1 Шүүгчдийн захирч байсан өдрүүдэд тэр нутагт өлсгөлөн болов. Иуда дахь Бетлехемээс нэгэн хүн эхнэр болон хоёр хөвгүүнийхээ хамт Моабын нутаг уруу түр суухаар явав. 2 Тэр хүний нэр нь Елимелех бөгөөд эхнэрийнх нь нэрийг Наоми гэдэг байв. Хоёр хөвгүүнийх нь нэрийг Махлон ба Хилион хэмээх бөгөөд тэд Иуда дахь Бетлехемийн ефрат хүмүүс ажээ. Тэд Моабын нутагт орж ирэн, тэндээ үлдэв. 3 Тэгтэл Наомийн нөхөр Елимелех нас барж, тэрээр хоёр хөвгүүнтэйгээ үлдэв. 4 Тэд өөрсөддөө Моаб эмэгтэйчүүдийг эхнэр болгон авцгаав. Нэгнийх нь нэрийг Орпа, нөгөөгийнх нь нэрийг Рут гэдэг байв. Тэнд тэд арваад жил амьдарчээ. 5 Тэгтэл Махлон, Хилион хоёр хоёул бас нас барав. Ингэж тэр эмэгтэй хоёр хүүхэд болон нөхрөөсөө хагацав.6 ЭЗЭН Өөрийн хүмүүс дээр ирж, хоол хүнс өгч буйг Моабын нутагт сонссон тул тэрээр хоёр бэрийнхээ хамт Моабын нутгаас буцахаар босов. 7 Тиймээс тэр өөртэйгөө хамт хоёр бэрээ авч, байсан газраа орхин одов. Тэгээд тэд Иудагийн нутаг уруу буцахаар замд гарав. 8 Наоми хоёр бэрдээ
— Явцгаа. Та хоёр өөр өөрийнхөө эхийн гэрт буцагтун. Та нарнас барагсдад хийгээд надад хандсаны чинь адил ЭЗЭН та нарт энэрэнгүй хандах болтугай! 9 ЭЗЭН та хоёрыг өөрсдийн нөхрийн гэрт амарлингуй байлган соёрхох болтутай хэмээн өгүүлэв. Тэгээд тэр тэднийг үнссэнд тэд дуугаа өндөрсгөн уйлалдав. 10 Тэд түүнд
— Гэвч бид заавал таны ард түмэн уруу тантай хамт буцна гэв. 11 Харин Наоми
— Буцагтун, охид минь! Яагаад та нар надтай хамт явах ёстой билээ? Та нарын нөхөр болчихоор хөвгүүд миний хэвлийд одоо хүртэл бий юу? 12 Буцагтун, охид минь! Яв. Учир нь би нөхөрт гарахад дэндүү хөгшдөнө. Хэрэв би надад найдвар бий хэмээн хэлж, энэ шөнө нөхөрт гарч, бас хөвгүүд төрүүлсэн ч, 13 тэднийг өстөл нь та нар хүлээх үү? Тэгснээр та нар гэрлэхээс татгалзах уу? Үгүй, охид минь. Яагаад гэвэл энэ нь та нараас илүү надад хүнд байна. Учир нь ЭЗЭНий мутар миний эсрэг байсан юм гэв. 14 Тэд дахин дуугаа өндөрсгөн уйладдав. Орпа хадам эхийгээ үнсэж, харин Рут түүнд наалдав.15 Тэгтэл тэр
— Харагтун, бэргэн чинь өөрийн ард түмэн болон өөрийн бурхад уруугаа буцан явлаа. Бэргэнийхээ араас буц гэв. 16 Харин Рут
— Таныг орхиж, таныг дагахаас буцаж эргэхийг надад бүү ятгаач. Учир нь таны явах газар уруу би явна. Таны суух газарт би ч сууна. Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан. 17 Таны үхэх газарт би үхнэ. Тэнд би оршуулагдана. Тиймээс хэрэв би үхлээс бусдаар танаас салбал ЭЗЭН намайг хатуу шийтгэх болтугай гэв. 18 Тэр түүнийг өөртэй нь хамт явахаар эрс шийдсэнийг хараад, түүнд дахин юу ч өгүүлсэнгүй.19 Тэгээд тэд хоёулаа Бетлехемд хүрч иртлээ явав. Тэднийг Бетлехемд иртэл бүх хотынхон тэднээс болж хөл үймээн болон, эмэгтэйчүүд нь
— Энэ чинь Наоми мөн үү? гэлцэв. 20 Тэрээр тэдэнд
— Намайг Наоми гэж битгий дууд. Учир нь Төгс хүчит Нэгэн надад хэрцгий хандсан тул намайг Мара хэмээн дууд.21 Би дүүрэн гарч явсан боловч, ЭЗЭН намайг хоосон буцааж авчрав. Нэгэнт ЭЗЭН миний эсрэг гэрчилж, Төгс хүчит Нэгэн намайг зовоосон тул та нар юунд намайг Наоми гэж дуудна вэ? гэлээ.22 Тэгээд Моабын нутгаас эргэж ирсэн Наоми өөрийн бэр Моаб эмэгтэй Руттай ирэв. Тэд арвай хураалтын эхэн үед Бетлехемд ирэв.
