2 Харин чи эрүүл сургаалд тохирох зүйлсийг ярь. 2 Настай эрчүүд биеэ барьдаг, хүндэтгэлтэй, ухаалаг, итгэл, хайр, тэвчээр дотор эрүүл байх ёстой. 3 Настай эмэгтэйчүүд зан байдлаараа хүндлүүштэй байж, хов жив ярилгүй, дарсанд хэт боолчлогдолгүй, юу сайн болохыг заах ёстой. 4 Ингэснээр тэд залуу эмэгтэйчүүдийг нөхөр ба хүүхдүүдээ хайрладаг, 5 нөхөртөө захирагдан ухаалаг, цэвэр, гэрийн эзэгтэй, энэрэнгүй байхад сургах юм. Тэгвэл Бурханы үг муу хэлэгдэхгүй. 6 Үүнчлэн залуу эрчүүдийг ухаалаг бай гэж ятга. 7 Чи бүх зүйлд өөрийгөө сайн үйлсийн жишээ болгон харуул. Ингэхдээ сургаал дотор ялзраагүй байж, хүндлэлтэй байн, 8 гэм зэмгүй эрүүл үгээр ярь. Тэгвэл сөргөлдөгч хүн чинь бидний тухай ярих муу юмгүй болж ичгүүрт орно. 9 Боолчууд аливаа зүйл дээр эзэндээ захирагдан, зөрж эсэргүүцэлгүй таалалд нь нийцүүлж, 10 хумслалгүй, харин алив сайн итгэлийг харуул. Тэгвэл тэд бидний Аврагч Бурханы сургаалыг бүх талаар хүндэтгэнэ.11 Учир нь бүх хүмүүст авралыг авчрагч Бурханы нигүүлсэл үзэгдэн, 12 бидэнд бурханлаг бус байдлыг болон ертөнцийн шуналыг үгүйсгэхийг, мөн эдүгээ үед ухаалаг, зөвт байдлаар болон бурханлаг амьдрахыг сургадаг. 13 Ингэхдээ бид өөрсдийн агуу Бурхан ба Аврагч болох Есүс Христийн цог жавхлант илэрхийлэл хийгээд ерөөлт найдварыг хүлээдэг. 14 Тэр Өөрийгөө бидний төлөө өгсөн нь биднийг алив ёс бус явдлаас золин, Өөртөө сайн үйлсийн төлөөзүтгэлтэй, тусгаи ард түмнийг цэвэршүүлэхийн тулд юм. 15 Чи эдгээрийг бүхий л эрх мэдэлтэйгээр ярь, ухуул, зэмлэ. Хэн ч чамайг бүү басамжлаг.
3 Удирдагчид ба эрх баригчдад захирагдаж, дуулгавартай байж, аливаа сайн үйлд бэлэн байн, 2 хэнийг ч муулахгүй, хэрүүлч биш, дөлгөөн байж, бүх хүмүүст бүх талаар даруухан байдлыг харуулахыг тэдэнд сануул. 3 Учир нь бид бас өөрсдөө нэгэн удаа мунхаг, дуулгаваргүй, мэхлэгдсэн, зүсэн бүрийн хүсэл тачаал хийгээд зутаа цэнгэлд боолчлогдсон, муучлал болон атаа жөтөө дотор амьдралаа өнгөрөөн, бие биенээ үзэн ядаж, жигшүүрт байсан. 4 Харин бидний Аврагч Бурханы энэрэл болон хүн төрөлхтний төлөө гэсэн хайр нь ил болоход 5 тэр биднийг зөвт байдлын дотор хийсэн үйлсээр минь бус, харин Өөрийнхөө өршөөлийн дагуу шинэтгэлийн угаал ба Ариун Сүнсний сэргээлтээр аварсан юм. 6 Ариун Сүнсийг бидэн дээр Тэр бидний Аврагч Есүс Христээр дамжуулан арвин асгав. 7 Түүний нигүүлслээр зөвтгөгдсөнөөр бид мөнхийн амийн найдварын дагуу өв залгамжлагчид болгогдох юм.8 Энэ бол итгэмжит үт. Эдгээр зүйлсийг итгэлтэй яриасай гэж би чамаас хүсэж байна. Тэгвэл Бурханд итгэсэн хүмүүс сайн үйлс сахихдаа хянуур болох юм. Ингэх нь сайн бөгөөд хүмүүст тустай. 9 Харин мунхаг маргалдаан, угийн бичиг, Хуулийн талаарх мэтгэлцээн ба тэмцлээс зугт. Ингэх нь ашиггүй хийгээд зохисгүй. 10 Зөрчилдсөн хүнээс анхны ба хоёр дахь удаагийн сануулгын дараа зайлсхий. 11 Тийм хүн гажууд болгогдсон бөгөөд өөрийгөө буруутган нүгэл хийдгийг мэд.12 Би Артемыг, эсвэл Тухикийг чам уруу илгээх үед чи Никополд над уруу яаралтай ирээрэй. Тэнд өвлийг өнгөрөөе гэж би шийдлээ. 13 Хуульч Зен болон Апол нарт аян замд нь хичээнгүйлэн туслаарай. Тэгвэл тэд дутагдах зүйлгүй болно. 14 Мөн манайхан өөрсдөө үр дүнгүй байхгүйн тулд зайлшгүй хэрэгцээг хангахын тулд сайн үйлсийг сахьж сураг.15 Надтай хамт байгаа бүх хүн чамд мэнд хүргэж байна. Итгэл дотор биднийг хайрлагсдад мэнд уламжлаарай. Нигүүлсэл нь та бүгдэд байх болтутай.