НЭГДҮГЭЭР НОМ
1 Хорон муу хүний зөвлөгөөг дагадаггүй,
Нүгэлтнүүдийн зам дээр ч зогсдоггүй,
Басамжлагчдын суудалд ч
суудаггүй хүн ерөөлтэй еэ!
2 Харин тэрээр ЭЗЭНий хуульд баярлаж,
Түүний хуулийг өдөр шөнөгүй тунгаан бясалгадаг.
3 Тэрээр урсгал усны дэргэд тарьсан мод адил билээ.
Тэр мод цагтаа үр жимсээ ургуулдаг бөгөөд Навчис нь ч хатдаггүй.
Тэр хүний үйлс бүхэн нь өлзийтэй.
4 Хорон муу хүмүүс бол тийм биш,
Харин тэд салхинд хийсдэг тарианы хальс мэт.
5 Тийм учраас хорон муу хүн шийтгэлд,
Нүгэлтнүүд ч зөв шударга хүний цуглаанд зогсож чадахгүй.
6 Зөв шударга хүний замыг ЭЗЭН мэддэг,
Харин хорон муу хүний зам сөнөх болно.
2 Яагаад үндэстнүүд уурандаа шатаж,
Ард түмнүүд дэмий хуйвалдана вэ?
2 Газар дэлхийн хаад бат зогсож,
Удирдагчид хоорондоо зевлөлдөж,
ЭЗЭН ба Түүний Тослогдсон Нэгэнийг эсэргүүцэн,
3 "Бид тэдний гинжийг тасалж,
Хүлгийг нь өөрсдөөсөө зайлуулцгаая!" гэж тэд хэлэв.
4 Тэнгэрт залрагч инээж,
Тэднийг Эзэн тохуурхаж байна.
5 Тэгээд Тэр тэдэнд Өөрийн ууранд айлдаж,
Өөрийн хилэнгээр тэднийг айлган,
6 "Миний ариун уул Сионд Би Өөрийн хааныг өргөмжилсөн" гэнэ.
7 "Би ЭЗЭНий зарлигийг тунхаглана.
Тэр надад хэлэхдээ «Чи бол Миний Хүү,
Өнөөдөр Би Чамайг төрүүлсэн.
8 Надаас гуй! Би үндэстнүүдийг Чиний өв болгон,
Дэлхийн хязгааруудыг ч Чиний эзэмшил болгон өгнө.
9 Чи тэднийг төмөр таягаар хэмх цохиж,
Шавар сав шиг бутлах болно» гэсэн".
10 Тиймээс хаад аа, ухаалаг бай.
Дэлхийн шүүгчид ээ, сургамж ав.
11 Эмээн ЭЗЭНд үйлчилж, Сүрдэн баясапун.
12 Хүүг үнс, эс тэгвэл Тэрээр уурлаж,
Чи замд сүйрэх болно.
Учир нь Түүний уур хилэн удахгүй асах юм.
Түүнд итгэлээ өгөгч бүхэн ерөөлтэй еэ!
3 Хүү Абсаломаасаа зугтах үеийн Давидын дуулал.
ЭЗЭН, миний өстнүүд яасан олширно вэ!
Миний эсрэг босогчид олон байна.
2 Олон хүмүүс миний тухай "Түүнд Бурханы дотор аврал үгүй" гэдэг.
Села
3 Гэвч, ЭЗЭН, Та бол миний бамбай,
Миний цог жавхлан болон тэргүүнийг минь өргөгч Нэгэн билээ.
4 Би ЭЗЭНд хандан дуу хоолойгоороо хашхирсан бөгөөд
Тэрээр ариун уулаасаа надад хариулсан.
Села
5 Би хэвтээд, унтаад, сэрсэн, Учир нь ЭЗЭН намайг түшиж байна.
6 Түмэн хүн миний эсрэг Намайг бүсэлсэн ч би айхгүй.
7 ЭЗЭН, босооч!
Бурхан минь ээ, намайг авраач!
Миний бүх дайсны шанаа уруу Та дэлссэн.
Хорон муу хүний шүдийг Та хэмхэлсэн.
8 Аврал бол ЭЗЭНийх.
Таны ерөөл Таны ард түмэнд хүртэх болтугай!
Села
4 Давидын дуулал.
Найрал дууны удирдаачид, утсан хөгжим дээр.
Миний зөв шударгын Бурхан,
Намайг дуудахад хариулаач!
Намайг зовоход Та намайг амраасан билээ.
Намайг өршөөн, залбирлыг минь сонсооч.
2 Хүний хөвгүүд ээ, хэдий болтол миний цог жавхлан ичгүүрээр солигдох вэ?
Хэдий болтол та нар хоосон юманд дурлаж,
Худал хуурмагийг хайх юм бэ?
Села
3 Харин ЭЗЭН Өөрийн төлөө бурханлаг хүмүүсийг тусгаарласныг мэдэж ав.
Би Түүний дуудахад ЭЗЭН сонсдог билээ.
4 Чичрэн айж, нүгэл бүү хий.
Орон дотроо зүрхэндээ тунгаан бясалгаж, дуугүй бай.
Села
5 Зөв шударгын тахил өргөж, ЭЗЭНд итгэ.
6 "Бидэнд сайныг үзүүлэгч нь хэн бэ?" гэж олон хүн асууж байна.
ЭЗЭН, нүүрнийхээ гэрлийг бидэн уруу өргөөч!
7 Зүрхэнд минь Таны өгсөн баяр баясгалан нь Тэдний үр тариа,
шинэ дарс бялхах үеийнхээс ч илүү юм.
8 Би амар амгалан хэвтэж, унтах болно.
Намайг аюулгүйгээр аж төрүүлэгч нь, ЭЗЭН, Зөвхөн Та билээ.
5 Давидын дуулал. Найрал дууны удирдаачид, лимбэний хамт.
ЭЗЭН, үгэнд минь чих тавьж,
Ёолох дууг минь анхаараач.
2 Миний Хаан болон миний Бурхан,
Тусламж гуйн хашхирахыг минь сонсооч,
Учир нь Тандаа би залбирнам.
3 Өглөөгүүр, ЭЗЭН, Та миний дуу хоолойг сонсоно.
Өглөөгүүр би Таны өмнө бараалхан, хүсэн хүлээх болно.
4 Учир нь Та бол хорон мууг таашаадаг Бурхан биш ээ.
Ямар ч муу муухай нь Тантай хамт оршдоггүй.
5 Онгирон сагсуурагчид Таны мэлмийн өмнө зогсож чадахгүй.
Гэм нүгэл үйддэгч бүгдийг Та үзэн яддаг.
6 Худал яригчдыг Та устгадаг.
Цус урсгадаг, залилж мэхэлдэг хүнийг ЭЗЭН жигшдэг.
7 Харин миний хувьд гэвэл,
Таны элбэг хайр энэрлээр би Таны өргөөнд орж,
Таны ариун сүмд би Таныг хүндэтгэн бөхийнө.
8 ЭЗЭН, дайснуудын минь улмаас Та намайг Өөрийн зөв шударгаар хөтлөөч.
Миний өмнө Өөрийнхөө замыг тэгшитгээч.
9 Тэдний хэлж байгаа зүйлсэд итгэх юм юу ч үтүй.
Тэдний зүрх сэтгэл нь сүйрэл юм.
Тэдний хоолой нь онгорхой булш юм.
Тэд хэлээрээ магтан хөөрөгддөг.
10 Бурхан, тэдний гэмтэйг тунхаглаач!
Өөрсдийнх нь арга залиар тэднийг унагаач!
Үй түмэн алдаа зөрчил дотор нь тэднийг хөөн гаргаач,
Учир нь тэд Таны эсрэг тэрсэлдэг билээ.
11 Харин Танд хоргодогч бүгд баяр хөөртэй байж,
Мөнхөд баярлан дуулах болно.
Таны нэрийг хайрлагчид Танд баярлахын тулд тэднийг Та хамгаалаач.
12 Учир нь зөв шударга хүнийг ерөөдөг нь, ЭЗЭН, Та билээ.
Та түүнийг бамбайгаар халхлах шиг тааллаараа хүрээлнэ.
6 Давидын дуулал. Найрал дууны удирдаачид, утсан хөгжим, найман
утастай лир дээр.
ЭЗЭН, Өөрийн уураар намайг бүү зэмлээч,
Өөрийн хилэнгээр ч намайг бүу гэсгээгээч.
2 Би сул дорой учир, ЭЗЭН, намайг өршөөгөөч.
Миний яс янгинадаг учир, ЭЗЭН, намайг эдгээгээч.
3 Миний сэтгэл ч ихэд шаналж байна.
Харин ЭЗЭН, Та хэр удах вэ?
4 ЭЗЭН, буцан ирж, миний сэтгэлийг хэлтрүүлээч,
Өөрийн хайр энэрлийн улмаас намайг авраач.
5 Учир нь үхэлд Таныг дурсан санана гэж үгүй,
Үхэгсдийн оронд хэн танд талархах вэ?
6 Би ёолсоор эцэж ядарч байна.
Шөнө бүр би ороо хөвүүлж,
Дэвсгэрээ ч нулимсаараа нэвт норгодог.
7 Гашуудснаас болж нүдний минь гал бөхсөн.
Миний бүх өстнүүдээс болж нүд минь харанхуйлсан.
8 Гэм нүгэл үйлдэгчид та бүгд надаас холд.
Учир нь ЭЗЭН миний уйлан гинших дууг сонссон.
9 ЭЗЭН миний гуйлтыг сонссон бөгөөд
ЭЗЭН миний залбирлыг хүлээн авдаг.
10 Миний бүх дайснууд ичгүүрт орж, ихэд зүрхшээнэ.
Тэд гэнэт ичин, ухрах болно.
7 Бениамин хүн Кушийн талаар ЭЗЭНд
дуулсан Давидын шигаион.
Миний Бурхан ЭЗЭН, Таны дотор би хоргодсон билээ.
Намайг мөшгөж буй бүгдээс намайг авран, чөлөөлөөч.
2 Эс тэгвэл чөлөөлөх хүнгүйд намайг чирэн,
тэрээр арслан мэт намайг урж тастчина.
3 Миний Бурхан ЭЗЭН, хэрэв би үүнийг хийсэн бол,
Хэрэв миний гарт гэм нүгэл байгаа бол,
4 Хэрэв би анд нөхөртөө хорон мууг буцааж,
Шалтгаангүйгээр миний өстөн болсон хүнээс булааж авсан бол
5 Дайсан минь намайг мөшгөн бариг.
Тэрээр амийг минь газарт гишгэлэн,
Алдрыг минь тоос шороонд унагааг.
Села
6 ЭЗЭН, ууран дотроо босооч.
Миний өстнүүдийн хилэнгийн эсрэг зогсооч,
Миний төлөө босооч.
Та шийтгэлийг товлосон билээ.
7 Тоо томшгүй хүмүүсээр Та Өөрийгөө хүрээлүүлж,
Тэдний дээгүүр өндөртөө буцаж залраач.
8 ЭЗЭН ард түмнүүдийг шүүдэг.
Миний дотор буй миний зөв шударга болон үнэнч байдлын дагуу,
ЭЗЭН, намайг зөвтгөөч.
9 Хорон муу хүний бузар мууг төгсгөж,
Харин зөв шударга хүнийг бат тогтоогооч.
Зөв шударга Бурхан зүрх болон оюун бодлыг шалгадаг юм.
10 Миний бамбай Цэх шулуун зүрхтнийг авардаг Бурханд бий.
11 Бурхан бол шударга шүүгч бөгөөд
Өдөр бүр хилэгнэдэг Бурхан юм.
12 Хэрвээ хүн гэмшихгүй бол Тэрээр илдээ ирлэх болно.
Тэрээр нумаа хөвчлөөд, бэлэн болгожээ.
13 Тэрээр бас Өөртөө алах зэвсгүүдийг бэлтгэсэн юм.
Тэрээр сумаа галт сум болгодог.
14 Харагтун, тэрээр гэм нүглийг төрүүлэхээр дуншиж,
Хорон муугаар жирэмсэлж, худал хуурмагийг төрүүлдэг.
15 Тэрээр нүх малтан, түүнийгээ ухаад,
Өөрийн ухсан нүхэндээ унасан юм.
16 Түүний хорон муу өөрийнх нь толгой дээр эргэн ирж,
Түүний хүчирхийлэл өөрийнх нь зулай дээр бууна.
17 Би ЭЗЭНд Түүний зөв шударгын дагуу талархаж,
Хамгийн Дээд ЭЗЭНий нэрд магтаалыг дуулна.
8 Давидын дуулал. Найрал дүуны
удирдаачид, Гит дээр.
ЭЗЭН, бидний Эзэн, Таны нэр бүх газар дэлхийд ямар суу алдартай вэ!
Та Өөрийн цог жавхланг тэнгэрүүдийн дээгүүр байрлуулсан билээ.
2 Өөрийн өстнүүдээс болж Балчир,
нярай хүүхдүүдийн амаар Та хүч чадлыг бататгасан нь
Дайсан болон хонзогногчийг дуугүй байлгахын тулд болой.
3 Таны мутрын бүтээл болох Таны тэнгэрүүдийг,
Таны цогцлон байгуулсан сар,
оддыг би тунгаан бодохдоо
4 Хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавьж,
Хүний хүү гэгч юу болоод Та түүнийг халамжилна вэ?
5 Та түүнийг тэнгэр элчээс арай доор болгож,
Алдар ба хүндэтгэлийн титмийг түүнд өмсгөжээ.
6 Та түүнд Өөрийн мутрын бүтээлүүдийг захируулдаг.
Та түүний хөл доор бүх юмыг тавьсан нь
7 Бүх хонь ба үхрүүд,
Мөн хээрийн араатан амьтад,
8 Тэнгэрийн шувууд болон далайн загас буюу Усан замаар сэлэгч бүхэн юм.
9 ЭЗЭН, бидний Эзэн, Таны нэр бүх газар дэлхийд ямар суу алдартай вэ!
9 Давидын дуулал, Найрал дууны удирдаачид, Мутлаббен дээр.
Би бүх зүрхээрээ ЭЗЭНд талархах болно.
Би Таны бүх гайхамшгуудыг тунхаглана.
2 Би баярлаж, Таны дотор баясна.
Хамгийн Дээд Нэгэн, би Таны нэрд магтаалыг дуулна.
3 Миний дайснууд ухрахдаа Таны өмнө бүдрэн унаж, сөнөдөг юм.
4 Учир нь Та миний шударга заргыг дэмжсэн билээ.
Та зөв шударгаар шүүн сэнтийндээ заларсан билээ.
5 Та үндэстнүүдийг зэмлэж,
Та хорон муу хүмүүсийг устгасан.
Та тэдний нэрийг үүрд мөнхөд үгүй болгосон.
6 Дайсан үүрдийн сүйрлээр сүйрсэн бөгөөд
Та хотуудыг нураасан юм Тэдний талаар дурсагдах ч юмгүй болсон билээ.
7 Харин ЭЗЭН мөнхөд захиран сууж байдаг.
Тэрээр шүүхийн төлөө Өөрийн сэнтийг зэхсэн бөгөөд
8 Тэр дэлхийг зөв шударгаар шүүх болно.
Тэрээр ард түмнүүдийг шулуун шударгаар шүүнэ.
9 ЭЗЭН бас дарлагдагсдыг хамгаалах бэхлэлт,
Бэрх цагийн бэхлэлт болно.
10 Таны нэрийг мэддэг хүмүүс Танд итгэлээ өгөх болно.
Учир нь Өөрийг тань эрэн хайгчдыг, ЭЗЭН, Та орхиогүй.
11 Сионд оршин байгч ЭЗЭНд магтаалыг дуулагтун.
Түүний үйлсийг хүмүүсийн дунд зарлагтун.
12 Цус урсгалтаар өшөө авагч Тэрээр тэднийг санадаг.
Тэрээр зовогсдын хашхирахыг мартдаггүй.
13 ЭЗЭН, намайг өршөөгөөч.
Үхлийн дааман хаалганаас намайг босгодог
Та Намайг үзэн ядагчдаас ирдэг зовлон зүдгүүрийг минь хараач.
14 Тэгвэл би Таны бүх магтаалыг зарлах бөгөөд
Сионы охины дааман хаалганд Би Таны авралд баясна.
15 Үндэстнүүд өөрсдийн ухсан нүхэнд унасан билээ.
Өөрсдийнх нь нуусан торонд тэдний хөл орсон билээ.
16 ЭЗЭН Өөрийгөө мэдүүлж, шүүлтийг гүйцэддүүлжээ.
Өөрийн гарын үйлдсэн үйлээр хорон муу хүн урхидуулжээ.
Хиггаион, Села
17 Бурханыг мартдаг бүх үндэстнүүд буюу
Хорон муу хүмүүс Үхэгсдийн орон уруу буцна.
18 Гачигдагсад үүрд мартагдахгүй,
Зовогсдын найдлага ч мөнхөд тасрахгүй.
19 ЭЗЭН, босож, хүмүүнд ялалтыг бүү өгөөч.
Өөрийнхөө өмнө үндэстнүүдийг шүүлгээрэй.
20 ЭЗЭН, тэднийг эмээлгээч.
Өөрсдийг нь зөвхөн хүн л юм гэдгийг үндэстнүүдэд мэдүүлээч.
Села
10 ЭЗЭН, Та яагаад тэртээ хол зогсдог вэ?
Бэрх цагт Та яагаад нуугддаг вэ?
2 Бардам зангаараа хорон санаат хүн зовж буй нэгнийг мөшгөдөг.
Өөрсдийнх нь сэдсэн заль мэхэнд тэднийг унагаач.
3 Хорон муу хүн өөрийн хүсэл тачаалаар сайрхдаг бөгөөд
Шунахай хүн ЭЗЭНийг хараан, үл ойшоодог.
4 Хорон муу хүн бардам нүүрээрээ хайдаггүй.
Түүний бодол бүхэнд "Бурхан байдаггүй".
5 Түүний зам ямагт бат бэх байдаг.
Таны шийтгэлүүд өндөрт, түүний хараанаас гадна билээ.
Өөрийн бүх дайснуудыг тэр доромжилдог юм.
6 Тэрээр зүрхэндээ "Би огт ганхахгүй.
Үеэс үед би зовлон бэрхшээлтэй учрахгүй" гэдэг.
7 Түүний ам нь хараал, ов мэх, хавчлагаар дүүрэн.
Түүний хэлэн доор саад төвөг болон хорон санаа байдаг.
8 Тэрээр тосгодын нуувчуудад суудаг.
Нууц газруудад тэрээр гэмгүй хүнийг алдаг.
Түүний нүд ядуу хүнийг нууцхан хайж байдаг.
9 Арслан нүхэндээ мяраадаг шиг тэрээр нууц газруудад хэвтдэг.
Тэрээр ядарсан нэгнийг барихаар хүлээн хэвтдэг.
Тэрээр ядарсан нэгнийг өөрийн торонд оруулж барьдаг билээ.
10 Тэр мяраан, атийн хэвтдэг бөгөөд
Ядуучууд түүний хүчирхийлэлд унадаг юм.
11 Тэрээр зүрхэндээ "Бурхан мартсан билээ.
Тэрээр нүүрээ нуусан. Тэрээр үүнийг хэзээ ч харахгүй" гэдэг.
12 ЭЗЭН, босооч! Бурхан, мутраа өргөөч!
Ядуусыг бүү мартаач.
13 Хорон муу хүн Бурханыг юунд хараана вэ?
Тэрээр зүрхэндээ "Та буцааж нэхэхгүй" гэдэг.
14 Та харсан билээ. Учир нь Өөрийн мутраар хариулахын тулд Та зовлон зүдгүүр,
уур унтууцлыг ажигласан билээ.
Ядуу хүн Танд даатгадаг.
Та өнчин хүмүүсийн туслагч байсаар ирсэн билээ.
15 Хорон муу хийгээд бузрыг үйлдэгчийн гарыг хугалж,
Юу ч олохгүй болтлоо түүний хорон мууг хайн илрүүлээч.
16 ЭЗЭН бол үүрд мөнхөд Хаан юм.
Түүний газар нутгаас үндэстнүүд устгагдсан билээ.
17 ЭЗЭН, Та даруу хүний хүсэлтийг сонссон билээ.
Зүрхийг нь батжуулж, чихээ тавин сонсооч.
18 Ингэснээр дэлхий дээрх хүмүүс дахин сүрдүүлэхгүй болгохоор
Өнчин болон хавчигдсан хүнийг зөвтгөөч.
11 Давидын дуулал. Найрал дууны удирдаачид.
ЭЗЭН дотор би хоргоддог.
Та нар сэтгэлд минь хандан "Өөрийн уул уруу шувуу шиг зугт" гэж
яаж хэлж чадаж байна аа!
2 Харагтун, хорон муу хүмүүс нумаа хөвчилж,
Сумаа тавихаар зэхэж байгаа нь Харанхуйд шулуун шударга
зүрхтэй хүн уруу харвахын тулд болой.
3 Хэрэв сууриуд устгагдвал
Зөв шударга хүн юу хийж чадах вэ?
4 ЭЗЭН Өөрийн ариун сүмд байна.
ЭЗЭНий сэнтий тэнгэрт байна.
Түүний мэлмий, түүний зовхи хүний хөвгүүдийг шалгадаг юм.
5 ЭЗЭН зөв шударга хийгээд хорон муу хүнийг шалгадаг бөгөөд
Хүчирхийлэлд дурлагчийг Түүний сэтгэл үзэн яддаг билээ.
6 Тэрээр хорон муу хүн дээр тор буулгах бөгөөд Гал,
хүхэр болон түлэх салхи тэдний аяганы хувь хишиг болох юм.
7 ЭЗЭН зөв шударга,
Тэрээр зөв шударга байдалд дуртай.
Шулуун шударга хүн Түуний царайг харах болно.
12 Давидын дуулал. Найрал дууны удирдаачид, найман утастай лир дээр.
Туслаач ЭЗЭН, учир нь бурханлаг хүн тасарч,
Итгэлтэй нэгэн хүний хөвгүүдийн дундаас үгүй болох нь.
2 Тэд бие биендээ худлыг хэлдэг.
Өөрсдийн зусардагч уруул болон хоёр зүрх гарган тэд ярьдаг юм.
3 Бүх зусардагч уруул болон
Сайрхан яригч хэлийг ЭЗЭН таслах болтутай.
4 Тэд "Өөрсдийн хэлээр бид ялна.
Уруул маань биднийх юм.
Хэн биднийг захирах юм бэ?" гэжээ.
5 ЭЗЭН "Сул доройн дарлал,
Гачигдагсдын ёолох дуунаас болж Би босож,
Түүнийг хүссэн аюулгүй газарт нь тавина" гэдэг.
6 Шавар зууханд тунгаагдаж,
Долоо дахин цэвэршүүлэгдсэн мөнгө мэт ЭЗЭНий үг бол цэвэр юм.
7 ЭЗЭН, Та тэднийг хамгаална.
Та эдүгээ үеийнхнээс мөнхөд хүртэл тэднийг хадгална.
8 Олиггүй этгээдүуд хүний
хөвгүүдийн дунд өргөмжлөгдөхөд
Хорон муу хүмүүс эргэн тойронд явдаг.
13 Давидын дуулал. Найрал дүуны удирдаачид.
ЭЗЭН, хэдий болтол юм бэ?
Та намайг үүрд мартах юм уу?
Хэдий болтол Та надаас нүүрээ нуух юм бэ?
2 Би хэдий болтол сэтгэлтэйгээ ярьж,
Бүхий л өдөржин зүрхээрээ зовох юм бэ?
Хэдий болтол дайснууд минь миний дээр өргөмжлөгдөх вэ?
3 Миний Бурхан ЭЗЭН, тунгаан бодож, надад хариу өгөөч.
Нүдийг минь нээгээч, Эс тэгвэл би үхлээр нойрсох болно.
4 Миний дайсан ч "Би түүнийг ялан дийлсэн" гэж,
Намайг ганхах үед миний өстнүүд ч баярлах болно.
5 Харин би Таны хайр энэрэлд итгэсэн.
Миний зүрх Таны авралд баясах болно.
6 Би ЭЗЭНд дуулна, Учир нь Тэр надад өгөөмөр хандсан юм.
14 Давидын дуулал. Найрал дууны удирдаачид.
Мунхаг хүн зүрхэндээ "Бурхан байдаггүй" гэсэн.
Тэд завхарцгаасан, тэд жигшүүртэй үйлс хийсэн.
Сайн үйл хийдэг хүн огт байхгүй.
2 ЭЗЭН тэнгэрээс хүний хөвгүүд уруу өнгийн харсан нь Ойлгодог,
Бурханыг эрэн хайдаг хүн байгаа эсэхийг харахын тулд юм.
3 Тэд бүгдээрээ дур мэдэн явцгааж,
Тэд хамтдаа завхарцгаасан. Сайн үйл хийдэг хүн байхгүй,
Нэг ч байхгүй.
4 Талх иддэг шиг миний хүмүүсийг иддэг, ЭЗЭНийг дууддаггүй,
Бузар мууг үйддэгч бүхэн мэддэггүй юм уу?
5 Бурхан зөв шударга үеийнхэнтэй хамт байгаа учир Тэд тэнд ихэд айж байна.
6 Та нар ядуусын бодол санааг ичгүүртэй болгохсон
Гэвч ЭЗЭН бол түүний хоргодох газар юм.
7 Израилийн аврал Сионоос гарах болтугай!
ЭЗЭН Өөрийн олзлогдсон хүмүүсийг эргүүлэн авч ирэхэд
Иаков баясан, Израиль баярлана.
15 Давидын дуулал.
ЭЗЭН, Таны асарт хэн оршин суух вэ?
Таны ариун ууланд хэн амьдран суух вэ?
2 Үнэнчээр явж, зөв шударгыг үйлдэж,
Зүрхэндээ үнэнийг өгүүлдэг хүн.
3 Тэрээр хэлээрээ гүтгэдэггүй,
Өөрийн анд нөхөрт ч муу юм хийдэггүй,
Хөршийгөө ч эсэргүүцэн буруутгадаггүй.
4 Түүний нүдэнд олиггүй хүн жигшигддэг
Боловч ЭЗЭНээс эмээгчдийг тэрээр хүндэлдэг юм.
Тэр өөрөө хохирсон ч андгайлснаасаа няцдаггүй.
5 Тэр өөрийн мөнгийг хүүтэй зээлүүлдэггүй,
Гэмгүй хүний эсрэг хахууль авдаг ч үгүй.
Эдгээрийг үйлдэгч нь хэзээ ч ганхахгүй.
16 Давидын миктам.
Намайг хамгаалаач Бурхан,
Учир нь би Таны дотор хоргоддог.
2 Би ЭЗЭНд "Та бол миний Эзэн.
Танаас өөр сайн сайхан гэж надад үгүй" гэж хэлэв.
3 Газар дэлхийд байгаа ариун хүмүүсийн тухайд
Тэд гойд сайн бөгөөд миний бүх баяр жаргал тэдэнд байдаг.
4 Өөр бурханд хандагчдын гуниг зовлонгууд нэмэгдэнэ.
Би тэдний цуст ундаан өргөлийг цутгахгүй,
Тэдний нэрүүдийг ч уруулаараа дуудахгүй.
5 ЭЗЭН бол миний өвийн болон миний аяганы хувь юм.
Та миний хувь ноогдлыг тэтгэдэг.
6 Надад тааламжтай газарт зураасуудыг татжээ.
Миний өв наддаа үнэхээр сайхан.
7 Надад зөвлөсөн ЭЗЭНийг би магтана.
Шөнөөр ч оюун бодол минь намайг сургадаг.
8 Би ЭЗЭНийг өөрийн өмнө үргэлж байхаар тавьсан.
Тэр миний баруун гар талд байгаа учраас би ганхахгүй.
9 Тиймээс миний зүрх баярлаж, алдар минь ч баясдаг.
Миний бие ч аюулгүй аж төрнө.
10 Учир нь Та миний сэтгэлийг Үхэгсдийн оронд орхихгүй.
Та Өөрийн Ариун Нэгэнд ч ялзрахыг зөвшөөрөхгүй.
11 Та надад амийн замыг таниулна.
Таны өмнө л баяр хөөр дүүрэн байдаг.
Таны баруун мутарт үүрд баяр жаргал байдаг.
17 Давидын залбирал.
Шударгын хэргийг сонсооч,
ЭЗЭН, Миний хашхирахыг анхаараач.
Худал хуурмаггүй уруулаас гарсан залбиралд минь чих тавиач.
2 Миний шүүлт Таны өмнөөс ирэх авай.
Таны мэлмий цэх шулуунаар харах болтугай.
3 Та миний зурхийг шалгав. Та шөнө айлчилжээ.
Та намайг сорьсон бөгөөд Та юут ч олоогүй.
Би амаараа гэм нүгэл хийхгүй гэж шийдсэн.
4 Хүний үйлсийн тухайд Таны уруулын үгийн дагуу
Би хүчирхийлэгчийн замаас сахин хамгаалсан.
5 Миний алхмууд Таны замуудад бат холбогдсон.
Хөл минь халтирсангүй.
6 Бурхан, Та надад хариулах учир
Би Таныг дуудсан юм.
Надад чихээ тавин, үгийг минь сонсооч.
7 Таны баруун мутрын хажууд
Эсэргүүцэн босогчдоос хоргодогчдын Аврагч аа,
Хайр энэрлээ гайхамшигтайгаар үзүүлээч.
8 Намайг нүдний цэцгий мэт хамгаалаач.
Далавчнуудынхаа сүүдэрт намайг халхлаач,
9 Намайг дарагч хорон муу хүнээс,
Намайг бүсэлсэн хөнөөлт дайснуудаас.
10 Тэд өөхөөрөө хучигдаж,
Тэд амаараа бардамнан ярьдаг.
11 Тэд одоо алхам бүрд маань биднийг хүрээлжээ.
Тэд газарт унагах гэж харцаа тогтоодог.
12 Тэрээр олзоо тастчин хаяхыг хүсдэг арслан мэт,
Нууц газруудад гэтдэг залуу арслан мэт юм.
13 Босооч, ЭЗЭН,
Түүнтэй тулж, түүнийг доош унагаач.
Өөрийн илдээр миний сэтгэлийг хорон муу хүнээс авраач.
14 ЭЗЭН, энэ амьдралд өөрийн хувийг хүртсэн ертөнцийн хүмүүсээс,
Тэр хүмүүсээс Өөрийн мутраар авраач.
Тэдний хэвлийг Та эрдэнэсээрээ дүүргэдэг билээ.
Тэд үр хүүхдүүддээ сэтгэл хангалуун байж,
Өв хөрөнгөө өөрсдийн баялгуудыг нялх хүүхдүүддээ үлдээдэг юм.
15 Миний хувьд бол би зөв шударгаар Таны нүүрийг харна.
Би сэрэхдээ Таны дүр төрхөнд сэтгэл хангалуун байна.
18 Найрал дууны удирдаачид зориулсан дуу. ЭЗЭН Давидыг бүх дайснуудынх
нь гараас болон Саулын гараас аварсан өдөр энэ дууны үгээр ЭЗЭНд
өгүүлсэн, ЭЗЭНий зарц Давидын дуулал.
Миний хүч болох ЭЗЭН, Би танд хайртай.
2 ЭЗЭН бол миний хад,
миний цайз,
миний аврагч,
миний Бурхан,
миний хоргоддог хад минь,
миний бамбай,
миний авралын эвэр,
миний бэхлэлт юм.
3 Магтуулах зохистой ЭЗЭНийг би дуудаад,
Өөрийн дайснуудаас би аврагдсан.
4 Үхлийн утас намайг хэрж,
Бурханлаг бусын цутгалууд намайг айлгажээ.
5 Үхэгсдийн орны утас намайг хүрээлжээ.
Үхлийн урхинууд миний өмнө тулгарчээ.
6 Өөрийн зовлондоо би ЭЗЭНийг дуудаж,
Өөрийн Бурхан уруу хандан хашхирсанд
Тэр Өөрийн сүмээс миний дуу хоолойг сонсож,
Түүний өмнө буй хашхирах дуу минь Түүний сонорт хүрсэн билээ.
7 Тэгээд газар дэлхий чичрэн доргив.
Тэрээр уурласнаас болж уулсын суурь ганхан хөдөлсөн.
8 Түүний хамраас утаа гарч,
Түүний амнаас гал манаран шатаажээ.
Тэрхүү галд нүүрс ноцсон.
9 Тэрээр тэнгэрийг ч бөхийлгөн,
хөл доороо гүн харанхуйтайгаар бууж ирсэн.
10 Тэрээр херуб хөлөглөн нисэв.
Тэрээр салхин жигүүр дээгүүр элин халив.
11 Тэрээр харанхуйг Өөрийн нуутдах газар,
Усны харанхуй, огторгуйн өтгөн үүлсийг
Өөрийн эргэн тойрон дахь хөшиг болгосон.
12 Түүний өмнөх гэгээнээс Түүний өтгөн үүлс,
Мөндөр болон галтай нүүрс нүүжээ.
13 ЭЗЭН бас тэнгэрт хүнгэнэж,
Хамгийн Дээд Нэгэн Өөрийн дуу,
мөндөр ба галтай нүүрсийг буулгасан юм.
14 Тэрээр Өөрийн сумнуудаа нисгэн бутрааж,
Аянга цахилгаануудаа үй олноор цахиулж, тэднийг бут ниргэсэн.
15 Тэгээд, ЭЗЭН, Таны зэмлэлд хийгээд
Хамрын тань амьсгалын хүчит цохилтоор Усны урсгалууд үзэгдэж,
Ертөнцийн сууриуд ил гаргагджээ.
16 Тэрээр дээрээс илгээж, намайг авсан.
Их уснаас Тэр намайг татан гаргасан.
17 Тэр намайг хүчит дайснаас минь болон намайг үзэн ядагчдаас аварсан.
Учир нь тэд миний хувьд дэндүү хүчтэй байв.
18 Тэд зовлон гамшгийн өдөрт минь надтай тулгарсан,
Гэвч ЭЗЭН миний түшиг байв.
19 Мөн Тэр намайг уужим газар уруу аваачсан.
Тэр намайг таалсан учир намайг аварсан билээ.
20 ЭЗЭН намайг зөв шударгын минь дагуу шагнасан,
Гарын минь цэвэр байдлаар Тэр надад хариулсан.
21 Учир нь би ЭЗЭНий замыг баримталж,
Өөрийн Бурханаас хорон муутаар салаагүй.
22 Түүний бүх тогтоолууд миний өмнө байсан бөгөөд
Би Түүний зарлигуудыг өөрөөсөө холдуулаагүй.
23 Би бас Туүний өмнө гэм зэмгүй байж,
Би өөрийгөө гэм нүглээсээ сахин хамгаалсан.
24 Тиймээс ЭЗЭН надад зөв шударгын минь дагуу,
Түүний мэлмийд миний гарын цэвэр байдлаар хариулсан.
25 Энэрэнгүй хүмүүст Та Өөрийн энэрлийг үзүүлдэг.
Шулуун шударга хүмүүст Та Өөрийн төгс чанарыг үзүүлдэг.
26 Цэвэр хүмүүст Та Өөрийн цэвэр байдлыг,
Хуурамч хүмүүст Та Өөрийн овжин байдлаа харуулдаг.
27 Та зовж зүдэрсэн хүмүүсийг авардаг,
Харин ихэмсэг харцыг Та номхтгодог.
28 Та миний дэнлүүг асаадаг.
Миний Бурхан ЭЗЭН харанхуйг минь гийгүүлж өгдөг.
29 Танд түшиглэн би их цэргийн эсрэг гүйж чадна.
Бурхандаа түшиглэн би хана давж чадна.
30 Бурханы зам төгс төгөлдөр юм.
ЭЗЭНий үг шалгагдсан.
Өөрийнх нь дотор хоргоддог бүхэнд Тэрээр бамбай юм.
31 ЭЗЭНээс өөр хэн Бурхан юм бэ?
Бидний Бурханаас өөр хэн хад вэ?
32 Бурхан намайг хүч чадлаар зэвсэглэж,
Миний замыг шулуун болгодог.
33 Тэр миний хөлийг согооных шиг болгож,
Өндөрлөг газруудад минь намайг суулгадаг.
34 Тэр миний гарыг тулалдаанд сургадаг нь
Миний гар хүрэл нумыг хөвчилж чадахын тулд юм.
35 Та Өөрийн авралын бамбайг надад мөн өгсөн бөгөөд
Таны баруун мутар намайг түшдэг.
Таны дөлгөөн байдал намайг агуу болгодог.
36 Та миний алхах замыг өргөсгөдөг,
Тиймээс миний хөл бүдрээгүй.
37 Би дайснуудаа нэхэн хөөж, гүйцэж,
Тэднийг сөнөхөөс нааш би эргэсэнгүй.
38 Дахин босож чадахгүй болтол би тэднийг бут цохьсон.
Тэд миний хөл доор унав.
39 Та намайг тулалдаанд бэлтгэн хүч чадлаар зэвсэглэжээ.
Миний эсрэг босогчдыг миний доор
Та оруулсан билээ.
40 Та надад дайснуудын минь шилийг харуулсан бөгөөд
Намайг үзэн ядагчдыг би устгалаа.
41 Тэд хашхирсан боловч аврах хэн ч байгаагүй,
ЭЗЭНд хандсан боловч Тэр тэдэнд хариулаагүй юм.
42 Тэгээд салхинд тоос шороо шиг би тэднийг бутаргадаг.
Гудамжны шавар шалбааг шиг би тэднийг цацсан юм.
43 Та намайг хүмүүсийн довтлолт халдлагаас аварсан юм.
Та намайг үндэстнүүдийн тэргүүн мэт болгосон.
Миний мэддэггүй хүмүүс надад зарагддаг.
44 Тэд сонсонгуутаа намайг дагадаг.
Харь хүмүүс надад захирагддаг.
45 Харь хүмүүс сульдан доройтож,
Бат цайзуудаасаа чичрэн гарч ирдэг.
46 ЭЗЭН амьд. Миний хад магтагдах болтугай.
Миний авралын Бурхан өргөмжлөгдөх болтугай.
47 Тэрээр Миний төлөө өшөө авч,
Надад үндэстнүүдийг захируулдаг Бурхан юм.
48 Тэр намайг дайснуудаас минь авардаг.
Намайг эсэргүүцэгчдийн дээр Та намайг үнэхээр өргөдөг юм.
Хүчирхийлэгчээс Та намайг авардаг юм.
49 Тиймээс үндэстнүүдийн дунд би Танд талархаж,
ЭЗЭН Таны нэрд би магтаалуудыг дуулна.
50 Тэр Өөрийн хаанд агуу авралыг өгч,
Өөрийн тослогдогч болох Давид болон түүний үр удамд
Мөнхөд хайр энэрлээ үзүүлдэг болой.
19 Давидын дуулал. Найрал дууны удирдаачид.
Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж,
Огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж байна.
2 Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж,
Шөнөөс шөнөд мэдлэгийг илчилдэг.
3 Хэл яриа хийгээд үг ч байхгүй,
Чимээ ч сонсогдохгүй.
4 Дуу хоолой нь бүх дэлхийд,
Үгс нь ертөнцийн хязгаар хүртэл тарж түгжээ.
Тэдгээрийн дотор Бурхан нарны төлөө майхан барьсан.
5 Нар өргөөнөөсөө сүйт залуу мэт гарч ирж байна.
Тэрээр уралдааны замд гарахаар баатар хүн шиг догдолдог.
6 Түүний мандах нь тэнгэрийн нэг захаас,
Тойрох нь түүний нөгөө зах хүртэл.
Түүний халуун дулаанаас нуугдах юм гэж нэг ч үгүй.
7 ЭЗЭНий хууль нь төгс төгөлдөр, сэтгэлийг сэргээдэг.
ЭЗЭНий гэрчлэл нь баттай, гэнэнийг ухаантай болгодог.
8 ЭЗЭНий сургаал нь зөв, зүрхийг баярлуулдаг.
ЭЗЭНий тушаал нь тодорхой, нүдийг нээж өгдөг.
9 ЭЗЭНээс эмээхүй нь цэвэр, мөнхөд оршдог.
ЭЗЭНий шүүлтүүд үнэн. Тэд бүгдээрээ зөв шударга.
10 Тэд алтнаас, их шижир алтнаас илүү хүсүүштэй,
Мөн зөгийн бал, зөгийн сархинагаас дусдаг юмнаас ч илүү чихэрлэг.
11 Үүнээс гадна тэдгээрээр Таны зарц сануулга авсан.
Тэдгээрийг сахин биелүүлснээр агуу их шагнал байдаг.
12 Өөрийн бурууг хэн ухаарч чадах вэ?
Намайг нууцлагдсан буруунуудаас ангижруулаач.
13 Мөн Өөрийн зарцаа санаатай нүглээс хамгаалаач.
Тэднээр намайг бүү захируулаач.
Тэгвэл би гэмгүй болж,
Агуу нүглээс ангижирна.
14 Миний хад болон миний Аврагч болох ЭЗЭН,
Амнаас минь гарах үгс хийгээд зүрхийн минь бясалгалууд
Таны мэлмийд тааламжтай болох болтутай!
20 Давидът дүүлал. Найрал дууны удирдаачид.
Зовлонгийн өдөр ЭЗЭН чамд хариулах болтугай!
Иаковын Бурханы нэр чамайг өндөрт байлгах болтугай!
2 Тэр чамд ариун газраас тусламжийг илгээж,
Сионоос чамайг түших болтугай!
3 Тэр чиний бүх идээн өргөлүүдийг санаж,
Чиний шатаалт тахилыг хүлээн авах болтугай!
Села
4 Тэр чамд зүрхний чинь хүслийг хүртээж,
Чиний бүх зорилго төлөвлөгөөг биелүүлэх болтугай!
5 Бид чиний ялалтад баярлан дуулж,
Өөрсдийн Бурханы нэрээр тугаа бид мандуулах болно.
ЭЗЭН чиний бүх гуйлтыг биелүүлэх болтугай!
6 ЭЗЭН Өөрийн тослогдогчоо авардаг гэдгийг одоо би мэднэ.
Тэр баруун гарынхаа аврах хүчээр,
Өөрийн ариун тэнгэрээс түүнд хариулах болно.
7 Зарим нь морин тэргэнд, зарим нь моринд найддаг.
Харин бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэрийг санах болно.
8 Тэд бөхийн унацгаасан,
Харин бид босоцгоож, цэх шулуун зогсоцгоосон.
9 ЭЗЭН, авраач! Бидний дуудах өдөрт Хаан бидэнд хариулах болтутай!
21 Давидын дуулал. Найрал дууны удирдаачид.
ЭЗЭН, Таны хүчинд хаан баясах болно,
Таны авралд тэр ямар их баярлана вэ!
2 Та түүнд зүрхнийх нь хүслийг өгсөн бөгөөд
Түүний уруулын гуйлтанд татгалзаагүй.
Села
3 Учир нь Та түүнийг сайн зүйлсийн ерөөлөөр угтан авдаг.
Та шижир алтан титмийг түүний толгойд өмсгөдөг.
4 Тэр Танаас амь гуйсанд Та түүнд мөнхийн мөнхөд урт удаан насыг өгсөн юм.
5 Түүний алдар Таны авралаар дамжуулан агуу их юм.
Та түүний дээр алдар ба сүр хүчийг өмсгөсөн.
6 Учир нь Та түүнийг мөнхөд хамгийн ерөөлтэй болгодог.
Та түүнийг Өөрийнхөө оршихуйд баяр баясгалантай болгодог.
7 Учир нь хаан ЭЗЭНд түшдэг бөгөөд
Хамгийн Дээд Нэгэний хайр энэрлээр тэр ганхахгүй.
8 Чиний гар өөрийнхөө бүх дайснуудыг олно.
Чиний баруун гар чамайг үзэн ядагчдыг олж илрүүлэх болно.
9 Чи уурласан үедээ тэднийг галтай зуух мэт болгоно.
ЭЗЭН өөрийн уур хилэн дотроо тэднийг залгиж,
Гал тэднийг шатаана.
10 Чи тэдний үрийг дэлхийгээс,
Тэдний удмынхныг хүний хөвгүүдийн дундаас устгана.
11 Хэдийгээр тэд Таны эсрэг хорон муут санаархаж,
Хуйвалдаан зохиосон боловч Тэд амжилтад хүрэхгүй.
12 Учир нь Та тэднийг нуруугаа харуулахад хүргэх болно.
Та тэдний нүүрний эсрэг сумаа онилон бэлэн болгоно.
13 Өөрийн хүч чадлаар, ЭЗЭН, Та өргөмжлөгдөх болтутай!
Бид Таны сүр хүчийг дуулан магтах болно.
22 Давидын дуулал. Найрал дууны удирдаачид, Аиелет Хашшахар дээр.
Бурхан минь, Бурхан минь, юунд Та намайг орхисон бэ?
Миний ёолох дуу, миний авралаас Та юунд хол байна вэ?
2 Бурхан минь ээ, би өдөр хашхирдаг боловч Та хариулдаггүй.
Шөнө ч бас хашхирдаг боловч надад амралт үгүй.
3 Гэвч Израилийн магтаалуудын дээр сэнтийнд залрагч аа,
Та бол ариун юм.
4 Бидний эцэг өвгөд Танд итгэсэн.
Тэд итгэсэн бөгөөд Та тэднийг аварсан.
5 Тэд Тан уруу хашхирч, аврагдаж байв.
Тэд Танд итгэсэн бөгөөд ичгүүрт унасангүй.
6 Харин би бол өт, хүн биш!
Би бол хүмүүсийн буруутгал бөгөөд ард олонд жигшигдсэн юм.
7 Намайг хардаг бүхэн намайг тохуурхан инээдэг.
Тэд уруулаа нээж, толгой сэгсрэн
8 "Тэр өөрийгөө ЭЗЭНд даатгасан. Тэр түүнийг авраг!
Тэр түүнд баярладаг тул түүнийг авраг!" гэж байна.
9 Гэсэн ч Та бол намайг эхийн хэвлийгээс гаргасан Тэр мөн.
Эхийнхээ хөхөөр байх үед Та намайг итгүүлсэн.
10 Би төрөхөөсөө Танд даатгагдсан.
Эхийнхээ хэвлийд байх үеэс минь Та миний Бурхан байсан.
11 Зовлон ойрхон байгаа учраас Надаас бүү холдооч.
Учир нь туслах хүн нэг ч алга.
12 Олон үхрүүд намайг хүрээлсэн.
Башаны хүчтэнүүд намайг бүсэлсэн.
13 Хуу татахаар архиран байгаа арслан шиг
Тэд над уруу амаа том ангайлгадаг.
14 Намайг ус шиг асгасан бөгөөд
Миний бүх яс мултарсан.
Миний зүрх лааны тос адил юм.
Тэр нь миний дотор хайлсан.
15 Миний хүч шаазангийн хэлтэрхий шиг хатаж,
Миний хэл түүшиндээ наалдсан.
Та намайг үхлийн шороонд тавьдаг.
16 Учир нь намайг ноход хүрээлжээ.
Бүлэг хорон санаатнууд намайг бүсэлжээ.
Тэд миний гар, хөлийг нэвт хатгасан.
17 Би бүх ясаа тоолж чадна.
Тэд харж, над уруу гөлрөн ширтдэг.
18 Тэд миний гадуур хувцсыг хоорондоо хувааж,
Миний дотуур хувцасны төлөө шоддог.
19 Харин, ЭЗЭН, Та бүү холдооч.
Миний хүч чадал аа, надад туслахаар хурдлаач.
20 Миний сэтгэлийг илднээс,
Миний ганц амийг нохойн эрхшээлээс авраач.
21 Намайг арслангийн амнаас авраач.
Зэрлэг үхрийн эврээс аварч,
Надад хариу өгөөч.
22 Би Таны нэрийг ах дүүстээ хэлэх болно.
Чуулганы дунд би Таныг магтах болно.
23 ЭЗЭНээс эмээгчид ээ, Түүнийг магт.
Иаковын үр удам болох та бүгд Түүнийг алдаршуул.
Израилийн үр удам болох та бүгд Түүнийг хүндэтгэ.
24 Учир нь Тэр зовогсдын зовлонг жигшээ ч үгүй, үзэн ядаа ч үгүй.