2 Наомид нөхрийнх нь хамаатан болох их баян хүн байжээ. Тэр хүн Елимелехийн ургийнхбөгөөд нэрийг нь Боаз гэдэг байв. 2 Моаб эмэгтэй Рут Наомид
— Намайг тариан талбай уруу явуулаач. Би тааллыг нь олж болох нэгний араас явж, хаягдсан тариан түрүүг түүе гэхэд тэр түүнд
— Охин минь, яв! гэж хэлэв. 3 Тийнхүү тэр явж, тариа хадагчдын араас тариан талбайд хаягдсан түрүүг түүв. Тэрээр санаандгүй Елимелехийн ургийн Боазын тариан талбайн хэсэг дээр ирчихсэн ажээ. 4 Харагтун, Боаз Бетлехемээс ирж, тариа хадагчдад
— ЭЗЭН та нартай хамт байх болтутай гэхэд тэд
— ЭЗЭН таныг ивээх болтугай хэмээн хариулав. 5 Тэгээд Боаз тариа хадагчдыг хариуцсан зарцдаа
— Энэ хэний бүсгүй вэ? гэв. 6 Тариа хадагчдыг хариуцсан зарц
— Тэр бол Моабын нутгаас Наомитай хамт буцаж ирсэн Моаб эмэгтэй юм. 7 Тэр эмэгтэй "Тариа хадагчдын араас юүжилсэн тариан дунд хаягдсан түрүүг түүж цуглуулахыг надад зөвшөөрөөч" гэж хэлээд ийнхүү ирээд, өглөөнөөс одоо хүртэл байсан. Тэр гэрт түр зуур л сууж байна гэв.8 Тэгээд Боаз Рутад
— Охин минь, анхааралтай сонс. Хаягдсан түрүүг түүх гэж өөр тариан талбай уруу бүү яв. Цаашилбал эндээс битгий яв. Харин эндээ миний шивэгчидтэй үлд. 9 Чи тэдний хадах талбайг харж, араас нь яв. Би зарц нартаа чамд хүрч болохгүй гэж тушаасан. Чи ундаасхаараа ус уух газарт очиж зарц нарын утгасан уснаас уу! гэв. 10 Тэр эмэгтэй нүүрээрээ унан, газарт хүртэл бөхийн,түүнд
— Намайг харь хүн атал, та намайг ажиглаж байдаг. Би яагаад таны тааллыг олсон юм бэ? гэв. 11 Боаз хариулж, түүнд
— Нөхрийгөө нас барсны дараа чиний хадам эхдээ хийсэн бүгдийг, мөн хэрхэн эцэг эх хийгээд төрсөн нутгаа орхин, урьдаас мэдээгүй ард түмэн дээр ирсэн тухай чинь надад бүрэн мэдэгдсэн. 12 ЭЗЭН чиний ажлыг шагнах болтугай. Израилийн Бурхан ЭЗЭНээс ирэх шагнал нь дүүрэн байх болтугай! Түүний далавчин доор чи хоргодох газар хайн иржээ гэв. 13 Тэгэхэд тэр
— Хэдийгээр би таны шивэгчин нарын нэг адил биш боловч та намайг тайтгаруулж, шивэгчин надтай үнэхээр элэгсэгээр ярьсан тул эзэн минь таны өмнө би тааллыг тань олов гэж өгүүлэв.14 Хоолны цагт Боаз түүнд
— Нааш ирж, талхнаас идэн, талхаа цуунд дүрэгтүн гэсэнд тэрээр тариа хадагчдын дэргэд суув. Боаз түүнд хуурсан буудай өгсөнд тэр идэж цадаад, заримыг нь үлдээв. 15 Түүнийг хаягдсан түрүүг түүхээр босоход Боаз зарц нартаа тушаан ийн өгүүлэв.
