2 Тиймээс хэрэв Христ дотор ямар нэгэн дэмжлэг байгаа бол, хэрэв хайрын тайвшрал байгаа бол, хэрэв Сүнсний нөхөрлөл байгаа бол, энэрэнгүй болоод өрөвчхөн сэтгэл байгаа бол, 2 адил сэтгэж, адил хайртай байж, сэтгэлээрээ нэгдэн, нэгэн бодолтой байж, намайг гүйцэд баярлуул. 3 Юуг ч өрсөлдөх сэтгэлээр, эсвэл бардам зангаар бүү хий. Харин даруухнаар бие биенийгээ өөрөөсөө дээр гэж үзэж, 4 хүн бүр зөвхөн хувийн ашиг сонирхлыг бус, харин бусдын ашиг сонирхлыг хар. 5 Өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай. 6 Тэрээр хэдийгээр Бурханы мөн чанараар оршин байсан боловч, Бурхантай тэгш байх явдлыг Өөртөө хадгалах зүйл гэж үзсэнгүй, 7 харин Өөрийгөө хоослож, боолын дүрийг авч, хүнтэй адил болжээ. 8 Хүн төрхийг олсон Тэрээр үхэлд ч төдийгүй загалмайн үхэлд ч хүртэл дуулгавартай байснаараа Өөрийгөө даруу болгов. 9 Тиймээс ч Бурхан Түүнийг үлэмжийн дээдээр өргөмжилсөн бөгөөд аливаа нэрнээс дээд нэрийг Түүнд соёрхов. 10 Энэ нь Есүсийн нэрд тэнгэрт байгаа, газар дээр байгаа, газрын доор байгаа бүх юмс өвдөг сөгдөж, 11 мөн бүх хэл Бурхан Эцэгийн алдрын төлөө ЕсүсХрист бол Эзэн гэж хүлээн зөвшөөрөх ёстойн учир ажээ.12 Иймээс хайрт хүмүүс минь, та нар үргэлж дуулгавартай байсныхаа адил, зөвхөн намайг байхад ч биш, харин эдүгээ байхгүй байхад бүр ч илүү өөрсдийн авралыг айдас ба чичрэлээр биелүүлэгтүн. 13 Учир нь Өөрийн сайн тааллын дагуух зүйлсийг үйлдүүлж, хүсүүлэхийн тулд та нарын дотор ажиллаж буй нь Бурхан юм. 14 Бүхнийг гоморхолгүйгээр, маргалгүйгээр хийцгээ. 15 Ингэснээр та нар гэрэл мэт үзэгдэн дунд нь амьдардаг буруу, гажууд үеийнхний дотор өөрсдийгөө гэм зэмгүй, буруугүй Бурханы хүүхдүүд гэдгээ батлах юм. 16 Амийн үгийг баттай баригтун. Тэгвэл би дэмий ажиллаагүй, дэмий гүйгээгүй хэмээн Христийн өдөрт сайрхах болно. 17 Хэрэв би та нарын итгэлийн үйлчлэл ба тахил дээр ундаан өргөл болон асгагдаж байгаа ч баярлаж, өөрийн баяр хөөрөө та бүхэнтэй хуваалцана. 18 Түүнчлэн та нар ч баярлаж, баяр хөөрөө надтай хуваалцаарай.19 Тимотыг та нар уруу удахгүй илгээнэ гэж би Эзэн Есүст найдаж байна. Тэгвэл та нарын байдлын талаар сонсоод, би бас урам зоригтой байх болно. 20 Та нарын төлөө үнэхээр санаа тавих адилхан санаатай өөр хэн ч надад алга. 21 Учир нь тэд бүгд Христ Есүсийнхийг биш, өөрсдийн сонирхлыг эрдэг. 22 Харин Тимот надтай хамт хүү нь эцэгтээ үйлчилдэг шиг сайн мэдээний төлөө үйлчлэн өөрийгөө хэрхэн нотолсныг танар мэднэ. 23 Тиймээс миний байдал надад илэрхий болмогц даруй түүнийг илгээнэ гэж би найдаж байна. 24 Би өөрөө мөн удахгүй очно гэж Эзэнд итгэж байна.25 Харин миний дүү хийгээд хамтран зүтгэгч, хамт байлдагч, мөн та нарын элч, хэрэгтэй үед минь надад үйлчилдэг Епафродитыг та нар уруу илгээх нь хэрэгтэй гэж би бодлоо. 26 Тэр та бүгдийн хүслэн болсон байв. Түүнийг өвчтэй байна гэж та нар сонссон тул тэр шаналсан. 27 Тэр үнэхээр үхтлээ өвдсөн юм. Харин Бурхан түүнийг өршөөсөн юм. Зөвхөн түүнийг ч биш, уй гашуу дээр уй гашуу нэмэгдэх вий гэж мөн намайг ч бас өршөөв. 28 Тиймд та нар Епафродитыг дахин хараад баярлаж, би бас бага санаа зовнихын тулд би түүнийг яаран илгээлээ. 29 Тиймээс түүнийг Эзэн дотор их баяр хөөртэйгээр хүлээн ав. Түүн шиг хүмүүсийг хүндлээрэй. 30 Яагаад гэвэл тэрээр та нарыг орлож, надад үйлчлэхийн тулд амь өрсөн, Христийн ажлын төлөө үхэдд ойрхон очсон билээ.
