ихэд айв. 4 Моаб Мидианы ахмадуудад хандан
— Хээрийн өвсийг үхэр хэрхэн долоодгийн адил энэ бөөн хүмүүс бидний эргэн тойрон дахь бүхнийг долоох болно гэв. Тэр үед Моабын хаан нь Зиппорын хүү Балак байлаа. 5 Тиймээс тэр өөрийн ард түмний хөвгүүдийн нутагт буй Евфратын дэргэд орших Петор дахь Беорын хүү Балаам уруу түүнийг дуудахаар элч нарыг илгээн
— Харагтун, Египетээс ард түмэн гарч ирсэн байна. Харагтун, тэд газрын гадаргууг бүрхэж, миний эсрэг талд амьдарч байна. 6 Тийм учраас одоо ирээч. Тэд миний хувьд хэт хүчирхэг байгаа тул миний төлөө энэ ард түмнийг хараагтун. Тэгвэл би тэднийг дийлж, нутгаасаа хөөн гаргах чадвартай болж магадгүй. Учир нь чиний ерөөдөг хүн ерөөгдөж, чиний хараадаг хүн хараагддаг гэдгийг би мэднэ гэж хэлүүлэв.7 Тийнхүү Моабын ахмадууд, Мидианы ахмадууд гартаа төлөгчид өгөх шан хөлстэй явав. Тэд Балаам дээр ирээд, түүнд Балакийн үгийг дамжууллаа. 8 Тэр тэдэнд
— Шөнийг эндээ өнгөрүүлэгтүн. ЭЗЭНий надад юу айлдахыг би та нарт хариу хэлье хэмээн өгүүлэв. Моабын удирдагчид Балаамтай хамт үлдэв. 9 Дараа нь Бурхан Балаам дээр ирж
— Чамтай хамт байгаа эдгээр хүмүүс хэн бэ? хэмээв. 10 Балаам Бурханд
— Моабын хаан, Зиппорын хүү Балак надад үг илгээн 11 "Египетээс гарч ирсэн ард олныг харагтун. Тэд газрын гадаргууг бүрхэв. Одоо ирж, миний төлөө тэднийг хараагтун. Тэгвэл би тэдний эсрэг дайтаж, тэднийг хөөн гаргах чадвартай болж магадгүй" гэж хэлүүлсэн гэв. 12 Бурхан Балаамд
— Тэдэнтэй хамт бүү явагтун. Тэр ард түмэн ерөөгдсөн учир чи тэднийг харааж болохгүй хэмээлээ. 13 Тийнхүү өглөө нь Балаам босож Балакийн удирдагчдад
— Намайг та нартай явахыг ЭЗЭН татгалзсан тул нутаг уруугаа буцан явцгаа гэв. 14 Моабын удирдагчид босож Балак уруу очин, түүнд
— Балаам бидэнтэй хамт ирэхээс татгалзав хэмээн хэлэв.15 Дараа нь Балак урьдынхаасаа илүү олон, илүү нэр хүндтэй удирдагчдыг дахин илгээв. 16 Тэд Балаам уруу ирээд, түүнд
— Зиппорын хүү Балак ийнхүү хэлж байна. "Танаас би гуйя. Над уруу ирэхэд танд юу ч бүү саад болог. 17 Учир нь би таныг үнэхээр их хүндэтгэж, таны надад хэлсэн болгоныг би хийх болно. Тэгэхээр ирээч, миний төлөө энэ ард түмнийг хараагаач" гэв. 18 Балаам Балакийн зарц нарт хариулан
— Балак надад алт мөнгөөр дүүрэн өөрийн гэрийг өгсөн ч гэсэн би өөрийн Бурхан ЭЗЭНий тушаалтай зөрчилдөх их ч бай, бага ч бай ямар ч зүйлийг хийж чадахгүй. 19 Одоо харин та нар мөн өнөө шөнө эндээ үлдэгтүн. ЭЗЭН надад өөр юу айлдахыг нь бимэдье гэлээ. 20 Шөнө нь Бурхан Балаам уруу ирж, туүнд
— Хэрэв эдгээр хүмүүс чамайг дуудахаар ирсэн аваас, босож тэдэнтэй хамт явагтун. Харин зөвхөн Миний чамд айлдах үгийг л чи хийх ёстой хэмээв.21 Тиймээс Балаам өглөө босож, өөрийн илжгээ унан, Моабын удирдагчидтай хамт явав. 22 Гэвч түүнийг явснаас болж Бурхан уурлав. ЭЗЭНий тэнгэр элч түүний эсрэг дайсан болон зам дээр зогслоо. Тэр илжгээ унан явж байсан бөгөөд хоёр зарц нь түүнтэй хамт байлаа. 23 ЭЗЭНий тэнгэр элч гартаа сугалсан идд барин зам дээр зогсож буйг илжиг хармагцаа замаас эргэж, тариан талбай уруу явав. Гэвч Балаам түүнийг зам уруу эргүүлж буцаахаар илжгийг цохив. 24 Тэгтэл ЭЗЭНий тэнгэр элч хоёр талдаа ханатай усан үзмийн талбайнуудын нарийхан зам дээр зогсов. 25 Илжиг нь ЭЗЭНий тэнгэр элчийг хараад, өөрийгөө хананд шахан, Балаамын хөлийг хананд шахав. Тиймээс тэр илжгийг дахин цохив. 26 ЭЗЭНий тэнгэр элч цааш яван, баруун тийш ч, зүүн тийш ч эргэхийн аргагүй нарийхан газар зогсов. 27 Илжиг ЭЗЭНий тэнгэр элчийг хараад, Балаамын доор хэвтэв. Тиймээс Балаам уурлаж саваагаараа илжгийг цохилоо. 28 ЭЗЭН илжигний амыг нээсэн бөгөөд илжиг Балаамд
— Чи намайг ингэж гурван удаа цохихоор чамд би юуг хийв? гэв. 29 Тэгэхэд нь Балаам илжгэнд
— Учир нь чи надаар тохуурхав. Хэрэв гарт минь илд байсансан бол би чамайг одоо алсан байхсан гэлээ. 30 Илжиг Балаамд
— Өнөөдрийг хүртэл бүхэл амьдралынхаа туршид унаж яваа илжиг чинь би биш гэж үү? Би чамд тийм юмыг хийж заншсан байсан гэж үү? гэхэд тэр
— Үгүй гэлээ.
31 Дараа нь ЭЗЭН Балаамын нүдийг нээхэд, ЭЗЭНий тэнгэр элч гартаа суталсан илд барин зам дээр зогсож буйг тэр харлаа. Балаам газар хүртэл бөхийлөө. 32 ЭЗЭНий тэнгэр элч түүнд
— Чи илжгээ юунд ийнхүү гурван удаа цохив? Харагтун, чиний зам надад сөрөг байсны учир би дайсан мэт гарч ирсэн. 33 Гэвч илжиг намайг хараад, гурван удаа надаас зайлсан. Хэрэв тэр надаас зайлаагүй бол Би гарцаагүй чамайг дор нь алж, түүнийг амьд үлдээх байсан гэв. 34 Балаам ЭЗЭНий тэнгэр элчид хандан
— Таныг зам дээр миний эсрэг зогсож байсныг мэдээгүй учир би нүгэл үйлджээ. Тэгэхээр одоо хэрэв энэ нь танд таалагдахгүй байвал би буцах болно гэлээ. 35 Гэвч ЭЗЭНий тэнгэр элч Балаамд
— Энэ хүмүүстэй хамт яв. Харин чи миний чамд хэлэх үгийг л зөвхөн яригтун гэв. Тиймээс Балаам нь Балакийн удирдагчидтай хамт явав.36 Балаамын ирж явааг Балак сонсоод, тэр Арноны хил дээр байдаг, хилийн хамгийн эцэст орших Моабын хотод түүнтэй уулзахаар гарав. 37 Дараа нь Балак Балаамд
— Чамайг дуудуулахаар би чам уруу элч нарыг яаралтай илгээгүй гэж үү? Чи юунд над уруу ирсэнгүй вэ? Би чамайг үнэхээр хүндэтгэж чадахгүй байна гэж үү? гэв. 38 Тиймээс Балаам Балакт
— Харагтун, би одоо чам дээр ирчихээд байна. Би ер юуг ч өгүүлж чадна гэж үү? Бурхан миний аманд хийх үгийг л би ярих болно хэмээн өгүүлэв. 39 Балаам Балактай хамт явж, тэд Кириатхузотод ирэв. 40 Балак үхэр, хонь өргөж, Балаам болон түүнтэй хамт байсан удирдагчдад илгээлээ.41 Өглөө нь Балак Балаамыг авч, Баалын мөргөлийн өндөрлөгүүд өөд аваачжээ. Тэр тэндээс ард түмний нэг хэсгийг харав.
23 Тэгээд Балаам Балакт
— Энд надад зориулан долоон тахилын ширээг босго. Энд надад зориулан долоон бух, долоон хуцыг бэлтгэгтүн гэлээ. 2 Балаамын хэлсэн ёсоор Балак хийв. Балак, Балаам нар тахилын ширээ бүр дээр бух болон хуцыг өргөв. 3 Тэгээд Балаам Балакт хандан
— Шатаалт тахилынхаа дэргэд зогс. Би явъя. ЭЗЭН надтай уулзахаар ирж магад. Түүний надад үзүүлсэн бүхнийг би чамд хэлнэ гэв. Тийнхүү тэр нүцгэн толгод уруу явлаа. 4 Бурхан Балаамтай уулзсан бөгөөд тэр Түүнд
— Би долоон тахилын ширээг босгосон. Тахилын ширээ бүр дээр би бух болон хуцыг өргөв хэмээн өгүүллээ. 5 Тэгээд ЭЗЭН Балаамын аманд үг хийгээд
— Балак уруу буцан очиж, ийнхүү хэлтүгэй гэв. 6 Тиймээс тэр түүн уруу буцан очлоо. Харагтун, тэр болон Моабын бүх удирдагчид шатаалт тахилынхаа дэргэд зогсож байв. 7 Тэр сургаалт зүйрлэлээр ярин, хэлсэн нь
— Моабын хаан Балак намайг Арамаас, Дорнын уулсаас авчирж, "Ирж, миний төлөө Иаковыг
хараагтун.
Ирж, Израилийг буруушаагтун" гэв.8 Бурханы хараагаагүй хүнийг би хэрхэн хараах билээ? ЭЗЭНий буруушаагаагүй хүнийг
би хэрхэн бууруушааж чадах билээ?
9 Би түүнийг хадны оройгоос
харан,
толгодоос ажиглаад, харагтун, үндэстнүүдийн
дунд тоологдохооргүй, ангид орших ард түмэн байна. 10 Иаковын тоосыг хэн тоолж
чадах вэ? Израилийн дөрөвний нэгийг
хэн тоолж чадах вэ? Шударга зөвийн үхлээр намайг үхүүлтүгэй, төгсгөл маань түүнийхтэй
адил байх болтугай гэлээ.
11 Тэгэхэд Балак Балаамд
— Чи надад юу хийчих вэ? Би чамайг дайснаа хараалгахаар авчирсан. Гэтэл харагтун, чи чухамдаа тэднийг ерөөлөө гэв. 12 Тэр хариу болгон
— ЭЗЭН миний аманд хийсэн зүйлийг ярихыг би анхаарах ёсгүй гэж үү? гэлээ.13 Дараа нь Балак түүнд
— Чи тэднийг бүхэдд нь биш, зөвхөн тэдний хамгийн наад захыг нь л харах хэдий ч тэднийг харж болох өөр газар уруу надтай хамт яваач. Тэндээс чи миний төлөө тэднийг хараагтун гэлээ. 14 Ингээд тэр түүнийг Писгагийн орой өөд Зофимийн бэлчээр уруу аваачиж, долоон тахилын ширээг босгон, тахилын ширээ бүр дээр бух, хуцыг өргөв. 15 Тэр Балакт
— Тээр тэнд би өөрөө ЭЗЭНтэй уулзаж байх зуур, шатаалт тахилынхаа дэргэд энд зогсож байгтун гэв. 16 Дараа нь ЭЗЭН Балаамтай уулзаж, түүний аманд үгийг хийгээд,
— Балак уруу буцан очиж, чи ингэж хэлтүтэй хэмээн айлдав. 17 Тэр түүн уруу очлоо. Харагтун, тэр болон түүнтэй хамт Моабын бүх удирдагчид шатаалт тахилынхаа дэргэд зогсож байв. Балак түүнээс
— ЭЗЭН юу айлдав? гэж асуув. 18 Тэгэхэд тэр сургаалт зүйрлэлээр ярин, хэлсэн нь
— Балак аа, босож сонсогтун. Зиппорын хүү, над уруу чих тавь!