Тэр нүүрээ түүнээс нуугаа ч үгүй.
Харин тусламж гуйн түүнийг хашхирахад Тэр сонссон юм.
25 Их чуулганы дунд миний магтаал Танаас ирдэг.
Түүнээс эмээгчдийн өмнө би өөрийн тангаргаа биелүүлнэ.
26 Ядуу хүн идэж, цадна. ЭЗЭНийг эрэн хайгчид Түүнийг магтах болно.
Та нарын зүрх мөнхөд амьд байх болтугай!
27 Газрын бүх зах хязгаар ЭЗЭНийг санаж,
Түүн уруу эргэх болно.
Улс үндэстнүүдийн бүх ургууд Таны өмнө хүндэтгэн мөргөнө.
28 Учир нь хаанчлал бол ЭЗЭНийх.
Тэрээр улс үндэстнүүдийг захирдаг.
29 Дэлхийн баян чинээлэг хүн бүхэн идэж, хүндэтгэн мөргөх болно.
Шороон доор орогч бүхэн,
Өөрсдийн сэтгэлийг амьд хадгалж чаддаггүй бүхэн ч Түүний өмнө сөгдөнө.
30 Үр удмууд Түүнд зарагдах болно.
Эзэний тухай ирэх үеүдэд яригдах болно.
31 Тэд ирж, Тэр үүнийг үйлдсэн гэдгийг,
Ирээдүйд төрөх хүмүүст Түүний зөв шударгыг зарлах болно.
23 Давидын дуулал.
ЭЗЭН бол миний хоньчин, Надад дутах зүйл нэг ч үгүй.
2 Тэр намайг ногоон бэлчээрт хэвтүүлж,
Дөлгөөн усны дэргэдүүр хөтөлдөг.
3 Тэр миний сэтгэлийг сэргээдэг.
Тэр Өөрийнхөө нэрийн төлөө
Зөвийн замаар намайг хөтөддөг.
4 Үхлийн харанхуйн хөндийгөөр туулавч
Би хор хөнөөлөөс айхгүй,
Учир нь Та надтай хамт байна.
Таны саваа, Таны таяг намайг тайвшруулдаг.
5 Та миний дайснуудын өмнө надад ширээ засдаг.
Та миний толгойг тосоор тосолсон.
Аяга минь дүүрч бялхдаг.
6 Сайн сайхан хийгээд хайр энэрэл
Насан туршид минь намайг лавтай яа дагана.
Би ЭЗЭНий өргөөнд мөнхөд оршин суух болно.
24 Давидын дүулал.
Дэлхий болон түүнийг дүүргэдэг бүхэн,
Ертөнц хийгээд түүнд оршигчид ЭЗЭНийх юм.
2 Учир нь Тэрээр далайнууд дээр түүний эх суурийг тавьж,
Гол мөрнүүд дээр түүнийг байгуулсан юм.
3 ЭЗЭНий уул өөд хэн авирч болох вэ?
Түүний ариун газарт хэн зогсож болох вэ?
4 Цэвэр гартай, ариун зүрхтэй,
Хуурмаг байдалд сэтгэлээ өргөөгүй,
Худал тангараг тавиагүй хүн тэгэх юм.
5 Тэрээр ЭЗЭНээс ерөөлийг,
Авралынхаа Бурханаас зөвтгөлийг хүртэх болно.
6 Энэ бол Түунийг хайгчдын үе юм.
Иаковын Бурхан, Таны нуүрийг хайгчдын үе юм.
Села
7 Сүр жавхлангийн Хаан орж ирэхийн тулд
Дааман хаалганууд аа, толгойгоо өргөж,
Мөнхийн хаалганууд аа, өргөгдөгтүн.
8 Сүр жавхлангийн Хаан гэж хэн бэ?
Хүчтэй, чадалтай ЭЗЭН, Тулалдаанд чадалтай ЭЗЭН юм.
9 Сүр жавхлангийн Хаан орж ирэхийн тулд
Дааман хаалганууд аа, толгойгоо өргөж,
Мөнхийн хаалганууд аа, өргөгдөгтүн.
10 Тэр сүр жавхлангийн Хаан гэж хэн бэ?
Түмэн цэргийн ЭЗЭН,
Тэр бол сүр жавхлангийн Хаан юм.
Села
25 Давидын дүулал.
ЭЗЭН, Тан уруу би сэтгэлээ өргөдөг.
2 Бурхан минь ээ, би Танд итгэдэг,
Намайг бүү ичгүүр болгооч.
Дайснуудыг минь надаас болж бүү баярлуулаач.
3 Үнэндээ Таныг хүсэн хүлээгчдийн хэн нь ч ичгүүр болохгүй.
Шалтгаангүйгээр итгэл эвдэгчид ичгүүр болно.
4 ЭЗЭН, надад Өөрийнхөө замуудыг мэдүүлээч.
Өөрийнхөө жимүүдийг надад зааж өгөөч.
5 Өөрийнхөө үнэнээр намайг дагуулж, намайг сургаач.
Учир нь Та бол миний авралын Бурхан юм.
Таныг би бүхэл өдөржин хүсэн хүлээдэг.
6 ЭЗЭН, Өөрийн өршөөл болон хайр энэрлийг дурсан санаач.
Учир нь тэдгээр нь мөнхөөс байсан билээ.
7 Миний залуу насны нүглийг, эсвэл алдаа зөрчлийг минь бүү санаач.
Өөрийн хайр энэрлийн дагуу намайг санаач,
ЭЗЭН, Өөрийн сайн чанарын төлөө санаач.
8 ЭЗЭН бол сайн бөгөөд шулуун шударга юм.
Тиймээс Тэрээр нүгэлтнүүдэд замыг зааварладаг.
9 Тэрээр даруу хүнийг шударгаар удирдаж,
Тэдэнд Өөрийн замыг сургадаг.
10 Түүний гэрээ хийгээд Түүний гэрчлэлийг сахигчдад
ЭЗЭНий бүх жимүүд бол хайр энэрэл ба үнэн юм.
11 ЭЗЭН, Өөрийн нэрийн төлөө
Миний их гэм нүглийг уучлаач.
12 ЭЗЭНээс эмээдэг хүн хэн юм бэ?
Тэрээр түүнд сонгох ёстой замд нь зааварчилна.
13 Түүний сэтгэл сайн сайхан байдал дотор оршиж,
Үр удам нь газар нутгийг өвлөн авах болно.
14 ЭЗЭНий нууц Өөрөөс нь эмээгчдийн төлөө байдаг.
Тэр тэдэнд Өөрийн гэрээг мэдүүлнэ.
15 Миний нүд үргэлж ЭЗЭН уруу хардаг.
Учир нь Тэр миний хөлийг урхинаас суллах юм.
16 Би ганцаардсан болон зовж шаналсан учир
Над уруу эргэж, намайг нигүүлсээч.
17 Зүрхний минь зовлонгууд ихэссэн юм.
Зүдгүүрээс минь намайг гаргаач.
18 Миний шаналал, зовлонг харж,
Миний бүх нүглийг уучлаач.
19 Миний дайснуудыг хараач.
Учир нь тэд олуулаа бөгөөд
Тэд намайг маш ихээр үзэн яддаг.
20 Миний сэтгэлийг хамгаалж, намайг авраач.
Би Таны дотор хоргоддог учир намайг ичгүүрт бүү оруулаач.
21 Би Таныг хүсэн хүлээдэг учир
Үнэнч болон шулуун шударга байдалд намайг хамгаалаг.
22 Бурхан, Израилийг Бүх зовлон бэрхшээлээс нь авраач!
26 Давидын дүулал.
Би үнэнч шударгаар явж,
Гуйвалгүйгээр ЭЗЭНд итгэсэн учраас,
ЭЗЭН, Та намайг зөвтгөөч.
2 ЭЗЭН, намайг шалгаж, намайг туршаач.
Миний оюун бодол, зүрхийг минь шалгаач.
3 Таны хайр энэрэл нүдний минь өмнө байгаа бөгөөд
Би Таны үнэнээр явсан.
4 Би хуурмаг хүмүүстэй хамт суудаггүй,
Дүр эсгэгч нартай хамт ч явахгүй.
5 Би хорон санаатнуудын чуулганыг үзэн яддаг,
Мөн бузар муу хүнтэй хамт суухгүй.
6 Би гэмгүй байдал дотор гараа угааж,
ЭЗЭН, Таны тахилын ширээнд ойртон очно.
7 Ингэх нь би талархлын дуугаар тунхаглаж,
Таны бүх гайхамшгуудыг зарлахын тулд билээ.
8 ЭЗЭН, би Таны өргөөний оршихуй болон
Таны сүр жавхлангийн орших газарт хайртай.
9 Миний сэтгэлийг нүгэлтнүүдтэй хамт,
Миний амийг цус урсгагчидтай хамт бүү авч яваач.
10 Тэдний гарт хорон муу хуйвалдаанууд байдаг бөгөөд
Тэдний баруун гар нь хахуулиар дүүрэн.
11 Харин миний хувьд, би үнэнч байдлаараа явах ёстой.
Намайг аварч, намайг нигүүлсээч.
12 Миний хөл тэгш газарт зогсдог.
Цуглаануудад би ЭЗЭНийг магтана.
27 Давидын дүулал.
ЭЗЭН бол миний гэрэл болон миний аврал юм.
Хэнээс би эмээх юм бэ?
ЭЗЭН бол миний амийн хамгаалалт юм.
Хэнээс би айх юм бэ?
2 Миний өстөн ба дайснууд болох
Бузар мууг үйлдэгчид махан биеийг минь залгихаар над
уруу ирэхдээ Бүдэрч унацгаасан.
3 Түмэн цэргүүд намайг бүслэвч
Миний зүрх айхгүй.
Миний эсрэг дайн гарсан ч,
Энэ бүгдийн дунд би итгэлтэй байх болно.
4 Би эрэн хайх ёстой нэг л зүйлийг ЭЗЭНээс гуйсан.
Энэ нь ЭЗЭНий гоо сайхныг харж,
Түүний сүмд бясалгахын тулд
Би насан туршдаа ЭЗЭНий өргөөнд суухыг гуйсан.
5 Учир нь зовлонгийн өдөр Тэр намайг Өөрийн асарт далдлах болно.
Өөрийн майхны нууц газарт Тэр намайг нуух болно.
Тэр намайг хадан дээр гаргана.
6 Тэгээд миний толгой намайг тойрсон дайснуудын минь дээр өргөмжлөгдөж,
Би Түүний майханд баяр хөөртэйгөөр өргөлүүдээ өргөнө.
Би дуулна. Тийм ээ, би ЭЗЭНд магтаалуудыг дуулна.
7 ЭЗЭН, намайг дуу хоолойгоороо хашхирахад сонсож,
Намайг нигүүлсэж, надад хариулаач.
8 Та "Миний царайг эрэн хайгтун" гэхэд
Миний зүрх Танд "ЭЗЭН,
Таны царайг би эрж хайх ёстой" гэж хэлжээ.
9 Өөрийнхөө нүүрийг надаас бүү нуугаач.
Өөрийн зарцыг уурласандаа бүү орхиоч.
Та миний тусламж байсаар ирсэн.
Миний авралын Бурхан,
Намайг бүү хаяж, бүү орхиоч.
10 Миний эцэг, эх намайг орхисон,
Харин ЭЗЭН намайг босгоно.
11 ЭЗЭН, Өөрийн замыг надад зааж,
Дайснуудын минь учир намайг шулуун жимээр удирдаач.
12 Хүчирхийллийн амьсгал гаргагчид болон
Худал гэрчлэгчид миний эсрэг боссон тул
Намайг өстөнгүүдийн минь хүсэлд бүү даатгаач.
13 Амьдын газарт ЭЗЭНий сайн сайхныг харна гэж би итгэсэн.
14 ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн.
Хүчтэй байж, зүрхээ зоригтой болгогтун.
Тийм ээ, ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн.
28 Давидын дуулал.
ЭЗЭН, Тан уруу би хашхирч байна.
Хад минь, чихээ бүү бөглөөч.
Учир нь хэрэв Та дуугүй байвал
Би нүх уруу унадаг хүмүүсийн адил болно.
2 Би Тан уруу тусламж гуйн хашхирахад,
Би гараа Таны ариун газар уруу чиглүүлэн өргөхөд
Миний гуйлтын дууг сонсооч.
3 Хорон муу хүмүүс болон
Гэм бурууг үйлдэгчидтэй хамт намайг бүү чирэн аваачаач.
Тэд хөршүүддээ эв найрамдлыг захидаг боловч
Зүрхэнд нь бузар муу байдаг.
4 Тэдний ажлууд болон
Үйлдлийнх нь бузар муугийн дагуу тэдэнд хариу өгөөч.
Тэдний гарын бүтээлийн дагуу тэдэнд хариу өгөөч.
Тэдний авбал зохих зүйлсээр тэдэнд буцаан төлөөч.
5 Тэд ЭЗЭНий ажлууд болон
Түүний гарын бүтээлүүдийг ойшоодоггүй тул
Тэр тэднийг устгаж, харин тэднийг дахин босгохгүй.
6 ЭЗЭН магтагдах болтугай.
Учир нь Тэр миний гуйх дууг сонссон юм.
7 ЭЗЭН бол миний хүч чадал, миний бамбай юм.
Зүрх минь Түүнд итгэдэг бөгөөд би тусыг нь хүртсэн.
Тиймээс зүрх сэтгэл минь баярладаг бөгөөд
Өөрийн дуутаар би Түүнд талархах болой.
8 ЭЗЭН бол тэдний хүч чадал,
Мөн Тэрээр Өөрийн тослогдогчийн хувьд авралын хамгаалалт юм.
9 Өөрийн хүмүүсийг аварч,
Өөрийн өвийг ерөөгөөч.
Бас тэдний хоньчин нь болж, Тэднийг мөнхөд үүрч яваач.
29 Давидын дуулал.
ЭЗЭНд өгөгтүн, хүчит хүмүүсийн хөвгүүд ээ,
ЭЗЭНд алдар ба хүч чадлыг өгөгтүн.
2 Өөрийнх нь нэрд тохирох алдрыг ЭЗЭНд өгөгтүн.
Ариун хувцсыг өмсөн ЭЗЭНд хүндэтгэн мөргө.
3 ЭЗЭНий дуу хоолой усан дээгүүр байна.
Алдрын Бурхан нүргэлдэг, ЭЗЭН их усан дээгүүр байна.
4 ЭЗЭНий дуу хоолой хүчтэй,
ЭЗЭНий дуу хоолой сүр жавхлантай.
5 ЭЗЭНий дуу хоолой хуш модыг ч хугалдаг.
Тийм ээ, ЭЗЭН Ливаны хуш модыг зомгол болгодог.
6 Тэрээр Ливаныг тутал шиг, Ширионыг зэрлэг үхрийн тугал шиг оодгонуулдаг.
7 ЭЗЭНий дуу хоолой галын дөлүүдийг дундуур нь салгадаг.
8 ЭЗЭНий дуу хоолой цөл газрыг чичрүүлдэг.
ЭЗЭН Кадешийн цөлийг чичрүүлдэг.
9 ЭЗЭНий дуу хоолой согоог тугаллуулж,
Ойг нүцгэртэл хуу татдаг.
Түүний сүмд юм бүгд "Алдар" гэж хэлцгээдэг.
10 ЭЗЭН үерийн усан дээр суусан.
Тийм ээ, ЭЗЭН Хаан мэт мөнхөд суудаг.
11 ЭЗЭН Өөрийн хүмүүст хүчийг хайрлах болно.
ЭЗЭН Өөрийн хүмүүсийг амар амгалангаар ерөөнө.
30 Дуулал. Давидын өргөөг зориулан өргөхөд дүулах дуу.
ЭЗЭН, Та намайг дээшээ өргөж,
Миний дайснуудыг надаас болж баярлуулаагүй учраас
Би Таныг өргөмжилнө.
2 Миний Бурхан ЭЗЭН,
Би тусламж гуйн Тан уруу хашхирсан бөгөөд Та намайг эдгээсэн.
3 ЭЗЭН, Та миний сэтгэлийг
Үхэгсдийн орноос татан гаргасан.
Би нүх уруу доошоо явахгүйн тулд
Та намайг амьд үлдээсэн.
4 Түүний бурханлаг хүмүүс ээ,
Та нар ЭЗЭНд магтаалыг дуулж,
Түүний ариун нэрд талархал өргөгтүн.
5 Учир нь Түүний уур хилэн агшин зуурынх,
Мөн Түүний ивээл насан туршийнх.
Шөнөжин уйлаан байж болно,
Харин өглөөд баярын хашхираан ирдэг.
6 Миний хувьд гэвэл, би таатай нөхцөлдөө "Би хэзээ ч ганхахгүй" гэсэн.
7 ЭЗЭН, Өөрийн ивээлээр Та миний уулыг бат тогтоосон.
Та Өөрийн нүүр царайг нуусанд би сэтгэл зовж байв.
8 ЭЗЭН, Тан уруу би хашхирч, ЭЗЭНд би гуйлтыг өргөсөн.
9 "Би доошоо нүх уруу очвол миний цус ямар ашигтай
вэ? Тоос шороо Таныг магтах уу?
Тэр нь Таны итгэлтэй байдлыг тунхаглах уу?
10 ЭЗЭН, сонсоод намайг нигүүлсээч.
ЭЗЭН, миний туслагч болооч".
11 Та надад уй гашууг минь бүжиг болгосон.
Та тааран хувцсыг минь тайлан надад баяр хөөрийг өмсгөсөн.
12 Ингэсэн нь би дуугүй байхгүй бөгөөд
Сэтгэлээрээ Танд магтаалыг дуулахын тулд болой.
Миний Бурхан ЭЗЭН, би Танд мөнхөд талархана.
31 Давидын дуулал. Найрал дууны удирдаачид.
ЭЗЭН, Таны дотор би хоргодсон.
Намайг хэзээ ч ичгүүр бүү болгооч.
Өөрийн зөв шударга байдлаар намайг авраач.
2 Над уруу чихээ ойртуулж, Намайг хурдан авраач.
Миний хувьд хүчний хад, намайг аврах бэхлэлт болооч.
3 Учир нь Та бол миний хад, миний цайз юм.
Өөрийн нэрийн төлөө Та намайг удирдаж, хөтлөх болно.
4 Тэдний надад зориулан нууцаар тавьсан торноос Та намайг гаргана.
Учир нь Та бол миний хүч чадал юм.
5 Таны гарт би сүнсээ даатгадаг.
Үнэний Бурхан ЭЗЭН, Та намайг зольсон.
6 Хоосон шүтээнүүдийг хүндэтгэдэг хүмүүсийг би үзэн яддаг,
Гэвч би ЭЗЭНд итгэдэг.
7 Би Таны хайр энэрэлд баясан баярлах болно,
Яагаад гэвэл Та миний зүдгүүрийг харсан.
Та сэтгэлийн минь зовлонг мэдсэн бөгөөд
8 Та намайг дайсны гарт тушаасангүй.
Та миний хөлийг уудам газарт тавьсан билээ.
9 ЭЗЭН, намайг нигүүлсээч,
Учир нь би зовлон зүдгүүр дунд байна.
Уй гашуутаас болж миний нүд, сэтгэл болон бие минь ч турж эцжээ.
10 Учир нь би амьдралаа уйтгар гунигтайгаар,
Он жилүүдээ санаа алдалттайгаар өнгөрүүлсэн.
Миний хүч тэнхээ гэмээс минь болж сулран,
Бие минь турж эцсэн.
11 Өөрийн бүх өстнүүдээс болж би
Ялангуяа хөршүүдийнхээ дунд доромжлол,
Танилуудынхаа дунд айдас төрүүлэхээр болсон.
Намайг гудамжинд хардаг хүмүүс надаас зайлсхийдэг.
12 Үхсэн хүн шиг би санаанаас гаран мартагдсан.
Би хагарсан сав шиг юм.
13 Учир нь би олон хүний гүтгэлгийг сонссон.
Тал бүрд аймшиг бөлгөө.
Тэд миний эсрэг хамтдаа зөвлөлдөж байхдаа
Миний амийг авахаар хуйвалджээ.
14 Харин, ЭЗЭН, би Танд итгэдэг,
"Та бол миний Бурхан" гэж би хэлдэг.
15 Миний цаг хугацаа Таны гарт байна.
Намайг дайснуудын минь гараас болон
Намайг хавчигчдаас авраач.
16 Нүүр царайгаа Өөрийн зарцын дээр гэрэлтүүлээч.
Хайр энэрлээрээ намайг авраач.
17 Би Таныг дууддаг учраас,
ЭЗЭН, намайг ичгүүр бүү болгооч.
Хорон муу хүмүүсийг ичгүүр болгон,
Тэднийг Үхэгсдийн оронд дуугүй байлгаач.
18 Бардамнал, жигшилтэйгээр зөв шударгын эсрэг өршөөлгүй ярьдаг
Худалч амыг дуугүй болгооч.
19 Танаас эмээгчдэд зориулан Таны хуримтлуулсан,
Таны дотор хоргодогчдод Таны соёрхсон сайн сайхан тань
Хүний хөвгүүдийн өмнө хичнээн агуу вэ!
20 Та тэднийг Өөрийн оршихуйн нууц газарт хүний заль мэхнээс нуудаг.
Та тэднийг майханд хэл амны гүтгэлгүүдээс нууцалж хамгаалдаг.
21 ЭЗЭН магтагдах болтугай.
Учир нь Тэрээр бүслэгдсэн хотод
Өөрийн хайр энэрлийг надад гайхамшигтайгаар үзүүлсэн.
22 Би сандран байхдаа "Би Таны мэлмийн өмнөөс таслагдсан билээ" гэв.
Гэсэн ч би Тан уруу хашхирахад Та миний гуйлтын дууг сонссон билээ.
23 Түүний бурханлаг хүмүүс ээ, та бүгд ЭЗЭНийг хайрлацгаа.
ЭЗЭН итгэлтэй хүнийг хамгаалж,
Бардамнан үйлдэгчдэд хариуг нь бүрэн төлдөг.
24 ЭЗЭНд найдагч бүгд ээ, Хүчтэй байн, зүрхээ зоригтой байлга.
32 Давидын дуулал. Маскил.
Алдаа зөрчил нь уучлагдсан бөгөөд
Нүгэл нь далдлагдсан нэгэн юутай ерөөлтэй вэ!
2 ЭЗЭНд гэмтэн гэж үл тооцогддог бөгөөд
Сүнсэндээ заль мэхгүй хүн юутай ерөөлтэй вэ!
3 Би дуугүй байхад Өдөржингөө ёолсноос болж яс минь яйрсан.
4 Учир нь өдөр шөнөгүй Таны мутар намайг хүндээр дарж байв.
Шим шүүс минь зуны ганд мэт хатсан юм.
Села
5 Би нүглээ Танд хүлээн хэлсэн бөгөөд
Гэм нүглээ би нуугаагүй. "Би ЭЗЭНд алдаа зөрчлөө хүлээнэ" гэж би хэлэв.
Тэгээд Та миний нүглийн бурууг уучилсан билээ.
Села
6 Тиймээс бурханлаг хүн бүр Таны олдох боломжтой үед Танд залбираг.
Үнэндээ их ус үерлэхэд тэд түүнд хүрэхгүй.
7 Та бол миний хоргодох газар,
Та намайг зовлон бэрхшээлээс хамгаалдаг.
Та намайг авралын дуугаар хүрээлүүлдэг.
Села
8 Би чиний явах ёстой замд чамд зааварлан зааж өгнө.
Би чамайг ширтэн, чамайг зөвлөнө.
9 Ухаангүй адуу, эсвэл луус шиг бүү бол.
Тэднийг хазаар ногтоор оосорлон барихгүй бол Та нарт ойртон ирэхгүй.
10 Хорон муу хүний зовлон гуниг олон билээ.
Харин ЭЗЭНд итгэдэг хүнийг хайр энэрэл хүрээлэх болно.
11 Зөв шударга хүмүүс ээ, та нар ЭЗЭН дотор баярлан, баясагтун.
Зүрхээрээ шулуун шударга бүгд ээ, та нар баярлан хашхирагтун!
33 Зөв шударга хүмүүс ээ, ЭЗЭН дотор баярлан дуулагтун.
Шулуун шударга хүн магтан дуулахад зохистой.
2 Ятгын эгшгээр ЭЗЭНд талархал өргө.
Арван утаст пийпаа хөгжмөөр Түүнд магтаалуудыг дуулагтун.
3 Түүнд шинэ дууг дуул. Баярт дуугаар уран чадварлаг тогло.
4 Учир нь ЭЗЭНий үг бол шулуун шударга бөгөөд
Түүний бүх ажлууд итгэлтэйгээр хийгдсэн юм.
5 Тэрээр зөв ба шударга байдлыг хайрладаг.
Дэлхий ЭЗЭНий хайр энэрлээр дүүрэн.
6 ЭЗЭНий үгээр тэнгэрүүд,
Амных нь амьсгалаар тэдгээрийн бүх эрхэс бүтээгдсэн.
7 Тэрээр далайн усыг овоо шиг хамтад нь цуглуулдаг.
Тэрээр гүний усыг агуулахад хуримтлуулдаг.
8 Бүх дэлхий ЭЗЭНээс эмээгтүн.
Ертөнцийн бүх оршин суугчид Түүнийг хүндэтгэгтүн.
9 Учир нь Түүнийг айлдахад тэр нь биелсэн.
Түүнийг тушаасанд тэр нь бат бэх болсон.
10 ЭЗЭН улс үндэстнүүдийн зөвлөгөөг үгүй хийдэг.
Тэрээр хүмүүсийн төлөвлөгөөг үр дүнгүй болгодог.
11 ЭЗЭНий зөвлөгөө мөнхөд,
Түүний зүрхний төлөвлөгөө үеийн үед байдаг.
12 Өөрсдийн Бурхан нь ЭЗЭН байдаг улс буюу Өөрийнхөө өв болгохоор
Түүний сонгосон ард түмэн ерөөлтэй еэ!
13 ЭЗЭН тэнгэрээс хардаг.
Тэрээр хүний хөвгүүдийг бүгдийг хардаг.
14 Өөрийн оршин байгаа газраас Тэрээр
Дэлхийн бүх оршин суугчид уруу хардаг.
15 Тэр тэд бүгдийн зүрхийг бүтээдэг бөгөөд
Тэд бүгдийн үйлсийг ойлгодог юм.
16 Хүчит цэргээр аврагдах хаан гэж үгүй.
Агуу хүчээр чөлөөлөгдөх дайчин эр гэж үгүй.
17 Морь бол ялалтын хоосон найдвар бөгөөд
Өөрийн агуу хүчээр ч хэнийг ч аварч чадахгүй.
18 Харагтун, ЭЗЭНий мэлмий Өөрөөс нь эмээгчдийг,
Түүний хайр энэрэлд найдагчдыг хардаг нь
19 Тэдний сэтгэлийг үхлээс аварч,
Тэднийг өлсгөлөн дунд амьд үлдээхийн тулд байдаг юм.
20 Бидний сэтгэл ЭЗЭНийг хүсэн хүлээдэг.
Тэр бол бидний тусламж болон бидний бамбай юм.
21 Бид Түүний ариун нэрд итгэдэг учраас
Бидний зүрх Түүнд баярладаг.
22 ЭЗЭН, бидний Танд найдсаны дагуу
Таны хайр энэрэл бидний дээр байх болтугай.
34 Давид Абимелехийн өмнө галзуурсан дүр үзүүлж,
хөөгдөөд явах үеийн дуүлал.
Би ЭЗЭНийг цаг үргэлж магтана.
Түүнийг магтах нь миний аманд үргэлж байх болно.
2 Миний сэтгэл ЭЗЭНээр сайрхана.
Даруу хүн үүнийг сонсон баярлана.
3 Надтай хамт ЭЗЭНийг дээдэлж,
Хамтдаа Түүний нэрийг өргөмжилцгөөе.
4 Би ЭЗЭНийг хайсан бөгөөд
Тэр надад хариулж,
Бүх айдсаас минь намайг аварсан.
5 Тэд Түүнийг хараад гэрэлтэх болсон бөгөөд
Тэдний нүүр царайнууд дахин ичгүүрт орохгүй.
6 Энэ ядуу хүн хашхирахад ЭЗЭН түүнийг сонсож,
Бүх саад бэрхшээлээс нь түүнийг аварсан.
7 ЭЗЭНий тэнгэр элч Түүнээс эмээгчдийн эргэн тойронд байж, Тэднийг авардаг.
8 ЭЗЭН сайн гэдгийг амсаж үз.
Түүний дотор хоргоддог хүн юутай ерөөлтэй вэ!
9 Түүний ариун хүмүүс ээ, та нар ЭЗЭНээс эмээгтүн.
Түүнээс эмээгчдэд юу ч дутагддаггүй.
10 Залуу арслан ч гачигдан өлсөж байдаг.
Харин ЭЗЭНийг хайгчид ямар ч сайн юмаар гачигдахгүй.
11 Хүүхдүүд ээ, та нар ирж, намайг сонс.
Би та нарт ЭЗЭНээс эмээхийг зааж өгье.
12 Амийг хүсэмжилдэг бөгөөд
Сайныг харахаар урт наслахыг хайрлагч хэн бэ?
13 Өөрийн хэлийг хорон муугаас,
Өөрийн уруулыг худал хэлэхээс сахин хамгаал.
14 Бузар муугаас салж, сайныг үйлд
Амар тайвныг хайж, түүнийг мөрдөн мөшгө.
15 ЭЗЭНий мэлмий зөв шударга хүн уруу чиглэсэн байдаг бөгөөд
Түүний сонор тэдний хашхирахыг чагнадаг.
16 ЭЗЭНий нүүр царай бузрыг үйлдэгчдийн эсрэг байдаг нь
Тэдний тухай дурсгалыг ч дэлхийгээс арилгахын тулд юм.
17 Тэднийг хашхирахад ЭЗЭН сонсож,
Бүх саад бэрхшээлээс нь тэднийг авардаг.
18 ЭЗЭН эмтэрсэн зүрхтэй хүнд ойртон байдаг бөгөөд
Сүнсээрээ гэмшигчдийг авардаг.
19 Зөв шударга хүний зовлон зүдгүүр их байдаг,
Харин ЭЗЭН түүнийг тэр бүгдээс нь авардаг.
20 Тэр түүний бүх ясыг хамгаалдаг,
Тэднээс нэг нь ч хугараагүй юм.
21 Бузар муу байдал хорон муу хүнийг ална.
Зөв шударга хүнийг үзэн ядагчид буруушаагдана.
22 ЭЗЭН Өөрийн зарц нарын сэтгэлийг авардаг бөгөөд
Түүний дотор хоргоддог хэн нь ч буруушаагдахгүй.
35 Давидын дуулал.
ЭЗЭН, надтай тэмцэлдэгчидтэй тэмцэлдээч.
Надтай тулалдагчидтай тулалдаач.
2 Халхавч, бамбайгаа барин Надад туслахаар босооч.
3 Намайг мөрдөгчидтэй тулгарахаар жад, сүхээ сугал.
Миний сэтгэлд хандан "Би бол чиний аврал!" гэж хэл.
4 Миний амийг хайгчдыг шившиг болгож, ичгүүрт унагаагаач.
Миний эсрэг бузар мууг сэдэгчдийг буцааж, дорд болгооч.
5 Тэднийг ЭЗЭНий тэнгэр элчээр туугдаж буй,
Салхинд хийсэх будааны хальс мэт болгооч.
6 ЭЗЭНий тэнгэр элчээр тэднийг хөөлгөн
Замыг нь харанхуй, халтиргаатай болгооч.
7 Учир нь ямар ч шалтгаангүйгээр тэд намайг барихаар тор тавьсан,
Ямар ч шалтгаангүйгээр тэд миний сүнсэнд нүх ухсан.
8 Түүнийг мэдээгүй байхад сүйрлийг түүнд ирүүлж,
Өөрийнх нь нуусан тор өөрийг нь бариг.
Тэр л сүйрэлд түүнийг унагаагаач.
9 Миний сэтгэл ЭЗЭНд баярлаж,
Түүний авралд баясна.
10 Миний бүх яснууд "ЭЗЭН, хэн тантай адил вэ?
Хэн зүдэрсэн хүнийг өөрөөс нь илүү хүчтэй нэгнээс,
Мөн зүдэрсэн ба гачигдсан хүнийг
өөрөөс нь дээрэмддэг нэгнээс авардаг вэ?" гэх болно.
11 Хэрцгий гэрч нар босдог.
Тэд миний мэдэхгүй зүйлсийг надаас байцаадаг.
12 Тэд сэтгэлийг минь өнчрүүлэн
Тусыг минь усаар хариулдаг.
13 Харин миний хувьд тэднийг өвчтэй байхад би тааран хувцас өмссөн.
Би сэтгэлээ мацгаар зовоосон бөгөөд
Миний залбирал цээжинд минь буцан ирсээр байв.
14 Би өөрийн найз, эсвэл ах дүүдээ юм шиг тэдэнд үйлдсэн.
Би эхийн хойноос гашууддаг нэгэн шиг гашуудан бөхийсөн.
15 Харин намайг бүдэрсэнд тэд баярлан хамтран цуглав.
Миний мэддэггүй байсан довтлогчид миний эсрэг цуглаж,
Зогсоо зайгүй намайг гүжирдсэн.
16 Найран дээрх бурхангүй тохуурхагчид мэт
Тэд над уруу шүдээ хавирсан.
17 Эзэн, Та хэдий болтол харж суух вэ?
Миний сэтгэлийг тэдний хор хөнөөлүүдээс,
Миний цорын ганц амийг арслангуудаас авраач!
18 Би Танд их чуулганд талархал өргөнө.
Би Таныг хүчит олон түмний дунд магтах болно.
19 Худал яригч дайснуудыг минь надаас болж бүү баясга.
Шалтгаангүйгээр намайг үзэн ядагчдын нүдийг ч бүү хялалзуул.
20 Учир нь тэд амар амгаланг ярьдаггүй,
Харин газар нутагт аниргүй оршигчдын эсрэг хуурмаг үгсийг зохиодог.
21 Тэд над уруу амаа том ангайлгадаг.
Тэд "Аа, аа, бидний нүд үүнийг харлаа!" гэжээ.
22 ЭЗЭН, Та үүнийг харсан билээ.
Бүү дуутүй байгаач. Эзэн, надаас бүү хол байгаач.
23 Миний Бурхан, миний Эзэн,
Өөрийгөө сэрээж, намайг хамгаалахаар,
Миний хэргийн төлөө босооч.
24 Миний Бурхан ЭЗЭН,
Өөрийн зөв шударгын дагуу намайг шүүж,
Надаас болж тэднийг бүү баясгаач.
25 Тэднийг "Аа, бидний хүсэл биеллээ!" гэж зүрхэнд нь бүү хэлүүлээч.
Тэднийг "Бид түүнийг залгисан!" гэж бүү хэлүүлээч.
26 Миний зовлон зүдгүүрт баясагчдыг бүгдийг ичгүүрт унаган дорд болгооч.Өөрсдийгөө миний дээгүүр дөвийлгөгчдийг ичгүүр, гутамшигт оруулаач.
27 Миний зөвтгөлд баярлагчид Баясан хашхирч, баярлан хөөрөг.
Тэднээр "Өөрийн зарцын сайн сайхан байдалд баярладаг ЭЗЭН дээдлэгдэх болтугай!"
гэж үргэлжлүүлэн хэлүүлээч.
28 Миний хэл ч Таны зөв шударгыг болон Таны магтаалыг өдөржин тунхаглана.
36 ЭЗЭНий зарц Давидын дуулал. Найрал дууны удирдаачид.
Бурханлаг бус хүнд зүрхэнд нь нүгэлт чанар ярьдаг.
Түүний нүдэнд Бурханаас эмээхүй нь үгүй.
2 Учир нь тэр өөрийгөө дөвийлгөж,
өөрийн гэм нүглийг илрэхгүй, үзэн ядагдахгүй! гэсэн.
3 Түүний амнаас гарах үг нь хорон муухай бөгөөд хуурамч юм.
Тэр мэргэн ухаан ба сайн үйлсээ зогсоосон.
4 Тэр гэмт хорон санаагаа орондоо төлөвлөдөг.
Тэр өөрийгөө буруу зам дээр зогсоодог.
Тэр бузар үйлийг жигшдэггүй.
5 ЭЗЭН, Таны энэрэл тэнгэрт бий!
Таны итгэмж огторгуйд ч хүрнэ.
6 Таны зөв шударга Бурханы уулстай адил,
Таны шүүх бол их далайтай адил.
ЭЗЭН, Та хүн болоод араатныг хамгаалдаг.
7 Бурхан аа! Таны энэрэл хайр хичнээн үнэтэй вэ!
Хүмүүн Таны жигүүрийн сүүдэр дор хоргоддог.
8 Тэд Таны өргөөн дэх баялгаар элбэг хангалуун байдаг.
Та тэднийг Өөрийн тааламжит голоос ундаалдаг.
9 Амийн эх булаг нь Танд бий.
Таны гэрэл гэгээнд л бид гэрэл гэгээг хардаг.
10 Таныг таньж мэдэгчдэд
Өөрийн энэрэл хайрыг үргэлжлүүлэн
Шулуун шударга сэтгэлтэнд
Өөрийн зөв шударгыг хүртээгээч!
11 Бардамнагчийн хөлийг надад бүу хүргээч!
Муу хүний гараар намайг бүү зайлуулаач!
12 Гэм хор хийгчид тэнд унасан.
Тэд газар хөсөр унаад, дахин босож чадахгүй!
37 Давидът дуулал.
Бузар мууг үйлдэгчээс болж бүү санаа зов,
Бурууг үйлдэгчдэд бүү атаарх.
2 Учир нь тэд өвс шиг удахгүй хатан хорчийж,
Ногоон ургамал шиг хагдрах болно.
3 ЭЗЭНд итгэж, сайныг үйлд.
Газар нутагт оршин сууж, итгэлтэй байдлыг хоол хүнсээ болго.
4 ЭЗЭНд баярлагтун.
Тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө.
5 Өөрийн замыг ЭЗЭНд даатга,
Мөн Түүнд итгэж найд.
Тэгвэл Тэр биелүүлж өгнө.
6 Тэр чиний зөв шударгыг гэрэл мэт,
Чиний шударга хэргийг үд дундын гэрэл мэт илэрхий болгоно.
7 ЭЗЭН дотор дуутүй байж,
Түүнийг тэвчээртэйгээр хүлээ.
Өөрийнхөө замаар амжилт ологчоос болон
Хорон муу төлөвлөгөө биелүүлдэг хүнээс болж бүү санаа зов.
8 Уурлахаа больж, хилэнгээ март. Бүү санаа зов.
Энэ нь зөвхөн бузар мууг үйлдэхэд л хүргэнэ.
9 Бузар муут үйлдэгчид таслагдана,
Харин ЭЗЭНийг хүсэн хүлээгчид газар нутгийг өвлөх болно.
10 Тун удахгүй хорон санаатан үгүй болно.
Чи түүний байх газрыг анхааралтай хайх боловч
Тэр байхгүй байх болно.
11 Харин даруу хүн газар нутгийг өвлөж,
Элбэг амар амгалангаар баярлана.
12 Хорон муу хүн зөв шударга хүний эсрэг хуйвалдаж,
Түүн уруу шүдээ хавирдаг.
13 Түүний өдөр ирж буйг хардаг учраас Эзэн түүнд инээдэг.
14 Зүдрэгсэд ба гачигдагсдыг хөсөр унагаж,
Үйлсээрээ шулуун шударга хүмүүсийг алахаар
Хорон муу хүн илд суталж, нумаа хөвчилжээ.
15 Тэдний илд өөрсдийнх нь зүрхэнд зоогдож,
Нумууд нь хугарах болно.
16 Зөв шударга хүний жаахан юмс нь
Олон хорон санаатнуудын элбэг байдлаас хавьгүй дээр юм.
17 Учир нь хорон санаатны гар нь хугалагдана,
Харин зөв шударга хүнийг ЭЗЭН дэмждэг.
18 ЭЗЭН гэм зэмгүй хүний өдрүүдийг мэддэг.
Тэдний өв мөнхөд байна.
19 Тэд гамшгийн үед ичгүүрт орохгүй бөгөөд
Өлсгөлөнгийн өдрүүдэд ч хангалуун байна.
20 Харин хорон муу хүн мөхнө.
ЭЗЭНий дайснууд бэлчээрийн цэцгүүд мэт болж,
Утаа мэт замхардаг.
21 Хорон муу хүн зээлж, буцаан өгдөггүй.
Харин зөв шударга хүн нигүүлсэн өгдөг.
22 Түүгээр ерөөгдөгсөд газар нутгийг өвлөнө,
Харин Түүгээр хараагдагсад таслагдана.
23 Хүний алхмууд ЭЗЭНээр тогтоогддог бөгөөд
Түүний замд Тэр баярладаг.
24 Тэрээр бүдрэвч, газар хөсөр унахгүй.
Учир нь ЭЗЭН Өөрийн гараар түүнийг түшдэг.
25 Би залуутаасаа хөгширтлөө Зөв шударга хүн хаягдахыг,
Үр удам нь талх гуйж байхыг үзээгүй.
26 Тэр үргэлж нигүүлсэн хайрлаж, зээлүүлдэг.
Түүний үр удам нь ерөөлтэй юм.
27 Бузраас хагацаж, сайныг үйлд,
Тэгвэл чи мөнхөд орших болно.
28 Учир нь ЭЗЭН шударга ёсыг хайрладаг бөгөөд
Өөрийн бурханлаг хүмүүсийг орхидоггүй.
Тэд мөнхөд хамгаалуулсан,
Харин хорон муу хүний үр удам таслагдах болно.
29 Зөв шударга хүн газар нутгийг өвлөж,
Түүнд мөнхөд оршин суух болно.
30 Зөв шударга хүний ам нь мэргэн үгийг хэлдэг бөгөөд
Түүний хэл нь шударга үгийг өгүүлдэг.
31 Түүний зүрхэнд Бурханых нь хууль оршдог.
Түүний алхамд алдаа байхгүй.
32 Хорон муу хүн зөв шударга хүнийг анаж,
Түүнийг хорлох боломжийг хайдаг.
33 ЭЗЭН түүнийг хорон санаатны гарт орхихгүй,
Эсвэл шүүгдэх үед нь түүнийг буруушаахгүй.
34 ЭЗЭНийг хүлээж, Түүний замаас бүү гар,
Тэгвэл газар нутгийг өвлүүлэхээр Тэр чамайг өргөмжилнө.
Хорон муу хүн таслагдахад чи үүнийг үзэх болно.
35 Төрөлх хөрсөндөө ургаж буй саглагар мод шиг өөрийгөө сагсайлган ургуулдаг.
Хорон муу, харгис хүнийг би харсан билээ.
36 Тэгээд тэр өнгөрсөн бөгөөд харагтун тэр алга болсон.
Би түүнийг хайсан боловч тэр олдоогүй.
37 Гэм зэмгүй хүнийг тэмдэглэж,
Шулуун шударга хүнийг харагтун.
Учир нь амар амгалан хүн сайн сайхныг авна.
38 Харин нүгэлтнүүд цөмөөрөө устгагдана.
Хорон муу хүний хойч үеийнхэн ч таслагдана.
39 Харин зөв шударга хүний аврал ЭЗЭНээс ирдэг.
Тэрээр бэрх цагт тэдний хүч чадал юм.
40 ЭЗЭН тэдэнд тусалж, тэднийг чөлөөлдөг.
Тэд Түүний дотор хоргоддог учраас
Тэр тэднийг хорон муу хүнээс чөлөөлж, авардаг юм.
38 Дурсгалд зориулсан Давидын дуулал.
ЭЗЭН, Өөрийн хилэн дотроо намайг бүү зэмлээч,
Өөрийн шатаж буй ууран дотроо намайг бүү гэсгээгээч.
2 Учир нь Таны сум намайг нэвт сүлбэж,
Таны мутар намайг доош дарсан.
3 Таны хилэгнэлээс болж махан биед минь эрүүл газар үгүй.
Миний нүглээс болж ясанд минь амар амгалан ч үгүй.
4 Учир нь миний гэм буруу толгойгоос минь давжээ.
Хүнд ачаа мэт тэд надад даагдахгүй байна.
5 Миний мунхгаас болж
Шархнууд минь хувилж, муухай үнэр ханхлуулна.
6 Намайг мушгин ихэд бөхийлгөжээ.
Би бүхэл өдрийн турш гашуудан явна.
7 Ууц нуруу минь халуу шатаж,
Махан биед минь эрүүл газар гэж үгүй.
8 Намайг сульдуулан доройтуулж, маш хүндээр бэртээжээ.
Зүрхний минь шаналлаас болж би ёолдог.
9 Эзэн, миний бүх хүсэл Таны өмнө байна.
Миний санаа алдах дуу Танаас нууцлагдаагүй байна.
10 Миний зүрх давчдаж, хүч чадал минь алдардаг.
Нүдний минь гал ч бөхсөн.
11 Миний хайртай хүмүүс хийгээд миний найз нөхөд
Гамшгаас минь зугтдаг.
Хамаатан саднууд минь ч холуур зогсдог.
12 Миний амийг эрэгчид урхи тавьдаг.
Намайг шархлуулахыг хүсэгчид сүйрлийн тухай ярилцаж,
Өдөржингөө заль мэхийг сэддэг.
13 Харин би дүлий хүн шиг үл сонсдог.
Мөн амаа эс нээдэг хэлгүй хүн шиг байна.
14 Тийм ээ, би бол огт сонсдоггүй,
Аманд нь зэмлэл байдаггүй хүн мэт байна.
15 Учир нь, ЭЗЭН, би Танд найддаг.
Миний Бурхан ЭЗЭН, Та хариулах болно.
16 Учир нь би "Хөл алдах үед минь өөрсдийгөө миний эсрэг өргөмжлөх
Тэд надаас болж бүү баярлатугай" гэж хэлсэн.
17 Учир нь би унахад бэлэн бөгөөд
Өвчин шаналал минь үргэлж миний өмнө байдаг.
18 Би гэм буруугаа улайдаг.
Нүглээсээ болж би санаа зоволтоор дүүрэн байна.
19 Харин миний дайснууд идэвхтэй, хүчтэй бөгөөд
Намайг утга учиргүйгээр үзэн ядагчид олон байна.
20 Би сайныг дагадаг тул сайныг муутаар хариулагчид намайг эсэргүүцдэг.
21 ЭЗЭН, намайг бүү орхиоч.
Бурхан минь ээ, надаас бүү хол байгаач.
22 Миний аврал болох Эзэн, Надад туслахаар хурдлаач.
39 Давидын дүулал. Найрал дууны удирдаачид, Иедутунд.
"Би хэлээрээ нүтэл үйлдэхгүйн тулд Өөрийн зам мөрийг сахих болно.
Хорон муу хүн миний өмнө байх зуур
Би амаа хазаарлах болно" гэж би хэлсэн.
2 Би үг дуугүй байж, Би сайныг ч дуугараагүй бөгөөд
Миний шаналал ихсэж байна.
3 Миний зүрх дотор минь халуун оргиж,
Намайг гүн бодож байхад гал дүрэлзэв.
Тэгээд би хэлээрээ ярьсан.
4 Эзэн, миний эцэс хийгээд насны минь хэмжээг надад мэдүүлээч.
Хэр сул доройг минь надад мэдүулээч.
5 Харагтун, Та миний өдрүүдийг алганы чинээхэн,
Миний амийг мэлмийнхээ өмнө юу ч биш болгосон.
Үнэндээ хүн бүр өөрийн хамгийн сайн үедээ зүгээр л нэг амьсгал юм.
Села
6 Үнэндээ хүн бүр сүг сүүдэр шиг л явдаг.
Үнэндээ тэд дэмий юманд л хүрхэрдэг.
Тэрээр овооддог боловч түүнийг хэн авахыг мэддэггүй.
7 Өө Эзэн, одоо би чухам юуг хүлээнэ вэ?
Миний найдвар Танд л байна.
8 Намайг бүх нүглээс минь авраач.
Намайг мунхаг хүнээр бүү зэмлүүлээч.
9 Та үүнийг үйлдсэн учраас
Би хэлгүй болсон бөгөөд би амаа эс нээдэг.