3 Эцэст нь ах дүүс минь, Эзэний дотор баярла. Та нарт урьд нь бичсэн зүйлээ бичих нь миний хувьд үнэхээр төвөгтэй биш бөгөөд харин энэ нь та нарын хувьд сэрэмжлэл болно.2 Ноходтой адил байгсдаас, бузрыг үйлдэгчдээс, хуурамч хөвч хөндөлтөөс болгоомжлогтун. 3 Учир нь махан биедээ түшиглэдэггүй, Бурханы Сүнсээр мөргөж, Христ Есүсээр сайрхдаг бид болжинхэнэ хөвч хөндүүлэгсэд билээ. 4 Гэсэн ч би махан биедээ түшиглэж болох юм. Хэрэв хэн нэгэн хүнд махан биедээ түшиглэх санаа байх аваас надад бол бүр ч илүү юм. 5 Би төрөөд найм дахь хоногтоо хөвч хөндүүлсэн, Израиль үндэстэн, Бениамин овгийн хүн, Еврей хүнээс төрсөн Еврей. Хуулиар бол фарисай, 6 идэвх зүтгэлээрээ бол чуулганыг хавчигч, Хууль дахь зөвт байдлаар бол гэм зэмгүй байв. 7 Гэвч миний хувьд ололт байсан бүх юмсыг би Христийн төлөө гарз хохирол болгон тооцов. 8 Тэр ч байтугай, би өөрийн Эзэн Христ Есүсийг таньж мэдэхийн давуу агуу байдлын төлөө бүх юмсыг гарз хохирол болгон үздэг. Би Түүний төлөө бүх юмсын гарз хохирлыг амсаж, тэдгээрийг хог гэж үздэг нь Христийг олохын тулд бөгөөд 9 Хуулиас гардаг өөрийнхөө зөвт байдалтай биш, харин Христэд итгэх итгэлээр ирдэг, итгэлийн үндсэн дээр Бурханаас ирдэг зөвт байдалтай Түүний дотор би олдохын тулд юм. 10 Ингэхдээ би Түүнийг болон Түүний амилалтын хүч, зовлонгуудын нөхөрлөлийгтаньж мэдэн, Түүний үхэлтэй адилхан болгогдож, 11 үхэгсдээс амилуулагдахад хүрмээр байна. 12 Би хэдийнээ хүлээн авсан юм уу, эсвэл хэдийнээ төгс болчихсондоо биш, харин би бас Христ Есүсээр юуны төлөө баригдсан, түүнийг барьж авахын тулд урагшилдаг. 13 Ах дүү нар аа, би өөрөө хараахан барьж авсан гэж боддоггүй, харин нэг л юмыг хийдэг,ардахаа мартаж, урьдах зүйлс уруугаа зүтгэн тэмүүлж, 14 Христ Есүс дотор Бурханы дээш чиглэсэн дуудлагын шагналыг авахын төлөө бариа уруу урагшилдаг. 15 Тиймээс төлөвшсөн бид бүхэн ийм бодолтой байцгаая. Хэрэв ямар нэгэн юман дээр та нар өөр бодолтой байвал, үүнийг бас Бурхан та нарт илэрхийлнэ. 16 Гэвч бидэнд өгөгдсөн тэр л жишгийн дагуу явсаар байя.17 Ах дүү нар аа, намайг дуурайгчид бай. Бидний та нарт үзүүлсэн жишээгээр явдаг хүмүүсийг ажигла. 18 Миний та нарт үргэлж ярьж байсан олон хүмүүс Христийн загалмайн дайснууд мэт явдаг гэж би одоо уйлан байж хэлж байна. 19 Тэдний төгсгөл бол сүйрэл. Тэдний бурхан бол ходоод бөгөөд тэд гутамшигт зүйлсээр сайрхдаг. Тэд дэлхийн юмыг л сэтгэж боддог. 20 Харин бидний иргэний харьяалал нь тэнгэрт байгаа бөгөөд тэндээс бид Аврагч Эзэн Есүс Христийг хүлээж байна. 21 Тэр бүх юмсыг Өөртөө захируулж чадах хүчээрээ бидний дорд биеийг Өөрийнхөө цог жавхлант биетэй адил болгон өөрчилнө.