19 Бурхан бол худал хэлдэг хүн
биш, гэмшин харамсдаг хүний хүү
ч биш. Тэрээр айлдчихаад,
Тэр түүнийгээ хийхгүй гэж
үү?
Эсвэл Тэр ярьчихаад, Тэр түүнийгээ сайн болгохгүй гэж үү?
20 Харагтун, ерөөх тушаалыг
би хүлээн авсан. Тэр ерөөсөн байхад би түүнийг нь зөрчиж чадахгүй.
21 Тэр Иаковын дотор гэм бурууг ажиглаагүй. Израилийн дотор Тэр зовлонг хараагүй. Түүний Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байгаа, хааны уухай тэдний дунд
байна.
22 Бурхан тэднийг Египетээс
гарган авчирдаг Тэр бол тэдний хувьд зэрлэг
үхрийн эвэр мэт юм. 23 Учир нь Иаковын эсрэг ямар
ч ёр алга, Израилийн эсрэг аливаа
мэргэ төлөг байхгүй. Бурханы юу хийсэн нь зохистой цагт Иаков болон Израильд хэлэгдэх болтугай. 24 Харагтун, ард түмэн эм арслан мэт өндийж байна. Арслан мэт тэр өөрийгөө өргөнө.
Тэр олзоо залгитлаа, алагдагсдын цусыг уутлаа
доош хэвтэхгүй
гэлээ.
25 Тэгэхэд нь Балак Балаамд
— Тэднийг ердөө ч бүү хараа, ердөө ч бүү ерөөгтүн гэв. 26 Гэвч Балаам хариуд нь Балакт
— "ЭЗЭНий айлдсан болгоныг би хийх ёстой" хэмээн би чамд хэлээгүй гэж үү? гэв.27 Тэгэхэд Балак Балаамд
— Ирээч, би чамайг өөр газарт аваачъя. Тэндээс чи миний төлөө тэднийг хараах нь Бурханы мэлмийд зөв байж магад гэв. 28 Тийнхүү Балак зэлүүд нутаг уруу харах Пеорын оройд Балаамыг аваачив. 29 Балаам Балакт
— Энд надад долоон тахилын ширээг босго. Энд надад долоон бух, долоон хуцыг бэлтгэгтүн гэлээ. 30 Балаамын хэлсэн ёсоор Балак хийсэн бөгөөд тахилын ширээ бүр дээр бух болон хуцыг өргөв.
24 Израилийг ерөөх нь ЭЗЭНд таалагдсаныг Балаам хараад, тэрээр урьдын адил ёр хайн явсангүй, харин нүүрээ цөл уруу хандуулав. 2 Балаам нүдээ өргөн, овог овгоороо буудаллан буй Израилийг харав. Бурханы Сүнс түүн дээр ирлээ. 3 Тэр сургаалт зүйрлэлээр ярин өгүүлсэн нь
— Беорын хүү Балаамын зөнба нүд нь нээлттэй хүний зөн.
4 Бурханы үгсийг сонсдог, Төгс Хүчит Нэгэний үзэгдлийг үздэг,
унадаг боловч нүд нь халхлагдаагүй хүний зөн.5 Иаков аа, чиний майхнууд, Израиль аа, чиний сууцнууд
ямар үзэсгэлэнтэй вэ!
6 Сунайсан уудам хөндийнүүд
мэт,
голын хажуутаарх цэцэрлэгүүд мэт,ЭЗЭНий тарьсан зуун настууд мэт, усны дэргэдэх хушнууд мэт.
7 Түүний хувингуудаас ус урсах агаад түүний үр нь их усны дэргэд
байж, түүний хаан нь Агагаас илүү
өндөр байх бөгөөд түүний хаанчлал нь өргөмжлөгдөх болтутай.
8 Бурхан түүнийг Египетээс
гаргадаг, Тэр бол түүний хувьд зэрлэг
үхрийн эвэр мэт болой. Өөрийн дайсан болох үндэстнүүдийг тэр цөлмөж, ясыг нь хэсэгчин бяцлаж, өөрийн сумаараа тэднийг
хэмхчинэ.
9 Тэр тухлан арслан мэт хэвтэнэ. Арслан мэт түүнийг босгож
хэн зүрхлэх вэ? Чамайг ерөөх бүхэн ерөөгдөх агаад чамайг хараах бүхэн хараагдах болтугай гэв.
10 Тэгэхэд Балаамын эсрэг Балакийн уур шатаж, тэр түүний хоёр гарыг нь цохив. Балак Балаамд
— Би чамайг өөрийн дайснуудыг хараалгахаар дуудсан билээ. Гэтэл харагтун, чи ийнхүү гурван удаа тэднийг ерөөхөө үргэлжлүүлсээр байлаа. 11 Иймийн тул одоо өөрийн газар уруугаа зугтагтун. Би чамайг үлэмж хүндэтгэх байсан гэдгээ хэлсэн. Гэтэл харагтун, ЭЗЭН чамайг хүндлэлээс буцаан татав гэв. 12 Балаам Балакт хандан
— Чиний над уруу илгээсэн элч нарт би 13 "Балак мөнгө алтаар дүүрэн өөрийн гэрийг надад өгөх байсан ч гэсэн, ЭЗЭНий тушаалын эсрэг би өөрийн хүслээр сайныг ч, муут ч юу ч хийж чадахгүй. ЭЗЭН юу айлдсаныг л би ярих болно" гэж хэлээгүй гэж үү? 14 Одоо харагтун, Би өөрийн ард түмэн уруу явах гэж байна. Ирэгтүн, ирэх өдрүүдэд энэ ард түмэн чиний ард түмэнд юуг хийхийг би чамд зөвлөн хэлье гэлээ. 15 Тэр сургаалт зүйрлэлээр ярин, хэлсэн нь
— Беорын хүү Балаамын зөн
ба
нүд нь нээлттэй хүний зөн. 16 Бурханы үгсийг сонсдог ба Хамгийн Дээд Нэгэний мэдлэгийг мэддэг, Төгс Хүчит Нэгэний үзэгдлийг үздэг, унадаг боловч нүд нь халхлагдаагүй хүний зөн. 17 Би түүнийг хардаг, харин
одоо биш. Би түүнийг үздэг, харин ойр
биш.
Иаковаас од гарч ирэн, Израилиас очирт таяг босож, Моабын магнайг нэвт цөмлөн,
Шетийн бүх хөвгүүдийг нураана.
18 Израилийг хүчээ авах зуур Едом нь эзлэгдэж,
Сеир болон түүний дайснууд ч бас эзлэгдэнэ.
19 Иаковаас нэг нь ноёрхож,
хотоос үлдэгсдийг устгах
болно гэв.
20 Амалек уруу тэр харан, сургаалт зүйрлэлээр ярин,
— Амалек нь үндэстнүүдийн
тэргүүн байсан боловч, түүний төгсгөл нь сүйрэл
болно гэлээ.
21 Тэр Кенийг харан, сургаалт зүйрлэлээр ярин,
— Чиний сууц удаан бат
тогтвортой бөгөөд чиний үүр хаданд засагджээ. 22 Гэсэн ч Каин нь шатаагдана. Асшур нь чамайг хир удаан
олзонд байлгах вэ? гэв. 23 Дараа нь тэр сургаалт зүйрлэлээр ярин,
— Аяа, Бурхан үүнийг хийж байхад хэн амьдарч чадах вэ? 24 Гэвч хөлөг онгоцнууд Киттимийн эргээс ирж, тэдгээр нь Асшурыг, Еберийг зовооно. Тийнхүү тэд ч бас сүйрнэ гэлээ. 25 Ингээд Балаам босож, өөрийн нутаг уруугаа салан явсан бөгөөд Балак ч өөрийн замаар явав.
25 Израилийг Шиттимд байх зуур ард түмэн Моабын охидтой завхайрч эхлэв. 2 Учир нь тэд өөрсдийн бурхдын тахилд ард түмнийг урьсан бөгөөд ард түмэн идэж, тэдний бурхдад бөхийжээ. 3 Ийнхүү Израиль өөрсдийгөө Пеорын Баалтай нийлүүлсэн. ЭЗЭН Израилийн эсрэг хилэгнэж байв. 4 ЭЗЭН Мосед
— Ард түмний бүх удирдагчдыг аван, тэднийг гэгээн цагаан өдрөөр ЭЗЭНий өмнө цаазлагтун. Ингэснээр ЭЗЭНий догшин хилэн Израилиас эргэх юм хэмээн айлдав. 5 Тиймээс Мосе Израилийн шүүгчдэд
— Өөрсдийгөө Пеорын Баалтай нийлүүлсэн, өөрсдийн хүмүүсийг та нарын хүн нэг бүр чинь алагтун гэлээ.6 Тэгтэл харагтун, Израилийн хөвгүүдийн нэг нь ирж, Израилийн хөвгүүдийг хурлын майхны үүдэнд уйлж байхад, Мосегийн нүдний өмнө, Израилийн хөвгүүдийн бүх чуулганы нүдний өмнө, өөрийн хамаатан уруугаа нэгэн Мидиан эмэгтэйг авчрав. 7 Тахилч Аароны хүү, Елеазарын хүү Финехас үүнийг хармагцаа, чуулганы дундаас босож, гартаа жад авав. 8 Тэрээр Израиль эрийн араас майхан уруу орж, Израиль эр ба эмэгтэйн биеийг нэвт хатган, хоёуланг нь нэвт жадлав. Тийнхүү Израилийн хөвгүүд дээр байсан гай гамшиг зогсов. 9 Гамшгаар үхэгсэд нь хорин дөрвөн мянга байлаа.10 Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
— 11 Тахилч Аароныхүү, Елеазарын хүү Финехас нь тэдний дунд Миний хардалтаар хардсанаараа Израилийн хөвгүүдээс Миний хилэнг эргүүлсэн. Ингэснээр Би Израилийн хөвгүүдийг Өөрийн хардалтаар устгаагүй. 12 Тийм учраас "Харагтун, Би түүнд Өөрийн энхийн гэрээг өгч байна. 13 Энэ нь түүнд болон түүний дараах үр удамд нь мөнхийн тахилчийн үйлчлэлийн гэрээ болно. Учир ньтэр өөрийн Бурханы төлөө хардаж, Израилийн хөвгүүдийн төлөө эвлэрүүллийг хийсэн юм" гэж хэл хэмээв.14 Мидиан эмэгтэйтэй хамт алуулсан Израиль эрийн нэр нь симеончуудын дунд эцгийн бүлийн удирдагч Салутийн хүү Зимри байв. 15 Алагдсан Мидиан эмэгтэйн нэр нь Мидианы эцгийн бүлийн ард олны тэргүүлэгч Зурын охин Козби байлаа.1б Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
— 17 Мидианчуудад дайсагнан, тэднийг бут цохь. 18 Учир нь тэд өөрсдийн заль мэхээр та нарт дайсагнан, Пеорын хэрэг ба Пеорын улмаас болсон гамшгийн өдөр алуулсан тэдний эгч, Мидианы удирдагчийн охин Козбийн хэргээр та нарыг хууран мэхэлсэн гэлээ.