— Тэр юүжилсэн тариан дунд ч хаягдсан түрүүг түүг! Түүнийг бүү доромжлоорой! 16 Мөн түүнд зориулан боодолуудаас зориуд хэсэг түрүүг сугалан, түүнд түүлгэхээр орхи! Түүнийг бүү зэмлэ гэв.17 Ингээд тэрээр үдэш болтол тариан талбайд хаягдсан түрүүг түүв. Дараа нь тэр түүсэн тариагаа цохиход нэг ефа арвайн гурил болов. 18 Тэрээр түүнийг авч, хот уруу явж, хадам эх нь түүний туүснийг нь харав. Тэрээр мөн идэж цадаад үлдээсэн зүйлээ гаргаж хадам эхдээ өгөв. 19 Хадам эх нь түүнд
— Чи өнөөдөр хаана хаягдсан түрүү түүв? Чи хаана ажилласан бэ? Чамайг ажигласан тэр хүн ерөөгдөх болтугай гэв. Ингээд тэр хэнтэй ажилласан тухайгаа хадам эхдээ ярьж,
— Өнөөдөр хамт ажилласан тэр хүний нэрийг Боаз гэдэг хэмээн өгүүлэв. 20 Наоми бэрдээ
— Амьд хийгээд үхэгсдээс энэрлээ татан авдаггүй ЭЗЭН тэр хүнийг ивээх болтугай гэж хэлэв. Тэгээд Наоми түүнд дахин
— Тэр хүн бол бидэнд ойрын хүн бөгөөд бас худалдан авах эрх бүхий бидний хамаатны нэгэн юм гэв. 21 Тэгтэл Моаб эмэгтэй Рут
— Тэр хүн бас "Миний зарц нар бүх ургацыг хурааж дуусах хүртэл тэдний хажуугаас бүү холдогтун" гэж надад хэлсэн гэв. 22 Наоми өөрийн бэр Рутад
— Охин минь, тэр хүний шивэгчидтэй хамт гарах нь сайн юм. Эс тэгвээс өөр тариан талбайд бусад нь чамд хор учруулах вий гэв. 23 Тийнхүү тэрээр арвай болон буудай хураалтыг дуустал хаягдсан түрүүг түүхийн тулд Боазын шивэгчдийн дэргэдээс ходдсонгүй. Тэгээд тэр хадам эхтэйгээ хамт амьдрав.