10 Өөрийн гамшгийг надаас зайлуулаач.
Таны мутрын цохилтод би үрэгдсэн.
11 Гэм буруугийн төлөө зэмлэлээр Та хүнийг гэсгээдэг.
Дэнгийн эрвээхийн адил Та түүний хувьд нандин юмсыг шатаадаг.
Үнэхээр хүн бүхэн зүгээр л нэг амьсгал юм.
Села
12 ЭЗЭН, миний залбирлыг сонсож,
Миний хашхирах дуунд чих тавиач.
Нулимсанд минь бүү дуугүй байгаач.
Би Танд харь хүн, Өөрийн бүх эцэг өвгөдийн адил түр суугч болой.
13 Цааш явж, алга болохоосоо өмнө
Би дахин баяртай болохын тулд Та харцаа надаас салгаач.
40 Давидын дуулал. Найрал дууны удирдаачид.
Би ЭЗЭНийг тэвчээртэйгээр хүлээсэн.
Тэр над уруу ойртож, миний хашхирахыг сонссон.
2 Тэр намайг сүйрлийн нүхнээс, шавар шавхайнаас татан гаргаж,
Алхмыг минь бат бэх болгон миний хөлийг хадан дээр тавьсан.
3 Тэр миний аманд шинэ дуу болох бидний Бурханд өргөх магтаалын дууг оруулав.
Олон хүн хараад эмээж, ЭЗЭНд итгэх болно.
4 ЭЗЭНийг өөрийн итгэлээ болгож,
Бардамнагчид, эсвэл хуурмаг уруу хазайгчид уруу эргээгүй хүн ерөөлтэй еэ!
5 Миний Бурхан ЭЗЭН, Таны үйлдсэн гайхамшгууд болоод
Биднийг бодсон Таны бодол санаанууд олон юм.
Тантай эн зэрэгцэхүйц хэн ч байхгүй.
Би тэдгээр гайхамшгуудыг зарлан хэлье гэсэн ч тэд тоолшгүй олон юм.
6 Тахил болон идээн өргөлийг Та хүсээгүй.
Та чихийг минь нээсэн.
Шатаалт тахил болон нүглийн төлөөх тахилыг Та шаардаагүй.
7 Тэгэхэд би "Харагтун, би ирлээ.
Хуйлмал номд миний тухай бичсэн байдаг.
8 Бурхан минь ээ, би Таны хүслийг гүйцэлдүулэхдээ баярладаг юм.
Таны Хууль миний зүрхэнд бий" гэж хэлсэн.
9 Би зөв шударга байдлыг агуу их цутлаанд тунхагласан.
ЭЗЭН, харагтун, би уруулаа хамхихгүйг Та мэднэ шүү дээ.
10 Би Таны зөв шударга байдлыг зүрхэндээ нууцлаагүй.
Би Таны итгэлтэй байдал хийгээд Таны авралын талаар тунхагласан.
Би Таны хайр энэрэл хийгээд Таны үнэнийг агуу их цуглаанаас нуугаагүй.
11 ЭЗЭН, Та Өөрийн өршөөлийг надаас бүү зайлуулаач.
Өөрийн хайр энэрэл хийгээд үнэнээр намайг үргэлж хамгаалаач.
12 Учир нь тоо томшгүй бузрууд намайг тойрчээ.
Би харж чадахгүй болтол гэм буруундаа баригджээ.
Тэдгээр нь миний толгой дахь үснээс ч илүү олон бөгөөд зүрх минь ч мохжээ.
13 ЭЗЭН, намайг аврахаар таалаач.
ЭЗЭН, надад туслахаар хурдлаач.
14 Миний амийг устгахаар хайгчдыг Хамтад нь ичгүүрт унагаж, дорд болгооч.
Намайг шархлахад баярлагчдыг Ухрааж, шившиг болгооч.
15 Надад "Ха, ха!" гэгчдийг Өөрсдийнх нь ичгүүрээр сүрдүүлээч.
16 Таныг эрэн хайгч бүхнийг Өөрийнхөө дотор баярлуулаач.
Таны авралыг хайрлагсдаар "ЭЗЭН дээдлэгдэх болтугай" гэж үргэлж хэлүүлээч.
17 Би зовж зүдэрсэн, гачигдсан болохоор Эзэн намайг бодох болтугай.
Та бол миний тусламж хийгээд миний аврагч.
Бурхан минь ээ, бүү хойшлуулаач.
41 Давидын дуулал. Найрал дууны удирдаачид.
Дорой хүмүүсийг анхааран халамжлагч нь юутай ерөөлтэй вэ!
Зовлонгийн өдөрт ЭЗЭН түүнийг аварна.
2 ЭЗЭН түүнийг хамгаалан, амьдруулах бөгөөд
Тэрээр газар дэлхий дээр ерөөлтэй хэмээгдэх болно.
Та түүнийг дайсных нь хүсэлд бүү өгөөч.
3 ЭЗЭН түүнийг өвчтөний оронд хэвтэж байхад нь тэтгэнэ.
Та түүнийг өвчтэй байхад нь сэргээн босгоно.
4 Би "ЭЗЭН, намайг нигүүлсээч.
Би Таны эсрэг нүгэл үйлдсэн учраас миний сэтгэлийг эдгээгээч" гэв.
5 Миний дайснууд намайг муулан
"Тэр хэзээ үхэж, түүний нэр үгүй болох вэ?" гэж ярилцдаг.
6 Тэр намайг харахаар ирэхдээ худал ярьдаг.
Тэрээр зүрхэндээ хорон мууг агуулаад Гадагш гарахдаа түүнийгээ тараадаг.
7 Намайг үзэн ядагч бүхэн миний тухай шивнэлддэг.
Намайг хорлохоор тэд хуйвалдан
8 "Тэр хорт өвчин туссан.
Тэр хэвтээд дахин босож чадахгүй" гэнэм.
9 Миний итгэдэг, Миний талхыг идэж байсан
дотно найз минь ч
Миний эсрэг өсгийгөө өргөсөн.
10 Гэвч ЭЗЭН, Та намайг нигүүлсэж,
Тэдэнд хариу барихын тулд намайг босгооч.
11 Миний дайсан намайг ялсан дуугаар хашхирдаггүй учир
Та намайг таалдгийг би үүгээр мэднэ.
12 Та намайг миний үнэнч байдлын дунд түшиж,
Намайг Өөрийн өмнө мөнхөд байлгадаг.
13 Израилийн Бурхан ЭЗЭН мөнхийн мөнхөд магтагдах болтугай! Амен, амен.
ХОЁРДУГААР НОМ
42 Найрал дуүны удирдаачид. Корагийн хөвгүүдийн маскил.
Бута усны урсгалуудыг хүсэхийн адил
Миний сэтгэл, Бурхан, Таныг хүсдэг.
2 Миний сэтгэл Бурханаар, амьд Бурханаар цангадаг.
Би хэзээ явж, Бурханд бараалхах вэ?
3 Хүмүүс надад "Чиний Бурхан хаана байна? гэж өдөржин хэлэхэд
Нулимс минь өдөр шөнөгүй миний хоол болсон.
4 Урьд нь би баяр тэмдэглэж буй олон түмний дунд явж,
Баяр хийгээд талархал өргөх дуугаар
Тэднийг Бурханы өргөө уруу цуваагаар дагуулдаг байлаа.
Эдгээр зүйлсийг л би санаж,
Сэтгэлдээ шаналан өвдөж байна.
5 Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ?
Яагаад чи миний дотор үймүүлэгдэнэ вэ?
Бурханд найд, Учир нь Түүний оршихуйн авралын төлөө
Би Түүнийг дахин магтах болно.
6 Бурхан минь ээ, сэтгэл минь миний дотор цөхөрсөн байна.
Тиймээс би Таныг Иордан нутаг, Хермон ба Мизар уулаас дурсдаг.
7 Таны хурхрээнүүдийн дуунд гүн далай бие биеэ дууддаг.
Таны давалгаа, долгио намайг нөмрөв.
8 ЭЗЭН өдрөөр өөрийн хайр энэрлийг тушаана.
Мөн шөнөөр Түүний дуу болох
Миний амьдралын Бурханд хандсан залбирал надтай хамт байна.
9 Би өөрийн хад Бурханд "Юунд Та намайг мартсан бэ?
Юунд би дайсны дарамтнаас болж гашуудан явна вэ?" гэж хэлнэ.
10 Миний ясыг бяцлах шиг миний өстнүүд намайг буруутгадаг.
Тэд надад "Чиний Бурхан хаана байна?" гэж өдөржин хэлдэг.
11 Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ?
Яагаад чи миний дотор үймүүлэгдсэн бэ?
Бурханд найд, Учир нь би өөрийн туслагч болон өөрийн Бурханыг,
Түүнийг л магтах болно.
43 Бурхан, намайг зөвтгөж,
Бурхангүй үндэстний эсрэг миний хэргийг дэмжээч.
Хуурмаг, шударга бус хүнээс намайг авраач.
2 Та бол миний хүч чадлын Бурхан билээ.
Юунд Та намайг орхисон бэ?
Юунд би дайсны дарамтнаас болж гашуудан явна вэ?
3 Өөрийн гэрэл ба Өөрийн үнэнийг илгээж,
Тэднээр намайг удирдуулаач.
Тэднээр намайг Өөрийн ариун уул ба Өөрийн орших газарт авчруулаач.
4 Тэгээд би Бурханы тахилын ширээнд хүрч очин,
Өө Бурхан, миний Бурхан, Таныг би босоо ятгаар магтана.
Миний бялхам баяр баясал Бурханых билээ.
5 Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ?
Яагаад чи миний дотор үймүүлэгдэнэ вэ?
Бурханд найд, Учир нь би өөрийн туслагч ба өөрийн Бурханыг,
Түүнийг дахин магтах болой.
44 Найрал дүуны удирдаачид. Корагийн хөвгуүдийн маскил.
Бурхан, эртний өдрүүд болох
Бидний эцэг өвгөдийн өдрүүдэд Таны үйлдсэн ажлыг
Тэд бидэнд ярьсан бөгөөд Бид чихээрээ сонссон билээ.
2 Та Өөрийнхөө гараар улс үндэстнүүдийг зайлуулсан.
Тэгээд Та эцэг өвгөдийг маань суурыпуулсан.
Та хүмүүст гай тарьж, Тэднийг тараасан.
3 Учир нь өөрсдийн илдээр тэд газар нутгийг эзлээгүй,
Мөн өөрсдийнх нь гар тэднийг авраагүй,
Харин Таны баруун гар болон Таны мутар,
Таны оршихуйн гэрэл тэгсэн Учир нь Та тэднийг ивээсэн.
4 Бурхан, Та бол миний Хаан. Иаковд ялалтыг тушаагаач.
5 Танаар бид өөрсдийн өстнүүдийг эргүүлэн шахна.
Таны нэрээр бидний эсрэг босогчдыг бид гишгэчнэ.
6 Би өөрийн нуманд найдахгүй,
Миний илд ч намайг аврахгүй.
7 Харин Та биднийг өстнүүдээс минь аварч,
Биднийг үзэн ядагчдыг Та ичгүүрт унагасан.
8 Бид өдөржин Бурханаар бахархсан бөгөөд
Бид Таны нэрд мөнхөд талархана.
Села
9 Гэсэн ч Та орхиж, биднийг ичгүүр болгон,
Бидний цэргүүдтэй хамт давшдаггүй.
10 Та биднийг өстний өмнөөс зугтаалгасан.
Биднийг үзэн ядагчид өөрсөддөө олз авсан.
11 Та биднийг идэшний хонь шиг өгч,
Биднийг улс үндэстнүүдийн дунд тараасан.
12 Та Өөрийн хүмүүсийг үнэгүй шахам худалддаг бөгөөд
Тэднийг худалдсанаар ямар ч ашиг аваагүй.
13 Та биднийг хөршүүдэд маань ичгүүр,
Эргэн тойрныхонд маань элэглэл, тохуурхал болгодог.
14 Та биднийг улс үндэстнүүдийн дунд зүйрлэл,
Хүмүүсийн дунд шившиг болгосон.
15 Миний шившиг өдөржин миний өмнө байдаг бөгөөд
Миний доромжлол намайг дүүргэжээ.
16 Энэ нь намайг буруушааж, зэмлэдэг нэгний дуунаас,
Дайсан хийгээд өшөө авагчийн оршихуйгаас болой.
17 Энэ бүхэн бидэнд тохиолдсон боловч бид Таныг мартаагүй бөгөөд
Бид Таны гэрээнд хуурамчаар хандаагүй.
18 Бидний зүрх эргэж буцаагүй бөгөөд
Бидний алхмууд Таны замаас хазайгаагүй.
19 Гэтэл Та биднийг цөөвөр чононуудын орогнох газарт няц дарж,
Биднийг үхлийн сүүдрээр хучсан билээ.
20 Хэрэв бид өөрсдийн Бурханы нэрийг мартсан,
Эсвэл гараа харийн бурхан уруу сунгасан бол
21 Бурхан үүнийг олж илрүүлэхгүй байсан гэж үү?
Учир нь Тэрээр зүрхний нууцыг мэддэг юм.
22 Харин Таны төлөө бид бүхэл өдөржин алуулдаг.
Бид нядлуулах хонь шиг тооцогдсон байна.
23 Эзэн, босооч. Юунд Та унтана вэ?
Сэрээч, биднийг бүү мөнхөд орхиоч.
24 Юунд Та нүүрээ нууж, бидний зовлон, дарамтыг мартана вэ?
25 Учир нь сэтгэл маань тоос шороонд дарагдав.
Бидний бие газарт наалддаг.
26 Босооч, бидэнд тусалж,
Өөрийн хайр энэрлийн төлөө биднийг авраач.
45 Найрал дууны удирдаачид. Шошаннимын тухай, Корагийн хөвгүүдийн маскил. Хайрын дуу.
Миний зүрхэнд сайн үг бялхам байна.
Би өөрийн шүлгээ Хаанд зориулъя.
Миний хэл бол чадварлаг зохиолчийн бийр юм.
2 Та бол хүний хөвгүүдээс гойд сайхан юм.
Таны уруул нигүүлслээр дүүрэн.
Тиймээс Бурхан Таныг мөнхөд ерөөсөн билээ.
3 Хүчит Нэгэн, Өөрийн цог жавхлан болон сүр хүчтэйгээр
Ташаандаа илдээ зүү.
4 Үнэн, дөлгөөн байдал, зөв шударгын төлөө
Өөрийн сүр хүч дотор ялгууснаар мордооч.
Баруун гар тань Танд айдас төрүүлэм зүйлсийг заана.
5 Таны сумнууд хурц. Тэдгээр нь Хааны дайснуудын зүрхийг сүлбэнэ.
Ард түмнүүд Таны өмнө унадаг.
6 Бурхан, Таны сэнтий мөнхийн мөнхөд болой.
Шударга ёсны очирт таяг бол Таны хаанчлалынх юм.
7 Та зөв шударгыг хайрлаж, хорон мууг үзэн ядсан.
Тиймээс Бурхан, Таны Бурхан
Таныг Баяр баяслын тосоор анд нөхдийн чинь дээр залж тосолсон.
8 Таны бүх хувцас гүгэл, зуун наст ба кассиагийн үнэртэй.
Зааны ясан ордноос гардаг Утсан хөгжмийн зэмсгүүд Таныг баясгажээ.
9 Таны эрхэм хатагтай нарын дунд хаадын охид байдаг.
Таны баруун гар талд Офирын алтаар гоёсон хатан зогсдог.
10 Сонс, охин оо, анхааран чагна.
Өөрийн ард түмэн хийгээд эцгийнхээ гэрийг март.
11 Тэгвэл Хаан чиний гоо үзэсгэлэнд сэтгэл татагдана.
Тэр чиний Эзэн учир Түүнд бөхийн мөргө.
12 Тирийн охин бэлэгтэй ирж,
Хүмүүсийн дундах баячууд чиний хайр хишгийг гуйна.
13 Хааны охин ордон дотроо бүх цог жавхланг эдэлж,
Түүний хувцас нь алтаар хээлэгджээ.
14 Хээтэй хувцас өмссөн тэрээр хаанд хүргэгдэн ирэв.
Түүний үйлчлэгч найз бүсгүйчүүдийг ч араас нь дагуулан хаанд аваачна.
15 Тэд баяр баясгалантайгаар хүргэгдэн ордонд орох болно.
16 Та нарын эцэг өвгөдийн байранд хөвгүүд тань байна.
Та тэднийг бүх дэлхийд хаад болгоно.
17 Би Таны нэрийг үеийн үед сануулна.
Тиймээс ард түмэн Танд мөнхийн мөнхөд магтаалуудыг өргөнө.
46 Найрал дууны удирдаачид. Аламотод тааруулсан, Корагийн хөвгүүдийн
дуүлал. Дуу.
Бурхан бол бидний хоргодох газар болон хүч чадал,
Зовлон дундах бодит тусламж юм.
2 Тиймээс газар дэлхий өөрчлөгдөхөд ч,
уулс далайн гүн уруу нуран ороход ч бид айхгүй.
3 Ус хүржигнэн хүрхэрч, Уулс бардамналд нь ганхан чичрэвч айхгүй.
Села
4 Бурханы хот буюу Хамгийн
Дээд Нэгэний ариун оршихуйг баясгадаг урсгалтай гол байдаг.
5 Бурхан түүний голд оршин байгаа бөгөөд тэр нь ганхахгүй.
Бурхан түүнд үүрийн гэгээнээр тусална.
6 Улс үндэстнүүд түрхэрч, хаанчлалууд ганхав.
Түүнийг дуугарсанд газар хайлав.
7 Түмэн цэргийн ЭЗЭН бидэнтэй хамт.
Иаковын Бурхан бол бидний хүчит цайз юм.
Села
8 Ирж, Бурханы үйлсийг харагтун.
Тэрээр газар дэлхийг сүйрүүлсэн.
9 Тэрээр дэлхийн хязгаарт хүртэл дайныг зогсоодог.
Тэр нумыг хугалан, жадыг хоёр хэсэгт хуваадаг.
Тэрээр тэрэгнүүдийг галдан шатаадаг.
10 Тэмцэддэхээ больж, намайг Бурхан гэдгийг мэд.
Би улс үндэстнүүдийн дунд өргөмжлөгдөнө,
Би дэлхийд өргөмжлөгдөнө.
11 Түмэн цэргийн ЭЗЭН бидэнтэй хамт.
Иаковын Бурхан бол бидний хүчит цайз.
Села
47 Найрал дууны удирдаачид. Корагийн хөвгүүдийн дуулал.
Бүх хүмүүс ээ, алгаа ташаарай.
Баяртай дуугаар Бурханд хашхирагтун.
2 Учир нь Хамгийн Дээд
ЭЗЭН бол аймшигтай, Бүх дэлхийн агуу Хаан юм.
3 Тэр бидний дор хүмүүсийг, Бидний хөл дор улс үндэстнүүдийг оруулсан.
4 Тэр бидэнд Өөрийн хайрласан Иаковын сүр жавхлан болох Өвийг маань сонгодог.
Села
5 Бурхан ЭЗЭН хашхирах дуутайгаар,
Бүрээн дууны дунд дээш залрав.
6 Бурханд магтан дуулагтун, магтан дуулагтун.
Бидний Хаанд магтан дуулагтун, магтан дуулагтун.
7 Учир нь Бурхан бол бүх дэлхийн Хаан.
Яруу сайхан дууллаар магтан дуулагтун.
8 Бурхан улс үндэстнүүдийг захиран,
Өөрийн ариун сэнтийнд залардаг.
9 Улс үндэстнүүдийн ноёд Абрахамын Бурханы хүмүүс мэт цугларсан.
Учир нь газар дэлхийн бамбайнууд бол Бурханых.
Тэр өндөрт өргөмжлөгдсөн.
48 Дуу. Корагийн хөвгүүдийн дуулал.
ЭЗЭН бол аугаа бөгөөд Бидний Бурханы хот болох
Түүний ариун ууланд Агуугаар магтагдах болтугай.
2 Бүх дэлхийн баяр хөөр болох Хойд хязгаарт буй Сион уул буюу
Их Хааны хот өргөгдөхдөө үзэсгэлэнтэй юм.
3 Түүний орднуудад Бурхан Өөрийгөө хүчит цайз хэмээн таниулсан.
4 Учир нь үз, хаад цуглаж, хамтдаа явж өнгөрөв.
5 Тэд түүнийг үзээд гайхаж байв.
Тэд айсан бөгөөд түгшүүртэйгээр зугтав.
6 Тэнд тэд үймээн самуунд, Төрж буй эмэгтэйнх шиг өвчин шаналалд автжээ.
7 Дорны салхиар Та Таршишийн усан онгоцнуудыг хэмхэчдэг.
8 Түмэн цэргийн ЭЗЭНий хот, бидний Бурханы хотод
Бид сонссон шигээ харсан билээ.
Бурхан түүнийг мөнхөд байгуулна.
Села
9 Бурхан, бид Таны сүмийн голд Таны хайр энэрлийг бодсон.
10 Бурхан, Таны нэр ямар байдаг шиг
Таны магтаал ч газрын хязгааруудад тийн хүрдэг.
Таны баруун мутар зөв шударгаар дүүрэн.
11 Таны шүүлтээс болж Сион Уулыг баярлуулж,
Иудагийн охидыг баясуулаач.
12 Сионоор алхаж, түүнийг тойрон яв. Цамхгуудыг нь тоол.
13 Түүний хэрмүүдийг тунгаан бод.
Хойч үедээ дамжуулан ярихын тулд түүний орднуудаар дамжин яв.
14 Учир нь энэ Бурхан бол мөнхийн мөнхөд бидний Бурхан билээ.
Тэр биднийг үхэн үхтэл хөтлөх болно.
49 Найрал дууны удирдаачид. Корагийн хөвгүүдийн дуулал.
Бүх хүмүүс ээ, үүнийг сонс.
Газар дэлхийн бүх оршин суугчид аа, чих тавин сонс.
2 Дээдэс доодос, Баян ядуу хамтдаа сонсоцгоо.
3 Миний ам мэргэн үгийг хэлэх бөгөөд
Миний зүрхний бясалгал нь ухаарал байх болно.
4 Би сургаалт үтэнд чих тавина.
Би учир битүүлэг хэлснээ босоо ятгаар тайлна.
5 Миний дайснуудын гэм буруу намайг хүрээлэх үед,
Зовлон зүдгүүрийн өдөр би юунд айх ёстой вэ?
6 Тэд бол өөрсдийн эд хөрөнгөнд итгэж,
Өөрсдийн баялгийн элбэг дэлбэгээр сайрхдаг.
7 Ямар ч хүн ямар ч аргаар ах дүүгээ зольж чадахгүй,
Эсвэл түүний төлөө Бурханд төлөөс өгч чадахгүй.
8 Учир нь түүний сэтгэлийн аврал маш их үнэ цэнэтэй бөгөөд
Түүнийг мөнхөд төлж баршгүй.
9 Энэ бол түүнийг мөнхөд амьдарч, ялзралыг үзэхгүйн тулд юм.
10 Учир нь мэргэн хүмүүс ч үхдэгийг тэр хардаг.
Мунхаг болон ухаангүй нь хамт сөнөн,
Эд хөрөнгөө бусдад үлдээдэг.
11 Тэд дотроо өөрсдийнх нь гэрүүд мөнх байна,
Мөн оршин суух газрууд нь бүх үеийнхэнд байна гэж боддог.
Тэд өөрсдийн газруудаа өөрсдийнхөө нэрээр нэрлэсэн.
12 Харин хүн агуу хүндэтгэл дотроо үлдэхгүй.
Тэрээр мөхдөг адгуустай адил юм.
13 Энэ бол мунхаг хүмүүсийн болон
Тэдний үтийг сайшаадаг хүмүүсийн зам билээ.
Села
14 Тэд хонь шиг Үхэгсдийн оронд аваачигдахаар товлогдсон.
Үхэл тэдний хоньчин болно.
Шулуун шударга хүн тэднийг өглөөд захирч,
Тэдний хэлбэр дүрс нь шатаагдахын тулд Үхэгсдийн оронд зориулагдана.
Ингэснээр тэд оршин суух газаргүй болно.
15 Харин Бурхан миний сэтгэлийг Үхэгсдийн орны эрхшээлээс аварна.
Учир нь Тэр намайг хүлээн авна.
Села
16 Хүн баяжиж, гэр орных нь эд хөрөнгө нэмэгдэх үед чи бүү ай.
17 Учир нь тэр үхэхдээ юу ч авч явахгүй.
Түүний алдар ч түүний араас бууж ирэхгүй.
18 Учир нь амьддаа тэр өөртөө баяр хүргэдэг,
Мөн өөртөө сайныг хийхэд чинь хүмүүс чамайг магтдаг боловч,
19 Тэр өөрийн эцэг өвгөд уруу очно.
Тэд хэзээ ч гэрлийг харахгүй.
20 Агуу хүндэтгэлтэй боловч ухааралгүй хүн бол Мөхөх адгуустай адил юм.
50 Асафын дуулал.
Хүчит Нэгэн, Бурхан, ЭЗЭН айлдаж,
Нар мандахаас жаргах хүртэлх газар дэлхийг дуудсан.
2 Үзэсгэлэнгийн дээд болох
Сионоос Бурхан гэрлээ цацруулсан.
3 Бидний Бурхан ирээд бүү дуугүй байг.
Түүний урд талд гал шатаж, Эргэн тойронд нь салхи шуурга шуурна.
4 Тэр Өөрийн хүмүүсийг шүүхийн тулд
Дээд тэнгэрт болон газар дэлхийг дуудаж
5 "Миний бурханлаг хүмүүсийг Над уруу цуглуул.
Тэд тахилаар дамжуулан Надтай гэрээ хийсэн юм" гэдэг.
6 Тэнгэрүүд Түүний зөв шударгыг тунхагладаг,
Учир нь Бурхан Өөрөө шүүгч юм.
Села
7 "Сонсогтун, Миний хүмүүс ээ, би ярих болно.
Израиль аа, Би чиний эсрэг гэрчилнэ.
Би бол Бурхан, чиний Бурхан билээ.
8 Би чиний тахилуудаас болж чамайг зэмлэхгүй бөгөөд
Чиний шатаалт тахилууд ч үргэлж миний өмнө байдаг.
9 Би чиний гэрээс залуу бухыг ч,
Чиний хашаанаас хуцыг ч авахгүй.
10 Учир нь ойн амьтан бүр,
Мянган толгодод бэлчдэг мал сүрэг Минийх юм.
11 Би уулын шувуу бүрийг мэддэг бөгөөд
Хээр тадд хөдөлдөг бүхэн Минийх юм.
12 Би өлссөн байсан ч чамд хэлэхгүй байсан.
Учир нь дэлхий болон түүний агуулдаг бүхэн Минийх юм.
13 Би бухнуудын махыг идэж, Хуцнуудын цусыг уух гэж үү?
14 Бурханд талархлын өргөлийг өргөж,
Хамгийн Дээд Нэгэнд амлалтуудаа биелүүл.
15 Зовлон зүдгүүрийн өдөр Намайг дууд.
Би чамайг аврах бөгөөд Чи Намайг хүндэтгэх болно".
16 Харин хорон муу хүнд Бурхан айлдахдаа
"Миний тогтоолуудыг зарлан,
Миний гэрээг амандаа байлгах ямар эрх чамд байна вэ?
17 Чи сахилгажуулалтыг үзэн ядаж, Үгсийг минь үл тоодог.
18 Чи хулгайчийг харахдаа түүнд баярладаг бөгөөд
Чи завхайрагчидтай нэгддэг.
19 Чи амаа бузар мууд өгдөг бөгөөд
Чиний хэл заль мэхийг зохиодог.
20 Чи сууж, ах дүүсээ муулан ярьдаг.
Чи өөрийн эхийн хүүг гүтгэдэг.
21 Чамайг эдгээрийг хийхэд Би дуугүй байсан.
Чи Намайг өөртэйгөө адил гэж бодсон.
Би чамайг зэмлэж, Нүдний чинь өмнө хэргийг чинь дараалан байрлуулна.
22 Бурханыг магтагч та нар аа, одоо үүнийг бодогтун,
Эс тэгвэл Би тастчин хаях бөгөөд та нарыг аврах хүн үгүй байна.
23 Талархлын тахилыг өргөгч нь Намайг хүндэтгэдэг.
Үйлс замналаа засагч хүнд Би Бурханы авралыг үзүүлнэ."
51 Найрал дууны удирдаачид. Давид Батшеба уруу орсны дараа эш үзүүлэгч
Натан Түүн уруу ирсэн үеийн Давидын дуулал.
Бурхан, Өөрийн хайр энэрлийнхээ дагуу намайг нигүүлсээч.
Өөрийн өршөөлийн агуу байдлын дагуу миний алдаа зөрчлийг арилгаач.
2 Гэм буруутаас минь намайг гүйцэд угааж,
Нүглээс минь намайг цэвэрлээч.
3 Учир нь би алдаа зөрчлөө мэдэх бөгөөд
Миний нүгэл үргэлж миний өмнө байдаг.
4 Таны эсрэг, зөвхөн Таны эсрэг би нүгэл үйддэж,
Таны мэлмийд бузар муут хийлээ.
Тиймээс Та айлдахдаа зөвтсөн бөгөөд Шүүх үедээ гэм зэмгүй болой.
5 Харагтун, гэм буруугийн дунд би төрсөн бөгөөд
Нүглийн дунд эх минь намайг олж тээсэн.
6 Харагтун, сэтгэлийн гүнд үнэн байхыг Та хүсдэг бөгөөд
Миний дотор Та надад мэргэн ухааныг мэдүүлнэ.
7 Намайг хиссопоор цэвэршүүлээч,
Тэгвэл би цэвэр болно.
Намайг угаагаач, Тэгвэл би цаснаас цагаан болно.
8 Надад баяр хөөр, баясгалангийн дууг сонсгооч.
Өөрийн яйруулсан ясыг Та баясгаач.
9 Миний нүглээс нүүрээ буруулж,
Миний бүх гэм буруут арилгаач.
10 Бурхан, миний дотор цэвэр зүрхийг бүтээж,
Миний дотор зөв сүнсийг шинэчлээч.
11 Өөрийн оршихуйгаас намайг бүү холдуулаач.
Өөрийн Ариун Сүнсийг надаас бүү аваач.
12 Авралынхаа баясгаланг надад сэргээж өгч,
Хүслэнт сүнсээр намайг тэтгээч.
13 Тэгвэл би нүгэлтнүүдэд Таны замуудыг заах бөгөөд
Нүгэлтнүүд Тан уруу буцаж эргэх болно.
14 Бурхан, миний авралын Бурхан,
Намайг цусны буруугаас авраач.
Тэгвэл хэл минь Таны зөв шударгыг баясгалантайгаар дуулна.
15 ЭЗЭН, миний ам Таны магтаалыг тунхаглахын тулд
Миний уруулыг нээгээч.
16 Учир нь Та тахилд баярладаггүй.
Тийм бишсэн бол би түүнийг өргөх байсан.
Та шатаалт тахилыг таалдаггүй.
17 Бурханд өргөх тахил бол эмтэрсэн сүнс юм.
Бурхан, эмтэрсэн, гэмшдэг зүрхийг Та жигшихгүй.
18 Өөрийн тааллаар Сионд сайныг үйлдээч.
Иерусалимын хэрмийг барьж босгооч.
19 Тэгээд Та зөв шударга тахилууд,
Шатаалт тахил болон бүтэн шатаалт тахилд баярлана.
Тэгээд Таны тахилын ширээн дээр залуу бухнууд тахигдана.
52 Найрал дууны удирдаачид. Едом хүн Доег ирж, Саулд "Давид Ахимелехийн гэрт ирсзн" гэж хэлэх үеийн Давидын маскил.
Хүчирхэг хүн ээ, чи яагаад бузар муутаар бахархдаг вэ?
Бурханы хайр энэрэл бүхэл өдөржин тэсвэрлэдэг.
2 Худал хуурмагийн ажилчин аа,
чиний хэл Хурц тонгорог мэт сүйрлийг сэддэг.
3 Чи бузар мууг сайнаас илүүгээр,
Худлыг үнэнийг ярихаасаа илүүгээр хайрладаг.
Села
4 Зальт хэл ээ, Чи хөнөөлт үг бүрийг хайрладаг.
5 Харин Бурхан чамайг үүрд сөнөөнө.
Тэрээр чамайг авч хаян майхнаас чинь гаргаж,
Амьдын газраас чамайг үндсээр чинь суга татан хаяна.
Села
6 Зөв шударга хүн хараад, эмээж Түүнийг тохуурхан инээхдээ
7 "Харагтун, Бурханыг өөрийн хоргодох газар болгоогүй,
Харин өөрийн баялгийн элбэг дэлбэгт итгэж,
Хүсэл дотроо хүчтэй байсан хүн энэ байна" гэх болно.
8 Харин би бол Бурханы өргөөнд буй ногоон чидун мод мэт.
Би Бурханы хайр энэрэлд мөнхийн мөнхөд итгэдэг.
9 Та үүнийг үйлдсэн учраас би Танд мөнхөд талархаж,
Таны нэр сайн учир би Таны ариун хүмүүсийн өмнө Түүнд найдан хүлээнэ.
53 Найрал дууиы удирдаачид. Махалатын дагуу. Давидын маскил.
Мунхаг хүн зүрхэндээ "Бурхан байхгүй" гэв.
Тэд ялзарсан бөгөөд жигшмээр шударга бусыг үйлдсэн.
Сайныг үйлддэг хүн байхгүй.
2 Ухаардаг, Бурханыг хайдаг хүн байгаа эсэхийг үзэхээр
Бурхан хүний хөвгүүд уруу тэнгэрээс өнгийн харжээ.
3 Тэд хүн бүр гажиж, Хамтдаа бузар болцгоосон.
Сайныг үйлддэг хүн байхгүй, нэг ч хүн байхгүй.
4 Миний хүмүүсийг талх идсэн мэт иддэг
Бузар муутийн ажилчид ухаардаггүй юм уу?
Тэд Бурханыг дууддаггүй юм уу?
5 Тэд айхаар юм байхгүй газар ихэд айсан билээ.
Учир нь Бурхан чамайг бүслэгчдийн ясыг бутраан тараасан.
Бурхан тэднийг голсон учраас чи тэднийг ичгүүр болгосон.
6 Өө, Израилийн аврал Сионоос гараасай!
Бурхан Өөрийн олзлогдогсдыг буцаан авчрахад
Иаковыг баясга, Израилийг баярлуул.
54 Найрал дууны удирдаачид. Зифчүүд ирж, Саулд 'Давид бидний дунд нуугдсан биш үү?' гэсэн үеийн Давидын маскил.
Бурхан, Өөрийн нэрээр намайг аварч,
Өөрийн хүч чадлаар намайг зөвтгөөч.
2 Бурхан, миний залбирлыг сонсооч.
Миний амнаас гарах үгэнд чих тавиач.
3 Учир нь харь хүмүүс миний эсрэг боссон бөгөөд
Хэрцгий хүмүүс амийг минь эрж хайсан.
Тэд бол өөрсдийнхөө өмнө Бурханыг залдаггүй хүмүүс юм.
Села
4 Харагтун, Бурхан бол миний туслагч.
Эзэн бол миний сэтгэлийг тэтгэгч.
5 Тэрээр миний дайснуудад бузар мууг хариулан төлнө.
Өөрийн итгэмжит байдлаар тэднийг устгаач.
6 Би сайн дураараа Танд тахилыг өргөнө.
ЭЗЭН, Би Таны нэрийг магтах болно,
Учир нь тэр нь сайн билээ.
7 Тэр намайг бүх бэрхшээл зовлонгоос аварсан бөгөөд
Би дайснуудаа нүдээрээ харсан билээ.
55 Найрал дууны удирдаачид. Утсан хөгжмөн дээр. Давидьш Маскил.
Бурхан, залбиралд минь чих тавиач.
Намайг гуйхад бүү нуутдаач.
2 Намайг анхааран сонсож, надад хариулаач.
Би гомдол дотроо шаналж, үнэхээр санаа алдаж байна.
3 Энэ нь дайсны дуу болон Хорон муу хүний дарамтаас болсон болой.
Учир нь тэд надад хор хөнөөл авчирдаг бөгөөд
Уур дотор тэд намайг үзэн яддаг.
4 Миний дотор зүрх минь шимширч,
Үхлийн аюулууд ч намайг нөмөрсөн.
5 Айдас, чичрэл надад ирж, Би аймшигт автжээ.
6 "Би тагтаа шиг жигүүртэй байсан ч болоосой!
Тэгвэл би зайлан нисэж, амрахсан.
7 Хараггун, би алс хол дайжиж, Цөлд саатан суух байсан.
Села
8 Би хуй салхи, шуурганаас Хоргодох газар уруугаа яаран очих байсан" гэж би хэлэв.
9 Би хотод хүчирхийлэл болон маргааныг харсан учир
Үймүүлээч, Эзэн, тэдний хэлүүдийг хутгалдуулаач.
10 Тэд өдөр, шөнөгүй хэрмэн дээгүүр нь тойрон явдаг бөгөөд Түүний дотор гэм буруу болон худал байдаг.
11 Түүний дотор сүйрэл бий.
Дарлал болон мэхлэл гудамжнаас нь салдаггүй.
12 Учир нь энэ бол намайг доромжилдог миний дайсан биш билээ.
Тийм байсан бол би тэсэхсэн.
Мөн энэ нь миний эсрэг өөрийгөө өргөмжилдөг намайг үзэн ядагч ч биш.
Тийм байсан бол би түүнээс нуутдахсан.
13 Гэвч энэ бол надтай нэг зиндаатай хүн болох чи,
Миний анд нөхөр ба миний дотны найз билээ.
14 Бид хамтдаа амттай яриа дэлгэж,
Бурханы өргөөнд олон хүмүүсийн дундуур алхаж байсан.
15 Тэдэн дээр үхэл гэнэт ирэг.
Тэд Үхэгсдийн орон уруу амьдаараа яваг.
Учир нь бузар муу нь тэдний амьдардаг газар, тэдний дунд байна.
16 Би Бурханыг дуудаж, ЭЗЭН намайг аварна.
17 Үдэш, өглөө болон үд дунд ч би гомдоллон, үглэх бөгөөд
Тэрээр дуут минь сонсоно.
18 Надтай тэмцэлдэгч тэд олон учраас
Тэр сэтгэлийг минь миний эсрэг буй туладдаанаас амар тайвнаар аварна.
19 Эртнээс сэнтийнд залран буй нэгэн болох
Бурхан сонсоод тэдэнд хариулна.
Села
Тэд өөрчлөгддөггүй бөгөөд Бурханаас эмээдэггүй.
20 Тэр өөртэй нь амар тайван байгчдын эсрэг гараа сунгажээ.
Тэр өөрийн гэрээг зөрчжээ.
21 Түүний яриа цөцгийн тосноос ч ялдам байсан,
Харин зүрхэнд нь дайсагнал байв.
Түүний үгс тосноос ч уян зөөлөн байсан,
Гэвч тэд сугалсан илд мэт байв.
22 Ачаагаа ЭЗЭНд даатга, Тэр чамайг өмгөөлнө.
Зөв шударгыг ганхахыг Тэр хэзээ ч зөвшөөрөхгүй.
23 Харин ч, Бурхан, Та тэднийг сүйрлийн нүхэнд унагана.
Цус урсгагч, мэхлэгч хүмүүс насныхаа хагасыг ч амьдрахгүй.
Харин би Танд итгэх болно.
56 Найрал дууны үдирдаачид. Алс холын царсан дээрх тагтааны аялгуунд
зориулсан дуу. Филистчүүд өөрийг нь Гатад барих үеийн Давидын миктам.
Хүмүүс намайг залгихыг хүссэн учраас Бурхан, намайг ерөвдөөч.
Бүхэл өдөржин давшлан дайрч тэр намайг дарладаг.
2 Миний дайснууд өдөржин намайг залгихаар хайдаг.
Учир нь миний эсрэг бардамнан довтлогчид тэд олуулаа билээ.
3 Айх үедээ би Танд итгэлээ өгнө.
4 Бурханы дотор би Түүний үгийг магтана.
Бурханд би итгэлээ өгсөн. Би айхгүй.
Хүн надад юу хийж чадах вэ?
5 Бүхэл өдөржин тэд миний үгсийг гуйвуулдаг.
Тэдний бүх бодлууд миний эсрэг хор хөнөөлийн төлөө юм.
6 Тэд тэмцэлдээнийг өдөөж, нуугддаг,
Тэд миний амийг авахаар хүлээж байхдаа
Миний алхмуудыг ажигладаг.
7 Бурхан, хорон муутаас болж тэдэнд нөхөн төлөөч,
Уур хилэнгээр хүмүүсийг номхтгооч.
8 Миний төөрөн явсныг Та тоолсон билээ.
Миний нулимсыг тулмандаа хийгээч.
Тэд Таны номд бичигдээгүй гэж үү?
9 Тэгвэл миний дуудах өдөр дайснууд минь ухарна.
Үүгээр би Бурхан миний талд байгааг мэднэ.
10 Бурханы дотор би үгийг магтана.
ЭЗЭН дотор би үгийг магтана.
11 Бурханд би итгэлээ өгсөн бөгөөд би айхгүй.
Хүн надад юу хийж чадах вэ?
12 Бурхан, Таны тангаргууд над дээр буй.
Би Танд талархлын тахилуудыг өргөнө.
13 Учир нь Та миний амийг үхлээс,
Түүгээр ч барахгүй, амьдын гэрэлд Бурханы өмнө намайг алхуулахын тулд
Миний хөлийг бүдрэхээс аварсан.
57 Найрал дүуны удирдаачид. Бүү устгаач аялгуунд зориулсан дуу. Саулаас агуй уруу зугтсан уеийн. Давидын миктам.
Намайг өршөөгөөч, Бурхан, намайг өршөөгөөч.
Учир нь миний сэтгэл Таны дотор хоргоддог.
Таны жигүүрийн сүүдэрт би Сүйрлийг өнгөртөл хоргодно.
2 Би Хамгийн Дээд Бурханд хашхирна.
Тэр бол миний төлөө биелүүлдэг Бурхан.
3 Тэрээр тэнгэрээс илгээж, намайг аварна.
Тэр намайг залгихаар завдагчдыг зэмлэдэг.
Села
Бурхан Өөрийн хайр энэрэл болон үнэнийг илгээнэ.
4 Миний сэтгэл арслангуудын дунд байна.
Би амаар гал гаргагчдын дунд хэвтдэг.
Тэд бол хүний хөвгүүд бөгөөд шүд нь жад ба сум,
Хэл нь хурц илд юм.
5 Бурхан, тэнгэрүүдээс дээгүүр өргөмжлөгдөөч.
Таны сүр жавхлан бүх дэлхийн дээгүүр байг.
6 Тэд миний хөлд тор тавьсан. Сэтгэл минь бөхийв.
Тэд миний өмнө нүх ухсан. Тэд түүний гүн уруу унацгаав.
Села
7 Зүрх минь бат байна, Өө, Бурхан, зүрх минь бат байна.
Би дуулна, би магтан дуулна.
8 Зүрх минь, сэрээч! Босоо ятга болон ятга аа, сэрээч!
Би үүрийн гэгээг сэрээнэ.
9 Өө Эзэн, би хүмүүсийн дунд Танд талархал өргөнө.
Би үндэстнүүдийн дунд Таныг магтан дуулна.
10 Учир нь Таны хайр энэрэл тэнгэрт тулам агуу бөгөөд
Таны үнэн үүлсэд тулам агуу билээ.
11 Өө Бурхан, тэнгэрүүдээс дээгүүр өргөмжлөгдөөч.
Таны сүр жавхлан бүх дэлхийн дээгүүр байг.
58 Найрал дүуны удирдаачид. Бүү үстгаач аялгуунд зориулсан дуу.
Давидын миктам.
Шүүгчид ээ, та нар үнэхээр зөв шударгыг ярьдаг уу?
Хүний хөвгүүд ээ, та нар шударгаар шүүдэг уү?
2 Үгүй ээ, та нар зүрхэнд зөв шударга бусыг үйлддэг.
Та нар газар дэлхий дээр гарынхаа хүчирхийллийг жинлэдэг.
3 Хорон муу хүн эхийн хэвлийгээс эхлэн холддог.
Худал ярьдаг хүмүүс төрөхөөсөө гаждаг.
4 Тэдэнд могойн хортой адил хор бий.
Тэд чихээ бөглөдөг дүлий наж могойтой адил юм.
5 Ингэснээр тэд тарнийг чадварлагаар уншигч,
Шидтэний дуу хоолойг сонсдоггүй юм.
6 Бурхан, тэдний аман дахь шүдийг нь хугалаач.
ЭЗЭН, залуу арслангийн арааг хэмхлээч.
7 Тэднийг урсаж буй ус шиг урсган явуулаач.
Түүнийг нумаа хөвчлөх үед сумыг нь хутарсан мэт болгооч.
8 Тэднийг явах үедээ задардаг эмгэн хумс шиг,
Нарыг хэзээ ч үздэггүй дутуу төрсөн хүүхэд шиг болгооч.
9 Тогоонууд тань өргөст бутыг мэдрэхээс өмнө
Тэрээр ногооныг нь ч, шатаж буйг ч хуй салхиар хаман арилгана.
10 Өшөө авалтыг харахдаа зөв шударга хүн баярладаг.
Тэрээр хорон муу хүний цусанд хөлөө угаана.
11 Тэгээд хүмүүс "Үнэхээр зөв шударга хүнд шагнал байдаг.
Үнэхээр газар дэлхий дээр шүүдэг Бурхан байдаг" гэж хэлнэ.
59 Найрал дууны удирдаачид. Бүу устгаач аялгуунд зориулсан дуу. Саул
хүмүүс илгээж, тэд Давидыг алахын тулд гэрийг тагнаж байх үеийн.
Давидын миктам.
Бурхан минь ээ, намайг дайснуудаас минь авраач.
Миний эсрэг босогчдоос хол, өндөр газарт намайг тавиач.
2 Гэм буруу үйлдэгчдээс намайг чөлөөлж,
Цус урсгадаг хүмүүсээс намайг авраач.
3 Үзтүгэй, тэд миний амийг хороохоор отож байна.
Хүчит хүмүүс намайг эсэргүүцэхээр цугларч байгаа бөгөөд
ЭЗЭН, энэ нь миний алдаа зөрчлийн ч, нүглийн ч төлөө бус.
4 Миний буруу байхгүй атал тэд гүйн ирж, миний эсрэг босдог.
Надад туслахаар босож, хараач.
5 Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, Израилийн Бурхан,
Та бүх үндэстнүүдийг шийтгэхээр босооч.
Гэм буруу дотор тэрслэгч хэнд ч өршөөлөө бүү үзүүлээч.
Села
6 Тэд үдшээр эргэж ирдэг бөгөөд нохой мэт ульж,
Хотыг тойрон явдаг.
7 Үзтүгэй, тэд амаараа хэрхэрдэг.
Тэдний уруулд илд байдаг. "Хэн сонсох юм бэ?" гэж тэд хэлдэг.
8 Харин ЭЗЭН, Та тэднийг шоолж инээдэг.
Та бүх үндэстнүүдийг дооглон тохуурхдаг.
9 Түүний хүч чадлаас болж би Тан уруу харна.
Учир нь Бурхан бол миний бат цайз.
10 Миний Бурхан Өөрийн хайр энэрлээр намайг угтан авна.
Бурхан надад дайснууд уруугаа дээрээс харахыг зөвшөөрнө.
11 Тэднийг битгий хөнөөгөөч, эс тэгвэл миний хүмүүс мартана.
Бидний бамбай болох Эзэн,
Өөрийн хүч чадлаар тэднийг тарааж, тэднийг дорд болгооч.
12 Тэдний амны нүгэл бол уруулаас гарах үгс юм.
Тэднийг өөрсдийнх нь бардамнал дотор,
Мөн хэлдэг хараал, худлын төлөө бариулаач.
13 Уур хилэнгээр сөнөөгөөч.
Тэднийг үгүй болтол нь сөнөөгөөч.
Бурхан Иаковын дотор дэлхийн хязгаар хүртэл захирдгийг таниулаач.
Села
14 Тэд үдшээр эргэж ирдэг бөгөөд нохой мэт ульж,
Хотыг тойрон явдаг.