26 Гамшгийн дараа Мосе болон тахилч Аароны хүү Елеазар нартай ЭЗЭН ярин,
— 2 Израиль дотор дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны хүн бүрийг эцгүүдийнх нь бүлүүдээр нь Израилийн хөвгүүдийн бүх чуулганы тооллогыг явуул гэв. 3 Тиймээс Иериход, Иорданы зэргэлдээх Моабын талд Мосе болон тахилч Елеазар нар тэдэнтэй ярин
— 4 ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор хорь ба түүнээс дээш насны ард олныг тоологтун гэлээ. Египетийн нутгаас гарсан Израилийн хөвгүүд нь эдгээр юм. 5 Израилийн ууган хүү Реубен бөгөөд Реубений хөвгүүд нь Ханохаасгарсан ханохчуудын ураг, Паллугаас гарсан паллучуудын ураг, 6 Хезроноос гарсан хезрончуудын ураг, Кармигаас гарсан кармичуудын ураг байв. 7 Эдгээр нь реубенчүүдийн ургууд ба тэдний тоологдсон хүмүүс дөчин гурван мянга долоон зуун гуч байлаа. 8 Паллугийн хүү нь Елиаб байв. 9 Елиабын хөвгүүд нь Немуел, Датан, Абирам нар юм. Датан, Абирам нар бол чуулганаар дуудагдаж, ЭЗЭНий эсрэг тэмцэлдэхдээ Коратай нөхөрлөн Мосе, Аарон нарын эсрэг тэмцэлдсэн хүмүүс байлаа. 10 Тэднийг үхэх үед, хоёр зуун тавин хүнийг гал залгихад газар амаа нээн, тэднийг Коратай хамт залгисан юм. Ингэснээр тэд анхааруулга болжээ. 11 Гэсэн ч Корагийн хөвгүүд үхээгүй байлаа.12 Симеоны хөвгүүд ургуудынхаа дагуу гэвэл Немуелээс гарсан немуелчүүдийн ураг, Иаминаас гарсан иаминчуудын ураг, Иахинаас гарсан иахинчуудын ураг, 13 Зерагаас гарсан зерачуудын ураг, Шаулаас гарсан шаулчуудын ураг байв. 14 Эдгээр нь симеончуудын ургууд бөгөөд хорин хоёр мянга хоёр зуун хүн болой.15 Гадын хөвгүүд ургуудынхаа дагуу гэвэл Зефоноос гарсан зефончуудын ураг, Хаггигаас гарсан хаггичуудын ураг, Шунигээс гарсан шуничүүдийн ураг, 16 Ознигоос гарсан озничуудын ураг, Ериэс гарсан еричүүдийн ураг, 17 Ародаас гарсан ародчуудын ураг, Арелиас гарсан ареличуудын ураг байв. 18 Эдгээр нь тоологдсон хүмүүсийн дагуу Гадын хөвгүүдийн ургууд бөгөөд дөчин мянга таван зуун хүн байв.
19 Иудагийн хөвгүүд нь Ер, Онан нар байв. Гэвч Ер, Онан нар Канаан нутагт үхсэн байлаа. 20 Иудагийн хөвгүүд ургуудынхаа дагуу гэвэл Шелагаас гарсан шелачуудын ураг, Перезээс гарсан перезчүүдийн ураг, Зерагаас гарсан зерачуудын ураг байв. 21 Перезийн хөвгүүд нь Хезроноос гарсан хезрончуудын ураг, Хамулаас гарсан хамулчуудын ураг байлаа. 22 Эдгээр нь тоологдсон хүмүүсийн дагуу Иудагийн ургууд бөгөөд далан зургаан мянга таван зуун хүн байв.23 Иссахарын хөвгүүд ургуудынхаа дагуу гэвэл Толагаас гарсан толачуудын ураг, Пуваас гарсан пувачуудын ураг, 24 Иашубаас гарсан иашубчуудын ураг, Шимроноос гарсан шимрончуудын ураг байв. 25 Эдгээр нь тоологдсон хүмүүсийн дагуу Иссахарын ургууд бөгөөд жаран дөрвөн мянга гурван зуун хүн байв.2б Зебулуны хөвгүүд ургуудынхаа дагуу гэвэл Середээс гарсан середчүүдийн ураг, Елоноос гарсан елончуудын ураг, Иахлеелаас гарсан иахлеелчуудын ураг байв. 27 Эдгээр нь тоологдсон хүмүүсийн дагуу зебулунчуудын ургууд бөгөөд жаран мянга таван зуун хүн байв.28 Иосефын хөвгүүд ургуудынхаа дагуу гэвэл Манассе, Ефраим нар байлаа. 29 Манассегийн хөвгүүд нь Махираас гарсан махирчуудын ураг юм. Махир нь Гилеадын эцэг болжээ. Гилеадаас гилеадчуудын ураг гарсан билээ. 30 Гилеадын хөвгүүд нь Иезерээс гарсан иезерчүүдийн ураг, Хелекээс гарсан хелекчүүдийн ураг, 31 Асриелаас гарсан асриелчуудын ураг, Шехемээс гарсан шехемчүүдийн ураг, 32 Шемидагаас гарсан шемидачуудын ураг, Хеферээс гарсан хеферчүүдийн ураг байв. 33 Хеферийн хүү Зелофехад нь ямар ч хүүгүй, харин зөвхөн охидтой байжээ. Зелофехадын охидын нэрс нь Махла, Ноа, Хогла, Милка, Тирза болой. 34 Эдгээр нь Манассегийн ургууд байв. Тэднээс тоологдсон хүмүүс нь тавин хоёр мянга долоон зуу байв.35 Ефраимын хөвгүүд нь ургуудынхаа дагуу гэвэл Шутелагаас гарсан шутелачуудын ураг, Бехерээс гарсан бехерчүүдийн ураг, Таханаас гарсан таханчуудын ураг байв. 36 Шутелагийн хөвгүүд нь Еранаас гарсан еранчуудын ураг байлаа. 37 Эдгээр нь тоологдсон хүмүүсийн дагуу Ефраимын хөвгүүдийн ургууд бөгөөд гучин хоёр мянга таван зуун хүн байв. Эдгээр нь ургуудынхаа дагуу Иосефын хөвгүүд болой.38 Бениамины хевгүүд нь ургуудынхаа дагуу гэвэл Белагаас гарсан белачуудын ураг, Ашбелаас гарсан ашбелчуудын ураг, Ахирамаас гарсан ахирамчуудын ураг, 39 Шефуфамаас гарсан шефуфамчуудын ураг, Хуфамаас гарсан хуфамчуудын ураг байв. 40 Белагийн хөвгүүд нь Ард, Нааман нар байсан. Ардаас ардчуудын ураг,Нааманаас наамчуудын ураг гарсан билээ. 41 Эдгээр нь ургуудынхаа дагуу Бениамины хөвгүүд юм. Тэднээс тоологдсон хүмүүс нь дөчин таван мянга зургаан зуу байлаа.42 Даны хөвгүүд нь ургуудынхаа дагуу гэвэл Шухамаас гарсан шухамчуудын ураг байлаа. Эдгээр нь ургуудынхаа дагуу Даны ургууд билээ. 43 Тоологдсон хүмүүсийн дагуу шухамчуудын бүх ургууд нь жаран дөрвөн мянга дөрвөн зуу байлаа.44 Ашерын хөвгүүд нь ургуудынхаа дагуу гэвэл Имнагаас гарсан имничүүдийн ураг, Ишвигээс гарсан ишвичүүдийн ураг, Бериагаас гарсан беричүүдийн ураг байв. 45 Бериагийн хөвгүүдээс Хеберээс гарсан хеберчүүдийн ураг, Малхиелаас гарсан малхиелчуудын ураг байв. 46 Ашерын охины нэрийг Сера гэдэг байв. 47 Эдгээр нь тоологдсон хүмүүсийн дагуу Ашерын хөвгүүдийн ургууд бөгөөд тавин гурван мянга дөрвөн зуу байлаа.48 Нафталийн хөвгүүд нь ургуудынхаа дагуу гэвэл Иахзеелаас гарсан иахзеелчуудын ураг, Гунигээс гарсан гуничүүдийн ураг, 49 Иезерээс гарсан иезерчүүдийн ураг, Шиллемээс гарсан шиллемчүүдийн ураг байв. 50 Эдгээр нь ургуудынхаа дагуу Нафталийн ургууд юм. Тэднээс тоологдсон хүмүүс нь дөчин таван мянга дөрвөн зуу байв.51 Эдгээр нь Израилийн хөвгүүдээс тоологдсон зургаан зуун нэгмянга долоон зуун гучин хүн байлаа. 52 Дараа нь ЭЗЭН Мосетэйярин, айлдахдаа
— 53 Газар нутгийг эдгээрийн дунд нэрсийн тооны дагуу өв болгон хуваах болой. 54 Томхон бүлэгт тэдний өвийг нь чи ихэсгэж, багахан бүлэгт тэдний өвийг нь чи багасгагтун. Тэднээс тоологдсон хүнийх нь дагуу бүлэг бүрд өв өгөгдөх болой. 55 Гэвч нутгийг шодолтоор хуваах ёстой. Тэд өөрсдийн эцгүүдийн овгуудын нэрсийн дагуу өөрсдийн өвийг хүлээн авах болой. 56 Шодсон сонголтын дагуу тэдний өв нь том, бага бүлгүүдийн хооронд хуваагдах юм хэмээв.57 Эдгээр нь левичүүдээс ургуудынхаа дагуу тоологдсон хүмүүс билээ. Гершоноос гарсан гершончуудын ураг, Кохатаас гарсан кохатчуудын ураг, Мерариас гарсан мераричуудын ураг байв. 58 Левийн ургууд нь либничүүдийн ураг, хебрончуудын ураг, махличуудын ураг, мушичүүдийн ураг, корачуудын ураг байлаа. Кохат нь Амрамын эцэг болсон. 59 Амрамын эхнэрийн нэрийг Левийн охин Иохебед гэдэг байв. Тэр Египетэд Левид төрсөн юм. Тэрээр Аарон, Мосе болон тэдний эгч Мириамыг Амрамд төрүүлж өгчээ. 60 Ааронд Надаб ба Абиху, Елеазар ба Итамар нар төрөв. 61 Харин Надаб, Абиху нар ЭЗЭНий өмнө ёс бус галыг өргөх үедээ үхсэн болой. 62 Тэднээс тоологдсон хүмүүс болох нэг сартай ба түүнээс дээш насны бүх эр
хүйстэн нь хорин гурван мянга байв. Израилийн хөвгүүдийн дунд тэдэнд ямар ч өв өгөгдөөгүй учир тэд Израилийн хөвгүүдийн дунд тоологдсонгүй.
63 Эдгээр нь Иериход Иорданы зэргэлдээ, Моабын талд Израилийн хөвгүүдийг тоолсон Мосе болон тахилч Елеазараар тоолуулсан хүмүүс болой. 64 Гэвч Синаин цөлд Израилийн хөвгүүдийг тоолсон Мосе болон тахилч Ааронаар тоолуулсан хүмүүс тэдний дунд байхгүй байлаа. 65 Учир нь ЭЗЭН тэдний тухайд
— Тэд цөлд зайлшгүй үхэх болно хэмээн айлдсан. Иефуннегийн хүү Калеб болон Нуны хүү Иошуагаас өөр нэг ч хүн тэднээс үлдээгүй ажээ.
27 Дараа нь Иосефын хүү Манассегийн ургуудаас Манассегийн хүү, Махирын хүү, Гилеадын хүү, Хеферийн хүү Зелофехадын охид ойртон иржээ. Түүний охидын нэрс нь Махла, Ноа, Хогла, Милка, Тирза нар байв. 2 Тэд хурлын майхны үүдэнд Мосегийн өмнө, тахилч Елеазарын өмнө, удирдагчид болон бүх чуулганы өмнө зогсоод,
— 3 Бидний эцэг цөлд үхсэн боловч Коратай нөхөрлөж ЭЗЭНий эсрэг хамтдаа цутласан тэдгээр хүмүүсийн дунд тэр байгаагүй. Гэвч тэр өөрийн нүгэлдээ үхсэн бөгөөд ямар ч хүүгүй байсан. 4 Хүүгүй байснаас болж бидний эцгийн нэр бүлийнхээ дотроос яагаад хасагдах ёстой билээ? Эцгийн маань ах дүү нарын дунд бидэнд өв өгөөч гэв. 5 Мосе тэдний хэргийг ЭЗЭНий өмнө аваачив.