3 Хадам эх Наоми нь түүнд
— Охин минь, чамайг сайн сайхан байлгахын тулд би чамд амрах газар хайж өгөх биш үү? 2 Чиний шивэгчдийнх нь хамт байсан Боаз бол манай хамаатан биш үү? Үзэгтүн, өнөө орой тэр хүн үтрэм дээр арвай шигшинэ. 3 Тийм учраас чи биеэ утаан, тослоод, хамгийн сайн хувцсаа өмсөн, доош үтрэм уруу оч! Гэвч тэр хүнийг идэж, ууж дуустал өөрийгөө түүнд бүү таниул. 4 Түүнийг хэвтэхэд нь чи түүний хэвтэж буй газрыг ажиглаад, явж түүний хөлийг ил гаргаад хэвт! Дараа нь тэр чамд юу хийхийг чинь хэлэх болно гэхэд 5 тэр түүнд
— Таны хэлсэн бүгдийг би хийнэ гэв.6 Ингээд тэрээр үтрэм уруу очиж, хадам эхийнхээ тушаасан бүгдийн дагуу үйлдэв. 7 Боаз идэж уугаад, зүрх нь хөгжилтэй болоход овоолсон тарианы захад очин хэвтэв. Рут сэмхэн ирж хөлийг нь ил гарган хэвтэв. 8 Тэгээд шөнө дундын үед тэр хүн цочиж, урагшаа бөхийтөл, нэгэн эмэгтэй хөлд нь хэвтэж байв. 9 Тэрээр
— Чи хэн бэ? гэхэд тэр
— Би таны шивэгчин Рут байна. Та ойрын хамаатан учир бүтээлгээ шивэгчнийхээ дээгүүр дэлгээч гэв. 10 Тэгтэл тэр
— Охин минь, чамайг ЭЗЭН ивээх болтугай! Чи ямар ч баян, ядуу залуусын араас явсангүй. Ингэснээрээ чиний сүүлчийн энэрэл эхнийхээс чинь илүү дээр болохыг чи харууллаа. 11 Одоо охин минь, бүү ай! Чиний хэлсэн
бүгдийг би чиний төлөө хийнэ. Учир нь хотын бүх хүмүүс чамайг онцгой сайн эмэгтэй гэдгийг мэднэ. 12 Би ойрын хамаатан гэдэг нь үнэн. Гэлээ ч надаас илүү ойрын хамаатан бий. 13 Энэ шөнө эндээ үлд. Өглөө болоход хэрэв тэр хүн чамайг худалдан авбал сайн. Тэр чамайг худалдан аваг. Харин тэр чамайг худалдан авахыг хүсэхгүй бол би чамайг худалдан авна гэдгээ ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Өглөө болтол хэвт гэв.14 Тиймээс тэр өглөө болтол түүний хөлд хэвтлээ. Тэгээд Рут хүмүүс бие биенээ танихаас өмнө харанхуйгаар босов. Тэр
— Энэ эмэгтэйг үтрэмд ирснийг мэдэгдэж болохгүй гэв. 15 Тэр дахин
— Өөрт буй нөмрөгөө надад өгөөд барь гэж хэлэв. Тэгээд түүнийг барихад зургаан хэмжүүр арвай хэмжиж, түүнд үүрүүлэв. Ингээд тэр хот уруу явлаа. 16 Тэгээд түүнийг хадам эх дээрээ ирэхэд тэр
— Охин минь, ямар болов? гэхэд мөнөөх хүний өөрт нь юу хийсэн бүгдийг Рут түүнд хэлэв. 17 Тэгээд Рут
— Тэр хүн "Чи хадам эхдээ гар хоосон очиж болохгүй" хэмээн өгүүлээд энэ зургаан хэмжүүр арвайг надад өгөв гэв. 18 Тэгэхэд хадам эх нь
— Охин минь, энэ хэрэг хэрхэн дуусахыг мэдэх хүртэл хүлээ! Учир нь тэр хүн өнөөдөр үүнийг шийдэхээс нааш амрахгүй гэв.