15 Тэд хоол хайн тэнүүчилж,
Цадаагүй бол шөнөжин архирдаг.
16 Харин би Таны хүч чадлын тухай дуулна.
Би өглөө Таны хайр энэрлийн тухай баяр хөөртэйгөөр дуулна.
Учир нь Та миний бат цайз,
Зовлон шаналлын өдөр миний хоргодох газар байсаар ирсэн.
17 Хүч чадал минь ээ, Би Таныг магтан дуулна.
Учир нь Бурхан бол миний бат цайз, надад хайр энэрэл үзүүлдэг Бурхан билээ.
60 Найрал дууны удирдаачид. Шушан Едутын дагуу. Тэрзэр Арамнахараим болон Арамзоба нартай тэмцэлдсэн бөгөөд Иоаб буцан ирж, Давст Хөндийд Едомын арван хоёр мянган хүнийг усшгасан үеийн, сургахад зориулсан Давидын миктам.
Бурхан, Та биднээс татгалзсан. Та биднийг няцалсан.
Та уурлан хилэгнэсэн. Биднийг сэргээгээч.
2 Та газрыг хөдөлгөн, түүнийг хагалсан.
Газар доргиж байгаа тул түүний цөмөрхийг нийлүүлээч.
3 Та Өөрийн ард түмнийг хэцүү бэрхээр туулуулсан.
Та бидэнд гуйвуулан дайвуулдаг дарсыг уулгасан.
4 Та Өөрөөс тань эмээдэг хүмүүст тугийг өгсөн.
Ингэснээр үүнийг үнэний төлөө өргүүлсэн.
Села
5 Таны хайрт чөлөөлөгдөхийн тулд
Баруун мутраараа аварч, бидэнд хариулаач.
6 Бурхан ариун газартаа айлдсан нь
"Би ихэд баярлана, Би Шехемийг хувааж,
Суккотын хөндийг ч хэмжинэ.
7 Гилеад бол Минийх, Манассе ч Минийх.
Ефраим ч бас Миний толгойн дуулга.
Иуда бол Миний очирт таяг.
8 Моаб бол Миний утаалгын сав.
Едомын дээр Би гутлаа шиднэ.
Филист ээ, Надаас болж чанга хашхир!".
9 Хэн намайг бүслэгдсэн хот уруу авчрах вэ?
Хэн намайг Едом уруу хөтлөн дагуулах вэ?
10 Өө, Бурхан, Та Өөрөө биднээс татгалзаагүй юм уу?
Өө, Бурхан, Та манай цэргүүдтэй хамт давшихгүй гэж үү?
11 Өстний эсрэг бидэнд туслаач,
Учир нь хүнээр авруулах нь хоосон юм.
12 Бурханаар дамжуулаад бид зоригтой байх бөгөөд
Бидний өстнүүдийг гишгэчлэх нэгэн бол Тэр билээ.
61 Найрал дууны удирдаачид. Утсан хөгжим дээр. Давидын дуулал.
Бурхан, миний хашхирахыг сонсооч.
Миний залбиралд чих тавиач.
2 Миний зүрх сэтгэл дарамтанд ороход газар дэлхийн хязгаараас би Таныг дууддаг.
3 Учир нь Та миний хоргодох газар,
Дайсны эсрэг бат бэх цамхаг байсаар ирсэн билээ.
4 Өөрийн майханд намайг мөнхөд суулгаач.
Таны жигүүрийн дор намайг хоргодуулаач.
Села
5 Бурхан, Та миний тангаргуудыг сонссон билээ.
Та нэрээс тань эмээгчдийн өвийг надад өгсөн.
6 Та хааныг урт наслуулна. Тэрээр олон үеүдийн турш амьдарна.
7 Тэрээр Бурханы өмнө мөнхөд амьдрах болно.
Түүнийг хамгаалуулахаар хайр энэрэл болон үнэнийг томилооч.
8 Тийнхүү өдөр өдрөөр өөрийн тангаргуудыг биелүүлэхийн тулд
Би Таны нэрд мөнхөд магтан дуулна.
62 Найрал дуүны удирдаачид. Иедутуны дагуу Давидын дуулал.
Миний сэтгэл Бурханыг л чимээгүй хүлээнэ.
Миний аврал Түүнээс юм.
2 Ганцхан Тэр л миний хад, миний аврал, Миний бат цайз юм.
Би ихээр ганхахгүй.
3 Нурж буй ханыг, ганхаж буй хашааг мэт
Алах гэж та нар бүгдээрээ Хэдий болтол хүн уруу довтлох вэ?
4 Тэд түүнийг өндөр байр сууриас нь унагахаар л хуйвалдав.
Тэд худал хуурмагт баясдаг.
Тэд амаараа ерөөдөг,
Гэвч дотроо хараадаг юм.
Села
5 Сэтгэл минь, Бурханыг л чимээгүй хүлээ,
Учир нь миний найдвар Түүнээс юм.
6 Зөвхөн Тэр л миний хад, миний аврал,
Миний бат цайз юм. Би ганхахгүй.
7 Миний аврал болон алдар Бурханд байдаг.
Миний хүч чадлын хад, миний хоргодох газар Бурханд байдаг.
8 Хүмүүс ээ, хэзээд Түүнд итгэ.
Түүний өмнө зүрхээ нээ. Бурхан бидэнд хоргодох газар юм.
Села
9 Харц ард бол хоосон, язгууртнууд бол худал юм.
Дэнслэн үзвээс тэд нийлээд амьсгалаас ч хөнгөн.
10 Хавчлага дарлалд бүү итгэ,
Дээрэм тонуулд ч дэмий бүү найд.
Баялгууд өсөж нэмэгдвэл тэдэнд зүрхээ бүү тогтоо.
11 Бурхан нэг удаа айлдсан.
Хүч чадал бол Бурханых гэдгийг би хоёр удаа сонссон.
12 Эзэн, хайр энэрэл ч Таных.
Учир нь Та үйлдсэнийх нь дагуу хүн бүрд хариулдаг.
63 Давидын дуулал. Түүнийг Иудагийн цөлд байх үед.
Бурхан, Та бол миний Бурхан. Би Таныг чин сэтгэлээс хайх болой.
Усгүй, хуурай, ангамал газарт
Сэтгэл минь Танаар цангаж, махан бие минь Таныг хүсэн хүлээдэг.
2 Тиймээс би Таны хүч чадал,
Таны сүр жавхланг харахаар Таныг ариун газарт ажигласан.
3 Таны хайр энэрэл аминаас дээр учир Уруул минь Таныг магтана.
4 Ийнхүү би амьд байх хугацаандаа Таныг магтана.
Би Таны нэр дээр гараа өргөх болно.
5 Чөмөг, өөх идсэн юм шиг сэтгэл минь цадсан бөгөөд
Ам минь баясгалант уруулаар магтаалуудыг өргөдөг.
6 Би орондоо Таныг дурсан санахдаа
Шөнөжин Таны тухай тунгаан боддог.
7 Учир нь Та миний тусламж байсаар ирсэн юм.
Таны жигүүрийн дор би баясгалантайгаар дуулдаг.
8 Сэтгэл минь Танаас зуурдаг.
Таны баруун мутар намайг түшдэг.
9 Харин миний амийг устгахаар эрэн хайгчид
Газрын гүн уруу орох болно.
10 Тэд илдэнд тушаагдана.
Тэд цөөвөр чононуудын хоол болно.
11 Харин хаан Бурханы дотор баясна.
Түүгээр тангараглагчид бүгд бахархан бахдана.
Учир нь худал яригчдын амнууд таглагдсан байна.
64 Найрал дууны үдирдаачид. Давидын дуулал.
Бурхан, Миний гомдлын дууг сонсооч.
Дайсны аймшгаас амийг минь хамгаалаач.
2 Намайг бузар муу хүмүүсийн нууц хуйваддаан,
Гэм буруу үйлдэгчдийн үймээн шуугианаас нуугаач.
3 Тэд хэлээ илд мэт ирлэжээ.
Тэд хорон үгсээ сум мэт онилсон нь
4 Нууц далд газраас гэм зэмгүй хүнийг харвахын тулд юм.
Тэд түүн уруу гэнэтхэн харвадаг бөгөөд айдаг ч үтүй.
5 Тэд хорон зорилго дотор бат зогсдог.
Тэд нууцаар урхи тавих тухай ярилцдаг.
Тэд "Хэн тэднийг харах юм бэ?" гэдэг.
6 Тэд "Бид гүйцэд боловсруулсан хуйвалдааныг дуусгалаа" гэж хэлэн
Шударга бусыг сэддэг.
Учир нь хүний дотор бодол болон зүрх сэтгэлийг ойлгож болохгүй билээ.
7 Харин Бурхан тэднийг сумаар харвана.
Тэд гэнэтхэн шархадна.
8 Ингээд тэд түүнийг бүдрүүлнэ.
Тэдний өөрсдийнх нь хэл өөрсдийнх нь эсрэг байдаг.
Тэднийг харагчид бүгд толгой сэгсэрнэ.
9 Тэгээд бүх хүмүүс айж, Бурханы ажлыг тунхаглан,
Түүний үйлдсэнийг тунгаан бодох болно.
10 Зөв шударга хүн ЭЗЭНий дотор баярлаж,
Түүний дотор хоргодно.
Шударга зүрхтэй хүн бүхэн бахархан бахдана.
65 Найрал дууны удирдаачид. Давидын дуулал. Дуу.
Бурхан, Таны өмнө анир чимээгүй байдал,
Сион дахь магтаал байх болно.
Танд тангаргийг ч биелүүлнэ.
2 Залбирлыг сонсдог Нэгэн,
Тан уруу бүх хүн ирдэг.
3 Намайг гэм буруу дийлжээ.
Та бидний алдаа зөрчлийг уучиддаг.
4 Өөрийн хашаануудад суулгахаар Таны сонгож,
ойртуулан авчирдаг хүн юутай ерөөлтэй вэ!
Бид Таны ариун сүм болох Таны өргөөний сайн сайханд хангалуун байна.
5 Бидний авралын Бурхан,
Газар дэлхийн бүх хязгаарууд болон алс холын далайн итгэл болох
Та зөв шударгаар айдас төрүүлмээр үйлсээр бидэнд хариулдаг.
6 Та хүч тэнхээг бүслэн Өөрийн хүч чадлаар уулсыг цогцлуулдаг.
7 Та далайн түрхрээ Давалгаануудынх нь түрхрээ болон
Хүмүүсийн үймээнийг ч намдаадаг.
8 Хязгаарт оршин суугчид Таны тэмдгүүдээс айн зогсдог.
Та үүрийн туяа болон нар шингэхийг баясган хашхируулдаг.
9 Та газар дэлхийд айлчилж, түүнийг бялхуулдаг.
Та түүнийг ихэд баяжуулдаг.
Бурханы урсгал усаар дүүрэн.
Та тэдний үр тариаг бэлтгэдэг.
Учир нь тийнхүү Та газрыг ч бэлтгэдэг билээ.
10 Та түүний шанг арвинаар усалдаг.
Та түүний нуруутай тэгшилсэн.
Та зүсэр бороогоор түүнийг дэвтээдэг.
Та ургахыг нь ч ерөөдөг.
11 Та Өөрийн бэлгээр он жилд титэм өмсгөсөн бөгөөд
Таны замд тос дусалдаг.
12 Хээр талын бэлчээрүүд ч дуслуулж,
Толгод баяр баясгалангаар хучигддаг.
13 Нугыг хонин сүрэг нөмөрч,
Хөндийнүүд үр тариагаар бүтээгджээ.
Баясгалантай хашхиралтууд, тийм ээ, тэд дуулалдана.
66 Найрал дууны удирдаачид. Дуу. Дуулал.
Бүх газар дэлхий, Бурханд баяртайгаар хашхир.
2 Түүний нэрд сүр жавхланг дуул.
Түүний магтаалыг сүр жавхлантай болго.
3 Бурханд "Таны үйлс хичнээн сүрлэг вэ!
Таны хүчний агуутаас дайснууд тань
Таны өмнө зусардан бялдуучилна.
4 Бүх дэлхий Танд мөргөж, Таныг магтан дуулна.
Тэд Таны нэрийг магтан дуулна.
Села
5 Ирээд, хүний хөвгүүдэд хандсан үйлс дотор сүрдмээр Бурханы ажлуудыг үз.
6 Тэрээр далайг хуурай газар болгосон.
Тэд хөлөөрөө алхаж голыг гаталжээ.
Тэнд бид Түүний дотор баярлацгаая!
7 Тэр Өөрийн чадлаар мөнхөд захирдаг.
Түүний мэлмий үндэстнүүд уруу харсаар байдаг.
Тэрслэгчдэд өөрсдийгөө өргөмжлөхийг бүү зөвшөөр.
Села
8 Хүмүүс ээ, бидний Бурханыг магтаж,
Түүний магтаалыг гадагш сонсгогтун.
9 Тэр биднийг амьд байлгаж, Бидэнд хөл аддахыг зөвшөөрдөггүй.
10 Бурхан, Та биднийг сорьсон билээ.
Мөнгийг цэвэршүүлдэг мэт Та биднийг цэвэршүүлсэн.
11 Та биднийг торонд оруулсан. Та бидний ууц нуруунд дарах ачааг үүрүүлсэн.
12 Та хүмүүсийг бидний толгой дээгүүр мордуулсан.
Бид гал ба усан дундуур гарсан,
Гэлээ ч Та биднийг элбэг баян газарт авчирсан билээ.
13 Би Таны өргөөнд шатаалт тахилуудыг авч орно.
Би Танд тангарагласнаа биелүүлнэ.
14 Намайг зовлон зүдгүүрт байхад уруул минь гаргаж,
Ам минь ингэж хэлсэн.
15 Би Танд тарган малаар шатаалт тахилуудыг
Хуцнуудын утаатай хамт өргөнө.
Би бухнуудыг ухнуудтай хамт өргөнө.
Села
16 Бурханаас эмээгч бүгд ээ, ирж сонс,
Тэгвэл миний сүнсний төлөө Түүний юу үйлдсэнийг би өгүүлье.
17 Би амаараа Түүнд хандан хашхирсан бөгөөд
Хэлээрээ Түүнийг өргөмжилсөн.
18 Хэрэв Би зүрхэндээ хорон муут хүндэтгэсэн бол Эзэн сонсохгүй.
19 Харин Бурхан үнэхээр сонссон юм.
Тэр миний залбирлын дуунд чих тавьсан.
20 Миний залбирлыг ч, Надаас Өөрийн хайр энэрлийг ч буцаасангүй.
Бурхан магтагдах болтугай.
67 Найрал дуүны удирдаачид. Утсан хөгжимд зориулав. Дуулал. Дуу.
Бурхан биднийг нигүүлсэн, биднийг ерөөж,
Өөрийн нүүрийг бидний дээр тусгаач.
Села
2 Энэ нь Таны зам дэлхий дээр,
Таны аврал бүх үндэстнүүдийн дунд танигдахын тулд билээ.
3 Бурхан, Таныг ард түмнүүд магтаг.
Бүх ард түмнүүд Таныг магтаг.
4 Үндэстнүүд баярлан, баяр хөөрөөр дуулаг.
Учир нь Та хүмүүсийг шударга ёсоор шүүж,
Дэлхий дээр үндэстнүүдийг захирах болно.
Села
5 Бурхан, Таныг ард түмнүүд магтаг.
Бүх ард түмнүүд Таныг магтаг.
6 Газар ургацаа ургуулан гаргажээ.
Бурхан, бидний Бурхан биднийг ерөөдөг.
7 Газар дэлхийн бүх хязгаарыг
Өөрөөсөө эмээдэг болгохын тулд Бурхан биднийг ерөөдөг.
68 Найрал дууны удирдаачид. Давидын дуулал. Дуу.
Бурхан босож, дайснууд нь таран бутарч,
Түүнийг үзэн ядагчид Түүний өмнөөс зугтаг.
2 Утаа замхардгийн адил тэднийг хөөгөөч.
Лааны тос галын өмнө хайлдгийн адил
Хорон муу хүнийг Бурханы өмнө сөнөөгөөч.
3 Харин зөв шударга хүмүүсийг баярлуул.
Тэднийг Бурханы өмнө баяр хөөр болго.
Тэднийг баясалтайгаар баярлуул.
4 Бурханд дуул, Түүний нэрийг магтан дуулагтун.
Цөлөөр явагч Түүнд дуугаа өргө.
Түүний нэр бол ЭЗЭН. Түүний өмнө баярлан хөөрөгтүн.
5 Эцэггүй хүний эцэг нь, бэлэвсний шүүгч нь бол
Өөрийн ариун газартаа буй Бурхан юм.
6 Бурхан ганцаардагчид зориулан гэрийг бий болгодог.
Тэрээр хоригдлуудыг сайн сайхан уруу дагуулдаг бөгөөд
Зөвхөн тэрслэгчид л хуурай хагарсан газарт оршин суудаг.
7 Бурхан, Таныг Өөрийн хүмүүсийг манлайлан явахад,
Мөн Таныг цөл дундуур жагсан явахад
Села
8 Газар хөдөлжээ. Тэнгэрүүд ч бас Бурханы өмнө бороо дуслуулсан.
Синаи уул өөрөө ч Израилийн Бурхан болох Бурханы өмнө ганхан хөдөлжээ.
9 Бурхан, Та элбэг баян бороог хайрласан.
Та Өөрийн өвийг доройтоход нь бат бэх болгожээ.
10 Таны бүтээлүүд түүн дотор суурьшсан.
Бурхан, Та Өөрийн сайнаар ядууст хангажээ.
11 Эзэн тушаал буулгадаг. Мэдээ тунхаглагч эмэгтэйчүүд олон байна.
12 "Их цэргүүдийн хаад зугтдаг, тэд зугтдаг бөгөөд
Гэрт үлдсэн эмэгтэй олзыг хуваана".
13 Хонины хашаанд хэвтэх үедээ та нар
Тагтааны мөнгөөр бүрсэн жигуүр,
Шижир алтаар бүрсэн өд нь мэт байдаг.
14 Төгс Хүчит Нэгэн тэнд хаадыг тараасан үед Залмонд цас бударч байв.
15 Бурханы уул бол Башаны уул юм.
Олон өндөр оргилтой уул бол Башаны уул юм.
16 Олон өндөр оргилтой уулс аа,
Бурханы Өөрийн оршин суух газраа болгохыг хүссэн уул уруу
Та нар юунд атаархан харна вэ?
Үнэхээр ЭЗЭН тэнд мөнхөд оршино.
17 Бурханы сүйх тэрэгнүүд мянгаараа, түм түмээр байдаг.
Эзэн Синаид байгаатай адил тэдний дунд ариун байдал дотор байна.
18 Та өндөрт гарч, олзлогдогсдыг дагуулжээ.
Та хүмүүсийн дунд бэлэг авсан,
Тэрслэгчдээс ч авсан нь ЭЗЭН Бурхан тэнд оршин суухын тулд юм.
19 Өдөр бүр бидний ачааг үүрдэг Эзэн,
Бидний аврал болох Бурхан магтагдах болтутай.
Села
20 Бидний хувьд Бурхан бол авралын Бурхан юм.
Үхлээс зайлах нь Эзэн болох БУРХАНых юм.
21 Үнэхээр Бурхан дайснуудынхаа толгойг,
Гэмээ байнга үйлддэг хүний үстэй оройг бяц цохино.
22 Эзэн "Би тэднийг Башанаас авчирна.
Би тэднийг далайн гүнээс буцааж гаргана.
23 Энэ нь хөл чинь тэднийг цусанд нь түйвээж,
Нохдын чинь хэл дайснуудын чинь цуснаас хувь хүртэхийн тулд болой" гэв.
24 Бурхан, тэд Таны залран ирэхийг,
Миний хаан болох миний Бурханы ариун газарт залран ирэхийг харсан.
25 Шагшуурга шажигнуулах бүсгүйчүүдийн дуунд
Дуучин эхэлж, хөгжимчид дагав.
26 Израилиас ундран гардаг та нар аа,
Их чуулганд Бурхан ЭЗЭНийг магтан дуулагтун!
27 Тэнд тэднийг удирддаг отгон Бениамин,
Иудагийн ноёд өөрсдийн олон түмэнтэй,
Зебулун ба Нафталийн ноёд тэнд байна.
28 Чиний Бурхан чамд хүчийг тушаав.
Бидний төлөө үйлдэж байсан Бурхан, Та Өөрийн хүчийг харуулаач.
29 Иерусалим дахь Таны сүмээс болж
Хаад Танд бэлгүүдийг авчирна.
30 Хөл доороо мөнгөний өөдсийг гишгэлдэг
Зэгсэн дундах араатнууд болон
Ард түмнүүдийн тугалуудын дундах бухан сүргийг зэмлэ.
Тэрээр дайнд баярлагч хүмүүсийг тараажээ.
31 Дээдсуүд Египетээс гарч ирнэ.
Етиоп гараа Бурхан уруу хурдан сунгана.
32 Дэлхийн хаанчлалууд аа, Бурханд дуулагтун. Эзэнд магтан дуулагтун.
Села
33 Эртний үеийн дээд тэнгэрүүдийг хөлөглөгч Түүнд дуулагтун.
Харагтун, Тэрээр сүрлэг дуу хоолойгоор айлддаг.
34 Хүч чадлыг Бурханых гэж үз.
Түүний сүр хүч Израилийн дээр,
Түүний хүч чадал тэнгэрт байна.
35 Бурхан, Өөрийн ариун газраас Та сүрдмээр байна.
Израилийн Бурхан Өөрөө хүмүүст хүч чадлыг өгдөг.
Бурхан магтагдах болтугай!
69 Найрал дууны удирдаачид. Шушанимын дагуу. Давидын дуулал.
Бурхан, намайг авраач. Учир нь их ус аминд минь заналхийлсэн.
2 Би гүн намагт живсэн бөгөөд тэнд хөл тогтох газар үтүй.
Би гүн усанд орж, үерт автсан.
3 Би хашхирсаар байгаад ядарчээ. Хоолой минь хатжээ.
Би Бурханаа хүлээхэд нүд минь гархилсан.
4 Намайг утга учиргүйгээр үзэн ядагчид толгойн үснээс минь ч олон байна.
Шударга бусаар миний дайсан болон намайг устгах гэгчид хүчтэй байна.
Би хулгайлаагүй зүйлээ буцааж өгөх ёстой болж байна.
5 Бурхан, миний мунхаглалыг мэддэг нь Та бөгөөд
Миний буруу Танаас нууцлагдаагүй.
6 Түмэн цэргийн БУРХАН Эзэн,
Таныг хүлээгчид надаас болж ичгүүрт бүү ороосой.
Израилийн Бурхан, Таныг эрэн хайгчдыг надаас болж шившигт бүү оруулаасай.
7 Учир нь Таны төлөө би жигшил зэвүүцлийг үүрчээ. Миний нүүрийг ичгүүр
нөмөрсөн.
8 Би ах дүүстээ харийн хүн болж,
Эхийнхээ хөвгүүдэд ч гадны хүн болсон.
9 Таны өргөөний төлөөх хичээл зүтгэл намайг залгиж,
Таныг буруутгасан хүмүүсийн буруутгалууд надад ирсэн.
10 Намайг мацаг барин сэтгэлдээ уйлахад,
Тэр нь чухамдаа миний шившиг болсон.
11 Намайг тааран хувцас өмсөхөд, Би тэдний хувьд, сургамж яриа болсон.
12 Дааман хаалганы дэргэд суугчид миний тухай ярьдаг бөгөөд
Би согтуурагчдын дуу нь болсон.
13 ЭЗЭН, тааламжтай цагт миний залбирлууд Танд ханддаг.
Бурхан, Өөрийн хайр энэрлийн агуу байдлаар
Өөрийн авралын үнэнээр надад хариулаач.
14 Намайг намгаас татан гаргаж, бүү живүүлээч.
Би өөрийн дайснууд болон гүн их уснаас аврагдах болтугай.
15 Би усны үерт үл автаж, Гүн усанд үл залгиулж,
Миний дээр нүхний ам ч бүү хаагдаасай.
16 ЭЗЭН, Таны хайр энэрэл сайн учир надад хариулаач.
Өөрийн өршөөлийн агуу байдлаар над уруу эргэж,
17 Өөрийн зарцаас нүүрээ бүү нуугаач.
Учир нь би зовлон шаналлын дунд байна. Надад түргэн хариулаач.
18 Сэтгэлд минь ойртон ирж, түүнийг авраач ээ.
Миний дайснуудын учир намайг золиоч!
19 Надад ирсэн буруутгал, ичгүүр болон доромжлолыг Та мэднэ.
Миний бүх өстнүүд Таны өмнө байна.
20 Буруутгал миний зүрхийг эмтрүүлж, би маш их өвчтэй байна.
Би хэн нэгний өрөвдөхийг найдан харсан боловч хэн ч байгаагүй.
Мөн тайтгаруулагчдыг харсан ч хэнийг ч олоогүй.
21 Тэд бас надад миний хүнсэнд цөсийг,
Намайг цангахад уулгахаар цууг өгсөн.
22 Тэдний өмнөх тэдний ширээ урхи болог.
Тэднийг амар тайван байхад энэ нь хавх болог.
23 Тэднийг харж чадахгүй болгохоор нүд нь харанхуйлах болтугай.
Тэдний ууц нурууг үргэлж чичрүүлээч.
24 Өөрийн хилэгнэлийг тэдний дээр асгаач.
Таны дүрэлзэж буй уур тэднийг нөмрөх болтугай.
25 Тэдний хуаран хоосрох болтугай.
Тэдний майхнуудад хэн ч бүү оршин сууг.
26 Учир нь тэд Таны бут цохьсон хүнийг хяхан хавчсан бөгөөд
Тэд Таны шархдуулсан хүмүүсийн өвчний талаар ярилцдаг.
27 Тэдний гэм буруу дээр гэм буруут нэмээч.
Тэд Таны зөвт байдалд бүү ороосой.
28 Тэд амийн номоос хасагдан арчигдаж,
Зөв шударга хүмүүстэй хамт бүү бичигдээсэй.
29 Харин би зовж шаналсан бөгөөд өвдөж байна.
Бурхан, Таны аврал намайг өндөрт өргөх болтугай.
30 Би Бурханы нэрийг дуутаар магтаж,
Түүнийг талархлаар өргөмжилнө.
31 Энэ нь ЭЗЭНд үхрээс илүүгээр,
Эсвэл эвэр туурайтай залуу бухнаас илүүгээр таалагдах болно.
32 Даруу хүмүүс үүнийг үзсэн бөгөөд баярлаж байна.
Бурханыг эрэн хайгчид аа, та нарын зүрх сэргэх болтугай.
33 Учир нь ЭЗЭН гачигдагсдыг сонсдог бөгөөд
Өөрийн хоригдлуудыг жигшдэггүй.
34 Тэнгэр ба газар, Далай ба тэдгээрийн дотор хөдөлж буй бүхэн Түүнийг магтаг.
35 Учир нь Бурхан Сионыг аварч, Иудагийн хотуудыг босгон байгуулна.
Энэ нь тэднийг тэнд суулгаж, тэдгээрийг эзэмшүүлэхийн тулд юм.
36 Түүний зарц нарын үр удмууд үүнийг өвлөж,
Түүний нэрийг хайрлагчид тэнд оршин суух болно.
70 Найрал дууны удирдаачид. Давидын дүулал. Дурсгалд.
Бурхан, намайг аврахаар яараач.
ЭЗЭН, надад туслахаар хурдлаач.
2 Миний амийг эрэн хайгчид Доромжлогдон, ичгүүрт орог.
Намайг гэмтэхэд баярлагчид Эргэж, шившиг болог.
3 "Ха, ха" гэгчид Өөрсдийн ичгүүрээс болж эргэж буцаг.
4 Таныг эрэн хайгчид бүгд Таны дотор баярлан, баясаг.
Таны авралыг хайрлагсад "Бурхан өргөмжлөгдөх болтугай" гэж үргэлж хэлэг.
5 Харин би зовж зүдэрсэн бөгөөд гачигдсан байна. Бурхан, над уруу хурдан ирээч.
Та бол миний тусламж, миний аврагч юм. ЭЗЭН, бүү саатаач.
71 ЭЗЭН, Таны дотор би хоргодов.
Намайг хэзээ ч ичгүүрт бүү унагаач.
2 Өөрийн зөв шударгаар намайг авран, суллаач.
Өөрийн чихээ над уруу хандуулан, намайг авраач.
3 Надад миний байнга очиж байх хоргодох хад болооч.
Та миний хад, миний бат цайз учраас Намайг аврахаар тушаасан билээ.
4 Бурхан минь ээ, намайг хорон муу хүний гараас,
Бурууг үйлдэгч ба харгис хүний атгалтаас авраач.
5 Учир нь Та бол миний найдвар.
БУРХАН Эзэн, Та бол залуугаас минь миний итгэл юм.
6 Би төрөхөөсөө Танаар түшүүлсэн.
Та бол намайг эхийн минь хэвлийгээс гаргаж авсан Нэгэн билээ.
Би үргэлж Таныг магтана.
7 Би олон хүмүүст хачин юм болсон.
Учир нь Та бол миний бат бэх хоргодох газар.
8 Миний ам Таны магтаалаар,
Таны алдраар бүхэл өдөржин дүүрсэн байна.
9 Хөгшрөх үед намайг бүү орхиоч.
Миний хүч чадал барагдах үед намайг бүү хаяач.
10 Учир нь миний дайснууд миний эсрэг ярилцжээ.
Миний амийг отогчид хамтран хуйвалджээ.
11 Тэгэхдээ тэд "Бурхан түүнийг хаясан.
Аврах хүн байхгуй учраас түүнийг хөөж, барь" гэж хэлсэн.
12 Бурхан, надаас бүү хол байгаач.
Бурхан минь ээ, надад туслахаар хурдлаач.
13 Миний сүнсний дайснуудыг ичгүүрт унаган, сөнөөгөөч.
Намайг хорлохыг хүсэгчдийг доромжлол, ичгүүрээр нөмөргөөч.
14 Харин би үргэлж найдаж, Таныг улам ихээр магтах болно.
15 Миний ам Таны зөв шударга, Таны авралын талаар өдөржин ярина.
Учир нь би тэдгээрийн нийлбэрийг ч мэддэггүй юм.
16 Би БУРХАН Эзэний хүчит үйлсийг авчирна.
Би Таны зөв шударгын талаар, зөвхөн Таны л тухай тунхаглана.
17 Бурхан, Та залуугаас минь эхлэн намайг сургасан.
Би одоо болтол Таны гайхамшигт үйлсийг тунхагладаг.
18 Бурхан, хөгширч, бууралтах үед минь ч намайг бүү орхиоч.
Би Таны чадлыг үе удамд,
Таны хүчийг ирээдүйн бүх хүнд тунхаглах хүртэл бүү орхиоч.
19 Учир нь аугаа зүйлсийг хийсэн Бурхан,
Таны зөв шударга байдал тэнгэрт хүрсэн.
Бурхан, хэн Тантай адил вэ?
20 Надад олон зовлон зүдгүүрийг үзүүлсэн Та Намайг дахин сэргээж,
Газрын гүнээс дахин татан гаргана.
21 Та миний агуу байдлыг улам өсгөж,
Намайг тайвшруулахаар эргээч.
22 Бурхан минь ээ, би Таны үнэнийг,
Таныг босоо ятгаар магтана. Израилийн Ариун Нэгэн,
Би Танд ятга хөгжмөөр магтан дуулна.
23 Би Танд магтан дуулах үед уруул минь баярлан хашхирна.
Мөн Таны аварсан миний сэтгэл баясна.
24 Хэл минь ч өдөржин Таны зөв шударгыг өгүүлнэ.
Учир нь намайг хорлохыг хүсэгчид доромжлол ба ичгүүрт унасан билээ.
72 Соломоны дуулал.
Бурхан, Өөрийн шүүлтийг хаанд,
Өөрийн зөв шударгыг хааны хүүд өгөөч.
2 Тэр Таны хүмүүсийг зөв шударгаар,
Таны үгээгүйчүүдийг шударга ёсоор шүүх болтугай.
3 Уулс ба толгод ч зөв шударгаар
Хүмүүст амар тайвныг авчраг.
4 Тэрээр ард түмний зүдрэгсдийг зөвтгөн,
Гачигдагсдын хүүхдүүдийг аварч Дарлагчийг сөнөөх болтугай.
5 Тэд нарыг болон сарыг байхад, үеийн үед Танаас эмээг.
6 Тэрээр хатсан өвсөн дээр бороо шиг,
Газар хөрсийг усаддаг ширүүн бороо шиг бууж ирэх болтутай.
7 Түүний өдрүүдэд зөв шударга хүн цэцэглэг.
Сарыг үгүй болтол амар тайван ч арвин ихээр байг.
8 Тэрээр далайгаас далай хүртэл,
Мөрнөөс газрын хязгаар хүртэл захирах болтугай.
9 Цөлийн нүүдэлчид түүний өмнө бөхийж,
Түүний дайснууд тоос шороог долоох болтугай.
10 Таршиш болон арлуудын хаад алба гувчуурыг авчраг.
Шеба болон Себагийн хаад бэлэг барих болтугай.
11 Бүх хаад түүний өмнө сөгдөж,
Бүх үндэстнүүд түүнд зарагдах болтугай.
12 Тэрээр гачигдагчийг тусламж гуйн хашхирахад нь,
Мөн дарлагдагчийг болон туслагчгүй нэгнийг ч бас аварна.
13 Тэрээр ядуус ба гачигдагсдыг өршөөх бөгөөд
Гачигдагсдын амийг аврах болно.
14 Тэр тэдний амийг дарамт ба хүчирхийллээс аврах бөгөөд
Тэдний цус түүний нүдэнд үнэтэй байх болно.
15 Тиймээс тэр амьд байж, Шебагийн алт түүнд өгөгдөх болтутай.
Тэд түүний төлөө үргэлж залбирах болтутай.
Тэд түүнийг өдөржин ерөөх болтутай.
16 Уулсын оргил дээрх газарт үр тариа элбэг дэлбэг байх болтугай.
Түүний үр жимс Ливаны хуш шиг найгана.
Хотод суугчид газрын ургамал мэт урган цэцэглэх болтугай.
17 Түүний нэр мөнхөд байх болтугай.
Түүний нэр нар гэрэлтэх мэт өсөх болтугай.
Хүмүүсийг түүгээр ерөөлгөөч.
Бүх үндэстнүүд түүнийг ерөөгдсөн гэж дуудагтун.
18 Ганцаараа гайхамшгуудыг үйлддэг Израилийн Бурхан,
ЭЗЭН Бурхан магтагдах болтутай.
19 Түүний сүр жавхлант нэр мөнхөд магтагдах болтугай.
Бүх дэлхий Түүний алдраар дүүртүгэй. Амен, Амен.
20 Иессийн хүү Давидын залбирал төгсөв.
ГУРАВДУГААР НОМ
73 Асафын дуүлал.
Үнэхээр Бурхан Израильд, Зүрх нь цэвэр хүмүүст сайн билээ.
2 Харин миний хувьд би бараг хөл аддаж, Бараг хальтрах шахлаа.
3 Учир нь би хорон муу хүний амжилтыг харан Сайрхагчид атаархсан.
4 Учир нь тэд үхэх цагтаа өвчингүй байдаг бөгөөд
Тэдний бие нь тарган юм.
5 Тэд бусад хүмүүс шиг зовлонгүй,
Хүн төрөлхтөн шиг ч гай гамшиггүй.
6 Тиймээс бардамнал нь тэдний хүзүүний зүүлт болдог.
Хүчирхийллийн хувцас тэднийг нөмөрдөг.
7 Таргалснаас болж нүд нь бүлтэрчээ.
Тэдний зүрхний төсөөллүүд хүслээс нь илүү.
8 Тэд элэглэж, дарангуйллын талаар хорсолтойгоор ярьдаг.
Тэд ихэмсгээр ярьдаг.
9 Тэд амаараа тэнгэрүүдийг эсэргүүцэж,
Тэдний хэл газар дэлхийгээр жагсан алхаж байна.
10 Тиймээс түүний хүмүүс энэ газар уруу эргэн ирж,
Бялхам их усыг уудаг.
11 Тэд "Бурхан яаж мэддэг юм бэ?
Хамгийн Дээд Нэгэнд мэдлэг байдаг уу?" гэдэг.
12 Харагтун, эдгээр нь хорон муу хүмүүс юм.
Үргэлж тайвширсан байж тэд эд хөрөнгөө арвижуулсан билээ.
13 Үнэндээ би дэмий л зүрхээ цэвэр байлгаж,
Гараа гэмгүй байдал дотор угаалаа.
14 Учир нь би өдөржин сахилгажуулагдаж,
Өглөө бүр гэсгээл хүртдэг байжээ.
15 Хэрвээ би "Би ингэж ярина" гэсэн бол,
Харагтун, би Таны хүүхдүүдийн үе удмаас урвах байсан.
16 Үүнийг ойлгохоор бодох үед минь
Надад маш төвөгтэй байсан бөгөөд
17 Энэ нь намайг Бурханы ариун газарт орох үе хүртэл үргэлжлэв.
Тэгэхэд л би тэдний эцсийг ухаарсан.
18 Үнэндээ Та тэднийг хальтиргаатай газар байлгасан юм.
Та тэднийг мөхөл уруу хаясан.
19 Тэд хоромхон зуур ингэж сүйрэх гэж!
Тэд гэнэтийн аймшгаар бүрмөсөн сүйтгэгдсэн билээ!
20 ЭЗЭН, хүн зүүднээсээ сэрдэг шиг
Та тэднийг сэрээн, дүр төрхийг нь ч үл ойшооно.
21 Миний зүрх сэтгэл гашуудахад Би дотроо цоо хатгагдан
22 Мэдрэмжгүй, хайхрамжгүй байв.
Би Таны өмнө адгуус амьтан шиг л байсан.
23 Гэсэн ч би үргэлж Тантай хамт байна.
Та баруун гараас минь барьсан юм.
24 Та намайг Өөрийн зөвлөгөөгөөр удирдаж,
Хожим намайг сүр жавхланд угтан авна.
25 Тэнгэрт Танаас гадна надад хэн байгаа вэ?
Танаас өөр юуг ч газар дээр би хүсдэггүй.
26 Махан бие ба зүрх минь үгүй болж болно,
Харин Бурхан бол мөнхөд зүрхний минь хүч болон миний хувь юм.
27 Учир нь харагтун, Танаас хол буй хүмүүс сөнөх болно.
Танд итгэлгүй бүгдийг Та устгасан билээ.
28 Харин Бурханд ойр байх нь надад сайн.
Таны бүх үйлсийг тунхаглахын тулд
Би БУРХАН Эзэнийг өөрийн хоргодох газар болгосон.
74 Асафын маскил.
Бурхан, яагаад Та биднийг үүрд орхисон бэ?
Яагаад Таны уур Өөрийнхөө бэлчээрийн хонин сүргийн эсрэг шатна вэ?
2 Таны эрт үеэс олж авран, Өөрийн өвийн овог болгохоор
Таны зольсон чуулганаа санаач.
Өөрийн оршин суусан газар болох энэ Сион уулыг ч санаач.
3 Өөрийнхөө алхааг үүрдийн нуранги уруу эргүүлээч.
Дайсан ариун газар доторх бүхнийг бусниулсан.
4 Таны өстнүүд Таны хурлын газрын дунд турхирчээ.
Тэд өөрсдийнхөө тугийг тэмдэг болгон босгосон.
5 Энэ нь хэн нэгэн хүн ой модонд Сүхээ өргөсөн юм шиг байна.
6 Одоо ч түүн доторх бүх сийлбэрүүдийг
Тэд сүх ба лантуугаар цавчин устгаж байна.
7 Тэд Таны ариун газрыг бүрэн шатаасан.
Тэд Таны нэрийн оршдог газрыг бузарласан.
8 Тэд зүрхэндээ "Тэднийг бүрэн устгацгаая" гэв.
Тэд газар нутаг дахь Бурханы бүх хурлын газруудыг шатаажээ.
9 Бид өөрсдийн тэмдгүүдээ хардаггүй.
Эш үзүүлэгч ч байхгүй бөгөөд
Хэр удахыг мэдэх хүн ч бидний дунд алга.
10 Бурхан, өстөн хэдий болтол тохуурхаж,
Дайсан ч Таны нэрийг хэдий болтол мөнхөд хараан зүхэх вэ?
11 Юунд Та мутраа, баруун мутраа татна вэ?
Өөрийн өврөөс гаргаж, тэднийг устгаач!
12 Гэсэн ч Бурхан бол эртнээс миний хаан юм.
Тэрээр дэлхийн дунд авралын ажлуудыг хийдэг.
13 Та Өөрийн хүчээр далайг хуваасан.
Та усан доторх далайн амьтдын толгойг бяцалсан.
14 Та Левиатаны толгойнуудыг няцалсан.
Та түүнийг цөл газрын амьтдад хүнс болгон өгсөн.
15 Та горхи ба булгуудыг оргилуулсан.
Та үргэлж урсдаг урсгалуудыг ширгээн хатаасан.
16 Өдөр бол Таных, шөнө ч бас Таных юм.
Та гэрэл хийгээд нарыг бэлтгэсэн.
17 Та газар дэлхийн бүх хил хязгаарыг тогтоосон.
Та зун хийгээд өвлийг бий болгосон.
18 ЭЗЭН, дайсан тохуурхсаныг болон
Мунхаг хүмүүс Таны нэрийг хараан зүхснийг санаач.
19 Өөрийн тагтааны амийг зэрлэг амьтанд бүү өгөөч.
Өөрийн зүдэрсэн хүний амийг бүү үүрд мартаач.
20 Гэрээг эргэн хараач.
Учир нь газар нутгийг харанхуй газрууд хүчирхийллийн орших сууцаар дүүрсэн.
21 Дарлагдагсдыг ичгүүртэйгээр бүү буцаагаач.
Зүдрэгсэд ба гачигдагсдаар Өөрийн нэрийг магтуулаач.
22 Бурхан, босож Өөрийн хэргээ өмгөөлөөч.
Мунхаг хүн өдөржин Таныг хэрхэн буруутгадгийг санаач.
23 Өөрийн өстнүүдийн дууг,
Таны эсрэг босдог хүмүүсийн үргэлж гарч байдаг шуутианыг бүү мартаач.
75 Найрал дууны удирдаачид. Алташетын дагуу. Асафын дуулал буюу Дуу.
Бид Танд талархал өргөж байна, Бурхан, бид талархал өргөж байна.
Учир нь Таны нэр ойрхон байна.
Хүмүүс Таны гайхамшигт үйлсийг тунхагладаг.
2 "Би тогтоосон цагийг сонгохдоо
Шулуун шударгаар шүүдэг нь Би билээ.
3 Газар дэлхий болон түүн дотор оршин суугч бүгд үтүй болдог.
Түүний багануудыг бат бөхөөр тогтоосон нь Би билээ.
Села
4 Би бардамнагчид «Бүү бардамна»,
Хорон муу хүнд «Эврээ бүү өргө.
5 Өөрийн эврээ өндөрт бүү өргө.
Бардам хатуугаар бүү ярь» гэсэн".
6 Учир нь өргөмжлөл дорноос үгүй, өрнөөс ч үгүй Цөлөөс ч ирдэггүй.
7 Харин Бурхан бол Шүүгч юм.
Тэрээр нэгийг бууруулж, нөгөөг өргөмжилдөг.
8 Учир нь аяга ЭЗЭНий мутарт байгаа бөгөөд дарс ч хөөсөрч байна.
Тэр нь сайн хутгагдсан бөгөөд Тэрээр түүний дотроос асгадаг.
Үнэхээр дэлхийн бүх хорон муу хүн түүний шавхрууг шахан уух болой.
9 Харин би мөнхөд тунхаглана.
Би Иаковын Бурханд магтан дуулна.
10 Хорон муу хүний бүх эврүүдийг Тэр огтолж,
Харин зөв шударга хүний эврүүд өндөрт өргөгдөнө.
76 Найрал дууны удирдаачид. Утсан хөгжим дээр. Асафын дуулал буюу Дуу.
Бурхан Иудад алдартай. Түүний нэр Израильд аугаа.
2 Түүний асар Салемд бий. Түүний орших газар ч бас Сионд бий.
3 Тэнд Тэрээр галтай сумнууд, Бамбай, сэлэм болон дайны зэвсгүүдийг хугалсан.
Села
4 Та бол алдартай, Олзны уулсаас ч илүү сүр жавхлантай.
5 Бат бэх зүрхтэй хүмүүс дээрэмдүүлж, Нойрсоцгоожээ.
Дайчдын хэн нь ч гараа хөдөлгөж чадаагүй.
6 Иаковын Бурхан, Таны зэмлэлд
Морьтон хийгээд морь нь хоёулаа гүн нойронд автжээ.
7 Та, зөвхөн Та бол эмээн хүндэтгүүштэй юм.
Таныг нэгэнт уурласан үед хэн Таны өмнө зогсох вэ?
8 Та тэнгэрээс шүүлтийг сонсгосон.
9 Бурхан дэлхийн бүх даруу хүмүүсийг аврахаар
Шүүхийн тулд боссон үед Газар айж, дуугүй байсан.
Села
10 Учир нь хүний уур хилэн Таныг магтах болно.
Уур хилэнгийн үлдэгсдээр Та Өөрийгөө хүрээлүүлнэ.
11 Өөрийн Бурхан ЭЗЭНд тангараглаж, түүнийгээ биелүүл.
Түүнийг хүрээлэгч бүгд эмээвэл зохих Түүнд бэлгүүдийг баригтун.
12 Тэрээр ноёдын сүнсийг номхтгоно.
Түүнээс дэлхийн хаад айдаг юм.
77 Найрал дууны удирдаачид. Иедутуны дагуү. Асафын дуулал.
Дуу минь Бурханд ханддаг, би чангаар хашхирна.
Дуу минь Бурханд ханддаг, Тэр намайг сонсоно.
2 Зовлон зүдгүүрийнхээ өдөр би Эзэнийг хайсан.
Шөнөөр ч гар минь ядрахгүйгээр сунгагдсан байдаг.
Сэтгэл минь ч тайвшрахаас татгалздаг.
3 Би Бурханыг санаад, зовж шаналсан байдаг.
Би санаа алдаад, сүнс минь сульддаг.
Села
4 Та миний нүдийг цавчуулаагүй.
Би маш их шаналсан болохоор ярьж ч чадахгүй байна.
5 Би урьдын өдрүүдийн тухай,
Өмнөх жилүүдийн тухай бодсон.
6 Би өөрийн дууг шөнө санана.
Би зүрхээрээ бясалгах бөгөөд Сүнс минь тунгаан боддог.
7 Эзэн үүрд орхих уу?
Тэр дахин хэзээ ч ивээхгүй гэж үү?
8 Түүний хайр энэрэл мөнхөд барагдсан уу?
Амлалт мөнхөд үгүй болсон уу?
9 Бурхан нигүүлсэнгүй байхаа мартсан уу?
Эсвэл Тэр уурандаа өршөөлөө хаасан уу?
Села
10 Тэгээд би "Хамгийн Дээд Нэгэний баруун мутар өөрчлөгдсөн нь
Миний уй гашуу билээ" гэв.
11 Би ЭЗЭНий үйлсийг санана.
Би эрт үеийн Таны гайхамшгуудыг үнэхээр санана.
12 Би Таны бүх ажлыг тунгаан,
Таны үйлсийг шимтэн бодно.
13 Бурхан, Таны зам бол ариун.
Ямар бурхан бидний Бурханы адил агуу вэ?
14 Та бол гайхамшгуудыг үйлддэг Бурхан.
Та ард түмнүүдийн дунд Өөрийн хүч чадлыг мэдүүлсэн.
15 Та Өөрийн хүчээр Өөрийн хүмүүсийг буюу
Иаков ба Иосефын хөвгүүдийг зольсон.
Села
16 Бурхан, их ус Таныг харсан.
Их ус Таныг харсан бөгөөд тэд ихэд айсан.
Гүн нь ч чичирсэн.
17 Үүлс усыг асгасан. Тэнгэрүүд ч дуу гаргасан.
Таны сумнууд ч энд тэнд гялбасан.
18 Таны аянгын дуу хуй салхин дунд байв.