6 Тэгэхэд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
— 7 Зелофехадын охидын хэлж буй нь зөв юм. Чи тэдэнд эцгийнх нь ах дүү нарын дунд өвлөгдөх эзэмшлийг зайлшгүй өгөх ёстой. Чи тэдний эцгийн өвийг тэдэнд шилжүүлэн өгтүгэй. 8 Цаашилбал чи Израилийн хөвгүүдтэй ярин ингэж хэл. "Хэрэв хүн үхэхдээ хүүгүй байвал, түүний өвийг та нар охинд нь шилжүүлэн өгөгтүн. 9 Хэрэв тэр хүн охингүй аваас түүний өвийг та нар ах дүү нарт нь өгөгтүн. 10 Хэрэв тэр хүн ах дүүгүй бол түүний өвийг та нар эцгийнх нь ах дүү нарт өгөгтүн. 11 Хэрэв түүний эцэг нь ах дүүгүй аваас түүний өвийг та нар ургийн доторх хамгийн ойрын хамаатанд өгөх бөгөөд тэр нь түүнийг эзэмших болой. Энэ нь ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор Израилийн хөвгүүдэд хууль ёсны тогтоол болох ёстой" гэв.12 Дараа нь ЭЗЭН Мосед
— Энэ Абарим уул өөд явж, Израилийн хөвгүүдэд Миний өгсөн нутгийг харагтун. 13 Түүнийг харсныхаа дараа чи бас өөрийн ах Аароны адил өвөг дээдэс уруугаа одох болно. 14 Учир нь Зиний цөлд чуулганыг мэтгэлцэн байх үед усны дэргэд тэдний нүдний өмнө Намайг ариун хэмээн харагдуулах Миний тушаалын эсрэг чи тэрсэлсэн хэмээв. (Энэ нь Зиний цөл дэх Кадешийн Мерибагийн ус байлаа.)15 Тэгэхэд Мосе ЭЗЭНтэй ярин
— 16 Бүх махан биеийн сүнснүүдийн Бурхан ЭЗЭН чуулганы дээр нэг хүнийг томилох болтугай. 17 ЭЗЭНий чуулган нь хоньчингүй хонь мэт болохгүйн тулд тэр хүн гарч яван, тэдний өмнө орж ирэх бөгөөд тэднийг удирдан гаргаж, мөн оруулах билээ гэв. 18 Тиймээс ЭЗЭН Мосед
— Нуны хүү Иошуаг аван, түүний дээр гараа тавигтун. Тэр хүний дотор Сүнс бий. 19 Түүнийг тахилч Елеазар болон бүх чуулганы өмнө зогсоогоод, тэдний нүдний өмнө түүнд үүрэг хариуцлагыг даалгагтун. 20 Израилийн хөвгүүдийн бүх чуулган түүнд дуулгавартай байхын тулд чи өөрийн эрх мэдлээс заримыг нь түүн дээр тавигтун. 21 Түүнээс гадна ЭЗЭНий өмнө Уримийн шүүлтээр түүний төлөө асуух тахилч Елеазарын өмнө тэр зогсох ёстой. Тэр болон түүнтэй хамт Израилийн хөвгүүд, тэр ч байтугай бүх чуулган нь түүний тушаалаар гарч, түүний тушаалаар орох болно гэлээ. 22 ЭЗЭНий түүнд тушаасан ёсоор Мосе хийжээ. Тэр Иошуаг аван, түүнийг тахилч Елеазар, бүх чуулганы өмнө байрлуулав. 23 Дараа нь Мосегээр дамжуулан ЭЗЭНий айлдсан ёсоор тэр түүний дээр гараа тавин, түүнд үүрэг хариуцлагыг даалгав.
28 Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
— 2 Израилийн хөвгүүдэд тушаан, тэдэнд "Та нар товлогдсон цагуудад нь Миний өргөл, галаар өргөх Миний өргөлүүдийн хүнсийг минь Надад тайвшруулахтааламжит үнэр болгон авчрахдаа анхааралтай байгтун" гэж хэл. 3 Чи тэдэнд "Та нарын ЭЗЭНд галаар өргөх өргөл энэ юм. Нэг настай, согоггүй хоёр эр хургыг байнгын шатаалт тахил болгон өдөр бүр өргөгтүн. 4 Та нар нэг хургыг нь өглөө, нөгөө хургыг нь үдшийн бүрэнхийгээр өргөх ёстой. 5 Бас идээн өргөлд зориулан хинийн дөрөвний нэг цохьсон тостой хольсон ефагийн аравны нэг сайн гурилыг өргөгтүн. 6 Энэ нь ЭЗЭНд галаар өргөх өргөл буюу тайвшруулах тааламжит үнэр хэмээн Синаи уулан дээр тогтоогдсон байнгын шатаалт тахил юм. 7 Тэгээд үүнтэй хамт хурга бүрд хинийн дөрөвний нэг ундаан тахил байх ёстой. Хатуу ундаагаар хийгдсэн ундаан өргөлийг ариун газарт ЭЗЭНд зориулан асгана. 8 Нөгөө хургыг та нар үдшийн бүрэнхийгээр өргөх ёстой. Өглөөний идээн өргөл болон түүний ундаан өргөлийн адил та нар үүнийг ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр, галаар өргөх өргөл болгон өргөгтүн.9 Дараа нь амралтын өдөр нэг настай, согоггүй хоёр эр хурга ба идээн өргөл болгон тостой хольсон ефагийн аравны хоёр сайн гурил, түүний ундаан ергөлийг өргөгтүн. 10 Энэ нь байнгын шатаалт тахил болон түүний ундаан өргөл дээр нэмэгдэх амралтын өдөр бүрийн шатаалт тахил болой.11 Дараа нь сар бүрийн эхэнд та нар ЭЗЭНд шатаалт тахил болгон хоёр бух, нэг хуц, нэг настай согоггүй долоон эр хургыг авчир. 12 Бух бүрд идээн өргөл болгон тостой хольсон ефагийн аравны гурван сайн гурил, мөн нэг хуцанд идээн өргөл болгон тостой хольсон ефагийн аравны хоёр сайн гурилыг, 13 хурга бүрд идээн өргөл болгон тостой хольсон ефагийн аравны нэг сайн гурилыг ЭЗЭНд галаар өргөх өргөл, тайвшруулах тааламжит үнэрийн шатаалт тахилд өргөгтүн. 14 Тэдгээрийн ундаан өргөлүүд нь буханд хагас хин дарс, хуцанд хинийн гуравны нэг дарс, хурганд хинийн дөрөвний нэг дарс байх ёстой. Энэ нь жилийн саруудын турш байх сар бүрийн шатаалт тахил юм. 15 Нэг ухныг ЭЗЭНд нүглийн төлөөх тахил болго. Энэ нь байнгын шатаалт тахил дээр нэмэгдэн ундаан өргөлийнхөө хамт өргөгдөх болой.16 Дараа нь эхний сарын арван дөрөвний өдөр ЭЗЭНий Дээгүүр Өнгөрөх баяр болох ёстой. 17 Энэ сарын арван тавны өдөр найр наадам болох бөгөөд долоо хоногийн туршид исгээгүй талхыг идэх ажгуу. 18 Анхны өдөр ариун цугларалт болох бөгөөд та нар ямар ч хүнд хүчир ажлыг хийж болохгүй. 19 Та нар ЭЗЭНд шатаалт тахилыг галаар өргөх бөгөөд согоггүй хоёр бух, нэг хуц, нэг настай долоон эр хурга байх ёстой. 20 Тэдгээрийн идээн өргөдд зориулж тостой хольсон сайн гурилыг өргөгтүн. Буханд ефагийн аравны гурав, хуцанд аравны хоёр, 21 долоон хурга тус бүрд нь ефагийн аравны нэг байх юм.22 Өөрсдийнхөө төлөө эвлэрүүллийг хийхийн тулд нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөгтүн. 23 Эдгээрийг та нар байнгын шатаалт тахидд зориулагддаг өглөөний шатаалт тахилаас тусад нь өргөх ёстой. 24 Ийм маягаар та нар долоон өдрийн туршид, өдөр тутам галаар өргөх өргөл буюу ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон хүнсийг авчрах ёстой. Энэ нь байнгын шатаалт тахил дээр нэмэгдэн ундаан өргөлтэйгөө хамт авчрагдах болой. 25 Долоо дахь өдөр нь та нар ариун цугларалттай бөгөөд ямар ч хүнд хүчир ажлыг хийж болохгүй.26 Бас анхны үр жимснүүдийн өдөр, та нар Долоо Хоногуудын баяр дээр шинэ идээн өргөлийг ЭЗЭНд өргөх үедээ та нар ариун цугларалтыг хийх бөгөөд хүнд хүчир ажил хийж болохгүй. 27 Та нар ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон хоёр залуу бух, нэг хуц, нэг настай долоон эр хургаар шатаалт тахил өргөгтүн. 28 Тэдгээрийн идээн өргөл болох тостой хольсон сайн гурилыг, бух тус бүрд ефагийн аравны гурвыг, нэг хуцанд аравны хоёрыг, 29 долоон хурганы тус бүрд нь аравны нэгийг өргөгтүн. 30 Бас өөрсдийнхөө төлөө эвлэрүүллийг хийхээр нэг ухныг өргөгтүн. 31 Байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөлөөс тусад нь та нар эдгээрийг ундаан өргөлийнх нь хамт авчир. Тэдгээр нь согоггүй байх ёстой.
29 Долоодугаар сард, уг сарын эхний өдөр та нар бас ариун
цугларалтыг хийх бөгөөд хүнд хүчир ажлыг хийж болохгүй. Энэ нь та нарт бүрээ үлээлтийн өдөр болох юм. 2 Та нар ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон нэг бух, нэг хуц, нэг настай согоггүй долоон эр хургаар шатаалт тахил өргө. 3 Бас тэдгээрийн идээн өргөл болох тостой хольсон сайн гурилыг буханд ефагийн аравны гурвыг, хуцанд аравны хоёрыг, 4 долоон хурганы тус бүрд нь аравны нэгийг өргөх болой. 5 Бас өөрсдийнхөө төлөө эвлэрүүллийг хийхээр нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргө. 6 Эдгээрийг тогтоолынх нь дагуу тайвшруулах тааламжит үнэр буюу ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон шинэ сарын шатаалт тахил болон түүний идээн өргөл, байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл ба тэдгээрийн ундаан өргөлүүдээс тусад нь өргөгтүн.7 Дараа нь энэ долоодугаар сарын аравны өдөр та нар ариун цугларалтыг хий. Та нар өөрсдийгөө даруу болгох бөгөөд ямар ч ажлыг хийж болохгүй. 8 Та нар шатаалт тахилыг ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон согоггүй нэг бух, нэг хуц, нэг настай долоон эр хургыг авчир. 9 Тэдгээрийн идээн өргөл болох тостой хольсон сайн гурилыг, буханд ефагийн аравны гурвыг, хуцанд аравны хоёрыг, 10 долоон хурганы тус бүрд нь аравны нэгийг өргөгтүн. 11 Бас нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухныг өргөх болой. Эдгээрийг эвлэрүүллийн нүглийн төлөөх тахил, байнгын шатаалттахил болон түүний идээн өргөл, тэдгээрийн ундаан өргөлүүдээс тусад нь өргөх ёстой.