4 Тиймд миний баяр хөөр ба титэм, мөн миний хүсэн тэмүүлэх хайрт ах дүү нар минь, Эзэн дотор баттай зогсогтун.2 Эзэн дотор санаа нэгтэй байгаарай гэж би Юодиагаас хичээнгүйлэн гуйя, мөн Сунтухегээс хичээнгүйлэн гуйя. 3 Тийм ээ, үнэнч нөхөр минь, чамаас гуйя. Сайн мэдээний төлөө надтай болонКлем, миний бусад хамтран зүтгэгчдийн хамт зүтгэсэн тэдгээр эмэгтэйчүүдэд туслаарай. Тэдний нэрс амийн номд бий. 4 Эзэний дотор үргэлж баярла. Би дахин хэлнэ. Баярлагтун! 5 Та нарын тэвчээр бүх хүмүүст мэдэгдэг. Эзэн ойрхон байна. 6 Юунд ч бүү санаа зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. 7 Бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайван нь Христ Есүс дотор та нарын зүрх бодлыг тань хамгаална.8 Эцэст нь, ах дүү нар аа, юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь цэвэр ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтай байна, хэрэв аливаа сайн үйл байгаа бол, хэрэв магтууштай ямар нэгэн юм байгаа бол тэдгээр юмсыг бодож санацгаа. 9 Та нар надаас суралцсан, хүлээн авсан, сонссон, харсан зүйлээ ажил хэрэг болго. Амар тайвны Бурхан та нартай хамт байх болно.10 Эцэст нь та нарын миний төлөөх санаа тавилт сэргэсэн тул би Эзэнд маш их баярлаж байна. Үнэндээ та нар санаа тавьж байсан боловч үүнийгээ үзүүлэх боломж байгаагүй билээ. 11 Би үүнийг дутагдсаны улмаас ярьж байгаа юм биш. Учир нь би ямар ч нөхцөл байдалд байсан сэтгэл хангалуун байж сурсан юм. 12 Би тарчигхан байхыг ч мэднэ, элбэг дэлбэг байхыг ч мэднэ. Ямар ч, аливаа нөхцөл байдалд өлсгөлөнболон цатгалан байх, дутагдах, элбэг байхын аль алины нууцад би суралцсан. 13 Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна. 14 Гэсэн ч та нар миний зовлонгоос хуваалцахдаа сайн байсан.15 Сайн мэдээг анх номлох үед, намайг Македониос явсны дараа авах, өгөхийн хэрэгт ганцхан та нараас өөр нэг ч чуулган оролцоогүйг филиппойчууд та нар өөрсдөө бас мэдэж байгаа. 16 Яагаад гэвэл Тесалоникт байхад хүртэл та нар нэгээс илүү удаа надад хэрэгтэй юмыг маань илгээсэн. 17 Би бэлгийг нь эрж байгаа юм биш, харин та нарын үнэлгээнд нэмэгдэж буй үр ашгийг тань эрж байна. 18 Гэвч би бүгдийг элбэгээр хүлээн авч хангагдсан. Би Епафродитоос та нарын илгээсэн юмсыг тань хүлээн аваад дүүрэн байна. Бэлэг тань Бурханд таашаагдах тааламжит тахил ба анхилуун үнэр юм. 19 Миний Бурхан Өөрийн алдар дахь баялгаар Христ Есүс дотор та нарыг хэрэгтэй бүхнээр тань хангана. 20 Бидний Бурхан Эцэгт алдар нь үеийн үед байх болтутай. Амен.21 Христ Есүс доторх ариун хүн бүрд мэнд хүргээрэй. Надтай хамт байгаа бүх ах дүү нар та нарт мэнд хүргэж байна. 22 Бүх ариун хүмүүс, ялангуяа Цезарийн гэрийнхэн та нарт мэнд хүргэж байна. 23 Эзэн Есүс Христийн нигүүлсэл та нарын сүнстэй хамт байх болтутай.