Цахилгаан гялбаанууд дэлхийг гэрэлтүүлсэн.
Газар чичрэн хөдөлсөн.
19 Таны зам далайд, Таны жимүүд их усанд байсан бөгөөд
Таны мөрүүд ч мэдэгдэхгүй.
20 Та Өөрийн хүмүүсийг хонин сүрэг мэт
Мосе ба Аароны гараар удирдсан.
78 Асафын маскил.
Миний хүмүүс ээ, миний сургамжийг сонс.
Миний амнаас гарах үгийг чих тавин сонс.
2 Би сургаалт зүйрлэл ярин амаа нээнэ.
Би эртний нууц үгсийг дуудна.
3 Тэдгээрийг бид сонссон, мэдсэн,
Бидний эцэг өвгөд ч бидэнд хэлж өгсөн.
4 Бид тэдгээрийг хүүхдүүдээс нь нуухгүй.
Харин ирэх үеийнхэнд ЭЗЭНий магтаал,
Түүний хүч чадал болон Түүний үйлдсэн гайхамшигт ажлуудыг тунхагла.
5 Учир нь Тэрээр Иаковын дотор гэрчлэлийг тавьж,
Израильд хуулийг тогтоосон.
Тэдгээрийг үр хүүхдүүддээ заагаарай гэж
Тэр бидний эцэг өвгөдөд тушаасан.
6 Ингэсэн нь ирэх үеийнхэн буюу
Хойшид төрөх хүүхдүүд мэдэж,
Мөн тэд ч босож, өөрсдийн хүүхдүүддээ тэдгээрийг хэлэхийн тулд байв.
7 Энэ нь тэд Бурханд итгэлээ өгч,
Бурханы ажлуудыг үл мартаж,
Харин Түүний тушаалуудыг сахин биелүүлэн,
8 Эцэг өвгөд шигээ Зөрүүд болон тэрслүү үеийнхэн буюу
Өөрсдийн зүрхээ зөвт болгоогүй,
Сүнс нь Бурханд үнэнч байгаагүй үеийнхэн болохгүйн тулд юм.
9 Ефраимын хөвгүүд нум сумаар зэвсэглэсэн харваачид байсан,
Гэсэн ч тэд тулалдааны өдөр ухарсан.
10 Тэд Бурханы гэрээг сахин биелүүлээгүй,
Түүний хуулийг мөрдөхөөс ч татгалзсан.
11 Тэд Түүний үйлсийг болоод Өөрсдөд нь үзүүлсэн
Түүний гайхамшгуудыг ч мартсан.
12 Тэрээр Египет нутагт, Зоаны хээр талд
Тэдний эцэг өвгөдийн өмнө гайхамшгуудыг үйлдсэн билээ.
13 Тэрээр далайг хувааж, тэднийг дундуур нь хөтлөн гаргаж,
Их усыг ч овоо мэт зогсоосон.
14 Дараа нь Тэр тэднийг өдөр нь үүлээр,
Шөнөжин галын гэрлээр удирдсан.
15 Тэрээр цөлд хад чулуунуудыг хагалан
Далайн гүний ус мэт элбэг дэлбэг ундааг уулгасан.
16 Тэр бас хаднаас урсгал ус гаргаж,
Их усыг мөрөн шиг урсгасан.
17 Гэсэн ч тэд Түүний эсрэг нүгэл үйлдэж,
Цөлд Хамгийн Дээд Нэгэний эсрэг тэрслэхээ үргэлжлүүлсэн.
18 Өөрсдийн шуналт хүслээр хоол хүнсийг гуйснаар
Тэд зүрхэндээ Бурханыг сорьсон.
19 Тэгээд тэд Бурханы эсрэг ярьсан.
Тэд "Бурхан цөлд ширээг бэлтгэж чадах уу?
20 Харагтун, Тэрээр усыг оргилуулан гаргаж,
Урсгалыг дүүртэл хадыг цохьсон.
Тэрээр бас талх өгч чадах болов уу?
Тэр Өөрийн хүмүүст махыг бэлтгэж өгөх үү?" гэжээ.
21 Тиймээс ЭЗЭН сонсож, уур хилэнгээр дүүрсэн.
Иаковын эсрэг гал асаж, Израилийн эсрэг уур хилэн ч нэмэгджээ.
22 Яагаад гэвэл тэд Бурханд итгээгүй,
Түүний авралд ч найдаагүй.
23 Харин Тэр дээр буй үүлсэд тушаан,
Тэнгэрийн хаалгуудыг ч онгойлгосон.
24 Тэр тэдний дээр идүүлэх маннагаар бороо оруулан,
Тэдэнд тэнгэрээс хоол өгсөн.
25 Хүн тэнгэр элч нарын талхыг идсэн.
Тэр тэдэнд хоол хүнсийг хангалттайгаар илгээсэн.
26 Тэрээр тэнгэрт дорны салхийг үлээлгэж,
Өөрийн хүч чадлаар өмнөдийн салхийг ч удирдсан.
27 Тэр тэдэн дээр махыг тоос шороо мэт,
Жигүүртэн шувуудыг далайн элс мэт буулгахдаа
28 Тэднийг хуарангийнх нь дунд,
Оршин суудаг газрынх нь эргэн тойронд унагаасан.
29 Ийнхүү тэд идэж, сайн цадацгаасан бөгөөд
Тэрээр тэдэнд шунан хүссэн ёсоор нь өгчээ.
30 Тэд шунал хүслээ хангахаас өмнө буюу
Хоол нь тэдний аманд байсаар байх зуур
31 Бурханы уур хилэн тэдний эсрэг хандаж
Тэдний хамгийн тарган хүмүүсээс заримыг алж,
Израилийн шилдэг эрчүүдийг цохин унагасан.
32 Ийм боловч тэд нүгэл хийсээр байж,
Түүний гайхамшигт ажлуудад итгээгүй.
33 Тиймээс Тэр тэдний өдөр хоногуудыг хоосон байдал дотор,
Он жилүүдийг нь гэнэтийн аймшиг дотор дуусгасан.
34 Тэр тэднийг алсан цагт тэд Түүнийг хайж,
Түүнийг дахин чин сэтгэлээс хайсан.
35 Бурхан тэдний хад байсныг,
Мөн Хамгийн Дээд Бурхан тэдний Аврагч байсныг тэд санажээ.
36 Харин Тэд амаараа Түүнийг хуурч,
Хэлээрээ Түүнд худал ярьсан.
37 Учир нь тэдний зүрх Түүнд хандахдаа бат байгаагүй,
Тэд ч Түүний гэрээнд үнэнч байгаагүй.
38 Харин Тэр өршөөнгүй байн гэм бурууг уучилж, тэднийг устгаагүй.
Тэр Өөрийн уурыг олонтаа барьж,
Өөрийн бүхий л хилэнгээ хөдөлгөөгүй.
39 Ийнхүү Тэр тэднийг зөвхөн махан бие,
Өнгөрөн одоод дахин ирдэггүй салхи болохыг нь санажээ.
40 Тэд цөлд Түүний эсрэг хичнээн их тэрсэлж,
Говьд Түүнийг хичнээн их гашуудуулсан бэ!
41 Тэд Бурханыг дахин дахин сорьж,
Израилийн Ариун Нэгэнийг өвтгөсөн.
42 Тэд Түүний хүч чадлыг,
Түүний өөрсдийг нь өстнөөс аварсан өдрийг ч санаагүй.
43 Тэр Өөрийн тэмдгүүдийг Египетэд,
Өөрийн гайхамшгуудыг Зоаны хээр талд харуулж,
44 Тэдний гол мөрнүүдийг
Мөн усны урсгалуудыг цус болгон хувиргаж,
Тэднийг ууж чадахгүй болгосныг ч санаагүй.
45 Тэр тэдний дунд тэднийг залгисан ялаан сүргийг,
Мөн тэднийг устгасан мэлхийнүүдийг илгээсэн.
46 Тэр бас тэдний тариаг дэвхрэгт,
Тэдний хөдөлмөрийн үр шимийг царцаанд өгсөн.
47 Тэр тэдний усан үзмийн моддыг мөндөрт,
Инжрийн моддыг нь хяруунд цохиулсан.
48 Тэр бас тэдний мал сүргийг мөндөрт,
Тэдний хонин сүргийг аянганд ниргүүлсэн.
49 Тэр тэдний дээр шатаж буй уур.
Хилэн, зэвүүцэл болон гай зовлонгоо буюу
Хэсэг устгагч тэнгэр элч нарыг илгээсэн.
50 Тэр Өөрийн ууранд зам зассан.
Тэр тэдний сэтгэлийг үхлээс хэлтрүүлээгүй,
Харин тэдний амийг гай гамшигт өгч,
51 Египетийн бүх уутаныг буюу
Хамын майхан доторх хүч чадлынх нь охийг цохьсон юм.
52 Харин Тэр Өөрийнхөө хүмүүсийг хонь шиг хөтлөн гаргаж,
Тэднийг цөлд хонин сүрэг мэт удирдсан.
53 Тэр тэднийг айхгүй байхаар аюулгүйгээр удирдсан.
Харин тэдний дайснууд далайн усанд автсан.
54 Ингээд Тэр тэднийг Өөрийн ариун газарт,
Баруун мутрынхаа авсан энэ уулархаг нутагт авчирсан.
55 Тэр бас үндэстнүүдийг тэдний өмнөөс хөөн зайлуулж,
Тэдэнд хэмжигчээр хуваан газрыг хуваарилан,
Израилийн овгуудыг өөрсдийнх нь майхнуудад суулгасан.
56 Гэвч тэд Хамгийн Дээд Бурханыг сорин,
Түүний эсрэг тэрсэлж,
Түүний гэрчлэлүүдийг сахилгүй,
57 Харин өөрсдийн эцэг өвгөд шиг урван, мэхэлжээ.
Тэд мэхлэгч нум шиг хазгай туссан.
58 Учир нь тэд өөрсдийн мөргөлийн өндөрлөгүүдээр Түүнийг өдөж,
Өөрсдийн сийлмэл хөргүүдээр
Түүний хардалтыг хөдөлгөсөн.
59 Бурхан сонсоод, уур хилэнгээр дүүрч,
Израилийг ихэд үзэн ядсан.
60 Ингээд Тэр Шило дахь орших газрыг буюу
Хүмүүсийн дунд босгосон майхныг орхиж,
61 Өөрийн хүч чадлыг олзлолд,
Өөрийн сүр жавхланг өстний гарт өгсөн.
62 Тэр бас Өөрийн хүмүүсийг илдэнд тушааж,
Өөрийн өвд уурласан.
63 Түүний залуусыг гал залгиж,
Онгон охидод нь хуримын дуу үгүй болов.
64 Түүний тахилч нар илдэнд унаж,
Түүний бэлэвсэн эмэгтэйчүүд уйлж ч чадсангүй.
65 Дараа нь Эзэн нойрноос мэт,
Дарсанд согтуурсан дайчин эр мэт сэржээ.
66 Тэр Өөрийн өстнүүдийг буцаан цохьсон.
Тэр тэдэн дээр үүрдийн буруутгалыг тохсон.
67 Тэр бас Иосефын майхныг хаяж,
Ефраимын овгийг сонгоогүй,
68 Харин Иуда овгийг,
Өөрийн хайрласан Сион уулыг сонгосон.
69 Тэр Өөрийн ариун газрыг өндөрлөг газрууд шиг,
Мөнхөд бий болгосон газар шигээ барьж босгосон.
70 Тэр бас Өөрийн зарц Давидыг сонгон
Хонины хашаанаас авсан.
71 Хургатай хоньдыг даган явсан түүнийг
Тэр Өөрийн хүмүүс болох Иаковыг болон
Өөрийн өв болох Израилийг хариулуулахаар авчрав.
72 Ингээд Давид тэднийг чин сэтгэлээс хариулж,
Гарынхаа ураар тэднийг удирдсан.
79 Асафын дуулал.
Бурхан, үндэстнүүд Таны өв уруу иржээ.
Тэд Таны ариун сүмийг бузарлажээ.
Тэд Иерусалимыг балгас болгожээ.
2 Тэд Таны зарц нарын цогцсуудыг тэнгэрийн шувуудад хоол болгон,
Таны бурханлаг хүмүүсийн махан биеийг газрын араатнуудад өгсөн.
3 Тэд цусаа Иерусалимын эргэн тойронд ус мэт урсгасан.
Тэднийг оршуулах хэн ч байгаагүй.
4 Бид өөрсдийн хөршүүдэд буруутан,
Бидний эргэн тойронд байгсдад доог тохуу болсон.
5 ЭЗЭН, хэдий болтол вэ? Та мөнхөд уурласаар байх уу?
Таны хардалт гал шиг шатах уу?
6 Өөрийн уур хилэнг Таныг мэддэггүй үндэстнүүд,
Таны нэрийг дууддаггүй хаанчлалууд дээр асгаач.
7 Учир нь тэд Иаковыг залгиж,
Орших газрыг нь цөл болгосон.
8 Бидний өвөг дээдсийн гэм бурууг бидний эсрэг бүү санаач.
Бид маш доор орсон учир Таны өршөөл биднийг угтан авахаар хурдан ирээч.
9 Бидний авралын Бурхан, Өөрийн нэрийн алдрын төлөө бидэнд туслаач.
Өөрийн нэрийн төлөө биднийг аварч, бидний гэмийг уучлаач.
10 Юунд үндэстнүүд "Тэдний Бурхан хаана байна вэ?" гэж хэлэх ёстой вэ?
Таны зарц нарын урссан цусны өс хонзон
Бидний нүдэнд үндэстнүүдийн дунд мэдэгдэх болтугай.
11 Хоригдлуудын ёолох дуу Таны өмнө ирэг.
Үхэхээр яллагдсан хүмүүсийг Өөрийн хүчний агуугаар хамгаалаач.
12 Эзэн, Таныг буруутгасан буруутгалыг
Бидний хөршүүдэд өвөрт нь долоо дахин илүүгээр буцаан өгөөч.
13 Тийнхүү Таны хүмүүс болох бид ба
Таны бэлчээрийн хонин сүрэг Танд мөнхөд талархана.
Таны магтаалыг бид үеийн үед дамжуулна.
80 Найрал дүуны удирдаачид. Ел Шошанним Едутэд тохируулсан. Асафын дуулал.
Иосефыг хонин сүрэг мэт удирддаг
Израилийн хоньчин оо, чих тавин сонсооч.
Херубуудын дээгүүр залрагч аа, гэрэлтээч.
2 Ефраим, Бениамин болон Манассегийн өмнө Өөрийн хүчийг харуулан,
Биднийг аврахаар ирээч!
3 Бурхан, биднийг сэргээж Өөрийн нүүр царайг гэрэлтүүлээч,
Тэгвэл бид аврагдах болно.
4 Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН,
Та хэдий болтол Өөрийн хүмүүсийн залбиралд уурлах вэ?
5 Та тэднийг нулимсаар хооллож,
Тэдэнд нулимсыг ихээр уулгасан.
6 Та биднийг хөршийн маань маргааны бай болгодог бөгөөд
Дайснууд маань өөрсдийнхөн дундаа шоолон хөхөрдөг.
7 Түмэн цэргийн Бурхан, биднийг сэрээж,
Өөрийн нүүр царайг гэрэлтүүлээч,
Тэгвэл бид аврагдах болно.
8 Та усан үзмийн нэгэн модыг Египетээс гаргасан.
Та үндэстнүүдийг хөөн гаргаж, түүнийг суулгасан.
9 Та түүнд хөрсийг бэлтгэсэн бөгөөд
Тэр нь газарт гүнзгий үндэслэж, нутгийг дүүргэсэн.
10 Түүний сүүдэр уулсыг бүрхсэн бөгөөд
Түүний мөчрүүд Бурханы хуш шиг байв.
11 Тэр мөчрөө далай хүртэл,
Салаагаа Мөрөн хүртэл сунгасан.
12 Замаар явж өнгөрөгч бүхэн жимсийг нь түүхээр
Юунд Та түүний ханыг нураасан бэ?
13 Ойн бодон гахай түүнийг идэж,
Тал хээрт хөдөлдөг бүхэн түүгээр хооллодог.
14 Түмэн цэргийн Бурхан, дахин эргэн ирээч, бид Танаас гуйж байна.
Тэнгэрээс өнгийн харж, энэ усан үзмийн модыг болон
15 Таны баруун мутрын тарьсан нахиаг ч арчлан,
Өөрийнхөө төлөө бат бэх болгосон мөчрөө ч хараач.
16 Тэр нь галд шатаж, тастуулсан.
Таны нүүр зэмлэснээс болж тэд сөнөдөг.
17 Таны гар Таны баруун гар тал дахь хүний дээр,
Таны Өөрийнхөө төлөө бат бэх болгосон хүний хүүгийн дээр байх болтутай.
18 Тэгвээс бид Танаас ухарч буцахгүй.
Биднийг сэргээгээч, тэгвэл бид Таны нэрийг дуудна.
19 Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, биднийг сэргээгээч.
Өөрийн нүүр царайг гэрэлтүүлээч,
Тэгвэл бид аврагдах болно.
81 Найрал дууны удирдаачид. Гшпит дээрх дүу. Асафын дуулал.
Бидний хүч чадал болох Бурханд баясгалантайгаар дуулагтун.
Иаковын Бурханд баясгалантайгаар хашхирагтун.
2 Дуу аялж, бөмбөр цохиж,
Сонсголонт ятгыг босоо ятгатай хамт дуугарга.
3 Бидний баярын өдөр, шинэ сар буюу
Тэргэл сартайд бүрээ үлээгтүн.
4 Учир нь энэ бол Израильд зориулсан зарлиг,
Иаковын Бурханы тогтоол юм.
5 Тэрээр Египет нутаг даяар явж байсан үедээ
Үүнийг Иосефын дунд гэрчлэлийн төлөө байгуулсан.
Би өөрийн мэдэхгүй хэлээ сонссон.
6 "Би түүний мөрнөөс ачааг буулгаж,
Түуний гарыг сагснаас чөлөөлсөн.
7 Чи зовлон бэрхшээл дотроо хашхирсан бөгөөд
Би чамайг аварсан.
Би аянгын дууны нууц газраас чамд хариу өгсөн.
Би чамайг Мерибагийн усны дэргэд туршсан.
Села
8 Миний хүмүүс ээ, сонсогтун, тэгвэл Би та нарыг гэрчилнэ.
Израиль аа, чи Намайг сонссон ч болоосой!
9 Та нарын дунд гадны бурхан бүү байг.
Та нар ямар ч харийн бурханд мөргөх ёсгүй.
10 Та нарыг Египет нутгаас удирдан гаргасан ЭЗЭН
Би бол та нарын Бурхан юм.
Амаа том ангайлга, би түүнийг дүүргэнэ.
11 Гэвч Миний хүмүүс Миний дууг сонсоогүй бөгөөд
Израиль ч Намайг дагаагүй.
12 Иймээс Би тэднийг дур зоргоор нь явуулахаар
Зүрхнийх нь зөрүүдлэлд нь тушаасан.
13 Миний хүмүүс Намайг сонсож,
Израиль Миний замаар явсан ч болоосой!
14 Тэгвээс Би тэдний дайснуудыг хурдан дарж,
Өөрийн мутрыг өстнүүдийнх нь эсрэг эргүүлэх байсан.
15 ЭЗЭНийг үзэн ядагсад Түүнд дуулгавартай мэт дүр үзүүлэх байсан бөгөөд
Тэдний үе мөнхөд үргэлжлэхсэн.
16 Би та нарыг улаан буудайн дээдээр хооллон,
Хад чулуунаас гарах зөгийн балаар
Би та нарыг хангах байсан".
82 Асафын дуулал.
Бурхан Өөрийнхөө цуглаанд Өөрийн байрыг эзэлдэг.
Тэрээр захирагчдын дунд шүүдэг.
2 Хэдий болтол та нар шударга бусаар шүүж,
Хорон муу хүнд тал засна вэ?
Села
3 Дорой болон эцэггүй хүмүүсийг зөвтгө,
Зовогсид болон гачигдагсдад шударга ёсоор үйлд.
4 Дорой болон гачигдагсдыг авар.
Тэднийг хорон муу хүний гараас чөлөөл.
5 Тэд мэддэггүй, ойлгодог ч үгүй.
Тэд харанхуйд холхидог.
Дэлхийн бүх сууриуд ганхсан.
6 Би "Та нар бол бурхад,
Та нар бүгдээрээ Хамгийн Дээд Нэгэний хөвгүүд юм.
7 Гэсэн ч та нар хүн шиг үхэж,
Ноёдын нэгтэй адил унах болно" гэв.
8 Бурхан, босож, дэлхийг шүүгээч!
Учир нь бүх үндэстнийг эзэмшигч нь Та юм.
83 Асафын дуүлал.
Өө, Бурхан, бүү дуугүй байгаач.
Өө, Бурхан, бүү дуугүй байгаач, бүү нам жим болооч.
2 Учир нь харагтун Таны дайснууд шуугиж,
Таныг үзэн ядагчид толгойгоо өргөсөн.
3 Тэд Таны хүмүүсийн эсрэг хорон санаатай төлөвлөгөөг гаргаж,
Таны нандигнасан хүмүүсийн эсрэг хамтдаа хуйвалддаг.
4 Тэд "Израилийн нэр дахин дурсагдахгүйн тулд
Очиж, тэднийг үндэстнээр нь арчиж, үтүй болгоцгооё" гэцгээв.
5 Тэд нэг оюун бодлоор хамтран хуйвалджээ.
Таны эсрэг тэд гэрээ байгуулдаг.
6 Едомын майхнууд болон ишмаелчууд,
Моаб болон хагирчууд,
7 Гебал, Аммон болон Амалек, Филист,
Тирийн оршин суугчидтай хамт
8 Ассири ч тэдэнтэй холбоо тогтоож,
Тэд Лотын хүүхдүүдэд тус дэм болжээ.
Села
9 Тэдэнтэй Мидианд үйлдсэн шиг,
Кишон голын урсгалын дэргэд
Сисера ба Иабинд үйлдсэн шиг хандаач.
10 Тэд Ендорт сөнөөж,
Газарт хаягдах хог мэт болсон.
11 Тэдний язгууртнуудыг Ореб ба Зееб шиг,
Тэдний бүх ноёдыг Зеба ба Залмунна шиг болгооч.
12 Тэд "Өөрсөддөө зориулан Бурханы бэлчээрүүдийг эзэмшицгээе" гэцгээж байсан.
13 Бурхан минь ээ, тэднийг хамхуул шиг,
Салхинд хийсэх сүрэл мэт болгооч.
14 Ойг шатаадаг гал шиг, Уулсыг шатаадаг дөл шиг
15 Өөрийн хуй салхиар тэднийг хөөж,
Өөрийн шуургаар тэднийг сүрдүүлээч.
16 Тэд Таны нэрийг эрж хайдаг болохын тулд
Тэдний нүүрийг ичгүүрээр дүүргээч.
17 Тэднийг мөнхөд ичгүүрт оруулан айлгаж,
Тэднийг дорд болгон мөхөлд учруулаач.
18 Ингэснээр тэд ЭЗЭН гэдэг нэртэй
Та л ганцаараа Бүх дэлхийн Хамгийн Дээд Нэгэн гэдгийг мэдэх болтугай.
84 Найрал дүуны удирдаачид. Гшпит дээр. Корагийн хөвгүүдийн дуулал.
Өө, Түмэн цэргийн ЭЗЭН,
Таны оршин суудаг газар хичнээн тааламжтай вэ!
2 Миний сэтгэл ЭЗЭНий хашаа уруу тэмүүлэн, эрмэлздэг.
Миний зүрх ба махан бие минь амьд Бурханд баясан хашхирна.
3 Миний Хаан ба миний Бурхан,
Түмэн цэргийн ЭЗЭН Таны тахилын ширээнд
Шувуу ч орших газраа,
Хараацай ч өөрийн ангаахайнуудыг суулгах үүргийг олсон.
4 Таны өргөөнд оршигчид юутай ерөөлтэй вэ!
Тэд үргэлж Таныг магтаж байна.
Села
5 Хүч нь Таны дотор, Зүрхэнд нь
Сион уруу хөтлөх замууд байх хүн юутай ерөөлтэй вэ!
6 Нулимсны хөндийгөөр туулан гарахдаа тэд түүнийг булаг болгодог.
Эрт орох бороо ч мөн түүнийг ерөөдөг.
7 Тэд Сионд Бурханы өмнө үзэгдэн
Хүчээс хүч уруу хүрдэг.
8 Өө, Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, миний залбирлыг сонсооч.
Өө, Иаковын Бурхан, чих тавин чагнаач.
Села
9 Хараач, бидний бамбай болсон Бурхан,
Өөрийн тосолсон хүний нүүр уруу хараач.
10 Учир нь Таны хашаан дахь нэг өдөр гадна байх мянган өдрөөс ч дээр юм.
Би хорон муутийн майхнуудад оршин суухаас
Өөрийн Бурханы өргөөний босгон дээр зогсохсон.
11 Учир нь ЭЗЭН Бурхан бол нар болон бамбай юм.
ЭЗЭН нигүүлсэл болон алдрыг өгдөг.
Тэрээр шулуун шударгаар явагчдаас ямар ч сайн юмыг нуун дарагдуулдаггүй.
12 Өө, Түмэн цэргийн ЭЗЭН, Танд итгэдэг хүн юутай ерөөлтэй вэ!
85 Найрал дууны удирдаачид. Корагийн хөвгүүдийн дуулал.
Өө, ЭЗЭН, Та Өөрийн нутагт ивээлээ үзүүлсэн.
Та Иаковын олзлогдогсдыг буцааж ирүүлсэн.
2 Та Өөрийн ард түмний гэм буруут уучилсан.
Та тэдний бүх нүглийг далдалсан.
Села
3 Та Өөрийн бүх уур хилэнг зайлуулсан.
Та Өөрийн шатаж буй уураас эргэн буцсан.
4 Өө, бидний авралын Бурхан, биднийг сэргээж,
Бидэнд хандсан Өөрийн уур хилэнг зогсоогооч.
5 Та бидэнд мөнхөд уурлах уу?
Та бүх үеийнхэнд Өөрийн уурыг үргэлжлүүлсээр байх уу?
6 Таны хүмүүс Танд баярлахын тулд
Та Өөрөө биднийг сэргээхгүй гэж үү?
7 Өө, ЭЗЭН, Өөрийн хайр энэрлийг бидэнд үзүүлж,
Өөрийн авралыг бидэнд хайрлаач.
8 Бурхан ЭЗЭНий айлдахыг би сонсоно.
Учир нь Тэр Өөрийн ард түмэн буюу
Өөрийн бурханлаг хүмүүст амар тайвныг айлдана.
Харин тэднийг мунхаглал уруу буцахыг үл зөвшөөрье.
9 Бидний газар нутагт алдар оршихын тулд
Түүний аврал Түүнээс эмээгчдэд үнэхээр ойр байна.
10 Хайр энэрэл болон үнэн хамтдаа уулзжээ.
Зөв шударга болон амар тайван бие биеэ үнсжээ.
11 Үнэн газраас оргилон,
Зөв шударга байдал тэнгэрээс өнгийн хардаг.
12 Үнэндээ ЭЗЭН сайныг өгөх бөгөөд
Бидний газар нутаг ургацаа ургуулна.
13 Зөв шударга байдал Түүний өмнө явж,
Түүний алхмуудыг зам дээр тавина.
86 Давидын залбирал.
Өө, ЭЗЭН чих тавин надад хариулаач.
Учир нь би зовж, гачигдаж байна.
2 Би бурханлаг хүн учир сэтгэлийг минь хамгаалаач.
Өө, миний Бурхан Та Өөрт тань итгэдэг Өөрийн зарцыг авраач.
3 Өө, Эзэн, намайг нигүүлсээч,
Учир нь Тан уруу хандан
Би өдөржин хашхирдаг.
4 Өөрийн зарцын сэтгэлийг баярлуулаач,
Учир нь Эзэн Тан уруу би сэтгэлээ өргөдөг.
5 Учир нь Эзэн Та сайн бөгөөд уучлахад бэлэн,
Таныг дуудагч бүгдэд хайр энэрлээр элбэг баян.
6 Өө, ЭЗЭН, миний залбирлыг чих тавин чагнаач.
Миний гуйлтуудын дуунд анхаарал тавиач!
7 Өөрийн зовлонгийн өдөр би Таныг дуудна,
Учир нь Та надад хариулна.
8 Өө, ЭЗЭН, бурхдын дунд Тан шиг хэн ч үгүй,
Таных шиг үйлс ч байхгүй.
9 Өө, ЭЗЭН, Таны бүтээсэн бүх улс үндэстнүүд ирж,
Таны өмнө хүндэтгэн мөргөж,
Тэд Таны нэрийг аддаршуулна.
10 Учир нь Та бол агуу бөгөөд
гайхамшигт үйлсийг үйлддэг.
Та ганцаараа л Бурхан юм.
11 Өө, ЭЗЭН, Өөрийн замыг надад зааж өгөөч.
Би Таны үнэнээр явах болно.
Таны нэрээс эмээхээр зүрхийг нэгтгээч.
12 Миний Бурхан ЭЗЭН, би бүх зүрхээрээ Танд талархаж,
Таны нэрийг мөнхөд алдаршуулна.
13 Учир нь надад хандсан Таны хайр энэрэл агуу бөгөөд
Та миний сэтгэлийг Үхэгсдийн орны гүнээс аварсан.
14 Өө, Бурхан, бардамнагч хүмүүс миний эсрэг босож,
Хүчирхийлэгч хүмүүсийн бүлэглэл миний амийг хайсан бөгөөд
Тэд Таныг өөрсдийнхөө өмнө залаагүй.
15 Харин ЭЗЭН Та бол өршөөлт, нигүүлсэлт,
Уурлахдаа удаан, хайр энэрэл болон үнэнээр элбэг баян Бурхан юм.
16 Над уруу эргэж, намайг нигүүлсээч.
Өөрийн зарцад Өөрийн хүчийг өгч,
Шивэгчнийхээ хүүг авраач.
17 Намайг үзэн ядагчид хараад ичихийн тулд
Сайны төлөөх тэмдгийг надад үзүүлээч.
Учир нь ЭЗЭН Та надад туслан, намайг тайвшруулсан.
87 Корагайн хөвгүүдийн дуулал. Дуу.
Түүний суурь ариун уулсанд бий.
2 ЭЗЭН Сионы дааман хаалгуудыг
Иаковын оршин суух газруудаас илүүгээр хайрладаг.
3 Бурханы хот оо, Чиний талаар алдартай юмс яригддаг.
Села
4 "Намайг мэдэгчдийн дунд би Рахаб болон Вавилоныг дурдана.
Харагтун, Филист ба Тир Етиопын хамт «Энэ нэгэн тэнд төрсөн» гэнэ".
5 Харин Сионы тухай "Энэ хүн ба тэр хүн түүний дотор төрсөн" гэж хэлэгдэнэ.
Хамгийн Дээд Нэгэн Өөрөө түүнийг байгуулна.
6 ЭЗЭН хүмүүсийг бүртгэх үедээ тоолж,
"Энэ нэгэн тэнд төрсөн" гэнэ.
Села
7 Тэгээд дуулдаг хүмүүс лимбэ тоглодог хүмүүсийн хамт
"Миний бүх эх булгууд чамд бий" гэнэ.
88 Дуу. Корагийн хөвгүүдийн дуулал. Найрал дүуны удирдаачид. Махалат Леанношын дагуу. Езра хүн Хеманы маскил.
Өө, ЭЗЭН, миний авралын Бурхан,
Би өдрөөр болон шөнө ч Таны өмнө хашхирсан.
2 Миний залбирлыг Өөрийнхөө өмнө авчраач.
Миний хашхиралтад чихээ тавиач.
3 Учир нь миний сэтгэл зовлон бэрхшээлийг хангалттай авсан бөгөөд
Амь минь Үхэгсдийн оронд ойртсон.
4 Би доошоо нүх уруу буутчдын дунд тоологдсон.
Би хүч чадалгүй хүнтэй адил,
5 Үхэгсдийн дунд хаягдсан, Булшинд тавигддаг үхдэлтэй адил болсон.
Та тэднийг дахин санахгүй бөгөөд
Тэд Таны мутраас таслагдсан.
6 Та намайг хамгийн гүнзгий нүхэнд,
Харанхуй газруудад, гүнд тавьсан.
7 Таны уур хилэн намайг хүндээр дарсан бөгөөд
Та Өөрийн бүх давалгаагаар намайг зовоосон.
Села
8 Та миний танилуудыг надаас холдуулсан.
Та намайг тэдэнд жигшүүрт зүйл болгосон.
Би түтжигдсэн бөгөөд гарч чадахгүй болсон.
9 Гай зовлонгоос болж нүд минь ч сульдсан.
Өө, ЭЗЭН, би Таныг өдөр бүр дуудсан.
Би Тан уруу гараа сунгасан.
10 Та үхэгсдэд зориулсан гайхамшгуудыг үйлдэх үү?
Үхэгсдийн сүнснүүд босоод, Таныг магтах уу?
11 Таны хайр энэрэл булшинд,
Таны итгэлтэй байдал сүйрлийн газарт тунхаглагдах уу?
12 Таны гайхамшгууд харанхуйд мэдэгдэх үү?
Таны зөв шударга байдал марталтын газар мэдэгдэх үү?
13 Харин ЭЗЭН, би тусламж гуйн Тан уруу хашхирсан бөгөөд
Өглөөд миний залбирал Таны өмнө ирдэг.
14 Өө, ЭЗЭН, Та юунд сэтгэлийг минь хаяна вэ?
Юунд Та надаас нүүрээ нууна вэ?
15 Би залуугаасаа зовж, үхэх шахсан.
Би Таны аймшгуудыг амсдаг. Би тэвдэж байна.
16 Таны шатаж буй уур хилэн миний дээгүүр өнгөрсөн.
Таны аймшгууд намайг сөнөөсөн.
17 Тэдгээр нь намайг ус мэт өдөржин хүрээлсэн.
Тэд хамтдаа намайг бүсэлсэн.
18 Та амраг хайрт болон анд нөхрийг надаас холдуулсан.
Танилууд минь ч харанхуйд байна.
89 Езра хүн Еданы маскил.
Би ЭЗЭНий хайр энэрлийн тухай мөнхөд дуулна.
Бүх үеийнхэнд би Таны итгэлтэй байдлыг амаараа мэдүүлнэ.
2 Учир нь би "Хайр энэрэл мөнхөд байгуулагдана.
Та Өөрийн итгэлтэй байдлыг тэнгэрүүд дээр тогтооно" гэв.
3 "Би Өөрийн сонгосон нэгэнтэй гэрээ байгуулсан.
Би Өөрийн зарц Давидад тангарагласан,
4 Би чиний үрийг мөнхөд тогтоож,
Чиний хаан ширээг бүх үеийнхэнд байгуулна".
Села
5 Өө, ЭЗЭН, тэнгэрүүд Таны гайхамшгуудыг магтана.
Мөн ариун хүмүүсийн чуулганд Таны итгэлтэй байдлыг ч магтана.
6 Учир нь тэнгэрт хэнийг ЭЗЭНтэй харьцуулж болох вэ?
Чадалтнуудын хөвгүүдийн дундаас хэн нь ЭЗЭНтэй адил вэ?
7 Тэр бол ариун хүмүүсийн чуулганд агуугаар эмээгдэх Бурхан,
Өөрийг нь тойрч буй бүхнээс илүү сүрдэм юм.
8 Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, хэн Тантай адил вэ, хүчит ЭЗЭН?
Таны итгэлтэй байдал ч Таныг тойрон байдаг.
9 Та далайн догшролтыг захирдаг.
Давалгаанууд нь босоход Та номхруулдаг.
10 Та Өөрөө Рахабыг алагдсан хүн шиг бяц дарсан.
Та Өөрийн дайснуудыг хүчит мутраараа тараасан.
11 Тэнгэрүүд бол Таных, газар ч бас Таных.
Ертөнц ба түүнийг бүрдүүлж буй бүхнийг Та байгуулсан.
12 Өмнөд ба умардыг Та бүтээсэн.
Табор ба Хермон Таны нэрд баяртайгаар хашхирдаг.
13 Та хүчит мутартай.
Таны гар хүчтэй, Таны баруун гар өргөмжлөгдсөн.
14 Зөв шударга ба шударга ёс бол Таны сэнтийний суурь юм.
Хайр энэрэл ба үнэн Таны өмнө явдаг.
15 Баярт дууг мэддэг ард түмэн юутай ерөөлтэй вэ!
Өө, ЭЗЭН, тэд Таны нүүр царайны гэрэлд алхдаг.
16 Таны нэрд тэд өдөржин баярлаж,
Таны зөв шударгаар тэд өргөмжлөгддөг.
17 Учир нь Та бол тэдний хүч чадлын алдар бөгөөд
Таны ивээлээр бидний эвэр өргөмжлөгдсөн байдаг.
18 Учир нь бидний бамбай бол ЭЗЭНийх бөгөөд
Израилийн Ариун Нэгэн бол бидний Хаан.
19 Нэг удаа Та Өөрийн ариун хүмүүст үзэгдэл дотор айлдаж,
"Би хүч чадалт нэгэнд тусламж өгсөн.
Би ард түмнээс шилж сонгосон нэгнийг өргөмжилсөн.
20 Би Өөрийн зарц Давидыг олсон.
Өөрийн ариун тосоор Би түүнийг тосолсон.
21 Миний гар түүнтэй хамт байж,
Миний мутар ч бас түүнийг хүчтэй болгоно.
22 Дайсан түүнээс нэхэн шаардаж чадахгүй,
Хорон муугийн хүү ч түүнийг зовоож чадахгүй.
23 Харин Би түүний өмнө өстнүүдийг нь бяцалж,
Түүнийг үзэн ядагчийг бут цохино.
24 Миний итгэлтэй байдал ба
Миний хайр энэрэл түүнтэй хамт байх бөгөөд
Миний нэр дээр түүний эвэр өргөмжлөгдөнө.
25 Би бас түүний гарыг далай дээр,
Түүний баруун гарыг гол мөрөнгүүд дээр байлгана.
26 Тэр Над уруу «Та бол миний Эцэг,
Миний Бурхан болон миний авралын хад» гэж хашхирна.
27 Би мөн түүнийг ууган хүү,
Газар дэлхийн хаадаас хамгийн дээд хаан болгоно.
28 Би Өөрийн хайр энэрлээ түүний төлөө мөнхөд хадгалж,
Өөрийн гэрээг ч түүнд батжуулна.
29 Ингээд Би түүний үр удмыг мөнхөд тогтоож,
Түүний сэнтийг тэнгэрийн өдрүүд мэт болгоно.
30 Хэрэв түүний хөвгүүд Миний хуулийг мартаж,
Миний шүүлтийн дагуу явахгүй бол,
31 Хэрэв тэд Миний тогтоолуудыг зөрчиж,
Миний тушаалуудыг биелүүлэхгүй бол,
32 Би тэдний алдаа зөрчлийг таягаараа,
Тэдний гэм бурууг саваагаар шийтгэнэ.
33 Харин Би Өөрийн хайр энэрлийг түүнээс таслахгүй,
Итгэлгүйгээр ч үйлдэхгүй.
34 Өөрийн гэрээг би зөрчихгүй,
Амнаас гарсан авиагаа өөрчлөхгүй.
35 Би Өөрийн ариун байдлаар нэгэнтээ тангарагласан бөгөөд
Би Давидад худал хэлэхгүй.
36 Түүний үр удам нь мөнхөд амьдарч,
Түүний сэнтий Миний өмнөх нар шиг байна.
37 Тэр нь сар шиг мөнхөд байхаар тогтоогдох бөгөөд
Тэнгэрийн гэрч итгэмжит юм" гэв.
Села
38 Харин Та хаян, татгалзаж,
Өөрийн тослогдогчийн эсрэг хилэнгээр дүүрэн байв.
39 Та Өөрийн зарцын гэрээг хайхраагүй.
Та түүний титмийг шороонд бузарласан.
40 Та түүний бүх ханыг эвдсэн.
Та түүний бат цайзуудыг сүйрүүлсэн.
41 Замаар өнгөрөн явагч бүхэн түүнийг тоносон.
Тэр өөрийн хөршүүдэд буруутгагдсан.
42 Та түүний өстнүүдийн баруун гарыг өргөмжилсөн.
Та бүх дайснуудыг нь баярлуулсан.
43 Та бас илднийх нь ирийг мохоож,
Түүнийг тулалдаанд бат зогсож чадахгүй болгосон.
44 Та түүний сүр жавхланг дуусган,
Түүний сэнтийг газарт хөмрөв.
45 Та түүний залуу насны өдрүүдийг богиносгосон.
Та түүнийг ичгүүрээр нөмрүүлсэн.
Села
46 Өө, ЭЗЭН, хэдий болтол вэ?
Та Өөрийгөө мөнхөд нуух уу?
Таны уур хилэн гал мэт шатах уу?
47 Миний амьдралын хугацааг санаач.
Та хүний хөвгүүдийг юунд дэмий хоосон бүгээгээ вэ!
48 Ямар хүн үхлийг үзэлгүй амьдарч чадах вэ?
Тэрээр өөрийн сэтгэлийг Үхэгсдийн орны эрхшээлээс аварч чадах уу?
Села
49 Өө, Эзэн, итгэлтэй байдал дотроо Таны Давидад тангарагласан
Урьдын хайр энэрэл тань хаана байна вэ?
50 Өө, Эзэн, Өөрийн зарц нарын доромжлолыг санаач.
Би өвөртөө бүх олон түмний доромжлолыг хэрхэн тээдгийг ч санаач.
51 Өө, ЭЗЭН, тэдгээрээр Таны дайснууд доромжлон,
Тэдгээрээр тэд Таны тослогдогчийн алхам бүрийг доромжилсон.
52 ЭЗЭН мөнхөд магтагдах болтугай! Амен, Амен.
ДӨРӨВДҮГЭЭР НОМ
90 Бурханы хун Мосегийн залбирал.
Өө, Эзэн, Та үеийн үед бидний орших газар байсан билээ.
2 Уулс бий болохоос ч өмнө,
Таныг дэлхий ба ертөнцийг төрүүлэхээс ч өмнө,
Үүрдээс үүрд мөнх хүртэл Та бол Бурхан.
3 Та хүнийг тоос шороо уруу нь буцаан,
Айлдахдаа "Хүний хүүхдүүд ээ, буцагтун" гэдэг.
4 Учир нь Таны мэлмийд мянган жил бол Өнгөрөн одож буй өчигдөр мэт,
Эсвэл шөнийн манаа мэт буюу.
5 Та тэднийг үерийн ус шиг хамсан бөгөөд Тэд нойронд автжээ.
Өглөөд тэд шинээр соёолон буй өвс мэт байдаг.
6 Өглөө тэр нь цэцэглэж, шинээр соёолдог.
Үдэш дөхөхөд тэр нь хагдран хатдаг.
7 Учир нь бид Таны уур хилэнгээр шатаагдаж,
Таны уур хилэнгээс бид айсан.
8 Та бидний гэм буруут Өөрийнхөө өмнө,
Бидний нууцыг Өөрийн оршихуйн гэрэлд байрлуулсан.
9 Учир нь бүх өдрүүд маань Таны хилэнгийн дунд өнгөрсөн.
Бид санаа алдах мэт он жилүүдээ дуусгасан.
10 Бидний амьдралын өдөр хоногууд далан жил юм.
Эсвэл хэрэв хүч чадалтай бол наян жил,
Гэвч тэдгээрийн оргил нь зүдгүүр, уй гашууд өнгөрдөг.
Учир нь удалгүй энэ нь ч өнгөрч, бид нисэн оддог.
11 Таны уурын хүч чадлыг болон Танаас эмээх хэр хэмжээгээр
Таны хилэнг хэн ойлгодог вэ?
12 Иймээс бид Танд мэргэн зүрхийг өргөхийн тулд
Өөрсдийнхөө өдрүүдийг тоолохыг бидэнд зааж өгөөч.
13 Өө, ЭЗЭН, буцаж ирээч. Хэдий болтол вэ?
Өөрийн зарц нарыг ерөвдөөч.
14 Биднийг баясгалантайгаар дуулж, насан туршид баярлан байхын тулд
Өглөөд биднийг Өөрийн хайр энэрлээр хангаач.
15 Биднийг зүдрээсэн өдрийнхөө тоогоор болон
Бидний хор хохирол үзсэн жилүүдийн тоогоор биднийг баярлуулаач.
16 Өөрийнхөө үйлсийг зарц нартаа,
Өөрийнхөө сүр жавхланг хүүхдүүдэд нь үзүүлээч.
17 Бидний Бурхан Эзэний ивээл бидэн дээр байх болтугай.
Бидний гарын үйлсийг бидний төлөө бат тогтоогооч,
Тийм ээ, бидний гарын үйлсийг бат тогтоогооч.
91 Хамгийн Дээд Нэгэний халхавчинд оршигч нэгэн
Төгс Хүчит Нэгэний сүүдэр дор амьдарна.
2 Би ЭЗЭНд хандан "Миний хоргодох газар, миний бат цайз,
Миний итгэдэг Бурхан минь" гэнэ.
3 Учир нь чамайг анчны урхинаас,
Бас үхлийн тахлаас авардаг нэгэн бол Тэр юм.
4 Тэр чамайг өдөөрөө хучих бөгөөд Түүний жигүүр дор чи хоргодох болно.
Түүний итгэлтэй байдал бол бамбай болон бэхлэлт юм.
5 Чи шөнийн аймшгаас ч, Өдөр исгэрэх сумнаас ч айхгүй.
6 Мөн харанхуйд явагч тахлаас ч,
Үд дунд цөлжүүлэх мөхлөөс ч айхгүй.
7 Мянган хүн чиний дэргэд,
Түмэн хүн чиний баруун гар талд унавч,
Энэ нь чамд халдахгүй.
8 Чи зөвхөн нүдээрээ хараад л
Хорон муу хүнд өгөх хариуг үзэх болно.
9 Учир нь чи миний хоргодох газар болох ЭЗЭНийг буюу
Хамгийн Дээд Нэгэнийг орших газраа болгосон юм.
10 Ямар ч хор хөнөөл чамд учрахгүй,
Ямар ч гамшиг чиний майханд ойртохгүй.
11 Учир нь бүх замд чамайг хамгаалахын тулд
Тэр Өөрийн тэнгэр элч нарт чиний талаар тушаал өгнө.
12 Чамайг хөлөө чулуунд цохьчих вий гэсэндээ
Тэд чамайг гар дээрээ өргөн явна.
13 Чи арслан, наж могойг гишгэж,
Залуу арслан, могойг хөлөөрөө дэвсэлнэ.
14 "Тэр Намайг хайрласан учраас Би түүнийг аварна.
Тэр Миний нэрийг мэдсэн учраас Би түүнийг өргөмжилнө.
15 Тэр Намайг дуудах бөгөөд Би түүнд хариулна.
Саад бэрхшээлтэй үед Би түүнтэй хамт байна.
Би түүнийг аварч, хүндлэх болно.
16 Би түүнийг урт амьдралаар хангаж,
Түүнд Өөрийн авралыг үзүүлнэ.
92 Дуулал, Амралтын өдрийн төлөөх дуү.
Өө, Хамгийн Дээд Нэгэн, ЭЗЭНд талархлыг өргөн
Таны нэрд магтан дуулах нь сайн юм.
2 Өглөө Таны хайр энэрлийг,
Шөнөөр Таны итгэлтэй байдлыг
3 Арван утаст ятга болон босоо ятгаар,
Ятгын ая дуугаар тунхаглах нь ч сайн.
4 Учир нь ЭЗЭН Та хийсэн зүйлсээрээ намайг баярлуулсан бөгөөд
Би Таны гарын үйлсийн улмаас баясгалантайгаар дуулна.
5 Өө, ЭЗЭН, Таны үйлс хичнээн агуу вэ!
Таны бодлууА гүн гүнзгий юм.
6 Мунхаг хүн ч мэдэхгүй, Тэнэг хүн ч үүнийг ухаарахгүй.
7 Энэ нь хорон муу хүн өвс шиг соёолж,
Гэм бурууг үйлдэгчид бүгд цэцэглэхэд
Тэд мөнхөд устгагдахын тулд ч байсан ажгуу.