12 Дараа нь долоодугаар сарын арван тавны өдөр та нар ариун цугларалтыг хийх бөгөөд хүнд хүчир ажлыг хийж болохгүй. Та нар ЭЗЭНд найр наадмыг долоо хоногийн туршид тэмдэглэгтүн. 13 Та нар шатаалт тахил буюу галаар өргөх өргөлийг ЭЗЭНд тааламжит үнэр болгон согоггүй арван гурван бух, хоёр хуц, нэг настай арван дөрвөн эр хургыг авчир. 14 Тэдгээрийн идээн өргөл болох тостой хольсон сайн гурилыг, арван гурван бухын тус бүрд нь ефагийн аравны гурвыг, хоёр хуцын тус бүрд нь аравны хоёрыг, 15 арван дөрвөн хурганы тус бүрд нь аравны нэгийг өргө. 16 Бас нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухныг өргөх болой. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, ундаан өргөлөөс тусад нь өргөх ёстой.17 Дараа нь хоёр дахь өдөр нь арван хоёр бух, хоёр хуц, нэг настай согоггүй арван дөрвөн эр хургыг өргө. 18 Бухнуудад, хуцнуудад, хургануудад зориулагдсан тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлүүдийг тогтоолын дагуу тоо ёсоор нь өргөх болой. 19 Бас нүтлийн төлөөх тахилд нэг ухныг өргөх болой. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, тэдгээрийн ундаан өргөлөөс тусад нь өргөх ёстой.20 Дараа нь гурав дахь өдөр нь арван нэгэн бух, хоёр хуц, нэг настай согоггүй арван дөрвөн эр
хургыг өргө. 21 Бухнуудад, хуцнуудад, хургануудад зориулагдсан тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлүүдийг тогтоолын дагуу тоо ёсоор нь өргөх болой. 22 Бас нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөх болой. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөлөөс тусад нь өргөх ёстой.23 Дараа нь дөрөв дэх өдөр нь арван бух, хоёр хуц, нэг настай согоггүй арван дөрвөн эр хургыг өргө. 24 Бухнуудад, хуцнуудад, хургануудад зориулагдсан тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлүүдийг тогтоолын дагуу тоо ёсоор нь өргөх болой. 25 Бас нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөх болой. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, түүний ундаан өргөлөөс тусад нь өргөх ёстой.26 Дараа нь тав дахь өдөр нь есөн бух, хоёр хуц, нэг настай согоггүй арван дөрвөн эр хургыг өргө. 27 Бухнуудад, хуцнуудад, хургануудад зориулагдсан тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлүүдийг тогтоолын дагуу тоо ёсоор нь өргөх болой. 28 Бас нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөх болой. Тэдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, түүний ундаан өргөлөөс тусад нь өргөх ёстой.29 Дараа нь зургаа дахь өдөр нь найман бух, хоёр хуц, нэг настай согоггүй арван дөрвөн эр хургыг өргө. 30 Бухнуудад, хуцнуудад, хургануудад зориулагдсан тэдгээрийн идээн өргөл болон ундаанөргөлүүдийг тогтоолын дагуу тоо ёсоор нь өргөх болой. 31 Бас нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөх болой. Тэдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, түүний ундаан өргөлүүдээс тусад нь өргөх ёстой.32 Дараа нь долоо дахь өдөр нь долоон бух, хоёр хуц, нэг настай согоггүй арван дөрвөн эр хургыг өргө. 33 Бухнуудад, хуцнуудад, хургануудад зориулагдсан тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлүүдийг тогтоолын дагуу тоо ёсоор нь өргөх болой. 34 Бас нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөх болой. Тэдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, түүний ундаан өргөлөөс тусад нь өргөх ёстой.35 Найм дахь өдөр та нар ёслолын чуулганыг хийх бөгөөд хүнд хүчир ажлыг хийж болохгүй. 36 Харин та нар нэг бух, нэг хуц, нэг настай согоггүй долоон эр хургыг ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болох шатаалт тахил буюу галаар өргөх өргөл болгон авчрах ёстой. 37 Бухнуудад, хуцнуудад, хургануудад зориулагдсан тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлүүдийг тогтоолын дагуу тоо ёсоор нь өргөнө. 38 Бас нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөх болой. Тэдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, түүний ундаан өргөлөөс тусад нь өргөх ёстой.39 Эдгээрийг та нар өөрсдийн тангаргийн өргөлүүд ба өөрсдийн сайн дурын өргөлүүдээс тусад нь шатаалт тахилууд, идээн өргөлүүд
ба ундаан өргөлүүд эвийн тахилуудынхаа төлөө ЭЗЭНд өөрсдийн товлосон цагуудад авчир" гэж хэл гэв. 40 ЭЗЭНий Мосед тушаасан бүгдийн дагуу Мосе Израилийн хөвгүүдэд өгүүлэв.
30 Дараа нь Мосе Израилийн хөвгүүдийн овгуудын тэргүүлэгчидтэй ярин, хэлсэн нь
— ЭЗЭНий тушаасан үг нь энэ болой. 2 Хэрэв эр хүн ЭЗЭНд андгайлан, өөрийгөө үүрэг хариуцлагад хүлэхээр тангарагласан бол тэр өөрийн үгийг зөрчих ёсгүй. Тэрээр амнаасаа гарсан бүхний дагуу үйлдэх ёстой. 3 Бас хэрэв эмэгтэй хүн ЭЗЭНд андгайлан, залуу насандаа эцгийнхээ гэрт өөрийгөө үүрэг хариуцлагад хүлээд, 4 түүний эцэг нь андгайг нь болон өөрийгөө хүлсэн үүрэг хариуцлагыг нь сонсоод, түүнд юу ч хэлэхгүй бол, тэгвэл түүний бүх андгай тангаргууд нь тогтох бөгөөд өөрийгөө хүлсэн түүний үүрэг хариуцлага бүр нь тогтох болой. 5 Гэвч хэрэв эцэг нь үүнийг сонссон өдрөө түүнийг хориглох аваас түүний амлалт болон өөрийгөө хүлсэн түүний үүрэг хариуцлагын аль нь ч тогтох ёсгүй. Эцэг нь түүнийг хориглосон тул ЭЗЭН тэр эмэгтэйг уучлах болно.6 Харин хэрэв тэр эмэгтэй өөрийн амлалтын дор, эсвэл өөрийгөө хүлсэн амныхаа яаруу тунхаглалын дор байхдаа нөхөрт гарвал, 7 нөхөр нь үүнийг сонсоод, сонссон өдрөө түүнд юу ч хэлэхгүй бол, түүний амлалт болон өөрийгөө хүлсэн түүний үүрэг хариуцлага нь тогтох ажгуу. 8 Гэвч хэрэвнөхөр нь үүнийг сонссон өдрөө түүнийг хориглох аваас тэгвэл тэр эмэгтэйн дээр буй амлалт болон өөрийгөө хүлсэн амных нь яаруу тунхгийг нөхөр нь хүчингүй болгох бөгөөд ЭЗЭН тэр эмэгтэйг уучлах болно.9 Гэвч бэлэвсэн эхнэр болон салсан эмэгтэйн тангараг, өөрөө өөрийгөө хүлсэн болгон нь түүний эсрэг тогтох болно. 10 Харин хэрэв тэр нөхрийнхөө гэрт тангарагласан, эсвэл өөрийгөө үүрэг хариуцлагад андгайлан хүлсэн бөгөөд 11 нөхөр нь үүнийг сонссон боловч түүнд юу ч хэлээгүй, хориглоогүй бол, тэгвэл түүний бүх тангаргууд нь тогтох бөгөөд өөрийгөө хүлсэн түүний үүрэг хариуцлага бүр нь тогтох ажгуу. 12 Гэвч хэрэв нөхөр нь сонссон өдрөө тэдгээрийг нь үнэхээр хүчингүй болгосон бол, тэгвэл түүний тангараг, түүний үүрэг хариуцлагатай холбогдох, тэр эмэгтэйн амнаас гарсан юу нь ч тогтохгүй. Түүний нөхөр нь тэдгээрийг хүчингүй болгосон бөгөөд ЭЗЭН тэр эмэгтэйг уучлах болно.13 Тэр эмэгтэй өөрийгөө даруу байлгах андгай болон хүлэх тангараг бүрийг нь нөхөр нь баталж, эсвэл хүчингүй болгож болно. 14 Гэвч хэрэв нөхөр нь өдрөөс өдөрт түүнд юу ч хэлэхгүй байвал тэр түүний дээр байгаа бүх тангараг, бүх үүрэг хариуцлагыг нь баталж байна. Нөхөр нь тэдгээрийг сонссон өдрөө түүнд юу ч хэлээгүй учраас тэдгээрийг баталсан байна. 15 Гэвч хэрэв тэр тэдгээрийг сонссоныхоо дараа үнэхээрхүчингүй болговол тэгвэл эмэгтэйн гэм бурууг тэр үүрэх ёстой гэв.16 Эдгээр нь нөхөр ба эхнэрийн хоорондох болон залуу насандаа, эцгийнхээ гэрт байгаа охин ба эцгийн хооронд байх, ЭЗЭНий Мосед тушаасан тогтоолууд юм.