4 Боаз дааман хаалган дээр очиж, тэнд суухад Боазын
өгүүлсэн мөнөөх оирын хамаатан өнгөрч явах нь харагдав. Тэр туүнд
— Найз минь ирээд энд суу гэв. Тэр ирж суув. 2 Тэгээд тэр хотын ахлагчдаас арван хүнийг авчран
— Энд суугтун хэмээн өгүүлсэнд тэд сууцгаав. 3 Тэгээд тэр хамгийн ойрын хамаатанд хандан
— Моабын нутгаас буцаж ирсэн Наоми нь бидний ах дүү болох Елимелехийн хэсэг талбайг худалдах ёстой. 4 Тиймээс би чамд мэдэгдье гэж бодоод "Энд сууж буй хүмүүсийн өмнө болон миний ардуудын ахлагчдын өмнө түүнийг худалдан авагтун. Хэрэв чи үүнийг худаддан авъя гэвэл түүнийг авагтун. Харин үгүй бол надад хэлээрэй! Би мэдье. Учир нь чамаас өөр түүнийг худалдан авах хүн байхгүй. Би чиний дараагийнх юм" хэмээв гэхэд тэр
— Би худалдан авна гэв. 5 Тэгтэл Боаз
— Чи Наомийн гараас тариалангийн талбайг худалдан авах тэр өдөртөө, мөн нас барагчийн нэрийг түүний өвд өргөхийн тул нас барагчийн бэлэвсэн эхнэр буюу Моаб эмэгтэй Рутыг авах ёстой гэв. 6 Хамгийн ойрын хамаатан
— Би үүнийг өөртөө худалдан авч чадахгүй. Эс бөгөөс би өөрийнхөө өвийг сүйрүүлнэ. Чи өөртөө үүнийг худаддаж ав. Чи миний худалдан авах эрхийг авч болно. Учир нь би үүнийг худалдан авч чадахгүй гэв.7 Израильд урьдын цагт худалдан авах болон газар солилцох талаар ямар нэгэн хэргийг батлахдаа ийм заншилтай байв. Нэг нь шаахайгаа тайлж, нөгөөдөө өгдөг байв. Энэ нь Израильд баталгаатай болгох арга байв. 8 Тэгээд хамгийн ойрын хамаатан нь Боазд
— Чи өөртөө үүнийг худаддан авагтун хэмээн өгүүлээд шаахайгаа тайлав. 9 Тэгтэл Боаз ахлагчид хийгээд хамаг ардуудад
— Өнөөдөр би Наомийн гараас Елимелех болон Хилион, Махлон нарт харьяалагдах бүхнийг худалдан авсны гэрч нар нь та нар юм. 10 Бас нас барсан хүний нэрийг өвд нь үлдээхийн тудд би Махлоны бэлэвсэн эхнэр Моаб эмэгтэй Рутыг өөрийн эхнэр болгон авав. Ингэснээр нас барсан хүний нэр нь ах дүү нараасаа болон төрсөн газрынхаа хашаанаас таслагдахгүй юм. Өнөөдөр та нар гэрч нар гэв. 11 Хашаан дотор байсан бүх ардууд болон ахлагчид
— Бид гэрч нар мөн. Чиний гэрт орж ирж буй тэр эмэгтэйг ЭЗЭН Израилийн гэрийг босгогч Рахел, Леа хоёрын адил болгох болтутай. Чи Ефратад эд баялаг олж, Бетлехемд алдарших болтутай. 12 Мөн ЭЗЭНий энэ залуу эмэгтэйгээр өгөх үр удмаар дамжуулан гэр чинь Тамараас Иудад төрүүлсэн Перезийн гэр адил болох болтугай гэв.13 Ингээд Боаз Рутыг аван, тэр эмэгтэй түүний эхнэр болов. Боаз түүн уруу орсонд ЭЗЭН түүнд үр тогтоон өглөө. Тэгээд тэр хүү төрүүлэв. 14 Тэгтэл эмэгтэйчүүд Наомид
— Чамайг өнөөдөр худалдан авагчгүйгээр орхиогүй ЭЗЭН
магтагдах болтугай! Тэгээд түүний нэр Израильд алдарших болтугай! 15 Тэр нь мөн танд амьдралыг сэргээгч, өндөр насны тань тэтгэгч байх болтутай. Учир нь танд хайртай бэр чинь түүнд хүү төрүүлж өгөв. Рут танд долоон хөвгүүнээс ч илүү дээр билээ гэцгээв. 16 Тэгээд Наоми хүүхдийг авч, өвөр дээрээ хэвтүүлээд түүнийг асрах болов. 17 Хөрш эмэгтэйчүүд нь
— Наомид хүү төрөв хэмээн өгүүлэддэж, түүнд нэр өгөв. Тэгээд тэд түүнийг Обед хэмээн нэрлэв. Тэр бол Давидын эцэг болох Иессийн эцэг юм.18 Перезийн удам угсаа нь энэ юм. Перезд Хезрон төрсөн билээ. 19 Хезронд Рам, Рамд Амминадаб, 20 Амминадабт Нахшон, Нахшонд Салмон, 21 Салмонд Боаз, Боазд Обед, 22 Обедод Иесси, Иессид Давид төржээ.