8 Харин ЭЗЭН Та бол мөнхөд эрхэм дээд юм.
9 Учир нь үзтүгэй ЭЗЭН, Таны дайснууд,
Учир нь үзтүгэй, Таны дайснууд сөнөнө.
Гэм бурууг үйлдэгчид бүгд тараагдах болно.
10 Харин Та миний эврийг зэрлэг үхрийнх мэт өргөмжилсөн.
Би шинэхэн тосоор тослогдсон.
11 Миний нүд дайснууд уруу минь харж,
Миний чих миний эсрэг босогч хорон муу хүмүүсийн тухай сонсдог.
12 Зөв шударга хүн далдуу мод шиг цэцэглэж,
Ливан дахь хуш мод шиг ургана.
13 ЭЗЭНий өргөөнд суулгагдсан
Тэд бидний Бурханы хашаануудад цэцэглэнэ.
14 Тэд хөгширсөн ч жимс гаргана.
Тэд шүүслэг ба ногоон байна.
15 Энэ нь ЭЗЭН шулуун шударга гэдгийг тунхаглахын тулд юм.
Тэр бол миний хад бөгөөд
Түүн дотор шударга бус юм гэж үгүй.
93 ЭЗЭН захирдаг. Тэрээр сүр жавхлангаар хувцасласан юм.
ЭЗЭН Өөрийгөө хүч чадлаар хувцаслаж бүсэлсэн.
Үнэхээр дэлхий бат бэх тогтсон бөгөөд ганхахгүй.
2 Таны сэнтий эрт дээр үеэс тогтсон.
Та өнө мөнхөөс байсан.
3 Өө, ЭЗЭН, их ус өндөрсгөж,
Их ус дуугаа өндөрсгөсөн.
Их ус давалгаануудаа өргөдөг.
4 Их усны нүргээн шуугианаас,
Далайн хүчит давалгаануудаас ч Өндөрт буй ЭЗЭН илүү хүчтэй.
5 Таны гэрчлэлүүд маш үнэн юм.
Өө, ЭЗЭН, ариун байдал Таны өргөөнд үүрд мөнхөд зохистой.
94 Өшөө авалтын Бурхан болох ЭЗЭН,
Өшөө авалтын Бурхан, гэрэлтээч!
2 Дэлхийн Шүүгч ээ, босож, Бардамнагчдад нөхөн төлөөч.
3 Хэдий болтол хорон муу хүмүүс, ЭЗЭН,
Хэдий болтол хорон муу хүмүус баярлаж цэнгэх вэ?
4 Тэд цацаж, дээрэлхүү үгс ярьдаг.
Хууль бусыг үйлдэгчид бүгд өөрсдөөрөө бахархдаг.
5 Өө, ЭЗЭН, тэд Таны хүмүүсийг бяцалж,
Таны өв залгамжлалыг зовоодог.
6 Тэд бэлэвсэн эмэгтэй ба харь хүнийг алж,
Өнчнийг ч хороодог.
7 Тэд "ЭЗЭН хардаггүй, Иаковын Бурхан анхаардаггүй" гэв.
8 Ард түмний дундах мунхгууд аа, анхаараарай.
Тэнэгүүд ээ, та нар хэзээ ухаарах юм бэ?
9 Чихийг бүтээсэн Тэрээр сонсохгүй гэж үү?
Нүдийг бүтээсэн Тэрээр харахгүй гэж үү?
10 Үндэстнүүдийг гэсгээдэг,
Хүнд эрдэм мэдлэгийг заадаг Тэрээр зэмлэхгүй гэж үү?
11 ЭЗЭН хүний бодлуудыг хийгээд
Тэдгээр нь дэмий хоосон болохыг мэднэ.
12 Өө, ЭЗЭН, Таны гэсгээдэг,
Таны Өөрийн хуулиа заадаг хүн ерөөлтэй еэ!
13 Ингэснээр хорон муу хүнд нүх ухах хүртэл
Та түүнийг зовлонгийн өдрөөс ангижруулан тайвныг өгнө.
14 Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмнийг хаяхгүй,
Өөрийн өвийг ч орхихгүй.
15 Учир нь шүүх дахин зөв шударга болж,
Зүрхээрээ шулуун бүгд түүнийг дагана.
16 Хэн мууг үйлдэгчийг эсэргүүцэн Миний төлөө босох вэ?
Хэн гэм нүгэл үйлдэгчийг эсэргүүцэн Миний төлөө зогсох вэ?
17 Хэрэв ЭЗЭН надад тус болоогүйсэн бол
Миний сэтгэл удахгүй чимээгүйн дунд оршихсон.
18 Хэрэв би "Миний хөл хальтирсан" гэж хэлэх ёстой байсан бол,
Өө, ЭЗЭН, Таны хайр энэрэл намайг түших байсан.
19 Миний дотор санаа зовсон бодлууд олшироход
Таны тайтгарлууд миний сэтгэлийг баясгадаг.
20 Зарлигийн эсрэг бузар мууг сэдэгчдийн буюу
Сүйрлийн сэнтий Тантай эвсэж чадах уу?
21 Тэд хамтдаа зөв шударга хүмүүсийн амийн эсрэг бүлэглэж,
Гэмгүй хүнд үхлийн ял өгдөг.
22 Харин ЭЗЭН миний бат цайз,
Миний Бурхан миний хоргодох хад байсаар ирсэн.
23 Тэр тэдний гэм нүглийг өөрсөд дээр нь авчирсан бөгөөд
Тэднийг бузар муугийнх нь дотор устгана.
Бидний Бурхан ЭЗЭН тэднийг устгана.
95 Ирэгтүн, ЭЗЭНд баясалтайгаар дуулцгаан,
Авралынхаа хаданд баяртайгаар хашхирцгаая.
2 Түүний өмнө талархалтайгаар ирж,
Түүнд дууллуудаар баяртайгаар хашхирцгаая.
3 Учир нь ЭЗЭН бол агуу Бурхан ба
Бүх бурхдын дээр агуу Хаан юм.
4 Дэлхийн гүн газрууд Түүний гарт байдаг бөгөөд
Уулсын шовх оройнууд ч бас Түүнийх.
5 Далай ч Түүнийх. Учир нь Тэрээр түүнийг бутээсэн Нэгэн бөгөөд
Түүний мутар хуурай газрыг ч дүрсэнд оруулсан.
6 Ирэгтүн, мөргөж, бөхийн,
Биднийг бүтээгч ЭЗЭНий өмнө өвдөг сөгдөцгөөе.
7 Учир нь ЭЗЭН бол бидний Бурхан бөгөөд
Бид Түүний хариулдаг хүмүүс, Түүний мутрын хонин сүрэг юм.
Өнөөдөр та нар Түүний дууг сонссон бол
8 Мерибад болсны адил,
Цөлд Массагийн өдөр болсны адил зүрхээ бүү хатууруул.
9 "Та нарын эцэг өвгөд сориход,
Миний үйлсийг харсан хэрнээ Намайг шалгахад нь
10 Дөчин жилийн турш Би тэр үеийнхэнд цухалдаж,
Тэднийг зүрхэндээ төөрөлдсөн бөгөөд
Миний замуудыг мэддэггүй хүмүүс хэмээн айлдсан.
11 Тиймээс Би уурандаа Үнэхээр тэд
Миний амралт уруу орохгүй хэмээж андгайлсан".
96 ЭЗЭНд шинэ дууг дуулагтун.
Бүх дэлхий ЭЗЭНд дуулагтун.
2 ЭЗЭНд дуулж, Түүний нэрийг магтагтун.
Түүний авралын сайн мэдээг өдрөөс өдөрт тунхаглагтун.
3 Түүний алдрыг үндэстнүүдийн дунд,
Түүний гайхамшигт үйлсийг бүх ард түмнүүдийн дунд тунхаглагтун.
4 Учир нь ЭЗЭН агуу бөгөөд агуугаар магтагдах юм.
Бүх бурхдаас илүүгээр Түүнээс эмээвэл зохино.
5 Учир нь хүмүүсийн бүх бурхад бол хоосон шүтээнүүд,
Харин ЭЗЭН тэнгэрүүдийг бүтээсэн.
6 Цог жавхлан ба сүр жавхлан Түүний өмнө,
Хүч чадал ба үзэсгэлэнт байдал Түүний ариун газарт байдаг.
7 Ард түмнүүдийн ургууд аа,
ЭЗЭНд өгөгтүн, ЭЗЭНд алдар ба хүч чадлыг өгөгтүн.
8 ЭЗЭНд нэрийнх нь алдрыг өгөгтүн.
Өргөл авчирж, Түүний хашаануудад ирэгтүн.
9 Ариун байдлын гоо үзэсгэлэнгээр ЭЗЭНд мөргөгтүн.
Бүх дэлхий Түүний өмнө чичрэгтүн.
10 Үндэстнүүдийн дунд "ЭЗЭН захирдаг.
Унэхээр ертөнц бат бэх тогтоогдсон бөгөөд ганхахгүй.
Тэрээр хүмүүсийг шударга ёсоор шүүнэ" гэж хэл.
11 Тэнгэрүүдийг баясгаж, газар дэлхийг баярлуул.
Далай болон түүний доторх бүх юмсыг нүргэлүүл.
12 Талбай болон түүний доторх бүх юмсыг баясга.
Тэгээд ойн бүх модод ЭЗЭНий өмнө баясан дуулна.
13 Учир нь Тэр ирж байна,
Учир нь Тэрээр газар дэлхийг шүүхээр ирж байна.
Тэрээр ертөнцийг зөв шударгаар,
Хүмүүсийг Өөрийн итгэлтэй байдлаар шүүнэ.
97 ЭЗЭН захирдаг, газар дэлхий баясагтун.
Олон арлууд ч баярлагтун.
2 Үүлс ба түнэр харанхуй Түүнийг хүрээддэг.
Зөв шударга ба шударга ёс бол Түүний сэнтийний суурь юм.
3 Түүний өмнө гал гарч,
Эргэн тойронд Түүний өстнүүдийг шатаадаг.
4 Түүний аянга цахилгаан ертөнцийг гэрэлтүүлдэг.
Газар дэлхий хараад, чичрэв.
5 Бүх дэлхийн Эзэний өмнө буюу
ЭЗЭНий өмнө уулс лааны тос шиг хайлсан.
6 Тэнгэрүүд Түүний зөв шударгыг тунхагладаг бөгөөд
Бүх хүмүүс Түүний цог жавхланг харсан.
7 Сийлмэл хөргүүдэд үйлчилдэг,
Шүтээнүүдээр бардамнадаг бүх хүмүүс ичих болтугай.
Бүх бурхад аа, Түүнд мөргөгтүн.
8 Өө, ЭЗЭН, Таны шүүлтүүдээс болж
Сион сонсоод баярлаж, Иудагийн охид баяссан.
9 Учир нь Та бол бүх дэлхийн дээр Хамгийн Дээд ЭЗЭН юм.
Та бүх бурхдаас хавьгүй дээгүүр өргөмжлөгдсөн.
10 Өөрийн бурханлаг хүмүүсийн сэтгэлийг хамгааддаг
ЭЗЭНийг хайрлагч та нар, бузар муут үзэн яд.
Тэр тэднийг хорон муу хүний гараас авардаг.
11 Зөв шударга хүний төлөө гэрэл,
Шулуун шударга зүрхтэй хүний төлөө баяр хөер таригдсан.
12 Зөв шударга та нар, ЭЗЭНд баярлаж,
Түүний ариун нэрд талархагтун.
98 Дуулал.
ЭЗЭНд шинэ дууг дуулагтун.
Учир нь Тэрээр гайхамшигтай зүйлсийг үйлдсэн бөгөөд
Түүний баруун гар ба Түүний ариун мутар Түүнд авралыг гүйцэтгэсэн.
2 ЭЗЭН Өөрийн авралыг мэдүүлсэн.
Тэрээр үндэстнүүдийн нүдэнд
Өөрийн зөв шударга байдлыг илчилсэн.
3 Тэрээр Израилийн гэрт хандсан
Өөрийн хайр энэрэл ба итгэлтэй байдлаа санасан.
Дэлхийн зах хязгаар бүр бидний Бурханы авралыг үзсэн юм.
4 Бүх дэлхий ЭЗЭНд баяртайгаар хашхирагтун.
Дуу гарган, баярлан дуулж, магтан дуулагтун.
5 Ятгаар болон ая эгшгээр,
Ятгаар ЭЗЭНд магтан дуулагтун.
6 Бүрээнүүд болон эвэр бүрээний дуутаар
ЭЗЭН болох Хааны өмнө баяртайгаар хашхирагтун.
7 Далай болон түүний доторх бүх юмсыг,
Ертөнц болон түүн дотор оршигч бүхнийг нүргэлүүл.
8 ЭЗЭНий өмнө гол мөрнүүдийг алга ташуулан,
Уул нуруудыг баярлан дуулуул.
9 Учир нь Тэрээр газар дэлхийг шүүхээр ирж байна.
Тэрээр ертөнцийг зөв шударгаар,
Хүмүүсийг тэгш ёсоор шүүх болно.
99 ЭЗЭН захирдаг. Хүмүүсийг чичрүүлэгтүн.
Тэрээр херубуудын дээр залардаг.
Газар дэлхийг ганхуулагтун.
2 ЭЗЭН Сионд агуу бөгөөд
Бүх үндэстний дээр өргөмжлөгдсөн.
3 Таны агуу, сүрдмээр нэрийг тэд магтан дуулаг.
Тэр бол ариун.
4 Хааны хүч чадал нь шүүхийг хайрладаг.
Та тэгш ёсыг батжуулсан.
Та Иаковын дотор шүүх ба зөв шударга байдлыг гүйцэлдүүлсэн.
5 Бидний Бурхан ЭЗЭНийг өргөмжилж,
Түүний хөлийн гишгүүрийн өмнө мөргөгтүн.
Тэр бол ариун.
6 Мосе, Аарон нар Түүний тахилч нарын дунд,
Мөн Самуел Түүний нэрийг дуудагчдын дунд байсан.
Тэд ЭЗЭНийг дуудсанд Тэрээр тэдэнд хариулсан.
7 Тэр тэдэнд үүлэн баганаас айддсан.
Тэд Түүний гэрчлэлүүдийг болон
Түүний тэдэнд өгсөн зарлигуудыг сахин биелүүлсэн.
8 Бидний Бурхан ЭЗЭН, Та тэдэнд хариулсан.
Та тэднийг уучилдаг Бурхан,
Мөн тэдний үйлдсэнд хариуг өгөгч байсан.
9 Бидний Бурхан ЭЗЭНийг өргөмжилж,
Түүний ариун ууланд мөргөгтүн.
Учир нь бидний Бурхан ЭЗЭН бол ариун.
100 Талархлын дуулал.
Бүх газар дэлхий, ЭЗЭНд баясалтайгаар хашхирагтун.
2 ЭЗЭНд баяртайгаар үйлчил.
Түүний өмнө баясалтайгаар дуулан ирэгтүн.
3 ЭЗЭН Өөрөө бол Бурхан гэдгийг мэдтүгэй.
Биднийг бүтээсэн нь Тэр бөгөөд бид өөрсдөө бус юм.
Бид Түүний ард түмэн, Түүний бэлчээрийн хонин сүрэг.
4 Түүний дааман хаалгаар талархалтайгаар,
Түүний хашаанд магтаалтайгаар ор.
Түүнд талархал өргөж, Түүний нэрийг магт.
5 Учир нь ЭЗЭН бол сайн.
Түүний хайр энэрэл мөнхийнх бөгөөд
Түүний итгэлтэй байдал бүх үеийнхэнд юм.
101 Давидын дуулал.
Би хайр энэрэл ба шударга ёсны тухай дуулна,
Өө, ЭЗЭН Танд би магтан дуулна.
2 Би төгс замд анхааралтай явна.
Та над уруу хэзээ ирэх вэ?
Би гэр дотроо үнэнч зүрхээр явах болно.
3 Би нүднийхээ өмнө ямар ч хорон юмыг байлгахгүй.
Би урвагчдын ажлыг үзэн яддаг.
Тэр нь надад нааддахгүй.
4 Зальхай зүрх надаас сална.
Би ямар ч бузар муу зүйлийг мэдэхгүй болно.
5 Өөрийн хөршийг сэмхэн муулагчдыг би устгана.
Дээгүүр харц, бардам сэтгэлтэй хэнийг ч би тэвчихгүй.
6 Тэднийг өөртэйгөө хамт суулгахын тудд
Нүд минь энэ газар нутгийн итгэлтэй хүмүүсийг ажиглана.
Төгс замаар явагч нэгэн надад үйлчилнэ.
7 Хууран мэхлэгч хүн миний гэрт оршин суухгүй.
Худал яригч хүн миний өмнө байр сууриа хадгалахгүй.
8 Гэм бурууг үйлдэгч бүхнийг ЭЗЭНий хотоос таслахын тулд
Өглөө бүр би энэ газар нутгийн бүх хорон муу хүнийг устгана.
102 Шаналж, гомдлоо ЭЗЭНий өмнө уудлах үеийн зовлонт хүний залбирал.
Өө, ЭЗЭН, миний залбирлыг сонсооч!
Миний тусламж гуйсан хашхиралт Танд хүрэг.
2 Зовлон бэрхшээлийн минь өдөр надаас нүүрээ бүү нуугаач.
Над уруу чихээ хандуулаач. Миний дуудах өдөр надад хурдан хариулаач.
3 Учир нь миний өдрүүд утаа шиг замхарсан бөгөөд
Яснууд минь ч цуцал мод шиг шатсан.
4 Зүрх минь зүлэг ногоо шиг ширх хорхойд баригдаж, хагдарсан.
Би талхаа идэхээ ч үнэхээр мартсан.
5 Ёолох дууны минь чангаас болж
Яс минь маханд минь наалдав.
6 Би хээр талын хотон шувуутай ижилссэн.
Би зэлүүд нутгийн шар шувуу шиг болсон.
7 Би сэрүүн хэвтдэг,
Би дээвэр дээрх ганцаардсан шувуу шиг болсон.
8 Миний дайснууд намайг өдөржингөө буруутгасан.
Надад хорссон хүмүүс миний нэрийг хараалд ашигласан.
9 Учир нь би үнсийг талх шиг идэж,
Уух усаа нулимстайгаа хольсон нь
10 Таны зэвүүцэл болон Таны хилэнгээс болсон юм.
Учир нь Та намайг дээш өргөөд, шидсэн.
11 Миний өдрүүд уртассан сүүдэр шиг бөгөөд
Би өвс шиг гандан хатаж байна.
12 Харин ЭЗЭН Та мөнхөд оршдог,
Таны нэр ч үеийн үед байдаг.
13 Та босож, Сионыг өрөвдөнө.
Учир нь түүнийг нигүүлсэх цаг одоо ирлээ,
Тогтоосон цаг ирлээ.
14 Таны зарц нар түүний чулуунд үнэхээр баярлаж,
Түүний тоос шороог ч өрөвддөг.
15 Ингээд үндэстнүүд ЭЗЭНий нэрээс,
Дэлхийн бүх хаад Таны алдраас эмээнэ.
16 Учир нь ЭЗЭН Сионыг босгон байгуулжээ.
Тэр Өөрийн цог жавхлангийн дунд үзэгдсэн.
17 Тэрээр үгээгүйчүүдийн залбирлыг хүлээн авч,
Тэдний залбирлыг жигшдэггүй.
18 Хожим бүтээгдэх хүмүүс ЭЗЭНийг магтахын тулд
Энэ нь ирэх үеийнхний төлөө бичигдэнэ.
19 Учир нь Тэр Өөрийн ариун өндөрлөгөөс харсан.
Тэнгэрээс ЭЗЭН газар дэлхийг ширтсэн.
20 Энэ нь хоригдлын ёолохыг сонсож,
Үхлийн ял авсан хүмүүсийг чөлөөлөхийн тулд юм.
21 Ингэснээр Сионд ЭЗЭНий нэрийг,
Иерусалимд Түүний магтаалыг
22 Хүмүүсийг хамтдаа ирж,
ЭЗЭНд үйлчлэхээр хаанчлалуудыг цуглахад тунхаглах ажгуу.
23 Тэрээр зам зуур миний хүч чадлыг сулруулсан.
Тэр миний өдрүүдийг богиносгосон.
24 Би "Бурхан минь ээ, өдрүүдийн минь дундаас намайг бүү аваач.
Таны жилүүд бүх үеүдийн туршид байдаг юм.
25 Та эрт үед газар дэлхийн суурийг тавьсан.
Тэнгэрүүд ч Таны гарын бүтээл юм.
26 Тэд ч сөнөнө, харин Та мөнх оршино.
Тэдгээр нь бүгд өмсгөл шиг элэгдэнэ.
Хувцас шиг Та тэднийг солих бөгөөд тэд ч солигдоно.
27 Гэвч Та хэвээрээ болоод Таны он жилүүд төгсөхгүй.
28 Таны зарц нарын үр хүүхДҮҮД үргэлжлүүлэн амьдарч,
Тэдний үр удмууд Таны өмнө бат зогсоно" гэдэг.
103 Давидын дуүлал.
Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун.
Дотор минь байгаа бүхэн ч Түүний ариун нэрийг магтагтун.
2 Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтаж,
Түүний ач тусын алийг нь ч бүү март.
3 Тэр чиний бүх гэм бурууг уучилж,
Чиний бүх өвчнийг илааршуулдаг.
4 Тэр чиний амийг мөхлөөс аварч,
Чамд хайр энэрэл болон ершөөлийн титмийг өмсгөдөг.
5 Залуу нас чинь бүргэд мэт шинэчлэгдэхийн тулд
Тэр чиний хүслийг сайн зүйлсээр хангадаг.
6 ЭЗЭН дарлагдсан бүхний төлөө
Зөв шударга үйлсийг болон шүүлтүүдийг үйлддэг.
7 Тэр Өөрийн замыг Мосед,
Өөрийн үйлсийг Израилийн хөвгүүдэд мэдүүлсэн.
8 ЭЗЭН бол өрөвч, нигүүлсэнгүй,
Уурлахдаа удаан болоод хайр энэрлээр элбэг баян.
9 Тэр үргэлж тэмцэлдэхгүй,
Уураа ч мөнхөд хадгалахгүй.
10 Тэр бидний үйлдсэн нүглийн дагуу бидэнд хандаагүй,
Бидний гэм буруутийн дагуу бидэнд хариу өгөөгүй.
11 Учир нь тэнгэр газрын дээгүүр өндөрт байдаг шиг
Түүнээс эмээгчдэд Түүний хайр энэрэл агуу их юм.
12 Өрнө дорноос хол байдаг шиг
Тэр бидний алдаа зөрчлийг биднээс тийн холдуулсан.
13 Эцэг хүн үр хүүхдээ өрөвддөгийн адил
ЭЗЭН Өөрөөс нь эмээгчдийг өрөвддөг.
14 Учир нь Тэр Өөрөө бидний хэрхэн бүтснийг мэддэг.
Бид бол тоос шороо юм гэдгийг Тэр санаж байдаг.
15 Хүний хувьд гэвэл, түүний өдрүүд өвс ногоо шиг байдаг.
Тэрээр хээрийн цэцэг шиг өсөн хөгждөг.
16 Дээгүүр нь салхи өнгөрөхөд тэр үгүй болдог бөгөөд
Түүний газар нь ч түүнийг дахин таньдаггүй.
17 Харин ЭЗЭНий хайр энэрэл
Түүнээс эмээгчдийн дээр
мөнхөөс мөнхөд болоод
Түүний зөв шударга байдал үр хүүхдүүдийн үр хүүхдүүдэд хүрдэг.
18 Энэ нь Түүний гэрээг сахигчдад,
Түүний заавруудыг биелүүлэхээр санагчдад юм.
19 ЭЗЭН Өөрийн сэнтийг тэнгэрт залсан бөгөөд
Түүний хаанчлал бүхнийг захирдаг.
20 Түүний үгийн дууг даган Түүний үгийг биелүүлдэг, хүч чадалтай,
Түүний тэнгэр элч нар аа, ЭЗЭНийг магтагтун.
21 Түүний хүслийг биелүүлэн Түүнд үйлчилдэг
Түүний түмэн цэргүүд ээ, та нар ЭЗЭНийг магтагтун.
22 Түүний захирдаг бүх газарт буй Түүний бүтээлүүд болох та бүгд ээ,
ЭЗЭНийг магтагтун.
Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун.
104 Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун.
Миний Бурхан ЭЗЭН Та бол агуу их юм.
Та цог жавхлан, сүр хүчээр хувцасласан.
2 Тэгэхдээ хувцас өмсдөгийн адил Өөртөө гэрлийг өмсөж,
Тэнгэрийг хөшиг шиг татдаг.
3 Тэр Өөрийн дээд тасалгааны тулгуурыг усан дотор тавьдаг.
Тэрээр үүлсийг Өөрийн тэрэг болгон хөлөглөдөг.
Тэрээр салхины жигүүрээр явдаг.
4 Тэрээр салхийг Өөрийн элч,
Галын дөлийг Өөрийн үйлчлэгч болгодог.
5 Үүрд мөнхөд гуйвуулж дайвуулахгүйн тулд
Тэрээр газар дэлхийг суурин дээр нь тогтоон тавьсан.
6 Та түүнийг хувцсаар халхлахын адил гүнээр бүрхсэн.
Их ус уулсын дээр байлаа.
7 Таны зэмлэлээс тэд зугтаж,
Таны аянгын дуунаас тэд зайлан одсон.
8 Уулс өргөгдсөн. Хөндий талууд
Таны тэдэнд оноож тогтоосон газар уруу доош суусан.
9 Тэднийг газрыг бүрхэхээр буцаж ирүүлэхгүйн тулд,
Тэднийг халиулахгүйн тулд Та их усны хязгаарыг тогтоосон юм.
10 Тэрээр хөндийд булаг оргилуулдаг.
Тэдгээр нь уулсын дундуур урсдаг.
11 Тэдгээр нь хээр талын араатан амьтан бүрийг ундаалж,
Хулангуудын цангааг ч тайлдаг.
12 Тэдгээрийн дэргэд огторгуйн шувууд нутагшиж,
Мечрүүдийн дунд дуулан жиргэдэг.
13 Тэр Өөрийн дээд тасалгаанаас уулсыг усалдаг.
Түүний үйлсийн үр жимсэнд газар дэлхий хангалуун байдаг.
14 Тэрээр мал сүрэгт зориулан өвсийг,
Хүний хөдөлмөрт зориулан хүнсний ногоог ургуулдаг.
Энэ нь түүгээр газар шорооноос хүнсийг болон
15 Хүний зүрхийг баясгадаг дарсыг,
Нүүрийг өнгөлдөг тосыг болон
Хүний зүрхийг тэнхрүүлдэг хоол хүнсийг гаргуулахын тулд юм.
16 ЭЗЭНий модод, Түүний тарьсан Ливаны хуш модод арвин ихээр ундаалдаг юм.
17 Тэнд шувууд болон Нарс модыг оромж болгодог өрөвтас ч үүрээ засдаг.
18 Өндөр уулс янгирт зориулагдсан.
Хадан цохио доргоны хоргодох газар болдог.
19 Тэрээр цаг хугацааг заахаар сарыг бүтээсэн.
Нар ч шингэх газраа мэддэг.
20 Та харанхуйг томилсонд тэр нь шөнө болдог.
Тэгэхэд ойн бүх араатан амьтад хэсэн явдаг.
21 Залуу арслангууд идэшнийхээ хойноос архирч,
Бурханаас хүнсээ гуйдаг.
22 Нар мандахад тэд буцаж,
Агуйнууддаа очин хэвтдэг.
23 Хүн ч ажиллахаар, Үдэш болтол хөдөлмөрлөхөөр гардаг.
24 Өө, ЭЗЭН, Таны үйлс хичнээн их вэ!
Мэргэн ухаанаар Та тэд бүхнийг бүтээсэн.
Газар дэлхий Таны баялгаар дүүрэн юм.
25 Агуу, өргөн далай байдаг бөгөөд
Тэнд тоо томшгүй олон мөлхөгчид буюу Том, жижиг амьтад бий.
26 Тэнд усан онгоцнууд нааш цааш явдаг бөгөөд
Тэнд тоглож байхаар Таны бүтээсэн Левиатан ч бий.
27 Тогтоосон цагт нь хоол хүнсийг нь өгөхийг тань Тэд бүгд хүлээж байдаг.
28 Таныг тэдэнд өгвөл тэд түүж авдаг.
Таныг мутраа дэлгэхэд тэд сайн сайханд ханадаг.
29 Таныг нүүрээ нуухад тэд хямардаг.
Таныг тэдний амьсгалыг авахад тэд үхэж,
Хөрс шороондоо буцдаг.
30 Та Өөрийн Сүнсийг илгээхэд тэд бүтээгддэг.
Тэгээд Та газрын өнгө төрхийг шинэчилдэг.
31 ЭЗЭНий алдар мөнхөд байх болтугай.
ЭЗЭН Өөрийн үйлсэд баярлах болтугай.
32 Түүнийг газар дэлхий уруу харахад тэр нь чичирдэг.
Түүнийг уулсад хүрэхэд тэдгээр нь утаа гаргадаг.
33 Би амьдрах хутацаандаа ЭЗЭНд дуу дуулна.
Би амьд байхдаа Бурхандаа магтан дуулна.
34 Миний бясалгалууд Түүнд тааламжтай байх болтугай.
Би ЭЗЭНий дотор баярлах болно.
35 Нүгэлтнүүд газар дэлхийгээс зайлуулагдаж,
Хорон муу хүмүүс байхгүй болог.
Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун.
ЭЗЭНийг магтагтун.
105 ЭЗЭНд талархлыг өргөж,
Түүний нэрийг дуудагтун.
Түүний үйлсийг ард түмний дунд мэдүүлэгтүн.
2 Түүнд дуу, Түүнд магтан дуулагтун.
Түүний бүх гайхамшгуудын тухай тунхагла.
3 Түүний ариун нэрээр сайрх.
ЭЗЭНийг эрэн хайгчдын зүрх баяртай байх болтугай.
4 ЭЗЭНийг хийгээд Түүний хүч чадлыг эрэлхийлэгтүн.
Түүний нүүр царайг үргэлж хайгтун.
5 Түүний үйлдсэн гайхамшгуудыг нь,
Түүний гайхамшигт юмс болоод
Түүний амнаас гарах шүүлтийг санагтун.
6 Абрахамын үр удам, Түүний зарц,
Иаковын хөвгүүд, Түүний сонгосон хүмүүс ээ!
7 Тэр бол бидний Бурхан ЭЗЭН юм.
Түүний шүүлтүүд бүх дэлхийд байдаг.
8 Тэр Өөрийн гэрээг буюу
Мянган үеийнхэнд Өөрийн тушаасан үгийг мөнхөд санасан.
9 Энэ бол Абрахамтай Түүний байгуулсан гэрээ болон Исаакт тавьсан
Түүний тангараг юм.
10 Тэгээд Тэр түүнийг Иаковд тогтоол болгон,
Израильд мөнхийн гэрээ болгон баталсан юм.
11 Ингэхдээ "Би чамд Канаан нутгийг
Та нарын өв залгамжлалын хувь болгон өгнө" гэсэн юм.
12 Тэгэхэд тэд тоогоор цөөхөн,
Маш цөөхөн бөгөөд тэр нутагт харийн хүмүүс байв.
13 Тэд үндэстнээс үндэстэн уруу.
Нэг хаанчлалаас өөр хүмүүс уруу тэнүүчилсэн.
14 Тэр тэднийг дарлахыг хэнд ч зөвшөөрөөгүй бөгөөд
Тэдний төлөө хаадыг ч зэмлэн
15 "Миний тослогдогчдод бүү хүр,
Миний эш үзүүлэгчдэд бүү хор хүргэ" гэв.
16 Тэрээр тэр нутагт өлсгөлөнг дуудан ирүүлсэн.
Тэр талхны бүх нөөцийг үгүй болгосон.
17 Тэр тэдний өмнө нэг хүнийг буюу
Боол болон худалдагдсан Иосефыг илгээсэн.
18 Тэд түүний хөлийг дөнгөлсөн.
Тэр өөрөө төмрөөр гинжлэгдсэн.
19 Энэ нь түүний үгс биелэгдэх хүртэл байв.
ЭЗЭНий үг түүнийг туршсан.
20 Хаан хүмүүсийг илгээж, түүнийг сулласан,
Үндэстнүүдийн захирагчдыг явуулж түүнийг чөлөөлсөн.
21 Тэр түүнийг өөрийн гэрийн эзэн,
Өөрийн бүх эзэмшлийн захирагч болгосон.
22 Ингэсэн нь тааллаар ноёдыг хянахын тулд бөгөөд
Түүгээр өөрийн ахлагчдад мэргэн ухааныг заалгахын тулд болой.
23 Израиль ч бас Египетэд ирсэн.
Ингэж Иаков Хамын нутагт түр суусан.
24 Тэр Өөрийн ард түмнийг өнөр өтгөн болохыг зөвшөөрч,
Тэднийг өстнүүдээс нь илүү хүчтэй болгосон.
25 Тэр тэдний зүрхийг Өөрийнх нь хүмүүсийг үзэн ядахаар
Өөрийнх нь зарц нарыг залилахаар эргүүлсэн.
26 Тэр Өөрийн зарц Мосег,
Өөрийн сонгосон Аароныг илгээсэн.
27 Тэд хүмүүсийн дунд Түүний гайхамшигт үйлсийг,
Хамын нутагт гайхамшгуудыг үйлдсэн.
28 Тэрээр харанхуйг илгээж, харанхуй болгосон.
Тэд Түүний үгсийг эсэргүүцсэнгүй.
29 Тэр тэдний усыг цус болгон хувиргаж,
Загасыг нь үхүүлсэн.
30 Тэдний нутаг мэлхийгээр дүүрч,
Тэдний хааны ордонд ч орж ирсэн.
31 Түүнийг айлдсанд ялаан сүрэг,
Бүх нутаг дэвсгэрт нь бөөс орж иржээ.
32 Тэр тэдэнд борооны оронд мөндөр оруулж,
Тэдний нутагт галтай дөлийг буулгасан.
33 Тэр бас тэдний усан үзмийн модод ба инжир моддыг нь хута цохиж,
Нутаг хязгаарынх нь моддыг цавчсан.
34 Түүнийг айлдсанд царцаа буюу
Тоо томшгүй олон залуу царцаа ирж,
35 Тэдний нутгийн бүх ногоог,
Газрынх нь үр жимсийг идэж цөлмөсөн.
36 Тэр бас тэдний нутгийн бүх уутан хөвгүүдийг,
Тэдний хүч тэнхээний анхны үр жимсийг цохин унагаасан.
37 Дараа нь Тэр тэднийг алт мөнгөөр гаргасан бөгөөд
Түүний овгуудын дотор бүдэрсэн хүн нэг ч байгаагүй.
38 Тэднийг хөдлөн явах үед Египет баяртай байсан.
Учир нь тэднээс айх айдаст тэд автжээ.
39 Тэрээр хөшиг болгон үүлсийг,
Мөн шөнөөр гэрэлтүүлэхээр галыг тараасан.
40 Тэднийг гуйсанд Тэрээр бөднө шувууг авчирж,
Тэднийг тэнгэрийн талхаар хангасан.
41 Тэрээр хадыг нээсэнд ус олгойдон гарав.
Тэр нь хуурай газруудаар гол мэт урссан.
42 Учир нь Тэр Өөрийн ариун үгийг,
Өөрийн зарц Абрахамыг дурсан санасан юм.
43 Тэр Өөрийн хүмүүсийг баяр хөөртэйгээр,
Өөрийн сонгосон хүмүүсийг баярт уухайгаар гарган авчирсан.
44 Тэр бас тэдэнд үндэстнүүдийн газар нутгийг өгсөн нь
Хүмүүсийн хөдөлмөрийг тэднийх болгуулахын тулд юм.
45 Энэ нь тэднээр Өөрийн зарлигуудыг сахиулж,
Өөрийн хуулиудыг даган мөрдүүлэхийн тулд байв.
ЭЗЭНийг магтагтун.
106 ЭЗЭНийг магтагтун.
ЭЗЭНд талархал өргө, учир нь Тэр бол сайн бөгөөд
Түүний хайр энэрэл мөнхийнх юм.
2 Хэн ЭЗЭНий сүр хүчит үйлсийн тухай өгүүлж,
Эсвэл Түүний бүх магтаалыг тунхаглаж чадах вэ?
3 Шударга ёсыг сахигчид,
Зөв шударгыг үргэлж үйлдэгч хүн юутай ерөөлтэй вэ?
4 Өө, ЭЗЭН, Өөрийн ард түмний төлөөх ивээлээр намайг санаач.
Өөрийн авралыг аван над уруу айлчлаач.
5 Энэ нь би Таны сонгогдсон хүмүүсийн сайн сайхныг харж,
Таны үндэстний баяр хөөрт баясгаж,
Таны өвөөр бахархахын тулд юм.
6 Бид эцэг өвгөдийнхөө адил нүгэл үйлдэж,
Бид гэм бурууг хийж, хорон муутаар үйлджээ.
7 Бидний эцэг өвгөд Египетэд Таны гайхамшгуудыг ухаарсангүй.
Тэд Таны үй олон энэрлийг санаагүй,
Харин тэнгисийн дэргэд, Улаан тэнгист тэрсэлсэн.
8 Гэсэн ч, Өөрийнхөө сүр хүчийг мэдүүлэхийн тулд
Тэр Өөрийн нэрийн төлөө тэднийг аварсан.
9 Ийнхүү Тэрээр Улаан тэнгисийг зэмлэсэнд тэр нь хатсан бөгөөд Тэр тэднийг гүнээр цөл газраар мэт удирдсан.
10 Ингээд Тэр тэднийг үзэн ядагчийн гараас аварч,
Дайсны гараас зольсон.
11 Тэдний өстнүүдийг ус бүрхсэн.
Тэдний нэг нь ч үлдсэнгүй.
12 Тэгэхэд тэд Түүний үгэнд итгэсэн.
Тэд Түүний магтаалыг дуулсан.
13 Тэд Түүний үйлсийг хурдан мартжээ.
Тэд Түүний зөвлөгөөг хүлээгээгүй,
14 Харин цөлд ихэд шунахайрч,
Зэлүүд газарт Бурханыг сорьсон.
15 Иймээс Тэр тэдэнд шаардсаныг нь өгсөн боловч
Тэдний сүнсийг эцээх өвчинг илгээсэн.
16 Хуаранд байхдаа тэд Мосед болон
ЭЗЭНий ариун хүн Ааронд атаархсанд
17 Газар нээгдэн, Датаныг залгиж,
Абирамын бүлгийг дарсан.
18 Тэдний бүлэгт гал дүрэлзэж,
Галын дөл хорон муу хүнийг шатаасан.
19 Тэд Хоребт тугалыг бүтээж,
Цутгамал хөрөгт мөргөцгөөсөн.
20 Ингэж тэд өөрсдийн алдрыг
Өвс иддэг үхрийн дүрсээр сольсон.
21 Египетэд агуу зүйлсийг хийсэн
Өөрсдийн Аврагч Бурханыг тэд мартсан.
22 Тэрээр Хам нутагт гайхамшгуудыг,
Улаан тэнгисийн дэргэд сүрдмээр зүйлсийг үйлдсэн юм.
23 Тиймээс тэднийг устгана гэж Тэр айддсан бөгөөд
Түүний уур хилэнг тэднийг устгахаас болиулан буцаахын тулд
Түүний сонгосон хүн Мосе
Түүний өмнө зөрчил дунд зогсоогүйсэн бол үүнийгээ гүйцэлдүүлэхсэн.
24 Дараа нь тэд тааламжит газар нутгийг үл ойшоосон.
Тэд Түүний үгэнд итгээгүй,
25 Харин майхан дотроо эгдүүцэн бувтнасан.
Тэд ЭЗЭНий дуу хоолойг сонссонгүй.
26 Тиймээс Түүний тэдэнд тангарагласан нь
Тэднийг зэлүүд цөл газарт хаян,
27 Тэдний үр удмыг үндэстнүүдийн дунд унагаж,
Газар бүрд тэднийг тараах болно гэсэн юм.
28 Тэд Баалпеортой нийлж,
Үхэгсдэд өргөсөн тахилуудыг иджээ.
29 Ингэснээр тэд өөрсдийн үйлдлээр Түүнийг уурлахад хүргэсэн бөгөөд
Тэдний дунд тахал дэлгэрсэн.
30 Тэр үед Финехас босож, шүүлтийг гүйцэтгэсэн бөгөөд
Үүнээс болж тахал зогссон.
31 Энэ нь бүх үеийнхэнд мөнхөд Түүнд зөвт байдалд тооцогдсон.
32 Тэд бас Мерибагийн их усны дэргэд Түүнийг хилэгнэхэд хүргэсэн бөгөөд
Тэднээс болж Мосед бэрхшээл учирсан.
33 Тэд Түүний Сүнсний эсрэг тэрсэлсэн учраас Мосе гоомой үтс хэлсэн.
34 ЭЗЭНий тэдэнд тушаасны дагуу
Тэд ард түмнүүдийг устгаагүй,
35 Харин үндэстнүүдтэй хутгалдаж, Тэдний үйлсээс суралцан,
36 Өөрсдөд нь урхи болсон тэдний шүтээнүүдэд үйлчилсэн.
37 Түүгээр ч барахгүй тэд өөрсдийн охид, хөвгүүдээр чөтгөрүүдийг тахиж,
38 Гэмгүй цусыг буюу Канааны шүтээнүүдэд тахисан
Өөрсдийн охид, хөвгүүдийнхээ цусыг урсгажээ.
Тэр газар ч цусаар бузарлагдсан.
39 Ингээд тэд өөрсдийгөө үйлсээрээ бузарлан,
Үйлдлээрээ садар самууныг хийжээ.
40 Тиймээс ЭЗЭНий уур хилэн Өөрийнхөө хүмүүсийн эсрэг асаж,
Тэр Өөрийн өвийг жигшсэн.
41 Тэгээд Тэр тэднийг үндэстнүүдийн гарт оруулсан бөгөөд
Тэднийг үзэн ядагчид тэднийг захирсан.
42 Тэдний дайснууд ч бас тэднийг дарангуйлж,
Гар дороо тэднийг захирсан.
43 Олон удаа Тэр тэднийг авардаг байсан.
Харин тэд төлөвлөгөөнүүддээ тэрсэлж,
Өөрсдийн гэм буруун дотроо улам шигдсээр байв.
44 Тийм байсан ч, тэдний хашхирахыг сонсохдоо
Тэрээр зовлонг нь анхаарсан.
45 Тэр тэдний төлөө Өөрийн гэрээг санаж,
Өөрийн хайр энэрлийн үлэмж ихийн ёсоор зөөлрөв.
46 Тэр бас бүх олзлогчдынх нь өмнө Тэднийг өрөвдсөн.
47 Бидний Бурхан ЭЗЭН, биднийг аварч,
Таны ариун нэрд талархал өргүүлэхээр болон
Таны магтаалд бахархуулахаар
Биднийг үндэстнүүдийн дундаас цуглуулаач.
48 Израилийн Бурхан ЭЗЭН Өнө мөнхөд магтагдах болтугай.
Бүх хүмүүсээр "Амен" хэмээн хэлүүлэгтүн.
ЭЗЭНийг магтагтун!
ТАВДУГААР НОМ
107 ЭЗЭНд талархал өргө.
Учир нь Тэр бол сайн бөгөөд Түүний хайр энэрэл мөнхийнх.
2 ЭЗЭНий золигдсон хүмүүс өгүүлэгтүн.
Тэднийг Тэр өстний гараас зольж,
3 Өрнө хийгээд дорноос,
Өмнөд хийгээд умраас,
Нутаг бүрээс цутлуулсан.
4 Тэд цөл нутагт зэлүүд газар тэнэж байв.
Тэд оршин суутчидтай хот уруу хөтлөх замыг олж чадахгүй байв.
5 Өлсөж, цангаад Тэдний сэтгэл тэдний дотор сульдсан.
6 Тэгээд тэд зовлонгийнхоо дунд ЭЗЭНд хашхирсан.
Тэр тэднийг зовлон зүдгүүрээс нь аварсан.
7 Оршин суугчидтай хот уруу нь явуулахаар
Тэр бас тэднийг шулуун замаар хөтөлсөн.
8 Хайр энэрлийнх нь төлөө,
Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун!
9 Учир нь Тэр цангасан сэтгэлийг хангалуун болгож,
Өлссөн сэтгэлийг сайн зүйлсээр дүүргэсэн.
10 Тэд бол харанхуйд болон үхлийн сүүдэрт суугчид,
Арчаагүй байдал болон төмрөөр гинжлэгдсэн хүмүүс юм.
11 Яагаад гэвэл тэд Бурханы үгсийн эсрэг тэрслэн,
Хамгийн Дээд Нэгэний зөвлөгөөг үл тоосон.
12 Тиймээс Тэр тэдний зүрхийг хөдөлмөрөөр номхтгосон.
Тэд бүдрэн унасан бөгөөд хэн ч тусалсангүй.
13 Тэгээд тэд зовлонгийнхоо дунд ЭЗЭНд хашхирсан.
Тэр тэднийг зовлон зүдгүүрээс нь аварсан.
14 Тэр тэднийг харанхуйгаас болоод үхлийн сүүдрээс гаргаж,
Тэдний хүлээсийг тасалсан.
15 Хайр энэрлийнх нь төлөө,
Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун!
16 Учир нь Тэр хүрэл дааман хаалгыг хэмхэлж,
Төмөр түгжээг нь хугалсан.
17 Өөрсдийнхөө тэрслүү зам болон
Өөрсдийн гэм буруугаас болж тэнэгүүд зовжээ.
18 Тэдний сэтгэл бүхий л төрлийн хоолонд дургүйцсэн бөгөөд
Тэд үхлийн дааман хаалга уруу ойртсон.
19 Тэгээд тэд зовлонгийнхоо дунд ЭЗЭНд хашхирсан.
Тэр тэднийг зовлон зүдгүүрээс аварсан.
20 Тэр Өөрийн үгийг илгээн, тэднийг эдгээж,
Тэднийг мөхлөөс нь аварсан.
21 Хайр энэрлийнх нь төлөө,
Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун!
22 Тэднээр бас талархлын тахилуудыг өргүүлэн,
Түүний үйлсийн тухай баясгалантай дуутаар тунхаглуул!
23 Усан онгоцоор далайд гарагчид,
Их усан дээр наймаа эрхлэгчид
24 ЭЗЭНий үйлсийг хийгээд Гүнд буй Түүний гайхамшгуудыг харсан.
25 Учир нь Тэр тушааж, хар салхийг босгож,
Түүгээр далайн давалгааг хуйлруулсан.
26 Тэдгээр нь тэнгэр өөд гарч, Гүн уруу эргэн буув.
Сүйрлийн улмаас тэдний сэтгэл хайлсан.
27 Тэд согтуу хүн шиг дороо эргэлдэн, гуйвсан бөгөөд
Тэдний оюун ухаан нь самуурсан.
28 Тэгээд тэд зовлонгийнхоо дундаас ЭЗЭНд хашхирсан.
Тэр тэднийг зовлон зүдгүүрээс нь гарган авсан.
29 Далайн давалгаануудыг нам гүм болгохоор
Тэрээр шуургыг номхтгосон.
30 Тэдгээр нь нам гүм болсон учраас тэд баярлаад,
Тиймээс Тэр тэднийг хүссэн боомт уруу нь газарчилсан.
31 Хайр энэрлийнх нь төлөө,
Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун!
32 Тэднээр бас ард түмнүүдийн цуглаанд Түүнийг өргөмжлүүлж,
Ахмадуудын зөвлөдд Түүнийг магтуул.
33 Тэр гол мөрнүүдийг цөл болгон,
Усны булгуудыг ангасан газар болгон хувиргадаг.
34 Тэнд оршин суугчдын хорон муугаас болж
Шимтэй газрыг хужиртай газар болгосон.
35 Тэрээр цөлийг усны цөөрөм,
Хатсан газрыг усны булгууд болгон хувиргадаг.
36 Тэнд Тэрээр өлссөн хүмүүсийг суулгадаг.