31 Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
— 2 Израилийн хөвгүүдийн төлөө мидианчуудаас өшөөгөө бүрэн авагтун. Үүний дараа чи өвөг дээдэс уруугаа одох болно гэв. 3 Мосе ард олонтой ярин
— ЭЗЭНий өшөөг Мидианд гүйцэлдүүлэхээр Мидианы эсрэг явахын тулд өөрсдийнхөө дундаас эрчүүдийг дайнд зэвсэглэгтүн. 4 Израилийн бүх овгийн, овог бүрээс нэг мянгатыг та нар дайнд илгээх ёстой гэлээ. 5 Тийнхүү Израилийн мянгатуудаас, овог бүрээс нэг мянгат буюу арван хоёр мянгат дайнд авагдав. 6 Овог бүрээс нэг мянгатыг Мосе дайнд илгээсэн бөгөөд тахилч Елеазарын хүү Финехас гартаа ариун савнууд болон түгшүүрийн дохионы бүрээнүүдийг аван тэдэнтэй хамт дайнд явав. 7 Ийнхүү ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тэд Мидианы эсрэг дайн хийлээ. Тэд эр хүйстэн бүрийг алав. 8 Тэд Мидианы хаадыг бусад алагдагсдын хамт алсан билээ. Тэдгээр нь Мидианы таван хаад болох Еви, Рекем, Зур, Хур, Реба нар байв. Тэд бас Беорын хүү Балаамыг илдээр алав. 9 Израилийн хөвгүүд Мидианы эмэгтэйчүүд болон тэдний багачуудыг олзлон авав. Тэдний бүхсүргийг, бүх мал сүргийг болон тэдний бүх эд юмсыг тэд дээрэмдэв. 10 Дараа нь израильчууд тэдний амьдарч байсан бүх хотуудыг, тэдний хуарангуудыг галдан шатаав. 11 Хүн, малын бүх дээрэм, бүх олзыг тэд авав. 12 Тэд олзлогдогсдыг ба олз, дээрэмдсэн юмсыг Иерихогийн харалдаах Иорданы дэргэд Моабын талд буй хуаран уруу Мосе, тахилч Елеазар ба Израилийн хөвгүүдийн чуулганд авчирлаа.13 Мосе, тахилч Елеазар нар болон чуулганы бүх удирдагчид тэднийг угтахаар хуарангийн гадна гарцгаав. 14 Дайны албаас ирсэн цэргийн захирагчид болох мянгатын дарга нар, зуутын дарга нарт Мосе уурлав. 15 Мосе тэдэнд
— Та нар бүх эмэгтэйчүүдийн амийг хэлтрүүлэв үү? 16 Харагтун, тэд Балаамын зөвлөгөөгөөр Пеорын хэрэг явдалд Израилийн хөвгүүдийг ЭЗЭНий эсрэг бурууг үйлдэхэд хүргэсэн. Тэгээд ЭЗЭНий цуглааны дунд гамшиг ирсэн. 17 Тийм учир одоо, багачуудын дундах эр хүйстэн бүрийг, эр хүнтэй унтаж мэдсэн эмэгтэй болгоныг алагтун. 18 Харин эр хүнийг мэдээгүй бүх охидыг өөрсөддөө хэлтрүүлэн үлдээгтүн. 19 Та нар хуарангийн гадна долоо хоног буудаллагтун. Хүн алсан хэн боловч, алагдагсдад хүрсэн хэн боловч, та нар болон олзлогдогсод чинь гурав дахь, долоо дахь өдөр өөрсдийгөө цэвэршүүл. 20 Та нар хувцас бүрийг, арьсан эдлэл бүрийг, ямааны ноолууран бүх зүйлсийг, мөн бүх модонэдийг өөрсдийнхөө төлөө цэвэршүүлэгтүн гэлээ.21 Дараа нь тахилч Елеазар дайнд явсан бүх дайчдад
— ЭЗЭНий Мосед тушаасан хуулийн тогтоол нь энэ болой. 22 Зөвхөн алт, мөнгө, хурэл, төмөр, цагаан туталга, хар тугалга, 23 галд тэсвэртэй бүхнийг та нар гал дундуур гаргах ёстой. Тэгээд энэ нь цэвэр болох боловч бузарт зориулсан усаар энэ нь цэвэршүүлэгдэх болой. Харин галд тэсвэргүй алив бүхнийг усан дундуур гарга. 24 Та нар өөрсдийн хувцсыг долоо дахь өдөр угаан цэвэр болгогтун. Үүний дараа та нар хуаранд орж болно гэв.25 Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
— 26 Чи болон тахилч Елеазар, цуглааны эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчид дээрэмдсэн олз омог буюу хүн, малын аль алиных нь тооллогыг хий. 27 Дайнд явсан дайчдад болон бүх цуглааны дунд олз омгийг хуваагтун. 28 Дайнд явсан дайчдаас ЭЗЭНд зориулан татвар болгон хүн, мал, илжиг, хо нины таван зуугаас нэгийг нь хураан ав. 29 Үүнийг тэдний хагасаас аваад, ЭЗЭНд өргөл болгон тахилч Елеазарт өгөгтүн. 30 Израилийн хөвгүүдийн хагасаас хүн, мал, илжиг, хонь болон бүх амьтдын тавь бүрээс нэгийг нь авч, тэдгээрийг ЭЗЭНий асрын үүргийг сахьж буй левичүүдэд өгөгтүн гэв. 31 Мосе, тахилч Елеазар нар ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор хийв.32 Дайчдын дээрэмдсэн олзноос үлдсэн олз омог нь зургаан зуун далан таван мянган хонь, 33 далан хоёр мянган үхэр, 34 жаран нэгэн мянган илжиг, 35 хүмүүсээс, эр хүнтэй унтаж үзээгүй эмэгтэйчүүдийн бүх хүний тоо нь гучин хоёр мянга байлаа. 36 Нэг хагас болох, дайнд явагсдын хувь нь хонины тоо гурван зуун гучин долоон мянга таван зуу байсан бөгөөд З7 хониноос авсан ЭЗЭНий хураамж нь зургаан зуун далан тав байв. 38 Үхэр гучин зургаан мянга байсан бөгөөд ЭЗЭНий хураамжинд далан хоёрыг нь авав. 39 Илжигнүүд гучин мянга таван зуу байсан бөгөөд ЭЗЭНий хураамжинд жаран нэгийг нь авав. 40 Хүмүүс арван зургаан мянга байсан бөгөөд ЭЗЭНий хураамжинд гучин хоёр хүнийг авав. 41 ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тахилч Елеазарт өгөх ЭЗЭНий өргөл болох алба татварыг Мосе өгчээ.42 Дайнд явсан эрчүүдээс Мосегийн тусгаарласан Израилийн хөвгүүдийн нөгөө хагасын хувьд, 43 цуглааны хагас нь гурван зуун гучин долоон мянга таван зуун хонь, 44 гучин зургаан мянган үхэр, 45 гучин мянга таван зуун илжиг, 46 арван зургаан мянган хүн байлаа. 47 Израилийн хөвгүүдийн хагасаас хүн, малын аль алиных нь тавь бүрээс нэгийг нь Мосе авч, ЭЗЭНий түүнд тушаасан ёсоор тэдгээрийг ЭЗЭНий асрын үүргийг сахьж байсан левичүүдэд өгөв.48 Дараа нь цэргийн мянгатуудын захирагчид болох мянгатын дарга нар болон зуутын дарга нар Мосе уруу очин, 49 Мосед хандаж
— Таны зарц нар болох бидний удирдлаган дор байгаа дайчдад тооллогыг явуулав. Биднээс нэг ч хүн алдагдаагүй. 50 Тиймээс бид өөрсдийнхөө төлөө ЭЗЭНий өмнө эвлэрүүллийг хийхээр хүн бүрийн олсон алтан эдлэл, гарын зүүлт, бугуйвч, тамган бөгж, ээмэг ба хүзүүний зүүлтүүдийг ЭЗЭНд өргөл болгон авчрав гэлээ. 51 Мосе, тахилч Елеазар нар гар урлалын бүх төрөл болох тэдгээр алтыг тэднээс авав. 52 Мянгатын дарга нар, зуутын дарга нараас ЭЗЭНд өргөсөн өргөлийн бүх алт нь арван зургаан мянга долоон зуун тавин шекел байлаа. 53 Дайчдаас хүн бүр өөртөө олзыг авсан байлаа. 54 Тийнхүү Мосе, тахилч Елеазар нар мянгатын болон зуутын дарга нараас алтыг нь аван, түүнийг ЭЗЭНий өмнө Израилийн хөвгүүдэд дурсгал болгон хурлын майханд авчрав.
32 Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд нь хэт олон тооны мал сүрэгтэй байлаа. Тиймээс тэд Иазерын нутгийг болон Гилеадын нутгийг мал сүрэгт нь үнэхээр тохирох газар болохыг хараад, 2 Гадын хөвгүүд, Реубений хөвгүүд ирж, Мосе, тахилч Елеазар нарт болон цуглааны удирдагчдад
— 3 Атарот, Дибон, Иазер, Нимра, Хешбон, Елеале, Себам, Небо болон Беон 4 хэмээх нутгийг Израилийн цутлааны өмнө ЭЗЭН эзэлсэн. Уг нутаг нь мал сүргийннутаг бөгөөд боолууд тань мал сүрэгтэй болой гэв. 5 Тэд
— Хэрэв бид таны нүдэнд тааллыг олсон аваас энэ нутгийг боолууддаа эзэмшил болгон өгөгтүн. Биднийг Иорданыг гатлуулан бүү авч явагтун гэж өгүүлэв.6 Харин Мосе Гадын хөвгүүд, Реубений хөвгүүдэд
— Та нарыг энд суух зуур ах дүү нар чинь дайнд явах ёстой гэж үү? 7 ЭЗЭНий тэдэнд өгсөн нутаг уруу гатлан явахад нь юунд та нар Израилийн хөвгүүдийн зоригийг мохооно вэ? 8 Би танай эцгүүдийг уг нутгийг харуулахаар Кадешбарнеагаас илгээхэд тэдний хийсэн зүйл ийм болой. 9 Учир нь тэд Ешколын хөндий уруу очин уг нутгийг үзэх үед, Израилийн хөвгүүдийн зоригийг нь мохоосон. Ингэснээр тэд ЭЗЭНий тэдэнд өгсөн нутаг уруу яваагүй. 10 Тиймээс тэр өдөр ЭЗЭНий уур хилэн шатаж, Тэр тангараглан, 11 "Египетээс гарч ирсэн хорь ба түүнээс дээш насны нэг ч хүн, Абрахам, Исаак, Иаковд Миний амласан тэр нутгийг харахгүй. Учир нь тэд Намайг бүрэн дагаагүй. 12 Харин кениз хүн Иефуннегийн хүү Калеб, Нуны хүү Иошуа нар л харах болно. Учир нь тэд ЭЗЭНийг бүрэн дагасан" хэмээсэн. 13 Тийнхүү ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, ЭЗЭНий мэлмийд мууг үйлдсэн хүмүүсийн бүхэл бүтэн үе устах хүртэл Тэр тэднийг цөдд дөчин жил тэнүүчлүүлсэн билээ. 14 Одоо харагтун, нүгэлт хүмүүсийн зулзаганууд, та нар Израилийн эсрэг ЭЗЭНийшатаж буй уур хилэнг улам нэмэхээр эцгүүдийнхээ байранд бослоо. 15 Хэрэв та нар Түүнийг дагахаас няцан эргэх аваас Тэр дахин нэг удаа тэднийг цөл газарт хаян орхих бөгөөд та нар энэ бүх ард олныг устгах болно гэлээ.16 Дараа нь тэд түүн уруу ойртон ирж,
— Бид энд мал сүрэгтээ зориулан хонины хашаа хороог, багачууддаа зориулж хотуудыг барьж босгох болно. 17 Харин ут нутгийн оршин суутчдаас болж манай багачууд бэхлэгдсэн хотуудад амьдарч байх зуур Израилийн хөвгүүдийг нутагт нь аваачих үе хүртэл бид зэвсэглээд Израилийн хөвгүүдийн өмнө явахад бэлэн байх болно. 18 Израилийн хөвгүүдийн хүн нэг бүр өөрийн өвийг эзэмштэл бид өөрсдийн гэр орон уруу буцахгүй. 19 Иорданы нөгөө талд тэдэнтэй хамт бидэнд өв байхгүй. Учир нь зүүн зүг уруу Иорданы энэ талд бидэнд өөрсдийн маань өв ирсэн билээ гэв.20 Тиймээс Мосе тэдэнд
— Хэрэв та нар үүнийг хийн, дайнд явахаар ЭЗЭНий өмнө өөрсдийгөө зэвсэглэж, 21 Түүнийг Өөрийн дайснуудаа өмнөөсөө хөөн зайлуулах хүртэл танай бүх зэвсэглэсэн эрчүүд ЭЗЭНий өмнө Иорданыг гатлан явж, 22 тэр нутаг ЭЗЭНий өмнө дийлэгдэх аваас, үүний дараа та нар буцах бөгөөд ЭЗЭНий өмнө болон Израилийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөх болно. Энэ нутаг ЭЗЭНий өмнө та нарын эзэмшил болох юм. 23 Гэвч хэрэв танар ингэхгүй аваас, харагтун, та нар ЭЗЭНий өмнө нүтэл үйлдсэн бөгөөд нүгэл чинь та нарыг олох болно гэдгийг сайн мэдтүгэй. 24 Багачууддаа зориулан хотуудыг, хониндоо зориулж хашаа хороог өөрсдөө барьж босгон, амласан зүйлээ хийгтүн гэлээ. 25 Гадын хөвгүүд, Реубений хөвгүүд Мосетэй ярин,
— Боолууд тань эзнийхээ тушаасан ёсоор хийх болно. 26 Бидний багачууд, бидний эхнэрүүд, бидний мал сүрэг болон бидний бүх үхэр сүргүүд энд Гилеадын хотуудад үлдэх болой. 27 Тэр зуур таны боолууд, дайнд зэвсэглэсэн хүн бүр эзнийхээ хэлсэн ёсоор тулалдахаар ЭЗЭНий оршихуйд гатлан явах болно гэлээ.28 Тиймээс Мосе тэдний талаарх тушаалыг тахилч Елеазар, Нуны хүү Иошуа ба Израилийн хөвгүүдийн овгуудын эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчдэд өгөв. 29 Мосе тэдэнд
— Хэрэв Гадын хөвгүүд, Реубений хөвгүүд буюу тулаанд зэвсэглэсэн хүн бүр нь ЭЗЭНий оршихуйд та нартай хамт Иорданыг гатлаад уг нутаг нь та нарын өмнө дийлэгдэх аваас, та нар тэдэнд Гилеадын нутгийг эзэмшил болгон өгөгтүн. 30 Харин хэрэв тэд зэвсэглэн та нартай хамт гатлахгүй бол тэд Канааны нутагт та нарын дунд эзэмшилтэй байх болно гэв. 31 Гадын хөвгүүд, Реубений хөвгүүд хариулан,
— Таны боолуудад ЭЗЭНий айлдсанчлан бид хийх болно. 32 Бид зэвсэглэн ЭЗЭНий оршихуйд Канаан нутаг уруу гатлан орох бөгөөд бидний өвийн эзэмшил нь Иорданы цаад талд бидэнд үлдэх болно гэлээ.33 Тиймээс Мосе Гадын хөвгүүдэд, Реубений хөвгүүдэд, Иосефын хүү Манассегийн овгийн хагаст аморичуудын хаан Сихоны хаанчлал ба Башаны хаан Огийн хаанчлалыг, хотууд болон нутаг дэвсгэрийг нь эргэн тойрондох газрын хотуудтай нь хамт уг нутгийг өгөв. 34 Гадын хөвгүүд Дибон, Атарот, Ароер, 35 Атротшофан, Иазер, Иогбеха зэргийг, 36 Бетнимра, Бетхараныг бэхлэлт хот болгон барьсан бөгөөд хониндоо зориулж хашаа хороог барив. 37 Реубений хөвгүүд Хешбон, Елеале, Кириатаим, 38 Небо, Баалмеон (эдгээрийн нэрс өөрчлөгдсөн), Сибмаг барьсан ба тэд барьсан хотууддаа өөр нэрсийг өгөв. 39 Манассегийн хүү Махирын хөвгүүд Гилеад уруу явж, түүнийг аван, тэнд байсан аморичуудыг зайлуулав. 40 Тиймээс Мосе, Манассегийн хүү Махирт Гилеадыг өгсөн бөгөөд тэр тэнд амьдрав. 41 Манассегийн хүү Иаир явж тэндхийн суурингуудыг аван, тэдгээрийг Хаввотиаир хэмээн нэрлэв. 42 Ноба явж Кенат болон түүний гацаануудыг аваад, түүнийг өөрийнхөө нэрээр Ноба хэмээн нэрлэв.
33 Мосе, Аарон нарын удирдлаган дор, цэргийнхээ бүлэглэлүүдээр Египетийн нутгаас гарсан Израилийн хөвгүүдийн аян нь энэ юм. 2 ЭЗЭНий тушаалаар тэдний аяны дагуу Мосе тэдний эхлэн гарсан газруудыг тэмдэглэсэн бөгөөд тэдний эхлэн гарсан газруудын дагуу аян нь энэ юм. 3 Тэд анхны сард буюу анхны сарын арван таванд Рамесесаас аялан хөдөлжээ. Дээгүүр Өнгөрөх баярын дараагийн өдөр Израилийн хөвгүүд бүх египетчүүдийн нүдний өмнө зоригтойгоор гаран, 4 египетчүүдийн дунд ЭЗЭНий устгасан бүх уутан төрөгсдийг египетчүүд оршуулан байх зуур тэд явав. ЭЗЭН мөн тэдний бурхдын дээр залхаан цээрлүүлэлтүүдийг буулгасан болой.5 Дараа нь Израилийн хөвгүүд Рамесесаас аялан Суккотод буудалласан юм. 6 Тэд Суккотоос аялан цөлийн захад орших Етамд буудаллав. 7 Тэд Етамаас аялан БаалЗефон уруу харсан Пихахирот тийш буцан эргэв. Тэд Мигдолын өмнө буудаллав. 8 Тэд Хахиротын өмнөөс аялан далайн дундуур гатлан цөл уруу явжээ. Тэд Етамын цөлд гурван хоног аялан яваад Марад буудаллав. 9 Тэд Марагаас аялан Елимд ирсэн билээ. Елимд усны арван хоёр булаг, далан далдуу мод байсан бөгөөд тэд тэнд буудалласан юм. 10 Тэд Елимээс аялан Улаан тэнгисийн дэргэд буудаллав. 11 Тэд Улаан тэнгисээс аялан Синийн цөлд буудаллав. 12 Тэд Синийн цөлөөс аялан Дофкад буудалласан болой. 13 Тэд Дофкагаас аялан Алушт буудаллав. 14 Тэд Алушаас аялан Рефидимд буудалласан бөгөөд ард олон уух усгүй байсан газар бол тэр болой. 15 Тэд Рефидимээс аялан Синаин цөлд буудаллав.16 Тэд Синаин цөлөөс аялан Кибротхаттаавад буудалласан ажгуу.17 Тэд Кибротхаттааваас аялан Хазеротод буудаллав. 18 Тэд Хазеротаас аялан Ритмад буудаллав. 19 Тэд Ритмагаас аялан Риммонперезэд буудаллав. 20 Тэд Риммонперезээс аялан Либнад буудалласан болой. 21 Тэд Либнагаас аялан Риссад буудаллав. 22 Тэд Риссагаас аялан Кехелатад буудаллав. 23 Тэд Кехелатаас аялан Шефер ууланд буудаллав. 24 Тэд Шефер уулаас аялан Харадад буудаллав. 25 Тэд Харадаас аялан Макхелотод буудаллав. 26 Тэд Макхелотоос аялан Тахатад буудаллав. 27 Тэд Тахатаас аялан Терад буудаллав. 28 Тэд Терагаас аялан Миткад буудаллав. 29 Тэд Миткагаас аялан Хашмонад буудаллав. 30 Тэд Хашмонагаас аялан Мосеротод буудаллав. 31 Тэд Мосеротоос аялан Бенеиааканд буудаллав. 32 Тэд Бенеиааканаас аялан Хорхаггидгадад буудаллав. 33 Тэд Хорхаггидгадаас аялан Иотбатад буудаллав. 34 Тэд Иотбатагаас аялан Абронад буудаллав. 35 Тэд Абронагаас аялан Езионгеберт буудаллав. 36 Тэд Езионгеберээс аялан Зиний цөлд буудаллав. Энэ нь Кадеш болой. 37 Тэд Кадешаас аялан Едомын нутгийн захад, Хор ууланд буудаллав.38 Тэгээд ЭЗЭНий тушаалаар тахилч Аарон Хор уулан дээр гарч, Израилийн хөвгүүдийг Египетийн нутгаас гарснаас хойш дөч дэх жилийн тавдугаар сарын эхний өдөр тэнд үхсэн билээ. 39 Хоруулан дээр үхэхдээ Аарон зуун хорин гурван настай байлаа.
40 Канаан нутагт Негевд амьдарч байсан Арадын хаан канаан хүн нь Израилийн хөвгүүдийн ирж явааг сонссон байв.41 Дараа нь тэд Хор уулаас аялан Залмонад буудаллав. 42 Тэд Залмонгаас аялан Пунонд буудаллав. 43 Тэд Пуноноос аялан Оботод буудаллав. 44 Тэд Оботоос аялан Моабын хил дээрх Ийеабаримд буудаллав. 45 Тэд Ийимээс аялан Дибонгадад буудаллав. 46 Тэд Дибонгадаас аялан Алмондиблатаимд буудаллав. 47 Тэд Алмондиблатаимаас аялан Небогийн өмнөх Абаримын уулсад буудаллав. 48 Тэд Абаримын уулсаас аялж, Иерихогийн харалдаах Иорданы дэргэд Моабын тадд буудаллав. 49 Тэд Иорданы дэргэд Моабын талд Бетиешимотоос Абелшиттимийг хүртэл буудаллав.50 Дараа нь Иерихогийн харалдаах Иорданы дэргэд Моабын тадд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
— 51 Израилийн хөвгүүдтэй
ярин, тэдэнд "Та нар Канаан нутаг уруу Иорданыг гатлан орох үедээ, 52 уг нутгийн бүх оршин суугчдыг өмнөөсөө хөөн зайлуулж, тэдний бүх сийлсэн чулуунуудыг, бүх цутгамал хөргүүдийг нь устган, тэдний бүх мөргөлийн өндөрлөгүүдийг нь нураах ёстой. 53 Та нар нутгийн эзэмшлийг аван тэнд амьдрагтун. Учир нь тэр нутгийг Би та нарт эзэмшүүлэхээр өгсөн болой. 54 Та нар ургуудынхаа дагуу шодолтоор уг нутгийг өвлөх болой. Томд нь та нар их өвийг өгч, багад нь та нар бага өвийг өгөгтүн. Хэн нэгэнд шоо нь хаана бууна, тэр нь түүнийх болох болно. Та нар эцгүүдийнхээ овгуудын дагуу эзэмших ёстой. 55 Гэвч хэрэв та нар нутгийн оршин суугчдыг өмнөөсөө хөөн зайлуулахгүй бол та нарын тэднээс үлдээсэн үлдэгсэд нь нүдэнд чинь өргөс, хажуу хавиргад чинь үүргэнэ болох болно. Тэд та нарын амьдрах нутаг дээр та нарыг зовоох болно. 56 Мөн тэдэнд хийхээр төлөвлөснөө тийнхүү Би та нарт хийх болно" гэж хэлэгтүн гэв.
34 Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
— 2 Израилийн хөвгүүдэд тушаан, тэдэнд хэлтүтэй. "Та нарыг Канаан нутагт орох үед та нарт өв болон буух нутаг буюу Канааны нутаг нь хил хязгаарынхаа дагуу энэ болой. 3 Танай өмнөд тал нь Зиний цөлөөс Едомын хажууг даган сунан үргэлжлэх бөгөөд өмнөд хил чинь Давст тэнгисийн адгаас зүүн тийш сунах ажгуу. 4 Тэгээд танай хил өмнөдөөс Акраббимын өндөрлөг тийш чиглэн эргэж Зин уруу үргэлжлэх бөгөөд түүний төгсгөл нь Кадешбарнеагаас өмнөд зүгт байх ёстой. Энэ нь Хазараддарт хүрч Азмон уруу үргэлжлэх болой. 5 Уг хил Азмонаас Египетийн горхи уруу чиглэн эргэж, түүний төгсгөл нь далайд байх ёстой.6 Баруун хилийн хувьд гэвэл, та нарт Их тэнгис бутоу түүний эрэг
байгаа бөгөөд энэ нь танай баруун хил болох юм.7 Танай хойд хил нь энэ болох болой. Та нар хилийн шугамыг Их тэнгисээс Хор уулыг хүртэл татах болой. 8 Та нар Хор уулаас Лебохаматыг хүртэл шугам татах бөгөөд хилийн төгсгөл нь Зедадад байх ёстой. 9 Уг хил Зифрон уруу гарч, түүний төгсгөл нь Хазаренанд байх болой. Энэ нь танай хойд хил хязгаар болох юм.10 Бас зүүн хилдээ зориулж, та нар Хазаренанаас Шефамыг хүртэл шугам тат. 11 Уг хил нь Шефамаас Аины зүүн талд буй Рибла уруу уруудна. Хил уруудан явсаар, Хиннеретийн тэнгисийн зүүн талд буй налууд хүрэх болой. 12 Хил нь Иордан уруу уруудах бөгөөд түүний төгсгөл нь Давст тэнгис дээр байх болой. Эргэн тойрны бүх хилийнхээ дагуу танай нутаг нь энэ ажгуу" хэмээв.13 Тийнхүү Мосе Израилийн хөвгүүдэд тушаан, хэлэхдээ
— Есөн овог ба хагас овогт өгөхөөр ЭЗЭНий тушаасан, эзэмшил болгон та нарын дунд шодолтоор тэнцүү хуваагдах газар нь энэ болой. 14 Учир нь Реубений хөвгүүдийн овог нь эцгүүдийнхээ бүлүүдийн дагуу өөрсдийнхийгөө авсан бөгөөд Гадын хөвгүүдийн овог эцгүүдийнхээ бүлүүдийн дагуу Манассегийн хагас овог өөрсдийн эзэмшлийг хүлээн авсан болой. 15 Хоёр овог болон хагас овог Иерихогийн эгц харалдаа Иорданы цаад талд зүүн тийш наран мандах зүгт өөрсдийн эзэмшлийг авсан болой гэв.16 Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
— 17 Та нарт уг нутгийг өв болгон тэнцүү хуваан өгөх хүмүүсийн нэрс нь тахилч Елеазар, Нуны хүү Иошуа нар юм. 18 Нутгийг өв болгон тэнцүү хуваахын тулд та нар овог бүрээс нэг удирдагчийг авагтун. 19 Тэдгээр хүмүүсийн нэрс нь Иуда овгоос Иефуннегийн хүү Калеб, 20 Симеоны хөвгүүдийн овгоос Аммихудын хүү Самуел, 21 Бениамин овгоос Хислоны хүү Елидад, 22 Даны хөвгүүдийн овгоос удирдагч, Иоглигийн хүү Букки, 23 Иосефын хөвгүүдээс Манассегийн хөвгүүдийн овгоос удирдагч, Ефодын хүү Ханниел, 24 Ефраимын хөвгүүдийн овгоос удирдагч, Шифтаны хүү Кемуел, 25 Зебулуны хөвгүүдийн овгоос удирдагч, Парнахын хүү Елизафан, 26 Иссахарын хөвгүүдийн овгоос удирдагч, Аззаны хүү Палтиел, 27 Ашерын хөвгүүдийн овгоос удирдагч, Шеломын хүү Ахихуд, 28 Нафталийн хөвгүүдийн овгоос удирдагч, Аммихудын хүү Педахел нар болой гэв. 29 Эдгээр нь Канааны нутагт Израилийн хөвгүүдэд өвийг тэнцүү хуваалгахаар ЭЗЭНий тушаасан хүмүүс байлаа.