Энэ нь тэднээр оршин суугчидтай хотыг босгуулан,
37 Талбайд тариа тариулж, усан үзмийн талбай байгуулуулж,
Үр жимс сайтай ургацыг хураалгахын тулд болой.
38 Тэр бас тэднийг ерөөдөг бөгөөд тэд өнөр өтгөн болж,
Тэр тэдний мал сүргийг ч хорогдохыг зөвшөөрдөггүй.
39 Тэд дарамт, арчаагүй байдал, уй гашуугаас болж
Цөөрч, доройтсон үед
40 Тэр ноёдод зэвүүцлээ юүлж,
Замгүй зэлүүд газраар тэднийг тэнүүчлүүлдэг.
41 Харин Тэрээр гачигдагсдыг зовлон зүдгүүрээс хол, өндөрт өргөж,
Тэдний гэр бүлүүдийг хонин сүрэг мэт өсгөдөг.
42 Шулуун шударга хүн үүнийг хардаг бөгөөд баяртай байна.
Харин хамаг зөвт бус байдал амаа хамхидаг.
43 Хэн мэргэн бэ? Тэр нь эдгээр зүйлсийг анхаарч,
ЭЗЭНий хайр энэрлийг тунгааг.
108 Дуу. Давидын дуулал.
Өө, Бурхан, зүрх минь бат байна.
Би дуулна, би сэтгэлээрээ ч хүртэл магтан дуулна.
2 Босоо ятга болон ятга аа, сэрээч.
Би үүрийн гэгээг сэрээнэ!
3 Өө, ЭЗЭН, би хүмүүсийн дунд Танд талархал өргөж,
Үндэстнүүдийн дунд Танд магтан дуулна.
4 Учир нь Таны хайр энэрэл тэнгэрт тулам агуу бөгөөд
Таны үнэн огторгуйд тулам агуу билээ.
5 Өө, Бурхан, тэнгэрүүдээс дээгүүр өргөгдөж,
Таны сүр жавхлан бүх дэлхийн дээгүүр өргөмжлөгдөх болтугай.
6 Таны хайрт чөлөөлөгдөхийн тулд
Баруун мутраараа аварч, надад хариулаач.
7 Бурхан Өөрийн ариун газарт айлдсан нь
"Би ихэд баярлана, би Шекемийг хуваан,
Суккотын хөндийг хэмжинэ.
8 Гилеад бол Минийх, Манассе ч Минийх.
Ефраим ч гэсэн Миний толгойн дуулга.
Иуда бол Миний очирт таяг.
9 Моаб бол Миний угаалгын сав.
Едомын дээр Би гутлаа шиднэ.
Филистийн дээр Би чангаар хашхирна".
10 Хэн намайг бүслэгдсэн хот уруу авчрах вэ?
Хэн намайг Едом уруу хөтлөн дагуулах вэ?
11 Өө, Бурхан, Та Өөрөө биднээс татгалзсан биш үү?
Өө, Бурхан, Та манай цэргүүдтэй хамт давшихгүй гэж үү?
12 Өстний эсрэг бидэнд туслаач,
Учир нь хүнээр авруулах нь хоосон юм.
13 Бурханаар дамжуулан бид зоригтой байх бөгөөд
Бидний өстнүүдийг гишгэчлэх нэгэн бол Тэр билээ.
109 Давидын дуулал, Найрал дууны удирдаачид.
Миний магтаалын Бурхан, Бүү дуугүй байгаач.
2 Учир нь тэд миний эсрэг хорон муу, мэхлэгч амаа нээсэн.
Тэд миний эсрэг худалч хэлээр ярьсан.
3 Тэд бас үзэн ядалтын үгсээр намайг тойруулж,
Миний эсрэг ямар ч шалтгаангүйгээр довтолсон.
4 Миний хайрын хариуд тэд намайг буруутгагчид болдог.
Харин би залбирч байна.
5 Ингэж тэд надад сайныг муугаар,
Миний хайрыг үзэн ядалтаар хариуллаа.
6 Хорон муу хүнийг түүний дээр томилж,
Буруутгагчийг баруун гар талд нь зогсоогтун.
7 Шүүгдэх үед нь гэмтэй гэж түүнийг урагш гаргаж,
Түүний залбирлыг ч нүгэл болгооч.
8 Түүний хоног өдрүүдийг цөөрүүлээч.
Түүний ажил албыг өөр хүнд өгөөч.
9 Түүний хүүхдүүдийг өнчин,
Эхнэрийг нь бэлэвсэн болгооч.
10 Түүний хүүхдүүдийг тэнүүчлүүлж, гуйлга гуйлгуулаач.
Тэднийг сүйрсэн гэрүүдээс нь хол газар гуйж хооллох болгооч.
11 Түүнд зээддүүлэгч хүнд өөрт нь байгаа бүхнийг олзлуулж,
Гадны хүмүүст түүний хөдөлмөрийн үр шимийг тонуулаач.
12 Түүнд өршөөл хүртээх хэнийг ч,
Түүний өнчин хүүхдүүдийг ч өрөвдөх хэнийг ч үгүй болгооч!
13 Түүний үр удмуудыг таслаач.
Хойч үед тэдний нэрсийг арчуулаач.
14 Түүний эцэг өвгөдийн хийсэн гэм бурууг
ЭЗЭНий өмнө сануулж,
Түүний эхийн нүглийг арчигдахыг бүү зөвшөөрөөч.
15 Тэдний тухай дурсамжийг газар дэлхийгээс арилгуулахаар
Тэднийг ЭЗЭНий өмнө байнга байлгаач.
16 Яагаад гэвэл тэрээр хайр энэрлийг үзүүлэхээ мартаж,
Харин алахын тулд зүдрэгч болон гачигдагчийг,
Мөн зурх нь шаналсан хүнийг хавчсан юм.
17 Тэр бас хараах дуртай байсан бөгөөд тэр нь ч өөрт нь буцан иржээ.
Тэр ерөөлд баярлаагүй бөгөөд тэр нь ч түүнээс хол байв.
18 Харин тэрээр хувцас өмсдөг шиг өөртөө хараалыг өмсөж,
Хараал нь ч түүний биед ус шиг,
Түүний ясанд тос шиг шингэсэн.
19 Тэр хараал түүний хувьд өмсдөг хувцас нь мэт,
Үргэлж бүсэлдэг бүс нь мэт болох болтугай.
20 Энэ нь намайг буруутгагчдад хийгээд
Миний сэтгэлийн эсрэг бузрыг яригчдад ЭЗЭНээс өгөх шан болог.
21 Харин БУРХАН Эзэн, Та Өөрийнхөө нэрийн төлөө надад хандаач.
Таны хайр энэрэл сайн учраас намайг авраач.
22 Учир нь би бол зүдрэгч ба гачигдагч бөгөөд
Зүрх минь миний дотор шархадсан.
23 Би уртсаж буй сүүдэр мэт алга болж байна.
Би царцаа мэт хийсэн туугдсан.
24 Мацаг барьснаас болж өвдөг минь сулран,
Махан бие минь ч өөхгүйгээр эцэж ядарлаа.
25 Би бас тэдэнд зэмлэл буруушаал болсон.
Тэд намайг хараад, толгойгоо сэгсэрдэг.
26 Миний Бурхан ЭЗЭН, надад туслаач.
Өөрийн хайр энэрлийн ёсоор намайг авраач.
27 Энэ бол Таны мутар гэдгийг тэдэнд мэдүүлээч.
ЭЗЭН Та үүнийг үйлдсэн.
28 Тэд харааг, харин Та ерөөгөөч.
Тэд босохдоо ичгүүрт орно,
Харин Таны зарц баярлах болно.
29 Намайг буруутгагчдыг ичгүүрээр хувцаслаж,
Тэднийг өөрсдийнх нь шившгээр гадуур хувцасаар бүтээлгээч.
30 Би амаараа ЭЗЭНд талархлыг элбэгээр өргөх болно.
Мөн олны дунд би Түүнийг магтах болно.
31 Учир нь сэтгэлийг нь шүүдэг хүмүүсээс түүнийг аврахын тулд
Тэрээр гачигдагч хүний баруун гар талд зогсдог.
110 Давидын дуулал.
ЭЗЭН миний Эзэнд "Би чиний дайснуудыг хөлийн чинь гишгүүр болгох хүртэл
Миний баруун гар талд суу" гэдэг.
2 "Өөрийн дайснуудын дунд захир" гээд
ЭЗЭН Сионоос Таны хүчтэй очирт таягийг сунгана.
3 Таны хүчний өдөр Таны ард түмэн ариун гоёл чимгээ зүүн
сайн дураараа үйлчлэх болно.
Үүрийн хэвлийнээс Таны залуучууд шүүдэр мэт Танд ирнэ.
4 ЭЗЭН тангарагласан бөгөөд бодлоо өөрчлөхгүй,
"Мелхизедекийн хэргэмийн дагуу Чи бол мөнхийн тахилч юм" гэв.
5 Эзэн бол Таны баруун гар талд байна.
Тэр хилэнгийнхээ өдөр хаадыг бут цохих болно.
6 Тэрээр үндэстнүүдийн дунд шүүж, Хүүрээр дүүргэн,
Өргөн уудам орны дээрх тэргүүн хүмуүсийг бут цохино.
7 Тэрээр замын хажуутийн горхиноос ундаална.
Тиймээс Тэр тэргүүнээ өргөх болно.
111 ЭЗЭНийг магтагтун!
Би шулуун шударга хүмүүсийн дунд болон чуулганд
Бүхий л зүрхээр ЭЗЭНд талархал өргөнө.
2 ЭЗЭНий үйлс агуу юм.
Тэдгээрт баярлагчид тэднийг судалдаг юм.
3 Түүний ажил бол цог жавхлантай ба сүр хүчтэй бөгөөд
Түүний зөв шударга байдал мөнхөд байдаг.
4 Тэр Өөрийн гайхамшгуудыг дурсагдахаар болгодог.
ЭЗЭН бол нигүүлсэнгүй болоод өрөвч.
5 Тэр Өөрөөс нь эмээгчдэд хоол хүнс өгсөн.
Тэр Өөрийнхөө гэрээг мөнхөд санах болно.
6 Тэр үндэстнүүдийн өв залгамжлалыг
Өөрийн ард түмэнд өгснөөр Өөрийн үйлсийн хүчийг тэдэнд мэдүүлсэн.
7 Түүний мутрын үйлс бол үнэн ба шударга ёс юм.
Түүний бүх тогтоолууд баттай юм.
8 Тэд мөнхийн мөнхөд бат тогтоогдсон.
Тэд үнэн ба шударга ёсоор үйлдэгдсэн.
9 Тэр Өөрийн хүмүүст золилтыг илгээсэн.
Тэр Өөрийн гэрээг мөнхөд байгуулсан.
Түүний нэр бол ариун болоод сүрдмээр юм.
10 ЭЗЭНээс эмээхүй бол мэргэн ухааны эхлэл юм.
Түүний тушаалуудыг үйлдэгч бүгдэд сайн ухаан байдаг.
Түүний магтаал мөнхөд байдаг.
112 ЭЗЭНийг магтагтун! ЭЗЭНээс эмээдэг,
Түүний тушаалуудад ихэд баярладаг хүн юутай ерөөлтэй вэ!
2 Түүний үр удмууд дэлхий дээр хүч чадалтай байх болно.
Шулуун шударга хүний хойч үеийнхэн ерөөгдөх болно.
3 Эд хөрөнгө болон баялгууд түүний гэрт байдаг бөгөөд
Түүний зөв шударга байдал мөнхөд байдаг.
4 Нигүүлсэнгүй, өрөвч, зөв шударга хүний төлөө,
Шулуун шударга хүний төлөө харанхуйд гэрэл цацардаг.
5 Нигүүлсэнгүй бөгөөд зээлдүүлдэг хүн сайн байх болно.
Тэрээр шүүхэд өөрийн хэргээ батлах болно.
6 Учир нь тэр хэзээ ч ганхуулагдахгүй.
Зөв шударга хүн мөнхөд дурсагдах болно.
7 Тэрээр муу мэдээнээс айхгүй.
ЭЗЭНд итгэн түүний зүрх бат юм.
8 Түүний зүрх гуйвшгүй.
Тэрээр өстнүүд уруугаа бах нь ханан харах хүртэл айхгуй.
9 Тэрээр үнэгүйгээр ядууст тараан өгсөн бөгөөд
Түүний зөв шударга байдал мөнхөд байдаг.
Түүний эвэр хүндэтгэлтэйгээр өргөмжлөгдөнө.
10 Хорон санаатан хараад унтууцан,
Шүдээ хавиран, устаж үгүй болно.
Хорон муу хүний шунал хүсэл сөнөх болно.
113 ЭЗЭНийг магтагтун! ЭЗЭНий зарц нар аа, магтагтун,
ЭЗЭНий нэрийг магтагтун.
2 Эдүгээгээс өнө мөнхөд ЭЗЭНий нэр магтагдах болтутай.
3 Нар мандахаас жаргах хүртэл ЭЗЭНий нэр магтагдаг.
4 ЭЗЭН бүх үндэстнүүдийн дээгүүр өндөр байдаг.
Түүний сүр жавхлан ч тэнгэрүүдийн дээгүүр юм.
5 Бидний Бурхан ЭЗЭНтэй хэн нь адил байж, Өндөрт заларч,
6 Тэнгэр болоод газрыг үзэхээр
Өөрийгөө даруу болгодог вэ?
7 Тэрээр ядуусыг шороо тоосноос өргөж,
Гачигдагсдыг үнсэн овооноос өндийлгөдөг.
8 Энэ нь ноёдтой хамт,
Өөрийн ард түмний ноёдтой хамт тэднийг байлгахын тулд юм.
9 Тэрээр хүүсэр эмэгтэйг
Хүүхдүүдийн жаргалт эх болгон гэрт нь амьдруулдаг.
ЭЗЭНийг магтагтун!
114 Израиль Египетээс, Иаковын гэр харь хэлтэй хүмүүсийн дундаас гарахад
2 Иуда Түүний ариун газар,
Израиль ч Түүний эзэмшил болсон билээ.
3 Тэнгис хараад зугтжээ.
Иордан ч ухран буцав.
4 Уулс хуц мэт харайж,
Толгод хурга мэт цовхчив.
5 Тэнгис ээ, юуны учир чи зугтав аа?
Иордан аа, чи юунд ухрав аа?
6 Уулс аа, та нар юунд хуц мэт харайв?
Толгод оо, юунд хурга мэт цовхчив ?
7 Өө, газар дэлхий Эзэний өмнө,
Иаковын Бурханы өмнө доргигтун.
8 Тэрээр хадыг усан цөөрөм,
Хатуу чулууг ч усны булаг болгосон.
115 Бидэнд биш, Өө, ЭЗЭН, бидэнд биш,
Харин Таны хайр энэрэл,
Таны үнэний улмаас Өөрийнхөө нэрд л алдрыг өргө.
2 Үндэстнүүд юунд "Тэдний Бурхан одоо хаана байна вэ?" гэж хэлэх ёстой вэ?
3 Харин бидний Бурхан тэнгэрт байдаг.
Тэр Өөрийн хүссэн бүхнээ үйлддэг.
4 Тэдний шүтээнүүд бол мөнгө ба алт буюу
Хүний гарын бүтээл болой.
5 Тэдгээр нь амтай боловч ярьж чаддаггүй.
Тэдгээр нь нүдтэй боловч харж чаддаггүй.
6 Тэдгээр нь чихтэй боловч сонсож чаддаггүй.
Тэдгээр нь хамартай боловч үнэрлэж чаддаггүй.
7 Тэдгээр нь гартай боловч тэмтэрч чаддаггүй.
Тэдгээр нь хөлтэй боловч алхаж чаддаггүй.
Тэд хоолойгоороо ч дуу гаргаж чаддаггүй.
8 Тэдгээрийг бүтээгчид, Тэдэнд итгэгч бүгд мөн тэдэн шиг л болно.
9 Израиль аа, ЭЗЭНд итгэгтүн.
Тэр бол тэдний тусламж ба тэдний бамбай юм.
10 Аароны гэрээ, ЭЗЭНд итгэгтүн.
Тэр бол тэдний тусламж ба тэдний бамбай юм.
11 ЭЗЭНээс эмээгчид ээ, та нар ЭЗЭНд итгэгтүн.
Тэр бол тэдний тусламж ба тэдний бамбай юм.
12 ЭЗЭН биднийг санасаар ирсэн.
Тэр биднийг ерөөнө.
Тэрээр Израилийн гэрийг ерөөнө.
Тэрээр Аароны гэрийг ч бас ерөөнө.
13 Тэрээр ЭЗЭНээс эмээдэг хүмүүсийг
Их багагүй хамтад нь ерөөнө.
14 ЭЗЭН та нарыг ч, Үр удмуудыг чинь ч есгөн өнөр өтгөн болгох болтугай.
15 Та нар тэнгэр газрыг бүтээгч ЭЗЭНээс ерөөл хүртэх болтугай.
16 Тэнгэрүүд бол ЭЗЭНий тэнгэрүүд билээ,
Харин газар дэлхийг Тэрээр хүний хөвгүүдэд өгсөн.
17 Үхэгсэд ЭЗЭНийг магтдаггүй,
Анир чимээгүй уруу доош одогч хэн боловч магтдаггүй.
18 Харин бид өдгөөгөөс өнө мөнхөд
ЭЗЭНийг магтана. ЭЗЭНийг магтагтун!
116 Би ЭЗЭНд хайртай.
Учир нь Тэр Миний дуу хоолойг, гуйлтыг минь сонсдог.
2 Тэр намайг чих тавин сонсдог учраас
Би амьд байх хугацаандаа дуудах болно.
3 Үхлийн уяа намайг ороож,
Үхэгсдийн орны аймшгууд над дээр иржээ.
Би зовлон зүдгүүр хийгээд уй гашуутай ч учирсан.
4 Тэгээд би ЭЗЭНий нэр дээр дуудан
"Өө, ЭЗЭН, би Танаас гуйя, амийг минь авраач!" гэв.
5 ЭЗЭН бол нигүүлсэнгүй ба зөв шударга.
Тийм ээ, бидний Бурхан бол өрөвч.
6 ЭЗЭН гэнэн цайлган хүнийг хамгаалдаг.
Намайг дорд болоход Тэр намайг аварсан.
7 Сэтгэл минь ээ, эргээд амар тайван бол доо.
Учир нь ЭЗЭН чамд их өгөөмөр хандсан юм.
8 Учир нь Та миний сэтгэлийг үхлээс,
Нүдийг минь нулимснаас,
Хөлийг минь бүдрэхээс аварсан билээ.
9 Би ЭЗЭНий өмнө Амьдын нутагт алхах болно.
10 "Би ихэд зовж шаналсан" гэж хэлэхдээ Би итгэсэн юм.
11 Би бачимдахдаа "Бүх хүмүүс худалч" гэж хэлсэн.
12 Надад өгсөн бүх ашиг тусынх нь төлөө
Би ЭЗЭНд юутаар хариулах вэ?
13 Би авралын хундагыг өргөж, ЭЗЭНий нэр дээр дуудна.
14 Би бүх ард түмнийх нь өмнө ЭЗЭНд тангарагласнаа биелүүлнэ.
15 Өөрийнх нь бурханлаг хүмүүсийн үхэл
ЭЗЭНий мэлмийд үнэ цэнэтэйд тооцогддог.
16 Өө, ЭЗЭН, би үнэхээр Таны зарц,
Би Таны зарц бүсгүйн хүү Таны зарц билээ.
Та миний хүлээсийг тайлсан юм.
17 Танд би талархлын тахилыг өргөж,
ЭЗЭНий нэр дээр дуудна.
18 Би бүх ард түмнийх нь өмнө
ЭЗЭНд тангарагласнаа биелүүлнэ.
19 Иерусалим аа, чиний гол дунд,
ЭЗЭНий өргөөний хашаанд би тангарагласнаа биелүүлнэ.
ЭЗЭНийг магтагтун!
117 Бүх үндэстнүүд ээ, ЭЗЭНийг магтапун.
Бүх ард түмнүүд ээ, Түүнийг өргөмжлөгтүн!
2 Учир нь бидэнд хандсан Түүний хайр энэрэл агуу бөгөөд
ЭЗЭНий үнэн үүрд мөнхийн юм. ЭЗЭНийг магтагтун!
118 ЭЗЭНд талархал өргө.
Учир нь Тэр сайн, Учир нь Түүний хайр энэрэл мөнхийн юм.
2 Израильчуудаар хэлүүл, "Түүний хайр энэрэл мөнхийн юм".
з Аароны гэрээр хэлүүл, "Түүний хайр энэрэл мөнхийн юм".
4 ЭЗЭНээс эмээгчдээр хэлүүл, "Түүний хайр энэрэл мөнхийн юм".
5 Зовлон дундаас би ЭЗЭН уруу хашхирсан юм.
ЭЗЭН надад хариулж, намайг уудам газарт авчирсан.
6 ЭЗЭН миний талд, би айхгүй.
Хүн надад юу хийж чадах вэ?
7 ЭЗЭН надад туслагчдын дунд миний талд байна.
Тиймээс би намайг үзэн яддаг хүмүүс уруу харах болно.
8 Хүнд итгэхээс ЭЗЭНий дотор хоргодох нь илүү дээр.
9 Ноёдод итгэхээс ЭЗЭНий дотор хоргодох нь илүү дээр.
10 Бүх үндэстнүүд намайг бүсэлжээ.
ЭЗЭНий нэрээр би тэднийг заавал бут цохино.
11 Тэд намайг хүрээлжээ, тэд намайг хүрээлжээ.
ЭЗЭНий нэрээр би тэднийг заавал бут цохино.
12 Тэд намайг зөгийнүүд мэт хүрээлсэн.
Тэд өргөст бутны дундах гал мэт унтарчээ.
ЭЗЭНий нэрээр би тэднийг заавал тасална.
13 Та нар намайг унагахаар хүчээр түлхсэн,
Гэвч ЭЗЭН надад тусалсан юм.
14 ЭЗЭН бол миний хүч ба миний дуу,
Тэр миний аврал болсон юм.
15 Зөв шударга хүний майханд баяр хөөртэй хашхираан, авралын дуу байна.
ЭЗЭНий баруун мутар эрэлхэг зоригтойгоор үйлддэг.
16 ЭЗЭНий баруун мутар өндөрт өргөгдсөн.
ЭЗЭНий баруун мутар эрэлхэг зоригтойгоор үйлддэг.
17 Би үхэхгүй, харин амьдарч,
ЭЗЭНий үйлсийг тунхаглах болно.
18 ЭЗЭН намайг хүндээр гэсгээсэн,
Гэвч намайг үхэлд хүргээгүй.
19 Надад зориулж зөв шударгын дааман хаалгыг нээгээч.
Би түүгээр орно, би ЭЗЭНд талархал өргөнө.
20 Энэ бол ЭЗЭНий дааман хаалга юм.
Зөв шударга хүн түүгээр орох болно.
21 Та надад хариулсан бөгөөд Та миний аврал болсон учраас
Би Танд талархал өргөнө.
22 Барилгачдын голсон чулуу Булангийн тулгуур чулуу болов.
23 Энэ бол ЭЗЭНээс бөгөөд
Бидний нүдэнд гайхалтай юм.
24 Энэ бол ЭЗЭНий бүтээсэн өдөр юм.
Үүнд хөгжилдөн баярлацгаая.
25 Өө, ЭЗЭН, бид залбирч байна, авраач.
Өө, ЭЗЭН, бид залбирч байна, дэвшлийг өгөн соёрхооч!
26 ЭЗЭНий нэрээр ирэгч нэгэн ерөөлтэй еэ.
Бид ЭЗЭНий өргөөнөөс чамайг ерөөсөн юм.
27 ЭЗЭН бол Бурхан бөгөөд Тэр бидэнд гэрлийг өгсөн.
Тахилыг тахилын ширээний эврэнд уяагаар холбоггун.
28 Та бол миний Бурхан, би Танд талархал өргөө.
Миний Бурхан, би Таныг өргөмжилнө.
29 ЭЗЭНд талархал өргө.
Учир нь Тэр бол сайн, Түүний хайр энэрэл мөнхийнх юм.
119 Явдал үйл нь гэм зэмгүй,
ЭЗЭНий хуулиар явагч хүмүүс юутай ерөөлтэй вэ!
2 Түүний гэрчлэлүүдийг сахин,
Түүнийг бүхий л зүрхээрээ хайгч хүмүүс юутай ерөөлтэй вэ!
3 Тэд бас ямар ч шударга бусыг үйлддэггүй.
Тэд Түүний замаар явдаг.
4 Биднээр хичээнгүйлэн сахиулахаар
Та Өөрийн тушаалуудыг тогтоосон юм.
5 Таны зарлигуудыг сахихаар
Замууд минь бат тогтоосой!
6 Тэгвэл Таны бүх тушаалуудыг анхаарах цагт
Би ичихгүй.
7 Таны зөв шударга шүүхээс сурахдаа
Би шулуун шударга зүрхээр Танд талархах болно.
8 Би Таны зарлигуудыг сахин биелүүлэх болно.
Намайг бүрмөсөн бүү орхиоч!
9 Залуу хүн зам мөрөө хэрхэн цэврээр хадгалах вэ?
Таны үгийн дагуу сахьснаар...
10 Би бүхий л зүрхээрээ Таныг эрэн хайсан.
Таны тушаалаас холдон тэнүүчлэхийг надад бүү зөвшөөрөөч!
11 Таны эсрэг нүгэл хийхгүйн тулд
Таны үгийг би зүрхэндээ хадгалсан.
12 Өө, ЭЗЭН, Та ерөөлтэй еэ!
Өөрийн зарлигуудыг надад заагаач.
13 Таны амнаас гарсан бүх тогтоолыг
Би уруулаараа тунхагласан юм.
14 Би бүх баялагт баясдагтай адил
Таны гэрчлэлүүдийн замд баяссан юм.
15 Би Таны тушаалуудыг бясалгаж,
Таны замуудыг эргэцүүлэх болно.
16 Би Таны зарлигуудад баярлана.
Би Таны үгийг мартахгүй.
17 Намайг амьд байлгаж, Таны үгийг сахин биелүүлүүлэхийн тулд
Өөрийн зарцдаа өгөөмөр хандаач.
18 Таны хуулиас гайхамшигт зүйлсийг
Надад харуулахаар нүдийг минь нээгээч.
19 Би газар дэлхийд гадны хүн билээ.
Өөрийнхөө тушаалуудыг надаас бүү нуугаач.
20 Таны тогтоолуудыг цаг үргэлж хүсэн тэмүүлсээр
Сэтгэл минь шаналж байна.
21 Таны тушаалаас салан тэнүүчилдэг
Бардам хүн буюу хараал хүртсэн хүнийг Та зэмлэдэг юм.
22 Буруутгал ба доромжлолыг надаас зайлуулаач.
Учир нь би Таны гэрчлэлүүдийг сахьдаг билээ.
23 Ноёд сууж, миний эсрэг хэлэлцдэг ч гэсэн
Таны зарц Таны зарлигуудыг бясалгадаг.
24 Таны гэрчлэлүүд мөн миний баясал,
Миний зөвлөгчид юм.
25 Миний сэтгэл тоос шороонд дарагдсан.
Өөрийн үгийн дагуу намайг сэргээгээч.
26 Би өөрийн явдлуудын тухай ярьсан бөгөөд
Та надад хариулсан билээ.
27 Өөрийн зарлигуудыг надад заагаач.
Өөрийн тушаалуудын замуудыг надад ухааруулаач.
Тэгвэл би Таны гайхамшгуудыг бясалгана.
28 Гашуудлаас болж сэтгэл минь уйлдаг.
Өөрийн үгийн дагуу намайг хүчжүүлээч.
29 Худал хуурмаг замыг надаас зайлуулж,
Өөрийн хуулийг надад нигүүлсэнгүйгээр хүртээгээч.
30 Би итгэлтэй замыг сонгосон юм.
Би Таны тогтоолуудыг өмнөө тавьсан билээ.
31 Би Таны гэрчлэлүүдээс зуурдаг.
ЭЗЭН, намайг ичгүүрт бүү унагаач!
32 Та зүрхийг минь уужруулах учир
Би Таны тушаалуудын замаар гүйх болно.
33 Өө, ЭЗЭН, Өөрийн зарлигуудын ёс журмыг надад заагаач.
Би түүнийг эцэс хүртэл мөрдөнө.
34 Би Таны хуулийг мөрдөж,
Бүхий л зүрхээр түүнийг сахин биелүүлэхийн тулд надад ухаарлыг хайрлаач.
35 Өөрийнхөө тушаалуудын жимээр намайг алхуулаач,
Учир нь би түүнд баярладаг билээ.
36 Зүрхийг минь олз уруу бус,
Өөрийн гэрчлэл уруу хандуулаач.
37 Нүдийг минь хоосон юмсыг харахаас эргүүлэн,
Өөрийн замд намайг сэргээгээч.
38 Танаас эмээх айдсыг төрүүлдэг
Өөрийн үгийг Өөрийн зарцад бататгаач.
39 Миний айдаг буруутгалыг надаас зайлуулаач.
Учир нь Таны тогтоолууд бол сайн билээ.
40 Харагтун, би Таны тушаалуудыг хүсэмжилж байна.
Өөрийн зөв шударгаар намайг сэргээгээч.
41! Өө, ЭЗЭН, Таны хайр энэрэл,
Таны үгийн дагуу аврал тань надад ирэх болтутай.
42 Тэгвэл намайг буруутгадаг хүнд хариулах үг надад бий болно.
Учир нь би Таны үгэнд итгэдэг юм.
43 Үнэний үгийг амнаас минь бүрмөсөн бүү аваач.
Учир нь би Таны тогтоолуудыг хүлээдэг билээ.
44 Ингэвэл би Таны хуулийг үргэлж,
Мөнхийн мөнхөд сахина.
45 Би Таны тушаалуудыг хайдаг учраас
Чөлөөтэй алхах болно.
46 Би бас хаадын өмнө Таны гэрчлэлүүдийг ярих бөгөөд
Ичихгүй байх болно.
47 Би өөрийн хайрладаг
Таны тушаалуудад баясах болно.
48 Би өөрийн хайрладаг
Таны тушаалууд уруу гараа өргөх болно.
Би Таны зарлигуудыг бясалгана.
49 Таны надад найдварыг өгсөн,
Өөрийн зарцад хандуулсан үгийг санаач.
50 Таны үг намайг сэргээсэн нь
Миний зовлон зүдгүүрийн дундах миний тайвшрал юм.
51 Бардам хүн намайг ихэд тохуурхдаг,
Гэсэн ч би Таны хуулиас няцахгүй.
52 Өө, ЭЗЭН, би Таны эртний тогтоолуудыг санасан бөгөөд
Өөрийгөө тайтгаруулдаг.
53 Таны хуулийг огоорсон
Хорон муу хүнээс болж шатам их зэвүүцэл намайг барин авсан.
54 Миний аян замын өргөөнд
Таны зарлигууд бол миний дуу юм.
55 Өө, ЭЗЭН, би Таны нэрийг шөнө санаж,
Таны хуулийг сахьдаг.
56 Би Таны тушаалуудыг биелүүлдэг нь
Минийх болсон юм.
57 ЭЗЭН бол миний хувь юм.
Би Таны үгийг сахин биелүүлэхээр амласан билээ.
58 Би бүхий л зүрхээр Таны ивээлийг хайсан билээ.
Өөрийн үгийн дагуу надад нигүүлсэнгүй байгаач.
59 Би замуудаа тунгаан бодож,
Хөлөө Таны гэрчлэлүүд уруу эргүүлсэн.
60 Би Таны тушаалуудыг сахин биелүүлэхээр
Яаравчилсан бөгөөд үүнийгээ хойшлуулаагүй юм.
61 Хорон муу хүний уяанууд намайг хэрсэн,
Гэвч би Таны хуулийг мартаагүй билээ.
62 Таны зөв шударга тогтоолуудын улмаас
Би Танд талархахаар шөнө дунд босох болно.
63 Би Танаас эмээдэг бүх хүмүүс хийгээд
Таны тушаалуудыг биелүүлдэг хүмүүсийн анд нөхөр юм.
64 Өө, ЭЗЭН, газар дэлхий Таны хайр энэрлээр дүүрэн.
Өөрийн зарлигуудыг надад заагаач.
65 Өө, ЭЗЭН, Та Өөрийн үгийн дагуу
Өөрийн зарцад сайнаар хандсан билээ.
66 Би Таны тушаалуудад итгэдэг учраас
Надад ялгах чадвар болон мэдлэгийг заагаач.
67 Зовж шаналахынхаа өмнө би буруу зүг уруу явсан байжээ.
Харин одоо би Таны үгийг сахин биелүүлдэг.
68 Та бол сайн бөгөөд сайныг үйллд.чг билээ.
Өөрийн зарлигуудыг надад заагаач.
69 Бардам хүн миний эсрэг гүтгэлэг зохиодог.
Би бүхий л зүрхээр Таны тушаалуудыг биелүүлнэ.
70 Тэдний зүрх сэтгэл хатуурсан,
Харин би Таны хуульд баясдаг.
71 Миний зовон шаналсан нь,
Таны зарлигуудыг сурах болсон нь надад тустай.
72 Таны амнаас гарсан хууль надад
Мянга мянган алт мөнгөнөөс ч хавьгүй илүү юм.
73 Таны мутар намайг урлан бүтээсэн юм.
Өөрийн тушаалуудыг надад сургахын тулд намайг ухааруулж өгөөч.
74 Би Таны үгийг хүлээдэг учраас
Танаас эмээгчид намайг хараад, баярлах болтугай.
75 Өө, ЭЗЭН, Таны шүүлтүүд зөв шударга бөгөөд
Та итгэлтэй байдал дотор намайг зовоон шаналгасан гэдгийг би мэднэ.
76 Таны зарцдаа хэлсэн үгийн дагуу
Таны хайр энэрэл намайг тайтгаруулах болтугай.
77 Намайг амьд байлгахаар Таны өршөөл надад ирэг.
Учир нь Таны хууль бол миний баясгалан юм.
78 Намайг худал хуурмагаар завхруулсан учраас бардам хүмүүс ичих болтугай.
Харин би Таны тушаалуудыг бясалгана.
79 Танаас эмээдэг,
Таны гэрчлэлүүдийг мэддэг хүмүүс над уруу эргэх болтугай.
80 Би ичгүүрт орохгүйн тулд
Зүрх минь Таны зарлигууд дотор гэм зэмгүй байх болтугай.
81 Сэтгэл минь Таны авралыг хайсаар сульддаг.
Би Таны үгийг хүлээдэг.
82 Намайг "Та намайг хэзээ тайтгаруулах вэ?" гэж хэлэхэд
Таны үгийн төлөө нүд минь гархилдаг.
83 Хэдийгээр би утаан доторх хөхүүр шиг болсон ч гэсэн
Би Таны зарлигуудыг мартдаггүй.
84 Таны зарцын өдрүүд хэд вэ?
Намайг хавчдаг хүмүүст Та хэзээ шүүлтийг гүйцэтгэх вэ?
85 Таны хуулийг үл дагагчид болох
Бардам хүмүүс надад нүх ухжээ.
86 Таны бүх тушаалууд итгэлтэй юм.
Тэд намайг худал хуурмагаар хавчсан юм. Надад туслаач!
87 Тэд намайг газар дэлхий дээр бараг хороожээ,
Гэвч би Таны тушаалуудыг огоороогүй.
88 Надаар Таны амнаас гарах гэрчлэлийг сахиулахын тулд
Өөрийн хайр энэрлийн дагуу намайг сэргээгээч.
89 Өө, ЭЗЭН, Таны үг тэнгэрт
Мөнхөд бат тогтдог.
90 Таны итгэлтэй байдал бүх үеийн туршид үргэлжилдэг.
Та дэлхийг бий болгосон бөгөөд тэр байсаар байна.
91 Тэд энэ өдөр Таны тогтоолуудын дагуу бат зогсдог.
Учир нь бүх юмс бол Таны зарц нар билээ.
92 Таны хууль миний баясгалан байгаагүйсэн бол
Тэгвэл би зовлон шаналал дотроо мөхөх байсан.
93 Би Таны тушаалуудыг хэзээ ч мартахгүй.
Учир нь тэдгээрээр Та намайг сэргээсэн билээ.
94 Би Таных билээ, намайг авраач.
Учир нь би Таны тушаалуудыг эрэн хайсан юм.
95 Хорон санаатнууд намайг устгахаар отон хүлээдэг.
Би Таны гэрчлэлүүдийг гүн тунгаана.
96 Би бүх төгс төгөлдөр юманд зах хязгаарыг тавьсан ч
Таны тушаал бол хэмжээлшгүй өргөн дэлгэр юм.
97 Өө, Таны хуулийг би ямар их хайрладаг вэ!
Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг.
98 Таны тушаалууд намайг дайснуудаас минь илүү мэргэн болгодог.
Учир нь тэд үргэлж надтай хамт байдаг.
99 Таны гэрчлэлүүд миний бясалгал учир
Би бүх багш нараасаа илүү ухаалаг болсон.
100 Таны тушаалуудыг сахин биелүүлсэн учраас
Би настангуудаас ч илүү ойлгон ухаардаг.
101 Би Таны үгийг сахин биелүүлэхийн тулд
Бүх бузар замаас хөлөө татсан юм.
102 Та Өөрөө надад заасан учир
Би Таны тогтоолуудаас гажаагүй.
103 Таны үг амтлахад минь ямар чихэрлэг вэ!
Миний аманд зөгийн балаас ч илүү чихэрлэг!
104 Таны тушаалуудаас би ухаарлыг авдаг.
Тиймээс би худал хуурмаг явдал бүрийг үзэн яддаг билээ.
105 Таны үг бол миний хөл дэх дэнлүү,
Миний зам дахь гэрэл юм.
106 Таны зөв шударга тогтоолуудыг сахин биелүүлнэ гэж
Би тангараг тавьсан бөгөөд түүнийгээ ч батлах болно.
107 Би хэмжээлшгүй ихээр зовж зүдэрсэн.
Өө, ЭЗЭН, Өөрийн үгийн дагуу намайг сэргээгээч.
108 Өө, ЭЗЭН, миний амнаас гарах сайн дурын өргөлийг хүлээн авч,
Өөрийн тогтоолуудыг надад заагаач.
109 Амь нас минь үргэлж гарт минь байна,
Гэсэн ч би Таны хуулийг мартдаггүй юм.
110 Хорон санаатнууд намайг хорлохоор урхи тавьсан,
Гэвч би Таны тушаалуудаас гажаагуй билээ.
111 Би Таны гэрчлэлүүдийг мөнхөд өв болгон авсан.
Учир нь тэд зүрхний минь баясгалан юм.
112 Би Таны зарлигуудыг гүйцэлдүүлэхээр зүрхээ
Мөнхөд, эцэс хүртэл зориулсан.
113 Би хоёр санаатай хүмүүсийг үзэн яддаг,
Харин Таны хуульд би хайртай.
114 Та бол миний хоргодох газар ба миний бамбай.
Би Таны үгийг хүлээдэг.
115 Би Бурханыхаа тушаалуудыг сахин биелүүлэхийн тулд
Бузар мууг үйлдэгчид ээ, надаас ходдогтун.
116 Намайг амьд байлгахын тулд
Өөрийн үгийн дагуу намайг дэмжин тэтгээч.
Намайг найдвараас минь болж ичгүүрт бүү оруулаач.
117 Би аюулгүй байж,
Таны зарлигуудыг үргэлж
анхаарахын тулд намайг тэтгээч.
118 Та зарлигуудаас тань холдон одогчдыг бүгдийг голсон билээ.
Учир нь тэдний ов мэх дэмий хоосон юм.
119 Та дэлхийн бүх хорон санаатнуудыг нүүрсний хог шиг хөсөр хаясан.
Тиймээс би Таны гэрчлэлүүдэд хайртай.
120 Махан бие минь Танаас эмээхдээ чичирдэг бөгөөд
Би Таны шүүлтүүдээс айдаг юм.
121 Би шударга ёс ба үнэн зөвийг үйлдсэн билээ.
Намайг дарлагчдад минь бүү тушаагаач.
122 Өөрийн зарцад сайны төлөөх баталгаа болооч.
Бардамнагчдад намайг бүү дарлуулаач.
123 Миний нүд Таны авралын төлөө хийгээд
Таны зөв шударга үгийн төлөө гархилан сульддаг.
124 Өөрийн хайр энэрлийн дагуу зарцдаа хандаж,
Өөрийн зарлигуудыг надад заагаач.
125 Би Таны зарц билээ.
Би Таны гэрчлэлүүдийг мэддэг байхын тудд надад ухаарлыг өгөөч.
126 Тэд Таны хуулийг зөрчсөн тул
ЭЗЭНий ажиллах цаг ирчихээд байна.
127 Тиймээс би Таны тушаалуудад
Алтнаас ч, шижир алтнаас ч илүүтээр хайртай юм.
128 Тиймээс би аливаа тогтоолуудыг зөвд тооцдог бөгөөд
Би аливаа худал хуурмаг явдлыг үзэн яддаг юм.
129 Таны гэрчлэлүүд бол гайхамшигтай.
Тиймээс сэтгэл минь тэдгээрийг сахьдаг.
130 Таны үгсийн тунхаглал гэгээрүүлдэг.
Тэдгээр нь энгийн хүмүүст ухаарлыг хайрладаг.
131 Би Таны тушаалуудад тэмүүлсэн учир
Амаа том ангайн аахилсан.
132 Таны нэрийг хайрлагсдад үйлддэг шигээ
Над уруу эргэж, намайг нигүүлсээч.
133 Миний алхмуудыг Өөрийн үгэн дээр тогтоож,
Ямар ч гэм бурууд намайг ноёрхохыг бүү зөвшөөрөөч.
134 Би Таны тушаалуудыг сахихын тулд
Хүний дарлалаас намайг золиоч.
135 Өөрийн нүүр царайг зарцынхаа дээгүүр гийгүүлж,
Өөрийн зарлигуудыг надад заагаач.
136 Таны хуулийг сахин биелүүлдэггүй учир
Нүд минь усны урсгал мэт нулимсыг урсгадаг юм.
137 Өө ЭЗЭН, Та бол шударга бөгөөд
Таны шүүлтүүд шулуун шударга юм.
138 Та зөв шударга ба Хэмжээлшгүй итгэлтэй байдалд
Өөрийн гэрчлэлүүдийг тушаасан билээ.
139 Миний өстнүүд Таны үгсийг мартсан учраас
Миний хичээл зүтгэл намайг үгүй болгожээ.
140 Таны үг бол маш цэвэр тунгалаг билээ.
Тиймээс Таны зарц түүнийг хайрладаг юм.
141 Би дорд ба үзэн ядагдсан,
Гэсэн ч би Таны тушаалуудыг мартдаггүй.
142 Таны зөв шударга байдал бол мөнхийнх бөгөөд
Таны хууль бол үнэн юм.
143 Бэрхшээл ба зовлон надад тохиолдсон,
Гэвч Таны тушаалууд бол миний баясал юм.
144 Таны гэрчлэлүүд мөнхөд зөв шударга ажгуу.
Намайг амьд байлгахын тулд надад ухаарлыг хайрлаач.
145 Би бүхий л зүрхээрээ хашхирсан билээ.
Өө, ЭЗЭН, надад хариулаач! Би Таны зарлигуудыг сахин биелүүлнэ.
146 Би Танд хандан хашхирсан. Намайг авраач.
Тэгвэл би Таны гэрчлэлүүдийг биелүүлэх болно.
147 Би үүр цайхын өмнө босож, тусламж гуйн хашхирдаг.
Би Таны үгсийг хүлээдэг.
148 Таны үгийг тунгаан бодохын тулд
Би шөнийн манааны өмнө нүдээ нээдэг.
149 Өөрийн хайр энэрлийн дагуу миний дуу хоолойг сонсооч.
Өө, ЭЗЭН, Өөрийн тогтоолуудын дагуу намайг сэргээгээч.
150 Хорон мууг дагагчид ойртон ирж байна.
Тэд Таны хуулиас хол билээ.
151 Өө ЭЗЭН, Та ойрхон бөгөөд
Таны бүх тушаалууд ч үнэн билээ.
152 Эрт уеэс Би Таны гэрчлэлүүдээс
Та тэднийг мөнхөд бий болгосныг мэдсэн билээ.
153 Миний зовлонг харж, намайг авраач.
Учир нь би Таны хуулийг мартдаггүй.
154 Миний хэргийг өмгөөлж, намайг золиоч.
Өөрийн үгийн дагуу намайг сэргээгээч.
155 Аврал хорон муу хүмүүсээс хол байдаг.
Учир нь тэд Таны зарлигуудыг эрж хайдаггүй билээ.
156 Өө, ЭЗЭН, Таны өршөөлүүд агуу их юм.
Өөрийн тогтоолуудын дагуу намайг сэргээгээч.
157 Намайг хавчигчид болон миний өстнүүд олон боловч
Би Таны гэрчлэлүүдээс гаждаггүй.
158 Би ов мэхтнүүдийг хараад, жигшдэг.
Учир нь тэд Таны үгийг сахин биелүүлдэггүй.
159 Таны тушаалуудыг хэрхэн хайрлаж буйг минь хараач.
Өө, ЭЗЭН, Өөрийн хайр энэрлийн дагуу намайг сэргээгээч.
160 Таны үгийн нийлбэр нь үнэн бөгөөд
Таны зөв шударга тогтоол бүхэн нь мөнхийнх юм.
161 Ноёд намайг шалтгаангүйгээр хавчдаг,
Харин зүрх минь Таны үгнээс л сүрддэг.
162 Их олз олсон хүн шиг Би Таны үгэнд баясдаг.
163 Би худал хуурмагийг үзэн ядан, жигшдэг,
Харин Таны хуулийг би хайрладаг.
164 Таны зөв шударга тогтоолуудын улмаас
Би өдөрт долоон удаа Таныг магтдаг.
165 Таны хуулийг хайрлагчид агуу амар амгалан байдаг бөгөөд
Тэднийг бүдрүүлэх зүйл ч байдаггүй.
166 Өө, ЭЗЭН, би Таны авралд найддаг бөгөөд
Таны тушаалуудыг биелүүлдэг.
167 Сэтгэл минь Таны гэрчлэлүүдийг сахьдаг бөгөөд
Би тэдэнд хэмжээлшгүй их хайртай.
168 Би Таны тушаалууд ба гэрчлэлүүдийг сахьдаг,
Учир нь миний бүх явдлууд Таны өмнө байдаг билээ.
169 Өө, ЭЗЭН, миний хашхирах дуу Таны өмнө хүрэг.
Өөрийн үгийн дагуу надад ухаарлыг хайрлаач.
170 Миний гуйлтыг Өөрийн өмнө ирүүлээч.
Өөрийн үгийн дагуу намайг авраач.
171 Та надад зарлигуудаа заадаг учраас
Уруул минь магтаалыг гаргаг.
172 Таны бүх тушаалууд зөв шударга учраас
Хэл минь Таны үгийн талаар дуулаг.
173 Би Таны тушаалуудыг сонгосон учир
Таны мутар надад туслахад бэлэн болог.
174 Өө, ЭЗЭН, би Таны авралыг хүсэн тэмүүлдэг бөгөөд
Таны хууль бол миний баясал юм.
175 Таныг магтахын тулд сэтгэлийг минь амьд байлгаач.
Өөрийн тогтоолуудыг надад туслуулаач.
176 Би төөрсөн хонь шиг замаас гажин явсан билээ.
Өөрийн зарцыг хайн олооч.
Учир нь би Таны тушаалуудыг мартдаггүй билээ.
120 Өгсөх дуу.
Би зовлон бэрхшээлийнхээ дунд ЭЗЭНд хандан хашхирсанд
Тэрээр надад хариулсан.
2 Өө, ЭЗЭН, миний сэтгэлийг худалч уруулаас болон
Худал хуурмаг хэлнээс авраач.
3 Худал хуурмаг хэл ээ, чамд юу өгч, чамд өөр юуг хийж болох вэ?
4 Арц модны шатаж буй нүүрстэй Дайчин хүний хурц сум.
5 Би Мешект түр сууж,
Кедарын майхнуудын дунд оршин суудаг тул би гаслантай яа!
6 Амар тайвныг үзэн ядагчтай хамт
Сэтгэл минь хэтэрхий удаан оршин суужээ.