35 Иерихогийн харалдаах Иорданы дэргэд Моабын талд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
— 2 Израилийн хөвгүүд өөрсдийн эзэмшлийнхээ өвөөс левичүүдэд амьдрах хотуудыг өгөхийг тэдэнд тушаагтун. Та нар левичүүдэд тэр хотуудын эргэн тойрон дахь бэлчээр нутгийг өг. 3 Дотор нь амьдрах хотууд тэднийх болох ёстой. Тэдгээрийн бэлчээрүүд нь тэдний үхэр, мал хийгээд бүх амьтдынх нь болох юм.4 Та нарын левичүүдэд өгөх хотуудын бэлчээрүүд нь хотын хэрэмнээс гадагш тойруулан мянган тохой байх болой. 5 Та нар бас хотоос гадагш, зүүн талд хоёр мянган тохой, өмнөд талд хоёр мянган тохой, баруун талд хоёр мянган тохой, хойд талд хоёр мянган тохойг төвд нь хотыг оруулан хэмжигтүн. Энэ нь хотуудын бэлчээр нутаг болж, тэднийх болох ёстой. 6 Левичүүдэд та нарын өгөх хотууд нь алуурчныг зуттан очиход нь зориулан өгөх зургаан хоргодох хот байх ёстой. Тэдгээрийн дээр нэмэлт болгон та нар дөчин хоёр хотыг өгөх ёстой. 7 Левичүүдэд та нарын өгөх бүх хотууд нь дөчин найман хот бэлчээр нутгийнхаа хамт байх болой. 8 Израилийн хөвгүүдийн эзэмшлээс өгөх хотуудын тухайд гэвэл та нар томхоноос нь илүүг авч, багаханаас нь багыг авч өгөх ёстой. Овог бүр өөрийн өвөлж буй эзэмшилтэйгээ харьцуулан өөрийн хотуудаас левичүүдэд өгөгтүн гэлээ.9 Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
— 10 Израилийн хөвгүүдтэй
ярин, тэдэнд хэлэгтун. "Та нар Канаан нутаг уруу Иорданыг гатлан орох үедээ, 11 хоргодох хот чинь болох хотуудыг өөрсөддөө сонгон авагтун. Тэгвэл аливаа хүнийг санамсаргүй алсан алуурчин нь тийшээ зугтах юм. 12 Тэдгээрхотууд нь та нарт өшөө авагчаас хоргодох газар болох учиртай. Тэгснээр алуурчин нь шүүгдэхээр цуглааны өмнө зогсохоосоо өмнө үхэхгүй байх болно. 13 Та нарын өгөх хотууд нь та нарын хоргодох зургаан хот байх болой. 14 Та нар гурван хотыг Иорданы цаад талд, гурван хотыг Канааны нутагт өгөх бөгөөд тэдгээр нь хоргодох хот болох ёстой. 15 Эдгээр зургаан хот нь Израилийн хөвгүүд, харь хүн болон тэдний дунд буй түр суугчийн төлөө хоргодох газар болох ёстой. Хүнийг санамсаргүйгээр алсан аливаа хүн тийш зугтан очиж болно.16 Гэвч хэрэв тэр түүнийг төмөр зүйлээр цохин унагаснаас болж тэр хүн нь үхсэн бол тэр нь алуурчин мөн. Алуурчин заавал үхэх ёстой. 17 Хэрэв хүн үхэж болохоор, гартаа барьсан чулуугаар тэр түүнийг цохин унагасан бөгөөд үр дүнд нь тэр хүн үхсэн аваас тэрээр алуурчин мөн. Алуурчин заавал үхэх ёстой. 18 Эсвэл хэрэв хүн үхэж болохоор, гартаа барьсан модон зүйлээр тэр түүнийг цохьсон бөгөөд үр дүнд нь тэр хүн үхсэн аваас тэрээр алуурчин мөн. Алуурчин заавал үхэх ёстой. 19 Цусан өшөө авагч нь өөрөө уг алуурчныг алах ёстой. Тэр түүнтэй учрах үедээ түүнийг алах болно. 20 Хэрэв тэр үзэн ядсанаас болж түүнийг түлхэх, эсвэл отож байгаад аливаа зүйлийг түүн уруу шидэх ба үр дүнд нь тэр хүн үхсэн бол, 21 эсвэл хэрэв тэр өс хорслоор өөрийн гараараа түүнийг цохин унагасан бөгөөд үрдүнд нь тэр хүн үхсэн бол түүнийг цохьсон тэр нэгэн заавал үхэх ёстой. Тэр бол алуурчин мөн. Цусан өшөө авагч нь алуурчинтай учрах үедээ түүнийг алах ёстой.22 Харин хэрэв тэр түүнийг өс хорсолгүйгээр гэнэт түлхсэн аваас, эсвэл отоогүй байгаад аливаа зүйлийг түүн уруу шидсэн бол, 23 эсвэл түүнийг харалгүй дээрээс нь, үхүүлж болохоор чулуун зүйлийг унагаснаас болж тэр хүн үхсэн бол, тэр түүний дайсан байгаагүй, түүнийг гэмтээх гээгүй учраас 24 цуглаан нь алуурчин болон цусан өшөө авагчийн хоорондохыг эдгээр тогтоолуудын дагуу шүүх ёстой. 25 Алуурчныг цусан өшөө авагчийн гараас цутлаан аварч, зугтан очсон хоргодох хотод нь түүнийг буцаах ёстой. Ариун тосоор тослогдсон тэргүүн тахилчийг нас бартал тэр хүн тэнд амьдрах ажгуу. 26 Харин хэрэв алуурчин нь нэгэн цагт өөрийн зугтан очих хоргодох хотынхоо хилээс гадагш гаран, 27 цусан өшөө авагч нь түүний хоргодох хотын хилийн гадна түүнийг олоод, цусан өшөө авагч нь алуурчныг албал тэрээр цусны буруутан болохгүй. 28 Учир нь тэргүүн тахилчийг нас бартал тэр хоргодох хотдоо үлдэх ёстой байв. Харин тэргүүн тахилчийг нас барсны дараа алуурчин нь эзэмшсэн нутаг уруутаа буцах болно.29 Эдгээр зүйлс нь та нарын бүх амьдрах газарт, үр удмын чинь туршид хууль ёсны тогтоол болох болой. 30 Хэрэв хэн нэгэн нь хүн
албал, уг алуурчин гэрч нарын амаар алагдах ёстой. Харин ганц гэрчийн гэрчлэлээр ямар ч хүнийг алах ёсгүй. 31 Түүнээс гадна, үхэлд буруутай алуурчны амийн төлөө та нар золиос авч болохгүй. Харин тэр заавал үхэх ёстой. 32 Хоргодох хот уруугаа зуттсан хүний төлөө та нар золиос авч, тахилчийг нас барахаас өмнө нутагтаа амьдрахаар буцахыг түүнд зөвшөөрч болохгүй. 33 Ийнхүү та нар өөрсдийн байгаа нутгаа бохирдуулах ёсгүй. Учир нь цус газрыг бохирдуулдаг бөгөөд газрын төлөө, түүн дээр урссан цусны төлөө, цус урсгагчийн цуснаас гадуур ямар ч наминчлал хийгдэж чадахгүй ажгуу. 34 Дунд нь Би орших, дотор нь та нар амьдрах тэр нутгийг та нар бузарлаж үл болно. Учир нь ЭЗЭН Би Израилийн хөвгүүдийн дунд оршин байгаа" гэлээ.
36 Иосефын хөвгүүдийн ургуудаас Манассегийн хүү, Махирын хүү, Гилеадын хөвгүүдийн ургийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчид ойртон ирж, Мосе болон Израилийн хөвгүүдийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчид болох удирдагчдын өмнө ярин,
— 2 Израилийн хөвгүүдэд өв болгон ут нутгийг шодолтоор өгөхийг ЭЗЭН миний эзэнд тушаасан бөгөөд бидний ах Зелофехадын өвийг түүний охидод өгөхийг эзэнд маань ЭЗЭН тушаасан болой. 3 Гэвч хэрэв тэд Израилийн хөвгүүдийн бусад овгуудын хөвгүүдийн нэгтэй нь гэрлэвэл тэдний өв нь бидний эцгүүдийн өвөөс авагдан, тэдний харьяалагдах овгийн өвд нэмэгдэх болно. Ингэж энэ нь бидэнд хуваагдсан өвөөс авагдах болно. 4 Израилийн хөвгүүдийн эврийн бүрээдэлт болох үед тэдний өв нь харьяалагдан буй овгийнхоо өвд нэмэгдэх болно. Ийнхүү тэдний өв бидний эцгүүдийн овгийн өвөөс авагдах болно гэв.5 Дараа нь Мосе Израилийн хөвгүүдэд ЭЗЭНий үгийн дагуу тушаан
— Иосефын хөвгүүдийн овгийнхны ярьж буй нь зөв юм. 6 Зелофехадын охидын талаар ЭЗЭНий тушаасан зүйл нь энэ болой. "Тэд хүссэн хүнтэйгээ гэрлэг. Зөвхөн тэд өөрсдийн эцгийн овгийн ургийн дотор л гэрлэх ёстой". 7 Ийнхүү Израилийн хөвгүүдийн ямар ч өв овгоос овогт шилжихгүй байх ёстой. Учир нь Израилийн хөвгүүд тус бүр өөрийн эцгүүдийн овгийн өвд баригдах болой. 8 Израилийн хөвгүүд тус бүр өөрийн эцгүүдийн өвийг эзэмшиж байхын тулд Израилийн хөвгүүдийн аливаа овгийн өвийн эзэмшилд ирж буй охин бүр эцгийнхээ овгийн ургийн нэгэнд эхнэр болох ёстой. 9 Ийнхүү ямар ч өв нэг овгоос нөгөө овогт шилжихгүй байх юм. Учир нь Израилийн хөвгүүдийн овгууд нь тус бүр өөрийн өвд баригдах ёстой гэлээ.10 ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тийнхүү Зелофехадын охид үйлдэв. 11 Махла, Тирза, Хогла, Милка, Ноа нар буюу Зелофехадын охид өөрсдийн нагац, авгуудын хөвгүүдтэй гэрлэв. 12 Тэд Иосефын хүү Манассегийн хөвгүүдийн ургуудынхантай гэрлэсэн бөгөөд тэдний өв эцгийнх нь ургийн овогт үлдэв.13 Эдгээр нь Иерихогийн харалдаа, Иорданы дэргэдэх Моабын талд Мосегээр дамжуулан Израилийн хөвгүүдэд ЭЗЭНий тушаасан тушаал болон тогтоолууд юм.