7 Би бол амар тайван.
Харин намайг ярьж байхад Тэд дайныг хүсдэг билээ.
121 Өгсөх дуу.
Би харцаа уулс уруу өргөнө.
Хаанаас надад тусламж ирэх вэ?
2 Миний тусламж тэнгэр ба газрыг бүтээсэн ЭЗЭНээс ирдэг.
3 Тэр чамайг хөл алдуулахгүй.
Чамайг хамгаалагч Тэрээр үүрэглэхгүй.
4 Харагтун, Израилийг хамгаалагч
Тэрээр Үүрэглэх ч үгүй, унтах ч үгүй.
5 ЭЗЭН бол чамайг хамгаалагч.
ЭЗЭН бол чиний баруун гар тал дахь чиний сүүдэр юм.
6 Өдрөөр нар ч чамайг хорлохгүй,
Шөнөөр сар ч хөнөөхгүй.
7 ЭЗЭН чамайг бүх хор хөнөөлөөс сахин хамгаална.
Тэр чиний сэтгэлийг сахина.
8 ЭЗЭН чиний орох, гарах бүрийг
Өдгөөгөөс мөнхөд сахин хамгаална.
122 Давидын өгсөх дуу.
Тэд надад "ЭЗЭНий өргөө уруу явцгаая" гэхэд Би баярласан.
2 Иерусалим аа, бидний хөл Чиний дааман хаалганы дотор зогсож байна.
3 Иерусалим их шигүү хот шиг байгуулагдсан,
4 Тийшээ овгууд, ЭЗЭНий овгууд
ЭЗЭНий нэрд талархал өргөхөөр Израилийн тогтоолын дагуу очдог юм.
5 Учир нь тэнд шүүхэд зориулан сэнтийнүүдийг,
Давидын гэрийн сэнтийнүүдийг тавьсан байв.
6 Иерусалимын амар амгалангийн төлөө гуй.
"Чамайг хайрлагчид өлзийтэй байх болтугай.
7 Амар амгалан чиний ханан хэрмийн дотор,
Сайн сайхан чиний орднуудад байх болтугай".
8 Ах дүүс ба анд нөхдийнхөө төлөө
Би одоо "Чиний дотор амар амгалан байх болтугай" гэж хэлнэ.
9 Бидний Бурхан ЭЗЭНий өргөөний төлөө
Би чиний сайн сайхныг эрэн хайх болно.
123 Өгсөх дуу.
Тэнгэрт залрагч аа, Тан уруу би харцаа өргөж байна.
2 Харагтун, зарцын нүд эзэнтнийхээ гарыг,
Шивэгчний нүд эзэгтэйнхээ гарыг хардаг шиг
Түүнийг биднийг нигүүлсэх хүртэл
Бидний нүд өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу хардаг.
3 Биднийг нигүүлсээч, Өө, ЭЗЭН, биднийг нигүүлсээч.
Учир нь бид доромжлолоор ихэд дүүрсэн билээ.
4 Бидний сэтгэл
Цалгар хүмүүсийн доог тохуу,
Бардамнагчдын доромжлолоор ихэд дүүрсэн билээ.
124 Давидын өгсөх дуу.
"ЭЗЭН бидний талд байгаагүйсэн бол" гэж Израилиар одоо хэлүүл
2 "Хүмүүс бидний эсрэг босох үед
ЭЗЭН бидний талд байгаагүйсэн бол
3 Тэдний уур хилэн бидний эсрэг шатах үед
Тэд биднийг амьдаар маань залгих байсан.
4 Тэгээд их ус биднийг хаман,
Усны урсгалууд бидний сэтгэлийг живүүлэх байсан.
5 Тэгээд догшин ус бидний сэтгэлийг живүүлэх байсан".
6 Биднийг тэдний шүдэнд тастуулахаар өгөөгүй ЭЗЭН магтагдах болтугай.
7 Бидний сэтгэл анчны урхинаас мултрах шувуу шиг зугтсан билээ.
Урхи эвдэрсэн бөгөөд бид ч зугтсан.
8 Бидний тусламж бол тэнгэр ба газрыг бүтээсэн ЭЗЭНий нэрд бий.
125 Өгсөх дуу.
ЭЗЭНд итгэдэг хүмүүс бол Үл хөдлөх, мөнхөд оршдог Сион уулын адил юм.
2 Иерусалимыг уулс хүрээлэн байдаг шиг
Өдгөөгөөс мөнхөд хүртэл Өөрийн хүмүүсийг ЭЗЭН хүрээлдэг.
3 Учир нь хорон муу байдлын очирт таяг зөв шударга хүний газар дээр байхгүй.
Энэ нь зөв шударга хүн буруу үйлдэлд гараа хүргэхгүйн тулд юм.
4 Өө, ЭЗЭН, сайн хүмүүст болон
Шулуун шударга зүрхтэй хүмүүст сайныг үйлдээч.
5 Харин муруй зам уруугаа хазайдаг хүмүүсийг
ЭЗЭН гэм бурууг үйлдэгчидтэй хамт авч одно.
Израилийн дээр амар амгалан орштугай.
126 Өгсөх дуу.
ЭЗЭН Сионы олзлогдогсдыг буцаан авчрах үед
Бид зүүдэлж байгаа хүмүүс шиг байсан билээ.
2 Тэгээд бидний ам инээдээр,
Хэл маань баясалтай дуугаар дүүрсэн юм.
Тэгээд тэд үндэстнүүдийн дунд
"ЭЗЭН тэдний төлөө аугаа их зүйлийг үйлдсэн юм" гэв.
3 ЭЗЭН бидний төлөө аугаа их үйлсийг үйлдсэн юм.
Бид баярлаж байна.
4 Өө, ЭЗЭН, бидний олзлогдогсдыг
Өмнөдийн гол горхинууд шиг сэргээгээч.
5 Нулимс дуслуулан үр суулгагчид
Баяртай дуу хөөртэйгөөр ургац хураах болно.
6 Үртэй уутаа үүрэн, уйлан цааш нааш явдаг хүн
Багцалсан тариагаа авч ирэн, баясгалантай дуутайгаар заавал дахин ирнэ.
127 Соломоны өгсөх дуу.
ЭЗЭН гэрийг барьж байгуулахаас нааш
Түүнийг байгуулагчид дэмий хөдөлмөрлөдөг юм.
ЭЗЭН хотыг хамгаалахаас нааш
Манаач хүн дэмий л сэрүун байдаг юм.
2 Та нарын хувьд эрт босон, Орой болтол унтахгүй байж,
Зүтгэж олсон талхыг идэх нь дэмий хоосон юм.
Учир нь Тэр Өөрийн хайрладаг хүндээ нойрыг өгдөг билээ.
3 Харагтун, үр хүүхэд бол ЭЗЭНээс ирдэг бэлэг,
Умайн үр жимс бол шагнал юм.
4 Дайчны гарт буй сумтай адил
Залуу хүний үр хүүхдүүд тийм байдаг билээ.
5 Тэднээр саадгаа дүүргэсэн хүн юутай ерөөлтэй вэ!
Тэд дааман хаалган дээр дайснуудтайгаа ярилцах үедээ Ичгүүрт орохгүй.
128 Өгсөх дуу.
ЭЗЭНээс эмээдэг, Түүний замаар замнагч хүн бүр юутай ерөөлтэй вэ.
2 Чи өөрийн гарын үр жимсийг идэх үедээ
Аз жаргалтай байх бөгөөд сайн сайхан амьдарна.
3 Чиний эхнэр танай гэр доторх Үр жимстэй усан үзмийн мод адил,
Чиний хүүхдүүд ширээг чинь тойрон буй Чидун мод адил байх болно.
4 Харагтун, учир нь ЭЗЭНээс эмээдэг хүн Ийнхүү ерөөгдөнө.
5 ЭЗЭН чамайг Сионоос ерөөж,
Чи насан туршдаа Иерусалимын сайн сайхныг үзэх болтугай.
6 Чи хүүхдүүдийнхээ хүүхдүүдийг үзэх болтугай.
Израилийн дээр амар амгалан орштугай!
129 Өгсөх дуу.
"Тэд намайг залуугаас минь олон удаа хавчин зовоосон билээ".
Одоо Израилиар хэлүүл.
2 "Тэд намайг залуугаас минь олон удаа хавчин зовоосон билээ.
Гэвч тэд намайг дийлээгүй юм.
3 Тариачин миний нурууг анжсаар хагалав.
Тэд урт шан татсан билээ".
4 ЭЗЭН бол зөв шударга юм.
Тэрээр хорон муу хүний уяаг тасаддаг.
5 Сионыг үзэн ядагчид бүгд Ичгүүрт орж, ухрагтун.
6 Тэд ургахаасаа өмнө хатдаг
Дээвэр дээрх өвс ногоо мэт болог.
7 Эдгээр нь хадланчийн атгыг ч,
Тариа багцлагчийн тэврийг ч дүүргэхгүй.
8 Хажуутаар өнгөрөгчид ч "ЭЗЭНий ерөөл та нар дээр байг.
Бид та нарыг ЭЗЭНий нэрээр ерөөе" гэж хэлдэггүй.
130 Өгсөх дуу.
Өө, ЭЗЭН, би гүнээс Тан уруу хашхирсан.
2 Эзэн, дуу хоолойг минь сонсооч!
Миний гуйлтын дуунд Таны чих зөөлөн байг.
3 ЭЗЭН, хэрэв Та гэм буруут тэмдэглэвээс,
Өө, Эзэн, хэн тэсвэрлэн зогсож чадах вэ?
4 Харин Танаас эмээхийн тудд Танд уучлал байдаг билээ.
5 Би ЭЗЭНийг хүлээдэг, сэтгэл минь ч хүлээдэг бөгөөд
Түүний үгэнд би найддаг билээ.
6 Манаач хүн өглөө болохыг хүлээхээс ч илүүгээр
Сэтгэл минь ЭЗЭНийг хүлээдэг.
Манаач хүн өглөөг хүлээхээс ч илүүгээр шүү.
7 Израиль аа, ЭЗЭНд найдагтун.
Учир нь ЭЗЭНд хайр энэрэл байгаа,
Түүнд арвин золилт бий.
8 Тэрээр Израилийг
Бүх гэм буруугаас нь золих болно.
131 Давидын өгсөх дуу.
Өө, ЭЗЭН, зүрх минь бардам биш, нүд минь ч ихэмсэг биш юм.
Би их үйлс, Эсвэл надад хэт хүнд зүйлсэд ч оролцдоггүй.
2 Би сэтгэлээ үнэхээр тайвшруулан чимээгүй болгосон.
Хөхнөөс гарсан хүүхэд эхийнхээ тэвэрт байдаг шиг
Сэтгэл минь миний дотор хөхнөөсөө гарсан хүүхэд мэт юм.
3 Израиль аа, өдгөөгөөс мөнхийн мөнхөд ЭЗЭНд найдагтун!
132 Өгсөх дуу.
Өө, ЭЗЭН, Давидын төлөө Түүний бүх шаналлыг санаач.
2 Түүний хэрхэн ЭЗЭНд тангараглан,
Иаковын Төгс хүчит Нэгэнд андгайлахдаа
3 "Үнэхээр би гэртээ ч орохгүй,
Орон дээрээ ч хэвтэхгүй.
4 Би унтахаар нүдээ ч анихгүй,
Зовхио ч буулгахгүй.
5 Энэ нь намайг ЭЗЭНд зориулсан газрыг,
Иаковын Төгс хүчит Нэгэнд орших газрыг олох хүртэл болой" гэж байсныг санаач.
6 Харагтун, бид үүний талаар Ефратад сонсож,
Үүнийг Иаарын талбайгаас олсон.
7 Түүний орших газарт очицгооё.
Түүний хөлийн гишгүүрийн хажууд мөргөцгөөе.
8 Өө, ЭЗЭН Та Өөрийн хүч чадлын авдартай хамт
Өөрийн амралтын газарт орохоор босооч.
9 Өөрийн тахилч нарыг зөв шударгаар хувцасла.
Таны бурханлаг хүмүүс баяр хөөр болон дуулаг.
10 Өөрийн зарц Давидын төлөө
Тослогдогчийнхоо нүүрийг бүү буруулаач.
11 ЭЗЭН Давидад Өөрийн эргэн буцахгүй үнэнийг тангараглахдаа
"Чиний биеийн үр жимснээс
Би чиний сэнтийнд зална.
12 Хэрэв чиний хөвгүүд Миний гэрээг болон
Миний тэдэнд сургах гэрчлэлийг минь сахивал
Тэдний хөвгүүд ч бас чиний сэнтийнд мөнхөд залрах болно" хэмээв.
13 Учир нь ЭЗЭН Сионыг сонгосон юм.
Тэр түүнийг Өөрийн орших газар болгохыг хүсэв.
14 "Энэ бол мөнхөд Миний амрах газар болой.
Үүнийг хүссэн тул Би энд амьдарна.
15 Би түүнийг хоол хүнсээр элбэгээр ерөөнө.
Би гачигдагсдыг нь талхаар хангана.
16 Түүний тахилч нарыг ч бас
Би авралаар хувцаслах бөгөөд
Түүний бурханлаг хүмүүс баярлан чангаар дуулна.
17 Тэнд Би Давидын эврийг ургуулна.
Би Өөрийн тослогдогчийн төлөө дэнлүүг бэлтгэсэн юм.
18 Түүний дайснуудыг Би ичгүүрээр хувцаслана.
Харин өөрийнх нь дээр титэм нь гялбах болно".
133 Давидын өгсөх дуу.
Харагтун, ах дүүсийн хувьд хамтдаа нэгдмэлээр амьдрах нь
Хичнээн сайхан, хичнээн тааламжтай вэ!
2 Энэ нь сахал дээгүүр, Аароны сахал дээгүүр доошоо урсан,
Хувцасных нь захаар доошоо урсаж буй
Толгой дээрх үнэ цэнэтэй тостой адил юм.
3 Энэ нь Сионы уулс дээр буудаг Хермоны шүүдэртэй адил юм.
Учир нь тэнд ЭЗЭН ерөөлийг тушаасан бөгөөд Тэр нь мөнхийн амь билээ.
134 Өгсөх дуү.
Харагтун, ЭЗЭНий өргөөнд шөнөөр үйлчилдэг
ЭЗЭНий бүх зарц нар аа, ЭЗЭНийг магтагтун!
2 Ариун газарт хандуулан гараа өргөж, ЭЗЭНийг магтагтун.
3 Тэнгэр ба газрыг бүтээсэн Нэгэн болох
ЭЗЭН Сионоос чамайг ерөөх болтугай.
135 ЭЗЭНийг магтагтун! ЭЗЭНий нэрийг магтагтун.
ЭЗЭНий зарц нар аа, магтагтун,
2 ЭЗЭНий өргөөнд,
Бидний Бурханы өргөөний хашаанд зогсогчид оо, та нар.
3 ЭЗЭНийг магтагтун. Учир нь ЭЗЭН бол сайн.
Түүний нэрд магтан дуулагтун. Учир нь тэр сайхан юм.
4 Учир нь ЭЗЭН Өөртөө зориулан Иаковыг,
Өөрийн өмч болгон Израилийг сонгосон билээ.
5 ЭЗЭН бол аугаа бөгөөд
Бидний Эзэн бол бүх бурхдаас илүү дээгүүр гэдгийг би мэднэ.
6 ЭЗЭН таалдаг аливаа зүйлээ Тэнгэрт ба газарт хийгээд
далайнуудад ба бүх гүн газруудад үйлддэг билээ.
7 Тэрээр дэлхийн зах хязгааруудаас уур манангуудыг дээшээ хөөрүүлдэг.
Тэр бол бороонд зориулан аянга цахилгааныг бүтээж,
Өөрийн агуулахуудаас салхийг гаргадаг.
8 Тэрээр Египетийн уугануудыг,
Хүний хүүхэд, амьтны төлийн аль алиныг цохьсон.
9 Египет ээ, Тэр чиний дунд тэмдгүүд ба гайхамшгуудыг
Фараон болон түүний бүх түшмэд дээр илгээсэн юм.
10 Тэрээр олон үндэстнүүдийг бут цохиж,
Хүчтэй хаадыг алсны дотор и Аморичуудын хаан Сихон,
Башаны хаан Ог болон Канааны бүх хаанчлалууд болой.
12 Тэр тэдний газар нутгийг өв болгон
Өөрийн ард түмэн болох Израильд өв болгон өгсөн.
13 Өө, ЭЗЭН, Таны нэр мөнхийнх бөгөөд
Өө, ЭЗЭН, Таны тухай дурсгал бүх үеүдэд хүрнэ.
14 Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмнийг шүүж,
Өөрийн зарц нарыг өршөөнө.
15 Улс үндэстнүүдийн шүтээнүүд бол алт, мөнгө буюу
Хүний гарын бүтээл юм.
16 Тэд амтай боловч ярьдаггүй.
Тэд нүдтэй боловч хардаггүй.
17 Тэд чихтэй боловч сонсдоггүй,
Тэдний аманд ямар ч амьсгал байхгүй билээ.
18 Тэднийг бүтээдэг хүмүүс,
Тэдэнд итгэгчид бүгдээрээ тэдэнтэй адилхан болно.
19 Израилийн гэр ээ, ЭЗЭНийг магтагтун.
Аароны гэр ээ, ЭЗЭНийг магтагтун.
20 Левийн гэр ээ, ЭЗЭНийг магтагтун.
ЭЗЭНээс эмээгчид ээ, та нар ЭЗЭНийг магтагтун.
21 Иерусалимд оршин суудаг ЭЗЭН Сионоос магтагдах болтутай.
ЭЗЭНийг магтагтун!
136 ЭЗЭНд талархагтун. Учир нь Тэр сайн,
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
2 Бурхдын Бурханд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
3 Эздийн ЭЗЭНд талархагтун,
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
4 Агуу гайхамшгуудыг ганцаар үйлдэгч Түүнд талархагтун,
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
5 Цэцэн мэргэнээр тэнгэрүүдийг бүтээсэн Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
6 Газрыг усан дээгүүр дэлгэсэн Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
7 Агуу гэрлүүдийг бүтээсэн Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
8 Нараар өдрийг захируулагч Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
9 Шөнийг захируулахаар сар ба оддыг бүтээсэн Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
10 Египетийн ууган хүүхдүүдийг цохьсон Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
11 Израилийг тэдний дундаас гарган авчирсан Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
12 Хүчит гар, сунгасан мутраар гаргасан Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
13 Улаан Тэнгисийг хоёр хэсэгт хуваасан Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
14 Түүний дундуур Израилийг гаргасан Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
15 Харин Тэрээр Фараон ба түүний их цэргийг Улаан
Тэнгист сүйрүүлсэн Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
16 Өөрийн хүмүүсийг цөлөөр дагуулсан Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
17 Их хаадыг бут цохьсон Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
18 Хүчит хаадыг алсан Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
19 Аморичуудын хаан Сихоныг алсан Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
20 Башаны хаан Огийг алсан Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
21 Тэдний газрыг өв болгон өгсөн Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
22 Өөрийн зарц Израильд өв болгосон Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
23 Дорд байхад маань биднийг дурсан санасан Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
24 Биднийг өстнүүдээс маань аварсан Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
25 Бүх махбодод хоол хүнс өгдөг Түүнд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
26 Тэнгэрийн Бурханд талархагтун.
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.
137 Вавилоны гол мөрнүүдийн дэргэд
Бид сууж, Сионыг санан уйлцгаасан.
2 Бид босоо ятгаа, хөгжмүүдээ Уд модонд өлгөсөн.
3 Учир нь тэнд олзлон авагчид маань биднээс дуу шаардан,
"Сионы дуунуудаас нэгийг бидэнд дуулаач" хэмээн
Биднийг зовоогчид баяр хөөр шаардсан юм.
4 Бид ЭЗЭНий дууг Харь нутагт яаж дуулах вэ?
5 Иерусалим аа, хэрэв би чамайг мартсансан бол
Миний баруун гар чадвараа алдах болтугай.
6 Хэрвээ би чамайг санахгүй бол,
Хэрвээ би Иерусалимыг
Өөрийн хамгийн дээд баясгалангаас илүүгээр өргөмжлөхгүй бол
Хэл минь тагнайнд минь наалдаг.
7 Өө, ЭЗЭН, "Түүнийг нураа, түүнийг нураа,
Суурь хүртэл нь нураа" гэж байсан
Едомын хөвгүүдэд Иерусалимын хөнөөлт өдрийг сануулаач.
8 Сүйрсэн нэгэн болох Вавилоны охин оо,
Чиний бидэнд хариу үйлдсэн ёсоор
Чамд хариулагч нэгэн юутай ерөөлтэй байх вэ!
9 Чиний нялх хүүхдүүдийг барьж аван
Хад уруу шидэгч нэгэн юутай ерөөлтэй байх вэ!
138 Давидын дуулал.
Би бүхий л зүрхээрээ Танд талархал өргөнө.
Би бурхдын өмнө Танд магтан дуулна.
2 Би Таны ариун сүм уруу хандан сөгдөн мөргөж,
Таны хайр энэрэл, үнэний тань төлөө Таны нэрд талархал өргөнө.
Учир нь Та Өөрийн бүх нэрээр Өөрийн үгийг өндөрт өргөмжилсөн юм.
3 Миний дуудсан өдөр Та надад хариулжээ.
Та сэтгэлийг минь хүчтэй болгон намайг зоригжуулсан.
4 Өө, ЭЗЭН, Таны амнаас гарах үгийг сонсохдоо
Газрын бүх хаад Танд талархал өргөнө.
5 Тэд ЭЗЭНий замуудын тухай дуулна.
Учир нь ЭЗЭНий сүр жавхлан агуу их билээ.
6 Учир нь ЭЗЭН хэдийгээр өргөмжлөгдсөн боловч
Дорд хүнийг харж ханддаг,
Харин бардамнагчийг Тэр холоос л ч мэддэг юм.
7 Хэдийгээр би бэрхшээл зовлонгийн дунд явдаг ч Та намайг сэргээнэ.
Та мутраа миний дайснуудын уур хилэнгийн өмнөөс сунгах бөгөөд
Таны баруун мутар намайг аварна.
8 ЭЗЭН надад хамаарах зүйлсийг гүйцэлдүүлнэ.
Өө, ЭЗЭН, Таны хайр энэрэл мөнхийн юм.
Өөрийн мутрын бүтээлүүдийг бүү орхиоч.
139 Давидът дуулал, Найрал дууны удирдаачид.
Өө, ЭЗЭН, Та намайг судлан, намайг мэдсэн билээ.
2 Миний сууж, босохыг ч хүртэл Та мэддэг юм.
Та хаа холоос миний санаа бодлуудыг ойлгодог.
3 Та миний явах зам мөр хийгээд хэвтэхийг минь ч нарийвчлан үзэж,
Миний бүх явдлыг дотно сайн мэддэг.
4 Намайг ганц үг өгүүлэхээс ч өмнө,
Харагтун, ЭЗЭН Та бүгдийг мэддэг.
5 Та намайг хойноос ба урдаас минь нөмөрлөж,
Миний дээр мутраа тавьсан.
6 Иймд мэдлэг надад дэндүү гайхамшигтай юм.
Энэ нь өндөр бөгөөд би түүнд хүршгүй билээ.
7 Таны Сүнснээс би хаашаа одож чадах вэ?
Эсвэл Таны оршихуйгаас би хаашаа зугтаж чадах вэ?
8 Хэрэв би тэнгэр өөд очвол, Та тэнд байдаг.
Хэрэв би Үхэгсдийн оронд ор дэрээ засвал, харагтун, Та тэнд байдаг.
9 Хэрэв би үүрийн гэгээгээр жигүүрлэн,
Хэрэв би далайн хамгийн алсын хэсэгт суувал,
10 Тэнд ч Таны мутар намайг удирдаж,
Таны баруун мутар надаас зуурах болно.
11 Хэрэв би "Харанхуй үнэхээр намайг нөмөрч,
Намайг хүрээлэгч гэрэл нь шөнө болно" гэвэл
12 Харанхуй ч Танд харанхуй биш бөгөөд
Шөнө ч өдөр мэт гэрэлтэй билээ.
Гэрэл харанхуй хоёр хоёулаа адилхан юм.
13 Учир нь Та миний эрхтнүүдийг хэлбэртэй болгожээ.
Та эхийн минь хэвлийд намайг бүрдүүлжээ.
14 Би аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн тул Танд талархал өргөнө.
Таны үйлс бол гайхалтай бөгөөд
Миний сэтгэл ч үүнийг маш сайн мэддэг юм.
15 Намайг нууц дотор бүрэлдэж,
Газрын гүнд урнаар шаглагдаж байхад ч
Миний биеийн галбир Танаас нууцлагдаагүй юм.
16 Миний төрхөө олж амжаагүй үр хөврөлийг
Таны нүд харж л байсан.
Надад тогтоогдсон өдрүүдийн
Нэг нь ч болоогүй байхад Тэд бүгд Таны номд бичигдсэн байжээ.
17 Өө Бурхан, надад хандсан Таны бодлууд хичнээн нандин бэ!
Тэдний нийлбэр хичнээн их вэ!
18 Хэрвээ би тэдгээрийг тоолбол тэд элсний ширхгээс ч даван гарна.
Би сэрүүн байхдаа ч Тантай хамт байна.
19 Өө, Бурхан, Та хорон муу хүнийг хядах ч болоосой.
Тиймээс цус урсгагчид аа, надаас холдогтун.
20 Учир нь тэд Таны эсрэг муугаар ярьдаг бөгөөд
Таны дайснууд Таны нэрийг дэмий хоосноор ашигладаг.
21 Өө, ЭЗЭН, Таныг үзэн ядагчдыг би үзэн яддаггүй гэж үү?
Таны эсрэг босогчдыг би жигшдэггүй гэж үү?
22 Би туйлд хүртэл тэднийг үзэн яддаг.
Тэд миний дайснууд болсон.
23 Өө, Бурхан, намайг судлан, миний зүрхийг мэдээч.
Намайг шалгаж, миний бодлуудыг мэдээч.
24 Миний дотор ямар нэгэн хөнөөлт үйл буй эсэхийг харж,
Мөнхийн зам уруу намайг залаач.
140 Иайрал дууны удирдаачид. Давидын дуулал.
Өө, ЭЗЭН, намайг бузар муу хүмүүсээс авраач.
Намайг хүчирхийлэгчдээс хамгаалаач.
2 Тэд зүрхэндээ бузар муу зүйлсийг сэддэг.
Тэд үргэлж дайнуудыг өдөөдөг.
3 Тэд могой шиг хэлээ билүүддэг.
Тэдний уруул дор хорт могойн хор байдаг.
Села
4 Өө, ЭЗЭН, намайг бузар муу хүмүүсийн гараас хамгаалаач.
Миний хөлийг түлхэхээр зорьсон
Хүчирхийлэгчдээс намайг хамгаалаач.
5 Бардам хүмүүс намайг хорлохоор урхи ба уяануудыг тавьжээ.
Тэд замын хажууд тор татсан.
Тэд надад занга тавьсан.
Села
6 Би ЭЗЭНд хандан "Та бол миний Бурхан.
Өө, ЭЗЭН, миний гуйх дуунд чих тавиач" гэв.
7 Миний авралын хүч чадал болох Эзэн БУРХАН,
Та тулалдааны өдөр миний толгойг бүтээн нөмөрсөн юм.
8 Өө, ЭЗЭН, хорон муу хүний хүслийг бүү соёрхооч.
Тэд өргөмжлөгдүүзэй гэж төлөвлөгөөг нь бүү дэмжээч.
Села
9 Намайг тойрон байгчдын толгойнуудын хувьд гэвэл
Өөрсдийнх нь уруулын хор хөнөөлөөр тэднийг нөмөргөөч.
10 Шатаж буй нүүрс тэдэн дээр унах болтугай.
Тэд гал уруу, Гарч чадахааргүй гүн нүхэнд түлхүүлэн унах болтугай.
11 Гүжирдэгч хүн газар дээр бүү зогсог.
Хүчирхийлэгч хүнийг гай зовлон дагаж хөнөөнө.
12 ЭЗЭН зовогч хүний хэргийг хийгээд
Ядуу хүний төлөөх шударга ёсыг дэмжих болно гэдгийг би мэднэ.
13 Зөв шударга хүн Таны нэрд үнэхээр талархана.
Шулуун шударга хүн Таны оршихуйд амьдарна.
141 Давидын дуулал.
Өө, ЭЗЭН, би Таныг дууддаг. Над уруу хурдан ирээч!
Намайг Таныг дуудаж байх үед миний дуунд чих тавиач!
2 Миний залбирал Таны өмнө утлага адил тоологдог.
Гараа дээш өргөх минь үдшийн тахил адил тоологдог.
3 Өө, ЭЗЭН, аманд минь манаач тавиач.
Уруулын минь хаалгыг сахиач.
4 Гэм бурууг үйлдэгчидтэй хамт Хорон муу үйлсийг үйлдэхээр
Зүрхийг минь аливаа бузар зүйлд бүү уруу татуулаач.
Тэдний тансаг амттануудаас надад бүү идүүлээч.
5 Зөв шударга хүн намайг энэрэн цохиж, намайг зэмлэг.
Энэ нь толгойн тос мэт билээ.
Толгойг минь үүнээс бүү татгалзуулаач,
Учир нь миний залбирал хорон муу үйлсийнх нь эсрэг хандсаар л байна.
6 Тэдний шүүгчид хадны хажуу уруу шидэгдсэн бөгөөд
Миний үг амттай учраас тэд түүнийг сонсдог.
7 Хэн нэгэн нь газар хагалж, хөрсийг борнойдох үед
Бидний яснууд Үхэгсдийн орны хаалган дээр тараагдсан юм.
8 Өө, БУРХАН Эзэн, миний нүд Тан уруу чиглэнэ.
Тан дотор би хоргодно. Намайг хамгаалалтгүй бүү орхиоч.
9 Намайг барихаар тэдний тавьсан урхины торноос болон
Гэм буруут үйлдэгчдийн занганаас намайг хамгаалаач.
10 Намайг аюулгүй өнгөрөх зуур
Хорон муу хүнийг өөрийнх нь торонд оруулаач.
142 Давидын маскил, агуйд байхад нь. Залбирал.
Бид дуу хоолойгоороо ЭЗЭНд хандан чангаар хашхирна.
Би дуу хоолойгоороо ЭЗЭНээс гуйна.
2 Би Түүний өмнө гомдлоо урсгана.
Би зовлон бэрхшээлээ Түүний өмнө ярина.
3 Миний сүнс миний дотор сульдах үед
Та зам мөрийг минь мэдэж байсан.
Явах замд минь Тэд намайг барихаар урхи нуусан байв.
4 Баруун тал уруу харж ажиглаач.
Намайг тоодог хүн нэг ч байхгүй байна.
Надад зугтаах газар ч үгүй.
Сэтгэлд минь санаа тавигч нэг ч үгүй.
5 Өө, ЭЗЭН, би Танд хандан хашхирсан билээ.
Би "Та бол миний хоргодох газар,
Амьдын газарт миний хувь юм.
6 Хашхирах дууг минь анхаараач.
Учир нь би маш дорд болгогдсон байна.
Намайг хавчигсдаас минь авраач.
Учир нь тэд миний хувьд хэт хүчтэй юм.
7 Би Таны нэрд талархал өргөж байхын тулд
Сэтгэлийг минь шоронгоос гаргаач.
Та надад өгөөмөр хандах учир
Зөв шударга хүмүүс намайг хүрээлнэ" гэв.
143 Давидын дүулал.
Өө, ЭЗЭН, залбирлыг минь сонсож,
Гуйлтад минь чих тавиач.
Өөрийн итгэлтэй болон зөв шударга байдал дотор надад хариулаач!
2 Өөрийн зарцаа бүү шүүгээч.
Учир нь Таны мэлмийд амьд ямар ч хүн зөв шударга биш байдаг.
3 Учир нь дайсан сэтгэлийг минь хавчжээ.
Тэр миний амийг газарт нухчжээ.
Тэр намайг аль эрт үхсэн хүмүүс шиг
Харанхуй газруудад суулгасан.
4 Тиймээс сүнс минь миний дотор сульдсан билээ.
Зүрх минь ч миний дотор зогсох шахсан юм.
5 Би эртний өдрүүдийг санадаг.
Би Таны үйс бүхнийг тунгаадаг.
Би Таны гарын үйлсийг нягтлан боддог.
6 Би Тан уруу гараа сунгадаг.
Сэтгэл минь ангасан газар мэт Тан уруу тэмүүлдэг.
Села
7 Өө, ЭЗЭН, надад хурдхан хариулаач, сүнс минь доройтож байна.
Надаас нүүрээ бүү нуугаач.
Эс тэгвээс би нүх уруу доош одогчдын адил болох юм.
8 Таны хайр энэрлийг өглөө надад сонсгооч.
Учир нь би Танд итгэдэг билээ.
Явах замыг минь надад зааж өгөөч.
Танд л би сэтгэлээ өргөн барьж байна.
9 Өө, ЭЗЭН, намайг дайснуудаас минь авраач.
Би Таны дотор хоргодно.
10 Та миний Бурхан учраас Таны хүсэл тааллыг гүйцэлдүүлэхийг надад заагаач.
Таны сайн Сүнс намайг тэгш газар дээр удирддаг.
11 Өө, ЭЗЭН, Өөрийн нэрийн төлөө намайг сэргээгээч.
Өөрийн зөв шударгаар сэтгэлийг минь зовлонгоос ангижруулаач.
12 Өөрийн хайр энэрлээр дайснуудыг минь таслан хаяж,
Сэтгэлийг минь зовоогч бүгдийг устгаач.
Учир нь би бол Таны зарц билээ.
144 Давидын дуулал.
Миний гарыг дайтахад болоод
Миний хурууг тулалдахад бэлтгэдэг,
Миний хад болох ЭЗЭН магтагдах болтугай.
2 Тэр бол Миний хайр энэрэл ба миний цайз,
Миний бэхлэлт ба миний аврагч,
Миний бамбай ба миний хоргоддог Нэгэн,
Хүмүүсийг минь миний дор захируулагч.
3 Өө, ЭЗЭН, хүн гэгч нь юу болоод
Та түүнийг мэддэг юм бэ?
Хүний хүү гэгч нь юу болоод
Та түүний тухай боддог юм бэ?
4 Хүн бол зүгээр л нэг амьсгалтай адил юм.
Түүний өдрүүд бол өнгөрч буй сүүдэр шиг билээ.
5 Өө, ЭЗЭН, Өөрийн тэнгэрүүдийг бөхийлгөөд доош бууж ирээч.
Утаа гаргуулахаар уулсад хүрээч.
6 Аянга цахилгаан цахиулж, тэднийг тараагаач.
Сумнуудаа харваж, тэднийг бут цохиоч.
7 Өндөр дээрээс Өөрийн мутрыг сунган,
Намайг их уснаас болон Харь хүмүүсийн гараас авран чөлөөлөөч.
8 Тэдний ам худал хуурмагийг ярьдаг бөгөөд
Тэдний баруун гар бол худал хуурмагийн баруун гар юм.
9 Өө, Бурхан, би Танд шинэ дууг дуулна.
Арван утаст ятгаар би Танд магтан дуулна.
10 Та хаадад авралыг хайрлаж,
Өөрийн зарц Давидыг бузар илднээс авардаг билээ.
11 Ам нь худал хуурмагийг хэлдэг,
Баруун гар нь худал хуурмагийн баруун гар болох
Харь хүмүүсийн гараас намайг авран чөлөөлөөч.
12 Манай хөвгүүдийг залууд нь ургаж гүйцсэн ургамал мэт,
Манай охидыг ордонд зориулан урласан булангийн багана мэт болгооч.
13 Манай саравчууд бүх төрлийн тариа будаагаар дүүрэн,
Манай хонин сүргүүд талбайнуудад минь
Мянга, түмээр үржих болтугай.
14 Манай үхэр сүргүүд Гай зовлон, алдагдалгүй хүнд ачааг зөөж,
Манай гудамжнуудад хашхирах дуун ч байхгүй болох болтутай!
15 Ийм ард түмэн юутай ерөөлтэй вэ!
ЭЗЭНийг өөрсдийн Бурханаа болгодог ард түмэн юутай ерөөлтэй вэ!
145 Давидын магтаалын дуулал.
Өө, Хаан болох Бурхан минь, би Таныг өргөмжилж,
Таны нэрийг үүрд мөнхөд магтана.
2 Өдөр бүр би Таныг магтаж,
Таны нэрийг үүрд мөнхөд магтана.
3 ЭЗЭН бол агуу ба өндөрт магтууштай бөгөөд
Түүний агуу байдал хэмжээлшгүй билээ.
4 Нэг үеийнхэн Таны үйлсийг нөгөө үеийнхэнд магтаж,
Таны хүчирхэг үйлдлүүдийг тунхаглана.
5 Таны сүр хүчний цог жавхлант яруу алдар болон
Таны гайхамшигт үйлсийг би тунгаан бодно.
6 Хүмүүс Таны сүрдмээр үйлсийн хүчийг ярих бөгөөд
Би ч Таны агуу байдлыг тунхаглана.
7 Тэд Таны элбэг баян сайн сайхны дурсгалыг хичээнгүйлэн ярих бөгөөд
Би ч Таны зөв шударгын тухай баяртайгаар хашхирна.
8 ЭЗЭН бол нигүүлсэнгүй ба өршөөнгүй,
Уурлахдаа удаан, хайр энэрлээр агуу их юм.
9 ЭЗЭН бол бүгдэд сайн, Түүний өршөөлүүд
Өөрийнх нь бүтээл бүхний дээр байдаг.
10 Өө, ЭЗЭН, Таны бүтээл бүхэн Танд талархал өргөх бөгөөд
Таны бурханлаг хүмүүс Таныг магтацгаана.
11 Тэд Таны хаанчлалын сүр жавхлангийн тухай ярьж,
Таны сүр хүчний талаар өгүүлнэ.
12 Энэ нь хүний хөвгүүдэд Таны хүчит үйлс болон
Таны хаанчлалын сүр жавхлангийн яруу аддрыг мэдүүлэхийн тулд болой.
13 Таны хаанчлал бол мөнхийнх бөгөөд
Таны ноёрхол бол бүх үеийнхний туршид үргэлжилнэ.
14 ЭЗЭН унасан бүхнийг өндийлгөж,
Сөхөрсөн бүхнийг босгодог.
15 Бүхний нүд Тан уруу хардаг бөгөөд
Та товлосон цагт тэдний хоол хүнсийг өгдөг билээ.
16 Та мутраа дэлгэн,
Бүх амьтны хүслийг хангадаг юм.
17 ЭЗЭН бол Өөрийн бүх замд зөв шударга,
Өөрийн бүх үйлсэд энэрэнгүй.
18 ЭЗЭН Өөрийг нь дуудагч бүхэнд,
Өөрийг нь үнэнээр дуудагч бүхэнд ойр байдаг.
19 Тэрээр Өөрөөс нь эмээгчдийн хүслийг биелүүлнэ.
Тэр бас тэдний хашхирахыг сонсон, тэднийг аварна.
20 ЭЗЭН Өөрийг нь хайрладаг бүгдийг сахин хамгаалдаг,
Харин бүх хорон муу хүнийг Тэр устгана.
21 Миний ам ЭЗЭНий магтаалыг өгуүлэх бөгөөд
Бүх махан биес Түүний ариун нэрийг үүрд мөнхөд магтацгаана.
146 ЭЗЭНийг магтагтун! Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун!
2 Би амьддаа ЭЗЭНийг магтана.
Би байх зуураа Бурхандаа магтан дуулна.
3 Ноёдод бүү итгэ, Авралгүй хүний хүүд ч бүү итгэ.
4 Түүний сүнс гарч явдаг бөгөөд тэрээр газар шороо уруу буидаг.
Яг тэр өдөр түүний бодлууд мөхдөг.
5 Иаковын Бурханыг өөрийн тусламж болгон,
Өөрийн Бурхан ЭЗЭНд найдагчид юутай ерөөлтэй вэ!
6 Тэрээр тэнгэр ба газар,
Далай хийгээд түүний дотор байгч бүхнийг бүтээсэн.
Тэрээр итгэлийг мөнхөд сахин,
7 Дарлагдагсдад шударга ёсыг гүйцэлдүүлж,
Өлсөгчдөд ч хоол хүнс өгдөг.
ЭЗЭН хоригдлуудыг чөлөөлдөг юм.
8 ЭЗЭН сохор хүнд хараа оруулдаг.
ЭЗЭН сөхрөгчдийг босгодог.
ЭЗЭН зөв шударга хүмүүсийг хайрладаг.
9 ЭЗЭН харийн хүмүүсийг хамгаалдаг.
Тэрээр эцэггүй ба бэлэвснийг тэтгэдэг,
Харин хорон муу хүний замд хөндөлддөг.
10 Сион оо, чиний Бурхан болох ЭЗЭН
Бүх үеийнхний туршид, мөнхөд захирна.
ЭЗЭНийг магтагтун!
147 ЭЗЭНийг магтагтун!
Учир нь бидний Бурханд магтан дуулах нь сайн билээ.
Учир нь магтах нь тааламжтай болон зохистой байна.
2 ЭЗЭН Иерусалимыг босгон барьдаг.
Тэрээр Израилийн таран бутрагсдыг цуглуулдаг.
3 Тэр эмтэрсэн зүрхтэй хүмүүсийг анагааж,
Тэдний шархыг боодог.
4 Тэрээр оддыг тоолдог.
Тэр тэд бүгдэд нэр өгдөг.
5 Бидний Эзэн агуу болоод хүч чадлаар дүүрэн.
Түүний оюун ухаан хязгааргүй юм.
6 ЭЗЭН зовогсдыг түшдэг.
Тэр хорон муу хүнийг газарт унагадаг.
7 ЭЗЭНд талархалтайгаар дуулагтун.
Бидний Бурханд ятгаар магтан дуулагтун.
8 Тэрээр тэнгэрийг үүлсээр бүрхэн,
Газар дэлхийд бороог бэлтгэж,
Уулс дээр зүлэг ногоог ургуулдаг.
9 Тэр араатан амьтанд хийгээд
Гуаглан байгаа залуу хэрээнүүдэд хоол хүнсийг нь өгдөг.
10 Тэрээр морины хүч чадалд бахддаггүй.
Тэрээр хүний хөлд ч баярладаггүй.
11 ЭЗЭН Өөрөөс нь эмээгчийг,
Өөрийнх нь хайр энэрлийг хүлээгчдийг ивээдэг.
12 Иерусалим аа, ЭЗЭНийг магтагтун!
Сион оо, өөрийн Бурханыг магтагтун!
13 Учир нь Тэр чиний дааман хаалгуудын оньсыг бат бэх болгосон юм.
Тэр та нарын дундах хөвгүүдийг чинь ерөөсөн.
14 Тэр танай хил хязгаарт энх тайвныг тогтоодог.
Тэр та нарыг хамгийн сайн улаан буудайгаар хангадаг.
15 Тэр Өөрийн тушаалыг дэлхийд илгээдэг.
Түүний үг маш хурдан тархдаг.
16 Тэр цасыг ноос шиг зулан буулгадаг.
Тэр цан хярууг үнс шиг тараадаг.
17 Тэр Өөрийн мөндрийг үйрмэг шиг цацдаг.
Хэн Түүний жаврыг сөрөн зогсож чадах вэ?
18 Тэр үгээ илгээж, тэдгээрийг хайлуулдаг.
Тэр салхиа үлээлгүүлж, их усыг урсгадаг.
19 Тэр Өөрийн үгийг Иаковд,
Өөрийн зарлиг ба тогтоолуудыг Израильд тунхагладаг.
20 Тэр өөр аль ч үндэстэнд ийнхүү хандаагүй.
Тэд Түүний тогтоолуудыг ч мэддэггүй билээ.
ЭЗЭНийг магтагтун!
148 ЭЗЭНийг магтагтун! Тэнгэрүүдээс ЭЗЭНийг магтагтун!
Түүнийг өндөрт магтагтун!
2 Түүний бүх тэнгэр элч нар аа, Түүнийг магтагтун!
Түүний бүх цэргүуд ээ, Түүнийг магтагтун!
3 Нар ба сар аа, Түүнийг магтагтун!
Гэрэлт бүх одод оо, Түүнийг магтагтун!
4 Хамгийн дээд тэнгэрүүд болон
Тэнгэрийн дээрх ус ч Түүнийг магтагтун!
5 Тэднээр ЭЗЭНий нэрийг магтуул.
Учир нь Түүний тушааснаар тэд бүтээгдсэн билээ.
6 Тэр бас үүрд мөнхөд тэднийг байрлуулсан юм.
Тэрээр хэзээ ч өнгөрөн одохгүй зарлигийг гаргасан юм.
7 Газар дээрээс ЭЗЭНийг магтагтун.
Далайн амьтад болон далайн гүнүүд,
8 Гал ба мөндөр, цас ба үүлс,
Түүний үгийг гүйцэтгэдэг шуурга салхи,
9 Уулс ба бүх толгод,
Жимсний модод ба бүх хушнууд.
10 Араатан амьтад ба бүх мал сүргүүд,
Мөлхөгчид ба жигүүртэн шувууд,
11 Дэлхийн хаад ба бүх хүмүүс,
Түшмэд ба дэлхийн бүх шүүгчид,
12 Залуус ба онгон бүсгүйчүүд,
Хөгшчүүл ба хүүхдүүд магтагтун.
13 Тэднээр ЭЗЭНий нэрийг магтуул.
Учир нь Түүний нэр л ганцаараа эрхэм дээд билээ.
Түүний сүр жавхлан газар ба тэнгэрийн дээгүүр байдаг.
14 Тэрээр Өөрийн хүмүүсийн төлөө эврийг өргөсөн.
Энэ нь Түүний бүх бурханлаг хүмүүс,
Түүнд ойр буй хүмүүс болох Израилийн хөвгүүдийн төлөөх магтаал болой.
ЭЗЭНийг магтагтун!
149 ЭЗЭНийг магтагтун!
ЭЗЭНд шинэ дууг, Бурханлаг хүмүүсийн чуулганд Түүний магтаалыг дуулапун.
2 Израиль өөрийн Бүтээгчдээ баярлагтун.
Сионы хөвгүүд өөрсдийн Хаандаа баярлагтун.
3 Бүжиг бүжиглүүлэн тэднээр Түүний нэрийг магтуул.
Хэнгэрэг болон ятга хөгжмөөр, тэднээр Түүнийг магтуул.
4 Учир нь ЭЗЭН Өөрийн хүмүүсээр бахддаг.
Тэрээр зовогч хүмүүсийг авралаар үзэсгэлэнтэй болгоно.
5 Бурханлаг хүмүүсийг алдрын дунд баясуул.
Тэднийг орон дээр нь ч баясгалантайгаар дуулуул.
6 Тэдний аманд Бурханы дээд магтаалуудыг,
Гарт нь хос иртэй илд байлга.
7 Энэ нь үндэстнүүдээс өшөө авч
Ард түмнүүдийг яллахын тулд,
8 Тэдний хаадыг гинжээр гинжилж
Ноёдыг нь төмөр дөнгөөр тушихын тулд,
9 Бичигдсэн шүүлтийг тэдэнд гүйцэтгэхийн тулд болой.
Энэ бол Түүний бүх бурханлаг хүмүүст хүндэтгэл юм.
ЭЗЭНийг магтагтун!
150 ЭЗЭНийг магтагтун!
Бурханыг Өөрийнх нь ариун газарт магтагтун!
Түүнийг Өөрийнх нь хүчирхэг огторгуйд магтагтун!
2 Түүнийг хүчит үйлсийнх нь төлөө магтагтун!
Түүнийг эрхэм агуу байдлынх нь дагуу магтагтун!
3 Түүнийг бүрээн дуугаар магтагтун!
Түүнийг босоо ятга ба ятгаар магтагтун!
4 Түүнийг хэнгэрэг дэлдэн, бүжиг бүжиглэн магтагтун!
Түүнийг чавхдаст хөгжим ба лимбээр магтагтун!
5 Түүнийг чанга цан хөгжмөөр магтагтун!
Түүнийг хүнгэнэх цан хөгжмөөр магтагтун!
6 Амьсгалтай бүхэн ЭЗЭНийг магтагтун!
ЭЗЭНийг магтагтун!